тайлан

11
Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1-р дунд сургуулийн Гадаад хэлний багш Гомбо овогтой Ууганбаярын 2010- 2011 оны ажлын тайлан 2011.06.05. Сургалтын талаар : 2009-2010 оны хичээлийн жилд орос, англи хэлний хичээлийг долоо хоногт 27 цагаар: 7в, 8е, 4г, 10ё, 11ё ангиудад долоо хоногт 3 цагаар англи хэл, 7а, 7б 8а 8ж ангиудад орос хэлний хичээлийг нэг ч цагийн гарздалгүйгээр зааж төгсгөлөө. Тус ангиудад Боловсролын яамнаас баталсан программын дагуу хичээлийн хөтөлбөрөө тухайн оногдсон цагийн дагуу төлөвлөж жил, улирлаар батлуулан баталгаажуулж ажиллалаа. Батлуулсан хөтөлбөрийнхөө дагуу тухайн сэдвээ чанартай заахын тулд нэгж хичээлийн хөтөлбөр, тарааж өгөх материал, үзүүлэн зэргийг цэвэр үзэмжтэй хийж, тухайн сэдвээ ороход хэрэглэж сурагчдын сонирхол, хүсэлд нийцүүлэн хичээлээ заасан. Нэгж хичээлийн хөтөлбөрийг хийхдээ тухайн сэдэвт тохирсон зурагт үзүүлэн, дүрмийн үзүүлэн, тарааж өгөх материал, тест / шалгах, турших г.м/ -ийг олон хэлбэрээр хийж ашигласан нь сурагчдад өгөх мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшихэд ач холбогдолтой боллоо. Тухайн сэдвийг заасаны дараа сурагчдаа үнэлж дүгнээд, дахин анализ хийж, хоцрогдсон ойлгоогүй дүрэм үг дээр нь тайлбарлаж, гаргасан алдаан дээр нь сануулж, анхааруулж өгөөд дахин шалгахад үр дүн нь илүү ахицтай байлаа.

Transcript of тайлан

Page 1: тайлан

Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1-р дунд

сургуулийн Гадаад хэлний багш Гомбо овогтой Ууганбаярын

2010-2011 оны ажлын тайлан 2011.06.05.

Сургалтын талаар:

2009-2010 оны хичээлийн жилд орос, англи хэлний хичээлийг долоо хоногт 27 цагаар: 7в, 8е, 4г, 10ё, 11ё ангиудад долоо хоногт 3 цагаар англи хэл, 7а, 7б 8а 8ж ангиудад орос хэлний хичээлийг нэг ч цагийн гарздалгүйгээр зааж төгсгөлөө. Тус ангиудад Боловсролын яамнаас баталсан программын дагуу хичээлийн хөтөлбөрөө тухайн оногдсон цагийн дагуу төлөвлөж жил, улирлаар батлуулан баталгаажуулж ажиллалаа. Батлуулсан хөтөлбөрийнхөө дагуу тухайн сэдвээ чанартай заахын тулд нэгж хичээлийн хөтөлбөр, тарааж өгөх материал, үзүүлэн зэргийг цэвэр үзэмжтэй хийж, тухайн сэдвээ ороход хэрэглэж сурагчдын сонирхол, хүсэлд нийцүүлэн хичээлээ заасан. Нэгж хичээлийн хөтөлбөрийг хийхдээ тухайн сэдэвт тохирсон зурагт үзүүлэн, дүрмийн үзүүлэн, тарааж өгөх материал, тест / шалгах, турших г.м/ -ийг олон хэлбэрээр хийж ашигласан нь сурагчдад өгөх мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшихэд ач холбогдолтой боллоо.

Тухайн сэдвийг заасаны дараа сурагчдаа үнэлж дүгнээд, дахин анализ хийж, хоцрогдсон ойлгоогүй дүрэм үг дээр нь тайлбарлаж, гаргасан алдаан дээр нь сануулж, анхааруулж өгөөд дахин шалгахад үр дүн нь илүү ахицтай байлаа.

Сурагчдын өмнөх мэдлэгийн түвшин харилцан адилгүй учраас зарим сэдэв дээр дахин ажиллах тохиолдол олон гарч байлаа.

Хичээлийн үзүүлэн, тарааж өгөх материал, сонсох хөгжим, кассет зэргийг илүү хэрэглэвэл сурагчдын тухайн сэдвийг ойлгож тогтоож авах нь илүү үр дүнтэй байлаа.

Сурагчдын 1,2 хагас, жилийн эцсийн дүнгүүдийг харьцуулан авч үзэхэд сүүлийн улирлуудын дүн илүү ахицтай байна.

д/д Хугацаа хичээл С тоо A B C D F AB ABC ABCD

Page 2: тайлан

1. I хагас Англи

Орос

305

66 47 59 133 0 37 56.3

100

2. II хагас Англи

Орос

304 80 49 84 91 0 42.4

70

100

3. жил Англи

Орос

218

147

62

28

35

22

76

37

45

60

0

0

44.4

34

79

59

100

100

-2-

Сурагчдыг сургах явцад сургуулийн захиргаанаас улиралд 1-2 удаа

сурагчдын мэдлэгийг шалгах хөндлөнгийн шалгалт авч байсан нь багш ажилдаа дүгнэлт хийж цаашдын ажлаа төлөвлөхөд үр нөлөө ихтэй байлаа.

Хөндлөнгийн шалгалтын дүн дээр анализ хийж ажилласнаар багш, сурагчдын гол алдааг ойлгож, алдаанаас суралцан сурагчдын түвшинд

тааруулж давтлага хичээлээ буюу бататгах хичээлийг илүү үр дүнтэй заасан.

д/д Анги Сурагчдын тоо A B C D F AB ABC

1 8е 35 35 9 6 1 10 9 42,8 45,7 74,2

2 11ё 18 18 1 11 3 3 0 66 83 100

3 7а 14 14 0 1 5 8 0 7,1 42,8 100

4 7б 20 20 5 8 4 3 0 65 85 100

Багш, сурагчдын англи, орос хэлний хичээлийг илүү үр дүнтэй заахын тулд хичээлийн бус цагаар хичээлийн бэлтгэлээ чанартай сайн гүйцэтгэлээ. Үүний үр дүнд 7-р ангийн англи хэлний 8-р ангийн англи хэлний хичээлийн иж бүрэн нэгж хичээлийн

Page 3: тайлан

хөтөлбөртэй боллоо. 5-р ангийн Unit 1,2,3,8,9,10-р хичээлүүд, 7-рангийн Unit 4,5,6,8,9,10,11,12,13,14 хичээлүүдийн иж бүрэн нэгж хичээлүүдийг бэлтгэсэн. Харин 7-рангийн орос хэлний “Природа”, “Погода” “Моя Родина” гэсэн сэдвүүдээр нэгж хичээлийн хөтөлбөрүүдийг бүрэн хийж дуусгалаа. 5-11-р ангиудын иж бүрэн тестийн сантай болсон. Сонгох 11-р ангидаа “ Боловсрол” төвөөс эмхлэн гаргасан 2006,2007,2008,2009 онуудын тестийн сантай болсон. Англи хэлний хичээл дээр кабинетдаа зориулан тарааж өгөх материал, тест, үзүүлэнгүүдийг шинээр хийж ашиглалаа.

2. Хүмүүжлийн талаар: 2009-2010 оны хичээлийн жилд 8ж ангийг даан авч ажиллалаа. Энэ анги 6-р ангиа алгасан 8-р ангидаа шууд дэвшин суралцсан. 1 анги алгасан суралцаж байгаа учраас нэлээд хүнд байдалд ажилласан. Энэ анги нь улирлын эхэнд 38 сурагчтай 15 охид, 23 хөвгүүд суралцаж байснаас 1 охин, шилжиж,

1 охин Төгрөг сумаас шилжин ирж суралцсанаар жилийн эцэст 38 сурагч төгслөө. Ангийн даргаар П. Бадамханд ажилласан. Ангийн дарга хүмүүжлийн ажлын төлөвлөгөө гаргаж, улирлаар батлуулж ажилласан. Сурагчдын дунд хүмүүжлийн болон сонсголын цагаар олон ажлуудыг зохион явууллаа. Түүхийн хичээлээр АХА, орос хэлний хичээлээр “Хэн олон орос үг мэдэх вэ”, хөгжөөнт тоглоом “Hey, Hey”зэрэг ажлуудыг зохиосоноос гадна, сурагчдын эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэгт нь нэмэр болохуйц мэдээллүүдийг өгч ажиллалаа

- 3 –

Манай ангийн сурагчид сургуулиас зохион явуулсан соёл хүмүүжлийн олон төрлийн ажилд санаачлагатай сайн оролцсон.

Зургийн уралдаанд сурагч Будрагчаа, Намхайдэмбэрэл, Мягмардорж, Одгэрэл зэрэг сурагчид амжилттай оролцлоо.

Ангийн сурагчдын ихэнх нь янз бүрийн секц дугуйланд хичээллэсэн. Сурагч Будрагчаа, Намхайдэмбэрэл, Дөлгөөн, Бадамханд – зургийн дугуйланд Сурагч И. Солонго, Ж. Энхцолмон нар гар бөмбөгийн секцэнд хичээллэлээ.

Сурагч Х. Мягмардорж, П.Бадамханд, Г. Дөлгөөн,Ж. Энхцолмон, Золжаргал,Батхүү, Билгүүнтөр нарын сурлагын чанар улирлын сүүлчээр их ахицтай сайн суралцлаа.

Хүмүүжлийн хувьд бага ангидаа сайн сууж сураагүй учраас дунд ангидаа ч гэсэн сууж сурахгүй их хөдөлгөөнтэй анги байлаа.

Page 4: тайлан

Сурагч Ж. Энхцолмон, П. Бадамханд, Г. Дөлгөөн, С. Батсайхан, Б. Батхүү нарын сурагчид бусаддаа үлгэр жишээч, бусдыгаа сайн зохион байгуулж чаддаг тэргүүний сурагчид юм.

3. Багшийн ажлын талаар:

Багш өөрийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч ажиллалаа. Өөрийн орос хэл, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд Ц. Сэлэнгэ “Англи хэлний бүтэц зүйн дүрмийн бүрэн сурах бичиг” номыг судалж гар бичмэл хийсэн. Үүний дагуу Боловсрол төвөөс эрхлэн гаргадаг 2007,2008, 2009,2010 онуудын тестүүдийн эмхтгэлүүдийг бүрэн хийж авлаа. Бас “Мастер” тест номуудын 1,2-р ботиудаас ажиллалаа. Сонгох 11-р ангидаа зориулж бэлтгэл конкурс бас бус тестийн номуудаас тест олшруулан хувилж хичээл сургалтандаа ашиглалаа.

Сурагчдад гүнзгий мэдлэг олгохын тулд хичээл бүрийн цаг минутыг алдалгүй үр ашигтай аль болох их мэдлэг олгохыг хичээн ажиллалаа.

Хичээлийг сурагчдадаа өргөн мэдлэг олгохын тулд хичээлээ ойлгомжтой заахын тулд үзүүлэн, тарааж өгөх материал, мэдлэг шалгах тест зэргийг хийж хичээлдээ хэрэглэснээр үр өгөөжтэй ажил боллоо.

Сургуулиас зохион явуулсан аливаа ажилд идэвхтэй сайн оролцсон.

-4-

Багш нарын дунд явагдсан нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаанд оролцож шалгаран хичээл зааж тусгай байр эзэлсэн.

Бас үзүүлэнгийн уралдаанд 5-р ангийн “animal” сэдвээр үзүүлэн хийж оролцлоо.

Энэ хичээлийн жилд төгсөх ангийн сурагчдад давтлага өгч амжилттай төгсгөлөө.

Сурагчдаас 3 мянган төгрөг цуглуулж ангийн парт, ширээ, шалаа будаж засварлалаа.

Page 5: тайлан

Тайлан бичсэн ----------------- /Г. Ууганбаяр/

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын

Б. Гомбын нэрэмжит 12 жилийн 1-р

Page 6: тайлан

дунд сургуулийн гадаад хэлний багш

Г. Ууганбаярын 2010- 2011 оны ажлын

тайлан.

2011.06.05

Англи хэлний сургалтын талаар

Боловсролын яамнаас гаргасан шийдвэрийн дагуу дунд сургуульд 5-р ангиас эхлэн орос хэлийг зааж эхэлсэн үе саяхан мэт санагдаж байна. Гэвч энэ үйл явдлаас хойш олон жил өнгөрчээ. Мэргэжлийн чадварлаг багш нараар заалгасан олон олон сайн мэргэжилтнүүд төрөн гарч улс эх орноо цэцэглэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол орон цэцэглэн хөгжиж улмаар дэлхийн олон улс оронтой дипломат харилцаа тогтоосны үндсэн дээр 2 дахь хэл болох англи хэлийг сурах, сургах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Үүний дагуу манай төр засаг англи хэл сургах шийдвэр гаргаж, 1994 оноос дунд сургуульд англи хэл заах хөтөлбөрийг оруулж өгсөн.

Манай сургууль англи хэлийг 4-р ангиас эхлэн зааж, 2000 оноос англи хэлийг группээр хичээллүүлж дээд мэргэжил эзэмшсэн боловсон хүчнээр хангаж өгсөнөөс

Page 7: тайлан

гадна Америк, Англи улсаас мэргэжилтнүүд урьж авчран ажиллуулж байсан нь сурагчдад болон багш нарт хэл сурах сайхан боломжуудыг өгч байнаа.

Бид техник технологийн дэвшлээс идэвхтэй суралцан электрон хичээлүүд амжилттай бэлтгэн зааж, комьютер болон бусад техник хэрэгслүүдийг хичээл сургалтандаа тогтмол хэрэглэж ирсэнээр сурагчдын англи хэл сурах сонирхол дээшилсэн. Үүнээс гадна сургалтандаа англи хэлний кабинетуудыг шинэ стандартын дагуу баяжуулан баталгаажуулж, англи хэлийг 4-р ангиас зааж эхэлсэнтэй холбогдуулан бага ангийн зориулалттай англи хэлний кабинетыг шинээр байгуулан ашиглаж байна.

Бас төслөөр англи хэлний зориулалттай интернет кабинетыг авч англи хэлийг онлайн хэлбэрээр зааж, кабинетын хувиараар хичээллэх болсон нь сурагчдын сурах үйл ажиллагааг улам идэвхжүүлж өглөө.

Манай сургууль англи хэлийг заах ажлыг улам дээшлүүлэх зорилгоор буюу сурагчдын сонирхлын дагуу 2008 оноос эхлэн англи хэлний сонгох ангийг нээн хичээллүүлснээр сурагчид англи хэлийг гүнзгийрүүлэн суралцаж өөрийн сонирхсон хэлний чиглэлийн их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцлаа. 2009 оны элсэлтийн шалгалтын дүнгээр манай сургуулийн сурагчдын сурлагын амжилт улс, аймгийн дундчаас дээгүүр үзүүлэлттэй байлаа.

Сурагчдын сурлагын чанар, стандартын үзүүлэлт жилээс жилд сайжирсан ба сүүлийн жилүүдийг авч үзэхэд: стандарт 90-100 хувьд хүрч, сурлагын чанар 60-80 хувьд хүрсэн нь бидний бахархал юм.

Бидний дунд ажил үйлсээрээ тэргүүний, ажилч хичээнгүй, ажилдаа өөрийн зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн олон сайхан багш ажиллаж байсанд бид бүхэн бахархаж явдаг. Үүнд:

Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Мери, Сузана, Хью, Зак нар болон Б.Лхагвасүрэн, Б.Тунгалаг,Өлзийсүрэн, Г.Мөнх-Эрдэнэ, О.Туул, Хандсүрэн нар юм.

Ажлын амжилтаас дурдвал:

Англи хэлний багш Г.Мөнх-Эрдэнэ аймгийн англи хэлний багш нарын олимпиадад түрүүлж, улсад 2-р байр эзэлж байжээ.

Мөн багш Б.Тунгалаг аймгийн багш нарын ур чадварын уралдаанд түрүүлж, улсад амжилттай оролцсон бөгөөд англи хэлний олимпиадуудад амжилттай оролцож байжээ.

О.Туул, Хандсүрэн нарын шилдэг залуу боловсон хүчнүүд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй юм.

Сүүлийн жилүүдэд манай сургуульд шинэ залуу боловсон хүчнүүд түлхүү орж ирэн ажиллаж байна.

Page 8: тайлан

Бидний дунд ажил үйлсээрээ тэргүүний олон багш ажиллаж байгаагаас багш Д.Оргилмаа “Багшийн алдар”цол тэмдгээр, багш А.Сарангэрэл “Арга зүйч” цол тэмдгээр, багш Ш.Сувд “Арга зүйч” цол тэмдгээр, багш Г.Ууганбаяр “Шилдэг багш” тэмдгээр тус тус шагнагджээ.

Бид бүхэн жил бүр уламжлал болгон явагддаг англи хэлний олимпиадад амжилттай оролцож, сурагчид маань сүүлийн 3 жил дараалан аймагт түрүүлж улсад шалгаран амжилттай оролцлоо.

Сурагч Ц.Нандинтүшиг 2 жил дараалан аймагт түрүүлж, улсад амжилттай оролцсон, сурагч Н.Бат-Ирээдүй,Б. Батчимэг,Г. Уранбаяр нарын сурагчид аймагт шалгаран улсад амжилттай оролцлоо.

Бид улирал бүрд ажилдаа дүгнэлт хийх зорилгоор багш нарынхаа хичээлээр хөндлөнгийн шалгалтыг авч багш бүрээр анализ гарган ажиллаж хаана ямар алдаан дээрээ илүү анхаарч ажиллахаа зөвшин хэлэлцэж ажилласнаар илүү үр дүнд хүрч байна.

Секцийн ажлаар бид жилд хийх ажлаа төлөвлөж, сурагчдын дунд англи хэлээр сонирхолтой олон арван ажлыг тогтмол явуулж заншсан. Ж нь: “Halloween”,ABC celebration”,”New year” гэх мэт олон ажлуудыг явуулдаг.

Бас багш нар өөр хоорондоо арга туршлагаа солилцож, хүнд сэдэв дээр харилцан санал бодлоо хэлэлцэж, хамтарч нэгж хичээлийн хөтөлбөр,хэрэглэгдхүүнээ боловсруулж хамтын ажиллагааг хөгжүүлж ажилласнаар илүү үр дүнд хүрч байна.