IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий...

5

Transcript of IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий...

Page 1: IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон ...
Page 2: IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон ...

Оршил

Зөвлөмж

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим нь Оюуны Өмчийн Эрхийг хамгаалах асуудлаарх Хорооны цуврал уулзалтууд болон төр-хувийн хэвшлийн хэлэлцүүлгийг 2015 болон 2016 онд зохион байгуулж Монголд оюуны өмчийн эрхийн асуудлыг сайжруулах талаар Монгол улсын Оюуны Өмчийн газарт тодорхой зөвлөмж боловсруулсан болно.

Оюуны өмчийн эрхийн хамгааллыг сайжрууулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, оюуны өмчийн эрхийн зөрчлийг багасгах, тогтмол мониторинг, хяналт тавих зэргийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой, цэгцтэй арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Оюуны өмчтэй холбоотой зөрчлүүд нь тухайлбал, зохиогчийн эрх зөрчигдсэн хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин сул гэхээс илүү төр болон хувийн хэвшил нь оюуны өмчийн талаар мэдлэг мэдээлэлгүйтэй холбоотой гэж үзэж байна.

АмЧам Монгол болон гишүүн байгууллагууд нь дараах үндэслэл бүхий тодорхой зөвлөмжийг анхааралтай хүлээн авч хэрэгжүүлэхийг холбогдох төрийн байгууллагуудад уриалж байна.

Зөвлөмж 1. Оюуны өмчийн эрхтэй холбоотой аливаа шинэ хууль боловсруулах үйл явц нь олон нийтэд нээлттэй, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоог хангасан байх

Оюуны өмчийн эрхтэй холбоотой шинэ хууль боловсруулах үйл явц нь аль болох өргөн оролцоог хангасан, сонирхогч талуудыг, нэн ялангуяа хувийн хэвшлийг эхнээс нь оролцуулсан байх шаардлагатай билээ. АмЧам нь төр, хувийн хэвшлийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах, гишүүн байгууллагуудын мэдлэг туршлага болон олон улсын шилдэг туршлагаас хуваалцах боломжтой юм.

Зөвлөмж 2. Оюуны өмчийн газрын эрх мэдэл, чиг үүргийг боловсронгуй болгох зорилгоор одоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг шинэчилж улмаар холбогдох төрийн байгууллагуудын оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх ажлын уялдааг хангах

Оюуны өмчийн газрын эрх зүйн чадамж сул учраас хууль хэрэгжүүлэх механизм нь үр дүнгүй байна гэж үзэж байна.

Мөн Оюуны Өмчийн эрхийг хангуулах хяналт шалгалтын дүрэм журмын дараах зааалтууд бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна:

Оюуны Өмчийн Эрхийг хамгаалах асуудлаарх Хорооны Зөвлөмж

Page 3: IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон ...

“Оюуны өмчийн газар нь оюуны өмчийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэд, хамтарсан, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар мөрдүүлж ажиллана”. “Оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газар нь аж ахуйн нэгж, албан тушаалтан, албан байгууллагуудад хяналт тавьж оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах ёстой”. Зөвлөмж 3. Зөрчлийг тогтоох, шийдвэрлэх үйл явцыг тусгаарлаж холбогдох журамд өөрчлөлт оруулах

Тухайн хувь хүн, албан байгууллага оюуны өмчийн эрхийг зөрчсөн нь нотлогдвол гомдол гаргасан талд шалгалтын ажлын үр дүнгийн талаар бичгээр мэдэгдэж байх нь ач холбогдоллтой юм. Гомдол гаргасан аж ахуйн нэгжид Оюуны өмчийн газраас тухайн гомдолын мөрөөр холбогдох төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авсан, цаашид яах талаар бичгээр мэдэгдэж байх нь чухал юм. Оюуны өмчийн эрхтэй холбоотой гомдолыг шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж, хяналт шалгалт хийж гомдол барагдуулдаг. Өнөөдөр Оюуны өмчийн газрын эрх зүйн чадамж, эрх мэдэл, хэрэгжүүлэх механизмтай холбоотой болон бусад байгууллагуудтай ажлын уялдаа сул учраас гомдол барагдуулах үйл явц удааширалтай байна.

Зөвлөмж 4. Цахим горимд ажилладаг гомдол хүлээн авах тогтолцоо бүрдүүлж оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг шуурхай, ил тод мэдээлж байх боломж бүрдүүлэх

Оюуны өмчийн эрхийн зөрчил, шударга бус өрсөлдөөний улмаас аж ахуйн нэгжүүд мөнгөн болон мөнгөн бус алдагдал хүлээж байна. Мөн Оюуны өмчийн газар асуудлыг шийдвэрлэхдээ удааширалтай хандаж байгаа нь нэмэлт хүндрэл болж байна.

Оюуны өмчийн газарт гомдол мэдүүлж буй аж ахуйн нэгж нь тухайн оюуны өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж зохих зөвшөөрөлтэй ажиллаж буйгаа нотлох хэрэгтэй болдог.

Энэ нь цаг хугацаа их шаардсан ажиллагаа бөгөөд гомдол гаргах үйл явцыг боловсронгуй болгож, хялбаршуулах шаардлагатай юм. Зөвлөмж 5. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар төрийн байгууллагуудын авч буй арга хэмжээ нь нээлттэй, холбоотой бүхий л талуудыг оролцуулсан байх

Page 4: IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон ...

Дүгнэлт

Тухайлбал, 2008 онд Гаалийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрын хамтарсан “Гаалиар орж ирэх журамтай холбоотой оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай” журам батлагдсан ч энэ 2 байгууллага хэрхэн хамтран ажиллахыг нарийвчлан тусгаагүй юм. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь оюуны өмчийн эрхтэй холбоотой зөрчлийг илрүүлэх, арга хэмжээ авч ажиллаж буй төрийн мэргэжлийн хяналтын багт орж ажиллах ёстой гэж үзэж байна. Зөвлөмж 6. Оюуны өмчийн эрхийн газар хийсэн шалгалт, авсан арга хэжээ, үр дүнгийн талаар сар бүр олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж зарлаж байх

Оюуны өмчийн эрхийн газрын хяналт шалгалтын журамд “шалгалт хийсэн газар нь илрүүлсэн хуурамч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар олон нийтэд мэдээллэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Эдгээр мэдээлэл нь оюуны өмчийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид зөрчлийг багасгах ач холбогдолтой байх болно.

Монголд оюуны өмчийн эрхийн зөрчил нь нийтлэг үзэгдэл тул бизнес эрхлэгчил, төрийн байгууллагууд болон иргэд мөнгөн болон мөнгөн бус эрсдэл, алдагдал хүлээж байна, тухайлбал: • Төрийн байгууллагуудын хүлээж буй алдагдал: бүтээмж, НӨАТ болон гаалийн татвар, ажлын байр болон олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд • Бизнес эрхлэгчдийн алдагдал: мэлээллийн нууцлал, эрх зүйн хамгаалалтын асуудал, нэр хүндийн хохирол • Иргэдийн хохирол: Хулгайн програм хангамж ашиглах, мэдээллийн нууцлал задрах. Монгол улс нь дэлхийн эдийн засагт өрсөлдөх чадвартай, олон улсын бизнесийн тоглоомын дүрмийг дагасан идэвхтэй оролцогч байхын тулд засгийн газрын зүгээс оюуны өмчийн эрхийг хангуулах талаар тууштай ажиллаж арга хэмжээ авах шаардлагтай гэж үзэж байна.

Энэ үйл явц нь амаргүй, цаг хугацаа их шаардсан бөгөөд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын зүгээс Монголд оюуны өмчийн эрхийг хангуулах талаар засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжин хамтран ажиллах болно.

Page 5: IPR committe Mon - AmCham Mongolia · өмчийн эрхийг эзэмшигч эрх бүхий газартай байгуулсан гэрээ, батламж болон ...

www.amcham.mn

ТЭНЦВЭРЖҮҮЛСЭНШИМ ТЭЖЭЭЛ

MATAD