МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

17
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA Future Trend of Mongolian Permafrost Distribution V.Ulziisaikhan, University of Science and Technology, [email protected] R.Mijiddorj, University of Science and Technology, [email protected] Ulaanbaatar, Mongolia, 29-Jun-2009

description

МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA FUTURE TREND OF PERMAFROST - MONGOLIA

Transcript of МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Page 1: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Future Trend of Mongolian Permafrost Distribution

V.Ulziisaikhan, University of Science and Technology, [email protected]

R.Mijiddorj, University of Science and Technology, [email protected]

Ulaanbaatar, Mongolia, 29-Jun-2009

Page 2: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

ОРШИЛ• Олон жилийн мөнх цэвдэг (МЦ) гэж 2 жил буюу түүнээс дээш

хугацаанд орчны температур нь хасах байдаг хөрс, хурдас, хад чулууг хэлдэг (Permafrost Subcommittee, 1988).

• Мөнх цэвдэг нь ерөнхийдөө эх газрын өндөр өргөрөгүүдэд ажиглагдахаас гадна, хойд мөсөн тивийн задгай тэнгисийн доорхи хад чулуун хөрсөнд ч тохиолддог

• Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас дахь газар нутгийн 24%- ийг эзэлдэг байна (Circumpolar Active-Layer Permafrost System, June, 1998).

• МЦ-ийн зузаан нь тухайн газар орны байгаль, цаг уурын байдлаас хамаарч 1 метрээс хэдэн мянган метр хүртэл үргэлжилдэг.

Page 3: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

ОРШИЛ• 1967-1971 онуудад хийсэн Орос Монголын хамтарсан экспедицийн

судалгааны үр дүн дээр үндэслэж Г.Ф.Гравис болон бусад судлаачид Монгол орны геокриологийн зураглалыг хийсэн байна.

• Монгол оронд тархсан олон жилийн цэвдэг нь үргэлжилсэн тархалттай, алаг цоог тархалттай, тохиолдлын тархалттай, улирлын чанартай цэвдэг хөрс гэж 4 мужид ангилагддаг байна (Г.Ф.Гравис, 1967-1971).

Зураг 1. Монгол орны олон жилийн цэвдэг тархалтын мужлалууд.

1-үргэлжилсэн ба тасалданги, 2-алаг цоог ба ховор алаг цоог, 3- тохиолдлын, 4-улирлын чанартай

Page 4: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

ОРШИЛ

• Хүний хүчин зүйлүүдийн нөлөөнөөс үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан дулааралтай холбогдуулан Монгол орны хэмжээнд хийсэн судалгааны үр дүнгээс харвал Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 60 гаруй жилд 1.50C-аар дулаарчээ (Р.Мижиддорж, 1998).

• Энэхүү дулааралтын улмаас Монгол орны МЦ, цасан бүрхүүлийн үргэлжлэх хугацаа, байгалийн бүс бүслүүрийн өөрчлөлт, хөрсний усны нөөцийн горимд хүчтэй өөрчлөлт орж байгааг олон судлаачид судалж тогтоосон байдаг.

Page 5: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

• Монгол орны олон жилийн МЦ-ийн одоогийн болоод ирээдүйн тархалтыг ложистик регрессын аргаар прогнозлох тооцоог хийлээ.

• Судалгаагаар дараахь гурван зорилтыг тавьж тооцооны үр дүнгүүдийг гарган авлаа.

Үүнд:• Агаарын температур, мөнх цэвдэг хоёр хамааралтай эсэх• Ложистик регрессын тэгшитгэлээр математик загварчлал

байгуулах• Дэлхийн дулааралтын явцад Монгол орны МЦ тархалтын хил

хязгаар яаж өөрчлөгдөхийг магадлалаар прогнозлох

Page 6: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Арга зүй

• Ложистик регресс. Статистик судалгааны салбарт сүүлийн үед хөгжүүлсэн олон аргуудын нэг бол ложистик регресс загвар юм. Энэхүү арга нь тоон утгаар ч юмуу эсвэл категори ангиллын мэдээллээр илэрхийлэгддэг байгаль дээр болж буй үзэгдлүүдийг үзэгдэл ажиглагдах уу эсвэл үгүй юу гэдгийг магадлал хэлбэрээр илэрхийлж болдог байна.

Page 7: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Арга зүй

)...( 221101

1)(

nnxaxaxaaexP

Ложистик регрессын тэгшитгэл болон түүний графикийн ерөнхий хэлбэр дараах байдлаар илэрхийлэгдэнэ.

Энд:P- тухайн үзэгдлүүдийн урьдчилан таамаглал магадлал хэлбэрээр a0, a1, an - шугаман регресын коэфицентүүдX1, X2, Xn тухайн үзэгдэлтэй хамааралтай хувьсагчууд

Page 8: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Ашигласан мэдээлэл

• Oлон жилийн МЦ тархалтын зураглал

• Aгаарын температур 1961-1990 оны 30 жилийн дундаж

• 2020, 2050, 2080 онуудаар бодуулсан ерөнхий орчил урсгалын HADLEY болон ECHAM загваруудын үр дүн

Page 9: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

TООЦОО• Тооцоог хялбарчлахын тулд МЦ-ийн үргэлжилсэн, алаг цоог,

тохиолдлын тархалттай мужуудыг ерөнхийд нь МЦ- тэй муж гэж үзэж “БАЙНА”, үлдсэн мужыг “БАЙХГҮЙ” гэж ангилж зураг 2-т үзүүлэв.

• Дээрхи байна, байхгүй гэсэн ангиллыг математик тооцоонд ашиглах нь тохиромжгүй тул тоон хэлбэрт оруулахын тулд БАЙНА = 1 ба БАЙХГҮЙ = 0 гэсэн тоон утгыг олгосон.

Зураг 2. Монгол орны олон жилийн МЦ-ийн одоогийн тархалтын зураглал мөнх цэвдэг БАЙНА, БАЙХГҮЙ гэсэн ангиллаар.

Page 10: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

TООЦОО

• Kорреляци –0.8

Энэхүү судалгааны эхний зорилго болох агаарын температур, МЦ-ийн хооронд хамаарал байгаа эсэхийг тогтоохдоо бид ArcInfo GRID программаар авто корряляц бодуулсан. Тооцооны үр дүнгээс харвал бидний сонирхож буй 2 хувьсагчийн хоорондын хамаарал нь –0.8 байв.

Page 11: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

TООЦОО

Коэффициент

A0 0,892

A1 -0,745

RMS Error 0,319

Chi square 270743,115

• Хүснэгт 1. Регресийн коэффициент

2 дахь зорилго болох ложистик регрессын аргаар математик загвар байгуулж, энэхүү загвар маань одоогийн МЦ-ийн хилийг хир зэрэг илэрхийлэх вэ гэдгийг үзүүлэхийн тулд ArcINFO GRID програмаар регресc бодуулж загварт хэрэглэх коэффициентийг гарган авлаа (Хүснэгт 1) .

Page 12: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

TООЦОО

• Прогноз = 1 / (1 + Exp( - (0.892 - 0.745 * [агаарын температур])))

Эдгээр гаргаж авсан регресийн коэффициентүүд болон Монгол орны 1961-1990 оны агаарын жилийн дундаж температурын мэдээллээр МЦ-ийн одоогийн тархалтын хилийг дараахь тэгшитгэлээр бодуулж Зураг 3-т үзүүлэв

Зураг 3. Мөнх цэвдгийн тархалтын хил загварчлалын үр дүнгээр.

Зураг 3. Мөнх цэвдгийн тархалтын одоо байгаа хил.

Page 13: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

• Зургаас харвал бидний сонгож авсан загвар маань МЦ-ийн хилийг ерөнхийд нь сайн илэрхийлж байна.

• Иймд Монгол орны МЦ-ийн ирээдүйн хандлагийг үзүүлэхийн тулд бид Ерөнхий Орчил Урсгалын загваруудын үр дүнгээс гаргаж авсан 2020, 2050, 2080 онуудын агаарын температурын жилийн дундаж утгуудаар тооцоо хийж Зураг 3a, 3 b, 3c-д үзүүлэв.

Page 14: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

YР ДYН

2020 он

2050 он

2080 он

ECHAM загвар HADLEY загвар

Page 15: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

YР ДYН• МЦ-ийн тархалтын одоо байгаа хил хязгаар ECHAM болон

HADLEY загварын аль алинд нь хүчтэй агших хандлагатай байна.

• МЦ-ийн одоогийн тархалтын хэмжээг 100% -тай тэнцүү гэж үзээд хичнээн хувь нь одоогийн байгаа хэмжээнээс үлдэж болохыг хувиар илэрхиийлж Хүснэгт 2-т үзүүлэв.

ECHAM загвараар HADLEY загвараар

2020 он 50% 70%

2050 он 30% 47%

2080 он 6% 23%

Хүснэгт 2. Ерөнхий орчил урсгалын загваруудын үр дүнгээр бодуулсан МЦ тархалтын хэмжээ

Page 16: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

YР ДYН ДYГНЭЛТ• МЦ-ын одоо байгаа хэмжээ 50%-70%, 30%-47%, 6%-23% болтлоо тус

тус буурахаар байна.• Хэдийгээр дээрхи ECHAM, HADLEY загваруудын хувьд МЦ-ийн хилийн

агшилтын талбай харилцан өөр байгаа боловч ерөнхий хандлага он тус бүр дээр ижил байна.

• Агаарын температур, МЦ-ын хооронд корелляцын коэфицнт –0.8 байгаа нь орон зайн хүчтэй урвуу хамаарал байна.

• Мөн ложистик загварын тооцооны үр дүн МЦ-ын тархалтын одоогийн хил хязгаар 2020, 2050, 2080 онуудын үед өөрчлөгдөж эзлэх талбай нь буурах магадлалтайг үзүүлж байна.

Page 17: МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

QUESTION ?

THANK YOU FOR ATTENTION