Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог...

10
БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/ 1 Дэлхийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн хүрээнд Монгол хурга бордох туршилтыг амжилттай хэрэгжүүлэв. Төслийн товч таинилцуулга Төслийн нэр: “Хурга бордох хамтарсан судалгааны төсөл” Төслийн гүйцэтгэгч: Бодлого судлалын төв Төсөл санхүүжүүлэгч: “ХАА-н маркетинг” төсөл Туршилт явуулсан газар: Архангай аймгийн Цэцэрлэг сум Туршилт эхэлсэн хугацаа: 2015 оны 11 дугаар сар 03 Туршилт дууссан хугацаа: 2015 оны 12 дугаар сар 02 Туршилт үргэлжилсэн хугацаа: 30 хоног Тэжээж бордсон хурганы тоо: 300 толгой Туршилтын ба хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10 Тэжээж бордсон хоног, тэжээлийн төрлөөр: Ногоон тэжээл - 33 хоног (3/XI - 5/XII) Өвс, хивэг - 22 хоног (14/XI - 5/XII) Төсөл хэрэгжүүлэх үндэслэл Цэцэрлэг сумын 194523 га бэлчээрт 92630 хонин толгой мал багтаах даацтай. Гэвч 2014 оны байдлаар сумын нийт малын тоо 290684 буюу хонин толгойд шилжүүлснээр 415725 толгойд хүрч бэлчээрийн даац 4.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хонин сүргийн бүтцийг авч үзвэл нэг наст мал 34%-ийг эзэлж байгаа нь өсвөр хонины борлуулалт сул, үржлийн бус эр сувай малын тоо өндөр байгааг харуулна. Үржлийн сүрэг сэлбэхэд ашиглагддаггүй зөвхөн маханд нийлүүлэгдэх шүдлэнгээс дээш насны хонины эзлэх хувийн жин бараг 30 шахам хувьд хүрч байгаа нь сүргийн эргэлт нэн удаан байгаа хэрэг юм. Энэ байдал нь үржлийн бус нас хэтэрсэн малын тоог нэмэгдэх, улмаар бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан юм. Сумандаа тариалсан ногоон тэжээлээр хургыг богино хугацаанд үр ашигтай тэжээж бордон маханд бэлтгэн нийлүүлснээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан бэлчээрийн ачааллыг хөнгөвчлөх нь энэхүү төслийн гол үндэслэл юм. Цэцэрлэг сумын нөхцөл байдал нь Монгол орны МАА-н салбарын нийтлэг дүр төрх бөгөөд төсөл хэрэгжүүлэх шаардлагыг энэхүү нийтлэг дүр төрхтэй холбон Хүснэгт 1-д тайлбарлав.

Transcript of Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог...

Page 1: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

1

Дэлхийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн хүрээнд Монгол

хурга бордох туршилтыг амжилттай хэрэгжүүлэв.

Төслийн товч таинилцуулга

Төслийн нэр: “Хурга бордох хамтарсан судалгааны төсөл”

Төслийн гүйцэтгэгч: Бодлого судлалын төв

Төсөл санхүүжүүлэгч: “ХАА-н маркетинг” төсөл

Туршилт явуулсан газар: Архангай аймгийн Цэцэрлэг сум

Туршилт эхэлсэн хугацаа: 2015 оны 11 дугаар сар 03

Туршилт дууссан хугацаа: 2015 оны 12 дугаар сар 02

Туршилт үргэлжилсэн хугацаа: 30 хоног

Тэжээж бордсон хурганы тоо: 300 толгой

Туршилтын ба хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10

Тэжээж бордсон хоног, тэжээлийн төрлөөр:

Ногоон тэжээл - 33 хоног (3/XI - 5/XII)

Өвс, хивэг - 22 хоног (14/XI - 5/XII)

Төсөл хэрэгжүүлэх үндэслэл

Цэцэрлэг сумын 194523 га бэлчээрт 92630 хонин толгой мал багтаах даацтай. Гэвч 2014 оны

байдлаар сумын нийт малын тоо 290684 буюу хонин толгойд шилжүүлснээр 415725 толгойд хүрч

бэлчээрийн даац 4.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хонин сүргийн бүтцийг авч үзвэл нэг наст

мал 34%-ийг эзэлж байгаа нь өсвөр хонины борлуулалт сул, үржлийн бус эр сувай малын тоо

өндөр байгааг харуулна. Үржлийн сүрэг сэлбэхэд ашиглагддаггүй зөвхөн маханд нийлүүлэгдэх

шүдлэнгээс дээш насны хонины эзлэх хувийн жин бараг 30 шахам хувьд хүрч байгаа нь сүргийн

эргэлт нэн удаан байгаа хэрэг юм. Энэ байдал нь үржлийн бус нас хэтэрсэн малын тоог нэмэгдэх,

улмаар бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан юм.

Сумандаа тариалсан ногоон тэжээлээр хургыг богино хугацаанд үр ашигтай тэжээж бордон

маханд бэлтгэн нийлүүлснээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан бэлчээрийн ачааллыг хөнгөвчлөх

нь энэхүү төслийн гол үндэслэл юм. Цэцэрлэг сумын нөхцөл байдал нь Монгол орны МАА-н

салбарын нийтлэг дүр төрх бөгөөд төсөл хэрэгжүүлэх шаардлагыг энэхүү нийтлэг дүр төрхтэй

холбон Хүснэгт 1-д тайлбарлав.

Page 2: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

2

Хүснэгт: МАЛ АЖ АХУЙ ӨНӨӨДӨР - Тогтвортой хөгжилд хүрэх нь

ШАЛТГААН ҮР ДАГАВАР ГАРЦ ГОЛ ТӨСЛҮҮД

А. Бэлчээрийг нийтээр ашигладаг-өмчийн эрх тодорхойгүй

Малчид:

- Малын тооны

хойноос хөөцөлдөж,

бэлчээр, түүнээс

уламжлаад малын

чанарыг муутгадаг

- Мал, бүтээгдэхүүний

чанар, эрүүл мэндэд

анхаардаггүй

- МАА-н гаднаас

хөрөнгө оруулах

сонирхлыг

бууруулдаг

- Бэлчээрийн даац хэтрэн

70% талхлагдсан

(Архангай аймагт 4 дахин

хэтэрсэн),

- Малаа борлуулдаггүй,

- Малын үнэ урьд оноос 2

дахин унасан

- Мал, бүтээгдэхүүний

чанар, зах зээлд

өрсөлдөх чадвар буурсан

- Экспортын зах зээл

хаагдмал

- Эрсдэлд өртөмтгий

Малчдын өмчийн эрхийг

тодорхой болгох-бэлчээрийг

гэрээлэн “эзэнтэй” болгох,

бэлчээрийн даацад нийцүүлэн

малаа хангалттай борлуулдаг,

малын тоогоор хөөцөлдөх бус

харин чанар, бүтээмж, эрсдэлтэй

тэмцэхэд хөрөнгө оруулах

сонирхолтой болгох

ШХА –

Ногоон алт

/НА/

Бусад донор?

Б. Өртөг нэмэх сүлжээнд малчдын хамтын ажиллагаа хангалтгүй, дэд бүтэц сул, хүн ам сийрэг

уудам нутагт цацагдсан амиа аргацаасан олон жижиг өрхийн аж ахуйн онцлог нь хөрөнгө

оруулалтыг татаж чаддаггүй.

Өртөг нэмэх сүлжээ

/түүхий эдийг

цуглуулах, хадгалах,

тээвэрлэх,

боловсруулах,

борлуулах/ -д үр

дүнтэй хамтран

ажиллах хэлбэрээ олж

чадаагүй. Одоогийн

хоршоод нь гишүүн

малчдын итгэлийг

хүлээж чаддаггүй.

Өртөг шингээсэн

бүтээгдэхүүнээр зах зээлд

хүрч, үнээ өсгөж чаддаггүй

- Мал, бүтээгдэхүүнд өртөг

шингээн борлуулж, орлого

нэмэгдүүлэх аргыг нь зааж

өгөх, хөтлөх

- Гишүүн малчдын эрх ашигт

бодитой үйлчилдэг

маркетингийн хоршоог дэмжих

- Сумаас үндэсний түвшинд

хүртэл зохицуулах чадвартай

МАА-н маркетингийн бүтэц

/board/ -ыг бий болгох

- Чанарын ялгаатай үнэ,

стандартыг мөрдүүлэх замаар

чанарыг сайжруулах малчдын

санаачилгыг урамшуулах

ДБ-LAMP

ШХА-НА

ШХА-НА

ДБ-LAMP

ШХА-НА

Аймаг хүртэл

эхлүүлж

байгаа

Төр, хувийн

хэвшил,

төсөл

Юуны өмнө А-д заасан гарцыг хэрэгжүүлэх буюу бэлчээрийг малчдын бүлэг, хэсэгт гэрээлэн

хамтын ажиллагааг нь дэмжсэнээр малчид хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол нь

нэмэгдэнэ. А, Б нь харилцан уялдаатай

Бэлчээрийг нийтээр дундаа ашигладаг тогтолцоо нь малын толгойн тооны хойноос хөөцөлддөг,

малын чанар, эрүүл мэндийг анхаардаггүй малчдын өнөөгийн практикийн гол шалтгаан болж

байгааг дээрх хүснэгт харуулж байна. Энэ асуудлыг эхлээд шийдсэний дараа Хөдөө аж ахуйн

маркетингийн төслийн хүрээн дахь малын чанар, эрүүл мэндийг сайжруулах төслүүдийг

хэрэгжүүлбэл үр дүн нь илүү тогтвортой, өгөөжтэй байх нь тодорхой юм. Дээрх асуудлыг шийдэх

үндсэн гарц нь бэлчээрийн менежментийн хүрээнд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан

бэлчээрийг “эзэнтэй” болгож, малын тоог хэт өсгөх биш харин бэлчээрийн даацад нийцүүлэн

зохистой ашиглах хөшүүрэгтэй болоход оршино. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг ШХА-

ийн “Ногоон алт” төслөөс Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад эхлээд явж байна.

Page 3: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

3

Зураг №1:

Туршилтын хэсгийн хурга: жин 32.4 кг

Зураг №2:

Хяналтын хэсгийн хурга жин: 28.3 кг

Хүснэгт: Хурга тэжээж бордох тэжээлийн норм, зарцуулалт, зардал

Тэж

ээл

ийн н

эр,

төрө

л

Тэж

ээсэн

хуга

цаа,

хоного

ор

Тэжээлийн хэмжээ,

нэг хурга, хоногт кг

Нийт хуагцаанд зарцуулсан

тэжээл Тэжээлийн зардлын тооцоо

Биет жин Тэжээл

нэгж

Нэг хурганд кг 300

хурганд,

кг

Нэгжийн

тоо

Нэгжийн

үнэ, төг

Нийт

үнэ

мян.тө

г

Тэжээл

нэгж

Биет

жин

Өвс 22 0.3 0.12 2.6 6.6 1980 110 7000 770

Ногоон

тэжээл 33 0.6 0.42 13.8 19.8 5940 424 7000 2968

Хивэг 22 0.3 0.27 5.9 6.6 1980 79.2 13000 1029.6

Эрдэс

тэжээл 33 0.01 = = 0.33 99 99 410 40.6

ДҮН 1.2 0.81 22.3 33.3 9999 4808.2

Тайлбар: 1 кг өвсийг 0.4, ногоон тэжээлийг 0.7, хивгийг 0.9 тэжээлийн нэгж (т.н.)-ээр тооцов.

Зарцуулсан тэжээлийн хэмжээг тэжээлийн нэгжээр тооцвол туршилтын нийт хугацаанд нэг

хурганд 22.3 кг, 300 хурганд биет байдлаар тооцвол 10.06 тонн гарч байна. Авсан тэжээлээс

Хүснэгт 3-д заасны дагуу зараад бага хэмжээний зараагүй тэжээл хоршоонд үлдсэн болно. 1

боодол нь өвс 18 кг, ногоон тэжээл 14 кг, хивэг 25 кг байв. Тэжээлийн зардлын тооцоонд нэгжийн

тоог өвс, ногоон тэжээл, хивэг боодлоор, эрдэс тэжээлийг кг-аар авав.

Зураг №3: Хоршоо өөрийн хөрөнгөөр барьсан

хурга хотлуулах, тэжээх хашааны дээвэр дээр

ногоон тэжээл, өвсөө хураажээ.

Зураг №4: Туршилтын 20, хяналтын 10 хурга

нэг бүрийг хувийн номертой болгож ээмэглэв

Page 4: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

4

Маллагааны нөхцөл: Дасгах үед хургыг нэг дор талбайд хотлуулж, өдөр нь хашсан талбайд

бэлчээрлүүлж, ойролцоо худгаас туувраар усалж байв. Харин бордох тэжээлийн үед тэжээх

талбай, хотлуулах тасалгаатай саравчтай хашаанд байлгав.

Зураг №5: Тэжээлийн талбай – банзаар хийсэн өвсний сараалж, тэжээлийн онгоцод ногоон

тэжээл тавьсан байдал: өглөө

Зураг №6: Хашааны урд нүүр, тэжээлийн талбайн 3 талыг дагуулж 50 гаруй метр

сараалж, мөн талбайн голд 20 гаруй метр онгоц байрлуулж ногоон тэжээл, онгоцонд хивэг өгдөг.

Зураг №7: Туршилтын хэсгийн хурга хотолсон

байдал: өглөө тэжээл тавихын өмнө

Зураг №8: Хүн явах, ярихад үргэхгүй тэжээлээ

тайван идэж, маллагаа, тэжээллэгийн нөхцөл,

орчиндоо дассан нь харагдаж байлаа

Зураг №9: Ногоон тэжээл идэж байгааг

ойртуулж харуулбал: зөөлөн навч, нахиаг

ялгалгүй шууд идэж, идэмж сайн байв.

Зураг №10: Онгоцод ногоон тэжээл дүүргэсэн

байдал

Зураг №11: Идээгүй үлдсэн: үндэс, шороотой

холилдсон, хатуурсан ишийн уг хэсэг

Зураг №12: Хурга усалсны дараа тэжээлийн

хашаандаа эргэн ирж байгаа нь

Page 5: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

5

ТУРШИЛТЫН ДҮН

Бордсон хурганы тоо: 300

Хэмжилт хийсэн туршилтын ба

хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10

Тэжээсэн өдөр:

Ногоон тэжээл – 33 өдөр (3/XI-5/XII)

Өвс, хивэг – 22 өдөр (14/XI-5/XII)

Хоногт өгөх тэжээлийн норм, кг:

Ногоон тэжээл - 0.6

Өвс - 0.35

Хивэг - 0.3

Хоногийн жингийн нэмэгдэл, грамм

Туршилтын хурга - 78.8

Хяналтын хурга - 66.7

Зураг №1: Туршилтын ба хяналтын хурганы амьдын

жингийн хөдлөл зүй, кг

Хүснэгт 1: Зарцуулсан тэжээлийн үр ашгийн тооцоо

Ам

ьд

ын

жинги

йн н

ийт

нэм

эгд

эл

, кг

Гул

уузн

ы г

арц

,

%

Гул

уузн

ы

нэм

эгд

эл

жин

,

кг

Гул

уузн

ы

нэм

эгд

эл

жинги

йн

орл

ого

, тө

г

Да

йвар

бүтэ

эгд

эхүүн,

төг

Нийт

орл

ого

,

төг

Зарц

уул

сан

тэж

ээл

, тө

г

Ал

да

гда

л, тө

г

5.3 45 2.4 9481 253 9733 16027 -6294

Дүгнэлт: Монгол хургыг бордох нь эдийн засгийн хувьд алдагдалтай тул бэлчээрт таргалуулан

экологийн цэвэр, өвөрмөц амтлаг бүтээгдэхүүний давуу талыг хадгалан борлуулах нь зөв.

Хүснэгт 2: Хурга борлуулснаар мах үйлдвэрлэл, орлого, бүтээмж нэмэгдэх нь, 100 хонь дутам

Хээл

тэгч

ийн

эзл

эх х

увь

Хур

га

бо

рл

уул

ах

хувь

Ма

х

үйл

двэр

лэл

,

кг

Шаардагдах

бэлчээр

Бэлчээрийн 1

га -аас

Бүтэ

эм

-жийн

өсөл

т, %

Бүтэ

эм

жи

йн

өсөл

т, т

өг

Тэжээл

цн -ээр

Талбай,

га -аар

Үйлдвэр

лэх мах,

кг

Үйлдвэр

лэх мах,

төг

А 45% Үгүй 526.09 606.61 216.65 2.43 9713.18 100.00 -

Б 45% Үгүй 694.44 583.44 208.37 3.33 13330.86 137.24 3617.67

В 65% Эр 87%,

Охин 5% 813.35 573.12 204.69 3.97 15894.56 163.64 6181.37

25.7 28.3

2.6 2.7

5.3

21.2 19

-2.2 -5

0

5

10

15

20

25

30

Эхэнд Эцэст Зөрүү Нөхсөн

алдагдал

Нийт зөрүү

Туршилт Хяналт

Page 6: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

6

А - Одоогийн нөхцөл, малаа жилд 10% өсгөдөг, Б - Малаа өсгөхгүй, хурга борлуулахгүй, В - Малаа

өсгөхгүй, эр хургаа түлхүү борлуулах

А-с В-д шилжих дутам мах үйлдвэрлэл нэмэгдэж, шаардагдах бэлчээр багасан бүтээмж, орлого

нэмэгдэж байна. Ж: Ижил 100 кг махыг В хувилбар (25 га) нь А хувилбар (41 га)-аас 16 га-аар бага

бэлчээрт үйлдвэрлэж, бэлчээрийн ачааллыг 63%-р бууруулж байна.

Бодлогын зөвлөмж - малчдад:

Хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлэх, нийлүүлгийг 10 дугаар сарын 15-с оройтуулалгүй эхлэх,

11 дүгээр сарын эхний 10 хоногт багтаан хуцаа ялгах

Хонио 4 сарын нэгнээс өмнө төллүүлж, хурганы өсөлтийг аль болох эрт гүйцээх

Эх хонийг хургалахаас өмнө болон хойно сараас доошгүй нэмэгдлээр тэжээж сүү татрах, хурга

сэнсрэхээс сэргийлэх

Төллөсөн хонио аль болох эрт ногоонд цатгах, хургаа ногоолуулж бэлчээрлэлтэд эртнээс

дасгах

Зуны улиралд алсын оторт хонио аль болох эрт гаргах, хужир, усаар сайтар хангах, эхийг нь

саахгүй эхлээр маллах

Өсөлт, тарга хүчний байдлаар нь 8-р сарын дунд хургаа тусад нь ялгаж хариулан ижилсүүлж

бэлчээрлүүлж дасгах

Бэлчээрийн сөл буух 10-р сарын дундаас боломжтой бол 25-30 хоног ногоон тэжээлийн

талбайд оруулах

11-р сарын сүүлчийн хагаст баримжаалбал нэг хурганд 0.3-0.5 кг сайн чанарын өвс орой

хотлуулахын өмнө өгч жин алдахаас сэргийлэх замаар доод тал нь 30 кг амьдын жинд хүргэн 12

дугаар сарын эхээр нядлах, мөнх цэвдэг ашиглах зэргээр орон нутагт мах хадгалах энгийн хямд

шийдлийг туршиж нэвтрүүлэх

Хэрэглээ, борлуулалтын талаарх зөвлөмж: Зүрх судасны өвчнөөс сэргийлэх холестерин

багатай хурганы махны сурталчилгаа хийж, дотоод зах зээлийг эрчимтэй тэлж, ухаалаг

хэрэглээ, эрүүл мэндийн өгөөжийг нэмэгдүүлэх

Хурганы махны өртөг нэмэгдүүлэх сүлжээнд хөрөнгө оруулалтыг дэмжих

Халдварт өвчингүй бүсийг тогтоон баталгаажуулах, гаднын худалдан авагчидтай хамтрах,

хөрөнгө оруулалтыг татах замаар экспортын гарцыг яаралтай нэмэгдүүлэх

Page 7: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

7

Хээрийн нядалгааны түр цэг байгуулж ажиллуулав

Хоршооны гишүүд сургалтад оролцов.

Сэдэв нь: Хээрийн нядалгааны цэгт махны

хяналтын дүрмийг мөрдөх, Мал эмнэлэг – ариун

цэвэр – эрүүл ахуйн магадлан шинжилгээ хийх,

гэрчилгээ олгох тухай

Мал, гулуузны үзлэг, мал эмнэлэг – ариун

цэвэр – эрүүл ахуйн магадлан шинжилгээ

Толгой шийр, гэдэс дотор, арьсны үзлэг,

цэвэрлэгээ, магадлан шинжилгээ

Гулуузыг асарт, цасан дээр дэвссэн давхар

гялгар дэвсгэр дээр өрж хөлдөөв.

Гулуузыг гялгар уутанд савлаж, жинлэж,

шошго зүүж байна.

Гулуузыг гялгар уутанд битүү савлаж,

давхар гялгар бүтээлгээр битүү боож,

брезентээр битүү хучиж тээвэрлэв.

Page 8: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

8

Хурганы махны давуу тал

Барууны өндөр хөгжилтэй орнуудад хонийг нас гүйцтэл нь хадгалдаггүй бөгөөд харин хурганд нь

маханд борлуулдгийн нэг үндсэн шалтгаан нь эрүүл хооллолтоос үүдэлтэй. Дэлхийн хүн амын нас

баралтын үндсэн шалтгаан болсон зүрх судасны өвчлөл хамгийн бага Газрын дундад тэнгисийн

орнуудын хоолны жорд хурганы мах ордог нь ч үүнтэй холбоотой аж.

Зүрх судасны өвчний нэг шалтгаан болсон холестерин 100 грамм хурганы маханд 96 мг

байдаг нь хонины махнаас 13 мг-р бага.

Өөхөн судлын хэмжээ хамгийн бага, өөхний 64% нь эрүүл мэндэд хоргүй ханаагүй өөх

байдаг

Өндөр чанартай уураг, B аминдэм, цайр, төмөр зэрэг эрдсээр баялаг

Хүний биед нэн чухал 8 төрлийн амин хүчлийг хамгийн зөв харьцаатайгаар агуулдаг

Хүний бие организм бий болгож чаддаггүй нийлмэл линолиний хүчлийг агуулдаг нь

хоргүйжүүлэх (anti-oxidant), дархлааг сайжруулах үйлчилгээтэй байдаг.

Хурганы махны борлуулалт

Хурганы махыг борлуулах талаар дараах үйл ажиллагаа явуулав.Үүнд:

Борлуулах сурталчилгаа - Е-мэйл, текст мессежээр 455000 байгууллага хүнд зар

мэдээлэл хүргүүлэв.

Захиалга өгсөн – 1 ресторан 20 гулууз, дундаас дээш орлоготой, эрүүл мэнддээ санаа

тавьдаг 27 хүн 29 гулууз

Борлуулалт:

Нийт борлуулсан: гулуузаар, үүнээс:

Нийтийн хоолны сүлжээгээр - 20

Захиалгаар болон зах худалдаагаар - 13

Амталгааны дараа өгсөн захиалгаар - 25

Амталгаанд - 3

Бүгд - 61

Нийт борлуулалт: гулуузны жин, кг-аар 685.5 кг

Нийт борлуулалтын орлого, төгрөг 2775600

Борлуулалтын төлөв - эрүүл хүнс хэрэглэх чиглэлд хэрэглэгчдийн таашаалыг нэмэгдүүлэх

сурталчилгаа хийж, дотоод зах зээлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн монгол хурганы давуу тал дээр

түшиглэсэн маркетинг, мал эмнэлэг, ариун цэвэр, өртөг нэмэгдүүлэх сүлжээнд тулгарч байгаа

саад тотгорыг арилган экспортын зах зээлийг нэмэгдүүлэх боломжтой.

Төслийн санал боловсруулах үед хурганы махыг 1 кг-ийг нь 5500 төгрөг байхаар төлөвлөж байсан

хэдий ч борлуулалт явагдсан 2015 оны 12-р сард хонины махны үнэ 3000 төг-өөс доош унаж

хямдарсан учраас хурганы махны үнийг зах зээлийн үнээс 1000 төгрөгөөр илүү буюу 4000

төгрөгөөр борлуулсан болно.

Page 9: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

9

Тахирмаг 4-ээс харвал сүүлийн 2 жилд хонины махны бөөний (малчдаас авдаг үнэ) үнэ 2340-өөс

4740 төг буюу дунджаар дунджаар 3882 төг, жижиглэнгийн үнэ 3900-аас 7900 төг буюу дунджаар

6470 төг байсан байна. Бид тооцоондоо махыг 4000 төг-өөр авсан нь бөөний дундаж үнэтэй

ойролцоо байгаа юм.

Тахирмаг 1: Хонины махны үнийн өөрчлөлт 2013-2015 онд сараар

Эх сурвалж: Жижиглэнгийн үнийг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс, бөөний үнийг

жижиглэнгийн үнийн 60%-р авав (махны зах, ченжүүдээс авсан албан бус мэдээ)

Хурганы махны амталгааны өдөрлөг

“Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс Цэцэрлэг сумын Баян-

Овон Хөх Хайрхан хоршоотой хамтран хэрэгжүүлсэн монгол хургыг бордож, экологийн цэвэр,

шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, стандартын шаардлагын дагуу хээрийн нядалгаа хийж,

борлуулах туршилтын ажлын үр дүнг танилцуулах зорилго бүхий хурганы махаар хийсэн хоолны

амталгааны өдөрлөгийг 2015 оны 12-р сарын 16-ны өдөр “Хар сувд” ресторанд зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагаанд ХХАА-н сайд Р. Бурмаа, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Ж.Андерсон,

ХХААЯ-ны Стратеги Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, мөн яамны Гадаад

харилцааны хэлтсийн дарга Б. Биндэръяа, Швейцарийн хөгжлийн агентлаг /ШХА/-ийн

хөтөлбөрийн захирал В.Даниел нарын зэрэг албаны хүмүүс болон ХХААЯ, НҮБ-ын ХХААБ,

Дэлхийн банк, ШХА-ийн “Ногоон алт” төсөл, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, Бодлого судлалын

төв, ШУТИС-ын Хоол хүнсний хүрээлэнгийн судлаачдын төлөөллийг багтаасан 40 гаруй хүн

оролцов.

Арга хэмжээн дээр хурга бордсон туршилтын дүн, МАА-н салбар, малчдад үзүүлэх үр өгөөж,

туршилтаас гарах зөвлөмжийг багтаасан дэлгэрэнгүй танилцуулгыг Бодлого судлалын төвөөс

хийв (Танилцуулгад ашигласан үзүүлэнг хавсаргав - Хавсралт 3). Танилцуулгын үеэр туршилтын

багийн ахлагч Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан “Сүүлийн жилүүдэд манай улсын

мал сүрэг өсөж буй тоон үзүүлэлт байгаа хэдий ч энэ нь бэлчээрийн даац, чадавхид сөргөөр

нөлөөлөх боллоо. Төсөл хэрэгжсэн Архангай аймагт л гэхэд бэлчээрийн даац 4.5 дахин хэтэрсэн

бөгөөд үүнээс гарах арга зам нь малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж борлуулах,

ингэснээр орлогоо нэмэгдүүлэх, бэлчээрээ хамгаалах асуудлыг давхар шийдэх боломжтой”-г

онцлов.

7900

6620 6499

7685

6395 5940

7570

5725

3900 4740

3972 3899.4 4611

3837 3564

4542

3435

2340

0

1000

2000

3000

4000

5000

6000

7000

8000

9000

2013/06 2013/09 2013/12 2014/06 2014/09 2014/12 2015/06. 2015/09. 2015/12.

Жижиглэнгийн үнэ Бөөний үнэ

Page 10: Бодлого судлалын төв - cpr.mn · маркетингийн хоршоог дэмжих - Сумаас үндэсний түвшинд хүртэл зохицуулах

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ [ ] http://www.cpr.mn/

10

Өдөрлөгт ХХАА-н сайд Р. Бурмаа өөрийн биеэр оролцон “Өндөр хөгжилтэй орнуудад эрэлт

хэрэгцээтэй байдаг бэлчээрийн маллагаатай (free-range) органик махыг Монголын брэнд эко

бүтээгдэхүүн болгон нийлүүлэх, малыг энгийн аргаар стандартын шаардлагад нийцүүлэн төхөөрөх

оновчтой шийдлийг олоход туршилтын ажил чухал ач холбогдолтой болсон”-ыг онцлон тэмдэглэв.

Монгол хургыг бордон стандартын шаардлагын дагуу хээрийн нядалгаа хийж, маханд борлуулах

туршилтын ажлын үр дүнг газар дээр нь хийж хэрэгжүүлсэн тус Бодлого судлалын төвийн зөвлөх

Б.Эрдэнэбаатар, С.Амгаа, Д.Зоригтбаатар, О.Уламбаяр нар хурга бордох, хээрийн нядалгааны

түр цэг, хурга бордох эдийн засгийн үр ашгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, монгол хурганы

давуу тал дээр түшиглэсэн маркетинг, мал эмнэлэг, ариун цэвэр, өртөг нэмэгдүүлэх сүлжээнд

тулгарч байгаа саад тотгорыг арилган экспортын зах зээлийг нэмэгдүүлэх боломжтойг тодруулж

ярилаа.

Тус арга хэмжээнд хамтарч ажилласан Баян-Овон Хөх Хайрхан хоршооны дарга Ч. Дамдин

ярихдаа: “Хурга бордож маханд тушаах нь их ашигтай байна аа яагаад гэвэл хурга нэг настай

малын хорогдол нас гүйцсэн малаа бодвол их байдаг бөгөөд нэг наст малаа онд мэнд оруулахад

малчид бидэнд хүндрэлтэй байдаг, ийм учраас зах зээлийн эргэлтэд оруулах нь чухал. Үүнтэй

холбогдуулж сайдаас хүсэхэд малчид бид мал махаа бэлтгэж чадаж байна. Харин борлуулах зах

зээлийн асуудал хүндрэлтэй, ийм учраас манай хоршоонд хилээр мал мах гаргах зөвшөөрөл

олгож өгөхийг хүсэхийн дээр төвлөрсөн хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуй нэгжид

хамруулж өгөхийг хүсэж байна” гэв.

Энэхүү арга хэмжээний үеэр туршилтын хурганы мах худалдан борлуулах санал авч, 20 гаруй хүн

40 гулууз захиалж борлуулалт хийлээ.

Хурганы махны амталгааны өдөрлөгт ХХАА сайд Р. Бурмаа оролцов