дээд боловсролын удирдлага мэдээллийн...

34
ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ Гарын авлага [email protected] 75778080 Багш Энэхүү гарын авлага нь багшийг системд хэрхэн бүртгэж удирдахтай холбоотой зааврыг агуулсан болно. 2019-01-20

Transcript of дээд боловсролын удирдлага мэдээллийн...

ДЭЭД БОЛОВСРОЛЫН

УДИРДЛАГА

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ Гарын авлага

[email protected]

75778080

Багш Энэхүү гарын авлага нь багшийг системд хэрхэн бүртгэж удирдахтай холбоотой зааврыг агуулсан

болно.

2019-01-20

1

Агуулга Багшийн бүртгэл удирдах ......................................................................................................................................... 2

Багш шинээр бүртгэх ................................................................................................................................................... 3

Багш шинээр бүртгэх процесс ............................................................................................................................ 3

Багш нэмэх үйлдэл ................................................................................................................................................... 4

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх .......................................................................................................... 9

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх процесс ................................................................................... 9

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх үйлдэл .................................................................................. 10

Багшийн мэдээлэл засах ......................................................................................................................................... 23

Багшийн мэдээлэл засах процесс .................................................................................................................. 23

Багшийн мэдээлэл засах үйлдэл .................................................................................................................... 24

Багш бүртгэлээс хасах .............................................................................................................................................. 29

Багшийг хасах процесс ........................................................................................................................................ 29

Багш хасах үйлдэл .................................................................................................................................................. 30

2

Багшийн бүртгэл удирдах

Багш үйл ажиллагаа нь багшийг шинээр бүртгэх, багшийн профайл бүртгэх, багшийн

мэдээлэл засах, багшийг бүртгэлээс хасах үйл ажиллагааг удирдана. Дараах үйлдлүүдээс

бүрдэнэ. Үүнд:

Багш нэмэх

Багшийн профайл

Багшийн мэдээлэл засах

Багшаас хасах

3

Багш шинээр бүртгэх

Багш шинээр бүртгэх процесс

ДБСБ нь багш нэмэх үйлдлээр багш тус бүрийг системд бүртгэнэ. Мөн багш шинээр ажилд

авах тухай бүрт энэ үйлдлийг хийнэ.

Багш нэмэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

Багш нэмэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багшийг ажилд авсны дараа багш нэмэх үйлдлээр багшийг бүртгэнэ.

Энэ үед ДБУМС тухайн багш өмнө нь бүртгэлтэй байсан эсэхийг шалгаж, бүртгэх

боломжтой эсэхийг мэдээлнэ. Хэрэв өмнө нь бүртгэлгүй байсан бол жагсаалтад шууд

нэмэгдэнэ. Өмнө нь бүртгэлтэй байсан бол дахин бүртгэх боломжгүй бөгөөд тухайн

Багш ажилд авах Багш бүртгэх

1. 2.

Багш нэмэх

ДБ

СБ

-ын

са

лб

ар,

бүр

элд

эхүү

н

сур

гуул

ь

БС

ШУ

СЯ

ДБ

УМ

С

Багш нэмэх үйлдэл хийх

Багш ажилд авах

Багш системд бүртгэлтэй

эсэх

Багш давхцаж байгааг

мэдээлэх

Жагсаалтад нэмэх

Үгүй

Тийм

ПРОЦЕССИЙН НЭР: Багш бүртгэх процесс

ТОДОРХОЙЛОЛТ: Багш шинээр бүртгэх ү/а

ХУВИЛБАР: 1

Багшийн жагсаалт, хянах

самбар харах

Багшийн нэгтгэл, хянах самбар

харах

Багш засах үйлдлээр орж

бүртгэлтэй багшийг идэвхтэй төлөвтэй болгох

4

багшийг идэвхгүй төлвөөр хайж, багш засах үйлдлээр орж идэвхтэй төлөвтэй болгон

хадгална.

Багш нэмэх үйлдэл

Өмнөх нөхцөл:

Багш нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

• Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

• Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Багш шинээр бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах багш нэмэх товчийг дарна.

4. Багш нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Багш шинээр бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

5

3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах багш нэмэх товчийг дарна.

6

4. Багш сонгох товч дарж регистрийн дугаараар сангаас хайлт хийнэ.

5. Багш нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Багш нэмэх үйлдлийн цонхны тайлбар:

№ Талбар Тайлбар Жишээ

7

Ажилтнаас сонгох: Багшийг хүний нөөцийн системд ажилтнаар бүртгэсний дараа ДБУМС-ийн багш нэмэх үйлдлийн хүн сонгох үйлдлээр ажилтнаас сонгож бүртгэнэ. Ажилтнаас сонгох үйлдлийг дарахад дараах дэд цонх нээгдэнэ. Багшийг дэд цонхны бүх талбар болон аль нэг талбарт мэдээлэл оруулж хүний нөөцөд бүртгэгдсэн мэдээллээр нь хайх боломжтой. 1. Албан

байгууллага Албан байгууллагыг сонгоно. МУИС

2. Салбар нэгж Багшийн ажилтнаар бүртгэгдсэн салбар нэгжийг сонгоно.

Бизнесийн сургууль

3. Дотоод нэгж Багшийн ажилтнаар бүртгэгдсэн дотоод нэгжийг сонгоно.

Тэнхим

4. Ажлын байр Багшийн ажилтнаар бүртгэгдсэн дотоод нэгжийг сонгоно.

Багш

Үйлдлийн мэдээлэл: Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээлэл нь дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. 1. Үйлдэл Үйлдлийн төрлийг сонгоно. Багш нэмэх 2. Шалтгаан Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. Шинээр

үүсгэх 3. Огноо Энэ үйлдлийг бодит цаг амьдрал дээр хийсэн

огноог оруулна. 2018/09/01

4. Өөрчлөлтийн дугаар

Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй.

1

5. Хэрэглэгч Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн эрх дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчийн нэр харагдана.

User: МУИС-сургалтын алба

6. Өөрчлөлтийн огноо

Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна.

2018/09/02

Багшийн үндсэн мэдээлэл 1. Багшийн код Багшийн код давхцахгүй байна. 123 2. Багшийн төрөл Багшийн албан тушаалын төрлийн тохирохыг

сонгоно. Дараах төрлүүд байна. Үүнд:

• Дадлагажигч багш • Багш • Ахлах багш • Дэд профессор багш • Профессор багш

Профессор багш

3. Төлөв Анх бүртгэхэд автоматаар идэвхтэй төлөвтэй байна. Төлвийг солих боломжтой байна. Идэвхтэй – Багшийн бүртгэлийг бусад хэсгийн бүртгэлд ашиглах боломжтой байна. Багш идэвхтэй ажиллаж байгааг илэрхийлнэ. Идэвхгүй – Хэрэв багшийн бүртгэлийн төлөв идэвхгүй бол багшийн бүртгэлийг бусад хэсгийн бүртгэлд ашиглах боломжгүй байна. Мөн багшийн бүртгэлийг ямар нэг бүртгэлд ашигласан бол багш хасах үйлдэл хийх боломжгүй зөвхөн төлвийг

Идэвхтэй

8

идэвхгүй болгоно. Ажлын харилцаа цуцлах тохиолдолд автоматаар идэвхгүй төлөвт шилжинэ. Нэгэнт бүртгэсэн бөгөөд идэвхгүй төлөвт байгаа багшийг дахин багш нэмэх үйлдлээр бүртгэх боломжгүй зөвхөн төлвийг идэвхтэй болгон өөрчилж болно.

4. Үндсэн сургалтын нэгж

Багшийн харьяалагдах тэнхим, профессорын баг зэрэг үндсэн харьяалагдах нэгжийг сонгоно.

Санхүүгийн тэнхим

5. Үндсэн сургууль Багшийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийг сонгоно. Хэрэв хэд, хэдэн сургуульд харьяалагдаж хичээл заадаг бол үндсэн сургуулийг сонгоно.

Бизнесийн сургууль

6. Зөвлөх/Удирдагч багш эсэх

Багш нь зөвлөх эсвэл димпломын ажлын удирдагч багш бол тийм гэж тэмдэглэнэ. Энэ талбарт тийм гэж сонгосон багшийн нэр суралцагч бүртгэхэд Зөвлөх/Удирдагч багш талбарын жагсаалтад харагдана.

Тийм

9

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх процесс

ДБСБ нь багш нэмэх үйлдлээр багш тус бүрийг системд бүртгэсний дараа багшийн

дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ.

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Багшийн мэдээлэл бүртгэх

ДБ

СБ

-ын

са

лб

ар,

бүр

элд

эхүү

н

сур

гуул

ь

БС

ШУ

СЯ

Багшийн хувийн мэдээлэл засах

ПРОЦЕССИЙН НЭР: Багшийн мэдээлэл бүртгэх процесс

ТОДОРХОЙЛОЛТ: Багш дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх ү/а

ХУВИЛБАР: 1

Заадаг хичээл бүртгэх

Баримт бичиг, зөвшөөрөл

бүртгэх

Холбоо барих мэдээлэл оруулах

Багшийн ачаалал бүртгэх

Туршлага ур, чадвар бүртгэх

Жагсаалт, хянах самбар харах

Нэгтгэл, хянах самбар харах

10

Тайлбар:

ДБСБ нь багшийг системд бүртгэсний дараа багшийн холбоо барих мэдээлэл, багшийн

ачаалал, заадаг хичээл, баримт бичиг, зөвшөөрөл, туршлага, ур чадварын мэдээллийг

бүртгэнэ.

ДБСБ-ын бүртгэсэн мэдээлэл нэгтгэл, жагсаалт, хянах самбараар харагдана.

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх үйлдэл

Багш нэмэх үйлдлээр багшийг бүртгэсний дараа багшийн мэдээлэл үйлдлээр

дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ.

Өмнөх нөхцөл:

Багшийн мэдээлэл бүртгэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх

шаардлагатай. Үүнд:

• Багшийг шинээр бүртгэсэн байх

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

3. Хайлтын талбараар шүүлт хийж багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх багшийг

олно.

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшийн мэдээлэл товч дарна.

5. Мэдээлэл оруулах бүлгийн табыг дарж, засах үйлдлийг ашиглан дэлгэрэнгүй

мэдээллийг оруулна.

11

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

12

2. Жагсаалт табыг дарна.

13

3. Хайлтын талбараар шүүлт хийж багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх багшийг

олно.

14

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшийн профайл товч дарна.

15

5. Мэдээлэл оруулах бүлгийн табыг дарж, засах үйлдлийг ашиглан дэлгэрэнгүй

мэдээллийг оруулна.

16

Багшийн мэдээлэл цонхны тайлбар:

№ Талбар Тайлбар Жишээ Үндсэн мэдээлэл: Энэ хэсэгт багшаар нэмэх үед бүртгэсэн мэдээлэл болон багшийн ачааллын мэдээллийг харуулна. Засах үйлдлийг ашиглан багшаар нэмэх үед буруу бүртгэсэн үндсэн мэдээллийг залруулах боломжтой. Үндсэн ажил эрхлэлт: Энэ хэсэгт Хүний нөөцийн системд бүртгэсэн багшийн ажил эрхлэлтийн талаар товч мэдээллийг харуулна. Ажилтны профайл үйлдлийг ашиглан хүний нөөцийн системийн багшийн ажил эрхлэлтийн мэдээлэл рүү шилжих боломжтой юм. Жилийн ачаалал: Багшийн жилийн нийт ачааллыг бүртгэж удирдана. Сургалтын байгууллага ямар ч төрлийн дүрмээр багшийн ачааллыг тооцоолдог байсан ч стандарт ачаалал болон гүйцэтгэсэн ажлын ачааллыг цаг руу шилжүүлж тухайн жилийн гүйцэтгэлийг сургалтын, эрдэм шинжилгээ, судалгааны, бусад ачаалал гэсэн төрөл тус бүрээр бүртгэнэ. Жилийн ачаалал нэмэх үйлдлийг ашиглана. 1. Ачааллын ангилал Сургалтын, эрдэм-шинжилгээ-

судалгаа, бусад ачаалал гэсэн төрлүүдээс тохирох төрлийг сонгоно.

Сургалтын ачаалал

2. Ажлын ачаалал Дээр сонгосон ачааллын ангиллаар гүйцэтгэсэн ажлын ачааллыг цагаар тооцож оруулна.

1500

3. Стандарт ачаалал Дээр сонгосон ачааллын ангиллаар гүйцэтгэх стандарт ачааллыг цагаар тооцож оруулна

2000

4. Гүйцэтгэлийн хувь Стандарт ачааллын хэдэн хувийг гүйцэтгэснийг систем автоматаар бодож харуулна.

75%

5. Хичээлийн жил Идэвхтэй хичээлийн жил байна. 2018-2019 оны хичээлийн жил

6. Нэмэлт мэдээлэл Жилийн ачаалалтай холбоотой нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

Гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтын чөлөө авснаас гүйцэтгэл 75% гарсан.

Улирлын ачаалал: Багшийн улирлын нийт ачааллыг бүртгэж удирдана. Сургалтын байгууллага ямар ч төрлийн дүрмээр багшийн ачааллыг тооцоолдог байсан ч стандарт ачаалал болон гүйцэтгэсэн ажлын ачааллыг цаг руу шилжүүлж тухайн улирлын гүйцэтгэлийг сургалтын, эрдэм шинжилгээ, судалгааны, бусад ачаалал гэсэн төрөл тус бүрээр бүртгэнэ. Улирлын ачаалал нэмэх үйлдлийг ашиглана. 1. Ачааллын ангилал Сургалтын, эрдэм-шинжилгээ-

судалгаа, бусад ачаалал гэсэн төрлүүдээс тохирох төрлийг сонгоно.

Эрдэм, шинжилгээ, судалгааны ачаалал

2. Ажлын ачаалал Дээр сонгосон ачааллын ангиллаар гүйцэтгэсэн ажлын ачааллыг цагаар тооцож оруулна.

300

3. Стандарт ачаалал Дээр сонгосон ачааллын ангиллаар гүйцэтгэх стандарт ачааллыг цагаар тооцож оруулна

300

17

4. Гүйцэтгэлийн хувь Стандарт ачааллын хэдэн хувийг гүйцэтгэснийг систем автоматаар бодож харуулна.

100%

5. Хичээлийн жил Идэвхтэй хичээлийн жил байна. 2018-2019 оны хичээлийн жил

6. Хичээлийн улирал Улирлын ачаалалтай холбоотой нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

1-р семистер

7. Нэмэлт мэдээлэл Улирлын ачаалалтай холбоотой нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

-

Заадаг хичээл: Багшийн заадаг хичээлийг заадаг хичээл нэмэх үйлдлийг ашиглан доорх талбаруудаар хайлт хийж бүртгэнэ. Нийт заадаг хичээл тус бүрийг давтаж бүртгэнэ. Энэ үйлдлийг хийхээс өмнө сургалтын байгууллагын нийт хичээлийг сургалтын агуулга хэсэгт бүртгэсэн байх шаардлагатай. Багшийн заадаг хичээл хэсэгт хичээлийг шинээр бүртгээгүй зөвхөн бүртгэсэн хичээлүүдээс сонгож нэмж байгаа болно. 1. Хичээлийн төрөл Багшийн заадаг хичээлийн төрлийг

сонгож хайх боломжтой. Мэргэжлийн суурь хичээл

2. Судлагдахуун Багшийн заадаг хичээлийн судлагдахууныг сонгож хайх боломжтой.

Эдийн засаг

3. Хичээлийн нэр Багшийн заадаг хичээлийн нэрийг сонгож хайх боломжтой.

Эдийн засгийн онол

4. Индекс Багшийн заадаг хичээлийн индексийг оруулж хайх боломжтой.

ЭЗО123

5. Багц цаг Багшийн заадаг хичээлийн багц цагийг оруулж хайх боломжтой.

3

6. Харьяалах сургалтын нэгж

Хичээлийн харьяалагдах сургалтын нэгжийг сонгож хайх боломжтой.

Эдийн засгийн тэнхим

7. Хичээлийн цаг Шалгалт: Багшийн хариуцдаг шалгалтыг шалгалт нэмэх үйлдлийг ашиглан доорх талбаруудаар хайлт хийж бүртгэнэ. Нийт хариуцдаг шалгалт тус бүрийг давтаж бүртгэнэ. Энэ үйлдлийг хийхээс өмнө сургалтын байгууллагын нийт шалгалтыг сургалтын агуулга хэсэгт бүртгэсэн байх шаардлагатай. Багшийн заадаг хичээл хэсэгт шалгалтыг шинээр бүртгээгүй зөвхөн өмнө нь агуулга хэсэгт бүртгэсэн шалгалтуудаас сонгож нэмж байгаа болно. Хайлтыг бүх талбараар болон сонгосон талбараар хийх боломжтой. 1. Шалгалтын төрөл Багшийн хариуцдаг шалгалтын

төрлийг сонгож хайх боломжтой. Мэргэжлийн шалгалт

2. Шалгалтын нэр Багшийн хариуцдаг шалгалтын нэрийг сонгож хайх боломжтой.

Эдийн засгийн мэргэжлийн шалгалт

3. Шалгалтын код Багшийн хариуцдаг шалгалтын кодыг оруулж хайх боломжтой.

456

4. Багц цаг Багшийн хариуцдаг шалгалтын багц цагийг оруулж хайх боломжтой.

2

5. Харьяалагдах сургалтын нэгж

Шалгалтын харьяалагдах сургалтын нэгжийг сонгож хайх боломжтой.

Эдийн засгийн тэнхим

6. Дүнгийн схем Удирддаг дадлага, ажил: Багшийн удирддаг дадлага, ажил-ыг дадлага, ажил нэмэх үйлдлийг ашиглан доорх талбаруудаар хайлт хийж бүртгэнэ. Нийт хариуцдаг шалгалт тус бүрийг давтаж бүртгэнэ. Энэ үйлдлийг хийхээс өмнө сургалтын байгууллагын нийт дадлага, ажил-ыг сургалтын агуулга хэсэгт бүртгэсэн байх шаардлагатай. Багшийн заадаг хичээл хэсэгт дадлага, ажил-ыг шинээр бүртгээгүй зөвхөн бүртгэсэн хичээлүүдээс сонгож нэмж

18

байгаа болно. Хайлт хийхдээ бүх талбараар болон аль нэг талбарт утга оруулж хайх боломжтой юм. 1. Дадлага, ажлын

төрөл Дадлага, ажлын төрлийг сонгож хайх боломжтой. Жишээ нь үйлдвэрлэлийн дадлага, танилцах дадлага гэх мэт.

Үйлдвэрлэлийн дадлага

2. Дадлага, ажлын нэр

Дадлага ажлын нэрийг сонгож хайх боломжтой. Дадлага ажлын төрөл талбарт утга сонгосон бол дадлага ажлын нэр төрлөөр шүүгдэж харагдана. Энд зөвхөн агуулга хэсэгт үүсгэсэн дадлага ажлын жагсаалт харагдана.

Эдийн засгийн мэргэжлийн дадлага 1

3. Дадлага, ажлын код

Дадлага, ажлын кодыг оруулж хайх боломжтой. Алдаатай оруулсан тохиолдолд хайлтын утгад илэрц гарч ирэхгүй.

123

4. Багц цаг Дадлага, ажлын багц цагаар хайх боломжтой.

2

5. Харьяалагдах сургалтын нэгж

Дадлага, ажлын харьяалагдах аль нэг сургалтын нэгжийг сонгож хайх боломжтой.

Эдийн засгийн тэнхим

6. Дүнгийн схем Багшийн журнал: Энэ хэсэгт ямар нэг үйлдэл хийхгүй зөвхөн тухайн багшийн заадаг хичээлийн бүртгэсэн дүнг шүүлтийн талбаруудаар хайлт хийж харах боломжтой юм. Хувийн мэдээлэл:

Үндсэн мэдээлэл – Багшийн хувь хүний үндсэн мэдээллийг харуулна. Засах үйлдлийг ашиглан тодорхой мэдээллийг залруулах боломжтой. Хувийн мэдээллийг Холбоо барих мэдээлэл – Бүртгэсэн холбоо барих мэдээллийг харуулна. Үүнд: утасны дугаар, мэйл хаяг, хаяг, вэб хаяг. Засах үйлдлийг ашиглан холбоо барих мэдээллийг оруулна.

Баримт бичиг: Гадаад багшийн хувьд гадаад паспортын мэдээлэл оруулна. Монгол багшийн хувьд нийгмийн даатгалын дэвтрийн мэдээлэл оруулна. 1. Төрөл Гадаад паспорт, нийгмийн даатгалын

дэвтрийн аль нь болохыг сонгоно. Гадаад паспорт

2. Төлөв 3. Дугаар Баримт бичиг дээрх дугаарыг

оруулна. E123456789

4. Олгосон огноо Олгосон огноог оруулна. 2017/01/01 5. Дуусах огноо Хэрэв дуусах огноо-той бол дуусах

огноог оруулна. Дуусах огноо байхгүй бол бүртгэхгүй үлдээнэ.

2023/01/01

6. Олгосон байгууллага

Баримт бичиг олгосон байгууллагын нэрийг оруулна.

7. Улс 8. Хаяг Олгосон байгууллагын байрлах

хаягийг оруулна.

9. Нэмэлт мэдээлэл Баримт бичгийн талаарх нэмэлт мэдээлэл оруулах боломжтой.

Лиценз, зөвшөөрөл:

19

Гадаад багшийн хувьд оршин суух зөвшөөрөл, ажиллах зөвшөөрөл, виз, жолооны үнэмлэх, багшлах эрх зэргийн мэдээллийг бүртгэнэ. Монгол багш бол багшлах эрхийн мэдээлэл бүртгэнэ. 1. Дугаар Лиценз, зөвшөөрөл олгосон бичиг

баримтан дээрх дугаарыг оруулна. 123456

2. Төрөл Оршин суух зөвшөөрөл, виз гэх мэт төрлүүдийн аль нь болохыг сонгоно.

Оршин суух зөвшөөрөл

3. Төлөв 4. Олгосон огноо Лиценз, зөвшөөрөл олгосон огноог

оруулна. 2018/09/01

5. Дуусах огноо Лиценз, зөвшөөрөл дуусах огноог оруулна.

2019/09/01

6. Байгууллага Олгосон байгууллагын нэрийг гараас оруулна.

ГХАЭГ

7. Улс Олгосон байгууллага байрлах улсыг сонгоно.

Монгол

8. Хаяг Олгосон байгууллагын хаягийг оруулна.

-

9. Нэмэлт мэдээлэл Лиценз, зөвшөөрлийн талаар нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

-

Хэлний чадвар: Гадаад хэлний чадварыг эзэмшсэн хэл тус бүрээр бүртгэнэ. 1. Хэл Гадаад хэлний төрлөөс тохирохыг

сонгоно. Англи

2. Эх хэл эсэх Бүртгэсэн хэл нь өөрийн төрөлх хэл бол тийм гэснийг тэмдэглэнэ.

Үгүй

3. Сонсох Сонсох чадварыг сонгоно. Сайн 4. Унших Унших чадварыг сонгоно. Сайн 5. Бичих Бичих чадварыг сонгоно. Сайн 6. Ярих Ярих чадварыг сонгоно. Сайн 7. Орчуулах

чадвартай эсэх Тухайн хэлээр орчуулах чадвартай бол тийм сонголтыг сонгоно.

Тийм

8. Заах чадвартай эсэх

Тухайн хэлээр заах чадвартай бол тийм сонголтыг сонгоно.

Үгүй

9. Үнэлгээ хийгдсэн огноо

Хэлний төв, тестийн төвд шалгалт өгч дээрх түвшинг тогтоолгосон огноог оруулна.

2018/01/01

10. Нэмэлт мэдээлэл Хэлний талаарх нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

Англи хэлний сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.

Шагнал, цол, зэрэг: Цол, шагнал, зэргийн мэдээллийг бүртгэнэ. Багшийн хувьд дэд профессор, профессор цолыг бүртгэнэ. Мөн авсан шагналын мэдээллийг бүртгэх боломжтой юм. Цол, шагнал, зэргийг нэмэх үйлдлээр давтаж бүртгэнэ. 1. Дугаар Шагнал, цол, зэрэг олгосон

үнэмлэхний дугаар

2. Төрөл Шагнал, цол, зэргийг ангилсан ерөнхий түвшний ангиллаас тохирохыг сонгоно.

Эрдмийн цол

3. Түвшин Шагнал, цол, зэргийг ангилсан дэд түвшний ангиллаас тохирохыг сонгоно.

Цол

20

4. Шагнал, цол, зэрэг Шагнал, цол, зэргийг сонгоно. Профессор 5. Олгосон огноо Шагнал, цол, зэрэг олгосон огноог

сонгоно. 2015

6. Дуусах огноо Хэрэв дуусах огноо-той бол шагнал, цол, зэрэг дуусах огноог сонгоно. Дуусах огноо байхгүй бол бөглөхгүй орхино.

7. Олгосон байгууллага

Шагнал, цол, зэрэг олгосон байгууллагыг гараас оруулна.

БСШУСЯ

8. Хаяг Олгосон байгууллагын хаягийг оруулна.

Засгийн газрын III байр

9. Нэмэлт мэдээлэл Шагнал, цол, зэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл бүртгэж болно.

-

Боловсрол: Багшийн эзэмшсэн дээд боловсролын мэдээллийг төгссөн сургууль, авсан боловсролын зэрэг тус бүрээр бүртгэнэ. 1. Төгссөн сургууль Төгссөн сургуулийг оруулна. Талбар

дээр сургуулийн нэр бичихэд ижил нэртэй сургуулийг санал болгоно. Хэрэв сургуулийн нэр тохирч байвал сонгоно. Тохирох нэр олдохгүй байгаа тохиолдолд гараас бичиж оруулна.

МУИС

2. Төрөл Төгссөн сургуулийн төрлийг сонгоно. Жишээ нь: коллеж, их, дээд сургууль гэх мэт

Их, дээд сургууль

3. Улс Төгссөн сургуулийн байрлах улсыг сонгоно.

Монгол

4. Боловсролын түвшин

Төгссөн боловсролын түвшинг сонгоно.

Бакалаврын боловсрол

5. Элссэн огноо Сургуульд анх элссэн огноог оруулна. 1990/09/01 6. Төгссөн огноо Сургууль төгссөн огноог оруулна. 1994/07/01 7. Боловсролын

зэрэг/Мэргэжлийн чиглэл

Төгссөн мэргэжлийн чиглэлийг сонгоно.

Эдийн засаг

8. Боловсролын зэрэг

Боловсролын зэргийн мэдээллийг сонгоно.

Бизнесийн удирдлагын бакалавр

9. Баримт бичгийн дугаар

Дипломын дугаарыг гараас оруулна. D19941220

10. Нэмэлт тайлбар Эзэмшсэн боловсролын талаарх нэмэлт мэдээлэл оруулах боломжтой.

-

Ажлын туршлага: Багшийн ажлын түүхийг бүртгэнэ. Одоо ажиллаж байгаа албан тушаалаас өмнөх ажлын түүхийг ялгаатай албан тушаал бүрээр бүртгэнэ. Хүний нөөцийн системд бүртгэсэн ажлын туршлага энд харагдана. Энд засвар хийхэд Хүний нөөцийн системд дээр автоматаар засагдсан байна. 1. Ажил олгогч Ажиллаж байсан албан газрын нэрийг

гараас оруулна. МУБИС

2. Албан тушаал Ажиллаж байсан албан тушаалыг оруулна.

Багш

3. Ажилд орсон Ажилд орсон огноог оруулна. 2017/09/01 4. Ажлаас гарсан

огноо Ажлаас гарсан огноог оруулна. 2018/09/01

21

5. Салбар Ажиллаж байсан албан тушаалын салбарыг сонгоно.

Боловсрол

6. Ажлын харилцаа Ажлын харилцааны төрлийг сонгоно. Дараах төрлүүдээс тохирохыг сонгоно. Үүнд:

• Үндсэн • Гэрээт • Сайн дурын

Үндсэн

7. Байнгын/Түр Байнгын ажил эсвэл Түр ажил эсэхийг сонгоно.

Байнгын

Сургалт: Багшийн мэргэжил дээшлүүлэлт болон сургалтанд хамрагдсан түүхийг бүртгэнэ. Дунд болон урт хугацааны сургалтанд хамрагдсан мэдээллийг бүртгэнэ. 1. Сургалтын нэр Сургалтын нэрийг гараас оруулна. Англи хэлний сургалт 2. Сургалтын төрөл Сургалтын төрлийг сонгоно. Хэлний сургалт 3. Эхэлсэн огноо Сургалт эхэлсэн огноог оруулна. 2018/03/01 4. Хугацаа Сургалтын үргэлжлэх уртыг өдрөөр

тооцож оруулна. 30

5. Байгууллага Сургалт зохион байгуулсан байгууллагын нэрийг оруулна.

JET

6. Улс Сургалт зохион байгуулагдсан улсыг сонгоно.

Монгол

7. Нэмэлт мэдээлэл Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг бүртгэж болно.

-

Бүтээл: Багшийн гаргасан ном, зохиол, гарын авлага гэх мэт бүтээлүүдийг бүртгэнэ. Биеэ дааж гаргасан болон оролцсон бүтээл байж болно. 1. Нэр Бүтээлийн нэрийг оруулна. Гачигдалтай

амьдралын давуу тал 2. Төрөл Бүтээлийн төрлөөс тохирох төрлийг

сонгоно. Ном

3. ISBN 4. ISSN 5. Хэвлүүлсэн огноо Бүтээл хэвлүүлсэн, гаргасан огноог

оруулна. 2017/06/01

6. Оролцоо Бүтээл гаргахад оролцсон оролцооны төрлийг сонгоно.

Редактор

7. Хэвлэлийн газар Хэвлэсэн байгууллагын нэрийг оруулна.

Интер ном

Төсөл хөтөлбөр: Багшийн нийт оролцсон төсөл хөтөлбөрийн мэдээллийг бүртгэнэ. 1. Нэр Төсөл хөтөлбөрийн нэрийг оруулна. Судалгааны төсөл 2. Төрөл Төсөл хөтөлбөрийн төрлөөс

тохирохыг сонгоно.

3. Оролцоо Оролцооны төрлөөс тохирохыг сонгоно.

Судлаач

4. Эхэлсэн огноо Төсөл хөтөлбөр эхэлсэн огноог оруулна.

2017/01/01

5. Дууссан огноо Төсөл хөтөлбөр дууссан огноог оруулна.

2018/01/01

6. Цар хүрээ Төсөл хөтөлбөрийн цар хүрээг сонгоно.

22

7. Байгууллага Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагын нэрийг оруулна.

МУБИС

23

Багшийн мэдээлэл засах

Багшийн мэдээлэл засах процесс

ДБСБ нь багшийн мэдээлэл буруу, алдаатай бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах,

багшийн профайл үйлдлийн засах үйлдлүүдээр мэдээллийг залруулна.

Багшийн мэдээлэл засах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь багшийн үндсэн мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах

үйлдэл хийнэ. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл буруу бүртгэсэн тохиолдолд багшийн

профайл үйлдлээр орж засах үйлдлүүдийг ашиглан дэлгэрэнгүй мэдээллийг залруулна.

ДБСБ, БСШУСЯ-ны нэгтгэл, жагсаалт, хянах самбарт өөрчлөлтүүд орж ирнэ.

Багшийн мэдээлэл засах

ДБ

СБ

-ын

сал

бар

, бүр

элд

эхүү

н

сур

гуул

ьБ

СШ

УС

Я

Багшийн мэдээлэл засах

үйлдэл хийх

ПРОЦЕССИЙН НЭР: Багшийн мэдээлэл засах процесс

ТОДОРХОЙЛОЛТ: Багш мэдээлэл залруулах ү/а

ХУВИЛБАР: 1

Багшийн жагсаалт, хянах

самбар харах

Багшийн нэгтгэл, хянах самбар

харах

Багшийн үндсэн

мэдээлэл буруу

бүртгэсэн эсэх

Тийм

Бусад дэлгэрэнгүй

мэдээлэл буруу

бүртгэсэн эсэх

Багшийн профайлаар орж

мэдээллийг сонгож засах үйлдэл хийх

Үгүй

тийм

24

Багшийн мэдээлэл засах үйлдэл

Багшийн мэдээлэл засах үйлдлээр зөвхөн багш нэмэх үйлдлээр бүртгэсэн үндсэн

мэдээллийг засах боломжтой. Хэрэв бусад дэлгэрэнгүй мэдээллийг засах бол багшийн

мэдээлэл үйлдлээр орж засах үйлдлийг ашиглан засна.

Өмнөх нөхцөл:

Багшийн мэдээлэл засах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.

Үүнд:

• Багшийг шинээр бүртгэсэн байх

Багшийн мэдээлэл засах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

1. Багш цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

3. Хайлтын талбараар шүүлт хийж мэдээлэл засах багшийг олно.

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшийн мэдээлэл засах товч дарна.

5. Багшийн мэдээлэл засах цонхны мэдээллийг засаад хадгалах товч дарна.

Багшийн дэлгэрэнгүй мэдээлэл засах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

1. Багш цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

25

3. Хайлтын талбараар шүүлт хийж мэдээлэл засах багшийг олно.

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшийн мэдээлэл засах товч дарна.

26

5. Багшийн мэдээлэл засах цонхны мэдээллийг засаад хадгалах товч дарна.

Багшийн мэдээлэл засах үйлдлийн цонхны тайлбар:

№ Талбар Тайлбар Жишээ Ажилтнаас сонгох: Багшийг хүний нөөцийн системд ажилтнаар бүртгэсний дараа ДБУМС-ийн багш нэмэх үйлдлийн хүн сонгох үйлдлээр ажилтнаас сонгож бүртгэнэ. Ажилтнаас сонгох үйлдлийг

27

дарахад дараах дэд цонх нээгдэнэ. Багшийг дэд цонхны бүх талбар болон аль нэг талбарт мэдээлэл оруулж хүний нөөцөд бүртгэгдсэн мэдээллээр нь хайх боломжтой. 5. Албан

байгууллага Албан байгууллагыг сонгоно. МУИС

6. Салбар нэгж Багшийн ажилтнаар бүртгэгдсэн салбар нэгжийг сонгоно.

Бизнесийн сургууль

7. Дотоод нэгж Багшийн ажилтнаар бүртгэгдсэн дотоод нэгжийг сонгоно.

Тэнхим

8. Ажлын байр Багшийн ажилтнаар бүртгэгдсэн дотоод нэгжийг сонгоно.

Багш

Үйлдлийн мэдээлэл: Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээлэл нь дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. 7. Үйлдэл Үйлдлийн төрлийг сонгоно. Багш нэмэх 8. Шалтгаан Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. Шинээр

үүсгэх 9. Огноо Энэ үйлдлийг бодит цаг амьдрал дээр хийсэн

огноог оруулна. 2018/09/01

10. Өөрчлөлтийн дугаар

Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй.

1

11. Хэрэглэгч Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн эрх дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчийн нэр харагдана.

User: МУИС-сургалтын алба

12. Өөрчлөлтийн огноо

Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна.

2018/09/02

Багшийн үндсэн мэдээлэл 7. Багшийн код Багшийн код давхцахгүй байна. 123 8. Багшийн төрөл Багшийн албан тушаалын төрлийн тохирохыг

сонгоно. Дараах төрлүүд байна. Үүнд:

• Дадлагажигч багш • Багш • Ахлах багш • Дэд профессор багш • Профессор багш

Профессор багш

9. Төлөв Анх бүртгэхэд автоматаар идэвхтэй төлөвтэй байна. Төлвийг солих боломжтой байна. Идэвхтэй – Багшийн бүртгэлийг бусад хэсгийн бүртгэлд ашиглах боломжтой байна. Багш идэвхтэй ажиллаж байгааг илэрхийлнэ. Идэвхгүй – Хэрэв багшийн бүртгэлийн төлөв идэвхгүй бол багшийн бүртгэлийг бусад хэсгийн бүртгэлд ашиглах боломжгүй байна. Мөн багшийн бүртгэлийг ямар нэг бүртгэлд ашигласан бол багш хасах үйлдэл хийх боломжгүй зөвхөн төлвийг идэвхгүй болгоно. Ажлын харилцаа цуцлах тохиолдолд автоматаар идэвхгүй төлөвт шилжинэ.

Идэвхтэй

28

Нэгэнт бүртгэсэн бөгөөд идэвхгүй төлөвт байгаа багшийг дахин багш нэмэх үйлдлээр бүртгэх боломжгүй зөвхөн төлвийг идэвхтэй болгон өөрчилж болно.

10. Үндсэн сургалтын нэгж

Багшийн харьяалагдах тэнхим, профессорын баг зэрэг үндсэн харьяалагдах нэгжийг сонгоно.

Санхүүгийн тэнхим

11. Үндсэн сургууль Багшийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийг сонгоно. Хэрэв хэд, хэдэн сургуульд харьяалагдаж хичээл заадаг бол үндсэн сургуулийг сонгоно.

Бизнесийн сургууль

12. Зөвлөх/Удирдагч багш эсэх

Багш нь зөвлөх эсвэл димпломын ажлын удирдагч багш бол тийм гэж тэмдэглэнэ. Энэ талбарт тийм гэж сонгосон багшийн нэр суралцагч бүртгэхэд Зөвлөх/Удирдагч багш талбарын жагсаалтад харагдана.

Тийм

29

Багш бүртгэлээс хасах

Багшийг хасах процесс

ДБСБ нь багшийн мэдээлэл буруу, алдаатай бүртгэсэн тохиолдолд үндсэн мэдээлэл засах,

багшийн профайл үйлдлийн засах үйлдлүүдээр мэдээллийг залруулна.

Багшийг бүртгэлээс хасах тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

ДБСБ нь багш бүртгэхдээ буруу багш андуурч бүртгэсэн бол багш хасах үйлдлээр

бүртгэлийг устгана.

Хэрэв багш ямар нэг бүртгэлд ашиглагдсан бол устгах боломжгүй бөгөөд үндсэн

мэдээлэл засах үйлдлээр орж төлвийг идэвхгүй болгон хадгална.

ДБСБ, БСШУСЯ-ны нэгтгэл, жагсаалт, хянах самбарт өөрчлөлт тусгагдана.

Багш хасах

ДБ

СБ

-ын

са

лб

ар,

бүр

элд

эхүү

н

сур

гуул

ь

БС

ШУ

СЯ

ДБ

УМ

С

Багшаас хасах үйлдэл хийх

Багш өөр бүртгэлд

ашиглагдсан эсэх

Багшаас хасах боломжгүйг

мэдээлэх

Жагсаалтаас хасагдах

Үгүй

Тийм

ПРОЦЕССИЙН НЭР: Багш хасах процесс

ТОДОРХОЙЛОЛТ: Багшийг бүртгэлээс хасах ү/а

ХУВИЛБАР: 1

Багшийн жагсаалт, хянах

самбар харах

Багшийн нэгтгэл, хянах самбар

харах

Багш засах үйлдлээр орж

бүртгэлтэй багшийг идэвхгүй төлөвтэй болгож

хадгалах

Багшийн буруу

бүртгэсэн эсэх

30

Багш хасах үйлдэл

Багшийн жагсаалтаас багшийн бүртгэлийг устгах бол багш хасах үйлдлийг ашиглана.

Багш хасах үйлдлийг зөвхөн бүртгэгдсэн багш өөр ямар нэг бүртгэлд ашиглагдаагүй

тохиолдолд хийх боломжтой юм. Бусад тохиолдолд идэвхгүй төлөвт шилжүүлнэ.

Өмнөх нөхцөл:

Багш хасах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

• Багшийг ямар нэг бүртгэлд ашиглаагүй байх

Багш хасах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

2. Жагсаалт табыг дарна.

3. Хайлтын талбараар шүүлт хийж бүртгэлээс хасах багшийг олно.

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшаас хасах товч дарна.

5. Дэд цонхны тийм товчийг дарна.

Багш хасах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

1. Багш ерөнхий цэсийг сонгоно.

31

2. Жагсаалт табыг дарна.

32

3. Хайлтын талбараар шүүлт хийж бүртгэлээс хасах багшийг олно.

33

4. Багшийн мөрийн урд байрлах суман дээр дарж багшаас хасах товч дарна.

5. Дэд цонхны тийм товчийг дарна.