лекц2 шийдвэр гаргалт

7

Click here to load reader

Transcript of лекц2 шийдвэр гаргалт

Page 1: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэр гаргалт

1. Шийдвэр гаргах үйл явц2. Шийдвэр гаргалтанд загварыг ашиглах нь3. Шийдвэр гаргалтанд ашиглагддаг аргууд4. Шийдвэрийн орчин5. Шийдвэрийн онол - тодорхой нөхцөлд шийдвэр гаргах - аз туршсан нөхцөлд шийдвэр

гаргах - тодорхойгүй нөхцөлд шийдвэр

гаргах

Page 2: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэр гаргах үйл явцШийдвэр гэдэг нь 2 ба түүнээс дээш хэд хэдэн

боломжит хувилбаруудаас хийсэн сонголт юм.Амжилттай сайн шийдвэрүүд нь дараах 6 үе

шатуудаас тогтсон үйл явц байна. 1. Асуудлыг илрүүлж тодорхойлох 2. Шалгуур болон хязгаарлалтуудыг

тогтоох 3. Боломжийн хувилбаруудыг

боловсруулах 4. Хувилбаруудад үнэлгээ хийх 5. Хувилбарын сонголт хийх 6. Шийдвэрийг хэрэгжүүлэх

Page 3: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэр гаргалтанд загварыг ашиглах нь

Загвар гэдэг нь бодит байдлын хийсвэрлэл юм.Загварыг шийдвэр гаргалтанд ашиглах зайлшгүй

хэдэн шаардлагууд байдаг. Нарийн түвэгтэй байдал: бодит байдалд нөлөөлөх нөлөөллүүдийг

судлах боломжийг нэмэгдүүлдэг

Туршилт: амьдрал дээр цөөн тоогоор туршиж байж олноор үйлдвэрлэх боломжтой болдог

Удирдлагын чиг хандлага: хувилбаруудад харьцуулалт хийн сонголт хийх, шийдвэрийн үр дагаварыг урьдчилан харж өнөөгийнхтэй харьцуулах боломж олгодог

Загварыг - биет

- бүдүүвч

- математик гэж 3 ангилдаг.

Page 4: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэр гаргалтанд ашиглагддаг аргуудНийтлэг хэрэглэдэг хэд хэдэн аргууд байдаг.

Тоглоомын онол: Өрсөлдөгчийн гаргасан шийдвэр, түүний үр дагаварыг үнэлж загварчлах арга

Дараалал тогтоох арга: Үйлчилгээний ажлын дараалал, хүлээлтийн шугамын нөхцөл байдлын арга

Нөөцийн удирдлага: Нөөцийн захиалгын хэмжээ болон хугацааг оновчтойгоор төлөвлөх арга

Шугаман программчлалын арга: Хязгаарлагдмал нөөцийн хуваарилалтыг ашиг хамгийн их, алдагдал хамгийн бага байхаар оновчтой хийх арга

Эдийн засгийн шинжилгээ: Үйлдвэрлэлийн ашиг алдагдлын шинжилгээ хийхэд үндэслэгддэг бөгөөд үйлдвэрлэлийн ашигтай ажиллах боломжийг тогтоох аргаАшиг алдагдлын шинжилгээ гэдэг нь ашиг ч үгүй алдагдал ч үгүй (Break Even Point) цэгийг олох зорилготой. Ө/х ашиг тэг байх буюу нийт орлого нийт зардал тэнцэх цэг юм.

Page 5: лекц2 шийдвэр гаргалт

Нийт орлого гэдэг нь бүтээгдэхүүний тоог нэгжийн үнээр үржүүлсэнтэй тэнцүү.

TR=P*Q

Нийт зардал гэдэг нь хувьсах ба тогтмол зардлын нийлбэр байх бөгөөд тогтмол зардал нь үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарахгүйгээр гарч байдаг. Харин хувьсах зардал нь тоо хэмжээнээс хамаарч өөрчлөгднө.

TC=TFC+VC*Q

Profit=TR-TC=O TC=TR

Эндээс Q (BEP)=TFC/P-VC байдлаар тодорхойлогдно.

Page 6: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэрийн онол

Шийдвэр гаргах орчин нь шийдвэр гаргах үйл явцад нөлөөлдөг бөгөөд үүнийг 3 ангилж үздэг.

тодорхой нөхцөлд шийдвэр гаргах: Шийдвэрийн үр дүн нь бүрэн мэдэгдэж байх нөхцөл

аз туршсан нөхцөлд шийдвэр гаргах: тодорхой магадлалтай мэдэгдэж байх нөхцөл

тодорхойгүй орчинд шийдвэр гаргах: шийдвэрийн үр дүнг урьдчилан хэлж чадахгүй байх, түүний магадлалыг тооцоолох боломжгүй байх нөхцөл

Шийдвэрийн онолыг байгууллагын цаашдын хандлагыг тогтоож хамгийн сайн хувилбарыг олж сонгох гол хандлага гэж үздэг.

Page 7: лекц2 шийдвэр гаргалт

Шийдвэрийн онолоор шийдвэрлэх гэж байгаа асуудлын үр дүн нь мэдэгдэж буй байдалтай нь холбоотойгоор дараах алхамуудыг хийнэ.

Ирээдүйд бий болох нөхцлүүдийг таниж мэдэхЯмар нэгэн зүйлийг нэмэхгүйгээр бодит байдалд

үндэслэн боломжит хувилбаруудыг дэвшүүдэхНөхцөл байдлыг хувилбар тус бүр дээр үр дүнтэй нь

холбон үзэхБололцоотой бол ирээдүйн нөхцөл байдлын талаархи

магадлалыг тооцно.Шийдвэрийг үнэлэхдээ тодорхой шалгуурыг

үндэслэн хамгийн сайн хувилбарыг сонгох