2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн...

26
МОНГОЛЫН ПРОГРАМ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙНХОЛБОО МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН 2011 ОНЫ 10 ДУГААР САРЫН 11 ӨДРИЙН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ БОЛОВСРУУЛСАН САНАЛУУД Програм хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлд санал оруулах баримт бичиг © МОСА ТББ . Энэ баримт бичигт агуулагдсан мэдээлэл нь байгууллагын өмч бөгөөд нууцад хамаарагдана. Email: [email protected] Web: www.mosa.mn Ph: +976-98182633

Transcript of 2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн...

МОНГОЛЫН ПРОГРАМ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙНХОЛБОО

МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН 2011 ОНЫ 10 ДУГААР САРЫН 11 ӨДРИЙН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ БОЛОВСРУУЛСАН САНАЛУУД

Програм хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлд санал оруулах баримт бичиг

© МОСА ТББ . Энэ баримт бичигт агуулагдсан мэдээлэл нь байгууллагын өмч бөгөөд нууцад хамаарагдана. Email: [email protected] Web: www.mosa.mn Ph: +976-98182633

1 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

АГУУЛГА

УДИРТГАЛ

Д/Д САНАЛУУД ХУУДАС

НЭГ Дотоодын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх цогц бодлого боловсруулан баталж, хэрэгжүүлэх, үүнд шинэ бизнесийг дэмжих бодлогыг онцгойлон тусгах чиглэлээр

3

ХОЁР Мэдээллийн технологийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох 4

ГУРАВ Програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих (2005 онд НӨАТ-с чөлөөлж байсан нь томоохон дэмжлэг болж байсан)

6

ДӨРӨВ Төр өөрөө Програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн том захиалагч болохын хувьд хэрэглээг бий болгох, яам, агентлагуудад ПХ-н бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөв хуваарилах тал дээр дэмжих бодлого баримтлах

8

ТАВ Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй мэдээллийн системийн төсөлд дотоодын програм хангамжийн компаний оролцоог 30%-аас багагүй байх бололцоог бий болгох

9

ЗУРГАА Төрийн байгууллагуудаас зарлагдаж буй Програм хангамж, мэдээллийн систем боловсруулах тендерт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хавсаргадаг асуудлыг зогсоох

11

ДОЛОО Дотоодын компаниудын бий болгосон Програм хангамжийн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийн үнэлгээг тогтоох замаар түүнийгээ барьцаалан зээл авах, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх тогтолцоог бий болгох

12

НАЙМ Оюуны багтаамж өндөртэй үйлдвэрлэлийн салбар хэдий ч компаниудын чадавхи сул байгаа өнөө үед дэд бүтцийн (оффис, сүлжээ) асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх

13

ЕС ЖДҮ-г дэмжих засгийн газрын хөтөлбөрт Програм хангамжийн салбарыг хамруулах, бүх боломжуудыг ижилхэн авдаг байх, Төр хувийн түншлэлийн гэрээ байгуулахад тавигддаг үндэслэлгүй хатуу шаардлагуудыг багасгах

15

АРАВ Гадны мэдлэг, туршлагыг хүртэх, технологи шилжүүлэх, өндөр мэргэшлийн шинжээчдийг төрийн шугамаар авчирч мэдлэг дамжуулах үйл явцыг бий болгох

17

2 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

УДИРТГАЛ

Өнөө үеийн техник технологийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан зах зээлийн үлдэхүү эс үлдэхүү гэсэн өрсөлдөөний хатуу хууль улс орны болон компаний түвшинд хөдөлмөр, цаг хугацаа хэмнэсэн бүтээмжийг өсгөх мэдлэгт суурилсан технологийг шаардаж байна. Энэхүү хөгжлийн чиг хандлагад гол нөлөө үзүүлж, түлхэц болж байгаа салбар бол мэдээлэл технологи тэр дундаа програм хангамжийн салбар юм.

Програм хангамжийн салбарын хөгжлийн хурд, технологийн шинэчлэлийг 1,5-2 жилийн хурдасгууртай гэж авч үздэг нь бусад эдийн засгийн салбаруудтай харьцуулахад байнгын хөгжил хөдөлгөөнд оршдог динамик салбар болохыг нь харуулна. Энэ нь нийгэм эдийн засагт дараах хувь нэмрийг оруулдаг. Үүнд: Эдийн засгийн өсөлт болон инновацид чиглэсэн бүтээлч хөдөлгүүр. Хувь хүний амьдралын чанар, бизнесийн өрсөлдөөн, эдийн засгийн амжилтанд

амин чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл Дэлхий нийтийн мэдээллийн системийн салбарын зарцуулалтын 60%-иас илүү

хувийг програм хангамж ба мэдээллийн системийн үйлчилгээний салбарт зарцуулж байна.

Дэлхийн хэмжээнд 2004-2010 онуудын хооронд бусад мэдээллийн системийн секторуудтай харьцуулахад програм хангамжийн салбар шинээр бий болгосон ажлын байр, компаний тоогоороо хурдацтай өсч байна.

Дэлхийн хэмжээнд програм хангамжийн салбар 1,8 их наяд ам долларын борлуулалтанд хүрч хамгийн хурдтай өсч буй салбарт тооцогдоод байна.

Энэхүү програм хангамжийн салбарын хурдацтай хөгжил, түүний эдийн засагтаа

оруулах хувь нэмэр, нийгэмд оруулж буй бүтээжийн өсөлт зэрэг нь уг салбарын нийгэм эдийн засагт эзлэх байр суурийг чухал болгож, хөгжүүлэх хэрэгцээ байгааг илтгэнэ.

Харамсалтай нь Монгол улсад мэдээллийн технологи гэсэн ерөнхий нэрийн доор янз бүрийн бодолго, хөтөлбөр, саналууд боловсруулагдаж гардаг боловч Монголын програм хангамжийн салбар тэр дундаа програм хангамжийн компаниудыг хөгжүүлэх, дэмжих, харилцан хамтран ажиллах бодитой хөтөлбөр, чиглэл, бодлого батлагдаагүй, өөрийн урсгалаар, өөр өөрсдийн ойлголт, бор зүрхээрээ үйл ажиллагаагаа явуулах байдлаар хөгжиж байна.

Иймээс МОСА-ын (Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо) зүгээс Монголын програм хангамжийн салбар болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулан энэхүү “Програм хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлд санал оруулах” бичиг баримтыг боловсруулав.

3 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

НЭГДҮГЭЭР САНАЛ

ДОТООДЫН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ БОДЛОГО БОЛОВСРУУЛАН БАТАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮҮНД ШИНЭ

БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫГ ОНЦГОЙЛОН ТУСГАХ ЧИГЛЭЛЭЭР

Монголын програм хангамжийн (ПХ) салбарыг хөгжүүлэхэд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн нэг нь төр, төрийн бодлого, дэмжлэг юм. Төрөөс ПХ-ийн салбарыг, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компаниудыг бодлого, хөтөлбөрүүдээр дэмжсэн тохиолдолд илүү их хурдтай хөгжих бүрэн боломжтой.

Иймээс дотоодын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх, шинэ бизнесийг дэмжих чиглэлээр засгийн газраас доорхи бодлогын бичиг баримтуудыг боловсруулан батлах нь зүйтэй гэсэн саналтай байна. Үүнд:

1. Програм хангамжийн салбарыг хөгжүүлэх цогц бодлого

2. Програм хангамжийн салбарын шинэ бизнесийг дэмжих мастер төлөвлөгөө

4 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ХОЁРДУГААР САНАЛ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Монгол улсын хувьд Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 14-ний 216 дугаар

тогтоолоор “Цахим Монгол” дунд хугацааны хөтөлбөр батлагдаж хэрэгжүүлж эхэлсэн. Хэдий тийм боловч “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилтын нэг “Хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах” зорилгын хэрэгжилтийн байдал маш муу байгаа юм. Ялангуяа “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн багц хууль”, “Мэдээллийн аюулгүй байдлын хууль”, тэдгээртэй холбоотой бусад хуулийн өөрчлөлтүүд хугацаа алдан хүлээгдэж байна.

Доор “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд батлуулахаар төлөвлөөд батлагдсан ба батлаагдаагүй хуулиудыг оруулав. (Хүснэгт-1)

Хүснэгт-1 № Хуулийн нэр Батлагдсан эсэх 1 Харилцаа холбооны тухай хууль 2001 онд батлагдсан 2 Мэдээлэл технологийн багц хууль Үгүй /Хуулийн төсөл/ 3 Цахим засаглалын тухай хууль Үгүй /Хуулийн төсөл/ 4 Цахим гарын үсгийн тухай хууль Үгүй /Хуулийн төсөл/ 5 Цахим хэлцлийн тухай Үгүй /Хуулийн төсөл/ 6 Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль Үгүй /Хуулийн төсөл/

МХХТ–д суурилсан бизнес хөгжих, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хуулийн

орчин тодорхойгүй байгаа нь саад тотгор болж байгаа юм.

Монгол улс мэдлэгт тулгуурлсан нийгмийг цогцлон байгуулж, мэдээлэл технологи тэр дундаа програм хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Өнөөдөр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад програм хангамжийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хууль, эрх зүйн орчинд анхаарсан байдаг.

5 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Монгол улсын хувьд програм хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг нь хууль эрх зүйн асуудал тул бид нэн шаардлагатай боловсруулан хэрэгжүүлэх хууль эрх зүйн актуудын жагсаалтыг гарган санал болгож байна. Үүнд:

1. Цахим засаглалын тухай хууль 2. Цахим гарын үсгийн тухай хууль 3. Компьютерийн гэмт хэргийн тухай эрүүгийн хуулийн заалтуудыг шинэчлэн

найруулах 4. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль

Тэгэхээр яагаад энэ хуулиудыг нэн түрүүнд авч үзэх болов гэсэн асуулт гарч ирж байна. Энэхүү асуултын хариуг дараах үзүүлэлтүүдээр хууль тус бүрээр авч үзнэ (Хавсралтаас харна уу). Үүнд:

Эрх зүйн шаардлага Практик шаардлага

6 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ГУРАВДУГААР САНАЛ

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

Монголын үндэсний програм хангамжийн компаниудыг хөгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг төрөөс баримтлах татварын бодлого юм. Иймд МОСА-ын зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний програм хангамжийн компаниудын програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих тэр дундаа НӨАТ-аас (Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар ) чөлөөлөх саналтай байна.

Програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн тохиолдолд доорх боломжууд болон давуу талууд бий болно гэж үзэж байна. Үүнд:

1. НӨАТ-н дарамтаас гарахын тулд борлуулалтын орлогоо багасган тайлагнах зөрчил

байсаар байна. Хэрэв НӨАТ-с чөлөөлөгдсөн тохиолдолд компаниуд борлуулалтын орлогоо үнэн зөвөөр тайлагнах бөгөөд үүний үр дүнд салбарын нийт борлуулалтын хэмжээ өсч, ААНОАТатварын хэмжээ өснө.

2. Борлуулалтаа үнэн зөвөөр тайлагнадаг болсноор компаниуд томоохон хэмжээний төсөл, тендерт бие дааж оролцох боломж бүрдэнэ. Ингэснээр компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, гадаадын ПХ-ийн компаниудыг Монголд түрж орж ирэх нөхцөл бололцоог хязгаарлах бөгөөд дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг 100% хангадаг болно.

3. НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөр компаниуд нь ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг 10

хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр компани болон ажилтнуудаас төлөх Нийгмийн Даатгалын шимтгэлийн хэмжээ ихэснэ. ПХ-ийн компаниуд ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлөөр хангах боломж сайжирна.

4. НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөр компаниуд нь өөрсдийн хүний нөөцийн сургалт

хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулж, чадавхиа нэмэгдүүлэх боломжтой болох юм.

5. НӨАТ-аас чөлөөлөгдсөн дүнгээр компаниуд үйл ажиллагааны зардлаасаа хааж, ашигтай ажиллах боломж сайжирна.

6. Хэрэглэгчдийг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах.

7 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Монголын програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудын 2005-2010 оны хооронд улсад төлсөн НӨАТатварын хэмжээ дүнг судлан авч үзэв. Үүнд:

/Хүснэгт №1 Нийт компаниудын 2005-2010 оны хоорнд улсад төлсөн НӨАТ дүн/

Үзүүлэлт 2004 он мян.төг

2005 он мян.төг

2006 он мян.төг

2007 он мян.төг

2008 он мян.төг

2009 он мян.төг

2010 он мян.төг

НӨАТ - - 36,806.10 69,926.00 110,624.60 158,684.90 138,499.30

Дээрх тоон мэдээллээс харвал нийт програм хангамжийн салбарын хэмжээнд НӨАТ-н дүн нь жил бүр өсч байгаа хэдий ч үйлдвэрлэл, үйлчилгээний бусад салбартай харьцуулахад маш бага хэмжээтэй байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ПХ-н салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ-г тэглэхэд НӨАТ-н нийт орлогод (2010 оны гүйцэтгэлээр НӨАТ-н нийт орлого 499 тэрбум) нөлөөлөх нөлөөлөл маш бага боловч салбарын компаниудын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж чадах юм.

8 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ДӨРӨВДҮГЭЭР САНАЛ

ТӨР ӨӨРӨӨ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ТОМ ЗАХИАЛАГЧ БОЛОХЫН ХУВЬД ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ, ЯАМ,

АГЕНТЛАГУУДАД ПХ-Н БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСӨВ ХУВААРИЛАХ ТАЛ ДЭЭР ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Өнөөдөр дэлхийн аль ч орны хувьд програм хангамжийн салбарын хамгийн том худалдан авагч, захиалагч бол засгийн газар нь байдаг. Монгол улсын хувьд ч мөн адил Засгийн газар нь програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн том захиалагч байсаар байна.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан зах зээлийн эрэлт, хэрэгцээ, улс орнуудын хандлага нь Монгол улсын хувьд нийт төрийн байгууллагууд, засгийн газар, яам, агентлагууд өөрийн үйл ажиллагаандаа цаг хугацаа хэмнэсэн бүтээмжийг өсгөх мэдлэгт суурилсан технологийг нэвтрүүлэн, ашиглахыг шаардаж байна.

Одоогоор "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд "Цахим Засаг"-ийн мастер төлөвлөгөө батлан гаргаж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг авч байгаа. Хэдийгээр яам, агентлагууд тус тусдаа мэдээллийн технологийг хөгжүүлэхийг оролдож, цахим засгийн зарим үйлчилгээг хэрэгжүүлж байгаа боловч энэ нь төдийлөн сайн болохгүй байгаа. Учир нь төрийн албан хаагчид, удирдах ажилтнуудад мэдээллийн технологи, Цахим засгийн тухай мэдлэг ойлголт бүрэн сайн төлөвшөөгүй байгаатай холбоотой юм. Иймээс төр өөрөө програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн том захиалагч болохын хувьд хэрэглээг бий болгох, яам, агентлагуудад ПХ-н бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөв хуваарилах тал дээр дэмжих бодлого баримтлах чиглэлээр дараах ажлуудыг засгийн газар, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар зохион байгуулах саналтай байна. Үүнд:

1. Төрийн байгууллагууд, яам, агентлагуудын үйл ажиллагаанд шаардлагатай програм хангамж, мэдээллийн системийн бодит хэрэгцээг холбогдох байгууллагуудтай хамтран тодорхойлох, хэрэгцээт програм хангамж, мэдээллийн системүүдийг боловсруулах зардлыг тооцоолж засгийн газрын төсөвт тусгуулах.

2. Төрийн албан хаагчид, удирдах ажилтнуудад мэдээллийн технологи, Цахим засгийн тухай мэдлэг ойлголт өгөх, чадваржуулах зорилгоор байнга сургалт, семинар зохион байгуулах ажлыг МОСА хариуцан ажиллах.

3. Сургалт, семинар зохион байгуулахтай холбоотой төсөв зардлыг төлөвлөн засгийн газрын төсөвт тусгуулах.

9 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ТАВДУГААР САНАЛ

ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖИЖ БУЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ТӨСӨЛД ДОТООДЫН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН КОМПАНИЙ ОРОЛЦООГ 30%-ААС

БАГАГҮЙ БАЙХ БОЛОЛЦООГ БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Монголын програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг голлон хувийн аж ахуйн

нэгж, компаниуд явуулдаг. Эдгээр компаниуд нь доорхи чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Програм хангамж хөгжүүлэлт Системийн интеграц Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шийдэл боловсруулах, эрсдлийн үнэлгээ,

аудит хийх Веб хөгжүүлэх Веб хостинг/Домэйн нэр Аутсорсинг Програм хангамжийн сургалт Програм хангамжийн зөвлөгөө Медиа маркетинг Цахим маркетинг (e-marketing) Сүлжээний угсралт, засвар үйлчилгээ Техникийн тусалцаа (HW)

Програм хангамжийн компаниудын хувьд програм хангамжийн зах зээл бага

байгаа бөгөөд ажлын захиалга олох явдал тэдний хамгийн гол бэрхшээл болдог. Иймд эдгээр компаниудыг төрөөс бодлогоор дэмжихээс гадна ажлын захиалга өгч дэмжиж байх нь ихээхэн чухал байна.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад Дэлхийн банк болон бусад доноруудын санхүүжилтээр хэрэгжиж байгаа МТ-н төслүүд нь ихэвчлэн 1 сая доллараас дээш өртгөөр хэрэгжиж байхад ЗГ-с дотоодын компаниудаар түүнтэй ижил төстэй систем боловсруулуулах ажлын төсөв нь 5-10 дахин бага байдаг нь дотоодын компаниудыг өсөж хөгжихөд томоохон бэрхшээл учруулж байгаа байна. Тэгээд ч гадны компаниудын хэрэгжүүлсэн төслүүд нь баталгаат хугацаанаас хойш жил бүр нийт төсөвт өртгийн 15-22% лицензийн төлбөр авах зарчмаар урсгал зардлаа нөхдөг бөгөөд энэ үйлчилгээг дотоодын компаниуд тодорхой хэсгийг нь гүйцэтгэдэг байх шаардлагыг эхнээс нь тавьж хэрэгжүүлдэг байх нь салбарын хөгжилд томоохон дэмжлэг болох юм.

Иймээс гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй мэдээллийн системийн төсөлд дотоодын үндэсний програм хангамжийн компаниудын оролцоог 30%-аас багагүй байх шаардлагыг ЗГ-с тавьж ажиллавал цаашдаа бүх талууддаа ашигтай хувилбар болно. Энэ нь Програм хангамжийн үндэсний компаниудыг санхүүгийн хувьд болон туршлага чадварын хувьд хөгжих, бэхжих боломж бүрдүүлэхээс гадна програм хангамжийн үйлдвэрлэлийн чанарыг дэлхий нийтийн хэмжээнд хүргэх боломжыг бүрдүүлэх болно.

10 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Мөн програм хангамж боловсруулахад тавигдах шаардлага, хүлээлгэн өгсөн програм хангамжийн чанар, бичиг баримт, найдвартай ажиллагаанд тавих шаардлагуудыг тусгасан үндэсний стандарт боловсруулан гаргах нь зүйтэй. Энэ ажлын МОСА хариуцан ажиллах бөгөөд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй мэдээллийн системийн төсөлд дотоодын үндэсний програм хангамжийн компаниудыг оруулцуулахад тухайн компаниудын чадавхийн талаар МОСА нь дүгнэлт хийж байх боломжтой юм. Энэхүү саналын хүрээнд Монголын програм хангамжийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын талаарх мэдээллийг хавсаргасан болно.

Програм хангамжийн төслүүдийг гадны компаниуд боловсруулахдаа төрийн нууцад хамаарах /улсын бүртгэл, гааль, татвар, хөрөнгийн бирж гэх мэт/ мэдээллүүд, систем сүлжээний топологи, зураглалд чөлөөтэй хандаж, тэдгээрийг хуулан авч гарах, хэрэгжүүлсэн систем, боловсруулсан програм хангамж нь гадагш мэдээлэл дамжуулж байх магадлал өндөр байна. Тиймээс үндэсний чадварлаг компани_ мэргэжилтнүүдээр хүлээн авах үеийн тест, аудитыг хийлгэж дээрх эрсдлүүдийг тодруулан шалгадаг, арилгуулдаг тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

11 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ЗУГАДУГААР САНАЛ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ЗАРЛАГДАЖ БУЙ ПРОГРАМ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОВСРУУЛАХ ТЕНДЕРТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

НИЙЛҮҮЛЭХ АЖИЛ ХАВСАРГАДАГ АСУУДЛЫГ ЗОГСООХ ЧИГЛЭЛЭЭР Төрийн байгууллагуудаас зарлагдаж буй програм хангамж, мэдээллийн систем

боловсруулах тендерт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хавсаргадаг асуудал нь зөвхөн програм хангамжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад томоохон бэрхшээл болох хандлагатай байгаа юм.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд төрийн байгууллагуудаас зарлагдаж буй програм хангамж, мэдээллийн систем боловсруулах тендерт техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхтэй холбоотой ямар нэгэн зүйл заалт байхгүй.

Иймээс энэ асуудлыг доорхи 2 аргаар шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Үүнд:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд “Төрийн байгууллагуудаас зарлагдаж буй програм хангамж, мэдээллийн систем боловсруулах тендерт, тоног төхөөрөмж хамтатган нийлүүлэхгүй байх” гэсэн заалтыг тусгаж өгөх.

2. Төрийн байгууллагуудад “Төрийн байгууллагуудаас зарлагдаж буй програм хангамж, мэдээллийн систем боловсруулах тендерт, тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай бол тусад нь багц болгох замаар шийдвэрлэж байх” талаар үүрэг болгосон тогтоол гаргах.

12 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ДОЛДУГААР САНАЛ

ДОТООДЫН КОМПАНИУДЫН БИЙ БОЛГОСОН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ ЗАМААР

ТҮҮНИЙГЭЭ БАРЬЦААЛАН ЗЭЭЛ АВАХ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Өнөөдөр програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнх хувь нь санхүүгийн хувьд чадавхи муу байгаа. Компаниуд өөрийн үйл ажиллагагаа өргөтгөн тэлж, бизнесийнхээ хамрах хүрээг нэмэгдүүлэх сонирхолтой боловч тэдэнд татварын дарамт, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц гэсэн бэрхшээлүүдээс гадна банкнаас зээл авах асуудал нь тулгамдаж буй томоохон бэрхшээлүүдийн нэг болоод байна.

Програм хангамжийн компаниудын хувьд банкны зээлд хамрагдах хүсэлт байгаа боловч доорх 3 шалтгаануудаас болж зээл авч чаддаггүй юм. Үүнд:

1. Барьцаа хөрөнгө байхгүй 2. Зээлийн хүү өндөр 3. Зээлийн хугацаа бага

Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын хувьд програм хангамжийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг барьцаалах боломжтой гэдгийг мэдэгдсэн. (Хас Банк) хэдий тийм боловч доорхи 2 асуудлыг шийдвэрлүүлэх шаардлгатай юм. Үүнд:

1. Ажилжааны банкууд барьцаанд авч зээл олгож болох эд хөрөнгийн жагсаалтанд монголын програм хангамжийн бүтээгдэхүүнийг нэмж оруулах. (Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах)

2. Төрөөс програм хангамжийн компаниудад зээл олгоход баталгаа гаргадаг боломжтой байх.

3.

13 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

НАЙМДУГААР САНАЛ

ОЮУНЫ БАГТААМЖ ӨНДӨРТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ХЭДИЙ Ч КОМПАНИУДЫН ЧАДАВХИ СУЛ БАЙГАА ӨНӨӨ ҮЕД ДЭД БҮТЦИЙН (ОФФИС,

СҮЛЖЭЭ) АСУУДЛЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

2011 оны байдлаар програм хангамжийн сабларын хэмжээнд нийт 80 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компаниудын 55% нь 1-10 хүртлэх ажилтантай юм. Компаниуд нь өөрийн гэсэн оффис, ажлын байргүй түрээсийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Програм хангамжийн салбар нь оюуны багтаамж өндөртэй үйлдвэрлэлийн салбар хэдий ч компаниудын чадавхи сул байгаа өнөө үед дэд бүтцийн (оффис, сүлжээ) асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой гарц юм. Мэдээжийн хэрэг програм хангамжийн компаниудын дэд бүтцийн (оффис, сүлжээ) асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор өндөр өртөг бүхий барилга байгууламж шинээр барих нь зөв гарц биш бөгөөд хямд бөгөөд хялбар байдлаар асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Монгол улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн vндэсний парк /МТYП/-ыг байгуулахаар шийдвэрлэж 2002 оны 8 сарын 6-наас тус МТҮП нь албан ёсоор vйл ажиллагаагаа эхэлсэн билээ. 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газрын 1,0 сая ам.долларын буцалтгvй тусламжийн хөрөнгөөр “Мэдээллийн технологийн парк” төслийг хэрэгжvvлэн мэдээллийн технологийн инкубаторын vйлчилгээ эрхлэх орчин нөхцлөө бvрдvvлсэн. Хэдий тийм боловч одоогоор МТҮП нь жинхэнэ утгаар нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна.

Мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшилтэт санааг бvтээгдэхvvн, vйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжvvлэхээр байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бvрэн дэмжлэг туслалцаа vзvvлэх замаар тэднийг санхvvгийн болон vйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод эсвэл гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах зорилготой МТҮП-ын инкубатор одоогийн байдлаар МТҮП-ын 1-р болон 2-р давхарт нь нийт 14 компани л үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 3-р болон 4-р давхаруудад Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан технологийн сан гэсэн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

2011 оноос МТҮП-н хойд хэсгийг Өргөө кинотеатр хууль бус байдлаар хүч түрэмгийлэн авч, үйл ажиллагаа явуулж эхэллээ.

14 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Програм хангамжийн салбар нь оюуны багтаамж өндөртэй үйлдвэрлэлийн салбар хэдий ч компаниудын чадавхи сул байгаа өнөө үед дэд бүтцийн (оффис, сүлжээ) асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх тал дээр МОСА зүгээс дараах саналтай байна. Үүнд:

1. Програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг МТҮП-д төвлөрүүлэн дэд бүтцийн (оффис, сүлжээ) асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэх. Үүний тулд МТҮП-ын 3, 4-р давхаруудад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг төрийн өмчит өөр байр (оффис) руу шилжүүлэх шаардлагатай байна.

2. Монгол Улсад мэдээлэл холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулж, хөгжүүлэх тал дээр анхан шатны судалгааны ажлууд хийгдэж байгаа. Энэ технологийн инновацийн кластерийг эхний ээлжинд МТҮП дээр байгуулах нь цаг хугацаа болон зардал хэмнэх боломжийг бүрдүүлэх болно.

3. МТҮП нь програм хангамжийн компаниудад менежментийн иж бvрэн дэмжлэг туслалцаа vзvvлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, нэгдсэн бодлогоор хангах тал дээр шаардлага хангах түвшинд ажиллаж чадахгүй байгаа юм. Иймээс МТҮП дээр менежментийн шинэчлэл хийж, МОСА болон МТҮП нь хамтран бодлого боловсруулах, програм хангамжийн компаниудад хамтран дэмжлэг үзүүлэх, нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

4. МТҮП-ын түрээсийн өрөөнүүдэд ажиллах орчин сайн бүрдээгүй, өвөл маш хүйтэн, цахилгаан байнга тасардаг, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангаж чаддаггүй учир иж бүрэн их засвар хийх, цахилгаан, дулааны хангамжийг сайжруулах, цахилгааны нөөц генератороор хангах шаардлагатай байна.

5. Шинээр үүсэн байгуулагдаж буй компаниуд хоёр жилийн дотор хөл дээрээ босож, бие даах боломж маш хомс байдаг учир инкубаторт бойжих хугацааг 3-аас дээш жил болгон өөрчлөлт оруулах, зохих төсөв, хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийдэх шаардлагатай байна.

15 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ЕСДҮГЭЭР САНАЛ

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРТ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫГ ХАМРУУЛАХ, БҮХ БОЛОМЖУУДЫГ

ИЖИЛХЭН АВДАГ БАЙХ, ТӨР ХУВИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ТАВИГДДАГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАТУУ ШААРДЛАГУУДЫГ БАГАСГАХ ЧИГЛЭЛЭЭР

Програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд Жижиг дунд бизнесийг дэмжих зээл, хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлт маш ихээр байгаа. Гагцхүү тэдэнд зээл авахад доорх шалтгаануудаас болж зээл авч чаддаггүй юм. Үүнд:

1. Барьцаа хөрөнгө байхгүй 2. Зээлийн хүү өндөр 3. Зээлийн хугацаа бага

МОСА нь програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас ямар нэгэн зээл авах эрэлт хэрэгцээ байгаа талаар судлахад нийт компаний 90% нь зээл авах хэрэгцээ байгааг илэрхийлсэн юм.

Тийм90%

Үгүй10%

Танай байгууллагад банкнаас зээл авах эрэлт, хэрэгцээ гардаг уу?

16 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Монгол улсын засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд улсын төсвөөс 300 тэрбум төгрөгний зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү зээлд хамрагдахад мөн адил барьцаа хөрөнгө шаардаж байгаа юм. Энэ нь барьцаалах үйлдвэрлэл, тоног төхөөрөмжгүй оюуны үйлдвэрлэл эрхлэдэг компаниудын хувьд зээл авахад хүндрэлтэй болж байгаа юм. Иймээс засгийн газрын зүгээс дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх саналтай байна. Үүнд:

1. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд улсын төсвөөс 300 тэрбум төгрөгний зээлд програм хангамжийн компаниудыг барьцаа хөрөнгө шаардахгүй хамруулах боломж бүрдүүлэх.

2. Концессийн хуулийн дагуу төр хувийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх мэдээллийн технологи, програм хангамжийн төслүүдэд тавигдаж буй шаардлагыг хэт өндөр тогтоодог практикийг дахин нягталж үндэсний компаниудаар гүйцэтгүүлэх чиглэлийг баримтлах, төслийг чанартай гүйцэтгэх баталгааг хангах бусад оновчтой механизмуудыг бий болгох.

17 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

АРАВДУГААР САНАЛ

ГАДНЫ МЭДЛЭГ, ТУРШЛАГЫГ ХҮРТЭХ, ТЕХНОЛОГИ ШИЛЖҮҮЛЭХ, ӨНДӨР МЭРГЭШЛИЙН ШИНЖЭЭЧДИЙГ ТӨРИЙН ШУГАМААР АВЧИРЧ МЭДЛЭГ

ДАМЖУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫГ БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Аливаа салбар нь өөрийн гэсэн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хөгжиж байдаг. Ялангуяа програм хангамжийн салбарын хувьд бүх төрлийн салбарыг хамарч байдаг учир шинжилгээ, судалгаа хийх нь хувь хүн болон ямарч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн нэг шийдлээр олон асуудал шийдэж чаддаг програм хангамжийг зохиох боломжийг бий болгож байдаг.

Монголын програм хангамжийн салбарын хувьд судалгаа, шинжилгээний тал

дээр төрөөс баримталсан бодлого, түүнд зориулсан хөрөнгө мөнгө байдаггүй. Санхүүгийн хувьд чадвартай компаниудын хувьд л өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор гадны мэдлэг, туршлагыг хүртэх, технологи шилжүүлэх, өндөр мэргэшлийн шинжээчдийг авч ажиллуулж байна. Салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниуд дундаас санхүүгийн чадвартай компаниуд нь хуруу даран цөөхөн хэд байдаг ба үлдсэн компаниудын хувьд гадны мэдлэг, туршлагыг хүртэх, технологи шилжүүлэх, өндөр мэргэшлийн шинжээчдийг авч ажиллуулах боломж одоогоор алга байна.

Иймд програм хангамжийн салбарын хувьд судалгаа, шинжилгээ хийх, гадны

мэдлэг, туршлагыг хүртэх, технологи шилжүүлэх, өндөр мэргэшлийн шинжээчдийг урьж ажиллуулах, мэдлэг дамжуулах үйл явцыг бий болгох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэх саналтай байна. Үүнд.

1. Програм хангамжийн салбарын хувьд судалгаа, шинжилгээ хийх, програм хангамжийн компаниудыг мэргэжлийн талаас чадавхжуулах, сургах асуудлыг МОСА-д үүрэг болгон ажиллах. Засгийн газар нь МШХХТГазараар дамжуулан МОСА-ын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавьдаг байх.

2. Аутсорсингийн төв байгуулах зорилгоор Энэтхэгийн засгийн газраас өгсөн тусламжийн 20 сая ам.долларын төсөлд МОСА-д оролцуулах. Төсвийн 1-2% хөрөнгөөр МОСА нь доорхи чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

a. Гадны мэдлэг, туршлагыг судлах, салбарын компаниудад туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх

b. Шаардлагатай чиглэлүүдээр сургалт зохион байгуулах c. Технологи шилжүүлэх, сайжруулах судалгаа хийх

3. Гадаадын өндөр мэргэшлийн шинжээчид, зөвлөхүүдийг авч ажилуулах.

18 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

ХАВСРАЛТ 1. Цахим засаглалын тухай хууль

“Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2010 он хүртлэх хөгжлийн үзэл баримтлал”-д заасны дагуу мэдээлэл технологийн Мэдээлэл Технологийн багц хууль боловсруулах ажлын хэсгийг 2002 онд байгуулсан. Энэ ажлын хэсэг “Цахим засаглалын тухай хууль”-ийн төслийг хэд хэдэн хувилбараар боловсруулсан боловч тухай үед ач холбогдлыг нь ойлгоогүйн улмаас дэмжигдээгүй. Хуулийн төслийг анх боловсруулсан үеэс хойш цахим засгийн хөгжил шинэ шатанд гарч, дэлхийн нэлээд олон улсад “Цахим засгийн тухай хууль” батлагдан гарсан байна.

Монгол улсад бүртгэлийн төгөлдөршлийг бий болгох нь цахим засгийн хөгжилтэй салшгүй уялдаатай. Одоогоор "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд "Цахим Засаг"-ийн мастер төлөвлөгөө батлан гаргаж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг авч байгаа боловч тусгайлсан эрх зүйн зохицуулалт байхгүй, өөрөө өөрийгөө зохицуулах зарчмаар хөгжиж явна. Хэдийгээр яам, агентлагууд тус тусдаа мэдээллийн технологийг хөгжүүлэхийг оролдож, цахим засгийн зарим үйлчилгээг уялдаа холбоо муутайхан хэрэгжүүлэхийг хичээж байгаа боловч Төрийн албан хаагчид, удирдах ажилтнуудад Цахим засгийн тухай мэдлэг ойлголт бүрэн сайн төлөвшөөгүй, аливаа зүйлийг албан шахалт, эрх зүйн заалтын дагуу хэрэгжүүлэх хандлага, сэтгэлгээтэй байгаа өнөө үед өөрөө өөрийгөө зохицуулах зарчим огт нийцэхгүй, "Цахим Засгийн" мастер төлөвлөгөөнд заагдсан заалтууд цаасан дээрх хоосон үг болон хувирах магадлалтай байна. Тиймээс дэлхийн улсуудын жишгээр цахим засгийн хууль батлан гаргаснаар "Цахим Засгийн" мастер төлөвлөгөөнд заагдсан арга хэмжээг цаг алдалгүй, түргэн шуурхай, зардал багатайгаар хэрэгжүүлж болно.

Эрх зүйн шаардлага: "Цахим Засгийн Мастер төлөвлөгөө", "Цахим монгол" хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайн засаглал хөтөлбөр, хууль тогтоомжийг 2010 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд мэдээллийн технологи, цахим засгийн эрх зүйн орчныг нь бүрдүүлэх талаар тодорхой заалтууд туссан юм.

Монгол Улсад "УИХ-ын тухай хууль", "Засгийн газрын тухай" хууль, "Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн нэгж, Түүний Удирдлагын Тухай" хууль болон холбогдох бусад актуудаар төрийн удирдлагын асуудлыг зохицуулдаг. Гэвч эдгээр хуулиудад цахим засаг, төрийн удирдлага дахь мэдээллийн технологи, түүний хэрэглээтэй холбогдсон харилцааг зохицуулсан заалт огт байхгүй, энэ талаархи заалт бүхий бусад хуулиуд ч батлагдан гараагүй байна. Үүний улмаас цахим засгийн тухай нэгдсэн ойлголт, мэдлэг бүрэлдэн тогтохгүй, хэрэгжиж буй төслүүд уялдаа холбоогүй, хөрөнгө

19 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

оруулалтын үр дүнг бууруулсан шинжтэй, цахим засгийн "үр дүнтэй, хэмнэлттэй, нэг цонхны, иргэндээ хандсан" байх зарчим алдагдаж, байгууллага бүрийн тус тусын үйл ажиллагаа болон хувирсан байна. Тиймээс цахим засгийг хөгжүүлэх талаар төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, цахим засгийн үндсэн зарчмуудыг тодорхойлох, төрийн онлайн үйлчилгээг хөгжүүлэх, нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалд иргэдийн оролцох боломжийг бүрдүүлж, засаглалын найдвартай, шуурхай байдлыг хангах, цаасгүй технологи нэвтрүүлэх, төрийн цахим баримт бичиг үүсгэх, боловсруулах, илгээх, дамжуулах, төрийн өгөгдөл мэдээллийг хамтран ашиглах, цахим баримт бичгийн эрх зүйн байдлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох, цахим засгийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн шаардлага бий болоод байна. Практик шаардлага: Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагатай уялдан манай улсад мэдээлэл, холбооны технологи маш хурдацтай хөгжиж, мэдээллийн технологи, түүний хэрэглээтэй холбогдсон үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, иргэн, хуулийн этгээд, төр засгийн бүх шатны байгууллагыг хамран, тэдний хоорондын мэдээллийн харилцаа улам бүр нарийн төвөгтэй болж, мэдээллийн технологийн талаар бие биенээсээ хамаарах хамаарал нь байнга нэмэгдэн, өндөр өртөгтэй, асар богино хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгддэг, мэдлэг оюуны өндөр чадавхи шаардсан техник, технологийн ашиглалтын эцсийн үр дүн нь эрх зүйн зохицуулалтаас шууд хамаардаг цоо шинэ салбар бий боллоо.

Тэр дундаа цахим засгийн С2С, С4В, С4С модулийн харилцааг зохицуулсан тодорхой хууль тогтоомж байхгүй байгаа нь төсвийн зардлыг өсгөх, хүнд суртал, авилгалыг хөгжүүлэх, төрийн удирдлагын бизнес реинженерингийг боогдуулах, төрийн үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэхэд саад тотгор учруулах боломжийг бүрдүүлж байна.

Дээр дурдсан гадаадын улс орнуудын туршлагаас харахад мэдээллийн технологи, цахим засгийн чиглэлээр нэлээд нарийвчилсан хууль, эрх зүйн актуудыг боловсруулан мөрдөж байна. Тухайлбал Малайз, БНХАУ, БНСУ-д "Цахим засгийн хууль", бусад хөгжингүй улсуудад цахим засгийн зохицуулалт агуулсан олон хуулиуд болон эрх зүйн актуудын батлан гаргаж мөрдсөнөөр цахим засаг хүчтэй хөгжиж байна. Үүний үр дүнд төрийн удирдлагад цаасгүй технологи нэвтэрч, төрийн өгөгдлийг хамтран ашиглах болсноор төрийн үйлчилгээний үр нөлөө өндөрсөж, төсвийн асар их хэмнэлт гарч, иргэдийг чирэгдүүлэх явдал арилжээ.

20 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

2. Цахим гарын үсгийн тухай хууль

Дэлхийн улсуудад нийгмийн бүх салбарт тоон гарын үсэг, биометр гарын үсгүүд өргөн ашигладаг, хуулиуд, зохицуулалт батлагдан гарсан боловч Монгол улсад одоо болтол тоон гарын үсгийн хууль батлагдан гараагүй байна. Гэтэл нийгмийн хөгжлийн дагуу мэдээлэл илгээх, хүлээн авах, солилцох харилцааны аюулгүй байдлыг хангахын тулд тоон гарын үсэг ашиглах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Монгол улсын хууль тогтоомжоор тоон гарын үсгийг хориглосон ямар ч заалт байхгүй. Иймд эрх зүйн онолын “Хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө” гэсэн зарчмын дагуу тодорхой байгууллагын хэмжээнд болон бүлэг байгууллагын хэмжээнд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц (PKI) байгуулж өгөх, эсвэл тоон гарын үсгийн хувийн түлхүүр үүсгэж, гэрчилгээжүүлэх үйлчилгээг санал болгож байна. Эрх зүйн шаарлага, үндэслэл: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээ”-ний 1.1.3-т заасан шинээр боловсруулж, батлуулах шаардлагатай хуулиудын жагсаалтад “Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл”-ийг тусгасан байдаг.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 1.6.7-д “Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Цахим гарын үсгийн хуулийн төслийг боловсруулж батлуулна” гэж заасан. Эдгээрээс үзэхэд “Цахим гарын үсгийн тухай” хуулийн эрх зүйн шаардлага, үндэслэл бүрдсэн байгаа нь харагдаж байна. Практик шаардлага: Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж иргэд, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж чадсан боловч мэдээллийн технологийн салбарын эрх зүйн боловсронгуй зохицуулалт байхгүйн улмаас мэдээллийн технологид суурилсан хөгжил, дэвшлийн боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байдал үүсээд байгаа нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Дээрх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор юуны түрүүнд бид манай улсад өргөнөөр ашиглагдаж байгаа цахим гарын үсгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд ингэснээр газар зүй, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд оршдог манай улсын хувьд мэдээлэл, технологийн ололтыг ашиглан цахим хэлбэрээр гэрээ,

21 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

хэлцэл хийх эрх зүйн орчин бий болж, гадаад, дотоод худалдааны үр ашиг дээшлэн, нийгэм, эдийн засгийн хөгжил түргэсэх ач холбогдолтой юм.

Одоогоор Монгол Улсад цахим гарын үсэг, хэлцэлтэй холбогдох нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй боловч глобалчлал, чөлөөт худалдаа, мэдээллийн технологийн хөгжлийн дүнд иргэд, аж ахуйн нэгж гадаад, дотоод харилцаандаа цахим технологийг өргөнөөр ашиглаж, үр ашгийг нь хүртсээр байна. Гэвч цаашид төрөөс цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулах, түүнийг ашиглах журмыг тодорхой болгох, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд Иргэний хуулийн үзэл баримтлал болон дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах замаар энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж би үзэж байна.

3. Компьютерийн гэмт хэргийн тухай заалтуулыг шинэчлэн сайжруулах

Өнөөдөр бид амьдран буй нийгмээ компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа.

Иймээс ирээдүйд гарч болох компьютерийн эрсдэл, сөрөг тал юу байж болох, үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ гэдгийг бодож эргэцүүлэх хэрэгтэй байна. Компьютертэй холбогдсон гэмт хэрэг олон хэлбэртэй байдаг. Үүнд: 1. Мэдээллийн хулгай 2. Өгөгдөл рүү хандсан зөвшөөрөлгүй хандалтаар өгөгдлийг өөрчлөх 3. Програм хангамжийн хулгай 4. Техно-вандализм 5. Өвчтөний эмийн жорыг компьютерт өөрчлөн хүний амь бүрэлгэх, 6. Хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах, 7. Мөнгийг компьютер ашиглан хулгайлах Програм болон техник хангамжийг

дууриалган үйлдвэрлэх, хуурамч бичиг баримт үйлдэх гэх мэт. Тэгэхээр компьютерийн гэмт хэргийг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлсон

байдаг. Компьютерийн гэмт хэргийн тухай ярихад компьютерийн хакерын тухай ярихгүй байхын аргагүй. Хакер гэдэг нь компьютерийн систем рүү програмчлалын аргаар хууль бусаар халдагчдыг хэлдэг. Түүнчлэн улс улсын кибер цэргүүд гэж хакеруудаас илүү мэдлэг, чадвар, туршлагатай халдагч, тагнагчид гарч ирээд байна.

Өнөөгийн эрүүгийн хуулин дахь Компьютерийн гэмт хэргийг тодорхойлолтууд орчин үеийн шаардлагаас хоцрогдсон, шинээр үүсэн бий болж буй гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнийг хамарч чадахгүй байгаа тул Эрүүгийн Хуулийн зохих бүлгийг

22 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

баяжуулж, шинэ бүрэлдхүүнийг хуульчилж, байгаа заалтуудыг шинэчлэн өөрчлөх, өөрчлөн найруулах, шинэлчэх шаардлагатай байна. Эрх зүйн шаардлага, үндэслэл: Компьютерийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэг гэж юу вэ, кибер гэмт хэрэг гэж ойлголт байна уу? Хэрэв байдаг бол "кибер гэмт хэрэг", "гэмт хэрэг" хоёр ямар ялгаатай вэ гэсэн асуудалд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс хариулт өгөх шаардлага гарна. Кибер гэмт хэрэг гэдэг нь товчхондоо компьютерийн гэмт хэрэг, интернэтийн гэмт хэргийг нэрлэж буй хэвлэл, мэдээллийн чанартай нэр томъёо юм.

Интернэтийн гэмт хэрэг гэдгийг "компьютерийн сүлжээгээр дамжин хийгдэж буй өөр өөр төрлийн гэмт хэргүүдийн нийлбэр" гэж томъёолж болох юм. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 226-229-р зүйлд тодорхойлсон гэмт хэргээс хавьгүй өргөн хүрээтэй ойлголт юм.

Компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь компьютерийн гэмт хэргийн онцлог үр дагавар юм. Үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд халдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн "Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж буй мэдээллийн технологийн орчин дахь нийгмийн харилцааг зохих түвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай бөгөөд үндэсний хэмжээнд "Компьютерийн эрх зүйн" тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна. Гэтэл дэлхий нийтээр компьютерийн мэдээллийн орчин дахь эрх зүйн зохицуулалтад байнга анхаарал тавьж, бие даасан тогтолцоог ч аль хэдийн бүрдүүлжээ.

Практик шаардлага: Аливаа бизнесийн салбарын хувьд шударга өрсөлдөөн нь тухайн салбарыг хөгжихөд ихээхэн нөлөөлж байдаг. Мөн нөгөө талаасаа програм хангамжийн салбарын хувьд нийгмийн бүхий л салбарыг хамардаг бөгөөд мэдээллийн нууцлал, хамгаалалтын хувьд маш сайн байхыг шаарддаг. Харин компьютерийн мэдээллийн гэмт хэргийн хувьд програм хангамжийн салбарт эдийн засгийн шууд болон шууд бус их хэмжээний хохирлыг учруулж байдаг.

23 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

4. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль

Мэдээллийн аюулгүй байдал нь нийгмийн олон эрх ашгийг тэнцвэржүүлэн зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл мөн. Орчин үеийн тооцоолох техник, мэдээлэл холбооны технологи, хэрэгслүүд амьдралд нэвтэрч, мэдээллийн нийгэмд шилжиж, цахим хэрэглээ нэвтэрснээр хулгай, залилан, тагнуул, далайлган сүрдүүлэх, хорлон сүйтгэх гэмт хэргүүд шинэ хэлбэрт оржээ. Ингэснээр мэдээллийн хүртээмж, бүрэн бүтэн байдлыг хангах, мэдээллийг нууцлах, хамгаалах асуудлыг хуульчлан зохицуулах, Монгол улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Дээрх гэмт үзэгдлийг таслан зогсоохын тулд аливаа байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг бий болгох, бодлого, хөтөлбөр, дэг, програм техникийн зохих арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Yүнтэй холбогдон Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлан гаргах эрх зүйн болон практик шаардлага урган гарч ирж байна. Орчин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн програм техникийн арга хэмжээ, мэдээллийг нууцлах асуудал биш эрх зүй, захиргаа удирдлага, дэг журам, програм техникийн цогц арга хэмжээ болон хувирчээ. Энэ шаардлагыг тусгасан хууль батлагдаж байж Монгол улсад Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадна. Эрх зүйн шаардлага, үндэслэл: “Монгол улсын Мэдээлэл холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”, “Мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Цахим Монгол хөтөлбөр”, “Цахим засгийн мастер төлөвлөгөө”, түүнтэй холбогдуулан гаргасан олон хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд мэдээллийн технологийн хөгжлийг эрчимжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тодорхой заалтууд туссан юм. Гэвч мэдээллийн хүртээмж, хангамж, нэгдмэл бүрэн бүтэн байдал, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, тогтолцоог зохицуулсан эрх зүйн ямар нэг акт байхгүй, зөвхөн мэдээллийг нууцлах асуудлыг зохицуулсан хуулиуд л үйлчилж байна. Энэ нь Монгол Улсын Yндсэн хуулиар баталгаажуулсан үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэний эрх эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшил, оюуны өмчийг хамгаалах сонирхлыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн мэдээллийн хэвийн харилцааг бүрдүүлэн, мэдээлэл холбооны технологитой уялдуулах, мэдээллийн нийгмийг цогцлон байгуулах мэдээлэл холбооны технологийн дэд бүтцийг хамгаалах шаардлагатай нийцэхгүй байна. Монгол улсад нэгэнт үүсэн бий болж, хэрэгжсэн банкны электрон шилжүүлэг, цахим картын үйлчилгээ, онлайн банк, интернетээр байгуулдаг худалдааны гэрээ, онлайн дэлгүүрийн худалдаа, төрийн цахим үйлчилгээ, цахим баримт бичгийн солилцоо гэх мэт нийгмийн олон харилцааг зохицуулах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт байхгүй, зоргонд нь хаяснаас нууц мэдээлэл алдагдах,

24 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэх, сүлжээний үйл ажиллагаа унах, ажиллагаагүй болох, халдлага, довтолгоонд өртөх, веб сайт нь ажиллагаагүй болох, веб сайт болон сүлжээгээр дамжин өгөгдөл мэдээлэлд хандах, ажилтнууд нь мэдээллийг гадагш гаргах, худалдах, сүлжээгээр дамжуулан иргэдийг залилан мэхлэх, өмч хөрөнгө идэж ашиглах, санхүүгийн алдагдалд оруулах, компьютерийн ажиллагааг алдагдуулах гэх мэт элдэв гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, будлиан, учрал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Мөн олон түмний, тэр дундаа удирдах ажилтнуудын мэдлэгийн түвшин дээшлэхгүй, мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн програм техникийн арга хэмжээний хүрээнд ойлгож байгаа нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болсон мэдээллийн аюулгүй байдлыг хангахад саад учруулж байна.

Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдалд учруулж буй хүчин зүйлсийг тодорхойлоогүй, компьютерийн мэдээллийн эсрэг элдэв гэмт халдлагыг “Эрүүгийн хууль”-ийн гуравхан заалтаар зохицуулж байгаа нь үнэхээр хангалтгүй байна. Монгол улсын хуулиудад байгаа мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалт нь ерөнхий шинжтэй, хомс учраас мэдээллийн аюулгүй байдал, компьютерийн мэдээллийн эсрэг гэмт халдлагуудыг зохицуулах боломжгүй, зарим талаар хэрэгжих үндэслэлгүй байгаа болно.

Монгол улсын Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн өнөөгийн хурдац, мэдээллийн харилцаанд учирч буй элдэв гэмт халдлагын улмаас бүх нийтийг тэгш эрхтэйгээр мэдээлэл, холбооны технологийн үйлчилгээнд хамруулж, мэдээлэлжүүлэх, нээлттэй, цахим засгийг хөгжүүлэх, мэдээллийн үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, элдэв гэмт халдлага, будлиан учралаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хор хохирлыг нь бууруулах, мөрдөн байцаах, мэдээллийн хүртээмжийг баталгаажуулах, бүрэн бүтэн байдлыг хангах, нууцлах, үүний тулд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, дэгийг үүсгэж хэрэгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хуульчлах эрх зүйн шаардлага бий болоод байна.

Практик шаардлага: Дэлхийн улсуудад улам бүр олширч байгаа мэдээллийн орчин дахь гэмт хэргүүд, гэмт халдлага, будлиан учралын аюул нь мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмж, бүрэн бүтэн байдлыг хангах, үүний тулд мэдээллийн аюулгүй байдлын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болголоо. Монгол улсад мэдээллийн нийгмийн цогцлон байгуулж, мэдээлэл, холбооны технологи, цахим хэрэглээ маш хурдтай нэвтэрч, цахим үйлчилгээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, иргэн, хуулийн этгээд, төр, засгийн бүх шатны байгууллагыг хамран, тэдний хоорондын мэдээллийн харилцаа улам бүр нарийн төвөгтэй болж байгаатай холбогдон мэдээллийн аюулгүй байдлын будлиан, учрал, гэмт халдлагууд хурдтай өсөн нэмэгдэж байна.

25 | Х у у д а с

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 109 тоот, Ш/х-46/440, Утас:98182633, Факс: 320334,

И-Мэйл: [email protected], Веб: http://www.mosa.mn

Мэдээллийн аюулгүй байдалд юуг хамааруулан ойлгох талаар хуулийн тодорхой заалт байхгүй байгаа нь мэдээллийн нууцлалыг хангах, мэдээллийг хүртээмжтэй болгох, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, өөрөөр хэлбэл элдэв гэмт халдлагаас хамгаалах, будлианаас сэргийлэх үйл ажиллагааг явуулах боломжгүй байдалд хүргэж байгаа бөгөөд энэ нь мэдээллийн харилцаанд оролцогчид болон төр, үндэсний эрх ашгийг хохироох, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах сөрөг үр дагавар бий болгож байна.

Гадаадын улс орнуудын туршлагаас харахад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр нилээд нарийвчилсан хууль эрх зүйн актуудыг боловсруулан мөрдөж байна. Тухайлбал АНУ-ын хуулиудын эмхтгэлд мэдээллийг нууцлах, хүртээмжтэй болгох, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, түүний дотор байгууллага бүрт мэдээллийн аюулгүй байдлын бодлого, хөтөлбөр, дэг бий болгох, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд ял шийтгэл оноох, ийм төрлийн гэмт хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагааг зохицуулах тухай дэлгэрэнгүй 68 заалт байдаг. Олон улсын болон үндэсний хэмжээнд Компьютер, компьютерийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Компьютерийн гэмт хэргийн тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлал, Кибер гэмт хэргийн тухай хууль, Мэдээллийг хамгаалах хууль, Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Мэдээллийн чөлөөт байдлын тухай хууль, Компьютерийн программмыг хамгаалах тухай хууль, Мэдээлэл, мэдээлэлжүүлэлт, мэдээллийн хамгаалалтын тухай гэх мэт хуулиуд үйлчилж байна. Япон, Энэтхэг улсад Мэдээллийн технологийн тухай ерөнхий хуулиар мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг зохицуулсан байдаг. Мөн кибер орчны аюулгүй байдлын талаар бүс нутгийн болон үндэсний хэмжээний хөтөлбөр, захирамж, удирдамжууд батлагдан мөрдөгдөж байна. Байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, бодлого, дэг, хөтөлбөр заавал бий болгосон байх тухай заалт бүхий захирамж, хэм хэмжээт актууд ихэнх улсад батлагдаад байна. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед өндөр хөгжилтэй дээрх улс орнууд мэдээллийн аюулгүй байдлын салбар хуулиудаа нэгтгэж нэг ерөнхий хууль болгох чиглэлийг барьж байна.

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн түвшин, захиргаа удирдлагын түвшин, дэгийн түвшин, програм техникийн түвшинд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын хуулинд энэ шаардлагыг бүрэн тусгаж байж мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадна. Дэлхийн улсуудад ийм ерөнхий хууль хараахан батлагдан гараагүй (Солонгосоос бусад) байгаа ч гэсэн Монгол улс энэ чиглэлд анхдагч болж орчин үеийн дээрх шаардлагыг бүрэн тусгасан хууль батлан гаргах нь бусад улсуудад ч үлгэр дууриалтай болно.