April 2011 Issue 2011/1 - unescap.org · Улс 2008 оны дунд үеэс хойш,...

8
Зүүн болон Зүүн хойд Азийн оффисын мэдээлэлийн товхимол: Дугаар 2011/1 НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс Манай улирлын мэдээлэлийн товхимолын 2011 оны анхны дугаар “ Ногоон эдийн засаг” гэсэн сэдвээр хийгдсэн. Зүүн болон Зүүн Хойд Азийн дэд бүсийн томоохон эдийн засагтай улс орнууд эрчим хүчний хэрэглээ өндөртэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг зэргээс болж өөр эрчим хүчний эх үүсвэрийг хайж олох шаардлагатай байдаг. Энэ бүс нутагт тун саяхан болсон газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгаас шалтгаалан цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын талаар дахин авч үзэх шаардлагатай болж байна. Энэ эмгэнэлт явдал, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэл,байгаль орчны хамгаалал, хүний аюулгүй, баталгаатай байдлын хоорондын нарийн төвөгтэй хамаарал болон эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлийг тогтвортой хангах хангалттай эрчим хүчийг аюулгүй байдалд үйлдвэрлэх эрэлт хэрэгцээ байгааг тод томруун харуулж байна.Энэ гамшгийн гол сургамж бол эрчим хүчний эх үүсвэрийг олон болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээх нэмэгдүүлэх, эрчим хүчийг үйлдвэрлэх, хэрэглэхэд хэмнэлттэй байхад улс орнууд хамтран ажиллах эрэлт хэрэгцээ байна гэдгийг харуулсан явдал юм. Дэд бүс нутгийн өсөн тэлж буй эдийн засгийн нийгэм-байгаль орчны сүүдэр ямар нэг улс орон болон дэд бүс нутгийн хил хязгаараас давж гарсан.Сайн нь, дэд бүс нутгийн засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагууд урт хугацаанд тогтвортой байх “ногоон” эдийн засгийн өсөлтийн хойноос идэвхтэй ажиллаж байна. Ногоон өсөлт бол цаг агаарын өөрчлөлтийн үр нөлөө, хүн төрөлхтөний нийгэм эдийн засгийн дэлхийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөлийг багасгахад тун чухал нөлөөтэй юм. Манай мэдээлэлийн товхимлын хоёр дахь дугаарт бид Зүүн болон Зүүн Хойд Азийн улсуудын ногоон эдийн засгийн өсөлттэй болох үйл явцад тулгарч буй зарим нэг саад бэрхшээлийг онцгойлон авч үзсэн. Энэ мэдээлэлийн товхимолд байгаа өгүүллүүд уншигчдад эдгээр саад бэрхшээл, боломжит шийдлийн талаар мэдээлэл өгч, бүх насны, бүхий л анги давхарга , ажил мэргэжлийн хүмүүст манай газар дэлхий бол их эмзэг, үүнийг ирээдүй хойч үедээ зориулан зөв, ухаалгаар хандах ёстой юм гэдгийг ойлгоход нь туслах болов уу гэж бид найдаж байна.Манай товхимлын талаар уншигчдын санал сэтгэгдлийг хүлээн авахад бид үргэлж таатай байх болно. Ноелин Хейзер НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга, НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн даргын туслах Issue 2011/1 April 2011 1 SUBREGIONAL OFFICE FOR EAST AND NORTH-EAST ASIA(SRO-ENEA) Economic and Sociaal Commission for Asia and the Pacific Ногоон Эдийн Засгийн түүх 2011-2012 онуудад хүн төрөлхтөн даян дэлхийн тогтвортой байдлыг эрэлхийлэх бас нэг чухал алхмыг хийх гэж байна. 2012 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бразил улсад Тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ийн бага хурал болох бөгөөд энэ хурал 1992 онд Риогийн Байгаль-Орчин, Хөгжлийн асуудлаар Рио-Де- Жанейро хотод болсон Бага хурлын 20 жилийн ойд зориулагдсан. 1980-аад оны үед, хүн төрөлхтөн манай гаригт тулгарч байгаа хямралын зарим шинж тэмдэг болох озоны давхарга цоорч байгаа, цаг агаарын өөрчлөлт, биологийн төрөл зүйлүүд устаж байгаа зэргийн талаар ойлголт багатай байсан. 1990-аад оны эхээр дээрх асуудлуудын талаар Хэлэлцэх сэдэв 21, Биологийн төрөл зүйл, Цаг агаарын өөрчлөлт, Цөлжилтийн талаар Рио хотод болсон гурван удаагийн Конвенц зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдсан. Риогийн уулзалтын 20 жилийн ойн өмнө тогтвортой хөгжлийн талаар тус уулзалтаар авсан улс төрийн амлалтын хэрэгжилтийг авч үзэн, “тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээнд ногоон эдийн засгийг хөгжүүлье” гэсэн шинэ чиглэл хөтөлбөрийг бий болгох зорилготой ажиллаж байна. Сүүлийн үед тулгараад байгаа хүнс, эрчим хүч, санхүүгийн болон цаг агаарын өөрчлөлт зэрэг олон хямралыг шийдэх гол шийдэл нь ногоон эдийн засгийн тухай ойлголт юм. Ногоон эдийн засгийн ойлголт бол дэлхийн байгаль экологийн тогтолцоо, нөөц баялагт бага нөлөөтэй шинэ хөгжлийн хөдөлгүүрийг санал болгох явдал юм. Байгаль орчны тогтвортой байдлын талаар дэлхий даяар өрнөсөн хэлэлцүүлгийн хүрээнд ногоон эдийн засгийн талаар ярих

Transcript of April 2011 Issue 2011/1 - unescap.org · Улс 2008 оны дунд үеэс хойш,...

Зүүн болон Зүүн хойд Азийн оффисын мэдээлэлийн товхимол: Дугаар 2011/1 НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс

Манай улирлын мэдээлэлийн товхимолын 2011 оны анхны дугаар “ Ногоон эдийн засаг” гэсэн сэдвээр хийгдсэн. Зүүн болон Зүүн Хойд Азийн дэд бүсийн томоохон эдийн засагтай улс орнууд эрчим хүчний хэрэглээ өндөртэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг зэргээс болж өөр эрчим хүчний эх үүсвэрийг хайж олох шаардлагатай байдаг. Энэ бүс нутагт тун саяхан болсон газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгаас шалтгаалан цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын талаар дахин авч үзэх шаардлагатай болж байна. Энэ эмгэнэлт явдал, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэл,байгаль орчны хамгаалал, хүний аюулгүй, баталгаатай байдлын хоорондын нарийн төвөгтэй хамаарал болон эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлийг тогтвортой хангах хангалттай эрчим хүчийг аюулгүй байдалд үйлдвэрлэх эрэлт хэрэгцээ байгааг тод томруун харуулж байна.Энэ гамшгийн гол сургамж бол эрчим хүчний эх үүсвэрийг олон болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээх нэмэгдүүлэх, эрчим хүчийг үйлдвэрлэх, хэрэглэхэд хэмнэлттэй байхад улс орнууд хамтран ажиллах эрэлт хэрэгцээ байна гэдгийг харуулсан явдал юм.Дэд бүс нутгийн өсөн тэлж буй эдийн засгийн нийгэм-байгаль орчны сүүдэр ямар нэг улс орон болон дэд бүс нутгийн хил хязгаараас давж гарсан.Сайн нь, дэд бүс нутгийн засгийн

газрууд, иргэний нийгмийн байгууллагууд урт хугацаанд тогтвортой байх “ногоон” эдийн засгийн өсөлтийн хойноос идэвхтэй ажиллаж байна. Ногоон өсөлт бол цаг агаарын өөрчлөлтийн үр нөлөө, хүн төрөлхтөний нийгэм эдийн засгийн дэлхийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөлийг багасгахад тун чухал нөлөөтэй юм.Манай мэдээлэлийн товхимлын хоёр дахь дугаарт бид Зүүн болон Зүүн Хойд Азийн улсуудын ногоон эдийн засгийн өсөлттэй болох үйл явцад тулгарч буй зарим нэг саад бэрхшээлийг онцгойлон авч үзсэн. Энэ мэдээлэлийн товхимолд байгаа өгүүллүүд уншигчдад эдгээр саад бэрхшээл, боломжит шийдлийн талаар мэдээлэл өгч, бүх насны, бүхий л анги давхарга , ажил мэргэжлийн хүмүүст манай газар дэлхий бол их эмзэг, үүнийг ирээдүй хойч үедээ зориулан зөв, ухаалгаар хандах ёстой юм гэдгийг ойлгоход нь туслах болов уу гэж бид найдаж байна.Манай товхимлын талаар уншигчдын санал сэтгэгдлийг хүлээн авахад бид үргэлж таатай байх болно.

Ноелин ХейзерНҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн

Комиссын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга, НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн даргын туслах

Issue 2011/1April 2011

1

SUBREGIONAL OFFICE FOR EAST AND NORTH-EAST ASIA(SRO-ENEA)

Economic and Sociaal Commission for Asia and the Pacific

Ногоон Эдийн Засгийн түүх 2011-2012 онуудад хүн төрөлхтөн даян дэлхийн тогтвортой байдлыг эрэлхийлэх бас нэг чухал алхмыг хийх гэж байна. 2012 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бразил улсад Тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ийн бага хурал болох бөгөөд энэ хурал 1992 онд Риогийн Байгаль-Орчин, Хөгжлийн асуудлаар Рио-Де-Жанейро хотод болсон Бага хурлын 20 жилийн ойд зориулагдсан. 1980-аад оны үед, хүн төрөлхтөн манай гаригт тулгарч байгаа хямралын зарим шинж тэмдэг болох озоны давхарга цоорч байгаа, цаг агаарын өөрчлөлт, биологийн төрөл зүйлүүд устаж байгаа зэргийн талаар ойлголт багатай байсан. 1990-аад оны эхээр дээрх асуудлуудын талаар Хэлэлцэх сэдэв 21, Биологийн төрөл зүйл, Цаг агаарын өөрчлөлт, Цөлжилтийн талаар Рио хотод болсон гурван удаагийн Конвенц зэрэг хэд хэдэн арга хэмжээ

зохион байгуулагдсан. Риогийн уулзалтын 20 жилийн ойн өмнө тогтвортой хөгжлийн талаар тус уулзалтаар авсан улс төрийн амлалтын хэрэгжилтийг авч үзэн, “тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээнд ногоон эдийн засгийг хөгжүүлье” гэсэн шинэ чиглэл хөтөлбөрийг бий болгох зорилготой ажиллаж байна. Сүүлийн үед тулгараад байгаа хүнс, эрчим хүч, санхүүгийн болон цаг агаарын өөрчлөлт зэрэг олон хямралыг шийдэх гол шийдэл нь ногоон эдийн засгийн тухай ойлголт юм. Ногоон эдийн засгийн ойлголт бол дэлхийн байгаль экологийн тогтолцоо, нөөц баялагт бага нөлөөтэй шинэ хөгжлийн хөдөлгүүрийг санал болгох явдал юм. Байгаль орчны тогтвортой байдлын талаар дэлхий даяар өрнөсөн хэлэлцүүлгийн хүрээнд ногоон эдийн засгийн талаар ярих

Зүүн болон Зүүн Хойд Азийн НогоонЭдийн Засгийн бүс нутгийн онцлог

хамгийн эхний асуудал бол дэлхий дээр байгаа байгалийн баялаг бол хязгаарлагдмал, байгаль экологийн тогтолцоо бол эмзэг гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. 1966 онд Кеннетт Булдинг “дэлхий –сансрын хөлөг”-ийн “сансрын нисэгчийн эдийн засаг” хэмээх нэр томьёог бий болгосон. Дэлхий бол сансрын хөлөгтэй адил битүү тогтолцоо бөгөөд “тогтолцооны бүх бүрэлдэхүүн хэсгийн гарц бусад хэсгийн орцоос хамааралтай” гэсэн санааг эдгээр нэр томьёог илэрхийлдэг. Ийм нөхцөл байдалд, шинэ эдийн засгийн ойлголт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аливаа юм бүхэн хязгаарлагдмал, нөөцтэй байдаг тул олборлох, мөн хаягдал гаргах нь тодорхой хүрээнд байх ёстой “сансрын хөлгийн эдийн засаг” хэрэгтэй. Тиймээс аливаа эдийн засаг хязгаарлагдмал нөөц баялагийн хүрээнд, эмзэг биологи, амьдралын орчинд тогтвортой оршин тогтнох арга замыг олох шаардлагатай. 1968 оны 12 дугаар сард Аполло-8 сансрын хөлгөөс авсан сансрын анхны бүтэн зургаар дэлхий цэнхэр өнгөтэй, их эмзэгхэн мэт харагдаж байсан нь дээрх ойлголтыг улам бүр баталгаажуулсан. 1968 оноос хойш, хүн төрөлхтөн байгаль орчин, хөгжлийн хоорондын хамаарлын талаар шинэ ойлголтын хүрээнд ажиллаж эхэлсэн. Улмаар 1972 онд хүний хүрээлэн буй орчны талаарх Стокхолмсын тунхаглал гарч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр байгуулагдсан. Улмаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр “эко- хөгжил” гэсэн нэр томьёог бий болгосон бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй хөгжлийг товчоор илэрхийлсэн хэллэг болсон. Гэхдээ энэ нь хөгжлийн үйл ажиллагааг зөвхөн экологийн үүднээс авч үзнэ гэсэн ойлголт гэж үзэж байснаас Засгийн газруудын хүрээнд энэ нэр томьёо төдийлөн нэвтэрч чадаагүй. Тэр үед байгаль орчны байгууллага, бодлого, технологийн эхлэлүүд тавигдаагүй байсан.Улмаар эко-хөгжил гэсэн нэр томьёо “тогтвортой хөгжил” гэсэн ойлголтоор солигдсон. Энэ ойлголтыг анх 1980 онд Олон улсын байгаль хамгаалах холбоо-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Дэлхийн байгаль хамгаалалын Стратегийн хүрээнд бий болгосон. 1987 онд Брундтландийн Комиссын “Бидний нийтлэг ирээдүй” гэсэн тайланд энэ тухай илүү онцлон авч үзсэн. Энэ тайлангийн “ирээдүй үеийнхнээс авахгүйгээр одоогийн хэрэгцээг хангасан хөгжил” гэсэн тодорхойлолт 1992 онд болсон

Риогийн уулзалтаар баталгаажин, байгаль орчныг хөгжилтэй, эсвэл хөгжлийг байгаль орчинтой уялдуулан авч үзэх үндсэн зарчим болсон.2000-аад оны дунд үеэс, тог твортой хөгжлийн тухай хэлэлцүүлэгт “ногоон” гэсэн нэр томьёо хүчтэй түрж орж ирсэн. 2005 онд, НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс ногоон өсөлтийн ойлголтыг хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжих практик арга хэрэгсэл хэмээн санал болгосон. Энэ ойлголт тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийн экологийн (эко-) хэмнэлтийг сайжруулах, бизнесийг болон зах зээлийг ногооруулах, тогтвортой дэд бүтэц, ногоон татвар, төсвийн шинэчлэл, байгаль орчны хөрөнгө оруулалт зэргийг дэмжихийг уриалдаг. Тогтвортой хөгжлийн талаар ойлголтонд томоохон хувь нэмэр оруулсан энэ ойлголт 2007 оноос хойш хүн төрөлхтөнд тохиолдсон олон хямралын явцад улам бүр ач холбогдолтой болж эхэлсэн. Ногоон бизнесийг дэмжсэн энэ ойлголтыг олон орны Засгийн газар нааштай хүлээн авч, ногоон бизнесийн салбар, үйл ажиллагаанд шууд хөрөнгө оруулалт хийж байсан. Ингэснээр эдийн засаг сэргэх үйл явцын хүрээнд эдийн засгийг байгалийн нөөц баялагт хэмнэлттэй, ногоон болгох шилжилтийг хамт хийхийг зорьж байсан. Дэлхийн ногоон өсөлтийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 2008 онд НҮБ өөрийн Байгаль орчны хөтөлбөрөөр дамжуулан ногоон эдийн засгийн санаачлагыг дараахь гурван хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд: 1) байгаль орчны үйлчилгээг тухайн улсын болон улсын эдийн засагт үнэлж, чиглүүлэх; 2) ногоон ажлын байр бий болгох, холбогдох бодлого журмыг боловсруулснаар ажлын байр бий болгох; 3) ногоон эдийн засагт шилжих явцыг түргэтгэх бодлогын болон зах зээлийн хэрэгсэл зэрэг ордог. НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр ногоон эдийн засгийг хүний сайн сайхан, нийгмийн шударга ёст хүргэдэг, байгаль орчны эрсдэл, хомсдолоос сэргийлж, багасгах үйл явц гэж тодорхойлдог. Энэ бол дахин өөрчлөгдөхгүй, хатуу тодорхойлолт биш бөгөөд нэг болон түүнээс олон тооны тогтвортой хөгжлийн зорилтыг хангах олон янзын арга хэрэгслээс бүрдэх амьд, өөрчлөгдөж болох нэр томьёо юм.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд, Зүүн болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн нийгэм-эдийн засгийн өсөлт огцом хурдтай нэмэгдсэн билээ. Тус бүс нутгийн орнуудын эдийн засаг байгалийн баялаг, эрчим хүчний хэрэглээ өндөртэй байдаг тул энэ өсөлт байгаль орчинд ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Ийм төрлийн эдийн засгийн бүтцийн үндсэн мөн чанар байгаль орчны тогтвортой байдалд их нөлөөлдөг бөгөөд түлш, эрчим хүч, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай байдаг. Сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн улс орнууд эдийн засгийн өсөлтийг ногооруулах үндэсний хэмжээний бодлогыг барин ажиллаж байна. Хятад улсад 2002 онд дэвшүүлэн тавьсан “тэнцвэртэй эдийн засаг” үндэсний хэмжээний хөтөлбөрийг 2011-2015 оны 12 дугаар Таван жилийн төлөвлөгөөгөөр баталсан бөгөөд өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн огцом өсөлтөөс шалтгаалсан байгаль орчны сүйтгэл, түүхий эд нөөцийг хэт ихээр хэрэглэж байгаа зэрэг асуудлыг шийдэх зорилготой. Бүгд Найрамдах Солонгос

Улс 2008 оны дунд үеэс хойш, “нүүрстөрөгч бага ялгаруулдаг, ногоон өсөлт” гэсэн уриан доор эдийн засгаа ногоон, байгаль орчинд ээлтэй болгох хөдөлгөөн өрнүүлж, дэлхийн ногоон эдийн засгийн өсөлтөнд манлайлан оролцож байна. 2008 онд Япон улсын Засгийн газар “Нүүрс төрөгч бага ялгаруулдаг улс” болох зорилттой байгаагаа зарласан. Энэ хүрээнд Япон улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах, дахин сэргээгдэхгүй байгалийн түүхий түлшнээс хараат байх явдлыг багасгахаар зорин ажиллаж байна.Дээрх санаачлага, хөтөлбөрүүд байгаа хэдий ч, тус бүс нутгийн улс орнууд эдийн засгийнхаа байгаль орчинд улам ээлтэй, хэмнэлттэй байдлыг сайжруулах явдал ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч байна. Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Ази болон Номхон далайн бүс нутгийн байгаль орчны тогтвортой байдал-2010” тайланд Зүүн

2

болон Зүүн Хойд Азийн бүсийн эдийн засгийн байгаль орчны ээлтэй, хэмнэлттэй байдлыг сайжруулахын ач холбогдлыг онцлон дурдсан. Тус тайланд дурдсанаар, Зүүн болон Зүүн Хойд Азийн зургаан улсын нийт материал нөөцийн хэрэглээ 2005 онд 22.4 тэрбум тонн байсан бөгөөд энэ нь нийт Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээний материал нөөцийн хэрэглээ болох 35 тэрбум тонны 63 хувийг бүрдүүлсэн гэсэн үг юм. Тус дэд бүс нутгийн орнуудаас, Хятад улс нь байгалийн баялаг, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч юм. Тус улс 2005 онд дэд бүс нутгийн хэмжээний материал, нөөцийн хэрэглээний талаас илүүг буюу 18 тэрбум тонныг нь дангаараа хэрэглэсэн байна. Ялангуяа, дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд Хятад улс дэлхийн цементийн үйлдвэрлэлийн 45 хувийг үйлдвэрлэдэг.Мөн тус дэд бүс нутгийн ихэнх орнууд нэг долларт ноогдох материал нөөцийн хэрэглээг бууруулах замаар эдийн засгийнхаа материал нөөцийн хэрэглээг сайжруулсан байна. Ялангуяа, Хятад

болон Бүгд Найрамдах Солонгос Улс нэг долларт ноогдох материал нөөцийн хэрэглээг 2.0 болон 3.1 хувиар тус тус бууруулсан бөгөөд харин Оросын Холбооны Улсад 1990-2005 оны хооронд нэг долларт ноогдох материал нөөцийн хэрэглээ 6.0 хувиар өссөн байна. Зүүн болон Зүүн Хойд Азийн орнуудын эдийн засгийн эрчим хүчний хамааралтай байдал мөн дээрх хандлагатай адил байна. Дэлхийн Банкны судалгаагаар Зүүн Хойд Азийн орнуудын эдийн засаг ерөнхийдөө эрчим хүчнээс бага хамааралтай болсон. 1990-2007 оны хооронд Хятад, Монгол болон Оросын Холбооны Улс Эрчим хүчний нэгж хэрэглээнд ноогдох ДНБ-ийн үзүүлэлтээр эдийн засгийнхаа эрчим хүчний хамаарлыг 114, 80, 37 хувиар тус тус бууруулсан. 2007 гэхэд эрчим хүчний нэгж хэрэглээнд ноогдох ДНБ-ний хувь Хятадын хувьд 3.5 ам.доллар, Монголын хувьд 2.58 ам.доллар, Оросын Холбооны улсын хувьд 2.94 ам.доллар байсан нь Япон 7.88 ам.доллар, болон Бүгд Найрамдах Солонгос Улсын (5.45 ам.доллар) түвшингээс бага байна.

3

Subregional Office for East and North-East Asia

Ази, Номхон далайн бүс нутаг нь олон төрлийн хямдралд өртөх эрсдэлтэй байдаг. Үүнд; 1) гадаад эдийн засаг, санхүүгийн хямрал, 2) газрын тосны үнийн тогтворгүй байдлаар илэрхийлэгдэх байгалийн баялаг, нөөцийн хямрал 3) тогтворгүй, хурдтай хотжих үйл явцын сөрөг нөлөө болон байгаль орчны сөрөг нөлөөлөл зэргээр илэрхийлэгдэх байгаль экологийн хямрал г.м. Тус бүс нутаг эдийн засгийн хурдан өсөлттэй хэвээр байхын тулд өсөлтийн тоо хэмжээ, ДНБ болон үйлдвэрлэлийг хамгийн ихээр өсгөх зэрэгт тулгуурласан хэвээр байж болохгүй юм.Ази, Номхон Далайн бүс нутаг тоон өсөлтийг эдийн засаг, байгаль экологийн, нийгмийн чанарыг сайжруулахтай холбож уялдуулах ёстой. (1) Өсөлтийн эдийн засгийн чанар. Үүнд: газрын тосны үнийн хямрал, гадаад санхүүгийн хямрал, дотоод хямралд тэсвэртэй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөөс ажлын байр бий болгох, инноваци хийх замаар өрсөлдөх чадварыг сайжруулах г.м орно; (2) Өсөлтийн нийгмийн чанар. Энэ нь нийгмийн бүх гишүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, орлогын зөрөөг багасгах, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, амьдралын чанар, сайн сайхныг сайжруулах зэргээс хамаардаг; (3) Өсөлтийн экологийн чанар. Үүнд цаг агаарын өөрчлөлтөнд тэсвэртэй байх, амьд эрч хүчтэй, тогтвортой экологийн тогтолцоо, байгалийн нөөц баялгийн болон экологийн хэмнэлтийг сайжруулах, усны нөөцийн сайн менежмент зэрэг орно.Өсөлтийн экологийн чанарыг сайжруулахын тулд (ногоон өсөлт) одоо байгаа нийгэм-эдийн засгийн тог толцоо, үйлдвэрлэл, хэрэглээний хандлагыг үндсээр нь өөрчлөх ёстой.Тээвэр, эрчим хүч, хот төлөвлөлт зэрэг нийгмийг эрчим хүч, нөөц баялгийн хязгааргүй хэрэглээ болон хүлэмжийн хийг ялгаруулах зэрэгт хүргэдэг эдийн засгийн “харагдах” тогтолцоог экологийн хэмнэлтийн үүднээс шинэчлэн зохион байгуулах шаардлагатай. Үнэ, амьдралын хэв маяг, технологи, экологийн хэмнэлттэй байдал зэрэг эдийн засгийн “далд”

бүтцийг шинэчлэн, нийгмийг экологийн хэмнэлттэй байдалтай нийцүүлэн зохион байгуулах ёстой. Үүнтэй холбогдуулан, Засгийн газрууд ногоон өсөлтийг дэмжихийн тулд дараах хоёр зөрөөг багасгах ёстой. Үүнд: зах зээл болон экологийн үнэ, богино хугацааны зардал болон урт удаан хугацааны ач тус орно. Эдийн засаг, нийгмийн “харагдах” болон “далд” тогтолцоог үндсээр нь өөрчлөх нь улс төрийн хүчтэй удирдлага, итгэл үнэмшилтэй байхыг шаардана. Хувийн хэвшил ногоон өсөлтийг эсэргүүцэх биш харин бизнес боломж хэмээн харах шаардлагатай. Түүнчлэн хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөхөд бэлэн болон эдгээр өөрчлөлтийг хийхэд шаардлагатай улс төрийн дэмжлэгийг үзүүлэх ёстой юм. Төр засаг, бизнесийн салбар, хүмүүсийн хамтын түншлэлийг дэмжиж байгаа тохиолдолд ногоон өсөлтийг үр дүнтэй хэрэгжүүлж болно. Төр засгийн зүгээс ногоон өсөлтийг бизнесийн боломж болгон хувиргах, ногоон өсөлтийг сонирхон хэрэгжүүлэгч аливаа бизнес, хүмүүсийн зардлыг багасган, ашгийг нэмэгдүүлэх бодлого журмыг бий болгох шаардлагатай. Ази, Номхон Далайн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа өсөлтийн чанарыг сайжруулах, ногоон өсөлт рүү шилжихэд чухал үүрэгтэй юм. Ийм бүтцийн өөрчлөлтийг нэг улс дангаар хийж чадахгүй бөгөөд богино хугацааны зардлын дарамт тухайн улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болох юм. Бүс нутгаараа хамтдаа энэ өөрчлөлтийг хийх нь хамгийн үр дүнтэй юм. Ази, Номхон Далайн Бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс тус бүс нутгийн эдийн засгийг ногоон өсөлт рүү чиглүүлэх, өсөлтийн чанарыг сайжруулах явдлыг дэмжих, бүс нутгийн тогтвортой хөгжлийн хүрээнд Мянганы хөгжлийн зорилтыг хангах эрхэм зорилготой.

Рэе Квон ЧунАзи, Номхон Далайн Бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын

Байгаль орчин болон хөгжлийн хэлтсийн захирал

Хөгжлийн чанарыг дээшлүүлж,ногоон өсөлт рүү шилжих нь

Ногоон эдийн засгийн х үрээнд хийгдэж буй Хятадын Сэргээгдэх Эрчим хүчний салбарын хөгжил

Ногоон эдийн засгийг бий болгоход шаардлагатай шинэ бодлого, технологийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа шаардлагатай. Ногоон эдийн засагт шилжин ороход шинжлэх ухаан, бодлогын шинэ мэдлэг, технологи, улс орон, нийгмийн бүх оролцогч талыг хамарсан шинэ дадал хандлага зэрэг шаардлагатай. Мэдлэгт суурилсан ийм нөөцийг бий болгож ашиглах нь улс орнууд, холбогдогч талууд хамтран суралцах үйл явцыг шаарддаг. Ингэснээр цаг хугацаа, бүтцийн болон санхүүгийн зардлыг хэмнэх боломжтой. Улс орон дамжсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд Зүүн, Зүүн Хойд Азийн Улс орнууд нэн тохиромжтой. Өөрөөр хэлбэл, энэ дэд бүсийн улс орон бүр бие биенээ харилцан нөхөх боломжтой юм. Дэлхийн хэмжээгээр тус дэд бүсийн улс орнууд түүхий эд нөөцийн хэрэглээ, хүлэмжийн хий ялгаруулдаг зэргээр ихээхэн жин дардаг бөгөөд энэ дэд

бүсийн орнуудын ногоон эдийн засаг руу хийх шилжилт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Монгол улс зэрэг тус дэд бүсийн жижиг эдийн засагтай орнуудын хувьд тэдний хөрш орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар хамааралтай байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгана. Дэд бүс нутгийн хэмжээнд ногоон эдийн засгийн талаарх хамтын ажиллагаа дээрх хоёр улсын хувьд материал, нөөцийн хэрэглээ багатай эдийн засагтай болох боломжийг авчирч болох юм. Зүүн болон Зүүн Хойд Азийн эдийн засаг олон талтай учраас бүх зургаан оронд адилхан таарах хөгжлийн нэг загвар байхгүй юм. Ямар ч тохиолдолд ногоон эдийн засгийг хөгжүүлэх нь дэлхийн болон орон нутгийн хэмжээнд байгаль орчны асуудалтай тэмцэх болон эдийн засгаа хөгжүүлэх боломжийг зэрэг олгох үндсэн шийдэл юм.

Ногоон эдийн засаг бол байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хүний эрүүл мэндийн хэрэгцээг хангах үүднээс уламжлалт аж үйлдвэрийн эдийн засгаас гарч ирсэн эдийн засгийн хөгжлийн шинэ загвар юм. Засгийн газруудын гаргаж ирсэн засаглалын ухаан гэхээсээ илүү экологийн үндэс суурь, мэдлэгт тулгуурласан ногоон хөгжлийн загварыг дэлхийн улс орнуудад тогтвортой хөгжилд хүрэх өрсөлдөөний дараагийн үед оролцох хувилбар гэж үзэж байна.Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Хятад улс өргөн хүрээтэй эдийн засгаас бүтээмж өндөртэй эдийн засаг руу шилжиж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар “бага хүчилтөрөгчийн хий ялгаруулдаг хөгжлийн бодлогыг” эдийн засгийн үндсэн хөшүүргэ болгон тодорхойлсон. Мөн ногоон эдийн засгийн талаар дараахь гурван чиглэлийг онцлон авч үзэж байна. Үүнд: 1. Хүлэмжийн хийг багасгах. 2. Эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах. 3. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах. Үүнээс ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарыг ногоон эдийн засгийн эрчим хүчний урт хугацааны эх үүсвэр буюу нэг гол бүрэлдэхүүн гэж авч үзсэн. Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын тэсрэлт үндэсний хэмжээний тодорхой зорилт, үнийн үр дүнтэй схем, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэг нь сэргээгдэх эрчим хүчний зах зээл болон салбарыг огцом өсөлтөнд хүргэсэн голлох хүчин зүйлүүд байдаг байна. Дээр нь, орон нутгийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжсэн нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хэрэг болсон. 2010 онд Хятад улс “108 шинэ эрчим хүчний тосгодын хөтөлбөр”-ийг эхлүүлсэн бөгөөд 2011 он гэхэд энэ хөтөлбөрт 100 гаруй тосгодыг нэмж оруулахаар төлөвлөж байна. Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хэрэглэх өргөн боломжийг харуулсан бөгөөд сэргээгдэх эрчим хүч ойрын ирээдүйд эрчим хүчний асар их хэрэгцээг хангах шийдэл болох боломжтой юм.

1. Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн одоогийн байдал

Шинээр бий болж буй бусад салбарын адилаар, Хятадын с эрг ээгд эх эрчим х үчний салбар төрийн бод лого, төлөвлөлтгүйгээр ямар ч амжилтанд хүрэх боломжгүй байсан. 2005 онд “нөхөн сэргээгдэх эрчим хүчний хууль” хүчинтэй болж харьцангуй нарийвчлалтай хууль эрх зүйн орчин болон бодлогоор сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжиж өгсөн. 2009 оны эхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг “Топ арван аж үйлдвэрийн салбарын хөгжлийн төлөвлөгөөнд” оруулсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн талаар тусгайлсан төлөвлөгөөг боловсруулж байна. 2009 онд Хятад улс 225 сая тонн нүүрстэй тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэсэн бөгөөд энэ нь нийт эрчим хүчний хэрэглээний 7.3 хувьтай тэнцэж байна. Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбараас нар, салхины эрчим хүчийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нь хамгийн шилдэг хоёр салбар болсон. 2009 онд суурилуулсан салхины эрчим хүчний нийт хүчин чадавхи 25.8 Гигаватт хүрсэн (1-р графикийг үзнэ үү). Тэр онд суурилуулсан салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн чадавхи 13.8 Гигаватт байсан. Хамгийн сүүлийн статистикийн мэдээгээр Хятадад шинээр суурилуулсан салхины эрчим хүчний чадавхи 18 Гигаватт байсан бөгөөд 2010 онд нийт салхины эрчим хүчний чадавхи 45 Гигаватт болсон нь 2009 оныхтой харьцуулахад 30.4 болон 74.4 хувиар өссөн. Түүнээс гадна 2010 онд 500 тэрбум киловатт цаг салхины эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлсэн бөгөөд энэ нь 2009 оныхтой харьцуулахад 100 хувь өссөн.Европын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ болон хувиргалтын технологи сайжирсан зэргээс шалтгаалан Хятадын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2004 оноос хойш огцом өссөн. Нарны эрчим хүчний салбар өнгөрсөн таван жилийн турш жилийн 100 хувийн өсөлттэй хөгжиж байгаа бөгөөд 2007 оноос 2009 оны хооронд Хятад дэлхийн зах зээл дээрх хамгийн том нарны зайн үйлдвэрлэгч байсан. 2010 онд Хятадын нарны зайнуудын дамжуулсан эрчим хүчний хэмжээ 8 Гигаватт

4

(5-р хуудсанд үргэлжилнэ)

5

Subregional Office for East and North-East Asia

байсан бөөгөөд нийт суурилуулсан тоног төхөөрөмжийн чадавхи 500 Мегаватт хүрсэн.

2. Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгарч буй асуудал болон зөвлөмжСүүлийн жилүүдэд огцом хөгжиж байгаа хэдий ч Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар ихээхэн эхлэлийн түвшинд байгаа бөгөөд шийдэх ёстой асуудал, саад бэрхшээлүүд тулгарсаар байна. Нэгдүгээрт, Хятад улс нар, салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч болсон хэдий ч, эдгээр технологийг орон нутгийн түвшинд хэрэглэх нь ихээхэн хязгаарлагдмал буюу нарны эрчим хүчний дотоодын зах зээл бага, томоохон салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг төвийн эрчим хүчний сүлжээнд холбоход бэрхшээлтэй зэргээс шалтгаалан бага хэрэглээтэй байдаг. Суурилуулсан салхины эрчим хүчний 10 гаруй хувийг төвийн сүлжээний цахилгааны үйлдвэрлэлд ашигладаггүй бөгөөд салхины эрчим хүчийг цахилгаан үйлдвэрлэлд хэрэглэхийг хязгаарласан байдаг. Нарны эрчим хүчийг хувиргах үйл явц нь үр дүн муутайгаас үйлдвэрлэлийн зардал өндөр байдаг, поликристалин силиконы хангамж муу байдаг зэргээс шалтгаалж нарны эрчим хүчийг бага хэрэглэдэг. Салхины эрчим хүчний үйлдвэрлэлтэй харьцуулахад, үйлдвэрлэлийн зардал өндөртэйгээс Хятадын Засгийн газар нарны эрчим хүчний үйлдвэрлэлд төдийлөн найдвар тавихгүй байна. Японд саяхан болсон цөмийн эрчим хүчний станцын ослын улмаас цөмийн эрчим хүчний станцын аюулгүй ажиллагаа эргэлзээтэй санагдах болсон тул Хятадын Засгийн газар 2010 он гэхэд эрчим хүчний 15 хувийг байгалийн дахин сэргээгдэхгүй эрчим хүчнээс бусад төрлийн эх үүсвэрээс нийлүүлэх зорилтыг биелүүлэх үүднээс өөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хайх төлөвтэй байна.Хоёрдугаарт, Чанарын хяналт байхгүй, зах зээлийн өрсөлдөөн их зэргээс болж сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний чанарын асуудал эргэлзээтэй байдаг. Жишээ нь салхины эрчим хүчний салбарт одоо цамхаг унах, модуль чанар муутай зэрэг үйлдвэрлэлийн чанарын асуудал тулгараад байна. Чанарын асуудлаас болж салхины эрчим хүчний салбар өргөжин тэлж чадахгүй байгаа бөгөөд

хөрөнгө оруулагчид салхины эрчим хүчний хөгжилд хөрөнгө оруулах итгэл муутай болсон.Гуравдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний худалдааны маргаантай асуудлаас болж Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар гадаадад хөгжихэд саад бэрхшээл учирсан. Ялангуяа, 2010 онд, АНУ-ын Засгийн газраас Хятадын Засгийн газар өөрийн дотоодын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд татаас олгосон эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Мөн Европын Нарны эрчим хүчний аж үйлдвэр Хятадад үйлдвэрлэсэн нарны зайн талаар дампингийн эсрэг шалгалт явуулахыг хүссэн. Эдгээр нь амжилтгүй болсон хэдий ч Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарын чанарыг анхаарч, хамтран ажиллаж байх шаардлагатайг анхааруулсан хэрэг болсон. Эдгээр асуудлын хариу болгож Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар үйлдвэрлэлийн технологи, судалгаа, шинжилг ээний чадавхиа сайжруулах, тес т хийх, гэрчилгээжүүлэх тогтолцоогоо өөрчлөх, талбайн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний туршлага хуримтлуулах, өргөн хэмжээний сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүний нөөцийг сайжруулах зэргийг хийхэд бэлэн байна. Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдох талаар хэлэхэд Хятад улсад эрчим хүчний түгээлт болон түгээлтийн тогтолцоог судлах судалгаа, төлөвлөлт хийх нь зөв юм. Түүнээс гадна, бодлого боловсруулагчид дотоодын нарны эрчим хүчний зах зээлийг бий болгох, чанарын хяналтын менежмент, асуудлыг шинжлэх загварыг өөрчлөх алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдэд цогц дэмжлэг, үйлчилгээ үзүүлж, олон улсын худалдааны журам, эрсдлийн эсрэг төлөвлөлт хийх талаар тэдний ойлголтыг сайжруулах шаардлагатай.Товчоор хэлэхэд, сэргээгдэх эрчим хүчинд илүү анхаарсан ногоон эдийн засаг саяхны санхүүгийн хямралаас хойших Х я т а д ы н э д и й н з а с г и й н ө с ө л т ө н д ул а м бү р ө с ө н нэмэгдэж байна. Хятад улс жил бүр 1 их наяд (триллион) ам.долларын орлого олох боломжтой бөгөөд энэ нь 2015 оны урьдчилан таамагласан ДНБ-ийн 15 хувьтай1 тэнцэх юм. Энэ үнэлгээгээр, Хятад улс нь дэлхийн ногоон технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний томоохон зах зээлийн нэг болох юм. Сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний машин, ухаалаг сүлжээний салбарын хөгжлийг дэмжихийн төлөө ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай. Эдгээр салбарын хөгжил, хүлэмжийн хийг багасгах, эрчим хүчний хэмнэлт зэргээс Хятад улс гурвалсан ашиг буюу экологийн, эдийн засгийн, нийгмийн үр ашгийг хүртэх юм.

Ма ЛингжуанХятадын сэргээгдэх эрчим хүчний аж үйлдвэрийн холбооны

Хөтөлбөрийн ахлах ажилтан, Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал

Жан МузиХятадын Сэргээгдэх эрчим хүчнийүйлдвэрлэл эрхлэгчдийн клубийн

Ерөнхий нарийн бичгийн даргын туслах

0

5000

2009

25805

13803

2008

12020

6153.7

2007

5867.4

3311.4

2006

2554.7

1287.6

2005

1267.1

506.9

2004

760.2

196.8

2003

563.4

98.3

2002

465.1

66.3

2001

298.8

57.2

2000

341.6

77.3

10000

15000

20000

25000

30000

cumulative capacity(MW) new capacity(MW)

1 Шанхай дахь Америкийн Худалдааны Танхим (AMCHAM) болон Прайс Уотер Күперс (PWC). 2009 Хятадын Ногоон Технологийн тайлан.

6

Бүгд найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мён Бак

“Нүүрстөрөгчийн хийг бага ялгаруулах, ногоон өсөлт” уриаг дэвшүүлснээс хойш ногоон хөгжлийн стратегийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ дагуу Солонгос улс ногоон ажлын байр бүрдүүлэх замаар уламжлалт эдийн засгийг байгаль орчинд ээлтэй эдийн засаг болгох өөрчлөх зорилт тавин ажиллаж байна. Ногоон ажлын байр гэдэг нь байгаль орчныг хадгалах, сэргээх, экологийн тогтолцоог ирээдүйд сүйтгэхгүй ажил хөдөлмөр эрхлэхийг хэлдэг. Ногоон ажлын байрны нөөц боломж хязгааргүй их бөгөөд ногоон ажлын байр бий болгох нь 21 дүгээр зууны хөгжлийн хөдөлгүүр болно.Бага хүчилтөрөгч, ногоон өсөлт гэсэн үндэсний хэмжээний хэтийн төлөвийг биелүүлэх үүднээс Ногоон өсөлтийн талаарх хороог Ерөнхийлөгчийн удирдлагын дор 2009 оны 2 дугаар сарын 16-нд байгуулсан. Тус хороо нь ногоон өсөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л сэдвийг хэлэлцэх, төвийн болон орон нутгийн төр захиргааны байгуулагуудын үйл ажиллагааг уялдуулах, Ногоон өсөлтийн үндэсний стратегийг бий болгох, Таван жилийн хэрэгжилтийн төлөвлөгөөг бий болгох зэрэг үйл ажиллагааг явуулах үүрэг хариуцлагыг хүлээсэн. 2010 оны 4 дүгээр сарын 14-нд “Бага хүчилтөрөгч, ногоон өсөлтийн хууль” батлагдсанаар Ерөнхийлөгчийн хороо үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэлтэй болсон. Ерөнхийлөгчийн удирдлагын дор үйл ажиллагаа явуулж буй энэхүү хорооны хүлэмжийн хийг багасгах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ногоон өсөлтийг дэмжих ажил дөрвөн үндсэн хэсэгт хуваагдана. Үүнд: 1.гол гол аж үйлдвэрийг ногоон болгох. 2. Ногоон технологи болон ногоон өсөлтийн хөдөлгүүрийг бий болгож хөгжүүлэх. 3.Ногоон барилга байгууламж, тээвэр. 4.Ногоон шинэчлэл зэрэг орно. Гол гол аж үйлдвэрийг ногоон болгох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар ногоон аж үйлдвэрийн цогцолборын тоог нэмж, 2013 он гэхэд жижиг, дунд хэмжээний компаниудтай ногоон түншлэлийн гэрээг байгуулах зорилт тавин ажиллаж байна. 2009 онд ногоон аж үйлдвэрийн цогцолборын тоо 9 байгааг 2013 он гэхэд 10 болгон нэмэх зорилт тавьсан. Ган, нефть-химийн аж үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн 9 үндсэн салбарыг ногоон болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр 2009 онд ногоон бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 10 хувь байсныг 2013 он гэхэд 15 хувь болгон нэмэгдүүлэх юм. Мөн түүхий эд нөөцийг бүрэн дүүрэн ашиглах эдийн засаг-аж үйлдвэрийн бүтцийг байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр түүхий эд нөөцийг бүрэн дүүрэн ашиглах явдал 2009 онд 15 хувь байсан бол 2013 он гэхэд 17 хувь болох юм.Ногоон технологи, өсөлтийн ногоон хөдөлгүүрийн бий

болгохын тулд, Засгийн газраас хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлээд байна. Үүнд гэрэлтүүлэгч диод буюу LED, нэмэлт аккумулятор, гибрид машин, түлшний эс, сайжруулсан хөнгөн усны реактор загвар зэрэг олон шинэ ногоон технологийг хүлэмжийг хийг багасгах арга хэрэгсэл, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр хэмээн авч үзэж дэмжиж байна. Дээр нь компаниудыг үйл ажиллагаагаа ногоон болгоход нь зориулж санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар ногоон технологийн судалгаа, шинжилгээнд зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 он гэхэд 20 хувиар өсөх төлөвтэй байна. Хүлэмжийн хийг багасгах зорилтондоо хүрэхийн тулд БНСУ ногоон барилга, байгууламж, тээврийн тогтолцоог бий болгох шаардлагатай. Ногоон гэр, барилга байгууламж барихыг дэмжиж, ногоон төр засгийн барилга байгууламж, сургууль, олон нийтийн барилга, байгууламжийг барина. Мөн нийтийн тээврийн тогтолцоог сайжруулах, замын хөдөлгөөний түгжрэлийн торгууль тавих, 2018 он гэхэд улс орон даяар 3114 км урт дугуйны замын сүлжээг байгуулах аргаар нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах болон дугуй унах явдлыг дэмжинэ. Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах явдал 2009 онд байсан 19 хувиас 2013 онд 22 хувь болон өснө гэж дээрх хороо үзэж байна. Мөн дугуй унах явдал 2009 онд 1.5 хувв байсныг 2013 он гэхэд 5 хувьд хүргэнэ.Ногоон шинэчлэл бол ногоон өсөлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энгийн иргэдийн сайн дурын оролцоо, байгаль орчны талаарх ойлголт ногоон өсөлтийн амжилтанд ихээхэн чухал юм. Бага нүүрстөрөгчийн хий ялгаруулах амьдралын хэв маягийг ногоон дэлгүүр, нүүрстөрөгчийн шошгожилтыг хийх замаар дэмжин сурталчилна. 2009 онд улсын хэмжээнд 387 байсан ногоон дэлгүүрийн тоог 2013 он гэхэд 600 болгон өсөх бөгөөд нийт ногоон худалдан авалтын үнийн дүн 2013 гэхэд 4 их наяд болон өснө. Нүүрстөрөгчийн хий агуулсан гэсэн шошгожилт бүхий бүтээгдэхүүний тоо 2013 гэхэд 500 болон өсөх бөгөөд ингэснээр иргэдэд нүүртөрөгчийн хий бага ялгаруулдаг ногоон худалдан авалт хийхэд нь туслах юм. Мөн, ногоон эхлэл, ногоон эрчим хүчний гэр бүл зэрэг кампанит ажлыг улс орон даяар олон нийтийн хэвлэл мэдээллээр явуулж, энгийн иргэдэд ногоон өсөлт, бага нүүрстөрөгийн хий ялгаруулах амьдралын хэв маягийн талаар ойлгоход нь туслана.

профессор Ким Жон ЖинЧун-ан-ий их сургуулийн бизнес эрхлэгчдийн менежмент болон аж

үйлдвэрийн сургуулийн декан

Бүгд Найрамдах Солонгос Улс: Нүүрстөрөгчийн хийг бага ялгаруулах, ногоон өсөлтийн талаарх үндэсний хэмжээний бодлого

Subregional Office for East and North-East Asia

7

АнхааруулгаЭнэ товхимолд дурдсан бүх мэдээлэл, өгөгдөл, график зэрэг нь НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Тамгын газрын аливаа нэг улс орон, бүс нутаг, хот

болон эдгээрийн удирдлагын албан ёсны статус болон хил хязгаарын талаарх ямар ч санал сэтгэгдлийг агуулаагүй болно.

Товхимолд нэр нь дурдагдсан аливаа нэг компани, арилжааны бүтээгдэхүүнийг НҮБ дэмжиж байна гэж ойлгохгүй бөгөөд агуулга, тоо баримт, тооцоолол

зэргийн хариуцлагыг тухайн зохиогч хүлээнэ. Эдгээр нь НҮБ-ийн байр суурь, дэмжлэгийг илэрхийлэхгүй.

Орос улсын өмнө нийгэм-эдийн засгийн хөгжлийн нарийн

төвөгтэй үүрэг тулгарч байгаа бөгөөд Орос улсын ирээдүйн хөгжлийн гол төв бол төрөл бүрийн байгалийн баялаг ихтэй Зүүн сибирийн бүс нутаг гэдэг нь тодорхой юм. Эдийн засгийг хөгжүүлж, орон нутгийн хүмүүсийн амьжиргааг сайжруулах олон том том төслийг Зүүн сибирьт хэрэгжүүлэхээр төр засаг болон хувийн компаниудын зүгээс санаачилсан байгаа болно. Эдгээрт газрын тос, хий, нүүрс, уран, төмрийн хүдрийн шинэ шинэ ордыг ашиглах, газрын тос, хийн шугам хоолой болон нүүрстөрөгч боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэр, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр зэргийг барих зэрэг төслүүд ордог. Эдийн засгийн хөгжлийн эдгээр төлөвлөгөөнөөс гадна байгальтай тэнцвэртэй хандах шаардлага байгаа нь ойлгомжтой. Сибирьт эдгээр уламжлалт уул уурхайн нөөц баялгаас гадна, магадгүй хамгийн чухал гэж хэлж болох өөр нэг нөөц баялаг байгаа нь ус юм. Ус ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх асар том боломж байгаа бөгөөд усан цахилгаан станц барьснаар ногоон, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй эдийн засаг бий болж, байгаль орчинд ээлтэй, ашигт ажиллагаа сайтай технологи ашиглах боломжтой болно. Усан цахилгаан станцын ашиглалтанд аюултай хорт бодисын ялгарал маш бага байдаг. Шинээр барихаар төлөвлөж буй усан цахилгаан станц байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэдгийг судлуулахын тулд бие даасан экспертүүдээр байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээг хийлгэх ёстой.Одоогоор Сибирийн цахилгаан үйлдвэрлэлийн тал гаруй нь буюу жилд 80 Тераватт цаг цахилгааныг усан цахилгаан с танцууд үйлдвэрлэдэг. Ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэхийн тулд нүүрсээр ажилладаг станц 35 сая тонн нүүрс шатааж, 80-90 тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулна. Сибирийн олон тооны ашиглагдаагүй байгаа голууд жилд 300 Тераватт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд тус бүс нутагт төлөвлөж байгаа шинэ төслүүдийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй бүр гадна бүс нутгуудын цахилгааны эрэлт хэрэгцээг ч хангах боломжтой.Хөрш зэргэлдээ улс болох Хятад улсын эдийн засаг үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд одоогоор дэлхийн хамгийн том нүүрсээр ажилладаг цахилгааны станцуудтай бөгөөд 2010 онд нүүрс ашиглан нийт 900 гигаватт цахилгааныхаа 700

гигаваттыг үйлдвэрлэсэн. Орос улсын адилаар Хятад улс нь нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай байгааг бүрэн дүүрэн ойлгож байгаа бөгөөд 2005 онтой харьцуулахад 2020 он гэхэд эдийн засгийнхаа нүүрстөрөгчийн хамаарлыг 40-45 хувь бууруулах зорилттой ажиллаж байна. Хятад улс дангаараа байгаль орчинд ээлтэй цэвэр технологи хөгжүүлэхээр зорих биш Орос улстай хамтран энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Зүүн сибирьт Хятад улс газарзүйн хувьд ойрхон байдаг тул сибирйн усан цахилгаан станцын байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх, нүүрстөрөгчгүй эрчим хүчийг Хятад улс руу экспортлох боломжтой юм. Ингэснээр Хятадын нүүрсээр ажилладаг, байгаль орчинд хортой цахилгаан станцыг өдрийн 24 цагийн турш ажиллуулахын оронд үйл ажиллагааны уян хатан зарчимтай, Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээний хэт болон бага ачаалалд зохицох чадвартай сибирийн усан цахилгаан станцын цахилгааны хэрэглээгээр сольж болох юм.Өнөөдөр Орос улс нийт усан цахилгааны с танцын боломжийнхоо 20 хувийг л ашигладаг. Энэ хувь ирээдүйд нэлээн өсөх төлөвтэй байгаа бөгөөд өсөлтийн ихэнхийг Зүүн сибирь болон Алс Дорнод дахь усан цахилгаан станцын эх үүсвэрүүд нийлүүлэх боломжтой юм. Сибирийн байгалийн нөөц баялагийг урт хугацаанд нутгийн оршин суугчдынх нь төлөө тогтвортой ашиглах нь бидний үүрэг хариуцлага юм.

Артем Волинец“En+ Групп”-ийн гүйцэтгэх захирал

* Энэ өгүүлэлийг НҮБ-ийн Байгаль Орчны хөтөтбөр болон Оросын Холбооны Улсын Засгийн газар, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтран байгуулсан ашгийн бус, төрийн бус байгууллага болох НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн Оросын хорооноос бэлтгэсэн болно. Тус хороо Оросын хувийн хэвшлийн компаниудын дунд байгаль орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс “ногоон санаачлага” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хорооны бүрэлдэхүүнд “En+ Групп”, “ЭКОС” компани, Аж үйлдвэр эрхлэгч бизнесменүүдийн Оросын холбоо, “Метропол Групп”, “Газпром” болон бусад хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл багтдаг.

ОРОС: НОГООН БОЛ ЭДИЙН ЗАСАГ,НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ӨНГӨ

Contact information of the SRO-ENEA Office

ESCAP Subregional Office for East and North-East Asia, 17th Floor Meet-You-All Tower,

Songdo Techno Park, 7-50 Songdo-dong, Yeonsu-gu, Incheon City, Republic of Korea

http://northeast-sro.unescap.org │ [email protected]

On 13 November 2010, members of the UN community in the Republic of Korea met with UN Secretary-General Ban Ki-moon and Madame Ban in Seoul

during his official visit to attend the G20 Summit. Mr. Ban briefed the UN community on the outcome of the G20 Summit while UN representatives provided

the Secretary-General with an update on current and upcoming UN activities in the Republic of Korea and the subregion.

Mr. Peter Van Laere Director 032-458-6601 [email protected]. Eugene Gherman Deputy Director & Senior Economic Affairs Officer 032-458-6619 [email protected]. Sangmin Nam Environmental Affairs Officer 032-458-6603 [email protected]. Ka Fa Wong Programme Officer 032-458-6620 [email protected]. Yejin Ha Economic Affairs Officer 032-458-6621 [email protected]. Yuko Kitada Associate Social Affairs Officer 032-458-6607 [email protected]. Alisher Mamadzhanov Associate Environmental Affairs Officer 032-458-6610 [email protected]

SRO-ENEA Past Events & Meetings17 May 2010, Incheon, Republic of Korea Inaugural Ceremony of Subregional Office for East and North-East Asia of UN ESCAP

18-20 October 2010, Daejon, Republic of KoreaUNESCAP Subregional Training/ Workshop on Dissemination and Communications of MDG Statistics for effective use in policy and decision-making

2-3 November 2010, Hunchun, ChinaExpert Group Meeting on Nature Conservation in Transboundary Areas in North East Asia

13 November 2010, Seoul, KoreaUN Community Gathering with UN Secretary-General Ban Ki-Moon

22-23 November 2010, Incheon, Republic of KoreaIntergovernmental Consultation Meeting of the ESCAP Subregional Office for East and North-East Asia

20-21 January 2011, Incheon, Republic of KoreaExpert Consultation Meeting on NEASPEC activities in the field of Transboundary Air Pollution in North-East Asia

25-28 January 2011, Ulaanbaatar, MongoliaConsultation Meetings with Counterpart Organizations of Mongolia

8-11 February 2011, Beijing, ChinaConsultation Meetings with Counterpart Organizations of China

SRO-ENEA Upcoming Events & Meetings12-14 April 2011, Ulaanbaatar, MongoliaHigh-level Asia Pacific Policy Dialogue on the implementation of the Almaty Programme of Action and other Development Gaps faced by the Landlocked Developing Countries (LLDCs)

19-21 April 2011, Ulaanbaatar and Zamyn-Uud, MongoliaInception Meeting for NEASPEC project on Implementing the Regional Master Plan for the Prevention and Control of Dust and Sandstorms in North-East Asia

6 May 2011, Republic of KoreaThe Launch of Economic & Social Survey of Asia and the Pacific 2011, Seoul, Republic of Korea

17 May 2011, Incheon, Republic of Korea1st Anniversary of SRO-ENEA

19-26 May 2011, Bangkok, ThailandEconomic and Social Commission for Asia and the Pacific, 67th Session of the Commission