2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017...

25
БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС 2018.12.10 Улаанбаатар хот БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 2018 онд Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаал өгсөн үүрэг даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаа. Дээд шатны байгууллага болон бусад газар, хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллагаас бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр нийт 4163 албан бичиг хүлээн авсанаас үүрэг 169, ажлын чиглэл 98, зөвлөмж 125, мэдээлэл 860, эрэн сурвалжлах 350, бусад байдлаар 2561 албан бичгийг хүлээн авч, удирдлагын заалт бичүүлэн холбогдох албан тушаалтанд шилжүүлж нийт 169 үүрэг, ажлын чиглэл, албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийг хугацаанд нь гарган холбогдох газарт хүргүүлсэнээр биелэлт, үр дүнг тооцсон. Хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг 2018 онд 25 удаа хуралдуулж 125 асуудал хэлэлцсэний 10 хувь нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 80 хувь нь хүний нөөцийн чиглэлээр, 10 хувь нь нийгмийн асуудлыг авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж үр дүнг нь тооцож, хэлтсийн даргын А/41, Б/67 нийт 108 тушаал гарч хэрэгжилтийг хангасан. Алба хаагчдын ажлыг дүгнэхдээ хийсэн ажлын дүн, мэдээ, ажилдаа хандаж байгаа хандлага, сахилга ёс зүйн байдал, ажлын цаг ашиглалт, идэвх зүтгэл зэргийг харгалзан шударга ёсны зарчимд тулгуурлан, хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэнээр энэ онд 300алба хаагч цалингаа 5-20 хувиар нэмүүлж, 237алба хаагч 5-20 хувиар бууруулсан. Тус цагдаагийн хэлтэс Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Шуурхай удирдлагын тасаг бүхий 90 офицер, 67 ахлагч алба хаагч, энгийн 6 нийт 163 алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан ба 2 мөрдөгч, 1 хэсгийн байцаагч, 1 эргүүлийн офицер, 2 эргүүлийн цагдаа, 3 эргүүлийн цагдаа жолооч, 1 шуудан хүргэгч цагдаа нийт 10 орон тоо дутуу, 153 албан хаагчтай албан үүргээ гүйцэтгэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалаар 20 алба хаагч шинээр томилогдсон, 12 алба хаагч бусад газар хэлтсээс шилжиж ирсэн, 2 алба хаагч хүүхэд асрах чөлөө, 7 алба хаагч тэтгэвэрт, 2 алба хаагч өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн, 12 алба хаагч бусад алба, газар хэлтэс рүү шилжсэн, 3 алба хаагч албанаас халагдсан зэрэг хүний нөөцтэй холбоотой нийт 58 алба хаагчийн тушаал гарсан.

Transcript of 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017...

Page 1: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС 2018.12.10 Улаанбаатар хот

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын чиглэлээр

зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 2018 онд Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаал өгсөн үүрэг даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаа.

Дээд шатны байгууллага болон бусад газар, хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллагаас бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр нийт 4163 албан бичиг хүлээн авсанаас үүрэг 169, ажлын чиглэл 98, зөвлөмж 125, мэдээлэл 860, эрэн сурвалжлах 350, бусад байдлаар 2561 албан бичгийг хүлээн авч, удирдлагын заалт бичүүлэн холбогдох албан тушаалтанд шилжүүлж нийт 169 үүрэг, ажлын чиглэл, албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийг хугацаанд нь гарган холбогдох газарт хүргүүлсэнээр биелэлт, үр дүнг тооцсон.

Хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг 2018 онд 25 удаа хуралдуулж 125 асуудал хэлэлцсэний 10 хувь нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 80 хувь нь хүний нөөцийн чиглэлээр, 10 хувь нь нийгмийн асуудлыг авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж үр дүнг нь тооцож, хэлтсийн даргын А/41, Б/67 нийт 108 тушаал гарч хэрэгжилтийг хангасан.

Алба хаагчдын ажлыг дүгнэхдээ хийсэн ажлын дүн, мэдээ, ажилдаа хандаж байгаа хандлага, сахилга ёс зүйн байдал, ажлын цаг ашиглалт, идэвх зүтгэл зэргийг харгалзан шударга ёсны зарчимд тулгуурлан, хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэнээр энэ онд 300алба хаагч цалингаа 5-20 хувиар нэмүүлж, 237алба хаагч 5-20 хувиар бууруулсан.

Тус цагдаагийн хэлтэс Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Шуурхай удирдлагын тасаг бүхий 90 офицер, 67 ахлагч алба хаагч, энгийн 6 нийт 163 алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан ба 2 мөрдөгч, 1 хэсгийн байцаагч, 1 эргүүлийн офицер, 2 эргүүлийн цагдаа, 3 эргүүлийн цагдаа жолооч, 1 шуудан хүргэгч цагдаа нийт 10 орон тоо дутуу, 153 албан хаагчтай албан үүргээ гүйцэтгэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалаар 20 алба хаагч шинээр томилогдсон, 12 алба хаагч бусад газар хэлтсээс шилжиж ирсэн, 2 алба хаагч хүүхэд асрах чөлөө, 7 алба хаагч тэтгэвэрт, 2 алба хаагч өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн, 12 алба хаагч бусад алба, газар хэлтэс рүү шилжсэн, 3 алба хаагч албанаас халагдсан зэрэг хүний нөөцтэй холбоотой нийт 58 алба хаагчийн тушаал гарсан.

Page 2: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018 онд 6 ажилтантай хөдөлмөрийн гэрээ, 148 алба хаагчтай үр дүнгийн гэрээгээ шинэчлэн байгуулсан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /Код-925/ “Шагнаж, урамшуулах тухай" журмын болзол шаардлага хангасан алба хаагчдын материалыг хүргүүлсэнээс цэргийн хүндэт медаль-2, Хууль зүй, дотоод хэргийн яамны хүндэт жуух бичгээр 2 алба хаагч, цагдаагийн гавъяа тэмдэг-1, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуухаар 3, Нийслэлийн цагдаагийн газрын баяр бичиг 10, хүндэт тэмдэг 5 алба хаагч тус тус шагнуулсан.

Нийгмийн хэв журмын тасгийнэ ргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Хандсүрэн Самбо бөхийн 2018 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медалиар шагнагдсан тул хугацааны өмнө цагдаагийн ахлах ахлагч цолоор шагнуулахаар, ажилдаа идэвх, санаачлагатай ажилласан, сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаагүй 42 алба хаагчийн хугацааны цолоор шагнуулах, цол сэргээлгэхээр материалыг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

Иргэдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төв, UB1200.mn цахим хуудас, 1800-1200 тусгай дугаарын утас, SMART UB аппликейшн, Clien UB аппликейшнаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой нийт 85 өргөдөл ирүүлсэнээс гомдол –66, санал –2, талархал–8, хүсэлт-9 ирүүлсэн байна.

Иргэдээс алба хаагчтай холбоотой 35 гомдол мэдээлэлд 46 алба хаагч холбогдсоноос харъяаллын дагуу шилжүүлсэн 2, албанаас халсан 1, албан тушаалын сарын үндсэн цалинг 5-20 хувь бууруулсан 26, нотлогдоогүй 15, нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан 1, 1 гомдол мэдээлэл хуулийн хугацаанд шалгагдаж байна. Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаал, “Цагдаагийн албаны тухай” хуулийн 15.2-д заасны дагуу хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэсгийн байцаагч, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн цагдаагийн газрын зөвлөлийн гишүүн, цагдаагийн хурандаа М.Батсайхан нарын төлөөллийн хамтаар 10 хороонд Засаг дарга, түүний ажлын алба, хамтран ажилладаг Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл бүхий 664 иргэдэд танилцуулан санал хүсэлтийн сонсож, сонирхсон асуултанд хариулт өгч “Төмөр замын дуу бүжгийн чуулга”, “Сүлд чуулга”-ын уран бүтээлчдийн урлагын тоглолтыг үзүүлж явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр байгууллагын үйл ажиллагааны талаар 70 хүнээс санал асуулга авахад иргэд, олон нийтээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг 80 хувь нь хангалттай гэж дүгнэсэн.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын А/244 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн А/32 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулж байгууллагын архивын баримтыг цагдаагийн ерөнхий газрын төв архивт хүлээлгэн өгөх, нөхөн бүрдүүлэлт хийх, устгах, ангилан ятгалт хийх, архивын өрөөг тохижуулах, баримт хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн байнгын хадгалах 2012-2014 оны 93, 2015-2017 оны 126, нийт 219, Түр хадгалах 2012- 2017 оны 739, 2012-2014 оны устгах нэрийн жагсаалтын 77 нийт 1035 хавтас баримтыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүртгэсэн. Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн 2012-2014 оныг дуустал хугацааны байнга болон түр хадгалах хадгаламжийн нэгжийн устгах хэргийн актын дагуу 77 материалд нөхөн бүрдүүлэлт хийж Цагдаагийн Ерөнхий газрын төв архивт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30з/7442 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлсэн, бусдыгаа манлайлан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын 7 хоногийн “Онцлох алба хаагч”-аар 4, сарын “Онцлох алба хаагч”-аар 3 алба хаагч тус тус шалгарч, үр дүнгээр нь шагнаж урамшуулсан.

Page 3: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Цагдаагийн албанд 2018 онд шинээр томилогдон Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Цагдаагийн тангараг” өргөөгүй 20 алба хаагчийг тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг 2 удаа ёслол төгөлдөр зохион байгуулсан.

Хэрхэн манлайлагч байх чиглэлээр хэлтсийн дарга бие даан судалж тасгийн дарга, ахлах байцаагч нарт 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1 цагийн сургалт,

Удирдах ажилтны манлайллыг сайжруулах ажлын хүрээнд тус хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Даваасүрэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр давхардсан тоогоор 110 алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, ёс суртахуун”, “Удирдах ажилтны манлайлал” “Төрийн одон медаль буюу шагналын үнэ цэнэ” сэдвээр сургалт, ярилцлага тус тус зохион байгуулсан.

Иргэн бүрийг угтах үйлчилгээнд хүлээн авсан алба хаагч хэнтэй уулзах, өргөдөл гомдлыг хэн шалгаж байгааг түргэн шуурхай тодруулан өгүүлэхээр жижүүрийн цагдаагийн хажууд сүлжээнд холбогдсон компьютер байрлуулан “Нэг цэг”-ийн үйлчилгээг бий болгож “Иргэн таны төлөө” “Цагдаа” гэсэн самбаруудыг шинээр хийж хүлээлгийн танхимд байрлуулсанаар иргэдэд түргэн шуурхай үйлчилж, дэвшилт гарсан.

Иргэдийг удаан хүлээлгэхгүй тэдэнд чирэгдэл учруулахгүй үүднээс тасгийн дарга нар хувиар гарган угтах үйлчилгээ үзүүлж иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч цохолт хийж, түргэн шуурхай мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хариуцсан алба хаагч нарт өгч хэвшсэн.

Иргэдэд үйлчлэх танхим, иргэн хүлээн авах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулсан мэдээллийн 5 самбарыг шинээр гарган байрлуулав.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, өргөдөл, гомдол, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, алба хаагчдын ажлын идэвхи, урам зоригийг сэргээх зорилгоор “Тэргүүний тасаг”, шилдэг “Мөрдөгч”, “Хэсгийн байцаагч”, “Эргүүлийн офицер”, “Хороон цагдаа”, “Хэв журмын албан хаагч” нарыг шалгаруулах“Иргэн таны төлөө” аяныг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, дүгнэх ажлын хэсгийг хэлтсийн даргын тушаалаар байгуулж, аяны үр дүнг дүгнэхэд бэлэн болсон.

Хоёр. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний чиглэлээр

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар:Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын мэдээний хүснэгтийг 6 бүлэг, 19 заалт, 122 хүснэгттэй мэдээг гаргах аргачлалын хамт хүлээн авч нэгтгэхэд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2018 онд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.

Баянгол дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 14, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 нийт 23 танилцуулгад 23 санал боловсруулж хүргүүлсэнээс бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Сэрэмжлүүлэг” арга хэмжээ зохион байгуулах, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хяналт” арга хэмжээ зохион байгуулах, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд оруулах 3 санал, “Unfriend” арга хэмжээний зардал шийдвэрлэх, “Хөршийн өдөр” зохион байгуулах “Тэнэмэл 3” арга хэмжээний зардал шийдвэрлэх шийдвэрлэгдэж бусад санал одоогоор шийдвэрлэгдээгүй 65,2 хувь шийдвэрлэгдсэн байна.

Page 4: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд 2018 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний санал, 2018 оны эхний 3 улиралд хийгдсэн ажлыг нэгтгэн танилцуулж, цаашид хийгдэх ажлын 5 саналыг боловсруулан хэлэлцүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хяналт” арга хэмжээг зохион байгуулах тухай захирамжийн дагуу арга хэмжээг шатахууны зардалд 1000000 / нэг сая/ төгрөгний шатахууны зардал, “Сэрэмжлүүлэг” арга хэмжээ зохион байгуулахад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 750 ширхэг, орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1000 ширхэг, архидан согтуурах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 500 ширхэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 500 ширхэг, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 500 ширхэг, автомашины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1250 ширхэг нийт 5000000 төгрөгний өртөгтэй 4500 ширхэг сэрэмжлүүлэг хуудас хэвлүүлэх зардал, “Хөршийн өдөр” өдөрлөг зохион байгуулах, гарын авлага, бүлгийн таних тэмдэг хэвлүүлэх зардал 2870000 төгрөг нийт 9743000 төгрөгний зардлыг шийдвэрлэсэн.

Хэлтсийн даргаас хэсгийн дарга, хэсгийн байцаагч нарт 2018 оны 01 дүгээр сарын 17-нд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018/01-2018/03 дугаартай “Сэрэмжилье-нэгдье” арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах тухай 7 заалттай үүрэг ажлын чиглэл, 2018 оны 02 дугаар сарын 14-нд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нээлт-хаалт” арга хэмжээ зохион байгуулах тухай 28 заалттай үүрэг, 2018 оны 03 дугаар сарын 06-нд нийт алба хаагчдаас гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 дугаартай 27 заалттай, 2018 оны 04 дүгээр сарын 18-нд дуудлага, мэдээллийг бүрэн шалгаж шийдвэрлэх, шаардлагатай дуудлага мэдээллийг дахин шалган шийдвэрлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар 08 дугаартай, “Эмзэг цэг хяналт шалгалт” арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах тухай, Объект, субъектийн цахим судалгааны сан бүрдүүлэх тухай нийт 10 үүрэг биелэлтийг тасгийн дарга, мэдээлэл судалаганы ахлах байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэрэмжилье-нэгдье, Хуулиа мөрдье, Тэнэмэл 1,2,3 Автомашин, Камержуулалт, Хуулийн хэрэгжилт, Бяцхан зорчигч, Байгалиа хамгаалъя нэгдсэн арга хэмжээ, Архи-21, Баар, Саун-буудал, Халаас 1, 2, Хяналт, Сэрэмжлүүлэг 1, 2, 3 Нийтийн эргүүл, Цахим 1,2, Голден парк, Баривчилгаа, Ил задгай, Эргүүл, Залилан, Гэртээ харих зам, Нэг алба хаагч нэг оргодол, Хөршийн өдөр, Эрчимжүүлэлт зэрэг нийт 56 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсанаар тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт буурч шөнийн цагаар болон хууль бусаар ажилладаг байсан дэлгүүр, түц, буудал, саунууд цагийн хувиарын дагуу ажиллан согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 64 нэгжээр буюу 61,5 хувиар буурсан, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүн 24 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулбал 31,4 хувиар буурсан үр дүнтэй ажил болсон.

Ухуулга, яриа сургалт сурталчилгааны чиглэлээр нийт 162 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, сургалт, мэдээлэл, сурталчилгааны хүрээнд 1067 аж ахуйн нэгж байгууллага, 2188 ажилтан, давхардсан тоогоор 21 ерөнхий боловсролын сургуулийн 4970 сурагч, 4 их дээд сургуулийн 1730 оюутан, 9670 хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, ухуулга яриа таниулга хийсэн.

Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх албаны мөрдөгч нараас нийт 183 иргэн аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлж 121 аж ахуйн нэгж байгууллагаас хариуг авч биелэлтийг тооцсон. Нийтийн хэв журам хамгаалах тасаг, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнээс нийт 64 шаардлагыг 682 иргэн аж ахуйн нэгж байгууллагад өгч 457 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хариуг авч биелэлтийг тооцон 2018 оны 01 дүгээр сард хүргүүлсэн шаардлагын хариу ирүүлж биелэлтийг хангаагүй 5 дугаар хороо Анархан pub-ийн захирал Л.Пэлжид, Мөнгөн гэрэгэ хүнсний дэлгүүрийн

Page 5: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

захирал Х.Наранцэцэг, “B март” хүнсний дэлгүүрийн захирал А.Цогбилэг нарыг тус тус 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийн судалгаанд бүх төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй 229 этгээд, эрсдэлд өртөж болзошгүй насанд хүрээгүй 6 хүүхдийг судалгаа хяналтанд авч ажилласан.

2018 онд шинээр шүүхээс болон харъяаллын дагуу шинээр материал аваагүй, 37 хүний хяналтын хугацаа дууссан. Одоо хяналтанд шүүхээс хорих оногдуулж ялыг тэнссэн-7, хорих ял эдлэхээс хугацааны өмнө ял тэнсэж суллагдсан-7, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан насанд хүрсэн-1, нийт-15 хүнд хяналт тавьж Баянгол дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорт хувийн хэргүүдийг сар бүр хянуулан, тогтмол хяналт тавьж ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах болон бусад чиглэлээр телевизээр 38 удаа, радиогоор 7 удаа, цахим хуудсаар 807 удаагийн мэдээлэл байршуулан иргэд олон нийтэд хүргэж ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн 1410 ширхэг гарын авлага, 8 төрлийн 3400 ширхэг зурагт хуудас, 26 төрлийн 11090 ширхэг санамж, сэрэмжлүүлэг нийт 15900 ширхэгийг тараасан.

Баянгол дүүргийн Засаг даргын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагыг нийтийн эргүүлд татан оролцуулах тухай “ 2017 оны А/179 дугаартай захирамжийн хүрээнд 59 аж ахуйн нэгж байгууллагын 201 ажилтан, 102 иргэнийг нийтийн эргүүлд ажлуулж 5 зөрчил илрүүлж, хэв журмын урамшилт эргүүлд 16 чиглэлд 32 иргэн ажиллаж 75 зөрчил, олон нийтийн 7 цагдаа ажиллаж 5 гэмт хэрэг, 187 зөрчил илрүүлэн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч шийдвэрлүүлсэн .

Хариуцсан нутаг дэвсгэрт 10 хорооны хамтарсан баг, иргэдийн өөрсдийн санал санаачлагаар байгуулагдсан 18 хөршийн хяналтын бүлэг 71 гишүүн, нийтийн эргүүлд ажилласан 59 аж ахуйн нэгж байгууллага, Цахлай төслийн хүрээнд Айзарзоне ХХК, 9 сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм, 4 дээд сургуулийн Оюутан цагдаа бүлгэм, ерөнхий боловсролын 12 сургуулийн эргүүлийг хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаа нар өдөр тутамд мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр: Эрүүгийн цагдаагийн тасаг:2018 онд иргэд аж ахуй нэгж байгууллагаас 1207

гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авч шалган 1003 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 704 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас 7267 гомдол, мэдээллийг хүлээн авч, хэрэг бүртгэлтийн 2148 хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс 1853 татгалзаж, хэрэг бүртгэлтийн 112 хэргийг хааж шийдвэрлэсэн дүнтэй байна.

Алба хаагч нарын ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах зорилгоор хариуцсан хороодод ажиллах 17 эрүүгийн мөрдөгч нарын хувиарыг гаргаж хэлтсийн даргаар батлуулан өргөдөл гомдол, хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах 10 эрүүгийн мөрдөгч, эзэнгүй хэргийг илрүүлэх 7 эрүүгийн мөрдөгчийг томилон ажиллуулсанаар зэнгүйгээр үйлдэгдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх ажилд үр дүнгээ өгч байна.

Эрүүгийн мөрдөгч нараас ажлын дадлага туршлагатай, удаан жил ажилласан эрүүгийн мөрдөгч нараас хэсгийн ахлахгчийг сонгон хариуцсан хороодоор нь гурван хэсэгт хуваан ажиллуулж байгаа нь шөнийн цагт нэмэгдлээр хэсгээрээ үүрэг гүйцэтгэж үйлдэгдсэн хэргийг цаг тухайд нь илрүүлж байна.

2018 онд хэргийн илрүүлэлтийг өмнөх оны үеэс ахиулах, гэмт хэргийн гаралтыг бодит байдлаар бууруулах үүднээс хэрэг илрүүлэх ажиллагаа нь дан ганц эрүүгийн албаны үүрэг бус хэлтсийн нийт алба хаагч нарын үүрэг гэдгийг алба хаагч нарт ойлгуулан албадын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс хороо хариуцсан эрүүгийн

Page 6: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч, хороон цагдаа нарыг гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 2018 оны 01 дүгээр сарын 20-нд хороо хариуцсан 10 хамтарсан багийн нийт 40 алба хаагчтай уулзаж 2018 онд багийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгах ажил болон урьдчилан сэргийлэх ажилд дэвшилт гаргаж ажиллахталаар ажлын чиглэл өгч хамтран ажиллаж байна.

Эрүүгийн цагдаагийн тасаг нь бие дааж болон бусад тасгуудтай хамтран гэмт хэргээс урдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр 10 хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ зохион явуулан ажилласан. Тухайлбал:

2018 оны 2-р сард халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Халаас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 02-р сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өглөөний 07:00 цагаас 10:00 цаг хүртэл 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас баруун зүгрүү 5 шарын автобусны буудал хүртэл, өргөө кино театрын автобусны буудлаас гэмтлийн эмнэлгийн автобусны буудал хүртэл 8 чиглэлд 16 алба хаагчийг ажиллуулсанаар 3 бүртгэлийн хэрэг нээж шалгаж шийдвэрлэсэн байна.

2018 оны 03-р сарын 02-ноос 3-р сарын 15-ны өдрийг хүртэл “Гар утас” хэсэгчилсэн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оноос хойш үйлдэгдсэн дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр алдагдсан гар утасны сериал дугаараар нь эрэн сурвалжлах ажил зохион байгуулж үүрэн холбооны операторуудад албан бичиг хүргүүлж хариу ирүүлсэнээр хэргийн илрүүлэлт ахиц гарч байна. Тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт автомашинаас эд зүйл, эд анги хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр “АВТОМАШИН” тусгай арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 12, 13, 14-ны өдрүүдэд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газар, Мөрдөн шалгах газартай хамтран зохионбайгуулсанаар зөрчил гаргасан 11 иргэнийг 850.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1 этгээдийг саатуулан дүүргийн замын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Яаралтай түргэн тусламжийн 103 эмчийн хяналтанд 3, ар гэр асран хамгаалагчид нь 25, дүүргийн эрүүлжүүлэх байранд 12 хүнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч, гэмт хэрэг 5 илрүүлж таслан зогсоон, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2 иргэнийг олж тогтоон ажилласан.

“Хэрэг бүртгэлт-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой 164 хэргийн судалгааг гаргаж дүүргийн прокурортой хамтарч шийдвэрлэсэн.

“Тэсрэх бодис 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Энхтайваны өргөн чөлөө 64/2 байранд “Цэцүүх Трейд” ХХК нь 1996 оноос хойш химийн төрөл бүрийн бодис, урвалж, лаборатори болон хүн, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, шил сав, туслах хэрэгсэл худалдан борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг “Цэцүүх Трейд” ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шалгахад: Захирал Ц.Намжил, захиралын туслах Д.Бямбасүрэн нартай уулзаж компанийн оруулж ирдэг эмнэлэгийн зориулалттай тоног төхөөрөмж, химийн төрөл бүрийн бодисоо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбит дахь Хилчин хотхоны 22 тоотод байрлах агуулахад хадгалж 24 цагаар “Бүргэд” харуул хамгаалалтын албаны ажилтанууд гадны гэмт халдлагаас хамгаалан ажилладаг. Захиалга өгсөн албан байгуулагуудад шууд агуулахаас тээвэрлэн хүргэлт үзүүлдэг талаар тайлбарласан. Шалгалтын явцад Байгаль орчины яамнаас тусгайлан олгодог химийн аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, худалдах, импортлох 0000967 тоот тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтуудыг шалгахад зөрчил дутагдалгүй байсан.

Хариуцсан нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад Монгол улсын стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан MNS 5274:2017 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний стандартыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний

Page 7: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

өдрөөс дагаж мөрдүүлэн ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгах, шинээр эрхлэхээр хүсэлт гаргасан 26 иргэн, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр стандартын шаардлага хангасан хяналтын камер, дохиолол хамгаалалт, өрөө, тасалгаа, сейф зэргийг биечлэн шалгаж, барьцаалсан эд хөрөнгийг бүртгэдэг, мэдээллийн сангийн ашиглалтыг нэгдсэн нэг системд хамруулан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үүлэн технологи” ХХК-ний Procreditor системд бүртгүүлэн гэрээ байгуулан Нийслэлийн цагдаагийн газарт материалыг хүргүүлсэнээр үйл ажиллагаа явуулсан зөвшөөрөл сунгагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар баталсан “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд хэлтсийн хэмжээнд зохион байгуулав. “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Оргодол” хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 04, “Аккумлятор” хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 05, “Илрүүлэлт шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 08-наас 2018 оны 11 дүгээр сарын 08, “Нэг цагдаа-Нэг оргодол” аяныг 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд тус тус зохион байгуулан ажиллаж үр дүнг тооцсон. Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй хэрэг 226, ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 141, эрэн сурвалжлах АСАП санд зарлагдсан сэрдэгдсэн этгээд 114, сэжигтэн, яллагдагч 38, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 30 тогтоож эрэн сурвалжлалтыг зогсоосон.

Баянгол дүүргийн 6, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс аккумлятор, автомашины эд анги, орон байрны вакум цонхыг түлхэн хулгайлдаг 2 бүлэг этгээд, Нийслэл дүүргүүдийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлдаг, бусдыг биеэ авч явах чадваргүй байхад нь эд зүйлсийг нь дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг нэг бүлэг этгээд, бүлэг зохион байгуулалттайгаар саун массажны газрыг дээрэмддэг, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх, эрхшээлдээ байлгадаг 2 бүлгийг дайчилж, эрүүгийн хариуцлагад татсан байна.

Олон улсад үйлдэгдэж байгаа террорист халдлагын талаарх мэдээллийг интернетээс орчноос авч хэлтсийн 86 алба хаагчдад террорист халдлагыг үйлдэж байгаа гэмт бүлэглэл, хүн, халдлагад өртсөн обьектын талаар мэдээлэл хүргэж ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт террорист халдлагад өртөж болзошгүй хүн ихээр цуглардаг, обьектын судалгааг гаргаж эрүүгийн мөрдөгч нар байнгын хяналтанд авсан.

2018 оны 10 сарын 02-ны өдөр хэлтсийн даргын А/30 дугаартай тушаалаар эрэн сурвалжлах ажлын хэсгийг байгуулж эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулж ажиллахад 273 оршин суугаа газраасаа сураггүй алга болсон иргэнээс 213 иргэнийг, шүүхээс даалгасан 304 хүнээс 134 хүнийг олж тогтоон ажилласан. Эрэн сурвалжлах ASAP сангийн ашиглалт бүрдүүлэлтийг хангах, эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хэлтсийн хэмжээнд 2018 онд “ASAP Шийдвэрлэлт”, “Оргодол этгээд Цэрэндоржийн Гансүхийг эрэн сурвалжлах”, “Нэг алба хаагч Нэг оргодол”, “ASAP-Оргодол”хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 509 эрэн сурвалжилж байснаас 475 этгээдийг, оргодол 35 эрэн сурвалжилж байснаас 30 оргодолыг, эд зүйл 2132 эрэн сурвалжилж байснаас 549 эд зүйл тус тус олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоож ажилласан үр дүнтэй байна.

Page 8: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Жижүүрийн шуурхай алба: Хэлтсийн хэмжээнд нийт гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12891 дуудлага мэдээллийг хүлээн авч, хуваарилан хяналт тавин шийдвэрлүүлж ажилласан .

Уг дуудлага мэдээллээс 1269 дуудлага мэдээллийг материалжуулан шалгаж, хэлтэс тасгийн хяналтанд 572 дуудлага мэдээлэл авхуулж, түргэн тусламж /103/-д 26, ар гэрт нь 276 хүнийг хүлээлгэн өгч, 670 дуудлага мэдээллийн холбогдогчийг эрүүлжүүлэх байранд хүргүүлэн, худлаа дуудлагаар 2429 , мэдээлэл буцаагдсан 4683 дуудлага мэдээлэл хааж шийдвэрлэсэн. Хэлтэс, тасгийн дарга, ахлахуудаас дуудлага өгсөн нийт 3447 иргэнтэй утсаар холбогдож, санал хүсэлтийг дэвтэрт бүртгэн авч, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр нь засуулснаас гадна, гэмт хэрэг, зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа гүйцэтгэх үедээ иргэний болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах талаар тэр даруйд нь зөвлөмж, зааварчилгаар ханган ажилласанаар алба хаагчид гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэгдсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг эхний 10 сараар түүвэрлэн авч хэлтсийн даргад танилцуулан уг ажлыг эрчимжүүлэхээр хэлтсийн даргаас хэсгийн дарга нарт өгсөн 3 зааварчилгын дагуу алба хаагч нартай хамтран ажиллаж үр дүнг тооцсон.

Хэлтсийн тасгийн дарга нарыг хуваарьт оруулан нийт 4 удаа авто эргүүлийн машин дээр нэмэлтээр томилон дуудлага, мэдээллийг шалгуулан ажлуулснаас гадна эрүү, хэв журмын нөхцөл байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэж буй орчин нөхцөл зэргийг газар дээр нь тодорхойлуулан ажиллав.

Мэдээллийн сангийн зөрчлийн талаар тасгийн дарга нарт 14 хоног тутам бичгээр гарган өгч, зөрчлийг арилгах талаар даваа, баасан гаригийн нэгдсэн рапорт дээр алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгсөн.

Мөрдөн байцаах тасаг:Иргэд байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 1120 гомдол мэдээлэл хүлээн авч ЭХХШТХ-д заасны дагуу 352 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 33 гомдол мэдээллийг холбогдох харьяа газар, хэлтэст харьяалалаар шилжүүлэн, 715 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Тайлангийн хугацаанд урьд оны үлдэгдэл 333 байснаас хэрэг бүртгэлтийн 313 хэрэг, мөрдөн байцаалтын 21 хэрэг байсан байна. Тайлангийн хугацаанд шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 715 хэрэг байсан ба бусад газраас харьяалалын тогтоож ирүүлсэн 160 ирүүлсэнийг хүлээн авч , шүүх, прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан 126 хэрэг нийт 1213 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан .

Хүлээн авсан хэргээс 246 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 596 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар, 54 хэргийг бусад хэрэгт нэгтгэн шалгах саналтай,65 хэргийг бусад газар харьяалалаар тогтоолгохоор шилжүүлэн 2 хэргийг бусад хэргээс тусгаарласан байна.2018 онд 142 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. Одоо тус тасагт үлдэгдэл хэрэг бүртгэлтийн 312 хэрэг, мөрдөн байцаалтын 21 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 31.14-1.1, 31.14-1.2, 31.14-13 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг байхгүй.

2018 онд тус тасгийн мөрдөгч, ахлах мөрдөгч нар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах ажлын хүрээнд ЦЕГ- аас зохион байгуулсан “Оргодол- илрүүлэлт”, “Цагаан сар-2018” нэгдсэн' арга хэмжээ, “Хэрэг бүртгэлт 2018” , Оргодол- Илрүүүлэлт-Шийдвэрлэлт 2018 нэгдсэн арга хэмжээнд идэвхитэй санаачлалагтай оролцож, НЦГ- аас хэрэгжүүлсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан хэсэгчилсэн бүхий л арга хэмжээнд оролцон 7 хоног бүрийн баасан гарагт нэгдсэн эргүүлд үүрэг гүйцэтгэж ажилласан.

Мөн Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 04 сард “Хэрэг бүртгэлт-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 14 заалт бүхий салбар төлөвлөгөөг гарган хэрэг

Page 9: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

бүртгэлтийн 158 хэргийг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх график гарган батлуулан ажиллаж нийт 320 хэргийг шийдвэрлэн бусдыгаа хошуучлан ажилласан .

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээний дүн мэдээг өдөр бүр өгөх хувиар гарган, дүн мэдээг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн мэдээллийн менежерийн линк хаягаар өгч ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-нийг хүртэлх хугацаанд тус тасгийн алба хаагчдаас 120 мэдээ өгсөнөөс харахад Урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 1, Ажиллагааны явцад илрүүлсэн 79,Асап санд эрэн сурвалжлагдсан оргодол сэрдэгдсэн этгээд 40 олж тогтоосон.

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс зохион явуулсан “Илрүүлэлт-Шийдвэрлэлт” “Нэг алба хаагч-нэг оргодол аян” хэсэгчилсэн арга хэмжээнд тасгийн алба хаагч нарт идвэх санаачлагатай оролцож, ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батбаатар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөлөх эм бэлдэмэл хэрэглэж байсан 3 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлсэн, мөн арга хэмжээний хүрээнд бусдыгаа хошуучлан ажилласан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Одхүү Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын даргын баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Арга хэмжээний хүрээнд тус тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг тоолох, шийдвэрлэх боломжтой хэргийн судалгааг гаргаж, дүүргийн прокурорын газартай хамтран шийдвэрлэх, хэргийн илрүүлэлтийг ахиулах чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулж нийт 169 хэргийг шийдвэлснээс 49 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 108 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтай, 12 хэргийг бусад хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн

2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн 174 хэрэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар зохих байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлж хүрэх түвшингийн үзүүлэлтийг 100 хувь ханган биелүүлсэн байна. Бичсэн мэдэгдлээс 158 мэдэгдэл буюу бичсэн мэдэгдлийн 91 хувд хариуг авч ажилласан. Одоо 16 мэдэгдлийн хариу ирүүлэлт хуулийн хугацаадаа байна.

Хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хулгайн гэмт хэрэг гарч байгаа эмзэг, цэгүүдийг тогтоон халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Халаас” тусгай арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж ажил эхлэх 07:00 цагаас 10:00 цагийн хооронд автобусны буудлууд дээр 5 чиглэлд ЭЦТ, НХЖХТ-ийн алба хаагчидтай хамтран 10 алба хаагч ажиллаж урьдчилан сэргийлэх чиглэлээр 50 ширхэг сэрэмжлүүлэг хуудас байршуулж сэжиг бүхий 17 хүнийг шалгаж зохион байгуулсан хугацаанд автобусны буудлын орчинд халаасны хулгайн гомдол мэдээлэл бүртгэгдээгүй .

2018 оны байдлаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад 79.495.688.443 төгрөгийн хохирол учирсанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2.714.552.120 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлсэн .

Нийтийн хэв журам хамгаалах тасаг:2018 онд нийт 3329 зөрчлийн гомдол мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээсэн 703, харъяаллын дагуу шилжүүлсэн 82, хүлээн авхаас татгалзсан 1877, хялбаршуулсан журмаар 626 шийдвэрлэсэнээс зөрчил гаргасан 2020 хүн, 538 албан тушаалтан, хуулийн этгээдийг 220100 нэгж буюу 220 100 000 /хоёрзуун хорин сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгож, архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 1810 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 88 хүнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж, албадан эмчилгээнд 47, сайн дурын эмчилгээнд 42 хүнийг хамруулан, гудамж талбай, олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй 148 иргэнийг яаралтай түргэн тусламжийн 103-т, 2221 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн

Page 10: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

өгч, шүүхээс даалгасан болон сураггүй алга болсон 619 хүнийг олж тогтоон, 204 гэмт хэргийг илрүүлэн, таслан зогсоож ажилласан.

Тайлант хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг хүнсний дэлгүүр, баар, ресторан, пааб, караоке болон дэн буудал, саун массаж, цахим тоглоомын газар, ТҮЦ-н үйл ажиллагаа шалгах чиглэлээр “Эмзэг цэг-хяналт шалгалт” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж 1 автомашинтай 3 алба хаагчийг өдөр бүрийн 22:00-06:00 цагуудад үүрэг гүйцэтгүүлэн ажлын мэдээ болон илрүүлсэн зөрчлийн шийдвэрлэлтийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлэн ажилласан. Арга хэмжээний хүрээнд Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг хүнсний дэлгүүр түүгээр үйлчилдэг баар, ресторан, караокений үйл ажиллагаанд давхардсан тоогоор 2651 аж ахуй нэгж, дэн буудал-саун массажны үйл ажиллагаа эрхэлдэг 189 иргэн, аж ахуй нэгж, цахим тоглоомын 63, түргэн үйлчилгээний 129 цэгийг шалгалтад хамруулж, зөрчил гаргасан 1148 иргэн, хуулийн этгээдийг хялбаршуулсан журмаар 91760 нэгж буюу 91.760.000 төгрөгөөр торгож ажилласан. Арга хэмжээний хүрээнд хураагдсан 05 литрийн шилэн савалгаатай Сэнгүр шар айраг 5 ширхэг, 05 литрийн шилэн савалгаатай Нийслэл шар айраг 4 ширхэг, 0.75 литрийн савалгаатай Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн савалгаатай Эдэн архи 1 ширхэг нийт 12 ширхэг согтууруулах ундааг Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, устгах орон тооны бус зөвлөлд 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 30з-5/5258 дугаартай албан бичгээр шилжүүлсэн

“Баар” тусгайлсан арга хэмжээний хүрээнд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн 5 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн 2500 нэгжтэй тэнцэх, 4 иргэнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн 4 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11.5 дах заалтыг үндэслэн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зохих зөвшөөрөлгүй дэн буудлын үйл ажиллагаа эрхэлсэн 2 иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зохих зөвшөөрөлгүй тамхи худалдсан 1 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг үндэслэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зохих зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг ажиллуулсан 2 иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн.

Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааг эрхэлдэг Парадокс ХХК-ны “Фаяр” бааранд 2017 оны байдлаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс тус баарны хамгаалагчид зодуулсан 4, хулгайд эд зүйлээ алдсан 8, насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн 4, бааранд бусдад зодуулсан гэх 22 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байгааг үндэслэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдөр тус компанид олгосон 04/0366 дугаартай “Тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох саналыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14ж-5/922 албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлсэн.

Монгол улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт 2 алба хаагч оролцсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мааньт дахь архины албадан эмчилгээний газарт 37 хүн эмчлүүлсэн байна.

Хуулийн хэрэгжилт нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Архидан согтуурлыг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулагдсан. Хэлэлцүүлгийг Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж, Гэмтэл согог судлалын төв, Соёл урлагын их сургуулийн оюутны зөвлөл, Сэтгэцийн

Page 11: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

эрүүл мэндийн үндэсний төв, Шүүх шинжилгээний үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Наркологийн төв болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч нар оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн. Сар шинийн баяр болохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дүгээр тушаал “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай”, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн тухай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/08 дугаартай тушаалын дагуу тус цагдаагийн хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, ерөнхий эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн, авто болон явган эрүүлийн хуваарийг хавсралтаар баталж, томилгоожуулан ажилласан. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/56 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу хариуцсан нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нээлт, хаалт” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 12, 15-ний өдрүүдэд нэгдсэн эргүүл зохион байгуулж биелэлт, үр дүнг тооцсон.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдрим Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэв журмын хамгаалалтыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06, 07, 08-ний өдрүүдэд ямар нэг зөрчил, дутагдалгүй зохион байгуулсан.

Улсын их хурлын хаврын ээлжит чуулган 2018 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр эхэлсэнтэй холбогдуулан “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ний үеийн хэв журмын хамгаалалтад 65 алба хаагч, 6 автомашин, 65 ширхэг дуулга, хамгаалалтын иж бүрэн хувцас, бамбай, хорт утааны баг, агсамж, нэг бүрийн тусгай хэрэсэл, гар станц 41 хүч, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамж, Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30в/926 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэл үүргийн хүрээнд “Улаанбаатар марафон-2018 “ олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах үеийн хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөө ажил үүргийн хувиарийн дагуу хүн хүчийг тодотгон, төлөвлөгөө гарган алба хаагч нэг бүрт хэрхэн ажиллах үүрэг чиглэл өгч 2018 оны 05 дугаар сарын 19-ны өглөөний 04 цаг 30 минутанд 50 алба хаагчийн хүчээр ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний газрын хашаанаас хамгаалалтын 190 ширхэг хайс, хашлага хүлээн авч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл авто зам дагуу заасан байрлалд байрлуулан, буцаан хураан авч, хүлээлгэн өгч ажилласан.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу төв цэнгэлдэх хүрээлэнд төр засгийн тэргүүнийг ирэх буцах үеийн хамгаалалтыг 2018 оны 07 дугаар сарын 11, 12-ний өдрүүдэд 10 алба хаагч, нэг бүрийн тусгай хэрэгсэлтэйгээр, мөн цэнгэлдэх хүрээлэнгийн 4, 5, 6 дугаар хаалган дээр 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нийт 60 алба хаагч агсамж, нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй, Түрүүлж айрагдсан морьдын шагнал гардуулах үеийн, Их насны морьдын ирэх үеийн, Соёолон морьд ирэх үеийн хамгаалалтад давхардсан тоогоор 90 алба хаагч хэв журмын хамгаалалт,2018 оны 07 дугаар сарын 11, 12-ний өдрүүдэд 19:30 цагаас 01:00 цаг хүртэл хугацаанд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш”, “Монгол Сонгодог

Page 12: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

үдшийн цэнгүүн” тоглолтын үед давхардсан тоогоор нийт 160 алба хаагч хариуцсан хамгаалалтыг тус тус зохион байгуулан ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабт хадгалагдаж байгаа тус хэлтсийн “Гамшгийн төлөвлөгөө” зураглалд тодотгол хийж 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 30зн-1/476 дугаартай албан бичгээр нууцлалыг хангаж хүргүүлсэн.

Дүүргийн 1,2 дугаар хэлтсийн дарга, Замын цагдаагийн хэлтсийн даргын хамтарч баталсан ‘’Тээш-1’’ арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулан дүүргийн хэмжээнд авто машины ачаа, тээшинд үзлэг шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн замаар олж авсан эд зүйлийг илрүүлэх чиглэлээр ажиллаж дүнг нэгтгэн НЦГ-т хүргүүлсэн. Баянгол дүүргийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/363 дугаартай нийтийн эзэмшлийн зам дээр байрлуулсан 39 контейнерыг ачиж журмын хашаанд байрлуулах, блокон павьлион 2 ширхэгийг нураах үед хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган 11 алба хаагч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, 1 авто машинтайгаар ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ерөнхий боловсролын 14 сургууль, 19 цэцэрлэгийн орчимд 66 алба хаагчдыг явган эргүүлд, мөн хариуцсан нутаг дэвсгэрт багш нар ажил хаях үеэр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 3 сургуулийн орчимд явган эргүүлийн чиглэлд 6 алба хаагчдыг томилон ажиллуулж нөхцөл байдлыг тухай бүр НЦГ-ын ШУШ-т мэдээлж байна . Баянгол дүүргийн засаг даргын 2018 оны А/265, А/280 дугаартай нийтийн эзэмшлийн зам талбай дээр зөвшөөрөлгүй блокоор өргөтгөл барьсаныг албадан буулгах үед хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, 8 алба хаагч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, 1 авто машинтайгаар ажилласан . Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/860 дугаар захирамжын дагуу 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах, ажлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюуны Ундраа” цогцолбор сургууль дээр зохион байгуулагдхад гэмт хэрэг, зөрчлийн улмаас цэрэг татлагаас чөлөөлөгдөх 23 иргэдийн судалгааг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хүргүүлж, Цэргийн штабтай хамтран тоо бүртгэлээс зайлсхийсэн, завсардсан иргэдийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан 68 иргэний гэрийн хаягаар очиж, 13 хүнийг олж тогтоон бүртгэлд хамруулсан.

Цэрэг татлагын байрны хэв журмын хамгаалалтанд давхардсан тоогоор 16 офицер, 14 ахлагч, агсамж, нэг бүийн тусгай хэрэгсэлтэй зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан Хамгаалахын сайд У Фон Дер Лайен 2018 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үед тус хэлтсээс давхардсан тоогоор 14 офицер, 10 ахлагч, нийт 24 алба хаагч агсамж, нэг бүрийн ттусгай хэрэгсэлтэй хэв журмын хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөөнд заасны дагуу зохион байгуулж, зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын нөхцөл байдлын талаар ШУТ-д мэдэгдэж, “Монгол хүний төлөө” нам, “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн, Монголын авилгатай тэмцэх онц зөвлөл төрийн бус байгууллагаас “Жижиг дунд үйлдвэрийн сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдээс хариуцлага нэхэх, тооцуулах зорилгоор зохион байгуулах жагсаал, цуглааны үед 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлд тус тасгаас 12 алба хаагч 1 автомашинтай, агсамж, нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй 5 чиглэлд Сүхбаатарын талбайн орчимд үүрэг гүйцэтгэж,

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа, техник, тусгай хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, Цагдаагийн

Page 13: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 2018 оны А/247 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, Дулааны цахилгаан станцад онцгой нөхцөл байдал үүссэн үеийн аюулгүй байдлыг хангах, практик сургалтад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагаас 17:00 цагийн хооронд тус хэлтсээс 16 офицер, 8 ахлагч нийт 25 алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, агсамж, хамгаалалтын хувцас, бамбай, хамгаалалтын малгай, утаанаас хамгаалах баг-20, хутганаас хамгаалах хантааз-20, хамгаалалтын олс 100 м, чанга яригч, эмнэлгийн цүнх, фото аппарат, авто машин-3 зэрэг хүч хэрэгсэлтэйгээр, өгөгдсөн цагийн байдалд хэргийн газрын хамгаалалт, үзлэг шалгалт, хамгаалалтын хувилбар хийх, шийдвэр гаргах зэрэг дадлага сургуулилалт хийж, нөхцөл байдлын талаар онцгой нөхцөл байдлын үеийн шуурхай штабт тухай бүр мэдэгдэж, мэдээ мэдээлэл солилцон ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан.

Гурав. Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2018 оны “Сахилга дэг журмыг сайжруулах тухай” 03 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг тогтоосон хугацаанд нь Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлсэн.

Тус хэлтсийн “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийгулирал бүр зохион байгуулж, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг хамруулсан. Сахилгын зөвлөгөөний үеэр Захиргааны удирдлагын тасгийн дарга сахилга хариуцлагын мэдээг повер пойнт дээр танилцуулж, алба хаагчдаас санал хүсэлтийг сонссон. Сахилга, ёс зүйн зөрчил гаргаж хэлтсийн даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдыг дахин зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар бичгээр баталгаа гаргуулан авч, хэлтсийн сахилгын зөвлөгөөнөөр хэлэлцэн хамт олны өмнө дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар амлалт гаргуулан “Итгэл найдвар”-ын хуудас гардуулан өгсөн.

2018 онд зөрчил гаргасан гаргасан 24 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулсанаас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 3, Хэлтсийн даргын тушаалаар 21 алба хаагчид сахилгын шиийтгэл ногдуулсан. Дээрх зөрчил гаргасан алба хаагчдын сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судлахад хувь хүний төлөвшил, сахилга ёс суртахуунтай холбоотой түүнчлэн архидан согтуурсан, албандаа хандах хандлага хангалтгүй, хувийн зохион байгуулалтгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байдлуудаас нөлөөлсөн. Алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн талаар мэдээлэл өгч, түүнд дүн шинжилгээ хийж цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж алба хаагч бүрт Авилгаас ангид байх сахилга, ёс зүйн талаар зөрчил дутагдалгүй ажиллах талаар Зөвлөмж боловсруулан хэлтсийн даргаар гардуулан өгч, 3 удаа давхардсан тоогоор 279 алба хаагчдаас баталгаа гаргуулсан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 8-р бүлгийн 81-р зүйлийн 81.6-д “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч хувийн зардлаар ёс зүйн сургалтанд хамрагдах үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 алба хаагчийг Цагдаагийн сургалт дадлагын төвөөс зохион байгуулсан ёс зүйн төлбөртэй сургалтанд хамруулж, сургалтанд хамрагдсан тухай алба хаагчдад мэдээлэл бэлтгэн хүргүүлсэнээр зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэгдсэн ажил болсон.

Хувь хүн рүү чиглэсэн “Алдаанаас суралцах сургалт” 7 удаа зохион байгуулсан. Мөн хоёрдугаар улирлын сахилгын зөвлөгөөнөөр Монголын Эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, хошууч генерал Я.Пүрэвдоржийг урьж оролцуулан хэлтсийн

Page 14: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

алба хаагчдад сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байх, тэднийг хэрхэн удирдах урамшуулах, хариуцлага тооцох талаар яриа таниулга зөвлөмж өгүүлсэн. Алба хаагчдад зөв дадал эзэмшүүлэх, ажлын хариуцлага, харилцааны болон хувийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр Наркологийн эмнэлэгийн сэтгэл зүйч Г.Өлзийсайханаар "Хандалт", сэтгэл зүйч Б.Гантулгаар "Стресс" сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулсан нь үр дүнгээ өгч алба хаагчдын биеэ авч явах соёл, бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой зүйл, заалтаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, 61 алба хаагчаас 10 асуулт бүхий тестээр мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг авч, дүнг нэгтгэж танилцуулсанаар алба хаагчид хууль эрх зүйн мэдлэгээ бие даан хөгжүүлж эхэлсэн.

Прокурорын газраас 10 шаардлага ирсний дагуу шалгаж шаардлага авсан 31 алба хаагчдад албан шалгалт явуулж, зөрчлийн шинж чанараас шалтгаалан сахилгын болон цалинг үр дүнгээр нь хасах арга хэмжээ тооцон хариу өгсөн.

Прокурорын шаардлага, арга хэмжээ авахуулах тоотын хүрээнд арга хэмжээ авахуулсан алба хаагчдад Баянгол дүүргийн Прокурорын газартай хамтран “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны А/01 дүгээр тушаалаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих Прокурорын хяналтын аргачилсан заавар”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар” зэрэг нийт 36 удаагийн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 121 алба хаагч хамрагдсан.

Алба хаагч нарын ирцийн бүртгэл, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ирцийн бүртгэлийг цахимаар /хурууны хээ уншигч төхөөрөмж/ болон гар бүртгэлээр хөтөлж 7 хоног бүрийн даваа гаригт хэлтсийн даргад таницуулж, хариуцлага тооцон ажилласан.

Албаны сургалтын талаар: Хэлтсийн сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан,

ур чадварын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэшсэн чадварлаг алба хаагчдыг бэлтгэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах үндэслэлээр, алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэшүүлэх зорилтын хүрээнд лекц, дадлага, семинар, бие даалтын чиглэлээр долоо хоног бүрийн Баасан гаригийг “Сургалтын өдөр” болгон зохион байгуулж байна. 2018 онд нийт алба хаагчдад албаны сургалтын төлөвлөгөөний дагуу алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн, мэдвэл зохих хууль тогтоомжийн, мэргэжлийн ур чадварын болон дадлагажуулах сургалтыг 80 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 2593 алба хаагчийг хамруулав. Мөн бие бялдарын бэлтгэлжилтийг хангах сургалтыг спорт зааланд 7 удаа 24 цагийн багтаамжтайгаар зохион явуулсан. Сургалтанд хамрагдсан алба хаагчдын ирц 70,2 хувьтай байна.

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төлөвлөгөөний дагуу Цагдаа дотоодын цэргийн сургалтын төвийн давтан болон мэргэшүүлэх сургалтад алба хаагчдын нэрсийг урьдчилан хүргүүлж хуваарийн дагуу сэдэв давхардуулахгүй 37алба хаагчийг хамруулсан.

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах зорилгоор ажлын үр дүнг харгалзан 4 алба хаагчийг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцэж Хууль сахиулах их сургуулийн эрх зүйн бакалаврын “Эчнээ” ангид суралцуулж байна.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад офицер албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаа 8 алба хаагчийг Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн офицер албан тушаалын сургалтын хөтөлбөрт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлж, суралцуулсан.

Page 15: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны болон бусад журмаар нэгдсэн сургалтыг 21 удаа, тасаг, хэсгүүд дотооддоо 19 удаагийн сургалтыг зохион байгуулав.

Алба хаагчийг ур чадварыг нэмэгдүүлэх, ажлыг үр бүтээмжийг сайжруулах чиглэлээр нэгдсэн сургалтын 20 удаа зохион байгуулснаар тодорхой төрлийн гэмт хэрэг илрүүлэх, алба хаагчийн хууль эрх зүйн мэдлэг дээшилсэн болно.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд тус хэлтсээс 15 алба хаагч хуваарийн дагуу хамрагдаж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн чиглэлээр мэдлэгтэй болсон.

Алба хаагчдаа итгэл үнэмшилтэй болгох, албандаа хандах хандлагыг өөрчлөх, ажлын стрессийг бууруулах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чиглэлээр 11 удаагийн сургалтын зохион байгуулсан.

Тус хэлтэст 2018 онд цагдаагийн албан тушаалд шинээр томилогдсон, өөр албан тушаалд томилогдсон 27 алба хаагчийг ажил албанд нь богино хугацаанд сургах, дасан зохицуулах, ажил мэргэжлийн алдаа дутагдал гаргуулахгүй байх, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор халамжлан хүмүүжүүлэгчийг хэлтсийн даргын тушаалаар томилон биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс зохион байгуулсан мэргэшүүлэх сургалтын “Сургагч багш” бэлтгэх сургалтад 1 алба хаагч суралцаж, амжилттай төгссөн.

Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн ангийг “Төр захиргааны менежер” мэргэжлээр 2 алба хаагч амжилтай төгссөн.

Орхон их сургуулийн Магистрын сургалтанд хэлтсийн алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр суралцуулахаар гэрээ байгуулсны дагуу 33 алба хаагчийг суралцуулж байна.

БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас 2018 онй 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 сарын 07-ны өдрүүдэд Өвөр монголын өөртө засах орны хөх хотод зохион байгуулагдаж байгаа “Хар тамхитай тэмцэх” сэдэвт сургалтанд Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батзориг хамрагдсан.

Албаны бичиг хэргийн стандарт, архивын хадгалалт хамгаалалт тоо бүртгэлийг сайжруулах ажлын хүрээнд Үндэсний архивын газар, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газартай хамтарсан Албан хэрэг хөтлөлтийн тухай 8 цагийн сургалтад тус хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Н.Энхцэцэг, бичээч цагдаагийн дэд ахлагч Ж.Эрдэнэцэцэг, цагдаагийн дэд ахлагч Б.Долгион тодорхой хугацаанд нарыг хамруулж сертификат олгосон.

Албаны сургалтыг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдын мэдлэг, ур чадвар сайжирч, ажилдаа хандах идэвхи санаачлага өөрчлөгдсөн.

Алба хаагч нарыг ажил албанд нь сурган дадлагажуулсанаар Хэрэг бүртгэх албанаас анхдугаар удаа зохион байгуулсан “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Отгонбаяр, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2018” ажил мэргэжлийн тэмцээнд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Долгорсүрэн нар тус тус тэргүүн байр, “Шилдэг шуурхай удирдлагын тасаг” шалгаруулах анхдугаар тэмцээнд тус хэлтсийн алба хаагчид оролцож дэд байранд орсон нь алба хаагчдын албаны сургалтын үр нөлөө дээшилсэн байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байгаа эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл дүгнэлт хийж, үйл ажиллагаандаа оршиж буй ололт, алдаа дутагдал, шүүмжлэлтэй зүйлээ олж харах, засах залруулах, зөв PR хийх буюу иргэд, байгууллагатай сайн харилцаа тогтоох, тэдний дэмжлэгийг авахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж, шинэ менежментээр ажиллах чиглэлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах болон бусад чиглэлээр телевизээр 38 удаа, радиогоор 7 удаа, цахим хуудсаар 807 удаагийн мэдээлэл

Page 16: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

байршуулан иргэд олон нийтэд хүргэж ажилласан. Тус хэлтсээс хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтантай харилцах ажилтнаар урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнийг тушаалаар томилон 2 удаагийн ур чадварыг сайжруулах сургалтанд хамруулан хэвлэл, мэдээллийн байгууллагатай харилцах, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээхдээ нэг бодлогоор хариуцсан нэгж, алба хаагчаар дамжуулан харилцаж, байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэлж байгаа мэдээ, мэдээллийн агуулга, ач холбогдол, үнэн бодит байдлыг тогтмол хянаж байна.

Соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ:

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэлтсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг 2, гар бөмбөг, дартс, хөл бөмбөг, олс таталт 2, сээр таших, гар барилдаан, 32 цагаан лонх тоолох, сумо бөхийн тэмцээн тус тус соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хуваарийн дагуу зохион байгуулсан. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамирын дасгал болоод зогсохгүй бясалгал болдог учраас хэлтсийн алба хаагчдыг хамруулан ууланд авирах мөн явган аялалыг 2 удаа зохион байгуулсан.

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч нарын ажил мэргэжилийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжилийн ур чадвар-1 тэмцээнийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жон бээс”сургалтын төвийн байр, талбайд зохион байгуулж, эхний 3 байранд шалгарсан алба хаагчийг урамшуулж ажилласан.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнүүдэд хэлтсийн алба хаагчид идэвхитэй оролцсон ба теле камерын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Хандсүрэн нь Самбо, Жудо бөхийн тэмцээнээс тус тус алтан медаль, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Долгорсүрэн нь Унадаг дугуйн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Улс, тивийн чанартай тэмцээнд теле камерын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Хандсүрэн нь амжилттай оролцож, Самбо бөхийн 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус Алтан медалиар шагнуулсан. Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан болзолт уралдаанд амжилттай оролцсон 8 алба хаагчийг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Эрдэнэбилэг ахалж, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аяласан.

Мөрдөн байцаах албаны ойн арга хэмжээний хүрээнд мөрдөгч нарт зориулж зурагт мэндчилгээг 24 цаг.мн сайтад байршуулж хэлтсийн даргаар Мөрдөн байцаах албаны алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлсэн.

Алба хаагчдыг идэвхжүүлэх, урам зориг өгч, дэмжих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдвал: Алба хаагчдын линк-д онч мэргэн үг, урам сэргээх үгээр мессеж илгээж, дуу сонсгож, өглөөний дасгал, гимнастикийг хийж хэвшсэн нь тэдэнд ажиллах урам зориг, бие бялдрыг сэргээсэн ажил болсон. Алба хаагчдыг дуугарвал дуу нэг зорилгоор жагсаалын дуу эмхэтгэж хүргүүлсэн. “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны хүрээнд алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, танин мэдэхүй, мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор шинээр “Номын булан” хийж, алба хаагчдын дунд “Нэг алба хаагч нэг ном аян”-ыг өрнүүлсэнээр 60 алба хаагч 280 ном, 100 сэтгүүл бүхий номын булантай болсон.

“Соёлч байгууллага, соёлч алба хаагч” аяны хүрээнд хэлтсийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан 2 дугаар улиралд Хамгийн "Эртэч","Хувийн зохион

Page 17: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

байгуулалттай", "Цэвэрч","Соёлтой","Спортлог" алба хаагчдыг шалгаруулан "Өргөмжлөл" нэг сарын үндсэн цалингийн 5 хувиар шагнаж урамшуулсан.

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдын ажлын үр дүнг үнэн бодиттой дүгнэж, урамшуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр “Шилдэг офицер”, “Шилдэг ахлагч” шалгаруулан шилжин явах цом гардуулан ажлын үр дүнгээр 22 алба хаагчийн цалинг тодорхой хувиар нэмж, урамшуулсан байна.

2018 онд Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 7 алба хаагчид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 3 удаа нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулж хамт олноос дурсгалын зүйл гардуулж, үнэтэй сургаалыг сонссон.

Тус цагдаагийн хэлтсээс чөлөөнд гарсан 52 ахмад ажилтанд 2018 оны 2, 9 дүгээр саруудад зохион байгуулагдсан хүндэтгэлийн арга хэмжээнд ахмад буурлуудад мэндчилгээ дэвшүүлэн гарын бэылэг, хамгийн өндөр настай 2 ахмадад шөлний хонь өгч, ахмад ажилтануудын санал хүсэлтийг хүлээн авч, 12 ахмад ажилтанд хөнгөлттэй үнээр нүүрс олгуулж, 1 хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэдэд чиглэсэн тодорхой ажил болох "Зорилтот бүлгийн" гэх тодотголтой бүтэн өнчин, эцэг эх байх эрхээ хасуулсан иргэдийн хүүхэд, сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийг асран хамгаалах Монгол Улсын "Өнөр бүл" хүүхдийн төвийн 76 хүүхдэд халуун сэтгэлийн дэм үзүүлж гарын бэлэг тарааж, сэтгэгдлийг нь сонсож ажилласан.

2018 оны 11 дүгээр сард Нийслэлийн тохижилт үйлчилгээний компаний ажилтан нарт өглөөний 05:00 цагаас эхлэн халуун аарц, хөнгөн зууш өгч, сэтгэлийн халуун дэм өгсөн үйл ажиллагааг иргэд олон нийт цахим орчин, сошиалд түгээснээр, ард иргэдийн талархалыг ихээхэн хүртсэн байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга

хэмжээний талаар: Цагдаагийнбайгууллагынавлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл

ажиллагааны 2018 оны төлөвлөгөөний биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын авлигаасурьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөөний биелэлтийг хангаж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст нотломжийн хамт хүргүүлсэн.

УлсынИххурлын 2016 оны 51 дүгээртогтоолоорбатлагдсанАвлигатайтэмцэхүндэснийхөтөлбөрийгхэрэгжүүлэхсалбартөлөвлөгөөний дагуу хэлтсийн 97 алба хаагчийн хөрөнгө орууллагын мэдүүлгийг гаргаж мөн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах хадгалах журам”-ын 3.6-д заасны дагуу тус хэлтэст шинээр болон дэвшин томилогдсон 30 алба хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийслэлийн цагдаагийн газрын хүний нөөц хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Бадамгэрэлд хүргүүлсэн.

Иргэн хуулийн этгээдээс бэлэг, хандив, санхүүгийн туслалцаа авах асуудлаар хуульд заасан хориглолт, хязгаарлалтын хэмжээнд ажиллаж буй эсэхэд хэлтсийн дарга, тасгийн дарга, ахлах ажилтанууд байнгын хяналт тавьж, алба хаагчдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын төлөвшил, хандлагыг өөрчлөх зорилгоор 4 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд тус хэлтсээс 15 алба хаагч хуваарийн дагуу хамрагдаж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн чиглэлээр мэдлэгтэй болсон.

Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авилга, хээл хахууль, хүнд суртал, байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг хэлтсийн дарга цаг харгалзахгүйгээр иргэдийг хүлээн авч

Page 18: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

уулзах талаар мэдээлэл байрлуулсан. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг олон нийтэд сурталчлах зорилгоор мэдээлэл бүхий самбар, зурагт хуудсыг иргэдийг хүлээн авах танхимд байрлуулсан. Мөн “Авлига хээл хахуультай холбоотой мэдээллийг 18001969 дугаарын утсанд мэдээлэл өгнө үү” гэсэн зурагт хуудсыг алба хаагчдын өрөө болон хэлтсийн хүлээлгийн танхимын мэдээллийн самбарт байрлуулсан.

2018 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөөг боловсруулан Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлига хүнд суртлаас ангид байх талаар уриалан Нийслэлийн цагдаагийн газрын болон хэлтсийн веб сайт, facebook, twitter цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулан нэг дэх үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, хяналт тавин ажиллаж байна.

Хэлтсийн алба хаагчдаас авлига, ашиг сонирхолтой холбоотой 1 гомдол ирснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж, шүүхээс ял авсан учир холбогдох материалыг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлсэнээр тухайн 1 алба хаагч албанаас халагдсан.

Дөрөв: Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр

Монгол Улсын Шилэн дансны тухай хуульд заасан төсөв санхүүтэй холбоотой мэдээ, мэдээлэл бүрийг хуульд заасан хугацаанд хэлтсийн цахим хуудаст байрлуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас олгодог үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тухайн зөвшөөрлийг авахад шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон дуусгавар болох хугацааг цахим хуудсанд байршуулсан.

ЦЕГ-ын 2018 онд дэвшүүлсэн зорилт, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, иргэд байгууллагад ажил үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, алба хаагчдын нийгмийн асуудал, мэдлэг чадварыг сайжруулахад ажлаа чиглүүлэн гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан.

Ахлах нягтлан бодогчнь “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” болон Сангийн Яам, ХЗЯ-ны тогтоол шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, НЦГ-ын даргын тушаал бусад эрх зүйн акт, баримт бичгийг үндэслэн төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлттэй зарцуулан, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулснаар санхүүгийн тайлан тэнцлийг олон улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн бодит байдлаар гаргасан.

2018 оны жилд 2.023.201.400 төгрөгийн батлагдсан төсөвтэй, 12 сарын байдлаар 2.009.100.578 төгрөгийн балагдсан төсөвтэй, гүйцэтгэлээр 2.004.100.000 төгрөгийг гүйлгээ хийж улсын төсвөөс санхүүжилт авч ажил үүргээ гүйцэтгэн, нийслэлийн төрийн сангийн харилцахад төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй гарсан.. Хүү торгуульд жилд 99.999.999,00 төгрөгийн төлөвлөгөө батлагдсан, сард 8.333.333 төгрөгийн орлогоын төлөвлөгөөтэй. Үүнээс 12-р сарын байдлаар орон нутгийн төсөвт 99.999.999,00 төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй байснаас гүйцэтгэлээр 211.348.080 төгрөг оруулж төлөвлөгөөг 11.348.750 төгрөгөөр буюу 112 хувиар давуулан биелүүлсэн.

Тус хэлтэс нь 2018 оны 4-р улирлын байдлаар ЦЕГ-н СААА-аас 1.499.958 төгрөгийн материал, 10.927.130,00 төгрөгийн үндсэн хөрөнгө, ЦЕГ-н ЗУГазраас 256.130,00 бусад хангамжийн материал, Нийслэлийн цагдаагийн газраас 5.553.760,00 төгрөгийн үндсэн хөрөнгө, 699.200,00 төгрөгийн шийтгэвэрийн хуудас,0,00 төгрөгийн

Page 19: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

бичиг хэргийн материал, 0.000 төгрөгийн шатахуун, 6.691.866,00 төгрөгийн тусгай зориулалтын материал, 1.400.180,00 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн, 2.200.000,00 төгрөгийн бусад хангамжийн материалыг нийт 10.991.246,00 төгрөгийн бараа материалыг хүлээн авч материалын хөдлөлийн тайланд бусад байгууллагаас гэсэн орлогын зүйлээр “13030603” тоот дансаар орлогод авч данс бүртгэлдээ тусган ажиллаа.

Бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийг чанд мөрдөн ажиллаж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлтийг сайжруулахын тулд гүйцэтгэлийн шалгалт хийж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хэрэгжилт, зөрчлийг арилгахад анхаарч ажилласан. Бараа материал худалдан авахдаа зах зээлийн үнийн судалгаа, харьцуулалт хийсний үндсэн дээр хамгийн хямд үнийг сонгох зарчмыг баримталж ажиллаа. Тайлант хугацаанд үндсэн хөрөнгийн хөдлөлтэй холбоотой гүйлгээ хийгдээгүй.

Монгол улсын сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтлан сар улирлын тайлан балансыг гаргаж, Нийслэлийн цагдаагийн газарт хугацаанд нь хүргүүлж, тухай бүрд нь үнэлэлт дүгнэлт авч ажиллаж байгаа.

Монгол улсын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шилэн дансны хуулийн хүрээнд цаг хугацаанд нь Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам"-ын хэрэгжилтийг хангаж шилэн данс болон хэлтсийн цахим хуудсанд дараах мэдээ мэдээллийг байршууллаа. 2018 оны батлагдсан төсөв, 2018 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, төсвийн хэтрэлт хэмнэлтийн тайлбар, Хүү торгуулийн орлогын төлөвлөгөө, үнэт цаасны тайлан, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Нийслэл дэх төрийн аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын зөвлөмж дүгнэлтийг бүрэн эхээр нь, 2019-2020 оны төсвийн төсөл төсөөлөл, 2018 оны 1, 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2018 оны 5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авалт буюу Петростар ХХК-аас худалдан авсан шатахуун, Улаанбаатар дулааны сүлжээ ХХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /Сонгинохайрхан/ ХХК-ийн ашиглалтын зардал, Хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогчийн ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдэгдэл, Хэлтсийн даргын "Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай"2018 оны 02-р сарын 08-ны өдрийн А/07, 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн Б/44 тоот тушаал, 2018 оны 03 дугаар сарын 28-ны Б/17 тоот тушаал хүнсний хангалт олгох, НЦГ-ын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бараа материал акталж данснаас хасах тухай тушаал, 1 дүгээр сараас хойш 5 саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ, 5 саяас дээш үнийн дүн бүхий гүйлгээ зэрэг 137 мэдээлэл оруулсан. Үүнээс: Тухай бүр оруулах мэдээлэлд 92, сар бүр оруулах мэдээлэлд 33, улирал бүр оруулах мэдээлэлд 3, хагас жилд оруулах 4, бүтэн жилд оруулах 5 мэдээлэл зэргийг байршуулсан болно. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу байгууллагын шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар ил тод нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавихад ойлгомжтой байх мэдээллийг хуулийн хүрээнд цаг тухайд нь байршуулан ажиллаж байгаа. Нийслэлийн төрийн аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь шилэн данс, цахим хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлсэн.шалгалтын ирүүлсэн аудитын дүгнэлт, санхүүгийн тайланг хүлээн авч зөрчил дутагдалыг арилгах арга хэмжээ авч хэлтсийн нийт алба хаагчдад танилцуулсан.

Нийслэлийн төрийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны 12-р сарын 21 ны өдрийн Б /973 тоот тушаалаар цалингийн зэрэглэл, шатлал ахисан нэр бүхий 24 алба хаагчийн цалин хөлсийг тушаалд дурьдсан шатлал хувиар олгож, илүү олгосон цалинг 2018 оны 4, 5-р сарын цалингаас суутган тооцож, алба хаагчдад танилцуулан гарын үсэг зуруулан

Page 20: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

баталгаажуулж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04-р сарын 14-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тав. Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр

“Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны хүрээнд алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, танин мэдэхүй, мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор шинээр “Номын булан” хийж, алба хаагчдын дунд “Нэг алба хаагч нэг ном аян”-ыг өрнүүлсэнээр 60 алба хаагч 280 ном, 100 сэтгүүл бүхий номын булантай болсон. Тус цагдаагийн хэлтэст 4 үйлчлэгчийн орон тоотойгоор ажилладаг бөгөөд тэдгээр нь хувцасаа солих, цэвэрлэгээний бараа метариал, эд зүйлсээ хийх тусгайлсан өрөө байдаггүйгээс фодвалд сантехникч нарын байрладаг өрөөнд хувцасаа сольж цэвэрлэгээний материалаа хариуцсан давхар бүртээ ариун цэврийн өрөөнд тавьдаг байсныг өөрчлөн 2 давхарын зүүн коридорын буланг ашиглан “BSH” ХХК-аар вакум хаалт хийлгэснээр 3,5 м2 хэмжээтэй өрөөний асуудлыг шийдвэрлэж үйлчлэгч нарын ажиллах нөхцлийг бүрдүүллээ. Хэлтсийн байр баригдаад 3 жилийн хугацаанд агааржуулалт болон бусад шалтгаанаар хананд цууралт, хагаралт үүссэн. Гүйцэтгэгч компанитай гэрээний дагуу ярилцаж тохиролцсоноор 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс засварын ажил эхлүүлж 7 хоногийн хугацаанд хананы цууралт, хагаралт, будаг шохой нь чийг дааж унасан 21 өрөө тасалгаа, коридор, давхар хоорондын шатны хэсгийг дахин засварлуулж дуусгасан.

Хэлтсийн алба хаагч нарыг эрүүл орчинд ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхээр агаар чийгшүүлж, цэвэршүүлдэг тасалгааны болон модлог ургамлыг хэлтсийн хурлын заал, хүлээлгийн танхим, алба хаагчдын өрөөнүүдээр нийт 60 ширхэг цэцэг тарьж ургуулсан.

Шинээр батлагдсан Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байцаалтын 2 өрөө, насанд хүрээгүй хүүхдийг байцаах 1 өрөөг Цагдаагийн ерөнхий газрын санхүүжилтээр бүрэн тохижуулж, камержуулсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд тасгийн алба хаагчид Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 10 дугаар хорооллын хэсгийн байрны 12 м.кв байрыг мэдүүлэг авах өрөөгөөр засварлан тохижуулсан.

Алба хаагч нарыг ая тухтай орчинд сургалтыг зохион байгуулах зорилгоор хэлтсийн хурлын заалыг засварлаж, тохижуулсан.

Жижүүрийн алба хаагчдын өрөөг дуу тусгаарлагч хана бүхий материалаар шинэчлэн засварлаж, жижүүрийн алба хаагчдын амралтын өрөөг бий болгож гал тогооны тавилга хэрэгсэл индүү, буйдан, алба хаагчдын хувцас солих шүүгээ зэргээр тохижуулав.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас өгсөн 7 компьютер, 1 зөөврийн компьютерийг эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарт хүлээлгэн өгч, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлсэн.

Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Жаргалсайхан нь 2018 оны 8 дугаар 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөхөд алба хаагчид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө хэлтсийн хурлын зааланд бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлсэн.

Тасгийн дарга, ахлахуудыг алба хаагчдын амьдрал ахуйтай нь танилцуулах зорилгоор хуваарь гарган нийт 64 алба хаагчийн ар гэрээр нь орж амьдрал ахуйтай танилцсанаар гэр хороололд амьдардаг 48 алба хаагч, 12 ахмад ажилтанд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хөнгөлөлттэй үнээр нүүрс олгуулж, өрх толгойлсон 2 эмэгтэйд түлээ, нүүрс авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн тусламж олгосон.

Page 21: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Хэлтсийн алба хаагчдын санаачилгаар хэлэлцэн тохиролцож амьдралд тохиолдсон тэмдэглэлт баяр ёслол, жаргал зовлонг хамт олноороо хуваалцах зорилгоор “Хамтын сан”-гийн журмын дагуу 45 алба хаагчдад тусламж дэмжлэг үзүүлсэн.

Алба хаагчдын байр орон сууцны судалгааг алба хаагч гаргаж, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын “Алба хаагч бүрт-орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах алба хаагчдын судалгаа, Амгалан хотхонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах 2 алба хаагчдын судалгаа тус тус нэгтгэн Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлсэн.

Хэлтсийн ажилчдын орон сууцны захиалгад хамрагдах хүсэлттэй алба хаагчдын судалгааг гаргаж, хэлтсийн даргад танилцуулан ажилчдын орон сууц барих асуудлыг судалж дүүргийн засаг даргад албан бичгээр хандаад байна.

2018 онд шинээр МИГ даатгалаар даатгуулж хэлтсийн 142 алба хаагчийг хамруулсан бөгөөд даатгалын байгууллагаас даатгал хэрхэн авах алба хаагчид хэрхэн материал бүрдүүлэх талаар сургалт зохион байгуулсан. Тус хэлтсээс албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон 3 алба хаагч “МИГ Даатгал” ХХК-аас хохирлоо нөхөн төлүүлж авсан.

Алба хаагчдын гэр бүлийн гишүүдтэй уулзах уулзалтыг 3 удаа зохион байгуулж, энэ оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээрхороонынутагдэвсгэрт үйлажиллагааявуулах 38 дугаар сургууль дээр алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Холимог гар бөмбөг”-ийн тэмцээн зохионбайгуулж эхний 3 байрыг эзлүүлж медаль өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан.

Алба хаагч тэдний гэр бүлийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс “Эрүүл агаар” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 17-нд, 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрүүдэд тус тус “Богд-Хан” уулын Бага тэнгэрийн аманд алба хаагч нарыг явган аялуулж тэдний дунд “Чаргаар уралдах, Уулын оргил булаалдах, Олс татах, Цасны сумо, Хөгжөөнт буухиа” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулах үед алба хаагчдын гэр бүлийхэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж өргөмжлөл, медалиудаар шагнаж урамшуулсан.

Мөн алба хаагчдын ар гэрийнхнээс санал хүсэлтийг бичгээр авах ажлын хүрээнд хэлтсийн даргын мэндчилгээ бүхий дэвтэрийг алба хаагчдын ар гэрийнхэнд хүргүүлж, тэдний санал хүсэлтийг бичүүлэн авч хэлтсийн даргад танилцуулсан.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алба хаагчдын хүүхдүүдийн дунд хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууж, уг арга хэмжээнд байгууллагын алба хаагчдын 68 хүүхэд эцэг эхчүүдийн хамт оролцов. Арга хэмжээний үеэр “Царцаа Намжил” хүүхэлдэйн жүжиг, театрын музей үзүүлсэн. Алба хаагчдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулж манлайлсан хүүхдүүдэд гарын бэлэг өгч, урамшуулсан. Баярын арга хэмжээг тохиолдуулан давхардсан тоогоор 190 хүүхдэд бэлэг гардуулав.

Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн эрүүл мэндийн харъяа “Наркологийн төв” эмнэлэгтэй хамтран ажиллах, сургалт, сурталчилгаа хийх алба хаагч нарыг хөнгөлөлттэй үнээр үзлэг, шинжилгээ хийлгэх талаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Наркологийн эмнэлгийн өдрийн эмчилгээнд шөний ээлжинд ажилладаг 3 алба хаагч, мэс заслын хагалгаанд орсон 1 алба хаагч, эмэгтэй 3 алба хаагчыг 20000 төгрөгөөр хөнгөлттэй нөхөн сэргээх, дархалаа сайжруулах эмчилгээнд хамруулж тодорхой эмчилгээ хийлгэсэн.

Тус хэлтсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор Хаппи веритас оношлогооны төв, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт албан бичиг хүргүүлэхэд Хаппи веритас оношлогооны төвөөс багц шинжилгээ 145000 төгрөг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 35000 төгрөг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээс 65000

Page 22: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

төгрөгний төлбөртэй талаар хариу ирүүлсэнийг алба хаагч нарт танилцуулахад дэмжээгүй болно.

2018 оны байдлаар тус цагдаагийн хэлтсээс 46 алба хаагч хувиараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон шинжилгээнд хамрагдсан.

“Наркологийн төв” эмнэлэгтэй хамтран ажиллах, сургалт, сурталчилгаа хийх алба хаагч нарыг хөнгөлөлттэй үнээр үзлэг, шинжилгээ хийлгэх талаар гэрээ байгуулан тус эмнэлгийн эмч нартай хамтарч 42 алба хаагчаас архины асуумж судалгаа, скрининг тестээр судалгаа хийлгэн үр дүнгийн талаар хэлтсийн алба хаагч нарт танилцуулахад архины хамааралттай алба хаагч байхгүй байсан.

Алба хаагчдыг дархлаа суларч ханиаданд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлж, давхардсан тоогоор 280 алба хаагчдад чацарганы шүүс, халуун аарц зэргийг 2 удаа өгөх арга хэмжээг зохион байгуулсан.

Наркологийн эмнэлэгийн сэтгэл зүйч Б.Өлзийсайхан Хандлагын талаар, сэтгэл зүйч н.Гантулгаар стрессийн талаарх сургалт, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг, Шри Шри амьдрах ухаан Төрийн бус байгууллагын багш Г.Нацагдоржоор “Бясалгал, хүний биеийн мөн чанар сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 150 алба хаагч хамрагдсан.

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмч Ц.Түмэндэмбэрэл “Таргалалт чимээгүй тахал”, “Ажлын байрны дасгал хөдөлгөөн” сэдвээр 2 удаагийн сургалт зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 210 алба хаагч хамрагдсан. Сургалтын үеэр алба хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөн зааж сурган, мөн таргалалтын хам шинжийн талаар гарын авлага өгсөн.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан алба хаагчдын дунд "Цагаан хоол"-ны өдөрлөгийг зохион байгуулж Зөв хооллолтын талаар мэдээлэл хийв. Хэлтсийн байрны фодволд байрлах чийрэгжүүлэлтийн танхимд алба хаагчид чөлөөт цагаараа орж гүйлтийн зам дээр гүйх, уян хатан дасгал хөдөлгөөн хийх, хүчний дасгалуудыг хийж эрүүл мэнддээ анхаарч байна. Мөналжаал тайлах өрөөг засаж тохижуулан чөлөөт цагаараа халуун усанд орох нөхцөл бололцоогоор хангасан.

Зургаа. Дотоод хяналтын хүрээнд

2018 оны 2 дугаар улиралд дотооддоо санхүү төсвийн аюулгүй байдлын чиглэлээр цагдаагийн хошууч Б.Батзориг, Барилга байгууламжын аюулгүй байдлын чиглэлээр цагдаагийн дэд хурандаа Х.Баатарцогт нар 2 удаа албаны сургалтыг зохион явуулан хэлтсийн 78 алба хаагч хамрагдсан.

Дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсгийн ахлахгч, цагдаагийн хошууч Х.Саруул, нууцын ажилтан, цагдаагийн хошууч О.Загд-Очир нар 2018 оны 07 дугаар сард хэлтсийн нийт алба хаагчдад Төрийн нууцын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан цагдаагийн байгууллагын “Төрийн нууцыг хамгаалах /код-114/ журам”, ”Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах /код-115/ журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Төрийн нууц шифр харилцааны хэлтсээс хууль, журамд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан 2 цагийн сургалтын зохион явуулсан.

Цагдаагийн хэлтсийн дотоод аюулгүй байдлын орон тооны бус ажлын хэсэг улирал тутам хуралдаж аюулгүй байдалд шинээр учирч болзошгүй эрсдлийг тодорхойлон урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн орон тооны бус ажлын хэсгийн гишүүд байгууллагын удирдлагаа оролцуулан 1 дүгээр улиралд барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр жижүүрийн албаны өрөөг тохижуулж ханыг дуу чимээ тусгаарлах эсгий хавтан, шалыг хулдааслаж, суурин 2 ширхэг утсыг сольж, хаалганд кодтой цоож авч тавьсан.

Page 23: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст тус хэлтсийн байгууллагын аюулгүй байдлын хувийн хэрэгт байвал зохих материалыг хүргүүлсэн.

Учирч болзошгүй гамшиг аюулын үед байгууллагын эд хөрөнгө, баримт сэлтийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх учирч болзошгүй аюулын эрсдэлийг тооцож бүртгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нэгдсэн дадлага сургуулилтыг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 15.00 цагт хүлээн авч Бугат-10-аас дэд хэсэг, авто болон явган эргүүлийн алба хаагчдад зарлан мэдээлж иргэдийг хэлтэс, хорооны байрнаас гарган хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой нууцын бичиг баримт, архивын баримтууд, тамга, тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэдээллийн сантай компьютеруудын хард дискийг нүүлгэн шилжүүлж 8 алба хаагч хамгаалалт авч ажилласан .

Тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн албаны сейфэнд 1 ширхэг СВД винтов, 2 ширхэг АКМ урт буу, 3 ширхэг ПМ гар буу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 200/-ын жагсаалтаар батлагдсан галт хэрэглэл хадгалагдаж, тухайн өрөөг хяналтын камераар цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, шуурхай удирдлагын төвөөс 24 цагийн хугацаанд тасралтгүй хяналтанд авч, хадгалалтын үеийн бүртгэлийг тогтмол хөтөлж байна.

Хэлтсийн зоорийн давхарт галт зэвсэг, галт хэрэглэл хадгалах тусгай өрөөг тохижуулан, 1 ширхэг төмөр сейф /төмөр хайрцаг/ байрлуулсан, өрөөний хаалга руу харсан теле хяналтын системээр төхөөрөмжлөгдсөн, уг хяналтын систем нь хэлтсийн жижүүрийн ахлах офицерийн 24 цагийн хяналтанд байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/208 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам”-ын дагуу цагдаагийн хэлтсийн даргын 2018 оны тушаалаар хэлтсийн зэвсэг хариуцагч, галт хэрэглэл хариуцагч, агуулах сейфэнд нэвтрэх, гамшиг ослын үед ажиллах хуваарь болон биедээ авч явах эрх бүхий алба хаагчдын нэрсийг батлан мөрдөн ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдэд олгосон галт хэргэсэл /сум/-ыг хүлээн авч, данслан нөөцлөн хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад ТК2217 маркын гар станц 12 , нөөц зай 20 , энгэрийн камер 30 , бугуйн гав 20, цахилгаан бороохой 15, хутганаас хамгаалах бээлий 25, агсамж бүс 25 ширхэг ирсэнээс гар станц 2, энгэрийн камер 11, бугуйн гав 15, цахилгаан бороохой 15, агсамж бүс 5 ширхэгийг олгож журмын дагуу хэрэглэх үүрэг чиглэлийг өгч, хяналт тавьж ажиллаа.

Хэлтсийн жижүүрийн албанд ажиллаж байгаа болон Нийтийн хэв журам хамгаалах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн тасгийн алба хаагчдад ЦБҮАЖ /код 235/ Галт зэвсэг хадгалах, хамгаалах бүртгэх тавьж олгох журмаар цагдаагийн дэд хурандаа М.Эрдэнэбилэг 2 цагийн сургалт орж 82 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл буюу YJ-12 ашиглах, хадгалах хамгаалахтай холбоотой сургалтанд 17 эргүүлийн алба хаагч хамрагдсан. Хариуцсан нутаг дэвсгэрт 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа Бугат 113, 112, 115, 116 авто эргүүлийн алба хаагч нарт YJ-12 маркын хийн буу 4 ширхэг, ИЖ маркийн хийн гар буу 8 ширхэг, дэд хэсгийн байранд 2 ширхэг нийт 14 ширхэг хийн буу, тус бүр 5 ширхэг сумны хамт олгож, хориглосон заалтуудыг чанд мөрдөж ажиллах талаар баталгаа гаргуулан авч, тасгийн дарга, ахлах байцаагч, хэлтсийн хариуцлагатай эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нар өдөр тутам хяналт тавьж ажиллаж байна.

Цахим мэдээлэл солилцох дамжуулахдаа Outlook мэйл болон Lync мессенжэрийн системүүдийг ашиглан, мэдээллийн сангийн сервер тоног төхөөрөмжүүд Цагдаагийн ерөнхий газарт байрлаж нууцлалттай VPN сүлжээгээр холбогдон. Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, Нийтийн хэв журам

Page 24: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад шалгагдаж буй аливаа гэмт хэрэг /олны анхаарал татсан, онц ноцтой/-ийн шалгалтын явц байдлын талаар удирдах албан тушаалтнаас зөвшөөрсөн шийдвэр гараагүй тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байх талаар баталгаа авч дарга, ахлахууд хяналт тавьж ажиллаж байна. Энэ жилийн байдлаар алба хаагчдаас албан бусаар мэдээлэл өгсөн тохиолдол гараагүй.

МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.4.5-д тусгагдсан “Дотоод холбооны системийг цагдаагийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “7019хххх” гэсэн дугаарлалтыг нэвтрүүлж 17 дугаарыг ашиглалтанд оруулсан.

Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Л.Шижиртуяа техник хэрэгсэлд хийгдэх техникийн үзлэг үйлчилгээний засварын бүртгэлийн дэвтрийг тухай бүр нь хөтөлж байна. Цагдаагийн ерөнхий газрын төв серверийг хэлтсийн дотоод сервэрт цагдаагийн нэгдсэн сүлжээг холбож, интернэт болон дотоод сүлжээний хандалт нь нэгдсэн ханын системээр дамжуулан сүлжээний хандалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Алба хаагчид албанаас тавьж олгосон 57 компьютеруудын процессоруудыг лацдаж, үсэг болон тоо оролцуулсан 10 оронтой нууц үгээр кодолсон.

Долоо. Дүгнэлт

2018 онд зохион байгуулсан соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ үр дүнгээ өгч хамт олны эв нэгдэл, эерэг хандлага төлөвшсөн. Цагдаагийн албаны үйл ажиллагааг алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд зөвөөр танилцуулах, цэгцтэй ойлголт өгөх үүднээс алба хаагчдын гэр бүлийн уулзалт өдөрлөгийг нэгдсэн байдлаар 3, тасгууд дотооддоо 3 удаа зохион байгуулсанаар гэр бүлийн харилцаа, алба хаагчдын ажлын бүтээмж дээшлэхэд нөлөөлсөн. Алба хаагчдын ажиллах орчинг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулсан ажлууд бодитой, үр дүнтэй байж алба хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирсан. Сахилга, хариуцлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 буюу 14,2 хувиар өссөн, мөн давтан зөрчил гаргасан 1 алба хаагч байгаа тул хувь хүн рүү чиглэсэн сургалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай. Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 226 хэрэг, ажиллагааны явцад илрүүлсэн 141 хэрэг, сэрдэгдсэн этгээд 114, сэжигтэн, яллагдагч 38, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдохгүй 30 цогцосыг тогтоож эрэн сурвалжлалтыг зогсоож, үр дүнтэй зохион байгуулж_ ахиц гарсан.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 825 нэгжээр буюу 62,4 хувиар өсч, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 12,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, хэргийн илрүүлэлтийг ахиулах.

Найм. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ

Ахлахуудын манлайлалыг дээшлүүлж, ахлахын зөвлөл байгуулан тодорхой асуудлыг шийдвэрлүүлж байх, Алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээх, найрсаг эвтэй хамт олныг бүрдүүлэх чиглэлээр цагдаагийн Сүлд чуулгатай хамтран тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах ,Нийслэлийн цагдаагийн газрын сэтгэл зүйчдын багтай хамтарч алба хаагч нэг бүрт хүрч ажиллах.

Page 25: 2018.12.10 Улаанбаатар хотbayangol-2.police.gov.mn/media/sanhuu/gargah.pdf · 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж 2018

Хэлтсийн спорт хамтлагийг байгуулж, тэмцээн уралдааны тоо, чанарыг нэмэгдүүлэх. “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагч, ажилтныг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, судалгаа гаргах, тэднийг эрүүлжүүлэх, сувилуулах ажлыг зохион байгуулах. Албаны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, бодитой үр дүнд хүрэх. Сургалтыг зохион байгуулахдаа төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч, 2019 оны төсөвт сургалтын зардлыг оруулах. Алба хаагчдын ажлын ачаалал их байгаа тул хэлтсийн сул орон тоонд алба хаагч томилуулах саналыг холбогдох газарт хүргүүлж шийдвэрлүүлэх. Мөн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын ажлын ачаалал улсын дунджаас дээгүүр байгаа тул орон тоог нэмэгдүүлэх. Хүний нөөц, сургалт хариуцсан байцаагчийн орон тоог бий болгох саналыг нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлэх, Хэргийн илрүүлэлтийг ахиулахчиглэлээр тасгууд уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд криминологи багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, гарын авлага гаргах, бусад сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС