илтгэл

13
Эрдэм шинжилгээний ажил /судалгаа/ ба Илтгэл гэж юу вэ?

Transcript of илтгэл

Page 1: илтгэл

Эрдэм шинжилгээний ажил /судалгаа/ ба Илтгэл

гэж юу вэ?

Page 2: илтгэл

Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

Page 3: илтгэл

Илтгэл бэлтгэх үе шат:• Зорилгоо тодорхойлох• Шаардлагатай материалыг цуглуулах• Илтгэл бичих төлөвлөгөөг зохиож, цуглуулсан мэдээлэл бусад мэдээ материалаа төлөвлөгөөнийхээ дагуу логик дараалалтайгаар хуваарилах• Илтгэлээ бүтэц нэг бүрээр нь хэлбэржүүлэх• Илтгэлийнхээ агуулгыг сайтар уншиж тогтоох, агуулгыг товч ярихын тулд товчлол бэлтгэх• Зохих аялгуу, өргөлт, нүүр амын болон толгой гарын хөдөлгөөнөөр яриагаа “чимэх”-ийн тулд тусгай бэлтгэл хийж хэд хэдэн удаа давтаж үзэх /эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд энэ хэсэг бага хамааралтай/

Page 4: илтгэл

Сэдэв сонгох

• а/ Хичээл дээр тавих илтгэлийн хувьд анги танхимд үзээгүй, хичээлээс гадуур бие дааж судлахаар өгөгдсөн сэдвээс сонгох нь зүйтэй /лекцийн агуулгыг баяжуулах, оюутны бие даах чадварыг хөгжүүлэх/

• Эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд тухайн оюутан цаашид гүнзгийрүүлэн судалж дипломын ажил, магистрын дипломын ажил, бүр цаашлаад докторын хэмжээний судалгаа болгох тийм ирээдүйтэй, өөрийн хамгийн сайн ойлгосон зүйлээ сонгон авах шаардлагатай

Page 5: илтгэл

Илтгэл бичих үе шат

•  Тухайн сэдвээр уншиж судлах бүтээлийн жагсаалтыг  багшийн удирдлага дор нарийвчлан гаргах

• Судалсан материалаасаа өөрийн сэдэвт нэн холбогдол бүхий хэсгийг түүвэрлэн авч анализ хийх

•  Анализ хийсэн материалаа нэгтгэн логик дараалалд оруулж дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах

•  Уг төлөвлөгөөнийхээ дагуу эрдэм шинжилгээний хэл найруулгаар илтгэлээ бичих

Page 6: илтгэл

Илтгэлийн бүтэц

Page 7: илтгэл

Оршил

• Сэдэв /... хэмээх сэдвээр бичсэн бидний илтгэл нь .../

• Бусад сэдэвтэй хэрхэн холбогдох, бусад асуудлын дотор тухайн асуудал ямар байр суурь эзэлж байгаа тухай

•  Сэдвээ нээн харуулахын тулд ашигласан ном зохиол, хэрэглэгдэхүүнээ тоймлон дурьдах

Page 8: илтгэл

Үндсэн хэсэг

Төлөвлөгөөнийхөө дагуу логик дараалал сайтай, илүү дутуу үггүйгээр, хоорондын уялдаа холбоог сайтар баримтлан баталгаа нотолгоотой, итгэл үнэмшилтэй, эрдэм шинжилгээний хэл найруулгыг баримтлан бичнэ

Page 9: илтгэл

Дүгнэлт

Эх зохиол унших, судалгаа хийх явцдаа ямар ямар үр дүнд хүрснээ логик дэс дараалалтайгаар тоочин бичих ба энэ сэдвээр өөрийн гэсэн ямар ямар үндсэн  дүг- нэлт хийснээ товч бөгөөд тодорхой илэрхийлнэ.

Page 10: илтгэл

Ач холбогдол

• Илтгэл бичсэнээр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгээ баяжуулна.

• Судалгааны ажил хийх дадалтай болно.• Шинэ зүйлийг танин мэдэх шинжлэх ухааны

аргуудтай танилцана.•  Олны өмнө “нүүр хагарч”, олны танил хүн болох

гараагаа эхэлнэ.

Page 11: илтгэл

Хэрхэн илтгэх вэ?

•  Цагаа авч өмнөө тавь.• Үзүүлэх, тараах материал ашигла.• Хүмүүс анхааралгүй сонсч байгаа мэт санагдваас

дууныхаа өнгийг өөрчил, зогсоц хийж анхаарлыг нь тат.

• Ярих зүйлээ жижиг жижиг цаасан дээр урьдчилан тэмдэглэсэн бай, энэ нь өөртөө итгэлтэй ярихад тустайгаас гадна гараа хийх газраа олж ядахаас “аварна”.

• Тараах материал тус болж ч мэдэх, “ус” болж ч мэдэх тул бага хэмжээгээр байх нь зүйтэй.

Page 12: илтгэл

• Заагуур мод /указка/ бэлтгэ, хуруу гараараа заан ярих нь таны нэр хүндийг унагана.

• Техник хэрэгсэл ажиллуулж буй хүнтэй хамтарч слайд, цацах материалаа  урьдчилан сайтар шалгангаа сургууль хийсэн бай.

• Илтгэх үедээ ганц хүн рүү хараад байлгүй, бүх хүн рүү харж ярь /танхимыг “эзэмд”/.

• “Хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр л сайн тогтоогддог” гэсэн Штирлицийн нууцыг санаж илтгэлээ цоглог аялгуугаар төгсгө.

• Нэрт эрдэмтэн мэргэдээс ишлэл татах, зүйр цэцэн үг, оновчтой сургааль үг үе үе хавчуулах нь таны илтгэлийг чимэхээс гадна өөрийн тань мэдлэгийн цар хүрээ, уншсан зүйлийн тань агуу их болохыг  хүмүүст илтгэн харуулдгийг ямагт сана.

Page 13: илтгэл

Асуулт гарвал яах вэ?

•  Тайван, өөртөө итгэлтэйгээр хариул.

• Хэцүү, эсвэл ээдрээтэй асуулт гарвал “Уучлаарай, асуултаа давтана уу” гээд дахин сонсч асуултаа сайн ойлгож ав, ойлгоогүй байж хариулах нь цээжээрээ пулемётын ам хаахтай адил гэдгийг сана.

•  Хариулж чадмааргүй бол уучлалт гуйгаад “Сэдэвт шууд хамааралгүй учраас би энэ удаад хариулж чадашгүй нь” хэмээн үнэнээ өч, энэ нь утгагүй зүйл ярьж нэрээ хугалахаас хамаагүй дээр.