3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН -...

57
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

Transcript of 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН -...

Page 1: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

Page 2: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/262 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрындаргын 2018 оны А/11 дүгээр тушаалаар Мөрдөн байцаах алба нь зохион байгуулалтын бүтцээр 7 хэлтэс,1 тасаг, 1 хэсэгтэй, офицер 71, ахлагч 16, энгийн 9 нийт 96 орон тоотой, улсын хэмжээнд алба, нэгж, нутагдэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад Мөрдөн байцаах 10 хэлтэс, 42 тасаг, 7 хэсэгт нийт 558алба хаагчтай ажиллаж байна.

Мөрдөн байцаах алба нь зохион байгуулалтын бүтцээр хэлтэс-7, тасаг-1, хэсэг-1, офицер-71,ахлагч-16, энгийн 9, нийт 96 орон тоотой ажиллахаас офицер-68, ахлагч-16, энгийн 8 нийт 92 алба хаагчажиллаж байна. Одоо Захиргааны удирдлагын хэлтэст орчуулагч мөрдөгч-1, сантехникийн слесерь-1, Дүншинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэст ахлах мөрдөгч-1, Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгаххэлтэст чиглэлийн ахлах мөрдөгч-1, нийт 4 орон тоо дутуу байна.

Page 3: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны 2018 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг Цагдаа,дотоодын цэргийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, албаны болон хэлтсүүдийн онцлогажлуудтай уялдуулан төлөвлөж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албаны даргаар батлууланхувилж хэлтсүүдэд тараасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг албаны календарь төлөвлөгөөндтусгаж 7 хоног бүр алба хаагчдад хийх ажлын талаар мэдээлэн ажиллаж байна.

Мөрдөн байцаах албанаас 2018 онд төлөвлөсөн ажил 3 дугаар улирлын байдлаар 82.1 хувьтайбиелэгдсэн бөгөөд цаашид хэрэгжүүлэх ажлаа тодотгож албаны календарь төлөвлөгөөг баяжууланажиллаж байна.

Page 4: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар байгуулагдсан “Авлигаас урьдчилансэргийлэх салбар зөвлөл”, “Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлынхэсэг”, “Мөрдөн байцаах албаны Мэргэжлийн зөвлөл”, “Өмч хамгаалах байнгын зөвлөл”,“Эрсдлийн удирдлагын хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл”, “Албаны үйлдвэрлэлийн осол, хурцхордлогыг судлан бүртгэх, дүгнэлт гаргуулах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс”-ууд2018 оны 9 дүгээр сард хуралдаж эхний 9 сард хийсэн ажил, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлынталаар хэлэлцсэн.ннннххххххххххххххххххххххххххххххнннннннннннннннннннннннннннннннннннн

Page 5: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албаны хэмжээнд байгууллагын удирдлагын цогц систем “Able” программыг үйлажиллагаандаа ашиглан албаны болон хэлтсүүдийн төлөвлөгөө, өдөр тутамд хийхажлын төлөвлөгөөг оруулж ажлын гүйцэтгэлд албаны дарга, дэд дарга, хэлтсийн дарганараас хяналт тавин ажиллаж байна. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албаныдаргын зөвлөлийн хуралдаанд “Абле” программын хэрэгжилтийн талаар танилцуулга,мэдээлэл хийж хангалтгүй ажилласан, бүрэн төлөвлөөгүй, цаг хугацаа хоцроож ажлаатөлөвлөсөн Ховд аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга,цагдаагийн ахмад Ш.Сүхтулгад хариуцлага тооцуулахаар 11а/2946 дугаар албанбичгийг хүргүүлсэн. Одоо улсын хэмжээнд “Абле” программын ашиглалт жигдэрсэнхэдий ч ажил төлөвлөлт харилцан адилгүй байгаад дүгнэлт хийн тогтмол хяналт тавинажиллаж байна. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 6: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Хөдөө орон нутгийн Мөрдөн байцаах нэгжүүдийн үйл ажиллагааг цахим хуралхийх байдлаар хянаж Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрынМөрдөн байцаах тасгийн алба хаагчидтай цахим хурал зохион байгуулж туршсан.Цаашид цахим хурлыг тогтмолжуулан явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Page 7: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тайлант хугацаанд албаны даргын 4 хуралдааныг зохион байгуулж нийт 67асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийнхэлтэст хүргүүлсэн. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Албаны даргаас зөвлөлийн хуралдааны үеэр өгсөн үүргүүдийг нэгтгэнхэрэгжилтийг 3 дугаар улирлын байдлаар нэгтгэхэд хэрэгжилт 87.5 хувьтай байна.

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 8, хүний нөөцийн чиглэлээр16 тушаалыг боловсруулан албаны даргаар батлуулж, ажил үүрэг хэвийн явагдахудирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 8: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах ажлын үр дүнг дээшлүүлж, хэргийн шийдвэрлэлтийн түвшинг чанаржуулж,алба хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 3 бүлэг 19 заалтбүхий Мөрдөн байцаах албаны даргын 01 дүгээр албан даалгаварыг Мөрдөн байцаах албаныхаръяа хэлтэс, тасаг, хэсэгт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлж, хэрэгжилтэд хяналттавин албан даалгаврын хэрэгжилтийг эхний 9 сарын байдлаар дүгнэхэд нийслэлийн хэмжээнд81.2 хувь, орон нутагт 76,1 хувь, улсын хэмжээнд 78.6 хувьтай байна.

Page 9: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Хоёр: Хүний нөөцийн чиглэлээр

Page 10: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

.

Төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нийт 33 алба хаагчтай холбоотой баримтбичгийг хүлээн авч хүний нөөцийн судалгаа явуулан Мөрдөн байцаах албаны даргын зөвлөлийн хурлаархэлэлцүүлэн албаны шалгалтын дүнгийн талаар 3, хүний нөөцийн дэвшүүлэн томилуулах саналтай 17, шилжүүлэнтомилуулах саналтай 8, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлттэй 3, Төрийн дээд шагналаар шагнуулахсаналтай 6, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулах саналтай 15, Цагдаагийн ерөнхий газрыншагналаар шагнуулах саналтай 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийнхэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойг тохиолдуулан тус албаны хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрыншагналаар 2 алба хаагчийг, Мөрдөн байцаах албаны “Баярын бичиг”-ээр 11 алба хаагчийг тус тус шагнасан.

Page 11: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан тус албанаас Төрийндээд шагналаар “Цэргийн гавьяаны одон”-гоор 3 алба хаагч, “Цэргийн хүндэт медаль”-аар 3 алба хаагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүнийажилтан” тэмдгээр 3 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдгээр 8 алба хаагчийг тус тусшагнуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.

Алба хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэнбайгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, хуваарийн дагуунийт 91 алба хаагчдад ээлжийн амралт олгоод байна. хххххххххххххххххххххххххххххх

Page 12: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Гурав: Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, үр дүнгийн талаар

Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг 4 чиглэл 50 төрлийн сургалт зохионявуулахаар төлөвлөж 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албаны даргаарбатлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Албаны сургалтыг зохион байгуулахдаа “Сургалтын бодлого боловсруулж,хэрэгжүүлэх” /код 118/, “Ажлын байрны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх” /код239/, “Алба хаагчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах” /код 951/ журмуудыгудирдлага болгон 2018 оны гуравдугаар улиралд нийт 29 сургалт төлөвлөсөнөөссургалтууд бүрэн явагдсан.

Page 13: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Үүнээс хууль тогтоомжийн мэдлэгийн 5 төрлийн сургалтад давхардсан тоогоор251 алба хаагч, алба хаагчийг хөгжүүлэх 3 төрлийн сургалтад давхардсан тоогоор213 алба хаагч, алба хаагчийг чадавхижуулах 6 төрлийн сургалтад давхардсантоогоор 158 алба хаагч, бие бялдрыг хөгжүүлэх 9 төрлийн сургалтад давхардсантоогоор 174 алба хаагч, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвдзохиогдсон 3 төрлийн сургалтад 7 алба хаагч, төрийн болон төрийн бусбайгууллагаас зохион явуулсан 3 төрлийн сургалтад 3 алба хаагч тус тус оролцсонбайна.

Тайвань Улсын Дотоод хэргийн яамнаас Тайпэй хотод энэ оны 09 дүгээр сарын17-ны өдрөөс 2018 оны 09 сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Утсанхолбооны хэрэгсэл ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэх явдал” сэдэвт хуралд тусалбанаас 2 алба хаагч оролцсон.

Page 14: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албанаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шинэ залуумөрдөгч нарт зориулан “Хэргийн газрын үзлэг хийхэд анхаарах асуудлууд”, Хүнд,Хулгайлах, Залилах, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахаданхаарах асуудлууд сэдэвт сургалт зохион байгуулж, сургалтад 50 алба хаагчхамрагдсан. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Тус албаны 2018 оны сургалтын төлөвлөгөө, Хүрээлэн буй орчны эсрэг гэмтхэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөгхэрэгжүүлэх салбар төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Булган аймаг дахьцагдаагийн газрын сургалтын төвд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Залилах,Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийг мөрдөн шалгах чиглэлээр Булган аймаг дахьЦагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагтай хамтран төвийн бүсийн сургалтыг тусалбаны даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, сургалтадБулган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгийн Мөрдөн байцаах тасгийн29 алба хаагчид 6 багц сэдвийн хүрээнд 6 цагийн хичээл сургалтыг онол, практикийнхэлбэрээр зохион явуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардууланөгсөн. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 15: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албаны даргын 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилтынхүрээнд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хүний эрх, Цагдаагийн алба хаагчийн сахилгындүрэм, Авлигийн эсрэг хууль тогтоомжоор тестийн шалгалтыг сар бүрийн 30-ны өдрүүдэдwww.testserver.police.gov\moodle цахим хаягаар авах ажлыг зохион байгуулан ажиллажхэвшсэнээр анхны цахим сорилд 23 алба хаагч “А“ үнэлгээ авч дундаж үнэлгээ 59.8хувьтай байсан бол 7 дахь цахим сорилд 179 алба хаагч “А” үнэлгээ авч дундаж үнэлгээ83.5 хувьтай болж алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг эрс дээшилсэн байна.

Page 16: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албаны 2018 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд заасны дагууалба хаагчдад 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3дугаар хорооны нутаг дэвсгэр “Эм эн таур”-т Монголын зураач нарын хамтрангаргасан уран зураг, уран бүтээлийн галлерей, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шинжлэх ухааны академийн одон орон судлалын төвийн “Астропарк”-ыг тус тус үзүүлсэнээр алба хаагчдын танин мэдэхүй, сонирхлын хүрээнэмэгдсэн. хххххххххххххххххххххххххххххх

Page 17: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Дөрөв: Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил,

арга хэмжээний талаар

Page 18: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны байрны гадна фасад, дээврийн засварынажилд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрааршийдвэрлүүлэн, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээрсарын 06-ны өдрийн хооронд “Бөртэ трейд” компаниар засварын ажлыг 100хувь гүйцэтгүүлсэн. Албаны байрны зүүн хойд буланд байрлах замынхашлагын чулууг салган авч шинээр хашлага чулуу авч суурилуулсан. хххххххх

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шинээр 10ширхэг “Делл” маркийн компьютер хүлээн авч төвийн хэлтсийн 10 албахаагчдын компьютерыг шинэчлэн сольсон. хххххххххххххххххххххххххххххххх

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/16 дугаартай их болон урсгал засварын ажлын шаардлагындагуу тус албаны байранд сантехникийн үзлэг шалгалтыг хийж 7 өрөөнийрадиатор угааж, холбох мүфт, фа, трубаг шинэчлэн солиулснаар өвөлжилтийнбэлтгэл ажлыг хангасан. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 19: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны байрны гадна талд үзэгдэх орчин муу,гэрэлтүүлэг багатай 2 газарт шинээр гэрэлтүүлэг тавьснаар гэмт хэрэг зөрчилгарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн.Албаны байрны албан өрөө тасалгаа, цахилгааны шийт зэргийн үзлэгоношилгоог хийж шинээр утас татах, шатсан унтраалга, разетка зэргийг цагтухай бүрд нь засварлаж ажилласнаар цахилгааны гэмтэл, галын учирчболзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн. ххххххххххххххххххххххххххххххххх

Цагдаагийн ерөнхий газартай алба хаагчдын гэнэтийн ослын даатгалынгэрээ байгуулан ажиллаж байгаа “Миг даатгал” компанийн цагдаагийн алба³хаагчдын даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюу-Эрдэнийг урьжнийт алба хаагчдад гэнэтийн ослын даатгалын талаар сургалт, мэдээлэлзохион байгуулснаар алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж явахдаа гэнэтийносол тохиолдсон үед хэрхэн даатгалаас нөхөн төлбөр гаргуулан авах талаармэдлэг, мэдээлэлтэй болсон. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 20: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Зөвшөөрлийн хугацаа дууссан цагдан хорих 461 дүгээр ангийн Уулзалтбайцаалтын хэсгийн 10 өрөөнд мэдүүлэг авах зөвшөөрлийг Нийслэлийнпрокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1 жилийнхугацаагаар сунгуулсан. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Авлигатай тэмцэх газартай хамтран мэдүүлэг авах 8, 9 дугаартайөрөөнүүдийг дуу намсгагч хавтангаар доторлон засварлуулж, 8 дугаартайөрөөнд шинэ компьютер, IP камер суурилуулсан нь алба хаагчдын ажиллахтаатай нөхцөл бүрдсэн. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагатай уулзаж мэдүүлэг авахөрөөнүүдийн камеруудыг сольж, ажилд оруулсанаар алба хаагчдын аюулгүйбайдал хангагдсан. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд цагдан хорих 461 дүгээр ангийнудирдлагатай хамтран тус ангийн нэгдсэн эмнэлэгт хэсгийн алба хаагчдыгэрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж алба хаагчдынөвчлөлийг эрт оношилж, урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болсон. ххххххх

Page 21: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Нийслэлийн хэмжээнд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраасхурааж бэхжүүлсэн биологийн мөр, гарын мөрүүдийг шинжилгээнд хүргүүлсэнэсэх, биологийн мөрүүдэд ДНХ шинжилгээ хийлгэсэн эсэхийг тогтоон,судалгаа гаргах зорилгоор хавтаст хэргийг нэг бүрчлэн уншиж танилцах чигүүрэг бүхий ажлыг хэсгийн алба хаагчид /тус албаны Дүн шинжилгээ, үнэлгээ,хяналт шалгалтын хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийнцагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 18 алба хаагч/ 2018оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд нийслэлийн дүүргүүд дэхцагдаагийн хэлтсүүдэд ажилласан. Судалгааны дүнгээр нийслэлийн хэмжээндэзэнгүй 2044 хэргээс гарын мөр илэрч харьцуулах шинжилгээнд тэнцсэнболовч папилон санд бүртгэлтэй иргэдийн гарын мөртэй тохироогүй 1775хэрэг, ДНХ ул мөр илэрсэн 66 хэрэг, хэргийн газрын үзлэгээр гарын мөрбэхжүүлэн авсан боловч шинжилгээнд хүргүүлээгүй, шинжилгээнд хүргүүлсэнболовч дүгнэлтээ аваагүй гэх зөрчилтэй 207 хэрэг байна. ДНХ-ийншинжилгээнд харьцуулах боломжтой нийт 66 хэрэг байгаа нь Шүүхшинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын“Генетикийн сан”-д баяжилт хийхэд онцгой ач холбогдолтой болсон.

Page 22: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тав: Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

Page 23: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Авлига, ашиг сонирхолын зөрчилөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авлигаасангид байх санамж, сэрэмжлүүлэг, авлигын хор хөнөөлийн талаар зурагт хуудас,Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан сурталчилгааны материалыг алба хаагчнартай уулзхаар ирсэн иргэдэд тарааж, зурагт хуудсыг албаны мэдээллийн самбар,алба хаагчдын өрөө тасалгаанд байршуулан ажилласан. ххххххххххххххххххххххххххх

Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр албаны төвийн хэлтсийн алба хаагч нарт“Авлигатай тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх нь”сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулсан. хххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 24: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Байгууллагын санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний талаар хийсэн ажил, арга

хэмжээ;Мөрдөн байцаах албанд 2018 оны 3 дугаар улиралд улсын төсвөөс 353,280.4 мянган

төгрөгийн санхүүжилт олгосон. Үндсэн болон нэмэгдэл цалинд 313,138.6 мянган төгрөг,эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 7,683.1 мянган төгрөг, гэрэл цахилгааны зардалд1,462.5 мянган төгрөг, цэвэр бохир усны зардалд 681.6 мянган төгрөг, бичиг хэргийнзардалд 8,171.3 мянган төгрөг, шуудан холбоонд 2,616.8 мянган төгрөг, бага үнэтэй түргэнэлэгдэх зүйлсийн зардалд 1,500.0 мянган төгрөг, хоолны зардалд 1,013.0 мянган төгрөг,багаж тзхник хэрэгсэлийн зардалд 1,910.0 мянган төгрөг, урсгал засварт 1,355.0 мянгантөгрөг, дотоод албан томилолтын зардалд 2,154.9 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусадзардалд 442.3 мянган төгрөг, хичээл дадлагад 735.8 мянган төгрөг тус тус зарцуулсанбайна.

Page 25: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тайлант хугацаанд бараа материалын дансны аж ахуйн материалын дансанд 50 нэртөрлийн 3,809.1 мянган төгрөгийн орлого, 40 нэр төрлийн 2104.3 мянган төгрөгийн зарлага,бичиг хэргийн материалын дансанд 25 нэр төрлийн 8,230.0 мянган төгрөгийн орлого, 22 нэртөрлийн 4,039.3 мянган төгрөгийн зарлагыг цохолт, зөвшөөрөлийн дагуу данс бүртгэлдтусгасан байна. Сарын эцэст бараа материалын орлого, зарлагын тайланг хянажбаталгаажуулж ажилласан. хххххххххххххххххххххххххххх

Шилэн дансны тухай хууль болон мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуушилэн дансны нэгдсэн системд 2018 оны эхний 6 сард байгууллагын байршуулбал зохихмэдээллийг бүрэн байршуулж, мэдээлийн самбарт төсвийн гүйцэтгэлийн тайлан, өр авлагындэлгэрэнгүй тайланг байрлуулан иргэд, алба хаагчдыг мэдээллээр хангаж ажилласан.

хххххххххххххххх

Page 26: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаахтасгуудад бичиг хэргийн материал олгох хуваарийн дагуу 7 дугаар сардБаянгол дүүргийн 1, 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 29 ширхэгпринтрийн хор, 29 боодол бичгийн цаас, 8 дугаар сард Баянзүрх дүүрэг дэхцагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 38 ширхэг принтрийнхор, 38 боодол бичгийн цаасыг, 9 дүгээр сард Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн1, 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 24 ширхэг принтрийн хор, 23боодол бичгийн цаасыг шаардах хуудсын дагуу нэгжийн дарга нарт хүлээлгэнөгч ажилласан нь алба хаагчдын ажиллах нөхцөл, боломж сайжирсан. хххххххх

Page 27: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтөлөвлөгөөний дагуу улсын хэмжээний Мөрдөн байцаах нэгжүүдийн албахаагчдаас шинэлэг санаачлага, тэргүүн туршлагын судалгааг авч нэгтгэналбаны хэмжээнд эмхтгэл, гарын авлага бэлтгэж, 70 ширхэгийг хэвлүүлж алба,нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаахнэгжүүдэд тарааж тус тусын нэгжүүдэд хэрэгжүүлэн үр дүнг 12 дугаар сарын05-ны дотор авч нэгтгэхээр хүргүүлсэн. ххххххххххххххххххххххххххххххххххх

Тус албанаас 1996 оноос хойш эмхтгэн гаргаж байгаа “Мөрдөгч”сэтгүүлийн 17 дахь дугаарыг эрхлэн гаргаж, 500 ширхэгийг хэвлүүлж алба,нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаахнэгжүүд, Хууль, зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хуульсахиулахын их сургууль зэрэг хамтран ажилладаг байгуулагууд руу тараажалбаны үйл ажиллагааг сурталчилсан. ххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 28: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

• Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 09дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль, Цагдаа,дотоодын цэргийн Сургалт дадлагын төвтэй хамтран “Шилдэг мөрдөгч 2018”тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд Авлигатай тэмцэхгазар, Тагнуулын ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны нэгжүүдийн 50алба хаагчийг мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нь сорин оролцуулжтэмцээний талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж,тэмцээнд эхний 10 байранд орсон алба хаагч нарт Цагдаагийн ерөнхийгазрын медалион, орон нутгаас оролцсон алба хаагчдад албаны логотойаяга, тэмцээнд оролцсон бүх алба хаагчдад монтаж, батламж зэргийгдурсгасан.

Page 29: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнийдагуу 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Мөрдөгчийн өдөрлөг”-ийг Баянзүрхдүүргийн 11 дүгээр хороо Төр хурахын аманд амжилттай зохион байгуулсан.Өдөрлөгийн үеэр хүчит 32 бөхийн барилдаан, уулын оргил булаалдах тэмцээн,хөгжөөнт тоглоом, урлагын тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болжөдөрлөгийн арга хэмжээний фото зурагт мэдээллийг албаны фэйсбүүк хаягтбайршуулж олны хүртээл болгосон нь алба хаагчдад эрүүл агаарт чөлөөт цагаа зөвболовсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. ххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 30: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохионбайгуулсан Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсанмөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын сагсан бөмбөгийн аваргашалгаруулах тэмцээнд тус албаны баг тамирчид амжилттай оролцож тэргүүн байрэзэлсэн.

Page 31: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан тус албаны ахмад ажилтнуудыг 2018 оны 09 дүгээрсарын 28-ны өдөр албаны байрны хурлын зааланд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гарынбэлэг өгсөн.

Page 32: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан мөрдөн байцаагч, цагдаагийндэслэгч Санжмятавын Сүхбаатар агсныг эргэн дурсаж мөнхжүүлэх “Бид мартахгүй”өдөрлөгийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж С.Сүхбаатар агсныар гэрийнхэнд сэтгэл зүйн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлж гарын бэлэг, эрхонь, 100.000 төгрөг гардуулан өгсөн.

Page 33: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр;

Шалгасан гомдол мэдээлэл

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Үлдэгдэл гомдол мэдээлэл

117976157

286

Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар иргэд, аж ахуй нэгж, албантушаалтнаас гэмт хэргийн шинжтэй нийт 18489 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас11797 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 6157 гомдол, мэдээлэлд хэрэгнээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлж, 249 гомдол, мэдээллийг харъяаллын дагуушилжүүлж, одоо ажиллагаанд 286 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, гомдол мэдээллийншийдвэрлэлт 98.4 хувьтай байна.

Page 34: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Улсын хэмжээнд 15775 хэрэг бүртгэлтийн хэрэг шалгаснаас 4972 хэргийг хааж, 6576хэрэгт яллагдагчийг татан, 257 хэргийг бусад газарт харъяаллын дагуу шилжүүлж, одооажиллагаанд 4823 хэрэг бүртгэлтийн хэргийн үлдэгдэлтэй, хэрэг бүртгэлтийн хэргийншийдвэрлэлт 69,4 хувьтай байна.

Шалгасан хэрэг бүртгэлтийн хэрэг

Яллагдагчаар татсан Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан Харьяаллын дагуу шилжүүлсэн Ажиллагаанд байгаа хэрэг

4823

6576

4972

257

Page 35: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Улсын хэмжээнд нийт 11089 мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгахажиллагаа явуулснаас 7536 холбогдогчтой 6186 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхсаналтай, 904 холбогдогчтой 2445 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорынбайгууллагад шилжүүлэн, 1493 холбогдогчтой 1198 хэргийг нэгтгэж, одоо ажиллагаанд1260 хэргийн үлдэгдэлтэй, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан /мөрдөн байцаалтын/хэргийн шийдвэрлэлт 88,6 хувьтай байна.

Шалгасан мөрдөн байцаалтын хэрэг

Шүүхэд шилжүүлэх саналтай Хэрэгсэхгүй болгох саналтай Нэгтгэсэн Ажиллагаанд байгаа

6186

2445

1260

1198

Page 36: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 408 тэрбум 401 саятөгрөгийн хохирол учирсанаас 187 тэрбум 824 сая төгрөгийг буюу 45,9 хувийг нөхөнтөлүүлж, 93 тэрбум 137 сая төгрөгийн /22.8 хувь/ хөрөнгийг битүүмжлэн ажилласан.

408401187824

93137

Хохирол нөхөн төлүүлэлт

Нийт хохирол Нөхөн төлүүлсэн Битүүмжилсэн

Page 37: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Нийслэлийнпрокурорын газрын хяналтад байгаа хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтынхэргүүдээс 2018 оны 09 дүгээр сард шийдвэрлэх хэргийн графикийг албаны даргаарбатлуулж холбогдох хэлтсүүдэд хүргүүлж дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналтшалгалтын хэлтсийн дарга хэргийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.Графикийн биелэлт 7 дугаар сард 100 хувь, 8 дугаар сард 83.3 хувь, 9 дүгээр сард 85хувьтай байна.

Page 38: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны төвийн хэлсийн алба хаагчид 2018 оны эхний 9 сарынбайдлаар урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 83 хэрэг, ажиллагааны явцадилрүүлсэн 118 хэргийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлах ASAP сангаар эрэнсурвалжлагдаж байсан оргодол этгээд 10, сэрдэгдсэн 126 этгээдийг эрэн сурвалжилжолж тогтоон шалгаж байгаа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, ажилласан байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийнцагдаагийн тасгаас гүйцэтгэх ажлын нөхцөл байдлын мэдээ гаргах загвар хүснэгтийгбэлтгэн төв орон нутаг, аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлжшалган баримтжуулж байгаа гүйцэтгэх ажлын хэрэг, сэжигтэй этгээдүүдийн талаарболон нутаг дэвсгэрийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлынталаарх мэдээг улирал тутамд авч нэгтгэн албаны дарга, удирдлагуудад танилцууланажиллаж байна.

Нууц, далд аргаар бүлэг, зохион байгуулалттай үйлдэгдэж буй гэмт хэргийгилрүүлэхэд гүйцэтгэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр гүйцэтгэх ажлынбатлагдсан төлөвлөгөөний дагуу нууцлал аюулгүй байдлыг ханган зохион явуулжхууль бусаар ашигт малтмал олборлох, хайх , ашиглах үйл ажиллагаа явуулсан 27үйлдлийг хяналт шалгалтаар илрүүлж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Page 39: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны алба хаагчдаас Баянзүрх дүүрэг дэхцагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч,цагдаагийн ахмад Д.Баяр-Эрдэнэ 2018 оны 09 дүгээр сард 53 хэрэгт хэрэгбүртгэлтийн ажиллагаа явуулж 3 хэргийг хаах саналтай, 5 хэргийг эрүүгийнхэрэг үүсгэж яллагдагчаар татаж прокурорт шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 1 хэргийг нэгтгэж, 8 хэргийгшүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж нийт 12 хэргийг шийдвэрлэжажилласанаар 2018 оны 09 дүгээр сарын 4 дүгээр 7 хоногт Нийслэлийнцагдаагийн газрын 7 хоногийн онцлох алба хаагчаар шалгарсан.

Page 40: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын аюулгүйбайдлыг хангах төлөвлөгөөний дагуу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ныөдрүүдэд тус албанаас Мөрдөн шалгах бүлэг ажиллуулсан.

хххххххххххххххххххххххххххххххххххТулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой,

Үндэсний их баяр наадмын үеийн олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмтхэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаарзэрэглэлд шилжүүлэн ажиллуулж Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхамгаалалт, Мөрдөн шалгах бүлэг, шуурхай удирдлагын штабт тус албаны 50 албахаагч зөрчил дутагдалгүй ажилласан. хххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 41: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилансэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас зохион явуулж байгаа “Ороннутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяны хүрээнд Нийслэлийн замын цагдаагийнгазартай хамтран олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд хийсэнхяналт шалгалтад 20 алба хаагч оролцож 08 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдөрхүртэл үүрэг гүйцэтгэж нийт 76 зөрчлийг илрүүлж Замын цагдаагийн алба хаагчидхүлээлгэн өгч зохих арга хэмжээг авхуулсан. хххххххххххххххххххххххххххххххххххххххх

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагүеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр Тээврийнцагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайханы 2018 оны 08 дугаарсарын 30-ны өдрийн баталсан “2018-2019 оны Нийслэлийн ерөнхий боловсролынсургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны үед замынхөдөлгөөний аюулгүй байдлыг ханган сургууль орчим ажиллах алба хаагчдын хуваарь”-ийн дагуу тус албанаас 9 алба хаагч 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 07.30минутаас 20.00 цаг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08.00 цагаас 18.00 цагийнхооронд ерөнхий боловсролын 8 сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэнээрзамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын соёл дээшилж, хүүхдийг замтээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн үр дүнтэй ажил болсон.

Page 42: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Цагдан хорих 461 дүгээр ангид 2018 оны 3 дугаар улиралд мөрдөн шалгахажиллагаанд оролцсон 945 албан тушаалтан, 1397 яллагдагч болон бусадоролцогчдын аюулгүй байдал, нууцлалыг хянан, дэг журмыг сахиулж, өдөр тутмын үйлажиллагааг бүртгэлжүүлэн ажилласанаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүйажилласан. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Тайлангийн хугацаанд 233 алба хаагчийн цахим захиалгаар дуудуулсан 438яллагдагчийг урьдчилан дуудаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандоролцуулсан. Алба хаагчид мэдүүлэг авах, яллагдагч нарыг цахимаар дуудуулснаарцагдан хорих 461 дүгээр анги дахь Уулзалт, байцаалтын хэсгийн өрөөнд хүлээж цагалдах байдал багасч, ажлын цаг ашиглалт сайжирч, ажлын бүтээмж нэмэгдсэн.Цагдан хоригдож байгаа яллагдагч нар байцаалтад удаж ирдэг гэсэн санал, хүсэлт 3дугаар улиралд ирээгүй байна. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 43: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан байдал.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 оны 3 дугаар улиралд төв,

орон нутгийн телевизийн 31 сувгаар Байгаль, орчин аялал жуулчлалын яам,Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 4,5 сая төгрөгийнөртөгтэйгээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар буюу хууль бусаар анагнах, хууль бусаар мод бэлтгэх, байгаль орчинг бохирдуулах гэмт хэргийн талаарбэлтгэсэн 3 контентийг нэвтрүүлж, төвийн телевизүүдэд 9 удаагийн ярилцлага, 22 удаамэдээ сурвалжлага, FM радиогийн 4 сувгаар 7 удаа ярилцлага, өдөр тутмын 2 сонинд2 удаагийн ярилцлага, нийтлэл, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг 11сайтад давхардсан тоогоор 102 удаа хүргэж, хэвлэл мэдээллийн ажилтнуудадзориулсан сургалтад 1 удаа оролцсон байна.

Page 44: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тус албаны 2018 оны урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлт 2018оны 3 дугаар улирлын байдлаар 70 хувьтай байна.Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа“Unfriend” хөдөлгөөнийг дэмжиж тус албанаас Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаарбайранд танилцуулга байрлуулж, алба хаагч нар цахим хаягныхаа зургийг “Unfriend”гэсэн хүрээтэй болгон оруулж олон нийтэд түгээх ажилд идэвхтэй оролцож байна.

Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос 07-ны өдөр зохион байгуулсанцахим орчин дахь хүүхэд хамгаалал, зохистой хэрэглээний талаар “Таны хүүхдийгтанихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэгт тус албанаас 10 алба хаагчоролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдыг хуурамч хаягтай, танихгүй хүмүүсийг фэйсбүүкнайзаасаа устгаж, иргэд, олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend”хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан шийдэл гаргасан.

Тус албаны 2018 оны урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлт 2018оны 3 дугаар улирлын байдлаар 70 хувьтай байна.

Page 45: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэнхугацаатай 147, хугацаагүй 555, нийт 702 албан бичгийг бүртгэн даргын цохолтындагуу холбогдох алба хаагчид нь хүлээлгэн өгсөн. Хугацаатай 147 албан бичгээс 131албан бичгийн хариуг хүргүүлж, одоо 16 албан бичиг хяналтанд байна. Хххххххххххх

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон бусад төрийнболон төрийн бус байгууллагад явуулсан албан бичиг 1299, танилцуулга 41, албаныдаргын даалгавар 1, хэлтсийн даргын даалгавар 23, хуулбар үнэн тэмдгийг 1602хуудаст дарж, дугаар олгон, дээд байгууллага, харьяа нэгж болон бусад байгууллагаруу 224 албан бичгийг шуудангаар хүргүүлсэн нь төрийн албан хэрэг хөтлөлтийнүндсэн зааврын 3.4 дэх заалт хэрэгжсэн. ххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 46: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Архивын чиглэлээр: Албаны архивт хадгалагдаж байгаа баримт бичгүүдээс Мөрдөнбайцаах газрын даргын 2015, 2016, 2017 оны үндсэн ажлын болон хүний нөөцийн чиглэлээргаргасан тушаалын 8, 1990, 1991 оны цалингийн картын 3 хадгаламжийн нэгжийг тус тусцахимжуулсан. Одоо 1992-2017 оны цалингийн картыг цахимжуулан ажиллаж байна.

Page 47: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн1818000000288 дугаартай эрүүгийн хэргийг уншиж танилцан хэргийн холбогдогчидполиграфийн асуулга явуулан, дүгнэлтийг гарган хүргүүлсэн.Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс ирүүлсэн эрүүгийн хэрэгтэйтанилцаж, эрүүгийн хэргийн 2 холбогдогчтой уулзаж, сэтгэл зүйн онцлог тодруулахсорил авч, үр дүнд боловсруулалт хийн, сэтгэл зүйн тодорхойлолт гарган хүргүүлсэн.

Мөрдөн байцаах албаны нэгжийн алба хаагчдын ажлаас халшрах хам шинжийнсудалгааг нийт 32 нэгжид хүргүүлэн, одоогоор 18 нэгжийн сорилын дүндболовсруулалт хийсэн нь алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тандан судлах, сэтгэлгутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болсон.

Page 48: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Эрүүгийн хэргийн орчуулгын ажлын хүрээнд 3 эрүүгийн хэрэгт 89 хуудас, 2эрүүгийн хэрэг нийт 9 цагийн аман орчуулга хийж гүйцэтгэсэн.

Page 49: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мэдээлэл, холбоо сүлжээний чиглэлээр:

• Тайлангийн хугацаанд 2 алба хаагчийн компьютерийн үйлдлийн системийг сольжхолбогдох программ хангамжыг суулган, 16 алба хаагчын компьютерыг Цагдаагийнерөнхий газрын police.gov домайн сүлжээнд холбон бүртгэлжүүлж ашиглалтын талаарзааварчилгаа өгсөн.

• Албаны төв байрны гадна 4, дотор 4, дуу дүрс бичих 1, нийт 9 ширхэг камер 2бичигч, холбох хэрэгсэл худалдан авч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-нийөдрүүдэд суурилуулах ажлын хийж бичлэгийн төхөөрөмжийг сүлжээнд холбож хяналтынпрограммыг албаны дарга, дэд дарга, жижүүрийн компьютерт суулгаж ашиглалтын талааралба хаагчдад зөвлөлгөө өгсөн. Албаны төв байран дээр суурилуулсан камеруудынбичлэгийн төхөөрөмжийг дотоод сүлжээнд холбон, төв байранд байх сүлжээнд холбогдсондурын компьютерээс хянах бичлэг хуулах зураг авах боломжтой байхаар тохиргоогхийсэн.

Page 50: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Тус албаны шинээр баригдаж байгаа барилгын зураг өөрчлөгдсөнтэйхолбогдуулан дотоод болон телефон сүлжээний зургийг шинэчлэн зурж“Чулуутын гол” компаний инженерт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөрхүлээлгэн өгч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шинээр баригдаж буйбарилгын дотоод болон телефон сүлжээ, камер дохиололын кабелиудыгтатсан байдалтай танилцаж, байгууллагаас тавих хяналтыг сайжрууланажиллаж байна. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 51: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан шинэлэг, онцлог ажил, арга хэмжээ;

Мөрдөн байцаах албаны шинэ барилгын гадна дотор засварын ажил хийгдэжашиглалтад орох хугацаа дөхөж байгаатай холбогдуулан төв байрны өрөөтасалгаануудад шаардлагатай эд хогшил, хөрөнгийн судалгааг нэгтгэн ажиллаж байна.Одоогоор барилгын явц 80 хувьтай явагдаж байна.

Page 52: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Дүгнэлт

• Мөрдөн байцаах алба нь 2018 оны 3 дугаар улиралд Цагдаа, дотоодын цэргийнбайгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаахалбаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас2018 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт-шинжилгээ хийж,үнэлгээ өгөх баримт бичгүүдийг удирдлага болгон ажиллаж 2018 оны 3 дугаар улиралд үйлажиллагаагаа хангалттай хэмжээнд гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

• Албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг 3 дугаар улирлынбайдлаар хийж гүйцэтгэснээр Мөрдөн байцаах албаны 2018 онд төлөвлөсөн ажил 82.1хувьтай биелэгдсэн нь ажлаа хангалттай хэмжээнд хийж гүйцэтгэсэн гэж дүгнэн цаашидхэрэгжүүлэх ажлаа тодотгож албаны календарь төлөвлөгөөг баяжуулан байгууллагын үйлажиллагааг тасралтгүй хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

• Алба хаагчид байгууллагын удирдлагын цогц системд /eoffice.police.gov/ хийх ажлааөдөр, сар, улирал, жилээр төлөвлөн ажиллаж хэвшсэн бөгөөд алба хаагчдын ажлын цагашиглалт, ажлын бүтээмж дээшилж өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ цаг зав зарцуулахболомж нэмэгдсэн байна.

Page 53: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, спортын уралдаан, тэмцээнийг хуваарийндагуу тогтмол зохион явуулснаар алба хаагчдад урам зориг өгч, албандаа итгэх итгэл,ажлын хариуцлага нэмэгдэж алба хаагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлбүрдсэн байна. ххххххххххххххххххххххххххх

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрдөн байцаах албаны барилгыг шинээрбариулж барилгын явц 80 хувьтай явагдаж байгаа ба одоогийн түр байрлаж байгаабайранд урсгал завсарын ажил хийлгэж байгаа зэрэг нь алба хаагчдын албан үүргээхэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоог хангасан ажил болж байна. хххх

Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа, онцлог болон шинэлэг ажлуудыг тухайбүр албаны цахим хаяг, фэйсбүүк хуудсанд байршуулснаар иргэд, олон нийтэд албаасурталчилах, төрийн албаны тасралтгүй шуурхай байдлыг хангах, иргэд, албахаагчидтай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай солилцох зэрэг үр дүнтэй ажил болсонбайна. ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Page 54: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Мөрдөн байцаах албаны 2018 оны хүрэх түвшин, нэгжийн болон алба хаагчдынажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж хэрэгжүүлснээр албаны зорилго,зорилт, нэгж, алба хаагчдын хийж гүйцэтгэх ажил тодорхой, үйл ажиллагаа цэгцтэйболж, тодорхой үр дүнд хүрсэн. хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Мөрдөн байцаах алба, харьяа нэгжийн алба хаагчдаас шинээр хэрэгжиж буйЭрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албанытухай хууль, хүний эрх, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, Авлигийн эсрэгхууль тогтоомжоор сорилын шалгалтыг 3 удаа зохион байгуулж алба хаагчдыг бүрэнхамруулж ажилласнаар алба хаагчдын хууль хэрэглэх чадвар сайжирч шинээрхэрэгжиж буй хуулиудыг уншиж судлах, мэргэжлийн алдаа дутагдал гаргахгүй,прокурорын шаардлага авахгүй байх нөхцөл боломжийг хангасан.

Page 55: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

Цаашид хэрэгжүүлэх санал:

• Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Мөрдөнбайцаах албаны 2018 онд хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтэд хүрч, Мөрдөн байцаах албаныдаргын 2018 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж, албаны календарь төлөвлөгөөгбаяжуулан биелэлт, үр дүнг тооцож, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлжажиллах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

• “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт” 2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хугацаасунгасан, шүүх, прокуророос буцсан, олон үйлдэл, холбогдогчтой хэргүүдийг уншижтанилцан шуурхай шийдвэрлэхэд хэлтсийн дарга нар манлайлан ажиллах.

• Иргэд олон нийтэд нээлттэй, тэдэнтэй зөв боловсон харьцаж ил тод байдлын шалгуурүзүүлэлтийг ханган ажиллах,

• Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч зөрчил,дутагдалгүй ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуульч шуурхайажиллагааг хэвшүүлэх,

• Мөрдөн байцаах албаны 3 дугаар улирлын тайлангийн хурал, сахилга, ёс зүйнзөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллах.

Page 56: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

Page 57: 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН - mbg.police.gov.mnmbg.police.gov.mn/media/2018/3-r_uliral.pdf · Албаны даргын 2018 онд баталсан тушаалаар

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА,

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН