СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf ·...

38
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН”-Ы СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ФИЗИК Улаанбаатар хот 2015 он

Transcript of СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf ·...

Page 1: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН”-Ы

СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨМЖ

ФИЗИК

Улаанбаатар хот

2015 он

Page 2: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

М. Ганбат Монгол Улсын их сургууль, ШУС-ийн физикийн тэнхимийн багш С. Гэндэнжамц Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан Н. Сайнбаяр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч С.Энхтуяа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Х. Батболд Монгол Улсын Боловсролын их сургууль, МБУС-ийн физикийн

тэнхимийн багш Ж.Дөлгөөн Монгол Улсын их сургууль, ШУС-ийн физикийн тэнхимийн багш Б.Бадам “Шинэ эрин” сургуулийн физикийн багш Н. Болормаа Нийслэлийн 20 дугаар сургуулийн физикийн багш

Page 3: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

VI АНГИЙН ФИЗИКИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ VI ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш6.1Асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Өмнөх туршлага, ажиглалтад тулгуурлан асуулт асуух б. Өмнөх мэдлэг, ойлголт зарим баримт нотолгоонд тулгуурлан таамаглах в. Шинжлэн судалж болох бодит асуудлыг дэвшүүлэх

Ш6.2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх а. Таамаглал дэвшүүлж, түүнийг баримт нотолгоотой харьцуулж нягтлах б. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлаа гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах в. Хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалжуудыг сонгож, хэрхэн хэрэглэхээ шийдэх г. Тохиромжтой багаж төхөөрөмжүүдийг зөв сонгох, тэдгээрийг өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюулгүйгээр хэрэглэхэд анхаарах

Ш6.3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх а. Хэмжигдэхүүнийг ашиглан хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийх б. Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан диаграмаар илэрхийлэх

Ш6.4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах а. Сорил туршилт, шинжлэн судлах ажлын үр дүнд үндэслэн өөрийн гаргасан таамаглалд тайлбар хийх б. Зураг, бичвэр, баганан диаграм, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних в. Зураг, бичвэр, баганан диаграм, бүдүүвч, хүснэгт хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г. Гарсан дүгнэлтийг янз бүрийн аргаар илэрхийлэн үзүүлэх, бусдад тайлбарлах

БҮЛЭГ: Ф6.1. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ЭНЕРГИ Өдөр тутмын амьдрал ахуйд тохиолдох аливаа биетийн хөдөлгөөнийг ажиглаж, эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийн хөдөлгөөн болон энергийн талаар суурь мэдлэгтэй болно. Бүлгийн нэр томьёо:Энерги, энергийн хэлбэр, хадгалагдах, хувирал, кинетик (хөдөлгөөний) энерги, потенциал (хуримтлагдсан) энерги

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф6.1.1.Энергийн хэлбэр болон хувирлыг ялган таних

Ш6.1а Ш6.1б Ш6.1в

Ш6.2а Ш6.2в Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а

a) Сурагчид “энерги” гэж юу болох талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцах, жишээ гаргах б) Сурагчид баадуутай тоглоомоор тогдох, чийдэн ба шүдэнз асаах, үлээсэн хийн бөмбөлгийг суллан тавих, нарны зайгаар ажилладаг тооны машин ашиглах, ундааны лааз базах зэрэг үйлийг хийж, энергийн хэлбэрийг ялгах гэж оролдох. Юу хийх, яаж хийх талаар санал солилцож, төлөвлөлт гаргах в) Энергийн янз бүрийн хэлбэр (дулааны энерги, гэрлийн энерги, дууны энерги, цахилгаан энерги, химийн энерги г.м)-ийн шинжлэх ухааны нэршлийг мэдэх г) Чийдэнг тосон дэнтэй, автомашиныг түрдэг тэрэгтэй харьцуулах

Санамж: • Ус буцалгах, шатаар өгсөх, чийдэн асаах г.м өөрчлөлт явагдахад ямар нэгэн зүйл хэрэгтэй

байна гэсэн санааг хэлэлцүүлж хөтлөх • Өмнөх ангийн агуулгатай нь холбож, агуулгыг хүндрүүлэхгүй байхад анхаарах. Жишээлбэл,

хөдөлж байгаа бие хөдөлгөөний энергитэй байдгийг ойлгуулах • http://www.kidsenergyzone.com/teachers/ вебсайтыг ашиглан МХТ-т суурилсан судалгаанд

Сурагчдыг чиглүүлэх

Page 4: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ф6.1.2.Энерги нь шинээр үүсдэггүй, устаж үгүй болдоггүй болохыг ойлгох

Ш6.1в

Ш6.2а Ш6.2в Ш6.4б Ш6.4в Ш6.4г

a) Ялгаатай хэд хэдэн жишээгээр энергийн хувирлыг харьцуулах б) 100 жилийн өмнө ямар энерги хэрэглэж байсан, орчин үед ч хэрэглэж байгаа болохыг хэлэлцэж, санааг жишээгээр тайлбарлах в) Энергийн хувирлыг диаграмаар зурж тайлбарлах. Жишээ нь: чавх, спиртэн дэн, баадуутай тоглоом, цахилгаан хөдөлгүүр, хөнгөн зүйлийг чирэх, хийн бөмбөлөг үлээгээд тавих, батарей ашиглаж чийдэн асаах, хөгжмийн зэмсгүүд г) Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эд зүйлсийг энергийн хувирлаар нь жагсаах д) Цацраган диаграмыг судалж, ямар энерги зарцуулагдаж байгааг хэлэх е) Цаас, цавуу, хайчилбарыг ашиглан цацраган диаграмыг үзүүлэх ё) Цацраган диаграмаас ашигт үйлийн коэффициентийг зарцуулагдсан энергээр харуулах ж) Цацраган диаграм нь энерги хэрэглэгдэж хорогддоггүй, харин хувирдаг, зөөгддөг гэдгийг харуулахад туслах

з) Сурагчид цахилгаан станцад явагддаг үзэгдлийн үе шат, энергийн (өмнөх, дараах) хэлбэр, хувирлыг ялгах и) Хөдөлгөөний энергээс “потенциал” энергид шилжих, урвуу хувирлыг дүүжин савлуур ашиглан үзүүлэх

Санамж:

Энерги хувирч байгааг харуулах туршилтыг Сурагчдаар гүйцэтгүүлэх. Жишээлбэл, ууттай элсийг сурагчдаар өргүүлж, химийн энерги дулааны энергид шилжиж байгааг мэдрүүлэх

Багш өөрөө тайлбар хийлгүй сурагчдаар ажиглуулах, хэлэлцүүлэг, тайлбар хийлгүүлэх

Энергийн тоон хэмжээг маш өргөн хүрээнд харуулсан зураг үзүүлэн бэлтгэх, сурагчдаар материал бэлдүүлж шааран хөдөлгүүртэй машин хийлгүүлэх

Цацраган диаграм энергийн тоо хэмжээг маш өргөн хүрээнд үзүүлдгийг анхаарах

Ашигт үйлийн коэффициентийг үгээр тайлбарлах (томьёонд оруулж тооцоо хийлгэхгүй)

БҮЛЭГ: Ф6.2. ГЭРЭЛ Байгаль дээрх гэрлийн үзэгдлийг ажиглаж гэрлийн тарах, ойх, шингэх, хугарах, задрах үзэгдлийн талаар суурь мэдлэгтэй болно. Ахуйн хэрэглээний толь зэргийг ашиглан гэрэл хэрхэн тарж байгаа болон гэрлийн тусгал аливаа биет дээр хэрхэн тусаж, ойж, шингэж, хугарч, задарч байгааг, гэрлийн эрчим болон халалт зэргийг харьцуулан гэрлийн шинж чанарыг шинжлэн судалж амьдралд болж буй үзэгдлийг танин мэдэх сонирхол төрж, физикт суралцах хүсэл эрмэлзэлтэй болно.

Бүлгийн нэр томьёо: Цацраг, Сүүдэр, Ойлт, Хугарал, Дисперс, Шингэх, Призм

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф.6.2.1. Сүүдэр үүсэх болон бусад үзэгдлийг тайлбарлахад гэрэл шулуунаар тардаг гэдгийг ашиглах

а) Лаа, чийдэн зэрэг гэрэл үүсгэгчийг ажиглах, яагаад харагдаж байгаа талаар саналаа хэлэх, нүхтэй хаалтаар гэрлийг хааж, гэрэлт толбыг үүсгэж харах, гэрлийн цацрагийг харахын тулд утаа бүхий шилэн сав дотуур гэрэл тусгах б) Сурагчдаас тунгалаг биш бие яагаад харагдаад байгаа талаар

Page 5: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш6.1а Ш6.1б Ш6.1в

Ш6.2а Ш6.2б Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

асууж, саналыг сонсох в)Сүүдрийн хэлбэр хэмжээ, тод бүдгийг судлах. Сурагчдаар туршилт хийлгэж, гэрэл үүсгэгчээс бие хүрэх зай болон сүүдрийн өндрөөр баганан диаграм байгуулна. г) Нүхтэй камер обскур хийх, ашиглах, нүхний нөгөө талд байрлуулсан кальк цаасан дээр харж буй биеийн дүрс тонгорч харагдаж байгааг ажиглуулах д) Шулуун шугамаас гэрлийн цацраг гэсэн санаанд хүргэх, Гэрлийн цацрагийн загвар ашиглан дүрс урвуу болохыг харуулах, зураг авах энгийн төхөөрөмж ашиглан туршилт хийлгэх

Санамж: • Шулуун шугамаас гэрлийн цацраг гэсэн санаанд хүргэх, Туршилтын үед Сурагчдыг ажиглан

алдаа гаргавал зөвлөн чиглүүлнэ. Туршилтын үр дүнг баганан диаграмаар илэрхийлүүлж, тайлбарлуулах хэрэгтэй. Гэрлийн цацрагийн загвар ашиглан дүрс урвуу болохыг харуулах. Энэ нь зураг авах энгийн төхөөрөмж ашиглан туршилт хийж болох юм. Ийм туршилт хийх цаг хугацааг сайтар тооцоолох хэрэгтэй. Сурагчид хэд хэдэн нүх гаргах таамаглал дэвшүүлж болох юм. Нүхний өмнө, олон линз байрлуулах санал тавьж болох юм.

Ф6.2.2. Хавтгай гадаргаас гэрэл ойхыг дүрслэх, ойлтын хуулийг ашиглах

Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4в Ш6.4г

а) Хавтгай толинд дүрс байгуулах, хавтгай толинд чиглэлтэй цацраг ашиглаж ойлтын хуулийг тайлбарлах б) Жижиг толь эсвэл, хөнгөнцагаан цаас ашиглан энгийн перископ хийх, хуурмаг дүрс гэсэн загвар ашиглан дүрсийн зайг судлах в) Толинд харагдаж байгаа зүйлд дүрс гэсэн нэр өгөх г) Савны ёроолд хийсэн зоос харагдахгүй байснаа сав руу аажмаар ус хийхэд усны гадарга орчимд хөвж харагдах туршилт хийж үзүүлэх д) Сурагчид устай шилэн савны ёроолыг дээрээс нь харж харагдах гүнийг ажиглаж судлах, усан цөөрөм маш тохиромжтой контекст болж өгнө. е) Тэгш өнцөгт ба хагас дугуй шилэн ялтсаар цацраг нэвтрүүлж, цацрагийг дүрслэн зурж холбоно.

Санамж:

Перископ хийх үед аюулгүй ажиллагааг анхаарах (толь, хайч, цаасны хутгатай болгоомжтой ажиллах)

Хэрэв гэрлийн хайрцгийн оронд лазер заагуур ашиглах бол сурагчдад бие биенийхээ нүд рүү тусгахүй байхыг анхааруулах шаардлагатай.

Ф6.2.3. Агаар шил ба агаар усны заагт гэрэл хугарахыг судлах

Ш6.1в Ш6.2а Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

a) Савны ёроолд хийсэн зоос харагдахгүй байснаа сав руу аажмаар ус хийхэд усны гадарга орчимд хөвж харагдах туршилт хийж илбэ үзүүлнэ. б) Сурагчид устай шилэн савны ёроолыг дээрээс нь харж харагдах гүнийг ажиглаж судалж чадна. в) Энд усан цөөрөм маш тохиромжтой контекст болж өгнө. г) Тэгш өнцөгт ба хагас дугуй шилэн ялтсаар цацраг нэвтрүүлж цацрагийг дүрслэн зурж холбоно.

Санамж:

Хэрэв гэрлийн хайрцгийн оронд лазер заагуур ашиглах бол сурагчдад бие биеийнхээ нүдрүү тусгахгүй байхыг анхааруулах шаардлагатай.

Ф6.2.4.Цагаан гэрлийн дисперсийг тайлбарлах.

Ш6.1б

а) Спектрийг гурвалжин призмээр харуулах, нэг завсартай гэрлийн хаалт ашиглан үүнийг харж болно. б) Цагаан гэрэл олон өнгийн гэрлийн холимог гэсэн ойлголтод

Page 6: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш6.1в Ш6.2а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

хүрэхийн тулд солонготой харьцуулах. Гэхдээ гэрлийн спектр дээр гүнзгийрч тайлбарлахгүй, зөвхөн гэрэл призмээр нэвтрэхдээ өнгөөр задардаг болохыг харуулна.

Санамж:

Гэрлийн спектр дээр гүнзгийрч тайлбарлахгүй, гэрэл призмээр нэвтрэхдээ өнгөөр задардаг болохыг харуулна.

Ф6.2.5. Өнгө холих, гэрлийншингээлтийг тайлбарлах

Ш6.1а Ш6.1б Ш6.1в

Ш6.2а Ш6.2б Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

а) Гэрлийн шүүлтүүрийг судлах, зарим өнгө шингэдэг, зарим нь нэвтэрдэг гэдгээр тайлбарлах б) Өнгө нэмэх туршилтад улаан, ногоон, хөх өнгийн шүүлтүүр ашиглах, гурвуул давхцсан газарт цагаан гэрэл ажиглагдана. Цагаан гэрэл нь холимог гэдгийг харуулна в) Харанхуй өрөөнд бие харагдахгүй. Гэрлийн өнгө гэж юу вэ? Яагаад бие өнгөтэй байгаа вэ? гэсэн асуудалд анхаарлыг төвлөрүүлнэ.

Санамж: • Өнгийн шүүлтүүр хүрэлцээгүй тохиолдолд өнгөгүй слайдыг арилдаггүй маркераар будаж

ашиглаж болох юм.

БҮЛЭГ: Ф6.3. ХҮЧ БА ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Үндсэн суурь ухагдахуун болгож “Агаарын эсэргүүцэл ба үрэлт”, “Биеийн хөдөлгөөнд хүчний үзүүлэх нөлөө”, “Биед үйлчлэх гравитацийн нөлөө” зэргийг туршилтаар судлан шинжилж, хүчний шинж чанарыг тодорхойлж, дүрслэн үзүүлнэ. Өдөр тутмын ахуй амьдралд тохиолдох юмс, үзэгдлийн хөдөлгөөнийг ажиглан туршиж, хөдөлгөөний шинж чанарыг таньж мэднэ. Бүлгийн нэр томьёо: Хүч, хөдөлгөөн, гравитац, үрэлт, агаарын эсэргүүцэл

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф6.3.1. Агаарын эсэргүүцэл ба үрэлтийг оролцуулан хөдөлгөөнд хүчний үзүүлэх нөлөөг дүрслэх

Ш6.1а Ш6.1б Ш6.1в

Ш6.2а Ш6.2б Ш6.2в Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

а) Сурагчдаар шүхэр хийлгэж хөдөлгөөнийг ажиглуулна. Өгөгдсөн материалаас сонгож, шүхэр хийж туршина. Агаарын эсэргүүцлийг хэлэлцэх, нисэх онгоцноос шүхэрчин үсрээд газар буутал юу болох, үйлчлэх хүчнүүдийг тайлбарлах б) Гадаргын талбай, хүндийн хүч зэргийг өөрчлөх замаар шүхрийн хөдөлгөөнийг судлах. Биесийн чиглэл ба хурдны өөрчлөлтөд хүч хэрхэн нөлөөлөхийг олж харах.Сурагчид татах ба түлхэх хүч хурдад хэрхэн нөлөөлөхийг харуулах үйлийг хийж үзүүлэх. Зөөлөн бөмбөг өшиглөх, усан дээрх салыг татах жишээнүүд багтана. в) Төрөл бүрийн хүч хэмжигч ашиглан хүч хэмжих. Ахуйн жинлүүр гараар дарах, эсвэл хана руу шахах хүчийг хэмжихэд хэрэглэх г) Биеийн хэлбэр дүрсэнд хүч хэрхэн нөлөөлөхийг судлах д) Агшдаг пүршинд туухай зүүж суналтыг судлах. Сурагчид зэс утсаар өөрсдөө пүрш хийх ба хүнд туухай хэрэглэхээс зайлсхийх. Резинэн туузанд цөөн тооны хүнд туухай хэрэглэнэ. е) Хүчний үйлчлэл тэнцсэн ба тэнцээгүй хүчнүүдийг судлах

Page 7: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

ё) Сурагчид модон тэргэнцрийн эсрэг талд түүнтэй тэнцүү жинтэй ачаа зүүх гэх мэтээр биед эсрэг чиглэлтэй тэнцүү хүчнүүд үйлчлэхэд бие тайван байдаг гэдгийг мэдэх. Сурагчид усанд мод хийж яагаад хөвж байгааг тайлбарлах. Доошлуулахад шаардлагатай хүчийг хэмжих ба модны усанд живсэн хэсэгт уснаас дээш түлхэх хүчийг илрүүлэх ж) Өрөөсөн гутлаа хайрга, хатуу хучилттай зам, хулдаасан дээр гулгуулах гэх мэтээр янз бүрийн гадаргын гулсалтыг ажиглах. Хүчний тэнцүү үйлчлэлийн хүчээр бие тогтмол хурдтай хөдөлдөг. Налуу хавтгайгаар биеийг доош хөдөлгөх хүчийг судлах

Санамж: • Шүхэр хийх үйлээр Сурагчдын сонирхлыг нь татах, хийж үзэх эрмэлзэлтэй болгох • Шүхрийн хөдөлгөөнийг ажигласнаар агаар саатуулах үйлчилгээ үзүүлдэг болохыг илрүүлэх • Унаж байгаа биеийн тогтворжсон хөдөлгөөний хурдад агаарын эсэргүүцэл чухал нөлөөтэй

байна гэдгийг ойлгох, Багажийг зөв ашиглахад нь анхаарах, Реакцийн хүчний санааг таниулах

Ф6.3.2. Биед гравитацийн нөлөөг дүрслэх

Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2в Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

а) Гараг ба гравитацийг авч үзэх. Утасны үзүүрт жижиг бие (таглаа) бэхлэн эргүүлж төвд тэмүүлэх хүч байдгийг харуулах. Биеийн хөдөлгөөний чиглэлийг харан түүнийг буцаах үйлчлэлтэйг мэдэх. Нарны системийн загварыг харуулан гравитацийн таталцлын дүнд гарагууд наранд хэрхэн татагддагийг хэлэлцэх б) Жин ба гравитацийн хоорондын холбоо. Килограм ачааг хүч хэмжигчээс өлгөж хүндийн хүчийг олох. Энэ нь дэлхийн татах хүчийг илэрхийлнэ. Энэ мэтчилэн хүч хэмжигч болон бусад дэнсийг Ньютонтой танил болгоход ашиглана. в) Гравитацийн хүч бол хүндийн хүч болохыг илэрхийлэх, Масс ба хүндийн хүчний хоорондох ялгааг тайлбарлах

Ф6.3.3. Хөдөлгөөний шинж чанарыг туршилтаар таних

Ш6.1в Ш6.2а Ш6.2в Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

а) Хүч үйлчилсэний дүнд биеийн хурд өөрчлөгддөг болохыг ажиглах б) Өмнө хийсэн туршилтууд дээрээ үндэслэн хөдөлгөөний шинж чанарыг судална. в) Хөдөлгөөнд үрэлтийн хүч нөлөөлдөг болохыг туршилтаар шалгах

Санамж: • Өмнөх туршилтуудад тулгуурлаж биесүүдийн хөдөлгөөний шинж чанарыг танин мэдэх биесийн

хөдлөх шалтгаан нь хүч гэдгийг ойлгуулахад анхаарах

БҮЛЭГ: Ф6.4. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХ ФИЗИК

Энерги ба түүний хэрэглээ. Хүн төрөлхтний амьдрал ахуйдаа ашигладаг усны, нарны, салхины энерги, чулуужсан нүүрс нь энергийн эх үүсвэр болох тухай, тэдгээрийн онцлог шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн хувиргалтын талаар өмнө нь үзэж байсан агуулгаа гүнзгийрүүлэн судална. “Энерги ба түүний хэрэглээ” агуулгын хүрээнд цахилгаан энергийн нийт зарцуулалтын хэмжээ, усны, галаас гарах, цөмийн, нарны энерги зэрэг бүхий л төрлийн цахилгаан үүсгүүрийн хэмжээ ба түүнд зарцуулагдах цаг хугацааны хэмжүүр зэргийг тоолж үзэх, тус бүрийн цахилгаан үүсгэж байгаа онцлог шинж, харилцан хамаарал зэргээс ашигтай цахилгаан энергийн хэрэглээний талаар судалгаа хийх, ажиглах, хэмжилт хийх, судалгааны үеийн хөдөлмөр аюулгүйн ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлүүлнэ.

Page 8: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Суралцахуйн зорилт: Ф6.4.1. Энергийн хангамжийн асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаварт үнэлгээ өгөх Ш6.1а,Ш6.1б,Ш6.1в, Ш6.2а, Ш6.2б,Ш6.2в, Ш6.2г, Ш6.3а,Ш6.3б,Ш6.4а, Ш6.4б,Ш6.4в,Ш6.4г

Сурах үйл ажиллагаа а) Шинжлэх ухаанч арга барилыг хэрэглэн асуудлыг шийдэх б) Төсөлт ажлыг хэрэгжүүлэх в) Ажиглалт, судалгаа хийх 7-Р АНГИЙН ФИЗИКИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ 7-р ангийн Сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш7.1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Баримт нотолгоо цуглуулах, шинжлэх ухааны тайлбарыг хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээг ашиглахын чухлыг хэлэлцэх б. Зарим судлаачдын сорил, туршилт, судалгааны арга, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж таамаглал дэвшүүлэх в. Сорих, турших, шалгах боломжтой шинэ санаа дэвшүүлэх

Ш7.2 Ажиглалт, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх а. Цуглуулсан баримт нотолгоондоо үндэслэн таамаглалаа шалгах б. Ажиглах, өөрчлөх, хянах боломжтой хувьсагчийг харгалзан шинжлэн судлах аргыг сонгох, хүрээг тогтоох в. Чухал хэмжигдэхүүнийг ялган тогтоох, өөрчлөх, хянах, ажиглах боломжтой хувьсах хэмжигдэхүүнийг сонгох г. Шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг тогтоох, өөрт болон бусдад учирч болох аливаа эрсдлийн талаар хэлэлцэх, түүнийг хянах

Ш7.3Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх а. Хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийж, тохирох үр дүнг гаргах б. Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан ба дугуй диаграм, шугаман графикаар илэрхийлэх

Ш7.4Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах а. Таамаглалыг үр дүнтэй холбон тайлбарлахад шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, үг хэллэгийг хэрэглэх б. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграм, шугаман графикийн өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних в. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграм,график хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г. Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг ашиглан үр дүнг бусдад ойлгомжтойгоор тайлбарлах

БҮЛЭГ: Ф7.1. БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР(ХЭМЖИЛТ ХИЙХ) Хэмжилт. Эргэн тойрон дахь биетүүдийн урт, хугацаа, зай, эзлэхүүн, масс, нягт, дундаж хурд зэргийг туршилтын тохиромжтой багажууд ашиглан хэмжилт хийж, эдгээр ухагдахууны талаар суурь ойлголттой болж, хэмжилт хийх арга барилд суралцана.

Бүлгийн нэр томьёо:Урт, эзлэхүүн, зай, хугацаа, масс, нягт, термометр, дундаж хурд (нэмэлт агуулга)

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф7.1.1.Уртыг хэмжихэд шугам болон утас ашиглах

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

a)Энгийн хэмжилт, холбогдох туршилтыг өртөөчлөн хийх б)Янз бүрийн урт, өргөн зузаан, нимгэн биеүүдийн уртыг хэмжих, тохиромжтой багаж сонгон авч хэмжилт хийх аргад суралцах в) Нэгжийн шилжүүлэг хийх

Page 9: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4б

Санамж:

Ямар ч хэмжилтийг хийхдээ хэмжилтийг хэрхэн хийхээ төлөвлөх, өгөгдлүүдийг хүснэгтэд нэгтгэн харуулах, хэмжилтийн алдааг тооцоолох, хэмжилтийг сайжруулах арга замыг олох гэсэн алхмын дагуу чиглүүлэх

Хэмжилт нарийвчлал сайтай, алдаа багатай байхын тулд тохирсон багаж хэрэглэх

Ердийн шугамаар 1мм-ээс илүү нарийвчлалтай хэмжих боломжгүй тул хэмжилтийг илүү нарийвчлалтай болгохын тулд 0.1 мм, 0.05 мм гэсэн хувиартай багаж ашигладаг гэдгийг анхааруулах

Ф7.1.2. Нарийвчлалтай хэмжилт хийхийн тулд штангенциркуль, микрометр ашиглах

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

Ш7.2а Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4г

a) Цилиндр биетүүдийн хоолойг утсаар ороож хоолойн хүрээний уртыг хэмжих, диаметрийг тооцоолох б) Хуудас цаасны зузааныг тооцоолохын тулд 100 юм уу түүнээс олон хуудас цаасыг давхарлаж хэмжих в)Сурагчид штангенциркуль, микрометр ашиглаж хэмжилт хийх

Санамж:

Туршилт хийхээс өмнө нүдэн баримжаагаар хоёр биеийг харьцуулах оюуны дасгал хийлгэсний дараагаар нарийн багаж хэрэгсэл ашиглаж, нарийвчлалын тухай ойлгуулах

Штангенциркуль, микрометр гэх мэт нарийн багаж хэрэглэхээс өмнө цаасан дээр хэвлэмэл байдлаар хийсэн загвар, дасгалуудыг ажиллуулж заалтыг уншиж сурахад чиглүүлэх

Ф7.1.3.Биеийн массыг хэмжих аргад суралцах, масс өөрчлөгддөг эсэхийг таамаглал дэвшүүлэн шалгах, масс нь жин биш гэсэн ойлголтыг жинлүүр ашиглан харьцуулан үзүүлэх

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

Ш7.2а Ш7.3а Ш7.4а Ш7.4б

a) Массыг тооцоолох, нэгжийн шилжүүлэг хийх б) Масс өөрчлөгдөх эсэхийг судлах туршилт гүйцэтгэх в) Хэмжилтийн утгыг хүснэгтэлж тэмдэглэл хөтлөх

Санамж:

Масс нь хүнд хөнгөний буюу цаашлаад гравитацын хэмжүүр, инерцийн хэмжүүр, энергийн хэмжүүр, бодисын тоо хэмжээний хэмжүүр болж өргөсөн гүнзгийрдэг тул массын физик шинж чанарын зөв төсөөллийг олгоход анхаарах

Page 10: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Биеийн инерцит чанарын талаар нэмэлтээр харуулахын тулд дараах туршилтуудыг гүйцэтгүүлж болно

Ф7.1.4.Хугацааны завсар хэмжих хэрэгсэл ба хугацаа хэмжигчийг хэрхэн ашиглах тухай ойлголтоо илэрхийлэх, хэрэглэх

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

Ш7.2а Ш7.2в Ш7.3а Ш7.3б

Ш7.4б Ш7.4г

a) Өндрөөс унах биеийн хугацааг хэмжих ( Электрон цаг, секундометр, гар утасны хугацаа хэмжигч ашиглаж болно) б) Дүүжингийн савласан нийт хугацаа болон нэг бүтэн савлахад ноогдох хугацааг тооцоолох

Санамж:

Сурагчид цаг тооллын түүх болон цагийг бүртгэх талаар сонирхолтой мэдээлэл олох, ханын илтгэл хийж болно.

Усан ба элсэн цаг бүтээх төслийн ажил боловсруулж болно.

Нэг бүтэн хэлбэлзэх хугацаа буюу үе гэсэн ойлголт авах

Монгол цаг тооллын талаар мэдээлэл цуглуулах, судлах

Ф7.1.5.Янз бүрийн хэлбэртэй биеүүдийн эзлэхүүнийг хэмжиж сурах, тодорхойлох туршилт гүйцэтгэх, шаардлагатай тооцооллыг хийх

Ш7.1а Ш7.1в

Ш7.2а Ш7.2в Ш7.2г Ш7.3б Ш7.4в Ш7.4г

а) Хэмжилт хийхдээ нэгж болгон сонгон авсан зүйл хэд дахин тоологдож байгаагаар хэмжигдэхүүний утгыг гаргах дасгал ажиллах б) Урт, өндөр, өргөнөөр хатуу биеийн эзлэхүүнийг тодорхойлох в) Шингэний эзлэхүүнийг мензурк ашиглан тодорхойлох г) Хуваарийн үнэ унших

Page 11: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Санамж:

Хэмжилт хийхдээ эхлээд нэгж сонгоно, дараа нь уг нэгж болгосон зүйл хэд багтаж байгааг тоолох хэрэгтэйг анхаарах

Шугам, штангенциркуль, микрометр ашиглан шооны урт, өндөр, өргөнийг хэмжиж биеийн эзлэхүүнийг тодорхойлох

Биеийн эзлэхүүн хэмжихэд мензурк ашигладаг байх, усыг мензуркэд шилжүүлэн хэрэглэх

Ф7.1.6.Нягтыг тодорхойлох аргад суралцах, шаардлагатай тооцооллыг хийх

Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.4б Ш7.4в Ш7.4г

a) Зөв биш хэлбэртэй хатуу биеийг (шагай, баримлын шавар) усанд хийн түрсэн усыг юүлж мензуркээр хэмжих б) Нягт тодорхойлох хэмжилтийг гүйцэтгэж илтгэл, тайлан бичих

Санамж:

Сурагчид хуваарьтай цилиндрээр (мензурк) хэмжиж чаддаг байх, шингэний түвшинг зөв харж заалтыг уншдаг байхад анхаарах

Нэгэн төрлийн өөр өөр масс ба эзлэхүүнтэй биеийн масс, эзлэхүүний харьцааг олох туршилтаар нягтын тухай ойлголтыг төлөвшүүлэх боломжийг судлах

Хэрэв Сурагчид агаарын нягтыг хэмжихийг хүсвэл та тийм туршилтыг хэрхэн хийх дарааллыг Сурагчидтай хэлэлцэн төлөвлөнө. Боломжтой бол хэмжээ нь доторхой колбонд байгаа агаарын массыг хэмжин, насосоор колбо доторхи агаарыг соруулан авч хоосон колбын массыг хэмжин агаарын масс, нягтыг тодорхойлох туршилт хийж болно.

Ф7.1.7.Термометр хийх, термометрээр температур хэмжих тодорхойлох аргад суралцах

Ш7.1а Ш7.1в

Ш7.2а Ш7.2б Ш7.3а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

а) Дулаан ба температурын ойлголтыг ялгах б) Гарын доорх материал ашиглан термометр хийх

в)Янз бүрийн биеийн (хөрс, агаар, ус) температур хэмжих

г) Бага температурт хайлдаг бодисын хайлах температурыг тодорхойлох туршилт төлөвлөх, гүйцэтгэх

Санамж:

Физик хэмжигдэхүүнийг тухайлбал биеийн температурыг нарийн тодорхойлоход мэдрэмж хүрэлцээтэй биш, ийм учраас түүнийг хэмждэг багаж хэрэгтэй байдаг гэдгийг мэдэх

Температур хэмждэг багажийн нэр, зориулалт, бүтэц, ажиллах зарчмыг мэдэх, мөн өөрөө бүтээж хийх оролдлого хийх, хэмжих багажтай харьцах, ашиглах мэдлэг чадвараа улам гүнзгийрүүлэх талаар сурагчдад зөвлөх

Температур хэмжих дүрэм (усны ёроолд хүргэхгүй, гудамжны агаарыг сүүдэрт хэмжих) баримтлах

Хэмжигдэхүүний тодорхой утга=хэмжигдэхүүний тоон утга * хэмжигдэхүүний нэгж

Page 12: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

БҮЛЭГ:Ф7.2. ЦАХИЛГААН, СОРОНЗОН Өөрсдийн эргэн тойронд байгаа эд зүйлсийг шинжлэн судалж, соронзонд татагддаг, татагдахгүй зүйлсийг төрлөөр нь болон шинж чанараар нь ангилж чаддаг болно.

Соронзон нь өмнөд болон хойд 2 туйлтай болохыг таних, соронзонгийн хоёр туйлуудыг ойртуулж үзэхэд соронзон хоёр туйлаараа таталцаж, түлхэлцэж байгаа гэдгийг туршилтаар мэдэж авах, соронзны татах хүчийг хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар туршилт хийж мэдлэг бүтээнэ.

Бүлгийн нэр томьёо:Соронзон, таталцал, түлхэлцэл, туйл, гүйдлийн соронзон, ороомог

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф7.2.1. Соронзны шинж чанарыг судлах

Ш7.1а Ш7.1б Ш7.2б Ш7.2в Ш7.3б Ш7.4а Ш7.4б Ш7.4г

а) Соронзон чанартай материалыг ялгах б) Соронзны шинжийг илрүүлэх

в) Соронзны туйлуудын харилцан үйлчлэлийг судлах г) Төмрийг соронзон шинжтэй болгох, арилгах

Санамж:

Туршилтын үед төмөрлөг биет, электрон хэрэгсэл (гар утас, дуу тоглуулагч гэх мэт)-ийг луужингаас хол байлгах

Соронзны таталцал түлхэлцлийг харуулах туршилтыг гүйцэтгэхдээ аль соронзонгуудыг хөдлөх боломжтойгоор байрлуулах

Соронзон, луужингийн бүтцийг харьцуулах, дэлхийн соронзон орны талаар ойлголтыг бататгахад анхаарах

Соронзон чанарыг арилгахдаа халаах, цохих арга хэрэглэх

Соронзонгоо утсаар зүүж таталцал, түлхэлцлийг хялбархан харуулах

Ф7.2.2.Гүйдлийн соронзонгийн шинж чанарыг судлах

Ш7.1а Ш7.1б Ш7.2в Ш7.2г Ш7.3а Ш7.4в Ш7.4г

а) Гүйдлийн соронзон шинжийг илрүүлэх, ороомгийн соронзон үйлчлэлийг судлах б) Гүйдэлтэй ороомог байнгын соронзонтой адил шинж үзүүлдгийг харуулах

Санамж:

Гүйдлийн соронзон шинжийг илрүүлэх, ороомгийн соронзон үйлчлэл юунаас хамаарахыг судлах

Соронзон болон гүйдлийн соронзонг харьцуулан судлах

Ороомгийн үүсгэх соронзон хүч ороодсын тоо, гүйдлийн хэмжээ зэргээс хэрхэн хамаарахыг судлах

Ф7.2.3.Цахилгаан соронзон бүтээх, ашиглах

Ш7.1а Ш7.1в

Ш7.2а Ш7.2г Ш7.3а

Ш7.4б

а) Соронзны хэрэглээний талаар судлах, илтгэл, тайлан бичих б) Цахилгаан соронзон хийх в) Цахилгаан соронзонгийн хүчийг шалгах төлөвлөгөө гаргах

Page 13: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш7.4в Ш7.4г

Санамж:

Ороомгоор цахилгаан гүйдэл гүйлгэх үед халах учир туршилтын явцад салгах хэрэгтэйг анхаарах

Бага хүчдэлд залгах

БҮЛЭГ: Ф7.3. ДУУ Дуу авиа гаргаж байгаа аливаа биеийн чичирхийлэлт, чичирхийллийн тоо хэмжээ, чичирхийллийн хүрээнд гарах дуу авиагаар дамжуулан биетэд гарч байгаа өөрчлөлт зэргийг энергитэй холбон тайлбарлана. (Долгионд хадгалагдаж байгаа энергийн тухай ойлголтын талаар давхар судална.)

Агаарын бөөмийн хөдөлгөөнийг загварчлан судалж дууны шинж чанарыг илэрхийлэх, чанга сул ба далайц, өндөр нам ба давтамжийн хоорондох холбооны талаар мэдлэг бүтээнэ. Дуу үүсгэж байгаа хоёр өөр төрлийн туршилтыг нэг зэрэг хийж гүйцэтгээд тэдгээрээс гарч байгаа дууны долгионы ялгаатай шинжийг илрүүлэх сорил туршилт хийх зэргээр долгионы ойлт болон түүний давхцалыг судалж мэднэ.

Бүлгийн нэр томьёо:Дуу орчинд тарах, хэлбэлзэл, далайц, давтамж, дууны хурд

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф7.3.1. Агаарын жижиг хэсгүүдийн хөдөлгөөнөөр дууны шинж чанарыг илэрхийлэх

Ш7.1а Ш7.1б Ш7.2а Ш7.2б Ш7.2в Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4б

а) Дуу хэрхэн үүсэхийг судлах б) Хөгжмийн чавхдастай адил болгож хайрцаг дээр хадсан утасны хэлбэлзэл ажиглах, савлах шугамны болон хоолойн төвөнхийг барьж чичиргээ мэдрэх в) Сурагчид өөрсдийн ‘хоолойгоор’ өөр өөр өнгийн буюу өндөр нам дуу гаргаж илэрхийлэх г) Хоолойны бүтэц (зөвхөн бүтэц)–тэй танилцах д) Дууг сонсголтой холбох, чих гэмтэх боломжуудыг хэлэлцэх е) Сарьсан багваахай, дельфин зэрэг амьтны дуу мэдрэгчийн туйхай судалгаа хийх

Санамж:

Бүх төрлийн дуу чичирхийллээс үүсдэг гэдгийг мэдэх

Дууны өнгийг судлах туршилтыг гүйцэтгэхдаа аяганы амсрыг хүнсний нимгэн гялгар уутаар бүрж гялгар уутан дээрээ давсыг жигд цацаж, аяганы амсар орчимд бүдүүн болон нарийн өнгөөр дуугарч давсны ширхэгүүд ямар хэлбэртэй болж байгааг ажиглах

Дууны чанга сулыг судлах туршилтыг хийхдээ цаасан хайрцаг, резин ашиглан хөгжмийн загвар хийх

Резинээр хийсэн чавхдасыг татсан зайнаас хамааруулан дууны чанга сулыг ялган сонсох

Ф7.3.2. Чанга сул ба далайц, өндөр нам ба давтамжийн холбоог таних, осциллоскоп ашиглах

Ш7.1а Ш7.1б Ш7.2в Ш7.3б Ш7.4а Ш7.4б

а) Дууны генератор ашиглаад ангийн Сурагчдын сонсох хязгаарыг тогтоох б) Осциллоскоп ашиглах нь дууг харах боломжийг зэрэг олгодог гэдгийг мэдэх в) Сурагчид усанд дуу тарах тухай ярилцах, хатуу биеэр дуу тарах, төмөр замын дагуух чимээний тухай ярилцах г) Дуу тарах хурдыг судлах, дуу гэрлээс хэр удаан болох талаар хэлэлцэх, аянганы жишээ ашиглах, дууны хурдыг хэмжих судалгааны төлөвлөгөө гаргаж судлах д) Хөгжмийн зэмсэгүүд ашиглан дууны чанга сул, өндөр намыг таниулах е) Долгионы урт, далайц, давтамжийн шинж чанарыг үзүүлэх, осциллоскоп ашиглан чанга сул ба давтамжийн холбоог тайлбарлах

Page 14: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Санамж:

Осциллоскоп ашиглан дууны чанга сул, өндөр намыг таниулах

Хуваарьтай цаас ашиглан урьдчилан бэлтгэсэн даалгавруудаас долгионы урт, далайц, давтамж болон дууны чанга сулыг тодорхойлох

БҮЛЭГ: Ф7.4. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ФИЗИК Нар, сар, одны цагийн, хоногийн, сарын, жилийн “харагдах” хөдөлгөөн. Тэнгэрийн эрхсийн байрлал, хөдөлгөөнд ажиглалт хийх, цаг агаар, хөрс усны улирлын хамаарлын судалгаа хийнэ. Бүлгийн нэр томьёо: Нарны хөдөлгөөн, сарны хөдөлгөөн, одны орд, гараг эрхэс

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф7.4.1. Нар, сарны хөдөлгөөнийг ажиглах

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

Ш7.2а Ш7.2б Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4б Ш7.4в Ш7.4г

а) Нарны хөдөлгөөнийг ажиглах арга сэдэх, төлөвлөлт хийх, нарны үзэгдэх хөдөлгөөнийг ажиглахсудалгааны ажил гүйцэтгэнэ. б) Нарны гэрэлд тавьсан савааны сүүдрийн шилжилтийг ажиглах, шалтгааныг хэлэлцэх в) Сарны хөдөлгөөнийг ажиглах г) Тэнгэрийн мандал дээр сарны байрлалыг тэмдэглэх

Санамж:

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг судлах

Дэлхийг тойрох сарны хөдөлгөөнийг судлах, сарны харагдах хэлбэрийн өөрчлөлтийг судлах

Ф7.4.2. Тэнгэрийн хойд зүгийн одны ордны хоногийн эргэлт, сарын эргэлтийг ажиглах

Ш7.1а Ш7.1в

Ш7.2а Ш7.2б Ш7.2в Ш7.3а Ш7.3б

Ш7.4б Ш7.4в Ш7.4г

а) Тэнгэрийн хойд зүгийн одны ордны хоногийн эргэлт, сарын эргэлтийг ажиглах б) Од, гараг эрхсийн тухай мэдээлэлтэй ажиллах, судалгаа хийх в) Одон орны судалгааны талаарх мэдээлэлтэй ажиллах, илтгэл бэлтгэх

Санамж:

Гол одны ордны талаарх мэдээлэлтэй ажиллах, таних

Од, нар, гараг эрхэс, нарны аймгийн талаарх мэдээллийг олж авах, баримжаа авахдаа Stellarium програм дээр ажиллах

Урт болон богино хугацааны ажиглалт хийхдээ ажиглалтын дэвтэр, тэмдэглэл хөтлөх

Page 15: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

8-Р АНГИЙН ФИЗИКИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ 8-р ангийн Сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш8.1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн таамаглал дэвшүүлэх б. Асуулт баримт нотолгоог тайлбарлахад түүхэн болон орчин үеийн жишээ ашиглахын ач холбогдлыг хэлэлцэх в. Өнөөгийн болон өнгөрсөн үеийн судлаачдын туршилт хийдэг, баримт нотолгоо гаргадаг, бүтээлчээр сэтгэдэг арга барилыг хэлэлцэх

Ш8.2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх а. Шинэ санаа дэвшүүлэх, өмнөх мэдлэг, ойлголт болон судалгаанд суурилан шинэ санааг турших ажлын төлөвлөгөө гаргах б. Сорил туршилт, шинжлэн судлах ажил явуулах шийдэл гаргахдаа өмнө хийгдсэн ажлуудын санааг ашиглаж ажлын төлөвлөгөө гаргах в. Сорил туршилт, шинжлэн судлах ажлын хүрээнд хувьсах, үл хувьсах хэмжигдэхүүнийг ялгах, хэмжилт хийх арга ба шаардлагатай багаж хэрэгслийг сонгох г. Шаардлагатай үед дээж авах арга техникийг хэрэглэх, лаборатаори болон ажлын байранд учирч болох аюул эрсдлийг хянах

Ш8.3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх а. Алдааг багасгахын тулд ажиглалт, хэмжилтийг давтан хийх, илүү найдвартай, бодитой үр дүнг гаргах б. Үр дүнгээ зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграм, шугаман ба гистограм, хуримтлагдсан давтамжийн графикаар илэрхийлэх

Ш8.4Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах а. Судалгааны арга, үр дүн, дүгнэлтийн уялдаа хамаарлыг илрүүлэн тайлбарлах б. Зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграм, гистограм ба хуримтлагдсан давтамжийн графикийн зүй тогтлоос гажсан үр дүнг тогтоох судалгааг сайжруулах арга замыг санал болгох в. Зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграм, гистограм ба хуримтлагдсан давтамжийн графикаар өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г. Үр дүнгийн тодорхой зүй тогтлыг хэлэлцэн, ойлгомжтой аргыг сонгон бусдад танилцуулах

БҮЛЭГ 8.1. ХҮЧ БА ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Хий, шингэн, хатуу биетийн даралтыг хүчний үйлчлэлээр үүсдэг болохыг туршилтаар илрүүлнэ. Хүч ба талбайг даралттай холбон тайлбарлана.Хүч нь ямар нэгэн биеийн хэлбэр хэмжээг өөрчилдөг болохыг туршилтаар шалгаж хөшүүргийн эргэх шалтгаан нь хүч болохыг мэдэж, эргүүлэх моментын дүрмийн талаар ойлголттой болно. Хүчний момент эргүүлэх үйлчлэлийн хэмжүүр болохыг тайлбарладаг болно. Энгийн, шингэнт барометрийг дүрслэх, түүнийг агаарын даралт хэмжихэд хэрхэн ашиглах мөн шингэний гүний даралтыг гүн ба нягттай холбож судлах, Манометрийг хэрэглэх, хэрхэн ашиглах талаар ажиглалт, туршилт хийх, үр дүнг нэгтгэх, боловсруулах, бусдад илэрхийлэх үйлд чиглэнэ.

Бүлгийн нэр томьёо:Хөшүүрэг, момент, нягт, даралт.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф8.1.1.Даралт нь гадаргын талбайд үйлчлэх хүчний үйлчлэлээр үүсдэг болохыг тайлбарлах

Ш8.1а Ш8.1в Ш8.2а

a) Хатуу биетийн даралтыг тайлбарлах б)Цас, хуурай элс, шавар дээр явах г.м даралтын нөлөөг үзүүлэх тохиромжтой жишээнүүдийг хэлэлцэх

в) Сурагчдаар зүсэх, хатгах зэргийг тайлбарлуулах г) Сурагчид баримлын шавар дээр биетийг дарж даралтыг судлах ба тэд ижил хүчээр дарах тохиолдолд хүрэлцэх гадаргын талбайг багасгахад даралт ихэсдэг болохыг харуулах

Page 16: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш8.2в

Санамж: • Нэгж Н/см2 эсвэл Н/м2 эсвэл кН/м2 байж болох юм. • Хэдийгээр энэхүү үйл ажиллагаа нь хэт тойм байж болох ч сургалтын энэ түвшинд даралтын

тооцоо нарийн хийх албагүй.

Ф8.1.3.Хий ба шингэний даралтыг тайлбарлах (зөвхөн чанарын хувьд)

Ш8.1а Ш8.1б Ш8.2б Ш8.3б Ш8.4а

а)Шингэний даралтыг үзүүлэх туршилт. Хажуу хананд нь өөр өөр өндөрт нүх гаргасан хуванцар сав хэрэглэх ба дүүргэсэн ус гадагшлахад нүх доошлох тусам шингэний даралт ихсэнэ.

б)Сурагчид шингэний даралтыг бөөмөн загвараар тайлбарлах

Санамж: • Далай тэнгисийн гүн, далан бүтээхтэй холбон тайлбар хийх

Ф8.1.3.Хий ба шингэний даралтыг тайлбарлах (зөвхөн чанарын хувьд)

Ш8.1а Ш8.2г Ш8.3б

Ш8.4а

а)Хийн даралтыг үзүүлэх туршилт. Ундааны томхон хуванцар савыг сорох насосод холбож агаарыг соруулахад гаднах агаарын даралтын нөлөөгөөр шахагдана. б)Дулаанд тэсвэртэй савыг таглаж халаавал тагийг нь эргэдэж авахад хэцүү болох болно. Эсрэгээр хөргөвөл мөн ижил үйлчлэл илэрнэ. в) Сурагчид агаарын бөмбөлөг болон дугуйны хаймараас хий олгойдох, халаасан лаазны таг мултрах зэрэг даралттай холбоотой тохиолдлыг бөөмөн загвар ашиглан тайлбарлана.

Санамж: • Агаарын даралт нь харьцангуй их тул сайн үзүүлэх туршилт болно. • Эдгээр туршилтад хамгаалалтын нүдний шил хэрэглээрэй.

Ф8.1.2.Тохиромжтой жишээ ашиглан хүч ба талбайг даралттай холбон тайлбарлах (тооцоо хийхгүй)

Ш8.1а Ш8.1б Ш8.4а Ш8.4в Ш8.4г

а) Энгийн мөнгөн усан барометрийг ашиглан агаарын даралтыг хэмжих б) Шингэний гүний даралтыг гүн ба нягтаас хамааруулах (тооцоо хийхгүй), тохиромжтой жишээ гаргах в) Манометрийг ашиглах, хэрхэн ашиглах талаар илэрхийлэх

Санамж: • Барометр, манометр ашиглана. Хэрэв эдгээр багаж байхгүй бол эдгээрийн ажиллагааг

тайлбарласан видео хичээл үзүүлж болох юм.

Ф8.1.4.Хүч нь биеийн хэлбэр хэмжээг өөрчлөх шалтгаан нөхцөл болохыг хэлэх

Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б

а) Ган пүршний суналтыг хэмжих энгийн туршилтыг ашиглах. Резиний суналтын хэтийг харуулсан хялбар туршилт б) Гэрийн нөхцөлд пропорционалын хязгаарыг харуулахад зэсээр пүрш хийж болно. в) Туршилтын алхмыг илэрхийлэх, хүч- суналтыг зурах Нэмэлт Суналт- хүчний графикийг тайлбарлах Гукийн хуулийг хэлэх, F = kx хамаарлыг ашиглах Суналт -хүчний шугаман хамаарлын хязгаарыг ялган таних

Санамж: • Туршилтад хэрэглэгдэх, лабораторийн болон ахуйн багаж, хэрэгсэлүүдийг хүрэлцээтэй бэлтгэх

Ф8.1.5.Хөшүүргийн эргэх шалтгаан нь хүч болохыг мэдэх, эргүүлэх моментийн дүрмийг ойлгох

Ш8.1а

а)Энгийн хөшүүрэг ашигласан механизмуудад хөшүүргийг хэрхэн ашигладгийг дүрслэх б) Лаазны тагийг хэрхэн онгойлгодгийг хэлэлцэх.Ингэхдээ хөшүүргийн хэрэглээг тулах цэг ба хүчтэй холбон тайлбарлах в) Эрэг чангалах түлхүүр, дугуйны татуурга (тормоз) г.м хөшүүргийн

Page 17: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш8.1б Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б Ш8.4а Ш8.4г

бусад хэрэглээний жишээг үзүүлэх г) Ангийг бүхэлд нь идэвхитэй оролцуулан, тулах цэг ба хүч үйлчилсэн цэгийн хоорондох зайг өөрчлөн, мөн хүчний хэмжээг өөрчлөн хөшүүргийн үр ашгийг судлах д) Тэнцвэрийн санааг оновчтойгоор харуулан хөшүүргийн дүрмийг ойлгох е) Тохирох багаж хэрэгсэл ашиглан тэнцвэрийн нөхцөлийг судлах.Туршилтын үр дүнгээс моментын зарчмыг гаргах

Санамж: • Сурагчид хүчний хэмжээ ба хүч үйлчлэх цэг ба тулах цэгийн хоорондох зайг ихэсгэн хөшүүргийн

эргүүлэх үйлчлэлийг мэдэх

Ф8.1.6.Хүчний момент эргүүлэх үйлчлэлийн хэмжүүр болохыг илэрхийлэх

Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б

а) Тойрох хөдөлгөөнийг эргэгч гөлгөр тавцан (хуучин пянз тоглуулагч) ашиглан харуулж болох ба төвд тэмүүлэх хүч байхгүй үеийг харуулахын тулд шилэн бөмбөлөг тавьж гадагш гаргана. Тойргийн төвөөс утсаар зүүж төвд тэмүүлэх хүчний нөлөөг харуулна. б) Янз бүрийн жинтэй ачаанууд ашиглаж хөшүүргийн тэнцвэрийн нөхцлийг гаргах туршилт хийнэ.

Санамж: • Үүнийг Сурагчид хөшүүргийн тэнцвэрийн дүрэм ашиглан өргөтгөж болно. Массын төвийн тухай

санаагаар өргөтгөнө. • Гүүрний загвар барих судалгаагаар хичээлийг өргөтгөнө.

БҮЛЭГ 8.2. ШУГАМАН ХУРД, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭНЕРГИ, АЖИЛ БА ЧАДАЛ Биеийн хөдөлгөөнийг ажиглах, тухайн хөдөлгөөнийг илэрхийлэх хэмжигдэхүүнийг ялгаж, хөдөлгөөнийг графикаар дүрсэлнэ. Мөн хөдөлгөөнийг механик энергитэй холбоно. Хүчний хэмжээг хамаарч болох бусад хэмжигдэхүүнүүдтэй холбон тайлбарлана. Биеийн хөдөлгөөнийг ажиглаж, туршилт хийж байрлалын энергитэй холбон тайлбарлана. Хүчний хэмжээ ба явсан зайнаас ажил хэрхэн хамаарахыг туршилтаар судалж илэрхийлэх (тооцоо хийхгүй)Тохиромжтой жишээний хувьд хийсэн ажил ба зарцуулсан хугацааг чадалтай холбож тайлбарлана. (тооцоо хийхгүй)

Бүлгийн нэр томьёо:Хүч, хурд, хурдатгал, эргэх хөдөлгөөн, даралт,

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф8.2.1.Шугаман хурдыг тодорхойлох. Хурд = нийт зам / нийт хугацаа томьёогоор тооцоолох

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Тогтмол хурд, хурдатгалтай хөдөлгөөний хурд-хугацааны графикийг товших тууз юмуу гэрэлт хаалга ашиглан тэргэнцрийн хөдөлгөөнийг судална. б) Самбаачлах хугацаа ба төсөөлсөн зай, автомашины тоормозын зайн тухай ойлголтыг аюулгүй байдал, амьдрал практиктай холбох. в) Зам-хугацааны болон хурд-хугацааны графикийг зурах, утгачилах г) Биеийн хурд-хугацааны графикийн хэлбэрээс дараах тохиолдлуудыг таних

– тайван байгаа – тогтмол хурдтай хөдлөх – хурд нь өөрчлөгдөн хөдлөх

д) Тогтмол хурдатгалтай хөдөлгөөний явсан замыг хурд-хугацааны хамаарлын график доорх талбайгаар тооцоолох

Санамж: • Тогтмол хурдтай, удааширч, хурдсаж буй тэргэнцрийн хөдөлгөөнийг туузны товшилтын бичлэгээр

график байгуулна. Туузан дээрх товшилтын төрх, үр дүнгийн графикийг ажиглаад сурагчид тооцоо хийнэ.

• Сурагчид янз бүрийн тохиолдолд хамаарах зам- хугацааны, хурд- хугацааны графикийн жишээ гаргах, графикт анализ хийнэ. Тохиромжтой жишээ:

Page 18: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

o бөмбөг унах o дээш шидсэн бөмбөг o бөмбөг унах, буцаж ойх

• Гар утсаар дээрх хөдөлгөөний бичлэг хийж, компьютерт оруулж видео анализ хийж болно. • Tracker гэх мэт чөлөөт програм ашиглаж туузны товшилтыг хугацаагаар задалж шинжилгээ хийж

болно.

Ф8.2.2.Тогтмол хурдатгалтай шулуун хөдөлгөөнийг таних, хурдатгалыг тооцоолох, Тогтмол бус хурдатгалтай хөдөлгөөнийг таних

Ш8.1а Ш8.1б Ш8.4а

Ш8.4г

a) Графикийн хандлагад анализ хийх замаар тэргэнцрийн ажиллагааг хянана, хурдатгалыг тооцоолно.

Санамж: • Тогтмол хурдатгалтай туузны товшилтод анализ хийнэ. Хялбар жишээ бол налуу хавтгайн дагуу

өнхрөх, гулсах бие юм. Хэт урт тууз хэрэглэгдэхээргүй байхаар налууг тохируулна. (1/10 секундэд 5 товшилт байна гэж үзнэ)

Ф8.2.3. Биеийн хөдөлгөөн, байрлалын энергийг ойлгуулах туршилт үзүүлэх

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Сурагчид туршилт төлөвлөнө, түүнийгээ шалгана.

Санамж: Дараах ойлголтыг нэмэлтээр өгч болох юм. • Тодорхой хам нөхцөлд кинетик ба потенциал энерги гэсэн нэр томьёог ашиглана. к.э= ‘/2mv2 ба п.э. = mgh илэрхийллийг ашиглах, санах.

Ф8.2.4.Хүчний хэмжээ ба явсан зайнаас ажил хэрхэн хамаарахыг илэрхийлэх (тооцоо хийхгүй)

Ш8.1а Ш8.1б Ш8.3б Ш8.3а

а) Энэ хэсэгт болон цаашид тодорхой ажил, чадлыг бодох шаардлага гарч болох юм. Жнь: шат өөд өгсөх, сурагч ачааг өргөх, босоо чигт ачааг өргөх өндөр, хугацааг бодох

Санамж: • Дараах ойлголтыг нэмэлтээр өгч болох юм. Ажил хийх гэсэн нэр томьёогоор энергийн өөрчлөлтийг илэрхийлэх

∆W = Fd = ∆E томьёог санах, хэрэглэх

Ф8.2.5.Тохиромжтой а) Энгийн системийн хувьд P = E/t –тэгшитгэлийг санах, хэрэглэх

Page 19: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

жишээний хувьд хийсэн ажил ба зарцуулсан хугацааг чадалтай холбох (тооцоо хийхгүй)

Ш8.1а Ш8.1б Ш8.3б Ш8.3а

Ф8.2.6.Энгийн мөнгөн уст барометрийг дүрслэх, түүнийг агаарын даралт хэмжихэд ашиглах, илэрхийлэх

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Энгийн мөнгөн усан барометрийг ашиглан агаарын даралтыг хэмжих

Ф8.2.7.Шингэний гүний даралтыг гүн ба нягттай холбох, Манометрийг хэрэглэх, хэрхэн ашиглах талаар илэрхийлэх

Ш8.1а Ш8.1б Ш8.4а Ш8.4г

а) Манометрийг ашиглах, хэрхэн ашиглах талаар илэрхийлэх

Санамж: Дараах ойлголтыг нэмэлтээр өгч болох юм. p = F/A томьёог санах, хэрэглэх p = hρg тэгшитгэлийг санах, хэрэглэх

БҮЛЭГ 8.3. ЦАХИЛГААН, СОРОНЗОН 1. Цахилгаан. Цахилгаанжих, энгийн цахилгаан хэлхээ, гүйдлийн соронзон шинжийн

талаар судлахын зэрэгцээ ажиглалт болон сорил туршилтын аргаар физик хэмжигдэхүүн, тэдгээрийн холбоо хамаарлын талаар суурь ойлголт авч, өдөр тутмын амьдрал болон нийгмийн амьдралтай холбон тайлбарлах мэдлэгтэй болно. Бөөмөн загварыг энгийн үзэгдэлд хэрэглэнэ. Цахилгаанжих үзэгдлийг сорил туршилтаар илрүүлж цахилгаанжсан биеийн харилцан үйлчлэлийн онцлогийг таньж мэдэн цэнэгийн тухай ойлголтоо хэрэглэнэ. Энгийн цуваа, зэрэгцээ хэлхээ зурах, цахилгаан хэлхээний элементүүдийг загварчлан мэдлэг бүтээнэ. Амперметрээр гүйдлийн хүчийг хэмжих, цуваа ба зэрэгцээ холболтын үеийн гүйдлийн хүчний зүй тогтлыг туршилтаар судалж ойлгоно. Вольтметрээр хүчдэлийг (тоон мультметр ашиглаж болно) нягт нямбай хэмжиж, хүчдэлийн тухай анхан шатны ойлголтой болсноор хэмжилтийн арга техникт суралцана.

2. Соронзон. Гүйдэл соронзон шинжтэй болохыг туршилтаар судалж, соронзон хүчний хэмжээ ороодсын тоо, гүйдлийн хүчнээс шууд хамаардаг болохыг тогтооно. Гүйдлийн соронзон чанарын талаар туршилт хийж, гүйдэлтэй дамжуулагчийн орчимд үүсэх соронзон чанарыг нээж илрүүлнэ. Бүлгийн нэр томьёо: Цэнэг, тусгаарлагч, амперметр, вольтметр, зэрэгцээ холболт, цуваа холболт хэлхээний схем

Page 20: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф8.3.1.Цэнэгжих ба цэнэгийн тухай ойлголтыг тоон мэдрэгч (digital sensor) оролцуулан дүрслэх

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б

а) Цэнэгжсэн хуванцар шугамаар цаасны жижиг хэсгүүд болон утсанд зүүсэн бортогыг татаж хазайлгах, хийн бөмбөлгийг хананд наах, хув саваагаар гоожиж байгаа усны урсгалыг хазайлгах б) Зөвхөн сөрөг цэнэгүүд хөдөлдөгийг цахилгаан саармаг хэсгийн эерэг цэнэг үлдэн сөрөг цэнэг шилждэгээр тайлбарлах. Цахилгаан саармаг материал нөлөөгөөр туйлширдаг. Энэ нь зөвхөн тусгаарлагч материалд илэрдэг. Харин дамжуулагч материал баривал сөрөг цэнэг гарт дамжиж, улмаар газарддаг в) Таталцал, түлхэлцлийн хуулийг судлах г) Цэнэг нь зөвхөн хоёр төрөл байдаг гэсэн төсөөлөлд хүрэх (зөвхөн хоёр үйлчлэл харагдана) д) Эсрэг цэнэгүүд таталцан, ижил цэнэгүүд түлхэлцдэг болохыг бусдад харуулах, цэнэгжсэн биетийг цэнэггүй болгох

Санамж: • Цэнэгийн тухай ойлголтыг авснаар цахилгаан хэлхээг ойлгоход ихээхэн дөхөм болно. • Цахилгаан статик генераторыг хэрэглэнэ. Цахилгаан статик цэнэг үүсгэх машин нь ихэнхдээ

мартагдахааргүй хичээл болдог. Хэдэн мянган вольтийг үүсгэн багахан цахилалт үүсгэх, охидын үс босгох, неон чийдэнгээс гэрэл гаргах, сэнс эргүүлэх, бортого хөдөлгөх г.м

Ф8.3.1.Цэнэгжих ба цэнэгийн тухай ойлголтыг тоон мэдрэгч (digital sensor) оролцуулан дүрслэх

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Сурагчид цахилгаан статикийн ашиг тусыг хоёрдогч эх сурвалж ашиглан судлах б) Ангид олж авсан мэдээллээр танилцуулга хийх

Санамж: • Будаг шүршигч, түлш шатахуун ба шатамхай нунтаг тэсрэх аюулын тухай ярилцах

Ф8.3.2.Энгийн зэрэгцээ хэлхээ зурах, тайлбарлах.

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Батарей, чийдэн, түлхүүр бүхий энгийн хэлхээ бүтээх б) Хэлхээний схем зурах в) Хэлхээг схемээр дүрслэхийн давуу талыг хэлэлцэх г) Хоёр чийдэн бүхий энгийн зэрэгцээ хэлхээ угсарч ажиллуулах Хэлхээний схем зурах д) Янз бүрийн хэлхээний схем эсвэл хэлхээг өгч, зэрэгцээ эсвэл цуваа холболтын аль нь болохыг тайлах

Санамж: • Бүх сурагчдыг ойлголоо гэж хэлэх хүртэл нь алхам алхмаар дөхүүлэх. Хотын цахилгаан

шугамыг ямар нэг судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй.

Ф8.3.3. Батарей, зай болон хэлхээний янз бүрийн элементүүдийг схемээр дүрслэх, тайлбарлах. Цахилгаан хэлхээний элементүүдийг загварчлах, тайлбарлах

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Хэлхээн дэх цэнэгийн урсгалыг судлах б) Батарейн гаргасан цэнэг түүнийг нэг туйлаас нөгөө рүү хэлхээгээр хэрхэн урсдагийг тодруулах. Сурагчид цэнэгийн урсгалын хурдыг ихэсгэх арга замыг санал болгох (зайг олшруулах, элементийг хялбарчлах) в) Сурагчид хувьсах эсэргүүцэл хэрэглэн чийдэн бүдэг/тод гэрэлтэхийг тайлбарлах, шалгах

Санамж:

Page 21: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

• Хотын цахилгаан шугамыг ямар нэг судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй.

Ф8.3.3.Батарей, зай болон хэлхээний янз бүрийн элементүүдийг схемээр дүрслэх, тайлбарлах. Цахилгаан хэлхээний элементүүдийг загварчлах, тайлбарлах

Ш8.2в Ш8.2г Ш8.4г Ш8.3б Ш8.3а

а) Диод, цахилгаан хонх, хөдөлгүүр, цахилгаан түлхүүр зэрэг “нийтлэг биш” элементүүдийг мэдэх, үүргийг ойлгох б) Сурагчид аль нь “нэг чигт” төхөөрөмж болохыг тодруулах, мэдээжээр буруу чиглэл залгавал гүйдэл гүйхээ больж болох юм.

Санамж: • Сурагчдын сонирхлыг ньтатахын тулд хонхны гэрийг задалж бүтцийг дэлгэн харуулах.

Ф8.3.4.Амперметрээр гүйдлийн хүчийг, вольтметрээр хүчдэлийг (тоон мультметр ашиглаж болно) хэмжих

Ш8.2в Ш8.4г Ш8.1а Ш8.1б Ш8.4а Ш8.4г

а) Хэдэн ижил чийдэн ашиглан цуваа ба зэрэгцээ хэлхээний гүйдлийг судлах б) Хэлхээний янз бүрийн хэсгийн гүйдлийн хүчийг хэмжихэд амперметр ашиглах в) Сурагчид цуваа ба зэрэгцээ хэлхээний гүйдлийн хүчний тухай дүгнэлт хийх

Санамж: • Ижилхэн чийдэнгүүд илэрхий ондоо гэрэлтэж байгааг ажиглах ёстой. Иймд чийдэнгүүдийг

зориуд ижил байхаар сонгоно. • Хотын цахилгаан шугамыг ямар нэг судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй.

Ф8.3.4.Амперметрээр гүйдлийн хүчийг, вольтметрээр хүчдэлийг (дижитал мультметр ашиглаж болно) хэмжих

Ш8.1а Ш8.1б Ш8.2в Ш8.4г

а) Чийдэнгийн тоо, реостатын урт, утасны уртыг өөрчлөн гүйдлийн хүчний өөрчлөлтийг амперметрээр судлах б) Хэлхээний элемент дэх хүчдэлийг хэмжихэд вольтметр хэрэглэх Сурагчид вольтметрээр нэг зай, хоёр зайн гаралтын хүчдэлийг хэмжиж харуулна. Улмаар хэлхээний хоёр цэгийн хоорондох хүчдэлийг хэмжих. Сурагчид хэмжих багажийг цуваа холбон хэлхээг ажиллахгүй байна гэж болох юм. в) Хоёр өөр металл, уусмал эсвэл жимс хэрэглэн гараар зай хураагуур хийх. Сурагчид төрөл бүрийн металл, жимснүүд/ хүнсний ногоонд дээрх судалгаа хийх

Санамж: • Сурагчдад богино дамжуулагч утас халж болохыг анхааруулах • Хэлхээний элементүүдийн схемийн стандарт тэмдэглэгээг өгөх • Хотын цахилгаан шугамыг ийм төрлийн судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй

Ф8.3.5.Гүйдлийн соронзон шинжийг туршилтаар үзүүлэх

Ш8.1а Ш8.1б Ш8.2в Ш8.4г

Ороомгоор гүйдэл гүйлгэж зүрхэвчийг соронзон шинжтэй болгох, гүйдлийн орчимд соронзон шинж байгааг илрүүлэх туршилт хийх, сайжруулан төлөвлөх

Санамж: • Дамжуулагч, соронзон зүү, төмрийн үртэс, зай ашиглана.

Page 22: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

БҮЛЭГ 8.4. ЭНЕРГИЙН ХЯМРАЛ БА ХҮНИЙ НӨЛӨӨ Төрөл бүрийн энергийн эх үүсвэр, түүний хэрэглээ болон энергийг боловсруулах нь байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлон түүнээс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах асуудлын талаар судална. Дэлхийн энергийн хэрэгцээний талаар үзэл бодлоо илэрхийлэх, хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаврыг тайлбарлах, сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн талаар мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан дэлхийн энергийн хэрэгцээг нягтлах, энергийн хувирлын мөн чанар болон үүсгэж байгаа цахилгааны хэмжээ зэргийг судалж, тулгамдсан асуудлыг дэвшүүлэн түүнийг шийдвэрлэхэд суралцана. Дулааны энерги зөөгдөх процесс /дамжуулал, конвекци, цацаргалт/-ыг ялган таньж, эдийн засагтай холбон тайлбарлаж чаддаг байна.

Бүлгийн нэр томьёо: усан цахилгаан, цөмийн түлш, нүүрс, байгалийн хий, сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэр.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф8.4.1.Хүн төрөлхтний тулгамдсан асуудлууд. Дэлхийн энергийн хэрэглээний талаар үзэл бодлоо хэлдэг байх

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

а) Яагаад дэлхийн энергийн хэрэгцээ өсөөд байгааг тайлбарлах б) Дэлхийн энергийн хэрэгцээ өсөөд байгааг хэлэлцэх в) Орчин үеийн технологийн хэрэглээний өсөлтийг хүн амын өсөлттэй холбох

Ф8.4.2.Хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаврыг тайлбарлах

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

а) Чулуун нүүрс, нефт, хий, түлшний нөөц, гарал үүсэл ба түүнийг олборлох талаар судлах б) Яагаад нүүрс үл сэргээгдэх түлш болохыг тайлбарлах в) Яагаад энергийн хямрал болж магадгүйг тайлбарлах г) Агаарын бохирдлын асуудлын шалтгаан нь нүүрс, хийг шатаах гэдгийг судлах. Тухайлбал утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол

Санамж: • Үндсэн эх үүсвэр нь нар болохыг батлах • Олборлох өртөг, тээвэрлэх, хүрээлэн буй орчинд хохирол учруулах зэрэг бусад асуудал

багтана.

Ф8.4.3.Сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн мэдлэгийг ашиглах, бусад мэдээллийн эх сурвалжийг ашиглан дэлхийн энергийн хэрэгцээг нягтлах

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

а) Төрөл бүрийн сэргээгдэх түлшийг судлан шинжлэх б) Цөмийн түлш нь сэргээгдэх эсвэл үл сэргээгдэх аль нь болохыг хэлэлцэх в) Цөмийн түлш хэрэглэн цахилгаан үйлвэрлэхийн давуу ба сул талыг хэлэлцэх г) Нэмэлт эх сурвалжууд ашиглан янз бүрийн сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн талаар судлах, хэлэлцэх д) Энергийн эх үүсвэрүүдийг хэрэглэн хэрхэн цахилгаан үйлдвэрлэдэг болон энергийн эх үүсвэр бүрийн давуу ба сул талыг үнэлэх. е) Олсон зүйлсээрээ ангидаа мэдээллийн самбар гаргах, эсвэл МТ ашиглан танилцуулах ж) Энергийн эх үүсвэрүүдийн бүх төрлийг хэрэглэхэд гарах асуудлуудыг жагсаах, хэлэлцэх

Үүнд: цахилгаан энерги болгон хувиргах өртөг, уур амьсгал, байршлын зохицол болон, орчин тойронг сүйтгэх, бохирдуулах олон хэлбэрүүд багтана.

з) Өөрийн орон нутагт хэрэглэгдэж байгаа энергийн эх үүсвэрүүд, тэдгээрийг энергийн бусад эх үүсвэрүүдээр солих тохиолдолд гарах

Page 23: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

ашиг тусыг хэлэлцэх

Санамж: • Сэргээгдэх нь хэрэгцээтэй гэдгийг тодорхойлох. Тухайлбал түүнийг хэрэглэсэн ч эх үүсвэр нь

богино хугацаанд нөхөгддөг. • Сэргээгдэх энергийн эх үүсвэрт нар, ус, давалгаа, түрлэг, салхи багтана.Гүүрний загвар барих

судалгаагаар хичээлийг өргөтгөнө.

Ф8.4.4.Дулааны энерги зөөгдөх процесс/ дамжуулал, конвекци, цацаргалт/-ыг тайлбарлах, ялгах, эдийн засагтай холбон тайлбар хийх

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

а) Дамжуулал, конвекци, цацаргалтаар дулааны энерги хэрхэн дамжих, зөөгдөхийг ялган таних туршилт хийх б) Гэр, байшинд дулааны энерги хэрхэн зөөгдөж байгааг хэлэлцэх. в) Дулааны энергийн дамжууллыг ихэсгэх болон багасгах нь хэдийд үр ашигтай байх, ямар арга техник хэрэглэх нь эдийн засаг, байгаль орчинд ашигтай байх талаар тооцоолол хийн хэлэлцэх

Санамж: • Дамжуулал, конвекци, цацаргалтаар дулааны энерги дамжих процессийг харуулсан бичлэг,

харилцах сав, дулаан дамжууллын багаж/төмөр шугаман дээр лааны тосоор хадаас тогтоон дамжууллыг харуулж болно/

9-Р АНГИЙН ФИЗИКИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ 9-р ангийн Сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш9.1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, баримтад үндэслэн таамаглал дэвшүүлэх б. Баримт нотолгоог анхдагч болон хоёрдогч эх сурвалжийн алинаас нь хэрэглэхээ шийдэх в. Шинжлэх ухааны ололт нээлтийг ашиглах талаар дээрх нэр томьёог зөв оновчтой хэрэглэх

Ш9.2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх а. Таамаглал, тайлбарыг баримт нотолгоог олох ажлаа төлөвлөх б. Шаардлагатай нөхцөлд тохирсон түүвэр хийх аргыг хэрэглэх аргаа тодорхойлох в. Шинжлэн судлах ажлыг төлөвлөх г. Хувьсах ба үл хувьсах хэмжигдэхүүний холбоо хамаарлыг тогтоох, түүнийг илрүүлэхэд шаардлагатай арга, хэрэгслийг сонгох д. Нийтлэг хэрэглэгддэг материал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, лабораторид болон судалгаа шинжилгээний явцад тохиолдож болох эрсдэл, аюулаас сэргийлэх

Ш9.3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх а. Хэмжилт ажиглалтаас тохирох нарийвчлалтай үр дүнг гаргах б. Ажиглалт, хэмжилтийн үр дүнг зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграм, математик аргаар илэрхийлэх, танилцуулах

Ш9.4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах а. Судалгаа шинжилгээний арга, үр дүн, дүгнэлтийг бусдынхтай харьцуулан, үнэлэж тайлбарлах б. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтол, тооцооллоосгажсан үр дүнг тогтоож, шинжилгээ судалгааг сайжруулах арга замыг хэлэлцэх в. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар цуглуулсан өгөгдөл, мэдээллээс түүвэр хийж, мэдээллээс үр дүн, дүгнэлт гаргах г. Үр дүн, дүгнэлтийг танилцуулах ялгаатай арга замуудыг үнэлэх, оновчтойг сонгох

БҮЛЭГ Ф9.1. ДУЛААНЫ ФИЗИК Дулааны үзэгдлийн мөн чанар, учир шалтгааны талаар таамаглал дэвшүүлэх, зорилготойгоор ажиглалт, туршилт хийх, үр дүнг нэгтгэх, боловсруулах, бусдад илэрхийлэх замаар шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлж хатуу, шингэн, хийн үндсэн

Page 24: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

шинж чанарын талаарх мэдлэг ойлголтоо молекуляр загвараар гүнзгийрүүлнэ. Түүнчлэн дотоод энерги болон бодисын гурван төлөв байдалтай холбож судална. Бүлгийн нэр томьёо: хатуу, шингэн, хий, температур, буцлах, хайлах, хөлдөх, конденсаци

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф9.1.1. Хийн даралт, температурыг молекулуудын хөдөлгөөний үүднээс тайлбарлах.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а)Хийн молекулуудын хөдөлгөөний шинж төрхийг молекуляр загвараар илэрхийлэх б) Хийн макро параметруудыг (температур, даралт, эзлэхүүн) түүнийг бүрдүүлэгч жижиг хэсгүүдийн төлөв байдалтай хэрхэн холбогдож болохыг таамаглах в) Кинетик онолын санааг хөгжүүлэх, түүгээрээ бодисын төлөвийг тайлбарлах

Санамж: • Физик загварын тухай ойлголтыг нь сэргээх, хөгжүүлэх • Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн таамаглал дэвшүүлэх, мэдээллийг унших, гол

санааг илэрхийлэх, бусдыг сонсох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ф9.1.2. Хатуу, шингэн, хийн дулаан тэлэлтийг чанарын хувьд илэрхийлэх, тэлэлтийн хэмжээг харьцуулж үзүүлэх, дулаан тэлэлтийн өдөр тутмын хэрэглээ, үр дагаврыг ялгах, тайлбарлах.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Металл савааны тэлэлт эсвэл цагаригт халаасан шаарик оруулах үзүүлэх туршилтыг үзэх, туршилтыг ажиглан хэлэлцэх (хатуу биетийн тэлэлт) б) Колбонд будагтай ус дүүргэн хийж халаан колбоны таганд суулгасан урт шилэн гуурсаар ус хэрхэн дээшилж байгааг үзүүлэх, учрыг тайлбарлах (шингэний тэлэлт)

в) Хоосон колбоны амсарт шаарыг сайтар бүтүүмжлэн углаж халаах эсвэл агаарын даралтын зөрүүг харуулах туршилтууд хийж болно. (хийн тэлэлт)

Санамж:

Хэрэглэгдэхүүн: Жижиг амсартай колб, колбын амсрыг таглах үйс эсвэл резинэн бөглөө, шилэн гуурс, хүнсний будагч бодис, иммерсийн халаагуур, шаар

Хатуу, шингэн, хийн дулаан тэлэлтийг молекуляр загвартай холбон таамаглал дэвшүүлэх, түүнийгээ хэрхэн шалгаж болохыг хэлэлцэх

Халсан биетэд хүүхэд өөрийгөө гэмтээж болзошгүй учир багш зөвхөн үзүүлэх туршилтийг ашиглан үзэгдлийн мөн чанарыг харуулна.

Ф9.1.3. Хийн даралт тогтмол үед эзлэхүүн температураас хамаарах хамаарлыг чанарын хувьд илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в

а)Агаарын бөмбөлгийг сайтар үлээж амсарыг нь уяж хүйтэн усанд дүрэх эсвэл өвлийн улиралд бол гадаа гаргах, боломжтой бол хөргөгчинд хийж агаарын бөмбөлгийн эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг хэлэлцэх б) Хийн тэлэлт, температурыг хэмжиж V(T) хамаарлын муруйг байгуулах, түүний шинж чанарыг хэлэлцэх, туршилт хийгдээгүй утгуудын хамаарлыг гаргах

Page 25: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

Санамж:

Температурын зөрүү хангалтгүй тохиолдол эзлэхүүний өөрчлөлтийг ажиглаж чадахгүй. Мөн дулааны тэнцвэрт ортол тодорхой хугацаа шаардлагатай болохыг санаарай.

Ф9.1.4. Бодисын физик шинж чанар температуртай хэрхэн холбогдохыг үнэлэх. Температурын хэмжилтийг ашиглах, шинж чанарын жишээ хэлэх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Ф9.1.5. Термохосын бүтцийг илэрхийлэх, түүнийг өндөр температурыг хэмжихэд ашиглах тухай ойлголтоо үзүүлэх, хэмжилт хийх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Төрөл бүрийн (Жнь: термохос, шингэнт термометр) термометрийг ашиглаж чаддаг байх. Ажиллах зарчмуудыг хэлэлцэх б) Халууны шил, термометр, термохосын хэмжих хязгаарыг харьцуулах

в) Шингэнт термометрийн бүтэц, ажиллагааг илэрхийлэх, энгийн шингэнт термометр хийх

г)Термохосын бүтцийг тайлбарлах, түүнийг ашиглан хэмжилт хийх

Санамж:

Шингэний тэлэлтийг үзүүлэх туршилтаар хийсэн зүйлсээ ашиглан ус болон спиртын дулаан тэлэлтийг харьцуулан үзэж болно.

Ф9.1.6. Тогтвортой цэгүүдийг (ус буцлах, хөлдөх температур г.м) ялгах, хэрэгцээг ялган таних.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Колботой усанд (мөс) термометр хийж халаан усны тогтвортой цэгүүдийг тодорхойлох

б) Ахуйд өргөн хэрэглэгддэг бодисуудын тогтвортой цэгүүдийн тухай хэлэлцэх, тэдгээрийн бидний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байгааг ярилцах

Санамж:

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, халаагуур болон халуун устай болгоомжтой ажиллахыг сануулах

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

Page 26: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ф9.1.7. Биеийн температурын өсөлтийг дотоод энергийн өсөлттэй холбох. Дулаан багтаамжийн тухай ойлголтоо үзүүлэх. Бодисын хувийн дулаан багтаамжийг хэмжих туршилтыг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а)1 кг масстай янз бүрийн металлыг халаан өөр өөр дулаан багтаамжтай болохыг үзүүлэх. (Ижил масстай металл биетүүдийгхалааж лааны тосон дээр тавьж ажиглах) б) Молекул кинетик онолын үүднээс дотоод энерги гэсэн ойлголтыг тайлбарлах в) Бодисын дулаан багтаамжгэсэн ойлголтыг дотоод энергитэй холбон тайлбарлах г) Усны болон металлын хувийн дулаан багтаамжийг тодорхойлох туршилт хийх

д) Туршилтын үр дүнг стандарт утгатай жиших, зөрүүтэй бол шалтгааныг тодруулах е) Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэх

Санамж:

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллахыг сануулах

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

Ф9.1.8. Хайлах, буцлах үзэгдлийн үед температурын өөрчлөлтгүйгээр энерги авч байгааг илэрхийлэх. Хайлах цэг, буцлах цэгийн утгыг хэлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

Ф9.1.9. Конденсаци, царцах үзэгдлийг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Халах, хөрөх муруйг байгуулах (Мөсийг хайлаад ус болон цааш буцалтал нь, лааны хайлмаг тосыг царцтал нь халах ба хөрөх процессын хугацаа - температурын хамаарлыг судлах) б) Туршилтын үр дүнг онолын муруйтай жиших, зөрүүтэй бол шалтгааныг тодруулах

в) Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэх (ууршилт, конденсаци)

Санамж:

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллахыг сануулах

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

Page 27: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ф9.1.10. Буцлах уурших процессыг ялгах, Хувийн дулаан гэсэн нэр томьёог хэрэглэх, хувийн дулааныг молекуляр загвараар тайлбарлах.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Ф9.1.11. Уур ба мөсний (ууршихын, хайлахын) хувийн дулааныг хэмжих туршилтыг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Хувийн дулааныг тодорхойлох туршилт хийх (ус буцалгагч ашиглан ус буцалгах, мөс хайлуулах)

б) Туршилтын үр дүнг стандарт утгатай жиших, зөрүүтэй бол шалтгааныг тодруулах

в) Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэх

Санамж:

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллахыг сануулах

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

Ф9.1.12. Дулаан дамжуулах ба тусгаарлах шинжийг үзүүлэх туршилтыг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

Ф9.1.13. Хатуу биеийн дулаан дамжууллыг молекуляр загвараар тайлбарлах.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Биесийн дулаан дамжууллыг харьцуулах хялбар туршилтууд үзүүлэх. (Жнь: металл дамжуулагч саваануудын нэг үзүүрт лааны тосоор жижиг боолт тогтоон нөгөө үзүүрийг халаах)

б) Молекуляр загвараар өргөтгөх, бөөмсийн хэлбэлзэлтэй холбох

Page 28: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Санамж:

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, болгоомжтой ажиллахыг сануулах

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно. https://www.youtube.com/watch?v=SNG_5lPe2a8 https://www.youtube.com/watch?v=9joLYfayee8

Ф9.1.14. Конвекцийг үзүүлэх туршилтыг илэрхийлэх. Хий, шингэн дэх конвекцийг нягтын өөрчлөлттэй холбох.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Агаар дахь конвекцийг битүү хоолой дахь агаарын урсгалаар үзүүлэх

б) Марганц (KMnO4) –ын давсны талстыг томхон шилэн стакантай усны ёроолд хийгээд спиртэн дэнгээр халаах зэрэг хялбар туршилтаар шингэний конвекцийг харуулах

в) Конвекцийн хурд температураас хамаарч байгааг харуулах, түүнд молекуляр загвар ашиглан тайлбар өгөх

г)Конвекцийн үзэгдлийн ахуй амьдралын жишээг ярилцах

Санамж:

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно. https://www.youtube.com/watch?v=v62ilJCaMFk

Ф9.1.15. Хэт улаан туяа цахилгаан соронзон спектрийн нэг хэсэг болохыг ялган таних. Хэт улаан туяаг цацаргагч болон шингээгчийн шинжийг үзүүлэх туршилтыг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Цахилгаан соронзон долгионы спектрийн мужуудтай танилцах

б) Цацаргагч гадаргын өнгө өөрчлөгдөх үзэгдлийг Леслийн кубээр үзүүлэх в) Зэсийн нимгэн (3 – 5 mm) хуудсын нэг талыг харлуулан (хөөдөх, будах) спиртэн дэнг нөгөө талд байрлуулан хүчтэй халаагаад дэнг холдуулахад харлуулаагүй тал илэрхий их хэмжээний дулаан ялгаруулдаг болохыг харуулах, учрыг тайлбарлах. г)Хэт улаан туяаны шингээлтийг нэг термометрийн булцууг (самбарын хар үзгээр будах) харлуулсан хоёр термометрийг гэрэлтүүлгийн улайсах утсан чийдэнгээс ижил зайд байрлуулан үзүүлэх, учрыг тайлбарлах

Санамж:

Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно. https://www.youtube.com/watch?v=D1PJQMXYiH8

Ф9.1.16. Дулаан дамжуулал, конвекц, цацаргалтын бидний өдөр тутмын зарим үр дагавар, хэрэглээг тайлбарлах, ялгах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3б Ш9.4а

а) Цай хөргөх болон материалын дулаан тусгаарлах чадавхийг үзүүлсэн судалгааны туршилт хийх б) Халуун сав нь дулаан дамжуулал, конвекц, цацаргалтыг хязгаарладаг эсэх талаар хэлэлцэх, гэрийн хөргөгчийн ажиллагааг судлах

Page 29: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш9.4б Ш9.4г

Санамж:

Дулаан тусгаарлагч материалуудаар термометрын булцууг ороож өмнөх туршилтыг давтан хийж болно.

БҮЛЭГ Ф9.2. ЦАХИЛГААН, СОРОНЗОН

Цахилгаанжих тухай мэдлэгээ цэнэгтэй шилжилттэй холбон, цахилгаанжихын мөн чанарыг

гүнзгийрүүлэн судалж, тайлбарлана. Цахилгаан орны тухай, орныг илрүүлэх, судлах аргын

мэдлэгийг соронзон орны болон бусад мэдлэгтээ тулгуурлан харьцуулан бүтээнэ.Физикийн

шинжлэх ухаан болон орчин үеийн техник, технологийн мэдлэг, чадвараа хэрэглэж, физикийн

шинжлэх ухааны хэлийг өдөр тутмын цахилгаан хэрэгсэлүүд түүнд явагддаг үзэгдлийг

тайлбарлахад ашиглана.

Сурагчид тогтмол соронзон, олон гүйдлийн соронзны тухай мэдлэгээ соронзон орны тухай ойлголтоор баяжуулан, орны шинж чанар, үзэгдлийг тайлбарлахад физик, математик болон орчин үеийн техник, технологийн мэдлэг, чадвараа хэрэглэж, шинжлэх ухааны хэл суралцана. Бүлгийн нэр томьёо:соронзон, соронзон орон, орны шугам, тусгаарлагч, цахилгаан цэнэг

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф9.2.1. Соронзны шинж чанарыг илэрхийлэх. Нөлөөгөөр соронзлогдохыг харуулах. Ферро ба ферро бус материалыг ялгах. Төмөр ба гангийн соронзон шинж чанарыг ялгах. Соронзжуулах ба соронзон шинжийг арилгах аргыг дүрслэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

а) Хоёр соронзон ашиглан соронзон хоорондоо харилцан үйлчлэлцдэг (таталцах, түлхэлцэх) болохыг харуулах

б) Материалыг соронзжуулах аргууд, соронзон чанарыг нь арилгах аргуудтай танилцах (цохих, халаах, шулуун соронзоор үрэх)

в) Бодисын соронзон бүтцийг домайн гэсэн нэр томьёо ашиглан тайлбарлах. Бодисыг соронзон шинжээр нь ялгах г) Төмөр ба гангын соронзон шинжийг тэдний дотоод бүтэцтэй холбон тайлбарлах

Санамж:

Сурагчдаар материалуудыг соронзон шинжээр нь ялгуулах зорилгоор металл ба металл бус янз бүрийн дээж бүхий цуглуулга хийж болно.

Материалын соронзон шинжийг арилгахдаа доргиох аргыг хэрэглэнэ. Мөн халаах эсвэл хувьсах гүйдлийн ороомог ашиглан соронзон чанарыг арилгах хэрэгцээ гарахыг үгүйсгэхгүй.

Сурагчид хадаасыг соронзжуулахын өмнө болон соронзжуулсны дараа соронзон зүүгээр шалгаж чадна.

Ф9.2.2. Шулуун соронзны үүсгэх соронзон орны шугамын төрхийг таних туршилтыг дүрслэх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.2а

а) Шулуун соронзонгын үүсгэх соронзон орны төрхийг судлах. (нэг шулуун соронзны, 2 шулуун соронзны ижил туйлуудын хоорондох, эсрэг туйлуудын хоорондох оронг харуулах)

б) Соронзон зүү ашиглан орны шугамын чиглэлийг харуулах.

Page 30: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Тогтмол гүйдэл

Төмөр хадаас Төмрийн үртэс

Ш9.2в Ш9.2г Ш9.3а

Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Санамж:

Төмрийн үртсийг тусгай гялгар уут, хуванцар жижиг саванд (битүүмжилсэн CD-ний хайрцаг байж болно.) хийж бохирдохоос сэргийлээрэй. Мөн туршилтыг хэрхэн хийх талаар богино хэмжээний видео үзэж болно:https://www.youtube.com/watch?v=4NCo7weiNAQ

Хавтангийн доор нэг эсвэл хос шулуун соронзонг байрлуулж, хавтан дээр төмрийн үртэс жигд цацан орны төрхийг харж болно. Үүнийг проектороор, тунгалаг хуванцар хавтан ашиглан үзүүлбэл илүү тод ажиглагдана.

Ф9.2.3. Гүйдэлтэй шулуун дамжуулагч утас ба соленоидын соронзон орны төрхийг дүрслэх. Соронзон орны хэмжээ шугамын нягт сийргээс хамаардаг тухай чанарын хувьд илэрхийлэх. Гүйдлийн чиглэл ба хэмжээнээс соронзон орон хэрхэн хамаарч байгааг дүрслэх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а

Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Гүйдэлтэй шулуун дамжуулагчийн орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж үзүүлэх

б) Орны чиглэлийг соронзон зүүгээр тодорхойлох

в) Туршилтыг гүйдлийн хэмжээ ба чиглэлийг өөрчлөн хэрхэн нөлөөлж байгааг харуулан өргөтгөх (соронзон зүүний чиглэл ба төмрийн үртэсний шугамын нягтрал) г) Дугуй гүйдлийн орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж үзүүлэх, үүнийгээ дугуй гүйдлийг соленоид болгон өргөтгөх д) Туршилтыг ороодсын тоо ба гүйдлийн чиглэлийг өөрчлөн хэрхэн нөлөөлж байгааг харуулан өргөтгөх боломжтой.

Санамж:

Гүйдэлтэй шулуун дамжуулагч утасны хувьд эффектийг ажиглахын тулд их гүйдэл (5-10 A) гүйлгэх хэрэгтэй.

Соронзон зүүний оронд гар утасны апликейшнууд ашиглах боломжтой.

Ф9.2.4. Цахилгаан соронзон ба тогтмол соронзны ялгааг тогтоох.

Ш9.1а Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а

Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Төмөр ба ган ашиглан цахилгаан соронзон хийх

б) Цахилгаан үйлчлэлээр төмрийг соронзжуулах, соронзон

Page 31: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

шинжийг арилгах

в) Бидний амьдрал ахуй дахь цахилгаан соронзон, тогтмол соронзонгын хэрэглээг хэлэлцэх

Санамж:

Тусгаарлагч бүрээстэй зэс дамжуулагч утас, батарей, хадаас, ган болон төмөр материал, тогтмол гүйдлийн үүсгүүр ашиглан цахилгаан соронзон бүтээж болно. https://www.youtube.com/watch?v=Dka-cROHxBY

Сурагчдаар гэрт нь хадаас, батарей, зэс дамжуулагчаар цахилгаан соронзон хийлгэн бичгийн цаасны хавчаарыг хадаасны үзүүрт ар араас нь тогтоон тоогоор нь соронзны хэмжээг хэмжүүлж болох юм.

Гүйдэл гүйлгэх, салгах үед бичгийн хавчаар төмөрт татагдах ба салахыг ажиглах замаар зөөлөн төмрийн соронзон шинж өөрчлөгдөж байгааг хялбархан шалгаж болно.

Туршилт хийж эхлэхдээ хадаас эсвэл савааг соронзон шинжгүй болгохын тулд дээр доороос нь тогшиж доргиож болно. Харин савааг байнгын соронзонтой болгоё гэвэл их гүйдэл (5А-с дээш) шаардлагатай.

Ф9.2.5. Цахилгаан цэнэгийг илрүүлэх туршилтыг дүрслэх. Эерэг ба сөрөг цэнэгийн тухай товч илэрхийлэх. Ижил цэнэгүүд түлхэлцдэг, эсрэг цэнэгүүд таталцдаг болохыг үндэслэх. Нөлөөгөөр цэнэгжих үзэгдлийг тайлбарлах.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а

Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а)Хийн бөмбөлөг эсвэл плёнк ашиглан бие цэнэгжих үзэгдлийг үзүүлэх, уг үзэгдлийг атомын цөм ба электрон бүрхүүлэн загвар ашиглан тайлбарлах б) Тусгаарлагч материалыг /шил, хув, полиэтилен / эсгий, ноосон даавуунд үрж цэнэгжүүлэн цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг харуулах

в) Цахилгаан цэнэгийн туйлшралаар нөлөөгөөр цэнэгжих үзэгдлийг тайлбарлах. Электроскоп ашиглан нөлөөгөөр цахилгаанжихыг үзүүлэх

Санамж:

Нарийн саваа мод, тунгалаг хуванцар. Ноосон даавуу, торго ашиглан цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг үзүүлж болно. Туршилтыг эндээс үзэж болно:https://www.youtube.com/watch?v=AC4PAfIEwBs

Цахилгаан статикийн туршилтанд орчны агаарын чийгшилт нөлөөлдөг тул багаж төхөөрөмжөө хэрэглэхийн өмнө хуурай, халуун байлгах хэрэгтэй.

Тугалган цаасан бортого эсвэл цууны хүчлийн давсыг нейлон утсанд дүүжлэн, таталцал ба түлхэлцлийг үзүүлж болно.

Ф9.2.6. Цэнэгийг кулоноор хэмждэг гэдгийг илэрхийлэх. Цахилгаан цэнэгийн орчимд хүчний үйлчлэл илэрч байгаа орон зайд цахилгаан орон оршин байдгийг дүрслэх. Хүчний шугамын чиглэлийг илэрхийлэх, цахилгаан орныг дүрслэх.

а) Дамжуулагчаар нэгж хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээ нь гүйдлийн хүч болохыг санах.(цэнэг=гүйдлийн хүч/хугацаа)

б) Жижиг диэлектрик үртэс (Жнь: сахлын үртэс, ургамлын үр)-ийг ургамлын тосонд хөвүүлэн тосонд анод, катодыг дүрж өндөр хүчдэлийн үүсгүүрт холбон цахилгаан орны төрхийг үзүүлнэ.

в) Анод, катодын хэлбэрийг өөрчлөн туршилтыг өргөтгөх боломжтой.

Page 32: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Санамж:

Цахилгаан орны төрхийг харуулсан туршилтыг доорх линкээс үзэж болно. https://www.youtube.com/watch?v=7vnmL853784

Туузан саа, шилэн аяга, цаас, зэс утас ашиглан энгийн электроскоп хийж болно. https://www.youtube.com/watch?v=-JsVZwc1dOo

Цахилгаан орны төрх: http://www.nuffieldfoundation.org/practical-physics/electric-fields

БҮЛЭГ Ф9.3. ЦАХИЛГААН ХЭЛХЭЭ Цахилгаан гүйдлийн хүчний тухай мэдлэгээ цахилгаан хөдөлгөгч хүч, хүчдэл, эсэргүүцэл гэсэн

ойлголттой холбон зэрэгцээ ба цуваа холболтод хэрэглэнэ. Цахилгаан хэлхээний зүй тогтлыг

илрүүлж, зүй тогтлыг тайлбарлахдаа үг, зураг, графикаар илэрхийлэх аргыг хослуулна. Өмнөх

мэдлэгээ цахилгаан чадал, энергийн ойлголттой холбоно.

Цахилгааны аюул учрах нөхцлийг үндэслэж физикийн шинжлэх ухаанд суралцахын ач холбогдол,

хэрэгцээ шаардлагыг мэдэрнэ. Үүнд: Тусгаарлагчийн бүрээс гэмтэх, кабель утас шалбарсан байх,

чийгтэй нөхцөл, хэлхээнд гал хамгаалагч, автомат унтраалгыг ашиглах тухай ойлголтой болно.

Ингэснээр цахилгааны талаар судлах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болж, бие даан болон хамтран

суралцах үйл ажиллагаанд бүтээлчээр ханддаг болно.

Бүлгийн нэр томьёо:цахилгаан хэлхээ, цахилгаан хөдөлгөгч хүч, хүчдэл, эсэргүүцэл, цахилгаан энерги, цахилгаан чадал

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф9.3.1. Гүйдэл нь цэнэгийн урсгалын хурд гэсэн ойлголтыг харуулах, I=Q/t томьёог санах, хэрэглэх. Электронуудын урсах чиг ба гүйдлийн чигийн хоорондох ялгааг тогтоох.

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.4в Ш9.4г

Ф9.3.2. Үүсгэгчийн цахилгаан хөдөлгөгч хүч нь вольтоор хэмжигдэх цахилгаан энерги гэдгийг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

а) Металл дахь цэнэг зөөгч нь электронууд болохыг санах, атомын цөм ба электрон бүрхүүлийн загвараар тайлбарлах.

б) Цахилгаан хөдөлгөгч хүч нь хэлхээнд тэжээл үүсгэгчээс цэнэг зөөгчөөр зөөгдөж байгаа энергиэр тодорхойлогддог болохыг усны шахуурга бүхий битүү системтэй адилтган тайлбарлах.

в) Батарей, дамжуулагч утас, чийдэн бүхий битүү системд гүйдэл хэрхэн гүйдэг талаар хэлэлцэх, ингэхдээ цэнэгүүдийн харилцан үйлчлэлийг тооцон батарейн доторх ба гаднах хэлхээний хэсэг дэх электронуудын урсах чигийг тодорхойлох.

Page 33: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш9.4б

Санамж:

Цахилгаан хэлхээ ба усан шахуургын системийн симуляц үзэж болно. http://www.learnerstv.com/animation/animation.php?ani=85&cat=physics

Цахилгаан гүйдэл (усны урсгал) ба цахилгаан хөдөлгөгч хүч (усан шахуургын энерги) битүү системд ямар үүрэгтэй оролцож байгааг тодруулах.

Ф9.3.3. Хэлхээний хэсэг дээр унах хүчдэл (потенциалын ялгавар) вольтоор хэмжигдэхийг илэрхийлэх. V= W/Qтомьёог санах, хэрэглэх. Вольтметрийг хэрхэн хэрэглэх тухай дүрслэх, хэмжилт хийх.

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а Ш9.4в

а) Цахилгаан хэлхээний элементүүд дээр унах хүчдэлийг (потенциалын ялгавар) вольтметрээр хэмжих дадлага хийх.

б) Цуваа хэлхээ угсарч амперметрийг элемент бүрийн дунд холбон хэлхээнд гүйдэл хэрэглэгдэж байгаа эсэхийг судлах, хэлхээнд гүйдэл зарцуулагддаггүй юм бол, яагаад батарей суудаг (мууддаг) талаар хэлэлцэх.

в) Потенциалын ялгавар нь цахилгаан энергийн өөр хэлбэрт шилжсэн нэгж цэнэг болгонд харгалзах энерги болохыг үндэслэх. г) Вольтметрийг хэрхэн холбохыг сурагчдад үзүүлэх. Потенциалын ялгаврын тухай ойлголтыг хөгжүүлэх.

д) Сурагчид ижил хэлхээ угсарч элемент бүрийн потенциалын ялгаврыг хэмжин, Потенциалын ялгавар гэж юу вэ? гэсэн хэлэлцүүлэг хийнэ. (потенциалын ялгавр нь тухайн элементээр урсаж байгаа цэнэгийн алдсан энергийн хэмжээюм.

Санамж:

1.5 В зайнууд, дамжуулагч утас, 3 В, 4.5 В –ийн жижиг чийдэн, амперметр, вольтметр. (2-3 сурагч багаар ажиллана гэж үзээд багаж бэлтгэнэ)

Дараах физик загвар ашиглаж тоглолт хийж болох юм: Багш том цүнхтэй (зай) чихэр (энерги) авчирч тойрон зогсож байгаа сурагчдад (цэнэг) тараана. Чийдэн болгож сандал ашиглах ба сурагчид түүнийг өргөх ёстой. Сурагчид цуваагаар (хэлхээний дагуу) тойрон явж багшаас чихэр авч идээд энергитэй болж сандлыг өргөнө. Цэнэг битүү замаар урсаж байгааг, хаа нэг газар хадгалагдахгүй, хэрэглэгдэж хорогдохгүй, батарейнаас энерги авч, чийдэн дээр өгч байгааг анзаарах. Жич: Цахилгаан хэлхээнд энерги зөөгдөх процесс иймэрхүү механик урсгалтай огт адилгүй учир загварчлал тодорхой хүрээнд үнэн болохыг анхаарна уу.

Ф9.3.4. Ерөнхий хүчдэл нь цуваа холболтын үед элемент бүр дээр унах хүчдэлүүдийн нийлбэртэй тэнцүү, зэрэгцээ холболтын үед салаа бүрийн хүчдэл ижил болохыг илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а)Цуваа холболттой хоёр резистор тус бүрдээр унах хүчдэл ба резисторуудын ерөнхий хүчдэлийг хэмжих

б) Зэрэгцээ холболттой хоёр резистор тус бүрдээр унах хүчдэл ба резисторуудын ерөнхий хүчдэлийг хэмжих

Ф9.3.5. Вольтметр, амперметр ашиглан резисторын эсэргүүцлийг тодорхойлох туршилтыг

а) Хялбар хэлхээ ашиглан Оммын хууль шалгах туршилт хийнэ.

б) Ангийн сурагчдыг хэдэн хэсэгт хуваан хэсэг бүрд өөр өөр эсэргүүцлийн хувьд хэлхээний ЦХХ-ийг өөрчлөн гүйдлийн хүчийг

Page 34: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

дүрслэх. Эсэргүүцэл=потенциалын ялгавар/ гүйдлийн хүч гэдгийг илэрхийлэх.

Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а

Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Ф9.3.6. Хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч ба эсэргүүцлийг өөрчилж гүйдэлд хэрхэн нөлөөлөхийг чанарын хувьд ойлгох.

Ш9.1в Ш9.1б Ш9.1с Ш9.4б

хэмжиж хүчдэлээс гүйдлийн хүч хэрхэн хамаарч байгааг судлах.

в) Ангийн сурагчдыг хэдэн хэсэгт хуваан хэсэг бүрд хэлхээний ЦХХ-ийг тогтмол байлган резисторын эсэргүүцлийг өөрчлөн гүйдлийн хүчийг хэмжиж эсэргүүцлээс гүйдлийн хүч хэрхэн хамаарч байгааг судлах.

Санамж:

Богино холболт үүсэхээс сэргийлэх.

Багажийн дотоод эсэргүүцлийг тооцож тохиромжтой эсэргүүцлийг сонгоорой.

Тэжээл үүсгэгч, амперметр, вольтметр, янз бүрийн утгатай резисторууд, реостат

Туршилтад хэрэглэх резистор бүрийн хувьд урьдчилан хэмжилт хийж туршсан байна.

Хэсгүүд өөрсдийн үр дүнгээ тайлагнаж, бие биедээ өөрсдийн графикийг өгч хандлагыг зуруулна.Туршилтын үр дүнг самбар дээр бичиж, багшийн хэмжилтийн утгатай харьцуулах хэрэгтэй. Энэ нь хүссэн үр дүн гаргаж байгаа эсэхийг хянах боломж олгоно.

Ф9.3.7. Дамжуулагч утасны эсэргүүцэл түүний уртаас шууд, хөндлөн огтлолын талбайгаас урвуу хамаардгийг санах, ашиглах.

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Ижил хэмжээтэй өөр өөр материал бүхий дамжуулагч утасны эсэргүүцлийг жиших.

б) Янз бүрийн урт, диаметртэй дамжуулагч утасны эсэргүүцлийг хэмжих, хамаарлыг ажиглах.

в) Дамжуулагчын урт, талбайг хэмжин эсэргүүцлийн тоон утгыг олох байдлаар өргөтгөх

Санамж:

Туршилтад янз бүрийн диаметртэй дамжуулагч утас бүхий ороомог ашиглаж болно.

Омметр ашиглан дамжуулагч утасны эсэргүүцлийг хэмжиж жиших

Ф9.3.8. Цуваа холбогдсон резисторуудын ерөнхий эсэргүүцэл нь резистор тус бүрийн эсэргүүцлийн нийлбэртэй тэнцүү болохыг

а)Цуваа холболттой хоёр резисторын тус бүрдээр унах хүчдэл, гүйх гүйдлийн хүч ба резисторуудын ерөнхий хүчдэл, ерөнхий гүйдлийг хэмжин зүй тогтлыг олох.

б) Зэрэгцээ холболттой хоёр резисторын тус бүрдээр унах хүчдэл,

Page 35: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

илэрхийлэх. Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Ф9.3.9. Зэрэгцээ холбогдсон эсэргүүцлүүдийн ерөнхий эсэргүүцэл нь салаа тус бүрийн эсэргүүцлээс бага гэдгийг үндэслэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

гүйх гүйдлийн хүч ба резисторуудын ерөнхий хүчдэл, ерөнхий гүйдлийг хэмжин зүй тогтлыг олох. в) Гэрэлтүүлгийн чийдэнгүүдийг зэрэгцээ холбодгийн давуу талыг үндэслэх.

Ф9.3.10. Резистор нь хэлхээнд хүчдэл хувиарлах үүрэгтэй болохыг үзүүлэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

a) Хүчдэл хувиарлагчийн хэлхээг судлах. Гаралтын хүчдэлийг тохируулах (реостат ашиглах), тооцоолох.

Санамж:

Батарей, чийдэн, амперметр, вольтметр, омметр, реостат, дамжуулагч утаснууд ашиглан чийдэнгийн гэрэлтэлтийг удирдах хэлхээг судалж болно.

Ф9.3.11. Цахилгаан чадал нь Ватт нэгжээр хэмжигдэх нэгж хугацаанд хувирч өөрчлөгдөж байгаа цахилгаан энерги болохыг илэрхийлэх. P=VI,

P=I2

Rтомьёог санах, хэрэглэх.Цахилгаан хэрэгслүүдийн хэрэглэх цахилгаан энергийг үнэлэх.

Ш9.1в

а)Ахуйн цахилгаан хэрэгслийн шошготой ажиллах.

б) Цахилгаан чадалыг нэгж хугацаанд хувирч өөрчлөгдөж байгаа цахилгаан энергээр илэрхийлэх.

в) Потенциалын ялгавар нь цахилгаан энергийн өөр хэлбэрт шилжсэн нэгж цэнэг болгонд харгалзах энерги V= W/Q, Гүйдэл нь нэгж хугацаанд урсан өнгөрөх цэнэг I = Q/t, Чадал P= W/ tгэдгээс

VI=I2

Rболохыг харуулах. г)Сурагчдаар гэр бүлийн хоногт хэрэглэж байгаа цахилгаан

Page 36: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

Ш9.2д Ш9.3б Ш9.4б Ш9.4в

энергийн хэмжээг тооцуулах. Эрчим хүч хэмнэх талаар хэлэлцэх.

Санамж:

Тэжээл үүсгэгч, чийдэн, амперметр, вольтметр, ваттметр, реостат, дамжуулагч утаснууд ашиглан чийдэнгийн чадлыг тодорхойлж, чийдэн дээрх тэмдэглэгээтэй жишиж болно.

Ф9.3.12. Тэжээл үүсгэгч, түлхүүр, эсэргүүцэл (тогтмол ба хувьсах), чийдэн, амперметр, вольтметр, ороомог, трансформатор, цахилгаан хонх, гал хамгаалагч, реле бүхий хэлхээний схем зурах, тайлбарлах

Ш9.1в Ш9.2д Ш9.3б Ш9.4б Ш9.4в

а) Ороомог, трансформатор, цахилгаан хонх, гал хамгаалагч, релен тэмдэглэгээг багш үзүүлэх.

б) Өгөгдсөн цахилгаан хэлхээний схемийн дагуу хэлхээг угсрах

в) Бодит хэлхээний схемийг зурах. (Гал тогооны өрөөний монтаж, ангийн монтаж г.м)

Санамж:

Энд хэлхээний элементүүдийн тэмдэглэгээ, тэдгээрийг хэлхээнд зөв холбох практик дасгалууд ашиглаж болно.

Ф9.3.13. Цахилгааны аюулыг үндэслэх. Үүнд: - Тусгаарлагч бүрээс

гэмтэх - кабель утас шалбарсан

байх - чийгтэй нөхцөл Хэлхээнд гал хамгаалагч, автомат таслуурыг ашиглах тухай ойлголтыг харуулах.

Ш9.1а Ш9.1в

Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а)Энгийн гал хамгаалагч хийх.(Маш нарийн утас ашиглан богино холболт хийж дулааны үйлчлэлээр хайлуулна) б) Гал хамаалагч, автомат таслуурыг хэлхээнд хэрхэн холбох талаар хэлэлцэх.

Санамж:

1.5 В –ийн хоёр батарей, нарийн ган утас хэрэглэж болно.

Халсан дамжуулагч утастай болгоомжтой харьцах.

БҮЛЭГ Ф9.4. ГЭРЭЛ Оптик системийн талаар судалгааны ажил (төсөлт ажил) хийж толинд дүрс байгуулах,

хугарлын хууль, нимгэн линз, линзэд дүрс байгуулах зэрэг геометр оптикийн зарим суурь

ойлголтуудыг судална. Энд гүйцэтгэх бичил судалгааны ажлууд нь туршилтын талаарх

Page 37: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

ойлголт болон сурагчдын практик чадвар, шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэхэд

чиглэнэ.

Бүлгийн нэр томьёо: Гэрлийн хурд, тусгалын өнцөг, ойлтын өнцөг, хугарлын өнцөг, фокусын цэг, хүнхэр толь, гүдгэр толь, линз

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Ф9.4.1. Гэрэл орчинд харилцан адилгүй хурдтай тархдаг болохыг үндэслэх.

Ш9.1а Ш9.1б Ш9.1в

Ш9.4б Ш9.4в

а)Гэрлийн хурдыг хэмжсэн туршилтуудтай (Физогын туршилт) танилцах.

б) Гэрлийн вакуум дахь хурд 3*108м/с болохыг үндэслэх.

Санамж:

Гэрлийн цацраг гэсэн ойлголтыг сэргээх шаардлагатай. Мөн гэрлийн хурдыг тодорхойлсон туршилтуудын талаар мэдээлэл цуглуулж болох юм.

Ф9.4.2. Гүдгэр, хүнхэр толинд дүрс үүсгэх, дүрсний шинж төрхийг харуулах. Гэрлийн ойлтын хуулийг хэрэглэн байгуулалт, хэмжилт, хялбар тооцоо хийх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а

Ш9.4б Ш9.4в

а) Хүнхэр толинд дүрс үүсгэх, дүрсний шинж төрхийг хэлэлцэх.

б) Ойлтын хууль ашиглан хүнхэр толинд дүрс байгуулан өргөтгөх.

в) Гүдгэр толинд дүрс үүсгэх, дүрсний шинж төрхийг хэлэлцэх.

г) Ойлтын хууль ашиглан гүдгэр толинд дүрс байгуулан өргөтгөх.

Санамж:

Хавтгай толинд дүрс байгуулах талаар өмнө нь судалж байсан.

Ф9.4.3. Гэрлийн хугарлыг үзүүлэх туршилтыг дүрслэх. Хугарлын хуулийг шалгах.

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а

Ш9.4б Ш9.4в

Ф9.4.4. Дотоод бүрэн ойлтын үзэгдлийг дүрслэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а

Ш9.4б Ш9.4в

Ф9.4.5. Хугарлын илтгэгч гэсэн ойлголтыг орчинд

а) Гэрэл хугарах үзэгдлийг тунгалаг параллель ялтас, нимгэн хуванцар устай саваар гэрэл нэвтрүүлэн ажиглалт, хэмжилт хийж хугарлын хуулийг гаргах.

б) Хязгаарын өнцгийг тодорхойлж дотоод бүрэн ойлтын үзэгдлийг үзүүлэх.

в) Дотоод бүрэн ойлтын амьдрал ахуй дахь жишээг судлах, хэлэлцэх.(шилэн кабелийн ажиллагаа, хэрэглээ)

г) Материалуудад гэрэл өөр хурдаар тархдаг учраас тэдгээрийн хугарлын илтгэгч ялгаатай байдаг гэсэн санааг хөгжүүлэх.

Page 38: СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …¤изик.pdf · шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн

гэрэл тарах хурдаар илэрхийлэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а

Ш9.4б Ш9.4в

Санамж:

Шинэ жилийн гацуур модны чимэглэлийн шилэн кабелийг ашиглан сонирхолтой туршилтууд хийж болно.

Ф9.4.6. Нимгэн линз гэрэлд хэрхэн нөлөөлдөг болохыг дүрслэх. Түүнд фокус, фокусийн зай гэдэг нэр томьёог хэрэглэх. Линзэд дүрс үүсгэх, байгуулалт хийх. Нимгэн линзийн томьёог хэрэглэх.

Ш9.1а Ш9.1в

Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

а) Алсад байгаа биеийн дүрсийг үүсгэх (Жнь:Ангийн цонхоор харагдаж байгаа мод, байшингийн дүрс), параллель цацрагууд линзийн фокус дээр цуглаж байгааг харуулах, бодит дүрс үүсэх байрлалыг зургаар дүрсэлж туршилтаар харуулах.

б) Нимгэн цуглуулагч линзэнд дүрс байгуулах.

в) Нимгэн сарниулагч линзэнд дүрс байгуулах.

г) Нимгэн линзийн томьёог хэрэглэх, шалгах туршилт хийх.

д) Нүд оптик систем болохыг илэрхийлэх, нүдний бүтэц, ажиллах зарчмыг тайлбарлах.

Ф9.4.7. Линзийг оптик систем болгон хэрэглэж болохыг үзүүлэх. Оптик хүч гэсэн ойлголтыг хэрэглэх.

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а

Ш9.4б Ш9.4в

а)Линзүүд ашиглан томруулдаг шил хийх

б) Оптик хүчээр системийн шинж чанарыг илэрхийлэх давуу талыг үндэслэх.

в) Микроскоп, Телескопны ажиллагааг илэрхийлэх. Өсгөлтийн тухай илэрхийлэх.