Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр...

95
Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралт НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ACCELERATION LANE - Хурд өөрчлөх зурвас. Зорчих хэсэг рүү орж буй тээврийн хэрэгсэл хурдаа нэмэн, хөдөлгөөнийг залах хэрэгцээт зурваст орж, уулзварын хэсгээр чигээрээ явах тээврийн хэрэгслүүдтэй нийлэх, эсвэл уулзвар, огтолцоо-зөрлөг дээр хурд өөрчлөх үед тээврийн хэрэгслийн туулах зурвас. ACCESS CONTROL - Нэвтрэлтийн хяналт. Зам руу нэвтрэх эрхийг хянах эрх бүхий байгууллагын эрх, үүрэг, хөддөлгөөнийг хянах нөхцөл. ADVERSE CROWN - Хучилтын титмийн тохиромжгүй байршил. Ашиглагдаж буй замын ердийн хөндлөн огтлолоос болж шилжилтийн муруй дээр эргэц эсрэг тийш болсон байх нөхцөл. APPROACH ROAD - Салаа зам. Тосгон, дүүргийн гол гудамж болон орон нутгийн замын зурвасууд. APPROACH LEG - Салаа замын холбоос. Аливаа гол, төв замд ойртон ирж холбогдох орон нутгийн замын хэсэг. ARTERIAL ROAD - Төв зам. Ерөнхийдөө, аливаа саадгүй, тууш чиглэлд чигээрээ явах тээврийн хэрэгслүүдэд зориулсан гол, төв замыг тодорхойлсон ерөнхий нэр. AUXILIARY LANE - Хөдөлгөөний туслах зурвас. Эргэх, нийлэх, салах, сүлжих гэх мэт маневр хийх болон бага хурдаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд зориулсан, чигээрээ явах хөдөлгөөний зурвастай залгаа юмуу нэмэлт бөгөөд түр зогсох зориулалтгүй зурвас. AVERAGE ANNUAL DAILY TRAFFIC (AADT) - Жилийн хоногийн дундаж хөдөлгөөний эрчим (ЖХДХЭ) Нэг жилийн хугацаанд замыг хөндлөнд нь төсөөлөгдсөн шугамаар өнгөрч буй нийт хуримтлагдсан хөдөлгөөнийг жилийн хоногийн тоонд хуваасан үзүүлэлт. Зорчих хэсэг нь зааглагдсан замд нэг чиглэлийн хөдөлгөөнөөр, зорчих хэсэг зааглагдаагүй замд хоёр чиглэлийн хөдөлгөөнөөр ЖХДЭ-ийг илэрхийлж болно. AVERAGE SUMMER DAILY TRAFFIC (ASDT)- Зуны хоногийн дундаж хөдөлгөөний эрчим (ЗХДХЭ). 5 сарын 1-нээс 9 сарын 30-ныг хүртэлх, амралтын хоногууд багтсан, хугацаанд хоёр чиглэлд 24 цагийн хугацаанд зорчсон тээврийн хэрэгслийн дундаж хөдөлгөөн. AVERAGE TRAVEL SPEED - Зорчих дундаж хурд. Замын сүлжээний уртыг энэхүү сүлжээгээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зорчих дундаж хурдад хувааж тооцсон бөгөд нэг цагт зорчсон километрээр илэрхийлэгдэх, хөдөлгөөний урсгалын дундаж хурд. BACKSLOPE - Гадна налуу. Ухмалтай хэсэгт байгаа замын өөрийн шуудуу болон ухагдаагүй газрын гадаргуугийн хооронд байгаа налуу. BACK SLOPE BORROW - Замын зурвас дахь орд. Энэ нь замын орчны ордтой төстэй боловч нэг хэсэг эсвэл бүхлээрээ замын зурвас газар дотор байрладаг орд газар. BARRIER - Хамгаалалт. Замын зорчих хэсгийн гадна хажуугаар, эсвэл голоор байрлалтай, дагуу, босоо хашлага юмуу ослын хамгаалалт хэлбэртэй, тээврийн хэрэгслийг замаас гадагш унах аюулаас хамгаалах байгууламж. Нэр томьёоны тайлбар X.1-1

Transcript of Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр...

Page 1: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралт

НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

ACCELERATION LANE - Хурд өөрчлөх зурвас. Зорчих хэсэг рүү орж буй тээврийн хэрэгсэл хурдаа нэмэн, хөдөлгөөнийг залах хэрэгцээт зурваст орж, уулзварын хэсгээр чигээрээ явах тээврийн хэрэгслүүдтэй нийлэх, эсвэл уулзвар, огтолцоо-зөрлөг дээр хурд өөрчлөх үед тээврийн хэрэгслийн туулах зурвас.

ACCESS CONTROL - Нэвтрэлтийн хяналт. Зам руу нэвтрэх эрхийг хянах эрх бүхий байгууллагын эрх, үүрэг, хөддөлгөөнийг хянах нөхцөл.

ADVERSE CROWN - Хучилтын титмийн тохиромжгүй байршил. Ашиглагдаж буй замын ердийн хөндлөн огтлолоос болж шилжилтийн муруй дээр эргэц эсрэг тийш болсон байх нөхцөл.

APPROACH ROAD - Салаа зам. Тосгон, дүүргийн гол гудамж болон орон нутгийн замын зурвасууд.

APPROACH LEG - Салаа замын холбоос. Аливаа гол, төв замд ойртон ирж холбогдох орон нутгийн замын хэсэг.

ARTERIAL ROAD - Төв зам. Ерөнхийдөө, аливаа саадгүй, тууш чиглэлд чигээрээ явах тээврийн хэрэгслүүдэд зориулсан гол, төв замыг тодорхойлсон ерөнхий нэр.

AUXILIARY LANE - Хөдөлгөөний туслах зурвас. Эргэх, нийлэх, салах, сүлжих гэх мэт маневр хийх болон бага хурдаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд зориулсан, чигээрээ явах хөдөлгөөний зурвастай залгаа юмуу нэмэлт бөгөөд түр зогсох зориулалтгүй зурвас.

AVERAGE ANNUAL DAILY TRAFFIC (AADT) - Жилийн хоногийн дундаж хөдөлгөөний эрчим (ЖХДХЭ) Нэг жилийн хугацаанд замыг хөндлөнд нь төсөөлөгдсөн шугамаар өнгөрч буй нийт хуримтлагдсан хөдөлгөөнийг жилийн хоногийн тоонд хуваасан үзүүлэлт. Зорчих хэсэг нь зааглагдсан замд нэг чиглэлийн хөдөлгөөнөөр, зорчих хэсэг зааглагдаагүй замд хоёр чиглэлийн хөдөлгөөнөөр ЖХДЭ-ийг илэрхийлж болно.

AVERAGE SUMMER DAILY TRAFFIC (ASDT)- Зуны хоногийн дундаж хөдөлгөөний эрчим (ЗХДХЭ). 5 сарын 1-нээс 9 сарын 30-ныг хүртэлх, амралтын хоногууд багтсан, хугацаанд хоёр чиглэлд 24 цагийн хугацаанд зорчсон тээврийн хэрэгслийн дундаж хөдөлгөөн.

AVERAGE TRAVEL SPEED - Зорчих дундаж хурд. Замын сүлжээний уртыг энэхүү сүлжээгээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зорчих дундаж хурдад хувааж тооцсон бөгөд нэг цагт зорчсон километрээр илэрхийлэгдэх, хөдөлгөөний урсгалын дундаж хурд.

BACKSLOPE - Гадна налуу. Ухмалтай хэсэгт байгаа замын өөрийн шуудуу болон ухагдаагүй газрын гадаргуугийн хооронд байгаа налуу.

BACK SLOPE BORROW - Замын зурвас дахь орд. Энэ нь замын орчны ордтой төстэй боловч нэг хэсэг эсвэл бүхлээрээ замын зурвас газар дотор байрладаг орд газар.

BARRIER - Хамгаалалт. Замын зорчих хэсгийн гадна хажуугаар, эсвэл голоор байрлалтай, дагуу, босоо хашлага юмуу ослын хамгаалалт хэлбэртэй, тээврийн хэрэгслийг замаас гадагш унах аюулаас хамгаалах байгууламж.

Нэр томьёоны тайлбар X.1-1

Page 2: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД BARRIER LINE - Хамгаалалтын шугам. Дээгүүр нь гарахыг хориглосон, үргэлжилсэн зураас-шугам.

BIKEWAY - Дугуйн зам. Замын явах ангийн хажуугаар зорчих унадаг дугуй болон мотоциклийн хөдөлгөөнд тусгайлан зориулагдсан замын хэсэг, эсвэл хөдөлгөөний зурвас юмуу зам.

BORDER - Замын хилийн бүс. Замын зорчих хэсэг ба эзэмшил зурвас газрын хязгаарын шугамуудын хоорондох зай.

BORDER AREA - Замын хил орчмын талбай. Замын далан болон эзэмшил зурвас газрын хил хоорондын талбай бөгөөд явган хүн, дугуйтай хүн, болон моторжсон хэрэгслийн хөдөлгөөний завсрын бүс болгох, явган замын талбай гаргах, гэрлэн дохио, автомашины зогсоолын тооцоолуур, гал унтраах усны системийн тоноглол, нөөц сав зэрэг газар дээрх болон газар доогуурх байгууламж байрлуулах талбай болгон ашиглана. Мөн үүнийг гудамж замын цас овоолох, гудамжны засал чимэглэл хийх, зүлэгжүүлэх, ландшафт хийх гэх мэт хэд хэдэн зориулалтаар ашиглана.

BOULEVARD - Нөөц зурвас. Замын зорчих хэсэг болон явган хүний замыг тусгаарласан зурвас, нөөц газар. Нөөц зурвас нь явган зорчигчийг тодорхой хэмжээгээр хамгаалахаас гадна энд замын тэмдэг болон цахилгааны шугам, усны хоолой зэрэг гудамжны төхөөрөмжүүдийг байрлуулж болохын зэрэгцээ цас овоолох газар болгон ашиглана.

BRAKE REACTION TIME - Тоормозлохыг мэдрэх хугацаа. Жолооч зам дээр байгаа саадыг олж хараад тормос гишгэх ёстойг мэдэрч, улмаар тормоз дээр гишгэх хүртэл үргэлжлэх хугацаа. Жолоочийн тоормозлохыг мэдрэх буюу самбаачлах хугацааны тогтмол утга - 2.5 секунд орчим байна.

BRAKING DISTANCE - Тоормозлох зай. Тоормослож эхэлсэн агшинаас тээврийн хэрэгсэл бүрэн зогссон агшин хүртэл зорчсон зай.

BROKEN BACK CURVE - Тасархай муруйнууд. Авто замын трасс дахь богино шулуунаар тусгаарлагдсан нэг чиглэлийн хоёр муруй.

BYPASS LANE - Өнгөрөөх зурвас. Өнгөрөөх зурвасыг зүүн гарын эргэх зурвастай хамт байгуулах бөгөөд энэ нь зүүн эргэхээр зогсож буй тээврийн хэрэгслийн хажуугаар чигээрээ өнгөрөх хөдөлгөөнд зориулан байгуулна.

CAPACITY OF ROAD - Замын чадавхи. Зорчих хэсгээр, эсвэл хөдөлгөөний зурвас юмуу замын жигд хэсгээр, тодорхой хяналтын нөхцөлд өгөгдсөн хугацааны туршид нэвтрэх явган зорчигч юмуу тээврийн хэрэгслийн зорчих урсгалын хамгийн дээд хэмжээ. Замын чадавхи нь ихэнхдээ нэг цагт зорчсон тээврийн хэрэгсэл эсвэл явган зорчигчоор илэрхийлэгддэг.

CAPACITY UTILIZATION - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний урсгалын хэмжээг байгууламжийн чадавхид харьцуулсан харьцаа.

CHANNELIZATION - Хөдөлгөөнийг залах. Замын тэмдэглэгээ юмуу арлаар хөдөлгөөний урсгалыг тогтоосон чиглэлд сувагчлан салгаж, залах.

CHANNELIZED INTERSECTION - Хөдөлгөөнийг залсан уулзвар. О л о н з а м ы н н э г т ө в ш н и й уулзвар-зөрлөг дээр арлын тусламжтайгаар жолооч нарын явах чиглэлийг зохицуулсан уулзвар.

CLASSIFICATION - Ангилал. Авто замыг хөдөлгөөний онцлог ба төлөв байдал,

Нэр томьёоны тайлбар X.1-2

Page 3: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД аяллын зорилго болон түүний урт, замын үйлчилж буй суурьшлын бүсийн хэмжээ, замын сүлжээний байршил, шаардлага зэргийг үндэслэн ангилсан ангилалын тогтолцоо.

CLEAR ZONE - Хажуугийн чөлөөт зай. Зорчих хэсгээс гарсан тээврийн хэрэгсэл явахад зориулсан, захын зорчих зурвасын ирмэгээс гадна орших, эрсдэлгүй захын чөлөөт зай бүхий зурвас. Хот суурин газрын замын хажуугийн чөлөөт зайд замын дугуй цохигчоос шууд залгаатай явган хүний зам, хаалттай ус зайлуулагч, олон тооны суурилуулсан зүйлс (тэмдэг, шон, гэрэл ойлгогч шон, явган замын тоноглол зэрэг), мөн тээврийн хэрэгслийн зогсоолууд орно.

CLIMBING AND PASSING LINE - Өгсөх болон гүйцэж түрүүлэх шугам. Замын өгсүүр хэсэг болон давааны замд хийгдэх үргэлжилсэн, тасралтгүй шугам-зураас.

COLLECTOR ROAD - Хуримтлуулагч зам. Гол, төв зам болон орон нутаг, дүүргийн замуудын хоорондын хөдөлгөөнийг өнгөрүүлэх зориулалттай авто зам.

CRAWL SPEED - Гэлдрэх буюу мөлхөх хурд. Тусгай төрлийн тээврийн хэрэгсэлд зориулан тогтоосон, өгөгдсөн хувиар өсч, нэг цагт зорчих хурдаар тодорхойлогдох хамгийн их хурд.

CREST VERTICAL CURVE - Гүдгэр босоо муруй. Дагуу огтлол дээрх гүдгэр хэлбэртэй босоо муруй.

CRITICAL DENSITY - Осолтой нягт. Гол төлөв хөдөлгөөний зурвасын нэг километрт зорчиж буй тээврийн хэрэгслүүдээр илэрхийлэгдэх, тухайн байгууламжид үүсч буй, чадавхийн нягт.

CRITICAL GAP - Осолтой зай. Зонхилох хөдөлгөөн болон замын ЗОГСОХ-ЗАМ ТАВИХ тэмдэгтэй болон хөдөлгөөний хяналттай хэсэгт хажуугийн гудамжнаас хөдөлгөөний гол урсгалтай нийлэх юм уу, хөндлөн гарахаар нэвтрэх гэж буй тээврийн хэрэгслүүдийг өнгөрүүлэхээр хөдөлгөөний гол урсгалд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хоорондын завсрын зайг секундээр илэрхийлсэн хугацаа.

CRITICAL v/c RATIO - Осолтой харьцаа. Хөдөлгөөний осолтой зурвасуудад тээврийн хэрэгслүүдийн ашиглаж буй уулзварын боломжит чадавхийн харьцаа.

CROSSFALL - Хөндлөн налуу. Хөндлөн огтлолын элементүүдийн ирмэгүүдийн хоорондох дундаж налуу.

CROSS SECTION - Хөндлөн огтлол. Авто замын хөндлөн зүсэлт.

CROSSING SIGHT DISTANCE - Хөндлөн нэвтрэх үеийн үзэгдэх зай. Зам руу орох гэж буй тээврийн хэрэгсэл зогсож байгаад юмуу эсвэл харьцангуй бага хурдаас аюулгүй нэвтрэх маневр хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд шаардагдах үзэгдэх орчин.

CROSSWALK - Явган зорчигчийн гарц. Явган зорчигч нарт зориулан тусгайлан гаргасан тэмдэг, шугам болон бусад тэмдэглэгээтэй, замын аль нэг хэсэг.

CROWN - Хучилтын титэм. Замын хучилтын гадагуугийн хөндлөн огтлол дээрх хугаралын хамгийн өндөр цэг.

CUL-DE -SAC - Мухар зам. Зөвхөн нэг тал нь нээлттэй зам.

CURB - Замын хашлага. Хөдөлгөөний зурвас юмуу хөвөөний ирмэгийн дагууд байрласан босоо юмуу налуу хэлбэртэй, ирмэгийг хамгаалах, хүчитгэх болон ирмэгийг тодруулж харуулах зориулалттай, ихэвчлэн бетон хийц.

Нэр томьёоны тайлбар X.1-3

Page 4: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД CURB AND GUTTER - Хашлага ба сувагт хашлага. Замын гадна талын хөдөлгөөний зурвас болон хөвөөтэй залгаа суурилуулдаг, хэвтээ хашлага ба сувагт хашлага. Эдгээр нь борооны усыг зайлуулах, залах болон хөдөлгөөнийг зааглахад зориулагдсан бөгөөд зарим тохиолдолд, замын хашлага нь суваггүй хийгддэг.

CURVE TO SPIRAL (CS) - Муруйгаас мушгиад шилжих цэг. Зорчиж буй чиглэлдээ тойрог муруйгаас мушгиа муруйд шилжиж буй шилжилтийн муруй трассын цэг.

CURVILINER ALIGNMENT - Муруй трасс. Ихэнх хэсэг нь тойрог муруй болон мушгиа муруйгаас тогтсон шилжлтийн муруй бүхий трасс.

CUT - Ухмал. Замын аль нэг хэсэг газрын өндөржилтөөс доор байх хэсгийг ухмалд байгаа зам гэнэ.

DECELERATION LANE - Хурд сааруулах зурвас. Замаас гарч буй тээврийн хэрэгслүүд чигээрээ зорчих хөдөлгөөний зурвасыг орхисны дараа хурдаа хасах зориулалтын нэмэлт хөдөлгөөний зурвас. Хөдөлгөөнийг залсан уулзвар дээр, эсвэл олон төвшний огтолцоо дээр хурд өөрчлөх хөдөлгөөний зурвас хэлбэрээр ашиглагддаг.

DECISION SIGHT DISTANCE - Шийдвэр гаргах үеийн үзэгдэх зай. Замын орчны үзэгдэх байдал тодорхой биш нөхцөлд мэдээллийн эх үүсвэр юмуу саад бартааг тодорхойлоход хүндрэлтэй үед жолоочид шаардагдах зай. Энэхүү шаардлагатай зай нь жолоочид саад бартаа юмуу боломжит аюулыг мэдрэх, авах шаардлагатай зохих арга хэмжээг сонгох, маневрыг аюулгүй, зөв гүйцэтгэж дуусах боломжийг олгоно.

DEFLECTION ANGLE - Хугаралын өнцөг. Замын трассын шугам ба өмнөх шугамын тусгалын хоорондох өнцөг.

DESIGN YEAR - Тооцоот жил. Урьдчилж тогтоосон хөдөлгөөний түвшинд замыг ашиглах хязгаар, жил.

DELAY - Саатал. Жолооч, зорчигч юмуу явган зорчигчийн тухайн аялалд зарцуулах боломжтой гэж үзсэн хугацаанаас илүү зарцуулсан нэмэлт аяллын хугацаа.

DEMAND VOLUME - Шаардагдах эрчим. Ирээдүйд замын нэг цэг юмуу хэсгээр өнгөрөхдөө замын үйлчилгээ шаардах хөдөлгөөний эрчим, эсвэл одоо тухайн цэгээр өнгөрөхдөө замын үйлчилгээ шаардаж буй хөдөлгөөний эрчим бөгөөд нэг цагт зорчсон тээврийн хэрэгслээр илэрхийлэгдэнэ.

DENSITY - Нягтрал. Авто зам, эсвэл хөдөлгөөний зурвасын өгөгдсөн уртад зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн цагаар дундачлан гаргасан тоо. Ихэнхдээ нэг километрт зорчиж буй тээврийн хэрэгслүүд юмуу нэг хөдөлгөөний зурвасаар нэг километрт зорчиж буй тээврийн хэрэгслийн тоогоор илэрхийлэгддэг. Өөрөөр хөдөлгөөний урсгал дахь тээврийн хэрэгсэл хоорондох зай бөгөөд үүгээр хөдөлгөөн дунд маневр хийх боломжийг илэрхийлдэг.

DESIGN ANALYSIS - Төсөллөлтийн шинжилгээ. Тогтоосон үйлчилгээний түвшинг хангахын тулд байгууламжийн өгөгдсөн хэсэгт шаардагдах хэмжээг (хөдөлгөөний зурвасын тоо) тодорхойлох чадавхийн дүн шинжилгээ хийх үйл явц.

DESIGN DESIGNATION - Төсөллөлтийн тодорхойлолт. Тодорхой замын геометр төсөллөлтийн стандартад ашиглах зориулалттай, үндсэн тооцооны утгуудыг илэрхийлсэн үсэг тооны товчлол.

DESIGN HOUR FACTOR - Тооцоот цагийн хүчин зүйл. Өгөгдсөн байршил, газарт тооцоот цагийн туршид зорчиж буй 24 цагийн хөдөлгөөний эрчмийн харьцаа.

Нэр томьёоны тайлбар X.1-4

Page 5: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД DESIGN HOUR VOLUME - Тооцоот цагийн хөдөлгөөний эрчим. Хөдөлгөөний зурвас юмуу замын өгөгдсөн хэсгээр тооцоот жилийн 30 дахь цагийн хамгийн их хөдөлгөөний эрчим дахь тээврийн хэрэгслийн тоо.

DESIGN SPEED - Тооцоот хурд. Төсөллөлтийн үзүүлэлтүүд нь зөв хангагдсан, зорчих таатай нөхцөл бүрдсэн үед замын тогтоосон хэсэгт хадгалагдах, аюулгүй зорчих, хамгийн их хурд.

DESIGN VEHICLE - Тооцоот тээврийн хэрэгсэл. Авто замын төсөллөлтийг хийхэд жин, хэмжээ, ашиглалтын онцлогийг авч үзэх ёстой, сонгосон тээврийн хэрэгслүүд.

DIAMOND INTERCHANGE - Ромбон уулзвар. Зам бүр нь нэг чигийн гарцтай, дөрвөн замын уулзвар. Бүх зүүн гарын эргэлтүүдийг уулзвар дээр гүйцэтгэнэ.

DIVIDED HIGHWAY- Зорчих хэсгүүд нь зааглагдсан зам. Тухайн замын эсрэг урсгалууд нь ямар нэг хашилт, хамгаалалтаар заагладсан зам.

DIRECTIONАL DISTRIBUTION - Чиглэлийн хуваарилалт. Нэг цагийн оргил 15 минутын урсгалын хугацаанд чиглэл тус бүрт зорчиж буй тээврийн хэрэгслийн харьцаа.

DRIVEWAY- Хувийн эзэмшилд хөдөлгөөн нэвтрүүлэх гарц. Нийтийн эзэмшлийн замыг зэргэлдээх хувийн эдэлбэр газартай холбож тээврийн хөдөлгөөнийг явган зам, зааг зурвас талбай, гудамж замын хөдөлгөөнд саад бололгүй тухайн эдэлбэр газар луу нэвтрүүлэх зорилгоор замын эзэмшлийн зурвас дотор баригдсан замыг хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх гарц зам гэнэ.

EFFECTIVE TURNING RADUIS - Эргэлтийн ашигтай радиус. Замын баруун гар талын эгнээнээс хөдөлгөөн хүлээж авч байгаа гудамж, замын тохирох эгнээ рүү эргэхэд тохиромжтой, хамгийн бага радиус. Энэ радиусыг төсөл зохиож байгаа гудамжинд тохиромжтой тооцоот тээврийн хэрэгсэл болон тооцоот тээврийн хэрэгсэл эргэх зам, гудамжны зурвасаар тогтооно.

ENTRANCE - Орц. Эргэж буй тээврийн хэрэгслүүд гол, төв замд орох хэсэг газар.

ENTRANCE TERMINAL - Орцын төгсгөл. Хурд авах юмуу хурд өөрчлөх хөдөлгөөний зурвас, орцын бүрэн өргөн хэсэг, нэг замаас нөгөөд шилжих холбоос замаас энэхүү холбоос замын хяналтын муруй хүртэлх хэсгийг хамарсан орцын нэг хэсэг.

EXIT - Гарц. Эргэж буй тээврийн хэрэгслүүд гол замаас гарах хэсэг газар.

EXIT TERMINAL - Гарцын төгсгөл. Хурд хасах юмуу хурд өөрчлөх хөдөлгөөний зурвас, гарцын бүрэн өргөн хэсэг, нэг замаас нөгөөд шилжих холбоос замаас энэхүү холбоос замын хяналтын муруй хүртэлх хэсгийг хамарсан гарцын нэг хэсэг.

EXPRESSWAY - Хурдны зам. Чиглэл тус бүрт дор хаяж хоёр хөдөлгөөний зурвастай, олон эгнээ бүхий хоёр зорчих хэсэгтэй зам. Нэвтрэлт хязгаарлагдмал, ихэнхдээ олон төвшний огтолцоо-зөрлөгөөр нэвтэрнэ. Нэг төвшний цөөн уулзвар-зөрлөгтэй. Ерөнхийдөө, энэ нь ирээдүйд өндөр хурдны зам болгож өргөтгөх, хоёр зорчих хэсэгтэй замуудын дунд үе шат.

FILL - Дүүргэлт. Замын аль нэг хэсэг газрын түвшнээс дээр байх хэсгийг далангийн дүүргэлттэй зам гэнэ.

FILL SIDESLOPE - Далангийн хажуу налуу. Замын далангийн дүүргэлттэй хэсэгт байгаа замын зорчих хэсэг болон газрын хөрс хоорондох налуу.

FREE-FLOW SPEED - Хөдөлгөөний чөлөөт хурд. 1. Хөдөлгөөний нягтралгүй буюу тээврийн хэрэгсэлгүй үеийн онолын хурд; 2. Зохицуулдаг уулзвараас тодорхой зайд

Нэр томьёоны тайлбар X.1-5

Page 6: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД байгаа гол замаар, хөдөлгөөний эрчим багатай нөхцөлд зорчиж буй тээврийн хэрэгслийн дундаж хурд.

FREEWAY - Өндөр хурдны зам. Чиглэл бүртээ зорчих хөдөлгөөнд зориулсан, нэвтрэлт болон гарцын бүрэн хяналттай, дор хаяж хөдөлгөөний хоёр зурвас бүхий олон хөдөлгөөний зурвастай зам.

FRICTION FACTOR - Үрэлтийн хүчин зүйл. Хөндлөн юмуу тууш-хэвтээ чиглэлд хэмжигддэг дугуй болон замын хоорондох үрэлтийн итгэлцүүр.

GEOMETRIC DESIGN - Геометр төсөллөлт. Геометр төсөллөлт гэдэг нь замын нүдэнд үзэгдэх хэмжээсүүдийг тодорхойлсон сонголт юм.

GORE - Зам салах, нийлэх орчны залгаас. Замын ирмэг ба нэг замаас нөгөөд шилжих холбоос замын ирмэгүүдийн уулзах байршил. Энэ нь хашлага болон сувагт хашлагатай, эсвэл үгүй байж болно. Залгаасны үзүүр нь шаантаг хэлбэртэй байх ба ирж буй хөдөлгөөн рүү харсан байна.

GORE AREA - Залгаасын орчин. Замын ирмэг ба нэг замаас нөгөөд шилжих холбоос замын ирмэгийн хооронд будгаар тэмдэглэгдсэн, залгаас бүхэлдээ болон үзүүр тэр чигтээ багтсан шаантаг хэлбэрийн талбайн хэсэг. Будгаар тэмдэглэгдсэн үзүүр нь хөдөлгөөний зурвасын ирмэгийн дотор талын нэг замаас нөгөөд шилжих холбоос зам, замын гадна талын хөдөлгөөний зурвастай огтолцож буй хэсэг юм.

GRADE SEPARATION - Огтлолцол тусгаарлалт. Эргэлтийн холбоос замгүй, хоёр авто зам юмуу, эсвэл авто зам, төмөр замуудын, өөр төвшний огтлолцол-зөрлөг.

GRADIENT(GRADE) - Хэвгий-налуу. Босоо зайны уналт, өргөлтийн хэмжээ, ихэвчлэн хувиар илэрхийлэгдэнэ.

GRAVEL ROAD - Хайрган зам. Хайрган материалаар хийгдсэн зорчих гадаргуу бүхий зам.

GUARDRAIL - Туузан хашилт. Бетон эсвэл шон болон хайснаас бүрдэх урт туузан хашилт, хамгаалалт.

GUTTER - Сувагт хашлага. Замын гадаргын усыг зайлуулах зориулалттай, хучилттай, гүехэн суваг.

HAZARD - Саад, бартаа. Хамгаалалтгүй далан, 1м-ээс илүү гүнтэй ус гэх мэт ойртон ирж буй тээврийн хэрэгслийн зорчигчдод ноцтой бэртэл, гэмтэл учруулахуйц саад, бартаа юмуу бусад зүйлс. Энэ нь байгалийн юмуу хүний гараар бүтсэн байж болно.

HEADWAY - Түрүүлэх хөдөлгөөн. Замын нэг цэгээр нэвтэрсэн, дараалсан хоёр тээврийн хэрэгслүүдийн хоорондын хугацаа, урд буферээс урд буферын хооронд секундээр хэмжигдэх зай.

HEAVY VEHICLE - Хүнд даацын тээврийн хэрэгсэл. Хэвийн ашиглалтын явцад, хучилттай шүргэлцэж буй дөрвөөс дээш дугуйтай тээврийн хэрэгсэл.

HIGHWAY - Нийтийн хэрэглээний авто зам. Хөдөө, орон нутагт чиглэсэн, бүх нийтээр ашиглах боломжтой, хэвийн хурд бүхий авто зам.

HORIZONTAL ALIGNMENT - Хэвтээ төлөвлөлт. Шулуун хэсэг, тойрог муруй, мушгиа юмуу шилжилтийн муруй зэргээс бүрдсэн дэвсгэр дээр харагдах замын хэлбэр.

HORIZONTAL CURVE - Хэвтээ муруй. Чиглэлийн өөрчлөлтийг дэвсгэр зураг дээр харуулсан муруй. Ихэвчлэн мушгиа муруй буюу шилжилтийн муруй байдаг.

Нэр томьёоны тайлбар X.1-6

Page 7: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД IDEAL CONDITIONS - Төгс нөхцөл. Чадавхийн хувьд аливаа байгууламжийн байх ёстой хамгийн дээд шинж чанар, цаашид сайжруулалт хийсэн ч чадавхи нэмэгдэх боломжгүй шинж чанар.

INDEPENDENT ALIGNMENT - Хоорондын хамааралгүй төлөвлөлт. Байр зүйн өгөгдлүүдийг зөв, оновчтой гаргах зорилгоор зам бүрийг тус тусад нь дэвсгэр зураг, дагуу огтлолтой төлөвлөсөн хоёр зорчих зурвастай зам.

INTERSECTION LEG - Уулзвар зөрлөгийн салаа - холбоос зам. Замуудын уулзвар зөрлөгийн уулзварын цэгээс тарж буй эсвэл уулзварын нэг хэсгийг бүрдүүлж буй замууд.

INTERCHANGE - Олон төвшний огтлолцол - зөрлөг. Хоёр болон түүнээс дээш замуудын нэг юмуу олон эргэлт ( юмуу нэг замаас нөгөөд шилжих холбоос зам) бүхий олон төвшний огтолцоо-зөрлөг.

INTERSECTION (AT-GRADE) - Нэг төвшний уулзвар-зөрлөг. Тээврийн хэрэгслүүдийн хөдлөгөөнд зориулагдсан, замын зорчих зурвас болон замын байгууламжууд багтсан, хоёроос дээш замууд нийлэн нэг түвшинд уулзах, хөндлөн гарах, газар.

INTERSECTION SIGHT DISTANCE - Уулзварын үзэгдэх зай. Нэг төвшний уулзвар-зөрлөг рүү орохын өмнө туслах зам дээр тээврийн хэрэгслүүдийн зогсохыг зөвшөөрсөн цэгээс гол замын дагууд байх зай. Тооцоот тээврийн хэрэгслүүдэд зам дээр зөвшөөрөгдөх бүх төрлийн маневрыг хийх боломжийг олгож байгаа бол уг уулзварын үзэгдэх зайг хангалттай гэж үзнэ. Тухайлбал, төсөллөлтийн тодорхой үзүүлэлтүүдэд үндэслэн замаар зүүн гар тийш эргэх юмуу замыг хөндлөн гарах зэрэг үйлдэл багтана.

ISLAND - Арал. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, эсвэл явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах хөдөлгөөний зурвас ба замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжүүдийн байршлын хоорондох хэсэг.

LAND SERVICE INTERCHANGE - Огтлолцол-зөрлөгийн талбай. Өндөр хурдны зам, хурдны зам болон нийтийн хэрэглээний замуудын хоорондох олон төвшний огтолцоо-зөрлөгийг хангах талбай.

LANDSCAPE BORROW - Замын орчны орд. Замын барилгын ажилд зориулан шороо, чулуун материал авах зориулалтын, замын зурвас газраас гадна орших талбай.

LANE (TRAFFIC LANE) - Хөдөлгөөний зурвас. Тээврийн хэрэгслүүд тодорхой нэг зурвасаар зорчиход зориулагдсан авто замын зорчих хэсгийн нэг хэсэг. Олон зурвасуудыг хөдөлгөөний эгнээ гэнэ.

LATERAL OFFSET - Хөндлөн зай. Замын хөндлөн огтлолд байх зай.

Left-Hand-Forward (LHF) - Зүүн гарын эргэлт. Чигээрээ явж буй тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэлт хийх үйлдэл.

LEVEL OF SERVICE - Хөдөлгөөний үйлчилгээний түвшин (ХҮТ). Хөдөлгөөний урсгал дахь замын ашиглалтын нөхцлийг тодорхойлж буй чанарын хэмжээ бөгөөд ерөнхийдөө хурд болон аяллын цаг, маневр хийх чөлөөт орчин, хөдөлгөөнд учирч буй саад, тав тух болон аюулгүй байдал зэрэг хүчин зүйлээр тодорхойлогддог чанарын үзүүлэлт.

LOW VOLUME ROADS - Хөдөлгөөний эрчим багатай зам. Хоногийн дундаж хөдөлгөөний эрчим нь 100 маш/хоног-оос бага зам.

Нэр томьёоны тайлбар X.1-7

Page 8: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД MAJOR RURAL INTERSECTION - Орон нутаг дахь замуудын гол уулзвар-зөрлөг. Хурдны зам, гол төв болон хуримтлуулах замууд (ЖДХЭ нь 200-аас дээш) гол төв юмуу хуримтлуулах замтай (ЖДХЭ нь 200-аас дээш) уулзах уулзвар-зөрлөг.

MAXIMUM SERVICE FLOW RATE - Хөдөлгөөний урсгалын хамгийн их хэмжээ. Өгөгдсөн ХҮТ-ний үзүүлэлтүүдийг ханган, нэг цагт, нэг хөдөлгөөний зурвасаар өнгөрөх, хөнгөн тэргээр илэрхийлэгдэх бөгөөд таатай нөхцөлд замын байгууламжаар өнгөрөх 15 минутын хамгийн их урсгалын хэмжээ.

MEDIAN - Тусгаарлах зурвас. Зорчих хэсэг нь зааглагдсан замын эсрэг урсгалуудын зорчих хөдөлгөөний зурвасуудын хоорондох хэсэг. Тусгаарлах зурвасын өргөн нь нэг хөдөлгөөний зурвасаас нөгөө хөдөлгөөний зурвасын хоорондох зайд тэгш өнцгөөр илэрхийлэгдэнэ.

DEPRESSED MEDIAN - Тусгаарлах, хүнхэр зурвас. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарласан, зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хаасан бөгөөд тээврийн хэрэгсэл дээгүүр нь явахыг хориглосон ширэг, өвс бүхий зүйлээр хучсан, замаас гадагш хэвгий, хашлагагүй, зорчих хэсгээс тэмдэглэгээгээр тусгаарлагдсан, ерөнхийдөө хүнхэр хэлбэрийн тусгаарлах зурвас.

MEDIAN BARRIER - Тусгаарлах зурвасан хамгаалалт. Тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвасыг хөндлөн гарах, өөдөөс ирж буй тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөх, тээврийн хэрэгслүүдийг тусгаарлах зурвас дээр суурилуулсан хатуу биетүүдээс хамгаалах зорилгоор тусгаарлах зурвас дээр суурилуулсан, дагуу хашилт.

MINIMUM RADIUS - Хамгийн бага радиус. Зөвшөөрөгдөх хамгийн бага радиус гэдэг нь эргэцийн хамгийн их харьцаа болон хамгийн их хөндлөнгийн үрэлтийн хүчин зүйлээр тодорхойлсон тухайн тооцоот хурдыг хязгаарлах утга юм.

MINIMUM STOPPING SIGHT DISTANCE - Зогсох үеийн хамгийн бага үзэгдэх зай. Зорчиж буй машин, хучилт болон цаг агаарын зонхилох нөхцөлд жолоочийн тээврийн хэрэгслийг зогсооход шаардагдах хамгийн бага үзэгдэх зай.

MINOR RURAL INTERSECTION - Орон нутаг дахь жижиг уулзвар-зөрлөг. Нэг хуримтлуулах- салаа зам (ЖДХЭ нь 200-аас бага) ЖДХЭ нь 200 юмуу түүнээс бага өөр нэг хуримтлуулах-салаа юмуу дүүргийн замтай уулзах уулзвар-зөрлөг.

MULTI-LANE HIGHWAY - Хөдөлгөөний олон зурвастай зам. Чиглэл бүрт дор хаяж хоёр хөдөлгөөний зурвас бүхий, хэсэгчилсэн хяналттай, эсвэл нэвтрэх хяналт огт байхгүй, зохицуулдаг уулзварт урсгал түр саатдаг зам.

NET PASSING OPPORTUNITY (NPO) - Гүйцэж түрүүлэх бодит боломж. (ГТЦБ) Авто замын геометр үзүүлэлтүүдээр хангагдах, гүйцэж түрүүлэх боломж болон хөдөлгөөний эсрэг урсгалын хоорондын зайны тооноос үүдэлтэй үйлдэл. ГТЦБ нь ямар нэг хаалт зураасгүй (хучилтын тэмдэглэгээ) замын эзлэх хувь болон ойртож буй хөдөлгөөний урсгалыг өнгөрөх цагийн зөрүүний (30 секунд) үржвэр юм.

NO PASSING ZONE - Гүйцэж түрүүлэхийг хориглох бүс. Нэг юмуу хоёр чиглэлд, гүйцэж түрүүлэхийг хориглосон, хөдөлгөөний хоёр зурвастай, хоёр чиглэлийн замын хэсэг.

NON-RECOVERABLE SLOPE - Бэрхшээлтэй налуу. Урсгалаас гарсан машин далангийн ёроолд нь хүртэл туулж өнгөрөх налуу. Далангийн налуу 4:1-ээс 3:1 –ийн хооронд байх үед, хэрвээ налуу нь нэлээд жигд бөгөөд хөдөлгөөнгүй саад байхгүй нөхцөлд, маш болгоомжтой жолооч нар л туулах боломжтой байна.

Нэр томьёоны тайлбар X.1-8

Page 9: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД NON-STRIPING SIGHT DISTANCE - Гүйцэж түрүүлэхийг хориглосон, тасралтгүй шугамтай үеийн үзэгдэх зай. Энэ нь замын аль хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглосон (шугаман хамгаалалт) хучилтын тэмдэглэгээ хийхийг тодорхойлоход ашиглах хязгаарлагдмал утга юм.

NORMAL SPEED - Хэвийн хурд. Тухайн замаар, байгаль цаг агаарын хэвийн нөхцөлд, тээврийн хэрэгслийн явж байгаа хурд.

OBSTACLE - Саад. Тээврийн хэрэгсэл дотор зорчиж буй хүмүүст ноцтой бэртэл учруулж болох хөдөлгөөнгүй биет.

OPERATING SPEED - Жолоодох хурд. Жолоодох хурд нь өгөгдсөн зам дээрхи жолоочийн зорчих хамгийн дээд хурд юм. Энэ нь цаг агаарын тааламжтай нөхцөлд, жолооч замын хэсэг тус бүрт тогтоосон тооцоот хурдыг хэтрүүлэхгүй зорчих хөдөлгөөний нөхцөлд хамаарна.

OPERATION AL ANALYSIS - Үйл ажиллагааны дүн шинжилгээ. Мэдэгдэж буй юмуу төсөөлж буй хөдөлгөөнтэй, хуучин юмуу шинээр баригдах байгууламжид хамаарах үйлчилгээний төвшнийг тодорхойлох чадавхийн дүн шинжилгээ.

OFFSET INTERCHANGE - Зөрсөн огтлолцол. Огтлолцож буй замуудын аль нэгийн нь тэнхлэг тодорхой зайд шилжсэн огтлолцол-зөрлөгийг хэлнэ.

OVERPASS - Дээгүүрх огтлолцол - зөрлөг. Нэг зам өөр нэг авто зам юмуу төмөр замын дээгүүр огтолцож буй олон төвшний огтлолцол-зөрлөг.

PARCLO- Хошоонгорын навч. Хагас дэлбээ хэлбэрийн, дөрвөн талдаа нэг замаас нөгөөд шилжих холбоос зам бүхий олон төвшний огтлолцол-зөрлөг.

PASSENGER CAR EQUIVALENT - Хөнгөн тэргэнд шилжүүлэх итгэлцүүр. Зонхилох зам, хөдөлгөөн, хяналтын нөхцөлд тусгай төрлийн нэг ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэлийг хэд хэдэн хөнгөн тэргэнд шилжүүлэх тоо.

PASSING SIGHT DISTANCE - Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зай. Хөдөлгөөний хоёр зурвастай, хоёр урсгалтай замын эсрэг хөдөлгөөний зурваст аюулгүй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжийг жолоочид олгох боломж бүхий үзэгдэх зай.

PEAK-HOUR FACTOR - Оргил цагийн хүчин зүйл. Өдрийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй байсан цагийн эрчмийг оргил цагийн хугацааны оргил 15 минутын урсгалд хувааж гаргасан нэг цагийн эрчим бөгөөд оргил цагийн хөдөлгөөний хэрэгцээний хэлбэлзлийн хэмжүүр.

PERCENTAGE NO PASSING ZONE - Гүйцэж түрүүлэхийг хориглосон зайны эзлэх хувь. Нэг юмуу хоёр чиглэлд гүйцэж түрүүлэхийг хориглосон хоёр хөдөлгөөний зурвас бүхий хоёр урсгалтай замын хэсгийн эзлэх хувь.

PERCENT TIME DELAY (2-LANE HIGHWAY) - Хүлээгдсэн хугацааны хувь. /Хоёр зурвастай зам/ Гүйцэж, түрүүлэх боломжгүй тул хэсэг бүлгээр зорчих үедээ бүх тээврийн хэрэгслүүдийн саатаж буй цагийн дундаж хувь.

PERCEPTION/REACTON TIME - Самбаачлах хугацаа. Аливаа биет үзэгдэж эхэлсэн үеэс, жолооч залруулах арга хэмжээ авах хүртлэх буюу жолоочийг зогсох шийдвэр гаргах хүртэлх (тоормозны гишгүүрт хүрэх), хугацаа.

PLATOON - Бүлэг зорчигсод. Замын гэрэл дохио, геометр үзүүлэлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан сайн дураар эсвэл санамсаргүйгээр хэсэг бүлгээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд юмуу явган зорчигчид.

Нэр томьёоны тайлбар X.1-9

Page 10: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД PLATOON FLOW RATE - Бүлэг зорчигсодын урсгалын хувь. Бүлгээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд болон явган зорчигчдын урсгалын хэмжээ.

QUADRANT - Квадрант. Авто замын олон төвшин дэх огтлолцол-зөрлөгийн талбайн дөрөвний нэг буюу огтлолцож буй замуудын хоёр чиглэлийн хоорондын талбай.

RAMP - Эргэлтийн налуу холбоос буюу налуу гарц. Нэг чиглэлд явах замаас өөр төвшинд байгаа нөгөө чиглэлд явах зам руу шилжих хөдөлгөөнийг явуулах зориулалт бүхий эргэх зам. Мөн түүнчлэн нэг төвшинд байгаа талбайгаас өөр тавшинд байгаа талбайд хүрэх явган хүний налуу зам, налуу бүхий -гарц

RATE OF FLOW - Урсгалын хэмжээ. Тээврийн хэрэгсэл юмуу хүмүүс хөдөлгөөний зурвас, зам юмуу бусад замын тодорхой нэг цэгийг нэг цагаас бага хугацаанд нэвтрэх адил тэнцүү нэг цагийн хэмжээ.

RATE OF VERTICAL CURVATURE - Босоо эргэлтийн харьцаа. Огтолцож байгаа дагуу налуунуудын алберийн зөрөөний хувьд ногдох муруйн урт буюу К утга гэнэ (жиш., K = L/A).

RECOVERABLE SLOPE - Боломжит налуу. Жолоочийн зүгээс тээврийн хэрэгслийн чиглэлийн хяналтаа алдахгүй жолоодох боломжтой налуу. 4:1 юмуу түүнээс бага налууг боломжит налуу гэж үзнэ. Харин бэрхшээлтэй буюу боломжгүй налуу гэдэг нь тээврийн хэрэгсэл машинаа ноцтой эвдэх, зорчигчдод ноцтой гэмтэл бэртэл учруулахгүй байх үүднээс налуугийн ёроолоор үргэлжлэн зорчих боломжтой налуу юм. Ямар нэг саадгүй бол, 4:1-ээс илүү огцом налуу, үүнд 3:1-ийн налуу бүхий жигд даланг бэрхшээлтэй боловч зорчих боломжтой гэж үзнэ.

RECREATIONAL VEHICLE - Аялал, жуулчлалын зориулалтын тээврийн хэрэгсэл. Амралт зугаалгын тоног төхөөрөмж болон хэрэгслийг тээвэрлэх зориулалттай, ерөнхийдөө хувь хүн жолооддог, хүнд даацын тээврийн хэрэгсэл. Тухайлбал, хөдөлгөөнт сууц, завь болон мотоциклийн чиргүүлүүд багтана.

REVERSE CURVE - Эсрэг муруй. Нэг цэгээс эсвэл хоорондоо маш бага хэмжээний шилжилттэйгээр хоёр эсрэг чиглэлд тахирлах, зэргэлдээ хоёр муруй.

RESERVE CAPACITY - Чадавхийн нөөц. Зохицуулалтгүй уулзвар дээрх тухайн хөдөлгөөний зурвасын хэрэгцээг хассан уг хөдөлгөөний зурвасын чадавхи бөгөөд, нэг цагт зорчсон хөнгөн тэргээр илэрхийлэгддэг нэр томьёо бүхий үзүүлэлт.

RIGHT LANE - Баруун захын хөдөлгөөний зурвас. Нэг зам дээрх, нэг чиглэлд явж буй хөдөлгөөний хамгийн баруун талын хөдөлгөөний зурвас.

RIGHT-HAND-FORWARD (RHF) - Баруун гарын эргэлт. Чигээрээ явж буй тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэлт хийх үйлдэл.

RIGHT OF WAY - Замын эзэмшил зурвас газар. Авто замын эзэмшлийн зориулалттай зурвас газар. Замын эзэмшил зурвасын өргөн нь төрөл бүрийн хөндлөн огтлолын элементийн нийлбэр байх ба үүнд зорчих хэсэг, зогсох зурвас, унадаг дугуйны зам, тусгаарлах зурвас, нэмэлт зурвас, хөвөө, заагийн зурвас, шаардлагатай хэсэгт туслах зам, замын хажуугийн зай, хажуу налуу, ус зайлуулах байгууламж, инженерийн шугам сүлжээ, түшиц хана зэрэг зүйлс орно.

RIGID BARRIER - Хөшүүн хамгаалалт. Замаас бага зэрэг хазайн гарсан тээврийн хэрэгслүүдийг чиглүүлэх зориулалттай, ихэвчлэн цул бетоноос бүрдэх, маш бага гулзайлттай, дагуу хаалт, хашилт.

RIGHT TURN TAPER - Баруун эргэх үеийн нэмэлт зурвас. Тээврийн хэрэгсэл баруун

Нэр томьёоны тайлбар X.1-10

Page 11: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД гар тийш эргэх өргөссөн зурвасаас гараад уулзварын цаана хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах боломж бүхий баруун гарын нэмэлт зурвас. Баруун гар тийш эргэх өргөссөн зурвасыг тухайн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд зориулан хийдэг. Өргөссөн зурвас нь жолооч нар чигээрээ зорчих зурвасаас салж баруун гар тийш эргэхийн өмнө хурдаа хасах боломжоор хангах ёстой.

ROAD - Авто зам. Авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан зам болон гудамж, явган хүн, мотоцикл, унадаг дугуй зэрэг зорчиход зориулагдсан хөдөлгөөний зурвас бүхий нийтийн зам, өргөн чөлөө, гүүр болон бусад замын байгууламжаас бүрдэх нийт замын зурвас.

ROADSIDE - Замын хажуугийн орчин. Замын зурвасын хязгаар ба замын хөвөөний ирмэгийн хоорондох газар, орчин

ROADSIDE BARRIER - Замын хажуугийн хамгаалалт. Замын зүүн юмуу баруун талын ирмэгийн залгаа байрлуулсан, замын дотор болон гадна талд гарч буй тээврийн хэрэгсэлд саад учрахаас сэргийлсэн дагуу хаалт.

ROADWAY - Замын зорчих хэсэг. Тээврийн хэрэгсэл зорчиход зориулан сайжруулсан, төсөллөсөн болон тэдгээрийн ашиглаж буй, хөвөөг багтаасан замын хэсэг.

ROADWAY CONDITIONS - Замын нөхцөл. Байгууламжийн төрөл, хөдөлгөөний зурвасын тоо, өргөн, хөвөөний өргөн, орчны цэвэр зай, хэвтээ болон босоо төлөвлөлт зэргийг багтаасан гудамж юмуу замын геометр үзүүлэлтүүд.

ROUNDING - Мөлийлгөх. Налуугийн огцом өөрчлөлтийг багасгаж, тээврийн хэрэгслийн тогтвортой байдал болон маневрыг нэмэгдүүлэхийн тулд хөндлөн хоёр налуугийн уулзвар хоорондын ирмэгийг мөлийлгөж, налуугийн шилжилтийг алгуур хангах үйл явц.

SAG VERTICAL CURVE - Хотгор босоо муруй. Дагуу огтлол дээрх хотгор хэлбэртэй босоо муруй.

SERVICE FLOW RATE - Зурвасын үйлчилгээний хэмжээ. Хөдөлгөөн, хяналтын нөхцөлд, өгөгдсөн хугацаанд (ихэвчлэн 15 минут байна) багтан, тухайн замын хөдөлгөөний зурвас юмуу замын жигд хэсэг дэх цэгийг тээврийн хэрэгсэл юмуу хүн хөндлөн гарахыг таамаглаж буй нэг цагийн хамгийн их хэмжээ. Гэхдээ, нэг цагт зорчих тээврийн хэрэгслүүд юмуу нэг цагт нэг хөдөлгөөний зурвасаар өнгөрөх тээврийн хэрэгслээр илэрхийлэгдэх тухайн зурвасын хөдөлгөөний үйлчилгээний түвшинг хадгална.

SERVICE ROAD - Үйлчилгээний зам. Чигээрээ, замын явах ангитай залгаа байх шаардлагагүй, хажуу талын, туслах зам.

SHOULDER - Хөвөө. Хөдөлгөөний чигээрээ болон туслах зурвастай залгаа хучилттай юмуу хайрган зурвас хэсэг. Энэ зурвас нь зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед болон тусгай зориулалтын автомашин зогсоход зориулагдсан байх бөгөөд мотоцикл болон дугуйтай хүн ашиглах боломжтой газар. Энэхүү зурвас нь түүнчлэн замын хучилтад хийцийн тулгуур болж өгдөг.

SIDE FRICTION - Хөндлөнгийн үрэлт. Тооцоот хурдтай яваа тээврийн хэрэгсэл эргэлт дээр хамгийн их утга хүртэлх бүх төвөөс зугтаах хүчийг хажуугийн үрэлтээр шууд харьцаатай эсэргүүцэхийг хэлнэ.

SIDESLOPE - Хажуу налуу. Замын зорчих хэсэг болон шудууны хоорондох налуу.

Нэр томьёоны тайлбар X.1-11

Page 12: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД SIDEWALK - Явган хүний зам. Явган зорчигсдод зориулсан, замын зорчих хэсгийн залгаа буюу зэрэгцээ баригдсан зам.

SIGHT DISTANCE - Үзэгдэх зай. Жолооч явж буй чигтээ зорчих үед өмнө нь үзэгдэж байгаа зай.

SPEED - Хурд. Цагийн нэгжид замын уртаар илэрхийлэгдэх хөдөлгөөний үзүүлэлт

SPEED OPERATING - Жолоодох хурд. Хөдөлгөөний урсгал багатай нөхцөлд жолооч нарын тээврийн хэрэгслээ жолоодож буй хурд.

SPEED RUNNING - Зорчих хурд. Тээврийн хэрэгсэл бүрийн авто замаар зорчиж буй хурд. Зорчих хурд нь уг замын хэсгээр зорчих тээврийн хэрэгсэлд шаардагдах хугацаанд хуваасан авто замын хэсгийн урт юм.

SPEED AVERAGE SPOT - Цэгийн дундаж хурд. Замын тогтоосон цэгт хэмжсэн бүх тээврийн хэрэгслийн хурдны арифметик арга.

SPEED CHANGE LANE - Хурд тохируулах зурвас. Хурд хасах болон нэмэх зориулалт бүхий хөдөлгөөний зурвас. Олон түвшинт огтлолцол-зөрлөгөөр авто замаас гарах жолооч нар гарцын зам руу орохдоо хурдаа хасах, зам руу орж буй жолооч нар тухайн замын хурдад очтол хурдаа нэмэх шаардлагатай, ба ийм маягаар чигээрээ явах хөдөлгөөнд саад болохгүй, мөн осол аваарь гаргахгүйн тулд хурд нэмэх, хасах нэмэлт зурвас байгуулах шаардлагатай болно. Ийм төрлийн нэмэлт зурвасыг өргөссөн зурвасын хамтаар хурд тохируулах зурвас гэдэг.

SPIRAL TO CURVE (SC) - Мушгиагаас муруйд. Байрлаж буй чиглэлдээ мушгиа муруйгаас тойрог муруйд шилжих шилжилтийн муруйн цэг.

SPIRAL TO TANGENT (ST) - Мушгиагаас шулуунд. Байрлаж буй чиглэлдээ мушгиа муруйгаас шулуун шүргэгчид буюу тангенсэд шилжих шилжилтийн муруйн цэг.

STANDARD (MINIMUM, DESIRABLE) - Стандарт (хамгийн бага утга, тохирох стандарт). Стандарт гэдэг нь, зонхилох нөхцөл нь энгийн бөгөөд ерөнхий, ямар нэг хэвийн бус саад зураг төсөлд нөлөөлөхгүй, практик болон онолоор тохиромжтой болох нь батлагдсан, ямар нэг онцгой зүйлийн үнэлэмж, утга юм. Эдгээр нөхцөлд мөрдөх хамгийн бага утга, үнэлэмжийг хамгийн бага стандарт үзүүлэлт гэнэ. Ноцтой саад, бартаа ихтэй, хамгийн бага стандартын шаардлагыг хангахын тулд хүрээлэн буй орчин болон эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулахаар эсвэл өндөр хөрөнгө зардал гаргахаар бол, хамгийн бага норм стандартаас доогуур үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрч болно. Хамгийн бага үзүүлэлтийг хэр хэмжээгээр өөрчлөх нь тухайн нөхцөл байдалд өгөх дүгнэлтээс шалтгаалах ба стандарт болон саадын хүндрэлийн зэргээс хамаарна. Их хэмжээний зардал гаргалгүй, байгаль орчин, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулалгүйгээр стандартыг өөрчлөх боломжтой бол, хамгийн бага стандарт үзүүлэлтийн оронд аль болох өндөр үзүүлэлтийг мөрдөнө. Ийм тохиолдолд, тохирох стандартыг зорилгоо болгоно гэсэн үг юм.

STANDARD IEFT TURN LANE - Зүүн гарын эргэлтийн стандарт зурвас. Уулзвар дээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн ба чигээрээ явах хөдөлгөөний хооронд зөрчил үүсч, уулзвар бөглөрөх, мөргөлдөх аюултай бол зүүн гарын эргэлтийн зурвасыг байгуулах шаардлагатай.

STOP BAR - Зогсох шугам. Тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний хяналтын зохицуулалттай хэсэгт зогсох шаардлагатай болохыг илэрхийлсэн хучилтын гадаргуу дээрх хөндлөн тэмдэглэгээ.

STOPPING SIGHT DISTANCE - Зогсох үеийн үзэгдэх зай. Жолооч, тээврийн

Нэр томьёоны тайлбар X.1-12

Page 13: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД хэрэгсэлээ зогсоох шийдвэр гаргах шалтаг болсон, ямар нэг обьектыг харсанаас хойш, тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэлх хугацааны хооронд тээврийн хэрэгслийн зорчсон нийт зай.

SUBURBAN - Хотын зах. Хот болон хөдөөгийн газар ашиглалт холилдсон газар, нутаг. Ерөнхийдөө, хотын захын хөгжил нь хуримтлуулах болон гол замуудыг бодвол аяллыг их хэмжээгээр үүсгэж, аялагчдыг татдаг гол бүс байдаг.

SUPERELEVATION - Эргэц. Замын нийт хөндлөн огтлолдоо эргэлтийн дотогшоо буюу нэг тийш чиглэсэн налуутай, замын ташуу эргэлтийн хэвгий хэсэг.

SWALE - Шуудуу. Ус зайлуулах, гүехэн шуудуу

SYSTEM INTERCHANGE - Олон төвшний огтлолцол - зөрлөгийн тогтолцоо. Хөдөлгөөн хяналттай системээр өнгөрөх өндөр хурдны зам өндөр хурдны замтай, эсвэл өндөр хурдны зам хурдны замтай огтолцох олон төвшний огтолцоо-зөрлөг.

TANGENT TO SPIRAL (TS) - Шулуунаас мушгиад шилжих. Замын чиглэл шулуун шүргэгч буюу тангенс хэсгээс муруй болж өөрчлөгдөх шилжилтийн муруйн цэг.

TANGENT RUNOUT - Шулууны шилжилт. Хөндлөн хэвгий дээр ердийн хөндлөн огтлолоос хучилтын хугаралын тааламжгүй оройн цэг-титэм бүхий огтлол болж өөрчлөгдөх замын хэсгийн урт.

TAIL-TO-TAIL CONFIGURATION - Сүүл-сүүл тохируулга. Хоёр зурвастай замын хоёр талд гүйцэж түрүүлэх зурвас нэмж байгуулахад гүйцэж түрүүлэх эгнээг гүйцэж түрүүлэх хорионы эхэнд биш төгсгөлд байгуулах нь илүү тохиромжтой байдаг. Үүнийг сүүл буюу сүүл тохируулга гэнэ.

THREE-LANE HIGHWAY - Хөдөлгөөний гурван зурвас бүхий зам. Хөдөлгөөний гурван зурвасын хөндлөн огтлол бүхий зам. Гурав дахь (голын) эгнээг гүйцэж түрүүлэх, хоёр чиглэлд зүүн эргэх эсвэл өгсөх хөдөлгөөний зурвасын зориулалтаар ашиглаж болно.

3R/4R- Замын шинэчлэл, өргөтгөл. 3R гэдэг нь хуучин хатуу хучилттай замыг дахин хучих, шинэчлэн сайжруулахыг хэлнэ. 4R гэдэг нь хуучин хатуу хучилттай замыг дахин шинээр барихыг хэлнэ. Хуучин хучилттай замд геометр төлөвлөлтийн стандартыг мөрдөхөд үүсдэг онцгой нөхцлүүдийг шийдвэрлэхийн тулд 3R/ 4R стандартуудыг боловсруулна. Эдгээр стандартуудын зорилго нь ерөнхийдөө хуучин хатуу хучилттай замуудын ашиглалтын хугацааг сунгах, замын сүлжээний хувьд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

THROUGH LANE - Чигээр явах хөдөлгөөний зурвас. Чигээрээ явах хөдөлгөөнд зориулсан хөдөлгөөний зурвас.

TRAFFIC BARRIER - Хөдөлгөөний хамгаалалт. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюултай, хөдөлгөөнтэй юмуу хөдөлгөөнгүй байгууламжаас болон бусад тээврийн хэрэгслүүдээс хамгаалахын тулд замын зорчих хэсэгтэй залгаа суурилуулсан хамгаалалт, хашилт. Тусгаарлах зурваст хийсэн хаалт хашилтыг тусгаарлах хамгаалалт гэх ба хучилт дээрх тэмдэглэгээгээр, эсвэл гадаргуугаас өргөгдсөн юмуу хонхорхой хэлбэртэй байж болно.

TRANSITION (SPIRAL) CURVE - Шилжилтийн муруй буюу мушгиа. Замын шулуун хэсгээс тойрог муруй руу ордог, эсвэл тойрог муруйгаас замын шулуун хэсэг рүү холбогдох хувьсах радиустай муруй. Энэ нь математик томьёоны дагуу радиус нь тогтмол өөрчлөгдөж байдаг муруй. Ерөнхийдөө, мушгиа муруй бөгөөд алгуур муруй буюу клотойд гэж нэрлэгддэг.

Нэр томьёоны тайлбар X.1-13

Page 14: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД TRAVELLED WAY - Замын явах анги. Тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан замын хөвөөнөөс бусад хэсэг. Хучилт нь янз бүр байж болох ч ихэвчлэн асфальт, цемент бетон юмуу хайрган хучилттай байна.

TRUCK - Ачааны машин. Үндсэндээ бараа, материал тээвэрлэх, нийтийн тээврийн хэрэгслээс бусад үйлчилгээ үзүүлэх зориулалттай хүнд даацын тээврийн хэрэгсэл.

TRIANGLES - Харааны гурвалжин. Нэг төвшний уулзвар-зөрлөгт ойртох зам болон уулзварт ойртох бусад замын тодорхой хэсгийг жолооч харж, болзошгүй зөрчлийг таних боломж бүхий тэр үзэгдэх зай.

TURNING ROADWAY - Буцаж эргэх зам. Нэг юмуу олон төвшний уулзвар, огтолцоо-зөрлөг дээр эргэх хөдөлгөөнд зай гаргах, тусдаа зам юмуу нэг замаас нөгөөд шилжих холбоос зам.

TURNOUT - Нэмэлт зурвас. Бага хурдаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд гол замаас гарах, хурдтай явж буй тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөхийн тулд зогсох үйлдэл хийх зорилготой хөдөлгөөний хоёр зурвас бүхий хоёр чиглэлийн замд нэмж гаргасан богино зурвас.

TWO-LANE HIGHWAY - Хөдөлгөөний хоёр зурвастай зам. Эсрэг хөдөлгөөний зурваст гүйцэж түрүүлэх маневр хийх боломжтой, хөдөлгөөний урсгалын чиглэл тус бүрт нэг хөдөлгөөний урсгал бүхий хоёр хөдөлгөөний зурвасын хөндлөн огтлол бүхий зам.

TWINNING - Хос зам төсөллөх. Хөдөө, орон нутагт өндөр хурдны замд хөдөлгөөний эрчим тодорхой хэмжээнээс хэтэрвэл хөдөлгөөний бэрхшээлийг багасгах, чадавхийг сайжруулах, үйлчилгээний түвшинг сайжруулах үүднээс нэмэлт хоёр эгнээ замыг төсөллөж шийдэх бөгөөд үүнийг хос буюу паралелль зам төсөллөх гэнэ.

STUB - Мухар өргөтгөл. Хоёр зурвастай, зорчих хэсэг нь зааглагдаагүй зам руу буцаж орох цэгийн цаад талд үүсэх өргөтгөл.

UNDERPASS - Доогуур гарах огтлолцол-зөрлөг. Тухайн зам нь авто зам юмуу төмөр замын доогуур гарах огтлолцол- зөрлөгтэй зам.

UNDIVIDED HIGHWAY - Зорчих хэсгүүд нь зааглагдаагүй зам. Тухайн замын эсрэг урсгалууд нь голын хэвтээ зураасаас өөр ямар нэг хашилт, хамгаалалтаар заагладаагүй зам.

UNINTERRUPTED FLOW - Саадгүй урсгал. Хөдөлгөөний урсгалаас гадна, тогтсон ямар нэг саад, сааталгүй байгууламжуудын ангилал. Тухайлбал, өндөр хурдны зам, олон юмуу хоёр хөдөлгөөний зурвастай, хөдөө орон нутгийн замын зохицуулдаггүй хэсгүүд энэ ангилалд багтана.

URBAN ROADS - Хотын зам. Хотын төв хэсэгт байршилтай, замын хашлага, сувагт хашлага бүхий замыг ерөнхийд нь хотын зам гэж үздэг. Хотын зам нь ихэвчлэн гэрэлтүүлэгтэй, заримдаа явган замтай байна.

USABLE SHOULDER WIDTH - Хөвөөний ашиглагдах өргөн. Ямар нэг саадгүй хөвөөний цэвэр өргөн. 1.8 м эсвэл түүнээс өргөн хөвөөтэй замыг чадавхийн хувьд хамгийн төгс өргөнтэй хөвөөтэй зам гэж үздэг. Хөвөөний өргөнийг нэмэгдүүлсэнээр замын онолын чадавхи нэмэгдэхгүй.

v/c RATIO - Х/Ч харьцаа. Хэрэгцээт хөдөлгөөний урсгалын хэмжээг замын байгууламжийн чадавхид харьцуулсан харьцаа.

VERTICAL ALIGNMENT - Босоо төлөвлөлт. Дагуу огтлол дээрх, шулуун хэсэг

Нэр томьёоны тайлбар X.1-14

Page 15: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД болон парабол муруйгаас бүрдсэн замын зураглал хийх.

VERTICAL CURVATURE (K) FACTOR - Босоо муруйн (K) хүчин зүйлс. Хэвтээ зайн хэвгийн нэг хувийн өөрчлөлтөд харьцах парабол муруйн хэмжээ.

VERTICAL CURVE - Босоо муруй. Хэвгийн өөрчлөлтийг хангах дагуу огтлол юмуу босоо хавтгай эсвэл зам дээрх парабол муруй.

VERTICAL OBSTRUCTIONS - Замын дагуух босоо саад. Замын зорчих хэсгийн хажуугаар байгаа төрөл бүрийн тэмдэг, тэдгээрийн шон, гэрэлтүүлэгчийн шон, гал унтраах багаж, хэрэгслүүдийн байр самбар гэх мэт зүйлсүүд.

VOLUME - Эрчим. Хөдөлгөөний зурвас, зам, юмуу хөдөлгөөний бусад замын нэг цэгээр, тодорхой цагийн зайтайгаар буюу ихэвчлэн нэг цагт зорчсон тээврийн хэрэгслээр илэрхийлэгдэг хүн юмуу тээврийн хэрэгслийн тоо.

WARRANT - Үндэслэл. Гэрэл дохио, хаалт, хүнд даацын тээврийн хэрэгслийн өгсөх хөдөлгөөний зурвас, гүйцэж түрүүлэх хөдөлгөөний зурвас болон зүүн эргэх хөдөлгөөний зурвас гэх мэт замын нэмэлт элементүүдийг хангах боломжит хэрэгцээ, үндэслэлийг тодорхойлдог шалгуурууд.

WEAVING SECTION - Сүлжих хэсэг буюу шилжих хөдөлгөөн хийх хэсэг. Тээврийн хэрэгсэл явж буй хөдөлгөөний зурвасыг солих давтамж нь ердийн замын нөхцлөөс илүү байдаг замын орц, гарцын хоорондох замын зорчих хэсэг.

Нэр томьёоны тайлбар X.1-15

Page 16: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Хоёрдугаар хавсралт

АВТО ЗАМЫГ ХҮРЭЭЛЭН БУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХЦӨЛТЭЙ УЯЛДУУЛАХ ТӨСӨЛЛӨЛТ

Оршил

Авто зам нь байгаль орчинд сөрөг ба эерэг хоёр нөлөөллийг нэгэн зэрэг үзүүлж байдаг. Авто замын барилгын ажлын явцад байгаль орчны эвдрэл, доройтол гэсэн асуудал заавал дагалддаг.

Нөгөө талаар замын ашиглалтын явцад замын хучилтын байдал болон эвдрэлийн зэрэг, авто машинаас гарч байгаа дуу шуугиан, хөдөлгөөнөөр нь босч байгаа шороо тоос, зорчигсодын хяаж буй хог хаягдал зэргээс хамаарч хүрээлэн буй байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг боловч сайн чанарын, өндөр зэрэглэлийн авто зам хүрээлэй буй байгаль орчныг хамгаалах хамгийн сайн нөхцөл болж байдаг.

Мөн хүрээлэн буй байгаль орчин, цаг уурын нөхцөл нь замын барилгын болон ашиглалтын нөхцөлд маш их нөлөө үзүүлж байдаг.

Ийм учир авто зам төсөллөх явцад тухайн замын барилгын ажил болон ашиглалтын нөхцөл, байдал нь хүрээлэн буй байгаль орчинд хэрхэн нөлөөлөх асуудлыг тооцоолох нь сүүлийн үед зүгээр ч нэг чухал зүйл биш харин салшгүй нэг хэсэг болсон байна.

Авто зам, замын байгууламжийг шинээр барьж байгуулах бол байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх, хэрэв хуучин зам дээр том хэмжээний засварын ажил хийх гэж байгаа бол түүний ойролцоох байгаль орчинд нөлөөлөх байдлыг судалж, элдэв муу нөлөөнөөс хамгаалах бүхий л арга хэмжээг авах ёстой.

Нөгөө талаар аль ч ангиллын замыг байгаль орчны нөлөөллөөс хамгаалах судалгаа болон төсөллөлтийг заавал хийж байх ёстой.

1. Авто замыг байгаль, орчны сөрөг үйлчлэлээс хамгаалах төсөллөлт

Хөрсний гулсалт, чулууны нуралтаас хамгаалах. Өндөр уулын бүс нутагт, уулын бэлээр тавигдах авто замд хөрсний гулсалт болон чулууны нуралт сөрөг нөлөө үзүүлэх учир хайгуул болон төсөллөлтийн үед онцгой анхаарах хэрэгтэй. Хөрсний гулсалт болон чулууны нурангиас хамгаалахын тулд төсөллөлтийн үед дараах арга хэмжэээнүүдийг авна:

• Замын трассыг гадаргуугийн болон хөрсний усны урсацтай нягт уялдуулах, зохицуулах,

• Трассыг газрын гадаргуугийн рельефтэй нягт уялдуулан төсөллөх,

• Нуралт үүсэх магадлалтай хэсгийн хөрсийг урьдчилан зайлуулах,

• Хөрсний гулсалттыг тогтоон барих байгууламж төсөллөх,

• Нурах магадлалтай хөрсний физик-механик шинж чанарыг сайжруулах,

• Хөрс нурах магадалтай налууг урьдчилан бэхлэх буюу хөрсний гулсалтыг тогтоон барих бетон болон чулуун түшиц хана, торон бүтэц габион, бетон цамц байгуулах, зоомол болон өрөмдмөл шонгууд босгох,

• Нуралттай газар тусгай дэглэм тогтоох зэрэг болно.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-1

Page 17: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Хөрсний гулсалтаас хамгаалах, гадаргуугийн болон хөрсний усны урсацыг зохицуулахын тулд дараах арга хэмжээнүүдийг төсөллөх:

• Замын хажуугийн зай болон далангийн налуугийн төсөллөлтийг оновчтой хийх,

• Ус зайлуулах өөрийн, хажуугийн болон уулын шуудууг сайтар байгуулах,

• Усны урсгалыг чиглүүлэгч шуудуу, далан, цуглуулагч далан, худаг байгуулах, улмаар замын доогуур, эсвэл дээгүүр гаргах байгууламж төсөллөх,

• Хөрсний усны төвшинг бууруулах зориулалтын хэвтээ болон босоо байрлалтай төрөл бүрийн шүүүлтүүрүүд байгуулах,

• Усны урсацын хурд сааруулах мод ургамал тарих, зүлэг суулгах зэрэг болно.

Замыг чулууны нуралтаас хамгаалахын тулд төсөллөлтийн үед урьдчилан сэргийлэх болон хамгаалах асуудлуудыг хослуулан төсөллөнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дараах байдлаар төсөллөнө:

• Нурж болзошгүй хадан хөрс, тогтвор муутай хөрсийг урьдчилан зайлуулахаар төсөллөх,

• Хажуу налуугийн сул чулуунуудыг цэвэрлэх,

• Хажуу налууд дэвсэг үүсгэх, ухах зэргээр нуралтыг багасгах зэрэг.

Хамгаалах арга хэмжээг төсөллөхдөө дараах арга хэмжээ авна:

• Барьж тогтоох төрөл бүрийн байгууламжууд төсөллөх,

• Нурж болзошгүй чулуун массыг төрөл бүрийн хийцийн бетон цамцаар хучих зэргээр бэхлэх,

• Нуралтыг зам дээгүүр өнгөрөөх галерей байгуулах зэрэг болно.

Уруйнаас хамгаалах. Авто зам, замын байгууламжийг уруйнаас хамгаалах арга хэмжээг төсөллөлтийн үед дараах аргуудаар авч үзнэ:

• Уруйн урсгал үүсэх боломжийг урьдчилан арилгах буюу урсгалын хүчийг сулруулах арга хэмжээнүүдийг төсөллөх,

• Уруйн урсгалын хүчийг сулруулах буюу унтраагч тулц битүү бетон болон шороон хана болон сараалжин хана далан, гадсан шон, байгуулах,

• Уруйн урсгалыг залах, улмаар зам дээгүүр чөлөөтэй өнгөрөөх байгууламж төсөллөх зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Элсний нүүдлээс хамгаалах. Говийн бүс нутагт хөдөлгөөнт элс замын зорчих хэсэг дээр хуралдах, усны байгууламжуудыг бөглөх үзэгдэл ихэд ажиглагддаг. Иймд элсний нүүдэл ихтэй газруудын авто замын төсөллөлтөд элсний нүүдлээс хамгаалах арга хэмжээнүүдийг төсөллөнө. Үүнд:

• Замын трассыг тавихдаа хөдөлгөөнт элстэй газраас аль болох зайлсхийж тойруулах,

• Замын трассыг голлох салхины дагуу биш, аль болохоор хөндлөн, тэгш өнцөгтэй байхаар төсөллөх,

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-2

Page 18: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

• Зам барилгын үед ургамалжсан хөрсөн үеийг гэмтээхгүй байх бүх талын арга хэмжээ төсөллөх,

• Замын хөндлөн огтлолыг өөрчилж, далангийн хажууг налуу ихтэйгээр 1:3-аас дээш харьцаатайгаар нүүдлийн элс давж байхаар төсөллөх,

• Замын трасс манхан довцогуудын дундуур гарч байвал боломжтой бол даланг тэдгээрийн дундач өндрөөс илүү өндөртэйгээр, манхан хоорондуур, зайтайгаар гарч байвал нам далан төсөллөх,

• Манхануудыг болон орчны элсэн хөрсийг ургамалжуулах,

• Манхануудыг нийлэг торон материалаар болон шингэн бодисоор цацаж хучих,

• Замын өөрийн шуудууг ихээхэн өргөнөөр, 3 метрээс илүүтэйгээр гаргах,

• Гүн ухмалтай хэсэгт далангийн залгаа 5 метрээс дээш өргөн дэвсэг берм гаргах,

• Даланг элсэн хөрсөөр хийсэн нөхцөлд 15 см-ээс багагүй зузаан барьцалдуулагч бүхий хөрсөөр бүрж хучих, хөрс бэхжүүлэгч бодис цацаж бүрэх,

• Далангийн болон ухмалуудын ирмэгийг мөлийлгөн хүчтэй салхины нөлөөгөөр элс даланг шууд давж гарах боломжтойгоор төсөллөх зэрэг болно.

Говийн бүс нутагт ус гаргах хоолойн байгууламжийн амыг элс таглаж хуралдах нь маш элбэг учир ус гаргах байгууламжийн нүх аль болон том байхын зэрэгцээ байгаамжийн тэнхлэг нь голлох салхины чигийн дагуу буюу замын тэнхлэгт перпендикуляр байвал оновчтой.

Цас, мөс, тошингоос хамгаалах. Авто замын төсөллөгч нар тухайн газар зүйн байрлалын мэдээлэл дээрээ үндэслэн цас, мөс, тошингоос хамгаалах арга хэмжээг авах ёстой. Хэрэв тухайн газар орчны нөхцлөөс хамааран хөндлөн салхи ихтэй, эсвэл гүнзгий ухмалтайгаас үүдэн зам руу цас зөөгдөх хандлагатай бол дараах арга хэмжээнүүдийг авна:

• Гүн ухмалтай замын трассыг аль болох голлох салхины дагуу төсөллөх,

• Далангийн хажуу налууг илүү налуутайгаар тэгшлэх,

• Замын хажуугийн шуудууг 3 метрээс дээш өргөсгөх,

• Далангийн ултай залгаа 3 метрээс дээш өргөн дэвсэг берм гаргах,

• Далангийн болон ухмалуудын эрмэгийг мөлийлгөн хүчтэй салхины нөлөөгөөр цас нь даланг шууд давж гарах боломжтойгоор төсөллөх зэрэг болно.

Нэн ялангуяа, давхар эгнээ, сараалж бүхий туузан хамгаалалттай замын зорчих хэсэг дээр цас зөөгдөж тогтох нь элбэг байх тул туузан хамгаалалтыг дан эгнээтэйгээр төсөллөх, боломжтой бол туузан хамгаалалтыг төсөллөхгүйгээр шийдэж болно.

Нөгөө талаар голлох салхины чиглэл замын тэнхлэгт перпендукляр байх үед зам дээр цас ихээр тогтох учир гүн ухмалыг аль болох голлох салхины чиглэлд дагуу байхаар төсөллөхийг эрмэлзэх хэрэгтэй.

Цас ихээр ордог бүс нутгийн замыг төсөллөхдөө цаснаас хамгаалах дараах хоёр төрлийн байгууламжуудын аль нэгийг төсөллөнө:

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-3

Page 19: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

• Цасыг хуралдуулан тогтоох зориулалттай зөөврийн болон байнгын зоолттой сараалжууд,

• Салхины хүчээр цасыг зам давуулан явуулах зориулалттай зөөврийн болон байнгын сараалжууд.

Авто замыг цаснаас хамгаалах зорилгоор ойн зурвас байгуулж болно. Орон нутгийн голлох салхины чиглэл, хүчээс хамаарч ойн зурвасыг замын далангийн ирмэгээс 15-70 метрийн зайд байгуулна. Хүчтэй салхитай газар ойн зурвасыг давхар байгуулах нь оновчтой байна.

Замын зорчих хэсэг дээр мөс тогтох нь ихэвчлэн гүүрэн дээр ажиглагдана. Хэдийгээр үүнийг геометрийн зураг төсөллөлтөөр шийдэж чадахгүй боловч үр дагаврыг нь хөндлөн муруйг багасгах, эсвэл бүр хийхгүйгээр багасгаж болно.

Тошин үүсэх газрын судалгааг сайтар хийх шаардлагатай бөгөөд Монгол орны ихэнх нутагт үүсэх тошин нь байнгын бус, олон жилийн давтамжтай, тухайн жилүүдийн хур тундастай холбоотой байдгыг анхаарах хэрэгтэй.

Тошин үүсэх магадлалтай газрын замын трассыг сонгохдоо:

• Тошин үүсэх цэгээс аль болох холуур тойруулан гаргах, боломжтой бол эхээр нь тойруулах,

• Тошин хуралдах талбайг аль болох томоор авах,

• Тошин хуралдах хэсгийн даланг боломжийг хэрээр өндөр төсөллөх зэрэг болно.

Авто замыг байгаль орчны дээрх нөлөөллүүдээс хамгаалах арга хэмжээг төсөллөхдөө хөдөлгөөний эрчим, замын зэрэглэлтэй нягт уялдуулж хөрөнгө оруулалтын үр ашгийг юуны өмнө бодох хэрэгтэй.

Гол замуудын төсөллөлтөд авто замыг байгаль орчны нөлөөллөөс хамгаалах дээрх арга хэмжээнүүдийг бүрэн авч хэрэгжүүлэх ба хуримтлуулагч замын хувьд ажлын даалгаварт заасан нөхцөлийг харгалзах боловч хамгаалах боломжит хувилбаруудыг заавал авч үзнэ.

Орон нутгийн замын төсөллөлтөд зайлшгүй тохиолдолд замыг байгаль орчны нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг авч үзнэ.

2. Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт

Оршил. Монгол орон өргөн уудам нутагтай бөгөөд бүс нутгуудын байгаль, цаг агаарын ялгаа маш их байдаг ба говь, хээр тал, Алтай, Хангайн уулс хосолдог учираас аливаа замын байршлаас хамаарч замын хийц, хучлага, замын байгууламжууд тухайн бүс нутагт тохирсон байдлаар өөр өөрөөр төсөллөгдөж тэдгээрт тохирох орон нутгийн материалыг сонгох шаардлагатай болдог.

Зам барилгын ажилд хэрэглэх материалыг сонгоход авто замын уур амьсгалын нөхцөл байдал их нөлөөлдөг. Авто замын уур амьсгалын нөхцлүүдэд нарны үзүүлэлт болон агаарын хэм, хур тунадас, агаарын чийгшил гэх мэт юм. Тиймээс дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж авто замын барилгад хэрэглэх материалаа сонгох хэрэгтэй болдог.

Сайн чанарын авто зам барьсанаар олон салаа, хөрсөн зам устаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байвч нөгөө талаар зам барилгын ажил явуулах, ашиглах үед байгаль орчинд маш их сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-4

Page 20: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Иймд, авто замыг хүрээлэн буй байгаль орчинтой нь нягт уялдуулан төсөллөх зайлшгүй шаардлагатай юм.

Авто замыг төсөллөхдөө цаг уурын элементүүдийг харгалзах. Манай улсад авто зам, замын байгууламжийг төсөллөх, барьж байгуулахдаа “Монгол орны авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл” АЗУАГН 2.01.01-2004-ийг мөрдлөг болгоно.

Нарны үзүүлэлт. Монгол орны авто замын уур амьсгалын үндсэн нэг үзүүлэлтэд нарны гийгүүлэл, цацрагийн эрчим, байгалийн гэрэл гэгээ ордог. Нарны цацрагийн үйлчлэлээр авто замын хучилт болон шороон далан, материалын өгөршилт болж бат бөхөө алдахын зэрэгцээ метал зэврэлт, агшилт, тэлэлтэд орж олон жилийн дараа “ядралт-хөгшрөлт”-д ордог.

Нарны цацрагийн эрчим ихтэй, авто замын уур амьсгалын говь, цөлийн бүс III A III B-д шингэн төрлийн барьцалдуулагч бүхий асфальт бетон хучилт наранд хэт халсанаас гулсалт үүсэх, дугуйн мөрний ховил гарах явдал их байхын зэрэгцээ Алтай, Хангайн I A I B дэд бүсүүдэд хэт хатуу, өтгөн барьцалдуулагаар хийсэн асфальт хучилтад хагарал илүү гардаг.

Мөн энэ бүсүүдэд бага маркийн бетон эдлэл хялбархан хялгасан хагаралд өртөж улмаар бат бөх нь амархан буурдаг.

Монгол орны нарны гийгүүлэл, нарны цацраг нь авто замд “хүрэлцээтэй” төдийгүй III бүс нутагт бүр “илүүдэлтэй” байдаг. Ийм байдал нь нэн ялангуяа дулааны улиралд зам барилгын ажлын үед ажиллагсадын хөдөлмөрийн нөхцөлийг хүндрүүлж наршуулах, ажлын тоног төхөөрөмж хэт халж ажиллахгүй болдог.

Агаарын температурын хэлбэлзэл. Агаарын температурын хэлбэлзэл нь авто зам, замын байгууламжийн хийц, хэсгүүдийн ажиллах үндсэн нөхцөл болохын зэрэгцээ тэдгээрийг барьж байгуулах үед замын машин механизмын ашиглалтын болон ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмжийн үндсэн нөхцөл болдог. Замын ул хөрс, шороон далан, суурийн үеүүдийн овойлт, суулт болон тэдгээрээс үүсэх хэв гажилт улмаар эвдрэл нь агаарын температурын хэлбэлзлэл өөрчлөлтийн улмаас буй болдог.

Хөрсний нөхцөл, температурын горим. Авто зам, замын байгууламж нь газрын өнгөн хөрсөн дээр болон харьцангуй бага гүнд байршдаг учир тэдгээрийн тогтворт байдал нь ул хөрсний чийг-дулааны горимын нөхцөлөөс шууд хамаардаг байна. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай учир нэн ялангуяа хавар, намрын цагт хоногийн температурын хэлбэлзлэл 30-40 хэм хүрдэг учир замын хийц, хэсгүүдийн эвдрэл энэ үед эрс ихэсдэг.

Хур тунадас, хөрсний чийгшил, цасан бүрхүүл. Авто зам, замын байгууламжийн удаан эдэлгээ, бөх бат чанар болон ашиглалтын байдалд хур тунадас, цасан бүрхүүл хамгийн их нөлөөтэй байдаг. Манай орны бүс нутгуудын байдлаас шалтгаалж хур тунадас харилцан адилгүй унадаг бөгөөд жилд дундчаар 50-450 мм хур тундас унадгийн 85-95% нь дулааны улиралд бороо болон нойтон цас маягаар ордог ажээ. Монгол орны Хангай, Хэнтийн уулархаг бүс нутаг өвлийн улиралд цас ихээр орж улмаар зузаан хунгар тогтон, тээврийн хөдөлгөөнийг боогдуулах явдал гадаг. Иймд авто замыг төлөвлөх, барьж байгуулахад тухайн бүс нутгийн хур тунадасны хэмжээг нарийн мэдэж байх шаардлагатай байдаг.

Агаарын даралт, салхи. Агаарын даралт, голлох салхины чиглэл нь авто замын чиглэлтэй хосолж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, жолоочийн болон замын ажлын үед ажиллагсадын бие организмд шууд нөлөө үзүүлдэг. Агаарын даралтын өөрчлөлтөөс болж бүс нутгийн салхины чиглэл хувьсамтгай болдог ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч илүү шатахуун зарцуулах болдог бөгөөд жолоочийн

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-5

Page 21: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД сэтгэл зүйд илүү их ачаалал ирдэг. Нөгөө талаар голлох салхины хөндлөн чиглэлд барьсан ухмалууд өвлийн улиралд цасан хунгараар дүүрдэг.

Авто замыг төсөллөхдөө цаг уурын дээрх үзүүлэлтүүдийг харгалзан дараах арга хэмжээг авна:

• Авто замын уур амьсгалын говь, цөлийн III A III B дэд бүсүүдэд барих авто замын хучлагад шингэн битум болон БНД-90/130-аас дээш пенатрацтай битум хэрэглэхийг хориглоно. Мөн энэ бүсэд чулуулаг багатай элсэн асфальт хэрэглэхгүй байх ба аль болох том чулуулагтай болон сүвэрхэг асфальт хэрэглэхийг зөвлөнө.

• Алтай, Хангайн I A I B дэд бүсүүдэд хэт хатуу, өтгөн буюу БНД-60/90 маркийн битум хэрэглэхийг хориглоно.

• Алтайн I B, Хангайн I A дэд бүсүүдэд сүвэрхэг асфальт хольц, гүүр, хоолойн даацын эдлэлд В30-аас, даацын бус эдлэлд В20-оос бага маркийн бетон хэрэглэхийг хориглоно.

• Хангайн I A дэд бүсүүдэд барих авто замын далангийн дээд үед тухайн замын байршлаас хамаарч хүйтнээс хамгаалах болон ус чийг таслах үеүүдийг төв болон хуримтлуулагч замуудад заавал төсөллөнө.

• Алтайн I B, Хангайн I A дэд бүсүүдэд авто замын цементээр бэхжүүлсэн суурийн орцод 5%-иас дээш цемент төсөллөхийг хориглоно. Хэрвээ цементийн орц 5%-иас дээш байх тохиолдолд хөрсийг битумэн барьцалдуулагчаар бэхжүүлэх асуудлыг авч үзэх хэрэгтэй.

• Хангайн I A дэд бүсэд төсөллөж буй замын гүн ухмалтай замын трассыг голлох салхины дагууд, харин говь, цөлийн III A, III B дэд бүсүүдэд барих замын трассыг аль болох голлох салхинд тэгш өнцөгтэй байхаар төсөллөх.

3. Байгаль орныг хамгаалах төсөллөлт

Ерөнхий зүйл. Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан, тогтвортой хөгжлийн нэг үндсэн асуудал болсон хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалахад авто зам, гүүр, бусад барилга байгууламжийг төсөллөх, барихдаа байгаль хамгааллын бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой.

Ногоон хөгжлийн стратегийн зорилтонд: “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална” гээд энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ байгальд орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлнэ гэж тодорхойлсон.

Авто зам, замын байгууламжийг төсөллөх, барьж байгуулахдаа Монгол улсад одоо мөрдөж байгаа “Ногоон хөгжлийн бодлого” Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ойн тухай, Агаарын тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Газрын тухай хуулиуд тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, заавар, журмуудыг мөрдөнө.

Байгаль орчны ерөнхий үнэлгээ. Төсөллөж байгаа авто зам, замын байгууламж болон тэдгээрт шаардлагатай байгууламжийг төсөллөхдөө Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар “Байгаль орчны ерөнхий үнэлгээ”-ний дүгнэлт гаргуулна.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-6

Page 22: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хандаж буй төсөл зохиогч нь дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

• Төсөл зохиогчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай албан хүсэлт,

• Холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;

• Тухайн төсөл нь хэрэгжих орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хэрхэн уялдах боломжтой талаарх сум, дүүргийн Засаг даргын санал;

• Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт , /үнэлгээ/ юм. (Энэ ажил нь цаг хугацаа шаардсан, дүгнэлт гаргахад хамгийн чухал хэсэг болно.)

• Төсөл хэрэгжүүлэгчийн аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, эрхлэх үйл ажиллагааны талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр, эсвэл тусгай зөвшөөрөл;

• Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдлын тодорхойлолт.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гүйцэтгэх, үр дүнг тайлагнахдаа доорх шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

• Тухайн салбарын журамд заасан бодлогын баримт бичиг, төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төлөвлөж буй төслийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нөлөөлөлд өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг бүрэн хамруулах;

• Тухайн салбарын шинжлэх ухааны судалгааны хамгийн сүүлийн үеийн арга зүйг баримтлан, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэх;

• Үнэлгээний явцад хэмжилт дээжлэлтийг зохих аргачлал, стандартын дагуу хийх, түүнийгээ баталгаажуулсан байх;

• Холбогдох мэдээллийг боловсруулсан арга зүй, мэдээлийн эх сурвалжийг тайлан мэдээндээ тодорхой тусгасан байх;

• Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас (Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг) тавьдаг нийтлэг шаардлагуудыг хангасан байх зэрэг болно.

Нөгөөтэйгүүр орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийг тогтооход тодорхой хугацаанд авсан агаар, сансрын зураг чухал ач холбогдолтой бөгөөд эндээс судалгааны гол объектууд болох карьер, суваг шуудуу, далан, хиймэл нуур зэргийн хэмжээ, геоморфологийн элементүүдийн өөрчлөлт зэргийг тогтооно.

Авто зам, замын байгууламж барих нутаг дэвсгэрийн байршил, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшин, эрүүл мэнд, байгаль, түүх соёлын өвийг тодорхойлохдоо тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, тухайн шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргазүйг ашиглан гүйцэтгэнэ.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-7

Page 23: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Байгаль орчны төлөв байдлыг тодорхойлохдоо байгаль орчны бүрдэл хэсэг тус бүрээр тухайн салбарт мөрддөг нийтлэг стандарт, шаардлага, шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглана. Өнөөгийн төлөв байдлыг тогтоох бүрэлдхүүн хэсгийг дор дурдвал:

Физик газарзүй, ландшафт: Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байршил, физик газарзүйн нөхцөлийг тодорхойлж, дэвсгэр нутгийн ландшафтын төрлүүдийг тогтоож, зураг зохиож тайлбар хийнэ.

Геологийн тогтоц: Төслийн үйл ажиллагаанд хамрагдах талбай, түүний орчмын геологийн тогтоц, чулуулгийн бүтэц, түүхэн хөгжил, нас, тектоник структур, ашигт малтмалыг тодорхойлж, геологийн зураг, зүсэлт хийнэ.

Геоморфологи: Төсөл хэрэгжих газар нутгийн хотгор, гүдгэрийн үндсэн шинж, хөгжил хувьсал, морфологи бүтцийг тодорхойлж зураглана. Ингэхдээ геоморфологийн болон рельефийн ажиглалт, шинжилгээг хээрийн судалгааны явцад хийж бүтэц, тогтолцоо, динамикийг тогтооно.

Гидрогеологийн нөхцөл, газар доорх усны нөөц, чанар, горим: Тухайн төсөл хэрэгжих байршил нь гидрогеологийн региональ зүй тогтлын хувьд аль дүүрэгт хамаарах, тухайн сав газар, бүс, массивын онцлог, төслийн байршил нь газрын доорх усны тэжээгдлийн муж, усан хагалбар буюу усны урсац бүрэлдэх бүсүүд, тухайн орчинд тархсан ус агуулагч үе давхаргуудын геологийн насны дараалал, байршлын зүй тогтол, тэдгээрийн коллектор шинж чанар, агуулагдаж байгаа усны гидравлик шинж чанар, газрын доорх усны хөдөлгөөний болон нөөцийн тоон үзүүлэлтүүд, химийн найрлага, чанар, нөөц горимыг судалж, тодорхойлон төсөл хэрэгжих орчны гидрогеологийн зураг, зүсэлт, схемүүдийг боловсруулна.

Олон жилийн цэвдэг тархсан бол түүний зузаан, бүтцийг судалж физик шинж, дулааны горимыг тодорхойлон тухайн нутаг дэвсгэрийн цэвдгийн зургийг оруулж болно.

Гадаргын усны нөөц, горим, чанар. Тухайн нутаг дэвсгэр дэх гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, хур тунадасны усны нөөц, тоо хэмжээ, урсацын горимын үндсэн үзүүлэлтүүдийг зохих аргачлалын дагуу хэмжин тогтоож, түүний тархалт найрлага, чанар, хомсдол, бохирдлын төлөв байдал, цаашдын хандлагыг тодорхойлон бичиглэл хийнэ. Усны объектуудаас сорьц авч дараах үзүүлэлтүүдийг тодорхойлуулна. Үүнд:

● Эрдсийн бүрэлдэхүүний үзүүлэлтүүд

● Шим бохирдлын үзүүлэлтүүд

● Хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтүүд (ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-БХХ5, перманганатын исэлдэх чанар-ПИЧ, бихроматын исэлдэх чанар г.м);

● Хүнд металлууд:

● Тусгай үзүүлэлтүүд: нефть, нефтийн бүтээгдэхүүн, өөх тос, гадаргын идэвхт бодисууд зэрэг орно.

Үүнээс гадна газрын доорх устай харилцан нөлөөлөл байгаа эсэхийг тодорхойлж, гадаргын усны зургийг боловсруулна.

Уур амьсгал. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн уур амьсгалын үндсэн онцлогийг сүүлийн 10-аас доошгүй жилийн цаг уурын мэдээнд тулгуурлан тодорхойлохын зэрэгцээ цаг агаар, уур амьсгалын нөхцөл нь хүний ахуй байдал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар тодорхойлно.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-8

Page 24: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Агаарын чанар. Тухайн нутаг дэвсгэрийн агаарын чанарыг тодорхойлох зорилгоор агаарын сорьц авч, лабораторийн задлан шинжилгээ хийнэ. Дараах үзүүлэлтүүдээс шаардлагатайг сонгож тодорхойлно. Үүнд: азотын ислүүд (NOх); хүхэрлэг хий (SO2); угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл (СО); жижиг ширхэглэгт тоосонцор (PM2.5, PM10); хар тугалга (Pb); бусад хүнд металлууд; шаардлагатай тохиолдолд хүлэмжийн хий орно.

Хөрсөн бүрхэвч. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хөрсний төрлийг тодорхойлж, түүний тархалт, морфологи хэв шинж, ус-физик-химийн чанар, үржил шим, ялзмагийн агууламжийг судалж, хөрсөн бүрхэвчийн зураглал үйлдэнэ. Хээрийн судалгааны үед хөрсний сорьц авах зорилгоор үндсэн болон хагас зүсэлтийг тухайн хөрсний нийтлэг хэв шинжийг бүрэн төлөөлж чадах газрыг сонгон авч тухайн талбайд тархсан хөрсний морфологи шинж чанарыг тодорхойлно.

Мөн хээрийн судалгааны явцад тухайн газар нутгийн онцлог, хөрсний үржил шимт чанар, хөрсжих процессыг судлах, газар ашиглалтын хэлбэр, эдэлбэрийн төрлийг харгалзан мониторингийн цэгүүдийг сонгон анхдагч төлөв байдлын бичиглэл, хэмжилт, дээжлэлтийг хийсэн байна. Хөрсний үржил шим, бохирдлыг pH, ялзмаг; Аммони (NH4); Нитрит (NO2); Нитрат (NO3); Фосфатууд (PO4

3-); Кали (K+); Нефть, нефтийн бүтээгдэхүүн; As, Hg, Cd, Pb, Ni, Cr, Se зэрэг хүнд металлууд гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно.

Ургамлан нөмрөг. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн ургамлын төрөл зүйлүүдийг тодорхойлж жагсаалт гаргах, үндсэн бүлгэмдэл, тэдгээрийн хэв шинж, биомасс, арвийн хэмжээ, ургацын гарц, ургамлан нөмрөгийн хучилтын хэмжээг тодорхойлно. Ховор, ховордсон болон нутагшмал ургамлын төрөл зүйл, тэдгээрийн тархалт, хамгааллын статус зэргийг тодорхойлж судалгааны талбайг хамарсан ургамалжилтын зураглал үйлдэнэ.

Амьтны аймаг. Амьтны аймгийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын хүрээ, байршилт, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлж, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр устсан буюу дайжсан амьтан, тэдгээрийн тоо толгойн үзүүлэлт, цаашдын төлөв байдлыг тодорхойлно.

Амьтны аймгийн сээр нуруугүй ба сээр нуруутан амьтдын зүйлийн бүрдлийг тогтоож, тэдгээрийн нягтшил, тоо толгойн хэмжээг тусгай арга зүйн дагуу тодорхойлох, ховор, ховордож буй, устах аюулд орж болзошгүй амьтдын жагсаалтыг гаргаж, тоо толгой, амьдрах орчны нөхцөлийн өнөөгийн төлөв байдалд үнэлгээ өгнө.

Монгол орны нугаламт амьтны зүйлийн тархац, идээшил, амьдрах орчин, дэлхийн болон бүс нутгийн ховордлын үнэлгээг Олон улсын байгаль хамгаалах холбооноос эрхлэн гаргасан шалгуураар үнэлж, Монгол орны шувуу, хөхтөн амьтны улаан данс болон амьтны хамгааллын төлөвлөгөө зэрэг эх сурвалжийн мэдээллийг ашиглан хамгааллын статусыг тогтоох шаардлагатай.

Байгалийн дурсгалт газар. Байгаль, түүх, соёлын дурсгалт газарт онцгой сонин тогтоцтой хад чулуу, уул нуруу, гол горхи, нуур цөөрөм, хөшөө дурсгал, тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн үзэсгэлэнт газар зэрэг хамаарагдах бөгөөд тэдгээрийн онцлог шинж, ач холбогдол, хамгааллын статус, өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, түүнийг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээг авч үзнэ.

Тусгай хамгаалалттай газар нутаг. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, түүний орчим дахь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгуудын талаарх мэдээллүүд, түүний хамгааллын горим, ач холбогдол, хил зааг, байршил болон эзлэх талбай, орчны бүсийн эзлэх нутаг дэвсгэр, хил хязгаар зэргийг тодруулан гол зөрчлийг

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-9

Page 25: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД тодорхойлж, үнэлгээ өгсөн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн зургийг зохих масштабаар гарган хавсаргана.

Түүх, соёлын өв. Төсөлд хамрагдах талбай орчим дахь түүх, соёлын өв дурсгалууд, тэдгээрийн тодорхойлолт, байршил, шинжлэх ухааны болон соёл, түүхийн ач холбогдлын талаарх мэдээлэл, судлагдсан байдал, хамгааллын статус, улсын болон орон нутгийн соёлын өвд бүртгэгдсэн эсэх, бусад археологийн олдворуудын талаарх мэдээллийг оруулна.

Нийгэм, эдийн засаг. Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн харьяалагдах засаг захиргааны нэгж баг, сум дүүрэг, аймгийн хүн ам, нас хүйс болон хөдөлмөрийн нөөц, төсвийн орлого, зарлага, ажил эрхлэлт, дундаж орлого, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн төвшин, худалдааны эргэлтийн хэмжээ зэрэг нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн төвшинг илтгэх бусад үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртөх магадлалтай өрхүүд, түүний гишүүдийн бүртгэл, тэдний өнөөгийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, орлогын төвшин, эзэмшил газар, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, ус хангамж, бэлчээр, тариалангийн талбай, мэдээлэл, нийтлэг үйлчилгээ (боловсрол, эмнэлэг, ахуйн үйлчилгээ, цахилгаан хангамж г.м)-ний хангамжийн төвшин зэргийг судалж, дүнг тусгана. Үүнээс гадна хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар мэдээлэл өгч, тэдний саналыг авч тусгана.

Мөн дээрх иргэдийн эрүүл мэндийн өнөөгийн төвшин, өвчлөл, дундаж наслалт, нутагшмал ба халдварт өвчний нэрвэгдэлтийн талаар болон тэдний ариун цэвэр, орчны эрүүл ахуйн гол үндсэн үзүүлэлтүүдийг судалж тусгана.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг доорх үе шатуудаар дамжин гүйцэтгэнэ. Үүнд:

• Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг тодорхойлох;

• Болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг үнэлэх;

• Төслийн сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг сонгох;

• Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, үр дагаврыг арилгах арга хэмжээг тодорхойлох;

• Нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох;

• Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нутгийн оршин суугчдад учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийх;

• Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт, хамрах хүрээ шалгуур үзүүлэлтүүд;

• Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний техникийн бус хураангуйг боловсруулах зэрэг орно.

Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлийг тодорхойлох. Төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэхээр шалгарсан эрх бүхий аж ахуйн нэгж түүний мэргэжилтэн, экспертүүд тухайн төслийн баримт бичиг, тодорхойлолт болон техник, эдийн засгийн үндэслэл зураг төсөлтэй нарийвчлан танилцаж, түүнд хийсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг судлан төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг дараах алхмуудаар тодорхойлно. Үүнд:

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-10

Page 26: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

• Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр түүний орчмыг оруулсан байр зүйн дэвсгэр зураг, агаар, сансрын зургийг бэлтгэж, тэдгээр дээр төсөл хэрэгжүүлэх байршил, түүний үйл ажиллагаа явагдах газар, объектуудыг тэмдэглэх;

• Төслийн баримт бичигт туссан гол зорилго, техник, технологи, эдийн засгийн хүчин чадал, үндсэн болон туслах үйл ажиллагааны хамрах хүрээ, онцлогийг тодорхойлон байгаль орчны шинжилгээ хийж, түүний гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүдийг тодорхойлох;

• Төслийн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөх байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болон нөлөөлөлд өртөж болзошгүй нутгийн оршин суугчид, тэдгээрийн нийгмийн байдал, түүх, соёлын өв, экосистемийн бүрэлдэхүүн хэсгийн харилцан үйлчлэлээр нь онцгой чухал ач холбогдол бүхий газар нутаг, биологийн олон янз байдлыг тодорхойлох зэрэг орно.

Төслийн гол зорилго, техник, технологи, эдийн засгийн хүчин чадал, үндсэн болон туслах үйл ажиллагаанд байгаль орчны шинжилгээ хийхдээ дараах асуудлуудад анхаарч нарийвчлан авч үзнэ.

Үүнд: Автозам, замын байгууламжийг барьж байгуулах, төсөл хэрэгжих болон хаалтын үе шатанд тухайн орон нутгийн хувьд физик өөрчлөлт гарах эсэх, төсөл хэрэгжүүлэх зориулалтаар усны нөөцийг ашиглах эсэх, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол үүсэх эсэх, үл нөхөн сэргээгдэх болон байгалийн ховор нөөц, баялгийг ашиглах эсэх, тухайн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй химийн бодис, материалыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах, үйлдвэрлэх үйл ажиллагаа явагдах эсэх, төслийн барилга байгууламжийг барьж байгуулах, төсөл хэрэгжүүлэх үе шатанд хатуу, шингэн хог хаягдал гарах эсэхийг тогтооно.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аливаа төрлийн бохирдуулагч болон аюултай, хортой бодис агаар мандалд ялгарах эсэх, төсөл хэрэгжүүлэх явцад дуу чимээ, доргио чичиргээ, гэрлийн болон дулааны нөлөөлөл, цахилгаан соронзон цацраг үүсэх эсэх, гадаргын болон газрын доорх усанд бохирдуулагч бодис оруулсанаас усны бохирдол үүсэх эсэх, төслийн барилга байгууламжийн болон хэрэгжилтийн үе шатанд хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд нөлөөлөхүйц осол аваар, эрсдэл гарах эсэхийг тогтооно.

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр болон түүний ойр орчинд сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй түүх, соёлын үнэт зүйлс, дурсгалт газар, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутаг байгаа эсэх, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, түүний ойр орчинд сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй ус намгархаг газар, онцгой тогтоцтой уулс, ой мод зэрэг экологийн чухал ач холбогдол бүхий эмзэг газар байгаа эсэх, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, түүний орчинд ховор, нэн ховор амьтан, ургамлын төрөл зүйлс байгаа эсэх, амьтдын үржил, нийллэгт орох, үүрлэж байрлах, идэш тэжээлээ эрж хайх, ус бараадаж ундаалах, өвөлжих, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт нь нөлөөлөхүйц сөрөг нөлөөлөл үүсэх эсэхийг тогтооно.

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр нь газар хөдлөл, хөрсний суулт, гулсалт, элэгдэл, эвдрэл, үер ус, температурын огцом өөрчлөлт, манан будан, хүчтэй салхи шуурга зэрэг байгаь, цаг уурын өөрчлөлтөд эмзэг, мэдрэмтгий эсэх зэргийг тодорхойлно.

Төслийн гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүд, түүнд өртөх байгаль орчин, тухайлбал, газрын гадарга хэвлий, агаар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгал, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэдийн нийгмийн байдал, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг чиглэл бүрээр гаргаж тусгана.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-11

Page 27: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Мөн тэдгээр гол болон болзошгүй сөрөг нөлөөллийн эрчим, тархалт, хэмжээг тодорхойлж, тоон ба чанарын үнэлгээ өгсөн дүнгүүдийг тусгана.

Эрсдлийн үнэлгээ

Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлийг үнэлнэ. Эрсдэлийн үнэлгээнд химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, болзошгүй эрсдэлийг судлан тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээ болон хаягдлыг хоргүйжүүлэх, устгах асуудлыг хамруулан хийнэ.

Эрсдэлийн үнэлгээ нь химийн хорт болон аюултай бодисын менежментийн уян хатан арга хэлбэр бөгөөд эрсдэл үүсгэж болзошгүй бодисуудын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд үндэслэн системчилсэн хандлагаар дүн шинжилгээ үйл явц хийх юм.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээнд байгалийн аюул, осол тохиолдож болзошгүй нутаг дэвсгэрт, тухайлбал, газар хөдлөлийн эрчим өндөртэй бүс нутаг, байгалийн бусад гамшигт өртөж болзошгүй газарт химийн хорт болон аюултай бодис материал, аюултай хог хаягдалтай харьцаж ажиллах, тэдгээрийг хадгалах, хуримтлуулах, зайлуулах, устгах, мөн томоохон барилга байгууламжийг барьж байгуулах төслүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай.

Эрсдэлийн үнэлгээг батлагдсан (БОНХ-ийн Сайд, Эрүүл мэндийн Сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан тушаал, 2012 оны 12 сарын 25 өдрийн А\50\378\565 тоот тушаалаар батлагдсан) журам, аргачлалын дагуу хийж, дүнг тусгай хэсэг болгон энд тусгана.

Үүнээс гадна энэ хэсэгт байгалийн аюул, гамшиг түүний тохиолдох магадлал, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж тусгана.

Гамшгийн эрсдэлийг төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй байгалийн аюул, гамшиг, үйлдвэрлэлийн осол, эрсдэлийн үнэлгээг холбогдох эрх бүхий байгууллагаас батлан мөрдүүлж байгаа аргачлалын дагуу хийж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлон энэ хэсэгт тусгана.

Мөн төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэд оршин суугчдын эрх ашгийг хамгаалах талаар голчлон анхаарах асуудлууд, төслийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх талаар дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж тусгана. Эрх бүхий байгууллагаас батлан мөрдүүлж байгаа (Засгийн Газрын 2006 оны 178-р тогтоолоор батлагдсан) журам, аргачлалын дагуу хийж, дүнг тайланд тусгана.

Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй байгалийн аюул, гамшиг, үйлдвэрлэлийн осол, эрсдэлийн үнэлгээг холбогдох эрх бүхий байгууллагаас батлан мөрдүүлж байгаа аргачлалын дагуу хийж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлон энэ хэсэгт тусгана.

Мөн төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэд оршин суугчдын эрх ашгийг хамгаалах талаар голчлон анхаарах асуудлууд, төслийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх талаар дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж тусгана.

Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ: Төслийг хэрэгжүүлэх явцад түүний дээр тодорхойлогдсон гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүд, нөлөөлөлд өртөх гадарга, хэвлий, агаар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгал, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэдийн нийгмийн байдал, эрүүл мэндийн чиглэл бүрээр бууруулах арга хэмжээг тодорхойлно.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-12

Page 28: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Гол болон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдэд анализ хийж урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах техник, технологи, удирдлага зохион байгуулалт, нөхөн сэргээх (уул уурхайн төслийн хувьд хаалтын үеийн зорилтууд), дүйцүүлэн хамгаалах чиглэлээр ангилж, түүний үр дүнг сайжруулах, уялдаа холбоог хангах, үр дүн, өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжийг тусгана.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөий зорилт, шаардлагууд

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх үндсэн зорилго бүхий эрхзүйн баримт бичиг юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар аливаа төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг (цаашид БОМТ гэх) байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнд үндэслэн түүнийг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага-үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж боловсруулан, улмаар төсөл хэрэгжүүлэгчтэй зөвшилцөн, ерөнхий үнэлгээг хийсэн байгууллагаар хянуулах, батлагдсаны дараа хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг тухайн төсөл хэрэгжүүлэгч хүлээхээр заасан.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгох, жил бүрийн хэрэгжилтийн тайланг хянаж дараа жилийн төлөвлөгөөг батлах замаар уг төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтмол хянаж байхаар тус тус зохицуулсан билээ.

Дээр дурдсан зорилт, шаардлагуудыг хангасан БОМТ-г боловсруулах, хэлэлцүүлэхэд дор дурдсан дараалал, алхам аргуудыг ашиглах, энэ чиглэлээр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад баримталдаг нийтлэг болон тусгай шаардлага, аргачлалуудыг судалж өөрийн орны эрхзүй, эдийн засаг, уламжлал, заншил, онцлогт нийцүүлэн хэрэглэх нь зүйтэй.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний бүтэц агуулга. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэх бөгөөд байгаль хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байхаар, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд гарч байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон заасан байх ёстой.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үйл явц нь нөлөөллийн үнэлгээний судалгаа болон төслийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлох шатнаас эхлэх бөгөөд түүнийг оролцогч талуудад танилцуулан, хэлэлцүүлж батлах хүртэл үргэлжилнэ.

Менежментийн төлөвлөгөөг боловсруулах явцад нөлөөллийн үнэлгээний судалгаагаар тогтоогдсон төслийн гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах, багасгах, нөхөн сэргээх, хянах, арга хэмжээний

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-13

Page 29: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД талаар төсөл хэрэгжүүлэгч, шийдвэр гаргах, хянах болон бусад оролцогч талуудтай нэгдсэн ойлголтод хүрсэний үндсэн дээр төлөвлөнө.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь доорх үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна. Үүнд:

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө. (Төслийн шууд ба шууд бус сөрөг нөлөөллийг бууруулах, улмаар арилгах, нөхөн сэргээх үйл ажиллагааг тусгасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө (БОХТ);

Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад тогтоогдсон төслийн гол болон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, түүнээс урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгах арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, зарцуулах төсөв, баримтлах эрх зүйн баримт бичиг зэргийг тодорхойлон нэгтгэж тусгана. Төлөвлөгөөний эх доорх загвартай байна.

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө: Тухайн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад төслийн талбай орчмын газрын хэвлий, газрын гадарга, хөрс, гадаргын усан сүлжээ, ургамлан нөмрөгт үүсэх эвдрэлийг техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ авч, нөхөн сэргээх ажлын хэмжээ, холбогдох зардлыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам, аргачлал, стандарт шаардлагын дагуу нарийвчлан тооцож, тусгана.

Ашигт малтмал эрж хайх, олборлох төслийн төлөвлөгөө боловсруулах явцад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох стандартууд тухайлбал, “Байгаль орчин. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Нэр томьёо, тодорхойлолт.” MNS 5914-2008; ”Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал” /MNS 5915-2008/; ”Газар шорооны ажлын үед үржил шимт хөрсний хуулалт, хадгалалт /MNS 5916-2008/; ”Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Техникийн ерөнхий шаардлага /MNS 5917-2008/; ”Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага” /MNS 5918-2008/; Газрын тостой холбогдох үйл ажиллагааны үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх стандарт зэрэг орно.

Түүх, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө: Төсөл хэрэгжих бүс нутаг, түүний орчимд хийсэн археологийн судалгаа, түүх соёлын өвийн судалгааны дүн, түүх, соёлын өв дурсгалуудын талаарх нутгийн иргэд, холбогдох байгууллагын мэдээлэлд үндэслэн түүх, соёлын өв дурсгалуудыг хамгаалах төлөвлөгөө боловсруулна. Энэ төлөвлөгөөнд үйлдвэрлэл дэд бүтцийн байгууламжийг барьж байгуулах, ашиглах болон үйл ажиллагааны явцад илэрсэн түүх, соёлын өвийг хэрхэн хамгаалах арга хэмжээ авах талаар тусгана.

Осол, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө: Энэ төлөвлөгөөнд батлагдсан аргачлалын дагуу хийсэн байгалийн аюул, гамшгийн үнэлгээгээр тогтоогдсон учирч болзошгүй байгалийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, химийн бодисын эрсдэлийн үнэлгээний дүнд тогтоосон аюултай болон хортой химийн бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэмжээ, шаардагдах зардал, баримтлах стандартыг энд тусгана.

Орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр (ОХШХ): Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт нөлөөлөлд өртөх болон өртөж болзошгүй байгаль орчны бүрдэл хэсгүүд, тэдгээрийн төлөв байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд, төсөл хэрэгжих орчинд амьдардаг, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн амьжиргаа, нийгмийн болон эрүүл мэндийн байдлыг илтгэх гол үзүүлэлтүүд, тэдгээрт хэмжилт, дээжлэлт хийх шинжилгээний аргууд, хяналтын цэгийн байршил, хяналт хийх хугацаа ба давтамжийг

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-14

Page 30: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД тодорхойлон оруулна. Мөн уг ажлын хэмжээг хэмжих нэгж, нэгжийн үнэ, нийт зардал, баримтлах стандарт, аргазүй, аргачлалыг тусгана.

БОМТ, түүний хэрэгжилтийг оролцогч, сонирхогч талуудад тайлагнах, хэлэлцүүлэх хуваарь: Төсөл хэрэгжүүлэгч жил бүр БОМТ-ний хэрэгжилтийн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлан хүргүүлэх ба байгаль орчны хяналтын улсын байцаагч, орон нутгийн байцаагч, бүх шатны Засаг дарга, байгаль орчны төрийн бус байгууллагад тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд хүргүүлнэ. Мөн төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрийн сум, багийн иргэдийн хуралд БОМТ-ний хэрэгжилтийн талаар танилцуулгыг хагас жил тутамд хийнэ.

БОМТ боловсруулах үед олон нийтийн оролцоог хангах нь

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах шатанд олон нийтийн оролцоог тэр дундаа төслийн сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй нутгийн иргэд, орон нутгийн байгууллагын оролцоог хууль тогтоомжид заасан хүрээнд аль болох өргөн хангах, тэдэнд ойлгомжтой бөгөөд үнэн зөв, бодит мэдээллийг өгч зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалах санал бодлыг судлан тусгах нь энэ шатны ажлын гол зорилт болно.

Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төсөл хэрэгжих орчны байгаль орчин, нийгэм-эдийн засаг, болзошгүй нөлөөллийн бүс дэх оршин суугчдын эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслийн техникийн болон эдийн засгийн гол үзүүлэлтүүд, төслийн гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүд, нөлөөллийн цар хүрээ, түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах, сөрөг үр дагаврыг арилгах арга хэмжээний талаар болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл бүхий цуврал илтгэл, танилцуулах хуудас, материалыг бэлтгэн танилцуулна.

Төслийн гол болон болзошгүй сөрөг нөлөөллийн талаар, түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах, багасгах, сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн арга хэмжээний талаар хангалттай мэдээлэл өгсний дараа дээрх арга хэмжээний талаар болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах ард иргэдийн саналыг тусгайлан бэлтгэсэн асуулгын дагуу авна.

Асуулгын дүнг нэгтгэн, тавигдсан асуудлыг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахдаа нэг бүрчлэн авч үзэж, шаардлагатай арга хэмжээг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж тэдэнд энэ талаар танилцуулна.

Олон нийтийн оролцоог хангах талаар хийсэн ажил, санал асуулгын үйл явцыг баримтжуулж нөлөөллийн үнэлгээний тайланд хавсаргана.

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах нь

Төсөлд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний (ТЖБОМТ) төслийг боловсруулах шаардлага тавигдана. Энэ нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалал хийх, хяналт шинжилгээ хийх арга хэмжээнээс төслийн төлөвлөлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (уул уурхайн төсөл бол тухайн жилийн хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө)-нд үндэслэн энэ жилд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж төлөвлөх үйл явц юм.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-15

Page 31: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа аргачлалын дагуу үе шатыг баримтлан боловсруулах бөгөөд түүнд доорх зүйлсийг нарийвчлан тусгана. Үүнд:

• Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, техник, технологийн нэмэлт арга хэмжээнүүд тухайлбал, шүүх, тунгаах, цэвэрлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх, дарж булах, шатаах, ялгаруулах, нэрэх, нэмэлт тоног төхөөрөмж байгуулах гэх мэт;

• Удирдлага, зохион байгуулалт, дотоод дэг журмын талаар авах арга хэмжээ, сургалт, сурталчилгаа хийх, мэдээ, тайлан гаргах, мэдээлэх, мэдлэг чадвар олгохтой холбоотой ажлууд;

• “Байгаль орчны удирдлагын тогтолцоо-MNS ISO 14001:2005” стандартын шаардлагыг хангахтай холбогдсон ажлууд: ажиллагсаддаа байгаль орчны талаар мэдлэг, мэдээлэл олгох, үүсч болох эрсдэлийг тооцож, болзошгүй аюул ослын үед авах хариу арга хэмжээнүүдэд дадлагажуулах гэх мэт;

• Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлууд, тухайлбал, явцын нөхөн сэргээх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, хатуу, шингэн хаягдлын нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, цэвэрлэх, дахин ашиглах, эргүүлэн ашиглах, зайлуулах, устгах, булшлах арга технологид шаардагдах зардал,

• Аюултай хог хаягдлын талаар авах техник технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, гал түймрээс сэргийлэх арга хэмжээ, болзошгүй аюул, ослоос сэргийлэх арга хэмжээ, тэдгээрт шаардагдах зардал,

• Химийн аюултай, хортой бодисоос сэргийлэх, түүнээс үүдэн гарсан осолд анхны тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгө зардал, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгааллын талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;

• Төсөл хэрэгжих орчны хүн амыг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;

• Төслийн хэрэгжилтийн явцад ус, хөрс, агаарт үүсэх бохирдол, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрт үүсч болзошгүй аливаа өөрчлөлтийг хянах шинжлэх арга, аргачлалууд; хяналт-шинжилгээ хийх хугацаа, сорьц болон хэмжилт хийх цэгийн байршил; шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах этгээд, хэрэгжилтийг хангах зардал зэрэг орно.

• Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс (ОХШХ) бүрдэнэ.

4. Архелогийн түүх дурсгалт газрууд дахь авто зам төсөллөлт

Монгол улсын нутаг дэвсгэрт эрт, дундад үеийн түүх соёлын хэдэн арван төрлийн хэдэн зуун мянган тооны соёлын үл хөдлөх хийгээд хөдлөх дурсгал байдаг. Түүх соёлын дурсгалыг соёлын биет өв болон биет бус гэж 2 ангилдаг. Соёлын үл хөдлөх дурсгалд дараах зүйлсийг оруулсан байна:

1. Эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар;

2. Эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;

3. Чулуун зэвсгийн олдворт газар;

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-16

Page 32: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

4. Хадны зураг, бичээс;

5. Булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;

6. Эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал;

7. Хөшөө дурсгал;

8. Эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;

9. Тахилгат газар;

10. Түүхэн үйл явдал болсон дурсгалт газар.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зохих заалтад заасны дагуу “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.” гэсэн заалтыг төсөллөгч нар мөрдлөг болгон ажиллана.

Замын трассыг болон түгээмэл тархацтай материалын орд газрыг сонгохын өмнө мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах бөгөөд археологийн хайгуул, судалгаа хийлгэж археологийн мэргэжлийн дүгнэлт гаргуулна. Түүх соёлын дурсгал илэрвэл шаардлагатай тохиолдолд замын трассыг шилжүүлэн тойруулах, түүх дурсгалыг нүүлгэн шилжүүлэх, эсвэл малтан шинжлэх асуудлыг зураг төсөвт тусгах бөгөөд хэрвээ малтан шинжлэхээр бол ажлыг зам барилгын ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.

Нүүлгэн шилжүүлэх боломжгүй дурсгалууд илэрвэл замын трассыг өөрчилж шилжүүлэх арга хэмжээ авна. Нүүлгэн шилжүүлэх боломжгүй дурсгалууд нь дэлхийн соёлын өвийн бүртгэлд орсон дурсгалууд, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал, чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хадны сүг зураг болон бичээс зэрэг болно. Замын трассыг өөрчлөх тохиолдолд нэмэлт судалгаа хийж, шинэ маршрутын дагуу дахин хайгуул хийлгэх шаардлагатай.

5. Газар хөдлөлийн бүс нутаг дахь авто зам төсөллөлт

Газар хөдлөлийн 7,8 ба 9 баллын бүс нутагт авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэн өргөтгөх төсөллөлт хийхдээ байгууламжуудын газар хөдлөлийн үед тэсвэрлэх асуудлыг авч үзэх ёстой.

Газар хөдлөлийн үед, түүний хүчнээс хамаарч авто замын дараах байгууламжууд тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалд өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Үүнд:

• Урт гүүрүүд,

• Олон төвшний огтлолцол, давхар зам

• Ус гаргах том хоолойнууд

• Бүтэн ба хагас хонгил

• Гүн, урт ухмал

• Өндөр далан

• Огцом налуу дээрх зам

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-17

Page 33: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

• Өндөр уулын бэлээр баригдсан авто зам.

Газар хөдлөлийн бүс нутагт барих авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

1. Талбайн газар хөдлөлтийн баллд тохирох хамгийн бага хэмжээний газар хөдлөлтийн тооцооны ачааны үйлчлэлд байгууламжийн тогтворшил, бат бэх байдлыг хангасан бүтээц, материалыг хэрэглэх,

2. Хэт өндөр далан, хөрс муутай өндөр эгц хана бүхий гүн, бүтэн ба хагас ухмал, хонгил, гүүрийн нарийн тулгуур төсөллөхөөс аль болох зайлсхийж, төсөллөсөн тохиолдолд газар хөдлөийн нөхцөлд гарч болох сүйрлээс аль болох хохирол багатай давах арга замыг хайх, урьдчилан сэргийлэх болон хамгаалах арга хэмжээнүүдийг төсөллөх,

3. Бамбалзуур, суумтгай болон физик-геологийн үйл явцад хүчтэй өгөршилд орсон хөрстэй газар гүүр төсөллөхөөс аль болох зайлсхийх, төсөллөсөн тохиолдолд ул хөрсийг төрөл бүрийн аргаар бэхжүүлэх, сайжруулах арга хэмжээ авах,

4. Өндөр уулын бэл, хагас, бүтэн хонгил, гүн ухмалтай газарт уруйн урсгал, үер, чулуу, хөрсний болон далангийн нуралт зэргээс урьдчилан хамгаалах арга хэмжээг авах,

5. Өндөр далантай газарт замын хоёр тал руу машин унахаас сэргийлсэн урт туузан хамгаалалт хийх,

6. Газар хөдлөлийн дараа байгууламжид суурилсан технологийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг түр хугацаагаар хязгаарлах, цаашид ажиллах хэвийн нөхцөлийг хангах арга хэмжээнүүдийг төсөллөх,

7. Байгууламжийг төсөллөхдөө аль болох босоо чиглэлд бүтээцийн жин нь жигд хуваарьлагдсан, тэгш хэмтэй бүтээцийг ашиглах,

8. Аль болохоор том хэмжээтэй угсармал бүтээцийг хэрэглэснээр бүтээцийн нэг төрлийн байдал ба цулжилтыг хангах, угсармал элементийн залгаасыг хамгийн их хүчдэлтэй байх бүсийн гадна байршуулах, бүтээцийн элемент ба түүний залгааст зөвшөөрөгдөх хэмжээний уян налархай хэв гажилт хялбар явагдах нөхцөлийг тусгах,

9. Байгууламжийн даацын бус бүтээц, элементэд хөнгөн жинтэй материал хэрэглэх,

10. Хайрга, шороо, чулуу олборлох материалын орд газрыг сонгохдоо аль болох өндөр, эгц мөрөгцөг үүсгэхээс сэргийлэх талаар зураг, техникийн шаардлагад тусгах, зэрэг болно.

Газар хөдлөлтийн бүс нутагт авто зам, замын байгууламжийн зураг төсөл зохиохдоо дараах зүйлийг харгалзан үзэх. Үүнд:

1. Газар хөдлөлтийн балл,

2. Газар хөдлөлтийн давтагдалт.

Газар хөдлөлтийн балл ба давтагдалтыг Монгол улсын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураглал ба “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01-01 –ийн хавсралтад заагдсан газар хөдлөлтийн бүсэд байрласан Монгол улсын хот, суурин газрын жагсаалтаас авна.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-18

Page 34: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД Инженер-геологийн төвөгтэй нөхцөлтэй газарт төсөллөлтийн онцгой шийдэлтэй, урт хонгил төсөллөх үед газар хөдлөлтийн үнэн бодит мэдээлллийг авах зорилгоор газар хөдлөлтийг хэмжих төхөөрөмж суулгах асуудлыг зураг төслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Захиалагчтай тохиролцон шийдэх шаардлагатай.

Суумтгай хөрсөнд байгууламж төсөллөхдөө буурь хөрсний суумтгай шинж чанарыг арилгах асуудлыг шийдэх хэрэгтэй ба газар хөдлөлтийн үйлчлэлд бүтээцийг тооцохдоо ашиглалтын үед хөрсний суултаас байгууламжид үйлчлэх нэмэлт хүчдэлийг бодолцох шаардлагатай.

Газар хөдлөлтийн бүсэд авто зам, замын байгууламж төсөллөх, үйлчлэлийг тооцохдоо “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01-01 болон “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төслийг зохиох” БНбД 2.02.02-94-ийг удирдлага болгоно.

Газар хөдлөлтийн үед гүүрэнд үүсэх эвдрэл, сүйрлүүд, түүнийг урьдчилан сэргийлэх төсөллөлт

Газар хөдлөлийн үед урт гүүр, давхар гүүрэн огтлолцол-зөрлөгүүдэд ихээхэн эвдрэл гарах магадлатай учир төсөллөлтийн үед онцгой анхаарах шаардалагатай бөгөөд юуны өмнө газар хөдлөлтийн үед ямар эвдрэл гарч болохыг төсөллөгч нар сайн мэдэж байх ёстой.

Газар хөдлөлтийн үе дэх шилжилт, эвдрэл. Газар хөдлөлтийн үед хийцүүдийн шилжилтийг зөвхөн уян харимхайн онол, бүх огтлолын хөшүүншил, хөндлөн хүчний үйлчлэлийн эсэргүүцлийг үндэслэн дутуу үнэлж, тооцсоны уршгаар хөдөлгөөнт заадас, залгаас төсөллөхдөө тулгуур гадаргуугийн уртыг үндэслэлгүй богино тооцох, зэрэгцээ орших бүтээцүүдийн хоорондын зайг давчуу төсөллөх зэргээс болж аль нэг бүтээц унах, улмаар энэ нь зэргэлдээх бүтээцүүдийг цохих, дэрлэх, түрж унагах аюултай болгодог байна. Төсөллөгч нарт ойлгомжтой болгохын тулд газар хөдлөлтийн үед гүүрэнд дараах эвдрэлүүд гарах магадлалтай:

Дам нуруу байрнаасаа шилжсэнээс унах. Гүүрийн дам нуруу, алгаслууд тууш чиглэлд харьцангуй хөдөлж ригелийн тулах хэсгийн гадаргуугийн хэмжээнээс хэтэрч унах тохиолдол олонтаа гардаг. Өндөр тулгууртай, олон алгасалтай гүүр ийм маягаар эвдрэх нь түгээмэл байна.

Хөрсний шинж чанараас шалтгаалсан шилжилт. Гүүрийг зөөлөн, эсвэл суумтгай шинж чанартай хөрстэй газарт барьснаар хүндрэл үүсдэг. Зөөлөн хөрс чичирхийлэлд өгөх мэдрэмж, хариуг ихэсгэхэд хүргэж, улмаар хөдөлгөөнт заадас шилжих магадлалыг нэмэгдүүлдэг. Гүүрийн жаазан хийцийн тулаас шонгууд усаар ханасан, элсэрхэг, шаварлаг хөрс, эсвэл шаварлаг элстэй газарт суурилсан бол хөрсний нуралт, гулсалт үүсэх тохиолдолд шонгуудыг тулах хөрсний чадвар алдагдаж чичирхийллийн үед босоо болон хэвтээ чиглэлээр шилжилт үүсэхэд хүргэж улмаар жаазны булангуудын эвдрэлийг үүсгэнэ.

Гүүрийн бүтээцүүд унах, дарагдах. Газар хөдлөлтийн урьдчилан тооцоолоогүй шилжилт үүсэхэд зэрэгцсэн бүтээцүүдийн хоорондын зай алдагдан багассанаар гүүрийн хийц, хэсэг унах, нурахад хүргэнэ. Гүүрийн зэрэгцээ бүтээцүүдийн өндөр харилцан адилгүй байх тохиолдолд байдал хүндрэх бөгөөд нэг бүтээцийн дээд хэсэг нөгөө нэг бүтээц хооронд цохилт, доргилт үүснэ.

Захын тулгуур суух. Зөөлөн шинж чанартай хөрс болон захын тулгуурын суурийн дүүргэлтийг хангалттай нягтруулаагүйгээс газар хөдөлтийн үед захын тулгуурын дүүргэлт суух, захын тулгуур хазайх үзэгдэл гарна. Газар хөдлөлийн хурдатгалаас болж захын тулгуур дээр ирэх хөрсний тууш даралтын улмаас хөндлөн ачаалал улам

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-19

Page 35: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД ихэснэ. Гүүрээс захын тулгуурт ирэх доргилт их хэмжээний идэвхгүй даралт үүсгэх бөгөөд энэ нь эргээд гүүрийн дам нуруу, дээд ангиас ирэх доргилтын хүчтэй нийлж доод талын төвшингүүд дээр ирэх даралтыг ихэсгэнэ. Энэ үед шаардлагын хэмжээнд хүртэл дагтаршуулж нягтруулаагүй ул хөрс болон суурийн дүүргэлтийн материал гүүрийн захын тулгуур тийш гулсаж тулгуурын доод хэсгийг хөдөлж байгаа хөрсний хамтаар дотогш хазайлгана.

Гүүрийн тулгуур багана эвдрэх. Энэ бүлгийн эхэнд өгүүлсэнчлэн зөвхөн уян харимхайн зарчмуудыг үндэслэн төсөллөснөөр олон тооны зөрчил, дутагдал гарч гүүрийн жаазан тулгуурын баганын өнцөг, улмаар тулгуур эвдэрч болно. Энэ нь дараах асуудлуудаас болно:

• Уян хатны бат бэх болон суналтын бат бэх муугаас гарах эвдрэл.

• Баганын шилжисхийлтийн эвдрэл.

Залгаасын эвдрэл. Дам нурууны хавтан болон тулгуур хоорондын уулзвар дээр залгаасуудын шилжисхийлт үүсдэг.

Гүүрийн суурь эвдрэх. Газар хөдлөлтийн уршгаар гүүрийн суурь эвдэрч, гэмтэх нь ховор хэдий ч гүүрийн суурийн нийтлэг төсөллөлтөнд дүн шинжилгээ хийснээр хэд хэдэн, тухайлбал (1) суурийн уян хатны бат бөх (хамгийн дээд талд торон арматур хийхгүй орхигдуулдаг учир), (ii) суурийн шилжисхийлтийн арматурыг бараг хийдэггүй учир суурийн шилжисхийлтийн бат бэх хангалтгүй, (iii) баганы яг доод талд шилжисхийлтийн их хүчинд нэрвэгддэг залгаасын шилжисхийлтийн бат бэх болон өмнө өгүүлсэн дам нурууны хавтан-тулгуурын уулзвар муу, (iv) урьд нь шулуун арматурыг суурь луу доош нь сунгах эсвэл дэгээгээр 90 градус дэгээдэж тогтоодог байсан анкерлалт болон баганын арматур баганын тэнхлэгээс төвийж гарсан, энэ нь эргээд залгаасын шилжисхийлт үүсгэх явцыг түргэсгэх, (v) суулгах шон, гадас болон суурийн уулзвар хангалтгүй байсан зэрэг зөрчил дутагдал илэрдэг.

Ган гүүрийг бүрдүүлэгч хэсгүүд эвдрэх. Ган гүүр эвдрэх үед түүний хэсэглэлүүд ижил төстэй бетон хэсэглэлүүдийг бодвол бага гэмтдэг гэдэг нийтлэг ойлголт байдаг. Ган гүүрийн дээд анги бетон гүүрийн дээд ангиас ерөнхийдөө 30 хувиар хөнгөн байдаг ч энэ нь гангаар хийсэн дээд анги болон түүний тулаас элементүүд эвдэрч, гэмтэхгүй гэсэн үг биш.

Гүүрийн төсөллөлтөд анхаарах зүйлс

Газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай байгууламжийн сонголт газар хөдлөлтийн бус олон тооны хязгаарлалтуудаас хамааралтай байдаг. Үүнээс өмнө ямар нэгэн хязгаарлах нөхцөл үүсээгүй үед газар хөдлөлтийг “хамгийн сайн” тэсвэрлэх чадвартай байгууламжийн шинж тэмдэг дараах байдлаар тодорхойлогдоно:

• Гүүр шулуун байх хэрэгтэй ба жишүү гүүр хүндрэл үүсгэнэ.

• Гүүрийн зорчих хэсгийг тасралтгүй цул, аль болох цөөн хөдөлгөөний залгаастай төсөллөх. Энгийн тулаастай алгасал болон хөдөлгөөний олон залгаасууд залгаасаараа амархан салдаг.

• Гүүрийн тулгуурын суурийн материал хадан эсвэл урсгал усаар зөөгдөж үүссэн бат бэх аллювийн хурдас хуримтлал байх хэрэгтэй. Зөөлөн шинжтэй хөрс бүтээцийн шилжилтийг хурдасгаж, суулт өгөх, хөрс гулсахад хүргэж болзошгүй.

• Гүүрийн завсарын тулгуурууд жигд өндөртэй байх. Тулгуур урт богино байх тохиолдолд хөшүүншлийн зөрөө үүсэж, илүү их хөшүүн чанартай тулгуур эвдрэх аюултай.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-20

Page 36: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД

• Завсарын тулгуурын хөшүүншил болон бат бэх чанар бүх чиглэлд адилхан байх хэрэгтэй. Тууш болон хөндлөн чиглэлд хөшүүншил, бат бэх чанар өөр өөр байх нь төсөллөлт муу хийгдсэнийг харуулна.

• Алгаслыг аль болох богино төсөллөх. Урт алгасал багана дээр тэнхлэгийн их хүч үүсгэж уян хатан, налархай чанарыг бууруулж болзошгүй.

• Налархай нугасыг дам нурууны хавтан эсвэл дээд анги дээр үүсэхээр төсөллөхөөс илүүтэйгээр багана дээр үүсгэх хэрэгтэй. Ингэснээр газар хөдлөлтийн дараа тэдгээрт үзлэг шалгалт хийж, засах боломжтой болно.

• Захын болон завсрын тулгуурыг гүүрийн тэнхлэгтэй перпендикуляр байрлуулах. Жишүү тулгуурууд шилжилтийг ихэсгэж, хазайлт үүсгэх хандлагатай байдаг.

Газар хөдлөлтийн бүс нутгийн гүүрийн материалын сонголт

Газар хөдлөлийн үед гүүрийн хийцүүдийн эвдрэл нь материалуудын шинж чанараас ихээхэн хамаарна. Иймд материалын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг илтгэх дараах шинж чанаруудыг төсөллөгч нар сайтар мэдэж сонгох ёстой.

1. Арматургүй бетон хийц

Шахалтын бат бэх f1c. Шахалтын бат бэх чанар бетоны найрлага, төрөл, бетон

хольцын ус/цементийн эхний харьцаа, дүүргэгч материалын хэлбэр, бат бэх, ширхэглэлийн бүрэлдэхүүн, нэмэлтүүдийн төрөл, тоо хэмжээ болон бетоны насжилтаас шалтгаална. Газар чичирхийллийн төсөллөлтөнд 22.5 Мпа ≤ f1

c ≤ 45 Мпа бат бэхтэй бетоныг голдуу хэрэглэнэ. Үүнээс илүү бат бэхийн үзүүлэлттэй бетон нь бетон эдлэлийн хэврэгшлийг нэмэгдүүлэх тул ашиглахгүй.

Уян харимхайн модуль. Төсөллөлтөнд ашигладаг уян харимхайн модуль буюу Ec утгыг шахалтын ачааллыг аажмаар өгч хамгийн их хүчдэл авч чадах үеийн хэмжилтийг үндэслэн тооцно.

Бетоны суналтын бат бэх. Бетоны суналтын бат бэх чанараас газар хөдлөлтөнд ажиллах элементүүдийн найдвартай бат бэх чанарт үзүүлэх нөлөөллийг тооцох хэрэггүй. Учир нь газар хөдлөлтөнд ажиллах элементүүдийн найдвартай бат бэх чанарын угийн хувьсамтгай чанар, агшилт–эсвэл хөдөлгөөнөөс үүдэлтэй хагаралын нөлөөнд автагддагтай холбоотой. Зарим нэг тохиолдолд арматуртай хэсгийн чадвар хэтрээгүйг баталгаажуулах зорилгоор ан цав үүсэж эхэлмэгц элементийн суналт эсвэл гулзайлтын явцыг тооцоолох шаардлага гарч болно.

2. Арматуртай бетон хийц

Хөндлөн арматуртай хийц дахь арматурын нөлөө

Гүүрийн төсөллөлтөнд дам нуруу болон баганын гулзайлтыг голдуу уян налархай хийцээр хангагддаг. Байгууламжийг газар хөдлөлтийг тэсвэрлэхээр төсөллөхдөө налархай гулзайлтын мөн чанарыг хэв гажилт үүсгэх энергийг замхруулах механизмын нэг төрөл гэж үзддэг.

Газар хөдлөлтийн үед эдгээр хэсгүүд дэхь тэнхлэгийн дагуух шахалтын нөлөөлөл нь харьцангуй бага, шилжилтийн гулзайлтын үед бетоны гадна талын үе цуурах, хагарахаас эхлэдэг. Зөв бэхэлсэн хөндлөн арматур шахагдсан бетоныг цөм хэсэг дотор битүүмжилж, тууш шахалтанд ажиллах арматур нугаралтанд тэсвэр алдахаас сэргийлж байдаг. Ойр ойрхон байрлуулсан хөндлөн арматур, тууш арматурын хамтаар бетон эдлэлийг дарж бяцалж эхлэх үед дагалдан илэрдэг бетоны хөндлөн

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-21

Page 37: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД тэлэлтийг хязгаарлан цөм бетоныг хөндөгдөхгүй бүрэн бүтэн үлдээж, бетон эдлэл шахалтанд эвдрэхээс өмнө илүү их шахалтын хэв гажилтыг тэсвэрлэнэ.

3. Арматурын төмөр

Шинж чанар. Арматуртай бетон эдлэлийн элементүүдийн гулзайх чадвар налархай хэв гажилтын давтагдалтыг дээд төвшин хүртэл тэсэх арматурын хүчин чадал, чадвараас хамаарна. Уян, гулзайх чанарыг илүү агуулсан гүүрийн хийцүүд голдуу багаас дунд зэргийн тэнхлэгийн шахалтын төвшинтэй байна.

Температурын үйлчлэл болон хэв гажилтын өөрчлөлтийн нөлөөлөл. Температур тодорхой градусаас доош буухад арматурын төмрийн сунах чадвар алдагдаж, улмаар урсалтын хязгаарын хүчдэлд хүрэх үед хэврэгшилт явагдана. Ийм учраас хүйтэн уур амьсгалтай бүсэд бүтээцийн суналтын мэдрэмжийг төсөллөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй. Илүү дулаан цаг агаартай орчинд арматурын налархай хэв гажилт үүссэнээс хэврэгшил болон арматурын суналтын төлөв хоорондын хязгаарын температур цагаас цагт алгуур өснө. Хязгаарын температур цагаасаа өмнө +20°С хүртэл нэмэгдэж болно. Ийм учраас арматурыг нугалах эсвэл стандарт дэгээтэй хэлбэршүүлэхэд налархай хэв гажилт үүссэн бол арматур нугалсан хэсгээрээ яваандаа хэврэгшинэ. Энэ тохиолдолд ийм арматурын хүчдэлийг урсалтын хязгаарын хүчдэлийн хэмжээнд хүргэхгүй байхаар баталгаажуулах хэрэгтэй.

Газар хөдлөлтийн үеийн ачаалын хариуд харимхай бус эсэргүүцэл үзүүлсэн бүтээцүүд хэв гажилтын өөрчлөлтийн нөлөөлөлд автаж дараагийн удаа газар хөдлөхөд хэврэгших төлөвт ордогийг тооцоолох хэрэгтэй.

4. Бүтээцийн ган төмөр

Гүүрийн барилгын ажилд ашиглах бүтээцийн ган төмөр нь доогуур зэрэглэлийн арматурын туйвантай адил шинж чанартай байдаг учир үүний өмнө өгсөн “Арматурын төмөр” хэсгийн заалтыг мөрдөж болно.

5. Урьдчилан хүчитгэхэд хэрэглэх арматурын төмөр

Урьдчилан хүчитгэх систем олон төрөл байдаг тул энд тэр бүгдийг тоочих боломжгүй юм. Урьдчилан хүчитгэх арматурын төмөр нь туйван буюу саваа, олон судас бүхий мушгиа, утас хэлбэртэй болон хүйтнээр сунгасан эсвэл хатууруулсан ган байж болно.

Суналтын эсэргүүцэл ихтэй, сайн чанарын гангаар хийсэн арматурын төмөр 12 мм – 40 мм голчтой бөгөөд мушгиа төмөр утаснаас арай бага суналтын бат бэх чанартай байх хандлагатай. Заримдаа ийм төрлийн арматурыг боолтоор бэхлэхэд хялбар байлгахын тулд гадаргуу дээр нь бүдүүн утсаар ороодог. Олон судсан утастай багц хэлбэрийн арматур ашигладаг тогтолцоонд арматурын төмрөөс илүү их бат бэх чанартай, 5мм эсвэл 7 мм голчтой утсыг ашигладаг.

10 мм, 12 мм эсвэл 15 мм голчтой, долоон судастай, мушгиа төмөр утас ерөнхийдөө ийм хэмжээний бат бэх чанартай боловч мушгисан төмөр утас шулуун төмөр утсыг бодвол ашигтай огтлолын талбайтай харьцангуй бага, уян харимхайн ашигтай модуль яльгүй багатай байдаг.

6. Сайжруулсан, хавсарсан төрлийн материалууд

Сайжруулсан, хавсарсан төрлийн материалууд гэдэг ойлголтонд голдуу нисэх хүчний болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн зориулалтаар үйлдвэрлэдэг боловч сүүлийн үед иргэний болон үйлдвэрлэлийн барилгын салбарт ашиглаж эхэлж байгаа шилэн мяндас утас, нүүрс төрөгч агуулсан мяндас, полимер холбогч материалаар баяжуулсан арамид зэрэг нийлэг материалууд багтана. Эдгээр өндөр технологиор

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-22

Page 38: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөлт БНбД үйлдвэрлэсэн материалыг зам барилгын салбарт ашиглах сонирхол нь барилгын өртөг зардлыг бууруулахад оршиж байгаа бөгөөд уламжлалт материалуудаас илүү ихээр хэрэглэх болсон.

Сүүлийн жилүүдэд нүүрс төрөгч агуулсан мяндас болон шилэн мяндас утсыг урьдчилан хүчитгэх материлын зориулалтаар ашиглаж эхлээд байна. Ийм төрлийн материалуудыг хуучин уламжлалт аргаар урьдчилан хүчитгэсэн ган төмөр материалууд зэвэнд идэгдэх, хүчилээс болж хэврэгших зэрэг хүндрэл үүсдэг газруудад ашиглах нь илүү үр дүнтэй.

Авто замыг байгаль орчны нөхцөлтэй уялдуулах төсөллөлт Х.2-23

Page 39: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Гуравдугаар хавсралт

АВТО ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА 1. Оршил

Нийт улс орны болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь тээврийн дэд бүтэцтэй нягт уялдаатай байдаг. Авто замын хөдөлгөөний өсөлт нь тээврийн эрэлт хэрэгцээ болон эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн өсөлтөөс шууд болон шууд бус хамааралтай. Иймээс, эдийн засгийн судалгаа нь авто замын төсөллөлтийн үе шатны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Эдийн засгийн судалгааг ерөнхийдөө улсын хэмжээнд, төсөл хэрэгжих бүс нутагт гэсэн хоёр түвшинд явуулна.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлах нь ирээдүйн хөдөлгөөний эрчим, бүтцийн төлөвийг ДНБ, хүн ам, тээврийн эрэлт хэрэгцээний өсөлтийн чиг хандлагатай уялдуулан тооцоход хэрэгтэй.

Төсөл хэрэгжих газар нутгийн нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд болох хүн ам, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх мэт салбаруудын өнөөгийн болон ирээдүйн өсөлтийн чиг хандлагыг судалсанаар тухайн бүс нутгийн тээврийн хөдөлгөөний эрчмийн өсөлтөд үзүүлэх нөлөөг тооцох юм.

Эдийн засгийн судалгааны гол ач холбогдол нь судалгааны дүнг үндэслэн хөдөлгөөний эрчмийн хэтийн төлөв, тэнхлэгийн ачааллыг тооцож улмаар авто замын зэрэг, хөдөлгөөний зурвасын тоо, уулзвар, огтлолцоо, хучилтын хийц гэх мэт авто зам төлөвлөлтийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоонд ашиглах явдал юм.

Хөдөлгөөний эрчмийн судалгааг дараах үндсэн үе шатттайгаар явуулна. Үүнд:

1. Хөдөлгөөний эрчмийн судалгаа

2. Хөдөлгөөний эрчмийн хэтийн төлөв

3. Тэнхлэгийн ачааллын судалгаа

4. Тэнхлэгийн ачааллын тооцоо

2. Хөдөлгөөний эрчмийн судалгаа

Хөдөлгөөний эрчмийн судалгааг авто тээврийн хэрэгслийн төрөл бүрээр ангилсан хөдөлгөөний эрчмийн тооллого хийх замаар явуулна. Хөдөлгөөний эрчмийн тооллогыг гурван дараалсан өдөр буюу 72 цагийн туршид хийх ба үүнээс гадна хөдөлгөөний үүсэх шингэх цэгийн судалгаа, тэнхлэгийн ачааллын хэмжилтийг давхар явуулна. Төлөвлөж буй замын дагуу тээврийн хөдөлгөөний зангилаа буюу илүү ач холбогдол бүхий цэгүүд дээр дараах эрчмийн судалгааг явуулна. Үүнд:

• Хөдөлгөөний тооллого

• Үүсэх шингээх цэгийн судалгаа

• Тэнхлэгийн ачааллын судалгаа

Хөдөлгөөний эрчмийн тооллого. Хөдөлгөөний эрчмийн тооллогыг авто тээврийн хэрэгслийн төрөл бүрээр батлагдсан маягтын дагуу бүртгэнэ. Тооллогын цэг бүрээр гаргасан тооллогын дүнг нэгтгэж өдрийн дундаж хөдөлгөөний эрчмийг тооцно.

Эдийн засгийн судалгаа Х.3-1

Page 40: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Эрс тэс уур амьсгалтай, ихэнх ажлууд улирлын чанартай явагддаг Монгол орны нөхцөлд дээрх өдрийн дундаж хөдөлгөөний эрчим нь жилийн дундаж эрчмийг бүрэн илэрхийлж чадахгүй учраас өнгөрсөн жилүүдийн тооллогын дүнг үндэслэн улирлын итгэлцүүрийг тодорхойлж жилийн дундаж хөдөлгөөний эрчмийг тодорхойлно.

Үүсэх шингээх цэгийн судалгаа. Шинээр зам төлөвлөх эсвэл хуучин замын шинэчлэлт хийх тохиолдолд уг замыг ашиглах тээврийн хэрэгслийн тоог ердийн хөдөлгөөний эрчмийн судалгаагаар тодорхойлох нь хангалтгүй тул тухайн замаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд хөдөлгөөн үүсэх, шингэх цэгийн судалгааг явуулах нь зүйтэй.

Судалгааг боломжтой бол дараалсан гурван хоногийн турш хийх ба ингэхдээ бүх нийтийн амралтын өдөр, ажлын өдрийг хамруулсан байна. Судалгааны дүнг боловсруулахдаа хөдөлгөөний эрчмийн улирлын өөрчлөлтийг харгалзана.

3. Тэнхлэгийн ачааллын судалгаа

Хучлагын хийцийг төсөллөхөд зориулсан өгөгдлийг тодорхойлохын тулд тэнхлэгийн ачааллын судалгааг хийх шаардлагатай. Энэхүү ажилд явуулын пүү маш тохиромжтой. Судалгааг хийхдээ хөдөлгөөний эрчмийн тооллоготой хамт хийнэ.

Машины эвдрэлийн хүчин зүйл. Тэнхлэгийн ачааллын хэмжилтийн дүнг машины эвдрэлийн хүчин зүйлээр илэрхийлж болно. Машины эвдрэлийн хүчин зүилийг нэг машинд ногдох эквивалент стандарт тэнхлэг (ESA)-р хэмждэг ба (ESA)-г дараах томъёогоор тодорхойлно. Үүнд:

ESA=(W/8.16) ^ 4.0

W – тэнхлэгийн жин, тоноор

Нэг машины эвдрэлийн хүчин зүйлийг тооцохдоо тухайн машины тэнхлэг бүрийн (ESA)-г олж хооронд нь нэмнэ.

4. Хөдөлгөөний эрчмийн хэтийн төлөв

Хөдөлгөөний эрчмийн тооллого болон хөдөлгөөн үүсэх-шингэх цэгийн судалгаагаар одоо байгаа хуучин замын тээврийн хөдөлгөөний өнөөгийн байдал болон шинэ зам баригдсанаар шилжин ирэх хөдөлгөөний талаар мэдээлэлтэй болох юм.

Харин авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулахад замын үзүүлэлтүүд болон хучлагын хийцийн тооцоонд дээрх өгөгдлүүдээс гадна ирээдүйн хөдөлгөөний эрчмийн төлөвийг тооцсон байх ёстой.

Ирээдүйн хөдөлгөөний эрчмийг тооцох хугацаа төлөвлөж буй замын зэрэг, ангилал, замын ач холбогдол, хөрөнгө оруулалтын нөхцөл болон бусад холбогдох хүчин зүйлээс хамаарна. Авто замуудын ирээдүйн хөдөлгөөний эрчмийг тооцох аргачлалыг нэгдүгээр бүлэгт өгсөн.

Хөдөлгөөний эрчмийн судалгааны дүнг боловсруулсны дараа хүн амын тоо, ДНБ-ий өсөлт, зорчигч болон ачаа тээвэр гэх дурьдсан нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан хөдөлгөөний эрчмийн хэтийн өсөлтийг тооцно.

Шинэ зам баригдсанаар замаар зорчих хугацаа багасч, илүү ая тухтай аялах нөхцөл бүрдсэнээр тээврийн хөдөлгөөн нэмэгдэхээс гадна тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гэх мэт аль нэг салбарыг түлхүү хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзэж шинээр үүсэх хөдөлгөөнийг тооцно.

Эдийн засгийн судалгаа Х.3-2

Page 41: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД 5. Эдийн засгийн үр ашгийг тооцох

Авто замын барилгын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлгээг төслийн зардал болон үр ашгийг харьцуулан гаргана. Төслийн зардалд зам сайжруулах барилгын ажлын зардлаас гадна замын засвар арчлалтын зардал, байгаль орчны болон нийгмийн нөлөөллийг бууруулах зардлууд орно. Харин төслийн үр ашиг нь голчлон зам хэрэглэгчдийн тээвэр ашиглалтын зардлын хэмнэлт, цагийн хэмнэлтээс гарах ашгаас бүрдэнэ.

Эдийн засгийн үнэлгээг Дэлхийн Банкнаас боловсруулан гаргасан Авто замын төлөвлөлт, удирдлагын загвар буюу HDM -4 програмыг ашиглан хийнэ. Энэхүү дүн шинжилгээний давуу тал нь замын трасс, хучилтын хийц гэх мэт сайжруулалтын ажлын хувилбаруудыг эдийн засгийн үүднээс зөв сонгоход оршдог.

HDM 4 загвар нь одоо байгаа болон сайжруулахаар төлөвлөж буй замын барилга, засвар арчлалт, тээвэр ашиглалтын зардал гэх мэт зардал тус бүрийг замаас олох ашигтай харьцуулан төслийн үнэлгээний хугацааны жил бүрээр гаргадаг.

HDM-4 программын үндсэн өгөгдлүүд. Дээр дурьдсанчлан эдийн засгийн үнэлгээнд зардал ба ашгийн харьцуулалт хийгддэг. Зардлын бүтцэд:

• Барилгын ажлын зардал

• Урсгал засварын зардал

• Хугацаат засварын зардал зэрэг орно.

Эдгээр зардлуудын 1 км-т ногдох эдийн засгийн үнийг HDM-4 програмд өгөгдөл болгон оруулна. Харин ашгийг дараах үндсэн хоёр үзүүлэлтээр буюу

• Тээвэр ашиглалтын зардлын хэмнэлт

• Цаг хугацааны хэмнэлтээр тооцно.

Дээрхээс гадна HDM-4 програм нь аваар осол буурснаас гарах хэмнэлтийг тооцож гаргана. Тээвэр ашиглалтын зардлын хэмнэлтийн тооцоонд зориулж дараах өгөгдлүүдийг HDM-4 програмд оруулна. Үүнд:

• Шинэ тээврийн хэрэгслийн үнэ

• Дугуйг шинээр солих үнэ

• 1 л шатахууны үнэ

• 1 л тосолгооны материалын үнэ

• Техникийн үйлчилгээний 1 цагийн үнэ

• Засварчины 1 цагийн цалин

• Жилийн нэмэгдэл зардал

• Банкны хүү

Цаг хугацааны хэмнэлтийн тооцоонд зориулж цагийн үнэ цэнийг тодорхойлох ба үүнд дараах мэдээллийг ашиглана. Үүнд:

• ДНБ

Эдийн засгийн судалгаа Х.3-3

Page 42: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Хүн амын тоо

• Өрхийн тоо

• Өрхийн ам бүлийн дундаж тоо

• Ажил эрхэлдэг хүн амын тоо

• 1 өрхөд ногдох ДНБ

• 1 өрхийн дундаж орлого

• 1 өрхийн ажилтай хүний тоо

• Ажилтай хүний дундаж орлого

Авто замын төсөлд хийх хөрөнгө оруулалтын ашигтай эсэхийг дотоодын өгөөжийн хувь, өнөөгийн цэвэр үнэ ханшаар тодорхойлно.

HDM-4 программ нь дээр дурьдсан зардал, ашгийн тооцоог боловсруулж нийт хөрөнгө оруулалтын дотоодын өгөөжийн хувь (IRR) болон өнөөгийн цэвэр үнэ ханшийг тооцож гаргана. Олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дотоодын өгөөжийн хувийг 12-с дээш гарсан, өнөөгийн цэвэр үнэ ханш эерэг утгатай тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.

Мэдрэмжийн дүн шинжилгээ. Аливаа салбарт хөрөнгө оруулалт хийх нь ямар нэгэн урьдчилан тооцох боломжгүй шалтгаанаар анхны төлөвлөсөн зардал хэтрэх, хугацаа сунах, ашиг буурах гэх мэт эрсдэл дагуулж байдаг.

Дээрх эрсдэлийн нөлөөллийг мэдрэмжийн дүн шинжилгээгээг тооцох бөгөөд олон улсын хэмжээнд мөрдөгддөг эрсдэлийн 4 нөхцлийг авч үзнэ. Үүнд:

• Зардал 15 хувиар нэмэгдэх,

• Ашиг 15 хувиар буурах,

• Зардал 15 хувиар нэмэгдэж, ашиг 15 хувиар буурах,

• Хугацаа 1 жилээр сунах.

Зардал 15 хувиар нэмэгдэж, ашиг 15 хувиар буурах нөхцөл нь хамгийн хүнд шалгуурт тооцогдоно.

Эдийн засгийн судалгаа Х.3-4

Page 43: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Дөрөвдүгээр хавсралт

АВТО ЗАМЫН БАЙР ЗҮЙН ХАЙГУУЛ, СУДАЛГАА

1. Замын трасс ба хэмжилтийн ажил

Замын трассыг сонгох. Аливаа замыг тавихдаа юуны өмнө байр зүйн хайгуул судалгаа, хэмжилтийн ажил хийсний дараагаар замын трассын сонголтыг хийдэг.

Шинээр барихаар төлөвлөж буй замын чиглэлийг газрын гадаргуу дээр буулгаж тэнхлэгийн шугам тодорхойлох үйл ажиллагааг замын трасс сонголт гэнэ. Ерөнхийдөө шинэ замыг ердийн хөсгийн ба хөрсөн замын дагуу болон өмнө нь тавигдсан бусад трассуудыг баримтлан тавих нь зүйтэй. Гэхдээ дараахь нөхцөлүүдийг заавал харгалзсан байх ёстой. Үүнд:

1. Замын төсөллөлтийн геометр хэмжээсүүд ба стандарт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлуудын шаардлагыг хангах;

2. Нам дор газраас аль болох зайлсхийж, ус зайлуулах байгууламжид аль болох хамгийн бага ус хуримтлагдан ирэхээр өндөрлөг газар барих нь зохистой;

3. Ухмал болон дүүргэлтийг хамгийн бага байлгах, тэдгээрийг аль болох хооронд нь тэнцвэржүүлэх үүднээс газрын хэлбэрийг дагах;

4. Аль болохоор бусдын эзэмшил газраар дайруулахгүй байх;

5. Элсний эдэвхитэй нүүдэлтэй газар, манхан элс дундуур трасс тавихаас аль болох зайлсхийх;

6. Хүрээлэн байгаа орчин, ургамлын бүрхүүлд үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болохоор бага байлгах;

7. Цахилгаан дамжуулах болон холбооны шугам, инженерийн байгууламжтай аль болох давхцуулахгүй байх зээрг болно.

Уулархаг газар дараахи хүчин зүйлсийг тусгайлан анхаарах шаардлагатай:

1. Уул нурууг хөндлөн давсан зам барихдаа тухайн уулын хамгийн нам өндөрлөгөөр давуулах нь илүү оновчтой. Зарим тохиолдолд хэт өндөр уул нуруутай бол хонгил гаргах нь илүү үр дүнтэй шийдэл байж болохыг анхаарах хэрэгтэй. Ийм үед холбогдох эдийн засгийн үр ашиг, стратегийн нөхцөлүүдийг харгалзан авч үзнэ.

2. Замын огцом эргэлт, тойруу гаргахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд тогтоц сайтай тэгш хавтгай уулын бэл орчимд огцом эргэлт, серпантин гаргах ба геометр төсөлөлтийн нормыг хатуу баримтлана. Нэг уулын энгэрээр хэд хэдэн эргэлт, тойруу гаргахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

3. Уул нурууны онцлог шинжүүдтэй, олон наст ургамлуудтай, гулсамтгай хөрстэй газар эсвэл хөрсний нуралтын асуудлуудтай, хавар цас хайлсны улмаас үерлэх, уруй явах магадлалтай газруудаас аль болох зайлсийх, хэрвээ зайлшгүй тохиолдол гарвал урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлуудыг төсөллөх хэрэгтэй.

Шинэ замын трассыг маш нарийн сонгох нь чухал, учир нь трасс буруу сонгогдсоноос болж эхлээд барилгын ажлын өртөг зардал өндөр болохоос гадна тээврийн

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-1

Page 44: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, зорчих цаг хугацаа ихсэх, ирээдэйн зам арчлалтын зардал өсдөг.

Замын трассыг нэгэнтээ тогтоож, замыг барьсны дараа зэрэгцээ газрын үнийн өсөлт явагдах болон замын хажуугаар газар, тариалангийн талбайнууд бий болох, өртөг өндөртэй барилга байгууламжууд баригдах зэрэг асуудлуудын улмаас замын трассыг дахин өөрчлөхөд бэрхшээлтэй болдог. Төлөвлөж буй замын эхлэлээс дуусах цэг хүртэл трассыг зөв оновчтой сонгохын тулд дараахь шаардлагуудыг хангах хэрэгтэй. Үүнд:

1. Богино зай: Энэ нь замын эхлэл, төгсгөлийн 2 цэгийн холбоосны трасс хамгийн боломжтой богино байх ёстой гэсэн үг юм.

2. Хялбар: Төсөллөлт нь зам барих болон замтай холбоотой дараачийн асуудлууд, арчлалт зэрэгт энгийн хялбар байхаар хийгдэх ёстой. Цаашлаад төсөллөлт нь тойруу, налуутай замын хэсэгт тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнд энгийн хялбар байх ёстой.

3. Аюулгүй байдал: Төсөллөлт хийхдээ замын суурь, далан, ухмалын хажуугийн налуу, замын хөвөө, ойр орчны болон зам тавих дэсгэр нутгийн болон уул нурууны хажуу бэлийн тогтворжилтыг анхаарч засвар арчлалтын болон барилгын ажил явуулах аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Мөн геометрийн хэмжээсээдийг авахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой.

4. Эдийн засгийн үр ашигтай байдал: Замын төсөллөлт хийхдээ хамгийн доод үнээр тооцсон зам барилгын зардал, замын цаашдын арчлалтын зардал, тээвэр ашиглалтын зардалуудыг багтаасан нийт үнийн зардлыг тооцоолсон байх ёстой.

5. Тогтвортой байдал: Замын трасс нь тогтвор сайтай хөрсөн дээр тавигдах ёстой бөгөөд газар хөдлөлт, томоохон нуралт, хэв гажилт, хөрсний гулсалт гэх мэт зүйлд бат бөх байх хэрэгтэй.

6. Гоо зүй: Трасс сонгохдоо хүрээлэн буй орчин, тухайн газар нутгийн гоо зүйн байдалтай уялдуулж байх хэрэгтэй.

7. Байгаль орчин: Трасс сонгохдоо байгаль орчинг хамгаалах тал дээр ялангуяа ой модтой уулархаг болон заг, тоорой бүхий говийн бүс нутагт илүү анхаарах шаардлагатай. Мод тайрахаас зайлсхийж, замын трассын эргэн тойронд аль болох боломжоороо газар эвдэхгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Байгаль орчны талаар илүү нарийвчлан хоёрдугаар хавсралтад тодорхой дурьдсан болно.

2. Замын трасс сонгох гол хүчин зүйлүүд

Ерөнхий зүйлс. Аливаа замын трассыг сонгохдоо дараах асуудлыг голлон анхаарах хэрэгтэй:

1. Замын тэнхлэг шулуун байх тусмаа сайн бөгөөд энэ нь барилгын ажил, засвар арчлалт болон тээвэрийн зардлыг хамгийн ихээр хэмнэх болно.

2. Замын дагуу, хөндлөн огтлол зэргийг төсөллөлтийн нормын дагуу хийж, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаар төсөллөнө.

3. Газар ашиглалт болон барилгын ажлын зардлаа хэмнэхийн тулд хуучин байгаа трассыг аль болохоор ашиглан сайжруулах,

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-2

Page 45: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

4. Зам барилгын ажилд хөдөө, орон нутаг байгаа боломжит техник хэрэгслийг аль болох ихээр ашиглах.

5. Ямар ч тохиолдолд замын трасс нь цахилгаан дамжуулах шугам, ус хангамжын гол хоолой гэх зэрэгт саад учруулахгүй байх.

6. Замын ажлын зардлын гол хэсэг болох далан болон хучлагын тооцоог сайтар хийх, эдгээрт хэрэглэх материалын олдоцыг замын трассыг баталгаажуулах үедээ сайтар авч үзнэ. Тогтвор сайтай далан, сайн чанарын далангийн дээд үе нь хучлагын зардлыг хэмнэдэг тул замын трасс сонгохдоо үүнийг сайн бодолцох хэрэгтэй. Хөрсний суулт ихтэй, намгархаг, үерийн усанд автамхай, хөрсний элэгдэлтэй газруудаас аль болох зайлсхийх.

7. Хүн амын төвлөрсөн суурин газруудыг холбохдоо замын трассыг аль болох хүмүүсийн төвлөрсөн хэсгүүдийг тойрч гарахаар төлөвлөнө.

3. Замын трассын хяналтын буюу тохируулах хүчин зүйлс

Замын трассыг сонгохдоо дараах хяналтын буюу тохируулах хүчин зүйлсүүдийг авч үзнэ:

1. Тохируулах буюу хяналтын цэгүүд

2. Хөрсөн замын хөдөлгөөн

3. Газар нутгийн байдал

4. Эдийн засгийн байдал

5. Ус зайлуулах байгууламж

6. Бусад зүйлс

Тохируулах буюу хяналтын цэгүүд: Замын трассыг төсөллөх үед заавал тохируулах шаардлагатай хэд хэдэн цэгүүд байна. Авто замын зураг төсөл боловсруулах даалгаварт эхлэлийн болон төгсгөлийн цэг мөн дайран өнгөрөх цэгүүдийг гол төлөв зааж өгсөн байдаг. Эдгээрийг хяналтын буюу тулгуур цэгүүд гэж нэрлэх бөгөөд 2 үндсэн хэсэгт хуваагдана. Үүнд:

a) Замын трасс дайран өнгөрөх шаардлагатай цэгүүд

b) Замын трасс дайран өнгөрөхийг хориглох цэгүүд

Замын трассыг дайран өнгөрөх шаардлагатай цэгүүд рүү чиглүүлэх үед ихэвчлэн дөт замаас хазайх шаардлага гардаг. Тухайлбал гүүртэй хэсэг, дунд зэргийн хот суурин газар, уулархаг газар эсвэл карьеруудыг дайран өнгөрөх үед тохиолдоно.

Өндөрлөг газар, уул, толгод зэргийг зайлшгүй дайран өнгөрөх шаардлагатай үед уулархаг газрыг ухаж гүн ухмал, хонгил хийх, эсвэл уул толгодыг тойрон өнгөрөх, эсвэл трассын чиглэлийг өөрчилж дайран өнгөрч болохуйц газарлуу чиглүүлэх зэрэг төсөллөлтийн олон аргууд бий.

Эдгээр аргуудын тохиромжтой хувилбарыг тухайн газрын гадаргуу, талбайн нөхцөл байдал гэх зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч сонгоно.

Ямар нэгэн замтай болон бусад инженерийн шугам сүлжээтэй огтлолцох үед замын трассыг аль болох шулуун, эгц байхаар төсөллөнө. Үүнээс гадна замын дагуу, нэн ялангуяа эргэлттэй хэсэгт харагдах орчинд саад болохуйц зүйлүүд байшин, балгас, гүн

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-3

Page 46: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД ухмал, хадан цохио гэх мэтийн зүйл замын трассын ойр орчимд байхаас зайлсхийх хэрэгтэй. Авто зам болон төмөр замтай огтлолцох хэсэгт тэдгээрийн өмчлөгч, хариуцагч байгууллагын удирдлагуудтай зөвшилцөж шийдвэр гаргана.

Замын трасс дайран өнгөрөхийг хориглосон цэгүүдээс хамаарч замын трассын чиглэлийг мөн төлөвлөсөн дөт замаас нь хазайлгах шаардлага гардаг.

Замын трасс дайран өнгөрахийг хориглосон цэгүүдэд үндэсний соёл уламжлал болон шашны холбогдолтой сүм хийд, сургууль соёлын газар зэрэг газрууд, томоохон барилга байгууламжууд, археологийн булш, бунхан, дархан цаазтай газар, ой мод болон бусдад олгосон өмчлөл, эзэмшлийн лицензтэй газар ба хайгуулын болон ашиглалтын лиценз бүхий талбай зэрэг багтана.

Томоохон барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх нь өртөг, зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө намгархаг, хүлэртэй, нойтон газруудад зам барилгын ажил хийх нь тохиромжгүй бөгөөд ийм газруудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хэрэв өөр ямар ч сонголтгүйгээр замын трассыг ийм газраар дайруулах шаардлагатай тохиолдолд зам барилгын ажлыг тусгай аргачлалаар хийхийн тулд илүү их хөрөнгө зарцуулах магадлалтай.

Сүүлийн жилүүдэд Монгол орны ихэнх бүс нутагт газрын доорхи байгалийн баялаг илэрч улмаар нилээд их хэмжээний талбайд хайгуулын болон ашиглалтын лиценз олгосоны зээргцээ газар тариалан эрхлэх, хадлан хийх, барилга байгууламж барихаар иргэдийн өмчлөл болон эзэмшилийн лиценз бүхий талбайнуудын хэмжээ эрс өссөн.

Иймд нэн ялангуяа өмчлөл, ашиглалтын лиценз бүхий талбайг тойрох, эзэмшил, хайгуулын лиценз бүхий талбайгаар замын трасс явж болох эсэх талаар эзэмшигчээс заавал тодруулга авах шаардлагатай болсон.

Гүүрийн байршил. Гүүрийн байршлыг төлөвлөхдөө тухайн голын аль болох нарийн хэсгээр, чигээр хөндлөн огтлох, голын эргийн хөрс нь гүүрийн захын болон завсрын тулгууруудыг байгуулж болохуйц тогтвортой байх шаардлагуудыг харгалзах хэрэгтэй.

Гүүрийн ойр орчимд замын огцом эргэлтгүй байх шаардлагатай бөгөөд огцом эргэлттэй бөгөөд налуу хэсэг дээр гүүр төлөвлөхөөс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Тиймээс гүүр байгуулахын тулд замын чигээр яваа трассыг өөрчлөх тохиолдол гарч болзошгүй. Төмөр замын зөрлөг дээр мөн адил нөхцөл байдал үйлчилнэ.

Авто замын чиг нь олон тооны байнгын болон түр урсгал усыг дайрч байдаг. Урсгалыг дайрах болгонд усыг зайлуулах буюу өнгөрүүлэх байгууламж, мөн байгууламжийн хэвийн ажиллагааг хангах түүн лүү ирэх урсгалыг тохируулж залах байгууламж, гүүр замын уулзах хэсгийг угаагдалтаас хамгаалах байгууламж зэргийг тус тус барих шаардлага гардаг.

Авто замын чигийг сонгох явцад тааралдах гүүр байрлах шаардлагатай газарт гүүрийн байршил болон замын чигийн байршлыг алиныг нь гол болгохыг шийдэхэд доорх нөхцлийг үндэс болгоно. Үүнд:

1. Урьдчилсан байдлаар тодорхойлсон гүүрийн урт 6-24 м байх тохиолдолд авто замын чигийг алгуур байлгах зарчмыг гол болгоно.

2. Гүүрийн урт 24-200м байх тохиолдолд гүүрийн тохиромжтой байршил болон авто замын чиг аль аль нь чухал бөгөөд хооронд нь сайтар уялдуулан хувилбаруудын харьцуулалт хийж сонгох ёстой.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-4

Page 47: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

3. Харин 200м-ээс урт гүүрийн хувьд авто замын чигийн сонголтод гүүрийн байршил гол зүйл болох ба түүний тохиромжтой байрлалыг тодорхойлсоны дараа авто замын чигийг алсаас түүнд уяалдуулан сонгох ёстой.

Хэдийгээр урсгал усыг авто зам нь перпендикуляр чиглэлээр огтлоход эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг ч гэсэн замын ангилалаас хамааруулан чигийн алгуур байдлыг гол үндэс болгон авна.

Авто замын чигээс хамаарч жишүү байрлах ус зайлуулах байгууламж гүүр, хоолойг авто замын чигийн алгуур чанарыг алдагдуулахгүйгээр дэвсгэр зургийн ба дагуу, хөндлөн огтлолын элементүүдтэй чөлөөтэй зохицох байдлаар төлөвлөх шаардлагатай.

Замын ангилал хэдий өндөр байна төдий хирээр урсгал усыг замын чигтэй перпендикуляр огтлохгүй байх нөхцөл нь давуутай болж ирнэ. Өндөр ангиллын авто замууд дээр алгуур чанарыг хангахын тулд хэрчигдсэн ба уулын бүсүүдэд хэдийгээр тэдгээрийн бүтээцийн тал дээр хүндрэл зайлшгүй гарах ч гэсэн том гүүр болон байгууламжуудыг хэрэглэх шаардлага гарна.

Зам барилгын өндөр зардал, авто тээврийн хэрэгслүүд илүү урт зам туулсанаас болж гарах үргүй зардал, тааламжгүй нөхцлүүд дэх хөдөлгөөний хурдны багасалт зэрэг нь гүүрийг авто замын нэгэн элемент мэтээр үзэхийг шаарддаг.

Ийм учраас гүүрэн дээр тээврийн хөдөлгөөний нөхцөл ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх, мөн замын ерөнхий чиглэл зэргээс хазайх зэргээр төсөллөж болохгүй.

Замын муруй хэсгүүдэд тавигдах гүүрэн байгууламж нь дэвсгэр зураг ба дагуу, хөндлөн огтлолууд дээрх элементүүдэд тавигддаг бүх л шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд шилжилтийн муруй, өргөсөлт гэх мэт зүйлс хамаарна.

Хэрэв авто зам нь урсгалтай ташуу огтлолцож буй тохиолдолд гүүр ба хоолойг жалгын үндсэн чиглэлийн дагуу байрлуулна. Өргөн урсгал усыг гүүр нь ташуу огтолж буй бол түүнд урсгалыг тохируулах байгууламжийг барих шаардлагатай тул хайгуулыг өргөн хүрээнд авч үзнэ.

Том гүүр нь нилээд зардал ихтэй байгууламж учраас голын их усны түвшинд усыг чөлөөтэй өнгөрүүлэхэд тохиромжтой хэсэгт түүнийг барих хэрэгтэй. Энэ нь голдиролын тогтвортой, угаагдахгүй байх чанарыг хангахаас гадна усан онгоц явах нөхцлийг ч бас бүрдүүлнэ. Том гүүр рүү шилжих замын хөдөлгөөний тав тух нь авто машины хөдөлгөөний шаардлагын зүгээс авч үзвэл дэвсгэр ба дагуу огтлол дээр гүүр рүү алгуур шилжихээр сонгоход оршино.

Хөрсөн замын хөдөлгөөн: Хүмүүс ихэвчлэн тодорхой нэг замаар, аль болох дөт газраар зорчиж заншсан байдаг. Нөгөө талаар Монгол орны нутаг дэвсгэр нь харьцангуй сайн хөрстэй, намаг, ой мод, нуур цөөрөм бага учир хөдөө нутгийн хүмүүс аль хэдийнээ хамгийн боломжтой дөт ердийн хөрсөн замуудыг бий болгочихсон байдаг.

Гагцхүү гүн жалга, нуур, цөөрөм, хадан хясаа, уул, толгодыг л тойрдог. Тиймээс замын трассыг сонгохдоо эдгээр ердийн хөрсөн зам, жимүүдийг харгалзан үзэх шаардлагатай. Мөн түүнчлэн замын трассыг төлөвлөхдөө ирээдүйн хөгжил, суурьшлын чиг хандлагыг сайтар авч үзэх хэрэгтэй.

Газар нутгийн байдал: Замын трасс тавигдах газар нутгийн байдал буюу газрын хэвгий, эргэлтийн радиус, трассын дагуу харагдах байдал зэрэг нь замын трассыг эцсийн байдлаар тогтооход нөлөөлөх гол хүчин зүйлс болно. Огцом налуу, хэт их хэвгий газар, огцом эргэлтээс аль болох зайлсхийнэ. Тиймээс замын дагуух газар

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-5

Page 48: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД нутгийн байдлаас болж замын трасс төдийгүй замын хийц, ухмал ба өндөрсөлт, тээврийн хэрэгслийн хурдад өөрчлөлт орох магадалтай байдаг.

Дээрх хүчин зүйлүүдээс болж замын трасс өөрчлөгдөхөөр бол төсөллөлтийн нормыг хангасан хамгийн бага эргэлтийн тойрог үүсгэх боломжыг харгалзан үзэж замын хэвтээ тэнхлэгт тохиргоо хийнэ.

Хүрээлэн байгаа орчны саад ихтэй, замын дагуу харагдах орчин бага хэсгүүдэд хурдан явж буй авто машины хурдыг аюулгүй, түргэн хугацаанд сааруулах, мөн аюулгүй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх хангалттай зайтай байхаар төсөллөхийн зэрэгцээ анхааруулах тэмдэг тавих, хамгаалах байгууламж хийх зэрэг янз бүрийн арга хэмжээ авна. Тиймээс саад тотгорын харагдах байдлыг сайтар харгалзан үзэж замын трассыг төсөллөнө.

Эдийн засгийн байдал: Дээрх хүчин зүйлүүд дээр үндэслэн замын трассыг тогтоох боловч зам нь мөн эдийн засгийн тал дээр хэмнэлттэй байх шаардлагатай. Өндөр далан барих, гүн ухмал хийх, томоохон гарам барихаас зайлсхийж ухмал болон дүүргэлтийн ажлыг тэнцвэржүүлсэнээр барилгын ажлын өртгийг багасгах боломжтой. Үүний зэрэгцээ зам засварын ажил болон замын ашиглалт, үйлчилгээний зардлыг мөн сайтар тооцоолох хэрэгтэй.

Орон нутгийн салхины голлох чиглэлд тэгш өнцгөөр, хөндлөн тавигдсан ухмал, хагас ухмалууд, хэт нам далан цасанд ихээр дарагддаг бөгөөд замын арчлалтын зардлыг нэмэгдүүлдэг учир ухмалыг аль болохоор салхины дагуу хийх, даланг өндөрсгөх гэх мэтийн арга хэмжээ авна.

Авто замын чигийг сонгоход замын алгуур байдлыг хангах. Авто замын чигийн нийт уртад огторгуйн алгуур байдлыг хангасан тохиолдолд авто машины тогтмол болон бараг үл өөрчлөгдөх хурдтай хөдөлгөөн нь хангагдах болно. Үүний тулд дэвсгэр зураг болон дагуу огтлол дээрх элементүүдийн харилцан нөлөөлөл, үзэгдэлтийн хангалт зэргийг тооцож газар дээр нь чигийг тогтоох хэрэгтэй.

Замын өндөр хурдтай хөдөлгөөний үед жолооч өмнөх замыг харааны маш бага өнцгөөр алсаас тодорхой алдаатай харж байдаг. Хэвтээ тойрог муруй нь хавтгайдуу тэгшхэн газарт байгаа бол, жолооч нарт муруйн уртын бодит хэмжээ нь богино урттай мэт багассан, огцом эргэсэн байдлаар харагддаг.

Замын эргэлтийн хэмжээ нь алсаас 15-20 градус ба түүнээс ихээр нэмэгдэн алдаатай харагддаг. Харин нилээд урт шулуун зайд бага налуутай, уруудсан зам нь огцом өгссөн мэт харагддаг. Замын алгуур байдлын алсаас харагдах эдгээр алдаатай байдал нь жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох хөдөлгөөний горимд шууд нөлөө үзүүлнэ.

Замын ямар нэг хэсэг нь жолоочид алдаатай харагдсанаас болоод өндөр хурдтай хөдөлгөөнийг хангахаар төлөвлөсөн дэвсгэр ба дагуу огтлолын элементүүд дээр ч жолооч хурдаа үндэслэлгүйгээр багасдаг. Ийм тохиолдол гаргахгүйн тул, нэн ялангуяа өндөр зэрэглэлийн замын чигийг тогтоох явцад урьдчилсан төлөвлөлт хийж хөдөлгөөний үед жолоочид үүсэх сэтгэхүйн ба үзэгдэлтийн гажуудлыг авч үзэх шаардлагатай.

Техник хэрэгсэл өндөр хөгжиж буй орчин үед авто замын зарим хэсгийг 3D байдлаар төсөллөж замын харагдалтыг шалгаж үзэх боломжтой болсон. Иймд хөдөлгөөний эрчим өндөртэй, гол замуудын төсөллөлт хийхдээ шаардлагатай цэгүүдийн 3D болон алслагдалтын дүрслэл байгуулах төсөллөлтүүдийг хийх хэрэгтэй.

Замын чигийн огторгуйн алгуур байдал нь эдгээр алсаас харагдах алдаатай байдлыг үгүй болгох, нөгөө талаас дэвсгэр зураг ба дагуу огтлол дээр элементүүдийн харилцан

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-6

Page 49: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД зохицолдолтыг сайжруулах буюу элементүүдийн огторгуйн байдалд нугарсан харагдуулах учраас жолооч нарт итгэлтэй жолоодлогыг бий болгодог.

Дагуу огтлолын хугарлын тоог аль болох дэвсгэр зураг дээрхтэй ижилхэн байлгах хэрэгтэй. Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд зам тээврийн ослын тоо ихэсдэг. Өөрөөр хэлбэл замын элементүүд хоорондоо муу зохицсон байна гэсэн үг юм. Дэвсгэр зураг дээр шулуун болон муруй хэсгүүдийн уртын хэмжээнүүд нь бие биетэйгээ харилцан тохирч байх ёстой.

Дэвсгэр зураг дээр хоёр урт шулуунуудын хооронд богинохон муруйг төсөллөж болохгүй. Нэг тийш эргэсэн муруйнуудын хооронд богино шулуун төсөллөх нь замын тухайн хэсгийг нугарсан мэт эвгүй байдалтай харагдуулдаг. Шулууныхаа оронд том радиустай муруй төсөллөх боломжийг газар дээр нь хайгуул хийх явцад маш сайн судлах хэрэгтэй.

Замын чигийн хэвтээ ба босоо муруйнуудыг давхцуулсан тохиолдолд зам нь хамгийн сайн алгуур байдалтай болно. Энэ тохиолдолд хэвтээ муруйн урт нь босоо муруйн уртаас илүү байвал зохистой. Давхцуулсан босоо ба хэвтээ муруйнуудын оройн байрлалуудын хоорондох зай нь бага урттай муруйны уртын ¼-ээс хэтрэхгүй байх ёстой.

Хотгор босоо муруйн радиусын хэмжээ нь түүнтэй давхцсан хэвтээ муруйн радиусаас хамгийн багадаа 6 дахин их байвал зохистой. Хэвтээ муруйн төгсгөл нь буюу шулуун хэсэг нь босоо гүдгэр ба хотгор муруйн эхлэлтэй давхцахаас зайлсхийх шаардлагатай.

Авто машин гүдгэр босоо муруйн талаас явж байхад замын чиглэл цааш хаашаа эргэж байгаа нь ойлгомжгүй болдог. Харин авто машин хотгор босоо муруйн талаас явж байвал шөнийн цагт үзэгдэлт хязгаарлагддаг байна. Үзэгдэлтийг их зайнд хангахын тулд авто замын чигийн элементүүдийг алсаас тасарсан мэт харагдуулахгүй байхаар зохицолдуул.

Бусад зүйлс: Дээрх хүчин зүйлүүдээс гадна ус зайлуулах шуудуу зэрэг гидрологийн хүчин зүйлс, зэрлэг ан амьтан, малын билчээр, олон нийтийн үйлчилгээний газрууд зэрэг олон зүйлүүд замын трасс сонгоход нөлөөлнө.

Ихэнх тохиолдолд газрын гадаргуугийн ус ихээр ирэх, ус цуглуулах том талбай бүхий налуу, хэвгий газарт замын тэнхлэгийг аль болохоор хөндлөн огтолж цөөн цэгээр ус нь гарахаар төсөллөх зэргээр замын трассыг ус зайлуулах байгууламж, шуудууны байршлаас хамааран сонгоно. Хөрсөн дэх усны түвшин, намагтай газар, үерийн усны хэмжээ зэрэг нь мөн трасс сонгох үед авч үзэх хүчин зүйлсүүдийн нэг юм.

Зэрлэг ан амьтан, мал ихээр бэлчдэг бүс нутагт тэдгээрийг гарах гарцыг оновчтой төсөллөх шаардлагатай дээр хөдөлгөөний эрчим ихтэй газруудад зам руу мал орохыг хамгаалах асуудлыг авч үзэх хэрэгтэй. Нөгөө талаар тэр болгон мал гарах гарцуудыг байгуулах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх тул нэн ялангуяа зуны улиралд мал ихээр бэлчдэг газар, усны эх үүсвэрт ойр газруудыг аль болох тойрохыг бодох хэрэгтэй.

Үүний зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн газруудаас замын трассыг аль болох зайлуулах, харин эдгээр газрууд руу салаа зам гаргахаар төсөллөх хэрэгтэй.

Авто замаар хүмүүс аюул осолгүй зорчихын зэрэгцээ тав тухтай аялах, жолооч нар ядрахгүй зорчих шаардлагатай байдаг. Ийм учраас замын чигийг сонгох үед байгалийн үзэсгэлэнтэй газар, түүнийг үзэж сонирхохын тулд зогсох, амрах талбайг байрлуулах тохиромжтой газрыг сонгох хэрэгтэй.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-7

Page 50: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Нөгөө талаас авто зогсоол, амрах талбайн газруудын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй бол замын зурвасын ойр орчны газрыг бохирдуулах аюултай. Иймд зорчигч, жолооч нарын амрахад зориулагдсан хангалттай талбайг олж тогтоох нь хайгуул судалгааны ажлын нэг хэсэг нь болно.

Уулын болон ойн замд анхаарах гол хүчин зүйлс. Уулын зам төсөллөхдөө хүрээлэн буй орчин, экологийн тал дээр илүү их анхаарч дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй:

1. Геологийн тэнцвэртэй байдлыг хадгалах

2. Газар болон хөрсний эвдрэлийг харгалзах

3. Ой модны устгал, сүйрлийг харгалзах

4. Ус сувгийн системд саад учруулахгүй байх

5. Байгалийн үзэмжинд анхаарах

6. Усны нөөцийг бохирдуулахгүй байх зэрэг асуудлууд.

Уул толгодын ойролцоо болон түүний бэлээр тавигдах зам төсөллөхдөө орчныг маш их анхааралтай судлах хэрэгтэй. Учир нь огцом уул, налуутай газар зам руу хад нурах, хөрс гулсах, ширүүн борооны үед уруй буюу ус, чулуу, хөрсний хольц бүхий хүчтэй урсгал ирэх аюул ихтэй байдаг. Зам барилгын ажлын явцад ухмал болон далан, дүүргэлт хийх нь уулархаг, хэвгий газрын хэсгийг илүү огцом болгож хөрсний тогтвортой байдлыг алдагдуулдаг.

Уулархаг газрын ус зайлуулах байгууламж, хоолойг шаардлага хангахуйц урсан ирж буй усаа бүрэн гаргахад хүрэлцээтэй байхаар төсөллөнө. Гэвч ус зайлуулах байгууламж харьцангуй үнэтэй тул замын трассыг сонгохдоо ус зайлуулах байгууламжуудын тоог аль болох цөөн байх хамгийн боломжтой аргаар төсөллөх нь барилгын ажлын өртөгийг хэмнэнэ.

Уулархаг газрын замыг төсөллөхдөө замын дагуу налуу, трассын эргэлт, авто машины хурд зэргээс нь хамаарч төсөллөлтийн стандартын өөр өөр геометр хэмжээсүүдийг ашиглана. Энэ нь замын зурвасын өргөн, зогсоолын талбайн зай, тойргийн радиус болон бусад холбогдох зүйлүүдэд нөлөөлдөг.

Замын трассыг аль болох цөөн тооны серпантин эргэлттэй байхаар төсөллөх бөгөөд эдгээрийн байршлыг тогтвортой, огцом налуугүй газар хийнэ. Уулархаг газрын замын трассыг нарны илч ихээр тусдаг газраар сонгох ба аль болох сүүдэртэй газраас зайдуу төлөвлөж ца, мөс тогтож болзошгүй газруудаас зайлсхийнэ.

Замын трассыг сонгохдоо аль болохоор ой модыг багаар огтлох, хүрээлэн буй байгаль орчныг бага хөндөх, сүйтгэхээс зайлсхийж хуучин байгаа хөрсөн замыг бараадах, усны эх булаг дайрахгүй байх, гол, горхийн захаар замын далан хэт ихээр түрж орсон дагуу трасс сонгохыг хориглоно.

Ой дундуур гарч байгаа замыг нь урт шулуунаар төсөллөхөд зам нь алсад нарийн зурвас мэт харагдан тийм ч үзэмжтэй байдаггүй. Мөн ойг өргөн хэмжээтэйгээр огтлон замыг тавихад түүний хоёр талаар үүсэх, зэрэгцээ зурвас дээр огтлогдсон мод бүхий эвгүй төрх байдлыг харагдуулдаг. Иймд зам ба хажуугийн зурвас хоёрын хооронд гоёлын зориулалтаар бут, жижиг мод зэргийг тарих шаардлагатай.

Их хэмжээний ойн дундуур зам огтолж гарах нь түүн дотор орших ан, амьтадын амьдрах нөхцлийг өөрчилнө. Иймд зам ой дундуур урт хэмжээгээр гарсан тохиолдолд

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-8

Page 51: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД ойн зах ба замын хооронд өндөр ургадаг таримал хаалтыг байгуулах хэрэгтэй бөгөөд харин ан, амьтдад тусгайлан зориулсан гарц гаргана.

Ойн үзүүр зах хэсгээр авто замын чигийг тавихдаа цөөн тооны модыг замын нөгөө талд үлдээхээр хийж болохгүй. Энэ тохиолдолд цөөн тооны мод нь үхэждэг болно. Ер нь боломж байгаа бол аль болохоор ойг тойрч гарахыг эрмэлзэх хэрэгтэй.

Элсэрхэг газрын замд анхаарах гол хүчин зүйлс. Элсний нүүдэл багатай газраар замын трасс сонгоно. Тэгсэнээр замын зорчих хэсэг нь элстэй газраас ялгарч байх болно. Элсний нүүдэл ихтэй газар трасс сонгохдоо элс аль болох хөндлөн нүүдэллэж байхаар замын трассыг сонгоно. Элсний нүүдэл замын дагуу байхаар трасс сонгож болохгүй. Авто замыг элсний нүүдлээс хамгаалах асуудлыг хоёрдугаар хавсралтад тодорхой авч үзсэн.

Судалгаа. Замын трассыг эцсийн байдлаар тогтоохын тулд газар дээр судалгаа сайтар хийх шаардлагатай бөгөөд замыг төсөллөж байгаа хүн дор өгөгдсөн дөрвөн үе шатаар судалгаа хийх шаардлагатай. Үүнд:

1. Урьдчилсан хайгуул, судалгаа

2. Урьдчилсан хэмжилт

3. Эцсийн байдлаар тэнхлэг тодорхойлох

4. Эцсийн байршил ба нарийвчилсан судалгаа

4. Урьдчилсан хайгуул, судалгаа

Хэмжилтийн багийхан газар дээр судалгаа илүү нарийн хийхийн тулд юуны өмнө бага масштабын газрын зураг, агаар, сансарын зураг зэргийг ашиглан урьдчилсан хайгуул, судалгаа хийх хэрэгтэй.

Орчин үед техник технологи, холбоо харилцаа ихээр хөгжиж, манай орны аль бүс нутагт сансарын зургыг ашиглах боломжтой болсон. Нөгөө талаар 1:100 000 масштаб бүхий зургийг ямар ч замын трассын судалгаа, урьдчилсан төсөллөлтөд ашиглах бүрэн боломжтой юм.

Урьдчилсан хайгуул, судалгааны үед дараах ажлуудыг хийнэ:

(a) Байр зүйн хэмжилтийн өгөгдөл, засаг захиргааны газрын зураг, засаг захиргаанаас газар тариалан эрхлэх, хадлан хийх, барилга байгууламж барихаар олгосон ба газрын доорхи ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз бүхий талбайнуудын зураглал, бүс нутгийн геологийн болон агаар мандлын газрын зураг, агаараас авсан зураг зэргийг олж авна.

(b) Зам төсөллөх бүс нутгийн бага масштабын болон агаарын геодези, сансарын зургууд дээр үүний өмнө дурьдсан бусдын эзэмшил, өмчлөл бүхий газруудыг оруулж замын трассыг сонгож болох ба болохгүй цэгүүдийг тодорхойлж тэдгээрийн хил хязгаарыг тогтооно. Үүнийгээ үндэслэн газрын зураг дээр замын трассыг сонгож боломжийн хувилбаруудыг тогтооно.

(c) Газар дээр нь явж хайгуул, хэмжилтийг хийнэ.

(d) Бэрхшээлтэй, эргэлзээтэй газрууд дээр эцсийн хайгуул, судалгаа хийнэ.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-9

Page 52: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Хэмжилт болон газрын зураг судлах: Замын трассын урьдчилсан сонголтод 1:100 000 хэмжээтэй байр зүйн газрын зураг ашиглах боломжтой бөгөөд энэхүү газрын зураг дээр тохируулах буюу хяналтын цэгүүдийн байршлыг тогтоож, боломжтой хувилбаруудыг тогтооно. Энэхүү 1:100 000 хэмжээтэй газрын зурагт хот, суурин, уул толгод, гол, горхи зэрэг нутаг дэвсгэрийн байдлыг боломжийн хирээр харуулсан байдаг.

Газрын зураг дээр өгөгдсөн мэдээллүүдийг ашиглан боломжтой трассын байрлалыг дараахь байдлаар сонгоно. Үүнд:

(i) Жалга, цөөрөм, нуур зэргээс зайдуу байрлуулах

(ii) Их уул толгодтой хэсгээр трасс өнгөрөх тохиолдолд аль болох уулсыг тойрон өнгөрөх боломжийг хайна

(iii) Гүүрийн байршлыг тогтоохдоо голын гольдролтой аль болох тэгш өнцөгтэй байхаар төлөвлөх

(iv) Хоёр суурин газрыг холбохдоо аль болох дөт замыг сонгох ба уулархаг хэсгээр явахаар бол аль болох боломжтой налууг сонгоно.

Ийнхүү газрын зургийг судаласнаар газар дээр хийх хэмжилт судалгааны ажилд ашиглах гол материал болно.

Сансар, агаарын геодезийн зураг: Сансар, агаарын геодезийн зураг, хэмжилт нь газрын гадаргуугийн хамгийн бодит мэдээлэл, суурин газрын байршлын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулдаг бөгөөд замын трассыг эцсийн байдлаар сонгоход ихээр тус болно. Сансар, агаарын геодезийн зурагнуудыг 1:100 000-ын байр зүйн судалгааны мэдээллүүдтэй харьцуулан ашиглах хэрэгтэй.

Газрын судалгаа: Замын трасс сонгох хоёр дахь үе шат нь газрын судалгаа юм. Судалгааны багийнхан газрын зураг дээр төлөвлөсөн хувилбарт газруудын дагуу нилээд өргөн газрыг хамруулан судална. Боломжтой гэж үзсэн олон хувилбарт газруудыг ийнхүү бодитоор судалсанаар трассын эцсийн сонголтыг хийнэ.

Энэхүү судалгааны ажилд замын трасс байж болох газруудаар явган эсвэл хурд багатай унаагаар явж ерөнхий шалгалт хийх, шаардлагатай бүхий л мэдээллүүдийг олж авах зэрэг багтана.

Маш энгийн багаж хэрэгслүүд болох өндөр хэмжигч, налуу хэмжигч, байршил тогтоогч GPS зэргийг судалгаа болон мэдээлэл цуглуулахад ашиглана. Газрын зурагт байхгүй чухал гэсэн бүхий л мэдээллүдийг цуглуулж тэмдэглэл хийнэ.

Газрын судалгааны үед орон нутгийн байгаль цаг уурын нөхцлийг сайтар судлах хэрэгтэй. Зам тавих бүс нутагт орсон бороо, цасны хэмжээ болон голлох салхины чиг, дундач хурд зэргийг орон нутгийн цаг уурын станцуудын бүртгэл, өгөгдөл зэргийг үндэслэн тогтооно. Нөгөө талаар зам руу ирэх ус, цасны хэмжээг тооцоогоор тодорхойлох шаардлагатай.

Газрын судалгаа хийх үед цуглуулах шаардлагатай зарим нэг мэдээллүүдийг дор үзүүлэв. Үүнд:

(i) Газрын зурагт тусгагдаагүй замын дагуу байгаа жалга, цөөрөм, нуур, намагтай газар, уулархаг газар, тогтмол орших хашаа, хороо, барилга байгууламж, археологийн эд зүйлс, булш, бунхан, холбоо, цахилгааны шугам, мод сөөг, булаг шанд, худаг, болон бусад саад тотгорууд

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-10

Page 53: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

(ii) Хувилбарт трассын дагуу байгаа уул, толгод тэдгээрийн налуу, налуугийн урт, эргэлтийн радиус

(iii) Боломжит трассуудын дагуу хийгдэх шаардлагатай ус зайлуулах байгууламжийн тоо, хэмжээ, үерийн усны хамгийн дээд хэмжээ, гол горхины усны өргөн, гүний хэмжээ, гольдрилын байдал

(iv) Хувилбарт трассуудын дагуу байгаа хөрсний төрөл (боломжтой нөхцөлд хөрс тодорхойлох шинжилгээ хийх) болон геологийн тогтоц, шинж чанар

(v) Барилгын ажилд хэрэглэгдэх хайрга, шороон материал болон усны нөөц, элс, чулуун ордны байршил

(vi) Замын трасс намагтай болон уулархаг нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх тохиолдолд тухайн газрын тогтвортой болон сул хэсгүүдийг олж мэдэхийн тулд газрын геологи бүтэц, хад чулууны төрөл, үе давхрага, намагшилт гэх зэрэгтэй холбоотой бүхий л нэмэлт мэдээллүүдийг олж авах зэрэг болно.

Газар дээр бодитоор хийсэн судалгааны үр дүнд трасс сонгох цөөн хэдэн хувилбарууд үлдэж болно.

Урьдчилсан хэмжилт: Урьдчилсан хэмжилтийн гол зорилго нь:

(i) Судалгааны ажлын дараа сонгосон хувилбарт трассуудад хэмжилт хийх, мөн байр зүйн зураг, ус зайлуулах байгууламж болон хөрсний талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах

(ii) Сайн трасс сонгохын тулд хувилбарт трассуудыг хооронд нь харьцуулах

(iii) Газар шорооны ажил, материал болон бусад барилгын ажлын тоо хэмжээг тооцоолох, хувилбарт трассуудын урьдчилсан үнийг тооцох

(iv) Бүх талыг харгалзан үзсэний үндсэн дээр хамгийн сайн трассыг эцсийн байдлаар сонгоход оршино.

Энэхүү хэмжилтийн ажилд мөн түүнчлэн сонгосон трассын дагуу шулуун үргэлжлэх гол шугамыг болон эргэлтийн өнцгийн оройнуудын цэгийг ойролцоогоор тодорхойлох ажил багтана. Урьдчилсан хэмжилтийн ажилд геодезийн өнцөг, өндөр хэмжигч багаж, GPS буюу байршил тогтоогч багаж гэх мэт тохиромжтой багаж хэрэгслүүдийг ашиглана.

Барилга байгууламж, мод, хөшөө дурсгал, нийтийн байгууламж, авто болон төмөр зам, шуудуу болон ус зайлуулах хоолой зэргийг яг байгаа байдлаар нь зураг дээр байршуулах хэрэгтэй. Ус зайлуулах байгууламжийн тоо, төрөл болон хэмжээг тооцоолохын тулд замын хөдөлгөөнөөс гадна ус судлалтай холбоотой мэдээллүүдийг цуглуулах нь зүйтэй.

Хөрсний давхрага, ус зайлуулах байгууламж, хучилтын төрөл, зузаан зэргийн талаарх өгөгдөлүүдийг урьдчилсан хэмжилтийн үед бүрдүүлнэ. Огцом эргэлт, серпантин эргэлт, гүүртэй хэсэг гэх зэрэг осолтой газруудад 1-3 м интервалтай ерөнхий дүрс зураг, контур зурна.

5. Геодезийн хэмжилт буюу байр зүйн зураглал хийх

Байр зүйн судалгаа. Авто замын зураг төсөл боловсруулах ажлын чанар нь байр зүйн судалгааг хэр сайн хийсэнтэй нягт холбоотой. Байр зүйн судалгаа чанаргүй, хэмжилтийн алдаатай бол зам барилгын үед алдаа илэрч дахин төсөллөх шаардлага гардагийн зэрэгцээ ажлын тоо хэмжээнд ихээхэн зөрүү гарна. Тиймээс байр зүйн судалгаа, хэмжилтийг туршлагатай, мэргэжлийн хүмүүс хийх нь зүйтэй.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-11

Page 54: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Хэмжилтийн хатуу цэг. Байр зүйн судалгааны болон зам барилгын ажлын үед хэрэглэх хэмжилтийн хатуу цэгүүдийг авто замын чиг, трассын дагуу суулгана. Эдгээр хэмжилтийн хатуу цэгүүдэд хэрэглэх бетон хийцүүдийг урьдчилан цутгаж бэлдсэн байх шаардлагатай.

Хэмжилтийн хатуу цэг нь 70 см-ээс багагүй урттай, толгой хэсэг нь 15х15 см харьцаанаас багагүй, суурийн хэсэг нь түүнээс арай илүү хэмжээтэй байх бетон хийц байна. Бетон хийцийн голоор 65 см-ээс багагүй урттай 50-70 мм голчтой ган турба байрлах ба түүний толгойн хэсэгт геодезийн цэг тэмдэгтийн стандартын дагуу хийсэн тэнхлэгийн тэмдэг болон цэгийн нэр, дугаартай тусгай металл пайз (марк) суулгасан байна.

Хатуу цэгийг суулгасаны дараа холоос олоход хялбар байхын зэрэгцээ байгаль цаг уурын хүчин зүйлсээс болж устахгүй байх үүднээс түүнийг 1.5 м-ээс багагүй голч бүхий зөв хэлбэрийн суваг ухаж хэлбэржүүлнэ.

Хэмжилтийн хатуу цэгүүдийг авто замын чигийн эхлэлээс түүний дагууд хоорондын зай нь хамгийн ихдээ 2000 м зайтай, авто замын тэнхлэгээс 30-100 м зайтай байхаар суулгана. Ингэхдээ төлөвлөж буй замын ухмалд орохооргүй, даланд болон материалын орд газарт дарагдахааргүй байхыг анхаарах хэрэгтэй. Цэгийг суулгахдаа замын эхлэлээс төгсгөл рүү дугаарыг дараалуулна.

Дараалсан хоёр хатуу цэгүүдийн хооронд үзэгдэлт шууд чөлөөтэй байх шаардлагыг баримтална. Энэ шаардлагын дагуу зарим онцгой тохиолдолд хоорондын зайг 2000 м-ээс ойртуулж багасгаж болох ба харин ихэсгэхийг зөвшөөрөхгүй.

Хатуу цэгүүдийг улсын чанартай сүлжээний болон өндрийн хяналтын цэгүүдтэй хэмжилт хийж холбоно. Хэмжилт хийх систем, нарийвчлал, аргачлал нь геодези, зураг зүйн тохирох стандартын дагуу байна. Байрлалын хэмжилтийг суурин GPS ашиглан, өндрийн хэмжилтийг автомат болон дижитал нивелир ашиглан гүйцэтгэнэ.

Өндрийн хэмжилтийг битүү нүүлтээр хийх ба түүнтэй ижил чанарын өөр арга технологи ашиглаж болно.

Хэмжилтийг тэгш өнцөгтийн UTM системд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд болон Захиалагч хүсвэл манай оронд мөрдөгдөж буй өөр тэгш өнцөгтийн системд хийж болно.

Хатуу цэгүүдийг холбох өндөрийн хэмжилтийн хүлцэх алдаа нь 12√L мм байх ба хэмжилтийн зай L-г км-р тооцно.

Шаардлагатай газар нарийвчилсан хэмжилт хийх зорилгоор хатуу цэгүүдийн хооронд 300м-1000 м зайнд туслах цэгүүдийг төмөр гадас ашиглан байгуулж болно. Туслах цэгүүдийг үндсэн хатуу цэгүүдтэй хэмжилт хийж холбоно. Мөн томоохон гүүр болон замын байгууламж, уулзвар огтлолцоо төлөвлөж буй газар нэмэлт байрлалд хатуу цэгүүдийг суулгаж өгнө.

Үндсэн хэмжилт буюу байр зүйн зураглал. Авто замын чигийн дагуух газрын гадаргуугийн хэлбэр болон түүн дээрх объектуудын байрлалыг бодитой тодорхойлох үүднээс дээр дурьдсан шаардлагын дагуу байгуулсан хэмжилтийн хатуу цэгүүдэд тулгуурлан электрон тахеометр болон 2 долгионы GPS ашиглаж байр зүйн зураглалын ажлыг гүйцэтгэнэ.

Байр зүйн зураглалын ажилд орчин үеийн шинэ технологийн бусад багаж тоног төхөөрөмж ашиглаж болох ба ингэсэн тохиолдолд газрын гадаргуугийн бодит өндрийг зөв тодорхойлж байгаа эсэхийг дээр дурьдсан багажаар харьцуулан шалгаж үзсэний дүнд ашиглана.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-12

Page 55: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД Байр зүйн зураглал нь замын чигийн дагууд 20 м-ээс ихгүй алхамтайгаар хийгдэнэ. Хөндлөн чиглэлд замын тэнхлэг дээр заавал хэмжигдэх ба түүнээс хоёр тийш 10 м-ээс илүүгүй алхамтайгаар хэмжилт авч зураглал хийнэ.

Уулархаг болон хэрчигдсэн төрлийн газруудад болон зарим газрын гадаргуу нь онцлог хэлбэртэй хэсгүүдэд дээрх хэмжилт хийх зайг ойртуулна. Тэгш тал газарт уг зайг дээр дурьдсан хэмжээнээс холдуулж болох ба уг зайнуудыг 2 дахинаас илүүтэйгээр холдуулахыг хориглоно.

Зураглал хийгдэх өргөний хэмжээ нь замын ангиллаас хамаарах ба тухайн замын эзэмшил зурвас газрын өргөнөөс наад зах нь 50 м-ээс илүү өргөнтэйгээр хийгдэнэ. Тухайлбал орон нутгийн замуудад 60 м, хуримтлуулагч болон төв замуудад 100-200 м-ийн өргөнтэйгээр хийнэ.

Байр зүйн зураглалд тухайн газар дээр байгаа бүхий л зүйлсийг хэмжиж холбогдох байр зүйн зургийн стандартын дагуу таних тэмдгээр үзүүлсэн байна. Мөн хэмжилт хийгдэх зурвасын талбайгаас гадна байгаа онцлог зүйлс объект, барилга байгууламж, түүх, археологийн дурсгал зэргийн байрлалыг хэмжилтэнд оруулна. Тухайн зүйл замын эзэмшил зурвасын гадна ирмэгээс 150 м-ээс хол байвал хэмжих шаардлагагүй.

Байр зүйн зураглалын газрын гадаргуу дээр хэмжиж буй цэгийн өндрийн хүлцэх алдаа нь 20√ L байна.

Зураглал хийгдэж буй зурвасын өргөнийг авто замын чигийн огцом эргэлттэй хэвтээ муруйнууд, гүн ухмал, уулын замын серпантин гэх мэт онцлог хэсгүүдэд төсөллөгч нь шаардлагатай гэж үзсэн тохиолдод өргөсгөж нэмэгдүүлэх болон алхамыг ойртуулж нягтруулах арга хэмжээг авна.

Авто замын чигтэй огтлолцож буй өөр авто зам болон төмөр замын огтлолцоо дээр зураглалын зурвасаас уг огтлолцож байгаа замын дагууд хоёр тийш хамгийн багадаа 150 м урттайгаар ба тухайн замын онцлогоос хамаарсан өргөнөөр зураглал хийнэ. Мөн тухайн цэг дээр төлөвлөж буй уулзвар огтлолцооны овор хэмжээг зургийн инженер тодорхойлсоны дүнд зураглал хийх хязгаарыг гаргаж өгнө.

Томоохон гүүр, хоолой, хиймэл байгууламж баригдах хэсгүүд дээр гидравлик болон гидрологийн тооцоо хийхэд хангалттай мэдээлэл цуглуулах үүднээс тухайн байгууламж төлөвлөгдсөн байрлал дээрх гол горхи, жалга судгийн дагууд нь урсгалын дээшээ болон доошоо 200-500 м зайд тухайн газрын онцлогт тохирсон өргөнд зураглал хийнэ.

Байр зүйн тоон зураглал боловсруулах. Байр зүйн зураглалын үндсэн хэмжилтийн дээр дурьдсан аргачлалуудын дагуу хийсэн хэмжилтийг төв замуудад 1:500 ба хуримтлуулагч болон орон нутгийн замд 1:1000 масштабтай байр зүйн зураг болгон боловсруулна.

Зураг бэлтгэх ажил нь байр зүйн зураг төсөл боловсруулах стандартын дагуу хийгдэнэ. Байр зүйн зураг төсөл боловсруулсан гүйцэтгэгч нь нарийвчилсан зураг төсөл зохиох цаашдын үйл ажиллагаанд бүрэн тохирсон 3D тоон форматаар буюу DWG болон DXF төрлөөр бэлтгэнэ.

Хэрэв авто замын нарийвчилсан зураг төсөл гүйцэтгэгч нь шаардлагатай гэж үзвэл өөрийн хэрэглэх форматаар байр зүйн зургийг бэлтгэн гаргаж болно.

6. Замын тэнхлэгийг эцсийн байдлаар тодорхойлох

Дагуу болон хөндлөн огтлол, ерөнхий дүрс зураг зэргийг харуулсан урьдчилсан хэмжилтээр баталгаажуулсан газрын зургийг ашиглан хувилбарт трассуудын бүхий л

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-13

Page 56: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД ашигтай талуудыг харьцуулан үзэж хамгийн тохиромжтой гэсэн хувилбарыг сонгоно. Хэвтээ муруйг төлөвлөж сонгосон тэнхлэгийг газрын зурагт оруулна. Босоо муруйг төлөвлөж огтлолыг тодорхойлно.

Эцсийн байдлаар сонгосон байршил болон нарийвчилсан хэмжилт: Урьдчилсан хэмжилтээр сонгосон трассын дагуу газар дээр замын тэнхлэг байгуулна. Тэнхлэгийг урьдчилсан хэмжилтээр сонгосон трасстай аль болох ойр байгуулна. Шаардлагатай тохиолдолд сонгосон трассыг газар дээр нь өөрчилж болно.

Замын тэнхлэг бэхлэх ажлыг Захиалагчаас өгсөн ажлын даалгаварын дагуу гүйцэтгэнэ. Хэрвээ ажлын даалгаварт замын тэнхлэгийг газар дээр нь гадсаар бэхлэхээр өгсөн бол дараах ажлыг хийнэ:

• Шулуун хэсэгт тэнхлэгийн гадсыг 50-100 м тутамд,

• Эргэлттэй хэсэгт 25-50 м тутамд,

• Уулархаг хэсгээр 20м, 10м гэх мэтээр зайг багасгаж байрлуулна,

• Замын уулзвар, шилжилт зэргийг богино зайтайгаар гадсаар бэхэлнэ.

• Байнгын реперийг 2000 метр тутамд, түр зуурын реперийн цэгийг ойролцоогоор 500 м тутамд байгуулна.

Газар шорооны ажил, ус зайлуулах байгууламжийн тоо хэмжээ зэргийг хэмжилтийн тэмдэглэл дээр үндэслэн гаргадаг тул хэмжилт болон тэнхлэг байгуулах нь маш чухал байдаг.

Хөндлөн огтлолын хэмжилтийг 20 м тутамд өргөнөөс үл хамааран хийх ба чиглэл огцом өөрчлөгдөж буй налуу хэсэг дээр хэмжилт хийх зайг багасгана. Гол горхи болон жалгатай огтлолцох хэсэгт хэмжилтийг илүү нарийвчилан хийнэ.

Хөрсний зураг бэлтгэхийн тулд хөрсний нарийвчилсан хэмжилт хийнэ. Газрын гадаргуугаас доош 1.50 м - 3.0 м хүртэл хөрсний шинжилгээ хийнэ. Төслийн төлөвлөгөө тооцоог бэлтгэхийн тулд нарийвчилсан хэмжилтийн өгөгдлүүдийг маш дэлгэрэнгүй гаргах хэрэгтэй.

Авто замын байр зүйн хайгуул, судалгаа X.4-14

Page 57: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Тавдугаар хавсралт

ЗАМ БАРИЛГЫН МАТЕРИАЛ БА ТҮҮНИЙ ХАЙГУУЛ СУДАЛГАА

1. Оршил

Аливаа замын ихэнх хэсгийг хөрс, шороо эзэлдэг. Замын далангийн материал нь байгалийн хөрс, шороо бөгөөд харин сууринд байгалийн хайрга, дайрга, зарим үед боловсруулсан хөрс, шороо, хайрга, дайргыг ашигладаг. Хучилтын хамгийн чухал материал бол тодорхой хэмжээнд боловсруулсан хайрга, дайрга, буталсан чулуу, битумэн барьцалдуулагч, шохой, цемент, ус зэрэг юм. Буталсан чулуу нь замын хучлагын материалын ихэнх хувийг бүрдүүдэг.

Иймд замын өртгийг хямдруулах зорилгоор төсөллөгч нь тухайн газар нутгийн хамгийн олдоцтой, тохиромжтой материалыг ашиглахыг эрмэлзэх шаардлагатай бөгөөд замд ашиглах материалыг тэдгээрийн олдоц, тээврийн зардал дээр үндэслэн сонгоно. Тиймээс материалыг замын хайгуул, судалгаа, төлөвлөлтийн болон төсөллөлтийн шатанд сонгосон байх шаардлагатай бөгөөд ашиглах материал нь эдийн засгийн хувьд боломжийн, мөн тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой байвал зохино.

Энэхүү бүлэгт хөрс ба материал тодорхойлох судалгаа, хөрс ба нарийн ширхэгтэй материалын нарийвчилсан мэдээлэл, мөн замын барилгад ашиглаж болохуйц материал, тэдний олдоц, замын хийцүүдэд ашиглах үеийн материалын физик шинж чанар зэргийг дурьдсан байгаа. Түүний дээр битум, цементэн суурь болон хучилтын талаар оруулсан байна.

2. Хөрс ба материалын судалгаа

Замын тэнхлэгийн шугамыг эцсийн байдлаар сонгосны дараа барилгын ажилд шаардлагатай хөрс болон бусад материалын эх үүсвэр, олдоц, тохиромжтой байдлыг судална. Мөн бусад судалгаа, жишээлбэл, тухайн газрын хөрсний нуралт үүсэх магадлалтай байрлалуудыг тогтоох судалгааг энэ шатанд хийнэ. Дараах шалтгаануудын улмаас хөрс болон матералын судалгаа хийдэг:

i. Хөрсний байгалийн ба физик шинж чанарыг тодорхойлох, мөн далан ба хучлагад ашиглах хөрсний байдал

ii. Хөрсийг хэрхэн ашиглах аргачлалыг тодорхойлох

iii. Газар шорооны ажлыг өөр өөр хөрсөнд гүйцэтгэх аргыг тодорхойлох, тухайлбал, хадан хөрсний ухмал, хатуу хөрсөн дэх газар шорооны ажил, намагтай газар ажил явуулах гэх мэт

iv. Хөрсний усны хэмжээ болон үерийн түвшинг судлах

v. Бетон эдлэлийн болон хучлагын материалын эх үүсвэр, түүний олдоц, тохиромжтой байдал гэх мэт.

Хөрс болон материалыг эхэлж газар зүйн зураг, тухайн газар нутгийн иргэд, удирдлагуудын гаргасан барилгын ажилд тохиромжтой материалын мэдээлэл, мөн хөрсний усны талаарх өгөгдлүүдийг судлах ажлаас эхэлнэ. Зарим бүс нутаг болон сумдад бүс нутгийн газрын талаар гаргасан хөрсний зураг байдгийн зэрэгцээ хуучин замуудын мэдээлэл байж болох юм. Эдгээрийг эхний шатанд судлах нь төлөвлөлт, судалгаа явуулах шатанд маш их тус болно.

Монгол орны ихэнх бүс нутгийн газрын гадаргуу хөрс сайтай, гол төлөв зам барилгын ажилд тохиромжтой, даац сайтай шавранцар, элс-хайрганы хольц болон хайрга, дайрган хөрс тохиолддог. Харин Хангай, Хэнтийн бүс нутагт өнгөн хөрс нь замын

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-1

Page 58: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

ажилд тохиромж муутай, хуулах шаардлагатай хар шороон хөрс байдаг тул талбайн судалгааг сайтар хийх хэрэгтэй.

Бэлэн байгаа мэдээллүүдийг судалсаны дараа талбайн судалгааны ажлыг хийнэ.

Талбайн судалгааны ажилд дараах ажлууд орно:

1. трассын дагуух замын ул хөрсний судалгаа,

2. гүүр байрших газрын ул хөрс болон гүний судалгаа

3. замын далан байгуулах материалын орд газрын судалгаа

4. замын трассад орсон ухмал хөрсний судалгаа

5. замын суурийн материалын орд газрын судалгаа

6. замын хучилтын материалын орд газрын судалгаа

7. бетон эдлэлд орох чулуун материалын болон элсний орд газрын судалгаа

8. замын ажилд хэрэглэх усны судалгаа

9. замын байгууламжийн бэхэлгээний чулуун материалын судалгаа зэрэг болно.

Хөдөө нутгийн харьцангуй урт биш замын барилга болон замын хэсэгчилсэн засвар хийх үед материалын судалгааг хөнгөвчилсөн маягаар хийж болох юм. Харин нийтийн тээврийн хэрэглээний, харьцангуй урт үргэлжилсэн, төв замуудын хувьд материалын судалгааг сайтар хийх хэрэгтэй юм.

Трассын дагуух замын ул хөрсний судалгаа. Үргэлжилсэн тууш замын трассын дагуу ул хөрсний төрөл гол төлөв байнга өөрчлөгдөж байдаг учир трассын дагуу бүх хэсгээс дээж авч шинжлэх шаардлагатай болдог.

Иймд дараах нөхцөлийг баримтлан лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай:

1. Замын тэнхлэгийн дагууд ул хөрсний төрлийг тогтоохын тулд 500 м тутамд 3-5 м-ийн гүнтэй цооногуудыг, намгархаг газар болон зөөлөн хөрстэй хэсгүүдэд 10 м хүртэл, ухмалтай хэсгүүдэд ухмалын гүнээс 1.0 мэтрээс багагүй гүнтэйгээр цооногуудыг хийнэ.

2. Цооногоос лабораторийн шинжилгээ хийхээр дээжийг зохих журмын дагуу авна.

3. Дээжийн туршилт шинжилгээг AASHTO болон ASTM-ийн стандартын дагуу хийнэ.

4. Шаардлагатай гэж үзвэл хөрс, геологийн тогтолцоог харгалзан трассын дагуу 500 м-ээс бага зайд нэмэлт судалгаа явуулна.

Дээж авах нь туршилт хийхтэй ижил чухал учраас дээж нь тухайн хэсгийн хөрсний жинхэнэ төлөөлөл байх ёстой. Хөрсөнд хийх туршилтаас шалтгаалан дээжний хэмжээ нь харилцан адилгүй байх бөгөөд ерөнхийдөө хөрс бүрээс 40-70 кг дээж авна.

Ул хөрсний болон ухмал, далангийн хөрсний материалд дараах шинжилгээнүүдийг хийнэ:

1. Хөрсний ширхэглэлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох

2. Хөрсний хувийн жиг тодорхойлох

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-2

Page 59: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

3. Хөрсний уян налархайн хязгаарыг тодорхойлох

4. Уян налархайн индекс тодорхойлох

5. Уян налархайн модуль тодорхойлох

6. Хөрсний хамгийн их нягтрал, тохиромжтой чийгийг тодорхойлох

7. Хөрсний ачаалал даах чадварыг тодорхойлох зэрэг юм.

Харин хөрс нь хужирлаг бол идэмхий бодисын агууламжийг тодорхойлох шаардлагатай ба хэрэв хэтэрхий их уян налархай, ус зайлуулах чадвар муу, тэнцвэргүй хөрс байвал үүнд нэмэлт шинжилгээ буюу нягтралын, агшилтын шинжилгээнүүдийг хийнэ.

Үйлдвэрлэгдсэн материал буюу шохой, цемент, битум зэргийг нийлүүлэх эх үүсвэр, мөн тэднийг зөөвөрлөх хамгийн ойр байрлалуудын талаарх мэдээллийг судалгааны явцад цуглуулна. Мөн барилгын ажилд ашиглах усны талаарх мэдээллийг судална. Хэрэв өрлөгийн болон бетоны ажилд чулуу ашиглах шаардлагатай бол хамгийн ойрхон шаардлага хангах чулуу авах газрын байршлыг судална.

Гүүр байрших газрын ул хөрсний судалгаа. Шинээр баригдах гүүрүүдийн байршил тус бүр дээр тулгуурын тоогоор 20 м гүнд (хэрэв хадан хөрс тааралдвал чулууны төрлөөс шалтгаалж уг давхрагийн эхлэлээс 1.5 -2.0 м өнгөртөл) хүртэл өрөмдөнө. 3 метрийн гүн тутамд нэвчилтийн туршилтийг (Standard Penetration Test) хийж усны түвшинг тогтоон ( хэрэв байгаа бол) цооног тус бүрийн мэдээг боловсруулж бэлдэнэ. Эвдэрсэн болон эвдрээгүй бүтэцтэй дээжийг хөрсний үе тус бүрээс авч хадан хөрс тааралдвал хадны цөмөөс дээж авна.

Хоолой хиймэл байгууламж байрлах сайр жалганы ул хөрсний судалгаа. Авто замын чигийн дагууд хөндлөн гарч байгаа ус урсах жалга судаг нь олон жилийн турш хөрс урсан өөрчлөгдсөн байдаг. Иймээс томоохон хоолой байрлах байрлалууд дээр 7м хүртэл гүнд өрөмдлөг хийж хөрснөөс дээж аван судалж үзнэ.

Даланд ашиглах хөрсний судалгаа. Эхний ээлжинд трассын дагуух шороон орд болгохоор газруудыг урьдчилан тогтооно. Шороон ордын хэмжээ нь замын далангийн барилгын ажилд шаардагдах хэмжээнээс илүү хэмжээний эх үүсвэртэй байх ёстой. Далангийн материал авах шороон ордын хэсгээс 3.0-4.0 метрийн гүнд шаардлагатай гэж үзвэл үүнээс илүү гүнтэй өрөмдлөг хийх ба, шаардлагатай гэж үзвэл шурф ухан дээжийг авна. Замын дагуух шороон ордын туршилтын нүхүүдийг гол төлөв 200 м интервалтай ухах бөгөөд учир нь газар нутгийн байдлаас шалтгаалан хөрс байнга өөрчлөгддөг. Хэрэв далангийн материалыг урьд нь зам тавьж байгаагүй шинэ газраас авах гэж байгаа бол хангалттай тооны дээжийг авах хэрэгтэй. Туршилтын цооногоос авсан хөрсийг бичиж тэмдэглэн дээр дурьдсан лабораторийн туршилтуудыг хийнэ.

Өндөр даланд ашиглах материалын судалгааг нилээд нарийн хийх шаардлагатай байдаг ба ийм далан тогтвор муутай, ашиглалтын явцад даланд гулсалт үүсдэг учир далангийн төсөллөлт, инженерийн тооцоолсон өгөгдлийг хангасан материалын орд олох шаардлагатай.

Судалгааны үр дүнд замд ашиглах материалын орд газруудын ашиглалтын арга, технологийг зааж өгөхийн зэрэгцээ, ашиглалт, олборлолтын зураглалыг гаргана.

Ухмалын хэсгийн хөрсний судалгаа. Дээр тайлбарласан ул хөрс болон далангийн материалын нэг адил төслийн замын тэнхлэгийн шугамын дагуух ухмал хийх хэсгийн хөрсөнд судалгааг хийнэ.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-3

Page 60: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Гүн ухмал хийх хэсэг дээр судалгаа хийхдээ ухмалын гүнээс ядаж 1.0 м-ээс илүү гарган судалгааны цооногийг өрөмдөх ба цооногуудийн хоорондох зай хөндлөндөө болон туушдаа 30-50 м-ээс илүүгүй байна.

Тохирох материалын судалгааны үед анхаарах зүйлс. Тухайн орон нутгийн материалыг ул хөрсний дүүргэлт ба тэгшилгээ, далан, суурийн үеүд, болон хучилтын үед ашигладаг учраас сайтар судалж замын хийц, үе бүрт тохирсон материалыг олох хэрэгтэй болдог.

Туршлагаас харахад орон нутагт байдаг нэг эх үүсвэрээс авсан материалын үзүүлэлтүүд хоорондоо маш их ялгаатай байдаг бөгөөд энэ нь замын барилгын ажилд болон замын ашиглалтанд тодорхой нөлөө үзүүлдэг. Материалын чанарын ялгаанаас гадна бас нэгэн чухал асуудал нь нэг эх үүсвэрээс буюу нэг ордоос гарах материалын хэмжээг талбайн судалгааны үеэр нарийн тодорхойлох хэрэгтэй.

Орд болгон дээр хөрс өөрчлөгдөх болгонд дор хаяж 3 дээжинд туршилт хийх хэрэгтэй. Дээжийг тогтоосон стандартын дагуу авах бөгөөд энэ нь тухайн газрын хөрсийг бүрэн төлөөлж байх ёстой. Ордуудын жагсаалтанд тухайн ордын байрлал, зонхилох материалыг дурьдах хэрэгтэй.

3. Хөрс болон тохирох материал

Замын дор буй ул хөрс нь нийт замын хийц болон тээврийн хэрэгслийн ачааллыг хүлээн авч байдгийн хувьд ул, суурь болж өгдөг. Замын далан нь авто замын хучлагын суурь гэдэг утгаараа түүнийг дэмжиж өгдөг тул тогтвортой байх ёстой. Далан нь хучлагыг дэмжих учраас цаг агаар болон ачааллыг даах чадвар бүхий материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Замын дээд үе буюу хучлагын хотойлт, долгионтох, эмтрэх зэрэг эвдрэлүүд гарвал энэ нь ихэвчлэн суурийн болон далангийн үеүд муу хийгдсэн, даац муутай хөрс ашигласантай холбоотой байдаг.

Хөрс. Хөрс нь авто замын барилгад ашигладаг үндсэн материал. Замын далан төдийгүй ус зайлуулах байгууламжийн суурь нь хөрсөн дээр байрлах бөгөөд тэдгээрийн эдэлгээ нь хөрсний бат бэх чанартай шууд холбоотой.

Иймд ямар ч замыг барихад хөрсний талаарх мэдлэг болон мэдээлэл хамгийн чухал юм. Хөрсний ширхэг бүрийн хэмжээнээс хамааруулан хайрга, элс, тоосорхог хөрс ба шавар гэх мэтээр ангилдаг. Хөрсний ширхэглэлийн хэмжээ нь ерөнхийдөө дараах байдлаар байна:

• Хайрга, дайрга: 80.0-4.75 мм

• Элс:

Том ширхэгтэй: 4.75- 2.00мм

Дунд ширхэгтэй: 2.00-0.475мм

Нарийн ширхэгтэй: 0.475- 0.075мм

• Тоосорхог материал: 0.075 -0.002мм

• Шавар: 0.002мм-ээс нарийн

Монгол орны нутаг дэсвгэрт дээрх хөрсний бүх төрлүүд байдаг ба говь цөлийн бүс нутаг гол төлөв нарийн ширхэгтэй элс, түйрэн буюу шавар хөрс, хээр талын бүс нутагт хайрга ба хайрга, элсний хольц бүхий хөрс, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг бүс нутагт хайрга ба дайрга, хадан хөрс, голын сав хөндий газруудаар шавар буюу хар шороон хөрс голлож байна.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-4

Page 61: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Үүнээс авто замын барилгад ашиглаж болохоор хөрсүүдийг ангилж тэдний хуурай үеийн хамгийн их нягт мөн хөрсний даацын буюу CBR утгыг Хүснэгт 1-т харуулав.

Хүснэгт 1. Авто замын барилгад ашиглаж болох хөрсний байдал

Хөрсний бүлэглэл, ангилал Хуурай, бага нягтарсан

үеийн хувийн жин, гр/см3

Бага нягттай үеийн CBR

Буталж ангилсан дайрга болон хайрга, хайрга-элсний холимог (нарийн ширхэглэл 5%-аас бага)

2.00-2.24 60-90

Буталж ангилаагүй болон муу ангилсан дайрга болон хайрга, элсний холимог (нарийн ширхэглэл 5%-аас бага)

1.76-2.24 25-60

Тоосорхог дайрга, хайрга, элсний холимог (нарийн ширхэглэл 12%-аас бага) 2.08-2.22 20-80

Шаварлаг дайрга, хайрга, элс, тоосны холимог (нарийн ширхэглэл 12%-аас бага) 1.92-2.24 20-80

Сайн ангилсан элс, хайрга агуулсан элс (нарийн ширхэглэл 5%-с бага) 1.76-2.08 20-60

Муу ангилсан элс, хайрга агуулсан элс (нарийн ширхэглэл 5%-с бага) 1.59-1.92 10-30

Тоосорхог элс, элс-тоосны холимог (нарийн ширхэглэл 12%-аас бага) 1.92-2.16 10-40

Шаварлаг элс, элс-шаврын холимог (нарийн ширхэглэлийн хувь 12%-аас бага) 1.68-2.08 15-50

Органик бус тоос, маш нарийн ширхэгтэй хадан чулуу 1.60-2.00 5-20

Шаварлаг тоос эсвэл нарийн ширхэглэлтэй элс, органик бус шавар,хайргархаг, элсэрхэг эсвэл тоосорхог

1.60-2.00 5-15

Органик тоос болон тоосорхог шавар 1.44-1.60 3-8 Органик бус тоосорхог уян налархай, гялтагнууртай тоос 1.28-1.60 3-8

Органик бус, урсалтын хязгаартай, уян налархайн индекстэй шавар 1.44-1.76 3-5

Органик шавар болон шавар 1.28-1.68 2-4

Монгол орон говь-хангай хосолсон өргөн уудам нутагтай, бөгөөд үүнийгээ дагаад газрын хөрс нь янз бүрийн даацтай буюу CBR-тай байдаг учир хөрсийг зам барилгын ажилд хэрэглэхдээ дараах зарчмыг баримтлах нь зүйтэй. Үүнд:

• Говь цөлийн бүс нутгийн хөрс нь ерөнхийдээ далайн ёроолын органик болон органик бус тоосорхог, уян налархайн индекс нь өндөр, шаварлаг болон нарийн ширхэглэл бүхий тоосорхог элсэн хөрс байдаг. Ийм хөрс нь даац муутайн дээр хөөлт, суулт ихтэй байдаг. Иймд говь цөлийн хөрсийг замын далангийн дээд үе болон суурийн хэсэгт ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

• Говь хээрийн бүс нутаг нь гол төлөв янз бүрийн тоосорхог хэсгийн агуулга бүхий хайрга-элсний хольц, элс-шаврын хольц, дов толгодоор нь дайрга агуулсан хөрс байдаг ба эдгээр нь замын далангийн аль ч үед хэрэглэж болохоор байдаг.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-5

Page 62: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Харин замын суурь болон өнгөн үед сайтар ангилсаны дараа ашиглахад тохирно.

• Алтай, Хангайн бүс нутагт уул толгодын бэлээр ихэнхдээ замын далан суурьт тохирсон маш сайн даацтай материал болох хайрга, дайрга, агуулсан хадан хөрс зонхилох бөгөөд харин зарим нөхцөлд тэдгээрийг сайтар нунтаглан жижиглэх, ангилах хэрэг гардаг. Харин Алтайн нуруудын хооронд тоосорхог элсэн хөрс, Хангайн нуруудын хооронд шаварлаг хөрс тааралдах нь элбэг байдаг учир үүнийг сайтар ангилан ашиглах хэрэгтэй болно.

Дээрхи материалуудын замын янз бүрийн хийцэд тохирох байдлыг дор өгүүлэв:

Дайрган хөрс: Хөдөө, орон нутгийн замын далан суурийн бүх хэсэгт ашиглахад нэн тохиромжтой, ширхэглэл нь тохирсон дайрга маш сайн нягтарахын зэрэгцээ бороо усанд тэсвэртэй байдаг учир аль ч бүс нутаг хэрэглэхэд тохиромжтой. Дайрган хөрсөнд гол төлөв нарийн тоосорхог хэсэг нилээд агуулагдсан байдаг учир бетон эдлэлд ашиглахдаа ангилан шигшиж, шаардлагатай нөхцөлд элс нэмэх хэрэгтэй.

Хайрган хөрс: Хөдөө, орон нутгийн замын бүх хийц, хэсгүүдэд ашиглахад тохиромжтой бөгөөд бөөрөнхийдүү хэлбэртэй, хэмжээ нь харилцан адилгүй, барьцалдаа муутай. Хайрган хөрсийг, нэн ялангуяа голын хайргыг бат бөх багатай бетон хийц, замын суурь үед хэрэглэвэл тохиромжтой. Хайрган хөрсний нэг дутагдал нь барьцалдаа муутай учир нягтрал авахдаа муу бөгөөд замын дээд үед хэрэглэх үед нягтарсан ч машины хөдөлгөөнөөр амархан сулардаг.

Дресва: Бутрамтгай, жижиг ширхэглэлтэй, барьцалдаа муутай хөрс боловч замын далан, суурийн доод үед тохиромжтой. Дресва нь бороо усанд амархан угаагдах учир хур бороотой бүс нутагт хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Дресва нь нягтрал сайтар авахгүй учир машины дугуйн мөрөөр ховил гарах боловч дараагийн машины дугуйн мөрөөр тэр нь амархан дарагдаад байдаг, автогрейдэрээр хусч тэгшлэхэд хялбар байдаг учир хөдөлгөөний эрчим багтай замын хучилт хийхэд тохиромжтой.

Улаан хүрэн хайрга, дайрган хөрс: Ийм хөрс нь ус нэвчихээр зөөлөрч даац муутай болдог, хөөлт, суулт их өгдөг тул хур бороо их ордог болон чийгтэй, хүйтэн газар хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй бөгөөд аль болох чулуулаг агуулсан хэсгийг нь ашиглахыг хичээх хэрэгтэй.

Бутрамхай чулуу буюу элсэн чулуу: Говийн бүс нутагт өргөн тархсан, зөөлөн чанарын чулуу ба ус нэвчвэл бутрах учраас бороо их ордог газар хэрэглэхэд тохиромж муутай.

Шаварлаг хөрс: Шаварлаг хөрс нь чийг авахаар бамбалзуур үүсгэдэг боловч хуурай байгаа үед сайтар нягтруулж чадвал даац сайтай далан болж чаддаг. Шаварлаг хөрсөөр хийсэн далантай замын гадаргуугийн усны асуудлыг сайтар шийдэн далангийн орчинд ус тогтоохгүй байх шаардлагатай. Харин шаварлаг хөрсийг замын суурь, өнгөн үед хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Алтан химэрлэг: Говь, цөлийн бүсэд өргөн тархсан, маш нарийн ширхэглийн тоос агуулсан, түйрэн маягийн хөрс бөгөөд ус доош сайн нэвчдэггүй, харин автогрейдэрээр холин усалж индүүдэхэд маш сайн нягтрал авч байгаа мэт боловч хатахаараа даацгүй болж задардаг, замын аль ч хийцэд маш тохиромж муутай хөрс учир ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-6

Page 63: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

4. Далан ба суурийн доод үед хэрэглэх материал

Физик шаардлага: Далан, суурийн доод үе, шороон хөвөөнд хэрэглэх материал нь хөрс, хайрга, дарга эсвэл эднийг нийлүүлсэн хольц байна. Эдгээр нь далан, суурийн доод үеийн бат бэх байдалд нөлөөлөх хог хаягдалгүй цэвэрхэн байна.

Далан, суурийн доод үеийн материалд дараах төрлийн материалыг тохиромжгүй гэж үзнэ:

a. Өнгөн хөрс, намгархаг газраас авсан материал

b. Хүлэр, түүний хольц бүхий амархан илжирч муудах материал буюу 20%-иас илүү органик бодис агуулсан материал

c. Галд мэдрэмтгий болон шатамхай материал

d. Хөөлт нь 2,5%-иас илүү, шаварлаг материал

e. Урсалтын хязгаар нь 45%-аас илүү, уян харимхайн модуль нь 20%-аас илүү шаварлаг материал.

f. Том бул чулуу, хад

g. Хөлдүү материал

h. Хужирлаг материал

i. Сульфатын агууламж ихтэй материал

Даланд хэрэглэх хөрсний хамгийн том ширхэгтэй материал нь 75 мм-ээс хэтрэхгүй, дэд сууринд 50 мм-ээс хэтрэхгүй байна.

Хайрга, дайрган суурь ба хучилтын материалын шаардлага: Хөдөө орон нутгийн замын суурь болон хучилтад замын зэрэг, тооцоот ачааллаас хамаарч байгалийн элс-хайрганы хольц, хайрга, дайрга, дресьва, буталсан чулуу, буталсан бетон, тоосго, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдал зэргийг өргөн ашиглаж болно. Аль ч авто замын суурь, хучлагад ашиглах материал нь доор дурьдсан зүйлсийг агуулаагүй байна. Үүнд:

Органик бодис,

Өгөршсөн буюу хэврэгшсэн материал,

Хоёрдогч (шавар) эрдэс бодис,

Хавтгай буюу хайрслаг материал,

Зөөлөн чулуу,

Тэлэх чадвартай эрдэс бодис,

Химийн нөлөөнд хялбар өртдөг материал,

Уудаг давс зэрэг болно.

Хайрган суурь ба хучилтын материалын манай орны нөхцөлд тохирсон хамгийн оновчтой ширхэглэлийн бүрэлдэхүүнийг Хүснэгт 2-т үзүүлэв.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-7

Page 64: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Гол замууд, хуримтлуулагч замууд болон орон нутгийн замуудын суурийн үеийн материалыг дэвсэж нягтруулсаны дараах ширхэглэлийн харьцаа нь Хүснэгт 2-т үзүүлсэн ширхэглэлийн хязгаар ойролцоо буюу зэрэгцэн явах аажим муруйн хэлбэртэй байвал зохино.

Хүснэгт 2. Хучлагын үеийн хайрган материалд тавигдах тасралтгүй ширхэглэлийн ерөнхий шаардлага

Шигшүүрийн хэмжээ, мм-ээр

Шигшүүрээр өнгөрсөн материалын жингийн эзлэх хувь

63 мм 100 37.5 мм 90-100 25.0мм 80-100 19.0мм 60-90 9.5 мм 30 – 65 4.75 мм 25 - 55 2.36 мм 15 – 40 0.4.25мм 8 – 20 0.075 мм 2 – 8

Суурь ба хучлагын үеийн материалын физик шинж чанар нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Жигд байдлын коэффициент ≤ 50

Урсалтын хязгаар ≤ 25%

Уян налархайн индекс ≤6%

Уян налархайн модуль ≤ 60%

(AASHTO T180-93)-аар тодорхойлсон MDD-98% байх үеийн усанд 4 хоног сойсны дараах CBR ≥30-45% зэрэг болно.

Хөдөлгөөний эрчим багатай хуримтлуулагч болон орон нутгийн замын суурь, хучилтыг замын хөдөлгөөний эрчим, ангиллаас болон орон нутгийн материалын олдоцоос хамааруулж янз бүрийн орцоор хийж болно. Нөгөө талаар орон нутгийн замын барилгын ажилд тэр болгон хайрга, дайргыг бутлан ангилах төхөөрөмж олдоод байхгүй тул аль тааралдсан материалыг ашиглах хэрэглэж болох асуудал гардаг.

Иймд Хүснэгт 3-т говь, цөлийн бүсэд өргөн хэрэглэж болох янз бүрийн тасралтгүй болон тасралттай, нарийн ширхэглэлийн материалын, 4-т уулын бүсэд хэрэглэж болох том ширхэглэлт болон тасралттай ширхэглэлт материалын орц буюу шигшүүрээр өнгөрсөн материалын жингийн эзлэх хувийг үзүүлэв.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-8

Page 65: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 3. Янз бүрийн тасралтгүй нарийн ширхэглэлийн материалын орц

Шигшүүрийн хэмжээ, мм-ээр №1 №2 №3

75.0 мм 100 - - 53.0 мм 80-100 100 - 26.5 мм 55-90 70-100 100 9.5 мм 35-65 50-80 65-95 4.75 мм 25-55 40-65 50-80 2.36 мм 20-40 30-50 40-65 0.425 мм 10-25 15-25 20-35 0.075 мм 3-10 3-10 3-10

Хүснэгт 4. Том ширхэгт болон тасралттай ширхэглэлийн материалын орц

Шигшүүрийн хэмжээ, мм-ээр №5 №6 №7

75.0 мм 100 - - 53.0 мм - 100 - 26.5 мм 55-75 50-80 100 4.75 мм 10-30 15-35 25-45 2.36 мм - - - 0.425 мм - - - 0.075 мм <10 <10 <10

Орц №5, № 6 ба №7-г хучилтын үед бусдыг нь суурийн үед хэрэглэх нь илүү оновчтой болно.

Бэхжүүлсэн хөрс

Зарим бүс нутагт байгаа хөрсний даац муу бөгөөд сайн чанарын материалыг холоос тээвэрлэн ирэх шаардлага гардаг. Нөгөө талаар өндөр зэргийн замын суурийг даацтай материалаар хийх хэрэгтэй болдог. Иймд замын суурь үеүдийг төрөл бүрийн аргаар бэхжүүлэх асуудлыг авч үзэх хэрэгтэй.

Бэхжүүлэх аргачлалыг дараах байдлаар ерөнхийд нь хуваана:

• Хөрсний механик бэхжүүлэлт

• Хөрсийг тусгай барьцалдуулагчаар бэхжүүлэх

• Хөрсийг шохойгоор бэхжүүлэлт

• Хөрсийг цементээр бэхжүүлэх

• Хөрсийг битумээр бэхжүүлэх

Механик бэхжүүлэлт: Зөв харьцаатай материал бэлтгэх буюу буталсан чулуу ба хөрсийг механик аргаар хольж улмаар хангалттай хэмжээнд хүртэл нягтруулан сайн чанарын суурь хийж болно.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-9

Page 66: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Энэ ажил нь шаварлаг болон нарийн ширхэглэл бүхий элс, хайрга зэрэг доогуур чанарын материалыг тухайн газарт тархсан барилгад тохиромжтой чулуулаг материалтай холих арга бөгөөд хамгийн хялбар ба хөдөө нутгийн замд илүү тохиромжтой, хямд арга юм.

Энэ аргачлалын гол зүйлс нь: а) орцын оновчтой сонголт буюу материалын оновчтой харьцаа б) сайтар нягтруулалт юм. Хэрэв үл ялиг багахан хэмжээний нарийн ширхэгтэй хөрс агуулсан дайрган хөрсийг тодорхой хэмжээний барьцалдуулагч хөрстэй холивол даацыг эрс дээшлүүлж болно. Үүнтэй адил нарийн ширхэгтэй хөрсийг зохих хэмжээний дайрган материалтай хольсноор шаардлагатай хэмжээний ширхэглэлтэй даац сайтай материал гаргаж авч болно.

Замын суурийн барилгын ажилд механиж бэхжүүлэлтийг зөв хийж чадвал сайн чанарын хямд хучилт бий болдог.

Иймд үүнийг хөдөлгөөний эрчим болон бороо хур багатай бүс нутагт хөрөнгө зардал багатай үед орон нутгийн замд хучилт болгон ашиглах хэрэгтэй.

Хөрс, чулууны холимогийн хамгийн гол шинж чанарын үзүүлэлт нь бат бэх, чийгийн агууламжийн ялгаанд эзэлхүүн өөрчлөгдөх нь бага, ус зайлуулах чадвартай, хөлдөлтөнд мэдрэмтгий бус, нягтруулж болохуйц байх ёстой.

Хөрсийг төрөл бүрийн барьцалдуулагчаар бэхжүүлэх. Замын зэрэг, хучлагын тооцоо, орон нутгийн материалын олдоц, эдийн засгийн үр ашгийн тооцоо зэргээс хамаарч хөрсийг төрөл бүрийн аргаар бэхжүүлж болох бөгөөд төсөллөгч нар үүнийг оновчтой шийдэх ёстой. Эдгээрийн хамгийн өргөн дэлгэрсэн аргуудыг авч үзье.

Шохойн бэхжүүлэлт: Хөрсийг эдийн засгийн хэмнэлттэй, үр дүнтэй механик аргаар бэхжүүлэх боломжгүй бол химийн аргаар бэхжүүлнэ. Шохойн бэхжүүлэлтийн аргыг ихэвчлэн тоосорхог шавар, хар шороо зэрэг шаварлаг хөрсүүдэд хэрэглэнэ. Хөрс шохойн хольцын бат бэх үзүүлэлт нь хөрсөн дэх шаврын төрөл, шохойн хэмжээ зэргээс шалтгаална. Шохойн бэхжүүлэлтийн үед шохойн дахь кальцийн гидроксидийн агууламж нь 70%-аас илүү байвал үр дүнтэй байна. Хэрэв шохойны чанар нь доогуур байвал холих харьцааг зохих хэмжээгээр нэмэх бөгөөд бэхжүүлэлтэд шатаасан болон шатаагаагүй түүхий шохойг ч хэрэглэж болдог.

Хүснэгт 5. 1 м3 хөрсийг бэхжүүлэхэд орох шохойн ойролцоо орцыг кг-аар харуулав.

Хөрсний төрөл Хучлагын дээд үед Хучлагын доод үед Зохист найрлага бүхий ялзмаг

агуулаагүй хөрс 175-200 125-175

Ялзмаг 1%-иас илүү агуулаагүй хүнд шавар ба

шавранцар, түүнчлэн жижиг ширхэглэл бүхий элсэн хөрс

200-225 150-175

Бага агуулга бүхий ялзмаг агуулсан, тоосорхог хүнд

шавранцар хөрс 225-250 175-225

Хар шороон хөрс 225-275 200-250

Цементээр бэхжүүлэх: Хөдөлгөөний эрчим өндөртэй төв замууд болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй хуримтлуулагч замуудын хучлагын даац, бат бэхийн үзүүлэлт нь харьцангуй өндөр байх шаардлагатай замуудад болон усархаг, бороотой бүс нутагт удаан насжилттай зам барих шаардлагатай бол хайрга, дайргархаг, элсэрхэг, шаварлаг хөрсийг цемент ашиглан бэхжүүлнэ.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-10

Page 67: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Цементээр бэхжүүлэх хөрсний орцын нормыг 7 хоногийн дараах бат бэхийн (UCS-unconfined compressive strength) туршилтаар лабораторит тогтооно. Нойтон ба хуурайд тэсвэрлэх үзүүлэлтүүдийг мөн орцын норм тогтооход ашиглана. Замын даацаас хамаарч 7 хоногийн дараах бат бэх нь янз бүр байх бөгөөд доорхи хүснэгтэд нэг тэнхлэг дээр 11-14 тн хүртэл ачааг даах чадвар бүхий замын суурийн орцын норм тогтооход ашиглах үзүүлэлтийг харуулав.

Хүснэгт 6. Орцын нормыг хянах үзүүлэлтүүд

Нэр Үзүүлэлтүүд 7 хоногийн бат бэх, МПа лабораторт хийх туришлтаар 3.75 - 6.0

7 өдрийн UCS* (МПа) талбайд хийх 2.5 – 4.0 Нойтон ба хуурайд тэсвэрлэх AASHTO T-135-97 (2005) 20 – 30 %

Хөлдөх ба гэсэхэд тэсвэрлэх AASHTO T-136-97 (2005) 20 – 30 %

Цемент ЦБС-д ашиглах цемент нь ердийн буюу портланд цемент байх бөгөөд AASHTO M-85-07, MNS 974:99 болон бусад олон улсын стандартуудын шаардлагад нийцсэн байна. 32.5 МПа бат бэхтэй цемент байвал илүү зохимжтой бөгөөд дээр үзүүлсэн нөхцөлийг хангахын тулд цементний орц 4-8% орчимд хэлбэлзэнэ.

Хайрга, дайрган материал ЦБС-д ашиглах хамгийн сайн материал нь элс хайрганы хольц, хөрс, буталсан чулууны хольц байх ба доорхи Хүснэгт 7-д үзүүлсэн ширхэглэл, физик шинж чанарыг хангавал хамгийн оновчтой байна.

Хүснэгт 7. Бэхжүүлэх хөрсний үзүүлэлт

Хяналтын үзүүлэлтүүд Суурь үе

Шигшүүрийн хэмжээ мм Шигшүүрээр өнгөрсөн

материалын жингийн эзлэх хувь %

53 100 37.5 85-100 19 60-90

4.75 30 - 65 2.36 20-50

0.425 10-30 0.075 5 - 10

Үүний зэрэгцээ дээрх хүснэгт 3, 4-т үзүүлсэн тасралтгүй болон тасралттай ширхэглэлийн орцуудыг ч бэхжүүлж болно.

Буталсан чулуу. Авто замын хучилтын хийцийн гол хэсгийг буталсан чулуу бүрдүүлэх бөгөөд замын хучилтанд ирэх ачааллыг даах чадвартай ба элэгдэлд тэсвэртэй байна. Ихэнх буталсан чулууг байгалийн чулуунаас гаргаж авна. Байгалийн чулууны үндсэн төрөл нь оргимол, тунамал, хувирмал гэсэн 3 төрөл байдаг. Байгалийн чулуулгийг энэ 3 ерөнхий төрлөөр хуваагаад цаашлаад зуу зуун төрөл болж хуваана. Авто замын барилгад чанарын ялимгүй ялгаанаас тэдгээрийг өөр өөр төрөл болгон ангилдаг.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-11

Page 68: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Замын барилгад ашиглах чулуу дараах хэдэн ерөнхий шинж чанарын үзүүлэлтийг хангасан байх ёстой.

Бат бөх. Замын барилгад ашиглах чулуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед дугуйны ачааллыг даах чадвартай байхаас гадна бутлахад тодорхой хэмжээний тэсвэртэй байх ёстой.

Ус тэсвэрлэлт. Сүвэрхэг материал чийглэгдхээрээ түүний зарим нэг шинж чанар өөрчлөгдөх бөгөөд юуны урьд бат бөхийн чанар буурдаг. Авто зам нь байнгын ус, чийгний нөлөөн дор байдаг учир түүний материал ус тэсвэрлэлт сайтай байх ёстой.

Хүйтэн тэсвэрлэлт. Хучлагын чулуу нь хүйтэнд тэсвэртэй байх бөгөөд элдэв цаг уурын өөрчлөлт нөлөөлөхөөргүй байх ёстой. Усанд ханасан материал хөлдөөх ба гэсгээх олон удаагийн туршилтыг харьцангуй бага эвдрэлийн шинж, бат бөхийн бууралттайгаар дааж чадах ёстой бөгөөд материалын шахалтын бат бөх 15 хувиас их биш, алдагдал жин 5 хувиас илүүгүй бууралт гарахыг зөвшөөрнө.

Чулууны бутралтын хэлбэр буюу бутлагдах чанар. Чулуун материалыг бутлахад гарч байгаа дайрганы шоо хэлбэртэй болон олон талт дүрс бүхий дайрганы гарц 75%-иас доошгүй байх ба үзүүрлэг болон хавтгай дүрстэй ширхэглэл харьцангуй бага байвал тохиромжтой.

Чулууг бутлах үед дугуй, дөрвөлжин, гурвалжин, нимгэн, үзүүрлэг хавтгай гэх мэтийн олон хэлбэртэй болох бөгөөд нимгэн үзүүрлэг хавтгай хэлбэртэй нь бусдаасаа илүү хэврэг, тэсвэрлэх чадваргүй гэдэг ойлгомжтой юм. Тиймээс хэтэрхий их нимгэн, үзүүрлэг, хавтгай хэлбэртэй чулуу хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Барьцалдах чадвар. Асфальт бетон хучилтанд хэрэглэх чулуу нь битум материалд сайтар барьцалдах чадвартай байхын зэрэгцээ усны нөлөөнд автахгүй байх ёстой учир барьцалдах чадвар өндөр байх ёстой.

Хаягдал материал. Хөдөө, орон нутгийн авто замын барилгын ажилд ашиглаж болох маш олон төрлийн хаягдал материал байдаг. Дараах материалуудыг замын барилгад ашиглаж болохыг лабораториор судлан тогтоож болно. үүнд:

• Уурын зуух, дулааны цахилгаан станцуудын үнс

• Төмрийн үйлдвэрийн шаарга

• Чулууны үйлдвэрийн хаягдал, гантиг зүсэлтээс гарах нунтаг

• Хуучин бетон

• Тоосгон барилга нураалтын үеийн хаягдлууд

• Уурхайн хөрс хуулалтын хаягдал зэрэг болно.

5. Геотекстил ба хөрс бэхжүүлэгч

Геотекстил. Сүлжмэл ба сүлжээгүй, усанд тэсвэртэй, бат бэх, уян налархай синтетик материалыг хөрсний чанарыг сайжруулах болон геотехникийн бусад ажлуудад (доторлогоо, ус зайлуулах, налуу, далангийн хамгаалалт маягаар) эдийн засгийн үр ашигтай нь тогтоогдвол ашиглаж болно. Геотекстил нь механик ба гидравлик шинж чанарыг сайжруулах зорилготой бөгөөд нэг ба хэд хэдэн үүрэгтэй байдаг. Геотекстил нь усны хувьд ус зайлуулах буюу шүүх, ба тусгаарлагчийн гэх хоёр үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-12

Page 69: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Замын барилгад ус тусгаарлагч геотекстилийг ашигласнаар замын суурь, дэд суурийн үеүдэд ус нэвтэрч орохоос сэргийлнэ. Хэрэв хучилтыг зөөлөн хөрсөн дээр барьж байгаа бол даацын геотекстилийг их ашиглаж болно. Ийм геотекстил нь хучилтанд ирэх ачааллыг доорх үеүдэд тарааж сарниулдаг. Үүний зэрэгцээ өндөр, эгц далан, гүн ухмалд бэхэлгээний зориулалтын геотекстил ашиглаж болно.

Хөрс бэхжүүлэгч. Орчин үед дэлхий даяар олон төрлийн хөрс бэхжүүлэгч гарсан байна. Хөрс бэхжүүлэгчийг гол төлөв ул суурь хөрс нь шавар, намагтай, тоосорхог болон чулуун материалын олдоц муу газар хэрэглэнэ. Хөрс бэхжүүлэгчийн зарим нь химийн гаралтай бүтээгдэхүүн байдаг учир материалыг урьдчилан судалж, лабораторид зохих туршилт хийсний үр дүнд тохирох эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Цөлийн бүсэд хатуу чулуулаг материал байхгүй учир хол газраас тээвэрлэх хэрэг гарах учир замын барилгын ажлын зардал маш өндөр гардаг. Цөлийн бүсийн хөрсний барьцалдах чадвар муу байдгаас шалтгаалан том ширхэгтэй материал нь зөөлөн хөрсөндөө шигдэн орж улмаар замын хучилтын хэлбэр дүрс алдагдана. Ийм учраас замын хэлбэр алдагдахаас сэргийлж хангалттай сайн суурь тавьж өгөх хэрэгтэй. Ийм нөхцөлд хөрс бэхжүүлэгч ашиглах нь үр дүнтэй байна.

6. Битумэн материал

Битум нь дараах наад захын хэдэн чанарын шаардлага хангасан байна.

• Холих болон нягтруулах үед хангалттай наалдамхай чанартай байх

• Өндөр ба нам температурт хэтэрхий мэдрэг биш

• Ус хүрсэн тохиолдолд буталсан чулуунаас салах ёсгүй зэрэг болно.

Авто замын хөдөлгөөний эрчим, зэрэг болон зам барих бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж хучлагын битумын төрлийг сонгоно.

Битумэн барьцалдуулагч нь зохих стандарт шаардлагуудыг хангасан битум, эсвэл эмульс, шингэн битум байна.

i. Хөдөлгөөний эрчим нь харьцангуй өндөр, жилийн температурын хэлбэлзэл нь 200С-ээс дээш, сэрүүвтэр бүс нутгийн замд бол БНД 90/130 маркийн битум хэрэглэх нь зүйтэй.

ii. Хөдөлгөөний эрчим харьцангуй бага, хамгийн их температурын хэлбэлзэл дээрхээс бага бол БНД 130/200 маркийн болон харин сэрүүн бүс нутагт шингэн битум ашиглаж болно.

iii. Говь цөлийн халуун бүс нутагт бол БНД 60/90 маркийн битум хэрэглэх нь зүйтэй.

7. Цул аргуу бетон

Аргуу бетон хучилтын ачаалал даах чадвар нь харьцангуй өндөр бөгөөд удаан эдэлгээтэй юм. Аргуу бетоныг сайн чанарын буталсан чулуугүй газар хөдөлгөөний эрчим ихтэй замын суурьт үед ашиглавал зохино.

Аргуу бетонд хэрэглэх материал нь энгийн портланд цемент, буталсан чулуу болон том ширхэгтэй хатуу, тэсвэртэй, бат бэх буталсан хайргыг ашиглана. Мөн тоосгоны чулуу, доод зэргийн чулуу ч ашиглаж болох боловч тэдний бат бэхийн үзүүлэлтийг нь харгалзан үзнэ.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-13

Page 70: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Том ширхэгтэй чулууны хэмжээ нь цул бетоны зузаанаас хамаарах ба 10 см зузаан бетонд 40 мм-ээс хэтрэх ёсгүй боловч хамгийн том хэмжээ нь 25 мм-ээс хэтрэхгүй байна.

Жижиг ширхэгтэй буталсан чулуу гэдэг нь байгалийн элс, буталсан чулуу эсвэл энэ хоёрыг нийлүүлсэн зохих стандарт шаардлага хангасан холимог байна.

Жижиг ширхэгтэй буталсан чулуунд зөөлөн материал буюу шавар, цементийн үйрмэг, эрдэс бодис, бусад гадны материал байх ёсгүй. Том ба жижиг ширхэгтэй чулууны хэмжээний хязгаарыг Хүснэгт 8-д өгөв. Боломжтой бол жижиг ширхэгтэй буталсан чулуу нь арай их байвал зохино.

Хүснэгт 8. Аргуу бетоны буталсан чулууны ширхэглэл

Шигшүүрийн хэмжээ , мм-ээр Эзлэх хувь хэмжээ %-иар 26.5 мм 100 19.0 мм 80-100 9.5 мм 55-75 4.75 мм 35-60

2.36 10-25 0.425 5-10 0.075 0-8

Ус: Ус нь замын далан, суурь нягтруулах, бетон зуурахад маш чухал материал юм. Замын далан, суурийн нягтралтад гүний худаг, голын урсгал усыг хэрэглэхээс гадна үерийн шороотой болон нуур цөөрмийн давстай усыг өргөн ашиглаж болно. Нуур цөөрмийн шүлтлэг болон хүчиллэг давс, хужиртай ус нь тодорхой хэмжээний барьцалдуулах чанартай байх тул хайрга, шороон материалыг нягтруулахад өргөн ашиглаж болно.

Харин бетон зуурах ус нь бетон, ган төмрийн чанарыг муутгах идэмхий тос, хучил, хужир, бусад эрдэс бодис агуулаагүй байх ёстой. Усны pH утга нь 6-8 хооронд байвал зохистой бөгөөд бетонд ихэнхидээ ундны ус тохирдог.

8. Хөрс, чулуун материалын орд газрын төсөллөлт ба ашиглалт

Авто замыг төсөллөгч нь хөрс, чулуун материалын орд газрын судалгаа хийж, улмаар ашиглалтын зохион байгуулалтын зураглал гарган, орд газрын ашиглах аргуудыг зааж, ерөнхий бүдүүвчийн зураглал хийж өгөх ёстой.

Хөрс, чулуун материалын орд газрыг ашиглалтын хугацаа ба материалын байршлаар дараах байдлаар ангилна:

Ашиглалтын хугацаагаар:

• Байнгын-зам барилгын материалыг олон жилийн туршид олборлох,

• Түр зуурын-замын тодорхой хэсгийг барихын тулд богино хугацаагаар буюу 1-2 жилийн хугацаагаар ашиглагдах.

Ашигт малтмалын байршлаар нь:

• Гадаргуугаас дээш, ил-материал нь үндсэн замаас болон тээвэрлэх замаас дээш төвшинд орших бөгөөд боловсруулах талбай, агуулахад өөрийн урсгалаар, эсвэл тэгш шугамаар шилжүүлэх боломжтой.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-14

Page 71: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Гүний-орд газрын гадаргуу нь үндсэн тээврийн хэрэгслийн төвшнээс доош орших бөгөөд олборлохын тулд материалыг заавал дээш гаргах шаарлагатай байх,

• Усны-олборлох материал нь усан дотор орших,

• Хавсарсан-олборлох материал нь дээр дурьдсан хоёр болон гурван нөхцөлүүдийг хавсарсан байх.

Авто замын барилгад гол төлөв гүний-орд газрын гадаргуу нь үндсэн тээврийн хэрэгслийн төвшнээс доош орших орд газрыг ашиглах бөгөөд олборлохын тулд материалыг экскаватораар ухаж самосвалаар тээвэрлэн талбайд буулгадаг. Энэ аргаар олборлох орд газрын ашиглалтын ангиллыг Хүснэгт 9-д үзүүлэв.

Хүснэгт 9. Орд газрын ангилал

Ангилал Үндсэн үзүүлэлт Ашиглах нөхцөл

А. Зэрэгцээ Хөрс хуулалт ба материалыг

олборлох ажил нь анхны эхэлсэн байршилтайгаа зэрэгцээ-паралель

явагдана.

Олборлолж байгаа хэсэг нь тэгш өнцөгтэй байна.

А1. Зэрэгцээ-паралель. Зураг 1.

Ажлын фронт нь гарах гарцтайгаа паралель бөгөөд нэг шулуунд

байна.

Гарах гарц болон олборлох суваг нь нэг чиглэлд нэгэн зэрэг байна.

А2. Т- хэлбэрийн . Зураг 2.

Гарах гарц нь олборлох хэсгийн дунд байрших. Олборлолт урт хэсэгт явагдана.

А3. Г- хэлбэрийн. Зураг 3.

Гарах гарц нь олборлох хэсгийн нэг талд нь байрших.

Орд газрыг нэлээд олон үетэйгээр ашиглах үед.

А4. П-хэлбэрийн. Зураг 4. Гарах гарц нь олборлох хэсгийн хоёр талд байрших.

Олборлолтын талбай ба ажлын хэмжээ их байна.

Б.Дэвүүр хэлбэрийн Ажлын фронт нь хагас тойрог хэлбэртэй байна.

Олборлох газрын хэлбэр зөв биш бөгөөд олборлолтын хэмжээг байнга хянаж байх шаардлагатай.

В.Битүү хэлбэрийн Олборлолт нарийн шудуу хэлбэрээр явагдана.

Зөөлөн хөрсний орд газрын олборлолт.

Олборлолтын ажлын хэлбэрийг Хүснэгт 10-д үзүүлэв.

Хүснэгт 10. Хөрсөн материал олборлолтын хэлбэр

Ажлын хэлбэр Олборлолтын арга буюу хэрэглэх машин Хэрэглэх нөхцөл

Тэсэлгээгүйгээр

Экскаватораар ухаж тээврийн хэрэгслээр

(автосамосвалууд, төмөр замаар, конверээр) зөөх

Зөөлөн хөрсийг олборлох

Усан төхөөрөмжөөр олборлон зөөвөрлөх

Ус ба цахилгааны эрчим хүчний нөөцтэй үед, их хэмжээний хөрсийг нэг дор зөөвөрлөх нөхцөлд

Тэсэлгээ ашиглах

Өрөмдлөгийн машин, чулуу зүсэх машин

Өрөмдөх багаж ашиглах боломжтой зөөлөвтөр чулуулаг олборлоход

Гар олборлолт Бага хэмжээний ажил болон ширхэгийн чулуун материал бэлдэх зориулалтаар том хэмжээний ширхэгийн чулуу

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-15

Page 72: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Ажлын хэлбэр Олборлолтын арга буюу хэрэглэх машин Хэрэглэх нөхцөл

олборлох. Экскаватораар ачиж дугуйт

болон конвейрийн хэрэгслээр тээвэрлэх

Хатуу болон дунд зэргийн хатуулагтай чулуун материал олборлоход

Хөрсөн материал олборлоход аюулгүй ажиллагааны талаасаа онцгой анхаарах асуудал бол олборлолтын мөргөцөгийн өндөр байдаг. Хүснэгт 11-д байж болох олборлолтын өндрийг үзүүлэв.

Хүснэгт 11. Олборлолтын өндрийн хэмжээ

Олборлох арга Ажлын нөхцөл Мөргөцөгийн зөвшөөрч болох хамгийн өндөр, м

Гар арга Барьцалдаа муутай, нуранги

хөрс 3

Зөөлөн, тогтвортой хөрс 6

Экскаватораар Хатуу хадан хөрсөнд 10

Экскаватораар шууд ухаж байгаа хөрс

Экскаваторийн шанганы хутгалтын уртаар

Усан механикжуулалтын арга - 20

Аюулгүй ажиллагааны журмын дагуу мөргөцөгийн нуралтаас хамгаалж зөөлөн хөрсөнд 15 метр, хатуу хөрсөнд 30 метр тутамд өндрийн 0.2-оос багагүй хэмжээний хамгаалалтын дэвсэг үлдээж байх.

Ажлын талбайн дэвсэг нь нурж унах магадлал бүхий мөргөцөгийн призмийн хязгаараас нааш ажлын тоног төхөөрөмжүүд багтах хэмжээтэй дэвсэг-талбайтай байх ёстой. Хадан хөрсийг өрөмдөх үед мөргөцөг ба өрмийн машины гинж хоорондын зай 3 м-ээс багагүй, харин гараар өрөмдөх үед дэвсэгийн зай 2.5 м-ээс багагүй байна.

Нөгөө талаар орд газрыг ашиглаж байх үед мөргөцөгийн хамгийн их налуу чухал байдаг учир Хүснэгт 12-т зөвшөөрч болох хамгийн их налууг үзүүлэв.

Хүснэгт 12. Мөргөцөгийн зөвшөөрч болох хамгийн их налуу

Ажлын нөхцөл Налуугийн хамгийн их өнцөг, градус Шууд болон буцах шанагатай экскаватораар хөрс ухах үед 80

Гар ажиллагаа : - барьцалдаагүй, нуранги хөрс Хөрсний байгалийн налуу -зөөлөн боловч тогтвортой хөрс 50

-хадан хөрс 80

Ажлын бус мөргөцөг Төсөллөлтийн үед туршилтаар, эсвэл газар дээрх ажиглалтаар тогтооно.

Хөрс хуулалтын ажил. Аливаа орд газрын хөрс хуулалтын зохион байгуулалтын асуудал нь материалын орд газрын оновчтой ашиглалт, зайлуулж буй хөрсийг хүрээлэн буй орчинтой нь уялдуулах, хүн малын хөдөлгөөнд аюулгүй байлгах явдал юм.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-16

Page 73: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Хөрс хуулалтын ажлын хэмжээ нь олборлож буй ашигт малтмалын хэмжээ ба хөрс хуулалтын итгэлцүүрээс хамаарна. Нөгөө талаар хөрс хуулалтын ажлыг хийхдээ хуулсан хөрсийг овоолох газрыг оновчтой сонгох хэрэгтэй бөгөөд дараах асуудалд анхаарна:

• Хуулсан хөрсийг дараа нь олборлолт явуулах талбайд буулгахгүй байх,

• Хөрсийг асгаж байгаа газар, орд газрын хоорондын зай хамгийн бага байх,

• Хөрс асгаж байгаа талбай нь боломжийн хэрээр бага байх,

• Хөрсний овоолгын өндөр зөвшөөрөгдөх хэмжээнээс (Хүснэгт-13) өндөргүй байх зэрэг болно.

Хүснэгт 13. Хөрс хуулалтын овоолгын хамгийн их өндөр Хөрс хуулалтын арга Элсэн хөрс, м Элсэнцэр, м Шаварлаг хөрс, м

Механикжуулаагүй 0.5-1.0 1.0-1.5 1.5-1.6 Бульдозероор 1.5-2.0 2.0-2.5 2.5-3.0 Экскаватораар 2.0-2.5 2.5-3.0 3.0-3.5

Орд газрыг дарж булах. Авто замын барилгын ажил дууссаны дараа чулуу, шороон материалын орд газрыг дарж булан байгалийн хэвийн байдалд оруулах нь маш чухал асуудал юм. Материалын орд газрыг дараах байдалд оруулахыг төсөллөгч нь шийдэх хэрэгтэй. Үүнд:

• Орд газрыг цаашид тухайн замын арчлалтын хэрэгцээнд ашиглах бол ямар хэмжээнд хүргэх,

• Цаашид ашиглахгүй бол ямар хэмжээнд нөхөн сэргээлт хийх.

Орд газрыг цаашид тухайн замын арчлалтын хэрэгцээнд ашиглах. Материалын орд газрыг дараах байдал оруулна:

• Хөрс хуулалтын овоолгыг замын далангийн налуу, орд газрын хэсгүүдийг ургамалжуулахад ашиглах, үлдсэн хэсгийг байгалийн зөв дүрс, хэлбэрт оруулан засах, ургамалжуулах,

• Орд газрын ашиглахгүй хэсгийг тэгшилж налуулах, байгалийн зөв хэлбэрт оруулах, ургамалжуулах, мөргөцөгүүдийн налууг дор хаяж Б1:Х4 налуутайгаар тэгшилнэ.

• Орд газар руу орох, гарах гарцыг зохистой тэгшилж, налуулахын зэрэгцээ шаардлагатай бол хаалт, хамгаалалт хийнэ.

Орд газрыг цаашид ашиглахгүй нөхцөл. Орд газар руу орох, гарах гарцыг хийхгүйгээр тэгшилж бүх мөргөцөгүүдийг налуулан Б1:Х4-ийн харьцаанд оруулна. Хөрс хуулалтын овоолгын бүх хөрсийг талбайд тэгшилж ургамалжуулахад ашиглана.

Хэрвээ усны ундрагатай орд газрыг цаашид цөөрөм болгох, ухмал, нөмөр хэсгийг малын хашаа, мал хоргодох байр болгон ашиглах саналыг орон нутаг гаргавал түүнийг зөвшөөрөх бөгөөд гадуур нь зохих хаалт, хамгаалалт хийж орон нутагт хүлээлгэн өгч болно. Материалын орд газрыг цаашид ашиглах орон нутгийн саналыг замын материалын хайгуул, судалгааны үед авах бөгөөд цаашдын хэрэгцээнд зориулж орд газрын ашиглалтын зургийг тусгайлан зохиох нь зүйтэй.

Зам барилгын материал ба түүний хайгуул, судалгаа X.5-17

Page 74: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Зургадугаар хавсралт

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН ШААРДЛАГЫН ҮНДЭС

6.1 Танилцуулга

Техникийн шаардлага нь авто замын зураг төслийн баримт бичгийн салшгүй хэсэг болно. Техникийн шаардлагыг тухайн төслийн ажлын онцлогийг харгалзан замын ажын төрөл тус бүрээр нь Авто замын салбарын дагаж мөрдөх жишиг болон олон улсын туршлага дээр үндэслэн боловсруулна.

Техникийн шаардлага нь хөрөнгө оруулалтын төрлүүдээс үл хамааран төслийг хэрэгжүүлэхэд ашиглах зориулалттай бөгөөд зам барилгын ажил зохион байгуулах үндсэн зарчим болдог.

Техникийн шаардлагад төслийг гүйцэтгэх арга технологи, ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, төлбөрийн тухай болон үйлдвэрлэлийн ажлын дүрэм журмыг зохицуулах баримт бичиг хөтлөх, ашигласан материал, ажлын чанарын хяналтын шаардлагуудыг тусгасан байна.

Техникийн шаардлагад төсөлд ашиглагдах бүх стандарт, норматив бусад холбогдох бичиг баримт эмхэтгэлийн жагсаалтыг зааж өгнө.

Техникийн шаардлага нь тухайн төслийн зөвлөхөд гарын авлага, гүйцэтгэгчид заавал дагаж мөрдөх журам, захиалагчид чанарын хяналт хийх болон ажил хүлээж авах зөвлөмж болно.

6.2 Техникийн шаардлагын бүрэлдэхүүн

Техникийн шаардлага нь тодорхой бүлгүүдээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүр нь ажлын тодорхойлолт, материал, барилгын ажлын чанарын шаардлага, хэмжилт ба төлбөр гэсэн үндсэн сэдвүүдийг агуулсан байна. Техникийн шаардлагын үндсэн бүлэг нь дараахь бүтэцтэй байна.

Техникийн шаардлагын үндсэн бүтэц:

• Ерөнхий зүйл

• Материал ба материалын шинжилгээ

• Түр замын ажлууд

• Улаан шугамын гадаслагааны хэмжилт

• Талбайн цэвэрлэгээ, ул хөрсийг бэлтгэх

• Далан ба далангийн ажлын үе

• Материалын нөөц орд, каръер

• Хиймэл байгууламжийн ухалт дүүргэлт

• Ус зайлуулах хоолой бусад байгууламжууд

• Ул суурь ба суурь

• Бетоны ажил

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-1

Page 75: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Хөвөөний ажил

• Гүүрийн ажил

• Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

• Өдрийн ажил гэсэн бүлгүүдээс бүрдэнэ.

6.3 Бүлэг тус бүрийн бүтэц

Бүлэг тус бүр нь ажилбар бүрийн тодорхойлолт, норматив, чанарын шаардлага хэмжилт, төлбөрийн тухай нарийвчлан үзүүлэх бөгөөд бүлгүүдийн бүтэцийн агуулгуудыг дор үзүүлэв.

6.3.1 Ерөнхий зүйл

• Байршил ба хамрагдах газрууд

• Гэрээнд хамрагдах зүйлүүд

• Зураг

• Хөтөлбөр/төлөвлөгөө

• Ажлын дараалал

• Инженерт танилцуулах журам

• Ажил хүлээн авах акт

• Барилгын ажлыг гүйцэтгэх аргачлал

• Төслийн чанарын хяналтын төлөвлөгөө

• Хэмжилтийн нэгж, товчилсон үгс ба нэр томьёо

• Стандарт шаардлагууд

• Бусад гүйцэтгэгч

• Ажилчдыг тээвэрлэх

• Түр барилга

• Барилгын ажилд тавигдах ерөнхий шаардлагууд

• Ус, цас, мөс, элсний хамгаалалт

• Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй

• Инженерийн байгууламж, шугам сүлжээг хамгаалах

• Инженерийн байгууламжыг шилжүүлэх

• Захиалагчтай хамтран ажиллах

• Усан хангамж

• Материал ба хийц хэсгүүд

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-2

Page 76: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Цооног ба шинжилгээний нүхнээс авсан материалын талаархи мэдээлэл

• Материал, хийц хэсгүүдийг хадгалах

• Шинжилгээний сертификат

• Гэрэл зураг

• Талбайн ерөнхий зохион байгуулалт

• Талбайн лабораториор хангах хугацаа

• Талбайн лаборатори, түүний тоног төхөөрөмж

• Байгаль орчны чанарын хяналт

• Хэмжилт ба төлбөр

6.3.2 Материал ба материалын шинжилгээ

• Лавлагааны стандарт, код болон бусад бичиг баримтууд

• Гүйцэтгэгчийн хийх шинжилгээ

• Материалыг хүлээн зөвшөөрөх стандарт

• Хөрс ба хайрга

• Чулуу, чулуун материал, элс ба дүүргэгч

• Цемент

• Бетон

• Битумэн барьцалдуулагч

• Битумэн хольц

• Арматур

• Бетон хоолой ба тоноглол

• Замын тэмдгүүд

• Замын тэмдэглэгээ

• Замын тэмдэгт хэрэглэх гэрэл ойлгогч материалууд

• Замын тэмдэгт хэрэглэх өнгө

• Замын хашилт

• Тоног төхөөрөмжийн ашиглалт, барилгын аргачлал, техникийн шаардлагыг баталгаажуулах туршилтууд

• Лабораторийн туршилтууд

• Талбайн туршилтууд

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-3

Page 77: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Газар шорооны ажил, хучилтын үеүд болон ус зайлуулах байгууламж, хийцүүдийг буцааж дүүргэх

• Ажилд барилгын хяналтын туршилт хийх

• Туршилтын давтамж

• Хэмжилт ба төлбөр

6.3.3 Түр замын ажлууд

• Ерөнхий зүйл

• Хуучин зам / шороон замуудыг засах

• Түр зам барих болон тэдгээрийн засвар арчлалт

• Геометр хэмжээс

• Түр замын барилгын ажил

• Ус зайлуулах шуудуу ба овоолго

• Түр зам барьсан газруудыг нөхөн сэргээх

• Түр замын засвар, арчлалт

• Ажлын талбараар хөдөлгөөнийг нэвтрүүлэх

• Түр замын тэмдэг, хаалт, гэрэлтүүлэг

• Замыг хаах, түр зам барих

• Зорчигчдод туслах

• Туслах зам

• Талбайд хүрэх зам

• Шинэ туслах замууд

• Туслах зам барьсан газруудыг нөхөн сэргээх

• Гүйцэтгэгчийн барилгын ажлын тоног төхөөрөмж

• Баригдаж буй шинэ замыг ашиглах

• Хэмжилт ба төлбөр

6.3.4 Улаан шугам тавих хэмжилт

• Улаан шугам тавих

• Ерөнхий

• Нарийвчилсан хэмжилт

• Хүлцэх зөрүү

• Замын хэвтээ элемент

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-4

Page 78: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Хучилтын үеүдийн зузаан

• Далан ба хучилтын үеүдийн өндөржилт

• Хучилтын тэгш байдал

• Далан ба ухмалын налуу

• Далан ба ухмалын өргөн

• Хажуугийн шуудууны гүн

• Бетон байгууламжууд

• Тулгуур хэсгийн бетон элементүүд

• Тулах хэсгийн бетон элементүүд

• Барилгын ажлын хяналт, шинжилгээ

• Хүлцэх зөрүүнээс зөрүүтэй ажлыг засах

• Газар шорооны ажил

• Элсэнцэр хөрсөн дэд суурь

• Цементээр бэхжүүлсэн суурь

• Асфальт бетон хучилт

• Хэмжилт ба төлбөр

6.3.5 Талбайн цэвэрлэгээ, ул хөрсийг бэлтгэх

• Талбайн цэвэрлэгээ

• Ерөнхий

• Бусад шаардлага

• Өнгөн хөрсийг хуулах

• Хаалт, хашлага ба байгууламжийг зайлуулах

• Хашаа, мод, хаалтын хамгаалалт

• Холбоо болон цахилгааны шугамыг өргөх, шилжүүлэх

• Усны эх үүсвэр олох

• Хэмжилт ба төлбөр

Далан ба далангийн ажлын үе 3.1.1

• Ухмал ба материалын ангилал

• Далангийн бэлтгэл ажил

• Далангийн үеийг барих

• Ажлын үеийг барих

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-5

Page 79: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Намагтай болон бамбалзуур хөрсийг сольж чулуугаар дүүргэх

• Далангийн ажлын нягтруулалт

• Хаягдал материал

• Нөөц ордууд

• Хажуу налууг тэгшилж засах

• Хажуугийн шуудуу

• Гадна налууг ухаж тэгшилж засах

• Хэмжилт ба төлбөр

6.3.6 Ус зайлуулах хоолой бусад байгууламжууд

• Ухмалын ангилал

• Байгууламжийн суурийг ухах

• Ухмалыг хуурай байлгах

• Ухсан гадаргууд цутгасан суурь ба захын тулгуур

• Илүүдэл ухмал ба дүүргэлтийн материал

• Ухмалыг буцаан дүүргэх

• Байгууламжуудыг хамгаалах

• Ус залах далан ба урсгал чиглүүлэх ухмалын ажил

• Чулуун бэхэлгээ

• Улуун асгаас

• Түшиц (ар) хана

• Хэмжилт ба төлбөр

6.3.7 Ул суурь ба суурь

• Материалд тавигдах шаардлага

• Ул суурь үе

• Үндсэн суурь үе

• Дэвсэх ба нягтруулах

• Туршилтын нягтруулалт

• Хэмжилт ба төлбөр

6.3.8 Бетоны ажил

• Ажлын тодорхойлолт

• Maтeриал

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-6

Page 80: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Бетон зуурмагийн орцыг тогтоох

• Талбайн туршилтууд

• Бетоны чанарын хяналт бетоныг холих

• Бетоныг тээвэрлэх бетоныг цутгах

• Бетоныг орчны нөлөөллөөс хамгаалах

• Бетоныг нягтруулах

• Бетоныг арчлах

• Ажлын залгаас

• Хэв гажилтын заадас

• Хэвлэмэл бус гадаргуун өнгөлгөө

• Хэвлэмэл гадаргуун өнгөлгөө

• Түр байгууламж ба хэв хашмал

• Өтгөн ба шингэн зуурмаг

• Бетоны далд ажлын акт

• Бетоны арматур

• Өөр хэмжээтэй арматураар орлуулах

• Угсармал төмөр бетон

• Урьдчилан хүчитгэх

• Хэмжилт ба төлбөр

6.3.9 Хөвөөний ажил

• Ажлын тодорхойлолт

• Материалын шаардлага

• Хөвөө барих

• Хүлцэх алдаа

• Хэмжилт ба төлбөр

6.3.10 Гүүрийн бусад ажил

• Дүүргэгч бүхий хэв гажилтын заадас

• Гүүрийн хашлага

• Ус зайлуулах

• Гүүр хоолойн засвар арчлалт

• Цементэн зуурмагаар арчлах

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-7

Page 81: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Тулах хэсэг

• Гүүрийн засварын ажлын аргачлал

• Ажил хүлээн авах туршилт ба стандартууд

• Хэмжилт ба төлбөр

6.3.11 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

• Дохионы шонгууд

• Замын байнгын тэмдгүүд

• Хамгаалалтын хашилт

• Гудамжны гэрэлтүүлэг

• Цас, элснээс хамгаалах далан

• Төмөр бетон хашлага

• Тэмдэглэгээний тоног төхөөрөмж

• Гадаргуугийн бэлтгэл

• Улаан шугам тавих

• Байгаль орчны хязгаарлалт

• Замын тэмдэглэлийн ажлыг гүйцэтгэх

• Хэмжилт ба төлбөр

6.3.12 Өдрийн ажил

• Ажлын тодорхойлолт

• Хэмжилт ба төлбөр

Авто замын байгууламжийн техникийн шаардлагын үндэс X.6-8

Page 82: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Долоодугаар хавсралт

АЖЛЫН ТОО ХЭМЖЭЭГ БОДОХ АРГАЧЛАЛ

А. Оршил

Авто замын зураг төслийн салшгүй нэг хэсэг нь барилгын ажлын тоо хэмжээг нарийвчлан бодож гаргах асуудал байна.

Зам барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны шаардлагатай нягт уялдуулсан, хэмжилтийн тохирсон, баталгаажсан аргаар хэмжлийн оновчтой, зөвшөөрөгдсөн нэгжээр тогтоосон барилгын цогц ажил, түүний бүрэлдэхүүн ажилбарын үр дүнгийн хэмжигдэхүүний тоон илэрхийллийг ажлын тоо хэмжээ гэнэ.

Ажлын тоо хэмжээг тооцох, гүйцэтгэлийг бодит хэмжээгээр гаргахад энэхүү аргачлалыг мөрдөнө.

Ажлын тоо хэмжээг тодорхойлохын тулд иж бүрэн нарийвчилсан зургыг үндэслэн шаардлагатай нөхцөлд газар дээр нь хэмжилт хийж хийц, эдлэхүүний улсын стандарт, техникийн шаардлага, барилгын норм ба дүрэм зэрэг материалуудыг ашиглахаас гадна үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, ажлын дэс дараалал, уялдаа холбоог нарийн судалж энэхүү аргачилалд ороогүй тусгай нөхцөл, арга зүйг нэмж тусгаж болно.

Ажлын тоо хэмжээг тооцохдоо аль болох хялбар томьёо ашиглаж түүнийг шалгахад хялбар хийхийн зэрэгцээ, хэмжих нэгжийг тухай үед мөрдөж байгаа төсвийн нормынхтой адил авч, улмаар хүснэгт х.5.1-д нэгтгэн оруулж тусгай боть болгон гаргана. Төсөллөгч нь нэг төрлийн болон ижил маркийн материалаар хийх ажлуудыг нэгтгэн, аль болох цөөн нэр төрөлтэй болгохыг хичээх зүйтэй.

Хүснэгт х-5.1. Авто замын ажлын тоо хэмжээний тодорхойлолт

№ Үндэслэл Ажлын нэр Хэмжих нэгж

Тоо, хэмжээ

1. Замын чиг сэргээх 1

2. Талбайн цэвэрлэгээ 1

3. Далангийн газар шорооны ажил 1

4. Ус зайлуулах болон шүүрүүлэх байгууламжийн ажил 1

5. Суурийн ажил 1

6. Хучилтын ажил 1

7. Ус зайлуулах хоолойн ажил 1

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-1

Page 83: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

№ Үндэслэл Ажлын нэр Хэмжих нэгж

Тоо, хэмжээ

8. Гол дээрх гүүрийн ажил 1

9. Ус давуулах далангийн ажил 1

10. Ус шүүрүүлэгч байгуулах 1

11. Хонгилын ажил 1

12. Гүүрэн огтлолцол-зөрлөгийн ажил 1

13. Явган хүн ба унадаг дугуйн замын ажил 1

14. Гэрэлтүүлгийн ажил 1

15. Далан, ухмал болон хажуу налуугийн бэхэлгээний ажил 1

16.Замыг цас, элсний нүүдэл, тошин, уруй, хөрсний нуралт зэргээс хамгаалах ажил 1

17. Замын тохижилтын ажил 1

18. Замын тоноглолын ажил 1

19. Замын тэмдэглэгээний ажил 1

20. Нүүлгэн шилжүүлэх ажил 1

Б. Зам барилгын ажлууд

1. Замын чиг сэргээх

Авто замын нарийвчилсан зургыг боловсруулахдаа замын тэнхлэгийн дагуу 20 метр тутамд, ус зайлуулах хоолойн тэнхлэг, гүүрийн тулгуур суух цэг, ус давуулах байгууламжийн эхлэл, төгсгөлийн цэг гэх мэтээр хэмжиж тусгай программаар зурдаг бөгөөд замын тэнхлэгийг ПК-ээр бэхлэх боловч цаг хугацааны явцад бэхэлгээний гадас унах, геодезийн хайгуулын явцад хэмжилтийн алдаа гарах зэрэг магадлал байх тул юуны өмнө замын чиг, тэнхлэгийг сэргээдэг.

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-2

Page 84: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Мөн барилгын ажил эхлэхийн өмнө тэнхлэгийн 20 метр тутамд болон дээр дурьдсан бүх цэгүүдийг хэмжин шалгаж гадсаар бэхлэхийн зэрэгцээ, байгууламжуудын тэнхлэгийг хэмжин гадаслах зэрэг ажлууд хийгдэнэ.

Замын дагуух реперүүд гол төлөв 1500-2000 метрт бэхлэгдсэн байх тул ажлын реперүүдийг дор хаяж 500 метрт байгуулах шаардлага гарна. Эдгээр бүх ажлуудыг ерөнхийд замын чиг сэргээх гэж нэрлэх бөгөөд ажлын хэмжих нэгжийг бөөнд нь км-ээр тогтооно.

Замын чиг сэргээх ажлын тоо, хэмжээнд үндсэн зам болон туслах зам, түр зам, замын байгууламжууд орно.

2. Талбайн цэвэрлэгээ

Монгол орны нийт нутаг үндсэндээ төрөл бүрийн ургамалын хөрсөөр, янз бүрийн зузаантайгаар битүү бүрхэгдсэн байхын зэрэгцээ өндөр уулын бүс нутаг бул чулуу, мод, сөөг ургасан байх нь элбэг учир талбайн цэвэрлэгээ зйалшгүй хийх хэрэгтэй болдог. Нөгөө талаар хот, суурингийн бүс нутаг суурьшсан учир барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог. Талбайн цэвэрлэгээнд дараах ажлууд орно:

• Ургамалын үе бүхий хөрсийг хуулах, зөөж зайлуулах- м3

• Даац муутай, усанд хөөдөг хөрсийг хуулж, зайлуулах- м3

• Бул чулуу ухаж, зайлуулах-м3

• Бүдүүн мод, өндөр бутыг тайрч, үндэс, хожуулыг ухаж зайлуулах-ш

• Намхан бут сөөгийг огтолж зайлуулах- м2

• Замын хуучин хучилтыг хуулж зайлуулах-м3

• Замын хуучин хайсан төрлийн хашилт зайлуулах- у/м

• Замын мэдээллийн самбар буулган зайлуулах-ш

• Замын тэмдэг буулгаж зайлуулах-ш

• Замын түмбэ ухаж зайлуулах-ш

• Замын зурваст орсон барилга нурааж зайлуулах-м3, эсвэл ширхэг

• Хуучин барилгын талбай цэвэрлэх –м2

• Хуучин хоолой ухаж зайлуулах-ш

• Хуучин гүүр нурааж зайлуулах-у/м

3. Далангийн газар шорооны ажил

Авто замыг байгуулахад ихээхэн хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэдэг тул түүний тоо, хэмжээг маш нарийн тооцоолох шаардлагатайн дээр ажлын явцад гүйцэтгэгч өөрчлөгдөх, замыг хэсэгчлэн барих зэрэг асуудал гардаг тул газар шорооны ажлын тоо, хэмжээг 20 метр тутамд тооцон гаргах шаардлагатай.

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-3

Page 85: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Төсөллөж буй авто зам нь Монгол орны авто замын уур амьсгалын ямар бүсэд байрлаж байгаагаас хамаарч, замын далан нь төрөл бүрийн бүтэцтэй байна. Ус чийг ихтэй газарт тэдгээрийг таслах болон шүүрүүлэх, хөлдөлтийн эсрэг үеүүд байгуулах ба огцом налуу газар суурийг шатлан ухах ажлууд хийгдэнэ. Төсөллөлөгч нь авто замын уур амьсгалын бүстэй нягт уялдаатайгаар далангийн бүтцийг төсөллөх ба ерөнхийдөө замын далангийн газар шорооны ажилд дараах ажлууд орно:

• Зөөлөн материал бүхий ухмалыг экскаватораар ухаж, хөрсийг автосамосвалаар зөөж даланд асгах-м3

• Зөөлөн материал бүхий ухмалыг скрепер, бульдозроор ухаж, хөрсийг даланд шилжүүлэх-м3

• Зөөлөн материал бүхий ухмалыг экскаватораар ухаж, хөрсийг зайлуулж хаях-м3

• Зөөлөн материал бүхий ухмалыг скрепер, бульдозроор ухаж, хөрсийг зайлуулж хаях-м3

• Ухмалын ул хөрсийг автогрейдерээр тэгшлэх-м2

• Далангийн ул хөрсийг автогрейдрээр тэгшлэх

• Замын даланг зөөврөөр байгуулах- м3

• Ухмалын хатуу материалыг тэсэлж, зөөвөрлөн зайлуулах-м3

• Хуучин далангийн налуу болон налуу газар байгуулах далангийн суурийн хөрсийг шатлан ухаж дэвсэг гаргах- м3

• Огцом налуу газар далангийн тулгуур-бэхэлгээ бетон хана байгуулах- м3

• Өндөр далан, ухмалын налууг ургамалжуулах болон бусад аргаар бэхлэх-м3

• Даланд ус, чийг таслах, үл нэвчүүлэх болон шүүрүүлэх үе байгуулах- м3

• Далангийн дээд үед төрөл бүрийн хөлдөлтөөс буюу хүйтнээс хамгаалах үе байгуулах-м3

• Далангийн зохих үед нийлэг тор тавих-м2

4. Ус зайлуулах болон шүүрүүлэх байгууламжийн ажил

• Төсөллөж буй авто зам нь Монгол орны авто замын уур амьсгалын ямар бүсэд байрлаж байгаагаас хамаарч, төрөл бүрийн замын ус зайлуулах болон шүүрүүлэх байгууламжуудыг төсөллөх бөгөөд үндсэндээ дараах ажлууд орно:

• Замын өөрийн ба хажуугийн болон уулын бэхэлгээтэй ба ердийн шуудуу ухаж байгуулах-у/м, эсвэл м3 болон м2

• Шуудууны дор болон хажууд газрын гүний усыг тосож авах шүүрүүлэгч байгуулах-м3

5. Суурийн ажил

• Суурийн доод үе хийх- м3

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-4

Page 86: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Төрөл бүрийн бэхжүүлсэн болон ердийн суурь үе хийх-м3

• Суурь үе дээр шингэн, эмульсэн цацлага хийх-м2

6. Хучилтын ажил

• Босоо болон хэвтээ хашлага тавих-у/м

• Хучилтын захын бетон хавтан тавих-м2, м3

• Хучилтын доод үе хийх-м3, м2

• Хучилтын дээд үе хийх-м3, м2

• Хөвөө байгуулах-м3

7. Ус зайлуулах хоолойн ажил

Ус зайлуулах хоолойн ажлын тоо хэмжээг гаргахдаа амсар, далавчны суурь болон тэдгээрийг цутгахад гол төлөв нэг маркийн бетон орох тул ажлыг нэгтгэж болох ба тус тусад нь тооцоолж ч болно. Хоолойг цутгамалаар хийх тохиолдолд хоолойн хэсгүүдийг угсрах ажлын оронд хэв хашмал хийж арматурын төмрийг угсран тэдгээрийг бетоноор цутгах ажил орно.

• Хоолойн суурийн нүх ухах-м3

• Хоолойн ул хөрс нягтруулах-м2

• Зохистой ширхэглэл бүхий элс хайрганы хольцоор суурь байгуулах-м3

• Хоолойн угсармал хэсэглэл суурин дээр байрлуулах В30, хэмжих нэгж – м3

• Хоолойн суурь болон амсар, далавчны суурь бетон цутгах – м3

• Хоолойн хэсгүүдийг угсарч байрлуулах-м3, у/м, ширхэг

• Хоолойн амсар, далавчны хэсгүүдийг цутгах-м3

• Хоолойн гадаргууд түрхмэл ус тусгаарлагч хийх –м2

• Буцаан дүүргэлт хийж нягруулах –м3

• Ус орох, гарах талын бэхэлгээ хийх –м2

• Далангийн хажуу налууг бэхлэх –м2

• Урсгалын гольдрол, хэвгийг засах –м3

8. Гол дээрх гүүрийн ажил

Ус хуримтлуулах талбайгаас хамаарч гүүрүүдийн урт ба төрөл олон янз бүр байх боловч ажлууд нь ерөнхийдөө ойролцоо байх ба үндсэндээ нэгтгэн томсгосон байдлаар дараах ажлууд орно:

• Голын гольдрол өөрчлөх-м3

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-5

Page 87: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Тулгуур суух газрыг уснаас хамгаалах арга төрөл бүрийн хэмжээ авах, арал байгуулах, гэх мэт-м3

• Гүүрийн төрөл бүрийн суурь байгуулах-м3

• Гүүрийн захын тулгууруудын ажил-м3

• Гүүрийн голын тулгууруудын ажил-м3

• Ригель ба тулах хэсэг байгуулах-м3

• Дам нуруунуудыг бэлтгэх-м3, ширхэг

• Дам нуруунуудыг угсрах-м3, ширхэг

• Хэв гажилтын заадас байгуулах-у/м

• Тэгшилгээ бетон үе хийх-м3

• Дугуй цохигч байгуулах-м3

• Дамжих хавтан бэлгэх, угсрах-м3

• Гүүрийн хайс байгуулах- м3, у/м

• Явган хүний зам байгуулах- м3, у/м

• Ус залах далан байгуулах-м3

• Далан сувгийн бэхэлгээ хийх-м3

• Голын гольдрол засах-м3

9. Ус давуулах далангийн ажил

Ус давуулах даланг гол төлөв цутгамал төмөр бетоноор хийдэг ба дараах ажлууд орно:

• Ус давуулах далан байгуулах газрын гольдролыг засах-м3

• Чулуун дүүргэлтийн суурийн нүх ухах- м3

• Чулуун дүүргэлт хийх-м3

• Далангийн суурь байгуулах-м3

• Арматурын тор угсран байрлуулах-тн

• Далангийн бетон цутган заадас гаргаж, арчилгаа хийх - м3

• Ус ирэх ба гарах талын чулуун бэхэлгээ хийх-м3

• Ус ирэх ба гарах талын бетон бэхэлгээ хийх-м3

• Усны төвшийн заах түмбэ суулгах-ширхэг

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-6

Page 88: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

10. Ус шүүрүүлэгч байгуулах

Ус шүүрүүлэгч байгууламжийг гол төлөв том чулуугаар хийдэг ба дараах ажлууд орно:

• Ус шүүрүүлэгч байгуулах газрын гольдролыг засах-м3

• Шүүрүүлэгчийн суурь байгуулах-м3

• Чулуун дүүргэлтийн суурийн нүх ухах- м3

• Чулуун дүүргэлт хийх-м3

• Ус ирэх ба гарах талын бэхэлгээ хийх-м3

• Усны гүнийг заах тэмдэг суулгах-ширхэг

11. Хонгилын ажил

Авто замын хагас задгай ба болон далд хонгилууд нь олон төрлийн ажилбартай, маш нарийн байгууламж билээ. Нөгөө талаар хонгил нь хөрсний байдлаас шалтгаалж олон төрлийн хийцтэй байыдаг. Эдгээрийн ажлуудын тоо хэмжээг нэлээд нарийн гаргах шаардлагатай боловч ерөнхийдөө томсгосон байдлаар дараах ажлууд орно.

• Хонгилын нүхийг тусгай төхөөрөмжөөр ухах, гарсан хөрсийг зөөж зайлуулах-м3

• Тусгай хашмал, төхөөрөмжийн тусламжтайгаар хонгилын ханыг цутгах-м3

• Хонгилын амсаруудыг цутгах-м3

• Хонгилын ханын гадаргууд төрөл бүрийн гоёл чимэглэлийн өнгөлгөө хийх-м2

• Хонгилд агааржуулалтын систем байгуулах-иж бүрэн

• Хонгилд гэрэлтүүлэг байгуулах- иж бүрэн

• Хонгилд дохиоллын болон хамгаалалтын систем байгуулах-иж бүрэн

12. Гүүрэн огтлолцол-зөрлөгийн ажил

Огтлолцож байгаа авто замуудын ангилал, газар орны байдлаас хамаарч гүүрүүдийн урт ба төрөл олон янз бүр байх боловч ажлууд нь ерөнхийдөө ойролцоо байх ба үндсэндээ нэгтгэн томсгосон байдлаар дараах ажлууд орно:

• Талбайн тэгшилгээ, цэвэрлэгээ хийх-м3

• Гүүрийн төрөл бүрийн суурь байгуулах-м3

• Гүүрийн захын тулгууруудын ажил-м3

• Гүүрийн голын тулгууруудын ажил-м3

• Ригель ба тулах хэсэг байгуулах-м3

• Дам нуруунуудыг бэлтгэх-м3, ширхэг

• Дам нуруунуудыг угсрах-м3, ширхэг

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-7

Page 89: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

• Хэв гажилтын заадас байгуулах-у/м

• Тэгшилгээ бетон үе хийх-м3

• Дугуй цохигч байгуулах-м3

• Дамжих хавтан бэлгэх, угсрах-м3

• Гүүрийн хайс байгуулах- м3, у/м

• Явган хүний зам байгуулах- м3, у/м

• Явах ангийн хучилт хийх-м3, м2

13. Явган хүн ба унадаг дугуй замын ажил

Явган хүний болон унадаг дугуйн замын ажилд дараах ажлууд орно:

• Талбайн тэгшилгээ хийх-м3, м2

• Замын суурь байгуулах- м3, м2

• Захын хашлага суулгах- у/м

• Талбайг зохих материалаар хийх- м3, м2

• Хөвөө хийж нягтруулах- м3, м2

14. Гэрэлтүүлгийн ажил

Авто замын зэрэг, байршлаас хамаарч гэрэлтүүлгийн төрөл, хэмжээ хамаарах ба үндсэндээ дараах ажлууд орно:

• Гэрэлтүүлгийн шон суулгах- ширхэг

• Агаарын болон далд шугам татах-у/м

• Төв шугамд холболт хийх- ширхэг

15. Далан, ухмал болон хажуу налуугийн бэхэлгээний ажил

• Налууг тэгшлэх-м2, м3

• Зургийн дагуу төрөл бүрийн бэхэлгээ хийх-м2, м3

16. Замыг цас, элсний нүүдэл, тошин, уруй, хөрсний нуралт зэргээс хамгаалах ажил

Авто замын зэргээс болон авто зам цаг уурын бүсийн онцлогос болон төсөллөгчийн шийдлээс хамаарч замыг цас, элсний нүүдэл, тошин, уруй, хөрсний нуралт зэргээс хамгаалах ажлын нэр төрлүүд олон янз байх тул нэгдсэн аргачлал хийх нь зохистой бус юм. Иймд төсөллөгч нь замыг байгалын нөлөөллөөс хамгаалах ажлуудын тоо хэмжээг аль болох хялбар хийх хэрэгтэй.

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-8

Page 90: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

17. Замын тохижилтын ажил

Замын тохижилтод дараах ажлууд орно:

• Замын зурвас газарт мод, бут тарих-ширхэг

• Даваатай болон байгалын үзэсгэлэнтэй газруудад овоо, дурсгалын самбар босгох-ширхэг

• Зорчигсод амрах сүүдрэвч, сандал, ширээ бүхий талбай байгуулах-ширхэг, м2

• Хог асгах цэг, бие засах газар байгуулах-ширхэг

• Аймаг, хот руу орох хаалга байгуулах-ширхэг

18. Замын тоноглолын ажил

Замын тоноглолын байршлуудыг км ба ПК-ээр нь гаргаж хүнэгтэд оруулах ба үнсдэндээ дараах ажлууд орно:

• Замын тэмдэг суурилуулах-ширхэг

• Хайсан төрлийн хашилт суурилуулах-у/м

• Мэдээллийн самбар байрлуулах-ширхэг

19. Замын тэмдэглэгээний ажил

Замын тэмдэглээгээнүүдийн байршил буюу эхлэл, төгсгөлийг км ба ПК-ээр нь гаргаж хүнэгтэд оруулах ба үнсдэндээ дараах ажлууд орно:

• Замын тэнхлэг, зурвасын тасралтгүй хэвтээ тэмдэглэгээ хийх-у/м

• Замын тэнхлэг, зурвасын тасралттай хэвтээ тэмдэглээ хийх-у/м

• Гарц, орц, эргэлтүүд, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ хийх-у/м

20. Нүүлгэн шилжүүлэх ажил

Төсөллөж буй авто замын байршлаас хамаарч нүүлгэн шилжүүлэх байгууламжуудын төрөл олон янз байх бөгөөд үнсдэндээ дараах байдлаар хийнэ:

• Буулган зөөж зайлуулах барилга-ш, м3

• Нүүлгэн шилжүүлэх хашаа- у/м, м2

• Нүүлгэн шилжүүлэх газар дээрх ил болон далд инженерийн шугам сүлжээ-у/м

Ажлын тоо хэмжээг бодох аргачлал X.7-9

Page 91: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Долоодугаар хавсралт

Хүснэгт х-7.1. Газар шорооны ажлын нэгдсэн тооцоо.

Хүснэгт х-7.2. Газар шорооны ажлын тооцоо.

№ Зай

Хөрс хуулалт Ухмал Өндөрлөгөө Өөрийн шуудуу Хажуугийн шуудуу Уулын шуудуу

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

Хөнд

лөн

огтл

олы

н та

лбай

Ажлы

н то

о, х

эмжэ

э

1 0 м2 м3 м2 м3 м2 м3 м2 м3 м2 м3 м2 м3 2 20 3 40

Дүн

№ Хоорондын зай

Хөрс хуулалт

Суурийн тэгшилгээ Ухмал Өндөрлөгө

ө Далан,

ухмалын налуу

Өөрийн шуудуу

Хажуугийн шуудуу

Уулын шуудуу

х/н км м3 м2 м3 м3 м2 м3/м м3/м м3/м 1 0-1 2 1-2

Дүн

Ажлын тоо хэмжээ Х.7.х- 1

Page 92: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт х-7.3. Хучлагын ажлын тоо хэмжээ

№ Хоорондын зай

Суурийн доод үе

Бэхжүүлсэн суурийн үе

Хучилтын үе Хөвөө Хажуугийн

хашлага Хажуугийн

хавтан х/н км м3/м2 м3/м2 м3/м2 м3/м2 у/м м3/м2 1 0-1 2 1-2

Хүснэгт х-7.4. Ус зайлуулах хоолойн ажлын тоо, хэмжээ.

Байр

шил

Суу

рийн

нүх

уха

х

Ул х

өрс

нягт

руул

ах

Элс

хай

рган

ы х

ольц

оор

суур

ь ба

йгуу

лах

Төм

өр б

етон

суу

рь

байг

уула

х

Хоол

ойн

хэсг

үүди

йг

суур

ин д

ээр

байр

луул

ах

Амса

р, д

алав

ч цу

тгах

Түрх

мэл

ус

тусг

аарл

агч

хийх

Буца

ан д

үүрг

элт

хийх

Ус о

рох,

гара

х та

лын

бэхэ

лгээ

хий

х

Дала

нгий

н на

луу

бэхл

эх

Голь

дрол

зас

ах

х/н ПК М3 М3 М3 М3 М3 М3 М2 М3 М2 М2 М3

Ажлын тоо хэмжээ Х.7.х- 2

Page 93: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Наймдугаар хавсралт

ЗУРАГ ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН ТАЙЛАН

Авто замын зураг төсөл боловсруулахын тулд хавсралт 2.3.4.5-д дурьдсан эдийн засгийн, байр зүй, материалын болон архелогийн судалгаануудыг хийж тэдгээрийг үндэслэн нарийвчилсан зураг төсөл боловсруулан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийснээр зураг төслийн ажил үндсэндээ дуусах ба төслийн бүх мэдээллийг бэлтгэж зохих байгууллагаар хянуулна.

Дор өгөгдсөн гурван тайлан тооцоог бэлтгэсэнээр төслийн баримт бичиг үндсэндээ бүрдэнэ. Үүнд:

(i) Тайлан (Товч тайлан ба судалгааны тайлангууд)

(ii) Үнэлгээ

(iii) Зураг

Тайлан. Тайлан нь дараах тайлангуудаас бүрдэнэ:

• Товч тайлан

• ТЭЗҮ эсвэл Эдийн засгийн судалгааны тайлан

• Материалын судалгааны тайлан

• Байр зүйн судалгааны тайлан

Төслийн товч тайлан нь дараахь байдлаар мэдээллүүдийг товчлон багтаасан байна.

(a) Нарийвчилсан мэдээлэл: Ажлын нэр, хамрах хүрээ, тухайн газар нутгийн түүх, газар зүй, уур амьсгал, мөн замыг сайжруулах зайлшгүй шаардлагын тухай

(b) Замын шинж чанар: Трасс сонгоход онцгойлон авч үзсэн хүчин зүйлс, хувилбарт трассуудын давуу болон муу талууд, санал болгож буй трассыг сонгосон шалтгаан

(c) Газар эзэмшил: Замын зурвас газар эзэмших төлөвлөгөө болон зураглалыг хэмжилтийн зураг ашиглан бэлтгэх бөгөөд гол төлөв тэнхлэгийн координатаар нь гаргана. Хэрвээ замын трассад нүүлгэн шилжүүлэх байгууламж орж байгаа бол түүний үнэлгээ гаргахын тулд энэхүү зураглалд байршлын ерөнхий мэдээллүүдийг нь оруулах хэрэгтэй.

(d) Карьеруудийн байршил болон тэдгээрээс гарах материал, ажлын талбайгаас хэдэн км-т байрлаж байгаа гэх зэргийг бэлтгэж орон нутгийн эрдэс материал ашиглах тооцоо, төлөвлөгөө тусгана.

Өнөөгийн мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу бол орон нутгийн эрдэс материал ашигласны төлбөрийг орон нутгийн засаг, захиргаа тогтоож улмаар зам тавьж байгаа гүйцэтгэгчээс авч байгаа тул эрдэс материал ашигласны төлбөрийн хэмжээ, эсвэл чөлөөлөх асуудлыг судалгааны шатанд орон нутгийн засаг захиргаанаас тодруулан тохиролцох шаардлагатай.

Зураг төслийн нарийвчилсан тайлан X.8- 1

Page 94: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

Тайлангийн “Замын шинж чанар” гэсэн хэсэгт дараахь зүйлүүдийг багтаана. Үүнд:

(i) Замын тэнхлэгийн байр зүйн болон геологи шинж чанар

(ii) Байгаль орчны хүчин зүйлүүд – Санал болгож буй замын байгаль орчинд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөө. Үүнд агаарын бохирдол, гол горхи бохирдуулах, ус зайлуулах байгууламжын бүтэц, хүрээлэн буй орчин, байгалийн үзэмж, газрын хөрс, ургамал зэрэгт үзүүлэх нөлөөл.

(iii) Барилга байгууламж нүүлгэн шилжүүлэх, эзэмшил газрыг дайран өнгөрөх зэрэгтэй холбоотой саналууд

(iv) Замын хөдөлгөөн – Одоогийн хөдөлгөөн болон ирээдүйн жилийн төлөвлөгөө

(v) Замын хийц болон шаардлагууд – Замын геометр хийц, хучлагын хийц, шаардлагууд

(vi) Ус зайлуулах байгууламж – Судалгаа, хийцийн нарийвчилсан төлөвлөгөө, тохиромжтой хэмжээс дээр буулгасан ус зайлуулах байгууламжын зураг

(vii) Замын ажилд хэрэглэх материал, хүн хүч болон тоног төхөөрөмж – Орон нутаг байгаа нөөцийн боломж ба тохирох байдал, авчрах зай, ашиглах нөхцөлүүд

(viii) Үнэлгээ – Ажлын тоо нэмжээний жагсаалт, ажлын өртөг зардлын үнэлгээ, үнийн өсөлтийг харгалзан үзсэн байдал, бодит болон санхүүгийн магадлашгүй зардал

(ix) Барилгын ажлын төлөвлөгөө – Гүйцэтгэлийн боломжит хугацаа болон ажлыг түргэсгэх болон хугацаанд нь хэрэгжүүлэх боломж

(x) Бусад – Зам засах үед замын хөдөлгөөнийг зохицуулах, ажлын талбайн тохь тухтай байдал гэх мэт

Дээрх өгөгдсөн зүйлүүдийн хийцийн болон тооцооны өгөгдлүүдийг хавсралт болгон оруулна. Төслийн нарийвчилсан тооцоо болон ажлын зургийг багтааснаар төслийн тайлан бүрдэнэ.

Үнэлгээ. Төслийн үнэлгээ буюу замын ажлын төсөвт өртөг нь төслийн санхүүгийн тооцоо юм. Энэхүү үнэлгээнд ажлын талбай дээр хийгдэх талбайн цэвэрлэгээнээс эхлээд барилгын ажил дуусах хүртэлх бүхий л ажил багтсан байна. Ажил тус бүрийн тоо хэмжээг нарийвчилан тооцоолж зохих нэгжээр тодорхойлох хэрэгтэй. Үүний аргачлалыг долоодугаар хавсралтад өгсөн.

Ажлын нэгж үнийг тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгддэг үнэ тарифийг үндэслэн гаргасан байх шаардлагатай. Ямар нэгэн ажлын үнийг тооцож гаргасан тохиолдолд үнийн нарийвчилсан задаргааг боломжийн хирээр гаргавал цаашид ажлыг санхүүжүүлэх талд танилцуулахад илүү тохиромжтой болно. Ойролцоогоор нийт өртгийн 2-оос багагүй хувийг ажлын үед гарч болох магадлашгүй зардалд тооцон нөөцлөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх болон газар эзэмшихэд шаардагдах зардлыг мөн тооцно.

Зургийн иж бүрдэл

Ихэвчлэн дараахь зургууд болон материалыг бэлтгэнэ. Үүнд:

(i) ТЭЗҮ болон эдийн засгийн шинжилгээний тайлан

Зураг төслийн нарийвчилсан тайлан X.8- 2

Page 95: Авто зам төсөллөх БНбД Нэгдүгээр хавсралтrtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf · utilization - Чадавхийн ашиглалт. Хөдөлгөөний

Авто зам төсөллөх БНбД

(ii) Материалын судалгааны тайлан (трассын дагуу болон материалын орд газрын)

(iii) Байр зүйн судалгааны тайлан

(iv) Замын тойм дэвсгэр зураг

(v) Замын трассын нарийвчилсан дэвсгэр зураг

(vi) Дагуу огтлол

(vii) Хөндлөн огтлолуудын зураг

(viii) Газар эзэмших байдлын зураглал

(ix) Ус зайлуулах байгууламжуудын ажлын нарийвчилсан зураг

(x) Дохио, тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалтын ажил ба бусад байгууламжуудын нарийвчилсан зураг

(xi) Материалын орд газрын зураг, схем

(xii) Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

(xiii) Архелогийн судалгаа, дүгнэлт

(xiv) Зам барилгын ажлын техникийн шаардлага

(xv) Ажлын тоо хэмжээ, төсөв зэрэг болно.

Зураг төслийн нарийвчилсан тайлан X.8- 3