Email буюу электрон шуудан

19
EMAIL БУЮУ ЭЛЕКТРОН ШУУДАН Багш З.Серикгүл

Transcript of Email буюу электрон шуудан

Page 1: Email буюу электрон шуудан

EMAIL БУЮУ ЭЛЕКТРОН ШУУДАН

Багш З.Серикгүл

Page 2: Email буюу электрон шуудан

Интернэтээс мэдээлэл авахаас гадна өргөн

хэрэглэгдэж байгаа үйлчилгээ нь E-mail буюу

электрон шуудангийн үйлчилгээ юм.Энэ

үйлчилгээгээр үйлчлүүлэхийн тулд интернэтэд

элэктрон шуудангийн үйлчилгээ явуулдаг

байгууллагат бүртгүүлж E-mail хаягтай болох ёстой.

E-mail хаяг нь дараах хэлбэртэй байна.

Дурын нэр @ website –ийн хаяг

Интэрнэтэд E-mail хаягийг Yahoo, Hotmail, G-mail

зэрэг төвүүдэд хандаж үнэ төлбөргүй нээлгэж болно.

Yahoo төвийн хаяг нь: дурын нэр@

yahoo.com

1.http:\\www.yahoo.com web хуудсанд хандах

2.yahoo web хуудаснаас E-mail-г сонгоно.

Page 3: Email буюу электрон шуудан
Page 4: Email буюу электрон шуудан
Page 5: Email буюу электрон шуудан

Хэрвээ та Yahoo төвд урьд нь бүртүүлж e-mail хаяг

авсан дээрх цонхны

Yahoo ID: E-mail-ын хаяг

Password:Нууц үгээ бичээд

Sign in товч дарж өөрийн e-mail хаяг руугаа

орно .Өөрөөр хэлбэл хаяг нээсний дараа дээрх

үйлдлийг хийж өөрийн хаягруугаа орно гэсэн үг юм.

Хаяг нууц дугаар хоёроо зөв бичих хэрэгтэй мөн

нууц дугаараа өөрөө сайтар хадгалах хэрэгтэй. Харин

хаяггүй шинээр хаяг нээх гэж байгаа бол Sign me up

гэсэн үгийг дарж нээгдэх вэб хуудсанд өөрийн

анкетыг зааврын дагуу бөглөнө.Сайтар хянамгай

бөгөлж дуусгахад өөрийн гэсэн e-mail хаягтай болно.

Улмаар дахин хэдийг ч нээж болно. Өөр төвийн

хаягтай болж болно.

Page 6: Email буюу электрон шуудан
Page 7: Email буюу электрон шуудан

Анкетыг бөглөхдөө Password

буюунууц үгийг оновчтой бичих ба

мартахааргүй үг эсвэл тоо байвал

тохиромжтой. Энэ үг нь таны E–mail

хаягруу ороход хэрэглэгдэнэ.

First name Өөрийн нэр

Last name Овог нэр

Gender Хүйс

Birthday Tөрсөн сар өдөр он

I live in Tив болон улсын нэр

Postel Code Улсын код

Page 8: Email буюу электрон шуудан

Yahoo ID e-mail хаяг болох үг. Хүмүүс ихэвчлэн өөрийн

болон компани байгууллагын нэрийг бичдэг. Тиймээс адил

нэртэй хүний хувьд нэр давхардах тохиолдол гарна.

Жнь:нилээд нийтлэг байдаг Баяраа гэдэг нэртэй хүний

хувьд e-mail хаяг давхардана. Тиймээс bayraa 2014 гэдэг

юм уу өөр өвөрмөц нэр,тоо оролцуулж болно.

Password: E-mail хаягны түлхүүр үгийг яг өөрийн хаягтай

болсон тохиолдолд хаягруу ороход хэрэглэнэ.Нууц үг нь 8

аас дээш тоо, үсэг оролцсон тэмдэгт, мөн том жижиг

үсэгүүд байж болно.

Re-type Password: E-mail хаягны түлхүүр үгийг яг адилаар

давтан баталгаажуулан бичих

Security Question: Хэрэв та e-mail хаягныхаа түлхүүр үгийг

мартсан тохиолдолд түлхүүр үгийг эвдэж хаягруугаа ороход

хэрэглэдэг нууц асуулт

Page 9: Email буюу электрон шуудан

Your Answer: Дээрх нууц асуултанд хариулагдах

хариулт ба өөрийн хүссэнээрээ товч хариулж

болно. Харин энэ асуулт хариулт тань түлхүүр үгээ

мартсан мохиолдолд хэрэглэгдэнэ. Тиймээс асуулт

хариултыг мартахгүй байвал зүгээр.

Type teh code shown :Баталгаажуулах дүрийг

бичнэ.

Do you agree: Гэрээний баталгаа бөгөөд хүлээн

зөвшөөрөх сонголт хийнэ. Улмаар анкетыг бүрэн

зөв бөгөөд Great My Account товч дарсанаар

Yahooтөв таны анкетыг бүртгэж авах ба танд

нээсэн хаягны талаарх мэдээлэл бүхий хуудас

нээгдэнэ.Та өөрийн хаягаа сайтар тогтоож авах

хэрэгтэй.

Page 10: Email буюу электрон шуудан
Page 11: Email буюу электрон шуудан

Өөрийн e-mail хаягруу ороход дээрх цонх нээгдэнэ. Энэ

цонхонд өөрийн e-mail хаяганд ирсэн захиаг унших шинээр

захиа бичиж найздаа илгээх зэргийг хялбар гүйцэтгэнэ.

Check Mail Захидал ирсэн эсэхийг шалгах улмаар

унших

New Захидал бичих талбар

Inbox Шинээр ирсэн захианы тоо

Draft Хаяг дотор хадгалсан захидал

Send Илгээсэн захидал

Spam Илгээсэн уншихгүй устгасан захидал

Trash Устгасан захиа хадгалах сав

Contacts Хаягны цуглуулга,хаяг хадгалах

My folde Өөрийн хавтас

Options Тохиргоо хийнэ.Жнь: Нууц үгээ солих...

Sign Out Хаягаа хаах.

Page 12: Email буюу электрон шуудан

Ирсэн захиаг lnbox гарж унших бөгөөд

дараах хэлбэртээ байна. Харин ирсэн

захианы нэр дээр дарахад доод талын

талбарт захиа дэлгэрэнгүй байдлаар

харагдана. Захианы нэр, хэнээс ирсэн, хэдэнд

ирсэн, хэмжээ нь хэд хавсралт файлтай эсэх

гээд бүх мэдээлэл нь байдаг.Ирсэн захиаг

шаардлагагүй бол устгаж болно. Үүний тулд

захианы нэрийг сонгоод delete команд өгнө.

Харин хариу бичиж болно.Мөн ирсэн

бичихээр бол Reply тов дараад хариу бичиж

болно. Захиаг устгахгүй бол e-mail хаяг дотор

хадгалагдаж байх болно.

Page 13: Email буюу электрон шуудан
Page 14: Email буюу электрон шуудан

Ирсэн захианы хавсралттай бол

захианы хэрний ард хавчаарны дүрстэй

байдаг. Захиаг дэлгэрэнгүй унишхад

хавсралт нь файлын нэр дээр дарахад

хадгалах эсвэл шуудан ээлж үзэх сонголт

бүхий хавсаралтаар ирсэн нь зураг юу ч

байж болно.

Захиа илгээх

Захиа бичих: New товч дарахад нээгдэх

цонхны :

To: Захиа хүлээн авах хүний E-

mail хаяг

Subject: Захианы нэр

Хэрвээ нэг зэхиаг 3 хүнд зэрэг илгээх бол

Cc ба ашиглана.

Page 15: Email буюу электрон шуудан
Page 16: Email буюу электрон шуудан

Захиагаар файл

илгээх /зураг, текст.../

Өөрийн e-mail хаягруугаа ороод захиа

илгээх New товч дарж захиа болон хаягаа

бичээд дараа нь attach гэсэн үгийг дарна.

Улмаар нээгдэх цонхоор явуулах гэж байгаа

хавсралт файл байгаа диск төхөөрөмжөөс нь

файлыг сонгоно. Автоматаар e-mail хаягруу

илгээгдэнэ. Улмаар энгийн захиа илгээж

байгаа мэт захиагаа илгээх бөгөөд зургийн

файл хамт илгээгдэж байгаа юм. Зураг

явуулхаар бол та скайнер ашиглан зурган

файл болгож компьютераа хадгалах

шаардлагтай бөгөөд түүнийгээ яг л дээрхийн

адил e-mail хаягаар илгээж болно.

Page 17: Email буюу электрон шуудан

Та олон файл илгээх гэж байгаа бол уг файлуудын

хэмжээг багасгах ёстой. Таны илгээж байгаа файл

нь болох бага хэмжээтэй байвал хурдан илгээхдэх,

хүлээн авч байгаа хүн хурдан үзэх боломжтой

болдог. Олон файлуудын хэмжээг багасгах ёстой.

Таны илгээж байгаа файл нь болох бага

хэмжээтэй байвал хурдан илгээгдэх, хүлээн авч

байгаа хүн хурдан үзэх боломжтой болдог.олон

файлуудыг нэгтгэж winzip winrar зэрэг

програмын тусламжтайгаар шахах хэрэгтэй . нэг

удаагын хавсралтаар 10 mb хэмжээтэй файл

явуулж болдог . харин их хэмжээний файлыг өөр

аргаар интернэтээр явуулдаг.

Page 18: Email буюу электрон шуудан
Page 19: Email буюу электрон шуудан

Анхаарал

тавьсанд

баярлалаа