Ar utho 2012

37
28 АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

description

 

Transcript of Ar utho 2012

Page 1: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 2: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

АГУУЛГА

Тайланг бэлтгэсэн:

Àðõàíãàé àймгийн аудитын газар

Аудитын менежер Ä.Íýðã¿éáààòàð

Ахлах аудитор Ä.Óëàìáàÿð

Шинжээч Í.Ýíõ÷èìýãП.Цэцэгдулам

2012 оны 04 дүгээр сар

Уг тайланг АГ-ын Веб сайт-аас үзнэ үү.www.arkhangai.au.mn

Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж тодруулах, асууж лавлах зүйл байвал 22458 дугаарын утас, 21141 дугаарын факсаар харилцана уу

ХАЯГ:Ýðäýíýáóëãàí ñóì Àéìãèéí ÇÄÒÃ-ûí áàéð 3-ð äàâõàð 313 òîîò

Товчилсон үгийн тайлбар ................................................. 2

Аудитын зорилт, хамарсан хүрээ, үндсэн мэдээлэл

Бүлэг 1: Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн талаар ............................................ 4

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил орон нутгийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай бүрэн уялдаж чадахгүй байна.

Бүлэг 2: Худалдан авах ажиллагааны талаар ................... 6

Захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо, ялангуяа эрх шилжсэн ажлуудын үнэлгээний хороод нь худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Бүлэг 3: Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар ................................................................................... 8

Аудитаар илэрсэн зөрчил төлбөрийн 99,2% нь орон нутгаас санал хүргэгдээгүй төсөл, арга хэмжээний ажилтай холбоотой байна.

Дүгнэлт ............................................................. 11

Зөвлөмж ............................................................ 12

Санал ................................................................ 13

Төлбөр зөрчлийн нэгтгэл ................................ 14

Холбогдох байгууллагын тайлбар ................. 16

Хавсралт судалгаанууд ................................... 19

Хавсралт зурагнууд ......................................... 25

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 3: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

УИХ Улсын Их ХуралСЯ Сангийн яамСС Сангийн сайд

ЖДҮДЗ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлУТХО Улсын төсвийн хөрөнгө оруулалтБУА Барилга угсралтын ажилБЗА Барилга засварын ажил

ТЭЗҮ Техник эдийн засгийн үзүүлэлтХГБХХ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

Page 4: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Монгол Улсын Ерөнхий аудиторт Үндэсний аудитын газраас 2013 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийв.

Àóäèòûí çîðèëò:

2012 оны хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн байдалд аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, îëîí íèéòýä ìýäýýëýõýä аóäèòûí çîðèëò ÷èãëýãäëýý. Óã çîðèëòûã õàíãàõûí òóëä äàðààõü ÷èãëýëýýð àóäèòûã õèéëýý. ¯¿íä:

• Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндэслэлтэй төлөвлөсөн эсэх• Худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан эсэх• Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнтэй байгаа эсэх

Õàìðàõ õ¿ðýý:

Àудитаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт 2012 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагчийн болон зарим сум бусад холбогдох байгууллагын баримт, материалыг хамруулан шалгаснаас гадна өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмжийн биелэлтээр зэрэгцээ аудитыг хийж 4 дүгээр бүлэгт тайлагналаа.

Үндсэн мэдээлэл:

2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7,693.1 сая төгрөг батлагдсаны 5,390.1 сая төгрөг нь БУА, 2,233.0 сая төгрөг нь БЗА, 70.0 сая төгрөг нь тоног төхөөрөмж худалдан авахаар байна. /сая төгрөгөөр/

№ Салбар БУА БЗА Т/Төх

Тоо Дүн Тоо Дүн Тоо Дүн Тоо Дүн

1 БШУЯ 7 1,790.0 12 650.0 6 70.0 23 1,610.0

2 ССАЖЯ 2 350.0 4 380.0 5 530.0

3 ЭМЯ 2 637.0 5 365.0 5 365.0

4 Шадар сайд 1 18.0 1 18.0

5 ЗГХЭГ 1 728.8 1 20.0 2 748.8

6 ҮХААЯ 2 122.1 2 122.1

7 БХБЯ 5 700.0 1 120.0 6 820.0

8 ЗТЯ 1 500.0 2 650.0 3 1,150.0

9 ХЗЯ 4 256.0 4 256.0

10 ХАХНХЯ 1 271.2 1 30.0 2 301.2

11 БОНХЯ 3 35.0 3 35.0

БҮГД 228 5,390.1 27 2,233.0 6 70.0 61 7,693.1

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

АУДИТЫН ЗОРИЛТ, ХАМАРСАН ХҮРЭЭ, ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Page 5: Ar utho 2012

Бүлэг 1

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын тендерийн хэмнэлтээр 19.1 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын дансанд буцаан төвлөрүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг

үндэслэлтэй төлөвлөсөн эсэх

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил орон нутгийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай бүрэн уялдаж чадахгүй байна.

1.1. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн талаар

1.1.1. Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд хэрэгжих 29,914.0 сая төгрөгийн 100 төсөл, арга хэмжээний саналыг хуулийн дагуу боловсруулсан хүргүүлсэнээс зөвхөн 4,746.0 сая төгрөгийн 29 төсөл, арга хэмжээ буюу орон нутгаас хүргүүлсэн ажлын 29 % нь батлагдсан байна. Үүнээс гадна орон нутгаас санал хүргэгдээгүй 2,947.1 сая төгрөгийн 32 төсөл, арга хэмжээ нэмж батлагдсан байна.

2012 оны ОН-ын санал 2012 онд батлагдсанТөсөл а\х-ний тоо

Дүн Төсөл а\х-ний тоо Хувь дүн õóâü

100 29,914.0 29 29% 4,746.0 15,9%0 0 32 2,947.1

Дүн 100 29,914.0 61 7,693.1

Өмнөх онтой харьцуулахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил 1,4 дахин буюу 2,397.5 сая төгрөгөөр нэмэгдсэн бол орон нутгаас санал гараагүй батлагдаж ирсэн хөрөнгө оруулалт 410,5 сая төгрөгөөр нэмэгджээ.

2011 онд батлагдсан 2012 онд батлагдсанТөсөл а\х-ний тоо

Хувь дүн Төсөл а\х-ний тоо

Хувь Дүн

Санал гарсан 20 27,4% 2,759.0 29 29% 4,746.0Санал гараагүй 6 2,536.6 32 2,947.1Дүн 26 5,295.6 61 7,693.1

1.1.2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын БУА-ыг төлөвлөхдөө ТЭЗҮ, батлагдсан зураг төсвийг үндэслээгүй байна. Учир нь зураг, төсөв хийх хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүйгээс БУА-ыг нэг маягийн зургаар, жишиг үнээр тооцож төлөвлөж байна.

1.1.3. БЗА-ын ажлуудын зураг төсвийг “Дэлийн хотгор” ХХК гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн бөгөөд нийт 20 ажлын зураг төсөв боловсруулсанаас 60% нь аймгийн

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 6: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ерөнхий Архитектороор хянагдаагүй байгаа нь Барилгын тухай хуулийн 16.7 “Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна”1 гэсэн заалт мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тухайлбал:

Төвшрүүлэх сумын 100 ортой дотуур байр, соёлын төвийн барилгын ажлуудын зурагт аймгийн ерөнхий архитектор хянаж тайлбар хийсэн боловч өөрчлөлт хийсэн гүйцэтгэлийн зураг гараагүй.

Төв талбайн тохижилтын ажлын гүйцэтгэлийг зураг төсөвтэй харьцуулахад дараах ажлууд хийгдээгүй нь гүйцэтгэлийн зургаар баталгаажуулаагүй байна. Үүнд: Боржин чулуун сандал, 45см зузаан ургамлын хөрс нэмж механик аргаар зүлэг тарих хөрсийг бэлтгэх, гоёлын засмал зүлэг ба шилэн хүлэмжинд үржүүлсэн суулгацыг гараар хийх, явган зам өргөсгөх гэх мэт.

1.1.4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээг тухайн жилд хэрэгжүүлэхээр төсвийн төлөвлөгөөнд тусгадаг. Гэтэл 2012 оны байдлаар үзэхэд орон нутгаас санал гарсан нийт ажлын 29% л батлагдсан байна. Энэ онд нийт батлагдсан 61 ажлын 47,5%-ийг орон нутгаас санал гарсан төсөл, арга хэмжээ эзэлж байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил орон нутгийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай бүрэн уялдаж чадахгүй байна гэж үзэхэд хүргэлээ. Тухайлбал:

2012 оны төсвийн саналд Онцгой байдлын хэлтсийн аврах отряд, гал унтраах ангийн БУА-д 1,350.0 сая төгрөг төсөвлөгдсөн боловч энэ ажил батлагдаагүй. Гэтэл уг аврах отрядын байр нь 1946 онд баригдсан, аймгийн МХГ-ын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, хүн ажиллах нөхцөлгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

1.1.5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй холбоотой өөр нэг асуудал бол их засварын ажлын төлөвлөлтийг оновчтой зохиох нь чухал бөгөөд энэ нь хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байхад шууд нөлөөлж байна. Үүнтэй холбоотой асуудал аудитын явцад ажиглагдсан. Тухайлбал:

o Хоршооллын бага сургуулийн хичээлийн байрны дээврийн засварт 29,6 сая

төгрөг зарцуулагдсан. Гэтэл уг сургуульд 35 хүүхэд суралцаж, 4 багш ажилладаг. Уг сургууль 2 давхар бөгөөд дээд давхар болон доод давхарын ихэнх өрөөнүүд ашиглагддагүй. Засварын зардлаас гадна бусад урсгал зардлууд төлөвлөгдсөн хэмжээнд бүрэн зарцуулагдаж байгаа. Харин тус багийн эмнэлэг бол бүрэн ашиглагдаж байдаг. Энд 34,4 сая төгрөгөөр нэг блокыг халаалтын зуухтай зассан. Бүрэн засвар хийгдэх хөрөнгө батлагдаагүй байна.

1http://www.legalinfo.mn/law/details/112?lawid=112 , Барилгын тухай хууль, үзсэн 2013.04.02

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 7: Ar utho 2012

Бүлэг 2

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Эндээс хөрөнгө оруулалтын их засварын ажлын төлөвлөлтөнд ашиглалтын судалгаа, бодит байдал, ирээдүйн үр өгөөж, үр ашгийг харгалзаж байх нь чухал байна .

Худалдан авах ажиллагааг үр дүнтэй

зохион байгуулсан эсэх

Захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо, ялангуяа эрх шилжсэн ажлуудын үнэлгээний хороод нь худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

2.1. Худалдан авах ажиллагааны талаар

2.1.1. 2012 онд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаас 1,737.0 сая төгрөгийн 5 төслийн гүйцэтгэгчийг харъяалах яаманд сонгон шалгаруулсан гэх боловч Төвшрүүлэх сумын 320 суудалтай хичээлийн байр 600.0 сая төгрөг, ХДТ-ын БУА-ын 200.0 сая төгрөгийн ажлуудын тендер зарлагдаагүй, Эрдэнэмандал сумын 440 суудалтай хичээлийн байрны 300.0 сая төгрөгийн ажлын зураг төсөв нь л хийгдсэн, Батцэнгэл сумын эмнэлэгийн барилга 412.0 сая төгрөгийн ажил нь 2 удаа тендер зарлагдаж цуцлагдсан, Аймгийн эрүүл мэндийн газрын барилгын 225.0 сая төгрөгийн ажил нь газар шорооны ажлаас өөр хийгдсэн зүйлгүй байна. /аймгийн ХБХ-ийн 2013 оны 4 сарын 10-ны в/538 тоот албан

тайлбар/ 2.1.2. Орон нутгаас санал хүргүүлээгүй хөрөнгө оруулалтын хувьд тухайн ажил нь хуулийн хугацаанд тендер нь зарлагдахгүй байх, ажил хугацаандаа хийгдэхгүй удааширах явдал байна. Тухайлбал:

Тариат сумын Суман голын гүүрийн 400,0 сая төгрөгийн төсөвтэй ажлын зураг төсвийг улсын экспертиз батлаагүй тул зураг төсөв ахин зарлагдасанаас ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт 2 удаа явагдаж дараагийн онд ажил нь эхэлсэн,

Хотонт сумын Орхон багийн төвийн засварын 20,0 сая төгрөгийн ажил тухайн санхүүгийн жилд хийгдээгүй байна.

Мөн Тариат сумын эмнэлэгийн барилгын 180,0 сая төгрөгийн ажил хуулийн хугацаанд тендер нь зарлагдаагүй тул санхүүжилт нь СЯ-нд буцаан татагдсан байна.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 8: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

2.1.3. 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 5,326.1 сая төгрөгийн 53 ажлаас /630.0 сая төгрөгийн 3 ажил хэрэгжээгүй буцсан/ 1,849.9 сая төгрөгийн 31 төслийн сонгон шалгаруулалтын эрхийг сум, байгууллагуудад шилжүүлсэн бөгөөд нийт ажлын 60,4%-ийг тендер шалгаруулалтын онцгой журам харьцуулалтын аргаар зохион байгуулсан байна.

Аймгийн засаг даргын 2012 оны 6 дугаар захирамжаар үнэлгээний хорооны гишүүдийг батласан бөгөөд тухайн сонгон шалгаруулалт бүрд аймгийн засаг даргын захирамжийг үндэслэн аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар томилсон үнэлгээний хороо ажилласан байна.

2.1.4. Аймгийн ЗДТГ-ын даргын байгуулсан үнэлгээний хорооны 27 ажлын тендер шалгаруулалт тус бүрийн хавтаст хэрэгт бүрдүүлсэн материалыг шалгахад дараах зөрчлүүд илэрлээ.

“Тендерийн үнэлгээний заавар”-т тусгасан стандарт 14 маягтаас тендер тус бүрт дөнгөж 2-4 маягтыг хөтөлж, архивласан байгаа нь Сангийн Сайдын 2007 оны 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”2 -ын 3, 8 дахь заалт мөн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны журам”-ын 2.3.2-ын заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”3-ийн 47.6 “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8 Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.” тус тус зөрчсөн байна.

Мөн “ногоон бизнес” төслийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ЖДҮЗээл олгох арга барилаар шалгаруулж олгосон нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15,9 сая төгрөг зориулалт бус зарцуулахад хүргэсэн байна.

Тариат сумын Суман голд шинээр барих төмөр бетон гүүрийн угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгосон 2 дахь удаагийн шалгаруулалтын тендерийн материалыг шалгахад үнэлгээний хорооны гишүүд 55,6%-ийн ирцтэй хуралдаж шийдвэр гаргасан нь “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны журам”4-ын 3.3-ыг зөрчсөн байна.

2 http://www.e-procurement.mn/?lid=396&f=newpage&id=2&t=legis, “Тендерийн үнэлгээний заавар” -ын 3-д “Үнэлгээний хорооны гаргасан үнэлгээний дүгнэлтийг энэ зааварт тусгасан маягтуудыг бөглөж нэгтгэсэн үнэлгээний тайланд хавсаргах ...”, 8-д “Тендерийн үнэлгээний дүгнэлтэд энэ зааврын дагуу бөглөгдсөн 1–14 дүгээр маягтуудын... хавсаргана, “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны журам”-ын 2.3.2 Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь ... тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг бүрдүүлж, хавтаст хэрэг хөтлөх, баримтжуулж, хадгалах;”3 www.legalinfo.mn/law/details/493?Lawid=493, үзсэн 2013.04.024 http://www.e-procurement.mn/?lid=396&f=newpage&id=2&t=legis, “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны журам”-ын 3.3 “хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд ҮХ-ны нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно”.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 9: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

2.1.5. Хөрөнгө оруулалтын ажлын зарим гэрээнд шаардлагатай нөхцлийг тусгаагүй байсан. Тухайлбал: 2011-2012 онд он дамжин хийгдсэн Их тамир сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгч “ЭЭН” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын ажлын гэрээ нь гэрээний тусгай нөхцөлгүй байлаа.

2.1.6. Сум, байгууллагад эрх шилжсэн ажлын тухайд худалдан авах ажиллагааг хуулийн дагуу бүрэн дүүрэн зохион байгуулж чадахгүй байна. Тухайлбал:

Аймгийн ХГБХХ-ийн барилгын их засварын 30,0 сая төгрөгийн ажлыг зохион байгуулахдаа зориулалтыг өөрчилж, 15,0 сая төгрөгөнд тоног төхөөрөмж бэлтгэсэн.

Мөн Эрдэнэбулган суманд эрх шилжүүлсэн 152,0 сая төгрөгийн 5 ажлын тендерийн баримт материал аудитад хамрагдсангүй, тендерийг хэрхэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна./ Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын даргын 2013 оны 04 сарын 09-ны 03/89 тоот албан бичиг/

Суманд эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлуудад төсөвт өртгөөс хамаараад тендерт оролцогч цөөн, сонирхол бага, зарим үед захиалагч нь ажлаа хугацаанд хийлгэх зорилгоор гүйцэтгэгчийг шууд сонгон гэрээ байгуулах зэрэг тохиолдол байдаг нь ажиглагдлаа. Энэ нь тухайн ажлын чанар, үр дүнд сөрөгөөр нөлөөлж байна.

2.1.7. ХХААХҮЯ-ны багцаас орон нутагт эрх шилжсэн инженерийн хийцтэй 13 худгийн 170.0 сая төгрөгийн ажлыг 2 багц болгон нээлттэй тендер шалгаруулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Хөрөнгийн эх үүсвэр орон нутгийн дансаар дамжаагүй байна.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 10: Ar utho 2012

Бүлэг 3

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнийхэрэгжилт үр дүнтэй байгаа эсэх

Аудитаар илэрсэн зөрчил төлбөрийн 99,2% нь орон нутгаас санал хүргэгдээгүй төсөл, арга хэмжээний ажилтай холбоотой байна.

3.1. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хэрэгжилтийн талаар:

3.1.1 2012 онд батлагдсан 7,693.1 мянган төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлаас харьяалах яаманд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 1,737.0 мянган төгрөгийн 5 ажлаас бусад 5,956.1 мянган төгрөг нь орон нутгийн дансдаар дамжин зарцуулагджээ.

УТХО-ын данснуудын гүйлгээ 2013 оны 03 сарын 31-ны байдлаар дараах байдалтай байна.

/сая төг/

Үзүүлэлт

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын данстууд

БУА-н 010051301

БЗА-н 010051302

ТТ-ийн 010051303

Нйит дүн

тоо Дүн тоо Дүн тоо Дүн тоо Дүн Орлогын дүн 24 4,684.0 26 1202,1 6 70,0 56 5956,1Зарлагын дүн 24 4,684.0 26 1,202.1 6 70,0 56 5,956.1

Үүнээс:төсөл а/х 17 2,931.6 5 525.4 22 3,457.0 СЯ-д буцааж төвлөрүүлсэн

3 616.7 3 616.7

СЯ-д буцааж төвлөрүүлсэн ажлын зураг төсвийн үнэ

13,3 13,3

Суманд эрх шилжсэн

4 1,118.0 21 664.2 6 67,7 31 1,849.9

Тендерийн хэмнэлт

4,4 12,5 2,3 19,2

2013.03.31-ний үлдэгдэл

0 0 0

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 11: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

3.1.2. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын 2, мөн Сангийн сайдын 135-р дугаар тушаалын 2.2 дахь заалтуудын дагуу зохион байгуулаагүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын 616.0 сая төгрөг буцаан татагдсан байна. Энэ нь УТХО-ын тендер сонгон шалгаруулалтыг хугацаанд нь зохион байгуулаагүй, зохион байгуулахад санаачлага гаргаагүй, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, ач холбогдол, хэрэгцээг умартсан

хариуцлагагүй үйлдэл болсонд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангууллаа. Орон нутгаас санал гараагүй төсөл, арга хэмжээ нь зохион байгуулалтын хувьд урьдчилсан бэлтгэлгүй, үр өгөөж, хүртээмж тааруу, ихэнхдээ үлдэц муутай ажил болж байна.

Тухайлбал: • ЗГХЭГ-ын даргын багцаас “баг хөгжүүлэх сан” нэртэй 18 сумын 93 багт тус бүр 7,0

сая төгрөг, аймгийн төвийн 6 багт тус бүр 13,0 сая төгрөг нийт 728,8 сая төгрөгийг зарцуулсан нь зориулалтын хувьд үр дүнтэй байж чадсангүй. Энэ нь тухайн сангийн хөрөнгийг зарцуулах чиглэлийг журамлаж өгөөгүйтэй шууд холбоотой бөгөөд сум бүр өөр өөр байдлаар зохион байгуулсан байлаа.

Тухайлбал: Баг хөгжүүлэх сангийн хөрөнгийг багийн ИНХ-аас шийдвэрлэх байтал Их тамир сумын Засаг дарга багийн өмнөөс шийдвэр гаргаж, Хөх нуур багт 3,0 сая төгрөг, хан өндөр багт 12,0 сая төгрөг гэх мэт харилцан адилгүй хуваарилж 31 хүнд 1,000.0-1,500.0 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгосон, Өгийнуур суманд малжуулах чиглэлээр 29 хүнд 29,0 сая төгрөгийг олгохдоо мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга А.Нэргүй бэлнээр авч АШБ бүрдүүлээгүй, тайлан гаргаагүй байсан, Булган суманд 28,0 сая төгрөгөөс 22,1 сая төгрөгөөр багийн төв засварласан, багийн ЗД-т унаа авч өгсөн, багийн төвийн халуун усыг засварласан, нэн ядуу 16 иргэнд тус бүр 4 эсгий олгосон гэх мэт байлаа.

• Гэр хөтөлбөрөөр 18 сумын 93 багт тус бүр 3, аймгийн төвийн 6 багт тус бүр 10 нийт 339 гэрийг нэг бүрийг 800.0 мянган төгрөгөөр тооцож 271,2 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд гэрийн нийлүүлэлтийг бүх сумд өөрсдийн бололцоонд тулгуурлан боломжийн хэмжээнд зохион байгуулсан ч тухайн гэр нь үнэ өртгийн хязгаарлалтаас шалтгаалаад чанар тааруу, иж бүрдлийн хувьд дулимаг, “нэр” төдий ажил болсон төдийгүй уг хөтөлбөрт хамрагдаж байгаа нэн ядуу, орон гэргүй, өрх толгойлсон иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна.

• ХХААХҮЯ-ны сайдын багцаас “Ногоон бизнес” төслийн хүрээнд 100,0 сая төгрөг хуваарилагдсан нь бодит үр дүн муутай байлаа. Тухайн төслийг олгосон “дэмжлэг үзүүлэх гэрээ” нь хуулийн хувьд хүчин төгөлдөр бус эрх, үүрэг хязгаарлагдсан,

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Татагдсан ажлын нэр, байршил

Төсөвт өртөг

1

ӨУлаан сумын Спорт заалны БУА

191,177,850

2 Цахир сумын сургуулийн хичээлийн байрны БУА

245,500,000

3 Тариат сумын хүн эмнэлэгийн засвар

180,000,000

дүн 616,677,850

Page 12: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

хяналт хариуцлагын тогтолцоо болон гэрээний хэрэгжих хугацаа тодорхойгүй, улсын төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.1.3 Хөрөнгө оруулалтын ажлын гэрээний биелэлтийг шалгахад 4 гүйцэтгэгчтэй холбоотой 4 ажлын гүйцэтгэл хугацаанаасаа 115-330 хоног хэтэрсэнд 20.2 сая төгрөгийн алданги тооцлоо. 2012 оны нийт ажлын дүнд хугацаа хэтэрсэн ажлын эзлэх хувь хэмжээ өмнөх онтай харьцуулахад 10,4%-иар нь өмнөх аудитаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байгааг харуулж байна.

Аймгийн ГХБХБГ нь аудитын зөвлөмжийн дагуу гүйцэтгэгч байгууллагатай гэрээг дүгнэх ажлыг хэвшүүлж эхэлсэн мөн захиалагчийн хяналт хийсэн тэмдэглэгээг тусгайлан бүртгэдэг болсон зэрэг нь хөрөнгө оруулалтын ажил үр дүнтэй, хугацаандаа хэрэгжихэд нөлөөлж байна.

3.1.4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зарим сумдаар шалгах явцад хөдөө орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын гүйцэтгэлийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ашиглагчийн төлөөлөл ордог боловч саналыг нь харгалзан үздэггүй, олонхийн саналаар шийдэж, ашиглалтанд хүлээн авдаг нь ажлын чанар, үр дүнд сөрөгөөр нөлөөлж, ашиглалтын явцад гарах аливаа эрсдэл, хохирол, хор нөлөөг тухайн ашиглагч хариуцан үлддэг байдал ажиглагдлаа. Тухайлбал:

Батцэнгэл сумын сургуулийн спорт заалны БУА-ыг 2011 онд улсын комисс хүлээлцэх үед ашиглагч тал хүлээн авахгүй гэсэн санал гаргахад комиссын бүрэлдэхүүн авч хэлэлцэлгүй, олонхийн саналаар хүлээн авсан нь өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар ашиглагч тайлбар гаргаж байлаа.

Барилгын тухай хуулиар гүйцэтгэгч 3 жилийн баталгаат хугацаа өгдөг ч энэ хугацаанд хор хохирлыг барагдуулах мэтээр хандаж, ашиглагчийн саналыг харгалзалгүй, гүйцэтгэлийг бүрэн дүүрэн хангуулахгүй, дутуу дулимаг ажлыг хүлээн авдаг дутагдал байгааг дээрх жишээ харуулж байна.

Өөр нэг ноцтой асуудал бол хөдөө орон нутагт ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниуд нь мэргэжлийн ажилчин муутай ирж, тухайн орон нутгаас мэргэжлийн бус хүмүүс авч ажиллуулдаг нь ажлын чанар, үр дүнд шууд нөлөөлж байгаа төдийгүй ажил хугацаа алдахад хүргэж байгаа талаар ашиглагчийн зүгээс санал, тайлбар гаргаж байлаа. Жишээлбэл:

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 13: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Их тамир сумын спорт заалны барилга гүйцэтгэгч нь “ЭЭН” ХХК хугацаанаасаа 330 хоног хэтрээд байгаа, ажиллах хүч дутмаг, барилгын чанар тааруу гэж ашиглагч тайлбар өгсөн.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжигдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд гүйцэтгээгүй хөрөнгийг буцаан татуулсан 616.0 сая төгрөг, гэрээний хугацаа зөрчсөн 4 ажлын 20.2 сая төгрөг, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх гэрээний нөхцөл шаардлага хангаагүйтэй холбоотой 156.0 сая төгрөг, зориулалт бус зарцуулсан 15,9 сая төгрөг, зарцуулалтын анхан шатны баримтгүй 29.5 сая төгрөг гэх мэтчилэн нийт 850.5 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрснээс 44.8 сая төгрөгөнд төлбөрийн акт тогтоож, 805.7 сая төгрөгийн зөрчил арилгуулах, 9 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүллээ. Үүнээс 715.1 сая төгрөгийн зөрчил, төлбөрийг шалгалтын явцад барагдууллаа.

Нийт төлбөр зөрчлийн 99,2% нь орон нутгаас санал хүргэгдээгүй төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбоотой байлаа.

Аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил орон нутгийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай бүрэн уялдаж чадахгүй байна.

Захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо, ялангуяа эрх шилжсэн ажлуудын үнэлгээний хороод нь худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Орон нутгаас санал гараагүй төсөл, арга хэмжээ нь зохион байгуулалтын хувьд урьдчилсан бэлтгэлгүй, үр өгөөж муутай болж байгаа төдийгүй аудитаар илэрсэн нийт зөрчил, төлбөрийн 99,2% нь эдгээр төсөл, арга хэмжээтэй холбоотой байна.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

АУДИТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫН ТАЛААР

АУДИТЫН ДҮГНЭЛТ

Page 14: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ДҮГНЭЛТ

Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжигдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид:1. Сангийн сайдын тушаалаар батлагдсан ”Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжилт-

ийн“ журам, “Тендерийн үнэлгээний заавар”, “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-үүдийг тус тус мөрдөж, хэрэгжилтийг бүрэн хангуулах.

2. Үнэлгээний хорооны гишүүдийн ажлын хариуцлагыг сайжруулах.

3. Аймгийн ИТХТ-ийн 2012 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах үүднээс баг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг журамтай болгож, бодлого арга зүйгээр хангаж ажиллах.

4. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ирээдүйд өгөх үр өгөөжийг тооцож байх

ГХБХБГазарт: 5. 2012 онд хийгдсэн барилгын ажлуудын гүйцэтгэлийн зургийг нөхөн бүрдүүлж

архивлах, 6. Барилгын тухай хуулийн 16.7 “Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс

өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна” гэсэн заалтыг мөрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах,

7. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээж авах комиссын эцсийн дүгнэлтийг ашиглагчийн саналаар шийдвэрлэдэг байх зохион байгуулалтын арга хэмжээ авах

Дэлийн хотгор ХХК-д:

8. Барилгын тухай хуулийн 16.7 “Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна” гэсэн заалтыг мөрдлөг болгон ажиллах,

9. Барилгын их засварын зургийг стандарт, шаардлагын дагуу хийж, аймгийн ерөнхий архитектураар хянуулж хэвших

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

АУДИТЫН ЗӨВЛӨМЖ

Page 15: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Худалдан авах ажиллагааны газарт:

10. Хөдөө орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ажиллах хүч, техникийн чадавхийг бодитой үнэлэхэд анхаарах

УТХО-аар Орон нутагт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг батлахдаа орон нутгаас

хүргүүлсэн саналыг илүүтэй харгалзан үзэж байхыг холбогдох Яам, газруудад уламжлах

хэрэгтэй байгааг ҮАГ-т уламжиллаа. Энэ нь орон нутагт хийгдэх УТХО-ын ажлын

гүйцэтгэл, үр дүн, чанартай шууд хамааралтай асуудал гэж үзсэн.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

САНАЛ

Page 16: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

ТӨЛБӨР ЗӨРЧЛИЙН НЭГТГЭЛ

Page 17: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 18: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛБАР

Page 19: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 20: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 21: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

ХАВСРАЛТ СУДАЛГААНУУД

Page 22: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 23: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 24: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 25: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 26: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Page 27: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

ХАВСРАЛТ ЗУРАГНУУД

Орхон голын төмөр бетон гүүр Хайрхан сумын Цагдаагийн кабон

Эрдэнэбулган сумын Худалдааны гудамжЭрдэнэбулган сумын 40 ортой эмнэлэгийн уурын

систем

Page 28: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Ихтамир сумын Спорт зал /гэрээнд заасан хугацаанаас 330 хоног хэтэрсэн, барилгын ажил чанаргүй хийгдсэн байна /

Page 29: Ar utho 2012

28

АРХАНГАЙ АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН БАГ

Хайрхан суманд олгогдсон зарим гэр нь иж бүрдэл дутуу, эвдэрч хэмхэрсэн байлаа.