23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим...

8
¹ 23 (936) 2017 îíû X сар. ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН 7 ХОНОГ ТУТМЫН АНХНЫ СОНИН 2017 - ÕÓÄÀËÄÀÀà ժÍêÂ×ËªÕ ÆÈË www.mongolchamber.mn BUSINESS TIMES SINCE 1994 23 www.mongolchamber.mn М онгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮХАҮТ-ын танхимын дарга М.Оюунчимэг тэргүүтэй тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүдийг аравдугаар сарын 12-нд хүлээн авч уулзаж, бизнесийн орчны өнөөгийн байдал, тулгараад байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх гарц боломжийн талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч хэлэхдээ, “өмнөх дөрвөн Ерөнхийлөгч бол улстөрч хүмүүс байсан. Миний хувьд төрд ажилласан жилээс илүү бизнес эрхэлсэн туршлага арвин, энэ салбарын жаргал зовлонг сайн мэдэх учир та бүхэнд ойр санагдах болов уу. Татвар, зээлийн бодлого гээд Монголд бизнес эрхлэхэд тулгараад байгаа бэрхшээлийг улстөржихгүй, намаар талцалгүй хамтдаа Ж ил бүрийн 11 дүгээр сард “Орос-Монголын найрамдлын сар” тохиолдог. Энэ үеэр парламентын бүлгийн хурал, бизнес форум, үзэсгэлэн гээд олон төрлийн арга хэмжээ зохиогддог. Энэхүү аяны хүрээнд хийгдэж буй ажил болон Монгол- Оросын харилцааны зарим сэдвээр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй ярилцлаа. - Энэ оны найрамдлын сарын аян нээлтээ хийлээ, олон төрлийн үйл ажиллагаа зохиогдож байна. Бизнес эрхлэгчдэд холбогдох талаас ямар ажлууд хийгдэж буй талаар ярина уу? - Орос Монголын найрамдал, хамтын ажиллагааны сарын хүрээнд Орос Монголын бизнес чуулганыг зохион байгууллаа. Москвагаас Их хурлын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Орос Монголын парламентын бүлгийн хурал, Орос Монголын бизнес уулзалт, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Түүнчлэн соёл урлагийн хамтарсан арга хэмжээ, уран гимнастикийн тэмцээн зэрэг соёлын арга хэмжээ боллоо. Бизнес уулзалтад ОХУ-аас 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцож худалдаа эдийн засгийн түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал ярилцлаа. Миний бие бүс нутгийн худалдаа чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Оросын онцгой бүсийн талаар салбар хуралдаан зохион байгуулсан. Э.ОЮУНТЭГШ: ОХУ-ТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ - Алтанбулагийн чөлөөт бүс гэж олон жил яригдсан ч төдий л ахиуц багатай байгаагийн шалтгаан юу вэ? - Оростой хил залгаа Алтанбулгийн чөлөөт бүсэд Оросын талаас хийгдсэн зүйл байхгүй. Тиймээс Оросын тал хөрөнгө гаргаад 500га талбайг авч тохижуулан, дэд бүтцийг шийдвэрлэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаас ярилаа. ОХУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад байнга ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны эхлэл болгож Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албаныхан, Оросын талаас чөлөөт бүсэд газар авч байгаа “Бизнес контакт” компани, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэнг зохион байгуулсан Сибирийн эдийн засгийн хамтын ажиллагааны ассоциаци уулзалт зохион байгууллаа. Гурван чөлөөт бүсийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулах вэ, Орос Хятадын эдийн засгийн коридорын төсөл хэрэгжих гэж байна. Усан цахилгаан станц, эрчим хүч, төмөр зам хэрхэх вэ төслүүд яригдаж байгаа, үүнд хувийн хэвшлээ хэрхэн татан оролцуулах, чөлөөт бүсээр хэрхэн дамжуулах талаар ярилцлаа. Тухайлбал Замын-Үүдийг Алтанбулагийн чөлөөт бүстэй уялдуулъя, Сибирийн бүс нутгийнхан Манжуур руу явдаг. Жилдээ давхардсан тоогоор 1 сая хүн явдаг, тэр урсгалын ядаж 10 хувийг авъя. Төгсгөл нь 6-р нүүрт ЕРӨНХИЙЛӨГЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ хэлэлцэж, гарц ольё, Монгол хэмээх баян хэр нь ядуу улсыг хөгжүүлэхийн тулд яах ёстойг хамтдаа хэлэлцье, гэхдээ зовлон бэрхшээл биш шийдэл ярилцъя” гэлээ. МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бизнес эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч, цаг зав гарган уулзаж буй Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай бодлогын дэмжлэг, арга хэмжээний талаар хэд хэдэн тодорхой санал хэллээ. Тухайлбал, Үндэсний манлай аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, тэдний үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх тусгай хөтөлбөртэй болох шаардлагатайг онцлов. Мөн дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалсан хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр дэвшүүлж буй саналуудаа танилцууллаа. Түүнчлэн экспортыг хөгжүүлэх стратегитай болох талаар олон жил ярьж байгаа ч өнөө хэр экспортыг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд төлөвлөсөн бодлого стратеги байхгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ. Ерөнхийлөгч энэ мэт тодорхой гарц шийдэл бүхий саналуудыг бичгээр хүлээн авч, холбогдох зөвлөхүүдийг оролцуулан шийдвэрлэхээ амлалаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийг төлөөлж Нью жуулчин турс ХХК, Номин холдинг, Мобиком зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжийн захирал, удирдах ажилтан оролцов. Тэд ч мөн өөрсдийн бизнест тулгараад байгаа асуудлууд, тодруулбал банкны зээлийн хүүг бууруулах, арилжааны биш аж үйлдвэрлэл эрхлэх зээл олгодог болох, татвартай холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах, салбарын холбоодыг цэгцэлж хүчирхэгжүүлэх шаардлагатай байна гэхчлэн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү уулзалтад Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг, зөвлөх З.Энхболд нар байлцаж, тус тусын чиглэлээр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ. Я поны зах зээлд нэвтэрч, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй нь бизнесийн холбоо харилцаа тогтоохыг хүсдэггүй бизнес эрхлэгч ховор биз ээ. Гэхдээ тэндхийн шалгуур, стандартыг хангана гэдэг тийм ч амар биш. Тухайн улсынхаа бизнес, татвар, хөрөнгө оруулалт, зах зээлийн орчны талаар хангалттай мэдлэг туршлагагүйгээр бараа бүтээгдэхүүн гаргана гэдэг сэлүүргүй завьтай далайд гарахтай ижил юм. Япон бол аль хэдийнэ аж үйлдвэржсэн, тэр бүү хэл Азийг аж үйлдвэржүүлж буй орон. Солонгос, Тайвань, Хятад, Филиппин, Индонез, Мьянмар гээд олон улс Японыг дагаж аж үйлдвэржсэн байдаг аж. Өнөөдөр эдийн засаг нь дэлхийд 10 дугаарт бичигдэх том зах зээл. Энэ том зах зээлд бид 5700 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх эрх зүйн үндэс тавигдаад жил гаруй болж байна. Тус улстай байгуулсан Чөлөөт худалдаа ЯП НЫ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ НЭВТРЭХ ВЭ? “СУДАЛГАА - СУРТАЛЧИЛГАА - ТУУШТАЙ БАЙДАЛ: ТАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ” хэлэлцээрээр олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулж гаргахаар харилцан тохиролцсон ч бодит байдал дээр үр дүн багатай байгаа юм. Үүнд төр засгийн болоод салбар хоорондын зохицуулалт, зохион байгуулалтын маш олон асуудал нөлөөлж байгаа ч бизнес эрхлэгчдэд Японы зах зээлийн талаарх мэдлэг ойлголт өгөх хэрэгцээ шаардлага хэзээ ч илүүдэхгүй юм. МОНГОЛЧУУДАД ХАМГИЙН ДУТАГДДАГ ЧАНАР- ТУУШТАЙ БАЙДАЛ МҮХАҮТ-аас гадаад худалдаа экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон Монгол Японы Төвтэй хамтран “Япон улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалтыг энэ сарын 12-нд зохион байгууллаа. Төгсгөл нь 2-р нүүрт Э.АДЪЯАСҮРЭН ... Оростой хил залгаа Алтанбулгийн чөлөөт бүсэд Оросын талаас хийгдсэн зүйл байхгүй. Тиймээс Оросын тал хөрөнгө гаргаад 500га талбайг авч тохижуулан, дэд бүтцийг шийдвэрлэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаас ярилаа. ОХУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад байнга ажиллахаар болсон...

Transcript of 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим...

Page 1: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

¹ 23 (936) 2017 îíû X сар.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН 7 ХОНОГ ТУТМЫН АНХНЫ СОНИН

2017 - ÕÓÄÀËÄÀÀà ժÍêÂ×ËªÕ ÆÈË

www.mongolchamber.mn

BUSINESS TIMESSIN

CE

19

94

23

www.mongolchamber.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮХАҮТ-ын танхимын дарга М.Оюунчимэг тэргүүтэй тус танхимын Удирдах

зөвлөлийн гишүүдийг аравдугаар сарын 12-нд хүлээн авч уулзаж, бизнесийн орчны өнөөгийн байдал, тулгараад байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх гарц боломжийн талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч хэлэхдээ, “өмнөх дөрвөн Ерөнхийлөгч бол улстөрч хүмүүс байсан. Миний хувьд төрд ажилласан жилээс илүү бизнес эрхэлсэн туршлага арвин, энэ салбарын жаргал зовлонг сайн мэдэх учир та бүхэнд ойр санагдах болов уу. Татвар, зээлийн бодлого гээд Монголд бизнес эрхлэхэд тулгараад байгаа бэрхшээлийг улстөржихгүй, намаар талцалгүй хамтдаа

Жил бүрийн 11 дүгээр сард “Орос-Монголын найрамдлын сар” тохиолдог. Энэ үеэр парламентын бүлгийн хурал, бизнес форум, үзэсгэлэн гээд олон төрлийн арга хэмжээ

зохиогддог. Энэхүү аяны хүрээнд хийгдэж буй ажил болон Монгол-Оросын харилцааны зарим сэдвээр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй ярилцлаа. - Энэ оны найрамдлын сарын аян нээлтээ хийлээ, олон төрлийн үйл ажиллагаа зохиогдож байна. Бизнес эрхлэгчдэд холбогдох талаас ямар ажлууд хийгдэж буй талаар ярина уу? - Орос Монголын найрамдал, хамтын ажиллагааны сарын хүрээнд Орос Монголын бизнес чуулганыг зохион байгууллаа. Москвагаас Их хурлын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Орос Монголын парламентын бүлгийн хурал, Орос Монголын бизнес уулзалт, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Түүнчлэн соёл урлагийн хамтарсан арга хэмжээ, уран гимнастикийн тэмцээн зэрэг соёлын арга хэмжээ боллоо. Бизнес уулзалтад ОХУ-аас 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцож худалдаа эдийн засгийн түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал ярилцлаа. Миний бие бүс нутгийн худалдаа чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Оросын онцгой бүсийн талаар салбар хуралдаан зохион байгуулсан.

Э.ОЮУНТЭГШ: ОХУ-ТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

- Алтанбулагийн чөлөөт бүс гэж олон жил яригдсан ч төдий л ахиуц багатай байгаагийн шалтгаан юу вэ? - Оростой хил залгаа Алтанбулгийн чөлөөт бүсэд Оросын талаас хийгдсэн зүйл байхгүй. Тиймээс Оросын тал хөрөнгө гаргаад 500га талбайг авч тохижуулан, дэд бүтцийг шийдвэрлэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаас ярилаа. ОХУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад байнга ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны эхлэл болгож Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албаныхан, Оросын талаас чөлөөт бүсэд газар авч байгаа “Бизнес контакт” компани, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэнг зохион байгуулсан Сибирийн эдийн засгийн хамтын ажиллагааны ассоциаци уулзалт зохион байгууллаа. Гурван чөлөөт бүсийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулах вэ, Орос Хятадын эдийн засгийн коридорын төсөл хэрэгжих гэж байна. Усан цахилгаан станц, эрчим хүч, төмөр зам хэрхэх вэ төслүүд яригдаж байгаа, үүнд хувийн хэвшлээ хэрхэн татан оролцуулах, чөлөөт бүсээр хэрхэн дамжуулах талаар ярилцлаа. Тухайлбал Замын-Үүдийг Алтанбулагийн чөлөөт бүстэй уялдуулъя, Сибирийн бүс нутгийнхан Манжуур руу явдаг. Жилдээ давхардсан тоогоор 1 сая хүн явдаг, тэр урсгалын ядаж 10 хувийг авъя.

Төгсгөл нь 6-р нүүрт

ЕРӨНХИЙЛӨГЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

хэлэлцэж, гарц ольё, Монгол хэмээх баян хэр нь ядуу улсыг хөгжүүлэхийн тулд яах ёстойг хамтдаа хэлэлцье, гэхдээ зовлон бэрхшээл биш шийдэл ярилцъя” гэлээ. МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бизнес эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч, цаг зав гарган уулзаж буй Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай бодлогын дэмжлэг, арга хэмжээний талаар хэд хэдэн тодорхой санал хэллээ. Тухайлбал, Үндэсний манлай аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, тэдний үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх тусгай хөтөлбөртэй болох шаардлагатайг онцлов. Мөн дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалсан хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр дэвшүүлж буй саналуудаа танилцууллаа. Түүнчлэн экспортыг хөгжүүлэх стратегитай болох талаар олон жил ярьж байгаа ч өнөө хэр экспортыг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд төлөвлөсөн бодлого стратеги байхгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ. Ерөнхийлөгч энэ мэт тодорхой гарц шийдэл бүхий саналуудыг бичгээр хүлээн авч, холбогдох зөвлөхүүдийг оролцуулан шийдвэрлэхээ амлалаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийг төлөөлж Нью жуулчин турс ХХК, Номин холдинг, Мобиком зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжийн захирал, удирдах ажилтан оролцов. Тэд ч мөн өөрсдийн бизнест тулгараад байгаа асуудлууд, тодруулбал банкны зээлийн хүүг бууруулах, арилжааны биш аж үйлдвэрлэл эрхлэх зээл олгодог болох, татвартай холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах, салбарын холбоодыг цэгцэлж хүчирхэгжүүлэх шаардлагатай байна гэхчлэн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү уулзалтад Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг, зөвлөх З.Энхболд нар байлцаж, тус тусын чиглэлээр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.

Японы зах зээлд нэвтэрч, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй нь бизнесийн холбоо харилцаа тогтоохыг хүсдэггүй бизнес эрхлэгч ховор биз

ээ. Гэхдээ тэндхийн шалгуур, стандартыг хангана гэдэг тийм ч амар биш. Тухайн улсынхаа бизнес, татвар, хөрөнгө оруулалт, зах зээлийн орчны талаар хангалттай мэдлэг туршлагагүйгээр бараа бүтээгдэхүүн гаргана гэдэг сэлүүргүй завьтай далайд гарахтай ижил юм. Япон бол аль хэдийнэ аж үйлдвэржсэн, тэр бүү хэл Азийг аж үйлдвэржүүлж буй орон. Солонгос, Тайвань, Хятад, Филиппин, Индонез, Мьянмар гээд олон улс Японыг дагаж аж үйлдвэржсэн байдаг аж. Өнөөдөр эдийн засаг нь дэлхийд 10 дугаарт бичигдэх том зах зээл. Энэ том зах зээлд бид 5700 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх эрх зүйн үндэс тавигдаад жил гаруй болж байна. Тус улстай байгуулсан Чөлөөт худалдаа

ЯП НЫ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ НЭВТРЭХ ВЭ?

“СУДАЛГАА - СУРТАЛЧИЛГАА - ТУУШТАЙ БАЙДАЛ: ТАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ”

хэлэлцээрээр олон нэр төрлийн бараа бүтээг дэхүүн татваргүй оруулж гаргахаар харилцан тохиролцсон ч бодит байдал дээр үр дүн багатай байгаа юм. Үүнд төр засгийн болоод салбар хоорондын зохицуулалт, зохион байгуулалтын маш олон асуудал нөлөөлж байгаа ч бизнес эрхлэгчдэд Японы зах зээлийн талаарх мэдлэг ойлголт өгөх хэрэгцээ шаардлага хэзээ ч илүүдэхгүй юм.

МОНГОЛЧУУДАД ХАМГИЙН ДУТАГДДАГ ЧАНАР-ТУУШТАЙ БАЙДАЛ

МҮХАҮТ-аас гадаад худалдаа экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон Монгол Японы Төвтэй хамтран “Япон улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалтыг энэ сарын 12-нд зохион байгууллаа.

Төгсгөл нь 2-р нүүрт

Э.АДЪЯАСҮРЭН

... Оростой хил залгаа Алтанбулгийн чөлөөт бүсэд Оросын талаас хийгдсэн зүйл байхгүй. Тиймээс Оросын тал хөрөнгө гаргаад 500га талбайг авч тохижуулан, дэд бүтцийг шийдвэрлэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаас ярилаа. ОХУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад байнга ажиллахаар болсон...

Page 2: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

ҪРÁÀ ÁÈÇÍÅÑ

...Нэр хүндтэй болох гэж 20 жилийг зарцуулчихаад устгахад тавхан хором л хангалттай. Үүнийг сайтар тунгаан бодвол асуудалд арай өөрөөр ханддаг болно...{ }

Уоррен Баффет • Berkshire Hathaway Inc

МЭДЭЭ

2No. 23 (936) 2017 îíû X сар.

www.mongolchamber.mn

Хàÿã: Õàí-Óóë ä¿¿ðýã, 15-ð õîðîî, Ì.Ãàíäèãèéí ãóäàìæ, ̯ÕÀ¯Ò-ûí áàéð, 302 òîîò ºðºº

Ү¿ñãýí áàéãóóëàã÷èä: ̯ÕÀ¯Ò, “Æåíêî” ÕÕÊ

Уòàñ: 11-325374 И-ìýéë: [email protected]Ôàêñ: 11-324620 Вýáñàéò: www.mongolchamber.mn

Èíäåêñ 10335

BUSINESS TIMESБИЗНЕСИЙН АНХНЫ СОНИН

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ХЭВЛЭЛ

АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАВ

Эрхëýã÷: Эðäýíýáèëýãèéí ÀДЪЯÀС¯РЭН

Сýòã¿¿ë÷èä: Лõàìс¿ðýíãèéí ОЙÃОНÆÀВ Дàвààсóìъяàãèéí ЗОЛÆÀРÃÀЛ Дàшцýðýíãèéí БÀЯРЦЭНÃЭЛ Дèзàéíер: Няìààãèéí БÀÒДЭЛÃЭР

Төв банкууд үндсэн гол зорилт болох инфляци буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм. Бодлогын хүүг арилжааны банкууд төв

банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монголбанкны хувьд, энэ нь 7 хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг. Төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бод логын хүүг эрсдэлгүй хүү ч гэж нэрлэдэг. Энэхүү эрсдэлгүй хүүтэй харьцуулагдаж зах зээл дээрх бусад арилжааны хүү тогтдог учир бодлогын хүүг хөтөч хүү, эсвэл жишиг хүү гэж нэрлэх нь бий. Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорьдог. Энэ нь нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахад төв банкны зүгээс оруулах чухал хувь нэмэр юм. Бодлогын хүү өндөр үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл

Түрүүч нь 1-р нүүрт

Сургалт нь Монгол Улсын бизнес эрхлэгчдийг Япон улсын зах зээлд нэвтрэх, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдээллээр хангах зорилготой байв. Сургалтаар Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн тухай болон тухайн хэлэлцээрийн Гарал үүслийн дүрмийн тухай танилцуулга, гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах зэрэг илүү бизнес эрхлэгчид рүү хандсан мэдээлэл өглөө. Мэдээллийг худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн судалгаагаар мэргэшсэн япон зөвлөхүүд өгсөн юм. Монгол МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнес зөвлөл, Монгол-Япон төв, Экспортыг дэмжих зөвлөл зэргээс мэдээлэл хийсэн юм. Японд бизнес эрхлэхийн тулд япон хvнтэй адил сэтгэж сурах нь чухал гэж Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн ЖАЙКА-гийн мэргэжилтэн Накумура Ко онцоллоо. Монгол хүн аливаа ажлыг эхлэхдээ маш дайчин, эрч хүчтэй байдаг ч хэсэг хугацааны дараа эрч нь суларчихдаг. Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилж, захиалга авсан даруйдаа чанартай сайн үйлдвэрлэдэг ч явцын дунд бүтээгдэхүүний чанар муудаад ирдэг. Энэ нь аливааг урт хугацаанд төлөвлөж, тогтвортой ажилладаг япон хүмүүст таалагддаггүй. Тиймээс бүтээгдэхүүнээ Япон руу гаргахыг зорьсон л бол эргэж буцах замгүй тууштай байхыг хичээх нь чухал гэлээ. Түүнчлэн япон хүмүүс аливаад шийдвэр гаргахдаа маш судалж, бодож гаргадаг учир тэднээс нааштай хариу сонсохын тулд тэвчээртэй байдал чухал гэнэ. Учир нь тэд энэ хугацаанд таныг бүх талаас чинь шинжиж, үнэлж байж “үнэхээр итгэл даах хүн мөн юм” хэмээн танисныхаа дараа л түншлэдэг байна. Монголчууд хурдан хугацаанд үр дүн хүлээж, асуудлыг тэр дор нь шийдэхээр нь яардаг нь алдаа болдог хэмээн онцлов. Түүнээс гадна япончууд танд бүрэн итгэхийн тулд хүссэн бүхнээ асууна. Харин танд тэр бүх асуултын хариулт байх хэрэгтэй. Тухайлбал монголчууд хоёр том зах зээлтэй тийм ойрхон атал яагаад заавал япон гэж гэх мэт... Гэхдээ асуулт бүхэн хариулттай, учир шалтгаантай гэдгийг санах ёстой аж. Тиймээс япончуудтай түншлэхийн тулд эхлээд өөрийгөө сайн түнш гэж нотлох хэрэгтэй, харин нэг итгэлийг нь олоод авсан байхад танд насан туршдаа итгэж ч чадах улс аж.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ЗОРИЛГОО ЗӨВ ТОДОРХОЙЛООРОЙ Харин дээрх зөвлөгөөг ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан, МҮХАҮТ-ын зөвлөх Масүда Такүми бизнес эрхлэгчдэд өгч байна. Тэрбээр, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд, тэр дундаа Японы зах зээлд гаргахын тулд үзэсгэлэн ЭКСПО-д тогтмол оролцох нь ач холбогдолтой гэсэн юм. Гэхдээ үүн дээр монгол япон хүмүүст ойлголтын зөрүү байдаг бөгөөд монголчууд үзэсгэлэнг борлуулалт, худалдаа гэж хардаг бол япончууд бизнес уулзалт, түншлэлийн талбар гэж хардаг байна. Тиймээс борлуултаас илүү түншлэлийг чухалчилж, зах зээл, өрсөлдөх чадвараа судлахад илүү анхаарахыг зөвлөлөө. Тэгж гэмээ нь борлуулалтын суваг нэмэгдэх гарц олдох буй аж.

ЯП НЫ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ НЭВТРЭХ ВЭ?

БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?

“СУДАЛГАА - СУРТАЛЧИЛГАА - ТУУШТАЙ БАЙДАЛ: ТАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ”

Гадаадад бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд: • Өөрийнүйлдвэрлэжбайгаабараабүтээгдэхүүнньэкспортлохболомжтой эсэх • Экспортлохгэжбайгаабараабүтээгдэхүүнийэрэлтхэрэгцээ • Тээврийн зардал, бусад зардал зэргийг заавал судалсанбайх ёстой.

Харин үзэсгэлэнд оролцох булангаа бэлдэхдээ: • Хэнчхарсанойлгомжтойбайх • Адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниасялгаатай • Ороходхялбарнайрсагбайлгахзэрэгтанхаараххэрэгтэйаж. “Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг” гэхчлэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулах тухайн орон зайг хэдийчинээ өөриймсөг ашиглах, бараа бол нэг удаад хэрэглэж үзэх тест, хүнс бол амталгаа, жижиг гарын бэлэгтэй байлгах зэрэг нь таны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн сэтгэл хоногшуулахад ашиг тустай юм. Чухамдаа үзэсгэлэн худалдаанд гарах зардлыг хойшид гарч болох реклам сурталчилгаа зэрэг бусад зардлыг хэмнэх, борлуулалтыг нэмэх хөшүүрэг хэмээн үнэлэх нь зүйтэй аж.

АЖИЛЛАХ ХҮЧ ЯВУУЛСНААР ТУРШЛАГА ИМПОРТЛОНО Япончуудтай түншлэхэд хэцүү мэт боловч өнөөдөр сайн түншийн харилцаа тогтоож хэдийнээ зах зээлд нь нэвтэрчихсэн туршлага цөөнгүй байна. Жишээ нь “Санко Соолар Монголиа” ХХК нарны зайн дэлгэц үйлдвэрлэж “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор Япон Улсад нийлүүлдэг байна. Өнөөдөр энэ компани бүтээгдэхүүнээ “Чоно” гэж нэрлэн тус улсад есөн МВт хүчин чадал бүхий дэлгэц экспортлосон төдийгүй, Японд хоёр МВт хүчин чадалтай станц байгуулжээ. Мөн “МонШибасаки” компани үйлдвэрлэлийн аутсорсинг чиглэлээр үйлчилгээ явуулдаг бөгөөд японы томоохон автомашины үйлдвэрүүд болох “Тоёота”, “Хонда”, “Исүзү” зэрэг компанид жижиг эд анги үйлдвэрлэж нийлүүлдэг байна. Энэ хоёр компанийн удирдлага анх Японд дадлагажигчаар туршлага судалж байгаад Монголд үйлдвэр байгуулах саналаа түншүүддээ илэрхийлж байжээ. Өнөөдөр япончууд монгол хүнийг зөвхөн сумо барилдахаас гадна өөр олон зүйл, тэр тусмаа мэдээлэл технологийн салбарт өндөр чадвартайг мэддэг, үнэлдэг болсон аж. Японд ажиллах хүч дутагдалтай тухай олон эх сурвалжийн мэдээлэл бий. Япон улс нь 127сая хүн амтай гэдэг ч хүн ам нь жил ирэх тусам багасаж байгаа тоон үзүүлэлт харагддаг. Нөгөө талаар хүн амын 20-23 хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд хөгшрөлт нь давамгайлж төрөлт цөөрсөн гэдэг мэдээлэл байдаг. Одоо Японы хүнс болон жижиг дунд үйлдвэрүүдийн ажилчдын 60-70 хувийг гадаад ажилчид эзэлж байгаа. Зам барилга болон хүнд машин механизмын чиглэлд байнгын ажиллах хүч дутагдалтай, ер нь л олон салбарт ажиллах хүчээр цангаж байдаг байна. Тиймээс Японд тодорхой хугацаанд хөдөлмөр эрхэлж үзэх, эсвэл хүмүүсээ дадлага туршлага хийлгэх нь таны цаашдын бизнест, тус улсын хөдөлмөр зах зээлийн орчин, япон хүмүүсийн хандлагыг ойлгоход ба нэг гарц болох талтай аж.

ТОДРУУЛГА

Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллалаа. Тус банкнаас 2017-2020 онд манай улсад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалт боллоо ОХУ-ын Новосибирск хотноо зохиогдсон “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” анхдугаар чуулганы шийдвэрүүдийг нарийвчлан хэлэлцэх Монгол-Оросын эдийн засгийн чуулган энэ сарын 4-нд Улаанбаатарт боллоо. Чуулга уулзалтад Оросын талаас Холбооны Зөвлөлийн эдийн засгийн, бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников тэргүүтэй албаныхан бизнесийн төлөөлөл, урлаг, соёлын зүтгэлтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүн оролцов. Уулзалтыг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол- Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар нээж үг хэллээ. “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар семинар, уулзалтууд, боловсрол, шинжлэх ухаан, соёл болон спортын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд тус тус зохиогдов.

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

олгож эрсдэл үүрэхийн оронд төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл олгох нь түгээмэл. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг. Бодлогын хүү нь ийнхүү арилжааны банкуудын зээлийн шийдвэрээс гадна, зах зээл дээрх хөрөнгийн үнэ, валютын ханш, зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг бусад сувгуудаар ч дамждаг бөгөөд улмаар эдийн засагт тодорхой цаг хугацааны хоцрогдолтойгоор нөлөөлдөг. Хамгийн их нөлөө нь Бодлогын хүүг өөрчилснөөс 4-6 улирлын дараа илэрч, харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаардагдах тохиолдол ч бий. Иймд төв банкуудын Мөнгөний бодлогын зөвлөл Бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж, ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог байна.

Эх сурвалж: Монголбанк

Page 3: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

.. Аз жаргалыг мөнгөөр худалдан авч чадахгүй, харин зарим нэгэн хараат бус байдлыг авч болно...{ }Роман Абрамович • Millhouse Capital UK Ltd

www.mongolchamber.mn

ÁÈÇÍÅÑ КÀФÅ 3No. 23 (936) 2017 îíû X сар.

Г.ГАЛААРИЙДИЙ: БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН БИЗНЕС ГЭЖ БУЙ, ТЭР НЬ ИНКУБАТОР

Энэ удаагийн “Бизнес кафе” буланд Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоог төлөөлүүлэн “Технож бизнес инкубатор төв” ТББ-ын захирал Г.Галаарийдийг урьж ярилцлаа.

Түүнтэй старт ап-уудыг хэрхэн дэмжиж ажилладаг тухай болон гарсан бодит үр дүнгийн талаар, мөн саяхан Хөх хотод зохиогдсон Монгол-Хятадын үзэсгэлэнд ямар оролцоотой оролцсон тухай нь ярилцлаа. - Инкубатор гэдэг ойлголтоос яриагаа эхэлье. Дөнгөж эхэлж байгаа бизнесийг бойжуулж, хөл дээрээ бат зогсоход нь тусалдаг гэсэн үг үү? Шинэ бизнесээ танай инкубатораар дамжуулахын ач холбогдол нь юу вэ? - Инкубатор төв гэдэг нь олон улсад жижиг бизнесийг ялангуяа шинэ санааг үүсгэж хөгжүүлэхэд үр хөврөлийг богино хугацаанд өсгөж амжилтад хүргэх зорилготой бизнесийг хөгжүүлэх нэг загвар. Иж бүрэн цогц байдлаар тухайн нөхцөл байдалд нь тохирсон ийм уян хатан дэмжлэг үзүүлдгээрээ манайх онцлогтой. Тухайн хувь хүнийг чадавхжуулах боломжийг бий болгох, дээр нь ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, зээлийн хүү, хамгийн гол нь зах зээлтэй холбох үйлчилгээг хийж байна. Энэ чиглэлээр харьцангуй туршлагажаад олон улс руу гарцуудыг бий болгож ажиллаж байгаа. Хувь хүмүүс эхэндээ бизнесээ бойжуулж байгаад зарим нь компани болж томордог. Энэ нь инкубаторт хандсаны ач холбогдол. Нэг ёсондоо бизнесийг дэмжсэн бизнес гэж ярьдаг. Жишээ нь “Али баба” компани өөрсдөө худалдаа арилжаа хийхээс илүү вэб дээр суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Дөнгөж бизнесээ эхэлж байгаа хувь хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хүрэх ёстой хүмүүст нь хүргэх, үйлчлүүлэгчээ тэлэх гэх мэт олон бэрхшээлтэй асуудал байдаг, бас зах зээлээ хангалттай олж чадахгүй, ижил төстэй юм хийдэг хувь хүн, компаниудын өрсөлдөөний аяыг даахгүй дампуурах гэхчлэн эрсдэл байдаг. Манайхаар дамжсанаар тэр эрсдэлээс хамгаалагдах ач холбогдолтой. - Гэхдээ танайд тодорхой төлбөр төлнө биз дээ? Ямар үнэтэй байдаг вэ? - Тиймээ огт төлбөргүй үйлчилгээ, зөвлөгөө, судалгаа дэмжлэг гэж байхгүй шүү дээ. Гэхдээ манай үйлчилгээ тийм өндөр төлбөртэй биш. Тухайн бизнесээсээ хамаараад уян хатан байдаг. Зарим тохиолдолд бизнес эрхлэгч хувь хүмүүс үйл ажиллагааныхаа хураамжийг төлөөд оролцоход л хангалттай. Ямартаа ч зах зээлд хүлээх эрсдэл, түүнээс гарч болох хохирлоос хамаагүй хямд, бас үр ашиг нь мэдрэхүйц гэхүү дээ. - Та яг бодит жишээ хэлээч. Нэг л сайн ойлгогдохгүй байна? - Инкубаци гэдгийг хэт томоор, бас ерөнхий төсөөлөх хэрэггүй ээ. Үндсэндээ тухайн бизнест хэрэгтэй сургалт хийж, зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн үйлчилгээг нь борлуулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, тоног төхөөрөмж авахад нь зуучлах гэхчлэн зөвлөх болоод зуучийн үйлчилгээ үзүүлдэг гээд ойлгочих. Тухайлбал бид нар саяхан Эрээн хотод чөлөөт худалдааны бүст 2 павильон авсан. Үүгээрээ дамжуулаад Хятад руу гааль татваргүй байнгын тогтмол бараагаа нийлүүлэх, үүнийгээ дагаад цахим худалдааг дэмжих замаар ажиллах юм. Эрээн хотын Засгийн газар дэмжин ажиллаж байгаа. - Иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар эхэлж байгаа, эсвэл эхлээд удсан ч хөлөө олж нэг л чадахгүй байгаа бизнесийг бойжуулдаг байх нь. Яг танайхтай хамтарч ажиллаад өрсөлдөх чадвар нь дээшилсэн ямар хувь хүн эсвэл старт ап компани байна? - “Ховор угалз” эсгий урлалын компани, “Монгол богц”, “Online service”, “Эерэг үйлс” нөхөрлөл гэх мэт старт ап-уудыг нэрлэж болно. Эд нар анх бүгд зүгээр л хувь хүмүүс байсан. Гэхдээ манайх зөвхөн хувь хүн, гарааны компанид зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээс гадна оролцож болох үйл ажиллагаа, янз бүрийн төсөл, аялал санаачилж зохион байгуулдаг. Санхүүжилтийг тухайн төсөл зарлагч, хандивлагч, олон улсын байгууллага гээд боломжит эх үүсвэрүүдээс босгодог. Энэ нь бизнесүүд хоорондоо уулзаж, түншлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг нь бүрдүүлж байгаа нэг хэлбэр л дээ. Үүнд хамрагдсан, хамтарч төсөл хэрэгжүүлсэн, бодит үр дүнг нь хүртсэн маш олон бизнесүүд бий. Байгуулагдаад 12 дахь жилдээ ажиллаж байна. Үйл ажиллагаа жигдрээд 10 жил гэхээр манай залуусын санаачилсан, оролцсон,

хийж хэрэгжүүлсэн чамлахааргүй юм бий. Цаашид улам өргөжүүлнэ гэж бодож байна. - Зөвлөгөө, үйлчилгээнээс гадна ЖДҮ эрхлэгчдэд зээл авахад тусалдаг гэж сонссон. Яг яаж тусалдаг вэ. Эх үүсвэрийг олоход уу? - ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн шалгуурт нийцэхэд төслийг нь бичихэд туслахаас эхлээд зуучилж өгдөг. ХАС банкаар дамжуулж олгогддог энэ зээл нь яг жижиг бизнес эрхлэгчиддээ хүрч очиж чадаж байна уу гэдэг нь зарим газар эргэлзээтэй. Үүнийг зорилтот бүлэгт хүргэхэд, зээл авахыг хүссэн нийслэлийн жижиг бизнес эрхлэгчдэд бид нар тусалдаг. Энэ нь жилийн 7 хувийн хүүтэй, 30 хүртэлх саяын, 36 сарын зээл байдаг. Үүнийг 60 болгож нэмэгдүүлэхээр шийдвэр гаргагчид ярьж байгаа. Хэрэв зээл нь бүтвэл манай бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоон дээр зээлийн 1 хувь нь үйлчилгээний хөлс болж үлддэг. - Өөрсдөө ямар нэг бараа бүтээгдэхүүн гаргахгүйгээр бизнесийг дэмжиж мөнгө олно гэхээр сонирхолтой санагдаж байлаа. Гэтэл инкубаж гэдэг нь өөрөө бие даасан бизнес юм байна. Танай байгууллага саяхан 9 дүгээр сарын 26-30-нд Хөх хотод болсон Монгол-Хятадын ЭКСПО-д оролцсон. Ямар зорилготой оролцсон бэ, юу олж харав? - Бид жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр төрийн байгууллага, төслийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. МҮХАҮТ-тай ч ойр ажилладаг. Тэр дундаас сүүлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг зах зээлтэй холбох ажлыг дэмжихээр Хятад, Өвөр Монголд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, хамтарч зохион байгуулж ажиллаж байна. Өвөрмонголын аймаг хошуудад үзэсгэлэн байнга зохион байгуулагддаг болсон. Энэ хүрээнд бид нар Хөх хотын ЭКСПО-д оролцсон. Үүний өмнө Эрээн хотод болсон Монгол-Орос- Хятадын ЭКСПО-д оролцоод ирсэн. Хүмүүс маань амжилттай байна. Бид олон улс хооронд Монголын барааг гаргахаар оролдож байгаа. Бид эхлээд бодит боломжоо тордох ёстой. Жишээ нь манай улсын Японтой хийсэн иж бүрэн түншлэлийн гэрээ байгаа л даа. Гэхдээ энэ нь хэрэгжихэд амаргүй. Хэдийгээр Монгол Улс хөгжиж буй орны хөнгөлөлт эдэлдэг ч бид нар Америк, Европийн өндөр хөгжилтэй орны шаардлага стандартыг хангахад өнөөдөр харьцангуй боломж багатай. Тийм үйлдвэрүүд нь ч цөөхөн. Тэгэхээр бидэнд нэн түрүүнд хөрш орон маань буюу дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад улс руу гарц боломж арай өргөн байна. Нөгөө талаар Монгол үндэстнүүдээс зөвхөн Өвөрмонголд гэхэд 4 сая хүн байгаа. Энэ бүхэн рүү бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулах гарц байна. Зөвхөн нэг хошуу л гэхэд 200-300 мянган хүнтэй. Манай том хоёр хотоос олон хүн амтай. Тэгэхээр энд л бид үзэсгэлэн гаргах цаашдаа борлуулалт хийх боломж байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам” бодлогын хүрээнд бидэнд гарцууд бий болж байна. Дөнгөж саяхан Авга хошуунд хийсэн үзэсгэлэнд Монголоос очсон 120 гаруй аж ахуйн нэгжийг буудал хоолоор хангаж үзэсгэлэнд дэмжлэг үзүүлсэн. Энэ мэтчилэн Хятадын Засгийн газрын зүгээс, бас орон нутгийн зүгээс хангалтай дэмжлэг үзүүлж байна. Бид нар харин чанартай найдвартай бараа бүтээгдэхүүн аваачих хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнд зургаан компани хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн танилцуулж борлуулах зорилготой оролцсон. Тухайлбал, Монгол гэр, монгол гар урлалын бүтээгдэхүүнээс гадна уламжлалт хүнсний бүтээгдэхүүн болох ааруул, сүү, цагаан идээтэй ирсэн. - Өвөрмонголчууд өөрсдөө гэр үйлдвэрлэдэг байх. Та бүхний санал болгож буй гэр юугаараа ялгаатай байна. Онцлог нь мод, материал уу, хийц загвар уу? - Бидний үзэсгэлэнд оролцуулсан гэр бол хийц маяг ондоо. Гараар урласан, ур чадвар өндөр шаардсан бүтээл. Одоо бол гар урлал маш өндөр түвшинд хөгжчихлөө. Гэрийн доторх авдар, ор бусад тавилгууд хийц загвар нь үнэхээр чанартай. Эмээл, хазаар зэрэг монгол ахуй соёлын бүтээгдэхүүнүүдээс жинхэнэ монгол нүнжиг харагдах байх. Сүүлийн үед гар урлал, соёлын аж үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа. Улс үндэстэн бүр өөрийн соёл онцлогийг харуулсан бусдаас ялгагдах өвөрмөц цөөн тооны брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байгаа. Үүгээр Монгол Улс бусдаас ялгагдах боломжтой гэж харж байгаа. Түүнээс биш бид массын үйлдвэрлэлээр, өртөг зардал, загвараар өрсөлдөх нь бэрхшээлтэй. Тийм учраас өөрийн гэсэн онцлогтой, хүн болгоны хийчихэж чадахгүй, дахин давтагдашгүй, содон зүйлийг бий болгох, түүнийгээ таниулах нь чухал. - Та бүхний танилцуулсан гар урлалын бүтээгдэхүүнээс брэнд болж байгаа зүйл аль нь вэ? - Манай эмээлүүд байна. Үнийн хувьд ч өндөр үнэтэй. Эмээлийн материал, чимэглэлд орсон мөнгөний орцоос шалтгаалаад үнэ нь янз бүр. Жишээ нь 40 мянган юанийн үнэтэй эмээл байна. Маш сайн мөнгөлсөн. Монгол уран бүтээлчид гар урчууд Өвөр Монголд ирж олноор ажиллаж байна. Хөх хотод ирээд өвөрмонголчуудтай хамтраад хятадуудын захиалгаар гэр, том аялал жуулчлалын байгууллагуудыг барилга, баримал, хөшөө дурсгалын загварын эхийг гаргаж өгдөг. Хүний ур чадвар, оюуны бүтээлийг өмчлөх боломжгүй ч Монголдоо авч үлдэх, ашиг орлогыг үлдээх, энэ төрлийн монгол компаниудыг бойжуулахад бас анхаарч байна. Энэ төрлийн үзэсгэлэн ЭКСПО-д цаашид байнга оролцоно гэж бодож байгаа. Үүний тулд мэдээлэлтэй, харилцаа холбоо, суваг сүлжээтэй байх нь чухал. Үүнийг нь мөнгө хайлуулаад эмээл дархлаад сууж байгаа дархан хүн хөөцөлдөөд, эрж олоод явахад бэрх. Үүнд нь бид дэмжлэг үзүүлдэг. Одоо манай ажлын маань цар хүрээний талаар ойлголттой болов уу? - Тэглээ. Үнэнийг хэлэхэд түншлэл, бизнес эрхлэгчдийн сүлжээг бий болгох энээ тэрээ гэхээр албархаг, ерөнхий сонсогдоод байсан юм. Бас Технож бизнес инкубатор төв гэхээр юм юм руу орсон, ойлгомжгүй санагдаад байсан бол одоо зах зухаас нь ойлголоо. Танайд старт ап-ууд өөрсдөө ханддаг юм уу эсвэл та нар өөрсдөө үйлчилгээгээ санал болгодог юм уу? - Янз бүр л дээ. Би өмнө нь хэлсэн. Манайх компаниудтай гэхээсээ янз бүрийн үйлдвэрлэл эрхэлдэг, түүндээ зээл, ажлын байрны түрээс, тоног төхөөрөмжийн өргөтгөл шаардлагатай байгаа хувь хүмүүстэй тулж ажилладаг. Тэдгээр хүмүүсийн бизнесийг дэмжиж шаардлагатай үйлчилгээг үзүүлж явсаар бизнес нь хөл дээрээ зогсох буюу тодорхой хэмжээний үйлчлүүлэгчидтэй болж, эрсдлээ даах хэмжээнд хүрч ашиг олдог болох буюу өргөжөөд старт ап компани болж байвал бидний ажлын үр дүн харагдаж байна гэсэн үг. Дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, Бичил бизнесийг дэмжих төв зэрэгтэй хамтарч ажилладаг болохоор тэдгээр төвөөр дамжаад хүмүүс манайх руу ханддаг. Зарим нь манай зохиосон арга хэмжээнд оролцсоны дараа, эсвэл нэг нэгнээсээ сонссон гээд янз бүрийн л сувгаар бидэнтэй хамтардаг л даа. - Та бүгдийн цаашдын ажил бизнест амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Э.АДЪЯАСҮРЭН

... Нэг ёсондоо бизнесийг дэмжсэн бизнес гэж ярьдаг. Жишээ нь “Али баба” компани өөрсдөө худалдаа арилжаа хийхээс илүү вэб дээр суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Дөнгөж бизнесээ эхэлж байгаа хувь хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хүрэх ёстой хүмүүст нь хүргэх, үйлчлүүлэгчээ тэлэх гэх мэт олон бэрхшээлтэй асуудал байдаг, бас зах зээлээ хангалттай олж чадахгүй, ижил төстэй юм хийдэг хувь хүн, компаниудын өрсөлдөөний аяыг даахгүй дампуурах гэхчлэн эрсдэл байдаг. Манайхаар дамжсанаар тэр эрсдэлээс хамгаалагдах ач холбогдолтой...

Page 4: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ

ХАМГИЙН ЗОВЛОНТОЙБА

...Мөнгө чухал биш гэж ярьж байгаа хүмүүс удаан хугацааны турш мөнгөгүй явсан байх...{ }Роберт Кийосаки • Rich Dad`s Organization

ДЭЛХÈЙÍ ÁÈÇÍÅÑ МЭДЭЭ 4No. 23 (936) 2017 îíû X сар.

www.mongolchamber.mn

Bloomberg агентлаг нь Мисэри индекс /Misery index/-ийг 2017 оноор гаргажээ. Энэ индекс нь ажилгүйдэл, инфляцийн түвшинг хослуулан харуулдаг бөгөөд ийм индекс нь ирээдүйд

хэрэглэгчдийн итгэх итгэлийн түвшинг харуулдаг байна. Индекс нь дэлхийн хамгийн ядуу орноос авахуулаад амжилттай явж байгаа орнуудыг хүртэл хамардаг ба нийтдээ дэлхийн 65 орныг багтаасан юм. Индексийн рейтинг нь өндөр байх тусам тухайн орны эдийн засаг хамгийн их бэрхшээлтэй байдаг ажээ. Misery индексээр гурав дахь жилдээ дараалан Венесуэл нь тэргүүлсэн байна. Олон жилийн турш эдийн засгийн хямрал энэ улсыг зовоож байна. Улс орны экспортын ганц бүтээгдэхүүн гэж хэлж болох газрын тосны үнэ бага байгаа нь хямралыг гүнзгийрүүлж, улмаар хүнсний дэлгүүрийн тавиур хоосорч, эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эм байхгүй болж, хүчирхийлэл, гэмт хэрэг ихэсч байгаа юм. 45-д байснаа 28 болж дээшилсэн Польш улс чансаагаараа хамгийн их сөрөг өөрчлөлттэй гарсан улс болж байна. Гэвч Польшид ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгаа ч удаан хугацаанд дефляцитай байснаа санхүүгийн хямралын улмаас инфляци 2017 оны 1-р сард 1.8 хувиар өссөн байна. Bloomberg-ийн мэдээллээр Мексикт ядуурал өсч байна. 2016 онд 38-р байранд байснаа дээшилж, 31-д хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газрын татаасыг зогсоож, песогийн ханш доллартай харьцуулахад 11 хувиар суларсан нь Мексикийн үнэ ханшинд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Түрүүч нь №21, 22-т

АСЕАН – Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо Зүүн Өмнөд Азийн орнууд нь ахуйн электроник, мэдээллийн технологи, ачаа тээврийн машин үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг билээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) нь 9 орны байгуулсан (Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Филиппин, Сингапур, Таиланд) холбоо юм. 1967 онд чөлөөт худалдааны бүсийг байгуулах, эдийн засаг, шинжлэх ухаан, тех никийн, нийгмийн болон соёлын салбарт хамтран ажил лах Бангкокийн тунхаглал дээр гарын үсэг зурж, байгуулсан аж. АСЕАН-ын удирдах төв нь Жакарта-д байрладаг. Эхлээд 1967 онд таван улс нэгдсэн байна: Сингапур, Таиланд, Филиппин, Индонез, Малайз (АСЕАН-5). 1984 онд Бруней (АСЕАН-6), 1995 онд Вьетнам, 1997 онд Лаос, Мьянма, 1999 онд Камбодж (АСЕАН-10) элсчээ. Одоо үед Холбоо нь Зүүн Тимороос бусад Зүүн-Өмнөд Азийн дэд бүсийн бүх улсуудыг хамардаг юм. АСЕАН-ий орнуудын хүн ам нь 544 сая буюу дэлхийн хүн амын 8,5%-ийг эзэлж, худалдан авах чадвараараа эдгээр орнуудын ДНБ-ний нийлбэр дүн нь 2.4 их наяд USD болж байгаа ажээ. АСЕАН-д нэгтгэх хүчин зүйлс • Бүс нутгийн эдийн засгийн харилцан хамаарал,ялангуяа НИС- АСЕАН-Хятад гурвалжинд хөгжиж буй зах зээл бүхий гол улс орнуудыг багтаасан; • Эдийн засгийнхөгжлийн түвшинг гүнзгийрэхийнхэрээр Зүүн Ази бусад хоёр бүс нутгийн (НАФТА ба ЕХ) ард хоцорч, улмаар эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй тул эдийн засгийн хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх чин хүсэл; • Хятадынэдийнзасгийнбайрсуурьөсөж,“Галуунцуваа” гэж нэрлэгдсэн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн механизмыг эвдэх болсон явдал. (Цувааны эхэнд нь Япон, хоёр дах эгнээнд Азийн барууд, гурав дах эгнээнд АСЕАН-ий дөрвөн том орон, дөрөвдүгээрт Хятад, тавдугаарт Вьетнам, Лаос болон бусад улсууд); “Галуун цуваа” – Үндсэн мөн чанар нь эхний эгнээнд явж буй орон хоёр дах эгнээнд явж буй орноо технологи дамжуулах, ноу-хау, шууд хөрөнгө оруулалт, экспортын зах зээлийг бий болгох зэргээр татах, өчигдөр нэгдүгээр эгнээнд багтдаг улсуудын гол

УЛСУУДТОП-13 ХАМГИЙН ЗОВЛОН ЗҮДГҮҮРТЭЙ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛСУУД

Их Британи 2017 онд Brexit-ийн улмаас эдийн засгийн хувьд хохирч байна. Европын Холбооноос гарах эхлэл нь сүүлийн 30 жилийн байгаагүй хэмжээнд фунтын ханшийг унагаж, импортын өртөг нэмэгдэхэд хүргэж, энэ бүхний улмаас инфляц өссөн билээ. Гэтэл 2014 оны сүүлээр газрын тосны үнэ буурсан тул Их Британийн үнийн өсөлт удааширчээ.

Д.БАЯРЦЭНГЭЛ

Хамгийн аз жаргалтай, зовлон зүдгүүргүй орноор дахиад Тайланд тодорсон нь хүн амын хөдөлмөр эрхлэлт өндөр байсантай холбоотой юм. Түүнчлэн Хонконг, Тайвань, Нидерланд, Хятад, Эквадор, ОХУ зэрэг оронд эерэг өөрчлөлт ажиглагдсан байна. Bloomberg-ийн мэдээгээр эдгээр орнууд 9 байр буюу түүнээс дээш байраар буурсан байгаа юм. 2017 оны индексээр Орос 21-р байранд, АНУ 49-р байранд, БНХАУ 52-р байранд явж байна. Монголын хувьд энэ индексэд байхгүй байгаа юм.

ДЭЛХИЙН

АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ ДАХЬ ИНТЕГРАЦИЙН ҮЙЛ ЯВЦ

ГУРАВДУГААР ХЭСЭГ

үйлдвэрлэл байснаа өнөөдөр хоёр дах эгнээний орнууд руу шилжиж, нэгдүгээр эгнээний улсууд өшөө цаашаа техник технологио хөгжүүлэн явах зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжүүлэх механизм юм. АСЕАН-ий онцлог шинж нь шатлан захирах зарч-маар (ач холбогдлоор дараалан) зарим орнуудтай хамтран ажиллах явдал бөгөөд энэ дагуу хуваавал: 1. Яриа хэлэлцээний түншүүд (Австрали, Европын холбоо, Канад, Шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос улс, АНУ, Япон); 2. Зөвлөлдөх түншүүд (Орос, Хятад); 3. Ажиглагчид (Мьянмар, Папуа Шинэ Гвиней). АСЕАН-ий хүрээнд бүс нутгийн интеграцчиллын үндсэн гурван чиглэл нь: 1. Зах зээлийн. Худалдааны чөлөөт бүсэд харил цан тарифын хөнгөлөлтийг үе шаттайгаар бууруулах замаар АСЕАН-ий аль нэгэн оронд тодорхой үйлдвэрлэл явуулахад бүрэн эрх чөлөө олгох болно; 2. Зах зээл-хууль журмын. Худалдааны сон голтыг либералчлах зарим хэлбэрийг ашиглан худалдааг улс хоорондын зохицуулалтын хууль журмын дагуу хийх. Энэхүү стратеги нь бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, АСЕАН-ы хөгжлийн төлөвлөгөөг олон улсын түвшинд уялдуулан зохицуулах, засаг захиргааны болон улс төрийн арга хэмжээг дэмжсэн хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг хангах юм; 3. Бүс нутгийн хэмжээний зарим төслүүдийн хэрэгжилт. АСЕАН-ий орнуудад “Эдийн засгийн өсөлтийн гурвалжин” гэх хамтын ажиллагааны хэлбэр тархсан бөгөөд улс орнууд гурван талын гэрээ байгуулж, бүс нутгийн худалдааг дэмжих ба экспортын хөгжилд чиглэсэн үйлдвэрлэлийн төвүүдийн шилжилтээр дамжуулан үндэсний эдийн засгийн давуу талыг ашиглах арга юм. АСЕАН нь улс хоорондын хатуу тогтолцоо байхгүй юм. Түүний үндсэн зарчмын гол тулгуур нь улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох явдал юм. Тийм учраас АСЕАН-ий гишүүн орнууд хоорондын хоёр талт асуудлыг хэлэлцдэггүй байна. Эдгээр асууд луу дыг зөвхөн тэдгээр улсуудын түвшинд авч үздэг ажээ.

Үргэлжлэл бий

Page 5: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

...Ухаалаг хүмүүст хэзээ ч алдахгүй гэсэн бодлыг төрүүлж дөнгөдөг учраас амжилт нь олиггүй багш юм...{ }Билл Гэйтс • Microsoft Corporation

ШÈÍЭЛЭГ МÀÐКÅÒÈÍГ 5No. 23 (936) 2017 îíû X сар.

www.mongolchamber.mn

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

- Та сая болж өнгөрсөн Экспогийн үеэр Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форумын гол илтгэгчдийн нэг байлаа. Энэ форумын ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна, Монголын талын ашиг сонирхол юу байна? - Хятад-Монгол-Орос гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөр байгуулагдаад хоёр дах жилдээ явж байна. Эдийн засгийн коридорын үр дүнг Монгол Улсын хувьд юун түрүүнд дэд бүтэц, далайд гарах гарц, ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гурав дахь орон болон дэлхийд гаргах гарц гэж үзэж, энэ тал дээр илүү их анхаарч байна. БНХАУ болон ОХУ-ын хувьд дэд бүтцээс гадна эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бусад олон чиглэлийн асуудалд анхаарч байна. Монголын талаас түлхүү анхаарч байгаа зүйл бол юун түрүүнд дэд бүтэц. Тийм учраас бодит үр дүнд хүрэх, бэлэн байгаа төслүүдээ, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үдийн чиглэлийн транзит шугамынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна хоёр, гурван чиглэл байна. Уул уурхайн том ордуудаасаа гадагшаа, далайд чиглэсэн дэд бүтэц барих, баруун болон зүүн босоо тэнхлэгүүдээ барих, аж үйлдвэр болон эрчим хүч, бусад салбаруудаа хэвтээ холбох хэрэгтэй байна. Огт орхигдоогүй боловч хоцорч яваа нэг зүйл бол гурван улсын гэрээ хэлцэл, зөөлөн дэд бүтэц,

Д.ШҮРХҮҮ: БОДИТ АЖЛУУДАА ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Эрчим хүчний газрын зөвлөх Дамбиев Чингис Цыренович

ЕАЭЗЗ-ийн орнуудад байгалийн хий, нүүрсний дэлхийн нөөцийн тавны нэг, газрын тосны 14,6% ноогдож, дэлхий дээр үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний 5,1%-г гаргаж байгаа билээ. Тоогоор яривал энэ бүс нутагт 608,9 сая тн газрын тос, 682,6 тэрбум куб м байгалийн хийг олборлож, 1 210,2 тэрбум КВт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Энд 197 мян. км хийн магистрал хоолой, 168 мян. км цахилгаан

үйлчилгээ, ложистикийн асуудал байна. Зам барьчихвал, төмөр зам, хоолой барьчихвал бүх юм болчихгүй л дээ. Тэр чинь хилээр нэвтэрнэ, үнэ тариф, үр ашиг гэж байна, үйлчилгээний улсууд нь хаана байна? Гэх мэтчилэн олон талын судалгаа дутуу байна. Цаашдаа бид коридорыг яавал үр ашигтай болгох вэ, Монгол Улсад ямар үр ашигтай вэ, ер нь дэлхийд өрсөлдөх хэмжээний үйлчилгээг бий болгохын тулд үнэ тариф нь ямар, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ гэх мэтчилэн улс хоорондын зохицуулалтын энэ ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй. 2018 онд авто замын транзит тээвэр эхлэх гэж байна. Энэ бас сайн жишээ, үлгэр болж өгнө. Тийм учраас бодит ажлуудаа эхлүүлж, үүнийг дагасан судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлтийг хийх ёстой. - Коридор дээр хөрш орнууд маань ямар сонирхол илэрхийлж байгаа вэ? - Тухайн улс орнууд тухай тухайн чиглэлдээ өөр өөрийн хүсэл сонирхолтой байна. Тухайлбал, Хятад улс энэ коридорыг “Нэг бүс нэг зам” бодлогынхоо хүрээнд таван чиглэлээр ижил тэнцүү явуулах сонирхолтой байна. ОХУ бол Европын эдийн засгийн холбоо, Алс Дорнодтой холбох, дээр нь Монгол Улс дахь уламжлалт гео стратегийн бодлогоо алдахгүй байх сонирхолтой байх жишээтэй. Ийм учраас яг нарийвчилсан нөхцөл шаардлагуудыг Засгийн газрын түвшинд болон гурван талт уулзалтууд дээрээ тавьж байгаа байх. Эхний жишээнүүдээс харахад авто зам уу, транзит тээвэр, эсвэл төмөр зам уу гэдэг нь тодорч эхэлж байна. Нөхцөл шаардлагууд

аажмаар хувьсан өөрчлөгдөж байж гурван талын тохиролцоонд хүрч байна л даа. Тухайлбал, эдийн засгийн коридорыг зөвхөн баруун бүсээр явуулна гэж авто замаа тохирч байсан бол гурван тал хэлэлцсэний үр дүнд Азийн авто замын сүлжээгээр оруулах жишээтэй. Туршилтын тээвэр хийсний үр дүнд хаанаас бензин авах, хаана бараа бүтээгдэхүүнээ солилцох, ямар журмаар авто тээврийг явуулах, үнэ тариф ямар байх гэх мэтчилэн зүйлүүд тодорч эхэлж байна. Дараачийн яаралтай хийх ёстой ажил нь төмөр замын хэлэлцээрийг эхлүүлэх ёстой, яг энэ авто замын загвараараа. Энэ үед Хятад, Оросын сонирхол гарч ирж байна. Жишээлбэл, Хятадын хувьд нарийн царигийг аль болохоор Монголын гүн рүү оруулах, зардлаа бууруулах сонирхолтой байхад Оросын тал Алс Дорнодын боомтууд руугаа түлхүү татах сонирхолтой байна. Монголын хувьд энэ чиглэлүүдээс хамгийн хурдан үр дүнгээ өгөх, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалуудаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэ хүргэх чиглэлийг түлхүү анхаарч таарна. Мэдээж ашиг сонирхлоо дагаж хөрөнгө оруулалт орж ирнэ, харилцан тохиролцоо, буулт хийнэ. Энэ бүх юмаа тооцсоны үндсэн дээр хөрш хоёр оронтойгоо эхний ээлжинд коридор, транзит тээврээ тохироод цаашдын алхам нь далайн орнууд рүү хүрэх шүү дээ. Ийм л дэс дараатай алхам хийх хэрэгтэй байна л даа. - Танд баярлалаа.

МОНГОЛ УЛС БА ЕАЭЗХ-20172017 оны 10-р сарын 04-ний өдөр Монгол Улс ба Евразийн

эдийн засгийн холбооны (Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ) бизнесийн төлөөлөл хоорондын уялдаа

холбоог сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах зорилгоор “Монгол улс ба ЕАЭЗХ-2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг Blue sky зочид буудалд зохион байгуулав. Уг арга хэмжээнд Монголын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов, Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй

ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛ: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ИНТЕГРАЦИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮДдамжуулах шугам, 66 мян. км газрын тос дамжуулах шугам байгаа юм. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гол чиглэл нь дараах зүйлд оршино: • Эрчим хүчний салбарт урт хугацааныхарилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх • Зохицуулалттай эрчим хүчний бодлогоявуулах • Шат дараалсан хэлбэртэйгээр эрчимхүчний нөөцийн нийтлэг зах зээлийг бий болгох Эрчим хүчний нөөцийн нэгдсэн зах зээлийг бий болгохын тулд дараах үндсэн зорилгыг шийдвэрлэх шаардлагатай: • Эдийн засгийг эрчим хүчээр тасралтгүйхангах • ЕАЭЗЗ-ийнэрчимхүчнийаюулгүйбайдлыгхангах • Дэлхийнэрчимхүчнийзахзээлдэхөөрийнбайр суурийг бэхжүүлэх • Түлш - эрчим хүчний цогцолборынөрсөлдөх чадварыг баталгаажуулах Энэ зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг шийдвэрлэнэ. Үүнд: • захзээлийнүнийнмеханизмыгхөгжүүлэх,түүний бүтцийн ил тод байдлыг дээшлүүлэх • шударга өрсөлдөөнийг бий болгох, биебиенийхээ зах зээл, эрчим хүчний тээврийн системд ялгаварлан гадуурхахгүй байх явдлыг хангах • эрчимхүчнийнөөцийгхудалдаалахявдлыгсайжруулах, энэ чиглэлээр бирж ажиллуулах Цахилгаан эрчим хүчний нийтийн зах зээлийг (ЦЭХНЗЗ) бий болгох хугацаа: • 2015оны5сарын8-ЦЭХНЗЗбийболгохүзэл баримтлалыг батлав • 2016 оны 12 сар - ЦЭХНЗЗ бий болгоххөтөлбөрийг батлав

• 2018 оны 7 сарын 1 хүртэл - ЦЭХНЗЗбий болгох хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах • 2019оны7сарын1хүртэл-ЦЭХНЗЗбийболгох олон улсын гэрээ хүчин төгөлдөр болох ЦЭХНЗЗ бий болгох эдийн засгийн үр нөлөө: Зөвлөлийн хүрээнд хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааны өсөлт→ Зөвлөлийнорнуудаас гадагшаа цахилгаан экспортлох→Улс хоорондын эрчим хүчний шугамыг бүрэн ачаалах→ Эх үүсвэрийн хүчин чадлыг бүрэначаалах→ХамтынажиллагаанаасүүсэхнөлөөгДНБ-г нэмэгдүүлэхэд ашиглах Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн зах зээлийг (ГТГТБНЗЗ) бий болгох хугацаа: • 2016 оны 5 сарын 31 - ГТГТБНЗЗ бийболгох үзэл баримтлалыг батлав • 2018 оны 1 сар 1-ний өдрийг хүртэл– ГТГТБНЗЗ бий болгох хөтөлбөрийг боловсруулах • 2024 оны 1 сар 1-ний өдрийг хүртэл- ГТГТБНЗЗ бий болгох хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах • 2025 оны 1 сар 1-ний өдрийг хүртэл -ГТГТБНЗЗ бий болгох олон улсын гэрээ хүчин төгөлдөр болох Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн зах зээлийг бий болгохын эдийн засгийн үр нөлөө: ОХУ, Казахстан, Киргизстаны хоорондох хилийн худалдааны өсөлт→ Армени,Беларусь, Киргизстанд үзүүлэх төлөвлөсөн хэмжээнээс илүү эдийн засгийн үр нөлөө→Үнийн тогтворжилт→ Нийт бараа эргэлтийнөсөлт→ Тээврийн системийг тэнцвэржүүлэх,хөгжүүлэх→ Борлуулалтын зах зээлийн

өргөжилт Байгалийн хийн зах зээлийг (БХЗЗ) бий болгох хугацаа: • 2016 оны 5 сарын 31 - БХЗЗ бий болгохүзэл баримтлалыг батлав • 2018 оны 1 сар 1-ний өдрийг хүртэл –БХЗЗ бий болгох хөтөлбөрийг боловсруулах • 2024оны1сар1-нийөдрийгхүртэл-БХЗЗбий болгох хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах • 2025оны1сар1-нийөдрийгхүртэл-БХЗЗбий болгох олон улсын гэрээ хүчин төгөлдөр болох БХЗЗ бий болгохын эдийн засгийн үр нөлөө: ОХУ, Казахстан, Киргизстаны хоорондох хилийн худалдааны өсөлт→ Армени,Беларусь, Киргизстанд үзүүлэх төлөвлөсөн хэмжээнээс илүү эдийн засгийн үр нөлөө→Үнийн тогтворжилт→ Нийт бараа эргэлтийнөсөлт→ Тээврийн системийг тэнцвэржүүлэх,хөгжүүлэх→ Борлуулалтын зах зээлийнөргөжилт Бусад ажлын чиглэл: Зөвлөлийн гишүүдийн эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх: - атомын энергийг энхийн зорилгоор ашиглах - сэргээгдэх ба бусад эрчим хүчний эх үүсвэрүүд - эрчим хүчийг үр дүнтэй ашиглах, эрчим хүчний хэмнэлт - түлш, эрчим хүчний салбарын хүрээнд экологийн байдлыг сайжруулахаар хамтран ажиллах Эрчим хүчний салбарт ЕАЭЗЗ нь Торгоны замын Эдийн засгийн бүстэй холбогдох

ОРЧУУЛСАН Д.БАЯРЦЭНГЭЛ

нийт 15 гаруй төлөөлөгч, ЕАЭЗХ-ын гишүүн орнуудын бизнесийн төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны механизмыг тодорхойлж, бизнесийн төлөөлөл хоорондын уулзалтыг зохион байгууласнаараа ач холбогдолтой юм. “Монгол Улс ба ЕАЭЗХ-2017” анхдугаар бизнес чуулга уулзалтанд тавьсан зарим илтгэлийг товчлон хүргэж байна.

... Цаашдаа бид коридорыг яавал үр ашигтай болгох вэ, Монгол Улсад ямар үр ашигтай вэ, ер нь дэлхийд өрсөлдөх хэмжээний үйлчилгээг бий болгохын тулд үнэ тариф нь ямар, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ гэх мэтчилэн улс хоорондын зохицуулалтын энэ ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй...

Page 6: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

...Хугацаа алдаж гаргасан зөв шийдвэр ч алдаанд тооцогдоно...{ }Ли Якокка • Ford Motor/Chrysler

www.mongolchamber.mn

ÒÀÍХÈМ 6No. 23 (936) 2017 îíû X сар.

Түрүүч нь 1-р нүүрт

Хятадаас бараа авах гэсэн л урсгал явагдаж байна. Алтанбулгийн чөлөөт бүс нээгдээд 100 мянган хүн нь манай хоёр чөлөөт бүсээр дамжаад эхлэхэд тэр хэрээр бүсүүд хөгжинө. Оросын жижиг компаниуд дангаараа орж ирэхээс хаширладаг юм байна. Оросын бүс нутгийн 100га талбай өгье, Алтанбулгийн чөлөөт бүсийн захиргаа, Оросын засгийн газар, бүс нутаг нь зохион байгуулаад эхлэвэл Оросын компаниуд орж ирнэ. Оросын Засгийн газар, Эдийн засгийн яамаараа дамжуулан хөрөнгө оруулалт оруулаад, Хиагт дээр энэ жилдээ багтаагаад орж гарах коридороо өргөтгөн нэг шугам нэмж байгаа. Ингэвэл Хиагтаар орж гарах хөдөлгөөний ачаалал буурна. Урсгал хүнд суртал багасна гэх зэргээр давуу талаар ярилцлаа. - Манай хоёр орны гадаад худалдааны эргэлт ямар байна вэ, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гэж сонслоо? - Өнөөдрийн байдлаар ОХУ-тай эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 850 сая ам доллар, энэ нь манай гадаад худалдааны эргэлтийн 11 хувь, ОХУ аас импорт 95 хувь байдаг. Харин экспорт 5 хувь байдаг. ОХУ руу манайх голдуу мах экспортлодог. Маш олон зөвшөөрөл лиценз, тарифын бус зардал, 40-46 хувийн гаалийн болон онцгой татвартай. ОХУ-ыг татвараа буулгаач гэхээр бид дангаар шийдэх боломжгүй, гаалийн холбоогоор шийднэ гэдэг. Орос, Беларусь, Казакстан нийлж гаалийн холбоог байгуулсан. ОХУ руу гарахад нөгөө хоёр руу гарсан гэсэн үг. Гаалийн холбоо өргөтгөөд Киргизстан, Армян зэрэг улсууд ороод Евразийн эдийн засгийн холбоо гэсэн Москвад төвтэй байгууллага болсон. Тиймээс ОХУ-тай биш энэ таван оронтой зөвшилцөж ярилцана гэсэн үг. 2016 оноос хойш 4 дэхь удаагаа хурал хийлээ. Энэ удаагийн

Э.ОЮУНТЭГШ: ОРОСТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

БАЙГУУЛАХ АЛХАМ ЭХЭЛЛЭЭхурал өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Москвагаас Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Евразийн эдийн засгийн комиссын эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар хүрэлцэн ирсэн. Гадаад худалдааны асуудал, тээвэр дэд бүтэц, худалдааны бичиг баримтуудыг зохицуулах ажлууд хийгдэх юм. Энэ ажлууд хийгдэхийн өмнө Евразийн эдийн засгийн комисстой манай МХЕГ, СХЗГ хамтын ажиллагааны гэрээ зурлаа. Мөн тээвэр дэд бүтэц эрхэлсэн сайдтай манай ЗТХЯ гэрээ зурсан. - Холбогдох гэрээнүүдэд гарын үсэг зурагдсан юм байна. Дараагийн шатны ажил юу вэ? - Дараагийн шатны ажил гэвэл ЕЭЗК-ын бүх орны төлөөлөл орсон зөвлөлдөх хороогоор Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэхээ шийдэх юм. Евроазийн эдийн засгийн комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил эхлэнэ. Өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой 22 улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Одоогоор ганцхан Вьетнамтай байгуулсан, гурван жил бэлтгэл хангасан юм байна. Манай улсын хувьд арай дөхөм байх болов уу. Манай улсын стандартууд ЗХУ-ын стандартуудаас боловсруулагдсан учир тэр л дээ. Хамгийн гол нь мал эмнэлэг, хорио цээрийн албаны бичиг баримтуудаа тэр орны стандартад нийцүүлсэн байх ёстой. Тэгвэл тарифын болон тарифын бус бэрхшээлүүд багасаж, таван орон руу бараа экспортлох боломжтой, гадаад худалдааны балансын зөрүү багасна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь чухал байна, алхам алхмаар хийгдэж байна. - Ярилцсанд баярлалаа.

Д.ЗООСОО

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ЧУХАЛЧИЛНА

Д.ЗОЛЖАРГАЛ эрхлэн гаргаж, судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулдаг. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулганыг хамгийн анх Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж байсан бол “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Баруун-Урт хотод 2015 онд, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мандалговь хотод 2016 онд тус тус зохион байгуулсан юм. Харин энэ удаад “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017” арга хэмжээг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа. Хангайн бүсэд багтах Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд хөгжил төлөвлөлтийн бодлогоо уялдуулан, тэргүүлэх салбаруудаа хамтран хэрхэн хөгжүүлэх, нэн ялангуяа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудыг хэлэлцэж, аймаг бүсийн хэмжээнд өрсөлдөх чадварын давуу талаа нэгтгэх чуулганы зорилго байлаа. Энэ удаагийн чуулганы гол сэдэв “байгальд ээлтэй бүсчилсэн хөгжил” байв.

Чуулганы үндсэн зохион байгуулагч Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга М.Төмөрбаатараас зарим зүйлийг тодрууллаа. - Хангайн бүсийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Хөвсгөл аймаг хаахна явна вэ? - Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Хөвсгөл аймгийн төр захиргааны байгууллага хамтран Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулж байна. Хангайн бүс өрсөлдөх чадвараар Монгол Улсын хэмжээнд хаана явна, цаашид юунд анхаарах вэ гэдэг нь. Манай аймагт томоохон уул уурхайн компани байхгүй, эдийн засгийн “чадал тэнхээ” гэвэл 100 төгрөг тутмын 9,2 төгрөгийг өөрөө олдог аймаг. Энэ орлогыг нэмэгдүүлэх тал дээр бид онцгой анхаарч, хийж байгаа зүйл байна. 2020 гэхэд 25 орчим төгрөгөөр өөрийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзээд үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнесийн орчныг сайжруулах талаар өдөр бүр ярьж байна. Нэг зөвшөөрөл авах гэж төрийн байгууллагын үүдэнд аж ахуй эрхлэж, баялаг бүтээж байгаа хүмүүс 14 хоног, 2 сар болдог. Одоо олгож байгаа зөвшөөрлүүдийг журамлаж аймгийн хэмжээнд тогтоол гаргана. Түүнийг бүгд мөрдөх ёстой. Ажлын хэсэгт ажил олгогч, бизнес эрхлэгч, төр захиргааны төлөөлөл оролцож байна. Үр дүнд нь бизнесийн орчин сайжрах болов уу гэсэн төсөөлөл байна. - Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг хамгийн түрүүнд хөгжүүлсэн аймаг гэгддэг ч нутгийн иргэдэд аялал жуучлалаас хүртэх өгөөж бага байдаг хэмээн чуулганаар яригдлаа. Гол учир нь юу вэ? - 112 компани Хөвсгөлд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани нь төвд байрлаж Улаанбаатар хотын аль нэг татварын хэлтэст тайлангаа өгдөг.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС АЙМАГТ НААЛДАХ НЬ БАГА БАЙНА

Аймагт “наалдах” юм алга. Энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж ажиллана. Аймгуудын өрсөлдөх чадварыг 180 үзүүлэлтээр дүгнэж байна. Хөвсгөл аймаг хүн ам ихтэй, түүхий эдийн үнэ хамгийн их, бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд. Тэгэхээр цөөн хүнтэй аймгуудтай харьцуулахад асар их ялгаа гарна. Бизнес эрхлэж байгаа хүнд гурван төрлийн бэрхшээл байна. Төрөөс ажилгүйдэл ЖДҮ-ийн талаар байнга ярьдаг, тодорхой төслүүд орж ирдэг. Гэтэл төсөл бичлээ гэхэд банкинд очоод барьцаалах хөрөнгө байхгүй, аймаг орон нутагт хувиарлагдсан барьцаа хөрөнгөгүйгээр зээлэх 3 сая хүртэлх өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээл байна, нэмэр болно болохгүй, нөгөө талаас шулуухан хэлэхэд танил талтай, хэлтэй амтай нь төсөл хөтөлбөрт хамрагдаж байна. Төр засгаас бодлого шийдвэрээ гаргасан бол ААН-үүд рүү хандсан үйл ажиллагаа явуулах ёстой шүү дээ.

... 112 компани Хөвсгөлд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани нь төвд байрлаж Улаанбаатар хотын аль нэг татварын хэлтэст тайлангаа өгдөг. Аймагт “наалдах” юм алга. Энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж ажиллана...

Page 7: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

... Бизнест ч гэсэн амьдрал шиг сайн үйлийг хийх хэрэгтэй...{ }Ричард Брэнсон • Virgin Group

www.mongolchamber.mn

ÑÀЛÁÀÐ ÒÀÍХÈМ 7No. 23 (936) 2017 îíû X сар.

Орон нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, орон нутгийн онцлогт тохирсон бизнес жишээ, туршлага бий

болгох, хөрөнгө оруулалт татах зорилготой “Entrepreneurship challenge” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэхээр МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 11-13-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллалаа. Энэхүү хөтөлбөр одоогийн байдлаар 7 аймагт хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Хөтөлбөрийн үйл ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа бизнес хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл хийж, бизнес эрхлэгчдийн саналыг сонсов. Түүнчлэн Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа “Хөрөнгө оруулалт санхүүжилт босгох арга зам”-ыг хэлж өглөө. МҮХАҮТ-ын Сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр “Сошиал медиагаар дамжуулан бүтээгдэхүүнийхээ маркетингийг хэрхэн хийх вэ” сэдвээр сургалт явууллаа. Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн хэдий ч төдийлөн амжилт олоогүй байгаа ААН-үүдэд баг бүрэлдэхүүн тусгайлан зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгууллаа. “Entrepreneurship challenge” хөтөлбөр цаашид бусад аймагт үргэлжлэн хэрэгжих юм.

АНХААРАЛ ТАТАХ АЖЛЫН БАЙР “Entrepreneurship challenge” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийнхан хамгийн түрүүнд “Ивээлт мөрөн” компанийнхантай уулзлаа. Эднийх явган хүний зам барих алаг хавтан үйлдвэрлэж байна. Энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг орон нутгийн ганц үйлдвэр аж. Байгуулагдаад дөрвөн жил болжээ, зургаан хүнийг ажлын байраар хангаж, 10 аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээл, орон нутагтаа бүрэн танигджээ. Захирал Н.Ренчинсамбуу “Одоогоор үйлдвэрлэлээ хашаандаа явуулж зундаа хийгээд, өвөл нь зогсдог. Үйлдвэрлэл явуулахад тохиромжтой тог цахилгаан, дэд бүтэцтэй ажлын байр хэрэгтэй байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж хавтан, хөөсөн хавтан, элит хашаа үйлдвэрлэх бодолтой байгаа” хэмээн ярилаа. Эднийх одоогоор нэг банкинд зээлтэй байгаа аж. Өнөөдөр үйлдвэрлэж байгаа хэмжээгээр үйлдвэрлэл явуулаад орон нутгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, нөөцлөсөн байгаа учир нэмж зээл авч өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөлөө. Аймагтаа “Дашийн хиам” нэрээр брэнд болсон “Дэвшил” хиамны цехийнхэнтэй уулзав. Анх хиам үйлдвэрлэж, нийлүүлж эхлэхдээ л “Дашийн хиам” хэмээн хэлэгдсэн тул өдгөө “Дэвшил” гэж нэрлүүлэх гээд ч сурахгүй байгаа тухай тэд ярилаа. Дэвшлийнхэн өдөрт

ENTREPRENEURSHIP CHALLENGE ХӨВСГӨЛД

таван төрлийн 300 кг хиам үйлдвэрлэж, аймгийн төв болон сумдад борлуулдаг. Орон нутгийн зах зээлийн 80 хувийг хангадаг, үйлдвэрлэсэн хиамаа өдөрт нь борлуулчихдаг гэнэ. Байгуулагдаад 5 жил болжээ. Борлуулалтын орлого жилийн 100 саяд эргэлддэг тухай ярилаа. “Дэвшил” хиамны цехийн эзэгтэй С.Оюунчимэг “Дулааны шугам, цэвэр бохир устай зориулалтын үйлдвэрийн байр байгуулж ажлын байрны орчноо сайжруулмаар байна” хэмээв. Эднийх “Сум хөгжүүлэх сан”-аас 10 сая төгрөгийн зээл авчээ. Өрхийн хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг тул өөрсдөө данс тооцоогоо хөтөлдөг гэнэ. Энэ жилээс нягтлантай болохоор шийдсэнээ тэд ярьж байна. Зөвлөх багийнхан нэмж зээл авах хэрэггүй, хиам түгээлтийн машиндаа өөрсдийн сурталчилгаагаа байрлуулах, жижиг ч хамаагүй түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах лаборторитой болох талаар

зөвлөгөө өгөв. “Дулаан сөөхий” бол дараагийн зочилсон өрхийн үйлдвэрлэл байлаа. Байгуулагдаад 10 жил болж байна, хүүхдийн болон томчуудын өвөл зуны бүх төрлийн гутал үйлдвэрлэдэг. Мөрөн хотын зах, худалдааны төв, захиалгаар бүтээгдэхүүнээ борлуулдаг гэнэ. Хүүхдийн нэхий дотортой гутлууд 40-50 мянган төгрөг, цааны годон гутал 500 мянган гэхчилэн төв сууринд борлуулагддаг гутлаас үнэ ханшийн хувьд хямд ч чанарын хувьд харьцуулашгүй байх аж. Орон нутагтаа орлого сайн. Борлуулалт, захиалгын гутлаа хийж хүчрэхгүй ч үе ирдэг. Өвөлдөө монгол, буриад, годон, нэхий дотортой гээд төрөл бүрээр хийнэ. Гуталд орох нэхийгээ “Дархан нэхий”-ээс тусгайлан авдаг байна. Зуны цагт ботинк, гэрийн шаахай үйлдвэрлэдэг. Жилийн 7-8 дугаар сард л амрах боломж гардаг гэнэ. “Дулаан сөөхий” ХХК-ийн

захирал И.Мандахбаяр “Гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа эхлээд одоо хамт олонтой болсон. Арваад хүнийг ажлын байраар хангаад явж байна. Амьдардаг байрныхаа нэг талыг суллаж, ажлын байр болгосон, зохих стандарт хангасан орчин нөхцөлтэй, агааржуулалттай ажлын байр хамгийн чухал байна” гэж ярилаа. Хөтөлбөрийн зөвлөх багийнхан дээрх үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцахад бүгд л орон нутагтаа танигдсан, зах зээлээ бүрэн нийлүүлдэг, цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж буй нь харагдлаа. Тэд төрөл бүрийн бэрхшээл тоочиж, хүний гар харж суусангүй. Зүгээр л зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулахсан гэдгээ илэрхийлэв. Зөвлөх баг бүрэлдэхүүнийг ахласан Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа “Амьдрах зориулалттай орон байрыг ипотекийн зээлд хамруулдаг, тэгвэл өөрийн үйлдвэрлэлтэй, нотлох орлоготой эдгээр хүмүүст яагаад ажлын байр зээлээр барьж болохгүй байх вэ” гэх санааг шүүрэн авч анхаарал хандуулахаа хэллээ. Түүнчлэн нэг зүйл ажиглагдсан нь өрхийн үйлдвэрлэлийн бүхий л өмч хөрөнгө, данс тооцоо гэрийн эзний нэр дээр байдаг юм байна. Сүүлийн үед эмэгтэй бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжих болсон. Тиймээс нэр ус эзэгтэйнхээр байвал төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, зээлд хамрагдах боломж нэмэгдэхийг зөвлөлөө.

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР Хөтөлбөрийн нээлт болгон Танхимаас зохион байгуулдаг “Business Breakfast” өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Зочноор Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга М.Төмөрбаатар оролцож орон нутгийн бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсов. Уулзалтад 50 гаруй бизнес эрхлэгч оролцон санал бодлоо хуваалцлаа. Хөвсгөлчүүд байгалийн үзэсгэлэнт тогтоц, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлд түшиглэн хангайн бүсийн аялал жуулчлалын тулгуур төв болох зорилго тавин ажиллаж байна. Орон нутгийн орлого бүрдүүлэлтэд нөлөө үзүүлэх томоохон компаниуд хомсхон тул ААН-үүд хамтдаа аймгийнхаа төсвийн орлогыг 5 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Аймгийн ИТХ-аас бизнес эрхлэлтэд саад болж буй тушаал шийдвэрийг журамлахаар бизнес эрхлэгчдээс санал авч буйгаа энэ үеэр хэллээ. Түүнчлэн энэ үеэр эрчим хүчний үнэ тариф харилцан адилгүй бодогддог талаар бизнес эрхлэгчдээс гомдол гаргасны дагуу ИТХ-ын дарга М.Төмөрбаатар холбогдох мэргэжилтнийг дуудан ирүүлж газар дээр нь тайлбар мэдээлэл хийлгэв. Бизнес эрхлэгчид өөрт ногдох ажил үйлчилгээгээ эрхлэж ИТХ, Засаг даргатай тэр болгон уулзаж санал бодлоо хэлэх боломж гардаггүй. Business Breakfast уулзалт энэ боломжийг олголоо хэмээн оролцогчид сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Д.ЗОЛЖАРГАЛ

... Тэд төрөл бүрийн бэрхшээл тоочиж, хүний гар харж суусангүй. Зүгээр л зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулахсан гэдгээ илэрхийлэв. Зөвлөх баг бүрэлдэхүүнийг ахласан Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа “Амьдрах зориулалттай орон байрыг ипотекийн зээлд хамруулдаг, тэгвэл өөрийн үйлдвэрлэлтэй, нотлох орлоготой эдгээр хүмүүст яагаад ажлын байр зээлээр барьж болохгүй байх вэ” гэх санааг шүүрэн авч анхаарал хандуулахаа хэллээ. Түүнчлэн нэг зүйл ажиглагдсан нь өрхийн үйлдвэрлэлийн бүхий л өмч хөрөнгө, данс тооцоо гэрийн эзний нэр дээр байдаг юм байна. Сүүлийн үед эмэгтэй бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжих болсон. Тиймээс нэр ус эзэгтэйнхээр байвал төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, зээлд хамрагдах боломж нэмэгдэхийг зөвлөлөө...

Page 8: 23 SINCE 1994 - mongolchamber.mn€¦ · Оросын харилцааны зарим сэдвээр ... Түүнчлэн соёл урлагийн ... БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ

Ж... Хэтэрхий оройтохоос өмнө амьдралын утга учир нь бизнес бус амьдрал гэдгийг санаарай...{ }Чарльз Форбс • Forbes

ÁÈÇÍÅÑ ШҮҮМЖ 8No. 23 (936) 2017 îíû X сар.

www.mongolchamber.mn

ЖУУЛЧНЫ ГУДАМЖ гэж 2005 онд цоллуулснаас хойш эдүгээ бүхэл бүтэн 12 жил өнгөрчээ. Нэр нь “оночихсон” гэж

хэлүүлж байгаа нь түүний ашигтай байршил, харин “оноогүй” нь түүний өнөөгийн дүр төрх. Уртаас урт цагаан байшин бүхий энэхүү гудамж нь “жуулчны” гэж нэрлүүлж болохоор ач холбогдол нь хотын төвд буюу Улсын их дэлгүүр, Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музей, Гандан хийд гээд жуулчдын урсгалын уулзвар цэгт байрлаж байгаа давуу талтай. Нийслэлийн удирдлагууд жуулчны гудамжиндаа жуулчдыг татах юу ч хийсэнгүй гээд хэлчихэд эсэргүүцээд байхгүй биз ээ. Хэдэн даавуун асар байрлуулж бэлэг дурсгалын худалдааг хөгжүүлэх гээд амжилт олоогүй. 2014 онд 10ш сандал, 15ш хогийн савыг байрлуулж, гудамжны дагуух 6 байшингийн хаягийг монгол англи хэлээр байрлуулах “ажил” хийжээ. Үнэхээр өөд нь татаж болохгүй болчихсон “урт цагаан байшин” юм болов уу? ... гэхээр үгүй мэт. Чанарын хувьд энэ байшин шиг чанартай барилга нийслэлд ховор ажээ. 1962 онд хятад барилгачдаар бариулсан ба 1.5 метр өргөн суурь, даацын хана, гол баганууд нь 100% бетон цутгалтаар хийгджээ. Зөв менежмент хийж чадвал энэ гудамжийг нэр алдартай болгож болохоор. Байшинг нь сэргээн засварлаж, одоогийн түрээслэгч нарын эрх ашгийг хохироохгүйгээр чиглэл чиглэлээр нь зохион байгуулах боломж харагддаг. Одоогийн байгаа үсчин, гоо сайхны газруудыг тохижуулж болно. Жуулчид ч гэсэн үсээ янзлуулж, сахлаа хэлбэр гаргуулан засуулдаг. Тэд мөн толгойгоо массаж хийлгэн угаалгах дуртай. Педикур, маникур хийлгэдэг жуулчид ч их бий. Тус байшинд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй оёдолчдод тулгуурлан үндэсний хувцасны оёдлын салон байгуулж, Монголын 20 орчим үндэстэн ястны дээл, хувцас гоёлуудыг танилцуулж, борлуулалт хийх, өмсөж зургаа авхуулах фото студи зэрэг үйлчилгээг бий болгох боломжтой. Эртний эдлэлийг дэлгүүрээс гадна бэлэг дурсгалын тасгуудыг сэдэвчлэн байгуулж, жуулчдын хамгийн ихээр зочилдог бүс нутгуудын имиж төрхийг тусгасан бэлэг дурсгалын үйлдвэрлэл явуулж болно. Тухайлбал, Тэрэлж

УУЛЧНЫ ГУДАМЖААЯАЖ ӨӨРЧЛӨХ ВЭ?

• Японхэлнийбагш,îðчóóëàãч ìýðãýæèëòýé. • МонголиангайдтурÕÕÊ-íû зàõèðàë • АялалжуулчлалынÃàéä áîëîвсðîëûí òºв, Ãàéä - Æóóëчíû ìýäýýëëèéí òºвèéã ¿¿сãýí áàéãóóëàãч.

ЧОЙБАЛСАНГИЙН БУЯНБАДРАХ

дэх Мэлхий хад, Зайсан толгой, Эрдэнэзуу, Хөвсгөл нуур гэх мэтийг тусгасан тэмдэг, тор, футболка, наалт, түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт юуг ч бүтээж болно. Эл байшингийн гутал засварчдад тулгуурлан “гутлын салон” тохижуулж болно. Гутал өнгөлж тосолдог үйлчилгээнээс гадна хөл угаах болон хөл массажны үйлчилгээг бий болговол шинэлэг юм. Ялангуяа зуны халуунд удаан алхсан хүний хөл их ядардаг, хөлөрдөг. Гадны жуулчин битгий хэл монголчууд өөрсдөө ч энэ үйлчилгээг талархан хүлээн авна. Буузны гуанз, хуушуурын гуанз, баншны кафе, мантууны гуанз, талх нарийн боовны газар, айраг уушийн газар, сүү тарагны кафе гээд үндэсний гэх хоол цайны газруудыг ярайтал нь ажиллуулах боломжтой. Дэлхийн улс орнуудын жуулчны гудамжинд янз бүрийн хоолны үйлчилгээ гэдэг нь бүрэн утгаараа хөгжсөн байдаг. Туул рестораныг “эргэн дурсахуй” бүжгийн үдэшлэг болдог газар болгочихвол 50-иас дээш

насны бүх жуулчинд таалагдах нь лавтай. Орой үдэш хотод юу хийх вэ гэж үзвэр үйлчилгээ хайдаг жуулчид олон бий. Жуулчны мэдээллийн төв байгуулж үнэгүй интернет ашиглах, утсаар ярих, газрын зураг хэрэглэх, маршрут төлөвлөх, аялал жуулчлалын мэдээлэл авах, жолооч ба орчуулагч зуучлуулах, аяллын хэрэгсэл түрээслэх гэх мэт жуулчдад хэрэгтэй бүхнийг чиглүүлж өгөх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Монгол бичгийн бийрэн бичлэг буюу калиграфийн үйлчилгээг нээж, жуулчдад зориулсан гарын авлага бүхий номын худалдаа, номын сан байгуулж болно. Зарим орны жуулчны гудамжинд орчин үеийн автомашин явдаггүй. Лондонд зөвхөн сүйх тэргээр аялах, Япон, Хятадад зөвхөн хүн тэргээр явах зам бүхий гудамжууд бий. Урт цагааны гудамжинд зөвхөн морин тэрэг эсвэл сарлаг тэрэг, эртний ноёд хатадын монгол сүйхээр аялуулах жим бий болгож болно. Орчин үед тухайн амьтандаа сөрөг нөлөөгүй байхаар идэш

тэжээлд нь анхаарч, орчноо бохирдуулахгүй байх технологиуд аль хэдийнэ нэвтэрчихсэн билээ. Сууж тухлах газрууд, хөшөө дурсгалууд, цэцэрлэг, ногоон байгууламж, урт сандал, хогийн сав, усан оргилуур, бие засах газар зэрэг нь байх шаардлагатай боловч заавал орчин үеийн тансаг хийцтэй, өндөр өртгөөр бүтэх албагүй бөгөөд цагаан байшингийнхаа дүр төрхөд тохируулан хуучны гэх өнгө аясыг хадгалсан энгийн загвар дизайнаар, бат бөх бүтээн байгуулж болно. Уртцагааны орчинд эмийн худалдааны 30 гаруй цэг байдаг бөгөөд эдгээрт түшиглэн жуулчинд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээний цэг байгуулах, цусны даралтыг нь шалгачихдаг, түр амраачихдаг, эмнэлгийн анхны тусламж үзүүлчихдэг орчинг бий болгох хэрэгтэй. Одоо байгаа банкны салбаруудад түшиглэн “жуулчин банк”, “мөнгө солиулах цэг” зэргийг хамгаалалтын орчинтойгоор байгуулж, гадаад хэлний мэдлэг сайтай ажилтнуудаар хангавал сайн. Дашрамд дурдахад, манай оронд “аяллын чек” гэдгийг мэддэггүй банкны ажилтнууд байдаг. Зайсан толгой руу явах, Тэрэлж рүү явах бага оврын автобусны үйлчилгээ, жуулчны такси үйлчилгээг бий болгож, зогсоолыг байгуулах, дэргэд нь тасалбар борлуулах цэг, мэдээллийн самбар байрлуулж болох юм. Жуулчны гудамжинд Монголын нэрийг дэлхийд гаргасан олимпийн аваргууд, сансрын нисэгч, сумогийн их аваргууд, Эверестэд авирсан уулчид, сонгодог урлагийн мастерууд, дэлхийг донсолгож байсан жанжин хаадууд гэх мэт хүмүүсийн баримал бүхий музей, гарын үсэг, гарын алга, гишгэсэн мөрний дардасуудыг ч байгуулж болно. Эдүгээ Говь дэлгүүрийн байранд байгаа лааны тосон баримлын музейг жуулчны гудамжинд нүүлгэн шилжүүлж үргэлжлүүлэх хэрэгтэй юм. Дэлхийн олон орны “жуулчны гудамж”-нд дуу хуур, хөгжөөн бужигнаан өрнөж байдаг. Тухайлбал, Сан Франциско хотын Ломбард, Нью-Йоркийн Бродвей, Туркийн Истиклал, Оросын Арбат, Сөүлийн Мёндун, Токиогийн Асакүса, Сингапурын Орчард Роуд, Барселеоны Ла Рамбла гудамжийг үзэх гэж гадаад дотоодын хэдэн мянган жуулчид зорьдог. Москвагийн Арбат нь 520 жилийн настай гадаад дотоодын жуулчдын түм түжигнэж, бум бужигнадаг газар билээ. Тав тухтай үнэтэй ресторан нь байна, цагаа хэмнээд хурдан түргэн хооллох буфет хоолны газар ч байна, гадаа талбайд нь өөрийн хөргөө зуруулчихна, илбэчин хүний үзүүлбэр үзчихнэ, сонгодог дөрвөл хөгжимчид, гитартай соло дуучны бяцхан гайхалтай тоглолтыг сонирхчихно, орос үндэсний бэлэг дурсгалын зүйлс худалдаад авчихна, кинотеатр, үзэсгэлэнгийн танхим, музей үзвэрийн газруудаар аялчихна. Аялал жуулчлал гэх “далд экспорт”-ыг төрийн бодлогоор тууштай дэмжиж нэг жижигхэн гудамжийг “жуулчны гудамж” болгон хөгжүүлэхэд тийм ч хэцүү биш хэмээн бодож байна.

...Нийслэлийн удирдлагууд жуулчны гудамжиндаа жуулчдыг татах юу ч хийсэнгүй гээд хэлчихэд эсэргүүцээд байхгүй биз ээ. Хэдэн даавуун асар байрлуулж бэлэг дурсгалын худалдааг хөгжүүлэх гээд амжилт олоогүй. 2014 онд 10 ш сандал, 15 ш хогийн савыг байрлуулж, гудамжны дагуух 6 байшингийн хаягийг монгол англи хэлээр байрлуулах “ажил” хийжээ. Үнэхээр өөд нь татаж болохгүй болчихсон “урт цагаан байшин” юм болов уу? ... гэхээр үгүй мэт. Чанарын хувьд энэ байшин шиг чанартай барилга нийслэлд ховор ажээ. 1962 онд хятад барилгачдаар бариулсан ба 1.5 метр өргөн суурь, даацын хана, гол баганууд нь 100% бетон цутгалтаар хийгджээ. Зөв менежмент хийж чадвал энэ гудамжийг нэр алдартай болгож болохоор. Байшинг нь сэргээн засварлаж, одоогийн түрээслэгч нарын эрх ашгийг хохироохгүйгээр чиглэл чиглэлээр нь зохион байгуулах боломж харагддаг...