Аварга дээд сургууль | Эрүүл биед саруул ухаан ... ·...

Click here to load reader

  • date post

    22-Mar-2021
  • Category

    Documents

  • view

    1
  • download

    0

Embed Size (px)

Transcript of Аварга дээд сургууль | Эрүүл биед саруул ухаан ... ·...

  • ОРШИЛ Анх Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин,

    дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгчдийн санаачлагаар, БСШУ- ны сайдын 182 тоот тушаалаар 1998 оны 8-р сарын 11-нд байгуулагдаж, жилийн турш сургалт явуулах бэлтгэлээ ханган, 1999-2000 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч хичээл сургалтаа явуулж түүхийн хуудсаа нээсэн. Өдгөө арав гаруй жилийн түүхэн замналтай, 2020 он хүртэл 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, аттестатчлагдсан, олимп болон тив, дэлхий, улсын аваргуудыг төрүүлсэн. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн сургаалийг дээдэлсэн хүмүүнлэг хүн хүчин бэлтгэх өөрийн гэсэн өвөрмөц сургаал, эрхэм зорилготой сургууль болон өргөжин хөгжиж байна.

    Гадаад дотоодын 20 гаруй байгууллага хамт олонтой хамтын ажиллагаатай харилцан ашигтай ажиллаж байна. Манай сургууль бүрэн дунд боловсролыг Аварга ахлах сургуулиар, бакалаврын болон магистрын боловсролыг дээд сургуулиараа олгож өөр хоорондоо уялдаа бүхий гурван шатлалтай сургалт явуулж байна. Энэхүү сургалтыг амжилттай хэрэгжүүлэх зохистой бүтэц зохион байгуулалтыг бий болгож, эрх зүйн актуудыг боловсруулан мөрдөж ажиллаж байгаа нь бидний амжилтын нэгэн үндэс болой.

    “Багш-оюутны гарын авлага” хэмээх эл товхимолыг 5 дах удаагаа хэвлэн нийтлэж, тэдний сургалт, судалгаа, биеийн тамир эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажилд нь тус дөхөм болохыг зорилго тавилаа.

    Энэхүү гарын авлага нь сургуулийн товч танилцууулга, түүхэн үйл явдал, дүрэм журмууд, зайлшгүй шаардлагатай хуулийн заалтууд, гэрээний загварыг багтаасан болно.

    Тэргүүн дэд захирал доктор, профессор: /Г. Сүхбат/

  • СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Манай сургууль анх Монгол улсын хөдөлмөрийн

    баатар, гавъяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгчдийн үүсгэл санаачлагаар, БСШУ-ны сайдын 182 тоот тушаалаар 1998 оны 08 сарын 11-нд Бөхийн “Аварга” коллеж нэртэйгээр байгуулагдаж, жилийн турш сургалт явуулах бэлтгэлээ ханган, 1999-2000 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч 15 багш, 140 оюутантайгаар хичээл сургалтаа явуулж түүхийн хуудсаа нээсэн бөгөөд БСШУ-ны сайдын 2009 оны 09 сарын 02-ны өдрийн 361 тоот тушаалаар “Аварга” дээд сургууль болон өргөжсөн. Өнөөдөр тус сургууль 45 багш 15 ажилтан, ажиллагсад, 600 оюутан, 200 гаруй сурагчидтай сургалт явуулж, бүрэн дунд, бакалавр, магистрийн гэсэн гурван шатны төвшинд боловсрол олгож байна. Манай сургууль үүсгэн байгуулагдсан 17 жилийн хугацаанд эх орондоо биеийн тамир, эрүүл мэндийн дээд боловсролтой бакалавр цолтой мэргэжилтэн 1500, магистр цолтой эрдэмтэн 50, бүрэн дунд боловсролтон 500 тус тус бэлтгэн гаргалаа.

    Монгол улсын анхны Опимпийн аварга, хос медальтан, жүдо бөхийн Дэлхийн анхны аварга, улсын их баяр наадмын ХХ зууны манлай аварга, түрүү бөхчүүд г.м Олимп, Дэлхийн тив улсын олон алдартнуудыг төрүүлсэн, 2 удаа магадлан итгэмжлэгдэж, аттестатчилагдан ХИДСХ- ын шилдэг сургууль болж гурван төвшинд (бүрэн дунд, бакалавр, магистр) сургалт явуулж байна.

    Эрхэм зорилго: “Эрүүл биед саруул ухаан орших” сургаалийг дээдэлсэн,

    Дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай хүн хүчин бэлтгэхэд оршино.

  • Зорилго: 1. Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ хэмээх гурван

    үндсэн үйлийг уялдуулан ажиллах. 2. Эрүүл мэнд, биеийн тамир, спорт гэсэн гурван тулгууртай

    байх. 3. Тааламжтай орчинд багш, шавийг хослуулан хөгжүүлж,

    хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. Стратеги зорилтууд: • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг

    боловсронгуй болгох, • Эрдэм судлалын ажлыг эрүүл мэнд, биеийн тамир спортын

    тулгамдсан асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх. • Хөдөлгөөнөөр болон сэтгэл заслаар эрүүл мэндийг

    хамгаалах, хөгжүүлэх, бататгах үйлчилгээ үзүүлэх • Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний

    тааламжтай орчин, материаллаг баазыг бэхжүүлэх • Багш нарын тоо, чанар, мэргэжлийн төвшинг нэмэгдүүлэн,

    эрдэмжүүлэх • Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, чанарыг

    нэмэгдүүлж, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэнг шаталсан сургалтаар бэлтгэх.

    • Зарим спортын төрлөөр улс, тив, дэлхийд алдартай тамирчин төрүүлэх

    Бид 2000 оноос Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10-н жилийн I дунд сургууль дээр жүдо бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай салбар анги нээж, 2003 оноос МҮОХ-той хамтран өсвөр насны хүүхдийн авъяасыг нээн илрүүлж, тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор 60 гаруй хүүхдийг сонгон шалгаруулж, жүдо, чөлөөт бөхөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж байна. 2005 оноос Хэнтий аймгийн “Оргил” ахлах дунд сургууль, 2007 оноос

  • Өвөрхангай аймгийн Уянга сумын дунд сургууль, 2008 оноос Булган аймгийн спортын дунд сургуультай хамтран ажиллаж байна.

    Манай сургууль өөрийн орны МҮОХ, БТСГазар, МУБИС-БТС, ЭМШУИС, “Монос” дээд сургууль, “Ажнай” корпораци, “ТБД Андууд” групп, “Витафит” ХХК, зэрэг 20 шахам аж ахуйн нэгж байгууллагатай, гадаадын Япон улсын “Гифу Дайчи” сургууль, БНСУ-ын “Ён Ин Гин” Их Сургууль, Юнг Инийн их сургууль, Тайваны Биеийн Тамирын Үндэсний Их Сургууль, Тайланд улсын биеийн тамирын сургууль, Лаос улсын биеийн тамирын сургууль, Хөх хотын Биеийн Тамирын Дээд Сургууль, Өвөр монголын Шилийн гол аймгийн сургууль, Буриад улсын багшийн их сургууль, ОХУ-ын Алс Дорнодын их сургууль, Казакстан улсын Караганда хотын спортын их сургууль, Франц улсын Нице хотын “University of Nice Sophia Antipolic“ их сургууль, Япон улсын “Taik- en Gokugen” сургуу