m Oil Sudalgaa

35
. Агуулга Удиртгал Байгуулагын танилцуулга НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Менежмент , зохион байгуулалт 1.1 М.Ойл группын эрхэм зорилго 1.2 М.Ойл групын бүтэц зохион байгуулалт 1.3 М.Ойл группын хүний нөөцийн удирдлага 1.4 М.Ойл группын хяналтын үйл ажиллагаа ХОЁРДУГААР БҮЛЭГ. Маркетинг, судалгаа 2.1 Байгууллагын маркетингийн гадаад, дотоод орчны судалгаа 2.2 Байгууллагын зах зээлийн төлөв байдал 2.3 Маркетингийн иж бүрдлийн бодлого 2.4 М.Ойл группын төлөвлөлт,хяналтын систем Ерөднхий дүгнэлт Дэвшүүлсэн санаа Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

TAGS:

Transcript of m Oil Sudalgaa

Page 1: m Oil Sudalgaa

. Агуулга

Удиртгал

Байгуулагын танилцуулга

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Менежмент , зохион байгуулалт

1.1 М.Ойл группын эрхэм зорилго

1.2 М.Ойл групын бүтэц зохион байгуулалт

1.3 М.Ойл группын хүний нөөцийн удирдлага

1.4 М.Ойл группын хяналтын үйл ажиллагаа

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Маркетинг, судалгаа

2.1 Байгууллагын маркетингийн гадаад, дотоод орчны судалгаа

2.2 Байгууллагын зах зээлийн төлөв байдал

2.3 Маркетингийн иж бүрдлийн бодлого

2.4 М.Ойл группын төлөвлөлт,хяналтын систем

Ерөднхий дүгнэлт

Дэвшүүлсэн санаа

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: m Oil Sudalgaa

Удиртгал

Улаанбаатар дээд сургуулийн маркетинг менежментийн 4р курсын оюутан

Г.Хулан миний бие үйлдвэрийн дадлагын ажлаа Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Express tower-ын 10 давхарт байрладаг М.Ойл группын маркетингийн албанд

хийсэн юм. 2012 оны 1-р сарын 9-өөс 2012 оны 2-р сарын 10 хүртэл 5 долоо

хоног хийсэн дадлагын ажлаас их олон зүйлийг сурч мэдэж авахын төлөө зорин

ажиллаж байлаа. Өөрийнхөө чадах олон зүйлсэд нь тусалж, хийж өөртөө ихээхэн

хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ хугацаанд дадлагыг маркетингийн удирдлага болон бусад

мэргэжлийн хичээлийн онолоор үзсэн мэдлэгээ практик дээр бататгах зорилгоор

хийсэн билээ. Түүнчлэн дадлага хийсэн байгууллагын хувьд маркетингийн үйл

ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг давхар судалсан юм. Үйлдвэрлэлийн

дадлага бол онолоор үзсэн мэдлэгээ бататгах хамгийн чухал хөтөлбөр учраас

маркетингийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хөгжсөн томоохон байгууллагад

дадлагаа гүйцэтгэж ихийг сурч мэдэхийг зорилгоо болгон ажилласан билээ.

М Ойл Групп нь байгуулагдаад 6жил болж буй 100% Монголын хөрөнгө

оруулалттай нефть бүтээгдэхүүний албан ѐсны импортлогч худалдааны компани

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: m Oil Sudalgaa

Байгууллагын танилцуулга

М Ойл Групп нь 100% Монголын хөрөнгө оруулалттай нефть

бүтээгдэхүүний албан ѐсны импортлогч худалдааны компани юм. Манай компани

2006 онд “Монпетэкс” ХХК буюу Монголиан Петролиум Эксчейнж нэртэйгээр

үүсгэн байгуулагдсан бөгөөд 2009 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн

“М Ойл групп” болж дүрмийн шинэтгэл хийсэн. Уул уурхай, газар тариалан, зам

барилга гэх мэт салбарууд эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед машин механизм,

хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн техникийн хэрэгцээг бүрэн хангасан тос

тосолгооны материал, түлш шатахуун болон бусад нефтийн дагалдах

бүтээгдэхүүнийг зах зээлийн боломжит уян хатан үнээр 24 цагийн турш сэтгэл

ханамжийн өндөр түвшинд хэрэглэгчидэд тасралтгүй хүргэж байна. Бид ОХУ-ын

Роснефть, Газфром компаниудаас ГОСТ чанарын шаардлага хангасан

автобензин, дизель түлшийг импортлон, дотоодын зах зээлд "M Oil" шатахуун

түгээх станцуудаар болон өөрийн нефть бааз, агуулахуудаас хамгийн таатай

нөхцөлтэйгөөр бөөнөөр нийлүүлж, худалдаалдаг. Боломжит үнэ, найдвартай,

шуурхай үйлчилгээгээрээ бид таны бизнесийг амжилттай явуулах нөхцлийг

бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Алсын хараа

Техник технологи, менежментийг тасралтгүй шинэчилсэнээр дэлхийн зах зээлтэй

хөл нийлүүлэн алхаж, Монгол улсын нэрийг дэлхийн түвшинд гаргасан үндэсний

тэргүүлэх компани болох.

Үнэт зүйлс

Хэрэглэгчидийн итгэл найдвар

Байгууллагын соѐл

Бүтээгдэхүүний чанар стандарт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: m Oil Sudalgaa

Үндсэн үйл ажиллагаа

Шатахууны импорт бөөний худалдаа, чанарын хяналт

М Ойл ШТС - шатахууны жижиглэнгийн худалдаа

Авто замын битумын импорт худалдаа

Тос тосолгооны материалын худалдаа

Асфальтын үйлдвэр

Газар тариалан – “Уушиг Хайрхан” ХХК

Гахайн эрчимжсэн аж ахуй – “Нар Өгөөж” ХХК

Худалдаа үйлчилгээ

Бидний бахархал

М Ойл групп нь улсын төсөвт 2009 онд 7.6-н тэрбум төгрөг, 2010 онд 18 тэрбум

төгрөгийн татвар төлсөн ба Монгол улсын нефтийн зах зээлийн 10%-г дангаараа

хангаж Газрын тосны салбарын шилдэг өсөлттэй компаниар шалгарсан. Үүнээс

харахад улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц болж байгаа нь

бидний бахархал юм. Манай компаний 2007-2010 онуудад улс орныхоо эдийн засаг

нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн

Танхим, Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100”

Аж Ахуй Нэгж байгууллагын нэг “Даймонд” гишүүн болсон бөгөөд Үндэсний татварын

албанаас орлого татвараа үнэн зөв төлөлтөөрөө талархалын бичгээр тус тус шагнуулж

байсан.

Хөрөнгө оруулалт хийсэн салбарууд:

Асфальтын үйлдвэр

Газар тариалан

Хөдөө аж ахуй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: m Oil Sudalgaa

1.1 М.Ойл группын эрхэм зорилго

Эрхэм зорилго

Хэрэглэгчиддээ ойр байж, хамгийн чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр

ханган, түргэн шуурхай соѐлтой үйлчилгээгээр тэргүүлэгч улсынхаа нийгэм, эдийн

засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, байгаль орчинд ээлтэй байгууллага байна.

Зорилт:

Мэргэжлийн чадварлаг ажилчин бэлтгэх

Удирдлага, ажилтан хоорондын харилцааг нэмэгдүүлэх

Гадаад, дотоод харилцаа холбоог нэмэгдүүлэх

Үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх

Хамтран ажиллах түншийн байгуулагатай болох

Санхүүгийн нөөцийг тогтворжуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: m Oil Sudalgaa

1.2 М.Ойл групын бүтэц зохион байгуулалт

Ерөнхий захирал

Жигд үйл ажиллагаа

хариуцсан захирал

ИТА

ШТС

Жижиглэн борлуулалт

Маркетингийн албаны дарга

Картын төв

ШТС

Хяналтын албаны дарга

Камер IT

ШТС

Гүйцэтгэх захирал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: m Oil Sudalgaa

Онолын хэсгээс:

Удирдлага зохион байгуулалтын бүтэц

Аливаа үйл ажиллагааг явуулахад түүнийг удирдах оновчтой зохион

байгуулалт зайлшгүй хэрэгтэй юм. Зохион байгуулалтын мөн чанарыг ойлгохын

тулд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хүчин чармайлтаа нэгтгэсэн хүмүүсийн

хөдөлмөрийн хуваарь, төрөлжилт, менежментийн чиг үүргийн нарийвчилсан

багцлалтыг авч үзэх шаардлагатай. Зохион байгуулалтыг хамгийн энгийнээр

тодорхойлбол аливаа зүйлийн эмх цэгц юм. Менежерүүд ажиллах хүч, цаг

хугацаа, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг олон

төрлийн нөөцтэй цаг үргэлж ажилладаг. Эдгээр нөөцийг үр ашигтайгаар

чиглүүлэн зохицуулж зорилгодоо хүрэх үйл ажиллагааг зохион байгуулалт гэнэ.

Зохион байгуулалт нь хүмүүсийн албан ѐсны харилцан үйл ажиллагаагуялдуулж

өгдөг.

Удирдлагын зорилго зорилт үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд

байгуулсан хоорондоо нягт уялдаатай удирдах байгууллагууд тэдгээрийн

бүрэлдэхүүн хэсгүүдийн цогцыг товчоор хэлвэл байгууллагын бүрдүүлэгч

хэсгүүдийг холбосон схемийг зохион байгуулалтын бүтэц гэдэг.

Зохион байгуулалтын бүтэц шаардлагатай байх шалтгаан нь:

1. Хүмүүс байгууллагад эзлэх байр сууриа мэдэж байвал үр өгөөжтэй

ажиллах болно.

2. Хэнд захирагдаж байгаагаа ажилтан бүр мэдэж байх ѐстой.

3. Ажилтан ба ажилчны албан ѐсны харилцааг тусгадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: m Oil Sudalgaa

Зохион байгуулалтын доорх бүтэц хэлбэрүүд байна.

1. Механик буюу бюрократ бүтэц

1.1. Функциональ бүтэц

Байгууллагын ажлын мэргэжүүлэлт ба хэлтсүүдэд хуваах замаар тодорхой нэг

төрлийн ажлыг хариуцах чиглэлтэй нэгж хэсгүүд болгосныг хэлнэ.

1.2. Дивизиональ буюу салбарласан бүтэц

Байгууллагыг бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэл, газар зүйн байрлал эсвэл

хэрэглэгчээр бүлэглэн удирдах бүтэц юм.

1.3. Холимог гибрид

Дээрх хоѐр бүтцийн шинж чанар хамдаа хосолж байвал холимог бүтэц болно.

2. Органик буюу адантив бүтэц

2.1. Матрицан бүтэц

Матриц бүтэц бол мэдээлэл солилцоо, зохицуулалтыг хэвтээ чигт боловсронгуй

болгох арга юм. Тэгш эрхтэйгээр оршин тогтнодог. Ихэвчлэн төсөл дээр

яригддаг байна.

“М ойл” компаний хувьд дээрх бүтэц нь функциональ хэлбэрийн шинж

чанарыг тусгасан байна. Функционал хэлбэр төрөлжсөн байдаг учраас гарах

зардлыг бага болгодог ч нэгжийн хооронд зөрчлийг их болгодог байна. Гэвч энэ

бүтцийг гадаад орчин харьцангуй тогтортой, цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

жижиг байгууллагууд сонгон хэрэгжүүлбэл тохиромжтой байдаг байна. Манай

байгууллагын хувьд гадаад орчин тогтворгүй хийгээд жижиг байгууллага биш юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: m Oil Sudalgaa

Өнөөдөр Монгол улсын хувьд долларын ханш тогтворгүй, шатахууны үнийн

өсөлт их байна. Ийм байгууллагад холимог буюу гибрид бүтэц илүү үр дүнтэй

мэт надад санагдлаа. Учир нь энэ бүтцийг богино хугацаанд гадаад орчин

өөрлөгдөж байгаа үед томоохон байгууллагууд хэрэглэдэг.

Энэ бүтцийн давуу болон сул талыг дурдвал:

Давуу тал:

Бүтцийг өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл уян хатан.

Сул тал:

Удирдлагын аппарад хэтэрхий нүсэр

Дивизиональ, функциональ бүтцийн хоорондын зөрчилдөөн их байдаг байна.

Тэгэхээр тус байгууллага нь холимог бүтцийн дутагдалтай тал дээр арга хэмжээ

аван ажиллавал тохиромжтой бөгөөд амжилттай байх юм.

1.2 М.Ойл группын хүний нөөцийн удирдлага

Аливаа байгууллагад хүний нөөцийн удирдлага онцгой үүрэг гүйцэтгэдэг. Аливаа

байгууллага нь эрхэмлэвэл зохих эрхэм зорилго, баримтлавал зохих стратегитэй

байхын зэрэгцээ сайн удирдлагын бүтэц, зохион байгуулалттай, шилдэг сайн

ажиллах хүчин, тэдний хамтач сайн үйл ажиллагаатай байх гэсэн зорилгыг

цогцлоож чадвал байгууллага нь амжилттай өнө удаан оршин тогтнох юм. Иймээс

хүний нөөцийг удирдах боловсон хүчний хэлтэс хэдий сайн ажиллана, байгууллагын

амжилт түүнээс төдий чинээ шалтгаалдаг билээ.

Миний бодлоор байгууллагын удирдлага гэдэг нь юуний өмнө хүмүүсийг,

хүний нөөцийг удирдана гэсэн үг. Байгууллагын удирдлагын зүгээс хүнд оновчтой

нөлөөлж чадсанаар хүний шавхагдашгүй нөөцийг илрүүлж гарган ирж болно.

М.Ойл группын ажилчдын үндсэн ажлын цаг нь өдрийн 8 цаг бөгөөд долоо

хоногийн зургаан өдөр нь ажилладаг. Ажлын хуваарийг хүснэгчилж харуулбал:

Хүснэгт 1

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: m Oil Sudalgaa

№ Гариг Цаг

1 Даваа 09:00-18:00

2 Мягмар 09:00-18:00

3 Лхагва 09:00-18:00

4 Пүрэв 09:00-18:00

5 Баасан 09:00-18:00

6 Бямба 10:00-15:00

7 Ням Амарна

Гэхдээ ажлын ачаалал, тухайн үеийн байдлаас болж илүү цагаар ажилдаг

байна. Илүү цагаар ажиллахдаа ажиллагсадийн хоол хүнс, урамшуулал зэргийг

тогтоон олгодог байна.

Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн

хүн шинээр авах шаардлагатай вэ? гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл хүний

нөөцийн менежментийн эдгээр үе шатууд нь хоорондоо харилцан уялдаа холбоо

бүхий тодорхой дэс дараалалтай чиг үүргүүд юм. Ер нь тухайн байгууллагад

ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал нэг талаас нэр хүнд нь зах зээл дээр

өндөр байгааг нөгөө талаас хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг

гэрчилж байна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын дүр

төрх сайн байна гэсэн үг. Байгууллагын дүр төрх сайн байх нь чадварлаг

ажиллагсадыг өөртөө татах боломжийг хангаж өгч байдаг сайн талтай. Ингэж

бүрдүүлэх явцад товлогдсон хүмүүсийг албан тушаалын шаардлагатай

харьцуулан үнэлж тэднээс тухайн ажил, албан тушаалд хамгийн илүү тохирохыг

нь шилж авдаг. Сонголт хийх аргууд:

Ур чадварыг тодорхойлох тест

Боломжийг тодорхойлох тест

Хувь хүний шинжийг тодорхойлох тест

Бүлгээр хийх дасгал

Баримт бичиг судлах

Түр ажиллуулж дүгнэлт хийх

Ажиглалт хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: m Oil Sudalgaa

М.Ойл групп нь ажилчдаа ажилд авахдаа ажиглаж болон түр ажиллуулан

түүндээ дүгнэлт хийн байж авдаг байна.

1.4 М.Ойл группын хяналтын үйл ажиллагаа

Хяналт шалгалтын албаны даргын ажил үүрэг

ХША дарга Ерөнхий захирал гүйцэтгэх захирлын шууд удирлагад ажиллана.

ХША дарга нь доор ажиллаж бүй 2 ажилтантайгаа гар нийлэн ажиллаж үйл

ажиллагаанд нь зааварчилгаа өгөх.

Ажлын үр дүнг тооцож ажилтангаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Санхүү болон борлуулалт бусад албадад хяналт шалгалт явуулах.

Байгууллагын дотоод журмыг мөрдүүлэх,хэвшүүлэх.

Долоо хоног бүрийн эцэст тайлангийн мэдээ авалт гэнэтийн шалгалтын үр дүнг

хэлэлцэж захирлуудад танилцуулах.

ШТС Агуулахын камерын бичлэгийг хянах.

Тус байгууллагын гэрээ ,гэрээний ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

Тухайн байгууллагаас гарсан журам тогтоолд хяналт тавих батлах.

Тус байгууллагын салбар байгуулагад хөндлөнгийн хяналт шалгалт хийх.

Шинээр ажиллаж буй агуулах ШТС хүлээн авах үйл ажиллагааг жигдрүүлэх.

Тус байгуулагын бичиг баримтын шалгалт хийх зэгцлэж шалгалтанд бэлтгэх.

Ажилчидын нөхцөл байдлын талаар захирлуудад мэдээллэж байх.

Харуул хамгаалалтын газартай хамтран ажиллах хянах.

Шатахууны тайланг сар бүрийн эхэнд авч үзэж үнэлэлт дүгнэлт өгөх.

Цалин урамшуулал илүү цаг т хяналт тавиж гарын үсгээр баталгаажуулах.

Алдаа дутагдал гаргасан ажилтанд арга хэмжээ авах, халах санал гаргах.

Мэдээ авалт бичиг баримт тайлангийн хяналтын ажилтан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: m Oil Sudalgaa

Мэдээ авалт бичиг баримт тайлангийн хяналтын ажилтан нь ДША даргын

шууд удирлагад ажиллана.

9 – 12 цаг хооронд Агуулах болон ШТС-ын борлуулалтын болон шатахууны

мэдээ авах

ШТС-ын эрхлэгч агуулахын нярав нар өдөр тутмын мэдээг үнэн зөв хөтөлж

байгааг хянах,тулгаж үзэх шивэх.

12-15 цагын хооронд авсан мэдээгээ санхүүгийн хэлтэст өгч шивэх.

ШТС камерыг урд өдрийн бичлэгийг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх.

ШТС-ын шатахууны үлдэгдлийг борлуулалтын албанд мэдээлж орлого

захиалах.

Мэдээгээр илэрсэн алдаа дутагдал,шатахууны дутагдлыг үйл ажиллагааны

хяналтанд мэдээлж шалгуулах.

Удирдлагаас өгсөн үүрэг зааварчилгаа биелүүлэх.

Борлуулалт болон санхүүгийн хэлтэст баримтын шалгалт хийх.

Цаг бүртгэлд хяналт тавих.

Агуулах ШТС гэнэтийн шалгалт хийх.

Долоо хоногийн 5 өдөр ХША даргад мэдээг танилцуулах зааварчилгаа авах

Сарын эхэнд Агуулах ШТС-ын шатахууны тайланг өөрийн авсан

мэдээтэйгээ таарч байгааг шалгах баримтын бүрдэлтэнд хяналт тавих

тайлангийн хуралд бэлтгэх.

Үйл ажиллагааны хяналтын ажилтан

Үйл ажиллагааны хяналтын ажилтан нь ДША даргын шууд удирлагад

ажиллана.

Өглөө 9-12 цагын хооронд хэсэгчлэн Агуулах ШТСшатахууны савны өндөр

хувийн жин температур зөв хөтөлж байгааг газар дээр үзэх хяналт тавих.

ШТС-ын болон агуулахын ажилтануудад үйл ажиллагааны хяналт тавих

24 цагын аль үед ч гэнэтийн болон хяналтын шалгалт хийх

Шатахууны тооллого мөнгөн тооллого явуулах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: m Oil Sudalgaa

Шинээр ажиллаж байгаа агуулах ШТС-ыг хүлээн авах үйл ажиллагаа

удирдан жигдрүүлэх

Шалгалтаар явсан тайланг бичгээр ДША даргад өгж танилцуулах.

Агуулах, ШТС бусад салбар байгууллагын үйл ажиллагааг хянах

шаардлага тавих эрхтэй.

Тус байгууллагын бүх эд хөрөнгийг нүдлэн хамгаалах хяналт тавиж

ажиллах.

Харуулын үйл ажиллагааг хяна

Дүгнэлт: Миний бие дадлага хийх хугацаандаа м.ойл группын хяналтын

үйл ажиллагаатай танилцлаа. Тухайн байгууллагын хувьд хяналтын алба

маш сайн ажиллаж үйл ажиллагаагаа цаг тухайд нь биелүүлж ажилладаг

гэж санагдсан.

2.1 Байгууллагын маркетингийн гадаад, дотоод орчны судалгаа

2.1.1 Байгууллагын маркетингийн макро орчин

Хүн ам зүй

Бизнесийн байгууллагад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн дотор зорилтот зах

зээлээ хэрхэн сонгох, тэдгээрийн онцлогийг судлах асуудал нилээд чухал байр

суурь эзлэх бөгөөд нарийн судалж шинжлэх хэрэгтэй болдог.

Монгол улсын хүн ам аймгуудаар

Аймаг Хүн ам Аймаг Хүн ам

Архангай Баян-өлгий Баянхонгор Булган Говь-алтай Дорноговь Дорнод Дундговь Завхан Өвөрхангай Өмнөговь

104,3 100,0 92,3 67,3 74,1 50,5 84,5 54,8 104,0 118,4 46,3

Сүхбаатар Сэлэнгэ Төв аймаг Увс Ховд Хөвсгөл Хэнтий Дархан Уаанбаатар Орхон Говьсүмбэр

59,7 108,5 111,9 98,4 94,5 124,5 78,3 95,5 691,0 74,3 13,3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: m Oil Sudalgaa

Хүснэгт 2

Тайлбар:

Үүнээс авч Үзвэл нийт хүн амын 28,2% нь нийслэл хотод амьдарч байна.

Эдийн засаг

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инфляци, ажилгүйдэл, ҮНБ буюу нэг

хүнд ноогдох орлогын хэмжээ зэрэг нь бизнесийн байгууллагын ирээдүйн чиг

хандлага, өсөлтөнд шууд бус байдлаар нөлөөлнө.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад инфляци өнөөдрийн байдлаар хамгийн байж

болох таатай төвшинд хүрээд байна. Инфляцийн төвшин Улаанбаатарт 4,2,

улсын хэмжээнд 5,5 хувьтай байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр 13 хувьтай байсан,

хоѐр жилийн өмнө 30 хувь хүрч байсан инфляци 5.5 хувь руу орж ирж байгаа

Дотоодын зах зээлээ хомсдолоос сэргийлэх, мөн дотоодын үйлдвэрлэлээ

дэмжих зорилготойгоор ОХУ нефть бүтээгдэхүүнийнхээ экспортыг хязгаарлах

бодлого нь Тажикстан, Киргиз, Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж

эхэлсэн.

Нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тогтвортой байгаа ч ОХУ-аас

нийлүүлдэг шатахууны нийлүүлэлтийн хүндрэл Монголд шууд нөлөөлөх болсон

нь үнэн. Шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт шууд нөлөөлтэй.

Ялангуяа уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж магадгүй. Уул уурхайн нийт

зардлын 30-аад хувь нь шатах, тослох материал байдаг. Монголын эдийн

засгийн үзүүлэлт оны эхний хагаст өндөр үзүүлэлттэй гарсан. Харин хоѐрдугаар

хагаст эдийн засгийн өндөр үзүүлэлтийг цааш нь хэвээр нь авч явахад

шатахууны хомсдол нөлөөлж магадгүй болоод байгаа. Тэгэхээр Засгийн газар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: m Oil Sudalgaa

үүний эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадвал эдийн засгийн өсөлтийг

нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах талаар авсан арга хэмжээнүүд үр дүнгээ

өгнө.

Байгаль орчин

Байгаль орчний асуудал нь хүн төрөлөхтний анхаарлын төвд 1970аад оны

үеэс хүчтэй тавигдах болсон ба энэ үеийг маркетингийн ухааны хөгжлийн

түүхэнд Ногоон маркетинг гэж нэрлэдэг. Бизнесийн үйл ажиллагаа хүний

амьдралын орчин амьд ертөнцөд сөргөөр нөлөөлж буйтай Ногоон маркетинг

тэмцдэг байсан. Байгаль дэлхийгээ хайрлах түүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх

талаар дэлхий нийтээр ихэд анхаарал тавих болсон. Нефть бааз, Шатахуун

түгээх станцуудад байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль Орчны Яам

болон бусад үнэлгээний байгууллагуудтай хамтран хийж, жил бүр Байгаль орчны

нэгдсэн үнэлгээний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.

"Байгаль орчны хамгаалах төлөвлөгөө"-ний дагуу Нефть бааз, ШТС-ын агаар,

ус, хөрс зэрэг орчны шинжилгээг хийдэг.

Агаарын бохирдлоос хамгаалах:

Нефть бааз, Шатахуун түгээх станцууд орчмын агаарын сорьцыг тодорхой

давтамжаар шинжилгээнд оруулж тухайн орчинд мод бут сөөг тарьж ургуулан

зүлэгжүүлэх ажлыг хийдэг.

Мөн агаарын бохирдол, аюулгүй байдлыг хангах хамгийн дэвшилтэт технологи болох

хийн буцаах системийг Улаанбаатар хотод зарим ШТС-д суурилуулаад байна. Цаашид

М.Ойл группын бүх шатахуун түгээх станцаа хийн буцаах системээр тоноглохоор зорин

ажиллаж байна.

Хийн буцаах систем нь орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор шатахуун буулгах

үед шатахууны савнаас түрэгдэн гарах шатахууны уурыг буцааж цистернд оруулах,

автомашиныг шатахуунаар цэнэглэхэд машины банкнаас түрэгдэн гарах уурыг буцааж

хадгалах саванд оруулах систем юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: m Oil Sudalgaa

Хөрсний бохирдлыг зогсоох:

Нефть бааз, ШТС-уудын савны парк, шатахуун цэнэглэх болон буулгах талбай,

автомашины замыг асфальт-бетон, цемент-бетоноор хучин болзошгүй үед нефтийн

бүтээгдэхүүнийг хөрсөнд асгахгүй зориулалтаар нефть хадгалах, түгээх

байгууламжуудыг хийдэг. Технологийн стандарт хангах үүднээс хуурай хог хаягдал

зэргийг зөвлөмжид заасны дагуу зайлуулж, байгаль орчинд газрын тосны бүтээгдэхүүн

алдагдах явдлыг хянах зорилгоор сав, түгээгүүр, буулгалт, сорох хоолойнуудын бүрэн

бүтэн байдлыг байнга хянаж, газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах, түгээх бүх

процессийг технологийн дагуу нарийн мөрдөж ажиллаж байна.

Улс төр хууль эрх зүй

Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг нь

угтаа улс төрийн асуудал юм. Улс төрийн хандлага ба үйл явдал нь бизнесийн

төлөвлөлт болон стратегиар тогтохгүй бүтэц зохион байгуулалтанд ч мөн адил нөлөө

үзүүлж байдаг.

Нийгэм соѐл

Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржиж, өмнөх оныхоос 4668 эх буюу 7.1

хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 70576 болж, 4687 хүүхэд буюу 7.1 хувиар

өссөн. Нэг хүртэлх насандаа 1152 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 123 хүүхэд буюу 9.6

хувь, 1-5 хүртэлх насны 258 хүүхэд эндэж, 89 хүүхэд буюу 25.6 хувиар буурсан.

Нийгмийн даатгалд 2011 онд 653.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар

бүртгэгдсэний 429.0 мянга буюу 65.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 224.5 мянга

буюу 34.4 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оныхоос нийт шимтгэл

төлөгч, даатгуулагчдын тоо 77.6 мянга буюу 13.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: m Oil Sudalgaa

байгууллагынх 72.3 мянга буюу 20.3 хувь, төсөвт байгууллагынх 5.3 мянга буюу 2.4

хувиар нэмэгдэж. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 онд 56.8 мян.хүн хамрагдсан

нь өмнөх оныхоос 141 хүн буюу 0.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 7.5 тэрбум төг

буюу 26.8 хувиар нэмэгдссэн байна.

Технологи

Технологи гэдэг нь аливаа зүйлийг хийх арга барил , мэдлэг ашиглагдах тоног

төхөөрөмж юм гэж тодорхойлдогдсон байдаг. Орчин үеийн дэвшилтэд технологийн

чиглэлүүдийн дотроос хамгийн их өргөн хэрэглээ болон тархаж буй нь мэдээллийн

технолги юм.

Чанартай шатахуун хэрэглэгчиддээ хүргэх үүднээс өөрийн Нефть бааз болон

Шатахуун түгээх станцууд дээр холбогдох технологийн хяналт, бүх төрлийн хэмжилтийг

хийдэг.

Доорхи хэмжилтүүдийг хийж технологийн хяналтыг явуулдаг.

Автоцистерн болон хадгалах саван дахь шатахууны түвшинг хэмжих

Хүлээн авч байгаа болон саванд хадгалж байгаа шатахууны нягт, хэмийг

тодорхойлох

Шатахууны дээж авах

Түлшинд агуулагдах ус, механик хольцыг шалгах

Шатахууны түвшин, нягт, хэмийг хэмжих

Давхар ханатай савны хоорондох шингэний түвшин хэмжих

Түгээсэн болон хүлээн авсан шатахууны электрон тоолуур

Даралт, вакуум хэмжих

2.1.2. Маркетингийн микро орчин

Микро орчны хүчин зүйлсэд зах зээл, түүнийг бүрдүүлэгчид, худалдан авагчид,

зах зээлийн орчинд өрсөлдөгчид, түүхий эд материалыг бэлтгэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: m Oil Sudalgaa

нийлүүлэгчидборлуулалтанд нөлөөтэй хамтран ажилладаг зуучлагчдыг

хамруулан авч үздэг.

Хэрэглэгчидийн дүр төрх буюу тэдний хэрэгцээ, хүсэл сонирхол, худалдан

авалтын хэмжээ, давтамж зорилго г.м тэдний зан төлөвийг судлах нь аливаа

бизнесийн зайлшгүй шаардлага билээ.

200 хүнээс санал асуулга аван санамсаргүй түүврийн аргаар судалгаа

авахад 58 хувь нь М.Ойл группын ШТС-аар үйлчлүүлж байсан байв.

хэрэглэгчид нийт Хувь

Эр эм

Тийм 73 43 116 58%

Үгүй 37 47 84 42%

нийт 110 90 200 100%

Хүснэгт 4

Тайлбар: нийт 200 хүн судалгаанд хамрагдсаны 116 нь М.Ойл группын ШТС-аар

үйлчлүүлж байсан байна.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжыг судласан байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: m Oil Sudalgaa

Хүснэгт 5

Тайлбар: нийт 116 хүн судалгаанд оролцсоны 79 нь буюу 68 хувь нь сэтгэл ханамж

өндөр гэж хариулсан байна.

Өрсөлдөгчид

хэрэглэгчид нийт хувь

Эр эм

Их 60 19 79 68%

бага 0 0 0 0%

Дунд зэрэг 22 15 37 32%

Нийт 82 34 116 100%

Борлуулалтанд

эзлэх хувь

НИК Магнай

трейд

Шунхлай Сод

монгол

Жаст

ойл

Бусад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: m Oil Sudalgaa

Хүснэгт 6

Тайлбар: өрсөлдөгч байгууллагуудыг борлуулалтад эзлэх хувиар нь үзэхэд НИК

болон Магнай трейд буюу МТ компани их хувийг эзэлж байна.

2.2 Байгууллагын зах зээлийн байдал

2011 онд хэрэгжүүлсэн олон ажлын үр дүнд М.Ойл групп олонд танигдсан

компани болж чадсан.

0-10%

11-20% *

21-40% * * *

41-60% * *

61%-дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: m Oil Sudalgaa

2009 онд зах зээлийн нөхцөл хүндэрснээс импорт бага зэрэг багассан.

Тэрнээс хойш дандаа өссөн үзүүлэлттэй. Лиценз эзэмшдэг, нефть бүтээгдэхүүн

импортлох эрхтэй 70 гаруй компани байдаг. Гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа

явуулж байгаа нь 17 аж ахуйн нэгж. Үүнээс сүүлийн нэг жилд 13 аж ахуйн нэгж

импортын үйл ажиллагаа явуулсан

График 1

Дүгнэлт: графикаас хархад Ник компани зах зээлийн дийлэнхи хувийг

эзэлж байна. М.Ойл групын хувьд зах зээлийн 9% ыг эзэлж байна.

Swot шинжилгээ

Давуу тал

Боломж

34%

15%12%

10%

9%

7%

3% 2%8%

Нефть имфортлогч компаниудын зах зээлд эзлэх хувь хэмжээ

НИК

Магнай трейд

Шунхлай

Содмонгол

М.ойл

МТЗ

Жаст ойл

ойн бирж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: m Oil Sudalgaa

байршил боломжийн

2 нефть баазтай

үнийн хувьд уян хатан

санхүүгийн боломж сайн

шийдвэр гаргалт хурдан

хүрээгээ тэлж зах зээлээ өргөтгөх газар нутгийн хувьд сүлжээгээ

нэмэгдүүлэх иж бүрэн хяналтын систем үйлчилгээний чанарыг өндөр

болгох авто машины хэрэглээ өдрөөс

өдөрт нэмэгдэж байгаа нефтийн үйлдвэрийг монголд

бий болгох

Сул тал

Аюул эрсдэл

өнгө төрхөө бүрдүүлээгүй имидж муутай

хэрэглэгчид хандсан хөнгөлөлт урамшууллын систем муу

газар нутгийн хувьд хамрах хүрээ бага

хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон реклам хийдэггүй

байгууллагын бүтэц зохион байгуулалт сайн биш

бусад компаниуд ба тэдний идэвхижүүлэлт

шинэ өрсөлдөгчид гарч ирж зах зээлийг хуваах

эдийн засгийн хямрал төгрөгний ханш уналт

Хүснэгт 8

TOWS шинжилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: m Oil Sudalgaa

Хүчтэй тал байршил боломжийн

2 нефть баазтай

үнийн хувьд уян хатан

санхүүгийн боломж

сайн

шийдвэр гаргалт

хурдан

Сул тал өнгө төрхөө

бүрдүүлээгүй имидж муутай

хэрэглэгчид хандсан хөнгөлөлт урамшууллын систем муу

газар нутгийн хувьд хамрах хүрээ бага

хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон реклам хийдэггүй

байгууллагын бүтэц зохион байгуулалт сайн биш

колонкын нэр олонд танигдаагүй

Боломж хүрээгээ тэлж

зах зээлээ өргөтгөх

газар нутгийн хувьд сүлжээгээ нэмэгдүүлэх

иж бүрэн хяналтын систем

үйлчилгээний чанарыг өндөр болгох

авто машины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа

нефтийн үйлдвэрийг монголд бий болгох

SO стратеги боломжийн байршил ,2 нефть

бааз санхүүгийн боломж

сайтай зэрэг давуу талууд

дээрээ тулгуурлан

автомашины хэрэглээ

өндөрсөж байгаа нефтийн

үйлдвэр барих боломжоо

ашиглан хүрээгээ тэлэн

сүлжээгээ нэмэгдүүлэх

стратегийг баримтлах

WO стратеги Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн хөнгөлөлт урамшуулал цаг үедээ тохирсон реклам сурталчилгаа цацуулан идэвхижүүлэлтийг эрчимтэй явуулж өөрийн онцлог талыг хүмүүст таниулах мөн хүний нөөцөө чадваржуулж үйлчилгээгээрээ тэргүүлэгч байх стратеги баримтлах Санхүүгийн нөөц боломжиндоо тулгуурлан ашигтай байрлалыг худалдан авч хөрөнгө оруулалт сайтар хийж урт хугацаанд өнгө төрхөө засаад чанартай брэнд ШТСыг барьж хэрэглэгчид танигдах хүрээгээ тэлэх стратеги баримтлах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: m Oil Sudalgaa

Аюул бусад

компаниуд ба

тэдний

идэвхижүүлэл

т

шинэ

өрсөлдөгчид

гарч ирж зах

зээлийг

хуваах

эдийн

засгийн

хямрал

төгрөгний

ханш уналт

ST стратеги боломжийн байршил ,2 нефть

бааз санхүүгийн боломж сайтай

зэрэг давуу талууд дээрээ

тулгуурлан автомашины

хэрэглээ өндөрсөж байгаа

нефтийн үйлдвэр барих

боломжоо ашиглан хүрээгээ

тэлэн сүлжээгээ нэмэгдүүлэх

стратегийг баримтлах

хэрэглэгчийн сэтгэл ханамжийг

нэмэгдүүлэх замаар өөрсдийн

нэр хүндээ сайжруулж ойрын 10

жилд өрсөлдөөн ширүүсэх

магадлалтай өнөөгийн нөхцөл

байдалд одоогийн байгаа зах

зээлд эзлэх хувиа хадгалж үлдэх

цаашлаад маркетингийн

оновчтой бөгөөд шийдвэртэй

алхамуудыг хийснээр Тор

компаниудын нэг болох

WT Боловсон хүчээ удирдах

менежмэнтээ сайжруулж

үйлчилгээгээр тэргүүлэх мөн

маркетингийн хүчтэй баг

бүрдүүлж эдийн засаг ямар ч

үед хэрэглэгчээ алдахгүй

улам нэмэгдүүлэх төлөвлөгөөг

байнга боловсруулж дорвитой

арга хэмжээнүүд авах.

Компанийхаа өнгө төрхийг

шинэчилж өөрсдийгөө

тодорхойлох түлхүүр үгийг

хэрэглэгчидэд таниулж бусад

компаниас ялгарах онцлогоо

тодорхойлж

идэвхижүүлэлтийг сайтар

хийж борлуулалтаа

нэмэгдүүлж өрсөлдөх

стратеги баримтлах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: m Oil Sudalgaa

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: m Oil Sudalgaa

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: m Oil Sudalgaa

2.3 М.Ойл группын бараа үйлчилгээний нэр төрөл урамшуулал

сурталчилгаа

Үйл ажиллагааны чиглэлүүд

Нефть импортын бөөний худалдаа

ШТС-ын үйлчилгээ

Тос тосолгооны материал

Битум

ШТС ын үйлчилгээ:

Нийт 16 шатхуун түгээх станцтай. ШТС нь хөдөө орон нутгаар Төв аймаг,

Өвөрхангай аймаг, Говь сүмбэр аймгуудын нутгаар салбартай.

4агуулахтай

Одоогын шатхууны ханш:

АИ-80- 1430

АИ-92-1680

АИ 95- 1780

ДТ-1780

Битум:

М-Ойл нь шинээр ОХУ-ын ГОСТ чанарын шаардлага хангасан авто замд хэрэглэх

зориулалттай БНД 90/130 маркын 1000кг-р савласан битумыг импортлон худалдаалж

байна.

1000 кг-р савалсан шинэ савалгаа нь Америк улсын кловертейнер технологоор

хийгдсэн бөгөөд ачиж буулгах, өрж хураахад зориулагдсан дөрвөлжин, тэгш өнцөгт

хэлбэр нь ямар нэгэн туслах материал ашиглахгүйгээр зөөвөрлөлт хийхэд хялбар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: m Oil Sudalgaa

болгож өгсөн ба агуулах талбайд олон давхарлаж тавихад тохиромжтойгоор

савлагдсан.

Тос тосолгооны материал:

Лукас (Lucas) Хүнд даацын автомашины тос тэнцвэржүүлэгч нь АНУ-ын № 1 хүнд

даацын, өндөр үзүүлэлттэй тосны нэмэлт бүтээгдэхүүн юм. Энэ нь хөдөлгүүрийг

хуурайгаар асаах, шинэ хөдөлгүүрийн дулааны эвдрэлийг тэсвэрлэнтүүний бүрэн

хамгаалалт нь болж өгдөг. Утаа хаях, хөдөлгүүр дэх тэсрэлтийг зогсоож, элэгдэж

хуучирсан хөдөлгүүрийн тосны зарцуулалтыг багасгадаг.

Хөдөлгүүрийн тосны алдалтыг зогсоогч:

ЛукасынХөдөлгүүрийн тосны алдалтыг зогсоогч нь хөдөлгүүрийн тосны

алдалтыг зогсоох зориулалтаар бүтээгдсэн Лукасын үндсэн болон нэмэлт

бүтээгдэхүүн юм. Мөн үүнийг тосны температурыг өсгөхөд хэрэглэхийн сацуу

элэгдэж хуучирсан хөдөлгүүрт хийж хөдөлгүүрээс гарах дуу чимээ, тосны

зарцуулалтыг багасгадаг. Хорт бодис агууладаггүй учраас хөдөлгүүрийн тосны

ажиллах хугацааг 50 болон түүнээс дээш хугацаагаар уртасгаж өгнө.

Реклам Сурталчилгаа:

Нийтийн тээврийн автобусанд хөдөлгөөнт реклам байршуулах

“NQN” ХХК сурталчилгааны компаниар дамжуулан хөдөлгөөнт реклам байршуулах

тухай:

Автобусны гадна талын реклам

Автобусны дотор талын реклам

Автобусны зогсоол дээрх реклам

Давуу тал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: m Oil Sudalgaa

Хамгийн олон хүнд хүрэх боломжтой

Хамгийн хямд үнэ

Түгжрэлийн үед олон хэрэглэгчийн нүдэнд өртөх боломжтой

“М-ойл” ЛОЯАЛТИ картын хөдөлгөөнт рекламны чиглэл /Автобус/

Улиастай – Сүхбаатарын талбай /өдөрт 12 автобус шугаманд гардаг /

Зүүн салаа – Халдвартын эмнэлэг /өдөрт 24 автобус шугаманд гардаг/

Дэнжийн мянга зах – 3,4 хороолол – Өнөр хороолол

Хөдөлгөөнт рекламын байршил болон үнийн санал:

Анхны үнийн санал: Хямд үнийн санал

Автобусны эргэн тойрон нийт 32м

талбайд М.Ойл Лояалти картын

рекламаа байршуулах 1 өдрийн

10000 төг бөгөөд сарын 300.000

төгрөг

Автобусны эргэн тойрон нийт 32м

талбайд М.Ойл Лояалти картын

рекламаа байршуулах 1 өдрийн 8333

төг бөгөөд сарын 250.000 төг

Автобусны хажуу тал 2дугуйн

хооронд өдрийн 8000 төг бөгөөд

сарын 250.000 төг

Автобусны хажуу тал 2дугуйн

хооронд өдрийн 6666 төг бөгөөд

сарын 200.000 төг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: m Oil Sudalgaa

Жич: Дээрх үнэнд хэвлэлт болон суурьлуулалтын үнэ багтсан болно. Хэрвээ 3

сарын хугацаатай гэрээ хийгдсэн тохиолдолд 15 хоногийн урамшуулалтай. Нэг чиглэлд

2 автобус дээр реклам тавигдах ба3чиглэлд нийт 6 автобус явна.

Автобусны эргэн тойрон нийт 32м2 тавигдах рекламны тооцоо

Анхны үнийн санал

Нэг

өдөр

Нэг сар Гурван

сар

3 чиглэлийн 6

автобус

10,000₮ 300,000₮ 900,000₮ 900,000*6=5.400.000₮

Хямдруулсан үнийн санал

Нэг

өдөр

Нэг сар Гурван

сар

3 чиглэлийн 6

автобус

8,333₮ 250,000₮ 750,000₮ 750,000*6=4.500.000₮

Зөрүү 900,000₮

2 дугуйны хооронд байрлах рекламны тооцоо

Анхны үнийн санал

Нэг

өдөр

Нэг сар Гурван

сар

3 чиглэлийн 6

автобус

8,000₮ 250,000₮ 750,000₮ 750,000*6=4.500.000₮

Хямдруулсан үнийн санал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: m Oil Sudalgaa

Нэг

өдөр

Нэг сар Гурван

сар

3 чиглэлийн 6

автобус

6,666₮ 200,000₮ 600,000₮ 600,000*6=3,600.000₮

Зөрүү 900,000₮

Дүгнэлт: М.Ойл группд дадлага хийснээр хөдөлгөөнт реклам ямар үнээр хэрхэн

босдогыг мэдэж авлааа

2.4 М.Ойл группын төлөвлөлт,хяналтын систем

“М-ойл групп” ХХКны ДША (дотоод шалгалтын алба)нь 3 хүний бүрэлдэхүүнтэй

ажиллах бөгөөд тус байгууллагын Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирлын шууд

удирдлагад ажиллана.

ДША нь тус байгууллагын эрсдэл, алдаа дутагдал гарахаас урьдчилан

сэргийлэх үйл ажиллагааг жигдрүүлэх,ажлын явцыг дээшлүүлэхэд бидний ажлын

үүрэг зорилго оршино.

ДША доорхи бүтэц зохион байгуулалтаар ажиллана.

Дотоод шалгалтын албаны 2012 онд хийж гүйцэтгэх ажил:

ДША ажилтны ажил үүргийн хуваарийг мөрдүүлж ажиллуулах.

ДША дарга

Мэдээ авалт бичиг баримт тайлангийн

хяналт

Үйл ажиллагааны хяналт

Санхүү Борлуулалт Агуулах ШТС-ууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: m Oil Sudalgaa

ШТС болон агуулахын шатахууны дутагдалгүй ажиллах.

Бүх албадын ажилд хяналт тавиж ажиллах ба тэдгээрт туслах үйл ажиллагааг

жигдрүүлэх.

ШТС болон агуулахын тайланг боловсронгуй болгох.

2010-2011 оны шатахууны болон санхүүгийн баримтыг үдэх шалгалтанд бэлтгэх,

архивлах.

Бүх ШТС агуулахын бичиг баримтыг нэг бүрчлэн бүрдүүлэх хавцаслах

Шинээр авсан ШТС хүлээн авах. Үйл ажиллагааг жигдрүүлэх бичиг баримтыг

бүрдүүлэх

Борлуулалт, санхүү болон бусад албадыг ажлын уялдаа холбоотой

ажилладагболгох.

Өр авлагын хугацаа төлөлтыг нэгдсэн мэдээллийн санд оруулж өгөх

Албадын бүтэц зохион байгуулалт ажил үүргийн хуваарийг хийж батлуулах

Тус байгууллагын дотоод дүрэм журмыг батлан мөрдүүлэх

Агуулахын үйл ажиллагааг агуулахын стандартын хэмжээнд хүргэж ажиллана.

Харуул хамгаалтад хяналт тавих хамтран ажиллах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: m Oil Sudalgaa

Ерөнхий дүгнэлт

Монгол улсын шатахууны хэрэглээ хурдацтай нэмэгдсээр сүүлийн нэг

жилийн дотор 26.1 хувиар өсөөд байгаа. 2015 он гэхэд 1.5 сая тонноос илүү

гарах тооцоо гарсан. Шатахууны хэрэглээ өсч байгаа нь уул уурхай, дэд бүтэц,

аж үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Энэ нь сайн хэрэг боловч ийм

хурдацтай өсч байгаа хэрэглээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 100

хувь импортоор шатахуунаа хангадаг манай орны хувьд энэ байдлаараа байсаар

байвал хэрэглээ өсөх тусам шатахууны хямралд улам л орох болно. Тиймээс

дотооддоо шатахуун үйлдвэрлэх бодит шаардлага зайлшгүй тулгарч байна. Нэн

даруй шийдэхгүй бол болохгүй гэдгийг нийт импортынхоо 98 хувийг авч байгаа

ОХУ манайд нийлүүлж байгаа шатахуундаа квот заахад гарсан хүндрэлээс харж

болох юм. Олон жилийн өмнөөс нефть боловсруулах үйлдвэр барих талаар

яригдаж байгаа боловч ажил хэрэг болсон зүйл байхгүй. Одоогийн байдлаар

нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслөө оруулж ирээд, тусгай эрх

авчихсан 4 компани байгаа. Эрсдэлээ тооцоод, төслөө найдвартай бичээд ирсэн

ямар ч компани зөвшөөрөл авах боломжтой байгаа. Гагцхүү зөвшөөрөл авсан

компаниуд нь түүнийгээ ажил болгох, нөгөө талаас төр нь эдгээр компаниудаа

дэмжих шаардлагатай байна.

Монголын зах зээл дэх нефть бүтээгдэхүүний үнийг Ачинскийн Нефть химийн

үйлдвэрээс зохицуулж байна. Эрхүү муж дахь энэхүү нефть химийн цогцолбороос

монголчууд сүүлийн 20 жилийн турш хамааралтай амьдарч ирсэн ба ОХУ-ын импорт

гэдэг нь үнэн хэрэгтээ Ачинскаас авдаг бензиний таталт юм. Ачинскийн нефть

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: m Oil Sudalgaa

бүтээгдэхүүн буюу “Роснефть” компаниас Монгол улс зуунхувийн хамааралтай амьдарч

ирсэн.

Тэгвэл өнгөрсөн оны хавраас Монголын импортлогчид ТНК-ВР хэмээх Оросын нефтийн

өөр нэг компаниас шатахуун авах гэрээ анх удаа хийсэн юм. Ачинскийн үйлдвэрээс арга

буюу татгалзсан шалтгаан нь монголчуудад бус, оросуудаас үүдэлтэй. ОХУ-ын

дотоодын зах зээлд түлш шатахууны хомсдол бий болмогц тус улсын Засгийн газраас

экспортод гаргадаг нефть бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаад зогсоогүй, хилийн үнийг

огцом нэмсэн билээ.

Яг энэ хязгаарлалтаас үүдээд “Роснефть” нь Монголын уламжлалт харилцагчдынхаа

тоог хоѐр дахин хорогдуулав. “Роснефть”-ийн ивээлд Сод Монгол, Петровис компаниуд

үлдэж, нөгөөдүүл нь арга буюу ТНК-ВР компанийг бараадсан юм. Тиймээс ч саяхан

бензиний үнэ нэмэгдэх үед дээрх хоѐр компани хэсэгтээ тээнэгэлзсэний учир энэ.

Харин “Роснефть”-ийн ивээлээс хасагдсан Магнай трейд, Шунхлай зэрэг нь ТНК-ВР-ээс

шатахуунаа татах болов. Энэхүү татан авалт урьдын адил хилийн цаанаас бус, Москва

орчмоос хийгддэг. Тиймээс Монголын компаниуд тээврийн зардалдаа шатаж эхлээд

байна.

2011 оны 10 сарын 1-ний өдрөөс холбооны улсын нутаг дэвсгэрт мөрдөж эхэлсэн 60-66-

90 татварын бодлогын дүнд Монгол руу орж ирдэг нефть бүтээгдэхүүний хилийн үнэ

огцом өссөн. Түүхий нефть экспортлоход татвар өмнө нь 66 байсныг огцом 90 хувь

болгож өсгөсөн. Чухам энэ хатуу арга хэмжээ Монголын хилээр орж ирэх нефть

бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөөд байна. Оросууд дизель түлшнийхээ экспортын

татварыг мөн л нэмэгдүүлэн 66 хувь болгосон бөгөөд өдгөө 60-66-90 хэмээх топ харьцаа

тус улсын нефтийн дотоод зах зээлд моодонд оров.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: m Oil Sudalgaa

Хавсралт

М.Ойл группээс гаргаж буй Лояалти картын тухай

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний байгуулагууд харилцагчдаа байнга

урамшуулж, сэтгэл ханамжийг нь дээшлүүлж, тэднийг тууштай байнгын үнэнч

байлгаж, өөрсдийн бүтээгдэхүүнийг байнга худалдан авч хэвшүүлэх зорилгоор

хэрэглэгчид рүүгээ чиглэсэн, урамшуулалт үйлчилгээг байнга явуулах болсон

билээ. Зах зээл өргөжихийн хэрээр шинэ шинэ хүчтэй өрсөлдөгчид бий болж

бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл улам бүр нэмэгдэхийн хэрээр

үйлчилгээний байгууллагуудыг гол зорилго нь шинээр хэрэглэгч татахаас

илүүтэйгээр одоо байгаа харилцагчидаа байнга урамшуулах, тэднийг бусад

өрсөлдөгч алдахгүйгээр өөртөө үнэнч байлгах, хэрэглэгчдийнхээ худалдан

авалтын давтамж болон дүнг ихэсгэх явдал болоод байгаа бөгөөд ингэснээр

тэдний зах зээлд урт удаан хугацааны туршид оршин тогтнож хүчтэй өрсөлдөх

чадварыг бий болгох юм.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед электрон бизнесийг

байгууллага өөртөө нэвтрүүлснээр зардлаа бууруулж ашгаа нэмэгдүүлэх, хяналт

сайжрах, бүтээгдэхүүний эргэлт хурдсах, өнгө үзэмж, цаг хугацаа хэмнэх гэх мэт

олон давуу талыг өөртөө бий болгож чадах ба ингэснээр тухайн байгууллага

тухайн зах зээлдээ амжилттай ажиллах, цаашлаад тэргүүлэх зэргийн

өрсөлдөөнд орох нөхцөл боломж нь бүрдэх юм. Эсрэгээрээ нэвтрүүлж чадаагүй

байгууллага аяандаа тухайн зах зээлээсээ шахагдах болж байна. Тэгвэл энэ

элетрон бизнес, цахим бизнес гэж чухам юуг хэлээд байна вэ? Энэ нэр томъѐог

зөвхөн цахим хэлбэрээр худалдах, худалдан авах үйлдэл гэж ойлгох албагүй

бөгөөд үүний цаана харилцагч нарт үзүүлж буй үйлчилгээ, бизнесийн түнш,

төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цахим санхүүгийн гүйлгээ,

нууцлалын асуудал, эдгээртэй холбоотой эрхзүйн орчин зэрэг бүхэл бүтэн цогц

систем ойлгогдох ѐстой юм.

www.zaluu.comwww.zaluu.com