I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН...

7

Transcript of I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН...

Page 1: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
Page 2: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

I ХЭСЭГ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

МЭДЭЭЛЭЛ, ЗАГВАР

Мэдээллийг хүлээн авах

Хүн ба амьтан нь хүрээлэн байгаа орчноосоо хүлээн авсан анхдагч мэдээллийг өөрсдийн уураг

тархины тусламжтайгаар боловсруулж, үүний үр дүнд шинэ мэдээлэл гардаг. Унших, бодох,

тооцоолох нь мэдээлэл боловсруулах олон аргуудын нэг хэсэг юм.

Хүний хүлээн авч байгаа мэдээ дараах шинж чанаруудыг агуулсан байвал мэдээлэл болно.

Мэдээллийн кодчилол

Мэдээллийн кодчилол гэдэг нь мэдээллийн тодорхой нэг дүрслэлийг бий болгох үйл явц юм.

“Кодчилох” гэсэн ойлголтын хүрээнд мэдээллийн дүрслэлийн нэг хэлбэрээс түүнийг хадгалах,

дамжуулах болон боловсруулахад тохиромжтой өөр нэг хэлбэрт шилжүүлэхийг ойлгодог.

Мэдээллийг хялбарчлан бичих, мэдээллийг нууцлах, хадгалах, боловсруулалт хийх зэрэг

тодорхой зорилгоос хамаарч кодчилох аргыг сонгон ашигладаг. Жишээ нь: барааны код,

хувцасны шошго гэх мэт.

Хоёртын кодчилол

Хоёртын кодчилолыг компьютертэй яагаад холбон авч үздэг вэ?

Энэ нь компьютер боломжит хоёр төлөвт орших элементүүд дээр суурилан үйлдвэрлэгдсэн

байдагтай холбоотой. Эдгээр хоёр боломжийн нэгийг нь 0, нөгөөг нь 1 гэсэн цифрээр

тэмдэглэдэг. Хоёртын төлөвийн хамгийн энгийн жишээ бол гэрлийн чийдэнг асаах, унтраах

унтраалга юм.

Мэдээллийг 0, 1 цифрээр кодчилохыг хоёртын кодчилол гэнэ.

Хоёртын кодчилолоос 10-тын кодчилол руу шилжүүлэхдээ 1-ийн тоо

байгаа дугаарыг 2-ын зэрэгт дэвшүүлнэ.

10-тын кодчилолыг 2-тын кодчилол руу шилжүүлэхдээ өгөгдсөн тоог

үлдэгдэл нь 1 гартал 2-т хуваана.

Эх үүсвэр (байгаль, эд юмс)

Мэдээлэл хүлээн авах (мэдрэхүй,

төхөөрөмж)

Боловсруулах, хадгалах,

дамжуулах, ашиглах

Анхдагч мэдээлэлБоловсруулалт

(процесс)Шинэ мэдээлэл

Мэдээллийн шинж чанар

Үнэ цэнэтэй байх

Ойлгомжтой байх

Хэрэгцээтэй байх

Гүйцэд байх

Бодитой байх

1

Page 3: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

Мэдээллэн загварыг дүрслэх аргууд

КОМПЬЮТЕР

Файл удирдах систем

Хөтөч программын интерфэйс Шинээр хавтас үүсгэх

Хавтасыг төлөөлөх дүрсүүд

Компьютерт мэдээллийг дүрслэх, боловсруулах нь

Мэдээллийг зураг, яриа, дуу, хөгжим, үсэг, тэмдэгт,

тоо зэрэг олон янзаар загварчлан дүрсэлдэг. Харин

компьютерын санах ой нь аливаа мэдээллийг 0 ба 1

гэсэн хоёр цифрээр дүрсэлнэ.өгөгдлийг

боловсруулах программ бичдэг хүнийг программ

зохиогч, харин хэрэгцээт мэдээллээ программ

ашиглан боловсруулдаг хүнийг компьютерын

хэрэглэгч гэдэг.

Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүд

Үгээр Дүрс зургаар Хүснэгтээр Тусгай

тэмдэгтээр

2

Page 4: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

Мэдээлэл хадгалах төхөөрөмж

Шуурхай санах ой (RAM-

Random Access Memory)

нь програм, мэдээллийг

түр хадгалах үүрэгтэй.

Компьютерыг унтраахад

шуурхай санах ойд буй

мэдээлэл устдаг. Иймээс

мэдээллийг удаан

хугацаагаар хадгалах

санах ой шаардлагатай

болох ба энэ нь

компьютерын диск юм.

Дискэнд мэдээлэл бичих

болон түүн дээрх

мэдээллийг унших

төхөөрөмжийг дискийн

байгууламж (disk drive)

гэдэг.

МЭДЭЭЛЭЛ

БОЛОВСРУУЛАХ

ТЕХНОЛОГИЙН

ХЭРЭГЛЭЭ

БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

MS Word программын командууд

Page layout цэс

Size- Цаасны хэмжээ

Orientation- Цаасыг хэвтээ, босоо болгох

Columns- хуудсыг баганад хуваах

Margins- Цаасны захаас авах зай

Insert цэс

Picture- Зураг оруулах Shapes- дүрс оруулах

Table-insert table-Number of rows-мөрийн тоо

Number of columns- баганы тоо

Баримтыг хэвлэх: copies- Хэвлэх тоо

Printer- Хэвлэгчийг сонгох

Print all pages- бүх хуудсыг хэвлэх, pages талбарт хэвлэх хуудасны

дугаарыг бичнэ.

Orientation- Хуудсыг хэвтээ босоо хэвлэх эсэхийг сонгоно

(A5)- Цаасны хэмжээг сонгоно

ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

3

Page 5: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

Зургийг хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн төрөл бүрээр засварлах,

өөрчлөх, зурах боломжтой программ бол Paint.Net юм. Paint.Net

давхарга ашигладаг. Давхарга гэдэг нь ямар нэгэн зүйлийн үе, давхраа

буюу бүтцийг хэлнэ. Зургийн давхарга гэдэг нь хэд хэдэн зурагтай

зэрэг ажиллаж болох зургуудын дараалал юм. Өөрөөр хэлбэл олон

зүйлийг дээр дээрээс нь давхарлан тавихад үүссэн давхарга.

Эхний аргаар хадгалагдсан зураг Paint.Net программын файл тул өргөтгөл нь *.pdn, харин хоёр

дахь аргаар хадгалсан зураг *.jpg өргөтгөлөөр хадгалсан.

ТАНИЛЦУУЛГА БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Мультимедиа гэдэг нь 2 буюу түүнээс дээш тооны мэдээллийн төрлүүдийг ашигласан технологи

юм. Бичвэр эх, дуу авиа, үргэлжилсэн зураг, хөдөлгөөнт дүрс, видео бичлэг мультимедиаг

бүрдүүлдэг.

PowerPoint программын командууд

Танилцуулга боловсруулах PowerPoint программ нь бичвэр, зураг, график, видео, дуу зэрэг

объект бүхий танилцуулга бэлтгэдэг. PowerPoint программд хуудсыг slide гэнэ.

4

Page 6: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

Insert-text box- Бичвэр оруулах

Home-New slide- Шинэ хуудас нэмэх

Design-Хуудасны өнгө, загварын сонголтууд

Transition- Хуудас солигдох үеийн хөдөлгөөн

Animation- Объектод хөдөлгөөн оруулах

Slide show- Танилцуулгыг харуулах

Танилцуулгад зураг, бүдүүвч, хүснэгт оруулах

Insert цэс- Picture- зураг оруулах

Smart Art- Бүдүүвч оруулах

Table- Хүснэгт оруулах

Chart- График оруулах

ЦАХИМ ХАРИЛЦАА, ИНТЕРНЭТ ТЕХНОЛОГИ

Цахим харилцаанд зөвхөн хүмүүс хоорондын харилцаа бус итернэт, үүрэн холбоогоор

дамжуулан ашиглаж буй бүх нийтийн сүлжээ (WWW), нийгмийн сүлжээ, цахим шуудан, цахим

яриа, аудио, видео хурал, хэлэлцүүлгийн бүлгийг авч үзнэ.

Интернэтээр дамжуулан тусгай программын тусламжтай өөр хоорондоо холбогдон харилцан

ярилцах үйлчилгээг интернэт яриа гэдэг.

5

Page 7: I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТbagsh.itpd.mn/fayluud/7-Мэдээллийн...I ХЭСЭГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

II ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Мэдээллийг компьютерт бичиг баримт боловсруулах программ ашиглан оруулж,

дараах байдлаар хэлбэржүүлээрэй.

2. Дараах мэдээллийг уншаад PowerPoint программыг ашиглан гарчиг, бүдүүвч,

хүснэгт, график, диаграмм хэлбэрээр илэрхийлнэ үү.

3. Paint.Net программыг ашиглан “Цас бударсан өвлийн ой” сэдэвт зураг зурна уу.

4. “Усаа хэмнэе”, “Ус бидний амьдралд”, “Усны тухай товчхон” сэдвүүдийн аль

нэгийг сонгон 6-аас цөөнгүй слайд бүхий мультимедиа бүтээл хийнэ үү.

Ус нь устөрөгч, хүчилтөрөгч хоёроос бүрддэг. Цэвэр ус гэдэг нь “өнгөгүй,

үнэргүй, амтгүй усыг хэлнэ.” Гэсэн тодорхойлолт байдаг. Дэлхий дээрх

нийт усыг 97.5% нь давстай, 2.5% нь цэвэр ус юм. Монгол орны усны

нөөцийн 70% нь гадаргын ус, 30% нь гүний ус эзэлдэг. Монгол орны

байгалийн усны нөөц гол мөрөн 34.6м3, нуур 500.0м3, мөстөл, мөсөн гол

62.9м3, газар доорх ус 12.0м3 байдаг. Бусад бодис хөлдөхдөө агшдаг бол

ус ганцаараа тэлдэг. Ус гурван төлөвт хувилдаг хувилгаан чанартай, бусад

бодис доошоо хүндийн хүчний дагуу зүтгэж байхад ус ан цав, ургамлын

болон хөрсний гуурсан хоолойгоор дээшээ зүтгэдэг, дэлхийн бүх бодисыг

уусгадаг болохоороо хорыг саармагжуулдаг, өөрөө амархан бохирддог

гээд мянга түмэн нууцтай.

6