Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын...

24
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН НАГ-2017/332/СТА-ТШЗ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: С.Энхбаатар Нийслэлийн аудитын газрын дэд дарга өрөөний утас 327734 А.Цогбаяр Санхүүгийн аудитын III албаны менежер өрөөний утас: 315558 Ц.Батсүх Ахлах аудитор ТАБ-ын хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр E mail: [email protected] Вэб: www.city.audit. mn Аудитын тайлан Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Менежментийн захидал Хавсралт 3: Байгууллагаас ирүүлсэн хариу Хавсралт 4: Аудит хийгдсэн санхүүгийн тайлан Хавсралт 5: Аудит хийгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан

Transcript of Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын...

Page 1: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН

ТАЙЛАН

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу:

С.Энхбаатар

Нийслэлийн аудитын газрын дэд дарга өрөөний утас 327734 А.Цогбаяр Санхүүгийн аудитын III албаны менежер

өрөөний утас: 315558 Ц.Батсүх Ахлах аудитор

ТАБ-ын хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны V байр

E mail: [email protected]

Вэб: www.city.audit. mn

Аудитын тайлан

Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Менежментийн захидал Хавсралт 3: Байгууллагаас ирүүлсэн хариу Хавсралт 4: Аудит хийгдсэн санхүүгийн тайлан Хавсралт 5: Аудит хийгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан

Page 2: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Page 3: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Page 4: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

АГУУЛГА

1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл 2. Байгууллагын хууль, эрх зүйн орчин 3. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа 4. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын

сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн 5. Дотоод хяналт 6. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар 7. Шилэн дансны мэдээлэл 8. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар 9. Гол, онцлог гүйлгээний талаарх тайлбар 10. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар: 11. Материаллаг бус залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар: 12. Анхаарал татахуйц бусад чухал асуудал 13. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд 14. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл

15. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт 16. Аудитын гэрчилгээний тохирох загварын талаарх дүгнэлт

Page 5: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл

Төсвийн тухай хуулийн 8.9.1, Төрийн аудитын тухай хуулийн 15.2.1, 18.2-д

заасан Нийслэлийн аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд НАГ-2017/332/СТА-ТШЗ аудит хийлээ.

Аудитыг Төсвийн, Төрийн аудитын, Нягтлан бодох бүртгэлийн, Төрийн болон

орон нутгийн өмчийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны санхүүгийн тайланг Нягтлан бодох

бүртгэлийн тухай хууль болон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт /УСНББОУС/, түүнд нийцүүлэн Сангийн яамнаас гаргасан заавар, журам, тухайн төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилго юм.

Төсвийн захирагч нь санхүүгийн тайлангаа УСНББОУС, түүнд нийцүүлэн

гаргасан Сангийн сайдын холбогдох журмууд, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, програм хангамжийн дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй.

Уг байгууллагын санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,

нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС-тай нийцүүлж материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Нийслэлийн аудитын газрын үүрэг юм.

Уг газрын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитыг 2017 оны 1 дүгээр сарын 25-

наас 2017 оны 2 дугаар сарын 25-ны хооронд хийхээр төлөвлөн Нийслэлийн аудитын газрын санхүүгийн аудитын III албаны YI баг ахлах аудитор Ц.Батсүх 2017 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэв. Аудитын тайлан, гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 3-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад хүргүүлэв.

Байгууллагын хууль, эрх зүйн орчин:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төсвийн захирагч нь Төсвийн, Нягтлан

бодох бүртгэлийн, Төрийн болон орон нутгийн өмчийн, Татварын ерөнхий хуулиуд болон холбогдох тогтоол, шийдвэр, журам, зааврын хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна. Тайлант онд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрддөг гол хуулинд өөрчлөлт ороогүй байна.

Байгууллагын зорилго, үйл ажиллагаа:

Тус байгууллагын дүрмэнд “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд эрүүл мэндийн асуудлаар Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон бусад

Page 6: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

байгууллагуудаас гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хэрэгжилтийг хянах, хангах чиг үүрэгтэй ажиллана.” гэж үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тухай хуулийн 16.1. “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.” гэж заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төсвийн захирагчийн үүргийг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын /хуучнаар Эрүүл Мэнд, Спортын сайдын/ багцаас санхүүжүүлж, санхүүжилтийг Нийслэлийн төр сангаар дамжуулан олгосон байна.

Төсвийн захирагчтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг судалсан бөгөөд

байгууллагатай холбоотой зарим хууль, журам, зааврын хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны талаар төлөвлөлтийн

шатанд ТАБ-СТА-А-1 маягтад тодорхой тусгасан.

Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн:

Аудит хийхэд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд,

УСНББОУС, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шалгуур болгон ашиглав. Аудитаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны санхүүгийн тайланд

дүгнэлт өгөх үүднээс байгууллагын удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд уламжлалт болон хяналтын эрсдэлийг тогтоон тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа. /ТАБ-СТА-А-5/

Санхүүгийн тайланг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, зарим гүйлгээ ихтэй томоохон дансдад түүвэрчилсэн байдлаар аудитын 7 чиглэлд 12 сорил-ыг гүйцэтгэв.

Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулаагүй байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдаж

байгаа компьютерийн системийн үйл ажиллагаатай асуулга явуулах аргаар танилцан түүний нарийн төвөгтэй байдлын үнэлгээг хийхэд бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэнг оролцуулах шаардлагагүй гэсэн үнэлгээ авсан тул аудитыг шууд гүйцэтгэлээ. /ТАБ-СТА-В-2/

Нийслэлийн Эрүүл мэндийн газар санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, хянах,

боловсруулах үйл ажиллагаандаа Санхүүгийн тооцоолох компанийн санхүүгийн тайлангийн “Acolous”, цалингийн “Payroll” програмуудыг ашиглаж байна.

Page 7: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Дотоод хяналт:

Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хийсэн. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ёстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дотоод хяналт эрсдэлийг төлөвлөлтийн үед бага гэж тооцсон ба дахин хянахад дотоод хяналт хангалтгүй байна.

Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар:

2016 оны батлагдсан төсвийг сар, улирлын хуваарийн дагуу нийслэлийн төрийн сан дахь харилцах дансаар дамжуулан санхүүжүүлснээс гадна төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төсвийн захирагчид 2016 онд улсын төсвөөс

урсгал зардалд 5,434,912.1 мянган төгрөгийн санхүүжилт батлагдсан. Гүйцэтгэлээр

5,434,912.1 мянган төгрөгийн урсгал санхүүжилт, үндсэн үйл ажиллагаанаас 65,600.0

мянга нийт 5,500,512.1 мянган төгрөгийн орлого орсон. Үүнээс үйл ажиллагааны

урсгалд зардалд 5,489,942.2 мянган төгрөг зарцуулж, үлдэгдэл 10,569.9 мянган

төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлжээ.

Нэмэлт санхүүжилтийн дансаар Эрүүл мэндийн яамнаас шагнал болон улаан

бурхан өвчний үед ажилласан эмч, ажилчдын илүү цаг, шатахууны зардлын

санхүүжилт 387,410.4 мянга, Сангийн яамнаас өмнөх онд татан

төвлөрүүлсэн 350.9 мянга, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 23,020.0 мянга,

дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн Үндэстний байгууллагаас төсөл

хөтөлбөрийн санхүүжилтэнд 114,850.1 мянга, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний

хураамж 7,362.0 мянга, бусад байгууллагуудаас сургалт, тендерийн материал,

тэмдэгтийн хураамж зэрэгт 5,628.0 мянга, нийт 538,621.4 мянган төгрөгийн орлого

орсноос, 518,876.5 мянган төгрөгийг зарцуулж, 19,744.9 мянган төгрөгийн үлдэгдлийг

төсөвт буцаан төвлөрүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын дансанд нийслэлийн хөрөнгө оруулалтаар харьяа

байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд нийт 1,895,311.0 мянган

төгрөгийн санхүүжилт олгогдож, гүйцэтгэлээр 1,739,245.4 мянган төгрөг зарцуулж,

156,065.6 мянган төгрөгийг барьцааны өглөгийн дансанд байршуулсан байна.

Барьцааны дансны эхний үлдэгдэл 92,680.0 мянга, тайлант оны барьцааны 156,065.6

мянга, нийт 163,862.2 мянган төгрөгийг бүрдүүлж, чөлөөлсөн барьцааны 132,710.9

мянган төгрөгийн өглөгийг барагдуулж, 123,831.0 мянган төгрөгийн барьцааны

үлдэгдэлтэй гарсан.

Шилэн дансны мэдээлэл:

Шилэн дансны тухай хуулийн дагуу тус байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн shilendans.gov.mn цахим хуудсанд 2016 оны төсвийн хуваарь,

Page 8: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

түүний гүйцэтгэл, санхүүгийн тайлан, дараа жилийн төсвийн төсөл, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ зэрэг мэдээллийг байршуулсан эсэхэд 2016 оны 4, 10 дугаар саруудад нийцлийн аудит хийгдсэн болно.

Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар:

Аудитын төлөвлөгөөний дагуу аудитын 7 эрсдэлийг тогтоож, батламж

мэдэгдлүүдийн хүрээнд данс бүрээр нийт 10 нарийвчилсан горим, сорил гүйцэтгэв

Бараа материалын нэр төрлийн тайлан гаргаагүй, авлагыг байгууллага тус бүрээр ангилан бүртгээгүй зэрэг зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн оршин байх, хамааралтай байх, иж бүрэн байх, хэмжилт, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.

Эдгээр зөрчлүүд нь хөрөнгийн зарцуулалтанд бүртгэлээр тавих хяналт сулрах,

авлагыг санхүүгийн тайланд буруу илэрхийлэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүрч болзошгүй байна.

Гол, онцлог гүйлгээний талаарх тайлбар:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны санхүүгийн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэдгийг, түүнийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, аудитын явцад санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хэмжээний нийт 4,815,052.0 мянган төгрөгийн /мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бусад

орлого, авлага, өглөгийн тооцоо, цалин хөлс, гэрэл цахилгаан, шагнал, тэтгэмж

урамшуулалын зардал зэрэг дансанд/ ажил гүйлгээ, үлдэгдэл, тооцооллуудыг түүвэрчлэн нарийвчилсан горим, сорилын аргаар шалгалаа. /ТАБ-СТА-В-3/

Эдгээр шалгасан нарийвчилсан сорил нь тус байгууллагын нийт орлогын 60

хувь, мөнгөн хөрөнгийн 80 хувь, нийт зардлын 84.1 хувь, нийт хөрөнгийн 20 хувийг тус тус эзэлж байна.

Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

Санхүүгийн тайлангийн аудитаар хөндөгдсөн гол асуудлуудыг дараах заалтад хураангуйлан тэмдэглэв. Аудитын явцад материаллаг хэмжээний нийт 674,693.3 мянган төгрөгийн алдааг илрүүллээ. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөрийн 657,800.0 мянган төгрөгийг

урьдчилгаа дансаар дамжуулахгүйгээр шууд зардалд бүртгэсэн нь Сангийн сайдын

2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 4.27 дахь заалтыг

хэрэгжүүлээгүй байна.

Шийдвэрлэсэн: Санхүүгийн тайланд залруулга хийлгэсэн.

2. Бэлтгэн нийлүүлэгчидтэй үүссэн бараа, ажил үйлчилгээний 16,893.3

мянган төгрөгийн гүйлгээг тооцооны дансаар дамжуулахгүйгээр шууд зардалд

бүртгэсэн нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын

3.10.а дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Шийдвэрлэсэн: Санхүүгийн тайланд залруулга хийлгэсэн.

Page 9: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Материаллаг бус 8,999.5 мянган төгрөгийн дараахь зөрчил илэрсэн байна. Үүнд:

1. Төрийн захиргааны албан хаагчийн ангиллаар зарим ажилтнуудад докторын зэргийн 1,736.5 мянган төгрөгийн нэмэгдэл олгосон нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ы 2.1.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй.

Шийдвэрлэсэн: Зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмж өглөө. 2. Зооноз, шинэ сэргэж буй гоц халдварт өвчний тусламж хариуцсан

мэргэжилтэнд 1 жилийн хугацаатай цалинтай чөлөө өгснөөс 3,114.0 мянган төгрөгийн цалинг илүү олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Шийдвэрлэсэн: Нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон. 3. 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан

1,664.7 мянган төгрөгийн төлбөрийн актыг холбогдох хүмүүсээс авч төсөвт төлөх дансны бичилтийг буруу хийсэн нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 4.61 заалтыг хэрэгжүүлээгүй.

Шийдвэрлэсэн: Санхүүгийн тайланд залруулга хийлгэсэн.

4. 2015 оны жилийн эцэст 1,582.8 мянган төгрөгийн нийгмийн даатгалд илүү

төлөлттэй гарсныг санхүүгийн тайланд тусгаагүй, 2016 онд залруулах бичилтийг буруу хийсэн нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 4.11 дэх заалтыг хэрэгжүүлээгүй.

Шийдвэрлэсэн: Санхүүгийн тайланд залруулга хийлгэсэн.

Залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар:

Хууль, журам, заавар мөрдөөгүйгээс шалтгаалан гарсан 5,752.0 мянган

төгрөгийн алдааг залруулах боломжгүй байна.

Анхаарал татахуйц бусад чухал асуудал:

Өмнөх онуудад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудын ажилласан жил, олгох мөнгөн дүнгийн тооцооллыг хавсаргаагүй байна.

Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар зарим тэтгэмжийн олголт аудитын түүвэрт бүрэн хамрагдаагүй болно.

Энэ нь аудитын хамрах хүрээний асуудал боловч цаг хугацааны

хязгаарлагдмал байдлаас шалтгаалан аудитын явцад гүйцээж мөшгин шалгаж амжаагүй эрсдэлтэй байж болох дээрхи асуудлуудыг 2017 оны завсрын аудитаар нөхөн шалгах болно.

Page 10: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 682,791.3 мянган төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 679,677.3 мянган төгрөгийг зөрчлийг аудитын явцад залруулж, 3,114.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож, гарсан зөрчлүүдийг цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж өглөө.

Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт:

Нийт 4 зөвлөмж өгснөөс 3 зөвлөмжийг хэрэгжүүлж, 1 зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна. Үүнд:

o Холбогдох заавар журамтай нийцүүлэн татварын өглөгийг үнэн зөв бүртгэн, үлдэгдлийг тооцож, баталгаажуулж байх;

Зөрчилгүй санал дүгнэлт:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр

санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна.

Аудит хийгдсэн санхүүгийн тайлан 5 хуудас, менежментийн захидал 5 хуудас,

байгууллагын санал 1 хуудсыг тус тус хавсаргав.

Page 11: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Байгууллагаас ирүүлсэн хариу

Page 12: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Менежментийн захидал

Тэргүүлэх ач холбогдол №1 зүйлс: Асуудал 1 Авлага, өглөг ................... ............... 3 Асуудал 2 Зардал ................................. 3-4

Тэргүүлэх ач холбогдол №2 зүйлс: Асуудал 3 Зардал, цалин, хөдөлмөрийн хөлс.......................... 4

2017 оны 2 дугаар сар 23

Page 13: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Менежментийн захидал

Нийслэлийн аудитын газар аудитын явцад илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагад зориулж бэлтгэсэн бөгөөд түүнд хяналтын сул тал, горимыг өөрчлөх замаар хяналтыг сайжруулах зөвлөмжийг өглөө.

Энэхүү менежментийн захидлын агуулга АОУС-ын дагуу хийгддэг төрийн аудитын байгууллагын аудитын горимоос урган гарсан болно. Бидний хэрэгжүүлсэн горим, сорил нь санхүүгийн тайлангийн санал дүгнэлт гаргахад зориулагдсан.

Тиймээс аудитын зөвлөмж нь дахин хяналт хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний үнэлэлт, дүгнэлтийг тусгаж байгаа болно.

Нийслэлийн аудитын газрын энэхүү зөвлөмж нь та бүхний бүртгэл, тайлагнал,

хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд харин зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм.

Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласан Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүүгийн холбогдох ажилтнуудад талархал илэрхийлье.

Page 14: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Асуудал 1: Авлага, өглөг

НАГ-ын ажиглалт

1. Хөрөнгө оруулалтын урьдчилгаа

төлбөрийн 675,800.0 мянган төгрөгийг

урьдчилгаа дансаар дамжуулахгүйгээр

зардалд шууд бүртгэсэн нь Сангийн сайдын

2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны

заавар"-ын 4.27 “Урьдчилж төлсөн

төлбөрийг үүссэн тооцоо буюу төлсөн

мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ.” заалтыг

хэрэгжүүлээгүй.

2. Бэлтгэн нийлүүлэгчидтэй үүссэн бараа,

ажил үйлчилгээний тооцоо болох 16,893.3

мянган төгрөгийг тооцооны дансаар

дамжуулахгүйгээр зардалд шууд бүртгэсэн.

нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох

бүртгэлийн дансны заавар"-ын 3.10.а дахь

“Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур

нөхцлийг хангасан, тайлангийнхугацаанд

хамаарах бараа үйлчилгээний зардлуудыг

дараах байдлаар бүртгэнэ. (а) Тухайлбал,

тайлангийн хугацаанд гарсан сургалт

семинарын зардлыг; Дт.Зардал - Бараа

үйлчилгээний зардал (Дэд ангиллаар) Кт.

Мөнгөн хөрөнгө эсвэл Өглөг (Дэд

ангиллаар)” заалтыг хэрэгжүүлээгүй.

Тэргүүлэх ач холбогдол №1

НАГ-ын зөвлөмж

o Хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөрийг урьдчилгаа дансаар дамжуулж зарцуулалтанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, холбогдох заавар журамтай нийцүүлэн тооцооны дансаар дамжуулан бүртгэж байх;

o Бэлтгэн нийлүүлэгчидтэй үүссэн

бараа, ажил үйлчилгээний тооцоог тооцооны дансаар дамжуулж, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах;

Эрсдэлүүд

o Хөрөнгө оруулалтын урьдчилгааг тооцооны дансаар дамжуулаагүй байх;

Төсвийн захирагчийн хариу

o Аудитаар илэрсэн энэхүү алдаа,

зөрчил дутагдлыг төсвийн захирагч

хүлээн зөвшөөрсөн болно.

Page 15: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Асуудал 2: Зардал

НАГ-ын ажиглалт

Тэргүүлэх ач холбогдол №1

НАГ-ын зөвлөмж

Төрийн захиргааны албан хаагчийн ангиллаар зарим удирдах ажилтнуудад докторын зэргийн нэмэгдэл олгосон нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 2.1.4 “Санхүүгийн бүртгэл, тайлан нь бодит баримт, тоо мэдээнд үндэслэсэн байх.” заалтыг хэрэгжүүлээгүй.

Эрсдэлүүд

o Санхүүгийн бүртгэл бодит тоо мэдээнд үндэслэхгүй байх

Ажилтнуудад олгох нэмэгдлийг холбогдох

заавар, журмын дагуу олгож байх;

Төсвийн захирагчийн хариу

o Аудитаар илэрсэн энэхүү алдаа,

зөрчил дутагдлыг төсвийн захирагч

тайлбар ирүүлсэн ба НББ-ээ

зохих журмын дагуу хөтлөх

зөвлөмж хүргүүллээ.

Асуудал 1:Цалин, хөдөлмөрийн хөлс

НАГ-ын ажиглалт

Зооноз, шинэ сэргэж буй гоц халдварт өвчний

тусламж хариуцсан мэргэжилтэнд 1 жилийн

хугацаатай цалинтай чөлөө өгснөөс цалинг

3,114.0 мянган төгрөг илүү олгосон нь Төрийн

албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3,

23.3.2 дахь “Төрийн жинхэнэ албан хаагчийг

дараахь үндэслэлээр захиргааны

санаачилагаар төрийн албанаас түр

чөлөөлнө: 23.3.2. гурван сараас дээш

хугацааны сургалтаар (шинэ дадлага,

туршлага эзэмших сургалтыг оролцуулан)

бэлтгэгдэх болсон” заалтыг зөрчсөн.

Тэргүүлэх ач холбогдол №2

НАГ-ын зөвлөмж

o Цаашид ажилтнуудад цалинг

холбогдох заавар, журмын дагуу

олгож байх;

Page 16: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Эрсдэлүүд

o Цалин хөлс, урамшууллыг холбогдох заавар журмын дагуу тооцож олгоогүй байх;

o Төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулах;

Асуудал 2: Зардал 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан актын төлбөрийн 1,664.7 мянган төгрөгийг хүмүүсээс авч төсөвт төлөх дансны бичилтийг буруу хийсэн нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 4.61. “4.61 (а) Тооцсон цалинг өглөг үүсгэж бүртгэхэд: Дт. Цалингийн зардал, Кт. Өглөг- Цалин, (б) Цалингийн өглөгийг төлөхөд; Дт. Өглөг -Цалин Кт. Мөнгөн хөрөнгө” заалтыг хэрэгжүүлээгүй. 2015 оны эцэст Нийгмийн даатгалд 1,582.8 мянган төгрөгийн илүү төлөлттэй гарсныг санхүүгийн тайланд тусгаагүй, залруулгын дансны харьцааг буруу хийсэн нь Сангийн сайдын 2006 оны "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-ын 4.11 дэх “Авлагыг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусган санхүүгийн тайланд тодруулгахийхдээ холбогдох стандартыг дагаж мөрдөнө” заалтыг хэрэгжүүлээгүй.

Эрсдэлүүд

o Зардлыг холбогдох заавар журмын дагуу тооцож бүртгээгүй байх;

Төсвийн захирагчийн хариу

o Аудитаар илэрсэн энэхүү алдаа,

зөрчил дутагдлыг төсвийн захирагч

хүлээн зөвшөөрсөн.

НАГ-ын зөвлөмж

Нягтлан бодох бүртэглийн дансны

бичилтийг холыогдох стандарт, заавар

журмын дагуу үнэн зөв хийж байх;

Төсвийн захирагчийн хариу

Аудитаар илэрсэн энэхүү алдаа, зөрчил

дутагдлыг төсвийн захирагч хүлээн

зөвшөөрсөн

Page 17: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Аудит хийгдсэн санхүүгийн байдлын тайлан

/төгрөгөөр/

Дансны

код Балансын үзүүлэлт Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл

1 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 166,392,430.56 215,864,861.69

31 МӨНГӨН ХӨРӨНГӨ 92,680,015.00 123,831,235.00

312 Банкинд байгаа бэлэн мөнгө 92,680,015.00 123,831,235.00

33 АВЛАГА 30,327,500.65 57,981,306.32

35 БАРАА МАТЕРИАЛ 43,384,914.91 34,052,320.37

351 Түүхий эд материал - (4,697,250.00)

35130 Эм боох материал - (4,697,250.00)

354 Хангамжийн материал 43,384,914.91 38,749,570.37

35410 Бичиг хэргийн материал 9,051,710.00 4,781,577.74

35420 Аж ахуйн материал 10,487,039.00 9,397,826.72

35430 Сэлбэг хэрэгсэл 1,445,000.00 701,000.00

35440 Түлш, шатах тослох материал 1,016,853.00 2,264,853.00

35470 Бусад хангамжийн материал 21,384,312.91 21,604,312.91

2 ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН 342,886,302.09 229,725,825.11

39 ҮНДСЭН ХӨРӨНГӨ 342,886,302.09 229,725,825.11

392 Биет хөрөнгө 335,871,635.69 226,592,491.94

39203 Авто-тээврийн хэрэгсэл 33,050,000.00 33,564,918.65

39204 Хуримтлагдсан элэгдэл (17,844,861.06) (1,678,245.96)

39205 Машин тоног төхөөрөмж (компьютер) 330,143,221.93 238,566,621.93

39206 Хуримтлагдсан элэгдэл (31,622,189.52) (62,121,315.94)

39207 Тавилга, аж ахуйн эд хогшил 55,359,154.73 53,243,381.05

39208 Хуримтлагдсан элэгдэл (33,256,790.39) (35,025,967.79)

39217 Ном 43,100.00 43,100.00

393 Биет бус хөрөнгө 7,014,666.40 3,133,333.17

39301 Програм хангамж 27,917,000.00 27,917,000.00

39302 Хуримтлагдсан элэгдэл (20,902,333.60) (24,783,666.83)

3 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН III=I+II 509,278,732.65 445,590,686.80

4 НИЙТ ӨР ТӨЛБӨР 100,945,325.00 127,727,885.00

41 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 100,945,325.00 127,727,885.00

413 Өглөг 100,945,325.00 127,727,885.00

41320 Бараа үйлчилгээний зардлын өглөг 1,801,880.00 -

4136 Бусад өглөг 99,143,445.00 127,727,885.00

41361 Байгууллагад төлөх өглөг 99,143,445.00 127,727,885.00

5 ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ДҮН 408,333,407.65 317,862,801.80

51 Засгийн газрын хувь оролцоо 408,333,407.65 317,862,801.80

511 Засгийн газрын оруулсан капитал /Засгийн

газрын сан/ орон нутгийн сан 132,659,567.10 132,659,567.10

512 Хуримтлагдсан үр дүн 271,756,177.55 181,285,571.70

51210 Өмнөх үеийн үр дүн 13,534,489.85 271,756,177.55

51220 Тайлант үеийн үр дүн 258,221,687.70 (90,470,605.85)

51300 Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү 3,917,663.00 3,917,663.00

6 ӨР ТӨЛБӨР, ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН

ДҮН VI=IV+V 509,278,732.65 445,590,686.80

Page 18: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Аудит хийгдсэн үр дүнгийн тайлан

/төгрөгөөр/

Дансны

код Үзүүлэлт

Өмнөх оны

гүйцэтгэл

Тайлант оны

гүйцэтгэл

1 YЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ДYН (I) 5,991,080,765.49 8,459,202,519.59

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 3,161,711,565.91 5,527,379,070.94

120 Нийтлэг татварын бус орлого 3,161,711,565.91 5,527,379,070.94

120003 Торгуулийн орлого 1,490,000.00 660,000.00

120004 Төсөвт байгууллагын өөрийн орлого 3,160,221,565.91 5,526,719,070.94

1200041 Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих - 73,200,000.00

1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих - 7,482,000.00

1200044 Гадаадын эх үүсвэрээс санхүүжих 3,153,728,610.00 5,434,912,100.00

1200045 Үнэ төлбөргүй хүлээн авсан орлого 6,492,955.91 11,124,970.94

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 2,829,369,199.58 2,931,823,448.65

1310 Улсын төвлөрсөн төсвөөс 1,771,449,305.00 2,931,823,448.65

131005 Хөрөнгийн санхүүжилт 1,771,449,305.00 1,895,311,000.00

131007 Тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих - 1,036,512,448.65

132001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт /орон

нутгийн төсөвт байгууллага/ 651,064,500.00 -

133001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 406,855,394.58 -

21 УРСГАЛ ЗАРДАЛ 5,732,457,149.40 7,991,003,808.41

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 845,880,063.58 1,307,768,635.19

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 520,719,953.49 511,768,213.20

210101 Үндсэн цалин 488,666,493.49 458,420,495.20

210103 Унаа хоолны хөнгөлөлт 32,053,460.00 51,840,000.00

210105 Гэрээт ажлын хөлс - 1,507,718.00

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх

шимтгэл 59,429,445.78 56,265,528.20

210201 Тэтгэврийн даатгал 37,818,738.22 35,805,336.13

210202 Тэтгэмжийн даатгал 4,322,141.51 4,092,038.41

210203 ҮОМШӨ-ний даатгал 5,402,676.89 5,115,048.01

210204 Ажилгүйдлийн даатгал 1,080,535.38 1,023,009.61

210205 Эрүүл мэндийн даатгал 10,805,353.78 10,230,096.04

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал - 2,207,300.00

210301 Гэрэл, цахилгаан - 1,094,800.00

210304 Байрны түрээс - 1,112,500.00

2104 Хангамж, бараа материалын зардал 33,308,274.52 60,328,795.19

210401 Бичиг хэрэг 18,808,430.00 38,412,856.48

210402 Тээвэр, шатахуун 8,458,919.00 13,576,800.00

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 4,881,635.52 4,305,509.71

210404 Ном, хэвлэл 168,400.00 -

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс 227,000.00 723,180.00

210408 Бараа материал акталсны зардал 763,890.00 3,310,449.00

2105 Нормативт зардал 1,140,000.00 2,464,250.00

2106 Эд хогшил, урсгал засварын зардал 460,000.00 1,789,720.00

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний

төлбөр, хураамж 4,484,930.00 125,420,188.00

Page 19: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил

үйлчилгээний төлбөр хураамж - 120,806,192.00

210803 Даатгалын үйлчилгээ 44,550.00 140,000.00

210804 Тээврийн хэрэгслийн татвар 71,500.00 160,000.00

210805 Тээврийн хэрэгслийн оношлогоо 10,000.00 -

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 4,358,880.00 4,313,996.00

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 226,337,459.79 547,524,640.60

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 194,761,596.62 485,786,407.00

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 5,817,000.00 -

210903 Yндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол 25,758,863.17 61,738,233.60

212 ТАТААС 1,771,449,305.00 -

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 3,115,127,780.82 6,683,235,173.22

2132 Бусад урсгал шилжүүлэг 2,955,199,398.00 6,672,665,239.00

213202 Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж 2,325,383,398.00 -

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж,

урамшуулал 626,816,000.00 4,777,354,239.00

213205 Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 3,000,000.00 1,895,311,000.00

213503 Төвлөрүүлэх шилжүүлэг 159,928,382.82 10,569,934.22

3 YЙЛ АЖИЛЛАГААНЫ YР ДYН (3)=(1)-(2) 258,623,616.09 468,198,711.18

225 YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ЗАРДЛЫН ДYН 401,928.39 558,669,317.03

225001 Yндсэн хөрөнгө худалдсаны гарз 401,928.39 558,669,317.03

4 YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС YР ДYН

(4)=(145-225) (401,928.39) (558,669,317.03)

5 НИЙТ YР ДYН (5)=(3)+(4) 258,221,687.70 (90,470,605.85)

Аудит хийгдсэн мөнгөн гүйлгээний тайлан

/төгрөгөөр/

Дансны

код

Үзүүлэлт Өмнөх оны

гүйцэтгэл

Тайлант оны

гүйцэтгэл

1 YЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ОРЛОГЫН

ДYН (1) 5,749,784,999.61 7,944,908,250.61

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 3,185,001,343.96 5,508,944,100.00

120 Нийтлэг татварын бус орлого 3,185,001,343.96 5,508,944,100.00

120003 Торгуулийн орлого 2,310,000.00 1,070,000.00

120004 Төсөв байгууллагын өөрийн орлого 3,182,691,343.96 5,507,874,100.00

1200041 Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих - 65,600,000.00

1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих 516,650.00 7,362,000.00

1200043 Урьд оны үлдэгдэлээс санхүүжих 28,446,083.96 -

1200044 Гадаадын эх үүсвэрээс санхүүжих 3,153,728,610.00 5,434,912,100.00

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 2,564,783,655.65 2,435,964,150.61

131005 Хөрөнгийн санхүүжилт - 1,895,311,000.00

1320 Орон нутгийн төсвөөс санхүүжих 2,422,513,805.00 530,189,414.61

132001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт /орон нутгийн

төсөвт байгууллага/ 651,064,500.00 -

132005 Хөрөнгийн санхүүжилт / орон нутгийн төсөвт

байгууллага/ 1,771,449,305.00 530,189,414.61

133001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 125,932,039.65 -

Page 20: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

134001 Нийгмийн даатгалын сангаас санхүүжих 16,337,811.00 10,463,736.00

2 НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН (2) 3,978,335,698.21 7,913,183,930.61

21 УРСГАЛ ЗАРДАЛ 3,978,335,698.21 7,913,183,930.61

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 821,529,606.39 1,230,891,266.78

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 521,826,299.27 511,453,512.07

210101 Үндсэн цалин 474,306,299.27 458,393,112.07

210103 Унаа хоолны хөнгөлөлт 47,520,000.00 51,840,000.00

210105 Гэрээт ажлын хөлс - 1,220,400.00

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх

шимтгэл 58,323,100.00 57,550,000.00

210201 Тэтгэврийн даатгал 58,323,100.00 36,622,727.30

210202 Тэтгэмжийн даатгал - 4,185,454.50

210203 ҮОМШӨ-ний даатгал - 5,231,818.20

210204 Ажилгүйдлийн даатгал - 1,046,363.60

210205 Эрүүл мэндийн даатгал - 10,463,636.40

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал - 2,207,300.00

210301 Гэрэл, цахилгаан - 1,094,800.00

210304 Байрны түрээс - 1,112,500.00

2104 Хангамж, бараа материалын зардал 22,074,471.52 20,941,744.71

210401 Бичиг хэрэг 6,005,730.00 5,386,575.00

210402 Тээвэр, шатахуун 7,586,606.00 9,302,800.00

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 4,373,235.52 4,750,369.71

210404 Ном, хэвлэл 3,755,900.00 -

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс 353,000.00 1,502,000.00

210502 Хоол, хүнс 1,140,000.00 -

210604 Урсгал засвар 265,000.00 1,866,515.00

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний

төлбөр, хураамж 56,204,530.00 125,886,738.00

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил

үйлчилгээний төлбөр хураамж 52,718,480.00 120,273,862.00

210803 Даатгалын үйлчилгээ 44,550.00 140,000.00

210804 Тээврийн хэрэгслийн татвар 71,500.00 160,000.00

210805 Тээврийн хэрэгслийн оношлогоо 10,000.00 -

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 3,360,000.00 5,312,876.00

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 161,696,205.60 510,985,457.00

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 155,879,205.60 510,985,457.00

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 5,817,000.00 -

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 3,156,806,091.82 6,682,292,663.83

2132 Бусад урсгал шилжүүлэг 2,971,537,209.00 6,651,977,755.00

213202 Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж 2,341,721,209.00 10,463,736.00

213204 Ажил олгогчоос олгохбусад тэтгэмж, урамшуулал 626,816,000.00 4,777,354,239.00

213205 Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 3,000,000.00 1,864,159,780.00

213503 Төвлөрүүлэх шилжүүлэг 185,268,882.82 30,314,908.83

3 YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН

ГYЙЛГЭЭ (3)=(1)-(2) 1,771,449,301.40 31,724,320.00

5 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ЗАРДЛЫН

ДYН (5) 2,160,779,133.00 573,100.00

Page 21: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

225106 Биет ба биет бус хөрөнгө худалдан авсан зардал 2,160,779,133.00 573,100.00

6

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ

(6)=(4)-(5) (2,160,779,133.00) (573,100.00)

8 НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (8)=(3)+(6)+(7) (389,329,831.60) 31,151,220.00

9 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний

үлдэгдэл 482,009,846.60 92,680,015.00

10 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн

үлдэгдэл 92,680,015.00 123,831,235.00

Page 22: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

Аудит хийгдсэн өмчийн өөрчлөлтийн тайлан

/төгрөгөөр/

Код Үзүүлэлт Засгийн газрын

оруулсан капитал

Дахин

үнэлгээний

нөөц

Хуримтлагдсан

дүн

Засгийн газрын

хувь оролцооний

нийт дүн

C01 2013 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 13,534,489.85 150,111,719.95

C02 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт - - - -

C03 Дахин илэрхийлсэн үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 13,534,489.85 150,111,719.95

C04 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт - - - -

C05 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнийбууралт - - - -

C06 Орлогын тайланд хүлээн зөвшөөрөөгүй олз, гарз - - - -

C07 Тайлант үеийн үр дүн - - 258,221,687.70 258,221,687.70

C08 2014 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 271,756,177.55 408,333,407.65

D01 2015 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 271,756,177.55 408,333,407.65

D02 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт - - - -

D03 Дахин илэрхийлсэн үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 271,756,177.55 408,333,407.65

D04 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт,бууралт - - - -

D05 Үндсэн хөрөнгийн өсөлт, бууралт - - - -

D06 Орлогын тайланд хүлээн зөвшөөрөөгүй олз, гарз - - - -

D07 Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү -

D08 Тайлант үеийн үр дүн - - (90,470,605.85) (90,470,605.85)

D09 2015 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл 132,659,567.10 3,917,663.00 181,285,571.70 317,862,801.80

Page 23: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан

/төгрөгөөр/

Код ҮЗҮҮЛЭЛТ Төсөв Гүйцэтгэл Зөрүү Хувь

НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН 5,554,912,100.00 5,489,942,165.78 64,969,934.22 98.83

УРСГАЛ ЗАРДАЛ 5,554,912,100.00 5,489,942,165.78 64,969,934.22 98.83

БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 750,688,100.00 712,587,926.78 38,100,173.22 94.92

Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 523,182,200.00 511,453,512.07 11,728,687.93 97.76

210101 Үндсэн цалин 469,715,000.00 458,393,112.07 11,321,887.93 97.59

210103 Унаа хоолны Хөнгөлөлт 51,840,000.00 51,840,000.00 0.00 100.00

210105 Гэрээт ажлын цалин 1,627,200.00 1,220,400.00 406,800.00 75.00

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх

шимтгэл

57,550,000.00 57,550,000.00 0.00 100.00

210201 Тэтгэврийн даатгал 36,622,700.00 36,622,700.00 0.00 100.00

210202 Тэтгэмжийн даатгал 4,185,500.00 4,185,500.00 0.00 100.00

210203 ҮОМШӨ-ний даатгал 5,231,800.00 5,231,800.00 0.00 100.00

210204 Ажилгүйдлийн даатгал 1,046,400.00 1,046,400.00 0.00 100.00

210205 Эрүүл мэндийн даатгал 10,463,600.00 10,463,600.00 0.00 100.00

Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал

4,739,700.00 2,207,300.00 2,532,400.00 46.57

210301 Гэрэл, цахилгаан 2,189,700.00 1,094,800.00 1,094,900.00 50.00

210304 Байрны түрээс 2,550,000.00 1,112,500.00 1,437,500.00 43.63

Хангамж, бараа материалын зардал 20,908,100.00 20,941,744.71 -33,644.71 100.16

210401 Бичиг хэрэг 5,387,200.00 5,386,575.00 625.00 99.99

210402 Тээвэр, шатахуун 9,303,400.00 9,302,800.00 600.00 99.99

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 4,753,100.00 4,750,369.71 2,730.29 99.94

210404 Ном, хэвлэл 0.00 0.00 0.00 #DIV/0!

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд

зүйлс

1,464,400.00 1,502,000.00 -37,600.00 102.57

Нормативт зардал 0.00 0.00 0.00 #DIV/0!

210502 Хоол, хүнс 0.00 0.00 0.00 #DIV/0!

Эд хогшил, урсгал засварын зардал 3,693,600.00 2,439,615.00 1,253,985.00 66.05

210601 Багаж, техник, хэрэгсэл 3,000,000.00 573,100.00 2,426,900.00 19.10

210604 Урсгал засвар 693,600.00 1,866,515.00 -1,172,915.00 269.11

Томилолт, зочны зардал 811,700.00 0.00 811,700.00 0.00

210702 Дотоод албан томилолт 811,700.00 0.00 811,700.00 0.00

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил,

үйлчилгээний төлбөр, хураамж

58,765,100.00 47,856,951.00 10,908,149.00 81.44

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг

ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

52,522,200.00 42,244,075.00 10,278,125.00 80.43

210803 Даатгалын үйлчилгээ 140,000.00 140,000.00 0.00 100.00

210804 Тээврийн хэрэгслийн татвар 160,000.00 160,000.00 0.00 100.00

210805 Тээврийн хэрэгслийн оношилгоо 34,000.00 0.00 34,000.00 0.00

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 5,358,900.00 5,312,876.00 46,024.00 99.14

210808 Банк, санхүүгийн байгууллагын

үйлчилгээний хураамж

550,000.00 0.00 550,000.00 0.00

Бараа үйлчилгээний бусад зардал 81,037,700.00 70,138,804.00 10,898,896.00 86.55

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 80,299,500.00 70,138,804.00 10,160,696.00 87.35

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 738,200.00 0.00 738,200.00 0.00

УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 0.00 0.00 0.00 #DIV/0!

Урсгалт үйл ажиллагааны санхүүжилт, шилжүүлэг

0.00 0.00 0.00 #DIV/0!

213303 Төвлөрүүлэх шилжүүлэг 0.00 0.00 0.00 #DIV/0!

Бусад урсгал шилжүүлэг 4,804,224,000.00 4,777,354,239.00 26,869,761.00 99.44

Page 24: Аудитын тайлан - Ulaanbaatar...газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайланд

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НАГ-2017/332/СТА-ТШЗ

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж,

урамшуулал

0.00 0.00 0.00 #DIV/0!

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн

мөнгөн тэтгэмж

3,677,468,000.00 3,662,181,748.00 15,286,252.00 99.58

213208 Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай

ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэ

1,126,756,000.00 1,115,172,491.00 11,583,509.00 98.97

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал,

урамшуулал

0.00 0.00 0.00 #DIV/0!

ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 0.00 0.00 0.00 #DIV/0!

222001 Тоног төхөөрөмж 0.00 0.00 0.00 #DIV/0!

223001 Бусад хөрөнгө 0.00 0.00 0.00 #DIV/0!

ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР 5,554,912,100.00 5,489,942,165.78 64,969,934.22 98.83

Улсын төсвөөс санхүүжих 5,434,912,100.00 5,424,342,165.78 10,569,934.22 99.81

131001 Улсын төсвөөс санхүүжих 5,434,912,100.00 5,424,342,165.78 10,569,934.22 99.81

Төсөвт байгууллагын үйл ажиллагаанаас 120,000,000.00 65,600,000.00 54,400,000.00 54.67

1200041 Үндсэн үйл ажиллагааны орлогоос

санхүүжих

120,000,000.00 65,600,000.00 54,400,000.00 54.67

Төсвийн бусад мэдээллийн ангилал 0.00 0.00 0.00 #DIV/0!

БАЙГУУЛЛАГЫН ТОО 1.00 1.00 0.00 100.00

АЖИЛЛАГСАД БҮГД 51.00 50.00 1.00 98.04

Удирдах ажилтан 0.00 1.00 -1.00 #DIV/0!

Гүйцэтгэх ажилтан 50.00 48.00 2.00 96.00

Гэрээт ажилтан 1.00 1.00 0.00 100.00

Суралцагчдын тоо (жилийн дунджаар) 0.00 0.00 0.00 #DIV/0!

2016 оны нэмэлт санхүүжилтийн төсвийн гүйцэтгэлийн тайлан

/төгрөгөөр/

Дансны

код Үзүүлэлт Гүйцэтгэл

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

I НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН 5,489,942,165.78

21 УРСГАЛ ЗАРДАЛ 5,489,942,165.78

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 5,489,942,165.78

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 5,489,942,165.78

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 5,489,942,165.78

II ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР 2,454,966,084.83

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 2,454,966,084.83

131104 Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс

доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө 2,454,966,084.83