Балдуугийн шарав | Sharav Balduu

8
Балдуугийн Шарав (1866-1939) Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, Марзан Шарав нэрээр алдаршсан.
  • Upload

    -
  • Category

    Career

  • view

    193
  • download

    6

Transcript of Балдуугийн шарав | Sharav Balduu

Page 1: Балдуугийн шарав | Sharav Balduu

Балдуугийн Шарав

(1866-1939)

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, Марзан

Шарав нэрээр алдаршсан.

Page 2: Балдуугийн шарав | Sharav Balduu

Намтар

Балдуугийн Шарав 1866 онд Засагт хан аймагт (одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сум) малчны хүү болон мэндэлжээ. Тэр уран зураг зурах болсон цагаасаа эхлэн 1890-гаад оны үеийн монгол ахуй, амьдралыг дүрслэхийг чухалчлах болсон байна. Түүнийг Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг цухас дурдвал, гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвисан нь билээ. Зургандаа хүн, амьтан, уул ус зэргийг биетэй мэт болгон харагдуулахын тулд сүүдэр оруулан зурах, өнгөний тод болон бууралталтыг зохицолдуулах зэрэг тухайн үед хэрэглэгдэж байгаагүй шинэ тутам зургийн ур ухааныг гаргадаг байв.

Page 3: Балдуугийн шарав | Sharav Balduu

Монголын нэг өдөр

ХХ зууны эхэн үеийн монголчуудын амьдрал, аж байдал, угсаатны зан үйл, тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан 135 х 170 см хэмжээтэй “Монголын нэг өдрийн үйл явдал” зургийг марзан Б.Шарав 1911-1912 онд зурсан хэмээн судлаачид үздэг.

Монгол зураг харилцан адилгүй цаг хугацаанд болж өрнөсөн үйл явдлыг нэг хавтгайд багтаадаг онцлогтой. Энэ зурагт ч гэсэн байгаль, хүн, мал, амьтны дүрийг утга агуулгын уялдаа холбоонд нэгтгэн дов, толгодоор тусгаарлан зохиомжилж, хошин дүрээр өгүүлжээ.

“Монголын нэг өдрийн үйл явдал” зурагт уламжлалт ураг холбох, бэр буулгах, бүсгүйг богтлох ёс, эсгий хийх, уул овоо тахих, оршуулгын зан үйл, нүүдэл суудал, ан ав, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг олон үйл явдлыг багтаасан байдаг

Page 4: Балдуугийн шарав | Sharav Balduu

Монголын нэг өдөр

Page 5: Балдуугийн шарав | Sharav Balduu

Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам нарын хөргийг зурсан нь Богд хааны ордон музейд хадгалагдан байгаа. 

Page 6: Балдуугийн шарав | Sharav Balduu

Ленин багш Лениний хөргийг тэнгэрийн хөх өнгөтэй дэвсгэр,

бадамлянхуа цэцэг, хувьсгалт тэмцлийн монгол оросын найрамдлыг бэлгэдсэн хоёр улаан тугийн хамтаар дүрслэн харуулсан байдаг билээ. 1921 онд бүтээсэн энэхүү "Ленин" хэмээх зураг нь өдгөө Монголын уран зургийн галлерейд

дүрслэх урлагийн өв болон хадгалагддаг билээ.

Page 7: Балдуугийн шарав | Sharav Balduu

Ардын засаг ялахын өмнөх үеүдэд бурангуй

байдалт ноёдыг элэглэн олон олон хошин зураг зурдаг байсан нь түүнийг Марзан Шарав хэмээдэг байжээ. Тэрбээр ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааны нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрсэлж зурж байсан чадварлаг зураач юм. Шарав нь орчин үеийн Монголын дүрслэх урлагийг үндэслэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Нэмэлт

Page 8: Балдуугийн шарав | Sharav Balduu

Оюуны Ирээдүй Цогцолбор

Бэлтгэсэн: .................../Нандинчулуун/

2014 он