Bo yaam soyoliin naadam tailan 0729

13
“СОЁЛЫН НААДАМ-2015” Нүүдэлчдийн урлаг, соёлын фестивалийн тайлан
  • Upload

    -
  • Category

    Education

  • view

    398
  • download

    11

Transcript of Bo yaam soyoliin naadam tailan 0729

Page 1: Bo yaam soyoliin naadam tailan 0729

“СОЁЛЫН НААДАМ-2015”Нүүдэлчдийн урлаг, соёлын

фестивалийн тайлан

Улаанбаатар хот 2015 он

Page 2: Bo yaam soyoliin naadam tailan 0729

Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодын иргэдэд сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг 2015 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус наадмыг 2008 оноос хойш Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд,

Монголын Урлагийн Зөвлөл-ийн ажиллагсад, уран бүтээлчид нэгдэн, 300 гаруй багш, оюутнууд, ажилчид хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

2015 онд Соёлын Наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо, ХААН Банк, “Арвайн үндэс” ХХК ивээн тэтгэж хамтран ажилласан билээ.

Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Морьтны гайхамшиг” морины циркийн үзүүлбэр тоглолтыг 1 өдөр 2 удаа тоглож наадамчдад үйлчиллээ.

“Сэрсэн Тал”, “Монгол наадам” поп эстрад тоглолт, Тууль хайлах тоглолтуудыг 6 удаа хийж наадамчин олонд өргөн барилаа.

“Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, дүрслэх урлагийн гэр галлерей, нүүр будаг, хөрөг зургийн өртөө, ардын аман зохиолын өртөө, тоглоом наадгайн өртөө, гар урлалын бүтээл худалдах өртөө, уран бичлэгийн өртөө, нүүр будалтын өртөө, зээгт наамал ба зүймэл даавуун урлалын өртөө, олбог, ширдэг, эсгий урлалын өртөө, сийлбэр, хээ угалз урлах өртөө зэргийг байгуулж шинэлэг урлал, бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн.

Мөн монгол гэр барьж сурах, шинэ баримал бүхий “Аврага Монгол”, “Самгалдай”, “Монгол цам” /18м зураг/, Монгол ноёд, хатад, ястан үндэстний хүүхэлдэй зэрэг инстоляцуудыг байрлуулан дурсгалын зураг татуулах, танин мэдэхүйн орчинг бүрдүүлэн монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчиллаа.

Page 3: Bo yaam soyoliin naadam tailan 0729

Ерөнхий план зураг

“Морьтны гайхамшиг” морины циркийн тоглолт

Page 4: Bo yaam soyoliin naadam tailan 0729
Page 5: Bo yaam soyoliin naadam tailan 0729

“Морьтны гайхамшиг” морины циркийн тоглолт

Тайз засал

Page 6: Bo yaam soyoliin naadam tailan 0729
Page 7: Bo yaam soyoliin naadam tailan 0729

Гэр галлерэй

Page 8: Bo yaam soyoliin naadam tailan 0729

Самгалдай инстоляц

Зүймэл даавуун урлалын өртөө Цам инстоляц Шинэчлэн сайжруулсан аврага монгол өртөө

Page 9: Bo yaam soyoliin naadam tailan 0729
Page 10: Bo yaam soyoliin naadam tailan 0729

Сэрсэн тал урлагийн тоглолтын хөтөлбөр

2015 оны 7 дугаар сарын 11 – 12 Тоглох цаг 11:00, 14:00

1. Тайзны 4 буланд байрлах харанга хэнгэрэг дэлдэхэд монгол үндэстний баяр наадмын тухай хөтлөгч нээлтийн үг хэлэхэд сүлд бүхий тугнууд явна.

2. Нээлтийн хэсэг: Балхжавын хөгжим “Амин хайрын эх орон” дууг эстрадын дуучид дуулахад ард нь гэрийн ханын ам нийлүүлж гэр босгоход сур элдэх, сйилбэр хийх, утас ээрэх, цай нүдэх, оёдол хийх, монгол бичгээр бичих зэрэг соёлын өвүүдийг үзүүлбэр болгон үзүүлнэ.

3. Улсын баяр наадмын комиссын дарга шадар сайд Хүрэлсүх үг хэлнэ.

4. Монгол үндэсний уртын дуу “Зээргэнтийн шил” Уртын дуучид, морин хуурчид, лимбэчид

5. Р.Бат-Эрдэнэ “Баярын үдэш” Ардын хөгжмийн хамтлаг

6. Монгол хөөмэйн бүтээл “Ардын дууны найруулга” хөөмэйчид

7. Түвшинсайханы найруулга, Д.Энхгэрэлийн дэглэлт “Монгол бүсгүйчүүд” бүжигчид

8. “Монгол ардын дууны эвлүүлэг” Ардын дуучид

9. Ш.Аюуш “Нутаг усны эгшиг” Ардын хөгжмийн хамтлаг, бүжигчид, дуучид

10. МУГЖ Г.Тэрбишийн хөгжим, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг “Тольтой мөнгөн эмээл” СУИС-ийн дуулах урлагийн тэнхимийн багш С.Гантулга

11. Уран нугаралт, загварын үзүүлбэр

12. Г.Цэрэндоржийн хөгжим, Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар”

Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал Бүжиг дэглээч Д.ЭнхгэрэлХөгжмийн найруулагч Б.Бадарч

Page 11: Bo yaam soyoliin naadam tailan 0729

“Хаан туульс ” тууль хайлах тоглолтын хөтөлбөр

2015 оны 7 дугаар сарын 11 21:00-22:00

1. Абай гэсэр хөвгүүнийг дарсан нь 2. Агай Улаан 3. Яриг цагаан ингэний сариг цагаан ботго 4. Уулган шар 5. Хан харангуй 6. Агай Улаан хаан 7. Эзэн тэнгэр хаан

/Хөгжмийн урлагийн сургуулийн хөөмэйн ангийн оюутнууд/ Тууль тайлбарлагч: СУИС- ийн багш МУУГЗ Б.Одсүрэн

“Соёлын наадам” Нүүдэлчдийн соёл урлагийн фестиваль

Соёолон харъя,Соёлоороо бахархъя!

Page 12: Bo yaam soyoliin naadam tailan 0729