Competative market

69
Төгс өрсөлдөөн БҮЛЭГ 11

description

 

Transcript of Competative market

Page 1: Competative market

Төгс өрсөлдөөн

БҮЛЭГ 11

Page 2: Competative market

Та бүхэн энэхүү бүлгийг судалснаар дараах

чадварыг эзэмших болно.

Төгс өрсөлдөөнийг тодорхойлох

Пүүсүүд нийлүүлэлтийн шийдвэрээ хэрхэн гаргадаг

болон яагаад тэд заримдаа үйл ажиллагаагаа түр

зогсоож, ажиллагсадаа цомхотголд оруулдгийг

тайлбарлах

Зах зээлийн нийлүүлэлт болон үнэ хэрхэн

тодорхойлогддог мөн ямар үед пүүсүүд зах зээлд

орж, ямар үед зах зээлээс гардагийг тайлбарлах

Эрэлтийн өөрчлөлт, технологийн дэвшлийн нөлөөг

таамаглах

Яагаад төгс өрсөлдөөн илүү үр ашигтай байдгыг

тайлбарлах

Page 3: Competative market

Ажилчин зөгий

Ажилчин зөгий үржүүлэгчид түүний үүрийг

фермерүүдэд түрээслүүлдэг.

Вермонтаас Калифорни хүртэл америк даяар шимэгч

хорхой зөгийг хөнөөж байгаа ч фермерүүдэд зөгийн

үүрийг түрээслүүлбэл тэд хоѐр дахин их үнэ төлдөг.

Зөгийн аж ахуй болон бусад салбарууд дахь өрсөлдөөн

нь үнэ болон ашигт хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид энэ бүлгээр өрсөлдөөнт зах зээлийн туйлын

хэлбэрийг судална.

Бид төгс өрсөлдөөнт зах зээл дээрх пүүс эрэлт болон

технологийн өөрчлөлтийн хариуд үнэ болон тоо

хэмжээгээ хэрхэн өөрчлөхийг тайлбарлана.

Page 4: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Төгс өрсөлдөөнт зах зээл нь дараах шинжүүдтэй:

Олон пүүс ижил бүтээгдэхүүнүүдийг олон

хэрэглэгчдэд худалддаг.

Зах зээлд ороход ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Зах зээл дээрх хуучин пүүсүүд шинээр орж ирсэн

пүүсээс ямар нэгэн давуу байдалгүй байдаг.

Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид үнийн талаар маш

сайн мэдээлэлтэй байдаг.

Page 5: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Төгс өрсөлдөөн хэрхэн бий болдог вэ?

Төгс өрсөлдөөн нь дараах тохиолдолд бий болдог:

Пүүсийн өргөжилтийн хамгийн бага үр өгөөж нь зах

зээлийн үнэтэй харьцуулахад бага бол энэ зах зээл

дээр өөр олон пүүсийн орон зай байдаг.

Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ аль

пүүс үйлдвэрлэсэн гэдгээс нь үл хамааран

ялгаваргүйгээр худалдан авдаг тохиолдолд бий

болдог.

Page 6: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Үнэ хүлээн авагч

Төгс өрсөлдөөнт зах зээл дээрх пүүс бүр үнийг хүлээн

авагч байдаг. Үнийг хүлээн авагч гэдэг нь

бүтээгдэхүүний зах зээлийн үнэнд нөлөөлж чадахгүй

байдлыг хэлдэг.

Ганц ч пүүс үнэнд нөлөөлж чадахгүй буюу зах зээлийн

тэнцвэрт үнийг хүлээн авагч байдаг.

Пүүс бүрийн бүтээгдэхүүнийг бусад пүүсийн

бүтээгдэхүүн төгс оролдог байна. Тиймээс пүүсийн

бүтээгдэхүүн төгс мэдрэмжтэй эрэлттэй болдог.

Page 7: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Эдийн засгийн орлого ба ашиг

Пүүсийн зорилго нийт орлого ба нийт зардлын зөрүү

эдийн засгийн ашгийг хамгийн их байлгахад оршдог.

Нийт зардал нь хэвийн ашгийг багтаасан

үйлдвэрлэлийн алдагдсан боломжийн зардал юм.

Пүүсийн нийт орлого нь үнэ P-г тоо хэмжээ Q-ээр

үржүүлсэнтэй P Q тэнцүү байна.

Пүүсийн ахиу орлого гэдэг нь нэмж нэг бүтээгдэхүүн

борлуулснаар нийт орлогод гарах өөрчлөлтийг хэлнэ.

Page 8: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Зураг 11.1-т эдгээр орлогын ойлголтуудыг дүрслэв.

(a) хэсэгт зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтээр

тодорхойлогдох зах зээлийн тэнцвэрт үнэ буюу пүүсийн

хүлээн авах үнийг харуулав.

Page 9: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Зураг 11.1(b)-т пүүсийн нийт орлого (TR) ба борлуулсан

бүтээгдэхүүний хоорондын хамаарлыг харуулах нийт

орлогын муруйг дүрслэв.

Page 10: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Зураг 11.1(c)-т ахиу орлогын муруйг (MR) дүрслэв.

Пүүс нэмэлт нэгж бүтээгдэхүүн бүрийг зах зээлийн үнээр

худалдах тул ахиу орлого үнэтэй тэнцүү. Тиймээс пүүсийн

бүтээгдэхүүний эрэлтийн муруй зах зээлийн үнийг дайрсан

хэвтээ тэнхлэгтэй параллель шулуун байна.

Page 11: Competative market

Төгс өрсөлдөөн гэж юу вэ?

Синдигийн үйлдвэрлэсэн ноосон цамцыг өөр пүүсийн

ноосон цамц төгс орлох учир пүүсийн бүтээгдэхүүний

эрэлт төгс мэдрэмжтэй байна.

Зах зээлийн эрэлт нь төгс мэдрэмжтэй биш. Учир нь

ноосон цамцыг өөр бүтээгдэхүүн оролно.

Page 12: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүс дараах хоѐр

хязгаарлалттай тулгардаг:

1. Зах зээлийн үнэ, пүүсийн орлогын муруйгаар

илэрхийлэгдэх зах зээлийн хязгаарлалт.

2. Пүүсийн нийт бүтээгдэхүүн, зардлын муруйгаар

илэрхийлэгдэх технологийн хязгаарлалт (бүлэг 10-т

эдгээрийг үзсэн).

Пүүсийн зорилго нь тухайн хязгаарлалтын хүрээнд ашгаа

хамгийн их байлгахад оршдог.

Пүүс энэ зорилгодоо хүрэхийн тулд тулгуур дөрвөн шийдвэр

гаргадаг. Тэдгээрийн хоѐр нь богино хугацаанд, үлдсэн

хоѐрыг урт хугацаанд гаргадаг.

Page 13: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Богино хугацааны шийдвэр гаргалт

Богино хугацаанд пүүс дараах асуудлыг шийдэх хэрэгтэй:

1. Үйлдвэрлэлээ явуулах уу? эсвэл түр зогсоох уу?

2. Хэрвээ явуулах бол хэдий хэмжээний бүтээгдэхүүн

үйлдвэрлэх вэ?

Урт хугацааны шийдвэр гаргалт

Урт хугацаанд пүүс дараах асуудлыг шийдэх хэрэгтэй:

1. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсээ нэмэгдүүлэх үү? эсвэл

бууруулах уу?

2. Зах зээл дээр үлдэх үү? эсвэл зах зээлээс гарах уу?

Page 14: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Ашиг хамгийн их байх үйлдвэрлэлийн хэмжээ

Төгс өрсөлдөөнт зах зээл дээрх пүүс нь үйлдвэрлэлийн

хэмжээгээ оновчтой сонгосноор ашгаа хамгийн их

байлгадаг.

Ашгийг хамгийн их байлгах тоо хэмжээг олох нэг арга

бол үйлдвэрлэлийн түвшин бүр дэх нийт орлогоос нийт

зардлыг хассан зөрүү хамгийн их байх тоо хэмжээгээр

тодорхойлох юм.

Зураг 11.2-т эдгээр хоѐр муруйг пүүсийн нийт ашгийн

муруйтай хамт дүрслэв.

Page 15: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

(a) хэсэгт нийт орлогын

муруй TR-г харуулав.

(a) хэсэгт мөн 10-р бүлэгт

авч үзсэн ижил нийт

зардлын муруй TC-г

харуулав.

Нийт орлогоос нийт

зардлын хассан нь эдийн

засгийн ашиг (алдагдал)

болох буюу (b) хэсэгт EP

муруй харуулна.

Page 16: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Үйлдвэрлэлийн бага

түвшинд пүүс тогтмол

зардлаа нөхөж чадахгүй

алдагдалтай ажилна.

Үйлдвэрлэлийн дунд

зэргийн түвшинд пүүс

эдийн засгийн ашиг

олно.

Page 17: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Үйлдвэрлэлийн түвшин их үед пүүс дахин алдагдал хүлээнэ. Учир нь үр өгөөж буурах хууль үйлчилж нийт зардлын муруй илүү босоодуу болдог.

Пүүс өдөрт 9 ноосон

цамц үйлдвэрлэх үед

түүний эдийн засгийн

ашиг хамгийн их байна.

Page 18: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Ахиуцын шинжилгээ

Пүүс ахиуцын шинжилгээ ашиглан ашиг хамгийн их

байх үйлдвэрлэлийн хэмжээгээ тодорхойлж бас

болдог.

Ахиу орлого тогтмол харин ахиу зардал

үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх тусам аажмаар өсдөг

тул ахиу орлого (MR) ахиу зардал (MC)-тай тэнцэх

үеийн үйлдвэрлэлийн түвшинд пүүсийн ашиг хамгийн

их байдаг.

Зураг 11.3-т ахиуцын шинжилгээгээр ашиг хамгийн

байх үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлж байгааг

харуулав.

Page 19: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Хэрэв MR > MC бол тоо

хэмжээг өсгөхөд эдийн

засгийн ашиг өснө.

Хэрэв MR < MC бол тоо

хэмжээг өсгөхөд эдийн

засгийн ашиг буурна.

Хэрэв MR = MC бол тоо

хэмжээ өсч буурахын

алинд ч эдийн засгйин

ашиг буурна. Иймд эдийн

засгийн ашиг хамгийн их

түвшиндээ хүрсэн байна.

Page 20: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Богино хугацааны ашиг ба алдагдал

Хамгийн их ашиг үргэлж эерэг байдаггүй.

Пүүс эдийн засгийн ашигтай эсвэл алдагдалтай байгаа

эсэхийг тодорхойлохдоо ашиг хамгийн их байх

үйлдвэрлэлийн хэмжээнд харгалзах пүүсийн дундаж

нийт зардлыг зах зээлийн үнэтэй харьцуулдаг.

Зураг 11.4-т гурван боломжит үр дүнг харуулав.

Page 21: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

(a) хэсгийн хувьд үнэ дундаж нийт зардалтай тэнцүү

байх бөгөөд пүүс эдийн засгийн тэг ашигтай ажиллана

(үүнийг хугарлын цэг гэдэг).

Page 22: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

(b) хэсгийн хувьд үнэ нь дундаж нийт зардлаас их байх бөгөөд пүүс эдийн засгийн эерэг ашигтай ажиллана.

Page 23: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

(c) хэсгийн хувьд үнэ нь дундаж нийт зардлаас бага байх

бөгөөд пүүс алдагдалтай буюу эдийн засгийн сөрөг

ашигтай ажиллана.

Page 24: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Пүүсийн богино хугацааны нийлүүлэлтийн муруй

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн богино хугацааны

нийлүүлэлтийн муруй нь бусад хүчин зүйл тогтмол байхад

зах зээлийн үнийн өөрчлөлтөнд пүүсийн ашиг хамгийн их

байх үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн өөрчлөгддөгийг

харуулдаг.

Пүүс ахиу орлого ахиу зардалтай тэнцүү байх тоо

хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ахиу орлого нь

үнэтэй тэнцүү тул пүүсийн нийлүүлэлтийн муруй ахиу

зардлын муруйтай холбогддог.

Гэхдээ үнэ пүүсийн үйлдвэрлэл явуулахгүй байх түвшнөөс

бага болбол пүүс тэр даруй зах зээлийг орхино.

Page 25: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Үйлдвэрлэлийг түр зогсоох

Хэрэв зах зээлийн үнэ хамгийн бага дундаж хувьсах

зардлаас бага болбол пүүс үйлдвэрлэлээ түр

хугацаагаар зогсоох ба нийт тогтмол зардалтай тэнцүү

хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээнэ.

Энэ алдагдал бол пүүсийн хүлээж болох хамгийн их

алдагдал юм.

Хэрэв пүүс нэмж нэг бүтээгдэхүүнийг хамгийн бага

дундаж хувьсах зардлаас бага үнээр худалдвал нэмж

алдагдал хүлээх болно.

Page 26: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Зогсоох цэг нь пүүс зөвхөн нийт хувьсах зардлаа нөхөж

чадаж байгаа үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээ юм.

Энэ цэг нь дундаж хувьсах зардлын хамгийн бага утга

байдаг.

Мөн энэ цэг нь ахиу зардлын муруй ба дундаж хувьсах

зардлын муруй огтолцох цэг болдог.

Пүүсийн хувьд зогсоох цэгт үйлдвэрлэл явуулах,

үйлдвэрлэлээ түр зогсоохын хооронд ялгаагүй байдаг.

Пүүс алийг нь ч сонгосон тогтмол зардалтай тэнцүү

алдагдалтай байна.

Page 27: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Хэрэв үнэ дундаж хувьсах зардлын хамгийн бага

утгаас их байвал пүүс үнэ ахиу зардалтай тэнцүү байх

тоо хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.

Дундаж хувьсах зардлаас их үнийн түвшинд пүүс

хувьсах зардлаа бүрэн, тогтмол зардлын зарим хэсгийг

нөхөх хэмжээний орлогыг олдог.

Page 28: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Богино хугацааны

нийлүүлэлтийн муруй

Зураг 11.5-т пүүсийн богино

хугацааны нийлүүлэлтийн

муруйг хэрхэн байгуулж

байгааг дүрслэв.

Хэрэв үнэ хамгийн бага

дундаж хувьсах зардалтай

тэнцүү 17 доллар байхад

пүүст үйлдвэрлэл явуулах

болон түр зогсоохын хооронд

ялгаагүй буюу зогсоох цэг T

байна.

Page 29: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Хэрэв үнэ 25 доллар

байхад пүүс P = MC байх

9 цамц өдөрт

үйлдвэрлэнэ.

Хэсэг (b)-н хөх муруй нь

пүүсийн богино

хугацааны

нийлүүлэлтийн муруй

болно.

Хэрэв үнэ 31 доллар

байхад пүүс мөн P = MC

байх 10 цамц өдөрт

үйлдвэрлэнэ.

Page 30: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт

Богино хугацааны зах зээлийн нийлүүлэлтийн

муруй нь пүүс бүрийн капиталын хэмжээ, зах зээл

дээрх пүүсийн тоо өөрчлөгдөөгүй тогтмол байхад

үнийн ялгаатай түвшин бүр дэх зах зээлийн нийт

нийлүүлэлтийн тоо хэмжээг харуулдаг.

Page 31: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Зураг 11.6-т Синдийн

адил 1000 пүүстэй зах

зээлийн нийлүүлэлтийн

муруйг дүрслэв.

Тухайн үнийн түвшин

дэх зах зээлийн нийт

нийлүүлэлт нь тус үнийн

түвшин дэх бүх пүүсийн

нийлүүлэлтийн

хэмжээний нийлбэртэй

тэнцүү.

Page 32: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн

шийдвэр гаргалт

Үнэ дундаж хувьсах

зардалтай тэнцүү байх

зогсоох цэгт зах зээлийн

нийлүүлэлт төгс

мэдрэмжтэй байна. Учир

нь зарим пүүсүүд нь

зогсоох цэгт үйлдвэрлэл

явуулах бол зарим нь

үйлдвэрлэл явуулахгүй.

Page 33: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Богино хугацааны

тэнцвэр

Богино хугацааны зах

зээлийн нийлүүлэлтийн

муруй болон зах зээлийн

эрэлтийн муруй зах

зээлийн үнэ ба тоо

хэмжээг тодорхойлдог.

Зураг 11.7-т богино

хугацааны тэнцвэрийг

харуулав.

Page 34: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Эрэлтийн өөрчлөлт

Эрэлтийн өсөлт нь зах

зээлийн эрэлтийн муруйг

баруун тийш

шилжүүлнэ.Улмаар үнэ

болон тоо хэмжээ өснө.

Эрэлтийн бууралт нь зах

зээлийн эрэлтийн муруйг

зүүн тийш шилжүүлнэ.

Улмаар үнэ болон тоо

хэмжээ буурна.

Page 35: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Урт хугацааны зохицуулалт

Богино хугацааны тэнцвэрээр пүүс эдийн засгийн ашиг,

алдагдал эсвэл тэг ашигтай ажиллаж болно.

Эдгээр үр дүнгүүд нь зах зээл урт хугацаанд хэрхэн

зохицохыг тодорхойлдог.

Урт хугацаанд пүүс дараах хоѐр өөрчлөлт хийнэ:

Зах зээлд орох эсвэл гарах

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө өөрчлөх

Page 36: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Орох ба гарах

Зах зээлд ажиллаж байгаа пүүсүүд эдийн засгийн ашиг

олж байвал шинэ пүүсүүд ордог.

Зах зээл дэх пүүсүүд эдийн засгийн алдагдалтай

ажиллаж байвал пүүсүүд зах зээлээс гардаг.

Зураг 11.8-т зах зээлд шинээр пүүс орох, эсвэл пүүсүүд

зах зээлээс гарахын нөлөөг харуулав.

Page 37: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Пүүс орохын нөлөө

Шинэ пүүсүүд зах зээлд

орох нь зах зээлийн

нийлүүлэлтийг өсгөнө.

Улмаар зах зээлийн

нийлүүлэлтийн муруй

баруун тийш шилжинэ.

Зах зээлийн үнэ буурч,

тоо хэмжээ өсөх тул пүүс

бүрийн эдийн засгийн

ашиг буурна.

Page 38: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Пүүс гарахын нөлөө

Пүүсүүд гарах нь зах

зээлийн нийлүүлэлтийг

бууруулна.

Зах зээлийн

нийлүүлэлтийн муруй зүүн

тийш шилжинэ.

Үнэ өсч, тоо хэмжээ

буурах бөгөөд зах

зээлээс гаралгүй үлдсэн

пүүс бүрийн алдагдал

буурна.

Page 39: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Тоног төхөөрөмжийн өөрчлөлт

Пүүс ашигтай ажиллахаар тоног төхөөрөмжөө

өөрчилдөг.

Хэрэв дундаж нийт зардал урт хугацааны хамгийн бага

дундаж зардлаас их байвал пүүс тоног төхөөрөмжөө

өөрчлөх замаар дундаж зардлаа бууруулж, эдийн

засгийн ашгаа өсгөдөг.

Зураг11.9-т тоног төхөөрөмжийн өөрчлөлтийн нөлөө

харуулав.

Page 40: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Хэрэв ноосон цамцны үнэ 25 доллар бол пүүс

одоогийн тоног төхөөрөмжөөр эдийн засгийн тэг

ашигтай ажиллана.

Page 41: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Хэрэв LRAC нь одоогийн үйлдвэрлэлд буурч байвал пүүс

тоног төхөөрөмжөө өсгөж ашгаа нэмэгдүүлэх боломжтой.

Page 42: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Тоног төхөөрөмж өссөнөөр пүүсийн богино хугацааны нийлүүлэлт өсч, дундаж нийт зардал буурч, эдийн засгийн ашиг нь өснө.

Page 43: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Зах зээл дэх бүх пүүс тоног төхөөрөмжөө өөрчлөхөд зах зээлийн нийлүүлэлт өсөх бөгөөд зах зээлийн үнэ буурч эдийн засгийн ашиг буурна.

Page 44: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Пүүс бүр урт хугацааны дундаж зардлынхаа хамгийн бага түвшинд үйлдвэрлэлээ явуулж, эдийн засгийн тэг ашигтай ажиллах үед урт хугацааны тэнцвэр тогтоно.

Page 45: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Урт хугацааны тэнцвэр

Өрсөлдөөнт зах зээлд урт хугацааны тэнцвэр дараах

тохиолдолд тогтоно:

Эдийн засгийн тэг ашигтай байх бөгөөд зах зээлд

шинэ пүүс орохгүй мөн зах зээлээс пүүс гарахгүй.

Урт хугацааны дундаж зардал хамгийн бага байх

бөгөөд пүүсүүд тоног төхөөрөмжөө өөрчлөхгүй.

Page 46: Competative market

Төгс өрсөлдөөнт зах зээлийн үнэ,

үйлдвэрлэл, ашиг

Эрэлтийн тасралтгүй өөрчлөлт

Эрэлтийн нэг мөр бууралт нь зах зээлийн эрэлтийн

муруйг зүүн тийш шилжүүлдэг. Ингэснээр үнэ болон тоо

хэмжээ буурна.

Зураг 11.10-т зах зээл урт хугацааны тэнцвэрт байхад

эрэлтийн тасралтгүй бууралтын нөлөөг дүрслэв.

Page 47: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Эрэлтийн бууралт нь зах зээлийн эрэлтийн муруйг

зүүн тийш шилжүүлнэ. Үүний нөлөөгөөр зах зээлийн

үнэ буурч, пүүс бүр үйлдвэрлэлээ бууруулна.

Page 48: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Одоо зах зээлийн үнэ пүүсийн хамгийн бага дундаж

зардлаас бага болж пүүсүүд эдийн засгийн алдагдал

хүлээнэ.

Page 49: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Эдийн засгийн алдагдал зарим пүүсийг зах зээлээс

гарахад хүргэнэ. Ингэснээр зах зээлийн нийлүүлэлт

буурч үнэ өсч эхэлнэ.

Page 50: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Олон пүүс зах зээлээс гарахын хирээр зах зээлийн

нийлүүлэлт буурах ч үнийн өсөлтөөр зах зээлд үлдсэн

пүүс өөрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж эхэлнэ.

Page 51: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Үнэ өсч хамгийн бага дундаж нийт зардалтай тэнцүү

болоход урт хугацааны шинэ тэнцвэр тогтоно. Пүүсүүд

эдийн засгийн алдагдал хүлээхээ болиж зах зээлээс пүүс

гарах нь зогсоно.

Page 52: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Анхы ба шинэ урт хугацааны тэнцвэрийн хоорондох гол ялгаа нь зах зээл дэх пүүсийн тоо юм.

Илүү цөөн пүүс бүтээгдэхүүний тэнцвэрт тоо хэмжээг үйлдвэрлэх болно.

Page 53: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил Эрэлтийн тасралтгүй өсөлтийн нөлөө зураг 11.9-т

харуулсаны яг эсрэг үйлчилдэг.

Эрэлтийн өсөлт нь зах зээлийн эрэлтийг өсгөж

эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлдэг. Ингэснээр

үнэ болон тоо хэмжээ зэрэг өснө.

Эдийн засгийн ашиг пүүсүүдийг зах зээлд орохыг

өдөөж богино хугацааны нийлүүлэлт өсөх буюу богино

хугацааны нийлүүлэлтийн муруй баруун тийш

шилждэг.

Нийлүүлэлт өсөх тусам үнэ буурч, тоо хэмжээ цааш

өсдөг.

Page 54: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил Үнэ буурахад пүүс бүр өөрийн ахиу зардлын

муруйн(богино хугацааны нийлүүлэлтийн муруй) дагуу

үйлдвэрлэлээ бууруулна.

Үнэ буурч дундаж нийт зардлын хамгийн бага

түвшинтэй тэнцэх үед урт хугацааны тэнцвэр тогтоно.

Энэ тохиолдолд пүүсүүд эдийн засгийн ашиг олохгүй

бөгөөд зах зээлд шинээр пүүс орж ирэхгүй.

Анхны ба шинэ урт хугацааны тэнцвэрийн хоорондох

гол ялгаа нь зах зээл дэх пүүсийн тоо юм. Шинэ

тэнцвэрт олон пүүс бүтээгдэхүүний тэнцвэрт тоо

хэмжээг үйлдвэрлэнэ.

Page 55: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зардал

буурах ба өсөх

Эрэлт өөрчлөгдөснөөс үүсэх урт хугацааны тэнцвэрт

үнийн өөрчлөлт нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр

нийт зардал буурах ба өсөхөөс шалтгаална.

Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зардал

буурах гэдэг нь зах зээлийн үйлдвэрлэл өссөнөөр

пүүсийн зардлыг бууруулдаг, пүүсийн хяналтаас гадуур

хүчин зүйлсүүд юм.

Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зардал өсөх

гэдэг нь зах зээлийн үйлдвэрлэл өссөнөөр пүүсийн

зардлыг өсгөдөг, пүүсийн хяналтаас гадуур хүчин

зүйлсүүд юм.

Page 56: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил Гадаад хүчин зүйлийн нөлөө байхгүй бол зах зээлийн

үйлдвэрлэл өөрчлөгдөхөд пүүсийн зардлууд

өөрчлөгдөхгүй.

Зураг 11.11-т эдгээр гурван тохиолдол бүрийн нөлөө

ба урт хугацааны салбарын нийлүүлэлтийн муруйг

харуулав.

Урт хугацааны зах зээлийн нийлүүлэлтийн муруй

нь пүүсийн тоо, тоног төхөөрөмж зэрэг бүх өөрчлөлт

явагдсаны дараагаар зохицуулалт хийгдсэн үеийн зах

зээлийн үнийн өөрчлөлт зах зээлийн нийлүүлэлтийн

тоо хэмжээний өөрчлөлтийн хоорондын хамаарлыг

харуулдаг.

Page 57: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Зураг 11.11(a)-т гадаад

хүчин зүйлийн нөлөө

байхгүй байхад эрэлтийн

өсөлт урт хугацааны үнийг

өөрчлөхгүй гэдгийг

харуулав.

Урт хугацааны зах зээлийн

нийлүүлэлтийн муруй LSA

нь хэвтээ тэнхлэгтэй

параллель байна.

Page 58: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Зураг 11.11(b)-т гадаад

хүчин зүйлийн нөлөөгөөр

зардал өсөхөд эрэлтийн

өсөлт нь урт хугацаанд

илүү өндөр үнийг авчирж

байгааг харуулав.

Урт хугацааны зах зээлийн

нийлүүлэлтийн муруй LSB

нь эерэг налалттай байна.

Page 59: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Зураг 11.11(c)-т гадаад

хүчин зүйлийн нөлөөгөөр

зардал буурахад

эрэлтийн өсөлт нь урт

хугацаанд илүү бага

үнийг авчирж байгааг

харуулав.

Урт хугацааны зах

зээлийн нийлүүлэлтийн

муруй LSC нь сөрөг

налалттай байна.

Page 60: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Технологийн өөрчлөлт

Шинэ технологийг бүтээгдэхүүний зардлыг бууруулах

зорилгоор бүтээдэг.

Шинэ технологи нь пүүсүүдэд илүү бага дундаж

зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ахиу зардлаа

бууруулах боломжийг олгодог. Ингэснээр пүүсийн

зардлын муруй доош шилждэг.

Энэ шинэ технологийг ашигласан пүүс эдийн засгийн

ашигтай ажилладаг.

Page 61: Competative market

Таашаалын өөрчлөлт болон

технологийн дэвшил

Шинэ технологи эзэмшсэн пүүсүүд зах зээлд шинээр

орж ирэх бол хуучин технологи эзэмшиж буй пүүсүүд

зах зээлийг орхиж гардаг.

Зах зээлийн нийлүүлэлт өсч түүний нийлүүлэлтийн

муруй баруун тийш шилжинэ.

Ингэснээр үнэ буурч, тоо хэмжээ өснө.

Эцэст нь, урт хугацааны шинэ тэнцвэр тогтоно. Энэ

үед бүх пүүсүүд шинэ технологи ашиглаж, үнэ дундаж

нийт зардлын хамгийн бага түвшинтэй тэнцүү болж,

пүүс бүр эдийн засгийн тэг ашигтай ажиллана.

Page 62: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Нөөцийн үр ашигтай хэрэглээ

Хэн нэг нь өөрийн сайн сайхан байдлаа

дээшлүүлэхийн тулд өөр хэн нэгний нөхцөл байдлыг

дордуулахаас өөр аргагүй болсон тохиолдолд нөөц үр

ашигтай ашиглагддаг.

Ийм нөхцөл байдал нийгмийн ахиу үр өгөөж нийгмийн

ахиу зардалтай тэнцүү байх үед бий болдог.

Page 63: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Сонголт, тэнцвэр, үр ашиг

Бид зах зээлийн тэнцвэрээр зохицуулагдсан хэрэглэгч болон пүүсүүдийн сонголтоор нөөцийн үр ашигтай хэрэглээг тодорхойлж болно.

Сонголтууд

Хэрэглэгчийн эрэлтийн муруй нь бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөнд төсвийн оновчтой хуваарилалт хэрхэн өөрчлөгддөгийг харуулдаг.

Иймээс хэрэглэгчид эрэлтийн муруйн дагуу бүх цэгүүдэд зарцуулж буй нөөцөөсөө хамгийн их үр өгөөжийг хүртэж чаддаг.

Гадаад дам үр өгөөжгүй тохиолдолд зах зээлийн эрэлтийн муруй нь нийгмийн ахиу үр өгөөжийн муруй болно.

Page 64: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Өрсөлдөөнт зах зээл дэх пүүсийн нийлүүлэлтийн

муруй нь бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөнд ашгийг

хамгийн их байлгахаар тоо хэмжээ хэрхэн

өөрчлөгдөхийг харуулдаг.

Иймд пүүс нийлүүлэлтийн муруйн дагуу бүх цэгүүдэд

нөөцийн ашиглалтаас хамгийн их үр өгөөжийг хүртэж

чаддаг.

Гадаад дам зардалгүй тохиолдолд зах зээлийн

нийлүүлэлтийн муруй нь нийгмийн ахиу зардлын муруй

болдог.

Page 65: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Тэнцвэр ба үр ашиг

Эрэлтийн тоо хэмжээ нийлүүлэлтийн тоо хэмжээтэй

тэнцэх буюу нийгмийн ахиу үр өгөөж нийгмийн ахиу

зардалтай тэнцэх өрсөлдөөнт зах зээлийн тэнцвэрт

нөөц үр ашигтай ашиглагддаг.

Хэрэглэгчдийн хувьд солилцооноос хүртэх хожоог

хэрэглэгчийн илүүдэл хожоогоор хэмждэг.

Үйлдвэрлэгчдийн хувьд солилцооноос хүртэх хожоог

үйлдвэрлэгчийн илүүдэл хожоогоор хэмждэг.

Солилцооноос хүртэх нийт хожоо нийт илүүдэл

хожоотой тэнцүү бөгөөд урт хугацааны тэнцвэрт нийт

илүүдэл хожоо хамгийн их байдаг.

Page 66: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Зураг 11.12-т төгс

өрсөлдөөнт зах зээл

дээрх нөөцийн оновчтой

хуваарилалтыг дүрслэв.

(a) хэсэгт пүүс бүр урт

хугацааны дундаж нийт

зардлын хамгийн бага

түвшинд P* үнээр, q*

хэмжээтэй бүтээгдэхүүн

үйлдвэрлэнэ.

Page 67: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Зураг 11.12(b)-т зах

зээлийг дүрслэв.

Зах зээлийн эрэлтийн

муруй D = MSB-н дагуу

хэрэглэгчдийн хувьд үр

ашигтай байна.

Зах зээлийн

нийлүүлэлтийн муруйн S

= MSC-н дагуу

үйлдвэрлэгчид үр

ашигтай байна.

Page 68: Competative market

Өрсөлдөөн ба үр ашиг

Q* тоо хэмжээ ба P* үнэ

нь өрсөлдөөнт зах

зээлийн тэнцвэрийн үнэ

цэнэ юм.

Иймээс өрсөлдөөнт

тэнцвэр нь үр ашигтай

байна.

Хэрэглэгчдийн хожоо ба

үйлдвэрлэгчдийн

хожооны нийлбэр нийт

илүүдэл хожоо хамгийн

их байдаг.

Page 69: Competative market

ЛЕКЦ ДУУСАВ.