2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4....

28
ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН Үйл ажиллагааны нэр “Ногоон өсөлтөд шилжих үйл явцыг тодорхойлоход хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх” төслийн Ази, Номхон далайн бүсийн анхдугаар уулзалт Оролцогчийн нэр /албан тушаал/ МЭЗСГ-ын статистикч Д.Оюунбилэг Хугацаа 2015 оны 1-р сарын 20-ны өдрөөс 1-р сарын 23-ны өдөр Айлчлалын газар Тайланд улсын Бангкок хот 1. Танилцуулга “Ногоон өсөлтөд шилжих үйл явцыг тодорхойлоход хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх” төслийн Ази Номхон далайн бүсийн анхдугаар уулзалт 2015 оны 1 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засаг-нийгмийн комисстой хамтран зохион байгууллаа. Тус уулзалтаар НҮБ-ын Статистикийн хэлтсээс хэрэгжүүлж байгаа төслийн зорилго, ач холбогдол, хамрах хүрээ, түүний тогтвортой байдал, ногоон эдийн засгийн тухай ойлголт, үүсэл хөгжил, тус хэлтсээс санал болгож буй үзүүлэлтүүд, холбогдох баримт, материалууд болон туршилтын бусад улс орны ногоон эдийн засагт шилжих үйл ажиллагааны явцын талаарх мэдлэгийг өгч, өөрийн орны ажлын явцын талаар илтгэл бэлтгэж танилцууллаа. Төлөөлөгчид дээрх асуудлаас гадна дараагийн сургалт, семинараар хэлэлцэх асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Энэхүү уулзалтад Ази номхон далайн бүс нутгаас сонгогдсон туршилтын улс болох Бутан, Малайз, Монгол, Вьетнам улсаас гадна БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Солонгос, Балба, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Тайланд, АПЕК (APEC EGEDA),

Transcript of 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4....

Page 1: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

Үйл ажиллагааны нэр

“Ногоон өсөлтөд шилжих үйл явцыг тодорхойлоход хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх” төслийн Ази, Номхон далайн бүсийн анхдугаар уулзалт

Оролцогчийн нэр /албан тушаал/ МЭЗСГ-ын статистикч Д.Оюунбилэг

Хугацаа 2015 оны 1-р сарын 20-ны өдрөөс 1-р сарын 23-ны өдөр

Айлчлалын газар Тайланд улсын Бангкок хот

1. Танилцуулга

“Ногоон өсөлтөд шилжих үйл явцыг тодорхойлоход хөгжиж буй орнуудад дэмжлэг

үзүүлэх” төслийн Ази Номхон далайн бүсийн анхдугаар уулзалт 2015 оны 1 дүгээр

сарын 20-23-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод амжилттай зохион

байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Ази, номхон

далайн бүс нутгийн эдийн засаг-нийгмийн комисстой хамтран зохион байгууллаа.

Тус уулзалтаар НҮБ-ын Статистикийн хэлтсээс хэрэгжүүлж байгаа төслийн зорилго,

ач холбогдол, хамрах хүрээ, түүний тогтвортой байдал, ногоон эдийн засгийн тухай

ойлголт, үүсэл хөгжил, тус хэлтсээс санал болгож буй үзүүлэлтүүд, холбогдох баримт,

материалууд болон туршилтын бусад улс орны ногоон эдийн засагт шилжих үйл

ажиллагааны явцын талаарх мэдлэгийг өгч, өөрийн орны ажлын явцын талаар илтгэл

бэлтгэж танилцууллаа.

Төлөөлөгчид дээрх асуудлаас гадна дараагийн сургалт, семинараар хэлэлцэх

асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Энэхүү уулзалтад Ази номхон далайн бүс нутгаас сонгогдсон туршилтын улс болох

Бутан, Малайз, Монгол, Вьетнам улсаас гадна БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран,

Солонгос, Балба, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Тайланд, АПЕК (APEC EGEDA),

Page 2: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

2

Хамтын нөхөрлөлийн орнуудын шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн судалгааны

байгууллага (CSIRO-Commonwealth Scientific and Industrial Research Organization), ОУ-

ын ХХАА-н байгууллага (FAO), UNEP, UNESCAP, UNSD зэрэг нийт 14 улсын

статистикийн газар, холбогдох яамдын болон 6 олон улсын байгууллагын ногоон

эдийн засгийн асуудал хариуцсан нийт 55 төлөөлөгч оролцлоо.

2. Үйл ажиллагааны агуулга, явц

Уулзалтад хөтөлбөрийн дагуу 9 бүлэг асуудлаар олон улсын байгууллагын

төлөөлөл, НҮБСХ-ийн туршилтын орнуудад томилолтоор ажилласан зөвлөх, улс

орнуудын илтгэлийг сонсож, туршилтын орны төлөөлөгчдийн дунд ногоон эдийн

засгийг тооцоход тулгарч байгаа хүндрэлтэй асуудал, шаардлагатай дэмжлэгийн

талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд:

Илтгэлийн агуулга:

Бүлэг 1. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээн дэх ногоон эдийн засгийн

үзүүлэлтүүдийн үзэл баримтлал

1. Ногоон эдийн засгийн үндсэн ойлголт, статистикийн асуудлууд (UNSD)

Уг илтгэлийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн АҮ, эрчим хүчний статистикийн хэсгийн дарга Ралф Бэйкэр (Mr.Ralf BECKER ) бэлтгэж, илтгэлийн хүрээнд төслийн зорилго, үе шат, оролцогч талууд, төслийн ач холбогдол, ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн тухай ойлголтын үүсэл хөгжлийн талаар дараах байдлаар танилцуулсан.

1.1. Төслийн асуудлаар:

o Зорилго: Хөгжиж буй орнуудын Үндэсний статистикийн байгууллага,

Байгаль орчны яамдын ногоон эдийн засгийн асуудлаар бодлого

боловсруулагчдад мэдээлэх албан ёсны статистикийн мэдээллийг нэгтгэх

чадавхийг сайжруулах, эдийн засаг, байгаль орчны багц үзүүлэлтэд

суурилсан ногоон эдийн засагт шилжих явцыг хэмжих, түүнд дэмжлэг

үзүүлэх явдал юм.

o Зорилт:

o Ногоон өсөлт/Ногоон эдийн засгийг хэмжих холбогдох үзүүлэлтийн

жагсаалтыг боловсруулна.

o Улс орон бүрт тохирох холбогдох тоон мэдээллийг үйлдвэрлэх,

үзүүлэлтүүдийг нэгтгэхэд улс орнуудад туслана.

Page 3: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

3

o Холбогдох салбар (аж үйлдвэр, эрчим хүч, байгаль орчин, хөдөө

аж ахуй)-ын үндсэн тоон мэдээлэл, статистикийг бий болгоход

анхаарна.

o Хэрэгжүүлэгч тал: НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Ази, номхон

далайн бүс нутгийн эдийн засаг-нийгмийн комисс, НҮБ-ын АҮ-ийн хөгжлийн

байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Латин Америк,

карибийн орнуудын эдийн засгийн комисс

o Төслийн үр ашгийг хүртэгч тал:

Бүс нутаг

Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд

Латин Америк, карибын тэнгисийн орнууд

Туршилтын орнууд

Бутан – Малайз – Монгол – Вьетнам

Чили – Колумб – Эквадор – Перу

Нөөц орнууд (resource countries)

Солонгос

Mексик

Туршилтын бус орнууд

Туршлага солилцох

o Төслийн анхаарал хандуулж буй асуудал – статистикийн чадавхи

Үндсэн мэдээлэл, статистикийн бий болгох

Ногоон эдийн засаг/тогтвортой хөгжлийн үндсэн үзүүлэлт: байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэр, …

o Төслийн ач холбогдол - Туршилтын орнуудын хүртэх өгөөж

Холбогдох мэдээллийг цуглуулах чадавхи сайжрах

Ажилтнуудыг сургах

Мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл явцад туслах

Хамтын ажиллагааг сайжруулахад туслах

Тодорхой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шууд замаар туслах

Харьцуулагдах боломжтой багц үзүүлэлт

Хүлээгдэж байгаа хэрэгцээнд бэлтгэх

Page 4: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

4

o Төслийн үе шат:

I Үнэлгээний үе шат

Урьдчилан санал болгож буй тогтвортой хөгжлийн хүрээн дэх ногоон эдийн засгийн үзүүлэлтүүд

II Туршилтын орнуудын чадавхийг нэмэгдүүлэх үе шат

Туршилтын орнуудын техникийн чадавхийг сайжруулах

III Системчлэх, хаалтын үе шат

Бусад улс орнуудтай сургамжтай асуудлыг хуваалцах

o Төслийн тогтвортой байдал:

Төсөл дууссанаас хойш мэдээлэл цуглуулах үйл явц, үзүүлэлтүүдийн үйлдвэрлэлт хэвийн үргэлжлэх ёстой.

Үндсэн мэдээлэл, статистикийг сайжруулахад анхаарах нь урт хугацаанд нөлөөлдөг.

Цаашдын үйл ажиллагаа нь төслөөр бэхжиж, суурилагдсан үр дүн, хүчин чадал дээр бий болно.

o Төслийн мэдээлэл авах цахим хуудас

http://unstats.un.org/unsd/greeneconomy/

1.2. Ногоон эдийн засаг/ногоон өсөлтийн ойлголт, тодорхойлолт:

o Ногоон эдийн засаг нэр томьёог “Ногоон эдийн засгийн зураглал тайлан”-д

1989 онд анх удаа тусгагдсан.

o Ази, Номхон далайн бүсээс ногоон өсөлтийн талаарх ойлголт анх 2005 онд

гарсан.

o 2008 оны санхүүгийн хямралын дараагаар ногоон өсөлт нь ихээхэн

анхаарал хандуулж эхэлсэн.

o НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн газар (UNEP) нь 2008 оноос хойш

ногоон эдийн засаг/ногоон өсөлтийн ойлголтыг сурталчлах, ногоон

хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийн бий болгох асуудлаар ажиллаж

байна. Тус хөтөлбөр нь тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах арга зам

нь ногоон хөгжилд шилжих явдал юм гэж тодорхойлсон ба ногоон эдийн

засгийн ойлголтыг тодорхойлсон байна.

o ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-

аас Ногоон өсөлтөд шилжих үйл явцыг үнэлэх товхимолыг 2011 онд

Page 5: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

5

боловсруулан гаргасан ба уг баримтад “Ногоон эдийн засаг”, “Ногоон

өсөлт” нь нэг утгатай гээд “Ногоон өсөлт”-ийн тодорхойлолтыг оруулжээ.

o НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн байгууллагаас 2013 онд

боловсруулсан “Ногоон эдийн засгийн санаачлагын гарын авлага”-д ногоон

эдийн засгийн 16 төрлийн санаачлагыг тусгасан.

o НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засгийн үзүүлэлтийг

бодлого боловсруулахад хэрэглэх нь” товхимолыг 2014 онд гаргасан

байна.

o Уг илтгэлээр ногоон эдийн засгийн үзүүлэлтийн хэрэгцээ, шаардлагыг

дараах байдлаар тодорхойллоо.

Бодлого боловсруулагчдын анхаарлыг их татаж байна.

Статистик мэдээлэл холбогдох үзүүлэлтийг нэгтгэж, холбогдох

асуудлын талаар мэдээлэх

Цаашдаа эдгээр үзүүлэлтүүд нь POST-2015 хөтөлбөрт орох магадлал

өндөр байна.

Үзүүлэлтийг тооцох зөв, оновчтой тооцох аргачлал зайлшгүй

шаардлагатай.

o ОУ-ын байгууллагуудаас олон төрлийн үзүүлэлтүүдийг санал болгож

байгаа бөгөөд OECD-с санал болгож буй үзүүлэлтийн жагсаалтыг төслийн

хүрээнд авч үзэх ёстой боловч үзүүлэлтүүдийн метадата болон тэдгээрийг

хөгжиж буй орнууд хэрхэн бий болгох талаарх зөвлөмж нь хязгаарлагдмал

байна.

o Шинэ үзүүлэлтийг бий болгоход түүний ойлголт, тодорхойлолт, хамрах

хүрээ, тооцох аргачлал, мэдээллийн чанар, төрийн байгууллагуудын

хамтын ажиллагаа, статистикийн байгууллагын ачаалал зэрэг асуудлууд

тулгарч байна.

o Уг илтгэлээр мөн тогтвортой хөгжлийн зорилго, түүний агуулга, ногоон

эдийн засаг/хөгжлийн бодлогын уялдааг танилцууллаа.

2. Ногоон эдийн засагт шилжих үйл явцыг үнэлэх олон улсын байгууллагын

оролдлого

Уг илтгэлийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга ноён Шэнг Фулэй (Mr.

SHENG Fulai) тавьж, дараах асуудлыг авч танилцуулсан.

- Ногоон эдийн засгийн тухай ойлголт

Page 6: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

6

- Ногоон эдийн засгийн бодлогын хамрах хүрээ; ногоон хөгжлийн бодлогын

зорилт, тулгарч байгаа асуудлыг тодорхойлох, бодлогын хэрэгжилтэд

хяналт, үнэлгээ хийхэд ногоон хөгжлийн үзүүлэлтүүдийн үүрэг, роль

- Гана, Урагвай, Мавритани улсуудад зохион байгуулсан үзүүлэлтийн үүрэг

ролийг үнэлэх туршилтын судалгааны үр дүн

- Ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил зорилт хоорондын хамаарал

o Тогтвортой хөгжлийн 8-р зорилт, ногоон эдийн засагтай хамаарал

o Тогтвортой хөгжлийн 9-17-р зорилт, ногоон эдийн засгийн үйл явцын

индекс (Green economy progress index)-д санал болгож буй

үзүүлэлтүүдээр тодорхойлох боломжтой.

- Ногоон эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой олон ажлууд хийгдэж байгаа

бөгөөд түүний нэг нь GGKP-green growth knowledge platform-ийн хийж байгаа

ногоон эдийн засгийг хэмжих одоогийн оролдлого юм

(http://www.greengrowthknowledge.org/).

- Мөн тэрээр ногоон эдийн засагт шилжих үйл явцыг дэлхийн хэмжээнд

үнэлэхдээ улс орнуудын бодлого боловсруулах үйл явцыг холбох,

тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах нь зүйтэй талаар тэмдэглэн

хэллээ.

Бүлэг 2. Ази, Номхон далайн бүс нутгийн төслийн үйл явц

Уг бүлгийн хүрээнд нийт 5 илтгэл тавигдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. “Байгалийн нөөцийг үр ашигтай ашигласан ногоон Азийн үзүүлэлтүүд”

Уг сэдвээр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтэн ноён Stefanos

Fotiou, Хамтын нөхөрлөлийн орнуудын шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн

судалгааны байгууллагын мэргэжилтэн ноён Heinz Schandl нар илтгэл бэлтгэж

танилцууллаа.

Тус илтгэлийн хүрээнд Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын статистик

мэдээлэлд анализ хийж, түүний үр дүнг танилцуулснаас гадна ногоон эдийн засаг,

тогтвортой хөгжлийн талаар дурдаж, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг

тодорхойлохын тулд түүнийг хэмжих үзүүлэлтийг бий болгох шаардлагатай гэж

тэмдэглээд үзүүлэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хийх

ажлын талаар танилцууллаа.

Шинжилгээний үр дүн: Сүүлийн жилүүдэд тухайн бүс нутагт байгаль орчны зардал

нэмэгдсэн, байгалийн нөөцийн хэрэглээ нэмэгдсэн, байгалийн нөөцийн үр ашиг

буурсан байна.

Page 7: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

7

Тогтвортой хөгжил - Ногоон эдийн засаг:

Макро эдийн засгийн арга: Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд ногоон эдийн засгийн

үйл ажиллагаа, дэд бүтэц, ажлын байранд хөрөнгө оруулалт хийхэд анхаарал

хандуулах нь зүйтэй байна.

Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл – (SCP- Sustainable Consumption &. Production):

Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг бэхжүүлэх, түүнийг

бодлогод тусгахад анхаарах нь зүйтэй байна. Мөн байгалийн нөөцийн ашиглалт, хийн

ялгарлыг бууруулснаар сайн сайхан амьдралд хүрнэ гэж үзэж байна.

Энэ бүгдийг тодорхойлох, зөв бодлого боловсруулахад найдвартай тоон мэдээлэл

(үзүүлэлт) шаардлагатай байна.

Үзүүлэлтүүдийг бий болгосноор тоо мэдээллийн хандлага, түүнд үндэслэн

бодлогын хүрээнд гарч байгаа хүндрэлтэй асуудлуудын талаарх мэдээллийг авч, тоон

мэдээлэлд үндэслэн хөтөлбөр боловсруулж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион

байгуулах боломж бүрдэхээс гадна бодлогын хүрэх зорилт, түүний үр дүнг

тодорхойлох юм.

Үзүүлэлтийн ач холбогдлын түвшин

Засгийн газрын байгууллага, академи, ТББ, хувийн салбарын 60 шинжээч НҮБ-

аас санал болгож байгаа үзүүлэлтүүдийг ач холбогдлын түвшингээр нь ангилах ажлыг

хийж, гурван оронт Ликэртийн хуваарь (3 digit Likert scale)-ийг ашиглан 8 бүлгийн 32

үзүүлэлтүүдийн ач холбогдлын дараах түвшинд хуваасан ангиллыг санал болгосон

байна.

1. Байгалийн нөөцийн хэрэглээ – Natural Resource Use

2. Худалдааны хараат байдал - Trade Dependency

3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity

4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency

5. Хэрэглээ - Consumption

6. Тодотгосон нөөцийн бүтээмж- Adjusted Resource Productivity

7. Ногоон эдийн засгийн хөр.ор - Investing Green Economy

8. Ногоон эдийн засгийг бий болгох - Enabling the Green Economy

I. Natural Resource Use

(1) Domestic Material Consumption

(2) Primary Energy Supply

(3) Total Water Use

(4) GHGs Emissions

II. Trade Dependency

(5) Physical Trade

Balance

(6) Unit Price of Trade

III. Resource Producivity

(7) Material Productivity

(8) Energy Productivity

(9) Water Productivity

(10) GHG Intensity

Economic

Growth and

Human

Development

Page 8: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

8

IV. Eco-efficiency

(11) Water Use Agriculture

(12) Emissions of the Energy

(13) Material Use for Manufacturing

(14) Material Use for Construction

(15) Emissions of Transport

(16) Material Footprint of Services

V. Consumption

(17) Material

(18) Energy

(19) Water

(20) Carbon (GHG)

FOOTPRINTS

VI. Adjusted Resource Productivity

(21) Material Productivity

(22) Energy Productivity

(23) Water Productivity

(24) GHG Intensity ($/kg)

VII. Investing GE

(25) Total Green Investment

(26) Share of Green Investment

(27) Green Investment in Manufacturing

(28) Green Investment in Urban Infrastructure

VIII. Enabling the GE

(29) Total Green taxes

(30) Share of Green Taxes

(31) Subsidies for natural resources

(32) Share of subsidies

HDI, Gini, Poverty, GDP, Population, Employment, Investment, Debt, Inflation rate

10 үзүүлэлт нь өндөр ач холбогдолтой,

12 үзүүлэлт нь дунд зэргийн ач холбогдолтой,

10 үзүүлэлт нь бага зэргийн ач холбогдолтой

Page 9: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

9

Дараагийн алхам

Тоон мэдээллийн багцыг туршилтаар бүрдүүлэх

НҮБ-ын санаачлагуудыг нэгтгэх

Тогтвортой хотын үзүүлэлтийг бий болгох

Тулгарч буй бэрхшээл

Багц тоон мэдээлэл (мэдээллийн боломж, чанар)

Ногоон эдийн засгийн анхан шатны тоон мэдээлэл

Ногоон хөрөнгө оруулалтын ойлголт, тодорхойлолтын ойлгомжтой байдал

БО-ны яам, ҮС-ын байгууллагын хамтын ажиллагаа

2. Ази, Номхон далайн бүсийн ногоон эдийн засгийн санаачилга

Уг сэдвээр НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засаг-нийгмийн

комиссын Эдийн засаг, байгаль орчны хэсгийн дарга хатагтай Rikke Munk Hansen

илтгэл бэлтгэж, танилцууллаа. Тэрээр илтгэлийн хүрээнд дараах асуудлуудыг хөндөн

ярьлаа.

Бүсийн ногоон хөгжлийн үзүүлэлтүүдийг бий болгох үйл явц:

Тус бүс нутгийн эдийн засаг-нийгмийн комисс нь бүс нутгийн орнуудын

бодлогын тэргүүлэх чиглэл, олон улсын үзүүлэлтийн жагсаалтад тусгагдаагүй

асуудалд үндэслэн үзүүлэлтийн хүрээг боловсруулсан.

Бүсийн эдийн засгийн байдал:

• 2015 онд эдийн засгийн өсөлт дунд зэрэг

• Бүтцийн шинэчлэл хийгдэж байна.

Page 10: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

10

• Газрын тосны үнэ бууралт >> түүхий эдийн хараат байдлаас шалтгаалан макро

эдийн засгийн бодлогын хувьд бэрхшээлтэй байна.

• Эрсдэл ба бэрхшээл

• Бүтцийн асуудал

• Дэд бүтцийн алдагдал

• Хөдөлмөрийн зах зээл төгс бус, ур чадвар дутмаг, зохистой ажлын байр

• Хувийн секторын дэмжлэг – санхүүг өргөжүүлэх

• Хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал

Ази, Номхон далайн бүс нутгийн ногоон хөгжлийн санаачилга:

• Ногоон хөгжилд чиглэсэн хэд хэдэн өндөр түвшний хөгжлийн төлөвлөгөө –

Австрали, Камбож, БНХАУ, Индонез, Вьетнам, Малайз, Монгол, Тайланд

• Тодорхой салбар, асуудалд чиглэсэн стратегиуд (эрчим хүчний хөгжил, хог

хаягдлын менежемент, агаарын бохирдол, цэвэр агаар, цэвэр ус)

Ази, Номхон далайн бүс нутагт норматив үзүүлэлтийн тогтолцоог хэрэглэх –

БНСУ-ын кэйс

• Улс орнуудад дэмжлэг үзүүлэх норматив хүрээ

• БНСУ-ын анхны үндэсний эрхэм зорилго, стратеги болгон (2008) хүлэмжийн

хий бага ялгаруулах ногоон өсөлтийг тодорхойлсон.

• БНСУ-ын статистикийн газрын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд дэх ногоон

өсөлтийн үйл явцын үнэлгээ

• ЭЗХАХБ-ын хүрээний боломжийг харьцуулах-үзүүлэлтийн 50 орчим хувь нь

давхцаж байна.

ЭЗХАХБ, БНСУ-ын үзүүлэлтийн тогтолцооны үндсэн ялгаа

• Хамралт сайн (ЭЗХАХБ-ын үзүүлэлтийн тогтолцооноос)

• Амьдрал, хэрэглээний хэв маяг

• Хотын орчин (ногоорол)

• Үйлдвэржилтийн процесс & бүтцийн өөрчлөлт

• Бодлогын гүйцэтгэл, хэрэгжилтийг хэмжих

• ОУ-ын үүрэг, хариуцлага – Нийт албан ёсны хөгжлийн тусламж (Official

development assistance - ODA)-д ногоон ODA-ийн эзлэх хувь

Page 11: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

11

• Хамралт муу (ЭЗХАХБ-ын үзүүлэлтийн тогтолцооноос)

• Байгаль орчны хөрөнгийн үзүүлэлтүүд (үндсэн фокус нь ус)

Ази, Номхон далайн бүсийн хамралтыг сайжруулах шаардлагатай норматив

үзүүлэлтийн тогтолцооны бусад ногоон хөгжлийн бодлого, хөгжлийн тэргүүлэх

чиглэлүүд

• Тэгш байдал, оролцоо

• Ногоон хөрөнгө оруулалт

• Дэд бүтцийн хөгжил, суурь үйлчилгээний хүртээмж

• Засаглал (оролцоо, ил тод байдал, хариуцлага)

• Хүний капитал хуримтлал

Бодлогын бэрхшээлтэй асуудал – хөгжлийн стратегиудыг тогтвортой хөгжилтэй

уялдуулах

• Экологид ээлтэй

• Динамик (бүтцийн өөрчлөлт)

• Байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүлээн зөвшөөрсөн байдал

• Байгалийн хөрөнгийн хөрөнгө оруулалт

Ногоон өсөлтийн үзүүлэлтийн тогтолцоо – үндсэн асуулт

Тэгш хуваарилалт,

хүртээмж

Equitable distribution and

access

Нөөцийг тэгш хүртэх боломж бий юу?, тэдгээр нь хамгийн наад захын

хэрэгцээг хангаж байна уу? Засаглалын бүтэц нь байгалийн үр

шимийг дэгш хүртэх, ачааллыг хуваалцахыг дэмждэг үү?

Is there equitable access to resources & are basic needs being met? Do

governance structures support equitable access to benefits of nature and

sharing of burdens?

Экологийн үр ашиг

Eco-Efficiency

Эрчим хүч, бусад баялгийг ашиглаж буй хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл

ажиллагаа нь хэр экологийн хувьд ээлтэй байна вэ? Бодлогууд болон

байгууллагууд баялгийн үр ашгийг дэмжиж байна уу, эсвэл түүний

эсрэг ажиллаж байна уу?

How efficiently are consumption and production activities using energy

and other resources? Is there decoupling? Are policies and institutions

supporting resource efficiency, or working against it?

Бүтцийн өөрчлөлт

Structural transformation

Ногоон үйлдвэрлэл/үйл ажиллагаа, ногоон ажлын байрыг бий

болгож/бэхжүүлж байна уу? Бүтээмжтэй чадварыг хэр өөрчлөгдөж,

ногоон, зохистой ажлын байр хэр хурдан бий болж байна вэ?

Are green industries/activities emerging/strengthening, green jobs being

Page 12: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

12

created? How is productive capacity changing and how quickly are green

and decent jobs being created?

Байгалийн нөөцийн

хөрөнгө оруулалт

Investment in natural capital

Байгалийн хөрөнгын урсгал, нөөцүүд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

How are stocks and flows of natural capital changing?

Хязгаарлалт

Planetary limits

Ямар үндэсний байгаль орчны хязгаарлалт нь чухал ач холбогдолтой,

бүртгэгдэх/хянагдах ёстой вэ? Хандлага ямар байна вэ?

Which planetary/national environmental limits are critical and should be

tracked? What are the trends?

Хөрөнгө оруулалтыг хэрхэн эрэмбэлэх вэ?

• Үзүүлэлтийг сонгох үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг явуулах, эсвэл

RACER*-ийн үнэлгээний аргыг хэрэглэж болно.

• ЭЗХАХБ нь “өсөлтийн чанар”-ын үзүүлэлтийн шалгуурын оноог тодорхойлж,

түүний хүрээг шинэчлэн боловсруулсан.

Хөгжлийн үзүүлэлтүүдийн чанарын үнэлгээ

Үндсэн шалгуур

Дэд шалгуур Үнэлгээний шалгах асуулт

R Хамаарал Relevant

Linkage to quality of growth & GG

Is the indicator specifically and logically associated with specific quality of growth determinants?

Trends Is it possible to track changes through time?

Scale/Level Can indicator be applied at different scales/level (national, local, sectors)

A Зөвшөөрөгдсөн Accepted

Policy makers Has it been adopted into the national plans and programs of member states?

Other institutions Is the indicator developed/adopted by institutions such as the UN and the international community?

C Үнэн бодит Credible Найдвартай

Data reliability Are the data sourced from credible and reliable institutions?

Unambiguous result Does the indicator show a clear, evident and understandable result?

Transparency Has the indicator been published and the methodology been reviewed and taken on by academe and other institutions?

Assumption and limitations

Are the underlying assumptions credible and realistic limitations of indicator widely documented?

E Хялбар Easy

Data availability Is the indicator regularly collected and available to most ESCAP member states in electronic form (including proxy indicators)?

Page 13: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

13

Үндсэн шалгуур

Дэд шалгуур Үнэлгээний шалгах асуулт

Technical feasibility Can it be easily developed by a country’s statistical agencies?

R Бат бөх Robust

Data quality Does the indicator use robust real, modeled, or approximation data?

Consistency Is the indicator consistent with other sustainability frameworks such as UN SEEA, Agenda 21, OECD and WB identified SD indicators?

Comparability Does the indicator and result allow comparability across countries and time periods?

*- “Development of RACER evaluation Framework” SERI (2008)-ийг харах

http://www.sei.se/eipot/resources/EIPOT-RACER-evaluation-framework-final-07Oct08.pdf

Дүгнэлт:

Үзүүлэлтүүд нь хөгжлийн агуулгатай тохирч байх ёстой

Хэрхэн хөгжлийн үйл явцад анхаарал хандуулах вэ? Бид бодож байгаа зүйлээ

тооцож байна уу?

Хөрөнгө оруулалтын үзүүлэлт үнэлгээгээр эрэмбэлэгдсэн байна.

3. Ази, Номхон далайн бүсийн төслийн үйл явцын ерөнхий танилцуулга

1-р бүлгийн нэг дэх асуудлын хүрээнд дурдагдсан асуудлуудтай давхцсан тул маш товч танилцуулгыг НҮБСХ-ийн төлөөлөгч Ms. Rayén Quiroga хийлээ.

НҮБ-аас хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагаа

НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын чадавхыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт хөгжиж буй орнуудын тэргүүлэх салбарын чадавхыг сайжруулахаар зорилго болгон тусгасан.

Нарийн бичгийн дарга нарын газрын байнгын төсвөөс уг үйл ажиллагааг санхүүжүүлж байна. 2012 онд 40 төсөл, 2014 онд 46 төслийг санхүүжүүлсэн байна.

Зарим нэг DA (DA-development account) төсөл нь гишүүн улсуудын статистикийн чадавхыг бэхжүүлэх зорилготой байдаг байна.

4. Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн төслийн танилцуулга

Энэхүү илтгэлээр Латин Америк, Карибын орнуудын бүсийн туршилтын орон

(Колумб, Эквадор, Перу, Чили)-уудад ажилласан НҮБСХ-ийн зөвлөх Кика (Ms.Cristina

Page 14: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

14

Klimza Sabalain) ажлынхаа үр дүнг танилцууллаа. Тэрээр дараах үе шатны дагуу

ажилласан байна.

1. 2014 оны эхний хагаст томилолтын бэлтгэл ажлыг хангаж, НҮБСХ-ийн

ажилтнуудтай хамтран ажилласан

2. 2014 оны 3-р улирлын дундуур туршилтын орнуудтай хамтран ажиллаж

эхэлсэн.

3. Хамтран ажиллагч хариуцагч байгууллага нь,

a. Үндэсний статистикийн газар - Колумб, Эквадор

b. БО-ны яам - Чили

c. Дээрх хоёр байгууллага - Перу

Бэлтгэл үйл ажиллагаа:

Туршилтын орнуудтай ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулсан.

Төслийн хүрээнд санал болгож байгаа ногоон эдийн засгийн үзүүлэлтийн

жагсаалттай танилцсан.

Улс орнуудад ажиллах үнэлгээний үе шатанд хэрэглэх асуулгын агуулгыг

тодорхойлсон.

НҮБ-ын Латин Америк, Карибын орнуудын эдийн засаг, нийгмийн байгууллагын

ажилтнуудаас үзүүлэлтийн жагсаалтын төслийг авч санал тусгасан.

Бүс нутгийн хэтийн төлөвлөгөөг ашиглан үнэлгээний хэрэгслийг сайжруулсан.

НҮБСХ-ийн зөвлөх Жулья-тай ногоон эдийн засгийн үзүүлэлтийн төслийг

сайжруулах талаар санал солилцсон.

Туршилтын орнуудын томилогдсон төлөөлөлтэй алсын зайнаас ажилласан:

Улс орнуудын ногоон эдийн засгийн бодлоготой холбоотой ном зохиол, баримт

бичигтэй танилцсан.

Улс орон бүрийн ногоон эдийн засгийн асуудал хариуцсан байгууллага,

үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогыг тодорхойлсон.

Үндэсний статистикийн системийн зохион байгуулалтыг мэдэж авсан.

Улс орны дотоодын байгаль орчны үзүүлэлт, ногоон эдийн засгийн хөгжлийн

туршлагатай танилцсан.

Туршилтын улс орнуудад ажиллах төлөвлөгөөг боловсруулсан.

Page 15: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

15

Томилолтын хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагаа

Улс орнуудаас томилогдсон ажилтнуудтай хамтран ажлын төлөвлөгөө

боловсруулсан.

Ногоон хөгжлийн бодлоготой холбоотой төрийн байгууллага, статистикийн

байгууллагын төлөөлөлтэй уулзах уулзалтыг товлосон.

Төрөл бүрийн салбарын хамтран ажиллагчидтай хэлэлцүүлэг хийсэн: эрчим

хүч, байгалийн нөөц, ус, ХАА, уул уурхай, шатахуун, үндэсний төлөвлөлт, төв

банк

Үнэлгээний үе шатны эхний алхам

Санал болгож буй үзүүлэлтүүдийг дараах шаардлагуудад үндэслэн

сайжруулсан.

o Үндэсний ногоон эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хэрэгцээ шаардлага

o Туршилтын улс орон бүрийн тоон мэдээллийн чанар, боломж

o Үндэсний статистикийн системийн зохион байгуулалт

o Мэдээллийн эх үүсвэрийн төрөл

o Тоон мэдээллийг үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа

Туршилтын улс орон бүртэй үнэлгээний асуулгын хуудасны талаар хэлэлцүүлэг

дараах асуудлын хүрээнд зохион байгуулсан.

Бодлогын агуулга, ач холбогдол

Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэх асуудал

Тоон мэдээллийн цуглуулалт, эх үүсвэр

Байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн статистикийн үзэл

баримтлал, тогтолцоо

Ногоон эдийн засгийн хүрээнд ашиглагдаж байгаа хэрэгслүүд (гарын

авлага, ном товхимол, баримт бичиг)

Ногоон эдийн засгийн санаачлагууд

Чили: ОУ-ын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын “Ногоон эдийн

засгийн бодлого”-ыг боловсруулах гишүүн орон юм.

Колумб: ОУ-ын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагад орох гэж

байгаа бөгөөд тухайн улсын Үндэсний хөгжлийн 2014-2018 оны хөтөлбөрийн

хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь ногоон эдийн засгийн бодлого юм.

Page 16: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

16

Перу: Байгаль орчны менежементийн стратегиа тодорхойлсон бөгөөд PAGE

хөтөлбөрийн түнш орон юм. Тус улс нь тогтвортой хөгжлийн байгаль орчны

үзүүлэлтээр нэлээд туршлагатай орон юм.

Эквадор: Тус улс нь Сайн, сайхан амьдралын үндэсний хөтөлбөртөө үндэслэн

нийгэм, эдийн засаг, байгаль орчны бодлогод анхаарал хандуулж байгаа юм

байна.

Дүгнэлт:

Чили, Колумб, Перу улсууд нь Үндэсний хөтөлбөртөө ногоон эдийн засгийн

тусгайлсан бодлогуудыг тусгасан байна. Харин Эквадор улс нь хүмүүсийн сайн

сайхан амьдрал, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн асуудлыг илүү авч

үзэж байгаа боловч ногоон эдийн засгийн зарчмыг зөвшөөрч байна.

Улс орнууд төлөвлөлтийн бодлогодоо зорилт, зорилго, тоог үзүүлэлтүүдийг

ихэвчлэн тусгасан байна.

Улс орнуудын ногоон эдийн засгийн санаачлагууд нь ядуурлыг бууруулах,

тогтвортой хөгжлийн чиглэлтэй байна.

Үндэсний статистикийн газар, байгаль орчны яам, бусад холбогдох

байгууллагуудын аль аль нь санал болгож буй үзүүлэлтийн ихэнхийг нэгтгэн

гаргаж байна.

Бэрхшээл, цаашдын арга зам

Бэрхшээл:

o Үндэсний онцлогт тохирсон ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн

тодорхой үзүүлэлтийг нэгтгэх

o Захиргааны бүртгэлд үндэслэн суурь тоон мэдээллийн чанар, боломж,

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

o Байгууллага хоорондын тогтвортой хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

ОУ-ын статистикийн зөвлөмж, стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх

механизмыг нэмэгдүүлэх, сайжруулах

Үзүүлэлтүүдийн метадата, ойлголт, тодорхойлолтын хувьд тохиролцоонд хүрэх

Олон төрлийн эх үүсвэрийн мэдээллийн санг нэгтгэхэд зорих

Шинэчлэн боловсруулах үзүүлэлтүүд

Байгаль орчин, эдийн засгийн нөөцийн бүтээмж

Байгалийн хөрөнгө (биологийн олон зүйл анги, экосистем, сэргээгдэхгүй

нөөц, хөрс, газар)

Page 17: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

17

БО-ны бараа, үйлчилгээ

БО-ны эрүүл мэндийн эрсдэл

Ногоон ажлын байр, ногоон бизнес

БО-ны татварууд

Технологи, шинэ зүйл (инноваци)

5. Төслийн 1-р үе шатны ажлын тайлан

Энэхүү илтгэлээр Ази, номхон далайн бүсийн туршилтын орнуудад ажилласан

НҮБСХ-ийн зөвлөх Жульяа ажлынхаа үр дүнг танилцууллаа. Тэрээр дараах зарчмыг

дагуу ажилласан байна.

1. Үзүүлэлтүүдийн тоон мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлсон.

2. Ногоон гэсэн категорийг тодорхойлоход тулгарч буй хүндрэлийг

тодорхойлон гаргаж танилцууллаа. Тухайлбал,

- ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой (органик) хэсэг

- Сэргээгдэх эрчим хүч

o Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг хэрхэн

тодорхойлох вэ?

o Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэгдэж буй эрчим

хүчний хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?

o Биотүлшинд мод, аргал, хөрзөн орох эсэх

- Байгаль орчин, нөөцийн эдийн засгийн бүтээмж (үр ашиг): Харьцааны

үзүүлэлтүүд

Бүлэг 3. Үндэсний түвшин дэх тогтвортой хөгжлийн хүрээнд ногоон эдийн

засгийг тооцох ажлын ололттой тал болон тулгарч буй хүндрэлтэй асуудал

Бутан улсын Үндэсний статистикийн товчооны төлөөлөгч Ugyen Norbu, Малайз

улсын эдийн засгийн төлөвлөлтийн нэгжийн төлөөлөгч Amjad Yusof, Солонгосын

статистикийн газрын төлөөлөгч Jonghee Choi, Монгол улсын Үндэсний статистикийн

хорооны төлөөлөгч Д.Оюунбилэг, Вьетнам улсын төлөөлөгч Nguyen Thi Dieu Trinh нар

ногоон эдийн засагт шилжих үйл явцыг үнэлэх үйл ажиллагааны ололттой тал; ногоон

эдийн засгийн үзүүлэлтүүд, статистик мэдээлэл, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй

үйл ажиллагаа, санаачлага; ногоон өсөлтийн үзүүлэлтүүдийг бий болгох чиглэлээр

Солонгос улсад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар илтгэл бэлтгэж,

танилцууллаа.

Page 18: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

18

Бүлэг 4. Төслийн үнэлгээний үе шат

1. НҮБ-ын Статистикийн хэлтсээс санал болгож буй үзүүлэлтүүдийн талаар

хатагтай Rayйn QUIROGA-MARTНNEZ дараах асуудлаар танилцуулга хийлээ.

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ногоон эдийн засагт шилжих үйл явцыг

хэмжих хөгжиж буй орнуудад тохиромжтой үзүүлэлтүүдийн жагсаалт шаардлагатай

байсан ба үзүүлэлтийн бүтэц нь ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн

байгууллага (OECD)-ын ногоон хөгжлийн үзүүлэлтийн бүтцийг баримталсан. Тус

жагсаалтад тусгагдсан үзүүлэлтүүдээс 25 нь нарийн судлагдсан байна.

ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас

боловсруулсан ногоон хөгжлийн үзүүлэлтүүд нь UNEP, UNECE/OECD/Eurostat Joint

TFSD, FAO, MDG, OWG SDGs, ECLAC, ILAC зэрэг олон эх үүсвэрүүдийг ашиглан

гаргасан байна. Эхний ээлжинд 156 үзүүлэлт бүхий жагсаалтыг эхний ээлжинд дараах

шалгуурын дагуу тодорхойлсон.

Хоорондын хамаарал

Хөгжиж буй орнуудад тооцох боломжтой байдал (статистикийн хувьд)

ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт, тодорхойлолт, аргачлалд

суурилсан.

Ногоон эдийн засгийн нийт 97 үзүүлэлтийг жагсаасан:

44 нь үндсэн багц үзүүлэлт (CS): Эдгээр нь хөгжиж буй орнуудад зөвлөж

байгаа үзүүлэлтүүд юм.

53 нь үндсэн бус багц үзүүлэлт (NCS): Эдгээр нь тухайн улс орны

сонирхлоос хамаарах бөгөөд цаашид статистикийн хувьд нэтгэгдэх

боломжтой үзүүлэлтүүд юм.

2. Туршилтын орнуудад санал болгож буй үзүүлэлтүүдийг ашиглаж буй практик

Уг асуудлын хүрээнд НҮБСХ-ийн зөвлөх Жулья (Julie L. Hass, Ph.D) туршилтын

улс орнуудад хийсэн томилолтынхоо үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

Мэдээллийн эх үүсвэр нь үндэсний статистикийн байгууллага бус холбогдох

яам, агентлагууд байна.

- Анхаарал татахуйц үзүүлэлтүүд

1.4.4: Улс орнуудад ашиглагддаггүй нэр томьёо байна. Тухайлбал,

“slums”

5.3: ОУ-ын санхүүгийн урсгал

o Зарим улс оронд ODA дэмжлэгийг авдаггүй, эсвэл маш бага

хэмжээгээр авдаг байна. Мөн түүний талаарх мэдээллийг олж

Page 19: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

19

авахад хүндрэлтэй. Тиймээс уг үзүүлэлтийн оронд гадаадын шууд

хөрөнгө оруулалтыг оруулах нь зүйтэй байна.

o “Загас барих” үйл ажиллагаа нь хуурай газраар хүрээлэгдсэн

Монгол, Бутан зэрэг улсуудад гол болон нуураас маш бага

хэмжээгээр өрхийн үйл ажиллагаагаар бүртгэгддэг байна.

- Цаг хугацааны хувьд

Ихэнх үзүүлэлтүүдийг жилээр бус тодорхой давтамжтайгаар цуглуулж

байна. Тухайлбал, 5 жилээр

Хамгийн олдоц муутай үзүүлэлт нь агаар дахь нүүрсхүчлийн хий (CO2

emissions) байна. Хөгжиж буй орнууд уг үзүүлэлтийг UNFCCC-н

шаардлагаар 4-6 жилд нэг удаа тодорхойлдог байна.

- Динамик мэдээлэл

Динамик тоо мэдээллийг бүрдүүлэхэд нэмэлт тооцоолол шаардлагатай.

Судалгааны давтамжийг өөрчлөх шаардлагатай.

Аргачлалыг өөрчлөх шаардлагатай.

- Үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолт

Ойлголт, тодорхойлолтыг MS-Excel форматаар бэлтгэж өгөх нь зүйтэй.

Гэвч хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангахгүй.

1.3.1: Labor Force Participation үзүүлэлтийн оронд ажилгүйдлийн хувь-

Unemployment rates оруулж өгөх нь зүйтэй. ‘labor force’ нэр томьёо нь

ойлгомжгүй байна.

1.6.2: Terms of trade index гадаад худалдааны нөхцлийн индекс: Гадаад

худалдааны статистик сайн хөгжсөн боловч тодорхойлолт нь тодорхой

бус учраас тус үзүүлэлтийг нийтэд тархаадаггүй байна.

Улс орнууд оны үнээрх мэдээллийг тархаах боломжтой бөгөөд

мэдээллийг нөөц, ашиглалтын хүснэгтээс авах боломжтой.

- Хөгжиж буй орнуудын хувьд анхаарах асуудлууд

Байгалийн хөрөнгө

4.2.4, 4.2.5, 4.2.6: “Сайжруулсан ариун цэврийн байгууламж-improved

sanitation facility” нь эрүүл мэндийн байр сууринаас тодорхойлогдсон

үзүүлэлт бөгөөд улс орнууд уг үзүүлэлтийг бохир усны системд орсон

өөрчилттэй холбож буруу ойлгож болохгүй юм.

- Дүгнэлт: Үзүүлэлтийн жагсаалтыг сайжруулах шаардлагатай гэж тэрээр дүгнэж

байна.

Page 20: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

20

Ерөнхийдөө ихэнх үзүүлэлтүүд нь боломжийн байна.

Өөр өөр чиглэлийн үзүүлэлтүүдэд үндэслэн эдийн засгийн ногоорлыг

тодорхойлох аргазүй нь хүндрэлтэй асуудлын нэг байна.

3. Үнэлгээний асуулгын хуудасны танилцуулга:

Танилцуулгыг НҮБСХ-ийн аж үйлдвэр, эрчим хүчний статистикийн ажилтан

ноён Bojan NASTAV бэлтгэж, танилцууллаа.

Энэхүү үнэлгээний асуулгын хуудас нь ногоон эдийн засгийн бодлогын агуулга,

холбогдох салбар (байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй)-ын

статистикийн боломжит мэдээлэл, түүний эх үүсвэрийг тодорхойлох зорилгоор

дараах бүтэц бүхий асуулгын хуудсыг боловсруулсан байна.

- Хариуцах ажилтны мэдээлэл

- Хэсэг I: Бодлогын агуулга, хамаарал

- Хэсэг II: Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэхэд тулгарч буй

хүндрэлтэй асуудал

- Хэсэг III: Мэдээлэл цуглуулалт, эх үүсвэр

- Хэсэг IV: Байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын

статистикийн үзэл баримтлал, тогтолцоо

- Хэсэг V: Ногоон эдийн засгийн хэрэгсэлтэй эсэх

Бүлэг 5. Чадавхийг сайжруулах – үзүүлэлтийг бүрдүүлэх, статистикийн аргазүйн

гарын авлага:

Энэ бүлгийн хүрээнд ногоон эдийн засгийн статистикийн үзүүлэлтийг тооцох

аргазүйн гарын авлага, домэйнийг дараах байдлаар хатагтай Rayén QUIROGA-

MARTÍNEZ танилцууллаа.

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн статистикийн зөвлөмж, стандартуудын

хэрэгцээ, шаардлага

- Ашиглагдах гарын авлага, зөвлөмжүүд

Дансны систем:

o ҮТС,

o БОЭЗД-ЕХ 2012

Статистикийн хүрээ, зөвлөмж:

o БО-ны статистик: FDES 2013

Page 21: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

21

o Эрчим хүчний статистик: IRES, ES Compilers Manual

o Усны статистик, данс: IRWS

o АҮ-ийн статистик: IRIS

o Ангиллууд

o ХАА-н статистикууд

Бүлэг 6. Чадавхийг сайжруулах – тогтвортой хөгжлийн хүрээн дэхь ногоон

эдийн засгийн үзүүлэлтүүд, байгаль орчны статистик:

Илтгэлүүдийг НҮБСХ-ийн Байгаль орчны статистикийн хэсгийн мэргэжилтэн

хатагтай Rayйn QUIROGA-MARTÍNEZ бэлтгэсэн.

1. Байгаль орчны статистикийн шинж чанар, эх үүсвэр, хэрэглэгчийн талаарх

ерөнхий ойлголт:

Байгаль орчны статитистикийн зорилго: Байгаль орчин, түүнд нөлөөлж

байгаа үндсэн хүчин зүйлүүд, байгаль орчны хувьд цаг хугацаа, байршлын хувьд гарч

байгаа үндсэн өөрчлөлт талаарх тоон мэдээллээр хэрэглэгчдийг хангадаг.

БО-ны статистикийн хамрах хүрээ: БО, нийгэм, эдийн засгийн статистикууд

нь хоорондоо давхцдаг учраас түүнийг салгаж ойлгоход нилээд хүндрэлтэй байдаг

байна. Нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл нь үйл явцын шууд нөлөөллийг

харуулдаг бол БО-ны статистик нь БО-ны статистикийн хөгжүүлэх үндсэн хүрээ

(FDES)-нд БО-ны асуудалд өргөн хэрэглэгддэг байна. БО-ны статистик нь байгаль

орчинд шууд нөлөөлөл болон хамралтын нийгэм-эдийн засгийн байгаль орчны

биофизикийн асуудлыг хамруулдаг. БО-ны өгөгдөл, статистик мэдээлэл,

бүтээгдэхүүний ялгаа, дараах эх үүсвэрүүдийг тус бүрд нь танилцууллаа.

Статистикийн судалгаа

Захиргааны мэдээлэл

Зайнаас тандах судалгаа

Хяналтын систем

ШУ-ны шинжилгээ, судалгаа

БО-ны статистикийн төрөл, түүнийг хэрэглэгч:

Бодлого, түүнийг боловсруулагчид – Байгаль орчны үзүүлэлтүүд, нэгтгэсэн

статистик мэдээлэл

Олон нийт (хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм) – Байгаль орчны үзүүлэлтүүд,

нэгтгэсэн статистик мэдээлэл

Page 22: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

22

Шинжээч, судлаач нар – Өргөн хүрээний дэлгэрэнгүй БО-ны статистик

мэдээлэл

ОУ-ын байгууллагууд – Дэлгэрэнгүй тайлбарласан БО-ын статистик

мэдээлэл

БО-ны статистикт хамаарах ангилал: Байгаль орчны чиглэлийн олон ангилал

байдаг боловч олон улсад зөвшөөрөгдсөн, БО-ны бүс ангиллыг агуулсан байгаль

орчны статистикийн зорилгод нийцсэн тусгайлсан ангилал одоогоор байхгүй байгаа

талаар тэрээр дурдлаа.

БОСХҮХ нь БО-ны статистикийг бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж, зохион

байгуулах боломжийг олгосон байна.

БО-ны статистикийн нэгдсэн ангилал байхгүй бөгөөд харин БО-ны

статистикийн тодорхой сэдвийн хүрээнд нэгтгэсэн дараах ангилал,

категорууд байна.

o “Газрын ангиллын систем” - ОУ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

o “Эрчим хүч, ашигт малтмалын” НҮБ-ын ангилал

o БО-ны үйл ажиллагааны НҮБ-ын ангилал

o Ховордсон амьтан, ургамал, тусгай хамгаалалттай бүс нутгийн ангилал

o “Хүлэмжийн хийн ангилал” - Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх

Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо (GHGs from IPCC)

o Өвчний төрлийн ОУ-ын ангилал

БО-ны статистикийн бусад асуудал: Энэ хүрээнд байгаль орчны чиглэлийн

холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хуулийн хүрээнд тулгарч буй

асуудлын талаар авч хэлэлцлээ.

2. Байгаль орчны статистикийг хөгжүүлэх үндсэн хүрээ (FDES 2013)

Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хянахад БО-ны статистик нь

тодорхой хувь нэмэртэйгээр оролцох тухай, тус баримтыг боловсруулах болсон

үндэслэл, түүний хувилбаруудын өөрчлөлт, шинэчлэл, агуулга, зорилго, хэрэглэгч,

түүний бүтэц, зохион байгуулалт, нийгэм-эдийн засгийн статистикийн уялдааны

талаар танилцууллаа.

Үндэслэл:

БО-ны статистикийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

олон улсын зөвлөмж шаардлагатай байсан.

Page 23: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

23

Олон улс оронд байгаль орчны албан ёсны статистикийн техникийн тусламж

шаардлагатай байсан.

Баталгаанд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх өндөр

чанартай байгаль орчны статистикийг нийлүүлэх шаардлагатай байсан.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаль орчин, тогтвортой байдлын асуудлуудыг

авч үзэх нь нэмэгдсэн.

Хувилбар:

1984 оны FDES-ийг сайжруулж, 2010 оны Статистикийн комиссын 41-р

чуулганаар баталсан.

2013 оны Статистикийн комиссын 44-р чуулганаар FDES-2013-ийг баталсан

http://unstats.un.org/unsd/statcom/doc13/BG-FDES-Environment.pdf

FDES-2013-ийн үндсэн багцын гарын авлага: FDES-2013-т тусгагдсан үндсэн

үзүүлэлтүүдийн метадата, аргазүй, олон улсын сайн туршлагыг энэхүү товхимолыг

2015 онд хэрэглэгчдийн хүртээл болгохоор НҮБСХ-ийн Байгаль орчны хэсэг нь БО-ны

асуудал хариуцсан шинжээч нартай хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа.

3. Асуулгын хуудас

НҮБСХ-ын байгаль орчны мэдээлэл цуглуулалт (асуулгын хуудас, гарын

авлага), мэдээллийн сан, мэдээллийн тархаалтын талаар танилцууллаа. Мэдээлэл

цуглуулдаг асуулгын хуудас, мэдээлэл тархаалтын талаарх дараах цахим хуудаснаас

авна.

Байгаль орчны статистикийн цахим хуудас:

http://unstats.un.org/UNSD/environment/

Мэдээлэл цуглуулах асуулгын хуудас:

http://unstats.un.org/UNSD/environment/questionnaire.htm

БО-ны статистикийн үзүүлэлтүүд:

http://unstats.un.org/unsd/environment/qindicators.htm

Улс орны БО-ны статистикийн товчоон:

http://unstats.un.org/unsd/environment/Questionnaires/country_snapshots.htm

Бүлэг 7. Чадавхийг сайжруулах – тогтвортой хөгжлийн хүрээн дэхь ногоон

эдийн засгийн үзүүлэлтүүд, эрчим хүчний статистик

1. Эрчим хүчний статистикийн хөгжил (Mr. Ralf Becker, UNSD):

Page 24: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

24

Энэхүү илтгэлийн хүрээнд олон улсын түвшинд эрчим хүчний статистикийн

чиглэлээр өөр өөр зорилго, чиглэлтэйгээр хийгдэж байгаа үйл ажиллагаа, “Эрчим

хүчний статистикийн олон улсын зөвлөмж”-ийн талаарх танилцуулгыг дараах

байдлаар хийлээ.

Эрчим хүчний статистикийг сайжруулах чиглэлийн Нарийн бичгийн дарга

нарын эрчим хүчний ажлын хэсэг (InterEnerStat), Осло групп, Эрчим хүчний

статистикийн НҮБ-ын шинжээч нарын бүлэг гэсэн үндсэн гурван групп

ажиллаж байна.

o Нарийн бичгийн дарга нарын эрчим хүчний ажлын хэсэг нь олон

улсын хамтын ажиллагааг сайжруулах, эрчим хүчний стандартууд

болон аргуудыг уялдуулах чиглэлээр ажиллаж байна.

o Осло групп нь НҮБ-ын статистикийн комиссоор 2005 онд

байгуулагдсан ба эрчим хүчний албан ёсны статистикийн олон улсын

аргачлал, стандартыг боловсруулах, түүнийг сайжруулахад оролцох

үүрэгтэйгээр ажилладаг байна (http://oslogroup.org).

o Эрчим хүчний статистикийн НҮБ-ын шинжээч нарын бүлэг нь

НҮБ-ын статистикийн комиссоор байгуулагдсан олон улсын эрчим

хүчний зөвлөмжийг боловсруулах үндсэн үүрэг бүхий түр хугацааны

шинжээч нарын бүлэг юм.

Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмж (IRES): Уг зөвлөмжийн

хувилбарууд, түүний агуулга, зарчим, эрчим хүчний статистикт хэрэглэгдэх

олон улсын ангилал, зөвлөмжүүдийн жагсаалтыг танилцууллаа.

Эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын стандарт ангилал (SIES)-ын

талаар товч танилцуулга хийлээ.

Эрчим хүчний статистикийг нэгтгэх гарын авлага (Energy Statistics

Compilers’ Manual-ESCM): Энэхүү гарын авлага нь эрчим хүчний

статистикийн нэгтгэх, баланс байгуулах улс орны туршилагыг агуулсан

практик гарын авлагыг НҮБ-ын Статистикийн хэлтэс, Осло групптэй хамтран

боловсруулж байгаа бөгөөд 2015 онд эцэслэхээр төлөвлөж байгаа талаар

танилцууллаа. Энэхүү гарын авлагын улс орны туршлагын бүлэг нь дараах

цахим хуудсанд хэвлэгдсэн байна.

Page 25: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

25

Эрчим хүчний статистикийн асуулгын хуудас: НҮБ-ын Статистикийн

хэлтсээс улс орнуудад эрчим хүчний статистикийн хамралтын хүрээ, түүний

мэдээлэл цуглуулалтын уян хатан байдал зэргийг харьцуулан судлах

зорилгоор асуулгын хуудас боловсруулж, мэдээлэл цуглуулдаг байна.

Мэдээллийн сан: НҮБ-ын Статистикийн хэлтсийн мэдээллийн сангийн

талаар танилцуулга хийлээ. www.data.un.org

Цаашид үйл ажиллагаа: Эрчим хүчний статистикийн олон улсын

зөвлөмжийг хэрэгжүүлэх, НҮБ-ын статистикийн хэлтсийн эрчим хүчний

асуулгын хуудсыг шинэчлэгдсэн зөвлөмжийн дагуу Олон улсын эрчим

хүчний агентлаг, Евростатийн асуулгатай уялдуулан сайжруулах, техникийн

хамтын ажиллагаа, бүсийн семинар, сургалтыг зохион байгуулах, сургалтын

материал, модулиудыг бэлтгэх зэрэг ажлуудын хийхээр төлөвлөөд байгаа

талаар танилцууллаа.

Тулгамдаж буй асуудал: Мэдээллийн чанар, уялдаа, агентлагууд

хоорондын зөрүүтэй мэдээлэл, тэдгээрт хэрэглэгдэж байгаа аргачлал,

ойлголт, тодорхойлолтын ялгаа, JODI (Joint Organisations Data Initiative)-ийн

мэдээлэл цуглуулалт, мэдээллийн олдоц, эрчим хүчний үзүүлэлт, балансын

хэрэгцээ, шаардлага зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа талаар

танилцууллаа.

Page 26: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

26

Эрчим хүчний үзүүлэлтүүд: Ногоон эдийн засгийн үзүүлэлтийн жагсаалт,

Тогтвортой хөгжлийн зорилгод тусгагдсан эрчим хүчний үзүүлэлтийн

жагсаалтыг танилцууллаа.

2. Ази, Номхон эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC-Asia-

Pacific Economic Cooperation)-ын эрчим хүчний статистикийн мэдээлэл

цуглуулалт, мэдээллийн нэгтгэл, тархаалтын хэлбэр (http://www.ieej.or.jp/egeda/),

бүтээгдэхүүний хэмжих нэгж, ойлголт, тодорхойлолтын ялгаатай байдал нь

мэдээлэл цуглуулалтад хүндрэл учруулдаг талаар болон зарим статистик

мэдээллийг ноён Takuya Miyagawa (APEC EGEDA) танилцууллаа. Тухайлбал,

Natural Gas million cubic meters mmscf mmbtu kilo tonnes

Crude Oil kilo tonnes kilo liters bbl/d

Бүлэг 8. Ази, Номхон далайн бүсийн байгаль орчны статистикийн цаашдын

хандлагын талаарх хэлэлцүүлэг

Энэхүү бүлгийг хүрээнд НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засаг-

нийгмийн комиссын эдийн засаг, байгаль орчны хэсгийн дарга хатагтай Рикки (Ms.

Rikke Munk Hansen) бүсийн түвшинд байгаль орчны статистикийг сайжруулах үндсэн

асуудал, тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл бэлтгэж, танилцуулга хийлээ.

Бүлэг 9. Цаашдын арга зам

Уг бүлгийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн аж үйлдвэр, эрчим хүчний

статистикийн хэсгийн дарга Ралф Бэйкэр (Mr.Ralf BECKER ) бэлтгэж, танилцууллаа.

Улс орнууд НҮБ-ын статистикийн хэлтсээс санал болгож байгаа

үзүүлэлтүүдэд санал өгч эцэслэнэ.

Төслийн баг үзүүлэлтүүдийн ойлголт, тодорхойлолт, зөвшөөрөгдсөн

метадатаг боловсруулж, шинэ үзүүлэлтүүдийн үзэл баримтлалыг холбогдох

агентлагуудтай хамтран судална.

Байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн статистикийн чиглэлээрх

сургалт, семинар (2015 оны 1-р сарын 15-наас 2015 оны 5-р сарын 15)

зохион байгуулах: Уг сургалт нь үндсэндээ туршилтын орнуудын тэргүүлэх

чиглэл, шаардлагад тулгуурлах боловч туршилтын бус орнууд уригдаж

оролцоно. Сургалтын агуулгыг туршилтын орнууд, төслийн багийн

хэлэлцүүлэг дээр үндэслэн хийж, семинарын бэлтгэлийг хангана.

Page 27: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

27

Туршилтын 8 оронд техникийн туслалцаа (2015 оны 6-9-р сард)

үзүүлэх: Энэ нь туршилтын орнуудын тэргүүлэх чиглэлийн статистик

мэдээллийг цуглуулах, үйлдвэрлэх асуудалд голлон анхаарч, статистикийн

хэрэгцээт үзүүлэлтүүдийн мэдээллийн эх үүсвэр хоорондын уялдаа, түүний

баталгаа, чанарын хяналт, мэдээлэл цуглуулалт зэргээр статистикийн үйл

ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Техникийн туслалцаа үзүүлэх бэлтгэл

o Бүсийн бусад улс орнуудтай туршлагаа хуваалцах боломжтой бүсийн

зөвлөхийг төслийн баг судалж, сонгоно.

o Туршилтын орон тус бүрийн санал, сургалт, семинарын үр дүнд

үндэслэн улс орон бүрт зориулсан техникийн туслалцаа үзүүлэх

нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулна.

Техникийн туслалцаа үзүүлэх томилолт

Дараагийн бүсийн семинар (ECLAC 2015 оны 11-р сард, ESCAP 2015 оны

12-р сард)-аар сонгогдсон орнууд туршлага, хэрэгжүүлсэн үйл

ажиллагааныхаа талаар туршилтын болон туршилтын бус орнуудтай

хуваалцана.

Семинарын бэлтгэл

Семинар зохион байгуулах

3. Цаашид хийх ажил / Зөвлөмж/ сурч мэдсэн зүйлс

Сурсан мэдлэг:

Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр дараах мэдлэгийг олж авлаа.

Үүнд:

a. Төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслийн тогтвортой байдал

b. Ногоон эдийн засаг/ногоон хөгжлийн үүсэл хөгжил

c. Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүд, түүний тогтвортой хөгжлийн зорилтын хамаарал

Ногоон эдийн засагт шилжих туршилтын орнуудын нөхцөл байдалтай

танилцсан.

Цаашид хийх ажил:

Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, МУ-ын “Ногоон

хөгжлийн бодлого”-ын хамаарлыг тодорхойлно.

Page 28: 2015 23- · 2016-03-28 · 3. Нөөцийн бүтээмж - Resource Productivity 4. Байгаль орчинд ээлтэй - Eco-efficiency 5. Хэрэглээ - Consumption

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ТӨСЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ

28

Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийн ойлголт, тодорхойлолтыг Монгол улсын

түвшинд бий болгоно.

Ногоон эдийн засагт шилжих явцыг үнэлэх төслийн олон улсын зөвлөхтэй

хамтран ажиллаж, ногоон эдийн засгийн боломжит үзүүлэлтийн мэдээллийн

сан бүрдүүлэхэд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Ногоон эдийн засгийн талаарх асуудлаар мэдээлэл солилцох үйл

ажиллагааны хүрээнд ҮСХ, бусад төрийн болон олон улсын байгууллагын

хамтын ажиллагааг сайжруулна.

Төслийн дараагийн уулзалтыг Монгол улсад зохион байгуулах талаар ҮСХ-ны

даргад танилцуулж, шийдвэрийг НҮБ-ын Статистикийн хэлтэст хүргүүлнэ.

4. Хавсралт материал (Уулзалтын материалуудыг файлаар үзэж болно)

Тайлан бичсэн: /Д.Оюунбилэг, МЭЗСГ-ын статистикч/

Улаанбаатар хот

2015.02.02