Basic catalogue

20

description

Basic catalogue

Transcript of Basic catalogue

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: ИВЭЭН ТЭТГЭГЧ:

МЭНДЧИЛГЭЭ

Улс орны хөгжлийн тулгуур, хөдөлгөгч хүч болсон эрхэм үйлдвэрлэгч, ажил олгогч, бизнес эрхлэгч нартаа “Хөх тэнгэрийн орны бизнесмэнүүдийн холбоо”-ны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Ардчиллын тулгуур багана нь улс төрийн намууд байдгийн адил иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлс болсон төрийн бус байгууллагууд нь улс орны нийгэм, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй иргэд төр засгийн хооронд гүүр болж өгдөг билээ.

Тиймээс “Хөх тэнгэрийн орны бизнесмэнүүдийн холбоо” буюу aнглиар Business Asso-ciation Of Blue Sky Country (BASIC) нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжил, бизнес эрхлэгчдэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2011 онд байгуулагдан одоогоор 51 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа Туркийн бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо (TUSKON)-ны Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байсан манай холбоо үйл ажиллагаагаа өргөтгөн дэлхийн олон оронтой түншийн холбоотой болсон.

Биднийг дэмжиж хамтран ажиллаж буй харилцагч, бизнесийн түнш танд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын олон талт хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжих болно гэдэгт итгэлтэй байна.

Холбооны тэргүүн Ц.Баатар

Хөх тэнгэрийн орны бизнесмэнүүдийн холбоо буюу англиар Business Association of Blue SkyCountry (BASIC) нь нийгэм болон гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийг нэгтгэн нийлүүлж хоорондоо танилцан ажил хэрэг, мэргэжил, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд харилцан мэдээлэл солилцох орчинг бүрдүүлэх, тэдэнд олон улсын зах зээл дээр туршлага солилцох, гадаадын найдвартай түнш компаниудтай холбоо тогтоож үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон бизнесийн шинэлэг боломжуудыг эрэлхийлэхэд нь “гүүр” болж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

ЦАР ХҮРЭЭ, СҮЛЖЭЭ

Байгуулагдсан цагаасаа Туркийн бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо (TUSKON)-ны Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байсан манай холбоо TUSKON-ы олон улсын харилцааны сүлжээг ашиглан бизнес эрхлэгчдийг дэлхийн 130 оронтой холбодог боллоо.

“ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНЫ БИЗНЕСМЭНҮҮДИЙН ХОЛБОО”

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Туркийн бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо буюу TUSKON нь ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд БНТурк Улсын 7 бүс нутгаас 176 жижиг холбоодыг эгнээндээ нэгтгэсэн Туркийн хамгийн том төрийн бус байгууллага юм. Өнөөдрийн байдлаар TUSKON Туркийн 120,000 аж

ахуй нэгж, компаниуд болоод 54,000 бизнес эрхлэгчдийг төлөөлөн ажиллаж байна.

ЦАР ХҮРЭЭ, СҮЛЖЭЭ

TUSKON, гишүүн холбоо болоод гишүүн бус түнш байгууллагуудаараа дамжуулан Туркэд хамгийн өргөн хүрээг хамарч чадсан хамгийн хүчтэй бизнесийн сүлжээг бий болгож чадсан бөгөөд үүний хажуугаар дэлхийн хэмжээнд ч бас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. TUSKON дэлхийн 130 оронд бизнесийн байгууллагатай түншийн холбоотойн дээр Вашингтон, Брюссель, Москва болон Бээжин хотуудад төлөөлөгчийн газартай. Дэлхийг хэрсэн нэгдсэн сүлжээ нь бизнес эрхлэгчдэд даяаршсан бизнесийн ертөнцөд байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.

“TUSKON”

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бизнес эрхлэгчдэд дотоодын болон олон улсын талбар дээр үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах мэдлэг, туршлагаас хуваалцана. Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд бизнес эрхлэгчдийг хамарсан бизнес чуулга уулзалт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж бизнесийн ертөнцөд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бизнесийн ертөнцийг хамарсан өргөн

боломжуудыг зөв зохистой үнэлэхэд дэмжиж ажиллана. Зах зээлийн үндсэн салбаруудаас гадна шинээр хөгжиж буй зах зээлийн салбаруудыг судлан, Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ

оруулах гадаадын түн орон болон салбаруудыг тодорхойлно. Олон улсын үзэсгэлэн яармагт дотоод гадаадын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг татан оролцуулж хооронд нь гүүр болно. Бизнес аялал зохион байгуулна.

ҮЙЛЧИЛГЭЭ

Гишүүддээ үйлчилгээ болон мэдээллийг хурдан шуурхай замаар хүргэнэ.

Гадаад,дотоодынбизнесэрхлэгчдэддараахүйлчилгээгүзүүлнэ. Бизнесийн хэлэлцүүлэг зохион байгуулах Компаниудтай уулзалт хийх Үйлдвэр компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах Албан хэргийн уулзалт зохион байгуулах Бизнесийн гэрээ хэлцэл хийх Компани байгуулах буюу шилжүүлэх Орчуулга хийх/орчуулагчаар хангах Хоноглох газраар хангах Унаа, тээврээр хангах Түүх соёлын газруудаар аялах Худалдаа хийх Тухайн орны хэл суралцахад нь гээд олон

тал дээр зөвлөгөө өгөн үйлчилгээ үзүүлнэ.

БИЗНЕСИЙН ХАМРАХ САЛБАР

Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл Гутлын үйлдвэрлэл, худалдаа Төмөр, төмөрлөгийн үйлдвэрлэл, худалдаа Арьс ширний үйлдвэрлэл, худалдаа Цахилгаан Электроник Эмийн үйлдвэрлэл, худалдаа Харилцаа холбоо, автоматжуулах систем Химийн үйлдвэрлэл, худалдаа Бэлэн хувцасны үйлдвэрлэл, худалдаа Алт мөнгөний үйлдвэрлэл, худалдаа Уул уурхай Машин, тоног төхөөрөмж Гантиг Мебель, модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа Барилга, зам гүүр Автомашин болон сэлбэгийн худалдаа

Эмнэлэгийн багаж төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа Банк санхүү Даатгал Газар тариалан, газар тариалангийн бүтээгдэхүүн Тээвэрлэлт Бөс бараа Элс, шил ба шаазангийн үйлдвэрлэл, худалдаа Аялал жуулчлал Мэдээллийн технологи Бусад салбарууд

БҮРЭН ШАТАЛТЫН ЗУУХ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА.

Дэлхийн банк, Мянганы хөгжлийн сангаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд 76 орны компани, аж ахуйн нэгжүүдийнүйлдвэрлэсэн бүрэн шаталтын зууханд хийсэн судалгаагаар БНТурк Улсын Силвер группын Хас, Өлзий бүрэн шаталтын зуух шалгарч нийслэлийн 95000 айл өрхөд түгээн суурилуулсан.

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД

ГОВЬ ХК БОЛОН KARACA КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2012 оны байдлаар Монгол-Туркийн хоорондох худалдааны эргэлт 35 сая ам. доллар байснаас Монголоос Турк руу экспортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ дөнгөж 8 мянган ам. доллар байлаа. 2013 оны эхээр хувцас хэрэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Туркийн нэр хүнд бүхий Karaca компанийн төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирэв.

Karaca компани нь 1917 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 83 салбар дэлгүүртэй юм. Тус компани, 2017 онд буюу байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тохиолдуулан салбар дэлгүүрийн тоог 100-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Монгол улсын үндэсний шилдэг үйлдвэрлэгч Говь ХК Karaca компанитай 2013 оноос хамтран ажиллаж эхлэн өнгөрөгч оны байдлаар нийт 12245 ширхэг 100% ноолууран бүтээгдэхүүнээ Туркийн зах зээлд нийлүүлээд байна.

Говь компанийн үйлдвэрлэсэн чанартай, өнгө үзэмж загвар сайтай, хөнгөн зөөлөн 100% ноолууран бүтээгдэхүүн нь өндөр шаардлага бүхий Туркийн худалдан авагчдийн сэтгэлд нийцэж энэ онд бидний захиалгын тоо ихэснэ гэж найдаж байна. Энэ нь зөвхөн хоёр компанийн төдийгүй Монгол Турк хоёр улсын харилцаанд нэгэн шинэ алхам болох юм

ТУРКИЙН ЭРЭГТЭЙ ХУВЦАСНЫ БРЭНД ELPA CESAR’S МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД САЛБАРАА НЭЭВ.

Монголын Акуила ХХК, БНТурк Улсын Станбул хотод болсон “Турк-Дэлхийн Худалдааны Гүүр 2012: Бэлэн хувцас, Бөс бараа, Арьс Ширэн эдлэл, боловсруулах тоног төхөөрөмж” үзэсгэлэнд оролцож Туркийн эрэгтэй бэлэн хувцасны брэнд Elpa Cesar’s-тай холбогдон албан ёсны борлуулагчийн эрхийг авсан юм. Улмаар 2013 оны 03-р сарын 15-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрт “Elpa Cesar’s” салбар дэлгүүр нээгдэв.

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ШИНЭ ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ БОЛЛОО.

Монгол Улсын Цагдаагийн албан хаагчдын хэрэгцээний дүрэмт хувцсыг МУ-ын Ерөнхийлөгчийн баталсан загвар, стандартын дагуу шинэчлэх ажлын хүрээнд бэлтгэн нийлүүлэгчээр БНТурк Улсын “Инфотекстиль” групп ажиллан гэрээнд заасан хугацаанд амжилттайгаар ажлаа гүйцэтгэв.

Мөн үүний хажуугаар олон бизнес эрхлэгчид “Хөх тэнгэрийн орны бизнес эрхлэгчдийн холбоо”-ны шугамаар гадаадын компани аж ахуйн нэгжүүдтэй холбогдон бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Турк-ДэлхийнХудалдааныгүүр 2012 оны 6-р сар Барилгын салбарын үзэсгэлэн яармагт 2 хүн, 2012 оны 11-р сар Бөс бараа, бэлэн хувцасны үзэсгэлэн яармагт 27 хүн,2013 оны 6-р сар Барилга, барилгын материал, мебель эдлэл 35 хүн2013 оны 11-р сар Хүнс, ХАА-н бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа 42 хүн

Бизнесийнсургалт2012 оны 5-р сар “Ажил хэргийн уулзалт ба CV” сэдэвт сургалт Бизнесфорум,уулзалт2013 оны 3-р сар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран Туркийн бизнес, ажүйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо буюу TUSKON-ы шугамаар ирсэн 10 төлөөлөгчдийгхүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан. 2013 оны 9-р сар БНТурк Улсын Амасъя хотоос ирсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчдийгхүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД:

Бизнесаялал2013 оны 10-р сар Инфотекстиль группын ТУЗ-ын дарга Хакан Догругүвэн хүрэлцэн ирж гэрээ байгуулав. 2014 оны 1-р сар Bourjois Paris брэндийн Дундад Ази, Монголыг хариуцсан компанийн төлөөлөгчхүрэлцэн ирж судалгаа хийсэн.

2014оны03-рсарын18-22 Киргизстан, Бишкек хот. Киргизстан дахь “Залуу бизнес эрхлэгчдийн холбоо”-ны урилгаар 10 бизнесэрхлэгчдийн хамт бизнес аялал (Бүртгэл)

2014оны04-рсарБНТурк УлсБНТурк Улсын Анкара, Каясэри, Шанлы-Урфа хотууд руу хийх 10 хүнийбүрэлдэхүүнтэй бизнес аялал (Бүртгэл)

2014оны06-рсарын18-19БНТурк Улс, Станбул хотТурк-Дэлхийн худалдааны гүүр 2014: Барилга, Барилгын материал, Барилгын тоногтөхөөрөмж, Мебель эдлэл (Брошур гарна)

2014оны09-рсарАНУ, Канад дахь бизнес эрхлэгчдийн холбооны урилгаар бизнес аялал зэрэг ажлыг тус тус төлөвлөөд байна. Бид өөр өөр газар нутаг, соёлын хооронд“гүүр” болж, олон улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлснээрдэлхийн өнцөг булан бүрээс бизнесийн түншлэлийг нэг дор боломж бүрдэх юм. сүлжээ

ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУД

ЗУРГИЙН ЦОМОГ

ЗУРГИЙН ЦОМОГ

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: ИВЭЭН ТЭТГЭГЧ:

ХөхТэнгэрийнОрныБизнесмэнүүдийнХолбоо

СБД, Бага Тойруу, 6-р хороо, “Залуучууд” зочид буудлын арын өргөтгөл, “Эмпати” төвийн 3 давхар.

Утас: (+976) 70005099Вэб: www.basic.mn, Твиттер: monbasic

Э-шуудан: [email protected], [email protected]