ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН...

21
1 Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС 2017 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН /2017-12-28/ Ховд хот

Transcript of ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН...

Page 1: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

1

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

2017 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

/2017-12-28/

Ховд хот

Page 2: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

2

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД,НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН

2017 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017.12.28 Ховд хот

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх үндсэн чиглэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бодлого, Эрүүл

мэнд, нийгмийн даатгалын байгууллагын стратеги зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр

хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг даатгуулагчидад олгон тэдний

нийгмийн баталгааг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Тус хэлтэс нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны

А/03 тоот тушаалын дагуу

Үйлчилгээний тасаг

Санхүү бүртгэл хамралт, орлого хяналтын тасаг

Эрүүл мэндийн даатгалын тасаг

Булган сумын нийгмийн даатгалын тасаг гэсэн 4 тасаг, 51 орон тоо, бүтэц зохион

байгуулалттайгаар ажиллаж байна.

Мөн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор

хэрэгжүүлж буй нэг цонхны үйлчилгээнд Сургалт сурталчилгаа нэг цонх хариуцсан

байцаагч ажиллаж нийгмийн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж байна

НЭГ: нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээнд

Аймгийн хэмжээнд 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр үйл ажиллагаа явуулж

байгаа 744 ажил олгогчийн 14334 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэнийг

хамруулж, нийгмийн даатгалын санд 19.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого

төвлөрүүлж, 42.6 тэрбум төгрөгийг даатгуулагчдын тэтгэвэр, тэтгэмж, төлбөр,

эмнэлэгийн тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтөд зарцууллаа.

Шимтгэлийн орлогын төлөвлөгөө хүлээгдэж буй гүйцэтгэлээр 100 хувь, малчид,

хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээс төвлөрүүлэх

эрүүл мэндийн даатгал 711.3 сая орохоос гүйцэтгэлээр 704,2 сая төгрөг орж 99 хувьтай,

сайн дурын даатгалын орлогын төлөвлөгөө 988.8 сая төгрөг орохоос гүйцэтгэлээр

1024.4 сая төгрөг орж 103.6 хувьтай биелээд байна.

Page 3: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

3

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Аймгийн хэмжээнд нийт Өндөр насны тэтгэвэр авдаг 7635, тахир дутуугийн

тэтгэвэр авдаг 1917, тэжээгчээ алдасны тэтгэвэр авдаг 907, цэргийн алба хаасны

тэтгэвэр авдаг 164, Үйлдвэрлэлийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тахир

дутуугийн тэтгэвэр авдаг 44, нийт 10667 тэтгэвэр авагчдад сардаа 2.8 тэрбум, жилийн

дүнгээр нийтдээ 33.6 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгосон.

Хэлтсийн орлогын төлөвлөгөөний биелэлт /2017 оны 12 сарын 25-ны байдлаар/

Д/д Төрөл Жилийн төлөвлөгөө

Гүйцэтгэл Хувь

1 Нийгмийн даатгалын шимтгэл 15706671,9 15997025,5 101,8

2 Сайн дурын даатгал 988769,1 1067859,4 108,0

3 Эрүүл мэндийн даатгал 2516974,6 2339654,8 93,0

Дүн 19212415,6 19404539,7 101,0

Төлөвлөгөөний биелэлт /сумдаар/

Д/д Сумдын нэрс Жилийн төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь

1 Алтай 341847.6

341847,6 100

2 Булган 1188038.4 1164277,6 98,0

3 Буянт 317374.2 288810,5 91,0

4 Дарви 360098.0

368598,0 102,3

5 Дуут 252652.3 227387,0 90,0

6 Дөргөн 342740.3 342740,3 100,0

7 Зэрэг 383949.6 387789,1 101,0

8 Манхан 447694.4 420832,7 94,0

9 Мөст 376986.3 350597,2 93,0

10 Мөнххайрхан 324487.1 292038,4 90,0

11 Мянгад 317184.9 304497,5 96,0

12 Үенч 653553.5 620875,8 95,0

13 Ховд 325802.6 289964,3 89,0

14 Цэцэг 355421.6 287891,5

81,0

15 Чандмань 339008.7 339008,7 100,0

16 Эрдэнэбүрэн 297423.4 358797,4 120,6

17 Жаргалант 12777449,5 13018586,1 101,9

Page 4: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

4

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, БИЕЛЭЛТ

Д/д Сумын нэрс

Даатгуулагчдын тоо

Төлөвлөгөө Гүйцэтгэл Биелэлт

2016 он 2017 он

1 Жаргалант 1610 1642 297971,9 400129,68 134,3

2 Алтай 237 219 36854,5 53336,95 144,7

3 Булган 402 320 67081,8 79150,8 118

4 Буянт 156 104 25646,5 21265,71 82,9

5 Дарви 258 213 34190,4 47752,18 139,6

6 Дөргөн 258 138 29036,9 35030,76 120,6

7 Дуут 119 84 18953 15317,24 80,8

8 Зэрэг 215 132 30157 36209,43 120,1

9 Манхан 530 223 41013,4 47095,77 114,8

10 Мөнххайрхан 257 94 26501,2 17727,01 66,9

11 Мөст 265 118 27663,9 28108,43 101,6

12 Мянгад 313 126 31590,1 23408,6 74,1

13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3

14 Ховд 125 93 24791,5 18387,85 74,2

15 Цэцэг 256 90 25076,2 13404,83 53,5

16 Чандмань 273 184 37237,1 42643,46 114,5

17 Эрдэнэбүрэн 258 180 31630,5 40277,02 127,3

НИЙТ 5777 4103 818900,2 954516,75 116,6

ХОЁР: Нийгмийн даатгалын байгууллагын 75 жилийн ойн хүрээнд

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойг

угтан Нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чанартай, түргэн

Page 5: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

5

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг

дээшлүүлэх, байцаагч, ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёл, мэргэжлийн

мэдлэг, ур чадварыг сайжруулах эерэг хандлагыг бий болгох зорилгоор 2017 оныг

“Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд Эрүүл мэнд,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Аймгийн Засаг дарга нартай байгуулсан

бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгуулан жилийн ажлын төлөвлөгөө гарган

ажиллаа. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/126 дугаар

тушаалын дагуу ажлын удирдамж төлөвлөгөө гарч Баруун бүсийн Урлаг, спортын

наадамд оролцож хамтлаг бүжиг 2 дугаар байр, гоцлол дуу 1 дүгээр байр, шатарын

төрлөөр мөнгөн медаль, эмэгтэй гар бөмбөг 2 дугаар байр тус тус эзэлсэн амжиллтай

оролцож Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд нэгдсэн арга

хэмжэээнд хэлтсийн төлөөлөл оролцов.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд

тусгагдсанаар нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдийн хэрэгцээ шаардлагад

нийцүүлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн нйигмийн даатгалын бүтээгдэхүүн

үйлчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын хууль эрх

зүйн орчинг даатгуулагч иргэдэд ээлтэй байдлаар өөрчлөх, эрүүл мэндийн тусламж

үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Тэтгэврийн тогтоолт, олголтонд шалгалт хийх аян

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны сайдын тушаалаар “Тэтгэвэр тогтоолт,

олголтыг шалгах аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 03 дугаар сарын 16-ны

хооронд 2 сарынхугацаандзохионбайгууллаа. Аяны хүрээнд ажилгүйдлийн 2968.6

мянган төгрөг, тэтгэмжийн 1213.9 мянган төгрөг, тэтгэврийн 73443.6 мянган төгрөгийн

улсынбайцаагчын 21 акт үйлдэж 06 сарын 01-ны байдлаар 21 тэтгэвэр авагчтай

холбоотой 16396.8 мянган төгрөгийн актыг барагдуулаад байна.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолт олголтыг шалгах аяны хүрээнд болон дотоодын

хяналт шалгалтаар илэрсэн 15451.4 мянган төгрөгийн дутуу олгосон тэтгэврийг бүрэн

олголоо. Шинээр тэтгэвэр тогтоолгосон нийт 445 хүнээс өндөр насны тэтгэвэр

тогтоолгосон 229 хүн, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон 176 хүн, тэжээгчээ алдсаны

тэтгэвэр тогтоолгосон 40 хүний тэтгэврийн хувийн хэрэг материалыг дотоодын

хяналтаар шалгуулж баталгаажуулан олголтонд хяналт хийн ажиллаж байна.

Page 6: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

6

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

“Тэтгэврийг банкны хүүгүйгээр урьдчилан” олгох

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэврийн зээлийн жилийн

хүүг 18 хувиас 3 хувиар бууруулан 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг хэрэгжүүлэн

ажиллаж байна.

Тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч иргэнд 3 хүртэлх сарын

тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээтэй тэтгэврийг ямар нэгэн хүү

шимтгэлгүйгээр урьдчилан авах ажлыг зохион байгуулж аймгийн хэмжээнд Жаргалант

сумын хоёр иргэн хамрагдсан байна. Мөн тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох нөхцлийг

бүрдүүлж 326 тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч

үйлчлүүлж байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж

байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ

тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн

даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ны

өдрөөс эхлэн хэрэгжихээр болсон бөгөөд энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах ажлын

хүрээнд 1956-2000 оны хооронд төрсөн хөдөлмөрийн насны иргэдийн судалгааг гарган

ажиллаж байна.

Энэхүү хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр

хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60

насны иргэн хамаарна.

“Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа” 75 хоногийн аян

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр

сарын 06-ны өдрийн А/07 тушаалын дагуу “Чанартай үйлчилгээ-соёлтой харилцаа” 75

хоногийн аяны удирдамжийн хүрээнд байгууллагын гадна хаягийг шинэчилж, үүдэн

хэсэгт хөтөч самбар байршуулан байцаагч ажилтан тус бүрийн ширээ болон өрөөний,

хаалганы өмнөх хаягийг нэр албан тушаалаар нь шинэчилсэн, мөн иргэдэд мэдээллийг

тогтмол хүргэх зорилгоор гадна хэсэгт урсдаг самбар, үйлчилгээний зааланд нийгмийн

даатгалын хууль тогтоомж болон хэрхэн үйлчилгээ авах заавар журамыг танилцуулах 2

ширхэг дэлгэц байршуулсан. Аяны хүрээнд нийгмийн даатгалын салбарын дотоод

Page 7: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

7

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

мессенжер/инбит/-т албаны болон гар утасны дугаар, албан тушаалын нэр , цахим

шуудангийн хаягийг бүрэн оруулснаас бусад аймаг нийслэл, дүүргүүдээс мэдээлэл авах,

сайн туршлагыг нэвтрүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан. Нийт даатгуулагчдын цаг

завыг хэмнэх үүднээс тайлан мэдээ шивэх засварлах цахим банкны үйлчилгээг

ашиглах зорилгоор үнэгүй wifi, болон интернетэд холбогдсон суурин компьютер бүхий

өрөөг тохижуулан ажиллаж байна.

Ажил олгогчдын зөвлөгөөн – 2017

Аймгийн ажил олгогчдод хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын

ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлын чиглэл, нийгмийн даатгал, татварын

хуулиудын өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл хүргэх, шилдэг түншлэгч ажил

олгогчийг шалгаруулж өргөмжлөх, олон нийтэд сурталчлах, цаашдын хамтын

ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Ажил олгогчдын зөвлөгөөн

2017”-г 05 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар,ЭМНД-ийн

хэлтэс, Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөнд

Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага,

хувиараа хөдөлмөр эрхлэгчид, салбар байгууллагуудын төлөөлөл зэрэг 170 гаруй хүн

оролцлоо.

Page 8: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

8

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Ажил олгогчдын зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга

Д.Галсандондог, орлогч дарга Уранчимэг, Тамгын газрын дарга Ганболд, Нийгмийн

бодлогын хэлтсийн дарга Гантөмөр, ажил олгогч,эздийн холбооны тэргүүлэгч Алтантуяа

хэлтсийн дарга Н.Батчулуун нар оролцож аймгийн засаг дарга Д.Галсандондог амжилт

хүсэн нээж үг хэлэв.

Ажил олгогчдын зөвлөгөөн 170 гаруй оролцогчидтойгоор үйл ажиллагаагаа эхлэв.

Page 9: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

9

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Ажил олгогчдын зөвлөгөөнд хэлтсийн дарга Н.Батчулуун “Эрүүл мэнд нийгмийн

даатгалын байгууллагын үйл ажиллагааны үр дүн ажил олгогчдын анхаарах асуудал”

сэдвээр илтгэл тавилаа.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч

С.Бүрэнсайхан “Нийгмийн даатгалын хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд, зохион

байгуулж хэрэгжүүлсэн ажлын тайлан үр дүн” сэдвээр илтгэл тавилаа.

Энэхүү зөвлөгөөний үеэр Шилдэг шимтгэл төлөгч байгууллага, ажил олгогчдод

батламж гардуулах үйл ажиллагаа болж Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар

Ховдын-Өргөө ХХК /Өргөмжлөл, мөнгөн шагнал/

Ховд их сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/

Page 10: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

10

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Уг зөвлөгөөнийг зохион байгуулсанаар ажил олгогчид нийгмийн даатгалын багц

хууль болон эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нөхцөл

боломж бүрдэнэ. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа

сайжирч илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Зөвлөгөөнөөс нийт ажил олгогчдод хандсан

зөвлөмж гарган, мөрдөж ажиллахаар боллоо.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан

сэргийлэх

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр

сарын 14-ний өдрийн А/72 тоот тушаалаар үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан

өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажил олгогчдын сургалт зохион

байгуулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс журам шинэчлэн баталж төр, хувийн

хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс

шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах, ажлын байрны нөхцлийг сайжруулахад

ажил олгогч нартай хамтран ажиллаж байна

ҮОМШӨ-ний даатгалын сангаас сүүлийн гурван жил төлбөр гаргуулаагүй 383 аж

ахуй нэгж, албан байгууллагуудад 52,042,668 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр

болсноос төлөөлөл болгон 3 аж ахуй нэгж, байгууллагуудад БАТЛАМЖ гардууллаа.

Мо-Эн-Ко ХХК

Дөргөн Усан цахилгаан станц ТӨУҮГ

Ховд цахилгаан түгээх сүлжээ ОНӨУҮГ

Page 11: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

11

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Ажил олгогч даатгуулагч нарт зориулсан сургалт

Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс хамтран үйл ажиллагаа

явуулдаг аж ахуй нэгж болон төрийн томоохон байгууллагуудын дунд нийгмийн

даатгалын багц хууль болон эрүүл мэндийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт болон

ЭМНДХ-ийн цаг үеийн мэдээллийн талаарх сургалт зохион байгуулах жилийн нэгдсэн

төлөвлөгөө гарган сургалтыг ажлын 5 өдрийн 1,3,5 өдрүүдэд зохион байгуулан ажиллаа.

Одоогоор 40 ажил олгогчийн 651 даатгуулагч хамрагдсан байна.

“Даатгалтай ирээдүй” аяны хүрээнд

Их дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд

“ДААТГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” сургалт сурталчилгааны аяныг 2017оны 05 дугаар сарын 02-

оос 2017оны 05 дугаар сарын 28-ны хооронд ХоИС болон Политекник коллежийн

Page 12: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

12

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

оюутнууд ерөнхий боловролын 1,2,3,6,7 дугаар сургуулиуд, Цаст алтай цогцолбор

сургууль, Прогресс сургуулийн ахлан ангийн сурагчид болон 16 сумын ЕБС-ийн ахлах

ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийтдээ 25 сургуулийн 700

гаруй оюутан сурагчдад нийгмийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжийн талаарх

мэдээллүүдийг өгч сургалт зохион байгуулсан.

Гурав: Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр

2017 онд улсын 3 эмнэлэг, хувийн хэвшлийн 5 эмнэлэг, 28 эмийн сантай эрүүл

мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна. Өмнөх

онуудад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байсан тусламж үйлчилгээний

багц дээр хэд хэдэн багц нэмэгдэн гэрээнд тусгагдсан билээ. 2017.09.30 ны байдлаар

гэрээ бүхий улсын 3 эмнэлэгт 3424,3 сая төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 229,2 сая

төгрөг эмийн үнийн хөнгөлөлтөнд нийт 468,2сая төгрөгийн санхүүжилт олгоод байна

Томуу томуу төст өвчлөлөөр өвчилсөн 0-5 хүртлэх насны хүүхдийн ууж хэрэглэх

10 ерөнхий нэршлийн 30 төрлийн эм, бэлдмэлийг 100 хувь даатгалын сангаас хөнгөлөн

нйит 6162 хүүхдийн 46,8 сая төгрөгний санхүүжилт олгосон .

С –вирусны эсрэг 5 төрлийн эмэнд хайрцаг тутамд 210000 төгрөгний хөнгөлөлт

үзүүлж байгаа 09 дугаар сарын 30 ны байдлаар 215 даатгуулагчын 45,1 сая төгрөгийн

санхүүжилтийг гэрээ бүхий эмийн сангуудад олгоод байна.

Элэгний В,С-вирусын илрүүлэг шинжилгээний нэг нүн тус бүрийн зардалыг 2800

төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байгаа ба нийт

Page 13: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

13

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

санхүүжилтийн 20 хувийг /6500000төгрөг/ БОЭТөвд олгоод байна. БОЭТөв эмнэлэгээс

6252 даатгуулагчид элэгний В,С вирусыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна.

Мөн датгуулагчдыг эрүүл мэндийн эрсдэлээс хамааруулан урьдчилан сэргийлэх

үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлэг,

лабораторуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулан БОЭТөв, Ач заяа эмнэлэг,

Мөнхцохилохуй эмнэлэг шалгаран даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх

үзлэг, оношлогоо шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх худалдан авах гэрээ

байгууллаа. Мөн журманд заасан насны даатгуулагчдыг бүрэн хамруулах чиглэлээр

сурталчилгааг телевиз, сошиалаар хүргэх талаар мэдээлэл бэлтгэн хүргүүллээ. Мөн

БОЭТөв, Политехник коллеж, Ховд их сургуулийн багш ажилчид, оюутануудад нийт

4621 даатгуулагчидад мэдээлэл хийлээ. Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо

шинжилгээнд 1200 даатгуулагч хамрагдаад байна.

Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Булган сумын нэгдсэн эмнэлэг

Мөст сум дундын эмнэлэг, Булган Үенч ,Алтай сумын эргэлтийн эмийн санд эрүүл

мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчил дутагдалыг арилгах

талаар акт, албан шаардлага хүргүүллээ . Мөн хэлтсийн дарга Эрүүл мэндийн газрын

даргын хамтарсан удидамжын дагуу аймгийн төвийн өрхийн эмнэлэг, эмийн сангуудад

хяналт шалгалт хйиж байна.

Эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөөний биелэлт 95 хувтай биелэсэн

дүнтэй байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад биелэлтийн хувь нэмэгдсэн байгаа

боловч 100 хувь биелүүлэхийн тулд орлогын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа

сумдын байцаагч нарт ажил эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын хуулийг сурталчилах талаар 2017.06.22, 2017.06.23-ны

өдрүүдэд харилцагч эмнэлэг эмийн сангуудтай хамтран 2 удаа нээлттэй хаалганы

өдөрлөг зохион иргэдэд хууль сурталчилах, үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж

хэрэгжүүлж байгаа томоохон ажилын нэг “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд

хийгдэх элэгний “В,С” вирусын илрүүлэг, ачаалал тоолох шинжилгээ ”С”вирусын эсрэг

эмийн үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл хүргэн даатгуулагчдад газар дээр нь

хөнгөлөлттэй эмээр үйлчлэх витаминжуулах үйл ажиллагаа явууллаа. Мөн Булган,

Үенч, Алтай, Мөст сумын иргэдэд, ХоИС, Политехникийн коллеж, Жаргалант сумын

арван хоёр жилийн 2 дугаар дунд сургуулийн багш ажилчидад нийт 5396 даатгуулагчдад

хуулийн сурталчилгаа хийлээ.

Page 14: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

14

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

ДӨРӨВ: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын чиглэлээр:

Хэлтсийн дэргэдэх ЭХМК нь 2017 онд Нийгмийн даатгалын хууль тогтоомжууд

түүний дотор Эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой шинэ дүрэм, заавар,

журам, тушаал шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлж ажиллаж байна.

Энэ онд ЭХМК нь эхний 11 сарын байдлаар нийт 40 удаа хуралдаж нийт 3024

иргэний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнээс 70% дээш хувиар

хөдөлмөрийн чадвараа алдсан 966 иргэн, 70% доош хувиар 1583 иргэн, нийт 2549

иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын актыг дахин сунгасан байна.

Мөн 250 иргэний актыг цуцалж ажилласны дээр 467 иргэнд шинээр хөдөлмөрийн

чадвар алдалтын акт тогтоосон бөгөөд Үүнээс 70% дээш хувиар 130 иргэн, 70% доош

хувиар 337 иргэнд шинээр хөдөлмөрийн чадвар алдалт тус тус тогтоож 8 хөгжлийн

бэрхшээлтэй иргэн шилжиж ирсэн бол 12 иргэн шилжиж явсан ба нас барсан 36 иргэн

байна.

Жилийн дүнгээр нийт 3024 хөгжлийн бэрхшээлтэй иргэн мэдээллийн баазад

бүртгэлтэй байна. Тайлангийн дүнгээс харахад , Сэтгэц, Цусны эргэлтийн системийн

өвчин, Төрөлхийн гажиг хөгжил, Мэдрэл өвчин, Ослын шалтгаантай бэртэл гэмтлийн

тоо өссөн дүнтэй байна.

ТАВ: Архив, Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар

Архивын тухай хууль болон, Байгууллагын архивын үндсэн зааврын 4 дүгээр

бүлгийн 4.2 дэх заалтад заасаны дагуу өрөө тасалгаанд тавигдах шаардлагыг мөрдөн

ажиллаж байна. Цахим архив бий болгохтой холбогдуулан урьдчилсан бэлтгэл ажил

хангуулах (дутуу баримтуудыг архивын нөхөн бүрдүүлэлтээр авах) ажлыг зохион

байгуулж байна.

ББНШК-ын дүрэм, журмыг шинээр боловсруулан хэлтсийн даргын 2015 оны 04

дүгээр сарын 10-ны өдрийн А/11 тоот тушаалын 1,2-р хавсралтыг мөрдөн ажиллаж

байна.

Аж ахуй нэгж, байгууллага болон даатгуулагч иргэдэд 2017 оны эхний 11 сарын

байдлаар 881 архивын лавлагаа гаргаж, Архивын ажлын талаар тайлан мэдээг

хугацаанд нь гаргаж холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна.

"Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл,гомдлыг

шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй

Page 15: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

15

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67дугаар тогтоол,

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг

шийдвэрлэх журам” аймгийн Засаг даргын 2001 оны 127 дугаар захирамжийн дагуу

иргэдийн өргөдөл гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүлээн авч,

шийдвэрлэж, төрийн бодлого шийдвэрийг иргэддээ нээлттэй ил тод хүртээмжтэй

хүргэхэд ажлаа чиглүүлэн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Зургаа:“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах ажлын хүрээнд

Хөдөлмөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа

байгууллагуудын хамтарсан: Төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын

үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны

харьяа байгууллагууд болох Хөгжил Политехник коллеж, Хөдөлмөр, халамж

үйлчилгээний газар, Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай хамтран нээлтэй

хаалганы өдөрлөгийг ард Аюушын талбайд 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион

байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь: Төрөөс үзүүлж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

чиглэлийн үйлчилгээ,арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэл зөвлөгөө

өгөх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, мэдээлэл

зөвлөгөө өгөхөд оршино.

Мөн хамтарч ажилладаг БОЭТ болон ХААН банк, Голомт банк эмийн сангууд,

бусад газрууд хамтарч тус өдөрлөгт оролцов.

/

”Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт/

Page 16: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

16

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Өдөрлөгөөр ХНХ-ын яамнаас болон ЭМНДЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа үйл

ажиллагааг сурталчилж иргэд даатгуулагчид, ажил олгогчдын дунд нийгмийн даатгалын

багц хууль мөн эрүүл мэндийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт болон ЭМНДХ-ийн

цаг үеийн мэдээллийн талаар сурталчилах, судалгаа авах, мэдээлэл өгөхийн зэрэгцээ

нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь үйлчилгээ үзүүлж асуудлыг шийдвэрлэж

ажиллаа. Үүнийг хүснэгтээр харуулбал:

№ Хийсэн ажил Тоо

1 Зөвлөгөө авсан хүний тоо 655

Үү

нээ

с:

Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар 201

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар 74

ЭМД-ын талаар 121

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаар 36

Эмийн үнийн хөнглөлтийн талаар болон оношлогоо

шинжилгээний зардлын хөнглөлтийн талаар

182

Тэтгэвэр болон цалингийн хөнглөлттэй зээлийн талаар 41

2 Үйлчилгээ авсан хүний тоо 148

Үүнээс:

Шинээр НД-д хамрагдсан СДД-ын тоо 45

ЭМД-ын хураамжаа төлсөн хүний тоо 30

Баталгаажуулсан дэвтрийн тоо 73

3 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийсэн сурталчилгааны тоо 24

Үүнээс: Телевиз, радиод өгсөн ярилцлагын тоо 4

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийсэн сурталчилгааны

тоо

20

Тараах материал,сурталчилгааны тоо 600

/Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг ирж өдөрлөгийн үйл

явцтай танилцав./

Page 17: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

17

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

Сумдад зохион байгуулсан: Тус хэлтсийн даргын А/25 дугаар тушаалын дагуу

09 дүгээр сарын 10-19-ны өдрүүдэд Мөст, Алтай, Үенч, Булган сумадад 6 хүний

бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нээлттэй хаалганы өдөрийг зохион байгуулан нийт 387

иргэнд хуулийн зөвлөгөө өгч, 269 иргэнд биечлэн зөвлөгөө өгсөн байна.

Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой 195, Шимтгэл төлөлттэй холбоотой-97, ЭМД-тай –

89, ЭХМК-той-12, Бусад-16 иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Нээлттэй хаалганы өдөрөөр хуулийн зөвлөгөө авсан боловч тодохой санал

зөвлөгөө гараагүй байна.

/Сумдад зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрлөг/

Уг арга хэмжээг явуулахын зэрэгцээ Нийгмийн даатгалын байгууллагын

үйлчилгээ, үйл ажиллагааны талар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэн

хэлэлцлээ.

/Сэтгэл ханамжийн судалгаа/

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын болон Эрүүл

мэндийн даатгалын хуулийг иргэдэд сурталчилах, үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу 10 дугаар

Page 18: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

18

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

сарын 20-ны өдөр Экспресс банкны өмнөх талбайд Эрүүл мэндийн газар, Баруун

бүсийн оношилгооны төвтэй хамтран “Элэг бүтэн Монгол” нээлттэй хаалганы өдөрийн

үйл ажиллагааг зохион байгуулж иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг

хүргэж үйлчиллээ.

Уг арга хэмэээнд 140 гаруй иргэдэд зөвлөгөө өгч 23 иргэнд ЭМД-ын дэвтэр

олгосон ба 12 иргэнд тэтгэврийн хуулийн зөвлөгөөг биечлэн өгч үйлчиллээ.

“Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд:

Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг

бууруулах, ногоон хөгжлийн загвар аймаг болох, ногоог байгууламжийг нэмэгдүүлэх,

аймгийн нутаг дэвсгэрийг цэвэр хоггүй болгох зорилгоор “Цэвэр Ховдчууд” болзолт

уралдааныг зарлах тухай аймгийн Засаг даргын А/391 дүгээр захирамжийн дагуу 7 хоног

бүхийн дөрөв дэх өдөр нийтийн эзэмшлийн зам талбайд бүх нийтийн цэвэрлэгээг

тогтмол хийж байна.

“Тайван амгалан орчин бүрдүүлэхэд -иргэний оролцоо”аяны хүрээнд :

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага 2017 оныг Чанартай үйлчилгээ-

соёлтой харилцаа”-ны жил болгон зарлаж бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж

байна. Энэ хүрээнд байцаагч ажилтнуудын харилцааны соёлд онцгой анхаарч Төрийн

албан хаагчийн ёс зүй,НД-ын ажилтны ёс зүйн дүрмээр сургалт зохион байгуулж

хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Page 19: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

19

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

/Тэтгэврийн байцаагч Д.Дэлгэрмаа “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын байцаагч /ажилтан/-ийн

үйлчлүүлэгчтэй харилцах журам” сургалт /

Аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж тамхи татах цэгийг

бий болгосон. Аяны хугацаанд хийгдэх сургалтуудаас гадна Нийгмийн даатгалын болон

ЭМД-ын хуулиуд, түүнд орсон өөрчлөлтүүдээр ажил олгогч даатгуулагчдад сургалтыг

тогтмол явуулж сурталчилгаа хийж байна.

Page 20: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

20

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он

ХОВД ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫНХЭЛТЭС

Вэб хуудас: www.khovd.ndaatgal.gov.mn

Утас: 70435148, 70493709

Page 21: ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСkhovd.ndaatgal.gov.mn/tailan/file/2017 tailan.pdf13 Үенч 245 143 33504,3 35271,03 105,3 14 Ховд 125 93

21

Жилийн эцсийн ажлын тайлан 2017 он