ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. ·...

20
ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН Номын айлдварын гарын авлага МБШТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ИДГААЧОЙНЗИНЛИН ДАЦАН Шашинд орохын дээд үүд - Итгэл одуулахуйн хөтөлбөр, бясалгал ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “МОНГОЛЫН СҮСЭГТНИЙ ХОЛБОО”, “МЯНГАН МУТАРТ” ТББ 2019.05.06-2019.05.25

Transcript of ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. ·...

Page 1: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН

Номын айлдварын гарын авлага

МБШТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН

ИДГААЧОЙНЗИНЛИН ДАЦАН

Шашинд орохын дээд

үүд - Итгэл одуулахуйн

хөтөлбөр, бясалгал

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “МОНГОЛЫН

СҮСЭГТНИЙ ХОЛБОО”,

“МЯНГАН МУТАРТ” ТББ

2019.05.06-2019.05.25

Page 2: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

1

ИТГЭЛ ОРШВОЙ

Би хийгээд амьтан огторгуйн хязгаар лугаа сацуу

Эх болсон хамаг амьтныг энэ цагаас эхлээд

Хэзээ бодийн шимийг барихуй хүртэл

Арван зүгийн гурван цагийн хамаг түүнчлэн ирэгсдийн

Лагшин, зарлиг, тааллын эрдэм, үйлс бүгдийн мөн чанар болсон

Найман түм дөрвөн мянган номын цогц гарахуйн орон

Хутагт хувраг бүгдийн эрхшээсэн эзэн

Ачит язгуур хийгээд дамжлага сэлтийн

Цог төгөлдөр багш дээд нүгүүд дор итгэмүй

Багш дор итгэмүй

Бурхан дор итгэмүй

Ном дор итгэмүй

Бурсан хувраг дор итгэмүй

Идам, хот мандлын бурханы чуулган

Нөхөр лүгээ сэлт нүгүүд дор итгэмүй

Цогт итгэлт дээд номыг тэтгэгч сахиусан

Билиг билгийн мэлмий лүгээ төгөлдөр нүгүүдэд итгэмүй / 3 удаа

Бурхан, ном хийгээд чуулганы дээд нүгүүд дор

Бодийн хутгийг олохуй хүртэл итгэмүй, би

Миний өглөг тэргүүтэн үйлдсэн чуулгадаар

Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай / 3 удаа

Чухаг дээд гурав дор би итгэмүй

Хамаг хилэнцийг тус тус наманчилмуй

Амьтны буянд даган баясалцмуй

Бурханы бодийг сэтгэлээр баримуй

Бурхан, ном хийгээд чуулганы дээд дор

Бодийг хүртэл би итгэмүй

Өвөр, бусдын тусыг сайтар бүтээхүйн тулд

Бодийн сэтгэлийг үүсгэн үйлдмүй

Дээд бодийн сэтгэлийг үүсгэн үйлдсэнээс

Хамаг амьтныг би бээр зочинд чухалчилмуй

Бодийн дээд явдлыг сэтгэлд зохисоор үйлдмүй

Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай / 3 удаа

Хамаг амьтан амгалан хийгээд

амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай

Хамаг амьтан зовлон хийгээд

зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай

Хамаг амьтан зовлон үгүй амгалан лугаа

үл хагацах болтугай

Хамаг амьтан ойр, холд шунах уурлах хоѐр лугаа хагацаж

тэгш дор орших болтугай / 3 удаа

Page 3: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

2

Алин бээр шүтэн барилдаж гарсан

Хаагдах үгүй, төрөх үгүй

Тасрах үгүй, мөнх үгүй

Ирэх үгүй, одох үгүй

Тусгаар утгат бус, нэгэн утгат бус

Туурвил чухал амарлисан, нирвааныг үзүүлэгч

Туулсан бурхан, өгүүлэгчдийн дээд түүнээ мөргөмүй

Амарлингуйг эрэгч, ширвага нугууд бүгдийг мэдэхүй бээр

Чухал амарлисан дор хөтлөгч алин мөн хийгээд

Амьтныг туслан үйлдэгч нүгүүд

Мөрийг мэдэхүй бээр ертөнцийн тусыг бүтээгч алин

Алин лугаа үнэхээр төгөлдрийн чадагч нугууд

Зүйл бүхэн төгссөн элдэв үүнийг номлосон

Ширвага, бодисадвын чуулган сэлт

Бурханы эх түүнээ мөргөмүй

Атгагийн торыг тийн арилгаад

Гүн бөгөөд агуу их лагшинг эрхшээсэн

Самандбадарын гэрэл нүгүүдийг

Бүхнээс сацруулагч дор мөргөмүй

Хоцрол үгүй хамаг амьтны итгэл болсон

Тэсдэшгүй шимнусын аймаг, өмөг сэлтийг дарагч бурхан

Бодос бүхнийг хоцроолгүй үнэхээр айлдагч

Ялж төгс нөгчсөн, нөхөр сэлт орон энд ажран соѐрх оо

Ямар мэт бурхан мэндэлсэн төдий дор

Тэнгэр нүгүүд угаал өргөсөнчлөн

Тэнгэрийн ариун уснаар

Түүнчлэн би бээр лагшинд нь угаал өргөмүй

Газар дэлхийг хүжээр сүрчин цэцэг дэлгээд

Сүмбэр уул, дөрвөн тивийг наран сарнаар чимэглэсэн үүнийг

Бурханы оронд зорин өргөснөөр

Амьтан бүхэн тийн арилсан орныг эдлэх болтугай!

Ум сарва дата гада идам гүрү

радна мандала хамниряа даяа ми

Page 4: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

3

ХӨТӨЛБӨРИЙН ГАРЧИГ

ИТГЭЛ ОДУУЛАХЫН ХЭРЭГ ХИЙГЭЭД ТУС ЭРДЭМ ..................................... 5

ЯМАР МЭТ ИТГЭЛ ОДУУЛАХ ЁС ......................................................................... 8

Алинд итгэл одуулахын орон ................................................................................. 8

Алин бээр итгэл одуулахын уг шалтгаан .............................................................. 9

Итгэл одуулж ямар мэт үйлдэхийн зэргэмж буюу суртгаал ............................. 10

Тус тусын 6 суртгаал .......................................................................................... 10

Нийтийн зургаан суртгаал ................................................................................. 10

Бясалган бүтээхүйн зэрэг ................................................................................... 11

Төгсгөлийн үг ...................................................................................................... 17

Page 5: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

4

БУРХАН БАГШ МАНЗУШРИ

БУРХАН

МАЙДАР

БУРХАН

ОЧИРДАРЬ

БУРХАН

Page 6: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

5

ШАШИНД ОРОХЫН ҮҮД “ИТГЭЛ ОДУУЛАХУЙ”-Н

ХӨТӨЛБӨР БИЧИГ ОРШВОЙ

Орчуулсан: МБШДС-ийн

багш Б.Соронзонболд

Багш хийгээд авралын дээд их эрдэнийн гурван зүйлд бишрэнгүйгээр мөргөх бөгөөд

итгэмүй. Цаг хийгээд ахуй үес бүхнээ дагуулан барьж соѐрх!

Үүнд чухаг дээд гуравт Итгэл одуулах ѐсыг ойлгохуйяа хялбар байгуулахуй дор:

1. Итгэл одуулахын хэрэг хийгээд тус эрдэм

2. Ямар мэт Итгэл одуулахын ѐсон

3. Итгэл одуулаад ямар мэт үйлдэхийн зэргэмжийг номлох лугаа гурав

ИТГЭЛ ОДУУЛАХЫН ХЭРЭГ ХИЙГЭЭД ТУС ЭРДЭМ

Ер бид тэргүүлшгүйгээс орчлонд тэнэсээр хүмүүний биеийг олох нь үлгэрлэвээс: Зүүний

үзүүрийг дээш хандуулаад газарт хатгасны дээр гич будаа олон атгыг цацан цацваас

нэжгээд төдий зүүний үзүүрт тогтох төдий болохоос ихэнхдээ үл тогтох нь илтээр бүтсэн

мэт машид ховор болой. Хүмүүний биеийг олсон хэдий ч Бурханы шашин лугаа уулзахын

уг шалтгаан ирэх нь ч үлгэр урдах лугаа адил болой.

Эдүгээ бид хүмүүний биеийг олоод Бурханы шашин лугаа уулзахын уг шалтгаан гарсан

цаг үүнд шашин лугаа эс уулзан үхвээс цангаж ундаасахаар машид энэлсэн хүмүүн

найман гишүүн төгөлдөр1 далайн хөвөөнд хүрээд ус ууж чадалгүй цангаж үхэхээс ч илүү

гаслантай. Шашин лугаа уулзах, эс уулзах нь шашинд оршсон, эс оршсоныг хэлмүй.

Шашинд оршсон, эс оршсон нь Чухаг дээд гуравт Итгэл одуулсан, эс одуулсны үүднээс

агуулмуй. Тиймээс чухаг дээд гуравт Итгэл одуулах хэрэгтэй бөгөөд үүнд тус эрдэм юу

буй хэмээвээс:

1. Итгэл одуулваас дотоод бурханы шашинтанд багтах,

2. Санваар бүхэн төрөхийн шүтээн болох,

3. Муу үйлийн түйтгэр барагдах,

4. Буян хэмжээлшгүйг хураах,

1 Найман гишүүн төгөлдөр ус нь уухад амттай, сэрүүн, зөөлөн, хөнгөн, тунгалаг, цэвэр ариун, хоолойнд хорлолгүй, ходоодонд тустай

эдгээр болой.

Page 7: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

6

5. Муу заяанд үл унах,

6. Хүмүүн ба хүмүүн бусын хорлолд үл чадагдах,

7. Юу санасан хэрэг бүтэх,

8. Түргэнээ илт туулсан Бурханы хутгийг олох тэргүүтэн тус эрдэм цаглашгүй

болой.

1. Тэр ч Чухаг дээд гуравт итгэл одуулан үйлдэгч бодгалийг дотоодын бурханы

шашинтан гэх ба Чухаг дээд гуравт аврал эс одуулж ертөнцийн тэнгэрт итгэл одуулан

үйлдэгч бодгалийг гадаадын тэрсүүдэд багтаах бөгөөд Итгэл одуулах нь шашинд орох

хийгээд бурханы шашны суудалд орохын үүд мэт мөн тул Зөөлөн итгэлт их Богд Зонхава

бээр “Бодь мөрийн зэрэг”-тээ “Шашинд орохын дээд үүд Итгэл одуулахуйд суралцах”

хэмээн зарлигласан мөн.

2. Санваар дор бацаг2 хийгээд увшийн

3 санваар тэргүүтэн Ангид тонилохуйн найман

язгуур4 хийгээд Бодисадвын санваар, тарнийн санваар нугууд байдгаас Итгэл одуулахыг

урьд одуулалгүйгээр санваар тэдгээрээс алийг ававч үл төрөх бөгөөд Итгэл одуулахыг

урьд нь талбиваас санваар тэр алиныг авсан ч төрөх тул санваар бүхний шүтээнд болсон

мөн.

3. Урьд Гучин гурван тэнгэрийн нэгэн тэнгэр бээр үхлийн таван ѐр тусаад үхэлд ойртохын

цагт хойт төрөлдөө гахай болон төрөхөө мэдээд машид их энэлэн зовоод Чухаг дээд

гуравт итгэл одуулахыг хүчтэй хатуу үйлдсэнээр үхээд гахайд төрөхөөс буцаж тэнгэр

болон төрснийг сударт зарлигласан мэт гарсан тул муу үйлийн түйтгэр нимгэрэх бөгөөд

барагдах болно.

4. Чухаг дээдэд итгэл одуулсны буяныг дүрсэд бүтээвээс гурван орчлонд ч үл багтах тул

гурван орчлон ч түүний саванд багадахыг сударт зарлигласан мэт их буяныг цаглашгүй

ихээр хураадаг мөн.

5. Итгэл одуулан үйлдсэнээр гахайд төрөхөөс буцаад тэнгэрт төрсөн хэмээн зарлигласан

мэт муу заяанаас буцах тул Итгэл одуулснаар муу заяанд үл унах болой.

6. Эрт цагт нэгэн хүмүүнд хөл нь тахир хазгай явж үл чадах нэгэн хөвүүн байсан

түүнийгээ урлах оѐход сургаад аахар шаахар нэгнийг мэдэгч болговой. Хожим нэгэн айлд

хувцас нөхүүлэн үйлдэхээр авч очсон. Түүнийг нуух нэгэн хэрэг гараад авдрын дотор

оруулан санд нуусныг хулгайч бээр эд бараанд ухаараад хулгайлжээ. Хулгайч бээр эд юу

байна хэмээгээд амыг нээвээс тахир хөлт хөвүүн гарсанд, хулгайч: “Үүнийг алаад

ягчисыг5 тахисугай” хэмээгээд алахыг завдваас тэрээр бурханд чин зүрхнээс итгэл

одуулан үйлдсэнээр бурхан бээр ягчист хувилаад хулгайчид нүүрээ үзүүлээд “Үүнийг

алалгүй надад өргөгтүн” хэмээн зарлигласнаар хулгайч түүнийг алалгүй тавьсан гэдэг.

2 Нэг өдрийн сахил 3 Амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, худлаа хэлэх, архи уух тавыг тэвчинэ гэж ам авдаг энгийн хүнд ч байдаг сахилын нэр 4 Гэлэн, гэцэл, гэнэн сахилтай эр эм лам нар, мөн гэловма, нүннай лугаа 8 болой. 5 Хүмүүн бусын чөтгөрийн язгуурын тэнгэр, мөн хулгайчийн тэнгэр ч гэх бий.

Page 8: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

7

Бас, Гашиб бурханы цаг үед Сүмбэр уулын тагтад лусын хаан Амьсгалт хийгээд Их

амьсгалт хоѐр, хангарди Яруу дуут хийгээд Өчүүхэн дуут хэмээх хоѐр байжээ. Хоѐр лусыг

хоѐр хангарди бээр дахин дахин хөнөөх бөгөөд зовоодог байв аа. Хожим хоѐр лус бээр

Итгэл одуулах хийгээд суртгаалын суурийг авснаар хоѐр гардид үл дийлэгдэн, хоѐр лус

санаа амар суух болжээ. Хангарди нар учрыг асуухуйд: “Бид Итгэл одуулах хийгээд

суртгаалын суурийг авснаар энэ мэт болвой” хэмээн өгүүлснээр хоѐр гарди ч Итгэл

одуулах хийгээд суртгаалын суурийг авснаар дөрвүүлээ эвтэй болж хамтад нөхөрлөөд

үхэхийг хүртэл ерөөл сайтар тавьснаар бидний Бурхан багшийн үед хоѐр лус нь Орон

нөхрыг сахигч хийгээд Үлэмж төрөлтөн, хоѐр гарьд нь Мэлмий сайн бус хийгээд Тийн

сонгогч хөвүүн болсныг сударт номлосон мэт хорлолд үл чадагдах болсноор хүмүүн

хийгээд хүмүүн бусын хорлолоор үл чадагдах мөн.

7. Үйлдвэр юу үйлдсэн ч Чухаг дээдэд үнэн санаанаас Итгэл одуулах бөгөөд оюунаа

даатгаваас Бүтээлч ханьцашгүй их Жовүжэ хийгээд гаадамбын дээдсүүдийн гарын

авлагад суралцваас үйл бүхэн эцэстээ хүрч болох тул юу санасан хэрэг бүтэх мөн.

8. Чухаг дээдэд Итгэл одуулахыг ѐсчлон үйлдсэний хүчээр хойт төрөлдөө чөлөөгүйн орон

нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл ялгамжаатайг олох бөгөөд энэ

шүтээн дээрээ Итгэл одуулах тэргүүтэнд суралцаад бурханы хутгийг амар хялбар олох нь

түргэнээ бурхан болох мөн.

Page 9: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

8

ЯМАР МЭТ ИТГЭЛ ОДУУЛАХ ЁС

1. Алинд Итгэл одуулахын орон

2. Алин бээр Итгэл одуулахын уг шалтгаан

3. Ямар мэт Итгэл одуулахын санаа гурваас

Алинд итгэл одуулахын орон

Анхан нь, гадаадын тэрсүүд нүгүүд асури, хурмаст, махашуари, рүдра, вишнү, наран,

саран тэргүүтэнд итгэл одуулах хийгээд ялгаа салгаа юу ч үл мэдэх эгэл төрөлхтөн нь

тэнгэр тэдгээрээс ч хүч чадал өчүүхэн тэнгэр, лус, газрын эзэн, ягчис тэргүүтэн юу нэгэнд

авралыг хүсэх нь байх боловч ертөнцийн эгэл тэнгэр, лус савдаг байтугай ертөнцөд хүч

чадал ихтэй асури хийгээд хурмаст, махашуари тэргүүтэн ч орчлонгийн аюулаас аврах

ашдын авралд зохисгүй.

Түүний учир нь тэнгэр тэдгээр нь урьдын үйлийн буяны хүч чадлын эрхээр ертөнцөд түр

нэгэн хүч чадал ихтэй болсон ч орчлонгийн хүлээсээс эс гэтлээд, орчлонгийн шаварт

шигдээстэй мөн бөгөөд урьдын үйлийн үрийн хаялга барагдваас үхэл егүүтээд хүмүүний

боолын боол хийгээд түүнээс ч дорд адгуус хийгээд бирд, там дор ч төрөхийг сударт

зарлигласан.

Үлгэрлэвээс: Өөрөө шаварт шигдсэн хүмүүн бээр шаварт шигдсэн өөр бусдыг гаргаж

чадахгүй лугаа адил. Гэвч ашдын авралд хэн зохистой хэмээвээс Үнэхээр туулсан, ялж

төгс нөгчсөн бурхан нь ашдын авралд зохистой. Түүний учир шалтгаан нь тэдгээр

нүгүүдийн лагшин нь бэлгэ найргаар чимэгдсэн, зарлиг эгшиг нь жаран гишүүн лүгээ

төгс, таалал нь юмс бүхнийг илтэд болгоох бөгөөд хамаг амьтныг ганц хөвүүнтэй эх мэт

энэрэл нигүүлсэгч, хүч чадал нь ертөнцийн тэнгэр, лус, Загарвардийн хаан тэргүүтэн их

хүч чадалтан юу адил нэгэн боловч цааш айж жигээрэмших хэрэггүй бөгөөд нааш

зарлигийг сонсоод өрнүүлэн магтана. Үйлс нь огторгуй хүртэл түгээмэл агуу их бөгөөд

агшинд түргэнээр хичээл шамдалд үл харгалзан аяндаа бүтэж, хааяа нэгэн гараад хааяа үл

гарахгүй, үргэлжлэл үл тасрах тэргүүтэн санаанд үл багтахуйн эрдэм эрхшээсэн хийгээд

товчилвоос, гэмийн язгуур бүхэн лүгээ хагацсан бөгөөд эрдмийн язгуур даяарыг төгссөн

мөн.

Ялж төгс нөгчсөн бурхан авралд зохистой тул тэр бээр үзүүлсэн ном чухаг дээд ч авралд

зохистой. Түүний учир нь бурхан эрдэм хэмжээлшгүйг эрхшээсэн тэр нь уг үгүй,

шалтгаан үгүй гарсан бус. Эшийн номыг сонсох, санах хийгээд онолын ном хорихуй

мөрийн үнэнийг бясалган бүтээж үйлдсэнд шүтэж түйтгэр гэмийг зэрэгчлэн дараад, эрдэм

номыг зэрэгчлэн төгсгөөд илтэд туулсан бурхан болсон мөн.

Page 10: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

9

Ном чухаг дээд авралд зохистой тул түүнийг анхааран авагч хувраг шарвага, брадигабуд,

бодисадва, хутагт нугууд ч авралд зохистой. Түүний уг шалтгаан нь ном чухаг дээд

болсон хорихуйн мөрийн үнэн нугууд бүтээлчин үгүйгээр эс гарах тул шарвага,

брадигабуд, бодисадва, хутагтан нугууд бээр бясалган бүтээж үйлдсэнд шүтээд гардаг

учир ном чухаг дээд хуврагт харгалздаг мөн. Тиймээс чухаг дээд гурвуул тэр болвоос

алинаа Итгэл одуулахын орон чухам мөн.

Алин бээр итгэл одуулахын уг шалтгаан

Эдүгээ ба бүрний (бидний) төрөх, өтлөх, өвдөх, үхэх, ураг садан хийгээд гуа лугаа

хагацах, дайсан хийгээд гуа бус лугаа учрах, хүссэнээ эрээд эс олох, үл хүссэн дээрээс

буух тэргүүтэн зовлон элдвийг амссаар байгаа буй.

Урьд хураасан нүгэлт элдэв үйл сэтгэл үндсэнд байхын дээр эдүгээ ч арван хар нүглийг их

зонхи үйлдсээр хойт төрөлдөө муу заяанд одохоос өөр гарцгүй бөгөөд муу заяанд төрвөөс

тамд машид бадарсан төмөр газар оронд шатаагдах хийгээд цаст уулаар хүрээлэгдсэн

хөлдүү хөндийд хөлдөхийн халуун, хүйтэн зовлон, бирдэд олон жилээр идээ ундааны нэр

төдийг ч үл сонсож өлсөх, ундаасахын зовлон, адгуусанд бага бага олноор арьснаас

чөмөгт тултал идэгдэх тэргүүтэн нэг нэгээ идэх хийгээд үл даах ачаа ачих, зарах, эдлэх

тэргүүтэнд орохын зовлон санаанд багташгүйг цаг галав тэргүүтнийг хүртэл амсах буй.

Өнөөдөр зуны халуун наран, өвлийн хүйтэн жавар нэжгээд хошоод өдрийн өлсөх

ундаасах, хүнд үүрэг үүрэх, албат зарцад гүйх, явах тэргүүтэн өөрийн эрхтэй байхад

тэсвэрлэх юухан ч үгүй. Зовлон үүгээр жишээд муу заяаны зовлон хатуу хүчтэй, урт тэр

адилыг ямар мэт тэсвэрлэх хэмээн санаад энэ ба хойдын зовлонгоос хүчтэй хатуу айхын

сэтгэл (1)хүчтэй хатуу хийгээд зовлон үүнийг амсахыг үл хүсвээс түүнээс аврах хүч буй

бөгөөд өөрийн талаас авралд бариваас магадтай аврал ирмүй хэмээн сэтгэл итгэмжлэх (2)

хүчтэй хатуу хоѐр оюуныг үүсгэх нь Итгэл одуулахын шалтгаан мөн.

Ямар мэт Итгэл одуулахын санаа нь дээр гарсан нугуудыг сайтар санахын агаараас

авралын орон Чухаг дээд гурваас өөр надад горилох газар авралын орон өөр үгүй тул энэ

хойт нас алинаа ч миний жаргах зовохыг Чухаг дээд гурав өөрөө болгоо хэмээн үнэн зүрх,

ясны угаас Чухаг дээд гуравт оюунаа даатгах санаа тэр Итгэл одуулахын санаа мөн.

Page 11: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

10

Итгэл одуулж ямар мэт үйлдэхийн зэргэмж буюу суртгаал

1.Тус тусын 6 суртгаал

2.Нийтийн 6 суртгаал

3.Авралын орныг тодорхой байгуулах тэргүүтэн бодол буюу бясалган бүтээхийн зэрэг

Тус тусын 6 суртгаал

1. Ертөнцийн тэнгэр алиныг ч даруйдын нөхөрт эрэлцэх төдийхнөөс бус оюунаа

даатгахын авралд үл барина.

2. Хүмүүн хийгээд адгуус тэргүүтнийг занчих хийгээд хүлэх тэргүүтэн санаа ба үйлээр

хорлон хөнөөхийг тэвчих.

3. Чухаг дээд гуравт сэтгэл үл итгэмжлэх бөгөөд хочлол талбигч нугууд лугаа санаа ба

үйлээр үл зохилдох буюу нөхөрлөн үл нийлэх.

4. Бурханы лагшин дүр зурмал, шуумлын уг ба урлалын сайн, муу юу адил боловч гэм

зүүх, хүндлэлгүй газарт тавих хийгээд барьцаанд тавих тэргүүтэн үл бишрэх хийгээд

муучлах аргыг тэвчээд бурхан бодитойн хуран мэдлээр хүндэтгэлийн орноо баригтун.

5. Номын нэгэн бадаг үгээс дээшихэд алхах гишгэх хийгээд барьцаанд тавих, эд өлөгт

үйлдэх, хүндлэлгүй газарт тавих тэргүүтнийг эс үйлдэж ном чухаг дээд бодитойн хуран

мэдлээр хүндэлнэ.

6. Хуврагийн тэмдэг төдийг барьснаас дээшихэд гоочлон доромжлох хийгээд дайсанд үзэх

тэргүүтэн үл бишрэхийг тэвчээд хувраг чухаг дээд бодитойн хуран мэдлээр хүндлэлийн

оронд барих бөгөөд тус тусын суртгаал зургаа болой.

Нийтийн зургаан суртгаал

1. Чухаг дээд гурав тус тусын ялгамжаа хийгээд эрдмийг даган дурдаад дахин дахин

итгэл одуулах.

2. Зарлигийн ачийг даган дурдаад цаг үргэлжид тахихуйд хичээх бөгөөд юу идэж уусны

дээжээр тахих.

3. Их нигүүлсэхүйгээр амьтан бусдыг ч ѐс энэ адилд байгуулах.

4. Үйл юу үйлдэх хийгээд хэрэг юу бүтээвч чухаг дээдийг тахиж соѐрхол талбихаас өөр

ертөнцийн бусад аргыг тэвчих.

5. Итгэл одуулахын тус эрдмийг санаад өдөр шөнийн зургаан цагт итгэл одуулан үйлдэх.

6. Чухаг дээд гурвыг алагдах буюу аминдаа тулавч үл орхих бөгөөд, зүрхнээсээ эс

орхисон мөн боловч инээдэм наадмын тухайд ч орхих үгийг үл өгүүлэх бөгөөд нийтийн

зургаан суртгаалд ѐсчлон суралцах нь итгэл одуулаад ямар мэт үйлдэхийн зэрэг болой.

Page 12: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

11

Тэр ч Итгэл одуулахын хэрэг хийгээд тус эрдмийг эс үзвээс дур хүчтэй үл ирнэ. Авралын

орны эрдмийг эс мэдвээс сүжиг бишрэл ихээр үл төрнө. Итгэл одуулахын учир

шалтгааныг эс санаваас Итгэл одуулан үйлдэвч бүдүүн тойм нэгээс бус Итгэл одуулахын

санаа хатуу хүчтэй үл ирнэ. Итгэл одуулахын санаа эс төрвөөс итгэл одуулах үг төдийгөөс

итгэл одуулахын мөн чанар бодитой үл гармуй.

Итгэл одуулахын суртгаалд эс суралцваас үлгэрлэвэл: Дайсанд хөнөөгдөж гэмтсэн хүмүүн

нэгэн, тэрхүү дайснаас авран чадах хүмүүн нэгэнд авралыг эрэлцээд, тэр бээр аврагч

үйлдээд тэрээр дайсанд хөнөөгдсөн түүнд цаашдын үйл үйлдвэр сурган заасныг ѐсод

зохилдуулан эс үйлдвээс аварч үл чадах лугаа адил. Тиймээс эдгээрийг урьдаар өөрөө

магадлан үйлд. Тиймээс дахин дахин санаад сэтгэлдээ нийлүүлэн үйлд. Түүнээс итгэл

одуулж үйлдэх нэжгээдээр урдах дурдах хэрэгтэй нүгүүдийг дурдахын агаараас итгэл

одуулахыг сэтгэлдээ шулуутган үйлдэх бөгөөд цаг үргэлжид суртгаалуудыг марталгүй үес

алин буувч авах гээхийг ѐсчлон үйлдвээс Итгэл одуулах ѐсон зохилдон гарах юм.

Тэдгээр үгүйгээр "Ламд итгэмүй" хэмээх тэргүүтнийг үгийн төдий урихад үгийг

өгүүлсний тус эрдэм төдийхөн гарах боловч Итгэл одуулах бодитой гарах газар үгүй.

Итгэл одуулахын суртгаал эдгээрт ѐсчлон суралцах машид бэрхтэй ч бэрх тул хаанаас ч

чадах вэ хэмээн сэтгэлээ талбилгүйгээр цаг үргэлжид алин чадах чинээгээр үйлдэх бөгөөд

хэрвээ харшлал гарваас түүнийг гэм эргүүд үзээд гэмших сэтгэлээр наминчлах хийгээд

хойшид үл үйлдэн боомтлохын сэтгэлийг үйлдвээс гэм нь өчүүхэн одох тул тэр мэт үйлд.

Тийм учраас эдгээрийг номлолын ном хийгээд ухаарах орон төдий бус, хэрэгтэй утгын

эрхэмд барих хэрэгтэй.

Бясалган бүтээхүйн зэрэг

БЭЛТГЭЛД: БЯСАЛГАЛЫН СУУДАЛ

Тохитой суудалд биеийн байдал Намнангийн 7 хэмээгдэхийн дагуу сууна. (Ингэж суух боломжгүй, өвчин эмгэгтэй бол өөрт эвтэйгээр сууж болно.)

Өөрийн эргэн тойронд эх болсон хамаг амьтан өөр өөрийнхөө дүрээр тус тусынхаа зовлонг амсаж буйгаар хамт байгаагаар бодож бясалгана.

1. Хөл - Очир завилгаа, эсвэл сэтгэлтний завилгаагаар сууна. Сэтгэлтний завилгаа гэдэг нь нэг хөлийн өсгий нууцын харалдаа урд, түүний урд нөгөө хөлийн өсгий харалдаа оршихыг хэлнэ.

2. Гар - Тэгш агуулсан байрлал буюу хоѐр гарын алгыг дээш харуулан зүүн доороо, баруун дээрээ байхаар хүйсний харалдаа байрлуулна.

3. Нуруу - Сум мэт тэгш байна. Бөгтийж, хэт гэдийж болохгүй

4. Ам, хэл, шүд – Шүд, ам өөрийнхөөрөө сул орших ба хэлний үзүүр дээд тагнайдаа хүрсэн байх.

Page 13: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

12

5. Толгой - Бага зэрэг тонгойно

6. Нүд - Хамрын үзүүрт хандуулсан байна.

7. Мөр - Хавчсан, хэт чангалж суллах бус тэгш оршихдоо үл ялиг чангалсан байна.

БЭЛТГЭЛД: МУУ ХИЙГ ХӨӨХ ЕСӨН ҮЕТ БЯСАЛГАЛ

Сэтгэлийн атгаг, нисваанист сарнилыг арилгахын тулд үүнийг хийж болох ба

сэтгэл сарниагүй, хэвийн бол хийхгүй байж болно. Авралын орны сүүлд хийх нь

байдаг ч бид үүнийг өмнө нь бясалгана.

1. Хоѐр гарын ядам хурууны 3-р үе буюу уг руу эрхий хурууг хатгаж атгаад

өвдөгнийхөө урд доош харуулан тавина.

2. Өөрийн биеийг дагуулж өгсүүлээд зүрхний харалдаа өөд өөдөөс нь харуулж

байрлуулна.

3. Түүнийгээ урагш огцом түлхэнэ. Энэ үед гарын чагж хэвээр, доошоо харсан

байдалтай байна.

4. Түүнээс хоѐуланг зүүн тийш шилжүүлээд, баруун гар суганы харалдаа доош

харсан чигээр үлдээж зүүн гарын чагжийг задлан долоовор хуруугаараа баруун

хамрын нүхийг таглана.

Амьсгал:

А. Зүүн хамраараа хийг татна.

Б. Зүүнээ долоовор хуруугаараа хаагаад баруунаар хийгээ гаргана.

Үнийг гурвантаа хийгээд хоѐр гараа өвдөгний урд эргэж аваачиж тавина.

Дахиад эхнээс нь хийгээд баруун тийш шилжүүлж, баруун гараа суганы

харалдаа тавиад баруун гарын долоовроор хамрын зүүн нүхийг дараад

амьсгалын дасгалаа гурвантаа хийнэ.

Ингээд хоѐр гарыг өвдгөн дээр тавихдаа эрхий хурууг дотогш хумьж нугалаад

дөрвөн хуруугаа дэлгэсэн байдлаар өвдөгний урд байрлуулна.

Хамрын хоѐр нүх хоѐулангаар хийгээ татахын хамт дөрвөн хуруугаа

зохилдуулан хумина.

Амьсгаагаа хамраараа гаргахдаа атгасан гарын хуруунуудаа зохилдуулан

тэнийлгэнэ.

Амьсгаагаа авах, гаргах үүнийг 3 удаа хийнэ.

Page 14: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

13

Амьсгаа авах бүртээ: Бурхан бодисадва нарын адистидийг цагаан өнгийн үүл

мэт байдалтайгаар хамрын нүхээр орсноор бүх биед шингэлээ гэж бодно.

Ингэснээр өөрийн биед байгаа судас хийнд хэрэгтэй байгаа ариун жинлавт

хийг гүйцэд авлаа гэж бодно.

Амьсгаа гаргах бүртээ: Өөрийн биед байгаа нисваанисын гурван хор, биеийн

өвчин, сэтгэлийн зовлон бүгд хар үүлний байдалтайгаар хамраас гадагшаа

гараад огторгуйд үүл мэт замхран арилж байна.

БЭЛТГЭЛД: АМЬСГАЛАА ТООЛЖ СЭТГЭЛ ТОГТООХ БЯСАЛГАЛ

Сэтгэлээ тогтоох, мөн бусад бясалгалын бэлтгэлд үүнийг хийж болох ба

амьсгаагаа хүчлэлгүй зөнгөөрөө авах, гаргахыг нэгд тоолон түүндээ л анхаарлаа

төвлөрүүлж сэтгэлдээ тоо аван бясалгана.

Сэтгэл амарлитал хэд ч хийж болно. Түүнээс өмнө алгасарвал тоог анхнаас нь

буцааж эхлүүлээд явах юм. Ингээд сэтгэл алгасрахгүй хэмжээнд очвол Итгэлийн

бясалгалдаа орно.

Авралын орныг тодруулан талбих тэргүүтэн зоригдлыг ямар мэт үйлдэхийг өгүүлэх нь:

Авралын орныг тодруулан талбихад ер нь арван зүгийн орон асар уужимд Чухаг дээд

гурав цаглашгүй байгаа тэр бүхнийг сэтгэлийн орондоо үйлдээд Итгэл одуулж үйлдэх

хийгээд өмнийн огторгуйд тодруулан талбиад авралыг одуулан үйлдэх тэргүүтэн олон

ѐсон байхаас алиныг ч үйлдэж болох боловч үйлийг анхлан суралцагч нарт урьдах нь

хэтэрхий их тул сэтгэлийн орноо ургахуйяа бэрх бөгөөд хойдох нь өчүүхэн ургахуйяа

хялбар тул хойдох мэт нь:

Итгэл одуулахын тус эрдмийг дурдахын агаараас:

Өмнийн огторгуйд арслант арслант ширээ, лянхуа, наран сарны дээр өөрийн язгуурын

багш лугаа ялгалгүй Ялж төгс нөгчсөн бурхан багш

1. Түүний гадуур язгуур үндэсний багш нар,

2. Түүний гадуур Гүхясамаза, Хэрүга, Ямандаг тэргүүтэн ядам хот мандлын

бурхадын чуулган,

3. Түүний гадуур ах дүү долоон Оточ тэргүүтэн хувилгаан лагшин байдалт бурхад

4. Түүний гадуур ойрын найман шавь тэргүүтэн бодисадва

5. Түүний гадуур 16 батагч тэргүүтэн шарвага, брадигабуд

6. Түүний гадуур [билиг билгүүний мэлмий лүгээ төгөлдөр6] Махагал, Ямаранз,

Ширэндэв, Бэшарвана тэргүүтэн номын сахиусан нугууд бээр хүрээлж үүлэн цогц

тулцсан мэт нигуурыг өөр лүүгээ хандуулан оршсонд сана

6 Ертөнцийн сахиусууд авралын орон үүнд хамаарахгүй тул ийнхүү тодотгож бодохыг Түвдэгнамдаг ламтан

айлдсан.

Page 15: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

14

БОДИТОЙД: АВРАЛЫН ОРОН ҮҮСГЭХ ЛАМЫН ТАВАН АЙМАГ ҮҮСГЭХ

ХЭМЭЭГДЭХ ХУРААНГУЙ АРГА

Энэ нь гол том сэнтийн дээрээ 5 жижиг сэнтий буюу арслант ширээ үүсгэх арга

бөгөөд авралын орон үүсгэх хураангуй аргуудын нэг байна. Хамгийн хураангуй

арга нь зөвхөн Бурхан багшийг бясалгах ч бий. Ингээд бидний бясалгал ийнхүү

үргэлжилнэ.

Өөрийн өмнийн огторгуйд маш том сэнтийг оюунаараа бүтээгээд:

1. Түүнийхээ голд жижгэвтэр сэнтий бүтээнэ. Түүний дээр өөрийн язгуурын

багш маань дүр байдал шашны эзэн - Ялж төгс нөгчсөн бурхан багшийн дүрээр

заларсан байна.

2. Урд талын сэнтийд ном сонссон язгуурын багшийгаа бодитой дүрээр нь

бүтээж бясалгана. Бид Далай багшийгаа бодож болно.

3. Бурхан багшийн баруун талын сэнтийд Агуу их мөрийн зэргийг дамжуулсан

Майдар бурхан

4. Бурхан багшийн арын сэнтийд Очирдарь бурхан. Анхааран авлагын

адистидийн дамжлага буюу тарнийн ном түүнээс дамжсан.

5. Бурхан багшийн зүүн талд Гүн үзлийн дамжлагын эзэн Манзушри бурхан

Энд лянхуа, нар сарыг бодож болно. Том ширээн дээр лянхуа, нар сар, түүн

дээрээ 5 сэнтийгээ бясалгаж болно.

Эдгээр сэнтий тус бүрийн өмнө жижиг ширээ байх бөгөөд өөр өөрийнх нь айлдсан

судрууд боть судрын байдалтай байна.

Анхлан суралцагч нар эхлээд үүнийг маш тодорхой бясалгаж сурах хэрэгтэй.

Дэлгэр авралын орныг бодож бясалгаж сурах нь оюуны их дадлагын үр дүнд бий

болно. Дэлгэрэнгүй бясалгадаг авралын орон нь бидний бясалгаж байгаа энэхүү

таван цомбонт авралын оронд хоцролгүй бүгд багтсан байгаа гэж бодож чадвал

буяныг агуу их хураах аньс ихтэй.

Өөрөө орчлонгийн зовлонгоос айх бөгөөд эрдэм хэмжээлшгүй лүгээ төгс Багш, Чухаг

дээд нүгүүд зовлон түүнээс аврах хүч төгс бөгөөд аврахад сэтгэл итгэмжлээд аврал,

итгэлийн өмөг саданд барих мөн тул та нугууд болгоо хэмээхийн агаараас

Багш дор итгэмүй

Бурхан дор итгэмүй

Ном дор итгэмүй

Бурсан хувраг дор итгэмүй

Page 16: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

15

хэмээхийн итгэл одуулах дөрвөн аймгийг аль олонтоо, сүүлд нь

Идам, хот мандлын бурханы чуулган

Нөхөр лүгээ сэлт нүгүүд дор итгэмүй

Цогт итгэлт дээд номыг тэтгэгч сахиусан

Билиг билгийн мэлмий лүгээ төгөлдөр нүгүүдэд итгэмүй / 3 удаа

хэмээн зүүж Итгэл одуулахын зургаан аймгийг [хамгийн багадаа] 7 буюу 3 тэргүүтэн

өгүүл.

Энэ үест “Авралын орон нугуудаас гэрэл цаглашгүй цацраад өөрт туссанаар

тэргүүлшгүйгээс хураасан муу үйлийн хилэнц түйтгэр авьяас лугаа сэлт бүгд арилаад

ариусан одвой” хэмээн сана.

Энэ үед: Нүгэл, хилэнцийг арилгах, адистид оршоох, авралд нь багтах Энэ

гурвыг сайн бодож бясалгадаг байх хэрэгтэй. Бурханы шашны бясалгал,

уншлага, тарнийн бүтээлийн үед бурхад, чуулганы орнуудаас рашаан болон

гэрэл буулгах бясалгал түгээмэл байдаг.

Бурхан, бодисадвын адис жинлав гэрлийн мөн чанартайгаар өөрт болон эргэн

тойрны хамаг амьтанд гэрэл тусаад хамаг амьтны зовлон бэрхшээл бүгд

ариллаа гэж бодно.

Дахиад авралын орноос гэрэл цацарснаар авралын орны лагшин зарлиг

тааллын адис жинлав надад оршлоо.

Гуравдугаар удаад өнөөдрөөс хэзээ бурханы хутгийг олох хүртэл би тэргүүтэн

хамаг амьтан авралын орны аврал ивээл дор багтлаа гэж бясалгана. Үүнийг

тодорхой тоо авч байхдаа хамт хийж болно, эсвэл төгсгөл хэсэгт нь хийсэн ч

болно.

Тэгээд Багш хийгээд Чухаг дээд их эрдэнийн гурван байдалд би мөргөх бөгөөд авралд

итгэмүй. Та нугууд бээр миний сэтгэл үндсийг адистидлэн соѐрх хэмээн өгүүлснээр

“Авралын орон нугууд бээр баясан гэрэлд хайлаад өөрт шингэснээр адистид гарлаа”

хэмээн сана.

Бид авралын орныг хураахыг энэ үест бус, Цаглашгүй дөрвийг бясалгасны

дараа хийнэ.

Бурхан чухаг дээд хийгээд Ном чухаг дээд, Чуулганы дээд хувраг чухаг дээд нүгүүдэд би

бодийг эс олох хүртэл итгэх бөгөөд миний өглөг өгсөн тэргүүтэн буяны үндэс юу хийгээд

юу үйлдсэн энэ бүхний хүчээр эх болсон амьтан бүхэнд тус болох бөгөөд амгаланг

Page 17: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

16

бүтээхийн тухайд Үнэхээр туулсан бурханы хутгийг түргэн бүтээх болтугай хэмээхийн

агаараас:

Бурхан, ном хийгээд чуулганы дээд нүгүүд дор

Бодийн хутгийг олохуй хүртэл итгэмүй, би

Миний өглөг тэргүүтэн үйлдсэн чуулгадаар

Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай / 3 удаа

хэмээн өгүүлээд [аврал одуулах], бодь сэтгэлийг үүсгэ.

Бодь сэтгэл үүсгэх энэ нь товч хураангуй үүгээр ч болох боловч дэлгэрэнгүйг хүсвээс

сэтгэл урьдах адилын агаараас:

Чухаг дээд гурав дор би итгэмүй

Хамаг хилэнцийг тус тус наманчилмуй

Амьтны буянд даган баясалцмуй

Бурханы бодийг сэтгэлээр баримуй

Бурхан, ном хийгээд чуулганы дээд дор

Бодийг хүртэл би итгэмүй

Өвөр, бусдын тусыг сайтар бүтээхүйн тулд

Бодийн сэтгэлийг үүсгэн үйлдмүй

Дээд бодийн сэтгэлийг үүсгэн үйлдсэнээс

Хамаг амьтныг би бээр зочинд чухалчилмуй

Бодийн дээд явдлыг сэтгэлд зохисоор үйлдмүй

Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай / 3 удаа

хэмээн өгүүл.

Амьтан бүхэн орчлонгийн зовлонгоос гэтлэх цувиралтгүйн амгалан хийгээд амгалангийн

уг лугаа төгсвөөс юутай сайн. Төгөлдөр болтугай. Орчлонгийн зовлон хийгээд зовлонгийн

уг бүхэн гарахуй үйл хийгээд нисваанис бүхэн лүгээ хагацваас юутай сайн. Хагацах

болтугай. Зовлон ашдаас үгүй цувиралтгүйн амгалан лугаа эс хагацваас юутай сайн. Эс

хагацах болтугай. Зарим нэгийг ойрд барин тачаах хийгээд зарим нэгийг холд барин

уригнах хоѐр лугаа хагацан бүхэнд сэтгэл тэгшээс тэгш оршвоос юутай сайн. Орших

болтугай” хэмээхийн агаараас:

Хамаг амьтан амгалан хийгээд

амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай

Хамаг амьтан зовлон хийгээд

зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай

Хамаг амьтан зовлон үгүй амгалан лугаа

үл хагацах болтугай

Хамаг амьтан ойр, холд шунах уурлах хоёр лугаа хагацаж

тэгш дор орших болтугай / 3 удаа

Page 18: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

17

хэмээн өгүүлэх бөгөөд цаглашгүй дөрвийг бясалган үйлдэх болой.

АВРАЛЫН ОРНЫГ ХУРААХ

1. Язгуурын багшийгаа Бурхан багшийн зүрхэнд,

2. Майдар бурханыг Бурхан багшийн баруун бугалга руу,

3. Очирдарь бурханыг Бурхан багшийн тэргүүнд,

4. Манзушри бурханыг Бурхан багшийн зүүн бугалганд тус тус шингэнэ.

5. Сэнтийнүүд бага нь ихдээ, их нь Бурхан багшийн өлмийд хураагдана.

Бурхан багшийг өөрийн биед шингээхэд олон ѐс байна. Бурхан багшийн

лагшин цагаан гэрлийн мөн чанартай болоод миний болон хамаг амьтан

бүгдийн толгойн оройгоор шингээд бие хэл сэтгэлүүд маань Бурхан багшийн

лагшин, зарлиг, таалалтай нэгэн мөн чанартай боллоо гэж бясалгах нь

ирээдүйд бурханы хутгийг олох шүтэн барилдлагыг тогтоох чухал авьяасыг

үүсгэх их аньстай.

Төгсгөлийн үг

Энэ бүхнийг шууд нэгэн өгүүлэх хэрэгтэйн болзоогүйн тул зав чөлөө буй цагтаа энэ адил

үйлд. Зав чөлөөгүй аваас аврал гагцыг үйлдсэн ч болохгүй нь үгүй тул цаг үес лүгээ

найруул. Тэр ч чөлөө хийгээд зав буй цагт тус эрдмийг дурдаад өмнийн огторгуйд

авралын орныг тодруулан талбих тэргүүтэн бодол зоригдол лугаа сэлтээр итгэл

одуулахын үгсийг тоон дор бариад хэлэндээ өгүүлэх хийгээд төгсгөлийн соѐрхол хийгээд

зоригдол нугуудыг үйлдээрэй.

Явах суухын байдал хийгээд үйл үйлдэх тэргүүтний үест ч “Авралт багш, чухаг дээд минь

өөрөө болгоо” хэмээх санааг энэлэн энэлэн дахин дахин дурдах гарваас Итгэл одуулах

үгсийг өгүүлэх хийгээд зоригдол дэлгэрэнгүй эс гаравч итгэл одуулан үйлдэж болох тул

чөлөө үес лүгээ зохицуулан итгэл одуулан үйлдэх ѐсыг мэдэн, анхааран авч үйлдвээс

харшлах шалтгаан бүхэн амарлих ба хүссэн хэрэг бүхэн бүтэх тул их ашигтай бөгөөд

үйлдэх ѐсон бага сага гарсан, эс гарсанд харгалзан шүтээд, даруйдаа хатуу ширүүн зовлон

болоод алсдаа муу заяанд одох тэрүүтний гэм бага болой.

Эд юм ба хэрэглэл бүрдүүлэх, гарын авлага, үзэх дамжлага байх, орон, цагийн ялгамжит

адил нь хэрэгтэй бус тул үйлдэхүйеэ хялбар гүн ном энэ адилд шүтвээс ахуй үес, эцэс

хойтын хэрэг бүхнийг бүтээх буй нь хувь лугаа төгс мөн тул үүнээ шамдагтун” хэмээх

үүнийг угсаа язгуур, хүч, учрал, сүжиг, дуршил, хичээнгүй хотол чуулсан харчин Галсан

эфү ван бээр Итгэл одуулахын бодлын зэрэг дэлгэрэнгүй бөгөөд ухаарахуйяа хялбар нэгэн

хэрэгтэй хэмээн хүссэн ѐсоор өтөл тойн Агваанлувсанчойндонбалсанбуу бээр төвд номын

Page 19: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

18

сүмд найруулсны бичээч нь санваарт хичээгч тийн шинжлэл уужим аяга тэхимлэг Балсан

болой.

Үйлдсэн буянаа хотол чуулсан болгон гүйцээхийн тулд зориулга ерөөлийг

сайтар талбина:

Бодийн дээд эрдэнийн сэтгэл

Төрөөгүй нэгэнд төрөх болтугай

Төрсөн нэгэнд эс доройтож

Дээш дээшид арвидах болтугай

хэмээхээс эхлээд зориулга ерөөлийг бататган арвитгахын тулд Ерөөлийн хаан

болон дараах тарни уншлагуудыг уншиж болно:

Жомдан дай дэвшин шэгва дажомба яндагбар

Зогби санжай монлам тамжад

Ёнсү дүвби жалбо ла чанцалло

Ум дара дара ван дарэ суухаа / 7 удаа

Мигзэм 3 удаа

Page 20: ГЭВШ, ЛХААРАМБА ТҮВДЭННАМДАГ ЛАМТАН · 2020. 6. 26. · нугуудад төрөлгүйгээр ном төгс шүтээн хүний бие төрөл

19

ИТГЭЛ АППЛИКЭШН

Итгэл одуулахуй-д суралцах гарын авлагыг Play Store, AppStore-оос ИТГЭЛ, эсвэл Itgel

гэж хайгаад гар утсандаа суулгаж аваад хэрэглэх боломжтой.

Түвдэннамдаг ламтны Итгэл одуулахуйн хөтөлбөр, бясалгалын энэхүү айлдвар бүрэн

хэмжээгээрээ тун удахгүй шивэгдээд апп руу хийгдэх тул цаг тухайд нь update хийж

байна уу.

ТА БҮХНИЙ ИТГЭЛ ОДУУЛАХУЙН БЯСАЛГАЛ БҮТЭЭЛИЙН

БУЯНД ДАГАН БАЯСЪЯ!

“МЯНГАН МУТАРТ” ТББ