Байгаль

27
` БС 3-2 Г.Байгаль Н.Бурам

TAGS:

Transcript of Байгаль

Page 1: Байгаль

`

БС 3-2 Г.БайгальН.Бурам

Page 2: Байгаль

Сэдэв :

Дэлхийн худалдааны байгууллагаWorld Trade Organization

Page 3: Байгаль

Оршил

Энэхүү бие даалтанд Гадаад худалдааны гол байгууллага болох Дэлхийн худалдааны байгууллага World Trade Organization-ы бүтэц үйл ажиллагаа, зорилго зорилт түүний хэрэгжилт ба ямар зарчмуудыг хэрэгжүүлдэг болох, Дэлхийн худалдааны байгууллагаас улс орнуудтай хийх хэлэлцээрүүдийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн.Мөн бие даалтанд ДХБ-ын Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн хэлбэр үйл ажиллагааг Гадаад худалдааны ном сурах бичгүүдийг ашиглан бичсэн болно.

Page 4: Байгаль

.   Дэлхийн худалдааны байгууллагаДэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх дэлхий нийтийн дүрэм журмуудыг тогтоож, хэрэгжүүлэн, мөрдүүлдэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

“ДХБ нь худалдаа, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж ард түмний амьдралыг дээшлүүлэх, ажлын байраар хангах явдлыг бататгах, бодит орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үндсэн дээр дэлхийн болон үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйлдвэрлэлийг өргөтгөх, гаалийн татварын хувь хэмжээг бууруулах, худалдааны саад тотгорыг арилгах, харилцан ашигтай, тэгш эрхтэй гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах хандлагыг устгах зорилготой байгууллага юм.”

Page 5: Байгаль

ДХБ-ын гүйцэтгэх үүрэг·         ДХБ-уудын хэлэлцээрүүдийг эрхлэн явуулах·         Худалдааны хэлэлцээний талбар байх·         Худалдааны маргааныг зохицуулах·         Үндэсний худалдааны бодлогод мониторинг хийх·         Хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах·         Олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах

ДХБ-ын зорилгоо хэрэгжүүлэх арга зам Vvнд: ·         худалдааны хэлэлцээрийг удирдан зохион байгуулах; ·         худалдааны хэлэлцээ хийхэд зориулсан чуулганы хэлбэрээр

vйл ажиллагаагаа явуулах

·         худалдааны маргаан шийдвэрлэх; ·         vндэсний худалдааны бодлогыг хянах; ·         техник туслалцаа болон сургалт зохиох замаар хєгжиж буй

орнуудын худалдааны бодлогын асуудалд туслалцаа vзvvлэх; ·         бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах.

Page 6: Байгаль

ДХБ-н эрх зүйн байдал ·         ДХБ нь хуулийн этгээд байх бөгөөд чиг үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах эрх зүйн чадварыг гишүүн бүр хүлээн зөвшөөрнө.·         ДХБ-н чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг гишүүн бүр хүлээн зөвшөөрнө.·         Гишүүн бүр ДХБ-н ажилтнууд болон гишүүдийн төлөөлөгчдөд ДХБ-тай холбогдсон чиг үүргээ бие даан гүйцэтгэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг адил нөхцлөөр эдлүүлнэ.·         Гишүүн бүр ДХБ, түүний ажилтнууд болон гишүүдийн төлөөлөгчдөд эдлүүлэх эрх ямба, дархан эрх нь төрөлжсөн байгууллагуудын эрх ямба, дахран эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Ерөний Ассамблейгаас 1947 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан конвенцид заасан эрх ямба, дархан эрхтэй адил байна.·         ДХБ нь төв байрныхаа талаар хэлэлцээр байгуулж болно.

Page 7: Байгаль

ДХБ-ын бүтэц

ДХБ нь 130 гаруй гишүүнтэй бөгөөд гишүүд нь дэлхийн худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Шийдвэрийг нийт гишүүдийн хэлэлцээнд гаргадаг. Энэ нь гол төлөв нийтийн тохиролцоо гэсэн үг. Олонхийн санал мөн зөвшөөрөгддөг боловч үүнийг дэлхийн худалдааны байгууллага хэзээ ч хэрэглэж байгаагүй бөгөөд ДХБ-д өвөө залгамжлуулагч ТХЕХ (Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр) нь маш ховор хэрэглэдэг байсан. ДХБ-ын хэлэлцээрүүдийг гишүүн бүх орны парламент соёрхон баталсан. ДХБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага нь 2 жилд наад зах нь нэг удаа хуралддаг Сайд нарын бага хурал юм.

Page 8: Байгаль

ДХБ-ын хэлэлцээрүүд

Худалдаа аль болох шударга, бодит байдал дээр чөлөөтэй байх явдлыг хэрхэн хангах вэ. дүрэм журмыг хэлэлцэн тохиролцож тэдгээрийг баримталж ажиллах замаар гэж болно. ДХБ-ын дүрэм журам болох хэлэлцээрүүд нь гишүүн орнуудын хоорондын хэлэлцээний үр дүн юм. Өнөөгийн багц нь 1986-1994 онд явагдсан Уругвайн үе шатны  хэлэлцээний үр дүн бөгөөд тэдгээр нь анхны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг өөрчлөн сайжруулсан.

Page 9: Байгаль

Бараа

Бүх зүйл барааны худалдаанаас эхлэлтэй. 1947-1994 он хүртэл ТХЕХ нь гаалийн бага татвар ногдуулах болон худалдааны бусад тотгорыг багасгах хэлэлцээний талбар болж байсан бөгөөд ТХЕХ-ийн эх бичвэр нь үл ялгаварлан гадуурхах зэрэг чухал дүрэм журмыг бий болгосон. 1995 оноос эхлэн шинэчлэн боловсронгуй болгосон ТХЕХ нь ДХБ-ын барааны худалдааны суурь хэлэлцээр болсон. Тэр нь ХАА, сүлжмэл эдлэл зэрэг тусгай салбар, улсын худалдаа , бүтээгдэхүүний стандарт, татаас болон дэмпингийн эсрэг авсан арга хэмжээ зэрэг тусгай асуудлыг тусгасан хавсралтуудтай.

Page 10: Байгаль

Үйлчилгээ

Хилийн чанадад бизнес хийх сонирхолтой банк, даатгалын компаниуд, цахилгаан холбооны пүүсүүд, жуулчин эрхлэгчид, зочид буудлын сүлжээ, тээврийн компаниуд урьд нь зөвхөн барааны худалдаанд хэрэглэж байсан шударга, чөлөөт худалдааны адилхан зарчмыг хэрэглэх боломжтой болсон. Эдгээр зарчмууд нь Үйлчилгээний худалдааны шинэ ерөнхий хэлэлцээрт(ҮХЕХ) тусгалаа  олсон. ДХБ-ын гишүүд ҮХЕХ-ийн дагуу  өөрсдийн үйлчилгээний ямар салбарыг гадаадын өрсөлдөөнд зориулан нээх, зах зээлээ хэрхэн нээх талаар мэдэгдэх замаар тусгайлсан үүрэг амлалт авсан.

Page 11: Байгаль

Оюуны өмч

Агуулга зохиомжийнхоо хувьд ДХБ-ын  оюуны өмчийн хэлэлцээр нь бараа болон хөрөнгө оруулалтын дүрэм журамтай адилхан. Энэ дүрэм нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, газар зүйн нэрийг бүтээгдэхүүн, үйлдвэрийн дизайн, интеграл ороомгийн байршлын загвар, худалдааны нууцтай нэгэн адил мэдээллийг нууцлах зэрэгт хэрхэн хэрэглэхийг тодорхойлох бөгөөд худалдаатай холбогдсон үед оюуны өмчийг хамгаалах ёстой.

Page 12: Байгаль

Маргаан шийдвэрлэх

Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн худалдааны маргааныг шийдвэрлэх талаарх ДХБ-ын дэг журам нь эдгээр журмыг зайлшгүй биелүүлэхийг шаарддаг бөгөөд инэснээр худалдааны эргэлт хурдсах найдвар бий болдог. Улс орнууд хэрэв хэлэлцээрээр олгогдсон эрх нь зөрчидсөн  гэж үзвэл маргаанаа  ДХБ-д шилжүүлнэ. Тусгайлан томилогдсон , бие даасан мэргэжилтнүүдийн шийдвэр нь хэлэлцээр буюу тухайлсан орны үүрэг амлалтыг тайлбарлах  явдал дээр үндэслэнэ. Энэхүү тогтолцоо нь улс орнуудад маргаантай асуудлаа зөвлөлдөөний замаар шийдвэрлэхэд тусалдаг. Ингэж чадаагүй тохиолдолд мэргэжилтнтий хэсэг авч хэлэлцэх буюу хуулийн үндсэн дээр ажилладаг давах шатанд хандах  эдгээр шат дараалсан журмыг болгоомжтой хэрэглэх боломжтой. Энэ тогтолцоонд итгэх итгэлцлийг ТХЕХ-ийн оршин тогтнох бүхэл бүтэн хугацааны туршид 300 маргаан шийдвэрлэх байсан бол ДХБ байгуулагдсанаас хойш 1999 ойн хүртэл 167 хэргийг ДХБ-д шилжүүлсэн байдлаас харж болно.

Page 13: Байгаль

ДХБ бол Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр ("ДХБ-ын тухай хэлэлцээр")-ийн дагуу тус байгууллагын Гишүүн улс орнуудын байгуулсан олон улсын байгууллага бөгөөд 1995 онд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн суурин дээр байгуулагджээ.

Байршил: Женев, Швейцарь Байгуулагдсан: 1995 оны 1-р сарын 1 Бий болсон: Уругвайн үе шатны хэлэлцээ (1986-

1994) Гишүүнчлэл: 134 улс ( 1999 оны 2 сарын

байдлаар ) Төсөв: 1999 оны хувьд 2 сая шв.франк Нарийн бичгийн дарга нарын орон тоо: 500 Удирдлага: Ерөнхий захирал

Page 14: Байгаль

ДХБ-ын гишүүдийн худалдааны үйл ажиллагааны үндсэн зарчим

1.    Харилцан бие биедээ худалдааны таатай орчин бүрдүүлэх

2.    Бараа бүтээгдэхүүний импортод хөнгөлөлт үзүүлэх

3.    Гадаад худалдаанд ямар нэг хязгаар тогтоохгүй байх

4.    Худалдааны маргааныг зөвхөн гэрээ, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх зэрэг болно.

Page 15: Байгаль

Гишүүн улс элсүүлэх

Одоогоор ДХБ нь 149 гишүүнтэй ба шинээр 27 орон гишүүнээр нэгдэн орох өргөдөл өгөөд байна. Улс орон болон түүнтэй дүйцэхүйц статустай этгээд ДХБ-д Гишүүнээр элсэж болдог.

ДХБ-ын гишүүдийн дийлэнх нь тусгаар тогтносон улс орон байх боловч, үүнд хамаарахгvй жишээ бол Европын холбоо, Хонконг болон Тайвань гэсэн гишүүд юм.  

ДХБ-д Гишүүнээр элсэх сонирхолтой улс орон нэгдэн орох үйл явцаар дамжин түүнд нэгдэх өргөдлөө гаргаж болдог.

Page 16: Байгаль

ДХБ-ын хэлэлцээрийн үндсэн дүрэм журам

ДХБ-ын хэлэлцээр бүр нь ерөнхийдөө үл ялгаварлан гадуурхах хоёр зарчим дээр үндэслэгддэг. Эдгээр зарчим нь гишүүн бүрийн зах зээлд бараа, үйлчилгээний (ямар улс орны гаралтайгаас нь үл хамааран) өрсөлдөх тэгш нөхцөл бүрдүүлэхийг зорьдог.

Үндэстний нэн тааламжтай нөхцлийн зарчим (ҮНТН зарчим),

Үндэсний нөхцөл (ҮН)   Энэ 2 нь үл ялгаварлан гадуурхах суурь хоёр зарчим юм.

Ил тод байх өөр нэг зарчим нь худалдааны өрсөлдөөний нөхцлийг тэгшитгэх зорилготой аж.

Page 17: Байгаль

Үндэстний нэн тааламжтай нөхцлийн зарчим

ҮНТН зарчмын дагуу аливаа Гишүүн нь өөр Гишүүнээс оруулж буй импортын бараа, үйлчилгээнд бусад аль ч улс орноос (ДХБ-ын Гишүүн эсэхээс үл хамааран) импортолж буй бараанд үзүүлсэн нөхцлөөс дутуугvй таатай нөхцөл олгохыг шаарддаг. Ингэснээр (эдийн засгийн бусад зохицуулалт хийгээгvй

тохиолдолд) Гишүүн аль ч орон өөр нэг Гишүүн орныг илүүд үзэж тухайн бараанд тарифыг

багаар тогтоох явдал гарахгүй юм. Харин илүүд vзсэн тохиолдолд тухайн бага тарифыг нэн даруй, ямар ч нөхцөлгүйгээр бусад бүх гишүүдэд ногдуулахыг тэд шаардах эрхтэй. ҮНТН зарчим нь зөвхөн тарифт хамаараад зогсохгүй гаалийн үйл ажиллагаа, захиргааны дотоод журмыг удирддаг дүрэм зэрэг гишүүдийн хяналтанд хамрах худалдааны нөхцөлд ч мөн үйлчилнэ.

Page 18: Байгаль

ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүд

Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ТХЕХ) ба түүнийг дагалдах хууль тогтоомжийн оронд ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж, 1995 оны 1 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон юм.

Олон талт худалдааны хэлэлцээрүүд нь тулгуур гурван хэлэлцээрээс бүрддэг. ДХБ-ын Гишүүн тус бүр эдгээр хэлэлцээрийг баталж, дотооддоо хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. "Тулгуур" гурван хэлэлцээрт:

1.    Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр 1994- GATT (ДХБ-ын хүрээнд хамрах байдлаар),

2.    Үйлчилгээний худалдааны тухай ерөнхий хэлэлцээр- GATS 3.    Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын

тухай хэлэлцээр (TRIPs’) орно.

Page 19: Байгаль

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр

ДХБ нь ГАТТ-ын залгамжлагч байгууллага мєн. ДХБ нь ГАТТ-ын зохион байгуулалтын бvтэц, зарчмуудыг єєрийн гэрээ, хэлэлцээрт нэгтгэсэн байна. 2002 оны 1 дvгээр сарын 1-ний єдрийн байдлаар ДХБ нийт 144 гишvvнтэй бєгєєд дэлхийн худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар 30 гаруй улс уг байгууллагад нэгдэн орох хvсэлтээ гаргаад байна. Эдгээр орон нь хєгжиж буй орнууд буюу эдийн засаг нь шилжилтийн vедээ байгаа улс орнууд юм /Тухайлбал, Армени, Азербайджан, Белорусс, Бутан, Вьетнам, Кампучи, Балба, ОХУ, Украин, Югослав г.м/ ДХБ-ын vндсэн зорилго нь худалдааны урсгалыг саадгvй, чєлєєтэй, шударга ба урьдчилан харж болохуйц байлгах талаар гишvvн орнуудад туслах явдал юм.

Page 20: Байгаль

ТХЕХ – ийн түүх

ГАТТ-ыг байгуулах тvvх нь дэлхийн хоёрдугаар дайны дараахь жилvvдэд буюу 1946-1948 онуудад НVБ-ын хvрээнд Олон улсын худалдааны байгууллага байгуулах талаар чармайлт гаргаж байсан тэр vеэс эхлэлтэй.

ГАТТ нь Дэлхийн II дайны дараа олон улсын худалдаа, валютын солилцоо болон хєгжлийн сангийн асуудлуудыг эрхлэх шинэ байгууллагуудын бvтэц бий болгох зорилт тавьсан Бреттон Вудын системийн нэг хэсгийг бvрдvvлсэн байгууллагуудын нэг нь билээ.

Page 21: Байгаль

ТХЕХ – ийн үндсэн дүрэм

*Most Favoured Nation Clause, Non-discrimination – Үндэсний нэн тааламжтай нөхцөл буюу тэгш эрх

*National Treatment – Үндэсний харьцаа

*Гаалийн татваруудыг бууруулан тогтворжуулах

*Гаалийн тарифээр хамгаалах

Page 22: Байгаль

Жил Хэлэлцээ Хэлэлцээний гол асуудлуудОрнуудын

тоо

1947 Женев Гаалийн тариф 23

1949 Аннеси Гаалийн тариф 13

1951 Торквай Гаалийн тариф 38

1956 Женев Гаалийн тариф 26

1960-1961

Диллоны хэлэлцээ

Гаалийн тариф 26

1964-1967

Кеннедийн хэлэлцээ

Гаалийн тариф болон антидампингийн хэмжээ 62

1973-1979

Токион хэлэлцээ

Гаалийн тариф, тарифын бус хязгаарлалт, “бүтцийн” хэлэлцээрүүд

102

1986-1994

Урагвайн хэлэлцээ

Гаалийн тариф, тарифын бус хязгаарлалт, худалдааны дүрмүүд, үйлчилгээ, оюуны өмч, арбитрын асуудал, оёдол,сүлжмэл, хөдөө аж ахуй, ДХБ-ыг байгуулах гэх мэт

123

2001-*Дохагийн хэлэлцээ

Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбар, үйлчилгээ, оюуны өмч

 

Page 23: Байгаль

Дохагийн  хэлэлцээ

Дохагийн хөгжлийн хэлэлцээ нь ДХБ-ын хүрээнд хийгдэж буй анхны хэлэлцээ юм. Энэ хэлэлцээ нь чөлөөт худалдааг бий болгох зорилгоор, худалдааны саад тотгоруудыг багасгах талаар явагдаж байгаа юм. Хэлэлцээ, 2001 онд Катарын Доха хотод сайд нарын түвшний хурлаар эхэлсэн бөгөөд, дараагаар нь Мексикийн Канкун /2003/ болон Хятадын Хонг Конгод /2005/ болсон ижил түвшний хурлаар үргэлжилсэн байна. Үүнтэй холбоотой мөн Женевт /2004/, Парист /2005/, ахин Женевт /2006/ онд уулзалтууд болсон.

Page 24: Байгаль

Монгол улс ба ДХБ

· 1996 оны 12 сарын 26-нд хүсэлт гаргаж, 1997 оны 1 сарын 29-нд нэгдэн орсон.

· “G-33” , “Шинээр элссэн гишүүн орнуудын бүлэг” , “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлэг”-т нэгдсэн байна.

  Монгол улс ДХБ-д гишүүнээр элсэхдээ

·  Худалдааны бодлогоо 1.    Олон талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгуй болгох 2.    Импортын татвар, хураамж 3.    Татварын горим, тарифыг бус арга хэмжээ 4.    Урамшуулал болон үйлдвэрийн бодлого 5.    Хувьчлалын хөтөлбөр 6.    Хөрөнгө оруулалт 7.    Гаалийн журам зэрэгтэй холбогдсон 20 гаруй үүрэг амлалт авсан.

Page 25: Байгаль

Дүгнэлт

Дэлхийн худалдааны байгууллага сэдвээр бие даалтандаа Гадаад худалдааны байгууллагын ном сурах бичгүүдийг ашиглан ДХБ-ын талаар олон зүйлийг тусгасан бөгөөд үүнд:

ДХБ-ын бүтэц, үйл ажиллагаа Үндсэн үүрэг чиглэл ДХБ-ын зарчим баримтлал Олон талт хэлэлцээрүүд “ТХЕХ буюу GATT” “Доха-гийн

тойм” Гишүүн орнуудын эрх зүйн байдал зэрэг багтана. Түүнчлэн би энэхүү бие даалтаа хийх явцдаа хичээлийн дагуу

энэ сэдвээр судалж өөрөө илүү их мэдлэг олж авч мэдэхгүй зүйлээ мэдэж авсан их ач холбогдолтой бие даалт болсон гэж бодож байна.

Page 26: Байгаль

Ном зүй

Г.Ганбат “ОУ-ын худалдааны байгууллага” Д.Оюунчимэг “Гадаад худалдаа” Б.Чимэд “Гадаад худалдааны байгууллага” Интернет

Page 27: Байгаль

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА