1st day ict argazui-v1

24
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах онол, арга зүй Д.Цэдэвсүрэн Програмчлал-Дидактикийн тэнхмийн эрхлэгч E-Mail: [email protected] БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ “Мэдээлэл харилцааны технологийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” сургалт семинар, 2007.VII.23-29

description

bagsh nariin surgalt

Transcript of 1st day ict argazui-v1

Page 1: 1st day ict argazui-v1

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

онол, арга зүй

Д.Цэдэвсүрэн

Програмчлал-Дидактикийн тэнхмийн эрхлэгч

E-Mail: [email protected]

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬКОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

“Мэдээлэл харилцааны

технологийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” сургалт семинар, 2007.VII.23-29

Page 2: 1st day ict argazui-v1

Агуулга

• МТ, МХТ гэж юу вэ?

• Цахим сургалт гэж юу вэ?

• Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

• Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулах арга зүй

• Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулахад хэрэглэх програмууд

Page 3: 1st day ict argazui-v1

Үндэслэл

• Өнөө үед МХТ-ийг багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтанд хэрэглэх зайлшүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтанд хэрэглэж байгаагийн нэг чухал ирлэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.

Page 4: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологи гэж юу вэ?

• Мэдээллийн технологи (МТ, IT) гэдэг нь тодорхой мэдээ, мэдээллийг компьютер болон холбоо мэдээллийн техникийн тусламжтайгаар боловсруулах тухай ойлголт юм.

Page 5: 1st day ict argazui-v1

Мэдээлэл холбооны технологи гэж юу вэ?

• Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм.

• Тиймээс МХТ нь:– Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах– Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж,

програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл

– Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм.

Page 6: 1st day ict argazui-v1

Мэдээлэл холбооны төхөөрөмж

• Компьютер болон бусад дагалдах төхөөрөмжүүд

• Сургалтын дэвшилтэт техник хэрэгслүүд (биет үзүүлэн материал, TV, VCD, DVD тоглуулагч, дижитал камер, дижитал видео тоглуулагч, LCD прожектор гэх мэт) зэрэг ордог байна. [Монголын багш нарын мэдээллийн технологийн сургалтын гарын авлага, Солонгос улс, Дэжон хот, 2006 он]

Page 7: 1st day ict argazui-v1

Цахим сургалт гэж юу вэ?

• Цахим сургалт буюу e-Learning-yы талаар маш олон тодорхойлолт, үзэл баримтлал байдаг. Тухайлбал, – Цахим сургалт нь сургалт ба интернэтийн нийлбэр

цогц юм. Banc of America securities

– Цахим сургалт гэдэг нь сүлжээний технологийг ашиглан засварлах, хүргэх, сонгох, удирдах боломжийг бүрдүүлсэн өргөжүүлсэн сургалт юм.

Elliott Masie, The Masie Center– Цахим сургалт гэдэг нь Интернэтэд суурилсан

сургалт юм.Cisco Systems

Page 8: 1st day ict argazui-v1

Цахим сургалт гэж юу вэ?

• Ерөнхийдөө цахим сургалт гэдгийг технологит суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог[1]. Цахим сургалт = технологит суурилсан сургалт– Цахим сургалтын томъёолол нь компьютерт

суурилсан сургалт, Вэбд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг.

Page 9: 1st day ict argazui-v1

Цахим сургалт гэж юу вэ?

• Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернэт, интранэт, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз ба CD-ROM зэргийг ашиглаж болдог.

Page 10: 1st day ict argazui-v1

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

• Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг болохыг өгүүлсэн байдаг.

Page 11: 1st day ict argazui-v1

Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулах арга зүй

• Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил юм.

• Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг байна. – Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим

хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах– Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах– Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин

сайжруулах

Page 12: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

• Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах сэдвээ тодруулах

• Сэдвийнхээ зорилго, зорилтоо тодруулах

• Сэдвийн агуулгын хүрээгээ нарийвчлан тодруулж, цогц чадамжуудыг төлөвшүүлэхэд анхаарах

Page 13: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

• Дараах хэсгүүдийг нарийвчлан гаргана.– Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг

хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх• Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх

мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих

• Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах

• Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй.

Page 14: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат

• Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.

Page 15: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

• Дэлгэцийг зохиомжлохдоо дараах зөвлөгөөг дагана уу.

Ýíä ñóðàëöàã÷íéí óíøèõ ¸ñòîé òåêñòèéí ìºð¿¿ä áàãòàíà.

Page 16: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

• Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаа. Энэ нь уншиж боловсруулахад төхөм болно.

• Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 15-аас дээш хийхгүй байх.

• Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ.

• Дэлгэцэнд текстын 1 ба 2-оос илүү зүйлийг (параграф) бүү холь.

Page 17: 1st day ict argazui-v1

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

• Цахим хэрэглэгдэхүүн дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг. Ингэснээрээ энэ ажил нь ганц багш биш, харин цахим хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийн багийн ажил болж хувирдаг. Үүнд Instructional Design (Сурган хүмүүжүүлэх дизайн)-ны онол хариу өгнө.

Page 18: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь

• Энэ хэсэгт сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмуудыг товч танилцуулж байна.

Page 19: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь

• PowerPoint – Энэ нь Microsoft office-ийн бүрэлдхүүнд

багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм.

Page 20: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь

• Flash– Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай

нэгдсэн) компаний бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфэйс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вэбэд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа дагалдуулах, програмын код оруулах боломжтой.

Page 21: 1st day ict argazui-v1

Flash програм

• Flash програм нь дараах дидактик боломжийг агуулдаг.– Мультимедиа, интерактив боломж харьцангуй

өндөртэй Presentation боловсруулах– Ихэнх сурган хүмүүжүүлэх шинжийг агуулсан

системд байдаг Мультимедиа, интерактив боломж өндөртэй асуулга буюу тест боловсруулах боломжийг олгодог.

– Цахим сургалтын SCORM стандарттай холбогдох болмжтой.

Page 22: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь

• AudaCity– Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд

дуун мэдээллийг бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X, Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон ажилладаг.

– Програмыг татаж авахыг хүсвэл: http://audacity.sourceforge.net/

Page 23: 1st day ict argazui-v1

Мэдээллийн технологийг сургалтын хэрэглэгдэхүүд бэлтгэхэд хэрэглэх нь

• Camtasia– TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia

Studio нь өндөр түвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн буюу тухайлбал, видео болон презентацийг боловсруулдаг програм юм. Энэ програмын онцлог нь animation объект оруулж болдог.

• SnagIt– TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх

обьектийг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах хавсрага програмтай.

Page 24: 1st day ict argazui-v1

Анхаарал тавьсанд баярлалаа.

Асуулт

E-mail: [email protected]