“Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2...

32
ГИДЦГ-ын “Б” бүсэд тахь эргэн нутагшуулсаны 25 жилийн ойд зориулав © Н.Алтансүх Зэрлэг амьтдын төрөл зүйл устан үгүй болох үед Зарим нэг байгальд элэгтэй хүмүүс тэднийг хамгаалж байна. Амьтны хүрээлэнд байсан зэрлэг адуу тэсэж үлдэх болов уу? Асуултын хариулт нь байгаль хамгааллын түүхийн нэгэн тод жишээ юм. “Тахь эргэн ирсэн нь!” Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Transcript of “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2...

Page 1: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

1 1 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

ГИДЦГ-ын “Б” бүсэд тахь эргэн нутагшуулсаны

25 жилийн ойд зориулав

© Н.Алтансүх

Зэрлэг амьтдын төрөл зүйл устан үгүй болох үедЗарим нэг байгальд элэгтэй хүмүүс тэднийг хамгаалж байна. Амьтны хүрээлэнд байсан зэрлэг адуу тэсэж үлдэх болов уу?Асуултын хариулт нь байгаль хамгааллын түүхийн нэгэн тод жишээ юм.

“Тахь эргэн ирсэн нь!” Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Page 2: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

2“Тахь эргэн ирсэн нь!”

Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван хэдэн жил урьд урьдынхаас илүү өрнөж буй нь сайшаалттай. Гэвч олон амьд зүйлсийн амьдрах, оршин тогтнох нөхцлийг сайжруулахын тулд үгүй болох хүртлээ золиос гаргаж байдаг бусдын хүч чадлаар бий болж байдаг гэдгийг ойлгохын тулд техник технологийг үгүйсгээд байх шаардлагагүй юм. Үхэж, мөхсөн зүйлс хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг бид ухаарах нь чухал. Бидний анзаараагүй байхад үрэгдэж, мөхсөн зарим нэг зүйлс –

усан дор, хөрс, шороон дор – нөхөж баршгүй байгаль экологийн хохирол учруулж болзошгүй юм.

Тийм ч учраас хүн, байгалийн хамтын хөгжлийг бий болгох зүй зохистой амьд зохилдлогоог хэрхэн бий болгох арга замыг хайх нь миний өөрийн улс болон бусад гадаадын улс орнуудаас эрэлхийлэх үндсэн үүрэг билээ.

Өсч буй эдийн засаг, цэцэглэн хөгжиж буй экосистем нь харилцан бие биенээ үл нөхөх юм. Эдгээрийн хэрэгцээ шаардлагыг хүндэтгэх шаардлагатайгаас гадна аль алинд нь ач тустай зүйлсийг олох нь чухал юм. Өөрөөр хэлбэл аливаад даруу төлөв хандах буюу хамгийн ихдээ бус – хамгийн оновчтойг нь гэсэн үг юм.

Тавин жилийн өмнө бидний өвөг дээдсийн шүтэж ирсэн тахь мөхлийн ирмэг дээр байсан ч цөөн тооны хэсэг хүмүүс анхаарал тавьснаар мөхөж, үгүй болохоос сэргийлж чадсан юм. Бэлэг тэмдэг болсон тахь адуу үрэгдэж, мөхөх нь хүн төрөлхтөн бидний хувьд ичгүүртэй явдал гэж үзсэн. Энэ жил Монголд тахь сэргээн нутагшуулсаны 25 жилийн ой тохиож байна. Энэхүү товхимол нь тахь сэргээн нутагшуулах боломжийг хэн, хэрхэн бүрдүүлсэн болон ямар үүрэг гүйцэтгэж байсан талаарх мэдээллийг өгөх юм.

Туурайтан хөхтөн амьтдыг байгальд сэргээн нутагшуулах ажил тэр бүр амжилттай хийгдэж байгаагүй бөгөөд тахь адууг Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулсан нь зэрлэг амьтдын түүхэнд чухлаар тэмдэглэгдэх амжилт юм.

Доктор Райнхард Шнидрих нь Швейцарийн Байгаль орчин, замын тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яамны газрын болон биологийн олон янз байдлын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга бөгөөд ойн биологийн төрөл зүйл, зэрлэг амьтдын бодлого төлөвлөлтийн салбарын даргын ажлыг эрхэлдэг. Тэрээр энэхүү хэлтсийн олон улсын асуудлыг хариуцахаас гадна төв азийн хөхтөн амьтныг хамгаалах санаачлага (CAMI) зэрэг олон улсын байгаль хамгаалах гэрээ хэлцэлд өөрийн улсыг төлөөлөн ажилладаг.

Др. Шнидрих нь Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах төслийг гүйцэтгэгч Олон улсын тахь группын (ОУТГ)

ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн юм. ОУТГ нь Очирын Доржраа, Кристиан Освалд нар анхлан байгуулсан төслийг үргэлжлэл бөгөөд Чех улсын Праг, Австрийн Зальзбург, ХБНГУ-ын Карлсрүэ, ХБНГУ-ын Нюренбергийн амьтны хүрээлэнгүүд, Швейцарын-ын Винтертурий, Брудерхаус болон Цюрихийн зэрлэг амьтны хүрээлэн, Лангенберг сан зэрэг байгууллага хувь хүмүүс ОУТГ-ын бүрэлдэнхүүн болон ажилладаг юм. Мөн ОУТГ-ын хүндэт гишүүд нь Др. ноён Жеан-Пиер Зийгфрийд (ШХУ, Арлэсхайм), Доротээ Штамм (ШХУ, Базел хот) болон ОУТГ ерөнхийлөгч асан, УЗ-н зөвлөх проф. ноён Томас Фистерэр (ШХУ, Аарау) нар хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн юм.

Тахийг хайрлан хамгаалдаг эрхэм андуудаа

“Дэлхийн хамгийн хүнд амьдар нөхцөлтэй газруудын нэг болох монголын говь тал хээрийн бүсэд тахь сэргээн нутагшуулсан нь том амжилт юм..”

Page 3: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

2 3 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Гэрэл зургуудийн хуулбарлах эрх манай зурагчид болон байгууллагуудад хадгалагдана.Тахь эргэн ирсэн нь. Олон улсын Тахь Групп (ОуТГ), 2017 оны 9 сар

Рут Вэррэн, Швейцарийн Винтертур хот дахь Брудерхаус Вилдпарк нийгэмлэгийн ерөнхийлөгч, хотын зөвлөх:“Брудерхаус Вилдпарк нь тахь сэргээн нутагшуулах төсөлд идэвхтэй оролцсон явдалд би ихээхэн бахархаж явдаг. Би зочдод паркаа үзүүлэх буюу мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах бүртээ тахь сэргээн нутагшуулсан амжилттай түүхийг ярьж, баярлаж байдаг. Бүр 1990 онд Брудерхаус Вилдпарк 100 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд Винтертур хотын зөвлөл шинэ төрөл зүйл амьтныг паркад байрлуулах шийдвэр гаргасан юм. Анх Эрнст Хуггенбергер тахийг санал болгосон ба бид 1991 оноос хойш тэжээн арчилж байна. 1996 онд Вилдпаркийн захиргаа сэргээн нутагшуулах хөтөлбөрт оролцохоор шийдсэн юм. Иймээс 15-аас доошгүй тахийг Винтертураас Монгол руу илгээсэн. !“

Бидний энэхүү ажил эхэн үедээ нэлээд хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байлаа. Тахийн үр төлийг мэнд үлдэхэд туслах, тээвэрлэлт зохион байгуулах, сүргүүдийг ажиглан судлах зэрэг бүхий л зүйлсийг бодох, нөхцөл байдалд нь тохируулах шаардлага гарч байв. Говь нутагт бэлчих зэрлэг адууг сэргээн нутагшуулахад маш олон цагаар сайн дурын ажил хийхээс авхуулаад санхүүгийн дэмжлэг их шаардлагатай болж байсан. Энэхүү хичээл зүтгэл амжилттай болох эсэх үргэлж – өнөөдрийг хүртэл – тодорхой биш байлаа. Тахийн өвчлөл, ган гачиг, цаг уурын хатуу ширүүн нөхцөл болон гэрийн адуутай нийлэх зэрэг олон хүчин зүйлээс хамааран онгон зэрлэг байгальдаа тахь маш цөөн тоогоор амьдарч байна.

Тийм ч учир бидний 25 жилд хийсэн ажил дууссан гэсэн үг биш юм. Монголын тахь, тахийн сүргийг хайрлан хамгаалах, дэмжлэг үзүүлэх монгол болон бусад орны хүмүүс бидэнд хэрэгтэй байна. Монголын холбогдох албаны бүхий л шатны хүмүүс болон хичээл зүтгэлтэй манай хамт олон, ГИДЦГ-ын “Б” бүсийн байгаль хамгаалагчид, бидэнтэй хамтран ажилладаг монголын болоод бусад орны түнш байгууллагууд хийгээд байгаль

дэлхийгээ хамгаалах бидний энэхүү санаачлагыг дэмжигч бүхий л хувь хүмүүс та бүхэнд Олон улсын тахь группын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та бүхний тусламж, дэмжлэг говь нутагт болоод бидний сэтгэл зүрхэнд ихээхэн ач холбогдолтой юм. Тахийн хувьд байгальд зэрлэгээр амьдрах нь амьдрал эсвэл үхэл юм. Гэвч устаж үгүй болохоос нь өмнө аварч үлдэх, хайрлах хэн нэгэн зайлшгүй хэрэгтэй тусламжийг үзүүлж олон төрөл зүйлийг хамгаалах ёстой гэдгийг бид санаж байх учиртай.

Тахь бол тэдний өвөрмөц төлөөлөл, байгалийн үнэт зүйл бөгөөд түүний амьдрах орчныг нь цогцоор нь хамгаалах нь бидний хойш үеийнхээ төлөө хийх чухал алхамуудын нэг юм.

Таныг бидэнтэй санал нэгдэж, биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Page 4: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

“Тахь эргэн ирсэн нь!” 4

Хатагтай Дуламсүрэнгийн Оюунхорол, Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны сайд асан

Монгол улс нь нь хүн ам шигүү суурьшсан бусад олон улс орнуудтай харьцуулахад байгалийн үзэсгэлэнтэй маш өргөн уудам газар нутагтай юм. Өсөн нэмэгдэж буй даяарчлалын хэрээр

байгалиа хамгаалах нь манай улсын болоод миний хувьд чухал асуудал болж байна. Учир нь манай экосистем өвөрмөц онцлогтойгоос гадна эмзэг учир ялангуяа говийн их газар нутгийг хуулиар хатуу хамгаалалтанд авсан. Манйа орны баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говийн экосистем нь байгалийн үзэсгэлэн төдийгүй зээр, хулан, тахь зэрэг олон зүйл ан амьтад амьдардагаараа гайхалтай юм. Бараг 50-иад жилийн өмнө зэрлэгээр амьдарч байсан тахийн сүрэг устаж үгүй болсон байсан ба энэ бүс нутагт эргэн нутагшиж эрх дураараа чөлөөтэй бэлчиж байгааг дурьдахад таатай байна.

Алсын хараатай манай байгаль судлаачид болон Европын мэргэжлийн байгууллагын болон бусад сайн санаат хүмүүсийн хамтын дэмжлэгтэйгээр тахийг эх нутагт нь эргүүлэн авчирч чадсан билээ. Манай улс энэхүү ажлыг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байгаад миний бие бахархалтай байна. Тахь сэргээн нутагшуулах энэхүү төсөл нь манай улс болоод гадны улс орнуудад байгаль хамгаалах үлгэр жишээч төсөл болж байна. Үүгээр олон улсын хамтын ажиллагаа нь хэрхэн үр дүнтэй байдгийг харуулахаас гадна хариуцлага өндөртэй энэхүү төслийг урт хугацаанд бүтээлч хамтын ажиллагаагаар хэрэгжүүлсэн Олон Улсын Тахь Группт талархаж буйгаа илэрхийлж байна. Монгол орны байгаль, ГИДЦГ-ын гайхамшигт тал нутаг, тэнд эрх дураараа нутагшин дасаж байгаа тахь адуу нь бидний байгалийн үнэт амьд баялаг гэдгийг хүн бүр ухамсарлах нь чухал юм. Энэхүү өвөрмөц экосистемийг хадгалан авч үлдсэнээр монголын алслагдмал газар суугаа орон нутгийн иргэдэд ач тустай аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж бүрдэж байна. Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн байгалийн энэхүү бэлгийг бид хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэгт би итгэлтэй байна.

Говийн дуудлагаарГовийн нөхцөл маш хатуу ширүүн. Эрс тэс цаг ууртайгаас гадна талд элсэн шуурга босох нь элбэг. 1997-98 оны өвөл маш хүчтэй элс шуурч, нэг малчны гэрийг нураан хийсгэж, эд хогшлийг бутраасны дээр долоон настай хүүхдийг голд унагасан. Хүүхэд усанд урссан боловч азаар модны мөчрөөс зүүгдэн үлдсэнийг айж сандарсан аав нь дараа нь олж авсан билээ. Украйны Асканиа Новад төрсөн Перун нэртэй азарганд харин азгүй явдал тохиолдсон. Сүргийн хамт 1998 онд зэрлэгээр амьдрах болсон азаргыг хээлтэй гүү нь хажигласан байна. Перун хүчтэй шуурга босоход сүргээ болон гүүг тойрон явж байжээ. Гэвч тэр шуурганд сураггүй болсон агаад дахин үзэгдээгүй. Гүү нь хэд хоногийн хойно сүрэгтээ буцаж ирсэн боловч унага нь чононд бариулсан байв. Перун шуурганд үрэгдсэн ганц адуу биш. Тэр шуурганд өөр хоёр тахь үхсэн ба хагас жилийн өмнө гурван тахь шороон шуурганы улмаас хорогдсон юм.

Мэндчилгээ

Тахь сэргээн нутагшуулах ажил нь манай улсын болоод гадны орнуудын

хувьд байгаль хамгаалах үлгэр жишээч төсөл юм.”

Page 5: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

4 5 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Кристиан Освалд (1930-2011)

ХБНГУ-ын Мюнхен хотын иргэн, “OCCO” компанийг үүсгэн байгуулсан худалдаачин хүн байв. Тус компани нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн, жишээ нь ангийн мах, тарваганы тос, бүх төрлийн бугын эвэр, зургийг дэлхий даяар худалдаалдаг байв. Тэрээр 1954 оноос Австри, Зүүн европын орнууд, Шинэ Зиланд, Аргентин зэрэг орноос салбарынхаа импортын үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ноён Освалд

байгаль, зэрлэг амьтад ялангуяа буга их сонирхдог хүн байлаа. Тэрээр 1967 болсон олон улсын ангийн үзэсгэлэнд Монгол улс гэр барин оролцож байгаатай таарч байв. Ноён Освалд тухайн үед Монгол гэж улс хаана байдгийг тийм ч сайн мэддэггүй байсан ба хүчирхэг том аргаль, янгир, буга бүхий ан амьтадтай нутаг болохыг л ойлгож авчээ.

Улмаар Кристиан Освалд худалдаагаа Хятад, Монгол улсаас өргөжүүлж, шаардлагатай хүний нөөц, харилцаа холбоог тус улсуудад тогтоож чадсан юм. 1981 онд Хятадад бизнес аялал яваад тэрээр Др. ноён Гуо Фанг Зэнгтай танилцсан нь түүний аз байлаа. Тэрээр германаар төгс ярьдаг тул хятадын зэрлэг ан амьтдын талаарх бүхий л мэдээллийг өгдөг байв.

1990 онд тухайн үеийн Монгол улсын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга ноён Д.Майдар ноён Освалдтай уулзах үедээ байгальд зэрлэгээр амьдарч байгаад устаж үгүй болсон тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах санааг хэрэгжүүлэх талаар санал хүсэлт тавьсан юм. Тэрээр энэ саналыг хүлээн авч, нэлээд хүчин чармайлт гарган хэрэгжүүлж эхэлсэн. Ийнхүү Кристиан Освалд зэрлэг ан амьтдыг хамгаалах, хадгалан авч үлдэх сан (COS)-г байгуулж, 1992 онд Прагийн амьтны хүрээлэнгээс тахийг Монголд авчрах эхний ажлыг хувиасаа санхүүжүүлж байсан түүхтэй. Энэ ажлыг хийхэд тулгарч байсан дэд бүтэц, тээвэрлэлт, зохион байгуулалтын олон асуудлыг шийдэх шаардлага гарч байв. Монголын байгаль орчны яамны тахь нутагшуулах үндэсний комисстой хамтран Тахийн талд тахь сэргээн нутагшуулахаар шийдсэн юм. Амьтны хүрээлэнд төрж, өссөн тахь шинэ орчинд дасан зохицоход нэлээд нямбай үйл ажиллагаа шаардлагатай болох нь Освалдад эхнээсээ ойлгомжтой байлаа.

Хэдийгээр төсөл хэрэгжиж эхлэхэд хүндрэл бэрхшээл нэлээд гарч байсан ч Кристиан Освалдгүйгээр Говьд тахь сэргээн нутагшуулах ажил хийгдэхгүй байсан гэдгийг бид дурьдах нь зүйтэй юм.

Жеан-Пиер Зийгфрийд (1930-2013)

Мал эмнэлэг, Анагаах Ухааны Др. Жеан-Пиер Зийгфрийд (1930-2013) нь Вернер Штамм санг үүсгэн байгуулснаас эхлэн малын эмч, хожим нь тус сангийн ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэж байв. Тэрээр илжиг их сонирхдог байлаа. 1999 онд Вернер Штамм сантай хамтран Олон улсын тахь группыг (ОУТГ) үүсгэн байгуулсан ба анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тахь сэргээн нутагшуулах төслийн эхний 5 жил амаргүй байлаа; Учир нь шинжлэх ухааны үндэслэлтэй арга барил, арга зүйг боловсруулах шаардлагатай байсан ба үүнийг ОУТГ хэрэгжүүлэхээр байгуулагдсан юм. Др. Зийгфрийдийн удирдамжинд ОУТГ онол, практикийн олон асуудлыг шийдвэрлэж чадсанаар тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Ноён Зийгфрийд монголд тахь сэргээн нутагшуулах бусад төслийн хамтын ажиллагааг санаачилсан. Мэргэжлийн хүмүүс, найз нөхдийн хувьд тэрээр хэзээ ч өөрийгөө төвийлгөдөггүй хүн байв. Ур чадвар, наргианч зангаараа монгол хамтрагчиддаа ихэд үнэлэгдсэн хүн байсан юм. Энэ ч утгаараа түүнийг “Тэмээ” хэмээн хүндэтгэн хочилж, нэрийддэг байв.

Жеан-Пиер Зийгфрийд нь санхүүжилт босгох ур чадвартай хүн байсан тул төслийн урт хугацаанд амжилттай хэрэгжих суурийг тавьж чадсан юм. Тэрээр тахь сэргээн нутагшуулах ажилд оролцож буй бүхий л хувь хүн, байгууллагатай найрсаг харилцдаг байсан. Тахь сэргээн нутагшуулахад тулгарч байсан томоохон мэтгэлцээнд ажил хэрэгч, хамтран ажиллах зарчмыг эрхэмлэн ажилладаг байсан.

2007 онд ОУТГ-ын ерөнхийлөгчийн албаа өгч, хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн юм. Гэсэн хэдий ч ОУТГ-тэй холбоотой байж, дэмжлэг олоход шаардлагатай өөрийн мэдлэг ур чадвар, санал санаачлага, холбоо сүлжээгээ бидэнтэй хуваалцаж, тусалж байсан. Ийнхүү ажиллахад түүний ард эхнэр Соня Зийгфрийд чухал дэмжлэг үзүүлдэг байв. Тахь, сэргээн нутагшуулах ажлыг байнга ойлгон дэмжиж, төслийг хэрэгжүүлэхэд маш их сэтгэл зүрх, хүчин чармайлт гаргаж шаардлагатай үед санаа оноогоо илэрхийлж байлаа.

Жеан-Пиер Зийгфрийд, Соня Зийгфрийд нарын үүсгэн байгуулсан сан нь тахь нутагшуулах ажлыг чухалчлан авч үзэж, өнөөг хүртэл дэмжиж ирсэн. Сангийн зорилго нь нэг талаараа шаардлагатай байгаа үндсэн болон ажиглалт судалгааны зардлыг гаргаснаар тахь сэргээн нутагшуулах ажилд дэмжлэг үзүүлэх, нөгөө талаар тахь гаршуулахад тулгарсан хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг судлахад оршино.

Олон ашиг сонирхол, хувь хүмүүсийг нэгэн зорилго руу хөтлөж чадсан ноён Жеан-Пиер Зийгфрийдийн ур чадвар, түүнгүйгээр ОУТГ болон төсөл өнөөдрийн хэмжээнд хүрч чадахгүй байх байлаа.

Анхдагчид

Цэдэнсодномын Сүхбаатар Тахийн тал дахь тахь нутагшуулах төвийн хоёр дахь дарга байсан. Тэрээр малын эмч мэргэжилтэй бөгөөд тахь нутагшуулах буянт ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм. Ц.Сүхбаатар тахийн төсөлд ажиллаж байхдаа ГИДЦГ-ын Б хэсгийн анхны даргаар томилогдсон бөгөөд тахийг эх нутагтаа авчрах, байгаль цаг уурын орчинд дасган нутагшуулах эхний үеийн хүндрэл бэрхшээлүүдтэй удаа дараа тулгарч, түүнийг амжилттай давж гарч энэхүү чухал ажилд өөрийн хувь нэмрээ тодорхой оруулж байсан хүн. Харамсалтай нь Сүхээ маань хүнд өвчний улмаас цэл залуу насандаа биднийг орхин одсон юм. Түүний бидэнд үлдээсэн ажил үйл өнөөг хүртэл амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Ц.Сүхбаатарын гавьяаг нь бид мөнхөд дурсаж явах болно.

Page 6: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

6“Тахь эргэн ирсэн нь!”

Очирын Доржраа нь Монголын байгаль хамгаалагчдын анхдагч юм. Тэрээр 1990 онд ховор амьтдыг хамгаалах үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэж байв. Тухайн үеийн сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай Монголд тахийг эргүүлэн авчрах санаа гаргахад монголын талаас ноён О.Доржраа уг төслийн анхны зохицуулагчаар томилогдон ажиллаж байв.

Ноён Доржраа, устаж үгүй болоод байсан тахийг эх нутагт нь эргэн авчрахад та болон ноён Майдарт юу нөлөөлсөн бэ? 1990 он гэхэд тахь устаж үгүй болоод 20 гаруй жил болсон байсан байна. Таны алсын хараа юу байв?Намайг Говийн их дархан газар ажиллаж байхад 1977

оны намар тэр үеийн Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар анх удаа Говийн их дархан газртай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох асуудлыг газар дээр нь үзэж шийдвэрлэхээр зориуд очсон юм. Тэр дархан газрын байгаль ан амьтны байдалтай танилцаад Дархан газрын төвийг байгуулах газар нутгийг сонгож тэнд олон улсын төсөл хэрэгжүүлэхэд Монголын засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлыг шийдвэрлэх зорилготой явжээ. Үнэхээр холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, Дархан газрын төвийг Цогт сумын Захуй бригадад байгуулах, тэгэхдээ Захуй гэдэг нэрийг Баянтоорой болгон өөрчлөх зэрэг шийдвэрүүдийг гаргуулж байсан юм. Энэ хүнийг үнэхээр байгаль орчныхоо төлөө санаа тавьдаг, жинхэнэ төрийн зүтгэлтэн байсан гэж бодож явдаг.Тэр үед Монгол оронд тахь адууг сэргээн нутагшуулах асуудлаар бид санал солилцон ярилцахад уг асуудлыг баяртай хүлээн авч хаана, хэдийд нутагшуулж болох вэ, дархан газрын нутагт нутагшуулах нь зүйтэй байхаа гэж ярилцаж байсан юм. 1978 оны 04-р сард Дархан газрын үйл ажиллагааг сайжруулах, цаашид авах арга хэмжээг тодорхой

заасан Сайд нарын зөвлөлийн 318-р тогтоол гаргаж, уг тогтоолд гадаад улсаас тахийг Монголд тээвэрлэн авчрахыг тодорхой заасан юм. Ийнхүү эмзэг нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд нэгэнт том албан тушаал хариуцдаг, байгаль орчны асуудлыг үнэн сэтгэлээсээ сонирхон дэмждэг энэ хүн намайг зоригжуулж байсан. Оросын шинжлэх ухааны академиас Богд хаан ууланд тахь нутагшуулах ажил бүтэлгүйтсэний дараа ноён Майдар тахь сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлж олон улсын хандивлагчидтай холбоо тогтоосон нь Германы Кристиан Освалд, Голландын Ян Бауманн нар байсан юм. Ийнхүү олон улсын байгаль хамгаалагч мэргэжилтнүүдийг оролцуулсан урт хугацааны хамтын ажиллагаа эхэлсэн.1992 онд тахийг Говьд анх эргүүлэн авчирахад танд юу бодогдож байсан бэ?1985 онд Москва хотод зохион байгуулагдсан Олон улсын эрдэмтдийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу тахь нутагшуулах бэлтгэл ажлыг хангах газар нутгийг сонгож, хашаа байр барих ажлыг хийж эхэлсэн юм. 1990 оны 3-р сард Монгол орны унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах тухай Засгийн газрын шийдвэр гарч, уг асуудлыг хариуцан гүйцэтгэх Засгийн газрын Үндэсний комисс байгуулагдахад энэхүү буянт үйлсэд хүчин зүтгэх сайхан боломж надад оногдож билээ. Энэхүү комиссын бүрэлдэхүүнд чадварлаг олон эрдэмтэн мэргэжилтнүүд оролцон ажилласан нь анхны нарийн төвөгтэй хүнд асуудлыг амжилттай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байлаа. Ер нь Монгол хүн адууг адуулж маллах, өсгөхдөө нэг их санаа зовдоггүйн адил миний хувьд санаа зовохгүй байсныг хэлэхэд сайхан байна. Ялангуяа нутгийн иргэд баяр хөөртэй тэсч ядан хүлээж байсан юм. Тахийн талд хүргэх тахиудыг Улаанбаатараас Ан-26 онгоцоор 4 цаг орчим тээвэрлээд тэнд бэлтгэсэн хашаа байранд нь хүргэдэг байлаа. Энэ үед онгоц буух талбайг урьдчилан бэлтгэсэн боловч анх удаа хээрийн талбайд буух мөн агаарын таатай нөхцөл хангагдах зэрэг нь биднээс үл хамаарах асуудал байсан тул сэтгэл зовоосон эргэлзээтэй зүйл олон л байсан. Гэвч энэ нь буянтай үйл хэрэг байсан тул ямарч саад бэрхшээлгүй амжиж байсныг бодоход сайхан байна.

Тахь устах ёсгүй

Лхачингийн Ойнбаяр, Байгаль хамгаалагчБи 2005 онд анх идэвхтэн Байгаль хамгаалагчаар ороод одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд их олон дурсамжийг үлдээсэн. Ахмад байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж маш олон зүйлийг сурч мэдэж, хамтдаа туулж ирсэн. 2009-2010 оны зуданд Хонь усны говьд айлын жижиг гэр барин Тахь тэжээж байсан маань их хүнд хэцүү үе байсан. Өдрөөс өдөрт хүйтэний эрч чангарсаар нэг л шөнө нэвсийтэл цас орж хонов. Цасны зузаан, хахир хүйтэн, ширүүн салхийг үл тоон ажиллахаас гадна байгаль хамгаалагч бид малчин олондоо туслалцаа үзүүлэн дэмжиж бүгд хамт зүтгэж байлаа.Би энэ ажилдаа их дуртай. Ажлаа хийгээд явж байх үед ховордсон болон зэрлэг ан амьтнаа бэлчиж байхыг мөн гайхалтай унаган төрхөөрөө байгаа уудам нутгаа хараад нэг сайхан амьсгаа авахад сэтгэл уужраад урам ордог.1992 онд анхны тахийг нутагшуулж ирсэн. ОУТГ болон ГИДЦГ-ын “ Б ” хэсгийн ХЗ-ны зорилтын талаар маш их дэмжиж ажиллаж байдаг. Судалгаа шинжилгээ хийснээр Тахийн өвчин болон хорогдол багасч Тахийн тоо толгой өсөн нэмэгдэж байгааг бид нүдээр харан чадах зүйлээрээ туслан хэрэгжиж байна. Мөн манай говийн заган ой

болон бусад ургамал маш сайн урган сэргэж, ан амьтан говь нутагтаа идээшлэн бэлчиж байна.

Page 7: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

6 7 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

91 жил Шинжлэх ухаанд тахийг илрүүлснээс хойш зэрлэгээр амьдарч байгаад устахад 91 жил болжээ. Зарим нь ангийн олз болсон бол заримыг амьтны хүрээлэнд аваачсан байна. Хагенбек зэрэг амьтны хүрээлэнд унагыг нь аваачихын тулд эхийг зүгээр л буудаж алдаг байв.

Өнөөдрийн хувьд Монголд тахь 3 өөр газар нутагшиж байна. Цаашид тахь нутагшуулах нэмэлт орчин бэлтгэх шаардлагатай болов уу?Монгол орны хангай, говь, тал хээрийн бүс нутагт гурван газар сонгож, тэнд тахийг нутагшуулж байгаа нь нарийн судалгаа, алс ирээдүйг бодсон чухал асуудлын нэг юм. Гурван газар нутагшуулсан тахийг гадаадын өөр өөр байгууллагууд ивээн тэтгэж, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловч эцсийн эцэст нэг л зорилготой, нэгдмэл үйл ажиллагаатай байцгаадаг. Гурван газар нутагшуулсны гол учир нь хамтран ажиллагч байгууллага, хүмүүс өөр өөрсдийн чиглэлээр санхүүжилтээ бүрдүүлж, мэргэжилтнүүдээ илгээж, судалгаа шинжилгээний ажлыг тодорхой төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэдэг. Нөгөөтэйгүүр байгалийн янз бүрийн эрсдлээс хамгаалах, нутагшуулж байгаа газрын хэр зэрэг тохиромжтойг харьцуулан судлах, тус тусын амжилт ололтыг нэгтгэн хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Тухайлбал Тахийн талд нутагшуулж байгаа тахьнууд байгалийн эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд дасан зохицож, зэрлэг шинж төрх нь арай богино хугацаанд тодорч өргөн уудам нутаг бэлчээрээ бүрэн ашиглан нутагшиж байхад өвс ургамал, уур амьсгалын нөхцөл арай илүү Хустайн тахиуд байршил, эзэмшил нутаг нь арай бага орон зайд дасан зохицож, түүний хамгаалалт, маллагаанд хяналт тавих бололцоо

илүүтэй, дэд бүтэц сайтай сайн талууд ажиглагдаж байна. Тахийн тоо толгой жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд цаашид нутаг бэлчээрийг өргөтгөн сайжруулах зорилгоор өөр газар нутаг сонгох шаардлага зайлшгүй гарна. Ер нь Монгол оронд байгаль цаг уурын нөхцөл байдал, ус ургамлын нөөц хомсдож, малын бэлчээрийн давхцал үүсэх байдал ажиглагдаж байна. Энэ бүхнийг зохицуулахын тулд өөр газар нутгийг сонгож, тахийн тархацын хүрээг тэлэх, тэгэхдээ дэд бүтцийн асуудал, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хамтад нь анхаарч үзэх шаардлагатай юм.Тахь нутагшуулснаас хойш малын тоо толгой их өссөн. Ховордсон зэрлэг амьтад болон мал сүргийн хоорондын зөрчлийг хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?Монголчууд, ялангуяа хөдөө орон нутгийн ард иргэдийн амжиргааны гол түшиг тулгуур нь эрт дээр үеэс мал аж ахуй, газар тариалан байсаар ирсэн түүхтэй билээ. Хэдийгээр Монгол улсын нутаг дэвсгэр өргөн уудам боловч сүүлийн жилүүдэд цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж байна. Байгалийн нөлөөгөөр гол горхи, булаг шанд олноор ширгэж, хөрсний ус багасч, ургамлын ургац муудаж байгаа нь нийт нутаг даяар тодорхой илэрч байна. Энэ нь зарим газар зэрлэг амьтдад нөлөөлж байгаа баримт олон байна.

“Өнөө цагийн байгаль хамгаалах ажил нь зөвхөн нэг төрөл зүйлийг хамгаалаад зогсохгүй цаашлаад улс орны үүрэг төдийгүй алсыг харсан олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байна.”

Байгалийн нөхцөл байдлын улмаас ан амьтны бэлчээрийн хомсдол ихэсч байгаагийн зэрэгцээ малын тоо толгой өсөх нь ан амьтны бэлчээрт сөрөг нөлөө үүсэж болзошгүй байна. Энэ байдлыг зохицуулах гол арга нь ан амьтны тархац бүхий газрыг улсын тусгай хамгаалалтанд авч тэндхийн байгаль, ан амьтныг хамгаалах явдал чухал юм. Монгол улсын Засгийн газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх зорилтыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ нь малын бэлчээрээ давхцуулалгүй, ан амьтны ус бэлчээрийг чөлөөтэй байхаар зохицуулах бүрэн боломжтой юм. Үүний зэрэгцээ, ан амьтанд зориулан хөрсний ус, ургамлыг хамгаалахаас гадна газрын гүний усыг ашиглах нөхцөл бололцоог бий болгож, энэ талаар холбогдох төсөв зардлын эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах нь зүйтэй санагддаг. Монгол улсын газар нутгийн 20 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалтанд авагдсан бөгөөд цаашид шаардлагатай газруудыг тусгай хамгаалалтанд нэмж оруулснаар мал болон зэрлэг ан амьтны бэлчээрийн өрсөлдөөн гарахгүй байх боломжтой.Тахь бол Монголчуудын бахархалт амьтан. Энэ утгаараа тахь хангалттай хамгаалагдаж байгаа юу? Хэрэь тийм биш байсан бол бусад амьтны хувь заяа хэрхэх байсан бол?Монголчууд морин эрдэнэдээ үнэхээр хайртай. Морьтон монголчууд сайн морьныхоо хүчээр дэлхийг тойрч байсан түүхтэй. Тэр тусмаа адууны өвөг болох тахийг дээр үеэс тахин шүтэж хайрлаж ирсэн түүхэн уламжлал нь энэ амьтны нэрнээс тодорхой байдаг. Тахь Монгол оронд устсан боловч Олон улсын амьтны хүрээлэнгүүдэд цөөн тоотой гарч, тэр нь өсөн үржиж хадгалагдаж байсан нь эх орондоо эргүүлэн авч ирэх сайхан боломж байсан. Орчин үед байгаль орчноо хамгаалах асуудал зөвхөн нэг улс орны асуудал биш дэлхий нийтийн хамтын зорилго, нэгдмэл үйл ажиллагаа болсны бодит жишээ нь тахийг эх нутаг Монгол оронд эргүүлэн авчран сэргээн нутагшуулсан ажил билээ.

Page 8: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

“Тахь эргэн ирсэн нь!” 8

Штефан Зийгфрийд, Жеан-Пиер, Соня Зийгфрийд сангийн ерөнхийлөгч, ШХУ, Арлэсхайм“Биологичийн хувьд би байгаль хамгаалах сайн дурын ажил хийнэ гэдэг нь бүр бага байхад тодорхой болсон. Хүүхэд ахуйдаа шувуу судлалыг ихээхэн сонирхдог байв. Ингээд нутагтаа хөхөл шувууны тоо толгойг нэмэгдүүлэхийн төлөө сурталчилгаа хийсэн. Үүний тулд тэжээл, жижиг үүр байрыг нэмэгдүүлж, улмаар тэр хавьд маш ховордсон шувууны амьдрах орчинг бий болгохыг зорьсон юм. Эдгээр арга хэмжээнээс бусад олон ургамал, амьтан үр ашгийг нь давхар хүртсэн юм. Аавынхаа тахь сэргээн нутагшуулах төслийг үргэлжлүүлснээр би ОУТГ-ийнхантай хамтран оролцох боломжтой болсон бөгөөд төсөлд оролцож буй хүмүүстэй холбоо харилцаа тогтоож, сэтгэл хөдлөм туршлага хуримтлуулсан. Ийнхүү би амьдралынхаа нэг зорилгыг олж авсны дээр аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх завшаан тохиолдсон юм. Энэ гайхалтай ажлыг үргэлжлүүлж байгаад талархаад зогсохгүй сэтгэл ханамжтай байдаг!“

Аавынхаа мөрөөр

“Бид ажилдаа дуртай ба энэ хийморлог амьтныг хайрлан дээдэлдэг.”

Тахийг сэргээн нутагшуулсан тэр цаг үеэс эхлэн Борхүүгийн Батсуурь ГИДЦГ-ын “Б” бүсэд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Түүний аав нь энэ нутагт тахь зэрлэгээр бэлчиж байхыг харж байсан гэрч юм. Залуудаа тэрээр Дархан хотод ажиллаж амьдарч байсанч аавынхаа нутагт эргэн ирсэн юм.

Ноён Батсуурь, та хотын амьдрлыг орхиод Алтай нутагт эргэн ирж, тахь хамгаалах ажилд оролцоход юу нөлөөлсөн бэ? Аав тань тахийн сүргийг устгаж үгүй болохыг харсан учир тэр үү?

Манай улс социализмаас чөлөөт зах зээл рүү шилжих үед олон үйлдвэр үүдээ хааж байсан. Тэр үед Дархан хотод миний ажиллаж байсан үйлдвэр мөн л хаагдсан. Манайх 2 нялх хүүхэдтэй залуу гэр бүл байсан тул амьдрахын эрхэнд нутагтаа буцаж ирсэн. Эргэж ирээд мал маллаж, жилийн хугацаанд аавдаа тусалсан юм. Тэр үед Тахийн талд тахь сэргээн нутагшуулж эхлээд байсан ба тухайн үед тахийн талаарх түүхийг эрдэмтэд ааваас асууж байхыг би одоо ч сайн санадаг. Тухайн үед бид ажил хайж байсан ба тахийг хамгаалан авч үлдэх энэ гайхалтай төсөлд оролцож ажиллах юмсан гэж мөрөөдөж байсан л даа. Эцэстээ эхнэр бид хоёрт тэнд ажилд орох сайхан боломж олдсон. Бид ажилдаа дуртай, тахид хайртай хүмүүс. Тахь таны хувьд хэр чухал вэ?

Тахийг хайрлаж, дээдлэхээс өөр аргагүй юм. Монголчууд бидний хувьд тахь хийморлог амьтан тул хамгаалах шаардлагатай. Таны ажлын яг юу нь танд их таалагддаг вэ?

Би байгаль хамгаалагчийн хувьд тахь хамгаалах ажлыг 20 гаруй жил хийж байна. Эхэндээ тахь нутагшуулахад чононд бариулах, ган зуд гэх мэт байгалийн гамшиг зэрэг хүндрэлүүд нэлээд гарч байсан. Энэ бүгдээс бид олон зүйл сурч авсан. Одоо ГИДЦГ-ын “Б” бүсийн тахийн тоо толгой 200 орчимд хүрсэн. Миний зорилго бол хойч үедээ үлдээхийн тулд тоо толгойг улам олон болгон өсгөх, мөн бусад зэрлэг ан амьтад, говийг бүхэлд нь хамгаалах явдал юм.Сүүлд үлдсэн тахийн сүргийн тухай аав тань юу гэж ярьдаг байсан бэ?

Аав маань хэдий өндөр настай байсан ч бидэнд тахийн тухай ярьж өгдөг байсан юм. Жишээлбэл манай нутагт тахь амьдарч байсан газрын талаар ярьсан. Тахийн шар нуруу, Гүн тамгын ус, Тоодогын ус хавьцаа олон тахь байсныг харсан байдаг. Тахь хүнийг холоос хараад л Говь руу давхичихдаг үргэмтгий, зэрлэг амьтан байсан гэсэн. Жил ирэх тусам тоо нь цөөрсөөр 1970-иад он гэхэд манай нутагт тахь үзэгдэхээ больсон юм. Тахь устаж алга болохоосоо өмнө Монголын хаана нь тархан нутаглаж байсан тухай та нарт ярьж өгсөн үү – жишээлбэл ГИДЦГ-ын “А” бүсэд эсвэл Хятадтэй хил залгаа газар ч юмуу ?

Зүүнгарын говь бол тахь нутагладаг байсан үндсэн газар, уул ус, газар нутгийн нэрнээс нь хүртэл мэдэж болохоор байдаг л даа. Жишээ нь Тахийн шар нуруу, Тахийн ус, Тахийн цавчаал гэх мэтээс. Аав баруун зүгтээ илүү олон тахийн сүрэг байсан байх хэмээн бодож байсан. Харин өмнө зүгт эсвэл “А” бүсэд тахь байсан гэж хэзээ ч ярьж байгаагүй. Аав маань тэр нутгаар явж үзээгүй байх л даа. ГИДЦГ-ын “А” бүсийн талаарх мэдээлэл ер нь бага байдаг. Энэ бүс нутаг бол онгон зэлүүд газар тул одоо ч хүн амьтан тэр бүр очоод байдаггүй уудам нутаг шүү дээ. Тахь Хятадын говиос ч мөн ирдэг байсан байж магадгүй. Байгальд байсан зэрлэг тахь болон сэргээн нутагшуулж байгаа тахийн зан төрхийн ялгааны талаар аав тань ярьж байв уу?

Аав маань энэ тадаар тодорхой дурсан ярьж байсныг санахгүй байна. Мэдээж байгальдаа төрсөн зэрлэг тахь бол сонор соргог, догшин, хүн бараг ойртуулахгүй байсан байж таараа. Харин бидний сэргээн нутагшуулж байгаа тахь зохих хэмжээгээр хүний дэмжлэгтэй орчинд төрж өссөн болохоор байгалийн догшин зан төрх нь сулавтар илэрдэг. Гэвч чөлөөт бэлчээрт төрсөн, тэнд нутагшин дассан тахиуд их хурдан зэрлэгшдэг.

Page 9: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

8 9 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

“БУРХАНы АДУУ“Хурд хамтлагтай хамтран бүтээсэн шинэ дууТа манай сүлд дууг сонсож амжсан уу? Хэрэв үгүй бол та заавал сонсож сураарай! Дуу маань бүтээгдээд олон нийтэд цацагдаж эхэлсэнээс дөнгөж хагас өдрийн дараа гэхэд 80 000 хүнд хүрч үзэгч сонсогчид бие биедээ түгээн дамжуулсан амжилттай байна. Бид монгол тал нутагт эрх дураараа эргэн нутагшиж байгаа тахийн тухай, түүнд баярлан хөөрч буй ард түмний талаар магтан дуулсан юм. Энэхүү уран бүтээлийг ивээн тэтгэсэн Чингис шар айраг ХХК, Швейцарийн хөгжлийн агентлагтаа баярлалаа. Биднийг сонсдог та бүхэндээ баярлалаа. Бидэнтэй нэгдээрэй!

“Bronz Hero“ студийн захирал Б.Хүрэлбаатар, Хурд хамтлагын ахлагч Д.Ганбаяр, Чингис шар айраг ХХК-ны захирал Алфред Неф, ОУТГ-ын менeжер Н.Энхсайхан

ГИДЦГ-ын төв байрны өмнө зогсож буй байгаль

хамтаалагчдын хамт олон, ОУТГ-ын ерөнхийлөгч

Томас Фистэрэрийн хамт.

Кристиан Шауффер болон Тэмээ хочид Зийгфрийд нар ГИДЦГ-ын “Б” бүсийн Тахийн талд хундага архи ууж байгаа нь

Кристиан Освалдтай хамт тахь сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлсэн Очирын Доржраа нь Кристиан Освалдын дурсгалын хөшөөний дэргэд байгаа нь.

Page 10: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

10“Тахь эргэн ирсэн нь!”

Хүсэл байхад гарц бий

1975 онд Швейцарийн Басел хотын гэр бүл Вернер, Дороте Штамм нар ховор адууг хамгаалах, дэмжих зорилгоор Вернер Штамм санг үүсгэн байгуулсан. Тус сан нь Европын амьтны хүрээлэн болон шилэн хоргоны амьтдын нийгэмлэгийн гишүүн. Тус сан нь тахийг үржүүлэх төслийг хөл дээрээ босоход тусласан ба тахийг сэргээн нутагшуулахад оролцсон юм. Үүний зэрэгцээ Говийн их дархан газарт хамгийн анхны тахийн дасгах хашааг барихад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Доктор Баумгартнер Швейцарийн малын эмч бөгөөд Цюрих хотын мал эмнэлэгийн орлогч дарга тэрээр тахийг Монгол руу тээвэрлэхэд гар бие оролцон өнөөдрийг хүртэл тахь сэргээн нутагшуулах төслийг удирдсаар байна. Тэрээр олон жил Олон Улсын Тахийн Группын удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд тэрээр Пржевальски зэрлэг адууг нутагшуулахад монгол улсын засгийн газартай хамтарч олон чухал ажлыг амжуулжээ.

Хатагтай Штамм, таны нөхөр олон улсад цуутай морь унаач мөн хувцаслалтын шүүгч, устаж үгүй болоод байсан тахь, зэрлэг илжиг болон адууны бусад төрлийг үржүүлсэн анхдагч төлөөлөгч байсан. Тэр хэрхэн байгаль хамгаалах салбарынхантай холбогдсон болон түүний хэтийн зорилго юу байв?

Вернер Штамм нь Архитектур мэргэжилтэй, амьтдад маш их сонирхолтой хүн байсан. Тэр дундаа моринд их хайртай байсан болоод ч тэр

үү адуучдын дунд хурандаа цолтой байсан юм. Мюллерхайглын гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс гарган тэр ховордсон зэрлэг ан амьтдыг хамгаалж эхэлсэн. Түүний хамгийн гол зорилго нь өдөр ирэх тусам тоо толгой нь цөөрч, ховордох аюулд орсон амьтдыг хамгаалах байсан. Тэрхүү сангын үндэс суурь нь 1970-аад оны эхээр ховордоод буй тахь адууг хамгаалах ажлаас эхэлжээ. Хожим нь Азийн зэрлэг Хулан, Онагр, Кианг, Африкийн төрөл зүйлүүд Сомали-зэрлэг амьтад болон Грэви зебра хамрагдсан. Түүний хувьд тахь нь байгальд зэрлэгээрээ үзэгдэхээ больж устаж үгүй болж буй амьтны төрөлд багтаж байсан юм.

Тахийн амьдралын талаарх чухал зарчим болон хүндрэл бэрxшээлийн талаар дурьдаж болох уу?

Зэрлэг адуун сүргийн төлөөлөгч нарт хөдөлгөөний чөлөөтэй орчин, их хэмжээний зай талбай шаардагддаг. Тэд өөрсдийгөө байгаль дах нийгмийн бүлгээр зохицуулдаг.

Ховор адууны төрлийг өсгөх явцад зүйлийн онцлогийн асуудлууд тулгарч байсан уу? Жишээлбэл-зан авирт,

нийгмийн бүтэц, удирдлагын явцад?

Адууны овгийн гишүүд нь Саванна болон тал нутагт амьдардаг адуутай ижил зантай юм. Энэхүү зүйл ялгаа нь үр нөлөө бараг байхгүй. Пржевальски адууны хувьд генетикийн хувьд доройтолд орсон байдаг. Дайны дараа тахийн генийн угшлийг сайжруулахын тулд Прага болон Мюнхэний үржүүлгийн газрууд 2 тусдаа аргаар үржүүлсэнээ нийлүүлж эхэлсэн байдаг. Үүнээс улбаалан үржүүлэгийн амьтны хүрээлэнгийн номын удирдагч Юри Вольфтой холбоо тогтоосон юм.

Та Швейцарьт тахийг үржүүлэгчдийн анхных нь байсан. Зэрлэг адууг хаанаас авчирсан бэ?

Тахийг Прагa болон Мюнхений үржүүлгийн газраас авч ирсэн. Тухайн үед цөөн хэдэн газар л цөөн тооны амьтантай байсан.

Вернер Штаммын сан нь Кристиан Освалд болон Очирын Доржраа нарын санаачилсан сэргээн нутагшуулах төслийг нэгтгэсэн анхны байгууллага байсан. Төслийн талаар та юу гэж бодож байсан бэ?

Миний нөхөр эрт нас барсан бөгөөд түүнийхээ хүслийг үргэлжлүүлэх бодолтой байсан. Тиймээс би Кристиан Освалдтай хамтран ажиллахдаа огтхон ч эргэлзээгүй бөгөөд 1995 онд Освалд төслийн дагуу тахийн анхны байгууллагыг ГИДЦГ-ын “Б” бүсэд байгуулсан. Энэхүү зоригтой алхам маань европын холбооны ховор амьтад хамгаалах салбарт их эрэлттэй байсан хэдий ч олон эсэргүүцэлтэй тулгарч гишүүдийг оролцохыг хориглосон.

Доктор Баумгартнер, анхны тахийг өнөөгийн ГИДЦГ-ын “Б” бүсэд нутагшуулсан. Энэ хэсэг нь Хятадын хил залгаа Монголын баруун өмнөд хэсэгт оршдог томоохон хамгаалалттай нутаг. Мөн зун нь маш халуун хуурай хэдий ч өвөл нь маш хүйтэн байдаг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай газар. Тахь нутагшуулах

газрыг сонгоход ямар гол хүчин зүйл нөлөөлсөн бэ?

Зүүнгарын говийн хагас нь хуурай уур амьсгалтай бүсэд оршдог. Тэнд цаг агаар нь өдөр ч шөнө ч эрс тэс уур амьсгалтай байдаг. Ялангуяа хавар цагт говь нутгаар цас ба шороон шуурга нэлээдгүй тохиолддог. НҮБХХ (НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн) эрдэмтдийн бүлэг нь Монголд тахь сэргээн

Халиунаа: Гол горхины адууХариунаа гүү нь 1988.03.16-нд Австралид төрсөн бөгөөд 1995 онд Тахийн талд ирсэн. 1998 оноос зэрлэгээр амьдрах хүртлээ сүргээ манлайлж байв. Түүний сүргийг ажиглахын тулд энэ гүүнд сансарын дамжуулагч зүүсэн ба наркозноос болоод тэр голын шаварт шигдсэн байсныг аварч гаргасан бөгөөд одоо сэргэсэн төдийгүй хэвийн байдалдаа эргэн ороод байгаа.

Page 11: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

10 11 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

нутагшуулах газар нутгийг сонгох ажлыг тахь нутагшуулах үндсэний комиссын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн. Байгалийн нөөц баялаг бүхий ГИДЦГ-ын “Б” бүс нь хамгийн тохиромжтой нь байсан. Хөрс тэжээл сайтай, тэр бүр бороо ороод байдаггүй ч өөр өөр газар ундны усны тогтоцтой байдаг.

Хөтөлбөрийг Монголд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн боловч зорилго, хандлагыг улс тер, захиргааны шийдвэр гаргагчдын түвшинд олон нийтэд сурталчлах шаардлагатай байсан. Олон улсын Тахь Групп үүнийг хэрхэн шийдсэн бэ?

1990 оноос хойш Кристиан Освалдын Зэрлэг амьтдыг хамгаалах (COS) сан болон Вернер Штамм сан (Штамм-Сан) болон бусад сангуудын хамт амьтан хамгаалах тал дээр хамтарч ажиллаж байна. Энэхүү төслийн чухал санаачлагч, монголын талаас хамгийн анхны зохион байгуулагч нь ховор амьтдыг хамгаалах үндэсний комиссын нарийн бичгийн даргадарга Очирын Доржраа болон OCCO худалдааны компаний менежер н.Охиноо нар байсан бөгөөд тэдний зохицуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Гол чухал байгууллагууд нь COS, Штамм Сан, Прагийн амьтны хүрээлэнгийн тахийн удмын бичгийг хөтлөгч Юри Волф, Лангэнбэрг амьтны хүрээлэн болон захирал Кристиан Штауффер нар байсан бөгөөд хожим Зальзбургийн амьтны хүрээлэн доктор Крис Вальцер, биологч Петра Каченский нар хамтран шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулсан. Ноён Охниоо, О.Доржраа, Э.Эрдэнэхишиг, Б.Сүхбаатар болон бусад хүмүүс хөтөлбөрийн зорилго, арга барилын талаар Монголын эрх баригчид болон орон нутгийн иргдэд танилцуулсан ажилласаар иржээ.

Европ болон Монгол улсад энэхүү төлөвлөгөөг практикт хэрэгжүүлэхэд санхүүгийн болон захиргааны талаас хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь юу байсан бэ?

Нэн түрүүнд Олон Улсын Тахь Групп гэж нэрлэнэ. Энэ байгууллага нь ГИДЦГ-ын Б хэсгийн 9000 км2 газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах зорилготойгоор 1999 онд байгуулагдсан. Олон улсын тахийн групп хамтын ажиллагааны гэрээгээ Монголын засгийн газартай хамтран

боловсруулсан. ОУТГрупп бүх хамтрагчидтай хамтран ажиллах, удирдах болон зохицуулах, урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхийг баталгаажуулах, хандивийг мөнгийг үр ашигтайгаар болон мэргэжлийн зүйлд зарцуулахад хатуу анхааран ажилладаг. Олон Улсын Тахын Группын гишүүд нь сайн дураар ажилладаг хувь хүмүүс болон байгууллагууд байдаг бөгөөд амьтны хүрээлэнгүүд идэвхтэй голлон ажилладаг.

Тахь өргөн уудам тал нутагтаа дураар хэсүүчлэн нутагладаг тал нутгийн амьтад билээ. Тэд давчуу хашаанд туйлын дургүй ба ганцаараа тээвэрлэлтийн хайрцаг руу зүглэдэггүй. Та нар европ дахь 8 үржүүлгийн газраас алс монголын нутагт нүүлгэн шилжүүлэхдээ олон олон сорилтуудыг даван туулсан нь дамжиггүй.

Энэхүү тээвэрлэлтийг хийхэд ямар саад бэрхшээлтэй хамгийн их тулгарч байсан бэ?

Тээвэрлэлтийг амжилттай болоход олон асуудалтай нүүр тулж ажиллах нь мэдээж. Сүргийг тээвэрлэхэд мөн монголд нутагшуулахад хялбар байх үүднээс дараах шалгуур үзүүлэлтийг болон бэлтгэл ажлыг чухалчлан авч үзсэн. Үүнд: сонгогдсон тахиуд эрүүл байх ойролцоогоор 2 настай байх ёстой. Тэднийг хэдэн долоо хоногоор гүүний эсвэл азарганы сүрэгтэй нийлүүлэн дасгах хэрэгтэй бас ямар нэгэн нийгмийн бүлэг үүсгэх хэрэгтэй байдаг. Гүүнүүд нь хээлтэй байж болохгүй мөн тээвэрлэлтийн явцад бие биенээ сайн мэддэг тахиудыг зэрэгцүүлж ачих нь зүйтэй. Бүх таxьд тээвэрлэлтийн өмнө клиникт празитийн эсрэг үзлэг хийгддэг мөн хачигт халдварт өвчний эсрэг тарилга хийгддэг. Гүү азаргыг эхний жилд нутагшуулахын тулд тусд нь байлгадаг, энэ үеэр хээлтүүлэг болон гүүг унагалахаас аль болох татгалзсан нь дээр байдаг.

Цагаадай: бугуйлдуулсан ньБайгаль хамгаалагчийн түгшүүр: Цагаадай гүү нь 1996.06.06-нд Тахийн талд төрсөн ба түргэн томордог паразит өтөнд бариулжээ. Иймээс байгаль хамгаалагчид олсоор бугуйл хийж түүнийг бариад эмчилгээ хийсэн байна. Дараа нь тавьсан боловч хүн ойртуулахаа больсон юм. Малчид түүнийг зөвхөн дурангаар л ажиглаж байна. Гэвч тухайн нэг удаагийн эмчилгээ амжилттай болсон билээ.

Олон улсын тахь групп нь тахь сэргээн нутагшуулах хэтийн зорилтыг хэрэгжүүлэхээр төслийг удирдан ажиллаж байна.

Page 12: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

12“Тахь эргэн ирсэн нь!”

Алсын хараанаас бодит үйлдэл рүү

Тахийг нутагшуулах төсөл нь эхэн үедээ тодорхой баримт мэдээлэл хомс, мөрөөдлийн шинжтэй зорилго тавин ажиллаж эхэлсэн юм. Яваандаа тэрхүү зорилтийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг ашиглан хэрэгжүүлэх шаардлага байсан ба үр дүнтэй нийтийг хамарсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүртэл нэлээдгүй хугацаа шаардагдсан. Тахийг сэргээн нутагшуулах төслийн хөгжилд чухал ач холбогдолтой хүн бол зэрлэг ан амьтан судлаач, Швейцарийн Цюрих хот дах Лангэнбэрг амьтны хүрээлэнгийн дарга асан Кристиан Штауффер билээ. Ноён Штауфер нь одоогийн байдлаар Швейцарийн амьтны хүрээлэнгүүдийн холбооны тэргүүн, Олон Улсын Тахийн Группын дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн юм.

Доктор, Профессор, ноён Фистерер нь хууль, эрх зүйн профессор бөгөөд одоо гавьяаныхаа амралтанд байгаа, Швейцарийн Холбооны шүүгч асан, Швейцарийн Ааргау мужийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын гишүүн асан, федерализмын олон улсын шинжээч (мэргэжлийн ерөнхий үүргээс гадна) Олон Улсын Тахь, Группын ерөнхийлөгч асан бөгөөд одоогоор хүндэт ерөнхийлөгч юм.

Кристиан Штауффер та Тахийг сэргээн нутагшуулахад гол хөдөлгөгч хүч нь байсан. Энэ төсөлд дээр Лангэнбэргийн амьтны хүрээлэн хэрхэн оролцож байсан мөн Швейцарь улсад болон Монголын нутаг оронд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Бид нэлээд хэдэн жилийн өмнөөс тахийг Лангэнбэргт амжилттай өсгөн үржүүлж байсан, тэднийг аажмаар онгон зэрлэг тал нутагт нь нутагшуулахаар төлөвлөж байсан бөгөөд ингэх нь ч зүйтэй байсан. Эцэст нь Доротий Штамм болон Жеан-Пиер Зийгфриэд нар биднийг Кристиан Освалдын санаачилсан

хөтөлбөрт хамтран ажиллахыг санал болгосон юм. Тухайн үед би амьтны хүрээлэнд амьтан судлаач байсан мөн түүнчлэн онгон зэрлэг нутгийг ихэд сонирхдог байсан минь энэхүү төсөлд оролцох боломжийг олгосон юм. Би Кристиан Освалдын хүсэлтээр 1997 онд төсөл хэрэгжиж буй нутагруу нэлээд удаан хугацаагаар аялж, ажилласан юм. Дараа нь төслийн зорилт, үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцсанаар др Крис Вальцерийн хамтаар энэхүү төсөлд хувь нэмрээ оруулахаар нэгдэн ажиллаж эхэлсэн юм.

Лангэнбэргийн амьтны хүрээлэн нь тахиудыг үржүүлгийн бусад газруудаас авчран байршуулж Монгол руу тээвэрлэлт хийхэд бэлтгэдэг газар байсан. Тээвэрлэлт хийхэд мал эмнэлэг, зэрлэг амьтдын талаасаа ч зохион байгуулалтын их хүчин чармайлт шаардсан ажил байдаг. Энэхүү ажлыг та хэрхэн гүйцэтгэж байсан бэ?

Тахь үржүүлдэг амьтны хүрээлэнгүүд нь өөрсдийн амьтдыг төсөлд хамруулах их сонирхолтой байсан. Эхэндээ европын холбооны ховордсон зүйлийн хөтөлбөр нь бидний энэхүү төслийн эсрэг байсан. Тээвэрлэлтийн тухайд бид аажим аажмаар сурч алхам алхмаар сайжирч байсан. 2002 онд бид 14 толгой тахийг тээвэрлэхэд бэлтгэж, мэдээ алдуулан, тайшруулж зөөвөрлөж чадсан.

Анхны таxийг Монгол руу нүүлгэн шилжүүлсэний дараагаас тэрхүү төслөө цаашид хэрхэн өргөжүүлсэн бэ?

Аскания Новагаас гарсан эхний хоёр тээвэрлэлт тухайн үед амжилттай хийгдсэн бөгөөд прагматик харагдаж буй хамгийн сайн боломж нь байсан. Шинээр нутагшуулж буй тахийн хувьд өвчнийг тэсвэрлэх шинэ нутагтаа дасан нутагшихад нь маш эрсдэлтэй байсан бөгөөд энэ нь 1997 оныг хүртэл ихэд эргэлзээтэй байсан. Хамгийн том сорилт нь Монгол дахь хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын ялгаатай харилцаа байсан юм. Аз болоход бид зэрлэг ан амьтдын тухай нийтлэг ойлголттой байсан.

Олон улсын Тахь Группын удирдах зөвлөлийн гишүүн таны хувьд одоогийн нөхцөл байдлаас авч үзэхэд, тахь эргэн нутагшуулсан энэхүү амжилтын гол чухал хөгжлийн түлхүүр нь юу байсан бэ?

Амьтдын тухай нийтлэг ойлголт мөн түүнчлэн байгалийн нөөц газар дах амьдрах орчин, хүмүүс өөрсдийн уламжлалт амьдралын хэв маягт нийцүүлэн зэрлэг амьтадтай зэрэгцэн амьдрах зэрэг нь маш зөв алхам байсан. Энэ хоёрын хоорондын хамтын ажиллагаа нь ирээдүйд чухал бөгөөд нутгийн ард иргэд өөрсдийн амьдралын хэв маягыг хадгалж үлдэхийг хүсдэг шиг тахь ч мөн адил тийм ирээдүйтэй. Тахь нь монгол орны соёлын өв түүнчлэн говьд цаашид амьдарч, монгол дах хамтран ажиллагсад маань ч бас энэхүү төслийг өөрсдийнхөөрөө үргэлжлүүлэн хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингэж л би ирээдүйг итгэлтэйгээр харж байна.

Н.Алтансүх,

ГИДЦГ-ын ”Б“ хэсгийн хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн

Байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалан хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь

хамгийн чухал. Байгаль орчин нь хүний эрүүл мэндэд, тав тухтай амьдрахад маш ихээр нөлөөлдөг.

Тийм учраас хүн байгаль 2-г салгаж ойлгохын аргагүй юм. ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын

захиргааны хамт олон ажиллах санал тависнаар 2007 оноос эхлэн хамгаалалтын захиргааны хяналт

шалгалт, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэнээр өнөөдөрийг хүртэл тасралтгүй 10 жил

ажиллаж байна. Сэргээн нутагшуулж байгаа тахийн сүргийн зан төрхийн судалгаа болон зэрлэг ан

амьтадын мониторингийн ажлыг тогтмол хийж үнэ цэнэтэй мэдээлэл цуглуулж байна.

Page 13: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

12 13 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Монгол оронд устаж үгүй болсон монгол адууны өвөг эцэг Тахийг эх нутагт нь сэргээн

нутагшуулах ажлыг амжилттай сайн хэрэгжүүлж бүхий л талаараа дэмжиж ажилладаг

цорын ганц донор байгууллага юм. ГИДЦГ-ын “Б” хэсгийн эко системийг бүхэлд нь

хамгаалж, бүх төрлийн судалгааг дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачидтай

хамтран явуулах нь хамгийн чухал юм.

“Байгаль орчноо хамгаалах ажил нь тухайн улс орны ард иргэдийн өөрсдийнх нь дэмжлэгээс ихээхэн хамаарч, үр дүнгээ өгнө.”

Проф. Фистерер, Та нэртэй хууль эрх зүйн шинжээч хүн. Байгаль хамгаалах байгууллага удирдаж ажиллахад танд юу нөлөөлсөн бэ?

Хөгжил болон Байгаль хамгааллыг хэрхэн өөр хооронд нь холбож болох эсэхийг би гэртээ судалсан. Тэндээс би гадаад оронд хийх төслийн туршлагаа олж авсан.

ОуТГ-ын Ерөнхийлөгч байсны хувьд таны нэгэн зорилго бол, нэгэн хэвийн ардчилсан чиг баримжаатай монголын эрх бүхий байгууллагагууд болон Федерализмын хооронд итгэлцэл төрүүлэх байсан. Ардчилал болон байгаль хамгааллыг холбодог зүйл юу байсан бэ?

Байгаль хамгаалал ажил нь нутгийн иргэдийн тусламж дэмжлэгээс их шалтгаална. Тахийн хувьд мөн өөр аргууд, тэднийг говьд амьдрах орчинд дасгах гэдэг нь монголчууд тахь нутагшуулахад нийгэм улс төр хамтдаа оролцох шаардлага бий болсон. Тэд тахийг амьдрах орчинд нь хүлээн зөвшөөрөхөд, бусад санал хүсэлтийн зөрчлийг, ХАА болон Уул Уурхайн Ашиг сонирхлыг урьдчилж харахад бэлэн байх ёстой. Төсөл маань эхлээд тогтвортой болно хэрвээ энэ төсөл ОУТГ-ийн нөлөөнөөс хараат бус болвол, гадныхны оруулах хувь нэмэр нь аажимдаа хэрэггүй болно. Ямар нэгэн хөгжил нь улс төрийн шийдвэрийн үйл явцаас хамаардаг. Монгол улс 1989, 1990 оны хувьсгалаас хойш ардчилалыг ойлгож байгаа. Жижиг орны хувьд том гүрнүүдийн дунд байгаа, Швейцарийн адил.

Тахь сэргээн нутагшуулахад монголчуудын хариуцлагыг ухамсарлуулах шууд ардчилалын зарчим буюу хэлхээний доод шатнас эхлэн сум, аймаг, улсын хэмжээнд байгууллагууд үүнийг ойлгож бэхжүүлэхэд нөлөөтэй.

Монгол дахь таны үйл ажиллагааны үр дагавар ямар байсан бэ?

Тэд Швейцарийн улс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сонирхохын зэрэгцээ шууд ардчилал болон холбоотны тогтолцоог ихэд дэмжиж байсан.

Тухайлбал монголын албан хаагчид ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамтаар Швейцарьт айлчилсан юм. ОУТГ-ын урилгаар тэд Аарау мужийн ардчилалын төвд зочилсон. ОУТГ нь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагаа, Аараугийн Ардчилалын Төв хамтран төвлөрлийг сааруулах төслийг Монголд хэрэгжүүлсэн.

Тахийг сэргээн нутагшуулах болон Говь нутгийн амьдрах орчныг удаан хугацаагаар аюулгүй хамгаалахад улс төрийн ямар хучин зүйл нөлөөлсөн бэ?

Бид Швейцарьт доороос нь дээш гэдэг аргыг хэрэглэдэг. Энд бас ижилхэн байх нь чухал, эхлээд малчдад итгүүлэх дараа нь сумдад, дараа нь аймаг, эцэст нь улсдаа гэх мэт.

Page 14: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

14“Тахь эргэн ирсэн нь!”

Сэргээх шинжлэх ухаан

Тахь зүйлийн хувьд устах замд ороод байсан үед гаршуулж үлдсэн 50 орчим толгой тахь байснаас арваад нь л өнөөдөр зэрлэгээр амьдарч буй сүргийн эх суурийг тавьсан билээ. Ийм өчүүхэн боломж цаашдын үржилд ноцтой асуудал болж магадгүй. Амьдрах чадвартай тэжээмэл сүрэг үүсгэж, улмаар тэднээс хамгийн шилдгийг нь уугуул нутагт нь буцаан нутагшуулах ажил нь тэднийг сонгох ажиллагаа бодох, төлөвлөх зүйл ихтэй байв.

Мал эмнэлгийн ухааны доктор Крис Вальцер бол Австрийн Вена дахь Мал эмнэлгийн их сургуулийн багш, професор, мөн Нью Йоркийн зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн зэрлэг амьтдын эрүүл мэндийн газрын гүйцэтгэх захирал, байгаль хамгааллын эмнэлзүйн салбарын даргаар ажиллдаг. Профессор Вальцер Европ, Ази, Африкт судалгаа хийж ажиллах явцдаа зэрлэг амьтадтай ажиллах ялангуяа битүү тууртан болон махчин амьтдын талаар үнэт туршлага хуримтуулсан эрдэмтэн юм. Засгийн газрууд, төрийн бус байгууллагууд болон их сургуулиуд түүнээс зөвлөгөө хүсдэг. Профессор Равчигийн Самъяа МУИС-ын биологийн тэнхмийн чөлөөнд гарсан эрдэмтэн юм. Тэрээр одоо ГИДЦГ-ын “Б” бүсэд амьтан судлал болон экологийн судалгаа хийж байна.

Проф. Вальцер, Та зэрлэг байдлаар үлдээгүй тахийн төрөл зүйлийг дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалд нутагшуулах ажлын шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж байгаа. Өмнө нь хэн ч ийм зүйлийг, ийм түвшинд хийж байгаагүй. Амжилттай үндэслэлийг гаргахын тулд та болон бусад судлаачид ямар мэдлэг, мэдээлэлд суурилсан бэ?

Төслийг эхлүүлж байх үед бид тахьтай холбоотой олон зүйлийн талаар үнэхээр бага ойлголттой байсан. Бидэнд экологи, хүрээлэн орчны хувьсал, бусад төрөл зүйл болон говь нутгийн бусад оролцогч

талуудын талаар мэдээлэл хомс байсан. Дээр нь, тахь зэрлэг байгальд устахаас өмнө хэрхэн амьдарч байсан талаар ойлголт авах мэдээлэл дутмаг байв. Эхний өдрөөс эхлэн бид шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг бага багаар авч эхэлсэн тул сэргээн нутагшуулах менежмент болон шийдвэр гаргах үйл явцыг зөв чиглүүлж чадсан. Экологич, малын эмч, нийгэм судлаач гээд олон хүн оролцсон үнэхээр олон салбарын хамтын хүчин чармайлтаар бид мэдээлэл бий болгож байлаа.

Энэхүү анхдагч хөтөлбөрт ОуТГ-ийн ямар үүрэгтэй оролцсон бэ?

Нутагшуулах хөтөлбөрийн эхний шатанд ОУТГ ба түүний удирдах зөвлөл олон улсын санаа бодолд нийцүүлэх, олон улсын нутагшуулалтын стандарт болон дүрэм журмыг дагаж мөрдөх явдлыг баталгаажуулахад анхаарч ирсэн. Төсөл урагш ахих явцад ОУТГ -ийн зөвлөл чиглэл удирдамжаар хангаж, төслийн алсын зорилго ба үүргийг тодорхойлж байв. Цаашлаад ОУТГ сүлжээгээр дамжуулан хэд хэдэн судалгаа ба байгаль хамгаалах санхүүжилтын батламж авсан билээ. Эдгээр санхүүжилтын эх үүсвэр нь төслийг урагш ахиулахад амин чухал үүрэгтэй байсан агаад төслийн эхний 20 жилд нэн чухал дэд бүтцийг бий болгоход тусалсан.

Үржүүлгийн газраас тохиромжтой тахийг сонгохын тулд ямар шалгуур үзүүлэлт ашигласан бэ?

Бусад төслөөс ялгаатай нь бид төслийн эхнээс Европын аюулд учирсан төрөл зүйлийн хөтөлбөртэй (EEP) холбоо тогтоож, тэдний төрөл зүйлийн зохицуулагч ба хороотой хамтран ажилласан. ЕЕР бол тэжээмэл амьтдын үржлийн менежментийг хийх хамгийн идэвхтэй арга барилыг Европын амьтны хүрээлэн ба акваруимын холбоонд (EAZA) нэвтрүүлсэн байгууллага. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд тус төсөл дэлхийн төрөл зүйлийн сангаас хамгийн шилдгийг нь цуглуулах үүд хаалга нээгдсэн билээ. Үүний

Ууган: сэмхэн ирсэн унага Ууган гүү бол Тахийн талд 1992.09.02-нд төрсөн анхны унага юм. Эх нь хээлтэйг хэн ч мэдээгүй тул унага төрсөн нь гэнэтийн явдал болсон. Хүйтний улирал эхлээд байсан ч унага амьд үлдэж чадсан юм. Өсөж том болсон хойноо Ууган 1998.05.28-нд тас хар унага төрүүлсэн. Гүү унагаа маш удаан буюу шүдлэн болтол нь дагуулсан байна. 2017 онд одоо ч амьд байгаа бөгөөд 25 нас хүрлээ. Энэ гүү Тахийн талын хамгийн урт насалж буй гүү юм.

Устах аюулд тулгарсан хавтгайг судлахын тулд зэрлэг амьтдын малын эмч Крис Вальцер тэдгээрийг говийн гүн рүү туух хэрэгтэй болжээ.

Үргэлжлэл нь 16-р хуудаст

Page 15: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

14 15 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Сүхбаатарын ДалайцэрэнС.Далайцэрэн нь ГИДЦГ-ын “Б” бүс дэх тахь нутагшуулах төвийн хоёр дахь захирал агсан Ц.Сүхбаатарын хүү ба тахь хамгаалах ажлыг эртнээс мэднэ. Тэрээр тээвэрлэн ирсэн тахиудад өвс өгөх дуртай байв. Өнөөдөр Далайцэрэн МУИС-ыг амьтан судлалын ангийг бакалавраар төгсөж, ГИДЦГ-ын “Б” бүсийн хамт олонд нэгдэн ажиллаж байна.

Тахийг нутагшуулах анхдагч төслийн эхэнд нэг удаад 14 тахийг Свиссэйрийн зорчигчийн суудлыг нь авсан онгоцоор тээвэрлэж авчирсан. Бээжинд тахь ачсан торон хоргуудыг жижиг онгоцонд шилжүүлж, үндэсний парк дотор уур амьсгалд дасгах хашааны дэргэдэх чулуурхаг хөрсөн дээрх буулгажээ.

Онгоцоор тахийг тээвэрлэхэд дагалдсан хүмүүс: зүүнээс баруун гар тийш: Кристиан Стауффер, Жан-Пьер Зигфрид, Равчиг Самъяа, Дороти Стамм, залуу Освальд болон Рут Баумгартнер нар.

“Эхний өдрөөс эхлэн шинжлэх ухааны мэдээлэл авах тусам менежмент болон шийдвэр гаргах үйл явц маань илүү оновчтой болсон.”

Page 16: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

16“Тахь эргэн ирсэн нь!”

... Тахийн тал дахь нислэгийн зурвас дээр онгоцны арын хаалгыг нээхэд цугларсан олон тахь гарч ирэхийг сониучирхан харж байв. Уур амьсгалд дасгах байранд тэднийг хоргоноос гаргасан нь байгаль хамгаалагчид, туслагчдын зүгээс тоо томшгүй саадыг давсан нарийвчлан бэлтгэсэн баяр хөөртэй мөч байлаа.

Онгоцон доторх тахиуд

Зүүнээс баруун Кристиан Штауффер, Жиан Пиер Зийгфрид, Равчигийн Самъяа, Доротте Штам, Освальд Жун, Рут Ваумгартнер

зэрэгцээ итгэлцэлд суурилсан түншлэлийн ачааражлаа амжилттай явуулж бид адуу бүрийг Монгол руу тээвэрлэхийн өмнө нарийн үзлэг шалгалт хийж байсан.

Нутагшуулахад маш цөөн тооны амьтан оролцож байгаа учир генетикийн ямар давхар нөлөө үүснэ гэж бодож байна вэ? Түүнийг хэрхэн зөөллөх вэ?

Юуны өмнө, тахийн удмын сангийн хомсдолд хүний үйлдэл буруутай бөгөөд тоо толгой хомсдсон үйл явцыг эргүүлэх боломжгүй гэдгийг хүн бүр мэдвэл зохино. Тоо толгой их хэмжээгээр алдагдсан нь генетикийн ялгарлыг алдагдуулсан. Гэхдээ амь үлдсэн хэсэг нь генетикийн хувьд хамгийн тохиромжтой тул үлдсэн сүрэг заавал сул дорой байх ёстой

гэж үзэж болохгүй. Дэлхийн өөрчлөлтийн талаас нь харвал генийн сан цөөрөх нь амьтдын зэрлэгээр амьдрах чадвар, хүчийг хязгаарлах хүчин зүйл болдог ба энэ байдал ялангуяа говьд тод ажиглагддаг.

Та зэрлэг амьтдын эмчилгээний мэргэжилтэн. Адууг нутагт нь авчрах урт, ядаргаатай аяллын явцад давж гарсан ямар сорилтууд байсан бэ?

Манай тохиолдолд тухайн үеийн стандарт, журмууд тохирохгүйг бид түргэн ойлгосон. Олон жилийн турш бид тээвэрлэлтийн асуудлыг сайтар боловсруулсан. Үүнд мэдээ алдуулах, ачих, хэмжээг тохируулах, торон хоргоны хийц, тэжээл, усны нөөц гээд олон хүчинх зүйлийг тооцох

Сэргээх шинжлэх ухаан

Үргэлжлэл нь 18-р хуудаст

Page 17: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

16 17 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Байгаль хамгаалах ажил нь тахийг суллаад дуусчих ажил биш юм. Тахийг нягт нямбай ажиглан харж байх хэрэгтэй ба түүнийг тэмдэглэдэг. Зарим нь эмнэлэгийн тусламж авах хэрэг ч гардаг. Хамгаалалтын бүсэд явуулж буй судалгааны үйл ажиллагаанд генетикийн эсвэл эмчид үзүүлэх ажил ч ордог. (Баруун дээд, Петра Каченски), амьтан, ботаник судлал (баруун гар талд). Мөн Петра Каченскигийн байгаль хамгаалагч, эрдэмтэд, бусад ажилтнуудаас бүрдэх ad-hoc- баг хамгаалалтын бүсэд байгаа тахь, хулан, зээр гөрөөсний сүргийн хөгжлийн үр дүнг урт хугацаанд мэдэх үүднээс явсан амьтны мөр тоолох ажлыг ч гүйцэтгэдэг байна. Зарим мэдээллийг тахийн хүзүүнд зүүсэн камерны тусламжтай авдаг байна.

Page 18: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

18“Тахь эргэн ирсэн нь!”

Проф. Самъяа та амьтан судлаачдын багийнхаа хамтаар Говийн их Дархан Газрын Б хэсгийн эко системийг судалж байгаа. Бүсийн биологийн төрөл зүйл Төв Азийн тал нутгаас юугаараа ялгаатай бөгөөд онцлог вэ?

Тахиудыг авчирсан Зүүнгарын говь бол уулсаар хүрээлэгдсэн уудам хөндий бөгөөд зүүн талдаа Монгол Алтайн нуруу, хойд талдаа Зүүнгарын ба Орос Алтай, өмнөддөө Тэггшэр уулаар хүрээлэгдэн оршдог. Үүнийг түүчлэн өрний хуурай хотгор гэдэг. Үүнд Тахийн шар нуруу, Биж гол, Хонин усны говь, Ёлхон ба Булган голуудын сав газар багтана. Геологийн байрлалын хувьд түүний бүтэц, уур амьсгал нь ургамал, амьтны аймгийг өвөрмөц онцлогтой болгодог. Энэ бүсэд минж (Castor fiber), алагдаахай (Stylodipussungorus), ойн унтаахай (Dryomysnitedula), талын гүрвэл (Eremiasarguta), хоточ шувуу (Phrynocephalushelioscopus), төв азийн мэлхий (Bufopewzovi) зэрэг хоёр нутагтан амьтад оршдог. Эдгээр жишээг үзэхэд энэ бүс манай улсын говь, цөл дотроос өөрийн онцлогтой агаад маш их сонирхол татдаг. Манай залуу судлаачид энэ бүсийн жижиг сүүн тэжээлтнийг олон жил судалж байна. Багш, оюутнууд туурт амьтдын тооллогод оролцдог.

Газар нутгийн нөхцөл хэвэндээ байгаа юу эсвэл ургамал, өвс тэжээлд өөрчлөлт гарч байна уу??

Сүүлийн цөөхөн жилд Монголын тал нутаг болон говьд түүхэн сурвалжтай харьцуулахад маш их өөрчлөлт гарсан. Хүн болон мал сүрэг усны эх сурвалжийг эзлэх болсон тул зэрлэг амьтад шахагдаж байна. Энэ нь туурт амьтад болон тахинд аюул учруулж буй. Гэвч говийн эко систем ерөнхийдөө тогтмол бус. Гол хүчин зүйл нь хур тунадас элбэгшсэн явдал. 2009-2010 оны их цасны дараа Зүүнгарын говийн ургамал түргэн сэргэж, энэ нутаг саванна буюу ойт хээрийн бүс шиг харагдах болсон эко систем ямар уян хатан болохыг харуулж байна. Энэ гайхалтай сэргэлт манай улсад гэрийн болон зэрлэг амьтад, түүний дотор тахийн сүргийн тоо толгой хорогдсоны дараа болсон. Иймээс нутгийн нөхцөл маш хөдөлгөөнтэй гэж дүгнэж болно.

ГИДЦГ-ын “Б” бүсийн эко системд хоёр төрлийн битүү тууртан оршдог. Тэд экологийн өөр өөр байр эзэлдэг үү эсвэр нэг сурвалжийн төлөө өрсөлддөг үү?

Туурт амьтдын төрөл зүйлүүдийн орших орчны ашиглалт өөр

Бээжинд болсон адал явдалРавчигийн СамъяаБи хэд хэдэн удаа Бээжингээс Улаанбаатараар дамжин Бижийн гол руу тахь тээвэрлэхэд дагалдан явсан. Бээжинд тахиудыг ачааны том онгоцноос буулгаж, жижиг АН-24 онгоцонд ачихад хэдэн цаг зарцуулж байв. Бид жижиг онгоцонд тохирсон жижиг хоргонд оруулж, гараар онгоцонд ачиж байв. Ийм ажлын үеэр нэг тахийг алдахаа дөхсөн. Зэрлэг амьтдын малын эмч ноён Крис Вальцер тахийг хайрцагнаас гарах мөчид барьж авсан. Тэрбээр гүйдэл дундаа цамцаа тайлан түүгээрээ тахийн толгой, нүдийг битүүлж, тайвшруулан барьж авсан билээ. Тэр самбаа гаргаагүй бол бид Бээжингийн олон улсын нисэх буудалд тахиа алдахаа дөхсөн шүү.

ёстой. Техникийн чанартай нэг зүйл бол хүний сэтгэцийн эмчилгээнд ашигладаг нейролептик төрлийн эмийг нислэгийн үед амьтанд өгсөн нь тэднийг тайвшруулахад үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

Тахийг авчраад гаргасны дараа эрүүл мэндийн ямар асуудал тулгарч, хэрхэн шийдэж байсан бэ?

Бид эхэндээ тахь хавар үхэж байгаад маш их гайхсан. Нарийн шинжилгээ судалгаа хийж, малчдыг сургасны үр дүнд бид шалтгааны түргэн тогтоосон. Хумхаатай төстэй Babesia хэмээх паразит хачигаар дамжин халдварласан байв. Уг паразитаас хамгаалах механизм үе дамжсан Монгол адуунд бүрэлдсэн боловч Европын тахь хамгаалалтгүй байв. Иймээс бид тахийг Babesia-гаар зохиомлоор халдварлуулж, давхар паразитын эсрэг эмээр эмчлэх арга боловсруулсан. Үүний үр дүнд амьдралын туршид нь уг өвчнөөс хамгаалах дархлаа үүсч, үр удамд нь дамжсан юм. Өнөөдөр ч бид тахийн эрүүл мэндэд ажиглалт хийсээр байгаа.

Монголд адуу малыг наймаалж арилжих явдал элбэг тул халдварт өвчин малаас тахь зэрэг ховордсон амьтдад амархан халддаг. Одоо зэрлэгээр амьдарч буй тахийн сүрэгт ийм халдварыг хэрхэн хянах вэ?

Өнөөдөр нэгдсэн бэлчээртэй нутагт нутагшуулсан амьтад нутгийн мал сүргээс халдвар авах аюул бий. Уг аюулын хор нөлөөг хязгаарлах буюу зөөлрүүлэхийн тулд олон талт арга хэмжээ шаардлагатай. Байнгын ажиглалт хийх, үүнд үхсэн адууны сэг зэмд задлан шинижлгээ хийх, нутгийн малчдад мал сүргээ халдваргүй болгоход дэмжлэг үзүүлэх, тэдний малыг мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, эцэст нь хамгаалалттай бүсэд гаднаас мал сүрэг нэвтрэхэд хориг тогтоох зэрэг болно. Хамгийн чухал нь тэнд мэргэжлийн ажилтныг байлгаж өвчний шинж тэмдгийг даруй илрүүлж, зөөлрүүлэх арга хэмжээг яралтай авах хэрэгтэй.

Өөр нэг аюул бол нутгийн адуутай цус холилдох явдал. Нүүдлийн мал аж ахуйтай газар үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Нутгийн адуутай цус холилдож эрлийзжих нь тахийн сүрэгт бодит аюул бөгөөд давхар ашиглалттай бэлчээрийн үед бүрэн сэргийлэх аргагүй юм. Өнөөг хүртэл энэ асуудал бага нөлөөтэй байсныг ойлгох нь чухал. Харин ирээдүйд халдварт өвчин болон эрүүл мэнд, нарийн хяналт, мал хамгаалалтын бүсэд орж ирэхээс сэргийлэх, шаардлагатай бол генетикийн шинжилгээ хийж, эрлийзжсэн адууг нийт сүргээс тусгаарлах зэрэг арга хэмжээ авах нь тахийн сүргийг эрлийзжихээс хамгаална.

Сэргээх шинжлэх ухаан

Page 19: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

18 19 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Даниэль Висмэр, сарлагчин, ШХУ, Эмбд хот“Амьтны төрөл зүйлийг эх нутагт нь сэргээн нутагшуулах нь байгалийг нөхөн сэргээж байгаа хэрэг юм. Уг төслийг дэмжихэд миний хувьд энэ шалтгаан хангалттай. Миний малладаг сарлагын зарим нь Монголоос гаралтай тул би тэдний унаган нутаг руу аялал хийсэн. Сарлагийн наадмаас гадна би Хустай байгалийн цогцолбор газарт очиж, тахь байгальд зэрлэгээр амьдрахыг анх удаа харсан. Төслийн талаар ярилцсан Монгол хүн бүр тэдний сүсэг бишрэл болсон хүлэг нутагтаа буцаж ирсэнд үндэстний хувьд маш их бахархдагаа хэлж байв. Өвөр монголын жуулчидтай уулзахад ч мөн тэгж хэлж байсан. Үүгээр зогсохгүй, ажлын байр бий болгож, монголын байгаль, хүрээлэн буй орчныг алдаршуулсан нь уг төслийн үр дүн юм. Чингис хаан хүртэл ариун хүлэг буцаж ирсэнд сэтгэлээсээ талархаж, дэмжин батлах байсан байхаа. ”

үү эсвэл өрсөлддөг үү гэдэг нь судалгааны сонирхолтой сэдэв. Ялангуяа генетикийн нэг үүсэлтэй амьтдын хооронд. Бид тахийн өмнөх түүхийг сайн мэдэхгүй. Тахь шинжлэх ухаанд нээгдэж, удалгүй экологи болон зан шинжийг судалж амжихаас өмнө уг төрөл зүйл зэрлэгээр орших нь устсан юм. Түүнд хамгийн хомс

нөөц бол ус байсан нь ойлгомжтой. Алтайн өвөр говьд зэрлэг тэмээ гэрийн тэжээмэл тэмээтэй усны эх сурвалжийг хуваалцаж байсан жишээ бий. Түүнчлэн хулан гэрийн малтай усны цэгийг хуваалцаж байв. Тахийн хувьд хамгийн тохиромжтой газар бол

Page 20: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

20“Тахь эргэн ирсэн нь!”

The science of revitalization

Хулангийн сүрэг (Азийн зэрлэг байгалийн нийгэмлэг) Хулгайн ангийн улмаас тэдгээрийн тоо толгой хорогдсоор байна.

ETH сургуулийг инженерээр дүүргэсэн Андрэас Зийгфрийд, Жеан-Пиер, Соня Зийгфрийд сангийн дэд ерөнхийлөгч, ШХУ, Арлэсхайм

„Хүн төрөлхтөн манай дэлхийтэй хэрхэн харьцаж байгааг харахад үнэхээр сэтгэл өвддөг. Экологийн сүйрэл эсвэл ан амьтан үгүй болж байгаа тухай мэдээ сонсогдохгүй өдөр гэж бараг байхгүй боллоо. Би үүнийг сөрөн тэмцэх ба манай гарагийн ургамал, амьтныг хадгалан хамгаалахын төлөө ажиллахыг эртнээс хүсэж ирсэн. 2002 онд би Монголд ирэх завшаан тохиолдсон бөгөөд ялангуяа Тахийн тал д аав ээжтэйгээ хамт очсон юм. Нэгэнт боломж олдож ийм газар нутгийг үзэж байсан тул тахь нутагшуулах төслийг дэмжих хүсэл улам төрсөн. Улмаар эцэг эх маань өнгөрсний дараа сэргээн нутагшуулах төсөлд ах Штефаны хамт оролцох боломж олдсон.

өвсөрхөг тал нутаг юм. Хуланг тусгайлан судалж, шинжлэх ухааны үүднээс тайлбарласан П.С.Палласын бичсэнээр энэ хоёр битүү тууртан нэг газар амьдарч, 18-р зуунд маш том бүсэд бэлчээрлэж байжээ.

Энэ хоёр төрөл зүйл болон хар сүүлт гөрөөсийн амьдрах орчныг зохицуулахын тулд бид харьцангуй хязгаарлагдмал Зүүнгарын говьд тус бүрийн орон зай ашиглалт ба усны эх сурвалж ямар байгааг судлах ёстой. Экологийн хувьд хоёр төрөл зүйл бараг ижил нөөц ашигладаг боловч нэг дор амьдарч чадахгүй. Энд экологийн олон асуудлыг судлах шаардлагатай авч урт хугацааны хандлага хэрэгтэй.

-Та ГИДЦГ-ын “Б” бүсийг тахь амьдрах боломжит орон зайтай харьцуулбал хэрхэн үнэлэх вэ?

19-р зуунд Зүүнгарын говь болон Тахийн шар нуруунд үлдсэн тахийн сүүлчийн сүрэг хүн, малын асар их түрэлтэд өртсөн. Тэр үед эхийг буудан хөнөөж, унагыг барьж байсан нь тахийн зэрлэг амьдралд хүчтэй цохилт болсон юм. Дахин

нутагшуулахаар бэлтгэж байхдаа боломжит орон зайг эрчимтэй хэлэлцсэн. Нэг хувилбар нь тэдний амьдарч байсан сүүлчийн газар байв. Иймээс бид Бижийн голыг сонгосон билээ. Тэгээд ч буруудаагүй, энд ган, зудын үед бэлчээр хангалттай байдаг газар. Олонх мэргэжилтнүүд тахийн хувьд олон төрлийн ургамалтай газар хамгийн тохиромжтой гэж үзэж байв. Баруун хуурай хотгорыг тойрсон толгод, хөндий өвс ургамал сайтай. Тахийн хувьд хамгийн сайн бэлчээр бол хялганатай газар юм.

Тахь тэжээмлээр удаан амьдарсан учир багахан хэмжээний бэлчээр ашигладаг. Тэдний орон зайн төсөөлөл одоохондоо бүрдээгүй байгаа. Тахийн сүргийн тоо өсөх тусам тэдний бэлчээрлэх орон зай нэмэгдэнэ. Шинэ газар орныг нээх үйл явц сүрэг салбарлах тусам үргэлжлэн явагдана. Зэрлэг битүү туурайтны хоорондын жинхэнэ өрсөлдөөн тахийн тоо толгой хэдэн зуу, мянгад хүрвэл бий болно.

Та ГИДЦГ-ын “Б” бүс дэх жижиг хөхтөн амьтны экологийг судалсан. Яагаад том биш жижиг хөхтөн амьтныг судлах болов?

Page 21: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

20 21 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Хошигнож хэлбэл тэд газар дор амьдардаг учир судлахад хялбар. Үнэндээ бол жижиг хөхтөн амьтдыг судлах экологийн олон суурь асуудлыг судлах үндэс болдог. Тэд богино настай бөгөөд хурдан тархдаг. Том амьтдаас ялгаатай тэдний талаар үнэ цэнэтэй мэдээллийг харьцангуй богино хугацаанд цуглуулж болно. Зүүнгарын говь дахь бидний судалгааны жишээ бол шар оготно юм. Зарим жил олноор их гарч ирдэг атлаа дараа нь олон жилээр алга болдог. Энэ мэрэгч уг экосистем дэх төрөл зүйлийн талаар олон асуулт үүсгэдэг ба өөрчлөлтийн шалтгаан болдог.

Сибирийн тарвага бол ангийн улмаас Монголд тоо толгой нь түргэн хорогдож буй төрөл зүйл. Говийн Б бүсийн тусгай хамгаалалттай бүсийг хүрээлсэн уулсад хамгаалалтын байдал ямар байна вэ?

Саяхныг хүртэл Монголд Сибирийн тарвага элбэг байсан. Гэвч жилдээ нэг сая тоогоор агнаж байв. Монголчууд түүний мах, өөхийг ашиглахын зэрэгцээ арьсыг нь экспортод гаргадаг тул худалдааны гол таваар юм. Хэт олноор агнасан. Гэвч эрдэмтдийн тооцоогоор 2002-2003 онд олон тарвага өвчнөөр үхжээ. Одоо

Монголд тарвага агнахыг хориглосон боловч хүмүүс эрэлтийн улмаас агнасаар байна. Хууль бусаар агнаж буйгаас үзэхэд хамгаалах арга хэмжээ тэр бүр хэрэгжиж, амжилтад хүрэхгүй байгааг харуулж байна. Тэднийг хамгаалах шаардлагатай бөгөөд зөвхөн энэ аргаар нөөцийн хувьд ч хадгалан хамгаалж болно.

Хамгаалах ажиллагаа тахийг гаргаж, уур амьсгалд дасгаснаар дуусдаггүй. Тэднийг нарийн хянаж, бүх үйл явцыг нямбайлан тэмдэглэх хэрэгтэй. Зарим хүн мал эмнэлгийн тусламж хүсдэг. Парк дахь судалгааны ажиллагаанд генетикийн сорьц авах буюу мал эмнэлгийн сорил хийж байна. (баруун дээд Петра Каченски), зоологийн ба ботаникийн шинжилгээ (баруун гар). Үүнээс гадна Петра Каченскийн удирддаг малчид, судлаачдын баг хамгаалалтын бүсэд хулан, тахь, хар сүүлтийн сүргийн тоо толгойн хөгжлийн урт хугацааны төлөвийг тогтоохын тулд тооллого хийдэг. Зарим мэдээллийг тахины хүзүүнд зүүсэн камерын тусламжтайгаар авдаг байна.

Эцэг эхийнхээ нэрэмжит сан байгуулж, тахь нутагшуулах төслүүдийг бэхжүүлэх, дэмжих замаар амжилтад хүргэхийн төлөө ажиллаж байна. Би цаашдаа ОУТГ-тэй тогтоосон харилцаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа.”

Page 22: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

22“Тахь эргэн ирсэн нь!”

Зэрлэг амьтны амьдралыг ойлгохуй

Хайнц Цвайфэл, ОУТГ-ын УЗ-д санхүүгийн даргаар олон жил ажилласан. ШУХ, Аарау хот„Тахийн төсөл намайг юугаараа татсан бэ? 2000 онд би ОУТГ-ийн зөвлөл намайг санхүүгийн даргаар томилсон. Би төслийн талаар их зүйл мэдэхгүй байсан авч би уг албан тушаал надад Пржевальскийн адууг буцаан нутагшуулах ажилд шууд дэмжлэг үзүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байсан. 2002 онд би анх удаа Монгол руу аялж, 12 тахь авчирсан ба тэднийг чөлөөлөн тавихыг нүдээрээр харсан билээ. Ямар сэтгэгдэл төрсөн гээч. Үнэхээр агуу, утга учиртай санаа байсан шүү. Тэр бүх явдал одоо ч миний санаанаас гардаггүй. Би хүн бүрийг энэ төсөлтэй сайтар танилцаж, санхүүгээр дэмжихийг зөвлөдөг.”

Амьтны хүрээлэнд тэжээж байсан тахийг урьд өмнө нь амьдарч байсан газар нутагт нь нутагшуулах ажил, үгүй болсон тахийг онгон зэрлэг байгальд эргэн авчрах нь хялбархан юм шиг харагдаж болох юм. Гэвч амжилттай байна гэдэг нь баталгаа гаргахаас бусдыг шаардаж байдаг, ялангуяа урт хугацаанд. Өөр өөрийн орон зайд өсөж торниод цэцэрлэгт ороод бодит амьдралтай танилцаж байгаа цэцэрлэгийн хүүхдүүд шиг. Тахь амьдрах орчны нөхцөл, шаардлагууд, өрсөлдөгч, заналхийлэгчид, өвчлөлүүдтэй тулгардаг ба туршлага эсвэл энэ талын мэдлэгүйгээс тэсэж үлдэх шаардлага гарч ирдэг.

ГИДЦГ-ын “Б” бүсийн захирал, МУИС-ийг зэрлэг ан амьтны биологич мэргэжлээр төгссөн ноён Оюунсайханы Ганбаатар нь тус бүсэд тахь сэргээн нутагшуулах ажлын

амин сүнс нь юм. Тэрээр энэ салбарт өргөн цар хүрээнд ажиллаж их туршлага хуримтлуулсан учир Говьд амьдарч буй тахь болон бусад төрөл зүйл амьтны талаар арвин их мэдлэгтэй.

Ноён О. Ганбаатар та ГИДЦГ-ын “Б” бүсийн захирлын хувьд тахь нутаглаж буй монголын хамгийн том ДЦГ-ыг удирдан авч явж байна. Тус бүсэд байгаа тахийн хувьд хамгийн том ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байна вэ?

Х: Говь нутаг хуурай гандуу, усны хомсдолтой байдаг тул уст цэг, баян бүрд нь тухайн орчны амьтан, ургамлын зүйлүүдийн оршин тогтнох түшиц нутаг

болдог. ГИДЦГ-ын “Б” хэсэгт Бижийн гол, Гүнтамга, Тоодог ус, Хонь ус, Тахь ус, Ёлхон зэрэг уст цэг, баян бүрдүүд говийн экоситемийн амин чухал орчин юм. Мөн экосистемийн суварганы/пирамид хамгийн доод чухал сууриуд болох ургамал, өвсөн тэжээлт амьтдын хамтран амьдрах таатай орчин нь заган ой юм. Манай хамгаалалттай газарт дээр дурьдсан уст цэг, баян бүрдүүд болон жижиг уулсын хооронд одой заган шугуй хоорондоо холбогдон үргэлжилдэг.

ГИДЦГ хэдийгээр том нутаг дэвсгэртэй боловч өвс ургамал сайтай бэлчээр нь хязгаарлагдмал. Тахь болон бусад өрсөлдөгч өвсөн тэжээлтнүүд бэлчээрээ хэрхэн хувааж байна?

Х: Энэ их сонирхолтой бөгөөд хүнд асуулт байна. Миний хариулттай зарим судлаачид, байгаль сонирхогчид нийцэхгүй бол уучлаарай. Тахь тодорхой үеийн хугацаанд хүний гаршуулсан нөхцөлд амьдарч байгалийн түүхэн хөгжлийн/

эволюцийн жам ёсноосоо хазайсан. Ингээд тэднийг өмнө нь зэрлэгээрээ амьдарч байсан орчинд нь буцаан нутагшуулахад идээшил нутгаа сонгох, өрсөлдөгч өвсөн тэжээлтнүүдтэй харьцаж байгаа байдал нь цаг хугацаанаас хамаараад их өвөрмөц байсан. Нутагшуулалтын эхэн үед тахь хүнд илүү ойрхон байгаа орон зайг мэдэрч идээшилж байсан бол одоо өвс ургамлын гарц, буцад тахь, хулангийн сүргийн байршлаас хамааран бэлчээр нутгаа сонгож байна. Олон тоотой хулангийн сүргээс зайцах байдалтай, хар сүүлт зээртэй ямар нэгэн онцлог харилцаа ажиглагдаагүй бол өвлийн улиралд тэмээн сүргийг бараадах үе байдаг.

Эргэн нутагшуулаад удаагүй байгаа тахийг бусад тахьтай харьцуулан ажиглаж байна уу? Гаршуулсан орчинд байснаас ямар ялгаа гарч байна вэ?

Х: Тахь гаршуулсан орчинд төрж, өсөхдөө байгалийн нөхцөлд амьдрахад нэн шаардлагатай өвс ургамлыг сонгон идээшлэх, хоорондоо ойлголцох дуу авиа гаргах, аюулаас зугатаах хурд хүч, түүнийг сөрөх зэрлэг дошгин зан төрхийг бүрэн эзэмшсэн байдаг бол хүйтэн жавар, салхи шуурганд тэсвэргүй, хачигаар дамжин халдварладаг цусны паразитийн өвчний дархлаагүй, улирлын орооны мөчлөг нь алдагдсан зэрэг дутагдал ажиглагддаг. Тэднийг байгалийн нөхцөлд суллан тавьсанаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг зан төрх, авир нь бүрэн сэргэж ихэнхи гүүнүүд нь 5,6-р сард унагалж, идээшил нутаг нь томорч, усанд ирэх хугацааны дамтамж нь холдож, цаг агаарын үзэгдэлд тохируулан бичил

Page 23: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

22 23 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Зэнтгэрийн Бааст, Байгал хамгаалагч2008 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талаас Тахийн4 азаргыг нутагшуулах зорилгоор Ховд аймгийн нутаг Тахь ус хэмээх газар 100 гаруй км бид хөлөөр нь тууж хүргэж байсан ажил маань санаанаас гардаггүы юм. Тухайн үед таь ийм л их хүчирхэг тэнхээтэй амьтан юм даа гэж бахархаж билээ. Монголын говь тал, төрөлх нутагтаа тахь адууг өсгөн үржүүлэх ажилд гар бие сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаадаа өөртөө бахархаж урам зориг орж явдаг. Олон улсын тахь групп, хамгаалалтын захиргааны бодлого, зорилт хөтөлбөрийг ихэд дэмжин биелүүлэхийг хичээн ажилладаг.

Говьд эргүүлийн ажил хийнэ гэдэг нь заримдаа том асуудал болдог – ялангуяа өвлийн -45° C хүйтэнд (салхи шуургалах үед).

Байгаль хамгаалах эрмэлзлэлийг бадраах нь: О. Ганбаатар хээрийн сургуулилт

амьдрах орчнуудыг сонгон бэлчээрлэж, заримдаа бидний олж чадахгүй нутаг бэлчээрлүү яван оддог болсон.

Амьтны хүрээлэнгээс ялгаатай тал нь бусад махчин амьтадтай нэг орчинд амьдарч байгаа явдал юм. Тахь энэ асуудлыг шийдэхэд ямар стратеги ашиглаж байна вэ? Тэр нь хэр үр дүнтэй байна вэ?

Х: Одоогийн байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулсан тахийг барьж идэж байгаа нь нотлогдсон цорын ганц мах идэшт амьтан бол чоно юм. Гэвч энэ талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Чоно өмнө нь барьж үзээгүй тахийг идтэл тодорхой хугацаа өнгөрсөн байдаг. Анх 1997 онд Ширээ азарганы сүргийг суллахад нэг жилийн дараа нэг унага чононд идүүлж, жил ирэх тусам чононд бариулсан байх магадлалтай тахийн тоо нэмэгдсээр 2006 онд унага, даага, шүдлэн, нэг бүдүүн гүү нийлээд 10 гаруй тахийг бүл чонын сүрэг 14 хоногийн дотор идэж байсан баримт бий. Ямар ч байсан тахь, чоно хамтдаа байсаар байгаа бөгөөд унаганаас дээш насны тахь идсэн баримт 2006 оноос хойш олдоогүй.

Тал хээрийн туруутан амьтад өвс тэжээл сайтай газар хайн нүүдэллэн явах төлөвтэй байдаг. ГИДЦГ-ын “Б” бүс үүнийг урт хугацаандаа хангаж чадах уу?

Х: ГИДЦГ-ын “Б” хэсэгт хулан, хар сүүлт зээр гэсэн говь цөлийн туруутан амьтдын зүйлүүд улирлын шинжтэй нүүдэллэн идээшилсээр байгаа юм. 2010, 2015 оны цэгэн

тооллогын судалгааны үр дүнг харьцуулахад хулан 9337 тоо толгойд хүрч 164,6%, хар сүүлт зээр 13531 тоо толгойд хүрч 228,9%-аар өсөн нэмэгдсэн нь хамгаалалттай нутаг эдгээр зүйлийн амьтдын хувьд үнэхээрийн тохиромжтой нутаг болох нь илэрхий харагдана. Гэвч 2009-2010 оны өвлийн зуданд хулангийн цөм сүрэг Дархан цаазат газраас бүрэн гарсан, тахийн сүргийн 70% хорогдсон зэрэг нь ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутаг дэвсгэрийг өргөтгөх нэгэн чухал үндэслэл болоод байна. Өөрөөр хэлбэл бид ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт харъяалагдах Зүүнгарын говийг иж бүрнээр нь хамгаалах хүсэлтэй байна гэсэн үг.

Тахь сэргээн нутагшуулах анхдагч хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүлээж байгаагүй ямар шинэлэг судалгааны үр дүн гарсан бэ?

Х: Тахь маш богино хугацаанд сайн нутагшиж байна гэж бодож байна. Бид тахийг их хуучинсаг/conservative/ зан төрхтэй гэж дүгнэж байсан нь эндүүрэл болж магадгүй шүү. Могой азарганы сүрэг Тахь ус, Хонь усны баян бүрдүүдийн хооронд 70 км зайд хавар, намарт нүүдэллэж, Угалз азарганы сүрэг Тоодог ус, Хонь усны хооронд 30 км зайд ээлжлэн ус ууж, Бундан, Барс азарганы сүргүүд жилийн турш хамтдаа идээшилж байгаа зэрэг нь миний хувьд эхэн үедээ огт тааварлаж байгаагүй зан төрх юм. Урьд нь тахь энэ бүс нутагт устсан нь хүний шууд нөлөө ба бид тахинд үргэлж эерэг нөлөө үзүүлвэл Зүүнгарын говьд удахгүй хэдэн мянган тахь идэшилнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Page 24: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

24“Тахь эргэн ирсэн нь!”

Пас азарга: Эрэлхэг адуу холыг зорьдог1989.04.24-нд Асканиа Новад төрсөн Пас бол маш хүчирхэг азарга. Тэр бас ухаантай. Дасан зохицох үед тэр өвсний хашааны хаалга нээлттэй байхыг харсан байна. Азарга сүргээ дагуулан тийшээ орж, бүгдээр цадсан байх. Хожим түүний сүргийг Шийрийн ус худгийн орчимд сул тавьсан бөгөөд тэд аажуухан алхалсаар буцаад дасгах хашаа бүхий төвдөө үе үе буцаж ирдэг. Тэднээс холгүйхэн Үенч азарганы сүрэг идээшлэнэ. Удалгүй ширүүн тэмцэл эхэлж Пас азарга Үенчийн сүргийн адууг хазаж гэмтээсэн байна. Одоо сүрэг томорсон тул бүгдийг хянах боломжгүй. Харамсалтай нь унаганууд дээр хар толбо үзэгдэх болов. Учрыг олохоор бүх сүргийг хуучин байсан хашаанд хураан авчирсан юм. Чононд хазуулсан толбо байсан тул эмчлэх шаардлагатай болсон. Эрэлхэг азарга хэдийч сүргийн тоо нь хэт олширсон үед хамгаалж чаддагүй юм билээ.

ГИДЦГ-т малчид мал сүрэгтэйгээ улирлын чанартай нүүдэллэх боломжтой.

Пасын сүрэг өвс, тэжээлийн хашаанд тухлаж буй нь: Чононд хазуулсан унагыг эмчилж буй нь:

Page 25: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

24 25 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Амьтны хүрээлэнгээс байгаль хамгаалалд

20-р зууны хоёрдугаар хагаст амьтан судлалд гарсан шинэчлэл парадигмын өөрчлөлт хийж, устах аюул тулгарсан төрөл зүйлийг амьтны үзвэрээс байгальд нь нутагшуулан шилжүүлэх боллоо. Орчин үеийн амьтны хүрээлэн байгаль хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.ОУТГ-ийн гишүүн Ландерберг /Швейцарь/, Праг /Чех улс/, Зальцбург /Австри/, Карлсрүүэ /Герман/, Брудерхаус /Швейцарь/ хотуудын амьтны хүрээлэнд амьдарч байсан тахийг авчраагүй бол энэ амьтан байгальд үлдэх боломжгүй байлаа. Түүнчлэн Прагийн зоопарк тахийн судалгааны бүртгэл хөтөлж, үржүүлэх төвийн үүрэг гүйцэтгэж байв. Тус парк тахийг Монгол руу тээвэрлэх, нутагшуулах хөтөлбөрт шаардлагатай санхүүжилтыг босгоход чухал хувь нэмэр оруулсан. Ноён Мирослав Бобек Прагийн амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд дээрх үйлсэд хүчин зүтгэсэн хүний нэг юм .

Ноён Бобек, Прагийн амьтны хүрээлэн нь Дэлхийн амьтны хүрээлэнгүүд, акваруимын холбооны /WAZA/ стратегийг хэрэгжүүлж байгаа. Үзэгчийн орлогын тодорхой хэсгийг байгаль хамгаалахад зарцуулахын хамт түүнээс ч илүү өргөн утгаар байгаль хамгаалах ажилд ханддаг. Та энэ хандлагынхаа учир холбогдлыг тайлбарлаж, танай байгууллага байгаль хамгаалалтад ямар үүргийг илүүд үздэгээ ярина уу?

Устах аюулд өртсөн амьтдыг хамгаалах нь орчин үеийн амьтны хүрээлэнгийн хамгийн чухал биш юм гэхэд гол зорилгын нэг. WAZA “Хамгаалахын төлөө нэгдэл” гэсэн уриатай. Гэвч өнөөдөр хамгаалах, сэргээн нутагшуулах ажлын гол гүйцэтгэгч

нь зоопаркууд байх ёсгүй. Мэдээж тэд үүнийг хийнэ. Тахь бол үүний нэг маш амжилттай жишээ. Гэвч аюулд учирсан маш олон амьтан байхад маш цөөн амьтны хүрээлэнд байгаа. Үүнээс гадна амьдрах орчин нь эвдэгдсэний улмаас олон амьтан устан үгүй болдог. Иймээс устах аюулд учирсан төрөл зүйлийг байгаа газарт нь хамгаалах нь чухал юм. Энэ нь нэлээд өргөн хүрээг хамардаг ажил. Жишээ нь, Камерун улс байгаль хамгаалагчдыг дэмжихийн тулд горилл сармагчныг агнахыг хязгаарласан. Энэ утгаараа Монгол дахь манай үйл ажиллагаа тахийг тээвэрлэхээр хязгаарлагдахгүй. Манай үзэгчид амьтдыг хараад зогсохгүй амьтны хүрээлэнт ирсэнээрээ байгаль хамгаалах үйлсийг шууд дэмжиж байгаа юм. Прагийн амьтны хүрээлэнгийн орох тасалбарын үнийн тодорхой хэсгийг шууд байгаль хамгаалах төсөлд хандивладаг бөгөөд хандив, борлуулалт зэргээс санхүүжилтын өөр эх сурвалжийг олдог.

Прагийн амьтны хүрээлэн 1930-аад оноос хойш тахийг тэжээн үржүүлж байгаа. ОуТГ-ийн гишүүний хувьд танайх тахийн бүртгэл хөтөлдөг. Тахийг үржүүлэх анхны үед энэ нь ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Бидний үйл ажиллагаа өмнөх хүмүүсийн бүтээсэн үнэ цэнэ дээр суурилдаг. Профессор Билек анхны тахийг Германы Халлегийн амьтны хүрээлэнгээс авчирсан. 1932.10.04-нд Али, Минка гэдэг нэртэй хоёр тахийг нээгдээд ганц жил болсон Прагийн зоопаркт авчирсан юм. Ингээд бид тахь манайд ирсний 85 жилийн ойг тэмдэглэж байна. Тэднийг үржүүлэх ажилд маш их анхаарсан. Үүнд захирал Яан Власак их гавьяатай бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед ч тасалдаагүй юм. Үүний дараа ялангуяа Мюнхений үржүүлгийн хөтөлбөрийн хамтаар тэжээмэл тахийн тоо толгойг хадгалах тулгийн чулуу болж, нэлээд хожим нь буцаан нутагшуулах үндэс суурийг тавьсан билээ.

Прагийн амьтны хүрээлэн түүнчлэн тахийг хамгаалах олон улсын хүчин чармайлтыг уялдуулахад чухал үүрэгтэй байсан. 1959 онд Прагийн зоопаркийн санаачлагаар Прагад хуралдсан дэлхийн чуулган чухал суурь болсон юм. Бид дэлхийн тахь бүртгэлийн номыг хөтлөх итгэл хүлээж, бүх тоо толгой болон үржүүлгийн үр дүнг тэмдэглэж ирсэн. Уг номыг доктор Юри Волф олон жилийн турш хөтөлсөн агаад тэрбээр тахийг Монголд сэргээн нутагшуулах санааг анх дэвшүүсэн хүмүүсийн нэг буюу бүр хамгийн эхний хүн ч байж магадгүй. 1990-ээд онд

Хуульч Свен Хоффман“Штаммын гэр бүлийнхний ОУТГ-д үлэмж хандив өргөдөг Вернер Штаммын сангийн үүсгэн байгуулагчдын зөвлөлд би 2003 онд сонгогдсон юм. Штефан Штамм, ялангуяа түүний ээж Дороти Штамм нар Швейцарийн Обервилл хотод орших аюулд учирсан төрөл зүйлд зориулсан байгууламжаа үзүүлэхийн хамт Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа тухай ярьсан нь миний урам зоригийг сэргээсэн юм. Би хэдэн жил үргэлжилсэн энэ ажилд тэр даруйдаа татагдаж, удалгүй ОУТГ-ийн удирдах зөвлөлд томилогдсон. ОУТГ-ийн гишүүд, ялангуяа удирдах зөвлөлийн гишүүд тахь нутагшуулах, тахийн амьдрах орчныг хамгаалах, төслийн судалгаа шинжилгээний ажилд хэрхэн ажиллаж байгаа нь эхнээсээ л миний сэтгэлийг хөдөлгөсөн. Амьтан судлаач, малын эмч, байгаль хамгаалагчид оролцсон энэхүү байгууллагын зорилго, зорилтыг би хуульч хүний нүдээр харахад зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж чадсан гэж бодож байна.”

Page 26: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

26“Тахь эргэн ирсэн нь!”

Тахийн талд тахь нутагшуулах ажлыг санаачилсан Кристиан Освалдад тэрээр маш их тусалсан юм. Иймээс бид үүнтэй маш их холбоотой. Тахь бол Прагийн амьтны хүрээлэнгийн бэлгэдэл болсон амьтан.

Тахийг Монгол руу тээвэрлэх ажил өртөг зардал ихтэй байсан. 2011 онд Чехийн агаарын хүчинтэй амжилттай хамтарч, Булган руу энгийн үйл ажиллагааны зардлаар тээвэрлэх болсон. Үүнийг яаж амжуулав?

Тахийг Монгол руу Чехийн нисэх хүчний шинэ тээврийн онгоцоор хүргэх саналыг манай Засгийн газар баталсан. /Прагийн зоопаркийн нэр хүнд нөлөөлсөн ч байж магадгүй/. Ингээд тээвэрлэх зам нээлттэй боллоо. Шийдэх ёстой түм буман захиргааны, зохион байгуулалтын, техникийн асуудал байсан. Түүнээс хойш бид нисэх хүчний онгоцоор долоон

удаа нислэг үйлдсэн бөгөөд энэ хамтын ажиллагаанд маш их баярладаг. Чехийн нисэх хүчний хувьд урт нислэг, дасаагүй нөхцөлд буулт хийх зэрэг нь нисэгчид ба багийн бэлэн байдалд тусалсан байх. Бид түлш, нисэх буудлын хөлс зэргийг төлөхөд арилжааны агаарын тээврийг ашигласнаас хавьгүй хямд тусч байв.

Хэдийгээр бид голдуу тээврийн тухай ярьж байгаа боловч бид Чехийн хөгжлийн агентлагтай тохиролцож, ГИДЦГ-ын “Б” бүсийн дэд бүтэц, тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулалт хийсэн. Мөн орчны бүсийн Биж тосгоны эмнэлгийн засвар, хамгаалалтын захиргаанд хэд хэдэн машин, өвсний саравч, харуулын байр барих, Тахийн талд худаг гаргах зэрэг ажлуудыг хариуцсан гүйцэтгэсэн билээ.

Тахийг тээвэрлэх нь хүмүүсийн ч тэр, амьтдын хувьд ч тэр нэлээд хүч шаардсан, зүдэргээтэй ажил. Таны бодлоор амжилтын хүчин зүйл нь юу вэ?

2011-2017 онуудын хооронд бид Чехээс Монголын баруун нутаг руу Чехийн агаарын хүчний онгоцоор 27 тахь тээвэрлэсэн. Дараагийн дөрөв нь Монголын агаарын тээврээр ирсэн. Бид тээвэрлэлтийн явцад нэг ч тахь алдаагүй. Энэ нь урт хугацааны, маш анхааралтай бараг ёсчилсон нарийн төлөвлөсөн хувилбаруудыг тооцсон бэлтгэлийн үр дүн байсан. Энэхүү хүч шаардсан ажил олон сарын турш олон хүн оролцсоны дотор доктор Ярослав Шимек, малын эмч Роман Водичка, нисэх баазын дарга хурандаа Дэвид Клемент, нисэх багийн ахлагч дэд хурандаа Милан Ланяк нарыг дурдаж болно.

Тахийг илгээхийн тулд тус бүрийн гарал, нас, эрүүл мэнд, зан чанарыг шалгах ажлыг Европын хэд хэдэн орны судалгааны хүрээлэнгийн ажилтнууд гүйцэтгэсэн. Монголд авчирсан тахинууд зөвхөн Чехээс биш, Герман, Бельги, Франц, Швейцарь, Дани, Словак, Унгар улсуудаас ЕЕР-ийн хүрээнд авчирсан юм. Бэлтгэл ажлын нэлээд хэсгийг мэдээж Монголд хийсэн бөгөөд бидний хамтрагч Н.Энхсайхан, О.Ганбаатар нарын дэмжлэггүйгээр боломжгүй байсан. Өөр нэрлэгдээгүй олон хүн уг ажилд хүчин зүтгэж хувь нэмрээ оруулсан.

Тахийн талд гаргасан шинэ худагнаас байгаль хамгаалагчдын төв усаа авч чадах болсон юм.

Намтарын Энхсайхан, МУИС-ын билогийн ангийг амьтан судлаач, магистрийн зэрэгтэй төгссөн. Олон Улсын Тахь Группын Монгол дахь товчоог удирдан ажиллаж байгаа. Монголчууд бидний түүхийг адуунаас салангид авч үзэж болохгүй бөгөөд өнөөдрийг хүртэл нүүдэлч малчдын дунд адууны соёл чухал байр суурийг эзэлсэн хэвээр байна. Миний хувьд монгол адуутай ойрхон байх, түүний удам тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах буянт ажилд гар бие оролцон ажиллаж, амьдарч байгаадаа их бахархалтай байдаг. Хүүхэд наснаасаа хүрээлэн буй орчин, ан амьтанд ойрхон байсан, бусад хүүхдүүдийн адил морь унах, уралдах хүсэл эрмэлзэлээр дүүрэн байсан минь байгаль, ан амьтан хамгааллын чиглэлээр суралцахын эхлэл байсан ч байж болох юм. Их сургуульд оюутан байх хугацаандаа монгол орны ховор амьтдын талаар уншин судалж, чоно, хулан, тахийн идэш тэжээлийн холбоо хамаарал бүхий сэдэвтэй гэрийн даалгаврын ажил гүйцэтгэж байсан минь намайг Хустай байгалын цогцолборт газарт оюутны дадлагын ажил хийх боломжийг олгосон юм. Тэнд монголд тахь сэргээн нутагшуулах бусад төслүүдийн мэдээлэлтэй өргөн танилцаж улмаар сургуулиа төгссөний дараа өөрийн нутагтаа хэрэгжүүлж байгаа тахь нутагшуулах төсөлд профессор Р.Самъяагийн удирдлага дор ангийнхаа анд О.Ганбатаартай

Page 27: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

26 27 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Өөрчлөгдөж буй нийгэм: Өөрчлөлтийг авчрах холбоо харилцаа

Анита Фарни-Минеэр нь гадаад хэл, багш нарт зориулсан Швейцарийн хөтөлбөрөөр дамжуулан сүүлийн 18 жилийн хугацаанд ШХУ-д 101 монгол оюутныг нэг жилийн хугацаанд сургахаас гадна 40 багшийг 3 сарын хугацаанд сургажээ. Үүнээс гадна Англи/ Герман хэлний 160 багшийг МУ-д ажиллуулсан байна. Тэрээр их, дээд сургууль, ЕБС, улс төрчид болоод төрийн бус байгууллага, хувь хүмүүсэй маш өргөн хүрээний харилцаа холбоо тогтоосноос гадна хэдэн мянган ширхэг ном, сургуулийн хэрэгсэлийг тараажээ. Анита Фарни-Минеэр нь Олон улсын тахь группын удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж байгаа ба түүний найз нөхөд үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг юм. Тэрээр Отгонтэнгэр Их сургуулийн хүндэт профессор, МУИС болон Ховд Их Сургуулийн хүндэт доктор юм. Мөн ШХУ-ын Тургау мужийн парламентын гишүүнээр ажиллаж байсан. Хатагтай Фарни, Даяарчлал, дижитал систем нь манай дэлхий ертөнцийг улам л хурдтай болгож байна. Энэ нь монголын нүүдлийн соёлд нэг талаасаа боломж бололцоо, нөгөө талаасаа хүчин чармайлт гаргах шаардлага гарч байна. Үнэн хэрэгтээ сүүлийн 20 жилд гарч буй өөрчлөлт нь хот төдийгүй хөдөө орон нутагт мэдрэгдэж байна. Монгол улс тусгаарлагдсан улс байхаа больж, боломжууд хаяанд байна. Гэвч энэ их хурдтай өөрчлөлтүүд олон асуудлууд дагуулсан. Монголчууд дэлхий ертөнцтэй нээлттэй болж, хэрэглэгчийн байр сууринд ирснээс гадна уламжлалт үнэт зүйлсээ алдаж байна. Эх дэлхийд хүндэтгэлтэй хандах, байгаль орчинг хайр гамтай ашиглах, ёс зүйтэй байхаа больж байна. Хэлснээ биелүүлдэггүй, хүлээлт үүсгэсэн учир итгэл алдрах, цаашлаад засгийн газар байнга солигдох нь аюултай, үндсэрхэг үйлдлүүд гаргахад хүргэж байна. Миний харж байгаагаар ардчиллын эрх, үүргийг тийм сайн ойлгоогүй байна. Та монголын боловсролын байгууллагуудтай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулах болсонд юу нөлөөлсөн бэ?1990 оны нөхцөл байдал ямар хүнд байсныг монголын залуус мэддэггүй. Ном их ховор байсан тул ажлаа би номноос эхлэсэн. Сургуулиудыг сургалтын материалтай болгож чадсан ч багш нарыг сургах, ялангуяа гадаад хэлний ярианы ур чадвартай болгох шаардлага байгааг олж харсан. Ингээд сайн дураараа ажиллах хүсэлтэй Швейцарь хүмүүс Монголд багшлах нөхцлийг хүлээн зөвшөөрч, харин Швейцарийн их сургуулиуд сонгон шалгаруулж авсан герман хэлээр суралцаж буй оюутнуудыг хүлээн авсан юм. Оюутнуудын зардлыг нэг сангаас гаргасан ба ажлаа цалингүй сайн дураараа хийсэн. Энэ бүх ажлаа эргэн харахад та ямар үр дүнд хүрсэн байна вэ?Швейцарьт сурсан оюутнуудынхаа ажил үйлс, кареерийг хараад би тэднээр бахархдаг. Швейцарьт тэд герман хэл сураад зогсоогүй амьдралыг үзэх үзлээ тэлж, амьдралын өөр хэв маягийг харж, өөр ёс заншилтай хүмүүстэй уулзан танилцаж, орчин үеийн сургах арга барилаас гадна аливаад шүүмжлэлтэй хандахад суралцсан. Өнөөдөр ч хүртэл ажил амьдралдаа хэрэгжүүлж, багш, ээж хүний хувиар мэдлэгээ бусдад түгээж байна.

Та Олон улсын Тахь Группын удирдах Зөвлөлийн гишүүн. Энэ 2 санаачлага, зорилгоо холбож ажиллах оролдлого хийж байсан уу?ОУТГ нь зөвхөн тахь хамгаалахад зориулж мөнгө, судалгаа шинжилгээ хийдэггүй. Бид тус бүс нутагт амьдарч байгаа өөр төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг. Мэдээж тахь нутагшуулах ажил хийгдээгүй байсан бол тогтвортой байхгүй байх байсан. ОУТГ болон бусад ижил төстэй байгууллагуудад харилцаа, ярианы өндөр чадвартай, туршлагатай, боловсрол сайтай, тухайн ажилдаа шаргуу ажиллах залуус хэрэгтэй байдаг. Сайн боловсрол эзэмшинэ гэдэг нь хувь хүн болоод улс орны амжилтын түлхүүр юм. Швейцарьт боловсрол эзэмшсэн хүмүүс байгаль орчныг хамгаалах, хог дахин боловсруулах менежмент болоод нийтийн тээвэр, холбоодоос гаргаж буй байгаль орчныг хамгаалах санаачлага, улс төрийн идэвхи, ёс зүйтэй байх, сайн дурын ажил хийх нь хэрхэн чухал болохыг мэддэг юм. Тиймээс ч эдгээрийг Монголд хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Орон нутгийн хөгжил, байгаль хамгаалах ажлууд заримдаа сөргөлдөж байна уу эсвэл харилцан бие биедээ ашиг тустай байна уу?Хэрэв орон нутагт хэрэглэгчийн хүсэлт, орон нутгийн санал болгож чадах зүйлсийг тодорхой болгож, аялал жуулчлал, байгаль хамгаалах ажлуудыг зөв төлөвлөж хэрэгжүүлэх юм бол орон нутагт ажлын байр, орлого бий болгох боломжтой. Олон хүмүүс монголын өргөн уудам тал нутаг, цэвэр тунгалаг нуур, онгон зэрлэг байгаль, “жинхэнэ Монгол” улсыг үзэхийн тулд ирдэг. Үнэнийг хэлэхэд: талаар нэг тарсан гэр кэмп, монголын хаа сайгүй, цементээр эв хавгүй барьсан барилга „байгууламж“ бол жуулчдын үзэхийг хүсдэг зүйлс биш юм. Зарим тохиолдолд ийм байдлаар үнэхээр сайхан газруудыг үгүй хийж байна.Бүгдэд нь ашиг тусаа өгөх тогтвортой хөгжлийг бий болгохын тулд та орон нутгийн удирдлагад юу гэж зөвлөмөөр байна вэ?Бүс нутагт байгаа боломжуудыг хэрхэн үр ашигтай ашиглах, ямар боломж байгааг үнэлэн гаргаж, ямар тусламж хэрэгтэй байгааг мэргэжлийн түвшинд төлөвлөн гаргахын тулд орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь зүйтэй. Орон нутгийн болоод улсын албаны хүмүүс оршин суугч, иргэдтэй зөвлөлдөх хэрэгтэй. Мужаан, сантехникч, барилгачин, цахилгаанчинг бэлтгэхийн тулд мэргэжлийн боловсролыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Гэвч хүрээлэн буй орчинд гайхалтай олон өнгө, дүр зураг бий болгож байдаг байгаль орчноо хамгаалахгүйгээр ямар ч орон нутаг тогтвортой хөгжиж чадахгүй юм.

хамт ажиллахаар томилогдон ирж байлаа. Хожим нь Мюньхэний техникийн их сургуульд байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тухайн үед ОУТГ дөнгөж байгуулагдаж байсан бөгөөд бид анхны судлаачид болон ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тахь нутагшуулах, байгаль хамгаалах ажилд тууштай зүтгэн ажиллаж байна. Өнөөдөр миний ажлын үндсэн үүрэг бол Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах төслийн хамтрагч талуудыг холбох, харилцан мэдээллээр хангах, улсын хамгаалалтай нутгийн менежментийн төлвөлгөөг хэрэгжүүлэхэд туслах мөн ОУТГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, тахийн тээвэрлэлт түүнтэй холбоотой бүхий зохион байгуулалт, хамтын ажиллагааг гүйцэтгэхэд голлон ажиллаж байна.

Бид Монгол орны унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой арга зүйгээр гүйцэтгэж түүний амьдрах орчныг нь цогоцоор нь хамгаалан байгальд биеэ даан амьдрах чадвартай тогтвортой сүрэг бий болгох хэтийн зорилго тавин ажиллаж байна. Энэхүү буянт ажлыг гадаадын олон сайн санаат хүмүүс эхнээс нь өнөөдрийг хүртэлх тасралтгүй дэмжин тусалж ирсэн бөгөөд Монголчууд бид өөсрдөө унаган тахиа хамгаалахад сэтгэл зүрхээ зориулах шаардлагатай байгааг уриалж байна.

Page 28: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

28“Тахь эргэн ирсэн нь!”

Говьд ургасан амьдрал

Др. Петра Каченски нь Норвегийн Тронхайм дах Норвегийн байгаль шинжлэх ухааны хүрээлэн (NINA) болон Австрийн Вина хотын зэрлэг ан амьтан, экологийн судалгааны хүрээлэнгийн ахлах эрдэмтэн юм. Тэрээр Европ, Азийн томоохон өвсөн тэжээлт болон махан тэжээлтэн амьтдыг хамгаалах, менежментийн ажлыг хариуцсан мэргэжилтэн юм. 2001 оноос хойш монголын хулан, тахь дээр голлон анхааран ажиллаж байна.

Ноён Оюунсайханы Ганбаатар нь ГИДЦГ-ын “Б” бүсийн захирал, МУИС-ыг зэрлэг ан амьтны биологич мэргэжлээр төгссөн.

Др. Каченски, зэрлэгээр нутагшиж байгаад устгаж үгүй болсон хөхтөн амьтанг эргэн нутагшуулсан явдал нь байгаль хамгаалах маш үр дүнтэй ажил болсон. Гэвч үнэхээр амжилттай болж чадсан уу? Өөрөөр хэлбэл тавьж байсан зорилтууд биелэсэн үү эсвэл хөтөлбөрөөс хүлээж байсан үр дүнтэй харьцуулахад зөрүүтэй зүйл гарав уу?

Нэгдүгээрт үржил явагдах боломж бололцоог бий болгох, буцаагаад тавих

боломж хангалттай бий юу?Энэ тохиолдолд амжилт гэдгийг арай өргөн цар хүрээгээр харах нь зүйтэй. Тиймээ, гаршуулсан байсан тахийг өөрийнх нь онгон зэрлэг байгальд эргэн нутагшуулсан нь бидний амжилт мөн. Эх нутгийнхаа байгалийн хатуу ширүүн нөхцлийг

даван туулах чадвартай гэдгээ ч тахиуд харуулсан. Түүнээс гадна олны бодол өөрчлөгдөж, монголчууд тахийг урам зоригоор дүүрэн хүлээн авахаас гадна агнах бус хамгаалдаг болсон. Энэ бол яах аргагүй том амжилт мөн. Гэвч бид цөөхөн тахийг л эргүүлэн авчирч чадсан. Байгаль цаг уурын хүндрэл эсвэл өвчлөл зэрэг гэнэтийн хүндрэл учирвал эмзэглэмээр цөөн тооны л тахь байна. Том талбай, нутаг дэвсгэр дээр бэлчих том сүргийн тухайд энэ мэт зүйл нөлөө багатай ба тухайн бүс нутгийн сүрэг багассан ч нүүдэллэж ирэх тоо толгойгоор тэнцүүлэгдэх боломжтой. Харин бага сүргийн тухайд ийм хүндрэл тохиолдоход үхэж үрэгдэх магадлалтай. Тийм ч учраас тахийн сүргийг аль болох олон өөр газруудад байрлуулж болж өгвөл тэдгээр бүс нутгуудыг холбож, холио солио хийх боломж бүрдүүлэх нь чухал юм. Би тахийн талаар өөдрөг бодолтой байгаа ч байгальдаа түүрдэх зүйлгүй болтлоо тахь өсөх зам надад арай урт буюу хараахан болоогүй байгаа мэт санагдаж байна.

Сул давхиж байгаа тахиуд хүний оролцоогүйгээр бүрэн хамааралгүй байж чадаж байна уу?Тийм бас үгүй. Тахь өөрөө дасан зохицож амьдрах чадвартай ба зааж сургаад байх хүн тэдэнд хэрэггүй бололтой. Гэвч тахийн сүрэг бага, бэлчих талбай нь харьцангуй бага байгаа учир одоогийн байдлаар аль болох үрэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч байх нь зүйтэй байна. Ийм ч учраас шархдсан амьтныг анхаарч, эмчилж байна. Гэвч яагаад өвчилж байгаа шалтгааныг нь олж мэдэх, экологийн судалгаа явуулах нь үүнээс илүү чухал юм. Бид тахийн экологийн нөхцөл байдлыг ойлгож мэдэх, зэрлэгээр амьдарч байгаа сүргийн эрсдлийг урьдчилан олж харснаар урт хугацаанд тахь амьдрах хамгийн

“Бид тахийг урьд амьдарч байсан орчныг бодвол багаханыг эргүүлэн авчирч чадсан ба сүргийн тоо толгой гэнэтийн аюул осолд хурдан өртөхөөр бага байна.”

Page 29: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

28 29 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Жигүүр: Хураагч азаргаЖигүүр бол Швейцарын Лангенбергийн бугын паркад төрсөн азарга. Түүнийг суллаж тавьсан өдрөөс зэрлэг гөрөөс залхаах болсон юм. Азарга тойрч явснаа гэнэт ширүүн давхилтаар тэдний дайрах болов. Жигүүрийн сүрэг тайван идээшлэх завсар гөрөөснүүд тойрон давхилдана. Удалгүй Жигүүр сүргээ Паст алдсан юм. Одоо Жигүүр сүрэггүй болжээ. Гэвч малчдын төвийн ойролцоо голын эрэгт үхэр бэлчдэг. Өөр сүрэгтэй болов уу? Жигүүр тэднийг тойрон хурааж, нислэгийн зам руу тууж эхэллээ. Дараа хонь, ямаан сүрэг тааралдахад тэрээр бас л хурааж, нэг сүрэг болгохыг оролдож байв. Амжилтад хүрсэнгүй. Дараа нь Жигүүр нөгөөдүүлийнхээ дунд тайван идээшлэв. Монголын зургаан адуучин нийлж байж Жигүүрийг бугуйлдан барьж чадсан юм. Хашаанд байсан тахиудын азарга болсон бөгөөд тэд түүнийг хуучин анд мэтээр хүлээн авсан юм.

боломжит нөхцлийг сайжруулах менежмент болон хамгаалах стратегиа хөгжүүлж чадах юм.

Ноён О. Ганбаатар, Хэдийгээр тахь Монголд хийморьлог амьтан боловч 20-р зуунд устгах болтол нь агнасан байдаг. Ямар хүмүүс агнаж байсан бэ, өнөөдөр тахь агнах аюул тулгарч байна уу?Тахь байгаль дээр хүний зохисгүй нөлөө, үйлдлийн үр дүнд устсан нь тодорхой. Гэхдээ нөлөө нь үйлдлээсээ илүү сөрөг үр дагавар тахинд үзүүлсэн гэж боддог. Энэ нь хүн төрөлхтөн адууг гаршуулан эзэмшиж олон тоогоор өсгөж үржүүлэн түүнтэй ойролцоо төрлийн тахийн ус, бэлчээрийг булаан авсан явдал юм. Харин хулгайн ан, унага барих зэрэг үйлдэл нь тахийг сүүлчийн мөхөлрүүгээ оруулахад нь түлхэц болсон. Зэрлэг тахийн сүүлчийн идээшил нутаг Зүүнгарын говь 3-4 улсын хилийн залгаа эзэнгүй нутаг байсан нь дан ганц Монголчууд төдийгүй бусад хүмүүс тахь агнах үндсэн нөхцөл болж байсан. Өнөөдрийн нөхцөлийг 20-р зуунтай харьцуулвал улс төрийн хил тодорхой болсон, хүмүүс адууг эдэлгээнээс бүрэн гаргасан нь тахинд илүү эерэг байдал харагдаж байна. Тахийг эргээд байгаль дээр нь усттал нь хулгайн ан дахиж Монголд тохиолдохгүй.

Зэрлэг тахиуд хэвийн хэмжээнд байж чадаж байна уу эсвэл амьтны хүрээлэнд байсан зан авираа гаргаж байна уу? Энэ нь тухайн сүргийг нутагагшуулаад хэр удсан, сүрэг дотор байгаа цэгц/лидер тахь хаана төрсөн зэргээс шалтгаална. Өнөөдөр зэрлэг сүрэг дотор хүнрүү ойртон ирж гарыг нь үнэрлэдэг ганц л тахь байгаа. Зур гэдэг гүү 2004 онд Германы Колни хотоос ирсэн боловч одоог хүртэл хүнд элгэмсүү хандсаар.

Тахь улиралдаа тааруулан тохирсон газраа бие даан очиж чадаж байна уу? ГИДЦГ-ын “Б” бүсээр тархан амьдарч чадаж байгаа юу?Тахь бэлчээрийн гарц, чанарыг дагах боловч нэг азарга 2-8 гүү, тэдний үр төл болох өсвөр насны бодгалиуд бүхий сүргийг манлайлан идээшлэх тул сүргийн хувьд харьцангуй хязгаарлалттай шилжилт хөдөлгөөн хийнэ. Жнь: Азаа, Номхон азарганы сүргүүд ихэвчлэн Гүнтамга, Бижийн голын хооронд, Бундан, Барс азарганы сүргүүд хамтдаа Бижийн гол, Хонь ус, Шийрийн ус, Өвчүү, Барлаг зэрэг уст цэгийн хооронд уудам орон зайд идээшилж байхад Эрхэсийн сүрэг өвөл Хонь усанд, зундаа Шийрийн уснаас ундаалж Хөндөнгийн араар идэшилдэг г.м. Тахийн сүргийн илүү мэнд үлдэх магадлал нь хулангийн сүрэгтэй адил улирлын чанартай алсын нүүдэл

хийж сурах явдал юм шиг санагддаг.

Др. Каценски, Тахиуд холдож явалгүй нутагтаа үндсэн сүргийг үүсгэж чадаж байна уу? Өөрсдийн зөнгөөр сүрэг бүрдүүлж, нөхөн үржил явагдаж эхлэсэн үү?Хулантай харьцуулахад тахь нь амьдрах орчиндоо нэлээн болгоомжтой хандаж байна. Урьд өмнө нь тахь ГИДЦГ-ын “Б” бүсэд хэрхэн амьдарч байсан, улирлаас хамаараад хол бэлчиж явдаг байсан уу үгүйг бид мэдэхгүй байна. Шинээр эргэн нутагшуулсан тахиуд аль болох сул тавьсан газартаа, ойр орчимд үлдэж байгаа учир судалгааны төв байрлах Тахийн тал буюу ГИДЦГ-ын “Б” бүсийн зүүн хэсэгт тахиуд ихэвчлэн байгаад байна. Энэ нь байгалийн гамшиг зэрэгт өртөх нөхцлийг нэлээд бүрдүүлж байна. Жишээлбэл 2009/2010 оны зуднаар тахийн сүрэг 60 хувь болтлоо буурсан. Тахийн усад тахийг байршуулснаар бэлчээрийн талбайг өргөжүүлж чадсан юм. Харин анхнаасаа гаршуулаагүй, байгальдаа төрж, өссөн тахь өөр хандлагатай байна. Зарим нэг сүрэг шинэ газар луу явж эхлээд байгаа бөгөөд Тахийн тал, Тахийн ус болон өөр газар мэддэг нэлээд тахь байх шиг байна. Газар нутгийг ийнхүү өргөжүүлсэн нь өсөн нэмэгдэж буй тахийн сүрэг цаашид ган ганчиг, цаг ихтэй газар нутгийг мэдрэн, уян хатан амьдарахад нэмэр болох байх гэж бид найдаж байна.

Энэ хариултаас та хөтөлбөрийг амжилттай явагдсан гэж үзэж байна уу, таны бодлоор цаашид яах хэрэгтэй вэ?ГИДЦГ-ын “Б” бүсэд байгаа тахийн сүргийн тоо хэмжээ нь нөгөөтэйгүүр нөхөн үржлээ хийх, амьдрах орчноо өргөтгөх хэмжээний хангалттай байна. Миний ажиглаж буйгаар цаашид бид улс төр болоод экологийн хувьд харилцаа холбоогоо сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Хамгаалалттай бүс нутгийг нэмэгдүүлэх, ГИДЦГ-ын “Б” , “А” бүс болон Хятадын хойд хэсгийн хамгааллалттай газар нутгийг холбох экологийн гарц үүсгэх тал дээр анхаарлаа хандуулах, мөн хэрэгжиж байгаа бусад төслүүдтэй илүү хамтран ажиллах шаардлагатай байна. Гэвч байгаль хамгаалах үйл ажиллагаа нь улс төрийн сэдэлтэй байж болохгүй юм. Манай менежментийн шийдвэрүүд баримт, судалгаан дээр үндэслэгддэг учир бид судалгаа, хяналтын хөтөлбөрөө дээд зэргийн өндөр чанартай хэрэгжүүлэх ёстой юм.

Page 30: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

30“Тахь эргэн ирсэн нь!”

Др. Петер Кистлер, ШХУ, Рихэнтал“Ховор төрөл зүйлийг хамгаалах нь ач холбогдолтой юу? Тиймээ. Амьдралын хэлбэр бүр хувьслын онцгой үр дүн бөгөөд түүний үнэт удамшил тасарвал нөхөж болшгүй гарз болно. Тэд бүгд нийлж амьдралын эргэх холбоог үүсгэдэг агаад бидний оршин байгаа газар нутаг, ус далайн эко системийг үүсгэж байдаг. Гэвч хүнтэй харьцуулахад амьтны олонх төрөл зүйл дэндүү ховорджээ. Хамгийн хүчирхэг махчин болох 7 тэрбум хүний давшилт зогсолтгүй урагшилж байхад олон төрөл зүйлийн тоо түгшүүртэйгээр хорогдож байна. Бид санаа зовж байгаа. Гэхдээ хангалттай бус. Швейцарьт (бусад газар ч ялгаагүй байх) хандивласан мөнгөний 90 хувь нь хүнд зориулагддаг бол дөнгөж 10 хувь нь байгаль хамгаалахад зарцуулагдаж байна. Энэ бол дэндүү бага хэмжээ. Би тоог дээшлүүлэх нь ёс суртахууны үүргээ гэж үздэг. Би байгаль хамгаалах төслүүдэд олон жилээ зориулж байгаа. Миний зорилго бол экосистемийг зохистой байлгах асуудал боловч тахь зэрэг бэлгэдлийн шинжтэй төрөл зүйл зүрх сэтгэлийг минь хөнддөг. Та ч мөн адил уу? Хэрэв та сайн үйлсэд хандив өргөхөөр шийдсэн бол байгаль орчныг бүү мартаарай. Байгаль, хүрээлэн буй орчинд та маш их хэрэгтэй”

Тахь сэргээн нутагшуулах нь байгаль хамгаалах үлгэр жишээч хөтөлбөр юм. Бид эндээс ямар сургамж авсан бэ?

Нэгдүгээрт, хүн төрөлхтөн байгалийн хүчин чадлыг хэтрүүлэн үнэлэх явдал байдаг. Нэг хоёр зууны дотор бид төрөл зүйлийг арчин үгүй хийж байсан түүх олонтаа давтагдсаны дотор маш олон тоотой шууданч тагтаа ордог. Байгаль бүхэлдээ олонх зүйлийг зохицуулдаг боловч зэрлэг байгаль дахь олон төрөл зүйл, амьдралд аюул нүүрлээд байна. Байгальд хэт ачаалал учруулахад амархан. Амьдрах орон зайг нь танах, сүйтгэх зэрэг нь төрөл зүйлийг дарамтад оруулж, амьд үлдэх чадварыг нь мохоодог. Заримдаа бүр түгшүүртэй хэмжээгээр тэдний тоо цөөрч байна. Амьд үлдэхийн тулд тэдэнд амьдрах орчин, заримд том орон зай, тайван амгалан нөхцөл шаарлагатай бөгөөд тэдгээр нь сүргийн хооронд солилцоо хийгдэхүйцээр холбогдсон байх ёстой.

Хоёрдугаарт, устахын ирмэгт тулсан төрөл зүйлийг ч аварч болно. Гэвч амжилт нь баталгаагүй бөгөөд ганц төрөл зүйлийг хадгалан үлдээхэд чин сэтгэлээс зүтгэх олон хүний хүчин чармайлт, авч үзэх асуудлууд, их цаг хугацаа болон үлэмж мөнгө шаардлагатай. Иймээс урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хамаагүй дээр юм.

Гуравдугаарт, хамгаалах ажлын хамгийн чухал онцлог нь бидний хүсэл зориг байгальтай зохицох ёстой агаад түүнийг хохироон амьдрах ёсгүй. Түүний ямар эмзэгийг ухаарсан тохиолдолд энэ бол мэдээжийн сонголт мөн. Амьдралын судал бидний бие, сэтгэлийг бүлээцүүлж байдаг. Иймээс түүнийг хэт нарийсахаас хамгаалцгаая.

Доктор Райнхард Шнидрих, ОУТГ-ийн ерөнхийлөгч

“Би тахийн талаар өөдрөг бодолтой байгаа ч байгальдаа түүрдэх зүйлгүй болтлоо тахь өсөх зам надад арай урт буюу хараахан болоогүй байгаа мэт санагдаж байна.”

Др. Петра Каченски

Дүгнэлт

Page 31: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

30 31 Тахь болон түүний амьдрах орчинг хамтдаа хамгаалцгаая!

Хүн, ан амьтдын зэрэгцэн оршдог биосферийн орчныг хадгалан хамгаалж буй ОУТГ-д тусална уу.

ОУТГ-д хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар арын нүүрнээс харна уу

Бид сайн дураараа ажилладаг тул таны өгсөн хандив тахь хамгаалах төсөл шууд зарцуулагдана.

Page 32: “Тахь эргэн ирсэн нь!” “Тахь эргэн ирсэн нь!” 2 Дэлхийн эдийн засгийн хөгжил, дэвшил нь сүүлийн арван

Таны тусламж бидэнд хэрэгтэй

Байгаль орчныг хамгаалах ажил нь тийм ч дуулиантай биш байдаг. Ялангуяа дадал болсон ар талын ажлыг амжилттай төсөл болгоход тийм ч амаргүй юм.

Тиймээс таны өгсөн тусламжаар хэр олон зүйлд өөрчлөлт авчрахыг та эндээс харна уу. Өгч буй хандив бүр бидэнд үнэ цэнэтэй ба нээлттэй хүлээн авах болно.

Байгаль орчинд ээлтэй цаасан дээр хэвлэв (Novatech Satin halbmatt FSC)

Хандивын дансХудалдаа Хөгжлийн Банк

Дансны дугаар: 499114883 ам доллар 499248691 төгрөг

Олон Улсын Тахь группын Монгол дахь товчооБайгаль Ордон, Улаанбаатар-38, Монгол улс

Эрхлэн гаргасанОлон улсын тахь групп

Тахийн нөхөд

Цюрих Вилдниспарк сан

www.savethewildhorse.mn

И-мэйл: [email protected]

Утас: 976-11-362064

976-11-8811 2031

Олон улсын тахь групп нь сайн дурын үндсэн дээр ажилладаг ба таны хандивласан төгрөг бүр тахь хамгаалахад зориулагдана.“Тахийн нөхөд”-ийн гишүүн болох боломж байна.- Албан байгууллага 180 000 төгрөг- Хувь хүний татвар 90 000 төгрөг- Оюутан, залууст зориулсан унага – гишүүний татвар 35 000 төгрөг

40 000 төгрөгХамгаалагчийн нэг өдрийн хөлс (цалин, материалын зардал)

300 000 төгрөгТахийн усанд гаргасан шинэ худагнаас хамгаалалтын газрын төвтэй холбох зардал.

120 000 төгрөгУнааны шатахууны зардал.

500 000 төгрөгНутагшуулах хашааны эвдрэлийг засан сайжруулах зардал

200 000 төгрөгБайгаль хамгаалагчдын машины засвар, сэлбэг.

1000000 төгрөгХулан, зээрийн сүргийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах