Food solution 8

2

Click here to load reader

Transcript of Food solution 8

Page 1: Food solution   8

Ажилентийн LC/MS Q-TOF-ыг ашиглан дарсны төрлийг

тодорхойлох урьдчилсан загвар Энэхүү ажлыг L.Vaclavik, O.Lacina, J.Hajslova, J.Zweigenbaum нар гүйцэтгэж Analytica

Chimica Acta 2011, 685, 45-д хэвлүүлсэн

(http://www.sciencedirect.com/science/article/B6TF4-1GHWXP-

1/2/e70f1f1928475f12c9341d8b67e05310)

ҮНДЭСЛЭЛ

Дарсыг дэлхий даяар үйлдвэрлэж өргөн хэрэглэж өндрөөр үнэлдэг хүнсний бүтээгдхүүний нэг юм.

Дарсны ангилал, болон түүний эх сурвалж, гарал үүсэл нь маш чухал байж болох бөгөөд

найрлагын хувьд их нарийн төвөгтэй, олон төрлийн нэгдлүүдийг агуулах ба тэдгээр нь дарсны амт, үнэр, өнгө болон бусад шинж онцгой шинж чанарыг тодорхойлно. Эдгээрт мөн нөлөөлх нэг

чухал хүчил зүйлд усан үзмийн төрөл ордог бөгөөд нэг төрлийн усан үзмийг нөгөөгөөс нь өөр

байхад хүргэдэг тодорхой нэг химийн нэгдэл байна уу гэдэг хариултыг энэхүү судалгаагаар

шалгасан юм.

Судалгаанд дэлхийн олон газраас цуглуулсан дарсуудыг цуглуулж ашигласан ба массын

нарийвчлал, өндөр резолюшнийг ашиглан Pinot Noir, Merlot, Cabernet Sauvignon гэсэн гурван төрлийн дарсанд шинжилгээ хийсэн. Ажилентийн Mass profiler Professional программыг

ашигласан бөгөөд 26000 гаруй өгөгдлийг агуулсан MS мэдээллийг статистикийн аргаар үнэлсэн.

Ялгааг нь шүүж гаргасны дараа гол үзүүлэлтүүдийнх нь үр дүнгээс харахад дарсны төрлийг дарсны дээжинд агуулагдаж буй тодорхой төрлийн химийн нэгдлүүдээр нь бүлэглэж ялгаж болж

байна. Энэхүү мэдээлэлтэйгээр зөрүүг тооцох хамгийн бага квадратын аргын модел дээр үндэслэж үл мэдэгдэх дарснуудыг тодорхойлон ангилах чадвартай байсан. Энэ бүхнийг хийхийн тулд нэг

төрлийн усан үзмийг нөгөөгөөс нь ялгаж таних ямар нэг нэгдлийг мэдэхгүйгээр хийсэн болно.

Ажилентийн 6530 Accute-Mass Q-TOF LC/MS, MS/MS-ыг хэрэглэн тодорхой нэг төрлийн усан

үзэмд тохирох ионууд дээр ажиллахбөгөөд маш өндөр нарийвчлалтайгаар массын хэмжилтийг

хийсний үр дүнд ангиллыг тодорхойлох чадвартай. Үнэхээр үл мэдэгдэх дээжийг тодорхойлохдоо, мэдээллийн санд ямар ч энэ талаархи мэдээлэл байхгүй тохиолдолд бол энэ харин нилээн хэцүү

байх болно. Гэхдээ, яг ийм төрлийн шинжилгээг хийх шаардлагагүй байдаг бөгөөд мөн байнгын

ангилан салгалтанд үл мэдэгдэх нэгдлүүдийн MS/MS онцлогыг нь ашиглаж болно. Зөвхөн MS-ийн мэдээллийг боловсруулахад зориулж бүтээсэн маш олон төрлийн статистикийн мэдээлэл дээр

ажиллах чадавхи бүхий Маss Profiler Professional программ хангамжийг Ажилентийн LC/MS Q-

TOF системтэй хослуулснаар ямархүү хүчирхэг үр дүнд хүрч болохыг энэхүү судалгаагаар харуул

ГОЛ ДАВУУ ТАЛУУД

Ажилентийн 6500 серийн Q-TOF LC/MS систем нь дарсны төрлийг тодорхойлох зөвхөн тухайн төрөлд л байх өвөрмөгц нэгдлүүдийг ялгахад шаардлагатай дээд зэргийн нарийвчлал,

мэдрэмж, резолюшнээр хангаж өгдөг.

Нарийвчлал бүхий масс спектрийн мэдээлэл дээр суурилсан олон төрлийн өөрчлөлт бүхий статистикийн мэдээлээр хангах Маss Profiler Professional программ хангамжтай.

Маss Profiler Professional программ хангамж нь шинжилгээний таамаглалын хүчирхэг загварчлалыг гаргаж өгдөг.

Үр дүнг нэгтгэн дүгнэх, холбогдлыг нь тайлахад өөрсдийн мэдээлэл дээр суурилан статистикийн дүн шинжилгээг хийх боломж бүхий маш ойлгомжтой ажлын зураглал хэрэглэгчийг

чиглүүлээд явна

Q-TOF MS/MS-ээр тодорхойлогч буюу маркер нэгдлийг ялгах боломжтой

Page 2: Food solution   8

Wine Profiling 23

X 107

2.8

2.6

2.4

2.2

2

1.8

1.6

1.4

1 .2

1

0.8

0.6

0.4

0.2

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 1 6 17 18 19 20 21 22 23

Counts vs. acquisition time (min)

Зураг 1. Шууд багажинд оруулсан дарсны дээжний нийт ионы хроматограммаас маш нарийн төвөгтэй мэдээллүүд дээр ажиллах шаардлагатай болохыг харж болно.

PC 2 (22.00%)

I

Зураг 2. Merlot, Cabernet, Savagnoun, Pinot Noir дарснуудыг тэдгээрийг тодорхойлогч маркер

нэдлүүдээр нь ялгаж болохыг тухайлж шүүсэн үр дүнгийн ерөнхий нэгдлүүдийн шинжилгээнээс харж болно.