5. busad tosol

4
СУИС-ийн 2014 ОНЫ ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР 2014 онд гадаадын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 2014 онд СУИС нь хамтарсан 3 төсөл, хөтөлбөрийг гадаадын санхүүгийн дэмжлэгтэй БНХГУ, ОХУ-д хэрэгжүүллээ. Эдгээр нь Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотод зохион байгуулагдсан соёлын хөтөлбөр, ОХУ-ын Халимагт зохион байгуулагдсан “Халимаг, Монголын дуу бүжиг 100 жилийн дараа” хамтарсан судалгаа болон Элистад болсон “Монгол хэлт ард түмний өвөрмөц байдал” хамтарсан эрдэм шинжилгээний хурал зэрэг төсөл хөтөлбөрүүд юм. Олон Улсын Театрын Институтын ХБНГУ дахь Төвийн харьяа Урбан Номадс – Монгол Ситизенс байгууллага, ОХУ-ын Хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны Сан зэрэг гадны байгууллагуудын санхүүгийн дэмжлэг туслалцаатай хэрэгжсэн дээрх төслүүдийг Монгол Улсын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам болон Шинжлэх Ухаан Технологийн Сангаас 17.650.000 төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд Монгол Улсын Гадаад Хэргийн Яамнаас тодорхой дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрт давхардсан тоогоор 21 багш, 3 оюутан оролцлоо. Гадаадын санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн хамтарсан төсөл хөтөлбөрийн мэдээллийг дараахь хүснэгтээс үзнэ үү. Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотод зохион байгуулагдсан соёлын хөтөлбөр 2014 оны 6 дугаар сарын 4-18-ны

Transcript of 5. busad tosol

Page 1: 5. busad tosol

СУИС-ийн 2014 ОНЫ ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

2014 онд гадаадын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр

2014 онд СУИС нь хамтарсан 3 төсөл, хөтөлбөрийг гадаадын санхүүгийн дэмжлэгтэй БНХГУ, ОХУ-д хэрэгжүүллээ. Эдгээр нь Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотод зохион байгуулагдсан соёлын хөтөлбөр, ОХУ-ын Халимагт зохион байгуулагдсан “Халимаг, Монголын дуу бүжиг 100 жилийн дараа” хамтарсан судалгаа болон Элистад болсон “Монгол хэлт ард түмний өвөрмөц байдал” хамтарсан эрдэм шинжилгээний хурал зэрэг төсөл хөтөлбөрүүд юм. Олон Улсын Театрын Институтын ХБНГУ дахь Төвийн харьяа Урбан Номадс – Монгол Ситизенс байгууллага, ОХУ-ын Хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны Сан зэрэг гадны байгууллагуудын санхүүгийн дэмжлэг туслалцаатай хэрэгжсэн дээрх төслүүдийг Монгол Улсын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам болон Шинжлэх Ухаан Технологийн Сангаас 17.650.000 төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд Монгол Улсын Гадаад Хэргийн Яамнаас тодорхой дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрт давхардсан тоогоор 21 багш, 3 оюутан оролцлоо.

Гадаадын санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн хамтарсан төсөл хөтөлбөрийн мэдээллийг дараахь хүснэгтээс үзнэ үү.

Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотод зохион байгуулагдсан

соёлын хөтөлбөр

2014 оны 6 дугаар сарын 4-18-ны өдрүүдэд

Уг хөтөлбөрийг СУИС нь дотоодоос Монгол Улсын Гадаад Хэргийн Яам болон Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр Олон Улсын Театрын Институтын ХБНГУ дахь Төвийн харьяа Урбан Номадс – Монгол Ситизенс байгууллагатай хамтран зохион байгуулсан.

Тус фестиваль нь “Crossing Identities - Beginners, Experts, Hybrids” гэсэн уриан дор явагдаж Монгол, Германы уран бүтээлчдийн дүрслэх урлаг болон

Page 2: 5. busad tosol

гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, монгол киноны үзвэр, эрдэм шинжилгээний хурал, интерактив урлагийн хөтөлбөр, нээлттэй сургалт зэрэг олон талт үйл ажиллагаа болж өрнөсөн.

Хоёр орны уран бүтээлч, судлаачид, иргэдийг өргөнөөр хамарсан уг хөтөлбөрт СУИС-ийг төлөөлөн 9 багш, 3 оюутан оролцсон.

“Монгол хэлт ард түмнүүдийнсоёлын өвөрмөц байдал”

төслийн 2-р шат

2014.10.22-25-ний өдрүүдэд

2013-2015 онд хэрэгжүүлж буй уг төслийн 2 дугаар шат ОХУ-ын Халимагийн Их Сургууль дээр зохион байгуулагдав. Элиста хотод болсон “Монгол хэлт ард түмнүүдийн соёлын өвөрмөц байдал” сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээний хуралд СУИС-ийн 4 сургуулийг төлөөлсөн 6 багш оролцсон бөгөөд хурлын үр дүнгээр эмхэтгэл хэвлэгдэн гарах юм.

Эртний болон дундад үеийн монголчуудын соёлын зарим элементүүд нь Халимагийн соёлд бат бэх уламжлагдан үлдсэн нь соёлын харьцуулсан судалгаа явуулахад өндөр ач холбогдолтой байв. Хоёр талын илтгэлүүд нь Монгол, Халимагийн соёлын харьцуулсан судалгаанд тодорхой хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.

Төслийн хүрээнд Халимагийн Соёлын Яамны сайдтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

Хамтарсан төслийн 3-р шатыг 2015 онд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Page 3: 5. busad tosol

Монгол, Халимагийн дуу бүжгийн судалгаа 100 жилийн дараа

2014.10.25-29-ний өдрүүдэд

СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургууль болон ОХУ-ын Халимагийн Хүмүүнлэгийн Хүрээлэнтэй хамтран “Монгол, Халимагийн дуу бүжгийн судалгаа 100 жилийн дараа” төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь монгол туургатны бүжгийн судалгаанд зохих хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Төслийн хүрээнд өнөөгийн Халимагийн соёлтой биечлэн танилцаж, өнөөг хүртэл хадгалагдан ирсэн уран сайхны соёлын өвийг нь сонирхон судаллаа. Хээрийн судалгааны явцад цуглуулсан материалаар dvd гаргахаар бэлтгэж байна. Судалгааны дүнг танилцуулах хурлыг СУИС дээр хийсэн нь судлаач, багш нарын сонирхлыг татсан ажил боллоо.

Халимагийн 5 районд хийсэн хээрийн судалгаанд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас 2, Соёлын сургуулиас 2, Дүрслэх урлагийн сургуулиас 1, Радио телевизийн сургуулиас 1 багш тус тус оролцов.