2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... ·...

12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) 00667 Спортыг бизнестэй холбох гүүр буюу шинэ хууль Өдгөө Монголын спортын салбар гуйлгын шинж чанартай явж байна. > 3 “Хөгжлийн хурдасгуур” нэгээр нэмэгдлээ Үндэсний компаниуд дангаараа барьсан хамгийн урт зам боллоо. > 5 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.06.27 ҮҮЛШИНЭ 32° 19° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2361.12 345.19 39.16 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.06 0.01% 95.670 0.4% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1241.40 1.21% УЛС ТӨР Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулиа амжилттай хийж, сайхан наадамлахыг ерөөв. Ерөнхий сайд саналаа өгөхдөө ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа. Есөн хөлт Их цагаан тугийг орон нутагт дуурайлган хийхийг зарлигаар хориглов. УИХ-ын гишүүд пүрэв гараг буюу зургадугаар сарын 29-нд ажилдаа орно. Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдаан боллоо. ЭДИЙН ЗАСАГ Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 1.5 их наяд төгрөг болж буурлаа. Валютын захыг хөгжүүлэхэд БНСУ-ын Төв банктай хамтран ажиллана. Хөрөнгийн биржийн индекс 832.9 нэгж болж, 0.03 хувиар буурав. "Сүү" хувьцаат компани хамгийн өндөр үнийн дүнтэй бонд гаргалаа. Японы хөдөлмөрийн зах зээл ирэх жилүүдэд агших төлөвтэй байна. НИЙГЭМ Гадаадын иргэн харьяатын газар хууль зөрчсөн гаднын 261 иргэнийг албадан гаргажээ. Нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буурчээ. Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарлаа. Онцгой байдлын аврагчид голын усанд урсаж явсан гурван настай хүүхдийн амийг аварчээ. ДЭЛХИЙ Хятадын бондын зах зээл ирэх таван жилд Японыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт орно. Пак Гын Хэгийн Засгийн газар Умард Солонгосын удирдагчийг хороохоор төлөвлөж байв. Японд гаднын хөрөнгө оруулалт үнэмлэхүй өсөж, 26.9 тэрбум ам.доллар боллоо. Бельгид цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд амьдрал байх магадлалтай найман гараг илрүүлээд байна. 5800.50 1.02% 832.9 0.03% Хятадын төв банкны шинэ удирдагч Японы эдийн засгийн тусгай бүсийн дуулиан Анхны дахин санал хураалт УВС ХОВД ЗАВХАН БАЯНХОНГОР ГОВЬ-АЛТАЙ ӨВӨРХАНГАЙ АРХАНГАЙ ХӨВСГӨЛ БУЛГАН ТӨВ ДУНДГОВЬ ӨМНӨГОВЬ ГОВЬСҮМБЭР ДОРНОГОВЬ СҮХБААТАР ХЭНТИЙ ОРХОН ДАРХАН-УУЛ Сэлэнгэ ДОРНОД БАЯН-ӨЛГИЙ 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл анхны санал хураалтаар Төрийн тэргүүнээ сонгож байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд ийнхүү анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо. Дахин санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. 2 МАН АН МАХН 39% Улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан саналын хувь 31% 30% 92.73% 85.06% 83.80% 74.97% 73.59% 66.54% 63.89% 40 1993 он 1997 он 2001 он 2005 он 2009 он 2013 он 2017 он 150 462 636 4 15.8 14.9 САЯ САЯ САЯ САЯ САЯ ТЭРБУМ ТЭРБУМ Сонгуулийн ирц Сонгуулийн зардал 1,978,298 1,305,869 Санал өгөх хүний тоо Санал өгсөн хүний тоо Чингэлтэй Сүхбаатар Багахангай Баянгол Сонгинохайрхан Баянзүрх Налайх Хан-Уул Багануур

Transcript of 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... ·...

Page 1: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

0 0 6 6 7

Спортыг бизнестэй холбох гүүр буюу шинэ хуульӨдгөө Монголын спортын салбар гуйл гын шинж чанар тай явж байна. > 3

“Хөгжлийн хурдасгуур” нэгээр нэмэгдлээҮндэсний компа ниуд дангаараа барьсан хамгийн урт зам боллоо. > 5

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.06.27

ҮҮЛШИНЭ

32° 19°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2361.12 345.19 39.16

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.060.01%

95.6700.4%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1241.401.21%

УЛС ТӨРЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулиа амжилттай хийж, сайхан наадамлахыг ерөөв. Ерөнхий сайд саналаа өгөхдөө ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа. Есөн хөлт Их цагаан тугийг орон нутагт дуурайлган хийхийг зарлигаар хориглов. УИХ-ын гишүүд пүрэв гараг буюу зургадугаар сарын 29-нд ажилдаа орно.Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдаан боллоо.

ЭДИЙН ЗАСАГМонголбанкны үнэт цаасны үлдэгдэл 1.5 их наяд төгрөг болж буурлаа. Валютын захыг хөгжүүлэхэд БНСУ-ын Төв банктай хамтран ажиллана. Хөрөнгийн биржийн индекс 832.9 нэгж болж, 0.03 хувиар буурав. "Сүү" хувьцаат компани хамгийн өндөр үнийн дүнтэй бонд гаргалаа. Японы хөдөлмөрийн зах зээл ирэх жилүүдэд агших төлөвтэй байна.

НИЙГЭМГадаадын иргэн харьяатын газар хууль зөрчсөн гаднын 261 иргэнийг албадан гаргажээ. Нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно.2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буурчээ. Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарлаа. Онцгой байдлын аврагчид голын усанд урсаж явсан гурван настай хүүхдийн амийг аварчээ.

ДЭЛХИЙХятадын бондын зах зээл ирэх таван жилд Японыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт орно. Пак Гын Хэгийн Засгийн газар Умард Солонгосын удирдагчийг хороохоор төлөвлөж байв. Японд гаднын хөрөнгө оруулалт үнэмлэхүй өсөж, 26.9 тэрбум ам.доллар боллоо. Бельгид цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв.Эрдэмтэд амьдрал байх магадлалтай найман гараг илрүүлээд байна.

5800.501.02%

832.90.03%

Хятадын төв банкны шинэ удирдагч

Японы эдийн засгийн тусгай бүсийн дуулиан

Анхны дахин санал хураалт

УВС

ХОВД

ЗАВХАН

БАЯНХОНГОРГОВЬ-АЛТАЙ ӨВӨРХАНГАЙ

АРХАНГАЙ

ХӨВСГӨЛ

БУЛГАН

ТӨВ

ДУНДГОВЬ

ӨМНӨГОВЬ

ГОВЬСҮМБЭР

ДОРНОГОВЬ

СҮХБААТАР

ХЭНТИЙ

ОРХОН ДАРХАН-УУЛ

Сэлэнгэ

ДОРНОДБАЯН-ӨЛГИЙ

2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл анхны санал хураалтаар Төрийн тэргүүнээ сонгож байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд ийнхүү анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо. Дахин санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. 2

МАН

АН

МАХН

39%

Улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан саналын хувь

31%

30%

92.73% 85.06% 83.80% 74.97% 73.59% 66.54%63.89%

40

1993 он 1997 он 2001 он 2005 он 2009 он 2013 он 2017 он

150 462 636 4 15.8 14.9САЯ САЯ САЯ САЯ САЯ ТЭРБУМ ТЭРБУМ

Сонгуулийн ирц

Сонгуулийн зардал

1,978,298

1,305,869Санал өгөх хүний тоо

Санал өгсөн хүний тоо

ЧингэлтэйСүхбаатар

Багахангай

Баянгол

Сонгинохайрхан

Баянзүрх

НалайхХан-Уул

Багануур

Page 2: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

ТОВЧХОН » ХУРАЛЗүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийн II хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Зүүн Хойд Азид цөмийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөртэй холбоотой гол бодлогуудыг энэхүү хурлаар хэлэлцэж байгаа юм. Хуралдаанд оролцогчид цөмийн аюулыг бид ямар нэг ид шидээр зайлуулах аргагүй юм. Харин илүү өргөн хүрээнд, цогц байдлаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлснээр Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чухал түлхэц болно гэдгийг онцлов.

» ГАДААД ХАРИЛЦАА Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллаж, тус улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.

» ТОО

5349Иргэн.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт авах ажил даваа гарагт 09:00-20:00 хооронд болж өндөрлөв. Нийт 28.045 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотод 5349 нь зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ.

» ШАГНАЛ Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа. Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо. » ҮҮРЭГХХААХҮ-ий сайд П.Сэргэлэн Баянхонгор аймагт ажиллах үеэрээ орон нутгийн мэргэжилтнүүдийг хариуцлага хяналттай ажиллахыг үүрэгдэв.Мөн малын өвчлөл ихэссэн нь хөлдөөсөн вакциныг эмчилгээнд хэрэглэсэнтэй холбоотой байсныг хэлээд салбартаа хариуцлага сахилгыг эрс өндөржүүлнэ гэлээ.

» ХУУЛИЙН ТОЛЬШинээр баталсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл гаргах. Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах зэрэг зөрчил гаргавал 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Даваатогтох@datoZGM

Ирэх сарын 10-наас өмнө орон даяар дахин санал хураалт явуулна

СОНГОЛТ-2017

Үндсэн хуулийн системийн суурийг ойлгох ёстой. Үндсэн хууль гэдэг хүний эрхийг хангахын тулд төр байхыг тодорхойлж өгдөг. Төр нь хариуцлагатай байх ёстой бөгөөд хариуцлагыг хоёр замаар заасны нэг нь ардчилал, нөгөө нь хуулийн засаглал. Ардчилал гэж буруу зүйл хийгээд байвал дахин сонгохгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог сонгуульт системийг хэлдэг. Хуулийн засаглал гэдэг нь шүүхэд хянагддаг, хэн нэгний хувийн үзэл бодлоор биш хэмжиж болохоор шалгагддаг тийм үзүүлэлтүүдийн тухай хэлж байгаа юм. Энэ хоёр хяналтын тогтолцоон дотор төрд байгаа бүх эрх мэдэл орж ирдэг. Гэтэл энэ хариуцлагын системээс ангид дахиад өөр нэг тогтолцоо бий болгочихвол алинаар нь хариуцлага тооцох вэ.

Үндсэн хуульд мухар олгой шиг юм бичсэнээр тэрийг шийднэ гэж байхгүй. Яг энэ загвараар өөрчилбөл ердөө таван жилийн дараагаас Үндсэн хуульд бичигдсэн төрийн албаны зөвлөлийн заалтыг яаж устгах талаар бүгд толгойгоо гашилгадаг болно. Яагаад гэвэл ардчиллын хариуцлагад тооцогддоггүй, хууль зүйн системд хамаарагддаггүй хэмжээгүй эрхт хаан шиг болж хувирна.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Б.Ганбаяр / ЗГМ©

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Монгол Улс шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгосон билээ. Тус хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болсон Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээжээ. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдэг уламжлал тогтоод байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, энэхүү тугийг дууриалган хийх төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удир дах болон бусад холбогдох байгууллагад даалгав.

Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг

болголоо.Төрийн бэлгэ тэмдгийн тухай

хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ гэж заасан байдаг. Мөн есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна гэсэн байна. Түүнчлэн 2 дахь хэсэгт Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ хэмээн заажээ. Гэтэл аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган хийж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашигласаар байгаа юм. Ингэж дуурайлган хийж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн зарлигаар бүр мөсөн хориглолоо.

Энэ жилийн баяр наадмаас эхлээд Төрийн есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх юм байна.

ЭШЛЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ

Есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийхийг хориглов

Анхны дахин санал хураалт

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцэслэн зарлаагүй ч, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт дахихаар боллоо. Учир нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нэг нь олонхын санал авч чадсангүй. Урьдчилсан байдлаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга хамгийн олон санал авсан бол дугаар шилжих мөчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарын саналын зөрүү 1000-д хэлбэлзэж байв.

Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Сонгууль хоёр дахь шат руу орж байх шиг байна. Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа мон-голчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэй хүлээж авсан, намайг дэмжсэн

ард түмэн, журмын нөхөд, намынхандаа баярлалаа” гэлээ. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Энэ дүнгээр Ардчилсан намаас Монгол Улсын Ерөн-хийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 500 мянга гаруй сонгогчийн саналыг

аваад байна. Энэ нь гурван өрсөлдөгчөөс хамгийн олон санал авч, тэргүүлж буй үзүүлэлт. СЕХ бидэнд урьдчилсан дүнг танилцуулсан. Маргааш эцсийн дүн гарна. Үүний дараа сонгууль хариуцсан эрх бүхий байгууллагаас үйл явцын талаарх шийдвэр гаргах байх. Сонгууль хүнд хэцүү нөхцөлд болж өнгөрлөө. Сонгогчид

маань, Ардчилсан намын мянга мянган гишүүд хүндхэн үеийг туулж, энэ сонгуулийг давлаа. Ардчилсан намын нэр дэвшигч ч хувь хүний хувьд олон бартааг туулж энэ бүхний ард гарсныг зориуд хэлмээр байна. Сонгуулийг амжилттай, шударга явуулахад бүхий л хар бор ажлыг нуруундаа үүрч гарсан журмын нөхөд, гишүүддээ, Монголд төдийгүй бусад улс оронд байгаа монголчууддаа Ардчилсан намын удирдлага болон нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажиллаж буй нийт хүмүүсийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид энэ бүх үүрэг хариуцлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж, ухамсарлаж ажиллана гэдгээ энэ дашрамд хэлье” гэв.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Улс төрийн намуудын удирдлагууд СЕХ-нд хүсэлт гаргаж, уулзлаа. Биднийг санал тавихад 100 гаруй хэсгийн хорооны дүн ирээгүй байсан. Тиймээс ямар шалтгаанаар дүн мэдээ ирэхгүй байгааг болон хэзээ ирэхийг тодрууллаа. Бидэнд дүн мэдээ нь ирээгүй хэсгийн хороодын нэрсийг өгсөн. Яг одоогийн байдлаар интернэтэд холбогдоогүй зарим багаас мэдээлэл ирж амжаагүй байна. Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн дүнгээс харахад аль нэг нэр дэвшигчийн авсан санал 50 хувиас ихгүй байгаа учраас сонгуулийн хоёр дахь үе явагдана гэдэг нь тодорхой боллоо” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улс 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг долоон удаа зохион байгуулсан. Өмнөх буюу 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл анхны санал хураалтаар Төрийн тэргүүнээ сонгож байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд ийнхүү анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо. Дахин санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалтын товыг сонгуулийн төв байгууллага 14 хоногийн хугацаанд зарлах учиртай юм. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 10-наас өмнө орон даяар дахин санал хураалт явуулна.

Б.Ганбаяр / ЗГМ©

» Нэр дэвшигч Х.Баттулга 500 мянга гаруй сонгогчийн саналыг авсан нь хамгийн өндөр үзүүлэлт.

» Монгол Улс 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг долоон удаа зохион байгууллаа.

» Нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авсангүй.

» Удахгүй болох дахин санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө.

Page 3: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

дээ. Харин тухайн спортоороо дамжуулж мөнгө олох боломж бараг үгүй. Үзэгч цөөн, спортын арга хэмжээг мөнгө төлөөд үзэх боломжтой хэсэг хязгаарлагдмал болохоор тэр.

Уг нь нэг үеэ бодвол спортыг дэмждэг мөнгөтэй хүн олон болсон. Гэхдээ эргэж ашгаа өгөх гүй зүйлд мөнгөө байнга зар цуул на гэдэг амаргүй. Тэд-ний хувьд “Бид спортынхонд чадлаараа тусалдаг ч төрөөс ямар нэг дэмжлэг байдаггүй. Ядаж татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй” хэмээн гомдоллодог. Тэгвэл шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг тусгаж өгчээ. Тухайлбал, спортын салбарт хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүл-сэн бизнес эрхлэгч татварын хөнгөлөлт эдлэх боломж шинэ хуулиар бүрдэх юм. Мөнгөн дүн 10 сая төгрөг хэмээн яригдаж байна. Энэ хэмжээний мөнгө бизнес эрхлэгчдэд бодитой

3

Нийтлэлчийн булан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Өдгөө Монголын спортын салбар гуйл гын шинж чанар тай явж байна

2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

Хүн бүр Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд нэгэн чухал хууль УИХ-аар хэлэлцэгдэх ээлжээ хүлээж байна. Энэ бол Биеийн тамир, спортын тухай хууль. Уг нь энэ салбар 100 шахам жилийн настай, олон алдартныг төрүүлэн гаргасан нийгмийн чухал салаа мөчир. Гэвч бие даасан хуульгүй явсаар 2003 онтой золгосон. Харин одоогоос 14 жилийн өмнө анхны хуулиа өлгийдөн авч, биеийн тамир, спортын салбарт тулгардаг аливаа асуудлыг зохицуулах эрх зүйн баримт бичигтэй болсон юм.

Уг хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хангалттай сайн бие-лүүлсэн болохыг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ цаг хугацааны явцад шинэ хэрэгцээ шаардлага бий болж, энэ хэрээр хуульд өөрчлөлт оруулах талаар яригдах болсон юм. Улмаар салбарын яам гурав, дөрвөн жилийн турш хэлэлцэж, нягталсны эцэст хуулийн төслөө өргөн бариад буй нь энэ.

Шинэ хуулийн төсөлд туссан бүхнийг тоочно гэвэл барагдахгүй их юм болно. Тэгээд ч уншигч таныг залхаах нь ойлгомжтой. Тиймээс спортыг бизнестэй холбосон, амьдралд хэрэгжүүлж болохойц зарим заалтыг онцолъё.

Өдгөө Монголын спортын салбар гуйлгын шинж чанартай явж буй. Одоо л ийм болчихсон юм биш л дээ. Урьд өмнө ч тийм л байсан. Олимп, дэлхийгээс медаль авах хэмжээний том төрлүүд нь улсаас тодорхой хэмжээний дэмжлэг авна. Харин бусад холбооны тухайд бор зүрхээрээ зүтгэхээс өөр аргагүй. Бор зүрх гэдэг нь спортод ээлтэй аль нэг мөнгөтэй хүнийг түшиж, хэрэгтэй мөнгөө гаргуулахыг хэлээд байгаа юм. Гайгүй спонсор олж чадсан нь овоо явна. Хэрэв ивээн тэтгэгч нь нүүр буруулбал, эсвэл мөнгө гаргаж өгөх боломжгүйд хүрвэл хэцүүднэ

чиглүүлэх нь ч аргагүй. Харин хуулийн төсөлд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгуул-лагаар, гэрээгээр гүйцэт гүүлэх тухай зааж. Энэ маш зөв санал гэдэгтэй маргах хүнгүй байх.

Тухайлбал, аль нэг спорт холбоо төрөөс мөнгөн дэмжлэг авахдаа гэрээ байгуулна. “Бид тайлант жилийн хугацаанд ийм ажил хийнэ. Тийм тэмцээнд оролцож, ийм амжилт гаргана” гэх зэргээр амлалт өгнө гэсэн үг. Ийм холбоодын дотоод хэрэгт төрийн байгууллага оролцоод байхгүй. Харин жилийн эцэст гэрээний биелэлт ямар байсныг талууд зэрэгцэж суугаад дүгнэх учиртай. Улсын мөнгийг зөв зүйтэй зарцуулж, үнэхээр то-дорхой хэмжээний ахиц гаргаж, амжилт үзүүлсэн бол гэрээ цааш сунгагдана. Харин гэрээгээ биелүүлж чадаагүй бол улсын дэмжлэгийн гадна үлдэнэ гэсэн үг. Энэхүү тогтолцоог Монголд нэвтрүүлбэл төрийн ачаалал багасах сайн талтай. Нөгөө талаар спорт холбоод үүрэг хариуцлага хүлээж, түүнийгээ биелүүлэхийн

боломжтой. Мөн усан бассейнд сэлэх, аль нэг спортын төлбөртэй секц, дугуйланд явахад ч дээрх хөнгөлөлтийг эдэлж болно. Тун аятайхан сонсогдож байгаа биз. Ашиг олох зорилготой фитнесс төвүүдийн орлого энэ хэрээр нэмэгдэх учиртай.

Гэхдээ мэдээж фитнесс төв болгон тэрхүү хөнгөлөлтөд хамрагдаад байхгүй. Хөнгөлөлт эдлэхийг хүсвэл заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Мэдээж магадлан

итгэмжлэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ энэ нь байгууллагуудад ашигтай тул аль болох хамрагдахыг хичээх байх. Даатгалын хөнгөлөлт эд лүү лэх журмаар спортын төвүү дээ цэгцлээд авах давхар зорилго агуулжээ. Ядаж л наад захын стандартуудаа мөрддөг болно гэсэн үг. Нэг том зааланд хэдэн хэрэгсэл байрлуулчихаад фитнесс төв гэж нэрлэн иргэдээс мөнгө авдаг замбараагүй байдал цэгцрэх учиртай.

Өдгөө төрийн байгууллагууд төрийн бус байгууллага болох спорт холбоодын дотоод хэрэгт хэтэрхий оролцож байна гэх шүүмжлэл байдаг. Тухайлбал, жүдо, чөлөөт, бокс зэрэг топ төрлийн тамирчид тэмцээнд оролцох, нэгдсэн бэлтгэлд гарах бүртээ БТСГ-ын зөвшөөрлийг авдаг. Нөгөө газар нь улсын хө рөнгө захиран зарцуулж бай гаа болохоор хяналт тавьж,

Спортыг бизнестэй холбох гүүр буюу шинэ хууль

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

Спортод дэмжлэг үзүүлбэл татварын

хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ

Б.Ганбаяр / ЗГМ©

дэмжлэг болох нь гарцаагүй. Хэн нэг буянтай бизнесмэн сагс, хөлбөмбөгийн багийг ивээн тэт-гэж, 30 сая төгрөг зарцуулсан бол дараа нь 10 саяыг нь хөн гө-лөлт хэлбэрээр буцаан авах юм. Хуулийн энэ заалт амьдралд хэ рэг жээд эхэлбэл спортод гар сун гах хүсэлтэй хүний тоо улам нэмэг дэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгөөрөө спортын төрөл бүрийн үйлчилгээ авах эрх зүйн орчныг хуулийн төсөлд тусгаж өгчээ. Өдгөө иргэд сар бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэгсэн хэрнээ мөнгөн дүндээ таарсан эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь дэндүү цөөн. Харин шинэ хуулийн төсөлд нэгэн чухал заалт багтаж. Хэрэв та ажлын зав чөлөөгөөрөө фитнесс төвд хичээллэхийг хүсвэл даатгалаараа үнийн дүнг нь 50 хувь хямдруулах

тулд хичээх шаардлага тулгарч байгаа юм.

Биеийн тамир, спортын сал-барын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьд хүрч байвал зөв жишиг гэж үздэг. Энэ хэрээр хүн амынх нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжил өндөр байна гэсэн үг. Харин манай улсын тухайд энэ үзүүлэлт 0.4 орчим л хувьтай. Улсын төсөв хүндхэн байгаа болохоор спор-тод зарцуулах мөнгөө нэм гэж шаардахад хэцүү. Харин төр шууд бэлэн мөнгө өгөх биш, бодлогоор дэмжээд өгвөл спортын хөгжил тийм ч хол биш санагдана. Тиймээс бизнес эрхлэгчдийг илүү татан оролцуулах, татвараар дэмжих зэрэг зөв зүйтэй заал-тууд амьдралд хэрэгжиж эхлэх мөчийг спортынхон хүлээж байна. УИХ-ын гишүүд спортын хуульд ач холбогдол өгч, оюун ухаанаа уралдуулан батална гэж найдъя.

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

Page 4: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

2005 он-Кыргызэд «Тюльпан цэцгийн хувьсгал». Энэ гурав л ТУХН-ийн хүчийг үлэмж сулруулсан буюу задраасан юм. Хуучин СССР-ийн бусад БНУ-д ч хувьсгалын дохио сануулга мундахгүй, хөрс нь одоо ч бэлэн байна. 2006 онд Беларусьт «Василькийн хувьсгал» дэгдэх яг шахав. 2008 онд Арменийг «Өнгөт хувьсгал» бүчин аваад түр дарагдав. 2009 онд Молдав улсад «Өнгөт хувьсгал» дэгдээд намжив. 2011 онд Беларусьт нийгмийн сүлжээгээр хувьсгалд уриалаад босгон алдав. 2011 онд Өмнөд Осетэд «Цасны хувьсгал» дэгдэж байв. 2011-2013 онд Орост эсэргүүцлийн элдэв хөдөлгөөн өрнөв гээд жирийлгээд байх нь тэр.

2006 оны тэр Душанбейн хурал ТУХН-ийнхөн тусгаарлах нь ихсэж, нөхөрлөх нь багасаж байгаа таагүй байдлын нотолгоо болсныг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрснөөрөө онцлог. Хурал өндөрлөсний дараахан, уг хуралд оролцсон Гүржийн Ерөнхий сайдын орлогч Георги Барамизе хэвлэлийнхэнд хандан “Гүрж улс ТУХН-д цаашид байх ач холбогдол бараг алга” гэж мэдэгдээд, “ТУХН-өөс гарах асуудлыг авч үзэхийг Гүржийн Ерөнхийлөгч нь Засгийн газартаа даалгасан” гэж хээв нэг зарлаж, Оросыг балмагдуулан, бусдыгаа буруу үйлсэд уриалан дуудаж байв.

Душанбейн хурлаас ердөө хоёрхон өдрийн өмнө ТУХН-ийн зарим гишүүн орон салах санаархлаа мэдрүүлж, Ющенко, Саакашвили, Алиев, Воронин нар «ГУАМ» (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) хэмээх нээлттэй, бүс нутгийн олон улсын эвсэл байгуулснаа зарлан, ардчилал, тогтвортой байдал, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилготой гэж мэдэгджээ.

Ийнхүү 2006 оноос эдүгээг хүртэл ТУХН-д салж бутрах оролдлого нүүрлээд уджээ. Гэнэтийн зүйл огтоос биш хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлээс энэ хэрэг мэдээж шалтгаалан буй.

Эн тэргүүнд өрнийнхний ардчиллын үнэт зүйлс ТУХН-ийн бүс нутагт байнга нэвтрэн орсны шууд нөлөө, Европын холбоог хүсэмжлэх ил, нууц тэмүүлэл эхний шалтгаан нь байх. Ийм илрэлийг Москвад ямагт тааламжгүй хүлээн авч, Оросын тал баримтлах төр-засгийг дотроос нь гаргаж ирэхийн тулд Орос хөндлөнгөөс оролцож цаадуулынхаа дургүйг хүргэнэ. Сонгодог жишээ нь Украин байна. Украин, Гүрж хоёр Оросын эсрэг эргэлтгүй зогсож байх шиг.

Нөгөө талаас ТУХН-ийн гишүүд нь эдийн засгийн талаар Оросгүйгээр бие даан хөгжих чадалтай болсны нотолгоог бид олж харна. Үүнийг Азербайжан, Туркменистан хоёр ягштал харуулчихсан. ТУХН байгуулагдсаны дараах эхний үед гишүүн орнууд нь хуучин СССР-ийн үеэс уламжлагдсан

эдийн засгийн дарамтанд үлэмж байсан ба эдийн засгаар хүчирхэг, байгалийн нөөц баялгаар хахсан ОХУ нь бусад орондоо эдийн засгийн тусламж үзүүлэх, адаглаад зах зээлийн шилжилтийн хямралыг гэтлэн давах халхавч нь болж байлаа. Оросын эдийн засагт ТУХН-ийн гишүүн бусад оронд ийн түшиглэж, тэр нь ТУХН гэгчийг нэгтгэн зангидах гол баталгаа нь байв. Гэтэл сүүл рүүгээ бусад орных нь эдийн засаг аажмаар сэргэж, зах зээлийн эдийн засагт шилжсэн. Тэгснээрээ Оросын эдийн засгийг түших нь багасаж, ТУХН цаад гол ач холбогдлоо алдаж эхэлжээ.

«ГУАМ» (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) хэмээх шинэ эвслийн тухайд, уг нь «ГУУАМ» буюу Узбекистан оролцсон таван улсын холбоо маягтай яригдаад 2005 онд Узбекистанд өрнөсөн ардчиллын хөдөлгөөн, түүнийг цус урсган дарсан хэрэг явдлын дараа энэ улсын олон улсын нэр хүнд унаж, Орос руу хандахаас аргагүй байдалд хүрч, ГУАМ болж, салж гарсан түүхтэй.

«ГУАМ» нь ТУХН-ийг шууд сөрсөн, газар зүйг улс төртэй холбосон геополитикийн тэнхлэг маягаар (Прибалтика - Украин - Молдова – Гүрж) сууриа тавьсан санж. Өөрөөр хэлбэл Европ руу чиглэсэн Оросын эрчим хүчний бодлого, түүний дамжин өнгөрөх хонгилыг бүсэлсэн шинжийг агуулжээ. Оросын нефть, хийн хоолойг боймилбол Оросыг Европын улс гэж нэрлэхэд нэн түвэгтэй болно. 2014 оноос хойш Орос-Украины зөрчил ч үүнийг хэлээд өгсөн. “Оросын нефть, хийн тээвэрлэлтийг (нийлүүлэлт) орлох альтернатив асуудлыг шийдчихвэл ГУАМ-ын зорилго биеллээ гэсэн үг” хэмээн арваад жилийн тэртээ Молдовын Ерөнхий лөгч В.Воронин айлдаж, оросуудын зүрхийг үхүүлж байсан баримт буй.

Оросоос хамаарахгүй байя гэдгийг Азербайжан аль хэдийнэ санаачлаад Каспийн тэнгисээс нефть хийн хангалт хийх боломжит бүх сувгийг эрэлхийлсээр нэг мэдэхнээ Кавказын энэ улсад “Оросын” гэх нэг ч юмгүй болчихжээ. Баку-Жейханы хоолойг Оросгүй бүтээж байна. Энэ төсөл Туркээс болж бага зэрэг гацсан, гацаж ч мэднэ. ГУАМ-ийг тэтгэгч нь Иран байх тухай анхлан яригдсан ч АНУ гацаасан.

Ингэхэд ГУАМ-ын эдийн засгийн интеграц ямраар төсөөлөгдөж байна вэ. Энэ тухай бишгүй бичиж ярьсан боловч Оросгүй интеграц бас л үлгэр болох тавилантай байж мэднэ. Орос нь сөргүүлээд «Евразийн эдийн засгийн орон зай» (ЕЭП) гэгчийг тэр үед альтернатив хувилбар болгон гаргаж ирсэн. Энэ маань Евразийн Эдийн засгийн холбоо болоод одоо төлөвшиж байгаа. Үүндээ Украин, Гүрж хоёрыг яалт ч үгүй Орос, Казахстан, Беларусьтай хамтран ажиллуулахад хүргэх нэг ёсны тулгалт хэмээн оросууд

0 0 6 6 7

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Э.ЭнхбаатарУтас. 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчБ.Даваатогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

үзэж тооцсон боловч тэр нь хэрэгжсэнгүй.

Украины хувьд энэ бол нээлттэй, удтал хөндөгдөх сэдэв байсаар 2014 оны хувьсгалтай нь залгаад одоо бол бүр замхраад байна. Харин Гүржийн хувьд 2008 онд хоёр субъектыг нь Орос салгаж, дараа нь Орос, Гүрж хоёр дипломат харилцаагаа таслаад бүр замхарсан.

Гүржийн алсын стратегийн санаархал бол Украин, Азербайжан хоёртойгоо нягт хоршвол Оросгүй байж болох тэр бодлого юм.

ГУАМ-ыг «Ардчилал, хөгжлийн төлөө байгууллага» (АХТБ) хэмээн нэрлэе гэсэн санал нэлээд яригдсан ба одоо ч нээлттэй сэдэв хэвээр байна. Энэ нь ГУАМ-ын Оросын эсрэг мөн чанарыг улам мэдрүүлье гэсэн Украин, Гүржийн санал юм. Тэдэнд Оросын нефть, байгалийн хий нэгдүгээрт чухлаар тавигдаж байсан үе, ардчилал бол хойгуур яригдах учиртай хэмээн зарим нь тэр үед сөргөж байв. Оросууд байгалийн хийн үнэ тарифаа буулгачихвал ГУАМ-ын оршин байх утга саармагжина хэмээн Москвад тооцож байсан. Одоо ч тэгж үздэг байж болох.

Молдова, Азербайжаны дотоодын хуваагдмал байдал, Нагорно-Карабах, “Днестрийн БНУ” тойрсон геополитик нь Орост ямагт ач холбогдолтой байж, түүнийг хөзөр болгон Москвад амжилттай тоглож ирсэн, ГУАМ-ын энхийг сахиулах чиглэлийг тодорхойлох гэж цаадуул нь элдэв арга саам хайж байхад оросууд үнэндээ тавлаж суусансан.

Ингээд цаасан дээр «АХТБ – ГУАМ» гэх нэг том эвсэл СССР-ийн нутаг дэвсгэрт зурагдлаа гэж бодъё. Гишүүнээр нь нэр бүхий дөрвөн улсаас гадна Европын холбооны зарим гишүүн, тухайлбал Болгар, Румын байх ёстой, тэр нь нөгөөх “эрчим хүчний хонгил” гэдгээр тайлбарлагдана хэмээн ярьсан бичсэн, мэдэгдсэн нь зөндөө буй.

ТУХН-ийг булшлах нэгэн лут алхмыг 2005 оны сүүлчээр хэсэг улс хийсэн нь хуучраагүй түүх юм. «Сообщество демократического выбора» (СДВ) буюу «Ардчилсан сонголтын хамтын нийгэмлэг» («АСХН») гэх эвсэл гэнэт зарлагджээ. Бас л Оросгүй, Оросын ертөнцөөс алсрах зорилготой.

ТУХН-ийн гурван гишүүн – Гүрж, Молдова, Украин орж, тэдэнтэй Польш, Латви, Литва, Эстони, Македони, Румын, Словени эвсэж, сүйд болцгоожээ.

Энэ алхамдаа эрэмшсэн гурав нь ГУАМ-ыг гаргаж ирсэн түүхт улсууд. «ГУАМ» цаанаасаа дэмжлэгтэй нь тэгэхэд харагдсан. «АСХН-ГУАМ»-ыг сөргүүлэх институци ТУХН-д юу байна гэж ирээд л оросууд сандарцгаасан. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг («ЕврАзЭс»), гишүүн нь Орос, Беларусь, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан гэх зургаан улсын эвсэл гэнэт зарлагдав. Армен, Молдова, Украиныг ажиглагч статустай гэж тал засав. Тэгснээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) буюу Орос, Беларусь, Армен, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан багтдаг цэрэг-улс төрийн НАТО-ийн эвсэлэрхүү бас нэг зэвсгээ оросууд сурталчилж гарлаа.

ТУХН хэдэн хэсэгт тарж бутраад байгааг илтгэх энэ хэдхэн жишээ 10 жилийн тэртээх юм шүү. Түүнээс хойш дээрдсэн юм байна уу? ТУХН гэгч манай их хөрш маань геополитикийн тоглоомын ая даасангүй дээ хэмээн судлаачийн хувьд би дүгнэж байна.

Оросыг сөрсөн ямар нэг эвслийн тухай ийнхүү мөрөөдөж суутал оросууд шал өөр, эсрэг хувилбар гаргаж ирээд амжилттай тоглож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

«Содружество непризнанных государствь» буюу «СНГ-2» (Хүлээн зөвшөөрөгдөөгүй орнуудын хамтын нөхөрлөл - “ХЗУХН”) гэдгийг хуучин Зөвлөлтийн орон зайд гаргаж ирээд түүндээ БНАбхазУ, Нагорно-Карабахын БНУ, Приднестровын Молдавын БНУ, Өмнөд Осетыг багтаажээ. 2000 онд Молдавын Тирасполь хотод энэхүү шинэ хамтын нөхөрлөл буй болсныг илтгэх Гэрээ байгуулж, зохицуулах байнгын байгууллага–Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөн, цаашлаад мэргэжилтний түвшний зөвлөлдөх зөвлөл гэдгийг байгуулжээ. ОХУ-ын өөрийнх нь нутагт бус, СССР-ээс салж гараад тусгаар тогтноод даян

Олхонуд Баярхүүпрофессор

ТУХН тарax үеийн геополитик

СССР гэж гүрэн 1991 онд татан буугдахад суурин дээр нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН гэж товчилно) үүссэн. Тэр эвсэл одоо юу болов.

Илэн далангүй ярих аваас энэхүү ТУХН нь 10 гаруй жилийн тэртээгээс үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажиллах боломжгүй болсон юм. “ТУХН-ийг булшиллаа” гэж дүгнэхээр нэгэн хурлыг эргэж сануулъя. 2006 онд Тажикистаны нийслэлд хуралдсан уг байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын бага хурал эхлэнгүүт тун таагүй байдалд оржээ. Журам ёсоор уг хуралд гишүүн орнуудын Ерөнхий сайд нар оролцох ёстой. Гэтэл ихэнх нь Ерөнхий сайдын орлогчоо оролцуулснаар Засгийн газрын тэргүүн нарын бага хурал “хагас дэс” буурч, хурлын гүйцэтгэгч дарга Тажикистаны Ерөнхий сайдын орлогч Акил Акилов хэвлэлийн бага хурал оромдон хийсний дараа хагас өдрийн энэ хурал өндөрлөснийг зарлажээ.

ТУХН ажиллахгүй болсон шалтгаан нь гишүүн орнууд нь эдийн засгийн бэрхшээлтэй, шилжилтийн үедээ хэт удаан явж байгаагаас илүүтэй гишүүн орнуудыг нь нөмөрсөн, нөмрөхөд бэлэн «Өнгөт хувьсгал»-уудаас үүдэлтэй байв. Шууд хэлэхэд тийм хувьсгалууд эрх чөлөө, ардчилал руу тэмүүлэх гэхээсээ Оросын их гүрний геополитикийг сөрсөн, “Русский мир” гэх соёл–хэл–иргэншлийн эсрэг чиглэснээрээ онцлог байв. «Өнгөт хувьсгал» нь ёс мэт хуучин коммунист удирдагчдаа хөөж буулган, сөрөг хүчнийг гаргаж ирж байснаараа бүр ч онцлог.

2003 он-Гүржид «Сарнай цэцгийн хувьсгал», 2004 он-Украинд «Жүржийн хувьсгал»,

дэлхийд зөвшөөрөгдчихсөн Гүрж, Азербайжан, Молдова улсын нутгаас салгаж авсан, сепаратист хэсэг улс энэ эвслийг бүрдүүлжээ.

СССР задарсны дараахнаас салан тусгаарлах үйл явц СССР-ийн гишүүн асан 10 гаруй улсад бараг нэгэн зэрэг өрнөж, Югославт ч энэ нь халдварласан. «СНГ-2»-ын түүх 1992 оноос бичигдэнэ. Молдова дахь Приднестровья, Гүржийн Абхаз, Өмнөд Осет, Азербайжаны Нагорно-Карабах, мөн Югославын Босни дахь Сербийн БНУ, Хорват дахь Сербийн Краина нийлж нэгдэн шинэ эвслийг бүрдүүлэхээр байв. Хорватад Сербийн Краина гэдгийг 1995 онд зэвсгийн хүчээр дарж аван хөөж тараав. 1995 оны Дейтоны хэлэлцээрээр Сербийн БНУ Босни ба Херцеговиндаа үлдэв. Гэхдээ л «СНГ-2»-т данстай үлдэв. 1990-ээд онд дуншиж дуншиж, 2000 онд «СНГ-2» болон албажаад, эдүгээ Украинаас Донбассын хоёр БНУ-ыг элсүүлэх гэж буй. ТУХН тарлаа гэхэд ОХУ-ын хувьд “ХЗУХН” гэж геополитикийн хөзөр ийнхүү бэлэн зэхээтэй байна.

ТУХН тарахад бэлэн байна, анхны тохиролцоо будаа боллоо, хоёр гишүүн нь (Украин, Туркмен) ТУХН-ийн Дүрмийг батлаагүй, бүр гарын үсгээ ч зураагүй гэх шүүмжийг оросууд мэдэхийн цаагуур мэднэ. Хэдийгээр цаадуул нь бүгд л «тусгаар тогтносон» гэх статустай бүрэн эрхт байдал нь хамгаалагдсан байх учиртай ч тэднийхээ эсрэг дотроос нь цэнэглэн турхирч, салан тусгаарлуулахдаа Орос гаршсан, Гүрж, Азербайжан, Украин, Молдова дөрвөн улс үүнийг ханатлаа амссан байдалтай байна. Азербайжаны Ерөнхийлөгч асан Абульфаз Гадиргули оглы Эльчибей гэгчийн тодорхойлж хэлсэн нь: “ТУХН нь Оросын хуучин эзэнт гүрний зэвсэг маягтай, тэр зэвсэгтээ зориулж, олон янзын механизмыг Орос өөрөө сэдэж олдог, армен-азербайжаны мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар ТУХН-ийн лидерүүд хэн нь ч юу сэдэж хийж чадахгүй, тэгэх хүсэлгүй, тэр утгаараа ТУХН бол ямар ч эрхгүй нэг томхон хамтрал гэсэн үг. Тийм хамтрал нурж унах тавилантай, бараг ч тарж нурчихаад байна” гэжээ.

Page 5: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

5

ЗГМ: Сурвалжилга

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр сумыг холбосон, олон улсын А3 стандартын хатуу хучилттай шинэ зам дээр төмөрлөгийн үйлдвэрийн хүнд даацын машинууд анхны мөрөө гаргалаа. Хүдэр суманд орших Төмөртэйн ордыг улсын нэгдсэн авто замтай холбох, хатуу хучилттай 95 км замын 80 хувь болох 65 км замыг үндэсний ком паниуд орон нутгийн удирд-лагуудад хүлээлгэн өгсөн юм. Өмнө нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Шаамар сумын Дулаан хааны уулзвар хүртэл л хатуу хучилттай замтай байсан. Тий мээс Жаргалант, Ерөө, Хүдэр сум руу явна гэдэг хүнд даваа бай жээ. Харин ийнхүү шинэ замтай болсноор Ерөө, Хүдэр сум руу зорчиход техникийн хурд дөрөв дахин нэмэгдэж, тэр хэрээр туулах хугацаа нь багасаж байгааг нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.

Ашиглалтад хүлээн авсан 65 км зам нь Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумын зааг хүртэл үргэлжилж байгаа. Харин Хүдэр сумын нут гийг дайран өнгөрөх 30 км замын ажлыг энэ улиралд баг таан дуусгахаар төлөвлөжээ.

Энэхүү замыг “Дарханы

“Хөгжлийн хурдасгуур” нэгээр нэмэгдлээ

төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд, жил гаруйн өмнө концессын гэрээгээр барьж эхэлсэн. Өнгөрсөн жил Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суман дахь “Болд Төмөр Ерөө Гол” компанийн Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг мөн дотоодын компаниуд анх удаа барьж, ашиглалтад оруулсан юм. Түүнчлэн Ерөөгөөс Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110 кв-ын 50 км агаарын шугам, Сэлэнгэ аймагт хамгийн томд тооцогдох дэд станцыг байгуулжээ.

“Дарханы төмөрлөгийн үйлд-вэр” ХК-ийн ерөнхий захи рал Д.Батжавхлан “Орон нутагт эрчим хүчний шугам, авто болон

төмөр зам хүрэлцээгүй байдаг. Дэд бүтцийг шийдэхийн тулд бид гурван жилийн хугацаа зарцууллаа. “Уул уурхай, метал-лургийн цогцолбор” төслийн хүрээнд байгуулагдах үйлдвэр 2020 он гэхэд бүрэн хүчин чад-лаараа ажиллана. Ингэснээр үйлдвэрийн 1405 ажлын байр 1000-аар нэ мэг дэхээр байгаа. Манай ком пани өмнө нь зөв хөн төмөр хоолой, барилгын материал үйлд вэрлэдэг байсан бол уул уурхайн салбарт хөл тавьсан” гэлээ.

Онцлоход, “Дулаанхаан өртөө-Ерөө сум-Хүдэр сум” чиглэлийн 100 орчим км замыг үндэсний компаниуд дангаараа барьсан. Өмнө нь дотоодын компаниуд ийм хэмжээний урт замын ажлыг гүйцэтгэж байсан түүх үгүй аж. Энэ бүтээн байгуулалтын ажилд

үндэсний 40 гаруй компанийн 600 гаруй монголчууд гар бие оролцсон юм байна.

Замын газар, шорооны ажлыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ажилчид гүйцэтгэжээ. Тэд төлөвлөсөн 95 км замын газар, шорооны ажлыг бүрэн дуусгасан байна. Харин гүйцэтгэгч “Пик Девелопмент” компани ирэх намраас урьтан замын ажлыг

бүрэн дуусгаж, орон нутагт хүлээлгэн өгнө гэдгээ нээлтийн ёслолд ирсэн Жавхлант, Ерөө, Хүдэр сумын иргэдэд амалсан юм.

“Зам дагаж хөгжил ирдэг. Энэ замыг уул уурхайн бүтээгдэхүүн дамжин өнгөрөх зам гэхээсээ илүү нутгийн иргэдийн амьд-рал, сумын хөгжилд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар бид ярилцаж байна. Хатуу ху чилттай замтай болсноор байгаль, хөрсний эвдрэлээс хам гаа лахаас гадна мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд бүхий л салбарын хөгжлийг хурдас гана” гэж УИХ-ын гишүүн Н.Оюундарь онцлов.

Хүдэр сум нь Сэлэнгэ аймгийн ОХУ-тай хиллэдэг зурвас нутаг. Тий мээс Хүдэр сум руу чиглэсэн энэ зам Дархан, Сэлэнгийн айм гийн иргэд, компаниуд

бүтээг дэхүүнээ экспортлоход хам гийн дөт зам болох учиртай. Жавхлант, Ерөө, Хүдэр сум 10 мянга гаруй иргэнтэй. Эдгээр сум нь Монгол Улсын хүнсний ногоо, гурилын ихэнх хэсгийг хангадаг Сэлэнгийн гол “хүч” учраас хатуу хучилттай авто замтай болсон нь сумдын хөгжлийн түүхийг хэд дахин товчилж байгаа юм. Замыг хатуу хучилттай болгосноор тээвэрлэлтийн өртөг буурч, үүгээр дамжин өнгөрөх ачаа тээврийн тоо нэмэгдэх гэх зэрэг цөөнгүй ач холбогдолтойг албаны хүмүүс онцолж байв. Түүнчлэн байгалийн сайхнаараа гайхагддаг Хүдэр суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх цэг энэ замаас эхэлж байгааг орон нутгийн удирдлагууд тодотголоо.

Засгийн газраас Дархан, Сэ-лэнгийн бүсийн уул уур хайн бүтээгдэхүүнийг экс портод гаргах боломжийг нэмэг дүү-лэхийн тулд Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг ирэх жилээс эхлүүлнэ. Ингэснээр Дархан, Сэлэнгийн бүсийн тээвэрлэлтийн зай 350 орчим км-ээр дөт болохын зэрэгцээ тээврийн өөрийн өртгийг тонн тутмаас дөрвөн ам.доллар хэмнэх түүхэн боломж бүрдэх юм байна. Энэ нь манай улсын уул уурхайн бү тээгдэхүүний өрсөлдөх чадварыг алхам ахиулах нь гарцаагүй.

Дархан, Сэлэнгийн бүсийн “Уул, уурхай металлургийн цог цол бо р”-ын дэд бүтцийн орчныг бий бол гох нүсэр аж-лын томоохон хэсэг ийнхүү шувтрах шатандаа ор жээ. Ирэх намар ургацын баяртай зэрэгцэн сэлэнгэчүүд айм гийн төвөөс Хүдэр сум руу чиг лэсэн 95 км за маар тариа, ногоогоо саадгүй тээ вэр лэх бо ломж бүрдэх нь.

Энэ сард Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны биз­нес эрхлэгч өрсөлдөн шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахын өрсөлдөх болно.

Монгол Улс, Улаанбаатар хот,Дэлхий дахинаа хөгжиж буй

орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ITZone, Microsoft, Gemnet, Metro Development Group болон хамтран зохион байгуулагчаар Start Up Mongolia, Natiotanl IT Park болон Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг оролцож байна. Тус тэмцээн нь энэ сарын 23-нд Slam Brau-д зохион байгуулагдах бөгөөд олон нийтэд нээлттэй ил тод явагдах юм. Тус тэмцээнийг очиж үзэхийг хүсвэл https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2017 хаягаар орж Attendees Registration –ээр бүртгүүлээрэй.

Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий Seedstars World уралдаан нь энэ жил нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийт 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.

Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Seedstars world-ийн Төв болон Зүүн Европыг хариуцсан зөвлөх Агахусейн Ахмадов, Ай Ти Зон ХХК-ийн Ерөн-хий захирал Н.Баттулга, “Жем нэт” ХХК-ийн ерөнхийлөгч У.Дөлгөөн,

“Майкрософт Монгол” ком панийн захирал Н.Наранбат, “Метро Де-ве лоп мент” Группын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б. Одсүрэн оролцож байна. Харин тус тэмцээний ментораар Seedstars world-ийн Төв болон Зүүн Европыг хариуцсан менежер Дариа Голикова, МТҮП-

ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга О.Хичээнгүй, Дэлхийн Банкны зөвлөх Г.Энхболор, Старт-Ап Монгол Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, Старт-Ап Монгол дэд захирал Б.Идэр-Од нар ажиллахаар болжээ.

Seedstars Ulaanbaatar уралдаанд оролцох гарааны бизнес нь бай-

гуу лагдаад хоёр жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний туршилтын хувилбараа боловсруулсан, ашгийн төлөө бизнес санаа байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн

дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.

Стандарт банк, BBVA, Mer-ck, Enel, Trecc зэрэг томоохон бай гуул лагуудтай хамтран ажиллах бо ломж той учир Seedstars World тэмцээ ний оролцогчдын шинэ санаа нь зөв хөн бүс нутагтаа төдийгүй дэлхий ний тэд хэрэгжих боломжтой байх нь то моохон ач холбогдолтой юм.

Seedstars World-ийн Үйл Ажил-лагаа хариуцсан захирал Катарина Жулиенова хэлэхдээ “Seedstars World нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдыг шинэ үеийн залуу бизнес эрхлэгчидтэй холбон Ца-хиурын Хөндий, Баруун Европтой өрсөлдөхүйц бизнесийн орчныг бий болгох зорилготой платформ юм. Бид бүхэн Улаанбаатар хотноо анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа учир хүлээлт өндөртэй байна. Монгол Улсын гарааны бизнес эрхлэгчдийн тухай олонтаа сонсож байсан өөрийн нүдээр харах боломж одоо гарч байна. Бид өнөөг хүртэл гараад буй үр дүндээ туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол хамтрагчидтайгаа цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

“Ай Ти Зон” ХХК-ийн Ерөнхий захи рал Баттулга хэлэхдээ “Мэдээл-лийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон. Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд бид дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World-ийг монголдоо зохион байгуулахаар болсон. Шалгарсан шилдэг гарааны бизнес дэлхийн тавцанд бусад улс орны стартапуудтай өрсөлдөнө.” гэв.

Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Seedstars World олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо

зохион байгуулагдах гэж байна

Үндэсний компа-ниуд дангаараа барьсан хамгийн урт зам боллоо

Б.Баярмаа@bayarmaaZGM

Ургацын баяртай

зэрэгцэн 95 км замыг бүрэн

хүлээлгэж өгнө

BBM©

Page 6: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Технологи

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. SONATA-6 маш хямд зарна 2-3 хоногийн өмнө орж ирсэн.Утас:964811252. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна.Утас: 96481125, 990879923. Mersedes Benz E-200 дизель авто машин зарна. 2004 оны 2011 онд орж ирсэн дизель 2000сс автомат. Хот дотор 10 иднэ. Германаас орж ирсэн. Тогтмол дулаан гражжид байдаг. Хар өнгөтэй Е 200. Утас: 992897684. 225/60/R16 Kumho Solus дугуй зарна.Утас: 991357915. Nissan Teana зарна.Утас: 997961596. 2001 оны 2012 орж ирсэн. ямар ч асуудалгүй Prius 11 зарна.Утас: 998929767. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна Утас: 96481125, 99087992

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. "МАНАН БУДАН"Цоо шинэ зарна. Утас: 858283842. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441543. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 4. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536375. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894016. Түүхийн хэдэн зуун үйл явдлыг Чингисийн үеийн их бага тулалдаанаас авахуулаад Хадгаламж зээлийн хоршооны хэрэг хүртэл бүртгэн багтаасан. Чингисийн үеийн хэдэн алдартныг эс тооцвол То ван, Мянгат гэсэн хоёрхон монгол хүн багтсан байдаг бол энэхүү Britannica 8 боть ширээний нэвтэрхий толь зарна.Утас: 88170048

1. 40 тонн контейнер маш хямд зарна. Утас: 90666913 964811252. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна. Утас: 992897683. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна.Утас: 992897684. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8-р хороо Баянзүрх хотхон 108-р байрны 1-р давхарт дэлгүүр, сургалт, цэцэрлэг, үйлчилгээ явуулах боломжтой 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108-р байр Утас: 806120655. Апартмент-88 орон сууц ХЯМД зарна УТАС: 99289768Сансарын тунелд 1 давхарын 3 өрөө байр зарна.Утас: 99760217, 991012716. Хотын төвд бүрэн тавилгатай пентхаус гал тогоо тусдаа 5 өрөө байр хөлслүүлнэ.Утас: 99760217, 99101271

1. Skynet-ийн modem зарна.Утас: 80286525, 862032222. 3 дугаар үеийн i5 процессор, 2 GB рам, 583 GB хард диск, 15.6" дэлгэц бүхий Toshiba Satellite C850 модель нөүтбүүкийг утасгүй маус, цүнхний хамт зарна.Утас: 955300993. Оргинал Wifi хүлээн авагч хямд зарна.150 метр хүлээн авна.Утас: 91228822, 952288224. Notebook үнэ тохирч худалдаж авна. Ломбарднаас чөлөөлж авна.Утас: 91228822 952288225. Пролонон хамгаалалттай, 5.5 см диаметртэй. Хүмүүсийн сонирхлыг татахуйц дизайнтай, гар утас, компьютер, нөүтбүүк, бусад төхөөрөмжинд залгаж болно. LED гэрэлтэй, дотроо батарейтай. 3.5mm аудио, USB цэнэглэгч кабель дагалдана. Өнгөний сонголттой. Утас: 96012938, 88512938

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?АВТОМАШИН

1. USB гагнуурын алх. Агшин зуур хална, хөрнө. 480 C градус хүртэл хална.Утас: 96012938

1. Америкийн BLU брэндийн STUDIO X8 HD гар утас -2 СИМ-тэй.Утас: 96012938, 8851293

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

99171956

99084814

Хуучин сонин бөөндөж зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд зам дагуу байрлалтай 363мкв газартай, 91мкв обьекттэй урд нь 8-н нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан обьект зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд хотхон, барилгын ажил явуулах боломжтой 6863мкв газар зарна.

Бэлхэд гурван тал блок болон модон хашаатай газар зарна.Хажуудаа булагтай. Утас: 86089656

ХУДАЛДАНА

Хуучин сонин бөөнөөр худалдана.

Утас: 99171956

Ажил хэрэгч эрхмүүдэд бизнес аяллаа үр дүнтэй үргэлжлүүлэхэд саад болдог нэг зүйл нь зочид буудалд интернэт, сэлбэг хэрэгслийн сүлжээ дутагдалтай байх. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд тус болох дараах зургаан төхөөрөмжийг танилцуулъя.

1. ХАЛААСНЫ БИЧИЛ ПРОЕКТОР BOOKSTONEЯмар ч төрлийн ухаалаг гар

утас, таблет, компьютерээс дүрсийг 50 инч хүртэлх хэмжээтэй үзүүлэх боломжтой. Гар цүнх, хэтэвчинд хангалттай багтахаар хэмжээтэй бөгөөд жин

Олон нийтийн сүлжээ нь залуу хүмүүс ч ботокс, арьс дүүргэгч коллаген зэрэг гоо сайхны хагалгаа хийлгэх сэдэл болж буйг Британийн эрдэмтэд шүүмжилжээ.

Биоэтикийн Nuffield зөвлөлөөс хийсэн судалгаагаар Засгийн газрууд хууль журам хүрч үйлчлэх боломжгүй байгаа гоо сайхны мэс заслыг тойрсон үйлдвэрлэлээс ард иргэдээ хамгаалах ёстой гэх дүгнэлтэд хүрэв. Тус байгууллагын судалгааны тайланд дурдсанаар гадаад төрхөө өөрчилж харах боломжтой апп болон гоо сайхны мэс заслын цахим тоглоом зэрэг нь хүүхдүүд, тэр дундаа бараг есөн настай хүүхдийг “онилсон” байгааг буруутгасан байна. Ийм төрлийн апп нь тухайн хүүхдийг өсөх явцдаа биеийн гадаад үзэмждээ сэтгэл дундуур, цаашлаад түгших шалтгааны нэг болдог гэж мэргэжилтнүүд үзжээ.

Гоо сайхны мэс заслын салбарт зохицуулалт маш хангалтгүй байгаагаас далайц нь хэдий хэмжээнд хүрснийг тооцож чадахгүй байгаа аж. 2015 оны байдлаар зөвхөн Их Британид л гэхэд энэ салбарт 3.6 тэрбум фунт стерлинг эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Харин өнгөрсөн хугацаанд цар хүрээ нь хэр хурдацтай тэлсэн бэ гэдгийг илтгэх тоо алга.

Судалгаагаар бага болон өсвөр насныхан биеийн галбиртаа онцгойлон анхаарахад турхирдаг хэд хэдэн хүчин зүйл байгааг тодорхойлжээ. Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг нь эерэг, сөрөг сэтгэгдэл төрүүлж буй эсэхэд түгших, алдартай хүмүүсийн засаж янзалсан зураг болон зориудаар бий болгосон хэв маягтай өөрсдийгөө өрсөлдүүлдэг нь гадаад үзэмжиндээ хэт их анхаарах шалтгаан болдог байна.

Тиймээс гоо сайхны мэс засал ёс суртахууны тулгамдсан асуудлын нэг болж буй бөгөөд тэр дундаа бага насны хүүхдүүдэд чиглэсэн тоглоом, апп-т онцгойлон анхаарч, зохицуулах шаардлагатайг Манчестерийн их сургуулийн профессор Женет Эдвардс сануулав. Тэрбээр “Есөн настай охидод “зориулсан” гоо сайхны апп, видео тоглоом байгаа нь биднийг цочирдуулсан. Олон нийтийн сүлжээгээр зах хязгааргүй цацаж буй гоо сайхны мэс заслыг дэмжсэн сурталчилгаа нь эмэгтэйчүүд, охидын гадаад үзэмжид учруулж буй нэг ёсны ялгаварлан гадуурхал” гэж ярьжээ.

“Plastic Surgery Princess”, “Little Skin Doctor” болон “Pimp My Face” зэрэг апп нь хүүхэд, залуу бүсгүйчүүдийг сэтгэл зүйн өвчтэй болгоход нөлөөлж буй гэж тайланд дурдсан байна.

Үүнээс үүдэн профессор Эдвардс гоо сайхны мэс заслыг 18-аас доош насныханд хориглохыг шаардаж, зайлшгүй тохиолдолд хийхээр бол сэтгэлзүйч, тусгай мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлагатай гэж үзжээ. Наранд биеэ шарах, шивээс хийлгэхэд зөвшөөрөгдөх нас гэж бий. Гоо сайхны аймшигтай хагалгааг ч ингэж хуульчлах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Олон нийтийн сүлжээний ачаар бид танилынхаа гэр бүлийн шинэ гишүүний талаар, их сургуулийн найзынхаа улс төрийн байр суурь зэргийг нь түвэггүй олоод мэдчихдэг. Үүний зэрэгцээ дэлхий даяар хэдэн тэрбум хүн худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл хуваалцаж, үзэл бодлоо илэрхийлэх нь эргээд хэвлэл

мэдээллийн дүр төрх, улс төрийн бодлого өөрчлөгдөхөд хүргэх болжээ.

Гэсэн хэдий ч энэ бүхэн цахим орчин дахь хүмүүсийн харилцаа хангалттай идэвхтэйг харуулж чадахгүй байгааг Марк Закерберг CNN-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр 2012 оноос анх удаа телевизэд өгсөн ярилцлагадаа

“Facebook”-ийн зори лго хүмүүсийн харилцааг ойртуулахад чиглэх болно гэдгийг илэрхийлсэн байна. Өмнөх 12 жилд дэлхий ертөнц хүмүүст илүү нээлттэй байсан ч энэ харилцааг илүү ойртуулахын тулд фейсбүүкийн группүүд онцгой үүрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ижил санаа бодол бүхий групп үүсгэх

боломжийг хүмүүст олгосноор дэлхий ертөнцийг улам ойртуулах нь “Facebook”-ийн шинэ зорилго аж.

Закерберг “Томоохон асуудлууд дээр үр бүтээлтэй, иргэний түв-шинд маргаан өрнүүлж, санал бод лоо хуваалцахад туслах нь бид ний хийж чадах хам гийн гол ажил” хэмээн CNN-д ярьжээ.

Бизнес аяллын үнэнч андууд

З.ГэрэлЗГМ

Зочид буудлын бизнес төв рүү явах, эсвэл нэмэлт үйлчилгээ авах шаардлагагүй

нь 400 гр. Мөн чанга яригчид холбох боломжтой. Өөрөөр хэлбэл, зочид буудлын өрөөнд зохион байгуулж буй уулзалтад нэн тохиромжтой. Кино үзсэн ч болно.

Үнэ: 149.99 ам.доллар

2. SATECHI 5 USB ПОРТ

Тухалсан буудлын өрөө тань USB холболт цөөтэй байгаа бол Satechi портын ашиг тус их. Ажлын болон гар утас, зургийн аппарат, таблет төхөөрөмжөө нэгэн зэрэг залгачих боломжтой, тун авсаархан эд юм. Мөн зөвхөн өөртөө биш, хамт явж байгаа болон бусадтай хуваалцах шаардлагатай бол долоон оролт бүхий загварыг сонгох нь оновчтой хувилбар байх болно.

Үнэ: 44.99 ам.доллар

3. SOLPRO HELIOS ЗӨӨВРИЙН УХААЛАГ

ЦЭНЭГЛЭГЧОйр хавьд чинь цахилгааны

оролт байхгүй бол гар утас цэнэглэгчийн ач тус гэж юу байх вэ. Түүнчлэн зөөврийн цэнэглэгч байсан ч цахилгаанд

урьдчилж залгахгүй бол хэргийг нь гаргаж чадахгүй. Харин Sol-pro Helios өөр. Зөөврийн бусад баттерейтэй адилгүй. Нарны эрчим хүчээр ажилладаг уг төхөөрөмж явуут дунд ч таны үнэнч анд байх бөгөөд эрчим хүчинд ч хэмнэлттэй эд.

Үнэ: 99.95 ам.доллар

4. “EQUIL 2” УХААЛАГ ҮЗЭГ

Энэхүү ер бусын үзэг нь гараар зурж, тэмдэглэсэн бүхнээ гар утас, ухаалаг төхөөрөмжиндөө шилжүүлж, файл болгон ашигладгаараа давуу талтай. Нэгэнт файл болгосон бол өнгийг нь өөрчилж, зураг нэмж, текстийг нь зассан ч болно. “Equil 2” ухаалаг үзэгний тусламжтай ажлын уулзалт, илтгэлийн үеэр тэмдэглэсэн гар бичмэлээ хамтран ажиллагсадтайгаа шууд хуваалцах боломжтой.

Үнэ : 189.95 ам.доллар

5. TILE SLIM МӨРЧӨнөө цагт байгаа хамгийн

нимгэн, bluetooth мөрч юм. Гар утас, ухаалаг төхөөрөмжтэйгөө bluetooth ашиглан холбогдож,

GPS-ийн тусламжтай хайгаад олохгүй байгаа аливаа зүйлээ цаг алдалгүй илрүүлэх боломжтой. Тile slim-ийг ихэвчтэн түрийвч, паспорт, гар цүнхэндээ авч явахад тохиромжтой аж.

Үнэ: 30.00 ам.доллар

6. ZUtA LABS БИЧИЛ РОБО ПРИНТЕР

ZUtA Labs бичил робо принтерийн тусламжтай та зочид буудлын бизнес төв рүү ахиж явах шаардлагагүй болно. Энэхүү бичил принтер аливаа төхөөрөжмтэй WiFi-аар холбогддог. Аялагчид гар утас, зөөврийн компьютер, таблет зэргээсээ шаардлагатай үед хэрэгтэй баримтаа цаг алдалгүй хэвлэх боломж олгодог. Ямар ч хэмжээтэй цаасан дээр хэвлэх бөгөөд бүрэн цэнэглэсэн байхад нэг цагийн турш тасралтгүй хэвлэх боломжтой.

Уг төхөөрөмж худалдаанд хараахан гарч амжаагүй байгаа аж. Харин захиалах юм бол 2018 он гэхэд таны гар дээр хүрэх бөгөөд эрт захиалбал хямдралтай юм байна.

Үнэ: 299.00 ам.доллар

“Facebook”-ийн зорилго өөрчлөгджээ

1 2 3

4 5 6

Гоо сайхны мэс заслыг өөгшүүлэгч далд зах зээл

Page 7: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

7

Нийгэм

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга С.Бөхбатаас тодрууллаа.

­Амралт, аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол их гарч байна. Замын цагдаагийн албанаас үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Улсын хэмжээнд зам тээврийн осол нэмэгдсэн. Үүнээс нийслэлийн хэмжээнд осолд өртөж амь насаа алдсан болон бэртэж, гэмтсэн хүний тоо буурсан. Харин хөдөө орон нутагт нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тиймээс Замын цагдаагийн албаныхан шуурхай ажиллаж, арга хэмжээ авч байна.

­Зам тээврийн осол гаргасан иргэд гэмт хэргийн газраас зугтдаг. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед зам тээврийн осол гаргасан этгээд хэргийн газраас зугтах явдал нэмэгдсэн. Өнгөрсөн жилүүдэд энэ хэргийн илрүүлэлт 40-50 хувьтай байсан бол энэ жил 90 орчим хувь болоод буй. Иргэн бүр жолооны ард суугаад жолооч, алхаж явахдаа явган зорчигч болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэнд, амь нас хохирохоос сэргийлье

гэвэл эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хүн бүр дор бүрнээ замын хөдөлгөөнд зөв зохистой оролцож, хурд хэтрүүлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай. Ингэснээрээ өөрийн болон өрөөлийн амь насыг хамгаалж буй хэрэг юм.

­Явган зорчигч зам тээврийн осолд өртөж, бэртэж гэмтэх, амь насаараа хохирсон харамсалтай мэдээ их сонсогдох болсон. Үүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг байнга гардаг. Тиймээс явган зорчигч зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй. Эдгээрээс дийлэнх хувь нь хууль зөрчиж, гарцгүй газраар зам хөндлөн гарсан тохиолдол байдаг. Зарим нь гарцаар гарч байхдаа осолд өртөж, гэмтэх, эсвэл амь насаараа хохирдог.

­Зуслангийн замд хурд

хэтрүүлэх явдал их байна. Үүнээс үүдсэн зам тээврийн осол, зөрчил нэмэгдсэн үү?

-Сүүлийн үед хурд хэтрүүлэх явдал нэмэгдэх болсон. Тухайлбал, хөдөө орон нутгийн замд 60 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой байдаг бол 80-100, зарим тохиолдолд үүнээс ч илүү хурдтай явдаг. Харин хурд хэтрүүлэлгүй 40-60 км цагийн хурдтай буюу хэвийн хурдтай явах ёстой байтал зам тээврийн осол бараг гардаггүй. Статистик мэдээллээр зам тээврийн ослоор өдөр 5-6 хүүхэд бэртэж, гэмтдэг. Үүнээс 90 хүртэлх хувь нь арав хүртэлх насныхан байгаа юм. Тиймээс иргэд өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс хурд хэтрүүлэлгүй, замын хөдөлгөөнд зөв зохистой оролцож, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй.

Сүүлийн үед зам гарч яваад машинд шүргүүлж, мөргүүлсэн болон амь насаараа хохирсон гэсэн дуудлага Замын цагдаагийн байгууллагад өдөр бүр ирж буйг албаны хүн хэлж байна.

Тухайлбал, энэ сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн “Оргил” худалдааны төвийн урд замаар гарч явсан 30-35 орчим насны залууг нэгэн машин мөргөж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн Баянхошуу руу чиглэсэн зам болон Дарь-Эх, Нарны зам, Таван шарын чиглэлд хэд хэдэн зам тээврийн осол гарсан байна. Ослын шалтгаан нь замын хөлдөлгөөнд оролцож буй жолооч нар утсаар ярих, дуу бичлэг үзэх, хөгжим сонсох зэргээр анхаарал нь сарниснаас үүджээ. Тухайлбал, осол гаргасан жолооч нарын 70 гаруй хувь нь машин барьж байхдаа утас ашигладаг гэсэн албан бус тооцоо байдаг аж.

Өнгөрсөн зургаан жилийн статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд зам тээврийн осолд 7410 хүүхэд өртжээ. Харамсалтай нь тэднээс 0-14 насны 300 хүүхэд амь насаараа хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Уг нь сүүлийн жилүүдэд нийслэлийн замд хурд сааруулагч болон хурд хэмжигчийн тоог нэмэгдүүлж, замын цагдаагийн хяналтын системийг иж бүрэн тохижуулж сайжруулаад байгаа. Гэвч зам гарах гэхээр явган хүний гарц ойр байдаггүй, аль эсвэл нэг буудал алхах хэрэг гардаг. Уг

Өдрөөс өдөрт улс орон хөгжиж байгаа боловч өдгөө гэрэл цахилгаангүй, харанхуй амьдарч буй иргэд их хотод цөөнгүйбилээ. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр П.Ганхүү сайдтай эрчим хүчний салбарынхан нийслэлийн гэр хорооллын цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд шуурхай ажиллаж, арга хэмжээ авчээ. Тодруулбал, нийт 13 тэрбум төгрөгийн төсвөөр 42 багц ажлыг эрчим хүчний

барилга угсралтын 38 компани 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн нийт 6000 орчим өрхийг эрчим хүчинд холбожээ. Багц ажлын хувьд нийт 63 дэд станц, 0.4 кВ-ын 114 км, 10 кВ-ын 19.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 10.2 км үргэлжлэх цахилгаан дамжуулах кабель шугам барьж, төвлөрсөн сүлжээнд холбов. Цаашид эрчим хүчний уг ажил үргэлжилнэ гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.

Зам тээврийн осол нэмэгджээ

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

Улсын хэмжээнд зам тээврийн 644 осол гарсанаас 162 хүн амиа алджээ

нь олон улсад явган хүний гарц хоорондын зайг тогтоосон байдаг.

Харамсалтай нь, Улаанбаатар хотын иргэд өнөөдрийг хүртэл явган хүний гарцаар гарч хэвшээгүй хэвээр. Гарц хол, эсвэл залхуурсандаа гарцгүй газраар

нийт 47 жолоочийг илрүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сард төмөр замын вокзалын урд болсон автомашины осол гаргасан залуу насанд хүрээгүй байхдаа жолоодох эрхийн үнэмлэх авсан нь тогтоогдож, тээврийн хөдөлгөөнд оролцох эрхээ хасуулжээ. Тиймээс иргэд

зөвхөн гарцаар зам гарч, жолооч нар нь аюул ослоос урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх болон хурд хэтрүүлэлгүй, замын хөдөлгөөнд зөв зохистой оролцохгүй бол хүний алтан амь хохирсоор байх нь.

С.Батсайхан / ЗГМ©

зам хөндлөн гардаг нь хэвийн үзэгдэл болчихсон. Насанд хүрсэн хүмүүс нь хүүхдүүддээ зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарах хэрэгтэй гэж заадаг хэрнээ өөрсдөө гарцгүй газраар хашаа, хашлага даваад ч хамаагүй гардаг нь нийтлэг үзэгдэл. Заримдаа бүр нялх хүүхэд тэвэрчихээд гүйж байдаг. Энэ мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээсээ болж иргэд өөрсдөө амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор.

Ялангуяа, эцэг, эхийн хараа хяналт, жолооч нарын анхаарал болгоомжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд болон иргэд гэрийнхээ ойролцоо болон зуслангийн замд явж байгаад осолдох, амь насаа алдах

тохиолдол олширлоо. Замын цагдаагийн албанаас

өгсөн мэдээллээр энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 644 осол гарч, 162 хүн амиа алдаж, 446 хүн гэмтжээ. Амиа алдсан иргэдийн 50 орчим хувь нь хүүхэд байсан бөгөөд тэдний нийт ослын 48 хувь нь орон нутгийн замд гардаг. Харин 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн явган зорчигч мөргөсөн гурав, автомашин хоорондоо мөргөлдсөн есөн осол бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Хөдөө орон нутагт зам тээврийн осол нэмэгдсэн

ЗГМ: ИНФОГРАФИК

УЛААНБААТАР

Гэр хорооллын 6000 өрх цахилгаантай боллоо

Жолооч нарын 70 гаруй хувь нь

машин барьж байхдаа гар утсаа

ашигладаг

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа билээ. Тэгвэл Аврах 105 дугаар ангийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туул гол дагуу гурван настай хүүхэд усанд хөл алдан

урсаж байсныг аварч эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ. Тухайн үед эцэг, эх нь голын эрэг дээр байсан боловч хүүхдээ анзааралгүй ийнхүү голын усанд унасан байна. Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас нийт эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтаа өндөржүүлэхийг анхаарууллаа.

Гурван настай хүүхдийн амийг аварчээ

Зам тээврийн осол

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРСАН ХҮНИЙ ТОО (2016 ОН)

399

нийт Улаанбаатарт Хөдөө орон нутагт

89 310

ж о л о о ч 116

зорчигч 127

явган зорчигч 67

Замын цагдаагийн алба©

2016

2017

44 хүн нас барж, 90 хүн гэмтсэн

89 хүн нас барж, 118 хүн гэмтэв

Монгол Улсад жилд дунджаар 8800 осол гардаг.

Зам тээврийн ослын хохирогчдын 10% нь хөгжлийн бэрхшээлтэй болдог.

13 минут тутамд зам тээврийн ослоос болж нэг хүн амь насаа алддаг.

Page 8: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.00 “Хонины найр” Монголын уран сайхны кино

12.20 "Өв эрдэнэ" нэвтрүүлэг

13.20 “Цэлмэг” өдрийн хөтөлбөр

16.00 “Нандин” ток шоу

21.05 “Сүү” хувьцаат компани бонд гаргав

22.10 “Хөдөөгийн баясгалан” Монголын уран сайхны кино

07.30 "Амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

11.35 "Байршил" нэвтрүүлэг

14.00 "Чарли Роузын ярилцлага " нэвтрүүлэг

17.00 "Bloomberg Surveillance"

20.30 "Сайн уу дэлхий" нэвтрүүлэг

22.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

07.05 "Монголчууд XX зууны эхэнд" нэвтрүүлэг

11.15 "Мердокийн тайлагдашгүй нууцууд" ОАК

14.10 "Хүрээлэн" амьд ертөнц нэвтрүүлэг /76 дугаар цуврал/

18.05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино

20.50 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

22.00 "Көсем" ОАК 42 дугаар анги

13.00 "Тэр" хөрөг нэвтрүүлэг

15.00 Галилео есдүгээр хэсэг

19.30 "Ороод гараач" нэвтрүүлэг нэгдүгээр хэсэг

22.30 "Тэрслүү хөвгүүд" ОАК /season-2/ наймдугаар анги

00.00 "Декстер" ОАК /season-1/ дөрөвдүгээр анги

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ09.30 Тог тог тог /season-4/ 50 дугаар хэсэг

ТВ ХӨТӨЛБӨР

Үндэсний их баяр наадмын босгон дээр моринд хайртай монгол түмнээ баясгасан уран зургийн үзэсгэлэнг дэлгэлээ. Зураач, яруу найрагч, “Хөх бичиг” соёлын академийн тэргүүн, соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхбаатарын “Сувдан хөлс” уран зургийн үзэсгэлэн “Q” арт галерейд долдугаар сарын 3-н хүртэл гарч байна. Тус үзэсгэлэнд манлай уяач Д.Даваахүүгийн цолмон халтар, тод манлай уяач Д.Ононгийн хээр болон бусад уяачдын хурдан хүлгүүдийн зураг хийгээд уяачдын хөргийг дэлгэжээ. Хурдан морины чинэсэн хөлсийг “Сувдан хөлс” хэмээдэг учир үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн байна. Тэрбээр реализм чиглэлээр зурдаг ба бодит байдлыг тусгаж, харьцуулан жишиж өгдөгөөрөө онцлогтой уран бүтээлч юм. Бийрийн “Сувдан хөлс” ямар байхыг үзэсгэлэнгээс тольдоорой.

Үйлчилгээний зөвшөөрөл өгч дууслаа

НААДАМ

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100-н зөвшөөрөл, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110-н зөвшөөрөл олгохоор болсон. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хүсэлтийг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс өнөөдрийг хүртэл авна. Хүлээн авсан материалыг зургадугаар сарын 28-29-нд сонгон шалгаруулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлах юм. Тодруулбал, зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, зөвшөөрлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс гарсан Ажлын хэсэг сонгон шалгаруулж олгоно гэсэн үг юм. Мөн энэ жил хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох аж.

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVI.27 32o

19o

VI.28 31o

18o

VI.29 30o

18o

VI.30 31o

19o

VII.1 34o

21o 10 м/с

8 м/с

10 м/с

8 м/с

8 м/с

6 м/с

8 м/с

6 м/с

10 м/с

6 м/с

ҮүлшинэБагавтар үүлтэй Үүлшинэ Бороо шивэрнэ Үүл багасна

УВС33o

17o

ХОВД 32o

19o

ЗАВХАН29o

12o

БАЯНХОНГОР26o

9o

ГОВЬ-АЛТАЙ25o

10o

ӨВӨРХАНГАЙ 23o

11o

АРХАНГАЙ 26o 9o

ХӨВСГӨЛ 31o

13o

БУЛГАН 29o

10o

ТӨВ 25o

12o

ДУНДГОВЬ 28o 15o

ӨМНӨГОВЬ24o

12o

ГОВЬ-СҮМБЭР 28o

14o

ДОРНОГОВЬ 27o

12o

СҮХБААТАР 32o

14o

ХЭНТИЙ 29o

10o

СЭЛЭНГЭ 32o

13o

ОРХОН28o

11o

ДАРХАН-УУЛ32o

15o

ДОРНОД 32o

15o

БАЯН-ӨЛГИЙ29o

15o

Хурдан морины сувдан хөлс

ЗУРХАЙ

Билгийн тооллын 4Зуны дунд улаан морь сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөрҮс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.Наран ургах, шингэх: 04.57-20.50Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Уул

Аргын тооллын зургадугаар сарын 27. Ангараг гараг. Билгийн тооллын 4. Үнэг одтой, хөхөгчин тахиа өдөр.

Өдрийн наран 04.57 цагт мандан, 20.50 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах, ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

364981725

635142897

172563984

791856432

589427613

248739561

927615348

816374259

453298176Өм

нөх д

угаа

рын

хари

у / 06

.23

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР: 1. Дээдсийн харш байрлах Богд уулын нэгэн ам2. Х түц продакшны жүжигчин4. Шатрын бод

6. Найз нар7. Тойрох үйлдэл9. Шведийн алдарт хамтлаг10. Хөдөлмөр

ЗӨВЛӨГӨӨ

ХӨТӨЧ

Нүдээ компьютерийн хороос хамгаалья

ГЕГ гар утас худалдана

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Бээжин-УБ 01.40 04.10 УБ-Хонконг 06.25 10.55 УБ-Ханбумбат 07.20 08.30 УБ-Сөүл 08.45 12.50 Ханбумбат-УБ 09.20 10.25 Хонконг-УБ 12.05 16.50 Сөүл-УБ 14.20 16.50 УБ-Бээжин 17.55 20.10 УБ-Ханбумбат 20.00 21.10 Бээжин-УБ 21.10 23.40 Ханбумбат-УБ 22.00 23.05

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Бээжин-Москва 07.45 14.28 Москва-Бээжин 21.35 14.31 УБ-Москв 13.50 14.28 Москва-УБ 21.35 07.30 Эрээн-УБ 18.00 11.15УБ-Эрээн 20.00 10.25 УБ-Бээжин 07.15 14.04 Хөх хот-УБ 22.50 11.15 УБ-Хөххот 20.00 20.49 УБ-Эрхүү 21.10 02.40 Эрхүү-У 15.35 06.20

Алхам бүр нь компьютержсэн энэ эринд нүдээ хамгаалах хэцүү болжээ. Хэрэв таны нүд амархан ядарч, улайж, загатнадаг бол тэр нь хэт их ачаалал авснаас болоод чийгшилгүй болж буйн шинж юм. Та дараах зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлснээр нүдээ амрааж чадна.

Тогтмол завсарлага авч бай. Хэрэв таны нүд компьютер, зурагтнаас болж ядардаг бол 20 минут тутамд нүдээ дэлгэцнээс өөр зүйлд хандуулаарай. Өөрөөсөө 20-н тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна.

Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэв хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.

Хэрэв таны нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө таны нүдийг тайвшруулна.

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хурааж, улсын орлого болгосон гар утаснуудыг худалдахаар болжээ. Гар утасны үзэсгэлэн долдугаар сарын 20-нд Гаалийн ерөнхий газрын спорт зааланд болно.

ЗГМ: КОМИКС

Mr. Баагийгийн ПАЯН....

Ө.ДэнсмааЗГМ

95

8

8

62

9

5

1294

8

467 1

9

37

4

9

7

63

Хүний үсээр зан чанарыг нь шинжиж

болно.

Зөөлөн үстэй хүн зөөлөн, хатуу

үстэй хүн хатуу араншинтай

гэх мэт.

Халзан хүн бол яах вэ?

Их хувирамтгай л хүн байна даа.

ХӨНДЛӨНГӨӨР:1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сурвалжилсан ОХУ-ын телевиз3. Хятадын нутагт орших томоохон нуур

5. Өмнөговь аймгийн сум8. Нэмэлт11. Монгол Улсын Ерөнхий сайд асан шанзав12. Анхилуун үнэрт ургамал13. Завшаан

БЭ ЛУ

Э ГА

ГСИ

О ОС

О

Пөөх тийм

үү? Айн?

Н

В

РОК

СУ

А

А

Р

АМ

Т

А

А

АН

Р

МОР

Й

Н

Н

АА

Э

ЛИ

А

Х

З

АР

И

Р

Э

АНД

ЛО

Р

СТӨ Монгол Улс, Итали улстай соёл урлагийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зорилгоор Филармони, ГХЯ, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран “Барокко: Итали болон Eврoп” (Grand Galá: Barocco, Italy & Europe”) гала тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 29-нд 18.00 цагт болно.

ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР

Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой Hunnu Music Festival арга хэмжээг энэ сарын 30-ны 12.00 цагт зохион байгуулна. Энэ жилийн наадамд 3-5 DJ болон нийт 18 цагийн шоу хөтөлбөрийг хүргэх аж.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Продюсер Б.Ангирмаа шавь нартайгаа хамтран “Ангираатай үдэш” тоглолтоо энэ сарын 30-ны 19.00 цагт толилуулна. Тус хүрээлэн Шөнийн парк хөтөлбөрөө энэ сарын 30-н, долдугаар сарын 1-нд зохион байгуулна. Найз нөхөд, гэр бүлийн хамт парк дээр тоглонгоо олон төрлийн сонирхолтой үзүүлбэр үзэх боломжтой.

МОНГОЛ ШИЛТГЭЭН Монгол шилтгээн цогцолбороос зохион байгуулж буй Bonfire party энэ сарын 30-нд болно. Их хотын 200 залууст зориулсан галын наадмын цогц арга хэмжээг анх удаа хийж буй бөгөөд зориулалтын талбайд болох аж.

1 2 3 4

5 6 7

8

9

11

10

12 13

Гадаадын 261 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр хууль бус хугацаанд амьдарч байгаа гадаадын иргэдийг шалгаж, зөрч лийг хянасан байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уг шалгалтыг хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Бусад зөрчилтэй иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргасан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.

Page 9: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Ерөнхийлөгчийн хүргэнтэй холбогдсон Оросын банк

Хойд Солонгосоос зугтах маш аюултай Өрөнд баригдсан Air India-г хувьчлах шийдэл

Сочигийн өвлийн олимп болон Украины салан тусгаарлагчдад шаард лагатай санхүүжилтийг Внешэконом банк гаргажээ. > 10

Дэлхийн хамгийн дарангуйлагч дэглэмийн дор амьдрахыг тэв чих үү, эсвэл бүхнээрээ дэнчин тавиад эрх чөлөө рүү зугтах уу. > 10

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үндэсний агаарын тээврийн Air India компанийг худалдах захирамж гаргана. > 10

Японы эдийн засгийн тусгай бүсийн дуулианРобин Хардин

Японы ерөнхий сайд Шинзо Абэ 2014 онд байгуулсан хэд хэдэн “Эдийн засгийн тусгай бүс”-ээ “Хуулиар хамгаалсан ашиг сонирхлын аварга хадыг дэл бэ татах эргэлт болно” хэмээн ам алж байв. Гэтэл гурван жилийн дараа уг эргэлт түүний Засгийн газ рыг дэлбэ татах аюултай болж хувир лаа. Тусгай бүсийн нэгэнд ноён Абэгийн дотно андын нээх гэж буй Какэ Гакүэн мал эмнэлгийн шинэ сургуультай холбоотой маргаан ихэссээр.

Эдийн засгийн тусгай бүс нь явцуу ашиг сонирхолтой хол боо-той бэрхшээлийг шийдвэр лэж байна уу, эсвэл тэс өөр утга учир тай явцуу ашиг сонирхолд үйлчлээд байна уу гэсэн асуулт ноён Абэгийн андуудтай холбог-дон үүслээ.

“Анх тодорхой бүс нутагт гүнзгий нэвтэрсэн зарим тогтол-

цоог арилгах зорилгоор Эдийн засгийн тусгай бүс байгуулсан” хэмээн сөрөг Ардчилсан намын сүүдрийн Засгийн газрын захир-гааны шинэчлэл эрхэлсэн сайд Масато Имай тайлбарлав.

“Какэ Гакүэний хувьд мал эм нэл гийн шинэ сургуулийн хэрэгцээ байсан учраас уг зохи-цуулалтыг авч хаях ёстой, эсэх нь анхандаа тодорхойгүй байлаа. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Абэтэй дотно хүний эрхэлдэг Какэ Гакүэнд ганцааранд нь ивээл үзүүлсэн нь сэжигтэй” хэмээн тэрбээр мэдэгдлээ.

Эдийн засгийн тусгай бүс нь нийт Япон даяар хүчин төгөлдөр үйлчилдэг зарим зохицуулалтад үл хамаарах боломжийг орон нутгийнханд олгодог. Шикокү арлын Имабари хотод байгуулсан тусгай бүс нь Японд мал эмнэлгийн сургуулийн тоог хязгаарласан зохицуулалтад

хамаарах ёсгүй.Чухам энэ нь эдийн засгийн

тусгай бүсийн зорилго юм. Мал эмнэлгийн зарим сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийн тоо хүчин чадлаас нь 30-40 дахин их байгаа ч Японы мал эмнэлгийн ухааны холбоо шинэ коллеж байгуулах бүхий л саналд татгалзсан хариу өгсөөр олон арван жил болжээ.

Гэтэл ноён Абэгийн Засгийн газар Ерөнхий сайдын дотно анд Коотаро Какэгийн мэдлийн Какэ Гакүэн сургуулийн харьяанд шинэ коллеж байгуулах шахалт үзүүлж буйг баталсан баримтаас үүдэлтэй шуугиан сүүлийн хэдэн долоо хоног үргэлжиллээ.

Уг дуулиант хэрэг нь ноён Абэгийн нэр хүндэд ноцтой цохилт болж, дэмжигч нар нь 50 хувь хүрэхгүй болтлоо цөөрөв. Шалтгаан нь зөвхөн дээрх хэргээр зогсохгүй. Тэрбээр Моритомо Гакүэн хэмээх өөр

нэг сургуульд төрийн мэдлийн газрыг хямдаар зарсан хэрэг энэ оны эхээр дэгдээд намжсан.

Аль аль нь Ерөнхий сайдын найз нөхдөд илүү эрх мэдэл олгосон тул Японы Засгийн газарт танил тал харах явдал газар авчээ гэсэн хардлага төрүүлж байна. Моритомо Гакүэн, Какэ Гакүэний алинд ч онцгой эрх олгоогүй болохоо ноён Абэ мэдэгдсэн.

Эдийн засгийн тусгай бүсийг өмөөрөгчид дээрх хэрэг тогтсон тогтолцоонд сөрөг нөлөөлөх учиргүй хэмээн маргаж байна. “Япон улс мал эмнэлгийн шинэ сургууль байгуулалгүй 50 жил болсон юм шүү. Ийм юмыг улс төртэй хутгаж байгаа нь даан ч урамгүй” хэмээн Шёова эмэгтэй чүүдийн их сургуулийн эдийн засагч Наохиро Яширо тайлбарлав.

Тогтолцоо өөрчлөгдөж буй

талаар ноён Яширо хэд хэдэн жи шээ дурдаж байлаа. “Хөдөө аж ахуй хамгийн их өөрчлөгдөж бай гаа болов уу” хэмээн өгүүлсэн тэр бээр Хиого мужийн Ябү эдийн зас гийн тусгай бүсэд фермийн газар эзэм ших компанийн хуучин жур мыг зогсоосон талаар дурдсан юм.

Токио, Оосака орчмын тусгай бүсэд шилжин суугчдыг дэмжих зорилгоор цагаачлалын зарим зохицуулалтыг түр зогсоожээ. Галт тэрэгний Токио өртөө орчмын бүсэд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч нар өндөр барилга байгуулахыг дэмждэг өгөөмөр журам урьдынхаасаа ч зөөлөрлөө.

Эдүгээ шийдвэрлэх ёстой чухал асуудал бол Эдийн засгийн тусгай бүсийн цар хэмжээг өргөжүүлэх явдал хэмээн дэмжигчид нь үзэж байна. “Хууль зүйн зохицуулалтыг өөрчлөн шинэчлэхэд Эдийн

засгийн тусгай бүс ердөө ганц хэрэглүүр” хэмээн Васэдагийн бизнесийн сургуулийн санхүү-гийн профессор, хэд хэдэн Зас гийн газарт зөвлөх байсан Юүко Кава мото тайлбарлав. “Төслүү дийг нэг нэгээр нь авч үзвэл онцын нөлөөгүй мэт боловч нийтэд нь авч үзэх тохиолдолд том зөрүү гарна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Эдийн засгийн тусгай бүсүүд Какэ Гакүэн шиг байгууллагад өгөөжөө хайрлаад зогсохгүй. Ийм бүсийн утга учир нь “Тодорхой туршилт хийж, амжилттай болох тохиолдолд улс даяар нэвтрүүлэх явдал” хэмээн ноён Яширо үзэж байна.

Суларчихаад байгаа эдийн засгийн бүтцийн шинэчлэл, улс төрийн нэр хүндээ сэргээх гэвэл ноён Абэ одоогийнхоо хийж буйг үргэлжлүүлэх хэрэгтэй бололтой.

эргүүлэн татагдсан юм. Түүнийг Хятадын банкны зохицуулах комиссын даргаар томилж, банкны салбар дахь аз туршсан эрсдэлтэй ажиллагааг зогсоож, зохицуулах үүрэг хү лээл гэжээ. “Банкны салбар зам ба раагаа алдах аваас би албан тушаалаа-саа огцорно” хэ мээн тэрбээр дөрөвдүгээр сард хуралдсан санхүүгийн зохицуу лагч нарын чуулган дээр амалж байв.

Хятадын банкны зохицуулах комисс түүний удирдлагаар тус улс дахь нэгтгэх, худалдан авах ажиллагаа хамгийн их хийж буй дөрвөн группээс банкуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг хянан шалгасан юм. Уг шалгалтын тайлантай холбоотой мэдээлэл зургадугаар сарын 22-нд нийт-лэгдсэн нь дэлхийн нэгтгэх, ху далдан авах салбарыг доргиосон үйл явдал боллоо.

Урьд нь Хятадын ардын банк-ны дэд дарга, Хятадын валютын зохицуулах байгууллага, үнэт цаасны зохицуулах байгуул лага, төрийн өмчийн “дөрвөн их” банкны нэгийг удирдаж байсан хүнд Хятадын банкны зохицуулах комиссын даргын албан тушаал жулдана хэмээн зарим нь үздэг.

Тус комиссын даргаар томилс-ны учир нь Хятадын ардын банкаар тэргүүлүүлсэн “супер зохи цуулагч” байгууллага үүс-гэж, тэргүүлэгчээр нь ноён Гуог тавихаар төлөвлөж буйн илрэл

хэмээн түүнийг дэмжигчид тайлбар ладаг. Хятадын банкны зохи цуулах байгууллагууд нэг-дэх, эсэх талаар гадаадын зочид ноён Гуогоос шалгаах болсон ту хай уг асуудалд ойр дөт хүмүүс тайлбарлаж байгаа.

Гэтэл супер зохицуулагч үүсгэх нь хүнд суртлыг гааруулахаас цаашгүй. Иймд ердөө Хятадын ардын банк, Хятадын банкны зохицуулах комисс, үнэт цаасны болон даатгалын зохицуулах агентлагуудыг шинэчилж чадах хүн томилоод болоо хэмээн үздэг дээд албаны хүмүүс ч цөөнгүй.

Шаньдун мужид ажиллаж байхдаа намын нарийн бичгийн даргаар дэвшиж, ноён Жоуг залгамжлах өрсөлдөөнд давуу байр суурьтай болж амжаагүйдээ ноён Гуо харамсаж явдаг хэмээн түүнд ойр дөт нэгэн эрхэм өгүүлж байлаа.

ЖЯН ЧАОЛЯН­ХУБЭЙ МУЖИЙН НАМЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГАХубэй мужийн намын нарийн

бичгийн дарга, 59 настай Жян Чаоляныг Хятадын ардын банкны тэргүүнээр сонгогдох боломжтой хүн хэмээн саяхнаас л шуугиж эхэллээ. Бээжинд байрладаг, эдийн засгийн зөвлөгөө өгөх Trivium компанийн судлаач Эндрю Полк түүнийг Хятадын ардын банкны удирдагчийн албанд чухам таарах “Гялалзсан

түүх бүхий жинхэнэ хошуучлагч” хэмээн тодорхойлов.

Тэрбээр ноён Гуогийн нэгэн адил орон нутгийн захиргааны болоод санхүүгийн удирдлагын албыг сэлгэн гүйцэтгэж, тус улсын бодлогын гол банк, төрийн өмчийн дөрвөн том зээл дүүлэгчийн нэг-Хятадын хөгж лийн банкны удирдлагад багтаж байв. Ши Жиньпин 2014 оноос хойш түүнийг гурван ч удаа албан тушаал дэвшүүлсэн. Энэ нь түүнийг Хятадын ардын банкны удирдлагад нэр дэвшигч нарын дотор ноён Шид илүү үнэнч нэгэн болохыг харуулж байна.

Хятадын түүхэн дэх хамгийн том дампуурал - Гуандуны олон улсын траст, хөрөнгө оруулалтын корпорацыг (GITIC - Guangdong International Trust and Investment Corporation) 1999 онд төлбөрийн чадваргүй хэмээн зарлахад тэр-бээр гол үүрэг гүйцэтгэсэн хүн.

Төрийн өмчийн уг компанийн өр нь Бээжингээс зохион байгуул-сан зүйл хэмээн ташаа ойлгож байсан GITIC-ийн зээлдүүлэгч нартай (олон улсын зээлдүүлэгч нар мөн багтана) хэлэлцэн тохи-ролцох ажиллагаанд тэрбээр тухайн үеийн Гуандун мужийн дэд дарга Ван Чишаньтай нягт хамтран ажиллажээ. Ноён Ван эдүгээ Ши Жиньпиний авлигын эсрэг компанийн удирдагч, хүн бүхний айдас хүргэсэн эрхэм болсон.

GITIC-д ажиллахаасаа өмнө тэрбээр Хятадын ардын банкны Шэньжэнь дахь салбарыг удир даж байлаа. Хонконгтой хил залгаа, эдийн засгийн тус гай бүсэд оршдог уг сал бар нь Хятадын төв банкны орон нут гийн амин чухал салбарын нэг.

ЛЮ ШИ­ЮЙ­ХЯТАДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗОХИЦУУЛАХ

КОМИССЫН ДАРГАХятадын үнэт цаасны

зохи цуулах комиссын даргаар өн-гөр сөн онд томилохоос нь өмнө, 56 настай ноён Люг мэд дэг хүн цөөн байв. Эрс шулуун үг яриатай, улс төрийн чадам гай удирдагч гэдгээ богино хуга цаанд гялалзтал харуулсан түүнийг ноён Жоугийн халааг авах ирээдүйтэй хүн хэмээн олон шинжээч таамаглаж байна.

Ноён Гуо, Жян нараас ялга -рах зүйл гэвэл түүнд Хята дын санхүүгийн томоохон бай гуул-лага, орон нутгийн за хир гаа ны удирд лагын албан тушаал хаш сан түүх байхгүй. Хята дын ардын банкинд ажилла сан най ман жилийн дотор орлогч дарга болтол дэвшсэн түүний зам налын ихэнх нь тус банктай холбоотой.

Ноён Лю замбараагаа алдсан үнэт цаасны зохицуулах байгуул-лагыг өв болгон хүлээн авсан хүн. Хөрөнгийн зах зээл дэх хөөс 2015 онд хагарах үеэр өмнөх удирдлага олигтой арга хэмжээ авч чадаагүй.

Хятадын төв банкны шинэ удирдагч

Хөөс хагарснаас үүдэн зах зээл нурах үеэр Зас гийн газраас хэрэгжүүлсэн бүтэл муу тай аврах ажиллагаа ч өмнөх удирдлагатай холбоотой.

Ноён Люг удирдах албанд томилсноос хойш CSI 300 ин-декс 20 орчим хувиар сэргэжээ. Тэрбээр зах зээл дэх буруу үйл ажиллагааг нугаслан дарж, хөөс рөн томорч буй санхүүгийн эрсдэлийг бууруулах үүрэг бүхий зохицуулах байгууллагын хар цага гэсэн имижтэй болоод байна.

Бүртгэлтэй компаниудад гол-лох байр суурь эзлэхийн тулд санхүүгийн нүсэр хөшүүрэг ашиглаж буй “балмад” даатгагч нарын эсрэг арга хэмжээг тэр-бээр өнгөрсөн онд авч байлаа. Мэдэгдлээс нь хойш хэдхэн долоо хоногийн дотор бусад зохицуулах агентлагууд түүний гал цогтой дайчин шүүмжийг давтаж, авли-гатай тэмцэх мөрдөн шалгагч нар нийт санхүүгийн салбар даяар цэвэрлэгээ өрнүүл сэн юм.

“Албан тушаалаа анх хүлээн авахдаа санхүүгийн зах зээлийн эмх замбараагүй байдалд цо чир-дож гүйцсэн” хэмээн ноён Лю энэ жил тайлбарласан юм. Үнэт цаасны зохицуулах байгуул-лага цаашид “жижиг хөрөнгө оруулагчдыг сүйрүүлэгч сан хүү-гийн матруудтай хайр найр гүй тэмцэнэ” хэмээн тэрбээр анхаа-руулж байна.

И­ГАН­ХЯТАДЫН АРДЫН БАНКНЫ ОРЛОГЧ ДАРГАНоён Жоуг залгамжлахаар до-

тоодоос нь шалгарч буй гол хүн бол эдүгээ 59 настай И-Ган. Тэр-бээр 2008 оноос хойш Хята дын ардын банкны орлогч даргаар ажиллаж байна.

АНУ-д найман жилийг өнгө-рөөж, докторын зэрэг хамгаалан, Индианагийн их сургуульд багшилж байсан, англиар ус цас ноён И бол олон улсын тавцанд Хятадын ардын банкны нүүр царай, дэлхий дахинд ижил ал баны хүмүүсийн талархлыг хүлээдэг эрхэм.

Тэрбээр 1994 онд Хятаддаа эргэн ирж, Бээжингийн их сур-гуульд гурван жил багшлаад Хя та дын ардын банкинд шил жин ажил ласан. Дэлхийн сан хүү гийн зах зээл дэх ширүүн шүүмжлэлийн бай, 2015 оны наймдугаар сараас хойш хэрэгжиж буй, юанийн хан шийн өдөр тут мын зас варыг томъёол дог аргыг өөрч лөн, Хя-тадаас гаднах ертөнцтэй тог тоо сон холбоог бэхжүүлэхэд хамгийн тохирсон хүн хэмээн дэмжигчид нь түүнийг үнэлж байна.

Гэхдээ олон улсын хурал чуул-ганд англиар ус цас шиг урсгадаг хүмүүс Хятадын Засгийн газрын дээд албан тушаалд амжилттай өрсөлдсөн тохиолдол харьцангуй ховор.

Зүүн талаас Жян Чаолян, Гуо Шучин, Лю Ши-Юй, И-Ган

Том МитчеллБНХАУ-ын дарга Ши Жинь пин

хоёр дахь таван жилээр сонгогдох гараа болох учиртай, энэ оны эцсээр чуулах Хятадын коммунист намын их хурлын үеэр тус улсын төв банкны албыг хамгийн удаан буюу 15 жил хашсан ноён Жоу Сяочуань албан тушаалаа өгнө.

Энэ жил 69 настай ноён Жоу гийн үед дундад улсын хөрөн гийн данс шат дараалан нээлт тэй болсны ачаар юанийн ханш тогтооход зах зээлийн үүрэг ихсэж, хятад валют аажим боловч итгэлтэйгээр интерна-ционалжсан. Шанхайд энэ долоо хоногт чуулсан эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ноён Жоу Хятадын санхүүгийн салбарт гаднын өрсөлдөөнийг дэмжихийг уриалж байлаа. Хя тад орны эрх баригчид дотор шинэч-лэл дэмжигч гол хүмүүсийн нэг тэрбээр “Протекционизм бол зал хуурлын эх үндэс” хэмээн ан-хааруулж байна.

Гэхдээ ноён Жоу алба хашсан сүүлийн жилийг шинэчлэл хэрэгжсэн гэхээсээ ухралт болсон хэмээн дүгнэж болно. Хөрөнгийн дансыг нээлттэй болгох ажилд гарсан ахиц дэвшил нь хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалыг зогсоох үүднээс гадаад валютад тавьсан хязгаарлалтаас шалтгаалан зогсонги болж хувирлаа. Мөн юанийн ам.доллартай харьцах ханшид оруулдаг “өдөр бүрийн засвар”-ын шинэ журам тодор-хой бус хэмээн Хятадын ардын банкийг шүүмжлэх болов. Тус банк уг журамд нийцүүлэн юанийн ханшийг өдөрт хоёр ху-виас хэтрүүлэхгүйгээр өөрчилж байгаа.

Доор өгүүлэх эрхмүүдээс нэг нь ноён Жоуг залгамжилна хэ-мээн Хятадын ардын банкны үйл ажиллагааг ажиглагчид таа-маг лаж байна. Ноён Жоугийн шинэчлэлийг өв болгон үргэлж-лүүлэх үү, үгүй хийх үү гэдгийг шинээр сонгогдох эрхэм тодор-хойлно.

ГУО ШУЧИН­ХЯТАДЫН БАНКНЫ ЗОХИЦУУЛАХ

КОМИССЫН ДАРГАЭдүгээ 61 настай ноён Гуо

Шучин нь Хятадын ардын банк-ны удирдлагад технок ратуудын сонголт болж буй эрхэм. Тэрбээр эдийн засаг, санхүүгийн хэд хэдэн хүнд хэцүү шинэчлэл өрнүүлж, Хятад улсыг Дэлхийн худалдааны байгууллагад эл сүүл сэн Жу Рунжигийн засаглалын 1990-ээд онд тодорсон, төв банкны одоо-гийн удирдлагатай нэг цаг үеийн хүн.

Ноён Гуо орон нутгийн удирд-лагад намын нарийн бичгийн даргын дараа орох том албан тушаал болох Шаньдун мужийн даргаар хэдэн жил ажилласны эцэст энэ онд Бээжин хотноо

ВВМ©

Page 10: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Киран СтейсиЕрөнхий сайд Нарендра

Моди хэдхэн хоногийн дараа Air India үндэсний агаарын тээврийн компанийг худалдах захирамж гаргах байх гэж Делигийн албаныхан ярилцаж байна. Хэлэлцээнд оролцсон хүмүүсийн манай сонинд ярьснаар танхимын сайд нар төлөвлөгөөг хэлэлцээд, энэ долоо хоногт шийдэлд хүрэх аж. Энэ нь Азид тийрэлтэт онгоц нэвтрүүлж, 70 жил төрийн эзэмшилд байсан боловч одоо өр, алдагдлаас салах байсан ком панийн төгсгөл болж магадгүй. Агаарын тээврийн сайд Жаяант Синха “Air India дэлхийд нэр хүндтэй Lufthan-sa, British Airways, Emirates мэтийн агаарын компаниудтай эн зэрэгцэж байсан ба байх ч ёстой. Тус компанийг шинэчлэх үйл явцад удирдлага, үйл ажил лагаа, онгоц худалдан авалт, эзэмшил зэрэг багтана. Эдгээр арга хэмжээ Air India болон Энэтхэгийн агаарын тээврийн салбарын ирээдүйд сайн нөлөөтэй” хэмээв.

Air India тус улсын түүхэнд

онцгой байр эзэлдэг бөгөөд 1932 онд Жамсетжи Тата үүсгэн байгуулж, Tata Airlines нэртэй байгаад 1948 онд Энэтхэг тус-гаар тогтносны дараа улсын мэдэлд очсоноор одоогийн нэрээ авсан юм. Эднийх тийрэлтэт онгоц түрээслэсэн Азийн анхны, бүх онгоц нь тийрэлтэт хөдөлгүүртэй болсон дэлхийн

анхны агаарын компани аж. Тус компани Ерөнхий сайдын гадаад айлчлалд үйлчилж ир-сэн агаад энэтхэгчүүдийн ав рах ажиллагааны хүрээнд 1990 онд Кувейтээс 170000 иргэнээ авчирч байв.

Гэвч сүүлийн найман жил алдагдалтай ажиллаж, хямд нислэг хийдэг компаниудтай

амжилттай өрсөлдөж чадсан-гүй. Одоо өр нь найман тэр бум ам.долларт хүрсэн нь ком-панийн өөрийнх нь өртөгтэй бараг тэнцэх ба хувьцаа нь үнэгүйдсэн байна. Гуравдугаар сард Энэтхэгийн үндэсний аудитын газар шалгаад 2012-2015 оны хооронд нэг тэрбум шахам ам.долларын алдагдлаа

дутуу тайлагнасан болохыг илрүүлжээ. Өмнө нь хувьчлах оролдлого хийж байсан авч үр дүнд хүрээгүй. 2001 онд Важпайн Засгийн газрын үед Тата групп, Сингапурын агаа рын тээврийн компанийн хам тарсан компанид худал-дах тохиролцоонд хүрсэн авч сүүлийн мөчид Сингапурын тал

хэлцлээс татгалзсан юм.Уг явдлыг өрсөлдөөн нэ мэг-

дэхээс айсан хувийн нислэ гийн компаниудын лоббиноос шалт гаалсан гэж зарим сайд бу руутгасан байдаг. Шинэ Де-лигийн албаныхан энэ удаад зохион байгуулалтыг сайн хийж, наад зах нь дөрөв, таван том компаниас санал авахаар төлөвлөж байна. Тендерийн эхэнд Тата, Сингапурын хам тар-сан дотоодын нислэгийн Vistara компаниас өгсөн санал явж байгаа аж. Олон компани Air India-ийн өрөөс болгоомжлон, санал өгөхөөс түдгэлзсэн бол зарим нь гадаад нислэгийн эрхийг ихээхэн сонирхож буй. Энэтхэгт агаарын зорчигчдын тоо жилдээ 17 хувиар өсөж байна. Сайд нарын танхим хэд хэдэн зарчмын асуудал шийдэх дутуу байгаагийн дотор худалдааг хялбарчлах үүднээс компанийг хэсэгчлэн хуваах уу, саналаас татгалзах эрсдэлийг багасгахын тулд барьцааг буцаахгүй байх нь зүйтэй юү гэх мэт зүйлийг тохи-ролцох ёстой.

Ерөнхийлөгчийн хүргэнтэй холбогдсон Оросын банкМак Седдон

Ноён Путин Сочигийн өв-лийн олимп болон Украины салан тусгаарлагчдад зарцуулах санхүүжилт хэрэгтэй болоход Внешэконом банкинд /ВЭБ/ хандаж байв. Иймээс Трампын хүргэн Жаред Кушнер ВЭБ-ны захирал Сергей Гор ков той уулзсан тухай мэдээ тарахад шинэ засаг захир гааны Кремль-тэй хэлхээ холбоог судалж буй мөрдөн байцаагч дын дунд түг-шүүрийн харанга дэлджээ. Анх Лениний байгуул сан банкны захирлаар ноён Путин нэг үе ажиллаж байсан агаад одоо олон улсын хоригт өртөж, Russiagate хэмээх дуулианы бай болоод буй. Трампыг Цагаан ордонд зал-рахын өмнөх арванхоёрдугаар сард Ку шнер, Горков нар уулзсан байдаг.

ВЭБ нь банкны лицензгүй-гээр төв банк буюу захирлын зөвлөлийн хяналтаас гадуур ажилладаг тул энгийн утгаар нь банк гэж үзэхэд бэрх. Харин ч Кремлийн хэрэглүүр болж, тусгай зорилготой төслүүдийг дэмждэг аж. Ноён Путин ВЭБ асар их алдагдал хүлээсний дараа

Горковыг ноднин томилжээ. Гэвч үүнийг Москва дахь банкны шинжээчид арван жилийн өмнөөс тус байгуул лагыг эрхэндээ авсан Путиний шийдвэрийн зайлшгүй үр дагавар гэж үзэж байна. Путин Ерөнхий сайд байх дөрвөн жилийн хуга цаанд ВЭБ-ийг удир дахдаа санхүүгийн амьдрах чадварыг үл харгалзан Крем лийн төслүүдэд зээл олгожээ.

Тус банкны удирдлага хямра-лын дараа Оросын бизнесийг дэмжих шаардлагатай байсан гэж тайлбарладаг. ВЭБ-ны нэг захирал “Бид өөр хаанаас ч сан хүүжилт авах боломжгүй төслүү дийг дэмждэг” хэмээсэн юм. Өнөөдөр Ерөнхий сайд Дмит рий Медведевийн удир даж буй захирлуудын зөвлөл бүхэлдээ Засгийн газрын албаныхнаас бүрддэг. Standard & Poor's-ийн шинжээч Карен Вартапетов “Зөвлөл рүү утасдахад л Засгийн газрын чухал гэж үзсэн төслийг санхүүжүүлэх шийдвэр гардаг” гэжээ. Ийм арга барилаар 2014 онд Сочигийн тоглолт болон Украины зүүн нутгийн гангийн үйлдвэрт хөрөнгө оруулсан байна. Олимпийн

төслийн бефолт ба Украйнд эхэлсэн мөргөлдөөн ВЭБ-ны санхүүжилтийн үлэмж хэсгийг эргэн төлөгдөхгүй болгожээ.

Гэвч Засгийн газар тус банкинд жилдээ 300 тэрбум рублийг шинэ төсөлд оруулахаар илгээдэг боловч аврахыг хүсэхгүй байгаа бололтой. Оросын төв банкны дэд захирал асан одоо Brook-ings-ийн хүрээлэнд ажиллаж байгаа Сергей Алексашенко ВЭБ-ны санхүүжилтийг танах нь нийгмийн зардлыг хасахаас хялбар гээд “Путин багш, эмч нар, цэрэг, цагдаагийнхны цалинг багасгаж чадахгүй. Гэхдээ энэ жил ВЭБ-д санхүүжилт хийхгүй байсан ч юу ч тохиолдохгүй” гэв.

Кушнер, Горков нарыг уулзаж байх үеэр тус банк ирэх жилээс ашигтай ажиллах, үндсэн хөрөнгө бус муу зээлээсээ ангижрах төлөвлөгөө болосруулсан байна. Горков гуравдугаар сард ярихдаа АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кислякийн зохион байгуулснаар ноён Кушнертэй уулзсан хэмээн дурджээ. Кушнер уг уулзалтыг хадам аавынхаа олгосон дипломат эрх хэмжээний

хүрээнд явуулсан гэж мэдэгдсэн. ВЭБ АНУ-ын санхүүгийн хо-ригт бусдаас илүү өртсөн тул хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх зорилгоор Нью-Йоркт ирсэн байж магадгүй гэж шинжээчид таамагладаг.

Оросын нэг улсын банкны ажилтан ноднин FT сонинд хэлэхдээ Оросын тал АНУ-ын санхүүгийн хоригийг зөөл рүүлэх талаар лобби хийж байгааг мэдээлсэн. Гэвч Трамп ба Москвагийн хэлхээ хол боог мөрдөн байцаах ажил өргөжсөн тул дээрх санаачилга зогссон гэж уг ажилтан ярьсан юм. Уулзалтын талаар Цагаан ордон ба Кремлийн тайлбар зөрж байгаа хэдий ч зөвхөн бизнес ярьсан гэдэг нь юу л бол гэж ноён Алексашенко тэмдэглэв. Тэрбээр “Энэ банкинд бэлэн мөнгө, капитал байхгүй. Зах зээл ба Засгийн газраас санхүүжилт ирээгүй. Ийм тохиолдолд тус төслийг санхүүжүүлэх боломжгүй. Хоригт өртсөн ч хэзээ нэгэн цагт цуцлагдана хэмээн найдах л үлдсэн” хэмээн дүгнэсэн юм.

Брайн ХаррисСонголт асар эрсдэлтэй. Дэл-

хийн хамгийн дарангуйлагч дэглэмийн дор амьдрахыг тэв чих үү, эсвэл бүхнээрээ дэнчин тавиад эрх чөлөө рүү зугтах уу. Сүүлийн хэдэн арван жилд “Азийн газар доогуур төмөр зам” нэртэй жимээр төрийн хя налт, ядуурлаас зугтан аюул гүй байдлыг хайж, өмнөд рүү зүтгэсээр ирсэн. XIX зуунд Америкийн боолууд өмнөдөөс оргон зайлж асан нууц замын сүлжээний жишгээр ийнхүү нэрлэжээ. Гэвч жим улам нарийсаж, аялал маш аюултай боллоо. Пхеньян, Бээжин хоёр хүч хавсран дүрвэгсэд төдийгүй тусламжийн бүлэг, шашныхан, зуучлагчдын замыг хааж байгаа юм.

Өрнөдийн гүрнүүд хүний эрхийн асуудлаас илүү Хойд Солонгосын цөмийн аюулд анхаарах болжээ. Хүмүүсийг Хятад руу гарахад тусалдаг христийн бүлгийн төлөөлөгч Тим Питерс “Хойд солонгосчууд бол XXI зууны боолчууд” гэсэн байна. Хүмүүс Хятадын хилийн Түмэн голыг гатлан Юннан мужид ирдэг агаад цаашлаад нууц байраар дамжин харуул хамгаалалтыг өнгөрч, Зүүн Өмнөд Азийн Тайланд, Лаос улсуудад ирнэ. Эндээс Өмнөд Солонгосын дипломатууд Сөүл рүү авчирдаг байна.

Хоёр Солонгос хуваагдса-

наас хойш БНАСАУ-ын 30000 орчим иргэн өмнөд рүү ир сэн ба сүүлийн жилд дүрвэг чийн тоо 1500-д хүрэв. Гэвч энэ он гарсаар энэ тоо гэнэт цөөрс ний шалтгааныг Хятадын хил дээр хяналт чангарсантай хол бон тайлбарладаг. “Хойд Солон-госоос зугтсан нь” номын зо хиогч Мелани Киркпатрик “Хятад, Хойд Солонгос хоёр хилээ чангаллаа. Маш цөөн хүн Хятад руу гарч байна. Энд тусламж, хүний эрхийн асуудлыг анхаардаггүй. АНУ-ын засаг захиргаа энэ талаар Бээжинтэй ажиллаж чадахгүй байна” гэжээ.

Дүвэгсдийг нууц замаар гар га хад тусалдаг төрийн бус байгууллагын төлөө лөгч Сокил Пак аюулаас хамгаалах арга

хэмжээ чангараад удаж буйг онцлов. Тэрбээр “Энд зэрлэг өрнөд шиг байсан боловч Ким Жон Ун, Ши Жиньпин нар засгийн эрхэнд гарснаас хойш чангарсан. Хятад улс хөгжиж, өөртөө итгэлтэй болох тусам гадаадын иргэд хил орчимд хууль бусаар ажиллахыг хааж байгаа” хэмээв.

Өмнөд Солонгос нутагтаа Америкийн THAAD системийг байрлуулахыг зөвшөөрсөн мар гааны үеэр Бээжин Өмнөд Солонгосын шашны 10-20 ажилтныг нутгаасаа гаргалаа. Тэд Хятадын хойд нутагт Хойд Солонгосын ядарсан ца гаачдад тусалж байсан юм. Христийн бүлгийн гишүүн Дан Чун “Урьд ийм зүйл хараагүй. Хэрээс хэтэрсэн явдал боллоо” хэмээн гомдолложээ. Дэмжлэгээ алдсан дүрвэгчид утасдах нь олширсныг ноён Питерс ярьсан боловч тусламжийнхан ч өөрсдөө хүнд байдалд оржээ. Албан ёсны тоо байхгүй ч 200000 орчим хойд солонгосчууд Хятадад амьдардаг гэсэн таамаг бий. Тэдний олонх нь эмэгтэйчүүд агаад хуулийн статусгүй учир сексийн зорилгоор худалдагддаг байна.

Дүрвэгсэд Хятадын цагдаад баригдан нутаг руугаа хүр гэг-дэхээс айн амьдардаг. Тэд нийг дүрвэгч биш, эдийн зас гийн ца гаач гэж үздэг аж. Хойд Со лон гост буцаж ирвэл бай-

цааг даж, шоронгийн хаалга та тах энүүхэнд. Хэрэв өмнөд рүү зугтах санаатай байсан бол бүр хатуу шийтгүүлдэг. Иймээс тэд Хятадын нут гаар дамжин аль болох хурдхан өмнөдийг зорьдог гэнэ. Ноён Чуны ярьснаар 10 дүрвэгчээс нэг нь нууц замыг сонгодог бол бусад нь Хятадад үлдэхийг нутагтаа байснаас дээр гэж үздэг бололтой. Хойд Солонгосын хилийн харуулд 8000 ам.доллар, Хятадын нут-гаар дамжин өнгөрөхөд хоё роос таван мянгыг төлдөг байна. Ноён Пак “Зуучлах сүл жээ олон жил үргэлжилж, мэргэжлийн шинжтэй болсон. Олон саяын өртөгтэй бизнес” хэмээн өгүүллээ.

Хойд Солонгосоос зугтах маш аюултай

Өрөнд баригдсан Air India-г хувьчлах шийдэл

ВВМ©

ВВМ©

ВВМ©

Page 11: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Хөвсгөл аймгийн Их-Уул су-манд хуурай сүүний үйлдвэр ашиг лалтад орууллаа. “МДМ” ком пани сүү хуурайшуулах үйлд вэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурай болгох хүчин чадалтай үйлдвэрүүдийг бай гуу лахаар болсон. Энэхүү төс-лийн эхлэл нь ийн ашиглалтад орлоо.

Тус үйлдвэр нь нэг цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай. Одоогоор хүний нөөцийг сургах тоног төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр

бий болж, 20 гаруй мян ган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч, малчдын орлого нэмэгдэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөн гөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүү-ний анхдугаар аян”-ыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өр нүүлж эхэлсэн. Аяны хүрээнд алс лагд-сан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий бол-гохоор хуурай сүүний зөөв рийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

11

Эдийн засаг

2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2361.12

Евро 2638.79

Япон иен 21.22

ОХУ рубль 39.61

БНХАУ юань 345.19

БНСУ вон 2.08

ВАЛЮТЫН ХАНШ

» ҮНЭТ ЦААС

12Хувь Төв банкны нэг долоо хоногтой 1168.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 12 хувийн хүүтэй арилжлаа. Ингэснээр үлдэгдэл нь 1551.1 тэрбум төгрөг болов.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

15Хувь. "Мандал говь импэкс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "Жуулчин говь" компанийн ханш хамгийн өндөр буюу 14.63 хувиар унасан байна.

» ТАТВАР

708Тэрбум төгрөг. ОУВС-гийн хүрээнд татварын өсөлтөөс хамаарч 2018-2020 онд төсвийн орлого 389-708 тэрбум төгрөгөөр өсөх тооцоотой.

» ДЭЛХИЙД ОУВС гишүүн орнууддаа мөнгөний бодлогын шинэ хөтөлбөр, арга хэрэгсэл нэвтрүүлэхээр зэхэж байна.

3Ирэх гурван жилд Японы хөдөлмөрийн зах зээл агших төлөвтэй байна. Мөн залуу боловсон хүчний дутагдал тус улсын нэг сорилт болоод байна.

"Tesla" компани БНХАУ-д автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахаар боллоо. Ингэснээр тус компанийн хувьд дэлхийн хамгийн том авто зах зээл дэх цахилгаан автомашины нийлүүлэлт нэмэгдэнэ гэж ойрын эх сурвалж мэдээлж байна.

"Airbus" компани зорчигч тээврийн дэлхийн хамгийн том онгоц болох "A380"-аа улам сайжруулахаар ажиллаж байна. Шинэ "A380Plus" нь түлшний хэмнэлттэй бөгөөд илүү тав тухтай аж.

17Тэрбум. Италийн Засгийн газар үйл ажиллагаа нь доголдсон хоёр банкинд нийт 17 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болоод байна. Үүнээс эхний ээлжинд 5.2 тэрбум еврог нь хөрвөх чадварыг сайжруулахад зориулан олгох бол 12 тэрбум еврог зээлийн баталгаа гаргах хэлбэрээр олгох аж.

3.5Тэрбум ам.доллар. “Third Point” сан “Nestle”-ийн 3.5 тэрбум ам.долларын хувьцааг худалдаж авна.

» АВТО ЗАХ ЗЭЭЛ Автомашины аюулгүйн дэр үйлдвэрлэгч Японы “Taka-ta” корпораци АНУ болон Токио хотын захиргаанаас дампуурлын үеийн хамгаалалт хүслээ. Тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр доголдож, 17 хүний аминд хүрсэн нь тус компанийн санхүүгийн байдалд нөлөөлсөөр ийнхүү дампууралд хүргэж байна.

Ипотек дээр асуултын тэмдэг тэгнээд удлаа. Хэдийгээр орон сууцны найман хувийн хүүтэй зээл бүр мөсөн зогсчихоогүй ч, эрч нь суларч, идэвх буураад хэдэн сарын нүүр үзэв. Ипотек ид эрчээ авч байсан оргил үетэй харьцуулахад өдгөө нэр төдий дүр эсгэсэн байдлаар үргэл жилж байна. Иргэд зээлийн шаардлага ханга сан ч хамрагдаж байгаа нь тун ховор. Аль есдүгээр сард зээлийн шийдвэр гарсан ч, санхүүжилтээ авалгүй өдий хүрч буй иргэн ч байна. Орон сууц борлуулах, түүнийг худалдаж авах хүсэлтэй олон мянган эрэлт, ний лүү лэлтийн дунд одоо гийн зээл олголт дусал төдий байна. Ипо тек хүчээ авч байсан 2013, 2014 оныхтой харьцуулахад санхүү жилт нь бараг 2-3 дахин татарчээ.

Энэ оны тавдугаар сарыг эс тооцвол Монголбанк өнгөр сөн оны аравдугаар сараас хойш ипотекийг эргэн төлөлтөөр нь санхүү жүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, төв банк ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөр болох 25 орчим тэрбум төгрөгөөр сар бүр санхүүжүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн сараас Засгийн газрын санхүүжилт ипотек рүү цутгасан. Өнгөрсөн сард найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 722 иргэнийг орон сууцтай болгожээ. Үүний 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк өөрийн эзэмшиж буй ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүжүүлсэн бол үлдсэнийг нь төсвөөс олгосон байна.

2017 оны төсвийн тодотголд 110 гаруй тэрбум төгрөгийг ипо тек санхүүжүүлэхэд зарцуу-лахаар болсон. ОУВС “Ку поны хүүг улсын төсөвт суулгах ёстой” гэж зөвлөсний дагуу төсвийн тодот голд төдий хэмжээний мөнгө тусгасан юм. Ингэснээр Монгол банк зөвхөн бондын

Засгийн газар өнгөрсөн сард ипотекийн зээлд санхүү жилт олгов

Ипотек дээр тэгнэсэн асуултын тэмдэг

ОРОН СУУЦ

Г.Байгал@baigalZGM

Г.ГалЗГМ

Хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Сүү” хувь цаат компани энэ сарын 29-нөөс Монголын хөрөнгийн бир жээр дамжуулан зургаан тэрбум төгрөгийн “Сүү” бонд босгох гэж байна. Нэг жилийн хугацаатай, 17.5 хувийн хүүтэй бондын талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгаас тодрууллаа.

­Бонд босгох шалтгаан, ач холбогдол нь юу вэ?

-Сүү хувьцаат компани 2011 онд Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) найман жилийн хугацаатай, зургаан сая ам.долларын зээл авсан. Улмаар зээлийн хугацаанд хувьцаа

эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахгүй байхаар тохирсон юм. Харин хэдэн сарын өмнө болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ үүргээ цуцалж, ОУСК-ийн зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулахаар шийдлээ. Тиймээс зээлээ хугацаанаас нь өмнө хаахын тулд шинэ бонд бос гож буй нь энэ.

Бондын нөхцөл ямар байх бол?

-Энэ бол төгрөгөөр нэрлэсэн бонд. Бид өмнө нь ам.доллараар нэрлэсэн бонд гаргаж байлаа. Хэдийгээр гадаад валютын бонд нь хүү багатай ч, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн манай компанийн санхүүжилтийн зардал тогтмол өссөн. Бидний хийсэн судалгаагаар санхүүгийн зард-лыг төгрөгт хөрвүүлээд тооцвол 20-30 хувьд хүрсэн байх жишээ-тэй. Тиймээс төгрөгөөр бонд бос госноор санхүүгийн зард лаа

хадгалж, мөн хувьцаа эзэмшигч-дэдээ ногдол ашиг тараах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

­”Сүү” бондыг сонирхож буй хөрөнгө оруулагчид танай ком панийн санхүүгийн нөхцөл байдлыг сонирхож байгаа нь дамжиггүй. Энэ тухайд?

-”Сүү” компани жилд дунд жаар 41 тэрбум төгрөгийн бор луу лалт хийдэг. Борлуулалтын дүн сүү-лийн таван жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Энэ оны эх-ний таван сарын борлуулалтын ор логыг жилийн өмнөхтэй харь-цуу лахад 27 хувиар дээшилсэн байна.

­Компанийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын сүүний зах зээ-лийн боломж өндөр. Манай улс хөдөө аж ахуйн орон атлаа бяслаг, зайрмаг зэрэг бүтээг дэхүүнийхээ бараг 70 хувийг хилийн чанадаас импортолж байна. Энэ мэт нөх цөл байдал нь “Сүү” компани төдий-гүй нийт зах зээл өргө жин, тэлэх боломж өндөр байгааг илтгэж буй. Мөн дотоодоос гадна ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн томоохон зах зээлд бүтээг дэхүүн нийлүүлэх бо ломжтой. Үүнээс үзэхэд “Сүү” компани одоогийнхоос 3-4 дахин өргөжих боломж бий.

ОУСК-иас авсан зээлээ хуга цаа наас нь өмнө тө лө хийн тулд шинэ бонд босгож буй

Г.ИлчЗГМ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Төгрөгөөр бонд босгосноор санхүүгийн зардлаа хэмнэнэ

Хуурай сүүний үйлдвэр нээлээ ХӨДӨӨ АЖ АХУЙ

байна. Гэвч амины орон сууц -ны хөн гөлөлттэй зээлийг амь оруулах санхүүжилт алга. Тий -мээс салбарын яам арга мухар дав.

Өнгөрсөн сард Төрийн бай-гуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сан гийн дэд сайд Х.Булгантуяа ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, энэ оныг

25 тэрбум төг рөг тэй туулж, ирэх онд санхүү жилт нэмэхийг хүлээх хэрэгтэй болох нь.

Ипотекийн зээлийн үлдэгдэл ДНБ-ий 15 хувьд хүрч, 90 гаруй мянган иргэн хамрагдаад байгаа. Нэгэн цагт есөн хувьтай байсан нийслэлийн ипотект хамрагдсан өрхийн хэмжээ 23 хувьд хүрээд байна.

Ипотекийн зээлийг урт хуга-цаанд санхүүжүүлж, иргэдээ тохилог орон сууцаар хангана

гэдэг аль ч улсын хувьд маш том ачаа. Тэр бүү хэл, энэ зорилгыг тээсээр эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, хямралд өртсөн улс цөөнгүй. Тиймээс ирэх саруудад 20 мянгаар хэмжигдэж буй орон сууцны нийлүүлэлт, түүнээс хэд дахин илүү эрэлтийн тэнцлийг хэрхэн хангах нь хүлээлт да гуулж байна. Эрх баригчид ипо текийг макро эдийн засагт халгүй, иргэдэд ээлтэйгээр ший дэхийг харах л үлдлээ.

үндсэн төлбө рөөр ипотекийн зээлийг санхүү жүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэм жээний санхүүжилтийг Засгийн газар хариуцахаар болов. 2017 онд Засгийн газар, Мон гол банк хамтран сар тутам 25 ор чим тэрбум төгрөгт багтаан ипоте-кийн зээл санхүүжүүлэх нь. “Ипо текийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн төлбөрт 16, купоны төлбөрт есөн тэрбум, нийт 25 орчим тэрбум төгрөг сар бүр Монголбанкинд төлөгдөж, үүнийг арилжааны банкуудад буцааж санхүү жилт болгон өгч буй. Купоны төлбөрт сар бүр төлөгддөг есөн тэрбум нь жилээр тооцвол 111 тэрбум төгрөг. Энэ мөнгийг Засгийн газар хариуц на.

Харин ипотекийг чиглэх сан-хүүжилт үүнээс ахихгүй энэ оныг дуус гах нь. Өөрөөр хэлбэл, сард дунджаар 700-800 айл орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдахаар байна. Энэ нь нийт эрэлтийн багахан хувийг л хангана гэсэн үг.

Хэдийгээр Засгийн газраас ипо текийг үргэлжлүүлэхээ мэдэг дсэн ч зээл олгол тыг эрчим-жүүлэх сан хүү жилт бүүдгэр хэвээр. Сан хүү жилтгүй бол зээл олголт ч саарна. Тиймээс ч өдгөө бүдэг хэн урсаж байгаа зээл олголт хана мөр гөчихөөд бай гаа нь энэ. Мөнгө тойрсон мухар дал ипоте кийн эрчийг сулруулж байна. Уг нь Барилга хот байгуулалтын яамнаас ипо те кийн хэрэгжилт, хамрах хүрээг тэлэхээр зорьж байгаа. Орон нутаг дахь ипотекийн санхүүжилтийг нэмсэн. Мөн амины орон сууцыг найман ху вийн хөнгөлөлттэй зээлд хамруулах журам бэлэн бол сон

Мөнгөнөөс үүдсэн мухардал

ипотекийн эрчийг сулруулж

байна

200

150

100

50

01 1 1 1 13 3 3 3 35 5 5 5 57

2013 2014 2015 2016 20177 7 710 10 10 10

Ипотекийн зээл олголт

С.Батсайхан / ЗГМ©

Page 12: 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667) YНЭ: 600₮ Анхны дахин ... · эсэргүүцэгчид 90 километр “амьд гинж” үүсгэв. Эрдэмтэд

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.06.27, МЯГМАР ~ №121 (667)

Хөрөнгийн биржийн индекс 0.03 хувиар бууравМонголын хөрөнгийн бирж

баасан гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 27,356 ширхэг хувьцаа арилжжээ. Хөрөнгийн биржийн индекс энэ өдөр 832.9 нэгж болж, 0.03 хувиар буурав. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.45 их наяд төгрөг боллоо. Ханшийн өөрчлөлтийн

хувьд 15 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон байна. Үүнээс “Мандал говь импэкс” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Жуулчин говь”-ийнх хамгийн өндөр буюу 14.63 хувиар уналаа. Энэ өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 10,018 ширхэг үнэт цаас арилжжээ.

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1254.06 -0.21% 6/26/2017

ЦАГААН АЛТ PLA унци 930.5 -0.11% 6/26/2017

МӨНГӨ SIA унци 16.73 +0.14% 6/26/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 265 +0.59% 6/26/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 54.73 +0.13% 6/26/2017

WTI ТОС CLA баррель 43.53 +1.21% 6/26/2017

БРЕНТ COA баррель 46.09 +1.21% 6/26/2017

БЕНЗИН XBA 144.4 +0.69% 6/26/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.993 +2.19% 6/26/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 6/26/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 79.4 -0.75% 6/26/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.132 +0.61% 6/26/2017

БУДАА RRA центнер 11.485 -0.22% 6/26/2017

БУУДАЙ WA бушель 472.75 -0.16% 6/26/2017

КАКАО CCA тонн 1879 +3.07% 6/26/2017

КОФЕ KCA фунт 1.23 +5.58% 6/26/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

59.57 +1.26% 6/26/2017

0.027 +8% 6/26/2017

9.625 -2.53% 6/26/2017

0.019 +5.56% 6/26/2017

0.013 -7.69% 6/26/2017

3.32 +0.91% 6/26/2017

3.49 +1.16% 6/26/2017

0.33 +13.79% 6/26/2017

0.2 -4.76% 6/26/2017

0.465 -2.11% 6/26/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6265.25 +28.57 +0.46% 6/26/2017DAX INDEX DAX 12804.31 +70.9 +0.56% 6/26/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15319.56 +99.66 +0.65% 6/26/2017S&P/ASX 200 AS51 5720.162 +4.29 +0.08% 6/26/2017S&P 500 INX 2438.3 +3.8 +0.16% 6/26/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3185.444 +27.57 +0.87% 6/26/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 21394.76 -2.53 -0.01% 6/26/2017TOP 20 MSETOP 12688.19 -2.24 -0.02% 6/26/2017FTSE 100 UKX 7458.36 +34.23 +0.46% 6/26/2017HANG SENG HSI 25860.04 +189.99 +0.74% 6/26/2017NIKKEI 225 NKY 20153.35 +20.68 +0.1% 6/26/2017

▲ ▲

▼ ▲

▲ ▲

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 292.37 0.28% 6/23/2017ГОВЬ ХК GOV 13500 -0.88% 6/23/2017МАХИМПЕКС ХК MMX 2400 4.35% 6/23/2017ДАРХАН НЭХИЙ ХК NEH 20600 -1.9% 6/23/2017СҮҮ ХК SUU 128.92 3.95% 6/23/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 21700 -0.18% 6/23/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2150 -3.07% 6/23/2017БИ ДИ СЕК ХК BDS 1190 -0.42% 6/23/2017ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 60 0% 6/23/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 381 -2.06% 6/23/2017МЕРЕКС ХК MRX 62.52 -6.62% 6/23/2017РЕМИКОН ХК RMC 49.64 -0.72% 6/23/2017ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 4756 -0.29% 6/23/2017МОНГОЛ САВХИ ХК UYN 655 0% 6/23/2017

▲▼▲▲▲▼▼▼

◄►▼▼▼▼

◄►

99903584, 99903581

Монгол Улс 330 гаруй сумтай. Түүний нэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций. Уурхай түшсэн энэ сумын нутаг дэвсгэр дээр нүүрсний салбарын алдаа, оноог илтгэх гурван томоохон төсөл хэрэгжиж байна. Сум гэсэн статустай суурингуудаас өөрийгөө тэтгэх хэмжээний эдийн засагтай нь хуруу дарам цөөн. Улсын төсвөөс татаас авдаггүй Цогтцэцийн хувьд нийт иргэдийнх нь 12 хувь “Эрдэнэс

Уурхай түшсэн Цогтцэцийн өөрчлөлт

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

“Эрдэнэс Тавантолгой” баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөжээ

Тавантолгой”-д ажиллаж байна. Том уурхайн хаялга сумын

иргэдийн амьжиргаанд их, бага хэмжээгээр нөлөөлж, тэднийг ажилтай бас орлоготой байлгаж буй нь энэ. Гэвч тоосжилт, байгаль орчны доройтол, малын бэлчээр, ундны усны бэрхшээл говь нутгийн иргэдийн санааг чилээсэн хэвээр. Манай улс энэ жил 30 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Үүний 11.5 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа гүйцэт-гэх төлөвлөгөөтэй. Тус компани одоогоор дэвшүүлсэн зорилтын-хоо 40 гаруй хувийг биелүүлжээ.

2.5 сая иргэн нийт хувьцааных нь 15.75 хувийг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ойрын хугацаанд нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Энэ нь ойрын хугацаанд цаг алдалгүй хэрэгжүүлэхээр зэхэж буй төслүүдийнх нь тоонд багтжээ. Компанийн ашиг, орлого нэмэгдэж, коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээлд тогтвортой

байгаа тул уг төслийн бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болсон байна. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани нь “Эрдэнэс Тавантолгой”. Энэ утгаараа томилгоо нь улс төрийн хамааралтай байж ирсэн. Тус компани олборлосон нүүрсээ баяжуулснаар ашиг, орлого нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ төлөвлөж буй энэхүү үйлдвэрийн ТЭЗҮ урьдчилсан байдлаар бэлэн болоогүй байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайтай Монгол, Канад, Кыргыз, Афганистан улсын төлөөлөл энэ сарын 21-нд танилцсан юм. Тавантолгойн ордод бараа бараагаа харан нэг дор буй уурхайн хоёр өөр өнгө, төрх биднийг угтсан билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгалийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь салбар, Канадын олон улсын нөөц болон хөгжлийн хүрээлэнгээс

залуу мэргэжилтнүүдэд зориул-сан “Уул уурхайн засаглал дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалтыг энэ сарын 19-22-нд зохион байгуулсан. Сур галтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-оос гадна “Энер-жи ресурс” компанийн үйл ажил ла гаа тай гадаад, дотоодын салбарын мэргэжилтнүүд танилц сан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 85 хувийг төр эзэмшдэг. Компанийн хувьд баяжуулах үйлдвэртэй болсноор гаргаж буй бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй өрсөлдөх чадвар нь дээшлэх учиртай. Цанхийн зү ү н, бару у н уурхайг зэрэг ашигласнаар “Эрдэнэс Тавантолгой” 550 сая ам.долларын борлуултын орлого энэ онд олохоор зорьж байгааг дуулгая. Тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.

Нийт 7.4 тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн орд нь Цанхи, Бортолгой, Оорцог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Ухаа худаг коксжих нүүрсний ордод “Энержи Ресурс” олборлолт явуулж байгааг дээр тэмдэглэсэн. Цанхийн талбайд нарийвчилсан

хайгуулын ажил хийж дууссан байна. Бортээг, Оорцогийн талбайд урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойд эрэл, үнэлгээний ажил мөн хийгджээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшил ордоос 10 хүрэхгүй бээрийн зайд Ухаа худагийн нүүрсний уурхай бий. Сумын төвөөс Ухаа худаг хүртэл хатуу хучилттай авто зам тавьсан тул уурхайд хүрэхэд хэдхэн минут шаардлагатай аж. Үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Энержи Ресурс”-ийн Ухаа худаг уурхайн баяжуулах үйлдвэр нүргэлэх чимээтэй, 18 мегаваттын цахилгаан станц нь эрчим хүч үйлдвэрлэж, илч гэрлээ өмнийн говийн бүс нутагт түгээж байсан. Аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон өргөжсөн Ухаа худаг дахь цахилгаан станц Цогтцэций сумыг тог цахилгаанаар хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ говийн бүсийн эрчим хүчний

нэгдсэн системд нийлүүлж байгаа аж. Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэдэг гэж тус станцыг хариуцсан захирал өгүүлсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н цаасан дээр төлөвлөж буй нүүрс баяжуулах үйлдвэр “Энержи Ресурс” компанийн хувьд үр шимээ өгч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Жилд тус бүр таван сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай гурван модульд суурилсан баяжуулах үйлдвэр иж бүрэн автомат удирдлагатай. Улсын болон аймгийн төсөвт орлого төвлөрүүлдэг Цогтцэций сумын нутаг дэвсгэр дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компаниас гадна орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа. Сумын хүн амын тоо сүүлийн жилүүдэд байнга өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийт 13 мянган хүн

амтай болсон талаар Засаг даргын Тамгын газраас нь мэдээлсэн юм. Үүний 7.3 мянга нь сумын захиргаанд бүртгэлтэй юм байна. Харин сумын уугуул иргэд гэвэл 2300 гаруй аж.

Мал аж ахуй болон уул уурхайн салбар хослон хөгжиж буй тус сумын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл хангалттай түвшинд хараахан хөгжиж чадаагүй байна. Хүн амын тоо сүүлийн таван жилийн хугацаанд эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцээ тааруу байгааг Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч хэллээ. 2300 өрхтэй боловч үүний 220 гаруй нь малчин өрх. Холимог эдийн засагтай тус сууринд уул уурхайн олборлох үйлдвэрлэл боломж бас эрсдэл бий болгож байгаа ажээ. Тиймээс компаниудтай орон нутгийн зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, түүнийхээ хэрэгжилтийг хянадаг болсон байна.

» Улсын төсвөөс татаас авдаггүй Цогтцэцийн хувьд нийт иргэдийнх нь 12 хувь

“Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж байна.

» Тус компани одоогоор дэвшүүлсэн зорилтынхоо 40 гаруй хувийг биелүүлжээ.

» Бортээг, Оорцогийн талбайд урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойд эрэл, үнэлгээний ажил мөн хийгджээ.

С.Батсайхан / ЗГМ©

MSE all индекс

1,000

800

6002015 2016

ЗГМ: СУРВАЛЖИЛГА