АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… ·...

39
1 АГУУЛГА 2-5 Нэг. Компанийн тухай Компанийн танилцуулга Компанийн бүтэц зохион байгуулалт 2018 оны онцлох үйл явдлууд 6-8 Хоёр. Компанийн засаглал Хувьцаа эзэмшигчдийн хурал Төлөөлөн удирдах зөвлөл Гүйцэтгэх удирдлага 9-18 Гурав. Үндсэн үйл ажиллагаа Үйлдвэрлэл, уул уурхайн талаар Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр ложистик, төсөл хөтөлбөрийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар 18-22 Дөрөв. Санхүү, эдийн засгийн үзүүлэлт Эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар Худалдан авалт, ил тод байдлын талаар 22-23 Тав. Компанийн ipo ба хувьцаа 24-29 Зургаа. Нийгмийн хариуцлага, орон нутаг хамтын ажиллагаа Байгаль орчин, усны хэрэглээний талаар Нийгмийн хариуцлага, орон нутаг, хамтын ажиллагааны талаар 29-31 Долоо. Олон нийтийн харилцаа, мэдээллийн технологи Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны талаар Мэдээлэл, технологийн талаар 31-36 Найм. Захиргаа, удирдлага, хууль эрх зүй Захиргаа, удирдлага, тогтоол шийдвэрийн биелэлтийн талаар 37-39 Ес. Хүний нөөц, сургалт, нийгмийн асуудал

Transcript of АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… ·...

Page 1: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

1

АГУУЛГА

2-5 Нэг. Компанийн тухай Компанийн танилцуулга Компанийн бүтэц зохион байгуулалт 2018 оны онцлох үйл явдлууд

6-8 Хоёр. Компанийн засаглал Хувьцаа эзэмшигчдийн хурал Төлөөлөн удирдах зөвлөл Гүйцэтгэх удирдлага

9-18

Гурав. Үндсэн үйл ажиллагаа Үйлдвэрлэл, уул уурхайн талаар Борлуулалт, маркетингийн талаар

Дэд бүтэц, тээвэр ложистик, төсөл хөтөлбөрийн талаар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар

18-22 Дөрөв. Санхүү, эдийн засгийн үзүүлэлт

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар

Худалдан авалт, ил тод байдлын талаар

22-23

Тав. Компанийн ipo ба хувьцаа

24-29 Зургаа. Нийгмийн хариуцлага, орон нутаг хамтын ажиллагаа Байгаль орчин, усны хэрэглээний талаар Нийгмийн хариуцлага, орон нутаг, хамтын ажиллагааны талаар

29-31 Долоо. Олон нийтийн харилцаа, мэдээллийн технологи Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны талаар Мэдээлэл, технологийн талаар

31-36

Найм. Захиргаа, удирдлага, хууль эрх зүй

Захиргаа, удирдлага, тогтоол шийдвэрийн биелэлтийн талаар

37-39

Ес. Хүний нөөц, сургалт, нийгмийн асуудал

Page 2: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

2

НЭГ. КОМПАНИЙН ТУХАЙ

Компанийн танилцуулга

Оноосон нэр “Эрдэнэс-тавантолгой” хувьцаат компани

Үйл ажиллагааны

чиглэл

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт

Компанийн албан ёсны

хаяг

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж,

финанс төв

Утас: 976-70118585

Факс: 976-70119595

И-мэйл: [email protected]

Вэб сайт: www.erdenestt.mn

Фэйсбүүк: “erdenes tavan tolgoi” jsc

Компанийн удирдлага Туз-ийн дарга: Мянгаагийн Баяраа

Гүйцэтгэх захирал: Баттулгын Ганхуяг

Үүсгэн байгуулагдсан

огноо

2010 оны 12 сарын 23-ны өдөр

Алсын хараа

Дэлхийн жишиг уурхай Эрдэнэс-Тавантолгой

Эрхэм зорилго

Бид сайн чанарын нүүрсний “Таван Толгой” брэндийн бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, нээлттэй, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээнэ.

Үнэт зүйлс

- Чадварлаг мэргэшсэн боловсон хүчин

- Тогтвортой хөгжил

- Харилцан итгэлцэл

- Орчин үеийн өндөр хүчин чадалтай технологи

Page 3: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

3

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулагдаж 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр тус компани MV-011943, MV-016883, MV-0168818, MV-016882, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаар бүхий 8 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Сайн чанарын нүүрсний “Тавантолгой” брендийн бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, нээлттэй, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсан тэргүүлэх компани болох эрхэм зорилгыг манай компани өмнөө тавин ажиллалаа.

Тавантолгойн орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-хараат, Ухаа худаг гэсэн 6 үндсэн хэсгээс бүрддэг. Цанхи, Ухаа худгийн талбайд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцогийн талбайд урьдчилсан хайгуул, Онч хараат, Бор толгой талбайд эрэл, үнэлгээний ажил тус тус хийгдээд байна.

Норвест компанийн Олон улсын ЖОРК ангилалд шилжүүлж хийсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн орд нь нийт 8 тэрбум буюу түүнээс дээш тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдлоо.

Компанийн бүтэц, зохион байгуулалт

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан нь компанийн засаглалыг сайжруулах, удирдлагын шат дамжлагыг багасгаж уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн, зохион байгуулалт /схем/-ыг дор дурдсанаар үзүүлэв.

Page 4: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

4

Онцлох үйл явдлууд

Компанийн өмнө 2018 онд дэвшүүлэн тавьсан зорилт, төлөвлөгөөт зорилтууд амжилттай биелэгдэж, санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд дээшилж, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ажиллагсадын нийгмийн асуудал үе шаттай шийдвэрлэгдэж, компанийн нийгмийн хариуцлага сайжирч, амжилт бүтээлээр дүүрэн жил болсоныг тэмдэглэж үр дүнг товч танилцуулья.

- “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтын 2 дугаарт эрэмблэгдлээ.

- Компани нүүрс олборлолт, борлуулалтаараа 2017, 2018 онд дараалан Монгол Улсдаа тэргүүлж, санхүүгийн хувьд Монголын тэргүүлэх компани болон бүртгэгдсэн.

- Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдлийг шилжүүлэн, 2018 оны 10 дугаар сард зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлж барагдуулсан. Компани Монгол улсын Хөгжлийн Банк болон Чалко компанийн зээлийг бүрэн барагдуулснаар гадаад, дотоодод ямар ч өргүй боллоо.

- Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia - 2018” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон “Шилдэг бүтээмж" шагналын эзэд боллоо.

- Компани 2018 онд үнийн зөв бодлого баримталж, менежмент, зохион байгуулалтаа сайжруулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 13.1 сая тонн нүүрс борлуулж, 1.986.9 тэрбум төгрөгийн орлого олсноор Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан 2018 оны борлуулалтын орлогын төлөвлөгөөг 58 хувиар давуулан биелүүллээ. Компанийн энэ онд олборлож борлуулсан нүүрс нь Монгол Улсын нүүрсний экспортын 38 хувийг бүрдүүлж байна.

- Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани боллоо.

- Компани 2018 онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон амжилтыг үзүүллээ. Компанийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 46,055 сая тонн нүүрс олборлож 43,7 сая тонн буюу 4,69 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий нүүрсийг борлуулаад байна.

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудын хүрээнд мөрдөх журам, горимуудыг багцаар нь шинэчлэн батлуулж, Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын “CRM” хөтөлбөрийг нэвтрүүллээ.

- Ажилчдын үндсэн цалинг 2018 онд хоёр үе шаттайгаар 21 хувиар нэмэгдүүлсэн

нь тэдний урмыг сэргээж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо.

Энэ онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосонтой холбогдуулан нийт ажилтнууддаа

бүтээмжийн урамшуулал 500.000 төгрөгийг хүн тус бүрт олголоо. Компанийн

ажилтнуудад 2018 оны 12 сарын 25-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/768 тоот

тушаалаар 13 дахь сарын шагналт цалинг ажилтны ажилласан жилийг харгалзан 4-6

сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олголоо.

Page 5: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

5

- Компанийн хамт олон 2018 онд борлуулалтын орлогын төлөвлөгөөг 58 хувиар давуулан биелүүлж, жилийн эцсийн гүйцэтгэлээр 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж цэвэр ашгийн батлагдсан төлөвлөгөөг 2,4 дахин, мөн улсын төсөвт 478,8 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлснээр батлагдсан төлөвлөгөөг 68 хувиар тус тус давуулан биелүүлсэн сайхан амжилтыг үзүүллээ. Ингэснээр 1072 хувьцааны ногдол ашиг өгөх санхүүгийн суурь бүрдэж, бэлтгэл ажил хангагдаж байна.

- Тавантолгойн ордын өмнөх судалгааны ажлуудыг нэгтгэн, нөөц орхигдсон болон давхардсан хэсгүүдийн зөрүүг арилган нэгдсэн байдлаар нүүрсний нөөцийг өмнөх ерөнхийлөн тооцоолсон нөөцийн хэмжээнээс 300 сая тонноор нэмэгдүүллээ.

- Хариуцлагатай уул уурхай хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга, Цогтцэций сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг анх удаа байгуулсан нь нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээ болсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймаг, Цогтцэций сумыг хөгжүүлэхээр орон нутагтай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр ажлуудыг эхлүүллээ.

- 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулснаар тайлант хугацаанд нийт 15.856 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 2800 иргэнийг сургалтанд хамруулсны зэрэгцээ 1800-1072 лавлах утсаар 47.408, албан ёсны фейсбүүк хуудсаар давхардсан тоогоор 1.532.416 иргэн уг төвтэй холбогдож, зохих мэдээллийг авсан байна. Энэ нь хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлж, компаний үйл ажиллагааны үнэн зөв, бодит мэдээллийг түгээх үр дүнтэй арга хэмжээ болсон.

Page 6: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

6

ХОЁР. КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

Хувьцаа эзэмшигчдийн хурал

Компани хувьцаа, эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг 2018 онд нийт 4 удаа зохион байгуулсан.

Хурал зохион байгуулагдсан хугацаа

1. 2018.04.27 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2. 2018.09.26 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит ээлжит бус хурал 3. 2018.10.08 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит ээлжит бус хурал 4. 2018.10.19 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит ээлжит бус хурал

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн 2017 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн дүгнэлтийг батлах, хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайланд тусгах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох, хараат бус гишүүдийг сонгох асуудлуудыг тус тус хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

Төлөөлөн удирдах зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хувьцаа эзэмшигчдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч 7, хараат бус 4, нийт 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүд буюу Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлаар төрийн төлөөллийн болон хараат бус гишүүдийг тус тус шинэчлэн томилсон.

Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллагын үүргийг хэрэгжүүлж, Таван толгойн нүүрсний ордод ашиглалт явуулах, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр Компанийн хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, компанийн гүйцэтгэх удирдлагыг удирдлага, чиглэлээр хангаж ажилласан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо,

Цалин урамшууллын хороодын бүрэлдэхүүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан.

Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд 4 хуулийн 27 заалт, 24 тогтоол шийдвэрийн 33 заалтын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөл нь тайлант хугацаанд нийт 21 удаа хуралдаж компанийн төсөв, төлөвлөгөө батлах, тодотгол хийх, аудитын дүгнэлтийг хэлэлцэх, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, компанийн бүтэц, орон тооны өөрчлөлтийг батлах, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх, зөвлөлийн дэргэдэх дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн 42 гаруй шийдвэрийг гарган ажилласны хэрэгжилт 100 хувьтай хангагдлаа.

Page 7: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

7

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар үзүүлэв.

М.Баяраа У.Бямбасүрэн Г.Нандинжаргал Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

С.Наранцогт Р.Мэргэн Б.Ганхуяг Төлөөлөн удирдах Төлөөлөн удирдах Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн зөвлөлийн гишүүн зөвлөлийн гишүүн

Ц.Баяр-Эрдэнэ Ц.Ганболд П.Өлзийнаран Төлөөлөн удирдах Төлөөлөн удирдах Төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүн зөвлөлийн хараат бус зөвлөлийн хараат бус гишүүн гишүүн

Р.Бурмаа Х.Болор-Эрдэнэ

Төлөөлөн удирдах зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хараат бус гишүүн

Page 8: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

8

Гүйцэтгэх удирдлага

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2017-2020 оны Бизнес төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилттой уялдуулан компанийн төсөв, хөрөнгийн эх үүсвэрийн боломжид тулгуурлан үндсэн үйлдвэрлэл, уулын ажил, геологи хайгуул, маркетинг, борлуулалт, худалдан авах ажиллагаа, стратеги төлөвлөлт, IPO, хувьцаа, эдийн засаг, санхүү бүртгэл, дэд бүтэц, төсөл хөтөлбөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр 2018 онд нийт 6 зорилтын хүрээнд 123 ажил, арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ.

Компанийн дүрмийг шинэчилсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн дотоод журам, дагалдах 19 журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 40 гаруй багц журам нийт 59 журмыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулан мөрдөж байна. Компанийн Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирлээ. Үүнд:

- Компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах ажлын хүрээнд захирлын зөвлөлийн хурал 12 удаа хуралдаж, 31 асуудал хэлэлцэн, шийдвэрлэсний гадна удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 22 удаа хийж, 89 үүрэг даалгавар өгөгдсөний гүйцэтгэл бүрэн хангагдсан.

- Захирлын зөвлөлийн хурлын томоохон шийдвэрүүдээс дурдвал: Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай, Компанийн 2019 оны төсвийн төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Компанийн 2018 оны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэн амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж, урамшуулах, зэрэг асуудлуудыг нэрлэж болно.

- Компанийн засаглалыг сайжруулж олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх компанийн нэр хүндийг дээшлүүлэх, сурталчлах зорилгоор Олон нийтийн зөвлөлийг, уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс ашигтай эцсийн бүтээгдэхүүн гаргах хүрээнд зөвлөх чиг үүрэг бүхий Эрдэмтэдийн зөвлөлийг байгуулан хамтран ажиллалаа.

- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг хүний нөөцийн тавигдах шаардлагын дагуу өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан цогцоор боловсруулаад байна.

- Шилэн дансны тухай” хууль болон “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын дагуу 5 төрлийн мэдээллийг www.shilendans.gov.mn сайтад, 11 төрлийн мэдээллийг компанийн www.erdenestt.mn сайтад тогтмол байршуулан ажиллалаа.

Page 9: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

9

ГУРАВ. КОМПАНИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үйлдвэрлэл, уул уурхайн үйл ажиллагааны талаар

2018 онд Цанхийн уурхайгаас 11.1 сая тн нүүрс олборлож, 59.6 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэснээр нүүрс олборлолтыг 2017 оныхоос 110 хувь, уулын цулын ажлыг 110 хувиар тус тус нэмэгдүүлэн ажиллалаа. Тухайлбал, Цанхийн зүүн уурхайгаас 7.06 сая тн нүүрс олборлож, 41.5 сая м3 уулын цулын ажил, Цанхийн баруун уурхайгаас 4 сая тн нүүрс олборлож, 18 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэсэн.

Цанхийн уурхайн нийт уулын ажлын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг харуулбал,

Уулын ажлын гүйцэтгэл

Нүүрс (сая тн)

Хөрс (сая м3)

Уул цул (сая м3)

Борлуулалт (сая тн)

2018 он Төлөвлөгөө 10 53.5 60.6 10.5

Гүйцэтгэл 11.1 51.7 59.6 13.0

ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ГҮЙЦЭТГЭЛ

2017 он 26,750 27,642 5,920 5,381 405 5,786 30,979 31,775 125020.95

/2010-2015/ - 4,496 811 5,307 1,665 677 2,342 3 1

1-р сар 1,800 1,730 200 299 - 299 1,943 1,943 - - 698 93 790 1,266 585 1,850 3 1

2-р сар 1,570 1,571 250 251 0 251 1,749 1,750 - - 612 54 666 905 531 1,436 3 1

3-р сар 1,700 1,719 300 285 15 301 1,914 1,933 91 - 612 73 685 578 473 1,051 3 1

4-р сар 2,700 2,703 550 563 11 574 3,093 3,113 79 - 527 164 692 613 320 934 3 1

5-р сар 2,750 2,728 550 733 25 759 3,143 3,270 68 - 638 85 723 709 260 969 3 1

6-р сар 3,965 4,480 750 834 121 955 4,501 5,162 - - 705 35 740 837 346 1,184 3 1

7-р сар 3,950 4,731 650 644 33 677 4,414 5,215 - - 387 3 391 1,095 376 1,470 3 1

8-р сар 3,800 4,092 525 593 34 627 4,175 4,540 - - 359 1 360 1,328 409 1,737 3 1

9-р сар 3,293 3,715 289 357 30 386 3,499 3,991 - - 1,049 44 1,093 636 395 1,031 3 1

10-р сар 3,071 2,840 600 869 74 943 3,500 3,514 - - 1,024 3 1,027 482 465 947 3 1

11-р сар 4,036 4,088 650 490 96 586 4,500 4,507 - - 321 20 342 651 540 1,191 3 1

12-р сар 2,124 2,125 705 692 14 705 2,628 2,629 - - 924 17 941 419 537 956 3 1

Өссөн дүн 34,759 36,521 6,019 6,610 453 7,063 39,058 41,566 68 - 7,856 594 8,449 419 537 956 3 1

Коксж

их н

үүрс

Уга

асан к

оксж

их н

үүрс

Эрчим

хүчний

Нийт

Коксж

их н

үүрс

Эрчим

хүчний

Нийт

Төл

өвл

өгө

ө

Гүйцэтгэ

л

Цага

ан х

ад

Коксж

их

Цагаан

хад

дахь

нүүрс,

мян тн

Төл

өвл

өгө

ө

Гүйцэтгэ

л

Төл

өвл

өгө

ө

Коксж

их н

үүрс

Эрчим

хүчний

Нийт

2018 о

н

Хөрс хуулалт,мян

м³Нүүрс олборлолт, мян тн

Уулын цул,мян

м³У

ланд

дэвссэн э

рчим

хүчний

нүүрсний ү

лд

эгд

эл

, м

ян т

н

Нүүрс ачилт, мян тнАгуулахын үлдэгдэл,

тн

Page 10: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

10

ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ГҮЙЦЭТГЭЛ

Тавантолгойн ордын нөөцийг анх удаа нэгтгэн тооцоолж тайланг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүллээ. Уг ордын нөөцийн нэгтгэл тайлангаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь Тавантолгойн ордын өмнөх судалгааны ажлуудыг нэгтгэн, нөөц орхигдсон болон давхардсан хэсгүүдийн зөрүүг арилган нэгдсэн байдлаар нүүрсний нөөцийг өмнөх ерөнхийлөн тооцоолсон нөөцийн хэмжээнээс 300 сая тонноор нэмэгдүүлж УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн СТР/18-03-01 дүгнэлтээр баталгаажууллаа.

Тавантолгойн ордын 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн Цанхийн хэсгийн ашиглалт, Бортээгийн хэсгийн нарийвчилсан хайгуулын ажлын суурин боловсруулалтын ажлыг гүйцэтгэсэн. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын 15,000 тууш метр, Бортээг-Оорцогийн хэсгийн нарийвчилсан хайгуулын 62,300 тууш метрийн өрөмдлөг, геофизикийн ажлыг эхлүүлж ажлын явц 50 хувьтай байна.

Цанхийн хэсгийн 13,000 тууш метрийн ашиглалтын хайгуулын үр дүнг боловсруулан Цанхийн зүүн болон баруун хэсгийн геологийн болон нүүрсний чанарын 3 хэмжээст моделийг 2023 оны хүрээгээр боловсруулж дуусгасан.

Ко

ксж

их н

үүр

с

Эр

чи

м х

үчн

ий

Ни

йт

2017 он 20,195 19,221 4,313 3,695 622 4,317 23,276 22,304 7 86,655.3

/2013-2015/ 2,929 249 3,179 1,023 706 1,729 5 - 5

1 сар 1,500 1,500 250 245 13 259 1,679 1,685 - - 430 - 430 838 719 1,557 5 - 5

2 сар 1,420 1,420 250 250 - 250 1,599 1,599 9 - 117 15 132 972 712 1,684 5 - 5

3 сар 1,292 1,308 150 150 - 150 1,400 1,415 - 79 541 83 624 581 630 1,211 5 - 5

4 сар 1,450 1,452 220 254 - 254 1,607 1,634 23 49 241 165 406 593 488 1,081 5 - 5

5 сар 1,204 1,250 600 797 64 861 1,633 1,864 - - 317 338 654 1,073 214 1,288 5 - 5

6 сар 80 80 154 154 - 154 189 189 13 - 306 46 351 934 169 1,103 5 - 5

7 сар - - - - - - - - 17 - 177 91 268 766 86 852 5 - 5

8 сар 315 - 193 194 - 194 452 138 19 - 129 38 168 843 54 897 5 - 5

9 сар 1,765 1,426 722 543 77 620 2,281 1,869 32 - 524 3 527 894 128 1,022 5 - 5

10 сар 2,468 2,616 535 590 163 754 2,850 3,154 - - 506 5 512 978 285 1,264 5 - 5

11 сар 2,954 2,300 470 118 58 176 3,290 2,426 - - 222 - 222 875 343 1,218 5 - 5

12 сар 2,870 1,870 275 275 - 275 3,066 2,066 - - 347 - 347 802 343 1,145 5 - 5

Нийт 17,318 15,223 3,819 3,570 375 3,946 20,045 18,041 112 49 3,857 784 4,641 802 343 1,145 5 - 5

Ни

йт

Гүй

цэтгэл

Эр

чи

м х

үчн

ий

Ни

йт

Эр

чи

м х

үчн

ий

Ко

ксж

их н

үүр

с

Ко

ксж

их

Эр

чи

м х

үчн

ий

Ни

йт

Ко

ксж

их н

үүр

с

Агуулахын

үлдэгдэл, мян тн

Цагаанд хад

дахь нүүрс,

мян тнТ

өл

өв

лө

гө

ө

Тө

лө

вл

өгө

ө

Гүйцэтгэл

Тө

лө

вл

өгө

ө

Гүй

цэтгэл

20

18

он

Хөрс

хуулалт,мян м3 Нүүрс олборлолт, мян тн

Уулын цул, мян

м3

Авто ж

ингээр ж

инл

эгд

эж

актаар

бүртгэсэн н

үүрс,

мян т

н

Ул

анд

дэвссэн э

рчим

хүчний

нүүрсний ү

лд

эгд

эл

, м

ян т

н

Нүүрс ачилт, мян

тн

Page 11: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

11

Цанхийн Баруун болон Зүүн уурхайн уулын ажлын 2019 – 2023 оны дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүнд:

- Цанхийн уурхайн нүүрсний модель боловсруулсан. Майкромайн програмаас Минекс програмд хөрвүүлсэн.

- Цанхийн зүүн уурхай 2.5 жилийн хугацаан дахь ил уурхайн оновчтой хүрээг тогтоосон.

- Цанхийн зүүн уурхайн 2019-2021 он хүртэлх сар бүрийн буюу календарчилсан дэлгэрэнгүй төлөвлөлтийг Минекс программаар боловсруулан ажиллаж байна.

2018 оны төлөвлөсөн болон гүйцэтгэсэн хайгуулын ажлын дэвсгэр зураг

Борлуулалт, маркетингийн талаар

Эрдэнэс-Тавантолгой ХК нь 2018 оны борлуулалтын төлөвлөгөөг 25 хувиар, төвлөрүүлэх орлогын хэмжээг 66 хувиар тус тус давуулан биелүүлсэн.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны сар бүрийн борлуулалтыг графикаар үзүүлбэл: (мян.тн)

Page 12: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

12

Цанхийн уурхайгаас 2018 оны 1 дүгээр улиралд 3.3 сая тонн нүүрс, 2-р улиралд

3.6 сая.тонн нүүрс, 3-р улиралд 2.8 сая.тн нүүрс, 4-р улиралд 3.4 сая тонн нүүрс тус тус

борлуулж, экспортлосон нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт юм.

2018 онд борлуулсан 13.1 сая тонн нүүрснээс Чалко компанид 3.47 сая тонн нүүрс, Цанхийн баруун, зүүн уурхайн уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гурвалсан гэрээний хүрээнд 1.7 сая тонн нүүрс, сонгон шалгаруулалтаар байгуулсан гэрээнүүдийн хүрээнд 7.9 сая тонн нүүрсийг нийлүүлсэн байна.

Цанхийн уурхайн борлуулалт /ӨЖМҮ-Өмнөх жилийн мөн үе/ (мян.тн)

Тус компани 2017 онд нийт 8.5 сая.тн нүүрс борлуулж, 1.18 их наяд төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж байсан бол 2018 онд 13.1 сая тонн нүүрс борлуулж, 1.99 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь борлуулсан нүүрсний хэмжээ 1.5 дахин, борлуулалтын орлогын хэмжээ 1.7 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.

Он тус бүрээр харьцуулсан үзүүлэлтийг графикаар үзүүлбэл,

Page 13: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

13

Компани нь 2011-2017 онуудад нийт 30.6 сая тонн нүүрс борлуулж, 2.7 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол зөвхөн 2018 онд 13.1 сая тонн нүүрс борлуулж, 1.99 их наяд төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх жилүүдийн дундаж борлуулалтын хэмжээнээс 3 дахин, дундаж орлогын хэмжээнээс даруй 5 дахин өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2018 онд нүүрсний зах зээл ерөнхийдөө тогтвортой байлаа. Зорилтот зах зээлийн коксжих нүүрсний дундаж үнийг илэрхийлдэг ”CR China Coking Coal Price Index”-тэй доорх графикаас танилцана уу.

CR China Coking Coal Price Index

Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнийг 2017 оны хаалтын үнэ буюу 68.1 ам.доллараас шат дараатай, тодорхой хэмжээгээр өсгөж, нүүрсийг тонн тутмыг нь 68.1-72.2 ам.долларын хооронд борлуулж, экспортолсон.

Баруун Цанхийн борлуулалтын үнэ /ам.доллар/

Цанхийн Зүүн уурхайгаас БНХАУ-ын төрийн өмчит Чалко Трейдинг Хонконг компанид нийлүүлж буй нүүрсний үнийг тус компанитай хэлэлцээр хийсний үр дүнд 3 орчим хувиар өсгөж, индекс тооцох аргачлалыг түр түтгэлзүүлэх замаар 59.33-61 ам.долларын хооронд нийлүүлж ажилласан. Мөн улирал тутам үнэ тогтоодог индекс тооцох аргачлалын индексийн сагсанд нэг индекс шинээр нэмж оруулж аргачлалыг боловсронгуй болгож, үнийг өсгөж чадсанаар 2019 оны 1 дүгээр улиралд мөрдөх үнийг компанийн түүхэнд анх удаагаа 63.32 ам.долларт хүргэсэн.

1438.71493.2

14261553.5

1000

1200

1400

1600

CR China Coking Coal Price Index

68.169.2

71.272.2

6062646668707274

2018.Q1 2018.Q2 2018.Q3 2018.Q4

Баруун Цанхийн үнэ

http://www.sxcoal.com

Page 14: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

14

БНХАУ-ын Чалко компанийн үнэ /ам.доллар/

Зорилтот зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний импортын хэмжээ өмнөх жилээс 4.8 сая тонноор буурч 65.1 сая тонн болж Монгол улсаас 26.9 сая тн коксжих нүүрс экспортлосон нь тус улсын коксжих нүүрсний нийт импортын 41 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Зорилтот зах зээлийн коксжих нүүрсний импортыг үзүүлбэл, /сая тн/

Доорх хүснэгтээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь харагдах бөгөөд зөвхөн 2018 онд экспортолсон нүүрс нь Монгол улсын нүүрсний нийт экспортын 38 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

Монгол Улсын нүүрсний экспорт /сая тн/

59.33

61 61 61

57.04

61

59.35 59.24

63.34

56

58

60

62

64

2018.Q1 2018.Q2 2018.Q3 2018.Q4 2019.Q1

Чалко-ийн түр үнэ Чалко-ийн индексийн үнэ

20 19.1 15.4 14.8 12.723.6 26.3 26.9

44.7

53.5

75.4

62.448 59.3

69.9

65.145%

36%

20%24%

26%

40%

38%

41%

0%

10%

20%

30%

40%

50%

0

20

40

60

80

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Монгол Бусад Нийт МУ-ын эзлэх хувь

0.3 2.4 1.6 5.6 4.2 7.7 8.5 13.1

21.3 20.918.2 19.5

14.4

25.8

33.4 34.8

1%

11%9%

29% 29% 30%

25%

38%

0%

10%

20%

30%

40%

0

10

20

30

40

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

ЭТТ экспорт Бусад МУ-ын экспорт ЭТТ-ийн эзлэх хувь

Page 15: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

15

Дэд бүтэц, тээвэр ложистик, төсөл, хөтөлбөрийн талаар

Тайлант хугацаанд нийт 50 худалдан авагчтай байгуулсан 63 борлуулалтын гэрээний хүрээнд 168 тээврийн компанийн 13,147 тээврийн хэрэгсэлд 13,090,059.2 тн (189,269 рейс, хоногт дунджаар 39,192 тн нүүрсийг 567 тэвшинд) нүүрсийг ачиж экспортлосон.

Энэ хугацаанд Гаалийн ерөнхий газарт гаалийн хураамжийн төлбөрт нийт 17.5 тэрбум, лац ломбоны төлбөрт 136.3 сая, манифестын төлбөрт 163.37 сая төгрөгийг төвлөрүүлж, мөн 120,000 ширхэг манифест болон 100,000 ширхэг лац ломбыг Гаалийн ерөнхий газраас авч уурхайд хүргүүлэн нүүрс экспортыг тасалдуулахгүй, хэвийн тогтвортой байдлаар явуулах нөхцлийг ханган ажилласан.

Өмнөх онтой харьцуулахад ачиж тээвэрлэсэн нүүрсний хэмжээ 54 хувиар, гаалийн хураамжинд төвлөрүүлсэн орлого 41 хувиар, борлуулалтын гэрээний тоо 36 хувиар, тээврийн компанийн тоо 82 хувиар, ачилтад хамрагдсан тээврийн хэрэгслийн тоо 91 хувиар тус тус өссөн байна.

Эдгээрийг схемчлэн үзүүлбэл,

Барилга байгууламж, цахилгаан хангамж, зураг төсөв зэрэг дэд бүтцийн ажлын хүрээнд компани 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгагдсан дор дурдсан томоохон ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

- Шинээр баригдах ажилчдын хотхон, захиргааны барилга, нүүрсний

лабораторийн барилгуудыг дулаанаар хангах уурын зуухны холбогдох тооцоо, судалгаануудыг хийж дуусгасан.

46

92

6.8

63

168

13

-20

30

80

130

180

Борлуулалтын гэрээний тоо Тээврийн компанийн тоо Тээврийн хэрэгслийн тоо /мянга/

Борлуулалтын гэрээ байгуулсан, Тээвэр гүйцэтгэсэн компаниудын болон тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт

2017.01-2017.12 2018.01-2018.12

36%

82%өсөлт

91%өсөлт

8.512.4 13.1

17.5

0

10

20

Ачиж, тээвэрлэсэн нүүрс /сая.тн/ Гаалийн хураамжийн орлого /тэрбум.₮/

Ачиж, тээвэрлэсэн нүүрсний болон Гаалийн хураамжинд төвлөрүүлсэн орлогын хэмжээ

2017.01-2017.09 2018.01-2018.09

54%-ийнөсөлт

41%-ийнөсөлт

Page 16: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

16

- Уурхайн спорт заалны барилга угсралтын ажлыг дуусгаж ашиглалтад оруулсан.

- Уурхайн гаалийн хяналтын бүсэд манифестийн барилга угсралтын ажлыг

гүйцэтгэж дуусгасан.

- Уурхайн оффисыг холбох TTJVCO ХХК–ийн 35/6 кВ-ын дэд өртөөнөөс 1 км 6 кВ-ын агаарын шугам, 6 кВ-ын 400 кВА чадалтай дэд өртөөг барьж ашиглалтад оруулсан. Энэ ажлыг гүйцэтгэснээр цахилгааны зардал 3,5 дахин буурсан.

- Бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын даалгаврыг

боловсруулсан. Зураг төсөв боловсруулах явцад зураг, төсөвт өөрчлөлт орсон тул нэмэлтээр хийгдэх ажлуудтай холбоотой тооцоо судалгааг гүйцэтгэгч компанид гаргаж өгч зөвшилцөн ерөнхий дүгнэлт гаргуулан ажилласан.

- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн хатуу

хучилттай авто замтай холбох нүүрс тээврийн 8.2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

- Уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 16 км хатуу хучилттай авто замын зураг

төсөл боловсруулах ажил тендер шалгаруулалтын шатандаа явж байна. Ажлын даалгавар болон авто замын трассыг батлуулсан бөгөөд авто замын барилга угсралтын ажлыг 2019 оны 3 дугаар улиралд эхлүүлж 2020 оны 4 дүгээр улиралд дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

- “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн параллель 250 км авто зам, “Барууннаран-Цагаандэл уул” чиглэлийн 270 км авто зам, “Тавантолгой-Ханги” чиглэлийн 435 км авто зам, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн авто замыг ашиглалтанд оруулахаар бэлтгэл зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

- Төсөл, хөтөлбөрийн хүрээнд компани 2018 онд Нүүрс баяжуулах үйлдвэрийн,

Усан хангамжийн, Конвейерийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр зохих ажлыг хийж, бэлтгэлийг хангууллаа. Тухайлбал, Хуурай аргаар нүүрсийг баяжуулах төслийг Японы Нагата инженеринг компанитай хамтран хэрэгжүүлэхээр үйлдвэрийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тооцож компанийн 2019 оны төсөвт тусгууллаа.

- Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглахад Загийн усны хоолойн ордын гүний

уснаас 63,5 л/сек ус ашиглахаар Галба өөш долоодын сав газрын захиргаанаас холбогдох зөвшөөрлийг авсан. Ус дамжуулах хоолойн ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хороо байгуулагдан тендерийн үйл ажиллагаа явагдаж байна. Цанхийн баруун уурхайн хөрс тээвэрлэлтэд Конвейерийн систем нэвтрүүлэхээр ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Page 17: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

17

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагуудын хүрээнд мөрдөх журам, горимуудыг дахин боловсруулалт хийн 40 гаруй журмыг шинэчлэн батлуулсан. Олон улсын Эрсдэлийн удирдлагын хөтөлбөр /CRM/ -ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 18-нд компанийн төв байр болон уурхайн нийт ажилтнууд, гэрээт компанийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлага, ач холбогдол, гарах үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийн сургалт зохион байгуулж 313 ажилтаныг хамрууллаа. Мөн Засвар механикийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс хамтран хяналтын хуудас бөглөх дадлага сургалтыг амжилттай зохион байгуулж уурхайн операторуудын ур чадвар олон улсын жишигт хүрсэн.

Гэрээт компаниудын 2018 оны үйл ажиллагаанд KPI үнэлгээ, дүгнэлт гаргаж баталгаажууллаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт, шалгалтаар бага эрсдэлтэй үнэлгээ авч ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргууллаа.

Цанхийн уурхайд аюулыг мэдээлэх болон бусад аяныг хэрэгжүүлэн, осол болон осол дөхсөн тохиолдол, өмчийн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлж ажилласан.

Үндсэн болон гэрээт компанийн нийт 22 ажлын байранд давхардсан тоогоор 89 удаагийн үзлэг зохион байгуулж илэрсэн аюул болон үл тохирлын шалтгааныг судалж дутагдал зөрчлүүдийг арилгах ажлыг зохион байгууллаа.

Мэдээний төрөл Нийт

АМХ 569

Ажлын байрны үзлэг 59

Эрсдэлийн үнэлгээ хийгдсэн ажил 19

Page 18: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

18

Нийт ажлын байруудад мэргэжлийн байгууллагаар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан ажлын байр, амрах орчны нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор хор саармагжуулах бүтээгдэхүүнийг олгож, улирлын нөхцөлд тохируулан хоолны нэр төрлийг олшруулан ажиллалаа.

ДӨРӨВ. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр

Компанийн 2018-2023 оны стратеги төлөвлөгөөний эдийн засгийн тооцоонд төмөр зам, цахилгаан станцын төслүүд болон IPO-ийн асуудлуудын талаар нэмэлт өөрчлөлт орууллаа.

Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан 2018 оны борлуулалтын орлогын төлөвлөгөөг 58 хувиар давуулан биелүүлж, жилийн эцсийн гүйцэтгэлээр 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж батлагдсан цэвэр ашгийн төлөвлөгөөг 2.4 дахин давуулан биелүүлсэн. Мөн улсын төсөвт 478.8 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлснээр батлагдсан төлөвлөгөөг 68 хувиар давуулан биелүүллээ.

Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж өмнөх жилүүдэд төвлөрүүлсэн татварын хэмжээтэй дүйцэхүйц үзүүлэлт боллоо.

Монгол Улсын Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийг бүрэн төлж барагдуулснаар компани гадаад, дотоодод зээлийн өр төлбөргүй болсон.

ТАТВАР ХУРААМЖ, тэр.төг ЦЭВЭР АШИГ, тэр.төг

72.2

235.5

478.8

284.8

2016 2017 2018 2018 төсөв(198.8)

461.1

807.6

335.4

2016 2017 2018 2018 төсөв

Page 19: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

19

Батлагдсан төсвийн хүрээнд компанийн худалдан авалт, ажилтнуудын томилолт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад хяналт тавьж бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах нийт 751 захиалгын хуудас, 182 удаагийн томилолтын төсөв, сургалт, уулзалт, олон нийтийн арга хэмжээний 155 удаагийн захиалгыг тус тус төсвийн дагуу боловсруулж шийдвэрлэсэн. Төсвийн гүйцэтгэл, биелэлтийг улирал бүр гаргаж, төсөв хэтэрсэн хэмнэсэн шалтгааныг тодруулан холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Үйлдвэрлэлийн өртөг тооцох, зардлын норм норматив боловсруулж, мөрдүүлэх ажлын хүрээнд:

- Исэлдсэн нүүрсний цэвэр боломжит үнэ цэнийн тооцоолол, коксжих нүүрсний өртгийн гүйцэтгэлийг улирал бүр тус тус гаргасан.

- Үнийн тарифын тооцоо судалгааг боловсруулж, уурхайд ашиглагдаж буй зарим үнэлгээг шинэчлэн тогтоосон.

- Төв оффист ашиглагдаж буй автомашины шатахууны нормыг шинэчлэн тогтоож , “Төв оффист автомашин ашиглах, сэлбэг хэрэгсэл, шатахуун, тос тосолгооны тооцоо” хийх журмыг дахин боловсруулж, батлуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөхөд чиглэсэн зорилтын хүрээнд:

- Нүүрс ачилтын техникүүдийн нэг тонн нүүрс ачих өртгийн харьцуулсан тооцооллыг боловсруулсан. Тооцооллоор өөрсдөө техник худалдан авч нүүрс ачилтын ажлыг гүйцэтгэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай тооцоо гарсан.

- Компанийн 30 жилийн эдийн засгийн үр ашгийн төсөөлөл боловсруулсан. - Цанхийн хэсэг болон Бортээгийн нөөцийг батлуулахтай холбоотойгоор

холбогдох эдийн засгийн тооцооллыг 100 жилээр гаргасан. - “Монголын төмөр зам” ХХК-тай хамтарч, Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн

төмөр замын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийн урьдчилсан, тойм тооцоог тус тус боловсруулан ажиллалаа.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн байдал, гүйцэтгэл, мөнгөн хөрөнгийн мэдээ, тайланг Монгол улсын хууль эрх зүй, олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн түвшинд боловсруулан, компанийн удирдлагууд болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангах, тэдэнд санхүү, эдийн засгийн үнэн зөв шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу уурхай болон төвийн ажлын хэрэгцээнд шаардлагатай ажил, үйлчилгээ, барааны захиалгын хуудсыг баталгаажуулах, худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материалыг хүлээн авч нягтлан бодох бүртгэлд тусгах хөрөнгийн хөдөлгөөнийг тайлагнах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг тухай бүр гүйцэтгэж ажилласан.

Татварын багц хуулиудын хүрээнд 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, ААНОАТ, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Агаарын бохирдлын тайлан, Ашигт

Page 20: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

20

малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг улирлаар, НӨАТ-ийн тайлан, Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ-ын тайланг сар бүр гаргаж цахимаар илгээн баталгаажуулж, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж ажиллалаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, ажилчдын цалин хөлс, улирлын урамшуулал, үр дүнгийн урамшуулал, хөдөлмөрийн чадвараа түр алдсан болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн тооцоог тухай бүр хийж, ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн цалингийн бичилтийг сар бүр хийн, нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу уурхай болон төвийн ажлын хэрэгцээнд шаардлагатай ажил, үйлчилгээ, барааг хүлээн авч төлбөр тооцоог гэрээний дагуу гүйцэтгэж ирсэн.

Компани 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 145.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнд: Эрдэнэс Монгол ХХК-иас 76.8 тэрбум төгрөг, нүүрсний борлуулалтын авлага 46.7 тэрбум төгрөг, Тавантолгой түлш ХХК-иас 18.6 тэрбум төгрөг, бусад компаниас 3.4 тэрбум төгрөгийн авлагууд байна.

Компани 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 320.8 тэрбум төгрөгийн өглөгтэй байна. Үүний 71.3 тэрбум төгрөг татварын өр, Цанхийн зүүн болон баруун уурхайн олборлогчийн төлбөр 56.1 тэрбум төгрөг, нөхөн сэргээлтийн нөөцийн сангийн төлбөр 31.8 тэрбум төгрөг, урьдчилж орсон орлого 106.9 тэрбум төгрөг, худалдан авагчдын барьцаа 35.0 тэрбум төгрөг болон бусад компаниудтай холбоотой 19.7 тэрбум төгрөгийн өглөг байна.

Нийт бараа материалын хувьд 6,170,932,505.73 төгрөгийн 434,577 ширхэг бараа материал тоологдохоос 14 ширхэг бичиг хэргийн материал, 20,000 төгрөгийн 1 ширхэг хангамжийн материалын дутагдал гарсаныг холбогдох эд хариуцагчаар зөрчлийг арилгуулж ажиллалаа .

Худалдан авах ажиллагааны талаар

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан төсвийн хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж компанийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт өртгийн хүрээнд худалдан авах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Худалдан авалтыг зохион байгуулахдаа ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангаж ажиллах, зах зээлийн бодит үнээр чанартай бараа материал худалдан авах, компанид үр ашигтай, хэмнэлттэй байх, хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай байх зарчмыг мөрдлөг болгон ажилласан.

Компанийн худалдан авах үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах хүрээнд 2018 онд нийт 223 ширхэг тендерийн урилгыг Зууны мэдээ, Үндэсний шуудан, Өнөөдөр, Өдрийн сонин, UB post сонинд хэвлүүлж, нүүрс борлуулалттай холбоотой нээлттэй сонгон шалгаруулалтыг компанийн www.erdenestt.mn сайтад байршуулан ажиллалаа.

Мөн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан журмын дагуу 2018 оноос эхлэн www.tender.gov.mn цахим хуудсаар

Page 21: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

21

дамжуулан тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж www.shilendans.mn цахим хуудас болон компанийн цахим хуудсаар дамжуулан худалдан авалтын төлөвлөгөө, тайлан мэдээг нийтэд ил тод мэдээлэх арга хэмжээг авч ажилласан.

Төлөвлөгөөний дагуу нийт 92 тендер шалгаруулалтаар 225,0 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний тендер зарлаж 209,4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж 15,5 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргаж ажилласан бөгөөд дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 393,8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авсан.

Худалдан авах ажиллагааны мэдээллийг хүснэгтээр харуулав.

Тендер шалгаруулалтын

журам /арга/

Батлагдсан нийт төсөв /мян. төг/

Гэрээний дүн /мян, төг/

Хэмнэлт /мян. төг/

Тендер шалгаруулалтын тоо

Цахим тендер шалгаруулал

тын тоо

1 Нээлттэй тендер

шалгаруулалт 221,763,881.6 206,792,130.7 14,971,750.9 38 38

2 Харьцуулалт 1,064,727.3 927,774.6 136,952.7 44

3 Шууд гэрээ байгуулах

1,578,288.6 1,207,656.3 370,632.3

4 Шууд худалдан

авалт 1,005,903.8 515

5

Зөвлөх үйлчилгээний

гүйцэтгэгч сонгон шалгаруулах

610,921.0 490,313.4 120,607.6 10 10

Нийт дүн 225,017,818.5 209,417,875.0 15,599,943.5 92 48

График №1

-

50,000,000.00

100,000,000.00

150,000,000.00

200,000,000.00

250,000,000.00

207,764,438.90

1,146,905.90 506,382.90 1,005,903.80

ҮН

ИЙ

Н Д

ҮН

ТӨРӨЛ

2018 оны худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ үнийн дүн, төрлөөр

Page 22: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

22

График №2

ТАВ. КОМПАНИЙН IPO БА ХУВЬЦАА

Үнэт цаасаа бүртгүүлэн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаалахад тохиромжтой хөрөнгийн биржийг сонгох харьцуулсан судалгааг дэлхийн нэр хүндтэй томоохон хөрөнгийн биржүүдийн дунд хийж, хөрөнгийн биржийг сонгох саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлсэн.

Үнэт цаас гаргах бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай 5 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж байна.

Зах зээлийн мэргэжлийн оролцогчид, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд, хөндлөнгийн шинжээчдийг тус тусын чиглэлээр дүгнэлт гаргахад шаардлагатай бүхий л мэдээлэл, баримт бичгийг бэлтгэж дундын мэдээллийн сан үүсгэн магадлан шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дотоодын болон олон улсад зохион байгуулагдсан хөрөнгийн зах зээлийн томоохон хурал, чуулга уулзалтуудад оролцож, компанийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн стратеги төлөвлөгөөний талаарх мэдээлэл, танилцуулгыг сонирхогч талуудад хүргэж ажилласан. Үүнд:

- Улаанбаатар хотод 2018 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сoal Mongolia 2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн;

- Улаанбаатар хотод 2018 оны 9 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Discover Mongolia 2018” уул уурхайн чуулга уулзалт;

- Австрали улсын Мельбурн хотод 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “IMARC 2018” олон улсын уул уурхай, эрдэс баялагийн чуулга уулзалт;

0 5 10 15 20 25 30 35 40 45 50

1

Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний төрөл

Зөвлөх үйлчилгээ Харьцуулалтын тендер шалгаруулалтын аргаар

Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар

Page 23: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

23

- ИБУИНВУ-ын Лондон хотод 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан 7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum;

- ИБУИНВУ-ын Лондон хотод 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Mines & Money London” уул уурхайн чуулга уулзалт.

“IMARC 2018” “Mines & Money London 2018”

Компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үнэ цэнийг өсгөх зорилтыг хангах ажлын хүрээнд “1072 хувьцаа, мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулсан нь хувьцааны талаархи иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, компанийн үйл ажиллагааны үнэн зөв, бодит мэдээллийг түгээх үр дүнтэй арга хэмжээ болсон.

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран Дархан-Уул, Булган, Орхон, Увс, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад зохион байгуулж иргэнд данс нээх үйлчилгээг үзүүлэн, Хөрөнгийн зах зээлийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Компанийн бүтцэд IPO хариуцсан нэгжийг бий болгон дэд захирлын удирдлаган доор ажиллуулж байгаа бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд мэдээлэл бэлтгүүлэн танилцуулна.

Page 24: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

24

ЗУРГАА. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА, ОРОН НУТАГ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Байгаль орчин, усны хэрэглээ

Байгаль орчныг хамгаалах, усны зохистой хэрэглээг бий болгох асуудал эн тэргүүний зорилт хэмээн үзэж, энэ чиглэлээр компанийн нийгмийн хариуцлагыг чиглүүлэн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018 онд байгаль орчинд учирч болохуйц сөрөг нөлөөлийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх зорилготой менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулан Цанхийн уурхайн үйл ажиллагаанд хог хаягдал, ус, тоосжилт, хөрсний элэгдэл, эвдрэл нөхөн сэргээлт зэрэг чиглэлүүдээр төрөлжсөн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллалаа.

Түүнчлэн 2018 оны байдлаар 3,414 тонн усыг мод усалгаа болон ойжуулалтын зориулалтаар, Цанхийн зүүн уурхайгаас шавхан зайлуулсан буюу шүүрлийн ус 20,617 тонн усыг тоосжилт дарах зорилгоор зам усалгаанд дахин ашигласан.

Цанхийн уурхайн цогцолбор нь говь нутгийн байгалийн онцлогийг харгалзан үзэж усны зохист хэрэглээг чухалчлан үйл ажиллагаа явуулах үүднээс үйлдвэрлэлийн болон хэрэглээний ус ашиглалтын ухаалаг, дэвшилтэт системийг нэвтрүүлэн ажилласнаар өмнөх оноос 30 хувиар бага усыг өрөмдмөл худгаас ашигласан байна.

Мөн нутаг орны ундны болон усалгааны усны хэрэглээ, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалах ажлын хүрээнд:

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон сум орон нутгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж Билгэх багийн Ухаа, Улаан, Ихэр худгууд, Цагаан-Овоо багийн Бунхант, Наран, Гоёот зэрэг нийт 6 худгийг сэргээн засварлах ажил хийгдэж дууслаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт орших Хужирын

хонхорын булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн нь тус компанийн хашиж хамгаалж байгаа 3 дахь булаг болж байна.

Булгийн эхийг хашиж хамгаалж дуусгасан байдал

Page 25: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

25

Шимт хөрсний овоолгын хэлбэржүүлэлт ба ургамалжуулалтын ажлыг амжилттай хийж байна. “Ногоон говь” хөтөлбөрийн хүрээнд нөхөн сэргээлтийн үрсэлгээний талбайг бий болгон, орон нутгийн хувиараа аж ахуй эрхлэгчдээс хайлаасны 1000 суулгац худалдан авч Цогтцэций сумын иргэдэд “Мод тарих” өдрөөр хандивлалаа. Нийт 3500 ширхэг модлог ургамлыг уурхайн оффисын гаднах талбай болон үрсэлгээний талбайд, мөн Цогтцэций сумын төвд байгуулах “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэнд чацаргана, хайлаас, бүйлс, гүйлс зэрэг 7 төрлийн 740 ширхэг модлог ургамлыг тус тус тариалсан.

Цанхийн зүүн уурхайн хөрсний 1 дүгээр овоолго дээрх 5 дугаар шимт хөрсний овоолгыг MNS 5916:2008 стандартын дагуу хэлбэршүүлэн хамгаалах ажлын хүрээнд 13.9 мянган м3 шимэрхэг хөрс, 5.7 мянган м3 сажатай хольж сайжруулсан шимэрхэг хөрс, 6.3 мянган м3 шимт хөрсийг зөөж, нийт 41.2 мянган м3 материалыг зөөн байрлуулж хэлбэржүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн тус талбай дээр салхины хаалт үүсгэх зорилгоор 500 ширхэг улиас, 250 ширхэг голт бор тариалсан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөт ажлын хүрээнд зэрлэг амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр Сийрст багийн нутагт орших Хангинахын хөндийн ан амьтдад зориулан өвс, мөс тараан байршууллаа. Өвс тараах ажилд орон нутгийн идэвхитэн байгаль хамгаалагч болон туслан гүйцэтгэгч гэрээт компанийн байгаль орчны мэргэжилтнүүдийг хамтран оролцуулсан.

Хог хаягдлын их цэвэрлэгээг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд

тусгагдсаны дагуу улирал бүр зохион байгуулан ажиллалаа. Цогтцэций сумын төвөөс урд зүгт 6 км-т орших цайны газруудын ойр орчмын хур хог хаягдал, Цогтцэций сумын төвд байрлах хуучин хогийн цэгүүдийн хог хаягдлыг техник гарган ачиж цэвэрлэн хогын нэгдсэн цэгт хүргэх ажлыг хийж гүйцэтгэсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК хог хаягдлын төлбөрт 2.766 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Хог хаягдлыг цэвэрлэж дууссаны дараах байдал

Page 26: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

26

Компани нь орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу ус, хөрс, ургамал, агаарын мониторингийн ажлыг хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна. Үүнд:

- Малчны худгийн усны түвшин хэмжих; - Тоосны унац болон ширхэглэгийн хэмжилт; - Усны тоолуурын баталгаажуулалт хийх; - Гүний усны цооногийн түвшин хэмжих; - Хийн төлөвт органик бус бохирдуулагчийн хэмжилт зэрэг болно.

Тоосонцорын хоногийн хэмжилтийг хийж гүйцэтгэх батлагдсан хуваарийн дагуу нийт 6-н цэгт (ЭТТ-3, TTJVCo-1, Хишиг арвин-2 цэгт) тогтмол хэмжилт хийж байна.

Мөн улирал тутамд худгийн ус, цэвэрлэх байгууламжаас гарсан саарал ус болон хөрснөөс дээж авч мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжилгээнд хамрууллаа.

Мониторингийн хэмжилт хийж буй байдал

Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн онцлох ажлын нэг бол Нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэхээр “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зардлын тооцоог хийж 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж нийт 18.6 тэрбум төгрөгийн төсөвт багтаан санхүүжилт олгох шийдвэрийг гаргуулсан. 2019 онд санхүүжилт олгохтой холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, зардлыг тооцоог гаргах ажлын хэсгийг Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулан ажиллаж байна.

Page 27: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

27

Орон нутаг, хамтын ажиллагаа

Компани Өмнөговь аймаг, Цогтцэций сумтай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан ажилласан нь нутгийн оршин суугчдын талархалыг хүлээсэн ажил боллоо.

Хамтран ажилласнаар орон нутагт томоохон хөрөнгө оруулалт, дэд бүтэц, авто зам барьж байгуулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, өрхийн үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ажил төлөвлөгдөж хийгдэж эхэлсэн нь хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд гаргасан юм. Тухайлбал:

Өмнөговь аймгийн ахмадуудыг 2018 оны 09 дүгээр 14-ний өдөр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, амралт сувилалд хамруулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Цогтцэций сумын “Энэрэхүй-Ухаан” Өрхийн эрүүл мэндийн төвийн чийрэгжүүлэлтийн өрөөг бүрэн тохижуулж ашиглалтанд оруулан, хүлээлгэн өглөө. Мөн нөлөөллийн бүс дэх иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, дэмжлэг үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Page 28: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

28

Гүйцэтгэх захирлын тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт “Багшийн хөгжил ба Чанартай сургалт” сэдэвт сургалтыг Монгол улсын Боловсролын Их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран 09 сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулав.

Өмнөговь аймгаас 35, Цогц-цэций сумаас 25 нийт 60 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон нь нутгийн оршин суугчдын талархалыг ихээхэн хүлээсэн арга хэмжээ боллоо.

Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж нийт 111,732,541 төгрөгийн худалдан авалт хийж дэмжлэг үзүүллээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооны Өмнөговь аймаг дахь салбартай хамтран 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан.

Тавантолгойн уурхайн үр ашгийг

нэмэгдүүлж, үйлдвэрлэлд шинэ

технологи нэвтрүүлэх, ЭТТ брэнд

бүтээгдэхүүн бий болгох зорилгоор

гүйцэтгэх захирлын санаачлагаар

Монголын Эрдэмтдын зөвлөлтэй

хамтран ажиллахаар Санамж бичгийг

байгуулан уулзалт зөвлөгөөнийг зохион

байгууллаа.

Page 29: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

29

Компанийн засаглалыг сайжруулж олон

нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх

зорилгоор гүйцэтгэх захирлын дэргэд

Олон нийтийн зөвлөлийг байгуулж

бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон

шалгаруулалтаар сонгон зөвлөлийн

ажиллах журмыг гүйцэтгэх захирлын

2018 оны А/334 дугаар тушаалаар

батлан, анхны хурлыг 2018 оны 12

дугаар сард зохион байгууллаа.

Ахмад настны тухай хууль тогтоомжийг

хэрэгжүүлэхээр компанийн дэргэд

“Ахмадын зөвлөл”-ийг гүйцэтгэх

захирлын 2018 оны А/193 дугаар

тушаалаар байгуулж үйл ажиллагааг нь

дэмжин ажиллаж байна.

2018 онд говийн бүс нутгаар усархаг хур тундас ихээр орсны улмаас нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн байгалийн гамшигт нэрвэгдсэн тээврийн жолооч нарт 2 удаа, ус, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. Хос чиргүүлтэй тээврийн хэрэгслийг ачилтанд оруулсанаар нэг тээврийн хэрэгслийн тээвэрлэх ачаа, тээвэр нэмэгдлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, компанийн ТУЗ-ийн 2018 оны 21 дүгээр тогтоолд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтанд зориулж 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэний дагуу гэрээг байгуулан санхүүжилтийг шийдвэрлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлж оффисын байраар ханган ажиллаж байна.

ДОЛОО. ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны талаар

Компани хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр тайлант хугацаанд дараах чиглэлд анхаарч ажиллалаа. Үүнд:

УИХ, Засгийн газраас 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, гадаадын зах зээлд IPO гаргах шийдвэр гаргасантай холбогдуулан олон нийтэд бодит мэдээллийг хүргэх, ил тод байдлыг хангах үүргийг түлхүү хүлээн ажилласан.

Компанийн үйл ажиллагааг үнэн бодитоор сурталчилах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах хүрээнд дотоод гадаадын бизнес, нийгэм, олон нийтийн

Page 30: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

30

томоохон арга хэмжээнд Монгол, Англи хэл дээр танилцуулга бэлтгэн цаасан болон, видео хэлбэрээр түгээсэн.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ил тод явуулсан бөгөөд энэхүү хуралд зориулж, 12 минут, 5 минутын нэвтрүүлгийг бэлтгэн 6 телевизээр дамжуулан мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

Компанийн худалдан авах үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах хүрээнд 2018

онд нийт 223 ширхэг тендерийн урилгыг Зууны мэдээ, Үндэсний шуудан, Өнөөдөр,

Өдрийн сонин, UB post сонинд хэвлүүлж, нүүрс борлуулалттай холбоотой нээлттэй

сонгон шалгаруулалтыг компанийн erdenestt.mn сайтад тогтмол байршуулж байна.

Oрон нутагт болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа

ажлыг түлхүү сурталчилсан “Эрдэнэсийн мэдээ”/2000 хувь/, Цэцийн хөгжил” /1500/

сонингуудыг тус тус бэлтгэн орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Тайлант хугацаанд компанитай холбоотой зорилтот 292 контент хэвлэл

мэдээллийн байгууллагаар цацагдсан. Үүнийг схемчлэн үзүүлбэл:

Мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын талаар

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь хувьцаа эзэмшигч, харилцагч түншүүдийн эрх ашгийг дээдэлж, компанийн засаглалын олон улсын жишиг тулгуур зарчмуудыг баримталж, нээлттэй, ил тод, хариуцлагатай, сайн засаглал бүхий компани болж төлөвших зорилго тавин ажиллаж байна.

Гадаад болон дотоодын зах зээл дэх үнэлгээгээ дээшлүүлэх, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн байгууллагын удирдлагын тогтолцооны салшгүй нэг хэсэг, мэдээллийн технологийн нийгэмд заавал байх ёстой удирдлага болох “Мэдээллийн Аюулгүй Байдлын удирдлагын тогтолцоо”-г бүрдүүлэх, ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Энэ нь Компанийн засаглалыг улам боловсронгуй болгох цогц төлөвлөгөөтэй бүрэн нийцэж байна.

Компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд уялдуулан мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулж удирдамжаар хангах, цахим уул уурхай, инноваци, компанийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ хангамжийг хөгжүүлэх боловсронгуй болгох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ бий болгох, мэдээллийн системийн нэгдсэн сан бий болгох, цахим гарын үсгийн нэгдсэн тогтолцоо, харилцан мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллалаа.

37 7 70

50

Веб сайт 37 Телевиз 7 Сонин 7

Веб сайт 37 Телевиз 7 Сонин 7

Page 31: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

31

114

13

53

651111162

Мэдээллийн технологийн 2019-2023 он хүртэлх стратеги төлөвлөгөөг боловсруулж, Компанийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх, тодорхойлох ажил хийгдэж дууссан. Уг ажлын хүрээнд компанийн мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг, програм хангамж, Dos, DDos- Denial of Service, Distrubuted DoS үйлчилгээ бусниулах довтолгоон, Firewall- галт хана зэрэгт үнэлгээ хийсэн. Мөн байгууллагын дарга, менежер, хүний нөөцийн ажилтан, бичиг хэргийн ажилтан, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй ярилцлагын арга хэрэглэж ажиллагаа явуулсан. Уг ажлын хүрээнд 6 бодлого, 20 журмыг бэлтгэлээ. Одоогийн байгаа эрсдэлийг үнэлж бүрэн хэмжээний тайлан гаргаж удирдлагуудын хэмжээнд мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

НАЙМ. ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ХУУЛЬ ТОГТООМЖ

Захиргаа, удирдлага, тогтоол шийдвэрийн биелэлтийн талаар

Компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах ажлын хүрээнд 1249 тушаал, 5 албан даалгавар гаргаснаас гадна хуулийн этгээдтэй 672 гэрээ байгуулсан. Нийт 536 өргөдөл, гомдол ирсэний шийдвэрлэлт 97,4%, 1514 албан бичиг ирсэний шийдвэрлэлт 97,1%-тай байна.

Компанийн үйл ажиллагааны 2018 оны тайлан, төлөвлөгөөний хэрэгжилтийг улирлаар гарган УУХҮЯ-нд хүргүүлж, 2018 оны жилийн эцсийн тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлэхээр ажиллаж байна.

Удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохицуулж удирдлагыг мэдээллээр хангах ажлын хүрээнд Хувьцаа, эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг 4 удаа зохион байгуулж, хурлын харуул хамгаалалт, зохион байгуулалтыг ханган ажилласан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гарган, нэгжүүдийн хэлэлцэх асуудлуудын материал, танилцуулгыг бэлтгэн хүргүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр гарган ТУЗ-ийн ажлын албанд хүргүүлэн ажиллалаа.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой дээд газраас гарсан хууль тогтоомж, шийдвэр, түүний хэрэгжилтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн баазыг хөгжүүлж ажиллаж байна. Компанийн үйл ажиллагаанд хамаарал бүхий хууль тогтоомж болон УИХ, ЗГ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж шийдвэрийн судалгааг хийж хэрэгжилтийг холбогдох газар, нэгжүүдээс авч нэгтгэн тайланг хагас, бүтэн жилээр УУХҮЯ-нд хугацаанд нь хүргүүлэн ажилласан.

Page 32: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

32

Гүйцэтгэх захирлын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилласан.

№ Хэрэгжүүлэх ажил Хугацаа Хэрэгжилт

1.Сахилга хариуцлага цаг ашиглалтыг сайжруулах талаар

1.1 Ажилчдын цаг ашиглалт, бүртгэлд байнгын хяналт тавих, хариуцлагыг тухай бүр тооцох

Жилдээ Ажлын цаг ашиглалтыг сайжруулах, хяналт тавих ажлын хүрээнд ажлын цагийн хоцролттой 10 ажилтанд Гүйцэтгэх захирлын “Сахилгын арга хэмжээ авах тухай” 2018 оны Б/215 дугаар тушаалаар арга хэмжээ авсан.

1.2 Ажилчдын ажлын байрны үзлэг, гэнэтийн шалгалт, гадуур ажлын бүртгэлийг хуваарийн дагуу зохион байгуулах

Сар бүр Ажилчдын ажлын байрны үзлэг, гэнэтийн шалгалтыг 2018 оны сүүлийн хагас жилд 3 удаа явуулж, гадуур ажлын бүртгэлийн дэвтрийг нэвтрүүлэн хэвшүүлж байна.

1.3 Ажилчдын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг шинэчлэх, дотоод журамд өөрчлөлт оруулах /ажлын цагаас сард 240 мин хоцрох тухай заалтыг хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хасах, цалинтай, цалингүй чөлөөг зохицуулах г.м/

VII сар Гүйцэтгэх захирлын “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2018 оны 8 сарын 15-ны А/251 дүгээр тушаалаар тушаалаар “Цаг бүртгэлийн журам”-д өөрчлөлт оруулж хүндэтгэн үзэх ажлын цагаас хожимдсон хороосон нийт хугацаа 120 минутаас дээш бол сахилгын арга хэмжээ авахаар өөрчлөлт оруулсан.

1.4 Ажлын гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон асуудлыг хөдөлмөрийн гэрээнд тусгах, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах

VII сар Компанийн шинэчлэгдсэн дүрэм, дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн холбогдох газруудаас санал авч байна. Мөн ажилтны ажлыг дүгнэх журмыг шинээр боловсруулж батлуулах шатанд ажиллаж байна.

1.5 Цаг бүртгэлийн системийг Төрийн өмчийн 6 дугаар байранд байрлуулах

VI сар Цаг бүртгэлийн цахим системийг Төрийн өмчийн 6 дугаар байр болон уурхайд суурилуулан бэлтгэл ажлыг хангасан.

2.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар

2.1 Компанийн нууцад хамаарах баримт бичгийн жагсаалтыг батлуулах

VIII сар Компанийн нууцад хамаарах баримт бичгийн жагсаалтын төслийг газар хэлтсүүдээс санал аван боловсруулж Тагнуулын Ерөнхий газраас зөвлөмж авахаар хүргүүлсэн.

2.2 Компанийн нууцтай харилцах эрх бүхий ажилтнуудад ТТГ, Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулах

VII сар Компанийн эрх бүхий албан тушаалтнуудад 2018 оны 3 дугаар улиралд Тагнуулын Ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулсан. Мөн албан хэрэг хөтлөлтийн сургалтыг газар хэлтсүүдийн 102 ажилтанг хамруулсан.

2.3 1072 хувьцаа мэдээллийн төвийн фейж хуудсанд холбогдох албан мэдээллийг тухай бүр байршуулан төлөвлөгөө гаргаж ажиллах

Жилдээ

1072 хувьцаа мэдээллийн төвийн фейж хуудас, 1900-1072 тусгай дугаарын утсаар иргэд аж ахуйн нэгжийн хувьцаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч байна.

Page 33: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

33

2.4 Сейф, лац хэрэглэх албан тушаалтны жагсаалтыг батлуулж, сейф, лацаар хангах, холбогдох худалдан авалтыг зохион байгуулах

VII сар Гүйцэтгэх захирал, дэд захирал, эрх бүхий 6 албан тушаалтанг сейф, лац, хурууны хээ таних нууцлал бүхий цоожоор хангаж хамгаалалтыг сайжруулсан.

2.5 Цахим мэдээллийн аюулгүй байдлыг сургалт, “таван” 9-ийн сургалтыг зохион байгуулах

VII- VIII САР

Гүйцэтгэх захирлын тушаалаар албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн эмх цэгц, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах талаар сургалт зохион байгуулж Захиргаа удирдлагын газрын 38 ажилтанг хамруулсан.

2.6 1072 хувьцаа мэдээллийн төвөөс иргэдэд хүргэх үйлчилгээ,мэдээллийн жагсаалтыг батлуулж, аймаг нийслэл, дүүрэгтэй хамтран ажиллах мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах

VI сар Ховд, Баян-Өлгий, Увс, Эрдэнэт, Дархан, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран иргэдэд хувьцааны данс нээх болон1072 хувьцааны талаарх мэдээллийг өгсөн.

2.7 Компанийн төв оффист гадны иргэдийг нэвтрүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг хүлээн авах, хуваарийг батлуулж мөрдөж ажиллах

VI сар Компанийн төв оффист иргэдийг нэвтрүүлэхдээ угтах үйлчилгээг ажиллуулж, ”зочны үнэмлэх” бүртгэлийн дэвтэр хөтлөж байна.

2.8 Албан хэрэг хөтлөлтийн программыг шинэчлэн ирсэн явсан бичигт хариу өгөх хугацаа, биелэлтийн явцад хяналт тавих системийг бий болгох

VII- VIII САР

Албан хэрэг хөтлөлтийн программ төсөв батлагдаагүй тул хойшлогдсон.

3.Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг дэмжиж ажиллах тухай

3.1 Үндсэн ажлын хэсэг, тэдгээрээс үүссэн дэд ажлын хэсэг дэх компанийн төлөөлөл гишүүдэд шаардсан бүх мэдээллийг өгөгдсөн загвар, өгөгдлөөр заагдсан хугацаанд түргэн шуурхай гарган өгч ажиллахыг бүх газрын захирал нарт;

Ажлын 6 дэд хэсэг болж ажилласан. Ажлын хэсэгт шаардлагатай материалуудыг газар хэлстсүүд түргэн шуурхай гаргаж өгч хамтран ажилласан. Компаниас нийт гаргаж өгсөн материал (200 орчим хуудас)-ыг ажлын хэсгийн тайланд хавсралтаар оруулсан.

3.2 Компанийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, саналын хамт холбогдох дэд ажлын хэсэгт хүргүүлэхийг бүх газрын захирал нарт;

Ажлын хэсгийн хурлуудын явцад компаний IPO гаргах зорилттой холбоотой хийгдсэн болон хийгдэх шаардлагатай ажлуудын талаар гаргасан санал санаачлагуудыг ажлын хэсгийн хурлын явцад хэлэлцсэн. Улмаар нэгдсэн дүгнэлтийг ажлын хэсгийн тайланд тусгаж Уул уурхайн сайдад танилцуулагдсан.

Page 34: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

34

3.3 Ажлын хэсгийн ажиллах нөхцөл бололцоог хангах, өрөө тасалгааг бэлэн байлгах, шаардлагатай зүйлсээр тухай бүр хурдан шуурхай хангаж ажиллахыг Захиргаа, удирдлага хариуцсан газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхболдод;

Ажлын хэсгийн ажиллах өрөө тасалгааг гаргаж шаардлагатай нөхцөл бололцоогоор бүрэн хангаж ажилласан.

4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

4,1 Өвлийн хувцас захиалгын тендер шалгаруулалтыг яаралтай зохион байгуулж өвлийн улирлаас өмнө өвлийн хувцасны худалдан авалтыг хийж дуусгах

Эхний 441 ширхэг өвлийн хувцас / хүрэм, өмд, цамц/ 90 ш комбинзоныг гэрээнд заасан хугацаанд хүлээн авч уурхайн холбогдох мэргэжилтэн эрүүл ахуйч нярав нарт хүлээлгэн өгч гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн. Уурхайгаас нэмэлт өвлийн хувцасны захиалга ирсэний дагуу 33 сая төгрөгт нэмж хийхээр шийдвэрлэж гэрээний төсөл нь бэлтгэгдэж байна.

4.2 Компанийн авто машины өвлийн тос, тосолгоо, засвар үйлчилгээ болон өвлийн дугуйг солих асуудлыг шийдвэрлэж дуусгах

2018 оны худалдан авалтын төлөвлөгөөнд батлагдсан оффисын болон уурхайн автомашинуудын дугуй нийлүүлэх тендерийг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулагдсан. Техникийн тодорхойлолт болон тоо ширхэгийг батлуулж ирүүлээгүй төсвийн жил дууссан. Иймд 2019 оны төсвөөр зарлахаар хүлээгдэж байна. Тос тосолгооны материал нийлүүлэх тендер шалгаруулалт дуусч, Интерстандарт нефть ХХК-тай гэрээ байгуулан хэрэгжиж байна.

Компанийн дотоод журмууд, түүний хэрэгжилт

Компанийн хэмжээнд нийт 74 журам хэрэгжиж байна. Үүнээс 11 журмыг шинэчлэн баталсан, 2 журамд нэмэлт өөрчлөлт оруулсан, 4 журмыг шинээр боловсруулан баталсан, 19 журам боловсруулалтын түвшинд явж байна.

2011 оны 5 журам хэрэгжиж байна.

1. Их дээд сургууль коллежийн оюутныг дадлага хийлгэх журам-2011 2. Ажилтан сонгон шалгаруулах журам-2011 3. Нууцын журам-2011 4. Ажилтнууд гадаад дотоод албан томилолтоор ажиллах журам-2011 5. Дотоод хяналтын шалгалт зохион байгуулах журам-2011

2013 оны 6 журам хэрэгжиж байна.

6. Архивын баримт ашиглалтын журам-2013 7. Архивын дүрэм-2013 8. ББНШК-ын дүрэм-2013

Page 35: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

35

9. Захирлын зөвлөлийн ажиллах журам-2013 10. Мэргэжлийн зэрэг олгох журам /машин механизм, тоног төхөөрөмжийн засварчид/-2013 11. Мэргэжлийн зэрэг олгох журам /Уурхайн оператор/-2013

2014 оны 6 журам хэрэгжиж байна.

12. Интернет банкаар төлбөр тооцоог гүйцэтгэх журам-2014 13. Нягтлан бодох бүртгэлийн газарт тайлан мэдээ ирүүлэх журам-2014 14. Компанийн ёс зүйн дүрэм-2014 15. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам -2014 16. Компанийн өмч хамгаалах байнгын зөвлөл, түүний ажиллах журам- /2016 онд 1-р хавсралт хүчингүй болсон/-2014 17. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангах багц журам, горим-2018

2015 оны 2 журам хэрэгжиж байна.

18. Нүүрс агуулахын дэвсэлтэд ашигласан болон шатсан нүүрсний хөдөлгөөнийг бүртгэх баримт бүрдүүлэх журам-2015 19. Уурхайн ажилтнуудын ажлын цагийг бүртгэх журам-2015

2016 оны 9 журам хэрэгжиж байна.

20. Тэсэлгээ маркшейдерийн журам-2016 21. Уурхайн хариуцлагатай албан тушаалтыг түр орлон гүйцэтгэж ажиллах журам-2016 22. Хотхоны журам-2016 23. Төв оффисын ажилтны ажлын цагийг бүртгэх журам-2016 24. Ажилтанд чөлөө олгох журам-2016 25. Ажилтанд тусламж, тэтгэмж, нөхөн төлбөр, дэмжлэг олгох журам-2016 26. Цанхийн уурхайн нүүрсний овоолгын менежментийн журам-2016 27. Ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам-2016 28. Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-2016

2017 оны 8 журам хэрэгжиж байна.

29. Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн журам /нэг бүрийн хамгаалах хэрэгслийн төрөл, эдэлгээний хугацааны норматив/-2017 30. Цаг агаарын мэдээний журам-2017 31. Дугуй ашиглалтын журам-2017 32. Уурхайн замын хөдөлгөөний журам-2017 33. Бараа ажил үйлчилгээний захиалга, түүнийг хянаж шийдвэрлэх журам-2017 34. Нүүрсний агуулахын талбайд дэвссэн нүүрсэнд элэгдэл тооцох журам-2017 35. Мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах журам-2017 36. Гэрээний журам-2017 /нэмэлт өөрчлөлт оруулах тухай-2018/

2018 оны 12 журам хэрэгжиж байна.

37. Компанийн төлбөрийн карт ашиглах журам-2018 38. Компанийн сургалтын журам-2018 39. Мөнгөн кассын журам-2018

Page 36: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

36

40. Компанийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнийг зохион байгуулах журам-2018 41. Албан хэрэг хөтлөлтийн журам-2018 42. Ажилтныг ажлын байранд сэлгэн ажиллуулах журам-2018 43. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам-2018 44. Компанийн дүрэм-2018 45. Хөдөлмөрийн дотоод журам-2018 46. Төв-оффист автомашин ашиглах, сэлбэг хэрэгсэл, шатахуун тос тосолгооны тооцоо хийх журам-2018 47. Тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, ашиглах хадгалах, хяналт тавих журам-2018 49. Хотхоны журам, /Уурхайн ажилчдын амрах байранд үзлэг, шалгалт хийх журам/ 2018 50. Компанийн ажилтны ажил дүгнэх, шагнаж урамшуулах олгох журам-2018

Удирдлага, ажилтны дотоод томилолтын зохион байгуулалт, хэрэгжилтийн

хүрээнд 2018 онд давхардсан тоогоор нийт 183 ажилтнуудын дотоод томилолтын

удирдамж, үнэмлэхийг бичиж баталгаажуулан ажилласан. Томилолтын удирдамжийг

уурхайн Захиргааны хэлтэст хүргүүлэн зохион байгуулалтаар ханган, томилолтоор

ажиллаж буй ажилчдын унааны асуудал болон төсвийн асуудлыг давхар шийдвэрлэн

ажилласан.

Боловсон хүчний чиглэлээр 774 тушаал гарснаас буцалтгүй тусламж олгох 113, сахилгын шийтгэлийн 15, ажлаас халах 5, хүүхэд асрах чөлөө олгосон 29, томилгооны тушаал 308, ажлаас чөлөөлөх 129, сэлгэн ажиллуулах тухай 7, сул зогсолтын тухай-6 тушаалууд тус тус гарсан байна.

Албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, архивын ажлын хүрээнд компанид нийт 1558 бичиг ирснээс 1514 бичгийг шийдвэрлэсэн. Шийдвэрлэх шатандаа 44 ирсэн бичиг байна. Компанийн хэмжээнд нийт 550 өргөдөл, гомдол ирснээс 536 өргөдөл, гомдол шийдвэрлэгдсэн. Шийдвэрлэх шатандаа 14 өргөдөл, гомдол байна. Архивын баримт ашиглалтын журмын дагуу Гүйцэтгэх захирлын 118 ширхэг захиалгын хуудсаар 5491 хуудас баримт хуулбар хэлбэрээр, 452 хадгаламжийн нэгжийг түр ашиглалтад гаргасан. Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирлын 180 ширхэг захиалгын хуудсаар 1180 хуудас баримт хуулбар хэлбэрээр, 633 хадгаламжийн нэгийг түр ашиглатад гарган эргүүлэн авах ажлыг зохион байгуулсан. 2018 онд 6671 хуудас баримт хуулбар хэлбэрээр, 1085 баримт түр ашиглуулахаар олгосон.

Компанийн архивт түр хадгалах хадгаламжийн 2868, Байнга хадгалах хадгаламжийн 1206, 70 жил хадгалах хадгаламжийн 170, Дүрс бичлэгийн баримт буюу тусгай төрлийн баримтын 301, Устгах хэргийн актын 802 баримт болох нийт 5347 баримтуудын данс бүртгэлээр хадгалагдаж байна.

2018 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвтэй ЭТТ-2018/128 гэрээ байгуулан, 662 ажилтанг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас 585-ийг хамруулж хамрагдалт 88.2% -тай байна. Давтан шинжилгээ, үзлэгт хамрагдах 56 ажилтны судалгаа болон үзлэг хийх эмнэлэгтэй гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Page 37: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

37

ЕС. ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТ, НИЙГМИЙН АСУУДАЛ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 772 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төв оффист 207 ажилтан, уурхайд 565 ажилтан тус тус ажиллаж байна.

Нийт ажилчдын дийлэнх буюу 77% нь уурхайд ажиллаж байна.

Компанийн нийт ажилтныг хүйс болон насны байдлаар ангилан авч үзвэл:

Уурхайд ажиллаж буй ажилтнуудыг харъяаллаар нь авч үзвэл:

Ажиллагсдын ур чадвар, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр 2018 онд хөгжүүлэх болон мэргэшүүлэх сургалтанд давхардсан тоогоор 8519 хүн хамруулсан бөгөөд сургалтын төсвөөс 128.492.698₮, 3.210 евро, 15.855 долларыг зарцуулсан байна.

Ажилтан сонгон шалгаруулах байнгын комисс байгуулагдан ажиллаж 2018 оны III улирлын байдлаар сул байгаа 22 ажлын байрны орон тоон дээр компанийн www.erdenestt.mn цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нээлттэй зар тавьж, 54 ажил горилогч иргэн материалаа ирүүлснийг сонгон шалгаруулж, ажлын байраар хангасан.

79.00%

21.00%

Хүйс

Эрэгтэй Эмэгтэй

28.00%

43.00%

21.00%

8.00% Нас

18-29 нас 30-39 нас 40-49 нас 50-60 нас

23%

77%

0%

50%

100%

Төв оффис Уурхай

АЖИЛЧДЫН ТОО

59.30%

11.20% 11%

18.50%

0.00%

20.00%

40.00%

60.00%

80.00%

Улаанбаатар хот Өмнөговь аймаг Цогтцэций сум Бусад

Харъяалал

Page 38: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

38

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажилтны сургалт, хөгжлийг дээшлүүлэх, талент менежментийг хэрэгжүүлэх, ажилтны цалин хөлс, шагнал урамшууллыг тогтоох, ажлын гүйцэтгэл, ур чадварын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн мэдээллийн ил тод байдлыг хангах, ёс зүйн хэм хэмжээг сахих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, ашиглах зорилтыг дэвшүүлэн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан боловсруулсан.

Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд ажлын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, хүний нөөцийг байршуулах зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтныг ажлын байранд “Сэлгэн ажиллуулах журам”-ыг батлуулан мөрдөн ажиллаж байна.

Эв санааны нэгдэл, Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлтэй “Хамтын гэрээ” байгуулж 11 бүлэг 108 заалтын хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Гүйцэтгэх захирлын 2018 оны А/395 дугаар тушаалаар ажил олгогч болон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг оролцуулсан ажлыг хэсгийг байгуулж Хамтын гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийг дүгнэхэд 87 хувьтай гарлаа.

Ажилчдын үндсэн цалинг 2018 онд хоёр үе шаттайгаар нийт 21 хувиар

нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 40 сая дахь тонн нүүрсээ олборлосонтой холбогдуулан нийт ажилтнууддаа бүтээмжийн урамшуулал 500.000 төгрөгийг олгосон.

Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг улирал, сараар тооцон 6 удаа, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг ажилтны ажилласан жилийг харгалзан Хамтын гэрээнд заасны дагуу 4-6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцон нийт 503 ажилтанд олгосон.

Page 39: АГУУЛГА - ett.mn › mon › upload › news_files › 3d3e719f4599eeaadf0d50… · Борлуулалт, маркетингийн талаар Дэд бүтэц, тээвэр

39

Компанийн ажилтны нийгмийн асуудлын хүрээнд Голомт банктай хамтран ажиллах гэрээ байгуулж “Орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах ажилтны судалгааг хийж шаардлага хангасан ажилтнуудыг хуваарийн дагуу хамруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын дагуу 2018 оны 09 сарын 3-ны өдрөөс эхлэн 0-2 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр салбарын цалин хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц 480.000 төгрөгийн тэтгэмжийг олгож эхэлсэн.

“Ажилтанд шөнийн цагийн нэмэгдэл олгох тухай журам”-ыг 2018 онд батлуулан шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5000 төгрөгөөр тооцон олгож эхэллээ.

Ажилтнуудыг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил эзэмшүүлэх тал дээр дэмжин ажиллаж нийт 13 ажилтны магистр, бакалаврын сургалтын төлбөрт 19,500,000 төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Гэрт болон ердийн галлагаатай байшинд амьдардаг ажилтнуудын өвөлжилтөд зориулж, айл өрх бүрт 3 /гурван/ тонн нүүрсний өртгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрсний үнээр бодож 260 хүнд олголоо.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 145 ажилтанг Төрийн одон медаль, Засгийн газрын шагнал, компанийн шагналаар тус тус шагнуулж, 83,300.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож, хамтын гэрээнд туссан заалтын дагуу 41 ажилтныг Сингапур, Малайз улсад, 38 ажилтныг Итгэлт хамба, Байгаль нуурт аялуулж, 78 ажилтны хүүхдүүдийг “Олон Улсын майхант зуслан”-д амраалаа.

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтсан “Аз жаргалтай гэр бүл” сарын аяны хүрээнд “Уул уурхайн салбарт ажиллагсадын сэтгэл зүйн тогтвортой байдал ба гэр бүл” сургалт, “Ханьдаа бичих захидал” арга хэмжээ, “Чанга шивнээ” цэнгээнт нэвтрүүлэг, ажилтнуудын хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан.

Салбар дээр ажиллагсдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж шинээр номын сан байгуулж, сургалтын өрөө, амрах өрөөг засварлаж, шинээр гүйлтийн талбай болон сур харвааны талбай барих ажлыг эхлүүлэд байна.

Тайлант хугацаанд нийт 152 ажилтанд 327.6 сая төгрөгийн тусламж, тэтгэмж, олговор, дэмжлэгийг олгож ажилласнаас 46 ажилтанд 72.0 сая төгрөгийн тусламж, 16

ажилтанд 109.1 сая төгрөгийн тэтгэмж, 1 ажилтанд 6.4 сая төгрөгийн олговор, 1 ажилтанд 63.3 сая төгрөгийн нөхөн төлбөр, 88 ажилтанд 73.5 сая төгрөгийн дэмжлэг тус тус олгож ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн.

Манай компани, хамт олон 2019 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаад байгаа бөгөөд компанийн засаглал улам бүр төгөлдөржсөн, төлөвлөгөөт зорилтууд амжилттай биелэгдсэн, шинэ техник, технологи нэвтэрсэн, гадаад зах зээл дээр компанийн нэр хүнд, үнэлэмж дээшилсэн, хөдөлмөрийн бүтээмж сайжирсан, үйлдвэрлэл өрнөсөн, ашиг орлого нэмэгдсэн жил болно гэдэгт итгэл төгс байна.

---ооОоо---