Davaajargal sakra or indra

33
Хурмаст Тэнгэр Эх бичиг судлал 3-р курсын оюутан Н.Даваажаргал

Transcript of Davaajargal sakra or indra

Page 1: Davaajargal sakra or indra

Хурмаст Тэнгэр

Эх бичиг судлал 3-р курсын оюутан Н.Даваажаргал

Page 2: Davaajargal sakra or indra

ОршилI. Хурмаст гэдэг нэрийн тухай.Үүнд, улс үндэстэн

болгонд өөрийн тэнгэр нарын II. Бурханы шашин дахь хурмаст тэнгэрийн тухай төвд

хэл дээрх сурвалж бичигтIII. Ведийн болон хинду шашин дахь хурмаст тэнгэрийн

тухай зарим ойлголт болон домгоосIV. Монгол ардын аман зохиол дахь хурмаст тэнгэр

нарын тухай “Гэсэр”-ийн туужаасV. Хятадын “Еэвэн” баярын тухай домогт хурмаст

тэнгэрийн тухай өгүүлсэнээсVI. Хурмаст тэнгэрийн уламжлагдан ирсэн тухай

ойлголтуудыг ерөнхийд нь дүгнэн тус тус авч үзлээ.

Page 3: Davaajargal sakra or indra

Тэнгэр нарын хаан Индра гэж (Devanagari: इन्द्र) гэж Энэтхэгийн домогт гардаг. Бас түүнийг дайн байлдаан,салхи шуурга, борооны хаан гэж үздэг.Бурханы шашинд Хурмаст тэнгэр нь:Сакра Śakra Śakra (Sanskrit) Хурмаст тэнгэр Trāyastriṃśa гучин гурван тэнгэр гэсэн утгатай байна.Түүний бүтэн нэрийг Самгард хэлээр Śakro devānām indraḥГучиг гурван тэнгэр са: trayastrimsa Сүмбэр уулын оргил дээр найман эдийн тэнгэр, арван догшид, арван хоёр нар, хязгаар одны хоёр хөвгүүн тэргүүтэн гучин хоёр шадар эрхт хийгээд эрхт хурмаст тэнгэр лүгээ “”

Хурмастын илт өгүүлэр нэр

Д.Бүрнээ,Д.Энхтөр ,Төвд Монгол илт өгүүлэх нэрийн толь, УБ,2003,392-р тал

а.Хурмаст гэдэг нэрийн тухай

Page 4: Davaajargal sakra or indra

Төвд хэлний илт өгүүлэх нэр нь “rgyang byang” буюу “зуун өглөгт” гэсэн утгатай.

тайланданд พระอิ�นทร� Phra Intra, хятадад 帝释天 Dìshìtiān, японд 帝釈天 Taishakuten гэж тус тус нэрлэдэг.

Page 5: Davaajargal sakra or indra

Бурханы шашин дахь хурмаст тэнгэрийн тухай төвд хэл дээрх сурвалж бичигт

Гучин гурван тэнгэр нь Камадатугийн тавдугаар тэнгэр бөгөөд Сүмбэр уулын оройд байрладаг. Нийт талбайн хэмжээ 80000 бээр ба үүнийг Грекийн Олимпус тэнгэртэй харьцуулж болно.

Тэнгэр нар нь ойролцоогоор 1000 жил амьдардаг ба тэдний нэг өдөр нь манай дэлхийн 100 жилтэй тэнцүү тул нийтдээ манай хугацаагаар 36 сая жил амьдардаг. Гучин гурван тэнгэр нь Сүмбэр уулаар дамжуулан ертөнцтэй холбоотой. Сүмбэрээс дээр орших тэнгэр нартай адил биш бөгөөд ертөнцийн зүйлстэй хутгалдахаас зайлсхийх боломжгүй юм.

Page 6: Davaajargal sakra or indra

Сүмбэр уулын үзүүрийн дунд орших Хурмаст тэнгэрийн орон

Page 7: Davaajargal sakra or indra

Ялангуяа,эрт дээр үед одоо Сүмбэрт оршдог одоогийн тэнгэр нарын хаан Хурмаст хаанчлалын эхэн үед тэнгэрийн орноос хөөгдсөн асар тэнгэр нартай байнга өөрсдийн алдагдсан хаант улсаа эргүүлэн авах гэж байдаг талаар хуйвалдан байлдаж байдаг.Тийм ч учраас гучин гурван тэнгэр нар болон асар тэнгэр нар нь хоорондоо гэрлэдэг тухай домогт гардаг. Түүний морин тэргийг хөтөлдөг уран дарханыг Матали, гэргий нь асар тэнгэрийн эзний охин болно.

Page 8: Davaajargal sakra or indra

Бурханы шашны түүхэнд гарахдаа Бурхан багш гучин гурван тэнгэрийн орноо заларч ном заасан буюу Бурхан багш гучин гурван тэнгэр нартай уулзсан гэж гардаг.Бурхан багшийн ээж Махадева нь тэнгэрийн оронд дахин төрж түүний хүү түүнд ном заасан тухай гардаг.

Page 9: Davaajargal sakra or indra

Бурхан багш тэнгэрийн оронд очиж ном айлдсан нь.

Page 10: Davaajargal sakra or indra

Тэнгэрийн орон орд харшийн тухайд• Сүмбэр уулын үзүүрийн дунд Гучин гурван тэнгэрийн

орон байх бөгөөд түүнд Үзвээс гоо хэмээгдэх балгад буй.Тэр нь алтан чанартай , үлэмгүй харш болой.Хэлбэр нь сайхан бөгөөд үзвээс гоо

• Алт • Мөнгө• Биньдарьяа• Болроос үүдсэн хашаа хэрэм ба хайс хийгээд дөрвөн

угсаат төгөлдөр гүүр бөлгөө.Дортохи газар дэлхий нь зуун нэгэн зүйл будгаар дурдмал, дарваас намалзах, өргөвөөс хөвхөлзөх, төгс эелдэг, эрдэнийн элдэв зүйл чимгээр чимсэн бөгөөд мянгад нэгээр дутуу үүдтэй бөлгөө.

Page 11: Davaajargal sakra or indra

Тэнгэрийн эрхэт Хурмастын Сударсун балгасын тухай

• Нэжгээд нэжгээд үүднээ ч Гучин Гурван тэнгэр нарыг сэрэмжгүйн орноос сахихын тулд хуяг өмссөн, мэс барьсан, гартаа очирт, хөх хувцастай тав таван зуун ягчас нарыг байлгах ажгуу. Тэр балгадын дунд нэжгээд нэжгээд талдаа хоёр зуун тавин бээр бөгөөд дээш тэнгэрийн балгадаас хагас лугаа тавин бээр мандсан дөчин баганатай, дотроо урт өргөн нь тус бүр тавин бээрээр хүрээлсэн ялгамжит цөөрөм сэлт байх бөлгөө.

Page 12: Davaajargal sakra or indra

Тэнгэр орны цэцэрлэг ба цөөрмийн тухай

Түүний гадуур • дорно талд Элдэв зүйл тэргэний цэцэрлэг • Өмнө талд Ширүүлэгч цэцэрлэг• Өрнө талд Холимог цэцэрлэг• Умар зүгт Баясгалант цэцэрлэг байна.Тэдгээр дөрвөн цэцэрлэгийн дотор тэдгээрийн

нэрт цөөрөм ба цэцэрлэгийн гадуур тэдгээрийн нэрт дөрвөн сайхан дэлхий байдаг бөгөөд тэдгээр тэнгэрийн арш нар ч өөрийн дураар ариун явдлыг эдэлдэг байна.

Page 13: Davaajargal sakra or indra

Эрхэт Хурмаст тэнгэрийн Сударсан харш

Page 14: Davaajargal sakra or indra

Хурмастад байлдаанд явагч Машбат заан ба үүсмэл цэцэрлэгт явагч Газар сахигчийн хөвгүүн нэрт хоёр заан тус бүр найман мянган дагуул сэлт заан ба үүлэн хүчин хэмээгдэх морины хаан майман мянган дагуул морь лугаа сэлт болно.

Page 15: Davaajargal sakra or indra

Гучин гурван тэнгэр нар нь:-Эдийн найман тэнгэр-Арван нэгэн раудра-Догшин тэнгэр нар (Мажэ,Ганжигпэл,Жогбо,Дагбо,Зондуйлан,Прогжэд,Дэ-жүн,Мигсүмба,Шанлайжал,Вандан,Сасүмбэ)-Хоёр Ашуувааны хөвгүүн (Ашууваагийн тэнгэр, Залуугийн тэнгэр)-Арван хоёр нар тус тус болно.

Page 16: Davaajargal sakra or indra

Хинду шашин дахь хурмаст тэнгэрийн тухай зарим домгоос

Page 17: Davaajargal sakra or indra
Page 18: Davaajargal sakra or indra
Page 19: Davaajargal sakra or indra

Хинду нарын шүтээн болсон Индра бурхан

Page 20: Davaajargal sakra or indra

“Хурмаст “ монгол ардын аман зохиол болон шүлэг найрагт:

a. Хурмаст тэнгэр төгөлдөрНайман шидэт найраа барин жаргая

Үүл нь гараад бороо орохын цагтҮүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?Үйл байгаад үхэхийн цагтХөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?

Мойлор модыг тарин суувалМогой болоод хортон түүнээс гардаг бийМуу хүнтэй ханилан суувалМуу болоод мундар түүнээс гардаг бий ... (Д.Равжаа )

Page 21: Davaajargal sakra or indra

Саглагар модыг тарин суувалСалаа бүрийн жимс түүнээс гардаг бийСайн хүнтэй ханилан суувалСаруул ба билэг түүнээс гардаг бий

Огторгуйн од олон боловчОнчтой гэрэлтэй нэгэн хоёрОрчлонгийн амьтан олон боловчОнчтой мэргэн нэгэн хоёр

Жаварт тэнгэр салхилнам гэлээЖалгын ногоо сэргэнэм гэлээЖаргалтай суугаад зовлонтой гэвэлЗовлон түүнээс ирдэг

Зэ, зээ-хөө, зээ нь вайдуу зээГурван богд өршөө!

Page 22: Davaajargal sakra or indra

Монгол ардын аман зохиол дахь хурмаст тэнгэр нарын тухай “Гэсэр”-ийн туужаас

Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр нар євєр зуураа их хурим хийв. Хурмаст тэнгэр гурван хvvдээ элч илгээв. Илгээсэн элч нар нь Амин

сахигч ахад нь хэлэв: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертєнцєд хаан ор суухаар оч гэнэ» гэв. Амин сахигч нь хэлэв: «Би Хурмаст

тэнгэрийн хєвгvvн билээ. Очлоо ч ертєнцєд хаан оронд сууж vл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хєвгvvн очоод хаан оронд сууж эс чадваас хайрт хаан эцгийн нэр тєрийг алдмуй. Би дургvйдээ vл очих биш. Сууж vл

чадахаа айлтганам би». Тэр vгийг аваад элч Vйл бvтээгч дvvд нь очив: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертєнцєд хаан оронд суухаар оч

гэнэ» гэв. Vйл бvтээгч хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн хєвгvvн биш vv. Ертєнцєд явагч амьтан алтан дэлхийн хvн биш vv. Очивч би хааны оронд сууж vл чадна. Надаас ах гэвэл хаан суух ор Амин сахигчид буй заа. Дvv

гэвэл Тєгсцогтод буй заа. Надад юуны харьяа буй» гэв. Элч Тєгсцогтод очив. Мєн урьд vгийг хэлэв. Тєгсцогт хэлэв: «Их ах гэвэл Амин сахигч очно

биз. Дунд ах гэвэл Yйл бvтээгч очно биз. Надад юуны хамаа буй. Очивч очъё гэж билээ. Эс чадвал хайрт хаан эцэг эхийн нэр тєр хэрэггvй биш vv»

гэж гурван хvvхэд элчид мєн энэ vгийг єгvvлэв.

Page 23: Davaajargal sakra or indra

Элч энэ vгийг аваад Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нарт ирэв: «Гурван хvvхдийн чинь vг цєм тэр байна» хэмээв. Хурмаст тэнгэр гурван хєвгvvнээ ир гэв. Гурван хєвгvvн ирэв. Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Би та нарыг ертєнцийн цаг самуун болов. Туслахаар оч гэж би єєрєє мэдэж зарлиг болсонгvй билээ. Бурханы зарлигаар би та нарыг оч гэсэн билээ. Би та нарыг хєвгvvнээ болов уу гэж санаж билээ. Та нар миний эцэг байсан ажээ. Би та нарын хєвгvvн байсан ажээ. Та гурвуул миний хаан оронд суу. Миний аливаа явдлыг болбоос мєн зєвєєр зохиож явагтун.

Page 24: Davaajargal sakra or indra

[Би Бурханы зарлигаар алтан дэлхийд бууж амьтныг тусалъя» гэж] Хурмаст тэнгэр энэ vгийг зарлиг болов. Хурмаст тэнгэрийг зарлиг болсны хойно гурван хєвгvvн нь малгайгаа авч сєгдєж мєргєв. «Эвvv! Хаан эцэг минь бидэнд энэ vгийг юу гэж зарлиг болном?» Амин сахигч энэ vгийг хэлээд айлтгав: «Хаан эцгийнхээ зарлигаар юунд vл очном? Очивч хааны орон сууж vл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хєвгvvн Амин сахигч хаан орон сууж эс чадав гэж ертєнцийн хvн элэглэвэл таны нэрд муу буй заа. Дэмий л тэнгэрийн хєвгvvн билээ хэмээгээд очих уу би? Дvvгээ ховлов гэх vv? Энэ Vйл бvтээгч аливаа юмыг энэ чаднам» гэв.

Page 25: Davaajargal sakra or indra

• «Эсруагийн аймагт арван долоон тэнгэр нар наадам хийж их хурим болсонд харвалга, барилдаан хийвч энэ Vйл бvтээгчийг нэг ч хvн чадахгvй, бултыг энэ чадна. Євєр зуураа гучин гурван тэнгэр нар мєн бас харвалга, барилдаан наадам хийхэд бас vvнийг дийлэхгvй. Доор лусын хаадын аймагт бас мєн мэлзээ наадам хийвч vvнийг бас vл дийлнэ. Ер аливаа зvйл эрдмийг энэ Vйл бvтээгч бvрэн сурсан. Дэмий л тэнгэрийн хєвгvvн гээд очих уу бид? Очивч мєн энэ чадна» хэмээв. Гучин гурван тэнгэр нар хэлэв: «Ер Амин сахигчийн энэ vг цєм vнэн. Аливаа зvйл ч болов, бид сайн ч болов, ер мэлзээ хийж харвалга барилдаан хийвч булт манийг энэ дийлэх билээ. Амин сахигчийн тэр vг нь булт vнэн» гэж Гучин гурван тэнгэр нар энэ vгийг хэлэв. Тєгсцогт дvv нь ер эдний vгийг дагаж бvгд vнэн гэв.

Page 26: Davaajargal sakra or indra

Монгол ардын аман зохиол дахь хурмаст тэнгэр нарын тухай

Бурханы зарлигийг мартав

Эрт нэгэн цагт Шигэмуни бурханыг нирвааны дvр vзvvлэхийн урьд Хурмаст тэнгэр

Бурханд мөргөе гэж очив. Хvрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болов: «Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг самуун болох буй. Гэртээ харьж таван зуун жил болоод гурван

хөвгvvнийхээ нэгийг илгээ. Тэр ертөнцийн хаан тэр болтугай. Хvчтэн нь хvчгvйгээ барьж идэх буй.

Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй.

Page 27: Davaajargal sakra or indra

Чи гурван хөвгvvнийхээ нэгийг очуул. Тэр ертөнцийг эзлэгч хаан тэр болох буй» гэв. «Таван зуун жил жаргалдаа ташуурч суув чи. Миний зарлигаар vтэр илгээгээрэй» гэв. Хурмаст тэнгэр: «Зөв» гээд харьж ирэв. Ирсэн хойно Бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнгэр долоон зуун жил болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун өнцөг нь нэгэн тvмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: «Энэ хотыг хэн эвдэв? Бидэнд өшөөт дайсан vгvй билээ. Асур нарын цэрэг эвдэв vv vvнийг?» гэж хотынхоо эвдэрсэн зvгт очив. Очиж vзэхэд хот нь өөрөө эвдэрсэн ажээ.

Page 28: Davaajargal sakra or indra

• Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр нар бvгдээрээ ярилцав өвөр зуураа: «Энэ хот юунд эвдрэв?» гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: «Шигэмуни бурханыг нирвааны дvр vзvvлэхийн урьд мөргөе гэж очиж билээ би. Мөргөсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод гурван хөвгvvнийхээ нэгийг илгээ. Ертөнцийн цаг самуун болох буй» гэж билээ. «Хvчтэй нь хvчгvйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр зуураа нэг нэгийгээ барьж идэх буй» гэж билээ. «Би мартаж жаргалдаа ташуурч таван зуун жилээс илvv долоон зуун жил илvv сууж байна би» гэв.

Page 29: Davaajargal sakra or indra

Хятадын “Еэвэн” баярын тухай домогт

Хурмаст тэнгэрийн тухай өгүүлсэнээс

Энэ баярын тухай олон янзын домог байх. Домгууд дотроос Чан э саранд гарсан домог буюу Сарны дагины тухай домог ардын дунд хамгийн өргөн тархжээ. Тэргэл сартай үдшээр айл хотлоороо цуглан сарны дор ширээ засч сарны зургийг ажингаа домог хэлэлцэн суусан ардын амьдрал өөрөө домог шиг санагдах юм. Эртээ урьдын цагт хурмаст тэнгэрийн орноо Чан э нэртэй үзэсгэлэнт бүсгүй Хөү и гэж байлдаан тулааны сахиулсан тэнгэр, эрэлхэг баатар эр нөхрийнхөө хамтаар амьдран суудаг байж. Хүний ертөнцөд маш олон догшин ширүүн араатан жигүүртнүүд хэсүүчилж хүн ардыг айлган зовоодог байсан цаг. Хурмаст тэнгэр энэ байдлыг залруулахаар Хөү и-г хүний ертөнцөд илгээжээ. Хөү и хурмастын зарлиг ёсоор үзэсгэлэнт эхнэрээ дагуулан хүний орчлонд бууж эгэл номхон хүмүүсийг айлган зовоож байсан араатан амьтадтай тулалдан ялахын даваан дээр ирээд байлаа.

•      Гэтэл нэгэн санаандгүй явдал тохиолдож гэнэ. Хүмүүсийг нэг өглөө нойроосоо сэрэхэд тэнгэрт 10 нар мандаж илч гэрлээрээ тэсэхүйеэ бэрх төөнөж байв. Хурмаст тэнгэрийн 19 наран хөвгүүд хүний ертөнцөөр даажигнаж байгаа нь тэр байжээ. Ой мод тариа будаа шатаж, хүн амьтан амьсгаа авахын аргагүй болж үхэтхийн унацгааж, гол мөрөн ширгэн буцалж модонд бүгсэн чөтгөр шулмууд баярлалдан шуугицгааж тэсэхүйеэ бэрх болж гэнэ.

•      Хөү и хүн төрөлхтөнд нүүрлэсэн шинэ зовлонг үзээд сэтгэл ихэд зовж хурмастын хөвгүүдээс өдөр өдөрт нэг нэгээрээ гарч ирж байхыг хүсэн гуйсан боловч нөгөөдүүл нь хүсэлтийг нь үл тоомсорлон дэлхийд улам ойртоцгоон даажигнав. Үй олноороо шатаж үхэж буй хүмүүсийн зовлонд тэсгэл алдарсан Хөү и нумаа гарган сумаа тавьж нэг амьсгаагаар 10 нарны 9-г нь нам унагааж гэнэ. Үлдсэн нэг нар нь буруугаа хүлээн аврал гуйсан тул амь хэлтрүүлж нумаа хураажээ. Хөү и хүний ертөнцийг мөхлийн аюулаас аварсан хэдий ч хурмаст тэнгэрийн хөвгүүдийг хороож эцгийг нь хилэгнүүлсэн байлаа. Хурмаст тэнгэр тэднийг тэнгэрийн орноо дахин ирэхийг цаазлан хорьжээ. Хөү и хэрэг нэгэнт ийм болсон бол хүний ерөнцийн амьдралд орж хүмүүсийн сайн сайхны төлөө улам ихийг хийе гэж боджээ. Гэвч эхнэр Чан э нь эгэл хүмүүсийн хар бор амьдралд дасч өгөхгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр юмны учрыг тунгаалгүй хурмастын хөвгүүдийг алсан эр нөхрөө зэмлэх болж дээ. Хөү и Күнь Лүнь уулнаа суудаг баруун хязгаарын хатан эх Ван мү-гээс тэнгэрт гардаг ид шидтэй эмийг нь гуйсан боловч тэр эм ганцхан хүнд хэрэглэж хүрэхүйц жаахан үлдсэн байсан тул Хөү и арга мухардан нөгөө эмийг гэртээ авчирч нуусан байжээ. Гэтэл нөхөртөө туйлын хайртай хэдий ч хүний ертөнцийн амьдралд дасч түвдэхгүй тэнгэрийн ордны амгалан жаргалтай амьдралаа туйлын ихээр мөрөөдөн гансарч байсан Чан э нөхрийнхээ эзгүй шинийн 15-ний тэргэл сартай үдшээр нөгөө эмийг хүртэж орхижээ. Тэгээд хөл нь хөнгөрөн агаарт дэгдсээр Гуан хань гүн хэмээх сарны ордонд хүрчээ.

•      Ганцаар үлдсэн Хөү и ихэд гунигласан боловч ан гөрөө хийж амь зуухын зэрэгцээ хүмүүст туслан нум сум харвах эрдэмд сурган эрхий мэргэн харваач олон сайн шавьтай болсон гэдэг. Гэвч Хөү и байгаа цагт би хамгийн мэргэн харваач болж чадахгүй нь гэж үзсэн нэгэн шавь нь түүнийг араас нь харваж хороосон гэнэ. Чан э саран дээр гарсан ч тэнд нь эм найруулдаг нэг туулай, нэг түлээчин өвгөнөөс өөр хүнгүй тул хүний ертөнцийн энэрэл хайр болоод нөхөртэйгөө өнгөрүүлсэн сайхан цагаа дурсан гуниладаг байжээ. Ялангуяа 8 дугаар сарын 15-ний саран тэргэлших цагаар Чан э авхай саран ордондоо маш их ганцаардан гунигладаг болсон домогтой. 

Page 30: Davaajargal sakra or indra

Дүгнэлт• Аливаа шашины ерөнхий ойлголтонд тэнгэр гэсэн

ухагдахуун байдаг.Тиймээс Хурмаст тэнгэр гэдгийг Indra гэж интернэтээс хайлт хийхэд Энэтхэгийн ведийн шашин түүний тухай мэдээлэл олдож байсан.Энэ тухай маш арвин материал, домог түүхийг цуглуулж болох байсан боловч Бурханы шашин дахь Хурмаст тэнгэрээс эрс ялгаатай болох тул энэ талаар орхиж маш ерөнхий мэдээллийг оруулав.Юуны өмнө, Ведийн шашинд (Хиндү шашны нэгэн урсгал) орчлон ертөнц Брахманаар бүтээгдсэн гэж үздэг. Гучин гурван тэнгэр нарын тухай маш олон үлгэр домог байдгаас гадна тэдгээр гучин гурван тэнгэр нарын нэр ус нь хүртэл тодорхой.

Page 31: Davaajargal sakra or indra

Нэгэнт энэ нь миний хайж байсан хурмаст тэнгэр биш тул Хурмастыг Сакра Śakra (Pali: Sakka) гэж хайлт хийхэд Бурханы шашны ойлголт ухагдахуунтай мэдээлэл олдсон боловч энэ нь хангалттай арвин мэдээлэл болж чадахгүй байв.Үүнийг дэлгэрүүлэхийн тулд Trāyastriṃśa буюу гучин гурван тэнгэр гэсэн нэрээр хайхад зарим нэгэн зураг сэлтийг олж сонирхолтой болгохын тулд энд хавсаргасан болно.

Хэрэв миний бие энэ хичээлийг сонгож сав шим ертөнцийн гарлын тухай уншаагүй байсан бол хурмаст тэнгэр нь өөр хоёр шашинд ялгаатай ухагдахуун болох талаар мэдэхгүйгээс гадна англи хэлээс орчуулах явцад Indra ,Sakra гэдэг нь угтаа хоёул Хурмаст гэж Монгол хэлнээ орчуулагдах боловч үүнд самгард нэрийг нь мэдэх нь аливаа орчуулгын ажилд чухал болохыг ойлгов.

Цаашид энэ талаар төвд эхээс мэдээ мэдээлэл олж орчуулах нь илүү үнэ цэнэтэй байх болов уу.

Page 32: Davaajargal sakra or indra

Нэр томьёоны тайлбар1. Śakra (Sanskrit) Sakka (Pāli) –Хурмаст тэнгэр2. Trāyastriṃśa (Pāli: Sakko devānaṃ)-гучин гурван

тэнгэр

Page 33: Davaajargal sakra or indra

Ашигласан материал• http://www.answers.com/topic/indra• Copyrights:• Oxford Dictionary of World Mythology. A Dictionary of World Mythology. Copyright © Arthur Cotterell

1979, 1986, 2003. All rights reserved.

• American Heritage Dictionary. The American Heritage® Dictionary of the English Language, Fourth Edition Copyright © 2007, 2000 by Houghton Mifflin Company. Updated in 2009. Published by Houghton Mifflin Company. All rights reserved.

• Random House Word Menu. © 2010 Write Brothers Inc. Word Menu is a registered trademark of the Estate of Stephen Glazier. Write Brothers Inc. All rights reserved.

• Britannica Concise Encyclopedia. Britannica Concise Encyclopedia. © 1994-2010 Encyclopædia Britannica, Inc. All rights reserved.

• The Religion Book. The Religion Book. 2004 ©Visible Ink Press (VisibleInkPress.com). All rights reserved. • Oxford Dictionary of Buddhism. A Dictionary of Buddhism. Copyright © 2003, 2004 by Oxford University

Press. All rights reserved. • Oxford Dictionary of Asian Mythology. A Dictionary of Asian Mythology. Copyright © 2001, 2002 by David

Leeming. All rights reserved. • Wikipedia on Answers.com. This article is licensed under the Creative Commons Attribution/Share-Alike

License. It uses material from the Wikipedia article Indra. Read more

Read more: http://www.answers.com/topic/indra#ixzz19E00kynU

www.pantheon.org www.pantheon.org

http://www.jugendforum-mithila.de/ethik_CowContent.html