child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд...

12
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН 9 ДҮҮРГИЙН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 оны 12 дугаар сарын 28 Улаанбаатар хот ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР : “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр" боловсруулан батлуулж хэрэгжүүлж эхэлнэ. Хэрэгжилт: Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг Баянзүрх дүүрэгт 11 сарын 12 - 12 сарын 13-ний хооронд 1 сарын хугацаанд туршин хэрэгжүүлж тайланг 2017 оны 12 дугаар сарын 15-ний дотор хугацаанд нь гаргасан. 4."Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэх цар хүрээг өргөтгөж, оролцох гэр бүлийн тоог нэмэгдүүлнэ 4.2. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхижүүлэх Хэрэгжилт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/779 дугаар захирамж, НХГБХГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг сар бүр нийслэлийн 9 дүүрэгт тэмдэглэн өнгөрүүлэх” ажлын удирдамжын дагуу 9 дүүргийн ГБХЗХХ-тэй тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархалыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор зохион байгуулсан Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Хангарьд ордны Ёслолын танхимд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт зохион байгууллаа. Нийслэлийн 2017 оны “Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлсэнээс 1-р шатанд 162 байгууллага шалгаруулалтанд материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна. 2-р шатанд ирүүлсэн 45 байгуулагаас Нийслэлийн 2017 оны хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллагаар: 1.Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг 2.Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо

Transcript of child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд...

Page 1: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН 9 ДҮҮРГИЙН

2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017 оны 12 дугаар сарын 28 Улаанбаатар хот

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР :

“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр" боловсруулан батлуулж хэрэгжүүлж эхэлнэ.

Хэрэгжилт: Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг Баянзүрх

дүүрэгт 11 сарын 12 - 12 сарын 13-ний хооронд 1 сарын хугацаанд туршин хэрэгжүүлж тайланг 2017 оны 12 дугаар сарын 15-ний дотор хугацаанд нь гаргасан.

4."Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэх цар хүрээг өргөтгөж, оролцох гэр бүлийн тоог нэмэгдүүлнэ

4.2. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхижүүлэхХэрэгжилт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/779 дугаар захирамж, НХГБХГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг сар бүр нийслэлийн 9 дүүрэгт тэмдэглэн өнгөрүүлэх” ажлын удирдамжын дагуу 9 дүүргийн ГБХЗХХ-тэй тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархалыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор зохион байгуулсан Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Хангарьд ордны Ёслолын танхимд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт зохион байгууллаа.

Нийслэлийн 2017 оны “Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлсэнээс 1-р шатанд 162 байгууллага шалгаруулалтанд материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна. 2-р шатанд ирүүлсэн 45 байгуулагаас Нийслэлийн 2017 оны хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллагаар:

1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг 2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль 4. Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг5. Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: “Гүүд нейборс” ТББ6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр

7. Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: “Гэгээнтэн энтертайнмент” ХХК

8. Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: “Аз хур” ХХК Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага: “Хүннү молл” ХХК тус ус шалгарлаа.

Page 2: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

Нийслэлийн "Шилдэг хүүхэд" шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А/779 дугаар захирамж, Нийслэлийн засаг даргын 2015 оны 10 сарын 29-ны А/852 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журамын дагуу Нийслэлийн хэмжээнд өөрийн мэдлэг, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын өндөр амжилт гаргасан хүүхдүүдийг үнэлж дүгнэх олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулсан.1-р үе шат

Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсээс 151 сургууль, 30 хүүхдийн хөгжил, оролцооны байгууллага, 1 соёлын ордонд албан бичгээр 2017 оны 10 -р сарын 26-наас 2017 оны 11-р сарын 21-ныг хүртэл нийт 182 газарт мэдээлэл хүргэж ажилласанаас Дүүргийн оны шилдэг хүүхдэд нэр дэвшигч 398 хүүхдийн материалыг хүлээн авч ажилласан. 2-р үе шатНийслэлийн 2017 оны шилдэг хүүхдэд 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсээс нийт 182 материалаас 44 материалыг 2017 оны 12 дугаар сарын 24-ний дотор хүлээн авсан.

Үүнд:

1. БХД-5 номинацид-5 хүүхэд 2. СБД--5 номинацид -5 хүүхэд 3. Налайх-5 номинацид -5 хүүхэд 4. Чингэлтэй -5 номинацид -5 хүүхэд 5. -4 номинацид -4 хүүхэд /Бүтээлчид материал ирээгүй./6. БЗД-5 номинацид-5 хүүхэд 7. БГД-5 номинацид -5 хүүхэд 8. ХУД-5 номинацид -5 хүүхэд 9. СХД-3 номинацид-5 хүүхэд /Бүтээлч, Манлайлагч номинациудад материал ирээгүй

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2017 оны 11-р сарын 30 өдөрийн А/67 тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Нийслэлийн 2017 оны “Шилдэг хүүхэд”-р доорх 5 хүүхэд шалгарсан. Үүнд:

1. Тамирчин –СБД Төрөлжсөн сургалттай Биеийнтамир спортын дунд сургууль 12 Б анги Цэрэндулам Энхчимэг

2. Бүтээлч –БГД Текник Технологийн политехникийн коллежиын сурагч Жадамба овогтой Жанлав-Ойдов

3. Авьяаслаг –ЧД 61-р сургууль 12Б анги Мижидсүрэн Дашсүрэн 4. Оюунлаг-СХД Ирээдүй цогцолбор 2-р бага сургууль 3А анги Батхишиг Энхлүүн

Page 3: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

5. Манлайлагч- СБД 3-р сургууль 12 Б анги Отгонбаяр Нандинцэцэг нар тус тус шалгарсан.

Нийслэлийн 2017 оны шилдэг хүүхдэд шагнал гардуулах үйл ажиллагааг сургууль дээр нь алдаршуулах зорилгоор НХГБХГазар ДГБХЗХөХэлтэс, тухайн сургуультай нь хамтран зохион байгуулсан.

1. Шилдэг авъяаслаг хүүхэд

2. Шилдэг оюунлаг хүүхэд

3. Шилдэг бүтээлч хүүхэд

Page 4: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

4.Шилдэг тамирчин манлайлагч хүүхэд

12 сард Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын албан ёсны хуудас болох Хүүхэд-гэр бүл хуудсанд 16 төрлийн мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтэд мэдээлсэн. Уг мэдээлэл нийт 24,124 хүнд хүрч 11,467 хүнд таалагдсан байна.

Нийслэлийн шилдэг Оюунлаг хүүхдэд нэр дэвшигчидийг танилцуулж байна мэдээлэл 3672 хүнд хүрсэн

Нийслэлийн шилдэг Манлайлагч хүүхдэд нэр дэвшигчидийг танилцуулж байна мэдээлэл 714 хүнд хүрсэн

Нийслэлийн шилдэг Бүтээлч хүүхдэд нэр дэвшигчидийг танилцуулж байна мэдээлэл 531 хүнд хүрсэн

Нийслэлийн шилдэг Тамирчин хүүхдэд нэр дэвшигчидийг танилцуулж байна мэдээлэл 876 хүнд хүрсэн

Нийслэлийн шилдэг Авьяаслаг хүүхдэд нэр дэвшигчидийг танилцуулж байна мэдээлэл 2715 хүнд хүрсэн

Хүүхдийн даалгаварыг хийлгэхэд анхаарах зүйл зөвлөгөө 418 хүнд хүрсэн Хүүхдээ сонсъё зөвлөгөө 639 хүнд хүрсэн Гэр бүлийн хүчирхийлэлд үгүй гэж хэлье шторк 181 хүнд хүрсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал шторк 225 хүнд

хүрсэн Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл шторк 284 хүнд хүрсэн Нийслэлийн Шилдэг Авьяаслаг хүүхэд тодорлоо мэдээлэл 3010 хүнд хүрсэн Нийслэлийн Шилдэг Бүтээлч хүүхэд тодорлоо мэдээлэл 1737 хүнд хүрсэн Нийслэлийн Шилдэг Оюунлаг хүүхэд тодорлоо мэдээлэл 2788 хүнд хүрсэн Нийслэлийн Шилдэг Манлайлагч, Тамирчин хүүхэд тодорлоо мэдээлэл 3795 хүнд

хүрсэн Нийслэлийн 2017 оны Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд тодорлоо мэдээлэл

2222 хүнд хүрсэн Томуугаас урьдчилан сэргийлье зөвлөгөө 320 хүнд хүрсэн

12 сард 9 сэдвийн хүрээнд 25 телеюиз, 22 сайт, 7 радио, 6 сонинд мэдээлэлж ажилласан.

Page 5: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

Үүнд:

Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим сургалт PC тоглоомын асуудал Сэтгэлзүйн сургалт Хүүхдийн амралт чөлөөт цагийн талаар Хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажил Хүүхдэд ээлтэй байгууллагууд шалгарлаа

Гэр бүл, Хүүхэд хамгааллын чиглэлээр:

- Бэлгийн хүчирхийллийн тоо мэдээг нэгтгэхэд хүчирхийллийн 60 тохиолдол гарсан байна. Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 57.1 хувь нь ураг төрөл, 25.7 хувь нь танил, 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна. Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, 6 тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 4 тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, 3 тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, нэг тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн байна.

- Хүүхдийн эрх, хамгааллын зөрчил нийслэлийн хэмжээнд 2528 бүртгэгдсэнээс ХТУ-108-с 2293 буюу 90,7%, иргэдийн өргөдөл гомдлоос 235 буюу 9,3%-г эзлэж байна. Өмнөх 2016 онтой харицуулахад 38%-р хүүхэд хамгааллын зөрчил дуудлага мэдээ өссөн дүнтэй байна. Тус 2528 зөрчил, дуудлагийн 69%-д нь үйлчилгээ хүргэж хаасан ба үлдсэн 31% хувь нь хяналтад буюу үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

- Гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны т тухай мэдээллийг 10 гаруй телевиз, радио, сайтаар болон байгууллагынхаа page, сайтаар олон нийтэд түгээж, ажилласан

Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээрх сургалт уулзалт, зөвлөгөөн:- Нийслэлийн 9 дүүргийн ГБХЗХХ, Цагдаагийн хэлтэстэй хамтран хороодын Хамтарсан

багуудын дунд 10-р сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний хугацаанд “Хамтарсан багийн хамтын ажиллагаа” аяныг зарлаж, аяны хүрээнд бүх хороодын хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, сургалт зохион байгуулах, албан хэрэг хөтлөлт, кэйс хувийн хэргийн материал бүрдүүлэлт, шийдвэрлэж амжаагүй кэйс, дуудлагыг шийдвэрлэх, эрсдлийн түвшин тогтоох программ дээр хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө дэмжлэг өгч ажилласан. Аяны хүрээнд хийгдсэн ажлаа 2017 оны 12 сарын 01 нээс 12-р сарын 05-ны өдөр дүгнэхэд нийт нийслэлийн 152 хорооны 1074 гишүүнээс 1053 гишүүд хамрагдан оролцож арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авсан байна.

Page 6: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч нарын дунд ур чадварын тэмцээний 1-р шатыг 2017 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулж, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргээс тус тус 1, нийт 6 баг шалгарч, 2017 оны 12-р сарын 23-ны өдөр болох феналын шатанд орон нутгаас шалгарсан багуудтай өрсөлдөхөөр болсон.

- Нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлүүдэд сэтгэлзүйн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйч, мэргэжилтэнүүдийг хүчирхийлэл ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөгсөд болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй ажиллах, зөвлөгөө өгөх оношилгооны

түгээмэл болон шинэлэг арга барилуудыг ашиглан оношилгоо хийх зөвлөгөө, засал хийх арга зүйг эзэмшүүлж, чадавхижуулах зорилгоор Сэтгэл судлалын үндэсний төв, “Сэтгэц оношилгоо-сэтгэлзүйн төв” Төрийн бус байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ”Хүүхдийн тусламжийн утас-108” Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 9 Дүүргийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 10 хороо зэрэг байгууллагын 45 оролцогчийг хамруулсан хүүхэд, гэр бүлийн чиглэлээр практик дээр ажилладаг сэтгэлзүйчдэд ач холбогдолтой сургалт боллоо.

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Канадын засгийн газраас хэрэгжүүлж буй Юнитерра хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан “Урлагт суурилсан сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ” “Түр хамгаалах байрны үйлчилгээ” нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдэд зориулсан сургалтад хамрагдсан.

- Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Одончимгийн ирүүлсэн албан хүсэлтээр, НХГБХГ-ын дарга Ө.Ган-

Page 7: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

өлзийгийн өгсөн албан даалгаврын дагуу 2017 оны 11-р сарын 22.23-ны өдрүүдэд эрүүгийн 1706012500072 тоот хэргийн насанд хүрээгүй гэрч Мэндбаярын Бадамханд, М.Амарзаяа нарын мөрдөн байцаах ажиллагааны явцад сурган хүмүүжүүлэгч оролцож ажилласан.

- Уг мөрдөн байцаах ажиллагааны явцад хавтаст хэрэгтэй танилцаж, хоёр удаагийн мөрдөн байцаах ажиллагаанд оролцохдоо байцаалтын явцад хүүхдийн эрх зөрчигдөж буй эсэх дээр анхаарал хандуулан ажилласан. Мөн тухайн хүүхдүүдийн ээжүүдтэй уулзаж, шаардлагатай зөвлөгөөг өгсөн.

- Иргэний хүсэлтийн дагуу“Сэтгэц оношилгоо-сэтгэлзүйн төв” ТББ-ын сэтгэлзүйчээр 1 хүүхдэд сэтгэлзүйн оношилгоо хийлгэсэн.

- ХНХЯ-наас зохион байгуулсан “Олон нийтийг түшиглсэн халамжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан ауудал” сэдэвт хэлэлцүүлэгт 2 мэргэжилтэн оролцсон. “Гэр бүл, Хүүхэд, хамгааллын үйлчилгээ:

- ГБХЗХГ-ын даргын 11-р сарын 07-ны өдрийн А/190 тоот тушаалаар Зөв амьдрах ухаан ТББ-ын үйл ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын хэсэгт орж ажилласан. Уг тушаалын дагуу тус төвд амьдардаг гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүн тус бүрээр хэрэгцээний судалгааны нэгтгэлийг хийсэн.

- НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүсэлтээр насанд хүрээгүй 2 гэрчийн мөрдөн байцаах ажиллагаанд сурган хүмүүжүүлэгчээр ажилласан.

- “Гэртээ тавтай морил” ТББ-ын тэргүүн Д.Цэрэндоржтой уулзалт хийж, тус байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл авсан.

- Нийслэлийн ЗДТГ-аас ОУХ-ийн Найрамдал төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан Харш”-ийн сүлд модны наадамд зорилтот бүлгийн 1600 орчим хүүхдийг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Захиргаа, санхүүгийн чиглэлээр:

o Хүний нөөц хууль эрх зүйн чиглэлээр: Газрын даргын ажил байдлын тодорхойлолт бичсэн

o Хүний нөөцийн тайлан мэдээний сургалтад суусан.o http : //bit.ly2zGBFpt хаягаар газрын 25 албан хаагчийн судалгааг шивж

ГБХЗХГазарт хүргүүлсэн.o Газрын орлогч даргын ажлын байрны тодорхойлолт гаргаж газрын даргаар

батлуулсан. Газрын орлогч даргыг томилсон тушаал гаргаж ажлыг нь хүлээлцүүлсэн.

o Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн 14/402 тоот албан бичгийн дагуу 6 албан хаагчид төрийн албаны шалгалт өгөх тухай мэдэгдэл өгсөн.

o Нийслэл, дүүргийн 17 албан хаагчийг ХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, нийслэлийн шагналд тодорхойлж шагнуулсан.

o http : //hr.csc.gov.mn төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээллийн нэгдсэн системд байгууллагын мэдээлэл, албан хаагчдийн мэдээллийг оруулж тайлагнасан.

o Газрын даргын “А” тушаал 1, “Б” тушаал 1 боловсруулан гаргаж шийдвэрийг газрын хэмжээнд хэрэгжүүлэн ажилласан. Боловсон хүчинтэй холбоотой “Б” тушаалыг албан хаагчид танилцуулан бүртгэл хөтөлсөн.

Санхүү төсөв хөрөнгө зарцуулалтын чиглэлээр:

Page 8: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

2017 оны 12 дугаар сард манай газар нь улсын төвлөрсөн төсөв тусгай зориулалтын шилжүүлгээс урсгал зардалд 22.4 сая төгрөгний санхүүжилт хийгдсэн. Батлагдсан төсвийг хуваарийн дагуу зарцуулсан.Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт үйлдэж 2017 оны жилийн эцсээр өр авлагагүй ажилласан.

Нэмэлт санхүүжилтийн дансаар шинжээчийн багийн зардалд 0.7 сая төгрөг, хүүхэд харах үйлчилгээний зардалд 526,9 сая төгрөг,НЗДаргын нөөц хөрөнгөөс шилдэг хүүхдийн арга хэмжээний зардалд 12,5 сая төгрөг,агаарын бохирдлыг бууруулах сургалтын зардалд 15,0 сая төгрөг,хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зардалд 6,8 сая төгрөг, нийт 561,9 сая төгрөгний санхүүжилт хийгдэж зарцуулалтыг төсөвлөсөн төлөвлөгөөний дагуу төсвийг бүрэн зарцуулсан..

Төсвийн тухай хууль, шилэн дансны тухай хуулинд заагдсан цаглабарын дагуу орлогын 5 мэдээлэл, төсвийн гүйцэтгэл болон сар бүр оруулах санхүүгийн мэдээ мэдээлэл 8, зарлагын 15 , бусад 4 мэдээ мэдээлэл нийт 32 мэдээлэлийг цахим хуудсанд байршуулан ажилласан.Мөн 2017 оны 04 дугаар улиралын шилэн дансны тайланг хугацаанд нь илгээсэн.

Цаг үеийн холбогдолтой ажлуудын төсөв төлөвлөгөө,зохион байгуулалтын ажлыг тухай бүрт нь хянан шийдвэрлэж ажилласан.

Газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/05 дугаар НХГБХГ-ын Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулсан. Мөн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвлөлийг хуралдуулж цаг үеийн асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. 2017 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал тусгагдаагүй , эд хөрөнгийн картыг ажилтан тус бүрээр бүртгэлжүүлэн шилжилт хөдөлгөөнийг тухай бүрт нь тооцож ажиллаж байна. Няравын бараа материалын тайлан, кассын тайланг сар улиралаар хянаж баталгаацуулан ажилласан. Жилийн эцсийн тооллогоор нийт 85 нэр төрлийн 139 495 213 төгрөгийн хөрөнгө тооллоо. 41 нэр төрлийн 76 452 587 төгрөгийн машин тоног төхөөрөмж тоолсны 12 нэр төрлийн 13 960 179 төгрөг, 40 нэр төрлийн 59 622 626 төгрөгийн тавилга эд хогшил тоолсны 11 нэр төрлийн 4 984 197 төгрөгийн хөрөнгийн ашиглалтын хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусна.

Албан хэрэг хөтлөлт:

Ирсэн бичгийн шийдвэрлэлтийн мэдээ:Газрын хэмжээнд нийт 84 албан бичиг ирснээс хариутай 23, хариугүй 61. Цохолтоорангилан авч үзвэл:

Захиргаа санхүүгийн хэлтэс - 52 Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс - 14 Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтэс - 12 Удирдлага -4

Шийдвэрлэсэн 44, судалж буй 16, хугацаандаа шийдвэрлэсэн 18, хугацаа хэтэрч хаасан 1 байна. Шийдвэрлэлтийн хувь 99,92%.

Явуулсан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ:Газрын хэмжээнд нийт 56 албан бичиг явуулснаас хариутай 21, хариугүй 35.

Цохолтоор ангилан авч үзвэл: Захиргаа санхүүгийн хэлтэс - 33 Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс -3

Page 9: child.gov.mnchild.gov.mn/.../2018/01/12sar-uil-ajillagaani-tailan.docx · Web view-Гүүд нейборс ОУ-ын байгууллагатай хамтран Хүүхэд харагч

Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтэс – 20

Газрын хэмжээнд нийт гарсан тушаалууд:

Газрын даргын А тушаал-4, Б тушаал-8, гарч тус бүрт хяналтын карт хөтөлж боловсруулсан мэргэжилтнээр картыг хаалгаж баталгаажуулж ажилласан.

Сургалт арга зүй:eDoc программын ашиглалтын тухай албан хаагчдын гаргасан зөрчил түүний тухай мэдээллийг танилцуулж цаашид авах арга хэмжээний тухай, А/252-р захирамж болон зөрчлийн тухай хуулийн 15,26-р зүйлүүдийн 1 заалтын дагуу хариуцлага тооцох талаар танилцуулав. Газрын нийт 25-н албан хаагч хамрагдсан байна. Өргөдөл гомдол шийдвэрлэлт:Газрын хэмжээнд нийт 7 өргөдөл ирсэн. Ирсэн хэлбэр: цаасаар 7,шийдвэрлэх дундаж хугацаа 9 хоног. Хугацаа хэтэрч хаагдсан өргөдөл байхгүй. Боловсон хүчний чиглэлийн өргөдөл 1 бүртгэгдэж бүрэн шийдвэрлэгдсэн байна. ажиллагааны чиглэлийн өргөдөл 6 бүртгэгдэж, шийдвэрлэх шатандаа 3 өргөдөл байна.

Архив: Нийслэлийн архивын газраас програмд цахим архив үүсгэж архивласан бөгөөд НАГ-ын мэргэжилтэн Б.Төрмөнхтэй холбогдож нягтлан шалгах ажлыг дуусгавар болгон ажилласан байна.

Баримт бичиг нягтлан шалгах комиссын жилийн ажлын төлөвлөгөөний дагуух ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан.

ТАНИЛЦСАН: ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ГАН-ӨЛЗИЙ

ХЯНАСАН:ЗАХИРГАА, САНХҮҮГИЙНХЭЛТСИЙН ДАРГА Г.МӨНХНАСАН

НЭГТГЭСЭН:ТӨЛӨВЛӨЛТ, ТОГТООЛШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Э.БАТ-ОРГИЛ