Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд...

29
Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлс Лекц 9 ББАЗТ-ийн багш Т.Энхмаа

Transcript of Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд...

Page 1: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх хүчин

зүйлс

Лекц 9

ББАЗТ-ийн багш Т.Энхмаа

Page 2: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Агуулга

• Зан төлөвийн талаар судалсан эрдэмтэд

• Зан төлөвийн тухай ухагдахуун, шинжүүд

• Зан төлөв төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлс

Page 3: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

• Хүний зан төлөвийг шинжих, тестлэж, загварчилдаг болсон түүх нь АНУ-аас гаралтай бөгөөд дэлхийн 1-р дайны үед цэргүүдийг “дайны улмаас хэрхэн сэтгэцэд өөрчлөлт орж” буйг мэдэхийн тулд анх ашиглаж эхэлсэн байна.

Page 4: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Майрс Бригсийн загвар/Myers-Briggs/

• Katharine Briggs нь өөрийн хайртай охид болох Isabel, Clarence Myers-ын хоорондоо таатай биш харилцаатай байгааг анзаарч шалтгааныг нь судлахын тулд анх 1917 онд зан төлөвийн судалгааг хийж эхэлсэн. 20-д жилийн турш ээж охидуудын харилцааг сайжруулахад чиглэж, зарим судалгааны үзүүлэлтүүд гаргаж ирсэн нь хожим түгээмэл хэрэглэгдэх болсон.Энэхүү загвар нь 16 төрлийн зан төлөвийн загварыг гаргаж ирсэн.

Page 5: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Таван хүчин зүйлт загвар /The Five-Factor Model/

• Үүнийг ихэвчлэн “ big five” гэж нэрлэдэг. Энэ нь ажилтны нийтлэг хэрэглэдэг үг, соёл зэргээс тухайн хүний зан төлөвийг тодорхойлдог загвар юм.1990-ээд онд сэтгэл судлалын шинэ урсгал төрөн гарч сэтгэлгээний эрүүл мэндэд анхаарсан олон төрлийг судалгааг хийж байжээ.

Page 6: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөвийн тухай ойлголт

• Зан төлөв гэдэг нь: Ул мөр үлдээх гэсэн грек үгнээс гаралтай.

• Зан төлөвийн шинжүүд нь: үйл ажиллагаа ба харилцааны явцад бүрэлдэн бий болж илэрч байдаг. Ихэвчлэн хүүхэд насанд төлөвшиж, хүний амьдралын туршид хадгалагдан, харьцангуй тогтвортой илэрнэ.

• Хувь хүний зан үйл, үйл ажиллагаандаа байнга хэрэглэж байдаг гол арга барил нь: зан төлөвийн онцлогоос шалтгаалдаг.

Page 7: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөв нь:

Хүний хувийн онцлог

Үзэл бодол

Харилцаа хандлага

Үйл хэрэгТүүний үйлдэл

Амьдралын янз бүрийн

нөхцөл

Үйл явдалд хариу

үзүүлэх

Бие хүний тогтвортой

шинжүүдийн цогц

бүрдэл

Page 8: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Темпераментаас ялгагдах зан төлөвийн шинжүүд

Зан араншин

• Төрөлхийн

• Биологийн хүчин зүйлээр тодорхойлогддог

• Хүний сэтгэц болон зан үйлийн хөдөлгөөнт шинжийг тодорхойлно

• Сайн муу гэх үнэлгээ өгөх боломжгүй

• Шинж тэмдэг гэсэн үгээр тодорхойлогдоно

Зан төлөв

• Зан чанар төлөвшсөн

• Нийгмийн орчноор нөхцөлдөж үүснэ

• Бодитой, тогтвортой, зан суртахууны болон түүний үйл хэргийн дотоод агуулгыг харуулна

• Тохирох үнэлгээг тавьж тодорхойлох боломжийг олгоно

• Онцлог чанар гэсэн үгээр тодорхойлогдоно

Page 9: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөв нь

• Тухайн хүний амьдарч буй нийгэм, соёлын нөлөө

• Амьдралын хувийн нөхцөл онцлог шалтгаална.

Page 10: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Аав ээжийн хүмүүжил, анд найзуудын нөхөрлөл, хувь хүний өөртөө хандах хандлага нь ямар байхаас зан төлөв үргэлж хамаардаг.

Page 11: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөвийн бүтэц

Нэгдүгээр бүлэгт

Ажил хэрэг, хөдөлмөрт хандах хандлагыг илэрхийлсэн

шинжүүд

Хоёрдугаар бүлэгт

Бусад хүмүүст хандах хандлага, харилцааг илэрхийлсэн

онцлогууд

Гуравдугаар бүлэгт

Тухайн хүнээс өөрөө өөртөө хандах хандлага харилцааны

систем

Дөрөвдүгээр бүлэгт

Хүнээс эд юмстай хандах хандлага харилцаанууд

Page 12: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөвийн онцлог

Ёс суртахууны:

Хамт олонч, бие даасан, үнэнч, даруу төлөв

Сэтгэл хөдлөлийн:

Авхаалжтай, зөөлөн сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй

Оюун ухааны:

Аргатай /овтой/, итгүүлэх чадвартай

Page 13: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Анхаарах асуудал

Хүний зан төлөв бүрэлдэн тогтоход эмзэг үе нь 2-3, 9-10 нас гэж үзсэн

байдаг. Учир нь эдгээр нас нь идэвхтэй харилцааны үе юм.

Page 14: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөвийн гадаад илрэл

Зан үйл, үйл ажиллагаа

• Сурагчийн хийж буй үйлдэл, үйл ажиллагаа нь түүний төлөвшил ямар чиглэлд явагдаж байгааг харуулах нэг чухал үзүүлэлт болно.

Хэл ярианы онцлог

• Чанга огцом яриа, намуун дөлгөөн яриа, нуршуу яриа, задгай чалчаа яриа болон ярианы сэтгэл хөдлөлийн өнгө аяс зэрэг нь зан төлөвийн онцлогтой холбоотой.

Гадаад дүр төрх

• Хөгжилтэй, сэргэлэн болон, хүйтэн уйтгартай байдал, хүний алхаа гишгээ, дохио зангаа зэрэг нь хүний байр байдлыг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлж байдаг.

Page 15: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлс

Мэдрэлийн систем, темперамент,

төрөлхийн онцлог

Хүүхдийн насны онцлог, багын

хүмүүжил, хэвшил

Гэр бүл ба сургууль

Гэр бүлийн амьжиргааны түвшин, орчин

нөхцөл

Нийгмийн орчин, олон нийтийн

хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Улс үндэстний уламжлал заншил

Хүүхдийн өдөр дутмын харилцаа, үе тэнгийнхэн болон гэр бүлдээ

эзэлж буй байр суурь

Page 16: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

А.Адлер хувь хүн болж төлөвших нь хүүхэд ахуйн 4–5 насны төлөвшилтэй шууд холбоотой гэж үзсэн.

• Түүгээр зогсохгүй айлын хэддэх хүүхэд болж төрсөн, айл гэрийн уур амьсгал, эцэг эхийн харилцаа нь хувь хүний төлөвшлийн чиг хандлага болж тогтдог гэж ойлгож болохоор байна.

• Хүүхдийн 4-5 нас нь хараахан зөв буруу, бодит хийсвэр эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж чадахгүй нас. Гэвч энэ насанд тогтсон хандлага цаашдаа хувь хүний хөгжил болдог байна.

Page 17: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Адлерын онолоор бол “ТӨРӨЛТИЙН ЭРЭМБЭ” буюу айлын хэддэх хүүхэд болж төрснөөс хүүхдийн үзэл бодлын чиг хандлага тогтдог гэсэн байна.

Page 18: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

УУГАН ХҮҮХЭД

• Дүү нь төрөөгүй байхад ууган хүүхэд эцэг эхийнхээ хайрыг хэнтэй ч хуваалгүй тэдний хайр халамжинд умбаж байдаг. Энэ үедээ амьдрал нь атаархмаар байна. Харин дүү нь төрснөөс хойш хүүхдийн байр байдал эмгэнэлтэйгээр өөрчлөгддөг гэж Адлер үзсэн ба хүүхдийн үзэл бодол нь өөрчлөгдөнө.

• Дүү нь эцэг эхийнх нь хайр халамжийг өөртөө татах болсныг хүүхэд хараад хуучин эзэлж байсан өндөрлөгөө эргэж эзлэхийг эрмэлзэнэ. Яаж ч хичээгээд хүүхэд хуучин байр сууриа эргүүлэн олж авч чаддаггүй. Үүнийг Адлер “Эрхээ алдсан хамбатай” зүйрлэжээ.

• Гэр бүлийн эрх мэдэл эцэг эхийн гарт байдаг учраас өөртөө анхаарал халамж тавихыг шаардсаных нь хариуд хүүхдээ шийтгэх нь цөөнгүй байдаг. Ийм маягийн тэмцэл гэр бүлийн дотор явагдсаны эцэст ууган хүүхэд өөрийгөө “тусгаарлагдмал” байдалд сурган, хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр ганцаар, бие даан орших стратегийг баримталж эхэлдэг. Ийнхүү явсаар айлын ууган хүүхэд хуучинсаг үзэлтэй, эрх мэдэлд дуртай хүмүүс болдог.

Page 19: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

АЙЛЫН ГАНЦ ХҮҮХЭД

• Ганц хүүхдийн байр байдал гайхамшигтай юм. Учир нь түүнд өрсөлдөгч байдаггүй юм. Ганц хүүхэд эцэг эхийнхээ халамжинд удаан байх учраас орчныхоо хүмүүсээс ч мөн ийм маягийн хайр халамжийг шаардана. Амьдралын ийм хэв маяг нь хүнийг хувиа бодсон бусдаас хамааралтай болгодог гэж Адлер үзсэн байна. Ийм хүүхдэд хожим нь бусадтай эв зүйгээ ололцох, харьцах асуудал дээр бэрхшээл тулгарах нь олонтой.

Page 20: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

2 ДАХЬ ХҮҮХЭД

• Түүний хөгжлийн темпийг ах /эгч/ нь аль хэдийн тодорхойлсон байдаг гэж хэлж болно. Төрж буй орчин нь түүнд нөлөөлнө. Хоёр дахь хүүхдийн хөгжлийн темп ууган хүүхдийнхээс илүү байх нь олонтой. Жишээ нь: хэл, хөлд хурдан орох гэх мэт. Тэд ямагт бүх хүчээрээ урагш тэмүүлж байдаг. Иймээс айлын хоёр дахь хүүхэд өрсөлдөмтгий, нэр төрийн хойноос хөөцөлдөмтгий болдог байна. Ахаасаа юмуу эгчээсээ илүү гэдгээ ямагт батлан харуулах эрмэлзэл нь түүний амьдралын хэв маягийг тодорхойлж байдаг ажээ.

Page 21: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

ОТГОН ХҮҮХЭД

• Тэрээр “эрхээ алдсан хамба ламтаны” байдалд хэзээ ч ордоггүй. Зөвхөн эцэг эхийнхээ төдийгүй, ах эгч нарынхаа халамжийн төвд байдаг. Өөрийн гэх зүйл бараг байдаггүй бөгөөд байнга бусдын хуучин юм хэрэглэнэ. Тэд бусдаас хамааралтай байж магадгүй юм. Отгон хүүхэд ах эгч нараасаа давж гарах хүчтэй тэмүүлэлтэй байдаг учраас маш сайн хөгжимчин, нэр төртэй сайн оюутан байх нь олонтой.

Page 22: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Ганс Айзенк: Хувь хүний онол

Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүсийг дотогшоо (инторверт -дотогшоо) болон гадагшаа (экстраверт - гадагшаа) гэж ангилаад хоёр эсрэг туйл мэт хандах нь ажиглагддаг.

1960 онд сэтгэл судлаач Ганс Айзенк интроверт болон экстраверт хүмүүсийн ялгаа нь маш энгийн бөгөөд бидний сэтгэхүй болон бие физиологи юунд тайвширч юунаас эрч хүч авч, нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас хамаарна гэжээ.

Page 23: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Интроверт

• Интроверт байхаас айх: Интровертууд өөрийн гэсэн хүч чадалтай бөгөөд тэдэнд ганцаараа байх боломжийг нь олгож хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь хийлгэх хэрэгтэй

• Харилцаанаас айх: Интроверууд чимээгүй тав тухтай орчноос өөрийн эрч хүчийг олж авдаг бөгөөд аль болох нийгмийн арга хэмжээ, уулзалт, зугаалга зэргээс зугтаж байдаг

• Эвгүй байдалд орохоос айх: Интровертууд бол төрөлхийн л шинэлэг зүйлд таатай ханддаг хүмүүс биш. Түүнээс гадна тэд аливааг асуух биш өөрөө олж мэдэх дуртай. Энэ нь эвгүй байдалд орох айдастай нь ямар нэг талаараа хамааралтай санагдана.

• Өөрийгөө алдахаас айх: Өөрийгөө алдахаас айхаас гадна “би чадахгүй байх” гэсэн айдас тэдний томоохон хүлээс болдог.

Page 24: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Интроверт

• Тогтвортой Тогтворгүй

• Найдвартай Сэтгэл санаань амархан хувирдаг

• Хяналт сайтай Түгшүүртэй

• Энхийг эрхэмлэгч Хөшүүн

• Тайван Эргэцүүлэмтгий

• Анхааралтай Гутрангуй

• Халамжтай Зожиг

• Идэвхигүй Чимээгүй

Page 25: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Экстраверт

• Экстровертүүд нь найрсаг, санаачилгатай, идэвхитэй, нээлттэй байдаг. Тэд бусадтайярилцах, магтаалын үг сонсох дуртай. Шинэ нөхцөлд дасан зохицдог.

• Амьдрал дээр экстравертууд сэтгэл хөдлөлийг бүх талаар харуулдаг бөгөөд тэд мэдрэмжийг хэзээ ч нуудаггүй.

• Экстравертууд бусад хүмүүстэй амархан ойлголцдог. Ичих, биеэ барих зан илрэхгүй ба энэ нь тэдэнд амархан шинэ танилууд бий болгож, найз нөхдийн хүрээгээ тэлэх боломжийг олгодог.

• Экстраверт нь нэгэн хэвийн байдалд байх дургүй. Шинийг санаачилж байдаг. Ганцаараа байх дургүй. Багаар ажиллах дуртай.

Page 26: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Экстраверт

Тогтвортой Тогтворгүй

• Удирдагч Шархламтгай

• Хайхрамжгүй Тайван биш

• Уриалгахан Түрэмгий

• Яриасаг Хөөрөмтгий

• Нөхөрсөг Цочир

• Нийцтэй Өөдрөг

Идэвхитэй

Page 27: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

ЗАН ТӨЛӨВИЙН ХЭВ ШИНЖҮҮД

• Сэтгэцийн хүчтэй хэв шинж

• Сул хэв шинж

• Тогтворгүй хэв шинж

Page 28: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

ДаалгаварӨөрт байгаа зан чанаруудаа сайн болон муугаар нь ялгаж бичээд муу зан чанараас нэгийг сонгож муу зангаа засах, өөртэйгөө ажиллах төлөвлөгөө

боловсруулна уу.

Page 29: Хүүхдийн зан төлөвийн шинж, зан төлөв төлөвшихөд нөлөөлөх ...

Анхааран сонссонд баярлалаа!