СУРАХ БИЧИГ ГАРЫН АВЛАГА - pes.edu.mn · Ж.ЦЭЕН-ОЙДОВ...

11
СУРАХ БИЧИГ ГАРЫН АВЛАГА 2010-2017 онуудад Дулааны инженерийн салбарын эрдэмтэн багш нар бэлтгэн гаргаж буй мэргэжлүүдийн үндсэн сурах бичиг Ч.ДАВААСАМБУУ УУРЫН ТУРБИНЫ ХИЙЦ БА ЗАСВАР (сурахбичиг) УБ. 2010 он Энэхүү сурах бичигт орчин үеийн уурын турбины хийц, эд ангид тохиолддог гэмтэл согогийн шалтгаан болон гэмтлийг илрүүлэх, засварлах, тохируулах аргыг тусгасан. Номыг их дээд сургуулийн оюутнууд, ДЦС- ийн турбины ашиглалт, засварын ажилчид, инженер, техникийн хүмүүст зориулав. ISBN 978-99929-3-153-1 х.х 27,8 С.БАТМӨНХ КОНВЕКЦИЙН ДУЛААН СОЛИЛЦОО (Дулаан дамжуулалт-2) Сурахбичиг УБ. 2010 Номыг дулааны физик, дулаан техник, дулааны эрчим хүч, механик, хүнсний ба үйлдвэрлэлийн технологийн хийгээд физик- технологи, экологийн чиглэлийн оюутан, магистрант, докторант болон инженерүүд, эрдэм шинжилгээний ажилтан нарт зориулав. DDC 621.402 2 Б-337 ISBN: 978-99962-3-052-3 х.х 45,3

Transcript of СУРАХ БИЧИГ ГАРЫН АВЛАГА - pes.edu.mn · Ж.ЦЭЕН-ОЙДОВ...

СУРАХ БИЧИГ ГАРЫН АВЛАГА

2010-2017 онуудад Дулааны инженерийн салбарын эрдэмтэн багш нар бэлтгэн гаргаж буй

мэргэжлүүдийн үндсэн сурах бичиг

Ч.ДАВААСАМБУУ

УУРЫН ТУРБИНЫ ХИЙЦ БА

ЗАСВАР (сурахбичиг)

УБ. 2010 он

Энэхүү сурах бичигт орчин үеийн уурын турбины

хийц, эд ангид тохиолддог гэмтэл согогийн шалтгаан

болон гэмтлийг илрүүлэх, засварлах, тохируулах аргыг

тусгасан. Номыг их дээд сургуулийн оюутнууд, ДЦС-

ийн турбины ашиглалт, засварын ажилчид, инженер,

техникийн хүмүүст зориулав.

ISBN 978-99929-3-153-1

х.х 27,8

С.БАТМӨНХ

КОНВЕКЦИЙН ДУЛААН СОЛИЛЦОО

(Дулаан дамжуулалт-2) Сурахбичиг

УБ. 2010

Номыг дулааны физик, дулаан техник,

дулааны эрчим хүч, механик, хүнсний ба

үйлдвэрлэлийн технологийн хийгээд физик-

технологи, экологийн чиглэлийн оюутан,

магистрант, докторант болон инженерүүд, эрдэм

шинжилгээний ажилтан нарт зориулав.

DDC 621.402 2

Б-337

ISBN: 978-99962-3-052-3

х.х 45,3

С.БАТМӨНХ

ДУЛААН НЭВТРҮҮЛЭЛТ -ДУЛААН СОЛИЛЦООНЫ ОНОЛ-

(Хоёр дахь хэвлэл) УБ. 2011

Номыг дулааны физик, дулаан техник,

дулааны эрчим хүч, механик болон зарим

технологийн чиглэлийн оюутан, инженер, эрдэм

шинжилгээний ажилтан нарт зориулав.

DDC 536.2

Б-337

ISBN: 978-99929-50-53-6

х.х 25

Д.МАНДАЛ

УУРЫН ГЕНЕРАТОР

(Сурахбичиг) УБ. 2012

Их сургуулийн “Дулааны цахилгаан

станц”-ын мэргэжлийн бакалавр оюутнуудад

зориулагдсан бөгөөд магистр оюутнууд, инженер

техникийн ажилтнууд, зохион бүтээх төслийн

байгууллагуудад ашиглах бүрэн боломжтой.

DDC 621.197

М-216

ISBN: 978-99962-2-220-7

х.х 35

Ж.ЦЭЕН-ОЙДОВ

ТЕХНИКИЙН ТЕРМОДИНАМИК

(Нэмэлт засварласан хоёр дахь хэвлэл)

УБ. 2014

Энэхүү сурах бичгийг дулааны мэргэжлийн

төдийгүй механик, технологийн инженерийн

чиглэлийн олон мэргэжлийн оюутнуудаас гадна

эрчим хүч үйлдвэрлэлийн шинэ техник,

технологийг сонирхсон инженер техникийн

ажилтнууд ашиглах боломжтой.

ISBN 99962-63-72-7

х.х 27,6

Ц.БАТ-ӨЛЗИЙ

ХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛТАЙ ХОРТ

ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН

ҮНДЭС

(сурахбичиг)

УБ. 2014

Энэхүү номыг үйлдвэрийн экологи, экологийн

чиглэлийн суралцагч оюутан, магиструуд,

экологийн судалгаа хийж буй мэргэжилтэн,

инженер, докторант нарт гарын авлага болгохоор

хэвлүүлсэн болно.

DDC 363.738 7

Б-33

ISBN: 978-99973-70-13-6

х.х 12,8

Б.НАМХАЙНЯМ

БАЙГАЛЬ ОРЧИН ЭРЧИМ ХҮЧ

ТЕХНОЛОГИ

(сурах бичиг)

УБ. 2014

Уг номыг байгаль орчин эрчим хүчний салбарын

оюутан, судлаачид, инженер техникийн ажилтан

мөн докторант, магистрант ашиглаж болно.

DDC 333. 79

H-277

ISBN: 978-99962-2-756-1

х.х 25,66

С.БАТМӨНХ, Ч.ДАВААСАМБУУ,

Ч.МАНГАЛЖАЛАВ

ШИНГЭН БА ХИЙН МЕХАНИК

-гидроаэромеханик- УБ. 2014

Энэхүү сурах бичиг дулааны ба сэргээгдэх эрчим хүч,

механик, үйлдвэрийн технологи, дулаан, ус, хийн

хангамж ба ариутгах татуурга, гидротехник, хүрээлэх

орчны инженерүүд бэлтгэдэг сургалтын төлөвлөгөөний

агуулгад зохицуулан бичив.

DDC 621.6’077

Б-337

ISBN 978-99962-3-307-4

х.х 44,66

Б.НАМХАЙНЯМ

ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ

(сурахбичиг)

УБ. 2015

Уг номыг техникийн чиглэлийн их, дээд

сургуулийн оюутан, дулаан хангамжийн салбарт

ажиллаж буй инженер техникийн ажилтан, мөн

магистрант, докторант ашиглах боломжтой.

DDC 621.402. 8

H-277

ISBN: 978-99973-77-34-0

х.х 25

Ж.ЦЭЕН-ОЙДОВ

ТЕХНИКИЙН ТЕРМОДИНАМИК

(Нэмэлт засварласан гурав дахь хэвлэл)

УБ. 2015

Энэхүү сурах бичгийг Дулааны салбарын бүх

мэргэжлийн, Сэргээгдэх эрчим хүчний ба

үйлдвэрийн экологийн, Эрчим хүчний

менежментийн ба барилга, механик,

үйлдвэрлэлийн технологи, хүнсний технологи,

уул уурхайн чиглэлийн мэргэжлийн ангийн

оюутнууд болон инженер техникийн

ажилтнуудад зориулав.

DDC 621.183

Ц-942

ISBN 978-99962-6-372-7

х.х 31,8

Ж.ЦЭЕН-ОЙДОВ

ЗУУХНЫ ТӨХӨӨРӨМЖИЙН

ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТ УБ. 2015

Энэхүү сурах бичиг монгол хэл дээр гарч байгаа

зуухны туршилт, зүгшрүүлэлтийн ном тул дулааны

инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан нар

төдийгүй дулааны эрчим хүчний салбарын

инженерүүд, эрдэм шинжилгээний ажилтан нар, эрчим

хүч үйлдвэрлэлийн техник, технологийг сонирхсон

инженер техникийн ажилтнууд, ялангуяа горим,

тохируулгын мэргэжилтэн инженерүүдэд тус болно.

DDC 621.402

Ц-28

ISBN 978-99973-78-30-9

х.х 41

Ч.ДАШПУНЦАГ, Д.ХИШИГСАЙХАН

НҮҮРСИЙГ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ-

ТЕХНОЛОГИЙН ЗОРИУЛАЛТААР

АШИГЛАХ АРГА ЗҮЙН ҮНДЭС (Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан

гарын авлага)

УБ. 2015

Энэхүү гарын авлагад нүүрсний гарал үүсэл,

нөөц, шинж чанар, хэрэглээ болон түүнийг

боловсруулах арга, технологиудын талаар мэдлэг,

мэдээлэл олгохын зэрэгцээ нүүрсийг эрчим хүч-

технологийн зориулалтаар ашиглах боломжийг

илүү дэлгэрэнгүй оруулахыг хичээсэн болно.

Гарын авлага нь эрдэм шинжилгээний

байгууллага, их болон дээд сургуулиудад

нүүрсийг боловсруулж, зохистой ашиглах

чиглэлээр судалгаа хийдэг судлаачид, багш,

оюутнуудад зориулагдсан болно.

ISBN 978-99973-71-99-7

х.х 18,7

Ч.МАНГАЛЖАЛАВ, Б.БАЯРАА

ШИНГЭН БА ХИЙН ДИНАМИК

(Лабораторийн гарын авлага)

УБ. 2017

Энэхүү гарын авлага нь “Шингэн хийн динамик”

хичээлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн

стандартын дагуу хийгдэх хий ба шингэний

хуулийн ойлголтыг оюутанд таниулан мэдүүлэх

лабораторийн ажлуудаас бүрдэнэ.

ISBN 978-99978-1-604-7

х.х 4,2

ДУЛААН ХАНГАМЖИЙН

ТЕХНОЛОГИ, ХЯНАЛТ,

АВТОМАТЖУУЛАЛТЫН

АСУУДЛУУД

УБ. 2010

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлийн

эмхэтгэлд дулааны эх үүсгүүрийн үр ашгийг

дээшлүүлэх, дулаан хангамжийн системийн

горим, технологийг боловсронгуй болгох,

дэвшилтэт техник нэвтрүүлэх, эрчим хүчний

салбарын хүрээлэх орчинд үзүүлэх сөрөг

нөлөөлөл, түүнийг бууруулах арга замууд,

дулааны процессын хяналт, автоматжуулалтын

системийг төгөлдөржүүлэх зэрэг тулгамдсан

асуудлуудыг шийдвэрлэх чиглэлүүдээр эрдэмтэд,

судлаач, инженер техникийн ажилтнуудын

сүүлийн жилүүдэд хийж байгаа болон хийгдсэн,

төсөл, туршилт, судалгааны ажлын зарим үр дүн,

санал, зөвлөмж, дүгнэлтүүдийг оруулав.

ISBN 99929-928-7-5

х.х 21,25

Ч.МАНГАЛЖАЛАВ, Б.БАЯРАА, Ц.ЦЭЦГЭЭ

ШИНГЭН ХИЙН ДИНАМИКИЙН

БОДЛОГЫН ХУРААМЖ

УБ. 2017

Энэхүү бодлогын хураамж нь “Шингэн хийн

динамик” хичээлийн сургалтын төлөвлөгөө,

хичээлийн стандартын дагуу хийгдсэн ба хий,

шингэний хөдөлгөөний зүй тогтол, үндсэн

хуулиудын ойлголтыг оюутанд таниулан

мэдүүлэх бодлогуудаас бүрдэнэ.

ISBN 978-99978-1-605-4

х.х 7,6

Ч.МАНГАЛЖАЛАВ, Л.ЧУЛУУНГЭРЭЛ,

Ц.ЖАМБАЛСАМБУУ

ХӨРГӨХ ТӨХӨӨРӨМЖ

УБ. 2001

Энэ ном нь төрөлх хэл дээр хэвлэгдэж байгаа

“Хөргөх төхөөрөмж” мэргэжлийн анхны сурах

бичиг болно.

х.х 12,0

С.БАТМӨНХ, Ч.МАНГАЛЖАЛАВ,

Ч.ДАВААСАМБУУ

ШИНГЭН БА ХИЙН МЕХАНИК

(гидроаэромеханик) Сурах бичиг

УБ. 2017

Энэхүү сурах бичиг дулааны ба сэргээгдэх эрчим хүч,

механик, үйлдвэрийн технологи, дулаан, ус, хийн

хангамж ба ариутгах татуурга, гидротехник, хүрээлэх

орчны инженерүүд бэлтгэдэг сургалтын төлөвлөгөөний

агуулгад зохицуулан бичив.

DDC 621.6.077

Б-377

ISBN: 97829996223230724

х.х 16,6

С.БАТМӨНХ

КОНВЕКЦИЙН ДУЛААН СОЛИЛЦОО

(Дулаан дамжуулалт-2) Сурахбичиг

УБ. 2017

Номыг дулааны физик, дулаан техник,

дулааны эрчим хүч, механик, хүнсний ба

үйлдвэрлэлийн технологийн хийгээд физик-

технологи, экологийн чиглэлийн оюутан,

магистрант, докторант болон инженерүүд, эрдэм

шинжилгээний ажилтан нарт зориулав.

DDC 621.402 2

Б-337

ISBN: 978-99962-3-052-3

х.х 45,5

С.БАТМӨНХ

МОНГОЛЫН НӨХЦӨЛД НАРНЫ ЭНЕРГИЙГ

ДУЛААНД ХУВИРГАХ ТЕХНОЛОГИЙН ОНОЛ,

ПРАКТИКИЙН ҮНДЭС

Ганц сэдэвт бүтээл

УБ. 2014

DDC 621.402

Б-327

ISBN: 918-99962-2-705-9

х.х

Ж.ЦЭЕН-ОЙДОВ

УС БА УСНЫ УУРЫН

ТЕРМОДИНАМИКИЙН ШИНЖ

ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ

УБ. 2014

Х.ЭНХЖАРГАЛ, Д.ЦЭРЭНДОЛГОР

ДУЛААН МАСС СОЛИЛЦООНЫ ПРОЦЕСС

БА ТӨХӨӨРӨМЖ

Сурахбичиг

УБ. 2008

Энэхүү сурах бичгийг эрчим хүчний

салбарын үйлдвэр болон бусад үйлдвэрлэлийн

салбарын инженер, техникийн ажилтан эрчим

хүчний мэргэжлийн бакалавр, магистрант,

докторант оюутан ашиглахад зориулан

толилуулж байна.

DDC 621.312’ 077

Э-66

ISBN: 978-99929-803-7-0

х.х 56