ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ,...

45
ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СТРАТЕГИ Монгол орны Ойн болон уур амьсгалын стратеги Хамрах хугацаа: 2016 оны 10-р сараас – 2018 оны 10-р сар

Transcript of ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ,...

Page 1: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СТРАТЕГИ

Монгол орны Ойн болон уур амьсгалын стратеги

Хамрах хугацаа: 2016 оны 10-р сараас – 2018 оны 10-р сар

Page 2: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

АГУУЛГА

Гүйцэтгэлийн хураангуй ............................................................................................................................. 3

1. Оршил .............................................................................................................................................. 4

2. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны зорилго, зорилт ... 8

3. Зорилтот бүлгүүд .......................................................................................................................... 10

4. Илгээмж мэдээлэл ........................................................................................................................ 12

5. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн сувгууд, төлөвлөлт ........................... 20

6. Мэдээлэл харилцааны арга хэрэгслүүд (Боловсруулах үйл явц, арга хэрэгслүүд).................. 23

7. Хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө ............................................................................... 36

8. Хэрэгжилтийн төлөвлөгөө ............................................................................................................ 43

Page 3: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Гүйцэтгэлийн хураангуй

Монгол дахь НҮБ-ын REDD+ Хөтөлбөр тус улсын уур

амьсгалын өөрчлөлтийн талаар авч байгаа арга

хэмжээний нэг тул Монголын Ногоон хөгжлийн үзэл

баримтлал, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг

хэрэгжүүлэх үйл ажиллагаатай бүрэн нийцүүлнэ.

Эхлээд хөтөлбөрийн нэр нь Монгол орны REDD+

Үндэсний Хөтөлбөр байсан хэдий ч Монгол Улсад

ойн хомсдол, ойн доройтлоос шалтгаалсан

хүлэмжийн хийн ялгарал нь зарим улстай

харьцуулахад нэн бага тул Монгол дахь REDD+

Хөтөлбөр зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг

бууруулахыг цорын ганц зорилго болгохгүй, Засгийн

Газрын хэрэгжүүлж байгаа Ногоон Хөгжил болон Уур

Амьсгалд Дасан Зохицохуй арга хэмжээнүүдтэй

холбогдох бөгөөд эдгээрийг тус улсын мэдээлэл

харилцааны зорилтуудад тодорхойлж өгөх

шаардлагатай. НҮБ-ын REDD+ Хөтөлбөр нь Үндэсний

REDD+ Стратеги, Үндэсний Ойн Мониторингийн

Тогтолцоо, Ойн хяналтын түвшин, сөрөг нөлөөллөөс

урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх замаар

REDD+ Хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлдэх үүднээс

үндэсний түвшинд төрийн албан хаагчдын хийгээд

иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг

бэхжүүлэхийг зорьж байна. Бэлтгэл үе гэж ангилах

энэхүү эхний шат нь 2016 – 2018 оны хооронд

хэрэгжих ба үр дүнд нь ойн салбараас ялгарах

хүлэмжийн хийг багасгах бодлого, арга хэмжээ

хэрэгжүүлэх мандаттай болох байх гэж үзэж байна.

Олон нийттэй харилцах, мэдлэгийн менежмент,

хэвлэл мэдээллийн стратеги нь Монгол дахь REDD+

Хөтөлбөрийн гүйцэтгэсэн Хүчин зүйлсийн

шинжилгээгээр тодорхойлсон ойн хомсдол, ойн

доройтлын хэд хэдэн дам хүчин зүйлсэд чиглэсэн

“бодлого арга хэмжээний” суурь болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг

баяжуулах, олон түмэнд мэдээлэх, REDD+

Хөтөлбөрийн үйл явц, ажиллагааг Засгийн Газрын

хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудтай уялдуулах

нь чадавхын хомсдолыг даван туулах, дам хүчин

зүйлсийн шинж чанарыг зохистой ойлгоход тустай

байх болно.

Зан үйлийн өөрчлөлт гаргахыг зорьсон мэдээлэл

харилцааны ажилд үндсэн салбарууд, оролцогч

талуудыг аль болох эртнээс оролцуулах хэрэгтэй.

Энэ стратегиар зохих мэдээлэл, илгээмжээ чиглүүлэх

зургаан зорилтот бүлгийг тодорхойлсон. Үүнд:

- Төрийн шийдвэр гаргагчид,

- Техник мэргэжилтэн, зөвлөхүүд,

- Орон нутгийн хүн амын бүлгүүд,

- Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд,

- Иргэний нийгмийн байгууллагууд, боловсролын

байгууллагууд,

- Олон улсын хамтын нийгэмлэг, хандивлагчид,

- Нас болон хүйсийн тэнцвэрт байдал, орон

нутгийн болон хот суурин газрын иргэд гэх мэт

нийгмийн бүх давхаргууд.

Стратегийн хүрээнд тодорхой мэдээлэл, илгээмж

боловсруулах, оролцогч талуудын хэрэгцээ,

сонирхлыг тодорхойлж, тэдгээртэй харилцах

өвөрмөц сувгийг нь олж, тохиромжтой мэдээллийн

хэрэгслийг нь мэдэх хэрэгтэй.

Мөн 2016 оны 10 сараас 2018 оны 10 сар хүртэлх үйл

ажиллагааны төлөвлөгөө гаргах агаад түүнд REDD+

Хөтөлбөрийн Бэлтгэл үеийн үйл ажиллагаануудыг

багтаасан Стратегийг боловсруулах, Олон нийттэй

харилцах, мэдлэгийн менежмент, хэвлэл

мэдээллийн төлөвлөгөөг зургаан сар тутамд хянаж,

туршлага, сургамжийг тусгаж, бас бусад төсөл,

хөтөлбөртэй хам эрчимд ажиллах боломж, давуу

талыг ашиглаж, Ой болон уур, амьсгалын үйл

ажиллагааг Монголд идэвхтэй сурталчлах, эсвэл

Монгол дахь уур амьсгалын өөрчлөлт, ой тайгын

асуудлыг олон улсын түвшинд гаргаж тавих

гадаадын байгууллагатай хам эрчимд ажиллах нь

оновчтой байх болно.

Page 4: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

1. Оршил

1.1 Улс орны орчин нөхцөл

Уур амьсгалын өөрчлөлт хүний нөлөөтэй эх үүсвэр, ялангуяа хурмал түлш хэрэглэснээс шалтгаалж

байгаа билээ. Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн 10% ойд ногддог ба ой бүрэн алдагдвал

цаглашгүй их хэмжээний хүлэмжийн хий агаарт цацагдаж уур амьсгалын өөрчлөлт эрс доройтно.

Дэлхий даяар температур нэмэгдэх хандлагатай байгаа нь тогтвортой хөгжил, экосистем, хот

хөдөөгийн хүн амд дарамт нэмэгдүүлж байна. Монгол Улс нэгэнт температурын өсөлтийн дэлхийн

дунджаас давсан 2.4C-ийн үзүүлэлтэд хүрсэн тул мөнх цэвдэг хайлах, таримал ба ойн ургалтын

улирлын үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх, өвлийн улирал, зуд улам хахирших, хур тунадас,

Монголын ойд нөлөөлөх бусад өөрчлөлтүүд гүнзгийрэх магадлалтай. Монгол Улсын хилийн

чанадад бусад улсын хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх хирээр уур амьсгалын эдгээр

өөрчлөлтийн нөлөө Монголд ихээхэн нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Монгол дахь ойн

хомсдол, ойн доройтлын шууд ба дам шалтгаанд ойн менежментийн стратеги дорой, тогтвортой

биш, хууль бус мод бэлтгэл, хүний нөлөөтэй ойн түймэр, мал бэлчээх, шавж үржих зэрэг хүчин

зүйлс орж байна. Ойн менежмент дорой байгаа нөхцөлд эдгээр хүчин зүйлс ойн хомсдол, ойн

ноцтой доройтолд хүргэдэг, нүүрстөрөгчийн хуримтлалыг гэмтээж (ой шавж, түймэрт өртөмхий

болох), экосистемийн эрүүл мэнд, экосистемийн үйлчилгээ хангамжид сөргөөр нөлөөлдөг.

Цаашлаад ой түшсэн хүн ам, аж ахуйн нэгжүүд тогтвортой мод бэлтгэл эрхлэх эдийн засгийн

хөгжлийн боломжийг хумьж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг

нөхцөлдүүлэгч ус зэрэг экосистемийн хосгүй үйлчилгээг бууруулж байна.

НҮБ-ын Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр ойн хомсдол, ойн доройтлыг бууруулах

үндэсний ба олон улсын Хөтөлбөрийн нэг хэсэг ба эдгээрт ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг

хамгаалах, нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежмент, “REDD+” арга ажиллагааг хэрэгжүүлэх

асуудал багтдаг. Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ын Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр

хүрээнд Үндэсний REDD+ стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлттэй

Тэмцэх Суурь Конвенцийн шаардлагыг хангаж санхүүжилт авах зорилготой Үндэсний Хөтөлбөр

хэрэгжүүлж ирсэн. Үүнд Монголын болон хандивлагчдын санхүүжилтээ Монгол орны UN-REDD

Үндэсний Хөтөлбөр үйл ажиллагааг1 шууд хэрэгжүүлэх, эсвэл түүхэн суурь түвшинтэй харьцангуй

хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнд суурилсан төлбөр авах сонголт бий.

Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад REDD+ Үндэсний Стратегиас

илүү Монгол орны ой, уур амьсгалын стратегийг боловсруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг

сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх боломжтой болохыг олон нийт, нийгэмд зөвөөр таниулах

үүрэгтэй юм.

Монгол орон нь нийт 60 улсыг багтаасан НҮБ-ын REDD Хөтөлбөрт хамрагдаж буй улс орнуудаас

цорын ганц сэрүүн бүсийн ой бүхий орны хувьд санхүүгийн болон техникийн тусламж авч байна.

Халуун бүсийн ойтой харьцуулахад сэрүүн бүсийн ойд нөлөөлдөг даралт, байгаль орчны

хязгаарлалт нь өөр байдаг. Монгол орны газрын гадаргын 9 хувийг л ой эзэлдэг тул тус орныг “ой

1 REDD+ Хөтөлбөр үндэсний засгийн газрууд, хандивлагч байгууллагууд, хувийн хэвшлээс санхүүжиж болох тул НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлттэй Тэмцэх Суурь Конвенцийн шаардлагыг хангахыг шаардахгүй байж болох ч Үндэсний REDD+ Хөтөлбөрийн Стратеги боловсруулсан байх нь хандивлагч байгууллагуудын хүсэмжит бөгөөд сонирхол татах давуу тал болно.

Page 5: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

багатай” гэж олонтоо үздэг хэдий ч тэрхүү 9 хувь нь 13.2 сая га болж, Балба, Вьетнам зэрэг орны

ойн талбайтай тэнцдэг бөгөөд экологийн хоёр гол бүсээс бүрддэг. Сэрүүн бүсийн ой тайгын

хомсдол, ойн доройтолд хүргэж буй дараах хүчин зүйлс үйлчилж байна, үүнд: ойн хангалтгүй

менежмент, хулгайн мод бэлтгэл, хүний нөлөөтэй түймэр, ойн менежмент доройгоос газар авдаг

хортон шавж, ойн захуудад их тохиолддог мал бэлчээрлэх зэрэг болно. Мөн хүн ам дайжин ирж

суурьших тохиолдолд ойн зах хэсэгт даралт үүсэж болно. Түүнчлэн, одоогоор эдийн засаг буурах

мөчлөгт яваа ч алсдаа эдийн засгийн хөгжлийг дагаад хот суурины хүн амын дунд модон эдлэлийн

эрэлт нэмэгдэх магадлалтай, энэ нь байгаль орчинд дарамт болох эрсдэлтэй. Хот газар хэдий

чинээ олон хүн суурьшина, ойн амралт зугаалгын үүрэг төдий чинээ нэмэгдэх тул хотуудыг

тогтвортой хөгжлийн зарчмаар зохион байгуулах нь чухал болж байна.

Монгол орны Ойн болон уур амьсгал хөтөлбөр юуны өмнө үндэсний түвшинд төрийн албан

хаагчид, иргэний нийгмийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна. Ингэснээрээ

Үндэсний стратеги, Үндэсний ойн мониторингийн тогтолцоо, Ойн лавлагаа түвшин (хүлэмжийн

хийн ялгарлын суурь түвшнийг тогтоох), Хамгааллын мэдээллийн систем боловсруулахад бэлтгэх

юм. Үндэсний REDD+ Стратеги боловсруулснаар ойн менежментийг сайжруулах бодлого, арга

хэмжээнд төвлөрөн ажиллахад туслах стратегиар хангах ба үндэсний засгийн газар, олон улсын

хандивлагч байгууллагуудаас санхүүжиж болно. Ойн менежментийн чиглэл дэх үндэсний

тэргүүлэх эрх ашгаас экосистемийн үйлчилгээ олонтоо орхигддог тул шийдвэр гаргагчидтай

харилцах явцдаа үүний үнэ цэнийг ямагт цохож дурдаж байх хэрэгтэй, мөн Монголыг олон улсын

байгууллагуудын газрын зурагт байрлуулах нь чухал байна.

Энэхүү Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратеги REDD+ Стратегид шууд

хамааралтай хэд хэдэн оролцогч сонирхогч талуудад чиглэх, мөн бодлогод өргөнөөр нөлөөлөх

үүднээс олон нийтэд чиглэн ажиллаж уур амьсгалын асуудалд анхаарлыг татаж, сэдэл

шаардлагатай байна. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн баримт

бичигт мэдээлэл харилцааны тогтолцоог хэрхэн боловсруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг

хэрхэн REDD+ Хөтөлбөрийн үндсэн зорилгод нэгтгэхийг тодорхойлно.

1.2 Монгол орны Ойн болон Уур амьсгалын Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн анхдагч зорилго нь ойн хомсдол, ойн

доройтлоор үүсдэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оршино. Гэхдээ улс орны нөхцөл

байдлаас шалтгаалан зөвхөн хүлэмжийн хий бууруулах, эсвэл үр дүнд суурилсан төлбөрт

тулгуурлаж болохгүй. Тус улс ойн хомсдолын түвшин өндөртэй, ойн газрыг тариалангийн газарт

урвуулах мэтээр ойн хомсдол, ойн доройтлын уламжлалт хүчин зүйлс бүхий, тэдгээрийг нь

бодлого арга хэмжээгээр шийдвэрлэх боломжтой бусад оронтой харьцуулахад сул тал ихтэй юм.

Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн Стратегийг өргөтгөж Монгол Улсын Ногоон хөгжлийн

стратеги, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдах эрмэлзлэгийг тусгах, мөн эдийн засгийн

тогтвортой хөгжилд даруй эерэг нөлөөлдгийн хувьд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход

чиглэсэн стратегиудад анхаарах хэрэгтэй байна. Энэ нь ялангуяа байгалийн нөөц, экосистемийн

үйлчилгээг хамгаалах, бэхжүүлэх, орон нутгийн хүн ам уур амьсгалын өөрчлөлтөд дасан

зохицоход уялдах юм.

Page 6: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

1.3 Институцийн зохион байгуулалт

Монголын орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийг (Монгол орны REDD+ Хөтөлбөр) НҮБ-ын

REDD+ Хөтөлбөрийн дэмжлэгээр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хэрэгжүүлж байна. НҮБ-

ын REDD+ Хөтөлбөр нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын

Байгаль Орчны Хөтөлбөр гурван байгууллагын түншлэл юм. Уг хөтөлбөрийг хөгжлийн түнш бусад

байгууллага, хөтөлбөрүүд дэмжиж ажилладаг. Ялангуяа Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян

Дэлхийн Байгаль Орчны Сангийн Ой ашиглагчдын бүлгийн төсөл, GIZ байгууллагын Үндэсний ойн

тооллогын хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн

Хамгаалалттай газрыг хөгжүүлэх төсөл, Экосистемд суурилсан дасан зохицох төсөл REDD+

Хөтөлбөрийн өргөн хүрээний зорилтод хувь нэмэр оруулж байна. Эдгээртэй хамтран ажиллах

чиглэлийг тодорхойлох, мэдээлэл харилцааны нийтлэг боломжийг ашиглах талаар хэлэлцэх

болно.

Ойн болон уур амьсгалын Хөтөлбөр нь уг чанараараа ойн салбарын сацуу бусад салбарыг хамрах,

тухайлбал Сангийн, Уул Уурхайн, Хөдөө Аж Ахуй Аж Үйлдвэрийн, Байгаль Орчны Яам, Ногоон

Хөгжил, Үндэсний Хөгжлийн агентлагийн харьяалах салбаруудыг ч хамран ажиллах шаардлагатай

байна. Тиймээс сонирхогч талуудыг оролцуулах төлөвлөгөө, Харилцаа, мэдлэгийн менежмент,

хэвлэл мэдээллийн стратеги аль аль нь мэдээлэл солилцоо, зөвлөлдөөн, зан үйл өөрчлөх, Ойн

болон уур амьсгал, REDD+ болон ногоон хөгжилд анхаарал, сонирхлыг нь татах, Байгаль Орчны

болон бусад Яамдын санхүү, улс төр, техникийн дэмжлэг олох үүднээс тэдэнд нөлөөлөх арга

хэрэгслийг анхааран авах шаардлагатай. Хожим, 3-р хэсэгт (“Илгээмж мэдээлэл”) сонирхогч

талууд, тэдний мэдээлэл солилцоо, зөвлөлдөөний эн тэргүүний сонирхлын жагсаалтаар үзүүлэх

болно.

1.4 Брэнд

Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратеги, үйл ажиллагааны хүрээнд Байгаль

Орчин, Аялал Жуулчлалын Яамыг Ойн болон Уур амьсгалын (REDD+ Хөтөлбөр) хөтөлбөрийн

үндсэн хэрэгжүүлэгч байгууллага гэдгийг анхаарах төдийгүй “Монгол орны ойн болон уур

амьсгал”-ын брэнд үүсгэх, бусад яамдын оролцоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн

хандивлагчдын болоод бусад төслийн хувь нэмрийг тооцсоноор хөтөлбөр цаашдын

брэндчилэлдээ өөрийн ялгамжтай лого, стиль бүхий Монголын орны Ойн болон Уур амьсгалын

Хөтөлбөрийг хөгжүүлэхэд анхаарах юм. Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр туслан

дэмжих, зохицуулах үүрэг гүйцэтгэх ба мэдээлэл сурталчилгаа, хэвлэл мэдээллийн нийтлэлүүддээ

өөрийн логог ашиглахын (зөвхөн Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын агентлагийн үйл

ажиллагааг дагнан сурталчлахаас бусад тохиолдолд) сацуу бусад хөтөлбөрийн хувь нэмрийг бас

тусгаж байх болно. Тухайлбал вэб талбар, мэдээний хуудас, мэдээллийн томоохон нийтлэлүүдэд

үүнийг хэрэгжүүлж ажиллана.

Түнш төслүүд, мэдээлэл харилцааны асуудлууд

GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот ойн тооллогын төсөл – Герман Улсын засгийн газрын

нэрээс хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хөтөлбөртөө” ойн

тогтвортой менежмент, хамгаалалттай газрын удирдлага, үндэсний ойн тооллогыг хөгжүүлж

байгаа ба үндэсний ойн тооллого нь REDD+ Стратегийн хувьд хүлэмжийн хийн ялгарлын хүчин

Page 7: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

зүйлсийг тодорхойлох, ойн нөөцийг тооцоход нэн чухал юм. Тус байгууллага REDD+ Хөтөлбөрт

нийцтэй үндэсний ойн тооллого боловсруулах, мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийн чадавхыг

бэхжүүлэхэд шаардлагатай чадавх бүрдүүлэхэд шууд дэмжин ажиллаж байна.

➢ GIZ мэдээлэл харилцааны чиглэлд ажиллаж, үндэсний хийгээд бодлогын түвшинд

Ойн тогтвортой менежмент хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Биологийн олон янз

байдлыг хамгаалах, Монголын үйлдвэрлэлийн ойн талбай ойн тогтвортой менежмент

хөгжүүлэх, нүүрстөрөгч шингээлтийг сайжруулах чиглэлээр ой ашиглалтын бүлгүүдэд ойн

тогтвортой менежмент нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь ой ашиглагсдын

бүлгүүдийн ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх гэсэн REDD+ Хөтөлбөрийн тогтвортой ойн аж

ахуйн туршин төслийн бүрэлдэхүүн хэсэгт чиглэж байгаа юм.

➢ Ой ашиглагчдын бүлгүүдэд чиглэсэн мэдээлэл харилцааны үйл ажиллагааг Хүнс

Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн төслөөс зохион

байгуулна. Бодлого, үндэсний түвшний асуудлуудыг саяхан Ой ба тогтвортой

хөгжлийн зөвлөл хэмээн нэрлэсэн REDD+ Хөтөлбөрийн Иргэний нийгмийн

чуулганаар дамжуулан хамтран авч үзнэ.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Хамгаалалттай газрыг хөгжүүлэх, Экологид суурилсан систем

нэвтрүүлэх гэх зэрэг хэд хэдэн төсөлтэй, хамгаалалттай газар дахь хэрэгцээнд чиглэсэн үйл

ажиллагаа, тогтвортой санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усанд түшиглэсэн

дасан зохицох арга хэмжээнүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь үйл ажиллагаа ТХЗ-ыг хэрэгжүүлэх, жендер ба нийгмийн тэгш хамрах асуудлыг

шийдвэрлэхэд чиглэж байгаа нь ба REDD+ Хөтөлбөрийн мэдээлэл харилцааны зорилтын түшиг

болж өгнө.

➢ Дээрх хийгээд Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн хамтын

ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зохистой чиглэлд хамтарсан үйл ажиллагаа

хэрэгжүүлэх нь зүйтэй.

Page 8: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

2. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны

зорилго, зорилт

Стратеги нь олон нийтэд мэдээлэл хүргэх, нөлөөлөх, чадавх бэхжүүлэх, хүмүүсийн мэдлэг, хандлага, үйл

ажиллагааг сайжруулахад чиглэсэн байх нь чухал. Монгол орны Ойн болон Уур амьсгалын Харилцаа,

мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратеги REDD+ Хөтөлбөрийн Стратегийн хүрээнд

хөтөлбөрийн зоригдохууныг оновчлох, оролцогч талууд хэрхэн урт хугацааны зорилгод туслах

боломжтойг авч үзсэн байх нь зүйтэй. Эдгээр зорилт нь шийдвэр гаргагч, техникийн мэргэжилтэн, нийт

иргэд, ой түшиглээн хүн ам, иргэний нийгэм, олон улсын хандивлагч байгууллага зэрэг гол оролцогч,

сонирхогч талуудад нөлөөлөх үндсэн зорилгын хүрээнд хэрэгжих ба тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа

гол оролцогч талуудад мэдээлэл олгоход чиглэх юм.

2.1 Монгол орны Ойн, уур амьсгалын Хөтөлбөрт (REDD+ Хөтөлбөр) харилцаа, мэдлэгийн

менежмент, хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг

2.1.1 Ерөнхий

Монгол орны Ойн, уур амьсгалын Хөтөлбөрийн (REDD+ Хөтөлбөр) хүрээнд мэдлэгийн

менежмент, хэвлэл мэдээллийн стратеги нь ойн хомсдол, ойн доройтлын суурь

шалтгаануудад чиглэсэн бодлого, арга хэмжээ бөгөөд үндэсний REDD+ стратегийн

зорилтыг хэрэгжүүлэхийг үндэс болгох юм.

Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн хоёрдогч үүрэг нь Монгол орны

Ойн, уур амьсгалын (REDD+) Стратегид хандивлагчид, шийдвэр гаргагчид, техникийн

мэргэжилтнүүд, олон нийтийн дэмжлэгийг татах юм. Үүний тулд сонирхогч, оролцогч

талуудын оролцооны шинжилгээ, Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн

стратеги боловсруулсан билээ. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн

стратеги нь сонирхогч талуудын оролцоог илүү бүтээлчээр хангах, холбогдох

байгууллагууд, шийдвэр гаргагчид, олон нийтэд REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааны

талаар үнэн зөв мэдээлэл дамжуулах, олон улсад Монголын зүгээс ойн салбарын

хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрэгжүүлж байгаа ажлыг мэдээлэх,

REDD+ хөтөлбөрийн санхүүжилтэд дэмжлэг өрнүүлэх юм.

2.1.2 Сорил бэрхшээл

Олон нийтэд хүрсэн мэдээллийг гүнзгийрүүлэх, мэдээлэл харилцаагаар дамжуулан

үндсэн сорил бэрхшээлүүдийг даван туулах, сонирхогч талуудын ухамсартай, бүтээлч

оролцоог дэмжих хэрэгцээ шаардлага байна. Монголын Ойн болон уур амьсгалын

хөтөлбөрт (Үндэсний REDD+ Хөтөлбөр) тулгарч буй үндсэн сорил бэрхшээлийн дотор

дараах хүчин зүйлс багтах ба тэдгээрийн зарим нь ойн хомсдол, ойн доройтлын дам

шалтгаанууд юм:

• REDD+ Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар түвшин бүрд эргэлзээтэй

ойлголттой;

Page 9: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

• Үндэсний REDD+ Хөтөлбөр нь олон талын хамтарсан оролцоогоор хэрэгжих ёстой

байтал ойн аж ахуйн төсөл мэтээр хардаг тул зөвхөн Ойн Газрын л хариуцах

асуудал гэж үздэг;

• REDD+ Хөтөлбөрийн бэлэн байдалд бэлдэх үед орон нутагт, талбар дээр үйл

ажиллагаа өрнөнө гэсэн хүлээлт байдаг;

• Засгийн Газрын зүгээс REDD+ Хөтөлбөр үр дүнд суурилсан төлбөр авчирна гэсэн

хүлээлттэй байдаг ч одоо байгаа санхүүд түшиглэх, эсвэл байгаа хөрөнгө нөөцийн

удирдлагыг оновчтой болгоход түшиглэх учиртай юм;

• REDD+ Хөтөлбөр үндэсний хөгжлийн зорилт, ногоон хөгжил, ТХЗ-ыг биелүүлэхэд

ямар хувь нэмэр оруулах талаар ойлголт хомс;

• Монголын REDD+ Хөтөлбөрт дэлхий нийтийн анхаарал дутаж байгаа, НҮБ-ын

REDD Хөтөлбөрийн дотор ч (бусад орчинд ч) REDD+ нь зөвхөн халуун орнуудад

хамаатай гэсэн сэтгэхүй явдаг;

• Түнш төсөл, хөтөлбөрүүд REDD+ Хөтөлбөр үйлдвэрлэлийн ой, ой ашиглагчдын

бүлгүүдэд ойн тогтвортой ашиглалтыг саатуулна гэсэн ташаа ойлголттой байдаг.

2.1.3 Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн зорилго

Дээр дурдсанчлан, Монголын Ойн болон уур амьсгалын хөтөлбөрийн (Үндэсний REDD+

Хөтөлбөр) хүрээнд харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн эн

тэргүүний зорилго нь ойн хомсдол, ойн доройтлын уг шалтгаан хүчин зүйлсэд чиглэн

хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ юм.

Хоёрдогч зорилго нь дараах гурван бүлгээс Ойн болон уур амьсгалын хөтөлбөрт дэмжлэг

авахад оршино:

i. Улс төрчид, шийдвэр гаргагчид;

ii. Олон нийтэд ойн хомсдол, ойн доройтлыг хянах, тухайлбал хууль бус мод

бэлтгэл, түймрээс урьдчилан сэргийлэх, хянах, менежмент тогтвортой тулхтай

арга ажиллагаа нэвтрүүлэх тухай;

iii. Орон нутгийн ой ашиглагчдад REDD+ Хөтөлбөрийн хүрээнд ойн менежмент

хэрэгжүүлэхийн ач холбогдлын тухай.

2.1.4 Мэдээлэл харилцааны онцлог зорилтууд

Хөтөлбөрийг сурталчлах, олон оролцогч, сонирхогч талуудын анхааралд байлгах,

тэднийг байнга мэдээллээр хангаж байх үүднээс дараах гол зорилтуудыг мөрдлөг

болгоно. Үүнд:

● Монголын Ойн болон уур амьсгалын хөтөлбөр тодорхой алсын хараатай байж,

түүнийгээ сайтар сурталчлах;

● Ойн хомсдол, ойн доройтлын суурь хүчин зүйлсэд арга хэмжээ авах;

● Ой, Уур амьсгалын өөрчлөлт, Ногоон хөгжилд Монголын Ойн болон уур

амьсгалын хөтөлбөр хэрхэн уялдах талаар оролцогч, сонирхогч талуудыг

мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлж, REDD+ Хөтөлбөрт оролцох идэвхийг

өрнүүлэх;

Page 10: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

● Монголын Ойн болон уур амьсгалын хөтөлбөр Монголын Ногоон хөгжил, ТХЗ-

д хувь нэмэр оруулахад Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын

дэмжлэг авах;

● Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцаагаа бэхжүүлж ой, уур

амьсгалын өөрчлөлт, REDD+ Хөтөлбөрийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх;

● Олон нийтийг мэдээлэлтэй байлгаж уур амьсгалын өөрчлөлтөөс ойд тусах

нөлөөллийн талаар сонирхол өрнүүлэх, REDD+ Хөтөлбөрийн арга хэмжээнд

дэмжлэгийг идэвхжүүлэх;

● Сонирхогч, оролцогч талууд, гадаад, дотоод бүлгүүдэд Монголын Ойн болон

уур амьсгалын хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэх;

● Монголын сэрүүн бүсийн ойн тухайд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд,

тэдгээрийн шийдлийг тод томруун тусган үндэсний ба олон улсын хандивлагч,

сонирхогч талуудад мэдээлэх.

3. Зорилтот бүлгүүд

Техникийн зөвлөгөө, бодлогын дэмжлэг, зөвлөмж өгөх зэргээр Монголын Ойн болон уур амьсгалын

хөтөлбөрийн (REDD+ Хөтөлбөр) бэлтгэлд шийдвэрлэх хувь нэмэр оруулах боломжтой Харилцаа,

мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн зорилтот бүлгүүд, ой, уур амьсгалын өөрчлөлт ба

REDD+ Хөтөлбөрийн талаар мэдээлэл авах шаардлагатай өргөн олон нийтэд чиглэн ажиллаж, гүн

өөрчлөлт гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд дэмжлэг авна.

Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн хүрээнд зорилтот бүлгүүдийг зургаан

үндсэн хэсэгт ангилсан ба эдгээрийг дэд бүлгүүдэд хувааж болох хэдий ч энэ шатанд дараах бүлгүүдэд

хуваав:

3.1 Төрийн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид

REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих, засгийн газрын тогтвортой хөгжлийн стратеги

шийдвэр гаргах, бодлогын түвшний эрх баригчид. Энэ бүлэгт бас ойн салбарт төсөв хуваарилах

үүрэг бүхий шийдвэр гаргагчид багтана.

3.2 Техникийн мэргэжилтнүүд

Ойн, хөдөө аж ахуйн, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, судлаачид, хандивлагч

төслүүд REDD+ Хөтөлбөрийн талаар үнэн зөв мэдээлэл гаргах, эдгээр мэргэжилтнүүд,

байгууллагуудыг техникийн зөвлөгөө, туслалцааны хэлбэрээр оролцуулах хэрэгтэй.

3.3 Иргэний нийгмийн бүлгүүд

REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг сонирхдог боловч шийдвэр гаргадаггүй хэвлэл мэдээллийн,

иргэний нийгмийн, боловсролын, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн,

ялангуяа мод боловсруулах салбарын аж ахуйн нэгжүүд.

3.4 Орон нутгийн хүн ам, ой ашиглагчдын бүлгүүд

Бодлого арга хэмжээний сөрөг нөлөөнд өртөж болох ч ихэвчлэн ойн оновчтой менежмент

хэрэгжүүлэх эерэг урамшлаар дамжин эерэг нөлөөлөгдөх хүн ам, хувь хүмүүс энд хамаарна.

Page 11: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Түүнчлэн REDD+ Хөтөлбөрийн хэрэгжилтийн үе шатан хамрагдах орон нутгийн хүн ам энд багтах

бөгөөд тэдэнд хүчтэй, идэвхжүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай

болно. Гэхдээ одоогийн хөтөлбөр REDD-ийн бэлтгэлд чиглэж байгаа ба орон нутгийн хүн ам гол

зорилтот бүлэг болоогүй. Энэ шатанд ой, уур амьсгалын өөрчлөлт, гал түймрээс урьдчилан

сэргийлэх гэх мэт ерөнхий мэдлэг, ойлголт олгох мэдээлэл өгч байна. Орон нутгийн хүн амтай

ажиллахдаа REDD+ Хөтөлбөрийн иргэний нийгмийн чуулганаар дамжуулах, REDD+ Хөтөлбөрийн

үйл ажиллагаа боловсруулах Ой ашиглагчдын бүлгүүдтэй ажиллах зорилттой, үүнд ойн

менежмент, ойд түшсэн амьжиргааг сайжруулах үйл ажиллагаа багтдаг Хүнс Хөдөө Аж Ахуйн

Байгууллага, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн хөтөлбөрт оролцох хэлбэрээр ажиллах нь

зүйтэй.

Ирээдүйд ихээхэн үр ашиг хүртэх мэтээр орон нутагт хий горьдол үүсэх эрсдэл өндөр байх

тул REDD+ Хөтөлбөрийн мэдээллийг нэн болгоомжтой боловсруулан хүргэж байх

шаардлагатай.

3.5 Олон улсын хандивлагч байгууллагууд, хөрөнгө оруулагчид, түнш улс орнууд

Үүнд хандивлагч байгууллагууд, НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн орнууд, олон улсын хэвлэл

мэдээллийн байгууллагууд багтана. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа REDD+ хөтөлбөрийн

хандивлагчид Үндэсний REDD+ Хөтөлбөрийн хандивлагч болох магадлалтайн хувьд харилцаа,

мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн үндсэн зорилтот бүлэгт байх ёстой. НҮБ-ын

REDD+ Хөтөлбөрийн аливаа ахиц дэвшил, авсан сургамжийг олон улсын хамтын нийгэмлэгт

мэдээлж байх нь зүйтэй. Монгол REDD+ үйл ажиллагааны талаар мэдээлэл цацах үйл

ажиллагаагаар олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх сургамжийг баталгаажуулах юм. Аль

боломжийн хирээр Үндэсний REDD+ Хөтөлбөр нь НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн бүсийн багтай ойр

ажиллаж, Монголын талаарх мэдээллийн хамгийн оновчтой зөв боломжийг тодорхойлох

хэрэгтэй. REDD+ Хөтөлбөрт Монгол орон онцлог болохыг анхааран авч, REDD+ Хөтөлбөрийн

баялаг олон янз байдлыг тодотгох үүднээс үүнийг дурдаж байвал зохино. Улс оронд хэрэгжих 2017

оны хөтөлбөр ч сурталчилгааны материал боловсруулах, хандивлагчдыг Монголд татах ажил хийх

зорилт тавих хэрэгтэй.

3.6 Өргөн олон нийт

Өргөн олон нийт ерөнхийдөө хоёрдогч зорилтот бүлэг болно. REDD+ Стратегийн үр дүнд шууд

нөлөө багатай. Гэхдээ REDD+ Стратегийн гол үр шимийг хүртэгч тул оролцуулах, мэдээллээр

хангаж байх нь чухал юм. Монгол Улсын иргэдийн хувьд төрийн хийж байгаа ажил, арга

хэмжээний талаар мэдээлэл авах эрхтэй. Мөн өргөн олон нийтийг уур амьсгалын өөрчлөлт, ой

хамгаалах зэрэг орон нутгийн хүн амыг дайчилбал зохих нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд

оролцоход нь сэдэлжүүлэх хэрэгтэй юм. Тэд үндсэндээ Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд

чиглэн хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах өргөн хүрээний зорилтот бүлэг

юм. Хэдийгээр өргөн олон нийт гэдгийг нарийвчлан ялгах боломжгүй ч олон нийтэд REDD+

Хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт, мэдээлэл түгээх шаардлага, хэрэгцээ бий.

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ой тайгын гүйцэтгэх үүргийн талаар хот

суурины хүн ам, мөн өдөр тутмын амьдралдаа ой шугуйтай харьцаж байдаг хүн амын бүлгүүдэд

ойлголт өгөх хэрэгтэй. Ингэснээр Засгийн Газарт ч бас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн

чухлыг дахин баталж өгөх юм. REDD+ Хөтөлбөрийн мэдээллийг өргөн олон нийтэд хэвлэл

Page 12: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

мэдээллийн хэрэгслүүд дамжуулах учраас ТВ, радио, сонин, сэтгүүл, нийгмийн сүлжээнд хүчтэй

бөгөөд урт хугацааны хэлхээ холбоо үүсгэх хэрэгтэй. Энэ асуудлаар залуучуудтай хэлэлцэж

зөвлөлдөх арга хэмжээ ч авах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлт ирээдүй үед хамаатай учраас

залуучуудын амьдралд хамаатай билээ. Тийм учраас залуучуудын сэтгэлд гүн нөлөөлөх асуудал

юм.

Жич: Нийгмийн тэгш хамралт2

Мэдээлэл харилцааны аливаа арга хэмжээ боловсруулан төлөвлөхдөө тэгш оролцоог хангах,

жендер, нас, эмзэг бүлгүүдийг эрх тэгш хамруулах асуудалд анхаарах нь чухал. Эмзэг

бүлгийнхнийг тусгахдаа эерэг дүр ашиглах, жендерийг эергээр чадавхжуулах хэрэгтэй. Тухайлбал

ой хамгаалагч эмэгтэйчүүд, хээрийн техник ажлыг хариуцсан эмэгтэйчүүд, суралцаж байгаа залуу

эрэгтэйчүүд, орон нутгийн уугуул иргэдийг эергээр мэдээлж байх хэрэгтэй.

4. Илгээмж мэдээлэл Монгол Улс REDD+ Хөтөлбөрийн уламжлалт орнуудаас ялгамжаатай, хүлэмжийн хий бууруулах нөөц

багатай тул үр дүнд суурилсан төлбөр авахыг тэргүүлэх зорилт болгох шаардлагагүй байж болно. REDD+

хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн зэрэгцээ Монголын Ойн болон Уур амьсгалын Хөтөлбөрт

дараах асуудлыг бас тусгах хэрэгтэй:

Монгол орны Ойн болон уур амьсгалын стратеги, үр дүн

Монгол орны Ойн болон уур амьсгалын стратеги боловсруулсны үр дүнд хож-хож харьцаатай үр дүнд

чиглэнэ. Боломжийн хирээр Засгийн Газрын хэрэгжүүлж байгаа бодлого стратеги, ялангуяа уур

амьсгалын өөрчлөлт, ойн стратеги, ногоон хөгжил, Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал зэрэг

хөтөлбөрүүдтэй уялдуулж, нийцүүлж ажиллах нь зүйтэй. Тэдгээр нь бүгд Монгол орны Ойн болон уур

амьсгалын Стратегийн бодлогын хэлэлцүүлгийн талбар болж, холбогдох учиртай юм.

Монголын Тогтвортой болон Ногоон хөгжилд ой модны үүрэг

Ойн менежменттэй холбоотой Ногоон хөгжлийн стратеги нь:

- Цэвэр ус хангамжийг хадгалах (ой цэвдэг хайлахыг бууруулахад тустай);

- Хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлж, амьжиргааг сайжруулах;

- Уур амьсгалын өөрчлөлт, шавж, түймрийг даван туулах чадвартай ойн хэмжээг нэмэгдүүлэх;

- Монголын мод боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тогтвортой мод бэлтгэлийг

хэвшүүлэх;

- Орон нутгийн хүн амын чадавхыг бэхжүүлж ойд түшиглэсэн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх;

- Мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүн, тухайлбал түлээ, нарсны самар, орон нутгийн үйлдвэр,

хүн амд хэрэгтэй бусад бүтээгдэхүүнийг хөгжүүлэх;

- Биологийн олон янз байдал, соёлын үнэт зүйлийг хамгаалах, дэмжих;

- Ногоон орон зай, амралт зугаалгын боломжийг бий болгох, хот суурины хүн амын эрүүл энх

амьдралыг дэмжих зэрэг арга хэмжээг багтаах хэрэгтэй.

Зан үйлийг өөрчлөх замаар ойн хомсдол, ойн доройтлоос сэргийлэх стратеги

2 Нийгмийн тэгш хамарсан байдлын үнэлгээ 2016 оны 12 сард хийгдэх ба илэрсэн аливаа асуудалд зохих арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Page 13: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

REDD+ Стратеги ойн хомсдол, ойн доройтлын хүчин зүйл болсон олон асуудлыг тодорхойлж гал

түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг ухамсар, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх арга, ойн тогтвортой

менежмент хийх чадавх хомс байдлыг арилгах, ойд түшиглэсэн амьжиргааг сайжруулах замаар ой

хамгааллын урамшуулал бий болгох зэргийг авч үзнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

Монгол орон хүлэмжийн хий ялгаруулалтын хэмжээгээрээ бага жижиг улс юм. Гэхдээ Монгол Улс уур

амьсгалын өөрчлөлтийн талаарх үүрэг амлалтаа хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг

хэрэгжүүлэх талаар дэлхийн манлайлагч болох нөөц боломж бий. Эдгээр өндөр зорилт Монгол Улсыг

олон улсын тавцанд бусад улсын үлгэр жишээ болгох ба хөгжил буурай орнуудад төдийлөн олддоггүй

хандивлагчдын хөрөнгө оруулалтыг найдвартай татах боломж юм.

4.1 Илгээмж мэдээлэл, зорилтот бүлгүүд

Зорилтот бүлэг бүхэн Монгол орны ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийг амжилтад хүргэхэд

чухал үүрэгтэйн сацуу харилцан бие биеэ дэмжих онцлогтой юм. Засгийн Газар REDD+

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн хувьд чухал ач холбогдолтой. Туршин хэрэгжүүлэх орон нутгийн хүн

ам ойн менежмент хэрхэн биелж байгаа талаар амьдралын мэдээллээр хангах тул чухал ач

холбогдолтой. Ойн салбарын хүрээнд бий болох өөрчлөлт REDD+ Хөтөлбөрийн зорилтуудыг

хэрэгжүүлэх алс хэтийн ач холбогдолтой. Өргөн олон нийт уур амьсгалын өөрчлөлтийн үйл

ажиллагаа, REDD+ Хөтөлбөрийг дэмжиж болох тул байнгын улс төрийн дэмжлэг болох чухал хүчин

зүйл юм. Олон улсын хамтын нийгэмлэг, хандивлагчид эцсийн эцэст REDD+ Хөтөлбөр үргэлжлэх

эсэхийг шийдэх хөшүүрэг болох ач холбогдолтой юм. Зорилтот бүлгүүдийг онцлон тодорхойлж,

мэдээлэл хүргэх аргачлал, мэдээллийн агуулга хэлбэрийг тухайн бүлэгт нийцүүлэн боловсруулж,

аль болох дээд зэргийн нөлөөлөл бий болгох нь чухал юм. Монголын REDD+ Хөтөлбөрийн

ерөнхий зорилтууд, тэргүүлэх хандивлагч байгууллагуудтай хийсэн яриа хэлэлцүүлэгд тулгуурлан

харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратегийн үндсэн зорилтот бүлгүүдийг дор

тусгасан ба тэдгээр зорилтот бүлэгт хүрч, тэднийг идэвхжүүлэх оньс болсон сонирхол, тэмүүллийг

нь хөшүүрэг болгон ажиллах шаардлагатай юм.

● REDD+ Хөтөлбөр бол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй

санаачилга байж болох ба уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой алхам болохын

зэрэгцээ хэн бүхэнд үр шимээ өгөх, хүн бүрийг цаашдын зорилгын төлөө хариуцлагатай

ажиллуулах хөтөлбөр билээ.

● REDD+ Хөтөлбөрийг Ногоон Хөгжилтэй уялдуулах: REDD+ үйл ажиллагаа Монголын ногоон

хөгжилд хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийн зорилт, улс орны тогтвортой хөгжлийн

үзэл баримтын хэрэгжилтийг дэмжиж, ойн хомсдол, ойн доройтлыг бууруулах арга

хэрэгсэл юм.

● REDD+ Хөтөлбөр бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зайлшгүй арга хэмжээ бөгөөд

Монгол Улсын хүн амын амьжиргааг сайжруулах хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд

чухал үүрэг гүйцэтгэх юм.

● REDD+ Стратеги нь ой түшсэн амьжиргаа, ой ашиглагчдын бүлгүүдээс тогтвортой ашиглалт

хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

● REDD+ Стратеги хувийн хэвшлийн дэмжлэг, ойн салбарт ажлын байр бий болгохыг

хөхиүлнэ.

Page 14: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

● REDD+ Стратеги тогтвортой ой ашиглалт, ойн эрүүл мэндийг сайжруулах үүднээс үхмэл

моддыг цэвэрлэх, түймэр, шавжийн аюулыг бууруулах, эдийн засгийн хөшүүргээр

хангахыг дэмжинэ.

● Ойн менежментийн өртөг ойгоос авах үйлчилгээгээр нөхөгдөнө: Монгол орны ой мод ой

түшсэн амьжиргаа, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг чухал экосистемийн үйлчилгээгээр

хангаж, мөн хот суурины хүн ам, аж үйлдвэрийг ч экосистемийн үйлчилгээгээр хангадаг.

● Монгол Улсын Засгийн Газар ойн хомсдол, ойн доройтлоос шалтгаалсан хүлэмжийн хий

ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэн.

● REDD+ Стратеги нь санхүүжих төсөлд суурилсан үйл ажиллагаагаар Монгол Улсын

чармайлтыг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ.

● НҮБ-ын REDD-ийн Монгол дахь Үндэсний Хөтөлбөр хүний эрхэд суурилсан НҮБ-ын арга

ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, чадавх бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй

зарчмуудыг удирдлага болгодог.

● Монгол орны ойн болон уур амьсгалын Хөтөлбөр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй

тэмцэх тухай суурь конвенцэд тодорхойлсон ойн хомсдол, ойн доройтлоос үүдсэн

хүлэмжийн хийг бууруулах үзэл баримтлалыг дэмжин дэлгэрүүлнэ.

● Монгол орны үнэ цэнэтэй сэрүүн бүсийн ой шугуй өндөр хөгжилтэй гүрнүүдийн

хүлэмжийн хий ялгаруулалтын улмаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас аюулд

өртөж байгаа тул Монгол Улсад санхүүгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

● Ой ашиглагчдын бүлгүүд ой хамгаалах үүрэгтэй, үүнийгээ онц сайн гүйцэтгэсний учраас

ойн үр шимийг ч хангалттай хүртэх эрхтэй.

Page 15: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Хүснэгт 1.0-д сонирхогч талууд, үндсэн илгээлт мэдээлэл, тэдгээрийг хүргэснээр хүлээгдэх үр дүнг тусгав

Сонирхогч талууд

Үндсэн илгээлт мэдээлэл Хүлээгдэх үр дүн

Бүх талууд REDD+ Хөтөлбөр бол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад шийдвэрлэх ач

холбогдолтой үр дүнтэй алхмуудыг багтаасан санаачилга бөгөөд хүн бүхэнд үр

шимтэй, цаашдын зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа билээ.

REDD+ Хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дэмжинэ.

Шинэлэг санхүүжилтийн механизмуудыг дэмжиж,

туршин хэрэгжүүлнэ.

Шийдвэр

гаргагчид:

Шийдвэр гаргах

түвшний эрх

баригчид

REDD+ Хөтөлбөр нь ойн хомсдол, ойн доройтлын бууруулах арга замаар Монгол

Улсын ногоон эдийн засаг, ТХЗ ба Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл

баримтлалд хувь нэмэр оруулах юм.

REDD+ Хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэрлэх ач холбогдолтой

арга хэмжээ мөний дээр иргэдийн амьжиргааг сайжруулах Монгол Улсын

хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түлхүүр болно.

Монгол орны ой мод ой түшсэн амьжиргаа, аж ахуйн нэгжүүд, хот суурины хүн

ам, аж үйлдвэрийг нэн чухал экосистемийн үйлчилгээгээр хангадаг.

Монгол Улсын Засгийн Газар ойн хомсдол, ойн доройтлоо шалтгаалсан

хүлэмжийн хий ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэн.

Ой ашиглагчдын бүлгүүд ой хамгаалах үүрэгтэй, үүнийгээ онц сайн гүйцэтгэсний

учраас ойн үр шимийг ч хангалттай хүртэх эрхтэй.

Шийдвэр гаргагчид REDD+ бодлого, арга хэмжээг

батална.

Шийдвэр гаргагчид Монголын ногоон хөгжил,

тогтвортой хөгжилд ойн гүйцэтгэх үүргийг үнэлж,

санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

REDD+ Хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, дэмжинэ.

Шинэлэг санхүүгийн механизмуудыг дэмжиж,

туршин хэрэгжүүлнэ.

ТХЗ, ногоон хөгжлийн бодлого, арга хэмжээнүүдийг

хэрэгжүүлнэ.

Ой ашиглагчдын бүлгүүдэд тустай бодлогуудыг

батална.

Page 16: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Сонирхогч талууд

Үндсэн илгээлт мэдээлэл Хүлээгдэх үр дүн

Техник

мэргэжилтнүүд:

Ойн бодлого

боловсруулагчи

д, төрийн

байгууллагууд,

ТББ-ууд,

судлаачид,

төслүүд

REDD+ ойн хомсдол, ойн доройтлыг бууруулах арга хэрэгслээр Монгол Улсын

ногоон эдийн засаг, ТХЗ, тус улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын

хэрэгжилтийг дэмжих хүчин зүйл болно.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги нь ой түшсэн амьжиргаа, ой

ашиглагчдын бүлгүүдээс тогтвортой ашиглалт хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги нь тогтвортой ой ашиглалт, ойн

эрүүл мэндийг сайжруулах үүднээс үхмэл моддыг цэвэрлэх, түймэр, шавжийн

аюулыг бууруулах, эдийн засгийн хөшүүргээр хангахыг дэмжинэ.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги нь санхүүжих төсөлд

суурилсан үйл ажиллагаагаар Монгол Улсын чармайлтыг цаашид үргэлжлүүлэн

дэмжинэ.

Монгол орны ой, уур амьсгалын Хөтөлбөр хүний эрхэд суурилсан НҮБ-ын арга

ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, чадавх бэхжүүлэх зэрэг өргөн

хүрээтэй зарчмуудыг удирдлага болгодог.

Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөр НҮБ-ын Уур амьсгалын

өөрчлөлттэй тэмцэх тухай суурь конвенцэд тодорхойлсон ойн хомсдол, ойн

доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах үзэл баримтлалыг дэмжин

дэлгэрүүлнэ.

Техник мэргэжилтнүүд REDD+ Хөтөлбөр, уур

амьсгалын өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголттой

болж, REDD+ Стратегид хувь нэмрээ оруулна.

Техник мэргэжилтнүүд, байгууллагуудын REDD+

Хөтөлбөр, ой, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх

ойлголт сайжирна.

Техник мэргэжилтнүүд ой ашиглагчдын бүлгүүд

ашиг шим хүртэж байх асуудлыг дэмжин ухуулна.

Page 17: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Сонирхогч талууд

Үндсэн илгээлт мэдээлэл Хүлээгдэх үр дүн

Ой ашиглагчдын бүлгүүд ой хамгаалах үүрэгтэй, үүнийгээ онц сайн гүйцэтгэсний

учраас ойн үр шимийг ч хангалттай хүртэх эрхтэй.

Орон нутгийн

хүн ам, ой

ашиглагчдын

бүлэг:

амьжиргаа нь

ойгоос

хамаардаг

уугуул оршин

суугчид

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) нь ой түшсэн амьжиргаа, ой

ашиглагчдын бүлгүүдээс тогтвортой ашиглалт хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги хувийн хэвшлийн дэмжлэг,

ойн салбарт ажлын байр бий болгохыг хөхиүлнэ.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги тогтвортой ой ашиглалт, ойн

эрүүл мэндийг сайжруулах үүднээс үхмэл моддыг цэвэрлэх, түймэр, шавжийн

аюулыг бууруулах,эдийн засгийн хөшүүргээр хангахыг дэмжинэ.

Ойн нөхөрлөлүүд ой хамгаалах үүрэгтэй, үүнийгээ онц сайн гүйцэтгэсний учраас

ойн үр шимийг ч хангалттай хүртэх эрхтэй.

Ойн нөхөрлөлүүд уур амьсгалын өөрчлөлтийн

асуудлаар ойлголттой болно.

Ойн нөхөрлөлүүд түймрээс урьдчилан сэргийлэх,

хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Ойн нөхөрлөлүүд ойд түшиглэсэн амьжиргааны

арга хэмжээний үр шимийг хүртэнэ.

Иргэний нийгэм:

Олон нийт,

сургууль,

боловсролын

REDD+ Хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэрлэх ач холбогдолтой

арга хэмжээ мөний дээр иргэдийн амьжиргааг сайжруулах Монгол Улсын

хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түлхүүр болно.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги нь ой түшсэн амьжиргаа, ой

ашиглагчдын бүлгүүдээс тогтвортой ашиглалт хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Олон нийт уур амьсгалын өөрчлөлт, REDD+

Хөтөлбөр, ногоон хөгжилд ойн гүйцэтгэх үүргийн

талаар ойлголт, мэдээлэлтэй болно.

Олон нийт ой, байгаль орчны асуудлыг илүү

сонирхдог болно.

Page 18: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Сонирхогч талууд

Үндсэн илгээлт мэдээлэл Хүлээгдэх үр дүн

байгууллага,

хувийн хэвшил

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги хувийн хэвшлийн дэмжлэг,

ойн салбарт ажлын байр бий болгохыг дэмжин ажиллана.

НҮБ-ын REDD+ ийн Монгол дахь Үндэсний Хөтөлбөр хүний эрхэд суурилсан НҮБ-

ын арга ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, чадавх бэхжүүлэх зэрэг

өргөн хүрээтэй зарчмуудыг удирдлага болгодог.

Ой нөхөрлөлүүд ой хамгаалах үүрэгтэй, үүнийгээ онц сайн гүйцэтгэсний учраас

ойн үр шимийг ч хангалттай хүртэх эрхтэй.

Сургуулиуд мэдээлэл олгох, боловсролын үйл

ажиллагаа явуулна.

Сургууль, боловсролын байгууллагууд үйл

ажиллагаандаа уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой

хөгжлийг тусгана.

Иргэний нийгмийн байгууллагууд ой ашиглагчдын

бүлгүүдэд ахуй үр ашиг хүртэхийг дэмжин

сурталчилна.

Олон нийт

REDD+ Хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэрлэх ач холбогдолтой

арга хэмжээ мөний дээр иргэдийн амьжиргааг сайжруулах Монгол Улсын

хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түлхүүр болно.

Монгол Улсын Засгийн Газар ойн хомсдол, ойн доройтлоо шалтгаалсан

хүлэмжийн хий ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэн.

Олон нийтийн ерөнхий ойлголт сайжирч,

Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн үйл

ажиллагааны үрээр REDD+ Хөтөлбөрийн талаар

мэдээлэлтэй болно.

Хэвлэл мэдээллээр өргөн олон нийтэд мэдээлэх

болсноор шийдвэр гаргагчдын дэмжлэг авна.

Хөрөнгө

оруулагчид,

хандивлагчид:

Монгол Улсын Засгийн Газар ойн хомсдол, ойн доройтлоо шалтгаалсан

хүлэмжийн хий ялгарлыг бууруулах үүрэг хүлээсэн.

Олон улсын хамтын нийгэмлэг Монгол дахь REDD+

Хөтөлбөр, сэрүүн бүсийн ойд хэрхэн нөлөөлөх

талаар мэдээлэлтэй болно.

Page 19: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Сонирхогч талууд

Үндсэн илгээлт мэдээлэл Хүлээгдэх үр дүн

Хандивлагч

болох

боломжтой олон

улсын

байгууллагууд

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Стратеги нь санхүүжих төсөлд

суурилсан үйл ажиллагаагаар Монгол Улсын чармайлтыг цаашид үргэлжлүүлэн

дэмжинэ.

Монгол орны ой, уур амьсгалын (REDD+) Хөтөлбөр хүний эрхэд суурилсан НҮБ-

ын арга ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, чадавх бэхжүүлэх зэрэг

өргөн хүрээтэй зарчмуудыг удирдлага болгодог.

Монгол орны Ой, уур амьсгалын Хөтөлбөр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй

тэмцэх тухай суурь конвенцэд тодорхойлсон ойн хомсдол, ойн доройтлоос

үүдсэн хүлэмжийн хийг бууруулах үзэл баримтлалыг дэмжин дэлгэрүүлнэ.

Монгол орны үнэ цэнэтэй сэрүүн бүсийн ой шугуй өндөр хөгжилтэй гүрнүүдийн

хүлэмжийн хий ялгаруулалтын улмаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн

улмаас аюулд өртөж байгаа тул Монгол Улсад санхүүгийн хөрөнгө оруулалт

хэрэгтэй байна.

Монгол орон хандивлагчдын санхүүжилтийг татдаг

орчин болно.

Олон улсын хандивлагчид REDD+ Стратегийг

дэмжихээр хөрөнгө нөөцөө байршуулна (техникийн

ба санхүүгийн).

Улс орнууд дахь НҮБ-ын REDD+ хөтөлбөрүүд REDD+

Стратеги боловсруулах, ногоон хөгжлийн төлөө

Монголын үйл ажиллагааг мэддэг болно.

Хөрш орнууд, байгууллагуудтай уур амьсгалын

өөрчлөлт, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн

талаар харилцаа холбоо тогтооно.

Ногоон Уур Амьсгалын Сан Монгол орныг уур

амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах,

ойн салбарт хөрөнгө оруулах жишээ болгож үзнэ.

Page 20: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

5. Харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн сувгууд, төлөвлөлт

Үр дүнд хүрэхийн тулд харилцаа, мэдлэгийн менежмент, хэвлэл мэдээллийн стратеги нь дараах үндсэн

хэсгүүдийг агуулж байна. үүнд:

5.1 Монгол дахь дотоод мэдээлэл харилцаа

Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын REDD+ Хөтөлбөр, Байгаль

Орчны Яам, холбогдох төслүүд дэх сонирхогч, оролцогч талуудтай хэд хэдэн уулзалт зохион

байгуулна:

• Техник ажлын хэсгийн уулзалт - улирал тутам, шаардлагатай цаг тухайд нь хийж байх

• Иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт – улирал тутам, бас аль шаардлагатай цагт

• Төслийн Гүйцэтгэх Зөвлөлийн хурал – улирал тутам

• Ойн Хөтөлбөрүүд - техникийн албан бус уулзалт – улирал тутам

• Ойн Хөтөлбөрүүд – Мэдээлэл харилцааны ажилтнуудын уулзалт – сар тутам

• НҮБ-Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төлөөлөгчийн газруудын

уулзалт – албан бус уулзалт – хоёр сар тутам

• Байгаль Орчны Яам – Үндсэн оролцогч талууд / Үндэсний хөтөлбөрийн захирал – сар

тутам

• НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн бүсийн дэмжлэг, мэдээлэл тайлан яриа – сар тутам

5.2 Мэдээлэл харилцааны менежмент

Мэдээлэл харилцааны менежмент нь илгээх мэдээллийн нэгдмэл, дэс дараатай байдлыг хангах

үндсэн зорилготой. Оролцогч талуудын мэдээлэл харилцааны чадварыг хөгжүүлэх сургалт, хэвлэл

мэдээллийг идэвхжүүлэх арга хэмжээ, цаашдаа боловсруулж гаргах мэдээлэл харилцааны арга

хэрэгслийн багц, дотоод мэдээлэл харилцааны стратеги, НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн мэдээлэл

харилцааны удирдамжийг (түүнчлэн НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн найруулгын заавар) мэдээлэл

харилцааны менежментэд хэрэглэнэ. Эрсдэл, хямралын үеийн мэдээлэл харилцааны менежмент

нь бас мэдээлэл харилцааны менежментийн бүрдэл хэсэг байх болно.

5.3 Брэнд хэрэглээ

Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөр гурван жилийн хугацаатай (2016 – 2018) тул

брэнд, имидж бүрдүүлэх нь амин чухал биш. Гэхдээ салбарын яамд, төслүүдийн хувь нэмрийг

тусгасан Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн брэнд байхыг зөвшөөрөх хэрэгтэй.

Монголын REDD+ Хөтөлбөрийн лого тэмдгийг боловсруулж, мэдээлэл харилцааны хэвлэмэл

бичиг баримт, мэдлэг түгээх бүтээгдэхүүн, вэб талбарт ашиглаж, бусад төсөл, хөтөлбөрүүдийн

оролцоог тусган үзүүлж байх нь зүйтэй.

5.4 Ухуулга нөлөөлөл, олон нийтийн ойлголт мэдээлэл

REDD+ үйл ажиллагааны талаарх ойлголтыг сайжруулахын тулд сонирхогч талуудын олон өөр

бүлгүүдэд хандаж ажиллан уур амьсгалын өөрчлөлт, REDD+ Хөтөлбөр, ногоон хөгжлийн талаар

ойлгуулахыг зорих ба ой ашиглагчдын бүлэг, техник мэргэжилтнүүд зэрэг бүлэг тус бүрийн онцлог

хэрэгцээнд нийцүүлж мэдээлэл хүргэнэ.

Page 21: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Нөлөөллийн үйл ажиллагаа, харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаа нь шийдвэр гаргагч, бодлого

боловсруулагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чиглэж, мэдээлэл түгээх, бодлого

боловсруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг идэвхтэй оролцуулахад үйлчилнэ.

Олон нийтийн мэдлэг ойлголтыг дэмжих үйл ажиллагаагаар тухайн үеийн олон нийтийн

мэдээлэгдсэн байдлын түвшнийг гүнзгийрүүлэхийг зорино. Түүнчлэн төрийн байгууллагын

ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар

мэдээлэх хэвлэл мэдээллийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа зохион

байгуулна.

Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн иргэний нийгмийн суурь нь иргэний

нийгэм, ой ашиглагчдын бүлгийн асуудлаар төр засагт бодлогын ухуулга нөлөөлөл хийх арга

хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.

Дараах ухуулга нөлөөллийн арга хэмжээ түнш хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулна:

Ой нөхөрлөлүүдэд таатай нөхцөл олгох бодлогуудыг хянан үзэх – НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн

Иргэний Нийгмийн Платформ нь ойн нөхөрлөлүүд гэх мэт сонирхогч талуудын олон өөр бүлгүүдээс

бүрдэх ба REDD+ ийн бодлогын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх арга хэрэгсэл юм. Хүнс Хөдөө Аж

Ахуйн Байгууллага, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн хөтөлбөртэй хамтран ажиллаж ой

ашиглагчдын бүлэг, үр шимийг хүртэх асуудлыг бодлого боловсруулагчдад тавих болно. Ингэснээр

ойд түшиглэсэн амьжиргааг дорвижуулж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг

бэхжүүлнэ. Зорилтот бүлгүүд нь шийдвэр гаргагчид, ой ашиглагчдын бүлгүүд байна.

Ойг тогтвортой ашиглах, үйлдвэрлэлд нөлөөлөх – ойн бүтээгдэхүүнийг тогтвортой арга хэлбэрээр

авч ашиглаж байх нөхцөл бүрдүүлэхэд энэ үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Зорилтот бүлгүүд

нь шийдвэр гаргагчид.

REDD+ Хөтөлбөрийг Ногоон Хөгжлийн Хөтөлбөртэй уялдуулах – REDD+ Хөтөлбөр, ойн тогтвортой

менежмент, Ногоон Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян Дэлхийн Байгаль

Орчны Сангийн Хөтөлбөр, Ногоон Өсөлт Хүрээлэнгийн харилцан уялдаа холбоог дэмжих. Зорилтот

бүлгүүд нь шийдвэр гаргагчид, олон улсын хандивлагчид, техникийн зөвлөхүүд.

Монголын сэрүүн бүсийн ойг хамгаалахын ач холбогдлыг олон улсын түвшинд сурталчлах –

хэрэгжиж байгаа үйл ажиллагаанд олон улсын байгаль хамгааллын төрийн бус байгууллагууд

нэмэгдэж болно. Зорилтот бүлгүүд нь шийдвэр гаргагчид, олон улсын хандивлагчид, техникийн

зөвлөхүүд.

Боловсрол ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг нэгтгэх – Тогтвортой хөгжлийн

боловсролын хөтөлбөртэй хамтран ажиллаж уур амьсгалын өөрчлөлт, ой, ногоон хөгжлийн талаар

сургуулиудад мэдлэг мэдээллийг түгээх, сургалтын хөтөлбөрт тусган оруулах. Зорилтот бүлгүүд –

иргэний нийгэм, өргөн олон нийт.

Page 22: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

REDD+ Хөтөлбөрийг ТХЗ-д уялдуулах – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Хөтөлбөртэй

хамтран үйл ажиллагаа явуулах.

5.5 Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцахдаа Монгол орны байгаль орчны асуудлаар

мэдээлэл нэвтрүүлэх чиглэлд сэтгүүлчдийн сонирхлыг өрнүүлж, чадварыг хөгжүүлэх. Хэвлэл

мэдээлэл, хямралын үеийн төлөвлөгөө боловсруулна.

5.6 Зан үйл өөрчлөх мэдээлэл харилцаа

Өөрчлөх шаардлагатай зан үйл тодорхой оршиж байгаа тохиолдолд зан үйл өөрчлөх мэдээлэл

харилцааны аргачлалыг хэрэглэх ба ялангуяа ойн хомсдол, ойн доройтлын хүчин зүйлстэй

холбоотой зан үйлд хандана. Хэдийгээр REDD+ Хөтөлбөр хэрэгжүүлэхэд голлон чиглэх боловч зан

үйл өөрчлөх мэдээлэл харилцааг ойн түймэр, хууль бус мод бэлтгэл, ойн дорой менежментийн

асуудалд бас хандуулна.

5.7 Мэдлэгийн менежмент

REDD+ Хөтөлбөрийн бэлтгэлийн үед хуримтлагдсан мэдлэгийг бүх түнш байгууллагатай хуваалцах

хэрэгтэй, бас үндэсний REDD+ Хөтөлбөрийн шийдвэрт мэдлэгийн эх сурвалж, мэдлэг

хэрэглэгчдийг тодорхойлсон байвал зохино. Мэдлэгийн эх сурвалжууд нь Монголд REDD+

хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх бүх хөтөлбөр, үйл ажиллагаа байх юм. Стратеги дэх

Мэдлэгийн менежментийн хэсгийн тэргүүлэх чиглэлүүд:

“Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн бэлтгэлийн үед хуримтлагдсан мэдлэг хэн бүхэнд

хүртээмжтэй байж, Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийг дээд зэргийн

чанартай боловсруулах нөхцөл бүрдүүлнэ.”

Энэ тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс доорх алхмууд шаардлагатай:

➢ Холбогдолтой бүх Ойн болон уур амьсгалын санаачилгын бэлтгэлийн үйл ажиллагааг

тодорхойлох;

➢ Үйл ажиллагаа тус бүрийн хүрээнд мэдлэгийн төв цэгийг тогтоох;

➢ Төвлөрөх цэг тус бүрд ажиллаж, бүх тайлан, ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь

зэргийг эмхэтгэнэ;

➢ Мэдлэгийн платформ, жишээлбэл вэб талбар байгуулах;

➢ Платформд эмхэтгэсэн бүх мэдлэгийг логик дараалалтай зохион байгуулах;

➢ Бүх мэдлэг платформоор дамжин хүртээмжтэй, мөн тогтмол шинэчлэгддэг байх.

Тийм учраас нийтэлсэн тайлан, дүн шинжилгээ, сонин, сэтгүүлийн нийтлэл, вэб хуудасны

мэдээлэл, бусад мэдээ баримт хэвлэсэн болон цахим хэлбэрээр цаашид уур амьсгалын өөрчлөлт,

ойн асуудал, REDD+ Хөтөлбөрийн талаар мэдээлэл олгох үүрэг гүйцэтгэж байх болно. Вэб талбар

нь зорилтот бүлэг, өргөн олон нийтэд Ойн болон уур амьсгалын санаачилгын үйл ажиллагааны

талаар мэдээ, мэдээлэл хүргэх платформ байх юм. Төрийн бодлого, хөтөлбөрүүдээс урган гарах

боломжуудыг мэдлэгийн менежмент, мэдлэг дэлгэрүүлэх үйл хэрэгт ашиглах болно. Мэдээ,

мэдээллийн төрөл ангилал тус бүрт хүлээн авах талуудын жагсаалт гаргана.

Page 23: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

5.8 Мэдээ, мэдээлэл түгээлтийг сайжруулах

Харилцагчдын болон мэдээлэл хүлээн авах талуудын жагсаалт гаргасан боловч илүү стратегчилсан

аргаар шинэчлэх шаардлагатай. Mail Chimp, Constant Contact гэх зэрэг шинэлэг платформуудыг бас

хэрэглэх нь зүйтэй.

• Бүх нийтлэл, мэдээний хуудас, мэдэгдэл, зарлалыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад

нэмэгдэн тэлсээр байх харилцагчдын мэдээллийн сангаараа дамжуулан хэвлэл

мэдээллийн байгууллагуудад хүргэсээр байх ба үүнд ерөнхий сонирхлын, байгаль орчны,

эдийн засгийн, шинжлэх ухааны сэтгүүлчид багтана.

• Холбогдох нийтлэлүүдийг цахим ба хэвлэмлээр сонирхогч талуудын олон бүлгүүдэд,

тухайлбал техникийн багууд, төслүүд, хандивлагчдад гэхчлэн илгээх хэрэгтэй.

• Хэвлэмэл мэдээлэл, хэвлэлийн хуудас зэргийг хаана түгээсэн тухай тэмдэглэж, бүртгэж

байх хэрэгтэй. Программд Монголын REDD+ Хөтөлбөрийн хүрээнд хэвлэл, мэдээллийн

хэрэгсэлд нийтэлсэн мэдээлэл ямар үр дүнд хүрснийг бүртгэдэг байх хэрэгтэй.

5.9 Илгээлт мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хандивлагчдад хүргэх

Мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхийн тулд маш тодорхой, үнэн зөв

боловсруулах хэрэгтэй. Өргөн хүрээнд мэдээллээ түгээх зорилгоор Business Wire компанитай

хамтран ажиллах талаар авч үзэх хэрэгтэй. Энэ бол хөтөлбөрийн шаардлагын дагуу мэдээлэл

түгээх цаг хугацаа, зорилтот хүлээн авагчдыг төлөвлөж ажилладаг олон улсын компани юм. Тус

компанийн сүлжээ тухайн салбарын зах зээлийн эрэлтийн дагуу сонгосон зорилтот бүлэгтээ

мэдээллээ хүргэхэд тусалдаг билээ. Тус компанийн сүлжээнд олон арван мэдээний агентлаг,

санхүүгийн мэдээлэл хангагчид, вэб-д суурилсан мэдээний үйлчилгээний байгууллагууд багтдаг.

Энэ компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл энд дарна уу. НҮБ-ын REDD+ Хөтөлбөр,

бусад төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан мэдээ, мэдээллийг гадаад, дотоодын

өргөн олон уншигч, сонсогчдод хүргэнэ.

Түүнчлэн, хөтөлбөрийн ажилтнууд хэвлэл мэдээллийн үндсэн байгууллагуудтай үр дүнтэй

хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх үүднээс Хэвлэл мэдээллийн бие даасан төлөвлөгөө

боловсруулна. Уг төлөвлөгөөнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах удирдамж,

протоколуудыг багтаана. Протоколууд нь REDD+ Хөтөлбөрийн илгээмж мэдээллийг зохистой арга

хэлбэрээр түгээх ажиллагааг тусгасан байна. Мөн төлөвлөгөөнд REDD+ Хөтөлбөрийн арга

хэмжээнүүдийн хэвлэл мэдээлэлд бүрэн хүргэх үүднээс хяналтын хуудас багтаасан байна.

Хавсралт 5.0: хэвлэл мэдээлэл, хямралын үеийн төлөвлөгөөг үзнэ үү.

6. Мэдээлэл харилцааны арга хэрэгслүүд (Боловсруулах үйл явц, арга

хэрэгслүүд)

Олон төрлийн ажил, сонирхогч талуудын олон өөр бүлэг, олон өөр зорилтот бүлэг бүхий урт хугацааны

хөтөлбөрийн хувьд, тухайлбал НҮБ-ын Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн хувьд

хэлбэр, хэв маягаараа ялгаатай хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл ашиглах, мөн хэлбрэ, хэв маягаараа

олон янзын мэдээлэл, агуулга нэвтрүүлэх нь нэн чухал юм. Тиймээс төслийн аль шинж байдлыг

сурталчлахад ямар төрлийн агуулга тохирох вэ? Тухайн зорилтот бүлгийн анхаарлыг татах, мэдээллээ

Page 24: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

оновчтой хүргэхэд ямар төрлийн, ямар хэв маягтай агуулга нэвтрүүлэх вэ? Аль зорилтот бүлэгт хүрэхэд

ямар мэдээллийн суваг хамгийн тохиромжтой вэ? гэх зэрэг асуулт чухлаар тавигдана. Эдгээр асуудлыг

Хэвлэл мэдээллийн стратеги гэсэн баримт бичигт (UN-REDD 2016) авч үзсэн байгаа.

Төрөл бүрийн сувгуудыг дараах байдлаар хураангуйлав:

6.1 Оролцогч талуудын уулзалт

Мэдээлэл түгээх, харилцах гол суваг нь биечлэн уулзах, хурал цуглаанд оролцуулах арга хэмжээ

юм. Биечилсэн уулзалт, арга хэмжээнүүдийг хамгийн түгээмэл ашиглах ба энэ нь ашгийн бус

байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах хамгийн үр дүнтэй арга юм. Ялангуяа Монгол орны

хувьд нүүр тулан уулзах нь орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага гэх мэт оролцогч

талуудад мэдээ, мэдээлэл хүргэх хамгийн тохиромжтой арга байдаг. Биечилсэн уулзалт,

цуглаанууд тухайн арга хэмжээнээс хамаарч тодорхой зорилтот бүлэгт чиглэн ажиллахад

дөхөмтэй байдаг. Тиймээс биечилсэн уулзалт зардал багатай, үр нөлөө өндөртэй үйл ажиллагаа

юм.

Иргэний нийгмийн платформ – энэ нь ойн нөхөрлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай

холбоотой асуудлаар төр засгийн газарт ухуулга нөлөөлөл хийх хамгийн оновчтой арга байж

болно.

6.2 Цахим сүлжээн дэх мэдээлэл харилцаа

Интернет орчныг мэдээлэл харилцаанд ашиглаж болно. Интернет бол олон нийтийг хамрах

хүчирхэг хэрэгсэл бөгөөд хүн амын ихэнх хэсэг нь хот сууринд төвлөрсөн Монгол орны нөхцөлд

олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, салбар үйлдвэрлэлийн хувьд олон нийттэй харилцах, зар

сурталчилгаа явуулах чухал хэрэгсэл болсон билээ. Харин өндөр настан, хөдөөгийн хүн ам

Интернет холболтгүй, боломжгүй байж болох тул эдгээр бүлэгт хүрэхэд тохиромжгүй төдийлөн

арга хэрэгсэл юм. Гэхдээ Монголд гар утас эзэмшигчдийн эзлэх хувь өндөр байдаг (НҮБ-ын

Хөгжлийн Хөтөлбөр, 2016). Вэб талбарууд мэдээлэл солилцох, харилцан идэвхтэй оролцоог

хангахад чухал үүрэгтэй. Түүнчлэн бичиг, зураг, дуу, дүрс бичлэг, хөдөлгөсөн дүрс, илтгэл

танилцуулга гэх зэрэг арга хэрэгслээр бэлтгэсэн мэдээлэл тавьж хадгалах, эргэн мэдээлэл авах,

судалгаа шинжилгээ хийх төрөл бүрийн боломж олгодог.

6.2.1 Монгол орны Ойн болон уур амьсгалын вэб талбар

Монгол Улсад www.reddplus.mn хаягтай вэб талбар нэгэнт бүтээгдсэн ба түүнд тус

хөтөлбөрийн үйл ажиллагаа, үүрэг ач холбогдлыг өгүүлсний зэрэгцээ мэдлэг түгээх

бүтээгдэхүүн байршуулах суурь болсон. Ерөнхийдөө вэб талбар нь энгийн хийцтэй,

ашиглахад дөхөмтэй, ойлгоход хялбар, үзэмж төгөлдөр байх хэрэгтэй. Вэб талбарт орсон

мэдээлэл нь нарийн дэлгэрэнгүй байж болох ч нүүр хуудас болон бусад хуудас дахь

илгээмж мэдээлэл, холбооснууд нь аль болох энгийн байвал зүгээр. Уг вэб талбарыг

сайжруулах гол долоон арга хэмжээ:

• Вэб талбарыг Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөр гэсэн брэнд нэр

өгч, дэвшүүлэх;

Page 25: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

• GIZ байгууллагын төсөл, Үндэсний ойн тооллогын хөтөлбөр гэх зэрэг түнш төсөл,

хөтөлбөр, үйл ажиллагаануудад зай гаргаж өгөх;

• Яамд, газрууд, төсөл, хөтөлбөр, үндэсний болон олон улсын санаачилгууд, түнш,

хандивлагч байгууллагууд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн

Байгууллагын Монгол дахь хөтөлбөрүүдийн вэб талбарын холбоосыг оруулах;

• Монголд болон НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн хүрээнд вэб талбарыг мэдээллийн

эх үүсвэрийн нь хувьд сурталчлах аян зохион байгуулах;

• Вэб талбарын хийц, зохиомжийг хянан үзэх, сайжруулах, ялангуяа Мэдээллийн

хуудасны ажиллагааг сайжруулах;

• Монголын REDD+ Хөтөлбөр болон бусад төсөл хөтөлбөрийн боловсруулсан

сургалтын сэтгүүл, REDD+ нэр томьёоны толь гэх мэтээр хүнд хэрэгтэй мэдээлэл,

бүтээгдэхүүн, дүрс бичлэг, бусад мэдлэгийн санг байршуулж байх;

• Вэб талбараас мэдээлэл авах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх;

• Вэб талбарт хандаж, хэрэгтэй зүйл татаж авах хүмүүсийн тоо авах вэбэд

суурилсан статистик ашиглах;

• Сургалт зохион байгуулж, вэб талбарын өмчлөлийг Яамны хүрээнээс

тодорхойлсон мэдээллийн зангилаа цэг болсон нэгжид шилжүүлэн вэб талбарын

администратор болгох, REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах

гэх мэт.

Монгол орны Ойн болон уур амьсгалын болон/буюу НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн

үндэсний зохицуулагч нь вэб талбарт тогтмол мэдээлэл оруулахад туслах ба үүнийгээ

Яамны вэб менежертэй уялдаатай гүйцэтгэнэ. Вэб талбар нь мэдээлэл харилцааны

анхдагч хэрэгсэл байх юм.

6.2.2 НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн дэлхий нийтийн вэб талбар, ажлын талбар,

нийгэмшлийн сүлжээний сувгууд

Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтан Бүсийн мэдлэгийн менежмент хариуцсан

ажилтанд ажлын талбар (зарлал, долоо хоног тутмын уулзалт), нийгэмшлийн

сүлжээнүүдэд байршуулахаар тогтмол мэдээлэл илгээнэ. Эдгээр нь дэлхий нийтийн

REDD+ Хөтөлбөрийн бусадтай мэдээлэл харилцаа солилцох анхдагч арга хэрэгсэл юм.

Вэб талбар Зорилтот бүлэг

Анхдагч

• Монгол орны Ойн болон уур амьсгалын вэбсайт

(Монгол орны REDD+) (www.reddplus.mn)

Дотоодын ба гадаадын

уншигч, сонсогчид

• НҮБ-ын UN-REDD-ийн дэлхийн нийтийн вэб талбар

(http://www.un-redd.org/)

Дотоодын ба гадаадын

уншигч, сонсогчид

Хоёрдогч

• Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Дотоодын ба гадаадын

уншигч, сонсогчид

• Монгол дахь Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага Дотоодын ба гадаадын

уншигч, сонсогчид

Page 26: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

6.2.3 Олон нийтийн сүлжээ3

Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийг нийгэмшлийн сүлжээний сувгаар

(Twitter, Facebook, blog, YouTube, Wikipedia) дамжин сурталчлах ба юуны өмнө

www.reddplus.mn вэб талбарт хандалтыг нэмэгдүүлэхэд ашиглана. Монголын медиа

үнэлгээнээс үзвэл хотын хүн ам, ялангуяа 25 хүртэлх насны хүн ам Facebook,

нийгэмшлийн бусад сүлжээг мэдээ, мэдээлэл, харилцааны үндсэн хэрэгслээ болгодог

байна.4 Интернет, ялангуяа нийгэмшлийн сүлжээн дэх маркетинг бол залуучуудад хүрэх

гол суваг бөгөөд Интернетээр түгээх агуулгын хэв маягийг уг нийгэмшлийн сүлжээний

шинж байдалд тохируулан боловсруулах нь зүйтэй юм. Эдүгээ Монгол дахь олон

нийтийн сүлжээ тус бүрийн шинжилгээг хийж байгаа.

Интернет дэх мэдээ, сүлжээний талбарууд:

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны статистикаас үзвэл 2016 оны

эхний байдлаар Интернет хэрэглэгчдийн тоо 2,430,200 хүрсэн ба мэдээний 100 вэб

талбар ажиллаж байжээ. Доорх бүртгэл дэх нийгэмшлийн сүлжээ, Интернет талбаруудыг

үндэсний ба олон улсын түвшинд хөтөлбөрөө сурталчлах, хөтөлбөр, байгаль орчин, уур

амьсгалын өөрчлөлт, ой, REDD+ үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг

нэмэгдүүлэхэд ашиглахаар зорьж байна.

• Google5: Энэхүү вэб талбар нь Монголд нэгдүгээрт ордог ба нийт монголчуудын 90 хувь

нь түүнийг хэрэглэдэг байна. Монголд нийтдээ 405 вэб талбар Google талбартай

холбогддог, дэлхийд нийт 4,030,000 талбар6 холбогддог. Монгол Улсад хамгийн олон

тоотой уншигч, сонсогчид залуучууд байна. Google-ийг ашигласнаар хүмүүс хайлт

хийхэд хөтөлбөрийн мэдээлэл гарч ирж болох ба ингэснээр хөтөлбөрийн вэб булан,

мэдээлэл харилцааны бусад сувгийн харагдац, илэрц нэмэгдэнэ. Ингэснээр хөтөлбөр

Google-ийн хайлт, үйлчилгээ, мэдээлэлтэй холбоотой байхад тустай ба үүнийг Google

хэрхэн нэмэгдсэн вэб талбаруудыг томьёочилдог, мэдээллийн сан, вэб талбарын

зураглалдаа яаж зохион байгуулдаг талаарх иж бүрэн мэдээллийг нэгэн цэгээс авч

болох хөмрөг гэж үздэг. Тус вэб талбар хэрэглэгчдэд дэлхий даяарын мэдээллийг хайх

боломж олгож, түгээмэл хүртээмжтэй, ач тустай болгож өгдөг. Үүнд вэб талбарууд,

зураг, дүрс бичлэг багтдаг ба хосгүй онцлог ажиллагаа, хайлтын технологийг ашигладаг

юм.

• Facebook дэх хуудас7: Facebook бол Интернет дэх нийгэмшлийн сүлжээ, мэдээллийн

талбар юм. Дэлхий даяар хамгийн их хандалттай гурав дахь вэб талбар билээ.

Монголчуудын дунд Google-ийн дараа орох хамгийн олон хэрэглэгчдээ нийгмийн

сүлжээний суваг бөгөөд хүмүүсийг холбодог, найз нартайгаа байнга холбоотой

байлгадаг, гэрэл зураг, дүрс бичлэг, холбооснууд оруулдаг сүлжээ юм. Нийтдээ 9,270,000

вэб талбар Facebook-тэй холбоотой. Монголын нийт хүн амын 20.1% Facebook тогтмол

3 Хавсрал 3.0: Нийгмийн сүлжээний удирдамж 4 http://www.alexa.com/ 5 http://www.alexa.com/siteinfo/google.mn 6 http://www.alexa.com/siteinfo/google.com 7 http://www.alexa.com/siteinfo/facebook.com

Page 27: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

хэрэглэдэг (Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, 2014). Монголын Facebook

хэрэглэгчдийн тоо 2014 онд 640.000 хүрсэн ба эдгээрийн 580.000 нь Улаанбаатарт

амьдагдаг ба өмнөх жилээс 53% хувь нэмэгдсэн байна. Интернетийн олон улсын

статистикаас үзвэл 2016 оны 6 сард 1.200.000 Facebook хэрэглэгч байсан нь 2014 оноос

хойш үлэмж нэмэгдсэнийг харуулж байна. Facebook хуудас бол ашгийн бус байгууллага,

брэнд, үйл ажиллагаа, бусад бүлгүүдийн нээж хэрэглэдэг олон нийтийн мэдээллийн

суваг юм. Хувь хүмүүсийн профайл нь “найз” нарыг цуглуулдаг бол хуудас нээснээр “like”

дарсан “фэйнүүдийг” цуглуулдаг. Хуудасны фэйн тоо хязгаарлагддаггүй, харин хувийн

профилийн найзын тоо 5000-аар хязгаарлагддаг. Хуудас нь хэрэглэгчидтэй мэдээ,

холбоос, арга хэмжээ, гэрэл зураг, дүрс бичлэг хуваалцах зэргээр хувийн профайлтай

төстэй ажиллагаатай. Эдгээр мэдээлэл нь хуудсан дээр, мөн фэйнүүдийн мэдээний

хуудсан дээр гарна. Хэрэглэгчид компьютер, таблет, ухаалаг гар утас зэргээр Интернет

болон хөдөлгөөнт сүлжээгээр хандах боломжтой.

• YouTube8: YouTube бол хөтөлбөрт холбогдох хүмүүст дүрс бичлэг хүргэх арга юм.

Хөтөлбөрөөс дүрс бичлэг оруулж, хэрэглэгчийн нэртэй холбож, дүрс бичлэгийг дэлхий

даяар түгээнэ. YouTube-д хандагчдын олонх нь ахисан түвшний сургуулийнхан байдаг.

Дэлхий даяар энэ вэб талбарыг хоёр дахь хамгийн их хандалттай вэб талбар гэж үздэг. Уг

вэб талбарт хэрэглэгчид дүрс бичлэг оруулах, үзэх, үнэлэх, хуваалцах, сэтгэгдэл бичих

боломжтой. вэб талбар нь WebM, H.264/MPEG-4 AVC, Adobe Flash Video гэх зэрэг

технологи хэрэглэж хэрэглэгчдийн болон байгууллагуудын бүтээсэн олон янзын дүрс

бичлэгийг үзүүлэх боломжтой байдаг. Агуулгын хувьд видео клип, телевизийн

нэвтрүүлэг, хөгжмийн дүрс бичлэг, дуу бичлэг, видео блог, богино хэмжээний бичлэг,

боловсролын чанартай агуулга байна. Тус вэб талбар дахь ихэнх агуулгыг хувь

хэрэглэгчид оруулдаг хэдий ч мэдээллийн болон бусад байгууллага ч бас YouTube-тэй

түншлэх хөтөлбөрийн хүрээнд бүтээлээ оруулдаг. Бүртгүүлээгүй хэрэглэгчид тус вэб

талбарыг үзэж болох ч зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хязгааргүй тооны дүрс бичлэг

оруулах, сэтгэгдэл бичих эрхтэй байдаг.

• Twitter9: Энэ бол нийгэмшлийн сүлжээ, бичил блогийн талбар бөгөөд шуурхай илгээлт,

SMS эсвэл вэб интерфейс хэрэглэдэг. Дэлхийн вэб талбаруудаас 9-д ордог.

Ойролцоогоор 313 сая сар тутмын идэвхтэй хэрэглэгчидтэй, хувь хүн байгууллагууд санал

бодлоо түгээх, мэдээллээ шуурхай нэвтрүүлэх боломжтой.10 Нийтдээ 6,200,000 гаруй вэб

талбарууд Twitter-тэй холбоостой. Энэхүү мэдээ, нийгэмшлийн сүлжээнд хэрэглэгчид

“жиргээ” хэмээх 140 үсгээс ихгүй хэмжээний товч мэдээ илгээх, унших боломжтой.

Бүртгүүлсэн хэрэглэгчид жиргээ бичих, унших боломжтой, бүртгүүлээгүй хүмүүс зөвхөн

унших эрхтэй. Хэрэглэгчид вэб талбарын интерфейс, SMS, хөдөлгөөнт холбоогоор уг вэб

талбарт хандаж болно.

8 http://www.alexa.com/siteinfo/youtube.com 9 http://www.alexa.com/siteinfo/twitter.com 10 https://about.twitter.com/company

Page 28: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

• Instagram11: Instagram-д 2,074,000 вэб талбар холбогддог. Сонирхолтой нь Instagram

хэрэглэж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүд бараг тэнцүү, ихэнх нь коллеж, сургуулийнхан

байна. Instagram бол гэрэл зураг, дүрс бичлэг солилцдог, нийгэмшлийн сүлжээ бөгөөд

хэрэглэгчдэд авсан зураг, хийсэн бичлэгээ уг вэб талбарт оруулж, нийтэд, эсвэл хувьдаа

нийтлэх, мөн Facebook, Twitter, Tumblr, and Flickr гэх мэт олон өөр нийгэмшлийн

платформоор дамжуулан түгээх боломжоор хангадаг. Хөтөлбөрийн үйл ажиллагааг

цуврал зураг ашиглан дагагч, фэйнүүдэд хүргэх, сурталчлах зугаатай арга хэрэгсэл юм.

Үндсэн тохиргооны дагуу бүх зураг нийтэд ил буюу Public байдлаар тавигдаж, Instagram-

ын бүх хэрэглэгчдэд хүртээлтэй болдог. Хэрэв дансаа Private болговол зөвхөн Instagram

дахь дагагчид л тухайн гэрэл зургуудын үзэх боломжтой. Мөн хөдөлгөөнт сүлжээнд

iPhone, Android үйлдлийн системтэй гар утсаар орж хэрэглэж боломжтой.

• Flickr12: Энэ платформыг мөн зургийн цомог хийхэд хэрэглэдэг ба тэдгээр нь бүртгэл,

бүлгээр хүртээмжтэй болох ба гэрэл зурагт үнэлгээ өгч болдог. Энэ бол гэрэл зураг, дүрс

бичлэг хадгалах дэлхийн бараг хамгийн сайн хэрэглээний программ юм. Хөтөлбөр энэхүү

вэб талбарыг ашиглан гэрэл зураг, дүрс бичлэгүүдээ хадгалж байж болно. Нийтдээ

742000 цуврал тус вэб талбарт холбогдсон, 87 сая хүн хэрэглэгчээр бүртгүүлсэн, өдөр бүр

3.5 сая шинэ зураг тавигдаж байдаг байна. Гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг үзэхийн тулд

бүртгүүлэх шаардлагагүй, харин вэб талбарт агуулга нэмэхийн тулд гарцаагүй бүртгүүлэх

шаардлагатай. Бүртгүүлснээр бас хэрэглэгчид өөрийн оруулсан гэрэл зураг, дүрс бичлэг

бүхий данстай, тус вэб талбарын гишүүдийг харилцагчаар нэмэх боломжтой болдог.

Хөдөлгөөнт сүлжээ хэрэглэгчдийн хувьд iOS, Android, PlayStation Vita зэрэг үйлдлийн

системд зориулсан апп-тай байна.

• LinkedIn13: LinkedIn бол ажилд санал болгох салбарын мэргэжилтнүүд, бизнесийн

түншүүдтэй холбоо тогтоож болох сүлжээчлэлийн хэрэгсэл юм. Нийтдээ 200 улс оронд

433 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том мэргэжлийн сүлжээ юм.14 Уг вэб талбарт

орсноор хүмүүс, ажлын байр, мэдээ, ойлголт авч, хийж байгаа ажлаа улам сайжруулж

болно. Нийтдээ 2,129,000 вэб талбар LinkedIn-д холбогддог. Бүргэлтэй хэрэглэгчид

өөрсдийн мэддэг хүмүүс, бизнесийн итгэлтэй түншүүдийнхээ бүртгэлийн хөтөлж болно.

Тиймээс REDD+ Хөтөлбөр уг вэб талбарыг ашиглаж нийгмийн сүлжээ, мэргэжилтнүүдэд

үйл ажиллагаагаа сурталчилж, хөтөлбөрийг илүү бүтээлтэй, амжилттай болгох үүднээс

дэлхий мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллах хэрэгтэй.

• Цахим мэдээний цомог: Монголд цахим мэдээний хэрэглээ түгээмэл биш тул олон

түмэнд ийм аргаар мэдээлэл түгээх нь төдийлөн үр дүнтэй болох найдлага бага, үр дүн

тодорхойгүй юм. Харин Техник зөвлөх, холбогдох талуудтай шууд харилцаж

хөтөлбөрийн үйл ажиллагааг мэдээлэхэд хэрэглэж болно. Оролцогч талуудын

бүлгүүдтэй харилцахад төдийлөн ашиггүй.

11 http://www.alexa.com/siteinfo/instagram.com 12 http://www.alexa.com/siteinfo/flickr.com 13 http://www.alexa.com/siteinfo/linkedin.com 14 https://www.linkedin.com/about-us

Page 29: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

• Мэдээ, Интернет, нийгэмшлийн сүлжээний бусад сувгууд15: Дээрхийн зэрэгцээ

Монголд топ арван хандалттай гэж тодорхойлсон вэб талбаруудаар REDD+ Хөтөлбөр

мэдээллээ түгээж болох юм. Үүнд:

➢ Gogo (http://gogo.mn/)

➢ Caak (http://www.caak.mn/)

➢ Xopom (http://news.xopom.com/)

➢ Ikon (http://www.ikon.mn/)

➢ News (http://www.news.mn/)

6.2.4 Хэвлэмэл мэдээлэл

Хэвлэмэл болон үзүүлэн мэдээлэлд үг өгүүлбэр, зураг, график ашиглан тодорхой бөгөөд

үнэн зөв мэдээлэл түгээж болно. Хэвлэмэл мэдээлэлд хуудас нугалбар, товхимол,

тайлан, дүн шинжилгээ, ном, зурагт хуудас зэргийг багтаана. Энгийн мэдээлэлтэй,

хүмүүсийн анхаарал татахуйц, ойлгоход хялбархан зурагт хуудас хамгийн үр дүнтэй

байдаг. Хэдий цахим хэлбэрээр түгээж хэвлэлийн зардал, цаас хэмнэхийг уриалдаг ч,

хэвлэмэл хэлбэрээр бас техникийн тайлан гаргаж болох юм. Ямар ч атугай техникийн

тайлан дахь үндсэн дүгнэлтийг цохон өгүүлсэн товч мэдээлэл бэлтгэж шийдвэр гаргагчид

ба өргөн олон нийтэд хүргэж, олон түмэнд илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй.

6.2.5 Техникийн баримт бичиг

Техникийн баримт бичиг нарийвчилсан мэдээлэл бүртгэхэд хэрэгтэй бөгөөд ялангуяа

техникийн зөвлөхүүдэд онцгой чухал юм. Хөтөлбөр зөвхөн хамгийн чухал баримт

бичгүүдээ хэвлэн хадгалж, нийтлэлийн зардлыг хэмнэж, цаасыг үр ашигтай хэрэглэх нь

зүйтэй. Тайланг чухал, холбогдолтой оролцогч талуудад түгээх ба түүнчлэн Монгол орны

Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн вэб талбар, НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн дэлхий

нийтийн вэб талбар, бусад цахим сувгуудад тавих хэрэгтэй.

6.2.6 Техникийн баримт бичгийн тойм

Зарим тохиолдолд техникийн тайлан ихэнх сонирхогч талуудад хүрдэггүй. Мэдээллийг

илүү өргөн олон түмэнд хүртээмжтэй болгох үүднээс гол баримт бичгүүдийн нэгдсэн

тойм гаргах хэрэгтэй. Одоогоор тийм тойм гаргаагүй боловч бүрэн тайлан, санхүүгийн,

жолооч нарын, байгууллагын чадавх зэрэг тайлан баримт бичиг, мөн мэдээлэл

харилцааны стратеги, сонирхогч талуудын зураглал, нийгмийн тэгш хамралт, бодлого,

арга хэмжээнүүдийн илтгэл бичгийг нэгтгэн тойм бичих хэрэгтэй.

6.2.7 Fast-Facts

Энэхүү шинэ мэдээний хуудас макро түвшний товч мэдээлэл, танилцуулгаар хангах ба

үүндээ бид хэн бэ, би юу хийдэг вэ гэдгийг мэдээлнэ. Хөтөлбөр хэрэгжих явцад шинэ

сонирхолтой баримт нэмэн оруулж болно. Мэдээний хуудсын мэдээлэл харилцааны

хоёр төв сурвалж болгож, мөн боломжит хандивлагчдад хүргэж болно.

15 http://www.alexa.com/topsites/countries/MN

Page 30: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

6.2.8 Товч мэдээлэл

REDD+ Хөтөлбөрийн товч мэдээллийн хуудас, бүдүүвч графиктай байвал шийдвэр

гаргагчдад мэдээлэл олгох, REDD+ үйл ажиллагааны гол чиглэлүүдийг нэгтгэн дүрслэхэд

ихээхэн тустай. Хэд хэдэн чиглэлд товч мэдээлэл боловсруулахаар ажиллаж байна.

6.2.9 Туршлага, сургамжийн товхимол

Хөтөлбөр сонирхогч талуудын олон бүлэгтэй хуваалцахаар туршлага, сургамжийн

товхимол гаргана. Эдгээр нь бүсийн REDD+ Хөтөлбөрөөс анхлан гарах ба бусад улс дахь

туршлагыг нэгтгэхэд тустай байж болно. Эдүгээ Санхүүгийн туршлага, сургамж; Талуудын

бага хурлын шийдвэрүүдийн туршлага, сургамж; нийтлэг асуулт, хариулт; Хамгаалал ба

үйл ажиллагааны төлөвлөгөөний товхимлууд боловсруулж байна.

6.2.10 Мэдээний цомог

Хөтөлбөрөөс улирал тутам мэдээний цомог гаргаж болно. Мэдээний агуулга нь

Хөтөлбөрийн явц, шинэ зохиогч, хувь нэмэр оруулагсдыг танилцуулна. Хөтөлбөрийн

техникийн үндсэн ажилтнууд эдгээр мэдээний цомог мэдээгээ оруулахыг хөхиүлэн

дэмжинэ. Мэдээний цомогт ойн салбар ба REDD+ Хөтөлбөрийг дэмжин ажилладаг бусад

төслийн оруулж буй хувь нэмрийн талаар мэдээ оруулахыг зөвлүүштэй. Гэхдээ Хөтөлбөр

НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн мэдээний цомгийг эхлээд боловсруулах хэрэгтэй байгаа ба

олон оролцогч талын мэдээний цомог гаргах нь төсөл удирдах нэгжийн хувьд нэлээн

нүсэр ажил байж болох юм. Ер нь улирал тутмын мэдээний цомгийн ач холбогдолд

үнэлгээ хийх хэрэгтэй, ер нь бусад мэдээллийн хэрэгсэлд анхаарах нь зүйтэй байж ч

болох юм.

6.2.11 Хөтөлбөрийн мэдээллийн хуудас

Хөтөлбөрийн мэдээллийн хуудсыг 2016 оны 12 сар гэхэд шинэчилсэн ба цаашдаа

шаардлагын хирээр шинэчлэн явна.

6.3 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл: сонин, сэтгүүл, радио, телевиз

Үндсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгсэл багтдаг. Сонин,

сэтгүүл гэх зэрэг хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл өргөн олон уншигчдад түргэн зуур хүрдэг. Бичмэл

нийтлэлүүдийг сонин сэтгүүл өгч хэвлүүлэх замаар Хөтөлбөрийн талаар мэдлэг, ойлголтыг түгээх,

техник мэдээлэл, хүний сонирхол татах өгүүлэл, мэдээний зүйлийг нийтэлж болно. Сэтгүүлчдийн

бэсрэг сүлжээг ялангуяа байгаль орчны ба ногоон хөгжлийн сэдвээр бичдэг сэтгүүлчдээр

бүрдүүлж, мэдээлэл түгээхэд хамтран ажиллана.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлд зориулж сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх ажил

нэгэнт эхэлсэн.

6.3.1 Телевиз

Мэдээлэл түгээх хоёр гол суваг бол телевиз ба Интернет. Эдүгээ телевизийн сувгууд залуу

үзэгчдээ алдаж байгаа боловч мэдээллийн гол суваг хэвээрээ байна. Ялангуяа хөдөөгийн

оршин суугчдын хувьд телевиз мэдээлэл авах гол суваг юм. Телевизийн хөтөлбөр, зар

Page 31: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

сурталчилгаа хэдий үнэ өртөг өндөртэй ч хамгийн түгээмэл хэрэглээнд байдаг

мэдээллийн хэрэгслийн хувьд, улс орны өнцөг булан бүрд, хүн амын бүлэг бүрд хүрдгийн

хувьд амин чухал ач холбогдолтой суваг юм. Эдүгээ 94 компани телевизийн өргөн

нэвтрүүлэг хийх эрхтэй, тэдгээрийн 74 нь орон нутагт, 19 нь нийслэлд (2 нь Налайх

дүүрэгт, 1 нь үндэсний хэмжээнд гардаг МҮОРТ) юм. Хорооны 2015 оны 5 сарын хяналт

шинжилгээгээр орон нутгийн телевиз сувгуудын агуулгад үнэлгээ хийсэн байдаг.

Хотын хүн ам – Нийслэлийн Статистикийн Хорооны илтгэлд “Монголын Хэвлэлийн

Хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд нийслэлийн хүн амын 92% нь өдөр бүр телевиз үздэг,

Интернет хоёр дахь хамгийн их хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл бөгөөд дөрвөн хүний

нэг нь өдөр бүр радио сонсдог байна,” гэжээ.

Хөдөөгийн хүн ам – Хөдөөгийн хүн амын хувьд бусад мэдээллийн сувгуудын хүртээмж

хязгаарлагдмал байдаг тул телевиз сувгуудын ач холбогдол бүр ч өндөр юм. Телевизийн

сувгууд хүн амд, ялангуяа хөдөөд мэдээлэл түгээх үндсэн суваг болж байна.

Топ таван телевиз суваг Зорилтот бүлгүүд

The Mongolian National Broadcaster

(www.mnb.mn/)

▪ Олон нийт

▪ Төв, суурин газрын оршин суугчид

▪ Орон нутгийн иргэд

▪ Бусад оролцогч талууд

Malchin TV

Royal TV

Seven TV

▪ Орон нутгийн иргэд

▪ Ойн нөхөрлөл

▪ Бусад оролцогч талууд

Mongol TV HD

▪ Олон нийт

▪ Төв, суурин газрын оршин суугчид

▪ Орон нутгийн иргэд

▪ Бусад оролцогч талууд

Education channel TV ▪ Залуучууд

▪ Дунд болон ахимаг насны иргэд

▪ Орон нутгийн иргэд TV9

6.3.2 Радио

Мөн радио мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сурталчилгааны олон

төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Хөтөлбөрийн хувьд сурталчилгааны аянт ажилд

хэрэглэх ба үр нөлөө өндөртэй, өртөг багатай байдаг. Телевиз, хэвлэмэл сурталчилгаа,

шуудан харилцаанаас илүү үр нөлөөтэй байж болно. Олон хүн ганцаараа байхдаа,

тухайлбал машин жолоодож явахдаа радио сонсдог. Сонсогчид дуртай радио

сувагтайгаа ойр холбоо тогтоож, тодорхой сэдвүүдийг тодорхой дуу хоолойтой холбон

таньж эхэлдэг. Хөтөлбөр нэр, логотой сурталчилгааны зүйл нэвтрүүлэх, эфирт ажиллах,

Хөтөлбөрийн ажлын байрнаас шууд нэвтрүүлэг хийж болно. Радио сурталчилгаа хаа

саагүй хүрдэг. Та ямар ч форматаар мэдээлэл түгээх байсан радио станцууд

сонсогчдынхоо хүн ам зүйн онцлогийг сайн мэдэж байдаг. Хөтөлбөр ямар л жендер, нас,

эдийн засгийн бүлгийн хүн амд хүрэхийг хүснэ, радио тэдгээрт хүрч чаддаг. Радио

Page 32: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

станцууд тодорхой сонсогчдод нэвтрүүлгээ хүргэхдээ нэвтрүүлгийн цагийн хуваариар

зохицуулдаг ба ингэснээр бага зардлаар хүссэн хүн амын бүлэг, хүссэн насны бүлэгтээ

хүрэхэд тусалдаг. Радиог Интернет холболттой ухаалаг утас зэрэг хөдөлгөөнт холбооны

хэрэгслээр ч, гэртээ, ажил дээрээ, машиндаа уламжлалт аргаар сонсох боломжтой

байдаг. Сонсогчид зурагт радио, компьютерээ ширтээд суух шаардлагагүй. Радио

сонсогчид бас сэтгүүл, сонин олж авч, нүдний шилээ хайх, эсвэл бүр уншиж чаддаг байх

ч албагүй.

Топ таван радио суваг Зорилтот бүлэг

Монгол Үндэсний Олон нийтийн

радио

(http://www.mnb.mn/news/journalist

/id/48)

▪ Олон нийт

▪ Төв, суурин газрын оршин суугчид

▪ Орон нутгийн иргэд

▪ Бусад оролцогч талууд

Улаанбаатар радио - FM 101.7 ▪ Олон нийт

▪ Төв, суурин газрын оршин суугчид

▪ Орон нутгийн иргэд

▪ Бусад оролцогч талууд

Элгэн нутаг - FM 100.1

Миний Монгол - FM 100.5

Шинэ долгион - FM 107.5

6.3.3 Сонин, сэтгүүл

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаанаас үзвэл 2014 оны байдлаар Монголд 123

сонин гарч байжээ. Судалгаанаас үзвэл нийслэлийн хүн амын 44 хувь нь сонин

уншдаггүй, зөвхөн 7 хувь нь өдөр тутам сонин уншдаг байна. Хэвлэлийн зах зээлд сонины

эзлэх жин 70% байна. Сонин сэтгүүл уншигч, захиалагчид үл уншигчидтай харьцуулахад

өндөр боловсролтой, нийгмийн дээгүүр давхаргынх байх хандлагатай. Орон нутгийн

сонины эзлэх байр нийт сонины борлуулалтад 5.2% байх агаад Монгол хэвлэл - Өнөөдөр

хяналт шинжилгээ судалгааны мэдээгээр өнгөрсөн арван жилд оргилдоо хүрсэн нь орон

нутгийн засаг захиргаа, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад орон нутгийн

сониноор хүрч болохыг илтгэж байна.

Тиймээс сонин, сэтгүүл, ялангуяа өдөр тутмын сонинууд шийдвэр гаргах түвшний эрх

баригчид, улс төрчдөд нарийвчилсан мэдээлэл хүргэх нэгэн суваг бөгөөд хэвлэлийн

өртөг харьцангуй хямд учраас давуу талтай юм.

Топ таван сонин Зорилтот бүлэг

Өдрийн сонин ▪ Олон нийт

▪ Дунд болон ахимаг насны иргэд

▪ Улс төрчид, шийдвэр гаргагчид

Өнөөдөр сонин

Ардын эрх сонин

Зууны мэдээ сонин

Улаанбаатар шуудан

▪ Гадаадын иргэд

▪ Олон улсын хандивлагчид

▪ Олон улсын байгууллага

Page 33: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

6.3.4 Гадаах зар сурталчилгаа

Ийм төрлийн сурталчилгаа олны анхаарлыг амархан татдаг, өргөн олон нийтэд хүрдэг,

бараг хүн бүр 24 цагийн дотор гудамжаар явж өнгөрнө. Гэхдээ сул тал нь гэвэл өртөг

өндөртэй, тодорхой зорилтот бүлгэд чиглэх боломжгүй, урт хугацаагаар байршуулж

болохгүй, богино хугацаатай, нарийн мэдээ өгөх боломжгүй арга хэрэгсэл юм. Тиймээс

энэ төрлийн сурталчилгаа Хөтөлбөрийн нэр, лого, уриаг таниулах, Хөтөлбөрийн талаар

анхан шатны мэдэгдэхүүн олгоход л хэрэглэгдэж болно. Өргөн олон түмэн Хөтөлбөрийн

зорилтыг ойлгохуйц маш тодорхой, хүчтэй мэдээлэл байвал зохино.

6.4 Бага хурал, уулзалт, сургалт, семинар

НҮБ-ын REDD+ Хөтөлбөрийн олон төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан бага хурал, семинар,

сургалтуудын үеэр Монгол дахь REDD Хөтөлбөрийн талаар ойлголт мэдээлэл түгээх боломжтой.

Эдгээр арга хэмжээний ихэнхэд төрийн албан тушаалтнууд, төрийн бус байгууллагууд, орон

нутгийн төлөөлөгчид, шууд сонирхогч бусад талууд, жишээлбэл ойн салбарынхан оролцдог. Тэд

байгал орчны төлбөрийн тогтолцоо гэх мэт REDD+ Хөтөлбөрийн нэг л тодорхой бүрэлдэхүүн

хэсгийг сонирхож болох ч тэдэнд бас уур амьсгалын өөрчлөлт, Үндэсний ба НҮБ-ын REDD+

Хөтөлбөрийн талаар тойм мэдээ өгөх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр

цацагдах, мөн хэвлэлийн хуудас тараах, сонин сэтгүүлд санал бодол, редакцын хуудас гарах,

тодорхой сэтгүүлчдэд чиглэж ажиллах хөшүүрэг болно.

Олон улсын бага хурлын тухайд НҮБ-ын REDD Хөтөлбөр туршлага, сургамжийн товхимол гаргах ба

түүнийг нь Монгол дахь REDD+ Хөтөлбөрийг сурталчлахад ашиглаж болно. REDD+ Хөтөлбөрийн

нэр нүүрийг өргөх аливаа боломжийг алдахгүй ашиглаж байх хэрэгтэй. Хэрэв олон улсын арга

хэмжээнд Монгол Улс дахь туршлагын танилцуулсан бол тэрхүү мэдээллийг Монгол Улсын

Засгийн Газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дамжуулбал зохино. Сонины сэтгүүлчдийг

боловсруулах ажил хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бага хурал зохион байгуулж байх нь

зүйтэй.

6.5 Арга хэмжээ, уралдаан тэмцээн

Өргөн олон нийт, иргэний нийгэм, сонирхогч, оролцогч талуудын анхаарал татах үүднээс цуврал

арга хэмжээ зохион байгуулж болно. Мөн сонин, сэтгүүлд хэвлэлийн хуудас тараах, санал бодол,

редакцын нийтлэл гарах, тодорхой сэтгүүлчидтэй ажиллах замаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд

Хөтөлбөрийн талаар мэдээлүүлэх бас нэг боломж юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг

REDD+ Хөтөлбөрийг дэмжсэнээр өөртөө улс төрийн дэмжлэг авна гэж үзсэн шийдвэр гаргагчид,

улс төрчдийг шууд бусаар оролцуулах боломж юм. Тэмцээн уралдаан зохиох нь өргөн олон

нийтийг оролцуулах, ялангуяа залуучуудыг чухал асуудалд татах сайн арга юм. Монгол дахь REDD+

Хөтөлбөрт энэ аргыг авч үзэх хэрэгтэй. Их сургуулийн сүлжээ, зорилтот орон нутгийн

сургуулиудаар дамжуулан REDD+ Хөтөлбөр тэмцээн уралдаан зарлан, үйл ажиллагаагаа

сурталчилж болох юм. Боломжтой тохиолдолд REDD+ Хөтөлбөр бусад хөтөлбөр, байгууллагууд,

Их Сургуулиудын сүлжээ, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эвсэл, Боловсролын хөтөлбөр, тухайлбал

GIZ байгууллагын Тогтвортой хөгжлийн төлөө боловсрол Хөтөлбөртэй хамтран ажиллана.

Page 34: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

6.5.1 Гэрэл зургийн уралдаан

Гэрэл зургийн уралдааныг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй хамтран зохион

байгуулсан. Уралдаан ирсэн гэрэл зургуудыг 2017 онд цаглавар болон мэдээлэл

харилцааны бүтээгдэхүүнд ашиглаж байгаа.

6.5.2 Оюутны бага хурал, шинэлэг санаачилга

Их дээд сургуулийн түвшинд ойн салбарын болон урлагийн оюутнуудыг хэд хэдэн арга

хэмжээнд татан оролцуулна. Нэгдүгээрт, ойн салбарын зургаан их сургууль эрдэм

шинжилгээний бичиг, уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр арга хэмжээнд оролцоно.

Хоёрдугаарт, урлагийн чиглэлийн оюутнууд “Монгол орон, эх дэлхий, REDD+ Хөтөлбөр”

сэдвээр шинэлэг арга хэмжээ зохион байгуулж, дүрс бичлэг, зурагт хуудас, урлагийн

бүтээл туурвих гэж байгаа.

6.5.3 Сэтгүүлчдийн бичлэгийн уралдаан

Сонинтой хамтран ой, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны сэдвээр

бичлэгийн уралдаан зарлах ба ялагчийг сонинд зарлан нийтэлнэ. Мөн үндэсний олон

төрлийн төсөл, хөтөлбөрүүдтэй цаашид хамтран ярилцаж, эдгээр үйл ажиллагааг

бүгдийг биш гэхэд заримыг нь үргэлжлүүлэх талаар хамтын ажиллагаа, дэмжлэг

эрэлхийлнэ.

6.6 REDD+-ийн элч, төлөөлөгч

Боломжит алдар хүндтэй хүнийг Монгол орны Ойн болон уур амьсгалын Хөтөлбөрийн элч,

төлөөлөгч болохоор тодорхойлох хэрэгтэй. НҮБ-ын REDD Хөтөлбөрийн хувьд авч үзэх асуудал нь

хэвлэлд мэдээлэлд REDD+ Хөтөлбөрийг дэмжин төлөөлөх алдартай монгол хүнийг тодорхойлох,

холбоо барих шаардлагатай юу гэдэг асуудал юм. Үйл ажиллагааг сурталчлахад энэ арга нэн үр

дүнтэй байдаг. Харин хүнээ оновчтой сонгоно гэдэг хэцүү. Тухайн алдартан зорилтот бүлгийн хайр

итгэлийг хүлээж байна уу гэдэгт онцгойлон анхаарах, бас алдартныг хэрхэн хамгийн үр дүнтэй

ашиглах вэ гэдгийг ул суурьтай авч үзэх хэрэгтэй. Хэрэв уур амьсгалын өөрчлөлт, REDD+ үйл

ажиллагаа, ойн талаар үнэнхүү чин сэтгэлтэй, олны сайн танил, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй

ажиллах дүр төрх сайтай тийм нэгнийг олж чадвал хамтарч ажиллах талаар анхааран судалж

болох юм.

6.7 Дүрс бичлэг, мэдээлэл харилцааны бүтээгдэхүүн

6.7.1 Дүрс бичлэгийн кино

Дүрс бичлэг дотоод гадаад мэдээлэл харилцаанд хэрэглэж болох хэрэгсэл юм. Монгол

дахь Үндэсний REDD Хөтөлбөр нь НҮБ-ын REDD Хөтөлбөр, боломжит бусад төсөл,

хөтөлбөрийн дэмжлэгтэй 2-3 минутын бэсрэг бичлэг, бэсрэг баримтат кино (10 – 15

minutes), Урлаг мэдээллийн хэрэгслийн наадмын бичлэг хэд хэдийг хийх ба НҮБ-ын

REDD+ Хөтөлбөрийн бүсийн багийн бүтээсэн мэдээлэл олгох дүрс бичлэгүүдэд орчуулга

оруулах талаар авч үзэж байна.

Page 35: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

6.7.2 Дүрс бичлэг бүхий оролцоот ухуулга нөлөөлөл

Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дунд хугацааны үнэлгээнд ой ашиглагчдын

бүлгүүдийн үр шим, хязгаарлалт, дараах алхмуудын талаарх санал сэтгэгдлүүдийг

баримтжуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн билээ. Тэр бол хээр болон хотод олон хүнд

хүргэж болох сайн дүрс бичлэг байсан ба ухуулга нөлөөлөл болон бусад зорилгоор

ашиглаж болно. Мөн холбогдох сонирхогч талууд, өргөн олон нийтэд болон

хөтөлбөрийн дотор ухуулга нөлөөлөлд хэрэглэж болох бусад дүрс бичлэг, клипүүдийг

олж тодорхойлох болно.

6.9 Брэнд бүхий бүтээгдэхүүн

Дотоодын мэргэжлийн дизайнер компани Монгол дахь REDD+ Хөтөлбөрт зориулж иж

бүрэн брэндийн бүтээгдэхүүн боловсруулж гаргана. Үүнд лого, нийгмийн брэндчилэл,

зар сурталчилгаа, уран бичлэг, албан хэрэгцээ, ажилтны хэрэгцээ, хөтөлбөрийн

хэрэгцээний бүтээгдэхүүн, хаяг, чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс байх болно.

Page 36: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

7. Хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө

7.1 Хяналт шинжилгээний төлөвлөгөө

➢ Анхдагч зорилго: Ойн хомсдол, ойн доройтлын суурь шалтгаануудад чиглэсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх

➢ Хоёрдогч зорилго: Үндсэн гурван төрлийн зорилтот бүлгээс REDD+ Хөтөлбөрт дэмжлэг авах

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

Монгол дахь REDD+

Хөтөлбөрийн алсын

харааг тодорхой

мэдээлэх

Үйл ажиллагаа:

Тодорхой тооны

харилцааны

бүтээгдэхүүн/арга

хэмжээ

Үр дүн: Гол оролцогч

талуудын Монгол орны

Ой, уур амьсгалын

хөтөлбөрийн алсын

хараатай холбоотой

мэдлэгийг дээшлэх

Монгол орны

UN-REDD

Үндэсний

Хөтөлбөр

эхлэхэд ямар

ч мэдээлэл

байхгүй

байсан

Байхгүй

(алсын хараа

байхгүй)

Тогтвортой

хөгжил

Улирал бүр, доод тал нь 4

бүтээгдэхүүн/арга хэмжээ

2017 оны эцэст голлох оролцогч талуудын

70-аас доошгүй хувь нь Хөтөлбөрийн

алсын харааны тухай тодорхой мэдлэг,

ойлголттой болсон байна. 2018 оны эцэст

энэ тоо 85 хувьд хүрсэн байна.

Мэдээлэл, олон

нийттэй харилцах

ажилтан улирал бүр

ТАЗ-д тайлагнана.

Жил бүр мэдлэг

дээшлүүлэх судалгаа

авна.

Зорилтот болон

түүвэр судалгааны

аргаар

Page 37: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

Ойн хомсдол, ойн

доройтлын суурь

шалтгаанд чиглэсэн

арга хэмжээ

хэрэгжүүлэх

"Мэдлэг дутагдах" шууд

хүчин зүйлс шууд бус

хүчин зүйлс гэж

тодорхойлогддог (гал

түймэр, ан агнуур,

бэлчээр)

Хүчин

зүйлсийн

судалгаанд

тодорхойлогд

сон

2018 оны дунд үед, хүчин зүйлсийн

нөлөөлөл (гал түймэр, ан агнуур, бэлчээр)

15-аас доошгүй хувиар буурсан байна.

Үндэсний ойн

мониторинг систем

Хүчин зүйлсийн

нөлөө буурсан

байдал нь олон

нийттэй харилцах

үйл ажиллагаанаас

хамаарна.

Сонирхогч, оролцогч

талуудын мэдлэг,

ойлголтыг

гүнзгийрүүлэх

Олон өөр сонирхогч,

оролцогч талуудын

мэдлэг, ойлголт

дээшилсэн дундаж

оноо, үзүүлэлт

Олон нийтийн

мэдлэг,

ойлголтыг

тандах

судалгаанд

хамрагдана

2017 оны эцэст, төрөл бүрийн сонирхогч,

оролцогч талуудын мэдлэг, ойлголт

дээшилсэн оноо, үзүүлэлт доод тал нь 25

хувиар дээшилсэн байна. Мөн 2018 оны

эцэст, энэхүү тоо, үзүүлэлт 35 хувь хүртэл

нэмэгдэнэ.

Сонирхогч, оролцогч

талуудын судалгаа

Тодорхой,

хангалттай өгөгдөл

гаргахын тулд

судалгаанд

оролцогчдын тоо

хангалттай байх

Монгол Улсын

Ногоон Хөгжил,

Тогтвортой хөгжлийн

стратегитай уялдан

шийдвэр гаргагч,

бодлого

боловсруулагчдын

дэмжлэг бүрдүүлэх

Ногоон хөгжлийн

стратегид REDD + орсон

болно

Үгүй 2018 оны эцэст, REDD + нь Ногоон

Хөгжлийн стратеги болон төлөвлөгөөнд

тусгагдсан болно

UN-REDD

Хөтөлбөрийн

Менежерийн хийсэн

дүн шинжилгээ

Монголын мэдээ,

мэдээллийн

хэрэгслүүдтэй

Үйл ажиллагаа:

Монголын хэвлэлүүдэд

Ой, уур амьсгалын

Хэлэлцэж,

баталгаажуул

на

2017 дунд үед, сар бүр 2 нийтлэл

буюу/эсвэл ярилцлага хэвлэн, нийтлүүлнэ.

Мэдээлэл, олон

нийттэй харилцах

ажилтан Хэвлэл

Харилцаа,

мэдлэгийн

менежмент,

Page 38: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

харилцаагаа

бэхжүүлэх

талаар тодорхой тооны

нийтлэл хэвлүүлэх

Үр дүн: Хэвлэлийн

редакцаас Ой, уур

амьсгалын талаар

Байхгүй

2018 оны сүүлээр, 3 буюу түүнээс дээш

редакцын нийтлэл буюу/эсвэл блогийн

бичлэг гаргасан байна.

мэдээллийн судалгаа

хийнэ: Улирал бүр

Мэдээлэл, олон

нийттэй харилцах

ажилтан Хэвлэл

мэдээллийн судалгаа

хийнэ

хэвлэл

мэдээллийн

стратегийн дагуу

үйл ажиллагааг

идэвхжүүлнэ.

Дээр дурдсантай

ижил

Монголын сэрүүн

бүсийн ойд учирч

буй уур амьсгалын

өөрчлөлтийн

асуудал, шийдлийг

дотоодын ба олон

улсын хандивлагчид,

сонирхогч талуудад

мэдээлэх

Үйл ажиллагаа: Олон

улсын хэмжээнд

Монгол орны тухай

тодорхой нийтлэл,

мэдээлэл гаргана.

Үр дүн: Монгол орны

REDD+/ Ой & уур

амьсгалын талаар Олон

улсын чанартай хэвлэлд

нийтэлж

санхүүжилтийг

нэмэгдүүлэх

Хэлэлцэж,

баталгаажуул

на

UN-REDD

Хөтөлбөрийн

менежертэй

хугацааг

тохиролцох

2017 дунд үед, сар бүр 2 нийтлэл

буюу/эсвэл ярилцлага хэвлэн, нийтлүүлнэ.

Монгол орны REDD+/ Ой & уур амьсгалын

хөтөлбөрт доод тал нь 1 сая ам.долларын

санхүүжилтийг татах

Харилцаа, мэдлэгийн

менежмент, хэвлэл

мэдээллийн

стратегийн дагуу үйл

ажиллагааг

идэвхжүүлнэ.

UN-REDD

Хөтөлбөрийн

менежерт тайлагнана

Өмнөх хүснэгттэй

ижил

Page 39: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

Зан төлөвийн

өөрчлөлт

Шууд бус хүчин

зүйлсийн

үзүүлэлтүүдээр

тодорхойлогдоно.

Бодлого, арга

хэмжээний

мониторинг

Бодлого, арга хэмжээний мониторинг Бодлого, арга

хэмжээний

мониторинг

Бодлого, арга

хэмжээний

мониторинг

Олон нийтийн

мэдлэг, ойлголт

дээшилсэн,

сайжирсан байна

Төрөл бүрийн оролцогч

талуудын мэдлэг,

ойлголтын дундаж

үнэлгээ

Баталгаажуул

на

(судалгааны

дагуу)

2017 оны дунд үед, төрөл бүрийн

сонирхогч, оролцогч талуудын мэдлэг,

ойлголт сайжирсан байх ба энэхүү

үзүүлэлт нь 25-аас дээш хувьтай байна;

мөн 2018 оны төгсгөлд энэхүү үзүүлэлт 35

хувьд хүрсэн байна

Жил бүрийн

сонирхогч, оролцогч

талуудын судалгаа

Тодорхой,

хангалттай өгөгдөл

гаргахын тулд

судалгаанд

оролцогчдын тоо

хангалттай байх

Брендинг Монгол орны Ой, уур

амьсгалтай холбоотой

Харилцаа, мэдлэгийн

менежментийн

бүтээгдэхүүнийг

ашиглана

Байхгүй 2017 оны 6-р сар, Монгол орны ой, уур

амьсгалын хөтөлбөр (REDD+)-ийн гаргасан

материал, бүтээгдэхүүн тогтсон бренд, хэв

маягтай болсон байна; улмаар цаашид

өөрчлөгдөхгүй

Монгол орны ой, уур

амьсгалын (REDD+)

материалын судалгаа

Бүх түншүүд нь

брендийн үзэл

баримтлалыг

хүлээн

зөвшөөрсөн байна

Харилцааны

менежмент

Ой, уур амьсгалын

материалын ашиглалт,

менежментийн зөв

зохистой байдал

Байхгүй 2017 оны 6-р сар, Ой, уур амьсгалын

чиглэлийн бүх түншүүд тогтмол

харилцаатай болсон байна

Хөтөлбөрийн

тайлангууд болон

түншүүдийн гаргасан

бүтээгдэхүүний

мониторинг

Бүх түншүүд

түлхүүр илгээлтийн

талаар нэгдсэн

ойлголттой болох

Мэдлэгийн

менежмент

Монгол орны ой, уур

амьсгалын (REDD+)

Байхгүй Үндэсний ой ба уур амьсгалын стратегийн

хүрээнд хийгдсэн бүх бодлогын

Хөтөлбөрийн зүгээс

Бодлогын агуулга,

Улс төр болон

бусад үзэл

Page 40: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

бодлого нь мэдлэгийг

бий болгох

шийдвэрүүд, НОГООН Өсөлт ба Тогтвортой

хөгжлийн стратегийн хүрээнд гарсан

холбогдох шийдвэрүүдийг холбогдох ой,

уур амьсгалын мэдээн дээр үндэслэн

харуулах

мэдлэгийн

менежментийн

хоорондын уялдаа

холбоог судлах

баримтлал нь

мэдлэгийн үнэ

цэнээс давуу

талтай

Хэвлэл мэдээллийн

харилцаа

REDD+ талаар дотоодын

хэвлэл, мэдээллийн

хэрэгслээр тодорхой

тооны нийтлэл бэлтгэн

нийтүүлнэ.

Баталгаажуул

на (сүүлийн

12 сарын

судалгаа)

2018 оны сүүлд, дотоодын хэвлэл,

мэдээллийн хэрэгслээр тодорхой тооны

нийтлэл бэлтгэн нийтүүлнэ. (сард нэг

нийтлэл) энэ нь суурь төвшнөөс 50 хувиар

илүү байна.

Онлайн судалгаа

(жишээ нь: вэбд

суурилсан)

Харилцаа,

мэдлэгийн

менежмент,

хэвлэл

мэдээллийн

стратегийн дагуу

Олон улсын

чанартай хэвлэл

мэдээллийн хэрэгсэл

болон доноруудад

чиглэгдсэн илгээлт

REDD+/Монгол орны

ойтой холбоотой

тодорхой тооны

нийтлэлийг олон улсын

чанартай хэвлэл

мэдээллийн хэрэгсэлд

нийтлэх

Баталгаажуул

на (сүүлийн

12 сарын

судалгаа)

2018 оны сүүлд, олон улсын чанартай

хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой

тооны нийтлэл бэлтгэн нийтүүлнэ. (сард

нэг нийтлэл) энэ нь суурь төвшнөөс 50

хувиар илүү байна.

Онлайн судалгаа

(жишээ нь: вэбд

суурилсан)

Харилцаа,

мэдлэгийн

менежмент,

хэвлэл

мэдээллийн

стратегийн дагуу

Мэдлэгийн болон

сурталчилгааны

материалын түгээлт

Монгол орны ой, уур

амьсгалтай холбоотой

материал хүлээн

авагчдын тоо

Баталгаажуул

на (сүүлийн

12 сарын

судалгаа)

2017 оны сүүлд, Монгол орны ой, уур

амьсгалтай холбоотой материал хүлээн

авагчдын тоо нэмэгдсэн байна. Энэ тоон

үзүүлэлт 2016 оноос 80-аас дээш хувьтай

Мэдээлэл цуглуулах Хүлээн авагчдын

тоо нэмэгдэж

байгаа нь мэдлэг

дээшилж буйг

гэрчилнэ.

Page 41: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

Тодорхой зорилтууд Шалгуур үзүүлэлт Суурь түвшин Зорилтот түвшин Нотлох аргууд Хүлээлт

болсон байх ба энэ үзүүлэлт 2018 онд

хэвээр хадгалагдан үлдэнэ.

Монгол орны дотоод

харилцаа

Дотоод харилцаа

холбооны тогтмол

байдал

Баталгаажуул

на (сүүлийн

12 сарын

судалгаа)

2017 оны 6-р сар, төлөвлөгөөнд тусгагдсан

олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх арга,

хэмжээний 90 хувь нь хэрэгжсэн байна.

Хөтөлбөрийн тайлан Монгол орны

дотоод харилцаа

Page 42: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

8. Ажлын төлөвлөгөө 8.1. Үзүүлэлтүүдийн суурь өгөгдлийг тодорхойлох

Үйл ажиллагаа Хариуцах Хугацаа Төсөв Тайлбар

Мэдлэгийн

Мэдээлэгдсэн

байдлын суурь

өгөгдөл

тодорхойлох

Хөтөлбөр удирдах нэгжийн

мэдээлэл харилцааны

ажилтан

2017 оны 2

сарын

төгсгөл

Баталгаажуулна Эн тэргүүний – мэдлэг

ойлголт түгээх ажил

эхлэхээс өмнө суурь

түвшнийг

тодорхойлох ёстой.

Мэдээлэгдсэн

байдлын тандан

судалгааны маягтыг

хавсралтаас үзнэ үү

Хэвлэл

мэдээллийн

суурь түвшин

(дотоод ба олон

улсын)

тодорхойлох

Хөтөлбөр удирдах нэгжийн

мэдээлэл харилцааны

ажилтан; олон улсын хэвлэл

мэдээллийн мэдлэгийн

менежментийн бүсийн

мэргэжилтний дэмжлэгтэй

2017 оны 1

сарын

төгсгөл

Баталгаажуулна

Мэдээлэл

түгээлтийн суурь

түвшин

тодорхойлох

Хөтөлбөр удирдах нэгжийн

мэдээлэл харилцааны

ажилтан

2017 оны 1

сарын

төгсгөл

0

Дотоод мэдээлэл

харилцааны

суурь түвшин

тодорхойлох

Хөтөлбөр удирдах нэгжийн

нарийн бичгийн дарга

2017 оны 1

сарын

төгсгөл

0

Page 43: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

9. Олон нийтийн мэдлэг дээшилсэн суурь түвшин

Мэдээлэгдсэн байдлын суурь түвшин тодорхойлох судалгааг сонирхогч талуудын хэд хэдэн бүлэгт

(техник ажлын хэсэг, иргэний нийгмийн байгууллага, техникийн оролцогч талууд) зохион байгуулж, бас

өргөн олон нийтийн 300 төлөөлөгчийг хамарна. Гэхдээ энэхүү статистик түүвэр зан үйл, мэдээлэгдсэн

байдлын өөрчлөлтийг хэмжихэд хангалтгүй байх талтай.

➢ Мэдээлэгдсэн байдлын суурь түвшин тогтоох: маягтыг хурал, сургалт, семинар, REDD+

Хөтөлбөрийн бусад арга хэмжээ бүхний эхэнд тарааж сонирхогч талуудын ойлголт, REDD+

Хөтөлбөрийн талаарх мэдлэгт үнэлгээ хийнэ.

➢ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үнэлгээний арга хэрэгсэл: Хөтөлбөрөөс үйл ажиллагааныхаа

талаар оролцогч, сонирхогч талууд ба өргөн олон нийтэд мэдээлэл түгээхэд мэдлэгийн

платформ, мэдээлэл түгээх системийн журмаар хэрэглэж байгаа бүх нийгэмшлийн сүлжээ,

Интернет, мэдээллийн сувгуудаар мэдээлэл авч байгаа хэрэглэгчдийн тоог хянах сайжруулсан

хяналт шинжилгээний цахим систем, асуумж.

Хяналт шинжилгээнд дараах чухал арга хэрэгслийг ашиглаж болно:

o Интернет дэх хяналт шинжилгээ

o Хэвлэмэл ба цахим хяналт шинжилгээ

o Үзэгч, сонсогчдын эргэн мэдээлэл

o Ой, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, REDD+ Хөтөлбөртэй холбоотой асуудалд хэвлэл

мэдээллийн анхаарал хандсан байдлын түвшин

o Мэдээлэл түгээх салбар, чиглэлд дагнасан сэтгүүлчдийн тоо

o Холбогдох асуудлаар улс төрчид шийдвэр гаргах байдал, тэдний ойлголт

o Хөтөлбөрийн гүйцэтгэл, хэрэгжилтэд холбоотой бусад чухал асуудал.

10. Хэрэгжилтийн төлөвлөгөө

Гол оролцогч талуудын үүрэг хариуцлага

Үйл ажиллагааг Монгол дахь REDD+ Хөтөлбөрийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу

хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө нь мэдээлэл харилцааны стратегийн

зорилтуудад чиглэсэн гол үйл ажиллагаануудыг багтаасан байна. Түүнчлэн үйл ажиллагаануудыг

хөгжлийн түншлэгчдийн Мэдээлэл харилцааны сүлжээгээр дамжуулан зохицуулна.

Байгаль Орчны Яам: Хөтөлбөрийн үндэсний захирлын зүгээс стратеги удирдамж, зөвлөх

дэмжлэгээр хангах; холбогдох хэлтэс, Техник ажлын хэсгээс зохицуулах, хамтын ажиллагааны

дэмжлэгээр хангах; стратегийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой

зардлын төлбөр боловсруулах, гүйцэтгэх; стратеги хэрэгжүүлэхэд туслах, оролцох талаар холбогдох

төрийн байгууллагад хүсэлт тавих, зохицуулах.

Хөтөлбөр удирдах нэгж: стратеги, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд мэдээлэл харилцааны ажилтнаар

дамжуулан ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх; хяналт шинжилгээ, үнэлгээ; Ойн Газартай үйл

Page 44: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

ажиллагаагаа зохицуулж мэдээлэл харилцааны ажлын хэсгийн чиг үүргийг дэмжих; Хөтөлбөрийн

үндэсний захиралтай үйл ажиллагаагаа зохицуулж стратеги хэрэгжүүлэхэд засгийн газрын

байгууллагуудаас шаардлагатай батламж, дэмжлэг авах; явцын тайлан, туршлага сургамжийн

товхимол гаргах, стратеги хэрэгжилтийн баримт бичгүүдийг хөтлөх; НҮБ-ын байгууллагууд, НҮБ-ын

REDD+ Хөтөлбөрийн бүсийн байгууллага, НБДГ-тай стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө

хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа уялдуулах.

Мэдээлэл харилцаа, хэвлэл мэдээллийн сүлжээ: Хөгжлийн түнш байгууллагуудад сонгосон үйл

ажиллагаа хэрэгжүүлэхэд хөтөлбөр удирдах нэгжтэй нягт уялдаатай ажиллах хэрэгтэй. Хөтөлбөр

удирдах нэгж бусад REDD+ үйл ажиллагаатай уялдах, хамтарсан ажиллагаа бэхжүүлэхэд энэхүү

мэдээлэл харилцааны сүлжээг байгуулахад тусалсан. Эдүгээ уг сүлжээнд төрийн гол бүтцүүд

оролцож байна. Мэдээлэл харилцааны сүлжээний гишүүд нь хөгжлийн түнш байгууллагууд,

хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцогч гол байгууллагууд юм. Мэдээлэл харилцааны

сүлжээнд бас төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн бүлгүүд,

тогтвортой хөгжлийн боловсрол гэхчлэн олон төрлийн хөтөлбөрүүд багтаж байна.

Гүйцэтгэх үүрэг хариуцлага, гүйцэтгэлийн хугацаа, удирдлага, зохицуулалт, хариуцах эзэн,

байгууллагыг тодорхойлсон тусдаа үйл ажиллагааны төлөвлөгөө бий.

Page 45: ХАРИЛЦАА, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/04/CommKMand...GIZ байгууллагын Үндэсний олон зорилтот

http://www.reddplus.mn

REDD+ in Mongolia

REDD+ in Mongolia

REDD+ in Mongolia

The UN-REDD Programme / Mongolia Address: Government Building II, United Nations Street 5/2, Chingeltei District, Ulaanbaatar 15160, Mongolia Tel: +976-7711-7750 Email: [email protected] Web site: www.reddplus.mn