ХОВД АЙМАГ - khovd.gov.mnkhovd.gov.mn/home1/files/pdf/strateg.pdf · ХОВД АЙМАГ...

19

Transcript of ХОВД АЙМАГ - khovd.gov.mnkhovd.gov.mn/home1/files/pdf/strateg.pdf · ХОВД АЙМАГ...

ХОВД АЙМАГ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДУНД

ХУГАЦААНЫ СТРАТЕГИ (2014-2016 он)

1

АГУУЛГА 1. ТªСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН МЭДЭГДЭЛ..............................................2 2. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.......................................................................................3 3. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭ, ЭРХ ЗҮЙН ҮНДЭС .............................. 4 4. БАРИМТЛАХ ЗАРЧИМ .................................................................................... 4 5. АЛСЫН ХАРАА................................................................................................. 5 6. ЭРХЭМ ЗОРИЛГО ............................................................................................ 5 7. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО...................................................................................5 8. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧ БА ХАРИЛЦАГЧИД.....................................................................................................7 9. ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД ...................................................................................8 10. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ ...............................................................................................................................12 11.АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТªЛªВЛªГªªНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ................................................................................................................................14 12.АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН СТРАТЕГИ ТªЛªВЛªГªª ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ................................16

2

ТªСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН МЭДЭГДЭЛ Төсвийн тухай хуулийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014-2016 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан Тамгын газраас төсвийн Ерөнхийлөн захирагч бөгөөд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь:

Засаг даргын Тамгын газрын стратеги /алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зарчим, 2014-2016 онд дэвшүүлж буй стратегийн зорилтууд/

Тухайн жилд аймгийн Засаг даргад Тамгын газрын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт

Тамгын газрын боловсон хүчин, санхүү, материаллаг нөөцийн чадавхийг дээшлүүлэх, эд хөрөнгийг ашиглах хамгаалахтай холбогдсон зорилтууд

Төсвийн орлого, зарлага, орцыг төсөвлөсөн тайлан зэргийг багтаасан болно.

Төлөвлөгөөнд тусгагдсан дунд хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүнг

хангахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ нь аймгийн хөгжлийг хангах болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд шууд чиглэгдэж хувь нэмэр оруулна.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг тогтвортой мөрдөж, тухайн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх үр дүн, өртөг, түүнд шаардагдах төсвийн зардлын төлөвлөгөөг Засаг даргатай урьдчилан тохиролцсоноор жил бүр тодотгон боловсруулж батлуулан ажиллана.

Төлөвлөгөөний биелэлтийг жил бүр Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид тайлагнах; хүрсэн түвшинг улам баталгаажуулах, тогтвортой ахиулах; хяналт, шинжилгээ үнэлгээ хийж удаашралтай байгаа үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдыг үүрэг даалгавар, санал зөвлөмжөөр хангаж ажиллахаас гадна Тамгын газрын үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар аймгийн иргэдэд нээлттэй мэдээлж байх болно.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ Б.БАТМӨНХ

3

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДУНД ХУГАЦААНЫ ТªЛªВЛªГªª

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын Үндсэн хуулинд “Аймаг нийслэл, сум дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн. /58-р зүйлийн 1 дэхь хэсэг/ “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ѐсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” (59-р зүйлийн 1-р хэсэг) гэж заасан байдаг.

Монгол улсын Засаг захиргаа, нутагт дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн бодлого боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийхэд Засаг даргад туслах үүрэгтэй гэж тодорхойлсон. Энэхүү үүргийг хэрэгжүүлэхийн тулд тус аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан албан хаагчид үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллаж байна.

Монгол улсын санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 03 сарын 31-ний өдрийн 93 тоот тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014-2016 оны үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Үйл ажиллагааны дунд хугацааны стратеги” нь дараахь зүйлүүдийг багтаасан болно.

Төсвийн шууд захирагчийн мэдэгдэл

Тамгын газрын стратеги /алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зарчим, 2014-2016 онд дэвшүүлж буй стратегийн зорилтууд/

Тухайн жилд Тамгын газраас хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа /ажил үйлчилгээ/, тэдгээрийн шалгуур үзүүлэлт

Тамгын газрын хүний болон санхүү, материаллаг нөөцийн чадавхийг дээшлүүлэх, эд хөрөнгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон зорилтууд

Аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь өмнөхөөсөө дараах

зүйлүүдийг илүү тодорхой болгосноороо ач холбогдолтой юм. Үүнд: Стратегийн зорилт буюу хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн гол зорилт,

тэдгээрийн хоорондын уялдаа холбоог гаргасан. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийн

зорилттой уялдуулан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг тодорхойлсон Энэхүү төлөвлөгөөгөөр тодорхойлогдсон хөтөлбөр, арга хэмжээний цаад мөн

чанар нь байгууллагын үйл ажиллагааг чухал ач холбогдол бүхий ажил үйлчилгээнд төвлөрүүлэх боломж олгож байгаа бөгөөд энэ нь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас дэвшүүлсэн зорилго, зорилт, хүрэх үр дүнг хангахад бодитой хувь нэмэр оруулна.

4

Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зарчим, стратегийн зорилт, хамрах хүрээ, зохион байгуулалтыг илүү тодорхой, цэгцтэй болгосон зэрэг болно.

Үйл ажиллагааны энэхүү стратеги төлөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хангахад чиглэгдсэн бодлогын баримт бичиг тул түүний үнэт чанар нь төрийн албан хаагчдын өдөр тутмын ажилд шууд мэдрэгдэхээсээ илүү зөв бодлого, хандлага чиглэл, сэтгэлгээ, удирдлага, зохион байгуулалт, арга барил, ур чадвар, үр дүнг бий болгоход оршино. Төлөвлөгөөний зорилго зорилтуудыг шинэчлэлийн Засгийн газрын бодлого төлөвлөлт болон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчинтой уялдуулах, төрийн бодлогыг ил тод нээлттэй болгож ард иргэдийн оролцоог хангах зэрэг ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлж, цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа шинэ асуудлуудыг шийдвэрлэн, хэрэгжүүлэхийг зорьсон. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭ, ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

хууль, ухай” хууль,

ь

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого

газрын үйл ажиллагааны зохион байгуулах хүрээ түүнчлэн эрхзүйн үндэс болно. БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид Тамгын газар гэх) нь төрийн албанд мэдлэг, чадвар, хариуцлагатай, шударга, ил тод байдлыг хангасан сайн засаглалыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа дараах зүйлийг эрхэмлэнэ.

Мэдлэг, чадвартай байх: Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэгийг эзэмшин, түүнийгээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, мэргэшсэн үйлчилгээ, дэмжлэгийг Засаг дарга, Тамгын газарт үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна;

Хамтын ажиллагаа: Нэгдсэн зохион байгуулалтай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажиллана;

Хариуцлагатай байх: Нийгмийн өмнө хүлээсэн төрийн албаны манлайлал, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ бүтээлч, санаачилгатай, хуулийг дээдлэн ажиллана;

Санаачилгатай, үргэлж сайжруулан, шинийг туршин нэвтрүүлж байх: Аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн алсын хараагаар чиг баримжаа авч, үргэлж санаачилгатай, өөр дээрээ туршин үр дүнтэй нь нотлогдсон шинэ дэвшилтэт туршлагаар бусдыг үлгэрлэн дагуулж, түүнийг нийтийн хүртээл болгоно.

5

Үйлчилгээг хэрэглэгчдэд чиглүүлэх: Засаг даргын Тамгын газар нь үндсэн болон бусад хэрэглэгчээ тодорхойлж, тэдгээрийн хэрэгцээг танин мэдэрч, уг хэрэгцээг хангахад чиглэсэн хүний нөөцийн удирдлагатай холбогдсон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, тусгай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээшлүүлэх явдал юм. Төсөвт байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой улсын үйлдвэрийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, сургалт судалгааны байгууллагатай түншлэлийн сайн харилцаа тогтоож, өөрийн үйл ажиллагаагаараа тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээж ажиллах болно.

Бүтээлч, ил тод, хууль дээдлэх: Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч бүр хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд “Ил тод байх” зарчмыг баримтлахыг мөрдлөг болгон сайн засаглалыг нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан асуудлаа хамт олноороо шийдвэрлэх үйл явц болно.

Ёс зүй, шударга, нээлттэй байх: Төрийн албан хаагчийн ѐс зүйг баримтлан, соѐлтой, шударга, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана.

Таатай орчинтой байх: Албан хаагчдын өсөн дэвжих боломжийг тэгш нээсэн, шинэ санаа, шинэлэг арга барил, мэдлэг чадвараа тасралтгүй сайжруулах, түүнийг үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглах хандлага, санал, санаачилгыг хөхүүлэн дэмжсэн ажлын байрны таатай орчинг бүрдүүлнэ.

СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

3.1 АЛСЫН ХАРАА

“Төрийн албыг чанаржуулж , Төрөлх нутгаа хөгжүүлье” 3.2 ЭРХЭМ ЗОРИЛГО Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан, төрийн албыг чанаржуулах замаар амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болохын төлөө тэргүүлэн манлайлах нь Тамгын газрын эрхэм зорилго болно. 3.3 СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3.3.1 Оролцоонд суурилсан сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 3.3.2 Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх 3.3.3 Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ 3.3.4 Үйлдвэрлэл, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж орон нутгийн бие даасан байдлыг бий болгох 3.3.5 Байгаль орчны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгаа хамгаалах, зүй зохистой ашиглаж ногоон хөгжлийн загвар аймаг болох

6

4

7

ТªРИЙН АЛБЫГ ЧАНАРЖУУЛЖ, ТªРªЛХ НУТГАА ХªГЖҮҮЛЬЕ

ИРГЭДИЙН ТªЛªªЛªГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГА

Нутгийн захиргааны байгууллага

ТӨР, ИРГЭН, ИРГЭНИЙ НИЙГМИЙН

БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА,

БҮТЭЭЛЧ ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН,

ТӨРИЙН АЛБЫГ ЧАНАРЖУУЛАХ ЗАМААР ХҮН

АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИНТОЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ

БИЗНЕСТ ЭЭЛТЭЙ, НОГООН ХӨГЖЛИЙН ЗАГВАР

АЙМАГ БОЛОХЫН ТӨЛӨӨ ТЭРГҮҮЛЭН

МАНЛАЙЛАХ НЬ ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ

ЗОРИЛГО МӨН

ХУВИЙН САЛБАР

ИРГЭНИЙ

НИЙГЭМ

/ТӨРИЙН БУС

БАЙГУУЛЛАГА

БОЛОН ОЛОН

УЛСЫН

БАЙГУУЛЛАГА

/

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛА ГУУД

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГА

СУРГУУЛЬ

ЭМНЭЛЭГ

ЦЭЦЭРЛЭГ

БУСАД

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧ БА ХАРИЛЦАГЧИД

8

Ховд аймгийн ИТХ

Ховд аймгийн Засаг дарга Тэргүүлэгчид, ИТХ-ын дарга

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага

Сум, багийн төрийн захиргааны байгууллага

Улсын үйлдвэрийн газар, төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж

Хувийн хэвшил, иргэд

Аймгийн Засаг даргын орлогч

Төрийн бусад албан байгууллагууд

Хандивлагч орон, олон улсын байгууллага

Олон нийтийн болон төрийн бус байгууллага

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хэвлэл мэдээллийн байгууллага

Гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид

13. ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД 4.1 Оролцоонд суурилсан сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 4.1.1 Иргэд ба иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан засаглалыг төлөвшүүлэх, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх 4.1.2 Жендэрийн тэгш байдлыг хангах 4.1.3 Ил тод байдлыг хөхүүлэн дэмжих 4.1.4 Хүнд суртал, авилгалгүй төрийн албатай орон нутгийн захиргааг төлөвшүүлэх 4.2 Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх 4.2.1 Засаг даргын Тамгын газрын стратеги төлөвлөлт, үр дүнд суурилсан удирдах чадавхийг бэхжүүлэх 4.2.2 Хяналт, хариуцлагын зарчимд үндэслэсэн, хүнд суртал, авлигаас ангид иргэдэд нээлттэй,төрийн үйлчилгээг бий болгож, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх 4.2.3 Бүх шатны төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгаж, сум, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах 4.2.4 Хүний нөөцийн зохистой хөгжлийг хангах 4.2.5 Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулах замаар төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх 4.2.6 “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөрийн 3 дугаар шатны зорилтыг хэрэгжүүлэх 4.3 Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн цогц үйлчилгээ 4.3.1 Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх 4.3.2 Олон улсын стандартад нийцсэн, үндэсний онцлогийг агуулсан боловсрол эзэмшсэн, мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэн амьдрах чадвартай эх орны хөгжлийн ирээдүйн иргэнийг сургаж бэлтгэх 4.3.3 Олон үндэстэн, ястны өвөрмөц зан заншил, өв соѐлыг байгалийн аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх бодлого баримталж, Ховд аймгаас ирээдүйн соѐл урлаг, спортын алдартнууд төрж гарах нөхцлийг бүрдүүлэх 4.3.4 Хүн амын тогтвортой хөгжлийг хангахад нийгмийн хамгааллын цогц бодлогыг чиглүүлэн, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хүргэж амьдралын чанарыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэн, гэр бүлийн хөгжлийг бүх талаар дэмжих 4.3.5 Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж ажлын байрыг өмнөх оныхоос 20 хувиас доошгүй ахиулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоог жил бүр 20 хувиас доошгүй бууруулах.

9 4.4 Үйлдвэрлэл, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж орон нутгийн бие даасан байдлыг бий болгох 4.4.1 Хөгжлийн нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаар эдийн засгийн

өсөлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж,

аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2016 он гэхэд 2013 оныхоос

40 хувиар ахиулна.

4.4.2 Орон нутгийн эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурласан барилгын материалын

жижиг дунд үйлдвэр байгуулах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах

4.4.3 Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг тодотгон шинэчлэн баталж, Монгол улсын

жишиг “Ховд хот” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

4.4.4 Аймагтаа бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар гадаад, дотоодын

хөрөнгө оруулагчдыг татаж, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжсэн бодлого

хэрэгжүүлж, бизнест ээлтэй аймаг болно.

4.4.5 Барилга байгууламжийн чанар, орчны тохижилтыг сайжруулах, хөрөнгө

оруулалтын үр дүнг сайжруулах, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

4.4.6 Салбарын хөгжлийн бодлого боловсруулж, хүртээмжтэй шинэ дэвшилтэт техник

технологид тулгуурласан дэд бүтцийг хөгжүүлэх

4.4.7 5-аас доошгүй сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангах

4.4.8 Тээвэр зуучлалын бодлого боловсруулж, баруун бүс нутгийн ложистик төв

байгуулах бэлтгэлийг хангах

4.4.9 Хүн амыг эрүүл аюулгүй орчинд бэлтгэсэн шим тэжээллэг чанар өндөртэй

бүтээгдэхүүнээр хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөл бүрдүүлэх, худалдаа,

үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг сайжруулж, тохилог

орчин бий болгох

4.4.10 Дулааны шинэ үүсвэрийг бий болгох, байгальд ээлтэй технологийг үе шаттай

нэвтрүүлэх

4.5 Байгаль орчны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглаж ногоон хөгжлийн загвар аймаг болох 4.5.1 Иргэдийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлж, байгаль орчныг

хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэхэд тэдний

оролцоог нэмэгдүүлнэ.

4.5.2 Аймгийн нутаг дэвсгэрт ногдох улсын тусгай хамгаалалттай газар нутгийн

талбайн хэмжээг нэмэгдүүлэх

4.5.3 Агаарын бохирдлыг бууруулахад төр, хувийн байгууллагуудын хамтын

ажиллагааг сайжруулж, бохирдолгүй цэвэр үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих

4.5.4 Аймгийн төв болон бүх сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгийг байгаль орчин,

хүний эрүүл мэндэд халгүй технологиор тохижуулах, хог хаягдлыг хаях, цуглуулах

тогтолцоог сайжруулах

4.5.5 Иргэд, албан байгууллага, нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих

замаар ойг нөхөн сэргээх ойжуулах, ногоон байгууламж бий болгох ажлыг

нэмэгдүүлэх

10

4.6 Төсөв, санхүүгийн бодлого: 4.6.1 Нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, хариуцлагатай төсвийн орчинг бүрдүүлж

төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

4.6.2 Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан,

татварын суурийг өргөжүүлэн, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр

бодит өөрчлөлт хийж, татвар төлөгчдийн эрх зүйн мэдлэг, сэтгэлгээний хандлагыг

өөрчлөх

4.6.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах ажиллагаанд оролцогчдод тэгш боломж олгох, ил тод хариуцлагатай байх

зарчмыг хэрэгжүүлэн, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх замаар

төсвийн хөрөнгийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх

4.6.4 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлж,аймгийн эдийн засаг,

нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах

4.7 Хууль эрх зүйн хэрэгжилт, нийгмийн аюулгүй байдал, хил хамгаалалтын

бодлого:

4.7.1 Хүний эрхийг дээдэлсэн, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчинг

бүрдүүлэх

4.7.2 Хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлж, аливаа хууль

зөрчсөн үйлдэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх

4.7.3 Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах

ажлын үр дүнг дээшлүүлж, иргэдийн аюулгүй орчинд тайван амьдрах баталгааг

хангахад чиглэсэн цогц арга хэмжээг орон нутгийн эрх мэдлийн түвшинд зохион

байгуулах

4.7.4 Хууль сахиулах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулахад

орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх

4.7.5 Төрийн архивын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, архивын үйл ажиллагаанд

мэдээллийн технологийг нэвтрүүлэх

4.7.6 Хил хамгаалалтад туслах орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоог

нэмэгдүүлж, хилчдийн ажиллаж, амьдрах орчинг сайжруулах, нийгмийн асуудлыг

шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлснээр улсын хилийн аюулгүй байдлыг хангах

4.8 Батлан хамгаалах бодлого

4.8.1 Батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан иргэдийн

цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлж, иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил

төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах

4.8.2 НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдын

тоог нэмэгдүүлэх

4.8.3 Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт болон дайчилгааны бэлтгэл нөөцийн

сургалтыг орон нутагт бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох.

4.9 Гадаад харилцааны бодлого:

4.9.1 Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад харилцааны бодлого,

үйл ажиллагааг үр өгөөжтэй, нэгдмэл байх зарчмыг хэрэгжүүлэх

4.9.2 Хөрш орнуудын хил залгаа муж, аймгуудтай тогтоосон уламжлалт харилцааг

үргэлжлүүлэн хөгжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгох

11

4.9.3 Дэлхийн өндөр хөгжилтэй оронтой хийх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлтэй болж хүүхэд, оюутан солилцох, мэргэжилтэн бэлтгэх гэх мэт өргөн хүрээнд ажиллах 4.10 Хяналт-шинжилгээ үнэлгээний бодлого: 4.10.1 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа, зорилтуудыг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, үндэсний хөтөлбөрүүд болон хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдтэй уялдуулан, хэрэгжилтийн үнэлгээг хийх 4.10.2 Төрийн захиргааны байгууллагын хяналт шинжилгээний үр нөлөөг дээшлүүлэн, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээг төлөвшүүлэх 4.10.3 Засаг даргын Тамгын газрыг үйл ажиллагааны чиг үүргийн дагуу мэдээ, мэдээллээр хангах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлагналтын чанарыг сайжруулах 4.10.4 Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах 4.11 Тамгын газрын газрын ажиллах нөхцөл ба Нийтлэг үйлчилгээний албаны бодлого чиглэл 4.11.1Аймгийн төрийн удирдлагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад эрүүл ахуйн болон ариун цэвэр, техникийн нөхцөл бололцоогоор бүрэн хангах, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний ажилчдын чадавхийг дээшлүүлэх 4.11.2 Тамгын газрын хурлын заал, ил граж, агуулахууд болон бусад өмч хөрөнгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, хяналт тавих, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, санхүүгийн ажлыг тогтмолжуулж, тайлан баланс хугацаанд нь гаргах 4.11.3 Засаг даргын болон Тамгын газрын тусгай үйлчилгээг чанартай гүйцэтгэх, харуул хамгаалалтын байгууллагуудтай гэрээгээр ажиллах 4.12. Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд 4.12.1. Үйл ажиллагааны чиглэл: Үйл ажиллагааны чиг үүргийн дагуу дээд газар, эрх бүхий субьектын гаргасан эрх зүйн акт, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Тамгын газартай бодлогын чиглэлд хамтран аймгийн хөгжлийг тодорхойлон ажиллах: 4.12.2. Стратегийн зорилтыг хэрэгжүүлэхдээ Засаг даргын Тамгын газрыг үйл ажиллагааны чиг үүргийн дагуу мэдээ, мэдээллээр хангах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба, Засаг даргын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх: 4.12.3. Засаг даргын Тамгын газрыг үйл ажиллагааны чиг үүргийн дагуу мэдээ, мэдээллээр хангах, Төрийн захиргаа удирдлагын хэлтэстэй бодлогын чиглэлд хамтран, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэтийн төлөв, эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тайлагнах

12

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ

13

1.Төрийн

захиргаа,

удирдлагын

хэлтэс

2.Санхүү

төрийн

сангийн

хэлтэс

3.Хөгжлийн бодлогын хэлтэс

4.Нийгмийн хөгжлийн хэлтэс

5.Хууль зүйн

хэлтэс

6.Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг

7.Цэргийн

штаб

8.Нийтлэг үйлчилгээний алба

Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн

Эрэлт, хүсэлтийн

асуудал хариуцсан

мэргэжилтэн

Сум байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн

Эрэлт, хүсэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Сүлжээний мэргэжилтэн

Төсвийн ахлах мэргэжилтэн

Бүртгэлийн мэргэжилтэн

Төсвийн ерөнхий нягтлан бодогч

Төрийн сангийн мэргэжилтэн

Орлого, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Дотоод хяналт аудит

Төрийн сангийн мэргэжилтэн

Үйлдвэрлэл

худалдаа

үйлчилгээний

асуудал хариуцсан

Байгал орчины

асуудал хариуцсан

мэргэжилтэн

Хүнс хөдөө аж ахуй

асуудал хариуцсан

мэргэжилтэн

Дэд бүтэц асуудал

хариуцсан

мэргэжилтэн

Эдийн засгийн хөгжлийн стратеги, зам

тээвэр ийн асуудал хариуцсан

мэргэжилтэн

Эрүүл мэнд, биеийн

тамрын асуудал

хариуцсан

мэргэжилтэн

Боловсролын

асуудал хариуцсан

мэргэжилтэн

Хүн ам, нийгмийн хамгаалал,

хөдөлмөр эрхлэлтийн асуудал

хариусан мэргэжилтэн

Соѐл урлагийн асуудал хариуцсан

мэргэжилтэн

Хууль зүйн хэлтсийн

архивын тасгийн

дарга

Архивын тасгийн

сан хөмрөгийн

эрхлэгч

Эрх зүйн сургалт суртчилгаа

хариуцсан мэргэжилтэн

Хууль тогтоомжийн мэдээлэл

системчлэлийн асуудал хариуцсан

мэргэжилтэн

Орон нутаг,

агентлаг, албан

байгууллагын

хяналт шинжилгээ

үнэлгээний асуудал

хариуцсан

мэргэжилтэн

Тоо бүртгэлийн

офицер

Хөтөлбөр тогтоол

шийдвэрийн

биелэлт, үр дүнгийн

асуудал хариуцсан

мэргэжилтэн

Аймгийн засаг

даргын өмчийн

хяналт, дотоод

аудитын асуудал

хариуцсан

мэргэжилтэн

Ховд аймгийн Засаг даргын ажлын албаны үйл ажиллагааны стратегийн зорилтуудын уялдаа холбоо

.

14

Эрхэм зорилго

Стратегийн зорилго

Үйл ажиллагааны гол зорилт

Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан, төрийн албыг чанаржуулах замаар амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болохын төлөө тэргүүлэн манлайлах нь Тамгын газрын эрхэм зорилго болно.

Оролцоонд суурилсан ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх

Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ

Үйлдвэрлэл бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж орон нутгийн бие даасан байдлыг бий болгох

Иргэд, ба иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан засаглалыг төлөвшүүлэх, ,төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх

Ил тод байдлыг хөхүүлэн дэмжих

Хүнд суртал, авлигагүй төрийн албатай орон нутгийн захиргааг төлөвшүүлэх

Жендерийн тэгш байдлыг хангах

Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулах замаар төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх

Засаг даргын Тамгын газрын стратеги төлөвлөлт, үр дүнд суурилсан удирдах чадавхийг бэхжүүлэх

Хүний нөөцийн зохистой хөгжлийг хангах

Хяналт, хариуцлагын зарчимд үндэслэсэн, хүнд суртал, авлигаас ангид иргэдэд нээлттэй,

төрийн үйлчилгээг бий болгож, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Бүх шатны төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгаж, сум,

байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах

Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх

Олон улсын стандартад нийцсэн, үндэсний онцлогийг агуулсан боловсрол эзэмшсэн, мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэн амьдрах чадвартай эх орны хөгжлийн ирээдүйн иргэнийг сургаж бэлтгэх

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж ажлын байрыг өмнөх оныхоос 20 хувиас доошгүй ахиулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоог жил бүр 20 хувиас доошгүй бууруулах

Хөгжлийн нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2016 он гэхэд 2013 оноос 40 хувиар ахиулна.

Олон үндэстэн, ястны өвөрмөц зан заншил, өв соѐлыг байгалийн аялал жуулчлалтай холбон

хөгжүүлэх бодлого баримталж, Ховд аймгаас ирээдүйн соѐл урлаг, спортын алдартнууд төрж гарах нөхцлийг бүрдүүлэх

Хүн амын тогтвортой хөгжлийг хангахад нийгмийн хамгаалалын цогц бодлогыг чиглүүлэн, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хүргэж амьдралын чанарыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг эрхэмлэн, гэр бүлийн хөгжлийг бүх талаар дэмжих

Аймагтаа бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, бизнест ээлтэй аймаг болно.

Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг тодотгон шинэчлэн баталж, Монгол улсын жишиг “Ховд хот” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Барилга байгууламжийн чанар, орчны тохижилтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

5-аас доошгүй сумдын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангах

Тээвэр зуучлалын бодлого боловсруулж, баруун бүс нутгийн ложистик төв байгуулах бэлтгэлийг хангах

Салбарын хөгжлийн бодлого боловсруулж, хүртээмжтэй шинэ дэвшилтэт техник технологид

тулгуурласан дэд бүтцийг хөгжүүлэх

Хүн амыг эрүүл аюулгүй орчинд бэлтгэгдсэн шим тэжээллэг чанар өндөртэй бүтээгдэхүүнээр хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг сайжруулж, тохилог орчин бий болгох

Иргэдийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалах, зөв

зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлнэ

Орон нутгийн эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурласан барилгын материалын жижиг дунд

үйлдвэр байгуулах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах

Дулааны шинэ үүсвэрийг бий болгох замаар байгальд ээлтэй технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх

5. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТªЛªВЛªГªªНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ 5.1 Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг явцын үнэлгээг аймгийн Засаг даргын Тамгын газрын жилийн тайлантай хамтатган хийнэ. 5.2 Баримт бичигт тусгагдсан стратегийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

тавих менежмент сайжирсан байна.

нэмэгдэнэ.

дотоод хяналтад анхаарал тавих боломж бүрдэнэ.

ар зохицуулах үүргээс олон нийтийн оролцоонд тулгуурласан бодлого боловсруулах үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байгууллага болно.

15

Байгаль орчны эрүүл

аюулгүй, орчныг

бүрдүүлэх, экологийн

тэнцвэрт байдлыг

хадгалах, байгалийн нөөц

баялагаа хамгаалах, зүй

зохистой ашиглаж

ногоон хөгжлийн загвар

аймаг болох

Иргэдийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалах, зөв

зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлнэ

Аймгийн нутаг дэвсгэрт ногдох улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээг

нэмэгдүүлэх

Агаарын бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг

сайжруулж, бохирдолгүй цэвэр үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих

Аймгийн төв болон бүх сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй технологиор тохижуулах, хог хаягдлыг хаях, цуглуулах тогтолцоог сайжруулах

Салбарын хөгжлийн бодлого боловсруулж, хүртээмжтэй шинэ дэвшилтэт техник технологид

тулгуурласан дэд бүтцийг хөгжүүлэх

Аймгийн Засаг даргын Тамгын газрын орчны шинжилгээ

Давуу тал

Сул тал сайн

Өрөө тасалгаа стандартын шаардлага

хангасан

216 хүний суудалтай хурлын том заалтай Мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдсэн

Компьютер тоног төхөөрөмжийн хангалт

сайн

Өрөө тасалгаанууд халаалтын улмаас стандартын хэмд хүрдэггүй

Нэмэлт халаагуур тавихад цахилгааны хүчдэл унадаг

Интернэтийн хурд удаан, байнга тасалддаг

Ажилчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө тасалгаа байхгүй

Илүү цагаар их ажиллуулж, гэр бүлдээ зарцуулах алтан цагаас нь хомсолдог боловч илүү цагийн мөнгө олгох болон илүү цагаа биеэр амраах боломж олгодоггүй. Хүний эрхийг зөрчдөг

Мэргэжилтнүүд өөрөө өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаарх санаачилга сул

Ажилтан, албан хаагчдыг гадаад, дотоодод туршлага судлуулах талаар муу ажилладаг.

Боломж

Бэрхшээл Ажлын туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин зонхилсон

Шийдвэр гаргах түвшинд асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг.

Бодлого боловсруулах түвшинд мэргэшсэн хамт олон багаар ажилладаг нь бүс төдийгүй үндэсний хэмжээнд шилдэг аймаг болох боломжтой.

Хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхдээ бүсийн тулгуур төвийн түвшинд авч үзэх боломжтой.

Баруун бүсийн сургалт Ховд аймагт зохион байгуулагдах үеэр аймгаасаа илүү олон хүмүүсийг хамруулж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх боломжтой

Дээд газраас хуваарилсан төсөв дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа явуулахад хүрэлцдэггүй

Харьяа хэлтэс, албадаас зарим нь удирдлагын босоо тогтолцоотойн улмаас үйл ажиллагааг нэг удирдлага дор төвлөрүүлэхэд саад учруулдаг

16

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН СТРАТЕГИ ТªЛªВЛªГªª,

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Төрийн байгууллагатай түншлэлийн сайн харилцааг хөгжүүлнэ

Эдийн засгийн зохистой бүтцийг бий болгоход чиглэгдсэн хөтөлбөр

хэрэгжүүлэх нийлүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн

хамгааллын яам, Эдийн засаг хөгжлийн яамтай, хүний хөгжлийг дэмжсэн,

нийгмийн үйлчилгээг хүргэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Хүн амын

хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам,

Боловсрол, шинжлэх ухааны яамтай, аймгийн тохижилт, дэд бүтэц , нийтийн

үйлчилгээ, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн хөтөлбөр

хэрэгжүүлэх Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам,

Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Байгал орчин ногоон хөгжлийн

яамтай, төрийн захиргаа, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох,

төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй холбогдсон хөтөлбөр хэрэгжүүлэх

чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын

академи, сургалт, судлагааны байгууллагатай тус тус хамтран ажиллана.

Гадаад орон, олон улсын байгууллагатай түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Засаг даргын Тамгын газар болон Засаг дэргэдэх харьяа хэлтэс, албад,

хоорондын чадавхийг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн шинэ

тогтолцоог бүрдүүлэх, төсвийн зардлын менежментийг сайжруулах, иргэдэд хүрэх

үйлчилгээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх,

чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд,

Дэлхийн, сайн түншлэлийн харилцаатай гадаадын хотуудын шугамаар хэрэгжүүлж

буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд тэдгээртэй ажил төрлийн харилцаа

тогтоож, нягт хамтран ажиллана.

Хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай түгшлэлийн сайн

харилцааг хөгжүүлнэ

Эдийн засгийн зохистой бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжсэн,

нийгмийн үйлчилгээг хүргэх, аймгийн тохижилт, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ,

экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн захиргаа, хүний нөөцийн

менежментийг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй

холбогдсон хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр тухайн чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэлийн

харилцаатай ажиллана.

17

Тамгын газрын дотоод нэгжүүд, гадаад бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг

эрчимжүүлэх

Засаг даргын Тамгын газрын дотор хэлтсүүдээс гадна бусад хэлтэс,

албадтай мэдлэг, мэдээллээ харилцан хуваалцан, хамтран ажиллах нөхцлийг

өргөжүүлхийн зэрэгцээ харьяа хэлтэс, албадын үйл ажиллагааны чадавх, ажлын

үр дүн дээшлүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч,

үлгэр жишээ хэлтэс, албадыг сонгон шалгаруулна.

Засаг даргын болон Засаг даргын Тамгын газрын орон тооны бус зөвлөх

үйлчилгээг бий болгоно.

Засаг даргын Тамгын газрын үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн зарим,

онцгой чухал хэрэгцээг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардагдах орон

тооны бус зөвлөх баг байгуулж ажиллуулах замаар зөвлөх үйлчилгээг нэвтрүүлнэ.

Мөн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсөв, цалингийн хэмнэлттэй

холбоотойгоор ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан урамшуулал олгох

боломжийн ашиглана.

Сургалт суртчилгааны түнш байгууллагыг бий болгох нөхцлийг бүрдүүлнэ.

Төрийн албаны тухай хуулт ба Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг онол,

практикийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа манлайлагч бүхий үлгэр жишээ

байгууллагыг сонгон шалгаруулж, тэдгээр байгууллагын практик, сургалт семинар,

мэдээлэл сурталчилгаа хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээг авч

ажиллана

Төрийн захиргаа, төрийн алба, бусад чиглэлийн үйл ажиллагаатай

холбогдсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг уялдуулан зохицуулахад оршино

Гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар хэрэгжүүлж буй төрийн

захиргаа, төрийн алба, бусад чиглэлийн үйл ажиллагаатай холбогдсон хөтөлбөр,

төсөл арга хэмжээг уялдуулан зохицуулах замаар тэдгээрийн давхардал, хийдлийг

арилгах, зээл тусламжийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээг

түншлэлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлнэ.

18