Lecture 3 хуулийн этгээд3 3

34
Хуулийн этгээд

Transcript of Lecture 3 хуулийн этгээд3 3

Хуулийн этгээд

Хуулийн этгээд гэдэг бол хөрөнгө

төвлөрүүлэх аж үйлдвэрийг хөгжүүлэх явцад

бий болсон ойлголт юм.

Хуулийн этгээд гэдэг нь Монгол улсын

иргэний хуульд зааснаар эзэмших,

ашиглах, захиран зарцуулах эрхдээ

тусгайлсан хөрөнгөтэй,өөрийн нэрээр эрх

олж үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаасаа бий

болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө

хариуцдаг,нэхэмжлэгч,хариуцагч байж чадах

тодорхой зорилго бүхий, тодорхой үйл

ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ.

• ОНООСОН НЭР,ХАЯГ,БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ,ТАМГА ТЭМДЭГ,БАНКИНД ХАРИЛЦАХ ДАНСТАЙ БАЙХ.БАЙНГА ОРШИН

ТОГТНОХ ЧАДВАРТАЙ

• ҮЙЛ АЖИЛЛАГААНААСАА ҮҮСЭХ ҮР ДАГАВАРЫГ ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХАРИУЦДАГ.ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ӨР

ТӨЛБӨРӨӨ ХАРИУЦАХ

• ӨӨРИЙН ЯВУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ БИЕЧЛЭН ХАРИУЦАХ,ШҮҮХ АРБИТРТ НЭХЭМЖЛЭГЧ ХАРИУЦАГЧ БАЙХ.ЭД ХӨРӨНГИЙН БИЕ ДААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ

НЭХЭМЖЛЭГЧ ХАРИУЦАГЧ БАЙХ

• ӨӨРТӨӨ ЭД ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ТҮҮНИЙГЭЭ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ЭНЭ ЭРХЭЭ БИЕ ДААН ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГДЭЛТЭЙ БАЙХ

• ӨӨРИЙН УДИРДЛАГА,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ , БҮТЦИЙН НЭГЖТЭЙ

ТУСГАЙЛСАН ЭД ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ

Хуулийн этгээдийн нэр

Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй.Хуулийн этгээдийн нэр ‘Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын’’ ангилал-д заасан үйл ажиллагааны чиглэлээр нэрлэгдэхгүй Жишээлбэл: Нүүрсний уурхай, Гутлын үйлдвэр, Гоо сайхны газар гэх мэт.

Хуулийн этгээдийн оршин

байгаа газар

Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ.

Хуулийн этгээд нь хууль ёсны нэг оршин байх хаягтай байна.

Хуулийн этгээдийн

ангилал

Өмчийн төрөл хэлбэрээр

Хувийн өмч

Холимог өмч

Зорилго чиглэлээр

Ашиг олох зорилготой

Ашиг олох зорилгогүй

Нийтийн өмч

ӨМЧИЙН ХЭЛБЭРЭЭР НЬ:

Нийтийн өмчийн:- Төрийн- Орон нутгийн

Хувийн өмчийн: - Хувь хүн - Дундын

Холимог өмчийн:-Нийтийн өмчийн- Нийнийн болон хувийн өмчийн

холимог

Хуулийн этгээдийн

зорилго чиглэлээр нь:

*Ашгийн төлөө хуулийн этгээдийг

нөхөрлөл,компанийн хэлбэрээр

байгуулна.

*Ашгийн төлөө бус хуулийн

этгээдийг холбоо, сан, хоршооны

хэлбэрээр байгуулна.

Компани

Хувьцаа эзэмшигчийн оруулсан

хөрөнгө нь тодорхой тооны

хувьцаанд хуваагдсан өөрийн

тусгайлсан хөрөнгөтэй ашгийн

төлөө зорилготой хуулийн

этгээдийг компани гэнэ.

Нөхөрлөл

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс

бүрдэх эд хөрөнгөтэй хүлээсэн үүргээ

уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн

өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны

дагуу хариуцдаг хуулийн этгээдийг

нөхөрлөл гэнэ.Нөхөрлөлийн эрх зүйн

байдлыг хуулиар тогтооно.

Холбоо

Нэгдмэл тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд

сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан

гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг хэлнэ.

Сан

Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэтд ашиг

тустай нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө

төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй

хуулийн этгээдийг хэлнэ.

Хоршоо

Эдийн засгийн болон нийгэм соѐлын нийтлэг

хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд

нэгдсэн хамтын удирдлага хяналт бүхий дундын эд

хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар

байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ.

Төрийн бус байгуулга

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 зүйлд зааснаар төрийн бус байгууллага нь иргэд, төрийн байгууллага\хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага\-аас бусад хуулийн этгээдээс нийгдмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуусанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн бус байгууллагыг байгуулсанд тооцно

Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсэн зүйлийг тусгана

1. ТББ-ын нэр, хаяг2. ТББ-ыг үүсгэн байгуулсан он, сар өдөр3. ТББ-ын зорилго4. ТББ-ын бүтэц, хяналтын тогтолцоо5. Удирдах зөвлөлийн \УД\ арх хэмжээ6. УД –ийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар7. УД-ийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн

эрхийн хугцаа8. УД-ийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар9. Уд-ийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц10. энэ тохиолдолд

Хуулийн этгээдийг байгуулах

Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно.

Чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн үүргээ хангах зорилгоор төр өөрийн өмчөө дангаар болон хамтран хуулийн этгээд байгуулж болно.

Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр

Эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр

Үүсгэн байгуулагчын өргөдлөөр

Арилжааны банк,Даатгалы

н компани

Төрийн байгууллага,албан газар,улсын

төсөвт үйлдвэрийн

газар

Ашгийн төлөөхуулийн этгээд

Хуулийн этгээдийг өөрчлөн

байгуулах

Хуулийн этгээдийг өмчлөгч буюу түүнээс эрх

олгосон байгууллага түүнчлэн үүсгэн байгуулах

баримт бичгээр эрх олгосон байгууллагын

шиидвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан

журмын дагуу

нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх

замаар үүсгэн байгуулж болно.

Хоѐр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл

ажиллагааг зогсоож,тэдгээрийн

эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн

этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг

нийлүүлэх гэнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний

эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд

шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх,

үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоѐр буюу түүнээс дээш

хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг

хуваах гэнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний

зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан

хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг

тусгаарлах гэнэ

Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл,

хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар

зохион байгуулагдаж болно

Хуулийн этгээдийг татан

буулгах

Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр

гаргасан байгууллагаас томилсон комисс

эрхлэн гүйцэтгэнэ.Татан буулгасан комисс нь

уулийн этгээд татан буугдсанм тухай ниитэд

мэдээлнэ.Татан буулгах комиссоос

нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах

хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан

тухай нийтэд мэдээлснээс хойш хоѐр сараас

багагүй, зургаан сараас ихгүй байна.

Гэрээ түүнийг үүсгэн байгуулах

Гэрээ гэдэг нь хоѐр буюу хэд хэдэн этгээд тодорхой

асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн

өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар

тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг

хэлнэ.

Иргэний эрх харилцаанд оролцогчдын эрх, үүрэг бий

болгох, өөрчлөх, дуусгавар болгох талаарх харилцан

тохиролцоог гэрээ гэнэ.

Түүхэн агуулгаараа“Гэрэгэ” пайз буюу эрх хэмжээг илтгэсэн баримт нэг талаараа “Дипломат эрх ямба”-ын эхлэл байжээЭрх зүйн агуулгаараа- Харилцаанд оролцогч талуудын эрх үүргийн нэгдэл буюу эрх зүйн харилцааны агуулгыг илэрхийлэгч баримт .- Энэхүү харилцааны улмаас үүдэн гарах үр дагаварт тохирох хамгаалт, зохицуулалт, хэрэглэх арга зэргийг багтаасан байдаг.- Гэрээгээр зохицуулсан харилцаа нь хуулиар зохицуулсан харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг.

Гэрээг амаар болон бичгээр хийнэ. Заавал бичгээр

хийх шаардлага хуулиар тавиагүй ч байсан аливаа

гэрээг бичгээр хийх ѐстой. Энгийн хэлбэртэй

бичгийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин

төгөлдөр болно. Бичгээр хийх зарим гэрээг

нотариатаар гэрчлүүлнэ. Нотариатаар заавал

гэрчлүүлэхээр хуульд заагаагүй боловч талуудын

аль нэг нь хүсвэл гэрчлүүлнэ. Өвчний болон бичиг

үсэг мэдэхгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны

улмаас гарын үсгээ зурж чадахгүй хүний өмнөөс өөр

хүн түүний итгэмжлэгчээр гарын үсэг зурж болно.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ:Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн

этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд

хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо

бодитойгоор , хангалттай тодорхой илэрхийлсэн

илэрхийлэл юм.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ :ТЕНДЕР шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ

байгуулах болсныг түүнд бичгээр мэдэгдсэн захиалагчийн

шийдвэр

Гэрээний гол нөхцөл:Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал

зохих,түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал

нь зөвшөөрсөн нөхцөлийг хэлнэ.Гэрээний стандарт нөхцөл:Гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа,хуулиар

тодорхойлогдоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон

журам тогтоосон ,байнга хэрэглэгдэх, урьдчилсан

тогтоосон нөхцөл.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

1. Гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан

тохиролцож хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон

хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулсан гэж vзнэ.

З. Эд хөрөнгө шилжvvлснээр гэрээ байгуулахаар хуульд

заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд

тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжvvлсэн vеэс гэрээ

байгуулсанд тооцно.

4. Тухайн төрлийн гэрээний хэлбэрийг хуульд заагаагvй

нөхцөлд гэрээг тодорхой хэлбэрээр байгуулахаар талууд

тохиролцсон бол тvvнийг тухайн хэлбэрээр хийсэн vеэс

байгуулсанд тооцно.

6. Гэрээний төслийг хариу ирvvлэх хугацаатайгаар илгээсэн

бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас төслийг зөвшөөрсөн

тухай хариу авсан бол гэрээ байгуулагдсанд тооцно.

7.Гэрээний төслийг хариу ирvvлэх хугацаа заалгvйгээр амаар

мэдэгдсэн бөгөөд нөгөө тал уг төслийг зөвшөөрснөө нэн даруй

мэдэгдсэн бол гэрээ байгуулагдсанд тооцно.

8.Гэрээний төслийг хариу ирvvлэх хугацаа заалгvй бичгээр

илгээсэн бөгөөд тvvнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн

боломжит хугацаанд хvлээн авсан бол гэрээ байгуулагдсанд

тооцно.

9.Гэрээний төслөөс өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг

зөвшөөрсөн хариуг гэрээний шинэ төсөл гэж vзнэ.

Хууль буюу гэрээнд заасан бол гэрээ байгуулах явцад гарсан

маргааныг шvvх, арбитрын журмаар шийдвэрлvvлж болно.

5. Хуульд зааснаар буюу талууд тохиролцсоноор гэрээг бичгээр байгуулах

ѐстой бол талууд баримт бичиг vйлдэж, гарын vсэг зурах буюу гэрээний

төслийг зөвшөөрснөө илэрхийлсэн талын гарын vсэг зурагдсан захидал,

цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ бусад баримт бичгийг

нөгөөтал хvлээн авснаар байгуулсанд тооцно.

ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ:

Гэрээ байгуулсан талууд нь эрх ашиг нь зөрчигдсөн, гэрээгээр

тохиролцсон үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй

болсон зэрэг тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй.

Татгалзаж байгаа тал нь энэ тухайгаа нөгөө талд мэдэгдэх

хэрэгтэй. Татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал

тогтоохоор иргэний хуульд заасан. Гэхдээ энэ талаарх өөр

зохицуулалтыг анх гэрээ байгуулах үедээ гэрээндээ тусгаж

болно.гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг

биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэсэнээс олсон ашгийг

харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ. Буцааж өгөх эд юмсыг

хэрэглэж, ашигласан, гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан

зэрэг шалтгааны улмаас биет байдлаар нь буцааж өгөх

боломжгүй болсон бол мөнгөөр нөхөн төлнө

Асуулт Манай “ Суралцахуй” төрийн бус байгууллага нь 2002 онд нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүйгээр гадаад хэлний сургалт явуулахаар байгуулагдсан. Байгууллагын үйл ажиллагаа өргөжиж гарын авлага, ном, товхимол гаргадаг болсон. Үүнээсээ үндэслэн төлбөргүй сургалтаа санхүүжүүлэхийн тулд ном, сурах бичиг зохион худалдаалах болсон. Байгууллагад ном худалдах эрх байгаа юу?