Й Л АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010 REPORT 2010.pdf · Нийгмийн...

30
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010 НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА АГУУЛГА 1. Оршил 2. Нийгмийн даатгалын байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилтууд 3. Нийгмийн даатгалын байгууллагын 2010-2012 онд хүрэх үр дүн 4. Төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн /ангиар/ Бүтээгдэхүүний анги 1 - Нийгмийн даатгалын талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулах, аргачлал, журам, заавар, зөвлөмж гаргах замаар төв, орон нутгийн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, - Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлуулах, хуваарилах, сангийн гүйцэтгэлд судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал боловсруулах, - Хуримтлалын сангийн үйл ажиллагааг удирдах, холбогдох шийдвэр гаргах, санал боловсруулах. Бүтээгдэхүүний анги 2 - Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх, сангийн болон үйл ажиллагааны тайлан, тэнцэлд шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах. Бүтээгдэхүүний анги 3 - Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн сангийн болон үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох, - Нийгмийн даатгалын сангуудын орлогыг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, ажил олгогч, даатгуулагчаас шимтгэлийг төлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасан хугацаанд олгох, - Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны зардлын тайлан, тэнцлийг хүлээн авч нэгтгэн гаргах.

Transcript of Й Л АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010 REPORT 2010.pdf · Нийгмийн...

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

АГУУЛГА

1. Оршил

2. Нийгмийн даатгалын байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилтууд

3. Нийгмийн даатгалын байгууллагын 2010-2012 онд хүрэх үр дүн

4. Төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн /ангиар/

Бүтээгдэхүүний анги 1

- Нийгмийн даатгалын талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулах, аргачлал,

журам, заавар, зөвлөмж гаргах замаар төв, орон нутгийн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,

- Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын болон нийгмийн

даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийн

төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлуулах, хуваарилах, сангийн гүйцэтгэлд судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал боловсруулах,

- Хуримтлалын сангийн үйл ажиллагааг удирдах, холбогдох шийдвэр

гаргах, санал боловсруулах.

Бүтээгдэхүүний анги 2

- Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх, сангийн болон үйл ажиллагааны тайлан,

тэнцэлд шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааны үр

дүнг сайжруулах.

Бүтээгдэхүүний анги 3

- Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн сангийн

болон үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох,

- Нийгмийн даатгалын сангуудын орлогыг бүрдүүлж, орлого, зарлагын

гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, ажил

олгогч, даатгуулагчаас шимтгэлийг төлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг хуульд

заасан хугацаанд олгох, - Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны зардлын тайлан,

тэнцлийг хүлээн авч нэгтгэн гаргах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Бүтээгдэхүүний анги 4

- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах,

- Эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлэх, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх

байгууллагатай гэрээ байгуулах, - Санхүүжилт олгох, төлбөр тооцоо хийх, эмчилгээ, үйлчилгээний чанарт

болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хууль сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах.

Бүтээгдэхүүний анги 5

- Гадаад хамтын ажиллагаа, харилцааг шинээр тогтоох, өргөжүүлэх, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах.

Бүтээгдэхүүний анги 6

- Захиргаа, хүний нөөцийг төлөвлөж, бодлогын хэрэгжилтийг хангуулах.

Бүтээгдэхүүний анги 7

- Бүртгэл, мэдээллийн технологи, сургалтын үйл ажиллагааг зохион

байгуулж, хэрэгжилтийг хангуулах.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрхэм зорилго нь нийгмийн даатгалын

хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан, сангийн орлогын эх үүсвэрийг тогтвортой бүрдүүлж хуримтлал бий болгох, иргэн, даатгуулагчид ёс зүйтэй

мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж авах, хуульд

заасан бусад эрхээ бүрэн эдлэх үйлчилгээний таатай нөхцөлийг бүрдүүлэхэд

оршино.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Стратегийн зорилт 1: Нийгмийн даатгалын салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг зохицуулах

Стратегийн зорилт 2: Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлага,

зарцуулалтад хяналт, шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх

Стратегийн зорилт 3: Нийгмийн даатгалын сангуудыг бүрдүүлж, тэтгэвэр,

тэтгэмжийн олголтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Стратегийн зорилт 4: Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Стратегийн зорилт 5: Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх

Стратегийн зорилт 6: Хүний нөөцийн манлайллыг хангах

Стратегийн зорилт 7: Нийгмийн даатгалын салбарыг техник, технологи,

мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2010-2012 ОНД ХҮРЭХ ҮР ДҮН

Хүрэх үр дүн 1 -Нийгмийн даатгалын салбарын урт, дунд, богино хугацааны

стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангаж, нийгмийн даатгалын

сангийн менежментийг боловсронгуй болгох замаар сангийн чадавхийг сайжруулж,

тэтгэврийн шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэн, бодлого, төлөвлөгөө, төлөвлөлт, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулж, сангуудын төсвийн бодлогын

хэрэгжилтийг хангуулсан байна.

Хүрэх үр дүн 2 -Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, сангийн болон үйл

ажиллагааны тайлан, тэнцэлд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагааны үр дүнг сайжруулсан байна.

Хүрэх үр дүн 3 -Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн сангийн болон үйл ажиллагааны нягтлан

бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн

тайлан, тэнцлийг нэгтгэн, дүн шинжилгээ хийн, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөн, ажил олгогч, даатгуулагчаас шимтгэлийг бүрэн төлүүлж, тэтгэвэр,

тэтгэмжийг хуульд заасан хугацаанд олгосон байна.

Хүрэх үр дүн 4 -Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, даатгуулагч,

даатгагч, эмнэлгийн байгууллагын хоорондын эмчилгээ, үйлчилгээнд хяналт тавьж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг эрүүл мэндийн тусламжийн

шинэчлэл, эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүжилттэй уялдуулан

боловсронгуй болгосон байна.

Хүрэх үр дүн 5 - Нийгмийн даатгалын байгууллагын гадаад хамтын ажиллагаа

өргөжсөн байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Хүрэх үр дүн 6 - Нийгмийн даатгалын байгууллагыг мэргэжилтэй боловсон

хүчнээр хангаж, мэргэшүүлж, нийгмийн баталгааг хангахад анхаарна.

Хүрэх үр дүн 7 - Нийгмийн даатгалын системийн цахим тооцооллын техник болон

програм хангамж, нэгдсэн сүлжээ, мэдээллийн сангуудыг бий болгон, бүрдүүлж,

мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, сангийн орлого, зарлага, нэрийн данс болон бусад төрлийн мэдээ, мэдээллийг боловсруулж, тооцоо, судалгаа хийсэн

байна.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 1 ===================

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн

даатгалын багц хуулийг шинэчлэх санал, төслийн үзэл баримтлалыг боловсруулан

холбогдох тооцоолол хийж, төсөлд шинээр оруулах нэмэлт өөрчлөлт, тэдгээрийн

заалт бүрээр шаардлага үндэслэлийг тодорхойлсон ба үе шатны хэлэлцүүлгээр

гарсан санал, дүгнэлтийг тусган ажиллалаа.

Улсын Их Хурлаас баталсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2010 оны 7 дугаар сарын 2-ны

өдрийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,

тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч болон цэргийн

албан хаагчийн цэргийн алба хаасан ба энгийн байгууллагад шимтгэл төлж

ажилласан хугацааг нэгтгэх, түүнчлэн цэргийн алба хаасан хугацааг энгийн

байгууллагад шимтгэл төлж ажилласнаар, мөн энгийн байгууллагад шимтгэл

төлсөн хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож Нийгмийн

даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тухайн иргэнд

өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлалыг тусган өгч хэрэгжүүлэн ажиллаж

байна.

Хүний хөгжлийн сангаас “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль”-

ийн төсөл, танилцуулга, тооцоолол, “Хүний хөгжил сангаас тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, тооцоо хийх журам”, Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг боловсруулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэх хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусгууллаа.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Засгийн газрын 2010 оны “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 241 дүгээр тогтоолын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон 302,2 мянган иргэний тэтгэврийн хэмжээг 30,0 хувиар нэмэгдүүлж, тэтгэврийн нэмэгдэлд 26,4 тэрбум төгрөг зарцууллаа. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгож буй

бүрэн тэтгэврийн доод хэмжээ (81000 төгрөг)-гээр авч байгаа иргэдийн тэтгэврийг 105300 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ (54000 төгрөг)-гээр авч

байгаа иргэдийн тэтгэврийг 70200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2010 оны

10 дугаар сарын 01-ний өдрөөс олгох ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Нийгмийн даатгалын сангийн бие

даасан байдлыг хангах, сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 139 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн

газраас нийгмийн даатгалын санд дутуу олгосон хөрөнгийн хэмжээг тооцож,

Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын

үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч,

эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан

шийдвэрээр 2007 оны жилийн эцсиийн байдлаар 236,3 тэрбум төгрөг байхаар

баталгаажуулав. Энэхүү Засгийн газрын санхүүгийн үүргийн хэрэгжилтийг Сангийн

яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Төрийн сангийн газар, Нийгмийн

даатгалын ерөнхий газар хамтран тооцож, улсын төсвийн хийгээд нийгмийн

даатгалын сангийн санхүүгийн тайланд авлага, өглөгөөр тусгахаар харилцан

тохиролцож, акт үйлдсэн болно. Одоогийн байдлаар улсын төсвөөс тэтгэврийн

даатгалын санд 2008-2009 онуудад 41.7 тэрбум төгрөг, 2010 онд 17,5 тэрбум

төгрөгийг буцаан байршуулаад байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 108 дугаар

тушаалаар “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны харилцааг зохицуулах журам”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх

хуудас”,”Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны дэлгэрэнгүй бүртгэл”,

“Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны нэгдсэн тайлан”, “Тэтгэврийн

даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудсыг шалгуулах хүсэлт гаргах өргөдөл” зэрэг шаардлагатай журам, маягтыг шинэчлэн боловсруулан баталж, уг журмыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлэн мөрдөж байна.

Энэхүү журмын дагуу 407.0 мянган даатгуулагчийн нэрийн дансны мэдээлэх

хуудсыг хэвлэж “Нэрийн дансны мэдээлэх хуудас”-ыг дээрх даатгуулагч, иргэдэд

хүргэж түгээх ажлыг зохион байгуулан хэрэгжүүллээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны

өдрийн 25 дугаар тогтоолоор “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн

үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах журам”-ыг баталснаар

нийгмийн даатгалын үйлчилгээнд иргэдийн сонголтыг өргөжүүлэх, банкны

өрсөлдөөнийг хангах, улмаар үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдлыг дээшлүүлэх хангах нөхцөл боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой арга

хэмжээ боллоо.

Нийгмийн даатгалын хуримтлалын сангийн менежмент, хэрэгжүүлсэн ажил

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн гурав дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн даатгалын сангийн хуримтлал бий болгох, сангийн

орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн даатгалын сангийн

хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр Засгийн газрын бонд худалдан

авах журам”-ыг боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулж,

хэрэгжилтийг хангуулан ажиллав. Энэхүү журмаар Засгийн газрын бонд худалдан

авах, тайлан мэдээ гаргах, түүнд зайлшгүй тусгах мэдээ болон бусад асуудлыг нарийн тусган зохицуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд журмын дагуу Сангийн

яамнаас хаалттай хэлбэрээр жилийн 7,8 хувийн хүүтэй, 546 хоногийн хугацаатай

20 тэрбум төгрөгийн, нээлттэй хэлбэрээр жилийн 7.29 хувийн хүүтэй, 365 хоногийн

хугацаатай 8.0 тэрбум төгрөгийн болон жилийн 7.79 хувийн хүүтэй, 546 хоногийн

хугацаатай 4.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг тус тус худалдан авсан

юм.

Түүнчлэн “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын

сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын

дагуу сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн тодорхой хөрөнгийг банкинд

хадгаламж хэлбэрээр байршуулах, санхүүгийн хэрэгсэлд оруулсны үр дүнд 2009

онд 6 642,6 сая төгрөгийн хүүгийн орлого олж байсан бол, 2010 онд нийтдээ 7

305,5 сая төгрөгийн хүүгийн орлого олсон нь өмнөх оныхоос 9,9 хувиар өссөн буюу 662,9 сая төгрөгөөр сангийн орлогыг нэмэгдүүлсэн.

Мөн Анод банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн

хөрөнгийг буцаан төвлөрүүлэх талаар хуулийн хүрээнд арга хэмжээ авч Нийгмийн

даатгалын ерөнхий газар, Хадгаламж банк болон “Анод банк” ХК нарын хооронд

“Актив пассив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээг үндэслэн

Нийгмийн даатгалын сангийн Анод банк дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламж банк уруу бүрэн шилжүүлж байршуулав.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН

Нийгмийн даатгалын

2010 онд нийгмийн болоннэгж байгууллага, Монгол улсындаатгуулагч хамрагдсан ньшимтгэл төлөгч ажил олгогчийндаатгуулагчдын тоо 48,3

хамрагдсан сайн дурын даатгуулагчдындаатгуулагчаар өсчээ.

График 1. Нийгмийн даатгалын

Хүснэгт 1. Нийгмийн даатгалд

2296.5

62,5 539,7

19 781

2008

Нийгмийн болон эрүүл

Сайн дурын даатгуулагчдын

Заавал даатгуулагчдын

Ажил олгогчдын тоо

Даатгуулагчийн төрлөө

Заавал даатгуулагчдын тоо

Сайн дурын даатгуулагчдын тоо

Эрүүл мэндийн даатгалд

хамрагдсан малчин ,оюутан,

бусад даатгуулагчдын тоо

Эрүүл мэндийн шимтгэлийг төрөөс хариуцах даатгуулагчид

Дүн

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН

ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

даатгалын хамрагдалт

болон эрүүл мэндийн даатгалд 23.3 мянганМонгол улсын нийт хүн амын 84.9 хувь буюу 2

хамрагдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад нийгмийнолгогчийн тоо 2,0 мянган аж ахуйн нэгжээр

48,3 мянган хүнээр нэмэгджээ. Нийгмийндаатгуулагчдын тоо өмнөх оны мөн үеэс

даатгалын хамрагдалт /датгуулагчдын тоо

даатгалд даатгуулагчдын тоо /мян.хүн/

2174.4 2331.3

51,7 63,7 546,0 594,3

21 28723 299

2009 2010

болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан нийт даатгуулагчдын

даатгуулагчдын тоо

даатгуулагчдын тоо

олгогчдын тоо

өөр 2008 2009 2010

тоо 539.7 546.0 580.8

дын тоо 62.5 51.5 63.7

оюутан, 340.8 341.9 380.3

шимтгэлийг даатгуулагчид

1 353.2 1 235.0 1306.5

2 296.2 2 174.4 2331.3

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

АМЬДРАЛЫН БАТАЛГАА

ЙЦЭТГЭЛ

мянган аж ахуй

буюу 2331.3 мянган

нийгмийн даатгалд

нэгжээр, заавал

Нийгмийн даатгалд

еэс 12,0 мянган

датгуулагчдын тоо мян.хүн/

н/

594,3

даатгуулагчдын тоо

2010

580.8

63.7

380.3

1306.5

2331.3

Нийгмийн даатгалын сангийн

2010 оны 4-р улиралдшимтгэлийн орлого төвлөрүүбуюу 49,1 тэрбум төгрөгөөр давуулан

График 2. ДНБ, нэгдсэнорлогын эзлэх хувь

Шимтгэлийн орлого 2009

өссөн байна. Улсын төсвөөсболон цэргийн тэтгэвэрт 170.7

шилжүүлжээ.

6 5

55

,6

2 1

70

,4

453,3

6,9%

20,9%

-

2 000,0

4 000,0

6 000,0

8 000,0

10 000,0

2008

ДНБ

Нэгдсэн т

НД сангийн орлого

ДНБ-д

НДС-ын

орлогын

эзлэх хувь

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН

даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт

улиралд нийгмийн даатгалын таван төрлийнүүлж, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 113,8

р давуулан биелүүллээ.

нэгдсэн төсвийн орлогод нийгмийн даатгалын

орлого 2009 оноос 124,1 хувиар буюу 78,6 тэрбумс 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон

170.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын

6 5

90

,6

8 2

55

,1

1 9

94

,0

3 0

78

,4

453,3 471,4 574,6

7,2%7,0%

20,9%

23,6%

18,7%

2009 2010

ДНБ

Нэгдсэн төсвийн орлого

НД сангийн орлого

Нэгдсэн төсвийн орлогод

НДС-ийн орлогын эзлэх

хувь

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

АМЬДРАЛЫН БАТАЛГАА

рлийн санд 404.1

г 113,8 хувиар

даатгалын сангийн

тэрбум төгрөгөөр

тогтоолгосон иргэдийн

даатгалын санд

574,6

18,7%

0,0%

5,0%

10,0%

15,0%

20,0%

25,0%

свийн орлогод

ийн орлогын эзлэх

График 3. Нийгмийн даатгалын

Нийгмийн даатгалын сангийн32.0 хувийг даатгуулагчийн тсанд олгосон улсын төсвийн санхтөр хариуцах иргэдийн шимтгэлээрбүрдүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сангийн

2010 оны жилийн эцэст нийгмийн3097,7 мянган иргэний тэтгэвэрнийт 488,2 тэрбум төгрөг зарцуулжажиллагаа болон хөрөнгө оруулалтынзарцуулжээ.

График 4. Нийгмийн даатгалын

Нийгмийн даатгалын сангаасдугаар сарын 1-ээс 30 хувиар

0% 20%

2008 он

2009 он

2010 он

30,9

34,1

34,8

2008

ҮА ба Хөрөнгө оруулалтЭрүүл мэнд

Ажилгүйдэл

ҮОМШӨ

Тэтгэмж

420.7

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН

даатгалын сангийн орлогын бүтэц /хувиар

даатгалын сангийн нийт орлогын 34.8 хувийг ажилдаатгуулагчийн төлсөн шимтгэлээр, 29.7 хувийг тэтгэврийн

свийн санхүүжилтээр, 1,9 хувийг эрүүл мэндийншимтгэлээр, 1,6 хувийг алданги, хүү, бусад

даатгалын сангийн зарлага

эцэст нийгмийн даатгалын сангаас (давхардсантэтгэвэр, тэтгэмж төлбөр, тусламж, үйлчилгээний

г зарцуулж, нийгмийн даатгалын байгууллагыноруулалтын зардалд 12,1 тэрбум төгр

даатгалын сангийн зарлага /Тэрбум төг./

даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийгхувиар нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн даатгалын

40% 60% 80% 100%

29,1

31,4

32,0

37,3

31,0

29,7

1,8

1,7

1,9

0,9

1,8

1,6 Ажил олгогчийнтөлсөн шимтгэлДаатгуулагчийнтөлсөн шимтгэлУлсын төсвөөсолгосон хөрөнгөТөр хариуцахиргэдийн шимтгэлБусад орлого

2008 2009 2010

420.7 442.3499.8

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

АМЬДРАЛЫН БАТАЛГАА

хувиар/

хувийг ажил олгогчийн,

тэтгэврийн даатгалын

мэндийн даатгалын

бусад эх үүсвэрээр

давхардсан тоогоор )

йлчилгээний зардалд

байгууллагын үйл

грөгийг тус тус

г./

тэтгэврийг 2010 оны 10

даатгалын тусламж

олгогчийн төлсөн шимтгэл Даатгуулагчийн төлсөн шимтгэл Улсын төсвөөс олгосон хөрөнгө

хариуцах иргэдийн шимтгэл

орлого

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

үйлчилгээний зардлын суурь тариф, оношлогоо, шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, тусламж, үйлчилгээний төрөл болон хөнгөлөлтэй эмийн төрөл

нэмэгдсэн зэрэг нь нийгмийн даатгалын сангийн зардлын өсөлтийн 90 орчим

хувийг эзэлж байна.

Тэтгэврийн даатгалын сан

2010 онд тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн,

тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа 295,3 мянга орчим хүнд 360,4 тэрбум

төгрөг зарцуулсан байна.

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үетэй

харьцуулахад тэтгэвэр авагчдын тоо 2,1 мянган хүнээр, тэтгэвэрт зарцуулсан

хөрөнгө 28,3 тэрбум төгрөгөөр өсчээ.

Хүснэгт 2. Тэтгэвэр авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

Тэтгэврийн төрөл

2008 он 2009 он 2010 он

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө Хүний тоо

Зарцуулсан

хөрөнгө

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар:

Өндөр насны 193,378 233,603.5 196,789 240,264.0 201,600 265,611.8

Тахир дутуугийн 55,000 44,116.5 53,341 43,834.8 52,501 45,333.1

Тэжээгчээ алдсаны 31,549 27,967.7 29,176 25,747.9 27,113 25,085.6

Дүн 279,927 305,687.7 279,306 309,846.7 281,214 336,030.5

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар:

Цэргийн алба хаасны 11,977 19,990.4 12,386 20,635.1 12,598 22,755.2

Тахир дутуугийн 507 561.3 491 542.6 542 586.5

Тэжээгчээ алдсаны 1,021 1,146.2 952 1,064.6 917 1,056.7

Дүн 13,505 21,697.9 13,829 22,242.2 14,057 24,398.4

Бүгд дүн 293,432 327,385.6 293,135 332,088.9 295,271 360,428.9

Засгийн газрын “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн

хэмжээг нэмэгдүүлэх тухай” 241 дүгээр тогтоолоор 2010 оны 10 дугаар сарын 1-

ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг 30 хувиар

нэмэгдүүлэх арга хэмжээнд 26,4 тэрбум төгрөг зарцуулж, бүрэн тэтгэврийн доод

хэмжээг 105,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 70,2

мянган төгрөг, дундаж тэтгэвэр 126,5 мянган төгрөгт тус тус хүрсэн байна.

Тайлант хугацааны эцэст нийт тэтгэвэр авагчдын 16,4 хувь буюу 49,7

мянган иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 60 орчим хувь буюу 180,0 мянган иргэн

тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Нийт өндөр насны тэтгэвэрт зарцуулсан хөрөнгийн 9,5 хувийг хөдөлмөрийн

хэвийн бус /газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд/ нөхцөлөөр тэтгэвэр

тогтоолгосон 16,0 мянган иргэнд 25,2 тэрбум төгрөг, 34,1 хувийг 4 ба түүнээс

дээш хүүхэдтэй 50 нас хүрсэн 86,4 мянган эхийн тэтгэвэрт 100,3 тэрбум олгосон

байна.

Тэтгэвэр олгохтой холбогдож гарсан банкны үйлчилгээний хөлсөнд 201.5

сая төгрөг зарцуулжээ.

Тэтгэмжийн даатгалын сан

Тэтгэмжийн даатгалын сангаас 124.2 мянга орчим даатгуулагчдад 24.2

тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон

амаржсаны, оршуулгын, өвчтөн сахисны тэтгэмж олгожээ. Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үетэй

харьцуулахад 2,9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хүснэгт 3. Тэтгэмж авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

Тэтгэмжийн төрөл

2008 он 2009 он 2010 он

Хүний тоо Зарцуулсан

хөрөнгө Хүний тоо

Зарцуулсан

хөрөнгө

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө

Хөдөлмөрийн чадвар

түр алдсаны

тэтгэмж

74,048 3,649.2 72,554 4,009.6 82,888 4,864.2

Жирэмсний болон

амаржсаны тэтгэмж 22,198 8,107.1 27,141 14,867.2 26,563 15,068.9

Оршуулгын тэтгэмж 11,698 1,737.0 12,514 2,360.5 13,258 4,218.9

Өвчтөн сахисны

тэтгэмж - - 155 3.8 1,523 32.8

Дүн 107,944 13,493.3 112,364 21,241.1 124,23

2 24,184.7

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмжийн зардлын

өсөлтийн 60-100 хувь нь тэтгэмж авагчдын тоо 0,7-10,3 мянган хүнээр өссөнтэй

холбоотой байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчдын дундаж

цалингийн өсөлттэй холбоотойгоор даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны

дундаж тэтгэмж 3,5 мянган төгрөгөөр, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 19,5

мянган төгрөгөөр өмнөх оноос нэмэгдсэн байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан

2010 оны 4-р улиралд тахир дутуугийн болон тэжээгчээ алдсан 7.0 мянган

тэтгэвэр авагчдын тэтгэвэрт 14.6 тэрбум төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсан

796 хүний тэтгэмжид 223,0 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй

холбогдсон төлбөр, рашаан сувилалд ирж, буцах болон рашаан сувиллын зардалд

453,5 сая төгрөг, мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 100,1 сая төгрөг, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлд 592,7 сая төгрөгийг тус тус уг сангаас санхүүжүүлсэн байна. Зардал өмнөх оны мөн үеийнхээс 965,7 сая

төгрөгөөр илүү зарцуулжээ.

Хүснэгт 4. Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө

/сая.төг/

Тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

2008 он 2009 он 2010 он

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө

-Тахир дутуугийн тэтгэвэр 6,425 12,396.6 6,413 12,588.1 6,301 13,325.6

-Тэжээгчээ алдсаны

тэтгэвэр 759 1,278.0 708 1,188.1 701 1,233.1

-Хөдөлмөрийн чадвар түр

алдсаны тэтгэмж 818 219.3 788 206.4 796 223.0

-Хөдөлмөрийн чадвар нөхөн

сэргээхтэй холбоотой

төлбөр

40 50.2 3,103 406.3 28 27.8

-Сувиллын зардал 2,430 199.2

1,585 425,7

-Тахир дутуу болсон

даатгуулагчийн тэтгэврийн

даатгалын шимтгэл

503,4

592,7

-Урьдчилан сэргийлэх арга

хэмжээний зардал 70.0

100.1

-Тэтгэвэр олголтын банкны

үйлчилгээний хөлс 3,8

Бүгд дүн 10472 14,143.3 11012 14,962,3 9411 15,931,8

Нийт зардлын 91.4 хувийг тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны

тэтгэвэр авагчдын тэтгэвэрт зарцуулдаг. Хэдийгээр өмнөх оноос тэтгэвэр

авагчдын тоо буурсан ч тэтгэврийг 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь

нэмэгдүүлснээр тэтгэвэр авагчийн сарын дундаж тэтгэвэр 50,0 мянган төгрөгөөр

нэмэгдэж 211,5 мянган төгрөгт хүрч тэтгэврийн зардал нэмэгдсэн.

Ажилгүйдлийн даатгалын

Тайлант жилд ажилгүажилгүйдлийн даатгалын тэтгэмжтөгрөгийг хөдөлмөр эрхлэлтийнзарцуулсан нь өмнөх онтойбайна. Ажилгүйдлийн тэтгэмжийннэмэгдсэнтэй, нөгөө талаас даатгуулагчийнбайна.

Хүснэгт 5. Тэтгэмж авагчдын

Тэтгэмжийн

төрөл

2008 он

Хүний

тоо

Зарцуулсан

Ажилгүйдлийн

тэтгэмж 7,943

Сургалтын

зардал 819

Хөдөлмөр халамж

үйлчилгээний үйл

ажиллагааны

зардал

Дүн 8,762

График 5. Ажилгүйдлийн

-

150,0

300,0

450,0

600,0

750,0

900,0

1сар 2сар 3сар 4сар

Сая төгрөг

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН

даатгалын сан

үйдлийн даатгалын сангаас 9239,7 саятэтгэмж, 18,3 сая төгрөгийг сургалтын зардалд

эрхлэлтийн албаны үйл ажиллагааны санхонтой харьцуулахад нийт зардал 1.5 дахинтэтгэмжийн нэмэгдэл нь нэг талаас тэтгэмж

талаас даатгуулагчийн дундаж цалингийн өсөлттэй

авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

2008 он 2009 он

Зарцуулсан

хөрөнгө

Хүний

тоо

Зарцуулсан

хөрөнгө Хүний тоо

3,106.1 11,203 6,079.1 10,931

39.7 665 33.2 363

48.4

48.4

3,194.2 11,868 6,160.7 11,294

йдлийн тэтгэмж /сараар, сая.төг/

4сар 5сар 6сар 7сар 8сар 9сар 10сар 11сар

2008 он 2009 он

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

АМЬДРАЛЫН БАТАЛГАА

9239,7 сая төгрөгийг зардалд, 48,4 сая

ажиллагааны санхүүжилтэд

дахин нэмэгдсэн

тэтгэмж авах хоног лттэй холбоотой

2010 он

тоо Зарцуулсан

хөрөнгө

9,239.7

18.3

48.4

11,294 9,306.3

11сар 12сар

2010 он

Нийгмийн даатгалын шимтгэлийн

Нийгмийн даатгалын шимтгэлийнсая төгрөгт хүрч, нийт шимтгэлийнбайгууллагуудын авлага эзэлж

График 6. Нийгмийн даатгалын

Нийт авлагын 33,0 хувийгэзэлж байна. Нийгмийн даатгалынонтой харьцуулахад 0.8 пунктээр

Нийгмийн даатгалын байгууллагуудынгүйцэтгэл

Нийгмийн даатгалын байгууллагуудын9649.0 сая төгрөг зарцуулж, тУрьд онтой харьцуулахад зардал

Нийт зардлын 71.1% буюузардал, 15.9% буюу 1534.0 сая831.7 сая төгрөг нь ажил олгогчоос426.8 сая төгрөг нь тогтмол зардал

Хүснэгт 6. Нийгмийн даатгалын гүйцэтгэл/сая.тө

Үзүүлэлт

Үйл ажиллагааны зардал Үүнээс

-Цалингийн сан, нийгмийн даатгалын шимтгэл

-Бараа үйлчилгээний бусад зардалХөрөнгө оруулалт

Дүн

14,1 17,7 17,5 18,4

1.01-нд 2 сар 3 сар 4 сар

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН

даатгалын шимтгэлийн авлага, барагдуулалт

даатгалын шимтгэлийн авлага 2010 оны жилийн эцсээрнийт шимтгэлийн авлагын 91.6 хувийг ажэзэлж байна.

даатгалын шимтгэлийн авлага /Сараар, тэрбум

хувийг урсгал авлага, 67 хувийг хуримтлагдсандаатгалын шимтгэлийн орлогод эзлэх авлагынпунктээр буурсан байна.

даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны т

даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны зардалд, төлөвлөсөн зардал 138.8 сая төгрөг хэмнэгдсэн

харьцуулахад зардал 371.6 сая төгрөгөөр нэмэгджээ.

буюу 6856.5 сая төгрөг нь ажиллагчидтай1534.0 сая төгрөг нь бараа үйлчилгээний зардалажил олгогчоос олгох бусад тэтгэмжийн зардал

тогтмол зардалд тус тус зарцуулагджээ.

даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлынөг/

2008 он 2009 он 2010 он

нээс: 8,604.6 9,277.4 9649,0

даатгалын

зардал

6,339.5 6,124.6 6856,5

2,265.1 3,152.8 2792,5

2,609.8 2,675.9 2426,7

11,214.4 11,953.3 12075,7

18,4 20,0 19,6 19,9 20,9 20,1 20,6

4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

АМЬДРАЛЫН БАТАЛГАА

жилийн эцсээр 14053,2

хувийг аж ахуйн нэгж

тэрбум. Төг/

хуримтлагдсан авлага

авлагын хувь 2009

төсвийн

зардалд 2010 онд

хэмнэгдсэн байна.

ажиллагчидтай холбоотой

зардал, 8.6% буюу зардал, 4.4% буюу

зардлын

2010 он

9649,0

6856,5

2792,5

2426,7

12075,7

19,2

14,1

11 сар 12.31

нд

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 2 ===================

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, МОНИТОРИНГ

Тайлант хугацаанд нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх ажлыг дараах чиглэлээр зохион

байгуулж, үр дүнг тооцон ажиллалаа. Үүнд:

1. Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулиудыг зөв хэрэгжүүлэх, ажил төрлийн холбогдолтой заавар, журам,

аргачлал, завлөмжийн төсөл боловсруулан зохих шийдвэрийг гаргуулан

хэрэгжилтэнд хяналт тавих, 2. Системийн хэмжээнд цахим нийгмийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх

ажлын хүрээнд шимтгэл төлөлтийн тайлан, тооцооны үндэслэл,

мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг цэгцэлж сайжруулах, даатгуулагчдын

нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлтийг нягтлан шалгаж баталгаажуулах ажлыг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулах,

3. Орон нутагт зохион байгуулж хийсэн шалгалтын болон хэлтсүүдийн

дотооддоо хийсэн хяналт, шалгалтын үр дүнг нэгтгэх, түүний мөрөөр

тодорхой арга хэмжээ авч хэрэгжилтэнд хяналт тавих, мэргэжил арга зүйн

туслалцаа дэмжлэг үзүүлэх, байцаагч, ажилтнуудын ёс зүйг сахиулах, ажлын хариуцлагыг сайжруулах, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлж,

ажил олгогч, даатгуулагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэх,

Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Нийгмийн даатгалын хууль

тогтоомжийн хэрэгжилтийг Баянгол дүүрэг, Булган, Хэнтий, Ховд, Увс, Завхан,

Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд шалгах ажлыг батлагдсан удирдамжийн хүрээнд зохион байгуулж, дүнг Газрын даргын

зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, ажлын

хариуцлага сахилгыг сайжруулах чиглэлээр Газрын даргын тушаал гаргуулж

тушаалыг холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж

ирлээ. Шалгалтанд дээр дурьдсан 8 аймгийн 24 сум, 1 дүүргийн 5994 ажил

олгогчийн шимтгэлийн тайлан тооцооны баримт, материал болон 8162 тэтгэврийн

хувийн хэрэг, материал, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын

үндэсний төв болон 41 ажил олгогчийг тус тус хамруулсан бөгөөд нийт 151, 5 сая

төгрөгийн акт тогтоож, уг төлбөрийн 52.7 хувь буюу 79,9 сая төгрөгийн төлбөрийг барагдуулах арга хэмжээ авлаа. Илэрсэн төлбөрийн дүнг өмнөх онтой

харьцуулахад 40 хувиар буурсан байна. Түүнчлэн 2010 онд нийгмийн даатгалын

дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалт, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд

Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчийн нэрэмжит үзлэгийг зохион

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

байгуулж хэрэгжүүлсэн бөгөөд үзлэг, шалгалтын явц, үр дүнг урьдчилсан

байдлаар 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нэгтгэж үзэхэд ажил олгогчийн 82.6 хувь,

даатгуулагчийн 73.9 хувийг тус тус хамруулаад байна.

Мөн аймаг, орон нутагт геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа

эрхэлж буй байгууллагууд болон жолооны сургуулиудыг нийгмийн даатгалд бүрэн

хамруулах зорилгоор тэдгээрийн судалгааг нарийвчлан гаргаж шимтгэл төлөлтийн

тооцоог нэгдсэн удирдамжийн дагуу шалгуулж үр дүнг тооцож ажиллалаа.

Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдийн дотоодын

хяналт шалгалтын 2010 оны IY улирлын тайлангийн нэгтгэлээс үзэхэд орон

нутгийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн хийсэн шалгалтаар тайлангийн

хугацаанд нийтдээ 1 952 188.9 мянган төгрөгийн төлбөр, зөрчил илэрч, оны эхний

үлдэгдлийг оролцуулсан нийт дүнгээс 1864858.7 мянган төгрөгийн төлбөрийг буюу 87.9 хувийг барагдуулж санд төвлөрүүлсэн байна.

Батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь чанартай,

шуурхай хэрэгжүүлэх зорилт тавин ажилласны зэрэгцээгээр системийн хэмжээнд

Нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалт, мэдээллийн

сангийн бүрдүүлэлтэд Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчийн нэрэмжит үзлэгийг зохион байгуулж, хяналт, шалгалтын ажлын нэгдсэн журам боловсруулж

батлуулан мөрдөж улмаар хяналт, шалгалтын холбогдох тайлан, мэдээний маягт, тайлан гаргах аргачлалыг шинэчлэн боловсруулж орон нутгийн нийгмийн

даатгалын байгууллагуудад хүргүүлэн тайланг шинэчилсэн маягтаар гаргуулан

нэгтгэж хэвшүүлсэн нь ажлын үр дүнд эерэгээр нөлөөлжээ.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 3 ===================

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮ БҮРТГЭЛ, ТАЙЛАН ТЭНЦЭЛ

“Цахим нийгмийн даатгалын үйлчилгээ-2010 жил”-ийн хүрээнд төв, орон

нутгийн нийгмийн даатгалын байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн

тайлан, мэдээг цахим хэлбэрээр хүлээн авч, хуулийн хугацаанд Нийгмийн

даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн

яаманд хүргүүлэв.

Сангийн сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2006

оны 18/03 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын санд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх заавар”, “Нийгмийн даатгалын санд

хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал”-ын хэрэгжилтийг төв, орон

нутгийн нийгмийн даатгалын байгууллагад үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөх, хууль,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

тогтоомжийн өөрчлөлтөнд нийцүүлэн боловсронгуй болгох зорилгыг мэргэжлийн

түвшинд, салбарын хэмжээнд, харилцан туршлага солилцох, хүн хүч, хөрөнгө

мөнгөний хэмнэлттэйгээр зохион байгуулан ажиллав.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хамтран төв, орон нутгийн

нийгмийн даатгалын байгууллагын нягтлан бодогч нарын дунд мэргэшсэн нягтлан

бодогчийн эрх олгох сургалт, шалгалтыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос Улсын Засгийн

газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт:

Нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн Газар, Бүгд

Найрамдах Солонгос Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсад гэрээгээр ажиллаж байгаа 7750 иргэн тэтгэврийн даатгалд хамрагдав.

Үүнээс 2010 онд 1337 иргэнийг шинээр даатгалд хамруулав.

Тайлант хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаа

монгол иргэдээс тэтгэврийн даатгалын санд 1,3 тэрбум төгрөгийг оруулсан

байна.

Бүгд Найрамдах Солонгос улсын Үндэсний тэтгэврийн албанаас тэтгэврийн

даатгалын шимтгэл буцаан авах эрх үүсч, журмын дагуу баримтаа бүрдүүлсэн 290

иргэнд 340,2 сая вонныг буцаан олгосон. Шимтгэл буцаан олголтонд хамрагдсан

иргэдээс 220 хүнийг шилжүүлэн даатгалд хамруулж, 18,2 сая төгрөгийг тэтгэврийн

даатгалын сан төвлөрүүлэв.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 4 ===================

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨЛБӨР ТООЦОО

2010 онд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн, төлбөрийн аргыг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх

зарчимд шилжсэнээр энэхүү чиглэлээр дор дурдсан ажлыг зохион байгууллаа.

Үүнд:

1.Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 407/265/159 тоот хамтарсан тушаалаар даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг шинэчлэн баталсанаар 2009 онтой харьцуулахад:

• аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн зардал-5.0 хувиар;

• уламжлалт анагаах ухааны төвийн зардал-60.0 хувиар;

• рашаан сувиллын зардал-21.9 хувиар;

• сум дундын эмнэлгийн зардал-4 дахин ;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

• хувийн хэвшлийн эмнэлгийн зардал-2.4 дахин тус тус өссөн.

2.Эрүүл мэндийн сайдын “Жагсаалт, журам батлах тухай” 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар 2010 онд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн арга болон зардал тооцох журамд доорхи өөрчлөлтүүд шинээр орсноор хэрэгжилтийг ханган ажиллалаа. Үүнд:

• Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний

зардлыг 2006 оны 7 дугаар сарын 1-нээс 1500 гаруй өвчнийг өртөг ойролцоо 18 оношийн бүлгээр санхүүжүүлж байсныг 2010 оноос эхлэн

115 оношийн хамааралтай бүлэгт ангилж, дундаж өртгийн жинг 0.9942

буюу 2009 онд баримталж байснаас 8.1 хувиар нэмэгдүүлсэн;

• Эмнэлгийн байгууллагуудыг тусламж, үйлчилгээг шатлалгүй байхаар

зохицуулсан;

• Тохиолдлоор санхүүжүүлж байсан рашаан сувилал, хувийн болон сум

дундын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны төвөөр үйлчлүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг оношийн хамааралтай

бүлэгт шилжүүлэн санхүүжүүлэх болсон;

• Оношлогоо, шинжилгээ болон удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээний төрлийг даатгалын

сангаас санхүүжүүлж эхэлсэн;

3.Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2010 оны “Эрүүл мэндийн

даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн тухай” 03 тоот тогтоолоор

зайлшгүй шаардлагатай 107 нэр төрлийн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 365 болгон өргөжүүлж, даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэв.

4.Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний

зардлын 2010 оны дээд хязгаарыг 1 112 000 төгрөгөөр шинэчлэн Эрүүл мэндийн

даатгалын салбар зөвлөлийн 2010 оны 04 тоот тогтоолоор тогтоосон нь өмнөх оноос 22,2 хувиар өссөн. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь

хариуцдаг даатгуулагчийн шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тооцоо,

судалгааг хийж, Сангийн яаманд санал боловсруулан хүргүүлсний дагуу эдгээр

иргэдийн эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн сарын хэмжээг Засгийн

газрын 2009 оны 374 дүгээр тогтоолоор 500 төгрөг байсныг 670 төгрөгөөр

шинэчлэн тогтоосноор шимтгэлийн орлого өмнөх оныхоос 34,8 хувиар өслөө.

Эрүүл мэндийн даатгалын санд нийт дүнгээр 90.1 тэрбум төгрөгийн орлого

бүрдүүлсэн нь 2009 онтой харьцуулбал 24,2 хувиар нэмэгджээ.

Тайлант онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 2675.0

мянган даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 78,1 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оныхоос 21,2 тэрбум төгрөгөөр буюу 37,2 хувиар, тусламж

үйлчилгээ авсан хүний тоо 921,0 мянган хүнээр буюу 53,0 хувиар тус тус өссөн нь

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ нэмэгдсэнээс гадна оношлогоо, шинжилгээ болон удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний төрөл шинээр нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрлийг өртөг ойролцоо 18 оношийн бүлгээр санхүүжүүлж байсныг 115 оношийн

хамааралтай бүлгээр санхүүжүүлэх болсон ба дундаж өртгийн жин нь өмнөхөөс 8.1 хувиар, үнийн хөнгөлөлт олгодог зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл

өргөжин 365 болж, эмийн үнэ дунджаар 35,0 хувиар тус тус өссөн зэргээс

шалтгаалсан байна.

Хүснэгт 7. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авсан хүний

тоо, зарцуулсан хөрөнгө

Тусламж,

үйлчилгээний төрөл

2008 он 2009 он 2010 он

Хүний

тоо

/мян. хүн/

Зарцуулсан

хөрөнгө

/сая. төг/

Хүний

тоо

/мян. хүн/

Зарцуулсан

хөрөнгө

/сая. төг/

Хүний

тоо

/мян. хүн/

Зарцуулсан

хөрөнгө

/сая. төг/

Хэвтэн эмчлүүлэх 356.0 39981.0 340.0 47500.5 334.7 55208.0

Амбулатори 920.0 8605.5 853.7 6306.3 1259.3 11711.4

Өдрийн эмчилгээ 4.6 178.8 3.7 145.6 17.2 1766.8

Оношлогоо,

шинжилгээ 0 0 417.8 3846.2

Уламжлалт эмчилгээ 0 0 18.7 1467.6

Хөнгөвчлөх эмчилгээ 0 0 0.3 20.0

Нөхөн сэргээх үйлчилгээ/сувилал/

31.2

1190.8

36.7

1507.6

42.0

2062.1

Эмийн үнийн

хөнгөлөлт

306.0

884.3

502.4

1482.6

567.4

2045.4

Дүн 1617.8 50840.4 1736.5 56942.6 2657.5 78127.4

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаар:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн

магадлах төв комисс, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд орон

нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ажилладаг. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв болон орон нутгийн 33 комисс, 325 орон тооны бус, орон тооны 3 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангаж, тэдгээрийн ажлыг шалган зааварлан, эмнэлэг хөдөлмөрийн

магадлалын талаар гарсан маргаантай асуудлыг магадлан шийдвэрлэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Хүснэгт 8. Хөдөлмөрийн чадвах алдалтын хувь, хугацаа тогтоолгосон

иргэд

Он Нийт

хүний тоо

Үүнээс

Нийгмийн

халамжийн

сангаас

Нийгмийн

даатгалын

сангаас

Үүнээс: Мэргэжлээс шалтгаалсан

өвчний улмаас

2008 97201 38452 58749 5049

2009 99514 42075 57439 5400

2010 101760 45015 56745 5354

Тайлант хугацаанд хөдөлмөрийн чадвар нь сэргэсэн буюу сайжирсан 6353

хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалж, 1883 хүн орон нутаг хооронд шилжин суурьшсан байна.

Хүснэгт 9. Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагч

иргэд /Хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар/

Хөдөлмөрийн чадвар

алдалтын хувь 2008 2009 2010

70-аас дээш 17 952 17 468 17 192

50-69 40 775 39 966 39 528

40-49 2 5 25

Бүгд 58 729 57 439 56 745

Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан

өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын зонхилох төрлийн өвчлөлийг авч

үзвэл сэтгэц зүйн хямрал 16,4 хувь, мэдрэлийн өвчин 15,7 хувь, яс булчингийн

системийн ба холбоос эдийн өвчин 8,0 хувийг тус тус эзэлж байна.

Хүснэгт 10. Хөдөлмөрийн чадвар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд

/Ажил, мэргэжлийн салбараар/

Салбар 2008 2009 2010

1.Төр захиргаа, олон нийтийн

байгууллага 2868 2897 2964

2.Боловсрол, эрүүл мэнд 6595 6631 6645

3.Соёл, шинжлэх ухаан 920 924 921

4.Хүнд үйлдвэр, геологи, уул

уурхай 6067 6317 6312

5.Хөнгөн ба хүнсний үйлдвэр 5167 5076 5024

6.Барилга, зам тээвэр, холбоо 8919 8549 8542

7.Хөдөө аж ахуй 22678 23611 25039

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

8.Худалдаа, нийтийн аж ахуй

үйлчилгээ 3281 3238 3258

9.Бусад 2254 196 43055

10.Нийгмийн халамжийн

сангаас тэтгэвэр авагч 38452 42075 Үүнээс: 45015

Дүн 97201 99514 101760

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан

тохиолдолыг өвчний ангилалаар авч үзвэл амьсгалын эрхтний өвчин 61.4 хувь,

мэдрэлийн систем ба мэдрэхүйн эрхтний өвчин 21.4 хувь, хордлого 8.2 хувийг буюу эдгээр эрхтэн системд мэргэжлийн улмаас нөлөөлж үүссэн өвчлөл бүх өвчлөлийн 91.0 хувийг эзэлж байна.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 5 ===================

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНСУ-ын Ажилчдын халамж үйлчилгээ, нөхөн олговрын газартай 2009 оны

9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан “Үйлдвэрлэлийн ослын даатгалын салбарт хамтран ажиллах” харилцан ойлголцлын санамж бичгийн биелэлтийг хангах зорилгоор хоёр байгууллагын удирдлага БНСУ-д албан ёсны уулзалт хийж,

мэргэжилтэн солилцох, туршлага судлах, сургалт зохион байгуулах, мэдээллийн

технологийг сайжруулах асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөгөө гарган

ажиллалаа.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчид Монгол Улсад

айлчлал хийх үеэрээ манай салбарт 100 ширхэг компьютер хандивлав.

Мөн БНСВьетнам улсын Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран

ажиллах гэрээний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар болоод нийслэл,

дүүргүүдийн газар, хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн аялалын баг танилцах аялалд,

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон дүүргүүдийн нийгмийн даатгалын

хэлтсийн 6 ажилтан БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан

байна. Цаашид ч энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт ажилтан албан хаагчдаа хамруулах төлөвлөгөөтэй байна.

БНХАУ-ын Хүний Нөөц, хөдөлмөрийн яамны харъяа Нийгмийн даатгалын

байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага судлах

зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд хоёр байгууллагын

удирдлагын түвшингийн уулзалт Бээжин хотноо болж 2011 онд хамтын

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

ажиллагааны Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар

боллоо.

Мөн Тайланд улсын Үндэсний эрүүл мэндийг хамгаалах байгууллагын

төлөөлөгчдийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулсанаар

хоёр байгууллагын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдаж, цаашид тус байгууллагатай эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах боломж

бүрдэж, Сингапур Улсад хамтран ажиллах талаар анхны санал тавьсанаар тус улс энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч, 2011 онд нийгмийн даатгалын

хуримтлалын тогтолцооны чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах боломжтой болоод байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн албан хаагчдын

мэргэжил чадварыг дээшлүүлэх, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор

Бүгд найрамдах Энэтхэг улсад 6 хүн, Италид 1 хүн холбогдох сургалтанд

хамрагдлаа. БНСУ, Турк, Америк, Хонг-Конг улсуудад болсон удидах албан

тушаалтнуудын уулзалт, хуралдаан, дугуй ширээний яриллагад Нийгмийн

даатгалын удирдлагууд оролцов.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 6 ===================

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

ХАНГУУЛАХ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 352 дугаар тушаалаар

Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтэц, албан тушаалыг шинэчлэн баталсны

дагуу нийгмийн даатгалын ерөнхий газар нь 5 газар, 3 хэлтэс, 1 албатайгаар нийт 85 орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

“Цахим нийгмийн даатгалын үйлчилгээний жил” –ийн хүрээнд нийгмийн

даатгалын үйлчилгээг хөнгөвчлөх, даатгуулагчид ил тод нээлттэй болгох ажилд

ахиц гарч, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээгээр 2.91 гэсэн

индексээр хоёрдугаарт эрэмбэлэгдэв.

Хүний нөөцийн бодлого, сургалтын талаар

Íèéãìèéí äààòãàëûí áàéãóóëëàãûí áîëîâñîí õ¿÷íèéã ñóðãàæ õºãæ¿¿ëýõ,

òýäíèé íèéãìèéí áàòàëãààã äóíä õóãàöààíä òîãòìîë õàíãàõ, óð ÷àäâàðòàé áîëîâñîí

õ¿÷íèéã áýõæ¿¿ëýõ çàìààð Íèéãìèéí äààòãàëûí ¿éë àæèëëàãààíû çîðèëãî

çîðèëòûã õàíãàõ çîðèëãîîð Нийгмийн даатгалын байгууллагын дунд хугацааны “Хүний нөөцийн төлөвлөлтийн баримт бичиг”-ийг боловсруулан батлахààð

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

судалгааны ажлуудыг хийж, төслийг боловсруулан Газрын даргын зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн, баталгаажуулж, хэрэгжүүлэх ажлыг төв, орон нутгийн Нийгмийн даатгалын байгууллагад зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын газар, хэлтсийн хүний нөөцийн

шилжилт хөдөлгөөний улирлын мэдээний маягтыг шинэчлэн боловсруулж, аймаг дүүргүүдэд хүргүүлэн шинэ маягтаар мэдээгээ авч эхэлсний дагуу хүний нөөцийн

мэдээллийн програмд Нийгмийн даатгалын ерөнхий газарт шинээр ажилд орсон

албан хаагчдын мэдээллийг оруулж, халагдсан, шилжсэн, чөлөөлөгдсөн, нийгмийн

асуудлаа шийдүүлсэн, шагнал авсан ажилтан, ажилчдын мэдээллийн баяжилтыг нэмж, албан хаагчдын хувийн хэрэгт зэрэг дэв олгосон шийдвэр, шагнал олгосон

тушаал, шагналын хуулбар, сургалтад хамрагдсан сертификат зэрэг материалыг тухай бүр хувилан хувийн хэргийн баяжилтыг тогтмол хийн ажиллав.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн, албан хаагчдыг гадаад

улс орнууд болон дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зорилтын

хүрээнд 2010 оны сургалтын төлөвлөгөөг боловсруулан гаргаж, мөрдөн ажиллаа.

Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 6 хүн, Италид 1 хүн

мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа. Удирдлагын академиас зохион

байгуулж байгаа Засгийн газрын захиалгаар мастерийн гаригийн ангид 2 ажилтан,

мөн богино хугацааны сургалтанд 9 албан хаагчийг тус тус хамруулав.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран мэргэшсэн

нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтанд хот, хөдөөгийн 29

нягтлан бодогч суралцаж, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг өглөө.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудыг 2010 онд англи хэлний

богино болон дунд хугацааны сургалтанд хамруулах зорилгоор SDA, Talk Talk

English сургалтын төвд, Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран тусгай анги

нээж давхардсан тоогоор 35 хүнийг суралцуулав.

Төрийн албаны зөвлөл, Шведийн төрийн захиргааны олон улсын институтын

хамтран хэрэгжүүлж буй “Суралцагч байгууллагыг хөгжүүлэгч манлайлал

сургалтын хөтөлбөр” төслийг хамтран зохион байгуулж, “Төрийн албаны

манлайллын ёс зүй” сэдэвт 4 өдрийн сургалтанд тус газар болон Нийслэлийн

нийгмийн даатгалын газар, төвийн 5 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийт 25 ажилтан оролцов.

Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын байцаагчийн сургалтыг 2010 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газарт зохион байгуулж уг сургалтанд 20 аймгийн 85 сумын 87 нийгмийн даатгалын

байцаагчид хамрагдан Нийгмийн даатгалын бодлого, шинэчлэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон үйл ажиллагаа, зохион

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

байгуулалтын арга хэмжээний талаар эрх зүй болон онол-практикийн мэдлэгээ

дээшлүүлэв.

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтанд орон нутгийн нийгмийн

даатгалын хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнууд оролцлоо.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар нийт 25 хүн

“Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр, 23 хүн

“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хүндэт жуух бичиг”-ээр, Нийгмийн

даатгалын ерөнхий газрын шагналаар нийт 43 байцаагчийг “Хүндэт ажилтан цол

тэмдэг”-ээр, 55 байцаагчийг нийгмийн даатгалын байгууллагын “Жуух бичиг”-ээр

тус тус шагнагдлаа.

Төрийн захиргааны зарим албан хаагчдад зэрэг дэв олгуулах санал

боловсруулан Төрийн албаны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 75

дугаар тушаал гарч 6 албан хаагчид шинээр, 5 албан хаагчийн зэрэг дэвийг ахиулан олгуулсан.

Мэдээлэл, сурталчилгааны ажлын талаар

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь салбарын хэмжээнд 2010 оны

мэдээлэл, сурталчилгааны ажлын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан,

хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан.

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны болон иргэд,

даатгуулагчдад үзүүлж буй үйлчилгээ, мэдээлэл, сурталчилгаа хийхэд

шаардлагатай анхдагч мэдээллийг авах зорилгоор нийгмийн даатгалын

хэлтсүүдийн үйлчлүүлэгч нийт 4100 гаруй иргэдээс “Үйлчилгээний байдлын тухай

судалгаа”, 938 иргэнээс “Идэвхжүүлэлтийн судалгаа”, их, дээд сургууль,

мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн 2304 суралцагчдаас “Эрүүл

мэндийн даатгалын үйлчилгээний тухай” гэсэн 3 чиглэлээр судалгааг нийслэлийн 6 дүүрэг бүрээс түүвэрлэн авч, нэгтгэн үнэлгээ дүгнэлт гаргаж

ажиллалаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд нийгмийн даатгалын

тухай ойлголт, эрх зүйн мэдлэг олгох, холбогдох хууль, дүрэм, журмыг сурталчлах ажлыг ТВ-9 телевизтэй хамтран зохион байгуулж, “АХА” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийн 11 дугаарыг бэлтгэж, олон нийтэд хүргэв.

Иргэдэд нийгмийн даатгалын талаарх ойлголт, эрх зүйн мэдлэг олгох, холбогдох хууль дүрэм, журмыг сурталчлах зорилгоор “Эх орон” телевизтэй

хамтран “Таны төлөө – Нийгмийн даатгал” нэртэй 20 минутын цуврал бие даасан

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

нэвтрүүлгийн 18 дугаарыг бэлтгэн явуулж, тус телевизээр 18 удаагийн давталтаар

нийт 36 удаагийн нэвтрүүлэгийг зохион байгууллаа.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “ММ” агентлагтай

хамтран “Нийгмийн даатгал бидний амьдралд” нэртэй 20 минутын цуврал

нэвтрүүлгийн 4 дугаарыг бэлтгэн явуулж, тус телевизээр болон ТВ-5 телевизээр 7

удаагийн давталтаар нэвтрүүлэгийг хийлээ.

Нийгмийн даатгалын лавлах-1289 дугаарын утсыг үүрэн телефоны

операторуудын сүлжээнд үүсгүүлэх талаар Мобиком, Скайтел, Юнител, Жи-

Мобайл зэрэг 4 үүрэн телефоны операторуудтай холбогдох гэрээг байгуулснаар

дээрх сүлжээнүүдэд лавлах утас 1289 дугаарыг үүсгүүлсэн. Тусгай дугаарыг олон

нийтэд мэдээлэх сурталчилгааны загварыг боловсруулан гаргаж, өдөр тумын 4

сонин, www.olloo.mn цахим хуудсаар дамжуулан 42 удаагийн давталтаар

сурталчилгааны идэвхжүүлэлтийг хийсэн.

Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 68 жилийн

ойд зориулсан “Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” сэдэвт нийтлэлийн

уралдааныг нийт идэвхтэн бичигч, сэтгүүлч, зохиолч, сэтгүүлчдийн дунд зарлан,

дүгнэж, бүтээлийн эздэд өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Санхүүгийн мэдээ сонинтой хамтран ажиллаж сангийн болон үйл

ажиллагааны санхүүгийн тайлан, мэдээний тоймыг бэлтгэж тогтмол нийтлүүлэв.

Нийгмийн даатгалын тухай хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан

тогтоол, дүрэм, журам, заавар, аргачлалыг хэвлэлээр мэдээ, мэдээлэл, нийтлэл,

ярилцлага хэлбэрээр нийт 142 удаа сурталчилав. Үүнд:

1. Үндэсний шуудан 16

2. Үнэн 22

3. Улаанбаатар таймс 15

4. Зууны мэдээ 5

5. Өдрийн сонин 20

6. Өдрийн шуудан 4

7. Өнөөдөр 9

8. Нийгмийн толь 9

9. Хууль зүйн хөтөч 3

10. Өглөөний сонин 3

11. Монгол анагаах ухаан 2

12. Монголын мэдээ 7

13. Мон ца мэ мэдээ 5

14. Санхүүгийн мэдээ 12

15. Ардчилал 4

16. Геологи уул уурхайн мэд. 4

17. Хэрэглэгчийн лавлагаа 2

Мөн Бизнес ба хөгжил сэтгүүлд 4 удаа, ТВ зон сэтгүүлд 2 удаа, Алтан гадас сэтгүүлд 2 удаа мэдээлэл, нийтлэл, Зууны мэдээ сонины “Танд асуулт байна уу?”

булангийн асуултанд 192 удаа, Үндэсний шуудан сонины “Таны өмнөөс гүйе”

булангийн асуултанд 205 удаа, Нийгмийн толь сонины “Танд тусалъя” булангийн

асуултанд 316 удаа, Өдрийн сонины “Асуувал хариулъя” булангийн асуултанд 28

удаа, Өнөөдөр сонины “Та асуу, өнөөдөр хариулъя” булангийн асуултанд 93 удаа

тус тус хариулсан байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Арга билэг FM 95.7 радиотой байгуулсан гэрээний дагуу “Нийгмийн даатгал

таны амьдралд” нэвтрүүлгийг 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гаригийн 14-16 цагийн

хооронд тогтмол буюу 206 удаа явуулж нийт 4068 иргэний 15450 асуултанд

хариулт өгсөн байна. FM 101.5 радиогоор 16 удаа, шинэ долгион FM 107.5

радиогоор 48 удаа тус тус нэвтрүүлэг явуулсан. Монголын үндэсний олон нийтийн

радиогийн “нээлттэй утас 1986”-аар 81 хүнд, “Нийгмийн редакц”-ийн 28 удаагийн

нэвтрүүлэг, “Хурд” агентлагийн 17 удаагийн нэвтрүүлэгт мэдээ, ярилцлага өгөх, асуултанд хариулах зэргээр тус тус оролцсон байна.

Нийгмийн даатгалын багц хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан

тогтоол, тушаал, дүрэм, журам, заавар, аргачлалыг олон нийтэд цаг алдалгүй

хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдлын талаар иргэдэд таниулах, даатгуулагч,

ажил олгогчдод тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг тухай бүрд нь

шийдвэрлэх, лавлагаа, зөвлөгөө өгөх зорилгоор Нийгмийн даатгалын лавлах утас 1289-ийг ажиллуулж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 290 сум, 245 хороо, баг, 158 төвлөрсөн

талбай, 541 аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулж уг өдөрлөгт нийт 61451 иргэн оролцсон.

=================== БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ 7 ===================

БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Салбарын хэмжээнд 2010 оныг “Цахим нийгмийн даатгалын үйлчилгээ”-ний

жил болгон зарлаж, энэхүү арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө

боловсруулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 84 дүгээр

тушаалаар баталж, уг төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлж

ажиллалаа.

Батлагдсан хөрөнгө оруулалтын төсвийн хүрээнд 5 сервер компьютер, 50

ажлын компьютер, 49 гар компьютер, 80 скайнер, 60 хэвлэгч, бусад тоног төхөөрөмжийг худалдан авч, техникийн шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт тавих, нэгжүүдэд хуваарилах, суурилуулах ажлуудыг хийж, сүлжээний болон

мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллав. Сүлжээний

бүтцэд шинээр зөв зохион байгуулалт хийж, бусад техник хангамжийг хуваарийн

дагуу нэгжүүдэд тус тус хүлээлгэн өгч, шаардлагатай техник хангамжуудыг суурилуулснаар компьютерийн сүлжээний нууцлал хамгаалалт сайжран гадны

халдлагаас хамгаалах түвшин дээшилж, хэрэглэгчийн компьютерүүдийн хяналтыг бий болгох, өгөгдлийн сан, мэдээлэл, үйлдлийн систем, серверийг автоматаар

нөөцлөх, сэргээх боломж бүрдэн, вирусын хамгаалалтын шийдэл бий болох ач

холбогдолтой болсон.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Даатгуулагч, ажил олгогч, харилцагч байгууллагуудад үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газартай өндөр

хурдны “ВиПиЭн” сүлжээний байнгын холболтоор 21 аймаг, 9 дүүрийн нийгмийн

даатгалын хэлтэс холбогдсон бөгөөд мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгон

ажиллаж байна. Уг нэгдсэн сүлжээг ашиглан төв, орон нутгийн нийгмийн

даатгалын байгууллагуудад өдөр тутам баяжигдаж байгаа мэдээллийн санг онлайнаар татан авч, нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэхийн сацуу нэгдсэн сүлжээг ашиглах зарим томоохон вэб программ хангамжуудыг нэвтрүүлэн ашиглаж байна.

Тухайлбал:

1. Ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагчдын лавлагааны ‘ndlav’ вэб

програм хангамжийг төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад

нэвтрүүллээ. Энэ вэбээр даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагчийн холбогдох

мэдээллийн лавлагааг нийгмийн даатгалын хэлтсүүд авах, лавлагаа өгөх, хяналт тавих боломжтой болж байгаа юм. Зарим үндсэн мэдээллийн нэрийг дор дурдвал:

• Даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл;

• Даатгуулагчийн цалингийн мэдээлэл;

• Тэтгэвэр авагчийн үндсэн мэдээлэл;

• Тэтгэвэр тогтоолгосон цалингийн мэдээлэл;

• Тэтгэвэр олголтын мэдээлэл;

• Бүх төрлийн тэтгэмж олголтын мэдээлэл;

• Ажил олгогчийн цалингийн сан, даатгуулагчийн тооны мэдээлэл зэрэг болно.

2. Даатгуулагчдын нэрийн дансны лавлагааны ndaccount вэб сайтыг төв орон

нутгийн нийгмийн даатгалын байгууллагад нэвтрүүллээ. Уг вэбээр :

• Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэлтэй 800 орчим

мянган даатгуулагчийн 2000-2010 оны он тус бүрийн цалин, тэтгэврийн

даатгалын санд төлсөн шимтгэл, үйл ажиллагааны зардал;

• Нэрийн дансны гарааны үлдэгдэл нээлгэсэн даатгуулагчдын гарааны

үлдэгдэл зэрэг үзүүлэлтийн мэдээллийн санд багтаасан.

3. Даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын санд төлсөн шимтгэл, мөн сангаас зарцуулсан хөрөнгийн лавлагааны emd.ndaatgal.mn вэб програм хангамжийг төв,

орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад ашиглахаар нэвтрүүллээ.

4. Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлээ өөрөө

тооцох боломж бүхий вэбийг ndaatgal.mn вэб сайтад байрлуулж үүнийг нийт даатгуулагчид ашиглах боломж бүрдлээ. Ингэснээр даатгуулагч гадаадаас болон

эх орны аль ч өнцөг булангаас интернет ашиглан вэб програм хангамжид хандаж

өөрийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн мэдээллийг

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

оруулснаар гарааны үлдэгдэл болон нэрийн дансны эцсийн үлдэгдлээ тооцох, уг программ хангамжаар тооцогдож байгаа үлдэгдэл, нэрийн дансны мэдээлэх

хуудсаар хүргэгдэж буй он бүрийн эцсийн үлдэгдэлтэй тохирч буй эсэхэд өөрөө

хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

5. Даатгуулагч тогтоолгох тэтгэврийг өөрөө тооцох боломж бүхий вэбийг ndaatgal.mn вэб сайтад байрлуулж нийт даатгуулагчид ашиглах боломжтой болов.

Тэтгэвэр тогтоолгох гэж буй иргэд уг программ хангамжид хандан өөрийн

ажилласан жил, сүүлийн 20 жилийн цалин, тэтгэвэр тогтоолгох нөхцөл боломжтой

бүх мэдээллээ оруулан аль өндөр цалинтай дараалсан 5 жилээ сонгож, тэтгэврээ тогтоолгох, тооцох зэрэг боломжуудыг бүрдүүлсэн.

6. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг онлайнаар авах nd8.ndaatgal.mn вэб сайтыг орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд

болон ажил олгогч байгууллагууд ашиглах боломж бий болж байна. Уг программ

хангамжийг нэвтрүүлснээр нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажил олгогч

байгууллагууд нийгмийн даатгалын үйлчилгээг зайнаас ямар нэг чирэгдэлгүй авах, цаг хэмнэх, нийгмийн даатгалын өгөгдлийн санд өөрийн мэдээлэл үнэн зөв орж

буй эсэхэд хяналт тавих, үлдэгдлийн тооцоогоо сар бүр онлайнаар харах, тооцоо

нийлэх боломж нээлттэй болж байгаагаараа ач холбогдолтой юм. Энэ ажлыг 21

аймаг, нийслэлийн төвийн 6 дүүрэгт амжилттай туршин хэрэгжүүлж, Чингэлтэй

дүүрэгт нийт ажил олгогчийн 75 хувь нь онлайнаар шимтгэлийн тайлангаа ирүүлж

байгаа ба эхний аймгуудын хувьд нийт ажил олгогчийн 23-37 хувь нь онлайнаар

шимтгэлийн тайлангаа ирүүлж байгаа нь системийн хэмжээнд мэдээллийн

шуурхай байдлыг хангах, үйлчилгээг сайжруулахад үр дүнтэй чухал ач

холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН VЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ /Төгрөгөөр/

Дэд дvн Бvлгийн дvн

Дэд дvн Бvлгийн дvн

ХӨРӨНГӨ

БЭЛЭН МӨНГӨ -

-

Касс -

-

ХАРИЛЦАХ БА БУСАД МӨНГӨ 201622275 667.4 277297797 213.9

Харилцах 126535496 805.3

179085427 765.9

Замд яваа мөнгө 266395 300.5

20369 448.0

Хадгаламж 74820383 561.6

65692000 000.0

Богино хугацаат хөрөнгө оруулалт -

32500000 000.0

АВЛАГА 141075588 770.7 185256654 988.5

НДШ-ийн авлага 14055481 275.4

14053245 166.1

Улсын төсвийн санхүүжилтын авлага 112393213 604.1

157467175 799.3

НДШ-ийн алданги, торгуулийн авлага 37943 669.8

39307 393.9

Хадгаламжийн хүүгийн авлага 362009 589.0

417086 301.4

Бусад авлага 14226940 632.3

13279840 327.9

НДШ-ийн орлогын клиринг-Төвлөрүүлэлт-УНДЕГ -

- 0.0

НДШ-ийн орлогын клиринг-Төвлөрүүлэлт-Дотоод - 0.0

- 0.0

Улсын төсвөөс авах НДШ-ийн авлагын клиринг -

0.0

БАРАА 1297265 347.7 1350471 145.0

Бараа 1297265 347.7

1350471 145.0

УРЬДЧИЛГАА 19631 463.0 7449 475.4

Эмнэлгvvдэд олгосон урьдчилгаа 18340 463.0

7449 475.4

Сувилалуудад олгосон урьдчилгаа 1291 000.0

-

ХЗА-д олгосон урьдчилгаа -

-

УРТ ХУГАЦААТ ХӨРӨНГӨ - -

Биет бус хөрөнгө -

-

Бондын хөрөнгө оруулалт -

-

Хувьцааны хөрөнгө оруулалт -

-

Бусад урт хугацаат хөрөнгө -

-

ХӨРӨНГИЙН ДVН 344014761 248.8 463912372 822.8

НИЙТ ХӨРӨНГИЙН ДVН 344014761 248.8 463912372 822.8

ӨР ТӨЛБӨР

БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 8641899 064.8 6322576 745.4

Тэтгэвэр, тэтгэмжийн төлбөрийн өглөг 4497901 344.2

3428795 887.1

Урьдчилж төлөгдсөн шимтгэлийн орлого 2216385 363.9

2290489 595.1

Зээл хvvгийн eглeг -

-

НДШ-ийн клиринг-Сангийн санхүүжилт-Дотоод -

-

НДШ-ийн клиринг-Сангийн санхүүжилт-УНДЕГ -

-

Бусад өглөг 1927612 356.6

603291 263.2

УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 0.0 -

Бондын өглөг 0.0

-

Зээлийн өглөг -

-

Бусад өглөг -

-

САН БА ӨМЧ 335372862 184.0 457589796 077.4

Тэтгэврийн даатгалын сан 118088370 565.4

211634116 893.5

Тэтгэмжийн даатгалын сан 18077769 943.9

12094252 394.4

ҮОМШӨ-ний даатгалын сан 35465729 799.0

49945553 233.1

Эрүүл мэндийн даатгалын сан 125248407 993.1

136103653 597.4

Ажилгүйдлийн даатгалын сан 38492583 882.6

47812219 958.9

ӨР ТӨЛБӨРИЙН ДVН 344014761 248.8 463912372 822.8

ӨР ТӨЛБӨР БА НИЙТ ХУРИМТЛАГДСАН VР ДVН 344014761 248.8 463912372 822.8

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2010

НИЙГМИЙН ДААТГАЛ - ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТАЙЛАН

2010 ОНЫ 1 САРЫН 1-ЭЭС 12 ДУГААР САРЫН 31

/ Төгрөгөөр /

ОРЛОГО -

САНГИЙН ОРЛОГО 622 718 677 269.18

Тэтгэврийн даатгалын сангийн орлого 462 795 067 540.01

Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 17 996 230 910.20

ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 31 556 628 802.71

Эрїїл мэндийн даатгалын сангийн орлого 91 257 459 458.25

Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 19 113 290 558.01

ЗАРЛАГА -

САНГИЙН ЗАРЛАГА 500 665 396 835.66

Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 369 249 526 320.73

Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 23 986 127 516.59

ЇОМШЄ-ний даатгалын сангийн зарлага 17 142 034 500.51

Эрїїл мэндийн даатгалын сангийн зарлага 80 434 344 104.58

Ажилгїйдлийн даатгалын сангийн зарлага 9 853 364 393.25

ОРЛОГО ЗАРЛАГЫН ЗӨРҮҮ 122 053 280 433.52

САНГИЙН ҮР ДҮН -

Тэтгэврийн даатгалын сангийн 93 545 541 219.28

Тэтгэмжийн даатгалын сангийн - 5 989 896 606.39

ЇОМШЄ-ний даатгалын сангийн 14 414 594 302.20

Эрїїл мэндийн даатгалын сангийн 10 823 115 353.67

Ажилгїйдлийн даатгалын сангийн 9 259 926 164.76