Төслийн танилцуулга A4

19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам Мэргэжлийн Боловсролын Газар Монгол Улсын Их Сургууль Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль “ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН БАГШИЙН ХӨГЖИЛ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Мэргэжлийн Боловсролын Газрын захиалгат төсөл. Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн багш судлаач нар гүйцэтгэв.

Transcript of Төслийн танилцуулга A4

Page 1: Төслийн танилцуулга A4

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам

Мэргэжлийн Боловсролын Газар

Монгол Улсын Их СургуульНийгмийн Шинжлэх Ухааны

Сургууль

“ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН БАГШИЙН ХӨГЖИЛ” ТӨСЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Мэргэжлийн Боловсролын Газрын захиалгат төсөл.

Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн

багш судлаач нар гүйцэтгэв.

Улаанбаатар хот2011-2012

Page 2: Төслийн танилцуулга A4

Төслийн нэр: Их, дээд сургуулийн багшийн хөгжил

Төсөл хэрэгжүүлэх хугацаа:

2011-2012 он

Төсөл захиалагч (дэвшүүлэгч):

БСШУЯ, Мэргэжлийн боловсролын газар

Төсөл гүйцэтгэгч: МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим

Төсөл санхүүжүүлэгч: БСШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сан

Төслийн нийт зардал (төг):

25,000,000

Багийн ахлагч: Ж.Даваа. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн профессор багш, доктор, дэд профессор

Багийн гишүүд: Г.Эрдэнэбаяр. МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор, профессор

Г.Сарантуяа. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор

А.Амарзаяа. МУИС-ийн МКС-ийн багш, доктор, дэд профессор

Ш.Батболд. МУИС-ийн НШУС-ийн багш, докторант

Б.Болдсүрэн. МУИС-ийн НШУС-ийн докторант

М.Дэлгэржав. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш, доктор

С.Нандинцэцэг. МУИС-ийн НШУС-ийн докторант

Б.Нарантуяа. МУИС-ийн НШУС-ийн докторант

М.Нарантуяа. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш, доктор

Л.Уранцэцэг. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш, доктор, профессор

Ш.Эрдэнэчимэг. МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш, доктор

Холбоо барих: МУИС, НШУС, ССХУТэнхим

МУИС-ийн 2 дугаар байр, 476 тоот

77307730 (ext 2315)

Page 3: Төслийн танилцуулга A4

Төслийн үр дүн

Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийг өнөөгийн байдлаар тодорхойлно.

“Монголын их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-ийн төсөлд тусгах саналууд боловсрогдоно.

Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийг хангах чиглэлээр зөвлөмжүүдийг боловсролуулна.

Их, дээд сургууль, коллежийн багшийг бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог сайжруулахад санал болгоно.

Төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө

2011 ондБэлтгэл: уг төслийг боловсруулж, батлуулахТөслийг сайжруулан боловсруулахТөслийг хэрэгжүүлэх болон санхүүжүүлэх гэрээг бэлтгэн батлуулахБичиг баримтын судалгаа хийхСудалгааны аргачлал боловсруулахСудалгааны аргачлалыг туршихСудалгааны аргачлалыг засч сайжруулахСудалгааны аргачлалыг сургуулийн эрдэм шинжилгээний зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжүүлэхСудалгааны аргачлалыг захиалагчаар дэмжүүлэхБичиг баримтын судалгааны тайланБичиг баримтын болон экспертийн судалгаанд тулгуурлан “Их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-ийн төсөлд тусгах санал боловсруулахСудалгааа авахСудалгааны үр дүнг нэгтгэхСудалгааны үр дүнд нарийвчилсан анализ хийх

2012 ондСудалгааны үр дүнгээр хэлэлцүүлэг, семинар зохион байгуулахХэлэлцүүлэг, судалгааны үр дүнд тулгуурлан зөвлөмжийг сайжруулахСудалгааны үр дүнг хэвлэн нийтлэхСудалгааны үр дүнгийн тайлан хурал зохион байгуулахСудалгааны үр дүнгийн тайланг захиалагчид хүлээлгэн өгөх

Page 4: Төслийн танилцуулга A4

Төслийн бүтээгдэхүүн

“Их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-ийн төсөлд тусгах санал

“Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийн өнөөгийн байдал” судалгааны тайлан

Их, дээд сургууль, коллежийн багшийн ажлын ачаалал, ажиллах нөхцөл, үр дүнд суурилсан цалингийн тогтолцооны талаар зөвлөмж

Их, дээд сургууль, коллежийн багшийн үйл ажиллагаа, түүний үнэлгээний загвар, зөвлөмж:• Судалгаа шинжилгээний чадвар • Заах, сургах ур чадвар• Англи хэлний мэдлэг • Мэдээллийн технологийн мэдлэг • Багшийн:

o ёс зүй, o харилцаа, o хариуцлага, o үйлчилгээ

Их, дээд сургууль, коллежийн сургалтын технологи, сэтгэл судлалын сургалт болон багшлах эрх олгох тогтолцооны талаар зөвлөмж

Их, дээд сургууль, коллежийн багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцооны загвар

Дээд боловсролын багшийн статусыг тодорхойлж, ЮНЕСКО-гийн зөвлөмжтэй уялдуулах санал

Их, дээд сургууль, коллежийн багшийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий загвар

Их, дээд сургууль, коллежид ажиллах багшийг сонгон шалгаруулах зөвлөмж

“Их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-ийн төсөлд тусгах нэмэлт санал

ЭШ-ний өгүүлэл, илтгэл

“Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийн өнөөгийн байдал” судалгааны нэгдсэн тайлан

Page 5: Төслийн танилцуулга A4

Хориннэгдүгээр зуунд улс орнууд хүнээ хөгжүүлэх, хүний нөөцийг зохистой ашиглах нь хөгжлийн эх сурвалж гэж хандах боллоо. Иймээс улс орны цаашдын хөгжилд эдийн засаг, техник технологи төдийгүй боловсрол, соёл, шинжлэх ухаан, цаашлаад дээд боловсролын ач холбогдол, үүрэг өссөөр байна.

Их, дээд сургууль, коллежид ажиллаж буй багшийн ур чадвараас сургалтын чанар, үр дүн, мөн мэргэжилтний ур чадвар, монголын дээд боловсролын чанар ихээхэн хамаарч байдаг учраас тэдний багшлах үйл ажиллагаа, хөгжлийн асуудал дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлтийн үндсэн асуудал болж байгаа юм.

Багшийн хөгжил нь багш биехүний хөгжил төлөвшил, багшийн мэргэжлийн хөгжлийг хооронд нь нягт уялдаа холбтоотой авч үзэх хандлага манайд болон ОХУ-д түгээмэл байна.

Багшийн мэргэжлийн хөгжил гэсэн ухагдахууныг багшийн эрдэм шинжилгээ, судалгааны болон сурталчлах, сургах ажлын онол аргазүй, хандлагад гарч буй эерэг өөрчлөлт гэсэн утгаар хэрэглэх боломжтой юм.

Багшийн хөгжил нь нэг талаас, багшийн бие бялдар, оюун ухаан, сэтгэлийн нэгдэл буюу эрүүл мэнд, танин мэдэхүй, ёс зүй, сэтгэлийн төлөвшилд гарч байгаа чанарын өөрчлөлт, нөгөө талаас, багшийн мэргэжлийн шинж чанарын нэгдэл, эдгээрийн хөгжилтэй холбоо бүхий ойлголт юм. Багшийн хөгжил нь нас, хүйс, ажилласан жилээс нь хамааран өөр өөр хурдтай, дотоод нарийн зохицолтой, орчноо өөрчлөн хувиргах шинжтэй, дотоод, гадаад шалтгаацалтай явагддаг нарийн нийлмэл үйл бөгөөд энэхүү цогц үйл явцын нэг хэсэг болох багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг уг төслийн хүрээнд илүү анхааран судалж байна. Багш бие хүний хөгжил төлөвшлийн асуудлыг бие бялдар, оюун ухаан, сэтгэц ухамсар, мэрэгжлийн үйл ажилаагаа, сургалтын тогтолцоо, үндэсний онцлог зэрэг хүчин зүйлтэй уялдуулан судлах нь чухал боловч цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн байдлаас хамааран багшийн мэргэжлийн үйл ажиллагааг онцгойлон үзэж байна.

Багшийн мэргэжлийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлчилгээ (сурталчилгаа,зөвлөгөө...)-г шингээн авч үзэх түгээмэл хандлага байдаг бөгөөд энэ судалгааны хүрээд их, дээд сургууль, коллежийн багшийн статус, багшийг сонгон шалгаруулах асуудал, багшийн ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэлгээ, багшийн ачаалал, цалин урамшуулал, нийгмийн баталгаа, хариуцлага, ёс зүй, багшийн заах арга зүй, судлагааны чадавхи, англи хэл, мэдээлэл харилцааны технологийн мэдлэг болон их, дээд сургууль, коллежийн багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг тухайлан авч үзсэн.

 Судалгааны зорилго, зорилтууд: Энэхүү судалгааны зорилго нь Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийн асуудлыг баримт бичигт тулгуурлан судлахад чиглэнэ. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд:

1. Их, дээд сургууль, коллежийн багшийн статус, ажлын байрны тодорхойлолт, багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэшлийн боловсролыг

Page 6: Төслийн танилцуулга A4

дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, судлан шинжлэх чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн асуудлын талаарх эрх зүйн байдлыг тодруулах,

2. Их, дээд сургууль, коллежийн багшийн статус, багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, судлан шинжлэх чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн талаар эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд туссан байдлыг тодруулах,

3. Их, дээд сургууль, коллежийн багшийн статус, багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, судлан шинжлэх чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн асуудал олон улсын баримт бичигт туссан байдлыг тодруулах,

4. “Их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-т тусгах саналын үнэслэлийг тодорхойлох зэрэг болно.

Төслийн ажлын хүрээнд багшийн хөгжлийн асуудлаар харьцуулсан судалгаа хийсний үр дүнд орчин үеийн шаардлагад нийцсэн, их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна.

Тайлангийн хугацаанд төслийн багийн судалж шинжилгээ хийсэн дотоод, гадаадын баримт бичигт тулгуурлан тухайн асуудлын байдлыг гаргаж дүгнэлт хийв. Ингэхдээ дараах байдлаар баримт бичгийг ангилан авч Үүнд:

o Монгол улсын бодлого, эрх зүйн баримт бичиг:

Монгол улсын хууль

Улсын их хурлын тогтоол

Ерөнхийлөгчийн зарлиг

Засгийн газрын тогтоол

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын тушаал

o Олон улсын баримт бичиг

ЮНЕСКО-гийн коневенци, рекомендаци, деклараци

Европын холбооны дээд боловсролын байгууллагын баримт бичиг

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын баримт бичиг

o Эрдэм шинжилгээ, судалгаа бүтээл

Судалгаа болон төслийн тайлан

Судлаачдын бүтээл: диссертаци, зохиол, өгүүлэл.

Page 7: Төслийн танилцуулга A4
Page 8: Төслийн танилцуулга A4

Төслийн судалгааны 1 дүгээр шатны үр дүнгээс

Монгол улсын их, дээд сургууль, коллежийн 7183 багшийн 1645 буюу 22,9% нь доктор, 4787 буюу 66,6% нь магистр, 733 буюу 10,2% нь бакалавр, 18 буюу 0,25% нь дипломын боловсролтой1 байна. Эндээс 5535 буюу 77% нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээтэй, үүнээсээ 751 буюу 10,5% нь хөгжих зайлшгүй хэрэгцээтэй байна гэж үзэж болно.

Их, дээд сургууль, коллежийн багшийн статус, хөгжил, ажлын байрны тодорхойлолт, багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, судлан шинжлэх чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн асуудлын талаарх эрх зүйн байдлыгМонгол улсын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, БСШУ-ны сайдын тушаал зэрэг баримт бичигт туссан байдлаас үндэслэн багшийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин хэсэгчилэн бүрдсэн боловч амьдралд хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хариуцлагын механизмыг тодорхойлоогүй байна. Тухайлбал, багш эрхээ хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрэлдээгүй, зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн багш бэлтгэх, сонгон шалгаруулах тогтолцоо бүрэлдээгүй, төвлөрсөн ба ажлын байран дээр багшийг чадвархижуулах хөтөлбөр, тогтолцоо бүрдээгүй гэсэн дүгнэлт гарч байна. Мөн багшийн ёс зүйн зөрчлийг зохицуулах хариуцлагын тогтолцоо байхгүй байна. Энэ нь багшийн бүтээлч, бие даасан хамтарсан үйл ажиллагаанд саад учруулаад зогсохгүй дээд боловсролын сургалтын байгууллагын төвшинд хоцрогдох шалтгаан болж байна.

Их, дээд сургууль, коллежийн багшийн статус, багш бэлтгэх, тэдний мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, судлан шинжлэх чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн талаарх эрдэм шинжилгээ, судалгаа бүтээлүүд нь хэсэгчилсэн, тухайн асуудлыг тусгасан байна. Тухайлбал, дээд сургуулийн сургалтын технологи, заах арга зүй, удирдлага зэрэг асуудлыг онолын төвшинд тодорхойлсон байна. Мөн багшийн статус, ёс зүйн асуудлыг өгүүлэл, илтгэлийн хүрээнд авч үзсэн байна. Их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийг бүхэлдэн хамарсан бүтээл байхгүй бөгөөд энэхүү захиалгат төсөл нь багшийн мэргэжлийн хөгжлийг харьцангуй бүрэн хамарсан судалгааны ажил болж байна.

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-аас 1997 онд баталсан “Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж (UNESCO, 1997)” нь их, дээд сургууль, коллежийн багшийн статус, багшийн мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх болон багшийн ажлын ачаалал, үнэлгээ, цалин урамшуулал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, заах арга, эрдэм шинжилгээ судлагааны чадвар, ажлын хариуцлага, ёс зүйн асуудал зэргийг хамарсан үндсэнбаримт бичиг болдог. Үүний дагуу дэлхийн зарим улс оронд их, дээд сургууль, коллежийн багшийн чиглэлээр томоохон судалгаанууд хийгджээ.1Дээд боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийнстатистик мэдээлэл http://www.mecs.gov.mn/blog-50-375.mw

Page 9: Төслийн танилцуулга A4

Монгол орны хувьд их сургуулийн гүйцэтгэх үүрэг, байр суурь нэмэгдэж байгаатай холбогдон тэнд ажиллаж буй багшийн статус, үүрэг, ачаалал, үнэлгээг өөрийн орны хэрэгцээ, нөхцөлд тохируулан шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай.Байгууллага нь үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ,боловсролын байгууллагын тэргүүлэх ажилтанг бэлтгэдэг холимог үүрэгтэйгээс их, дээд сургуулийн багш нь эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг хослон явуулах учиртай тул тэднийг тусгайлан бэлтгэх хэрэгцээ шаардлага байна.Их, дээд сургууль, коллежийнбагшийн гүйцэтгэх ажлыг “үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалт” хэлбэрт бүх шатны бодлого, эрх зүйн баримт бичгээр тодорхойлох хэрэгтэй юм.

Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, багшийн сургалтын технологийн боловсролыг дээшлүүлэхэд төвлөрсөн болон ажлын байран дээр сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ хамгийн гол арга зам нь багшийн ажлын ачааллыг оновчтой тогтоон, ажлын гүйцэтгэл, бүтээлч байдалд тулгуурлан бодиттой үнэлэх, ажиллах таатай нөхцөл бүрдүүлээд, цалин урамшуулал, нийгмийн баталгааг шаардлагын төвшинд шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт болно. Учир нь монгол улсад ЕБС-ийн багшийн хөгжлийн асуудлаар удаа дараа төсөл хэрэгжин, сургалт семинарууд төвлөрсөн болон бүс нутагт ажлын байран дээр маш олон зохион байгуулагдсаар байгаа боловч дорвитой шинэчлэлт өөрчлөлт гараагүй байгаа нь их, дээд сургууль, коллежид элсэгчдийн чанар чансаагаар илт харагдаж байна.

Баримт бичигт хийсэн дүн шинжилгээнд үндэслэн багшийн хөгжлийг тодорхойлох дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Их, дээд сургууль, коллежийн багшийг сонгон шалгаруулах нэгдсэн эрх зүйн зохиоцуулалт байдаггүй бөгөөд манай их, дээд сургуулиуд гадаадын их, дээд сургуулиудын туршлагыг сайтар судлан боловсронгуй болгох алхмууд хийснээр жилээс жилд сайжирч байна. Тухайлбал, МУИС, ШУТИС-ийн баримт бичгүүд олон улсын жишигт нийцэхүйц тодорхой болсон байна. Мөн манай төрийн өмчийн бус их сургуулиудын, тухайлбал, Отгонтэнгэр их сургуулийн сонгон шалгаруулах баримт бичгүүд нилээд дэлгэрэнгүй байв. Харьцуулалт хийхэд төрийн өмчийн, төрийн өмчийн бус сургуулиудад тухайн асуудлаар ялгаа харагдсангүй. Гэхдээ багш сонгон шалгаруулах журмыг мэргэжлийн ялгаа, сургалтын онцлог, нийгмийн захиалга, хэрэгцээтэй уялдуулан уян хатан, ялгаатай боловсруулж, мэргэжлийн хүрээнд хэлэлцүүлэн, хамгийн оновчтой загваруудыг сонгон авч их, дээд сургуулиуд дээр мөрдүүлэх ажил хийх хэрэгтэй юм.

Их, дээд сургууль, коллежийн багшийн ажлыг үнэлж дүгнэх нэгдсэн цогц баримт бичиг байхгүй байгаа нь энэхүү чухал ажил чанарын шаардлага хангахгүй, сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багш нарын зан үйлд нөлөө үзүүлэх түвшинд хийгдэхгүй, хэрэгжилт хангалтгүй явагдах үндэслэл болж байна.Багшийн ажлыг үнэлж дүгнэх үйл ажиллагааг “аттестатчилах” гэсэн ганцхан хэлбэрээр явуулдаг болох нь энэ чиглэлийн бүх баримт бичгүүд “аттестатчилах журам” гэсэн нэртэй байгаагаас харагдаж байна.Аттестатчилалын хэлбэр нь багшийн ажлын үнэлгээг хэлбэрдэх шинжтэй болгож байгаа нь аттестатчилалын шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо нь тодорхойлогдоогүйтэй холбоотой.Аттестатчилал нь

Page 10: Төслийн танилцуулга A4

сургуулийн цалин урамшууллын ямар нэг бодлоготой уялддаггүй, нөлөөлөлгүй байгаа нь цалинг ажлын чанар, үр дүн, оюутны сэтгэл ханамжтай байгаа байдлаар бус харин ажилласан жилд тулгуурласан цалингийн тогтолцоо хэвээр хадгалагдаж байгаатай холбоотой.

Их, дээд сургууль, коллежийн багшийн ажлын үнэлгээний дүрмийг гадаадын их дээд сургуулийн туршлага дээр үндэслэн боловсронгуй болгож, ажлын үнэлгээний загварыг боловсруулах, багш нараас санал асуулга авч хамгийн оновчтой хэлбэрээр дахин боловсруулан их, дээд сургуулиудад мөрдөх ажил хэрэгжилтээ хүлээж байна. Иймээс багшийн ажлын үнэлгээг мэргэжил, сургалтын онцлог, нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн ялгаатай боловсруулж, судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, хамгийн оновчтой загварыг сонгож, сургуулиудад жишиг болгон тараах хэрэгтэй юм.

Их, дээд сургууль, коллежийн багшийн заах арга зүйн талаар манай улсын баримт бичгүүдэд нэлээд дурьдагдсан байна. Гэхдээ багшийн заах арга зүйн асуудлыг зөвхөн зааж сургах арга, хэлбэр талаас илүү авч үзэж байгаа нь дээрх баримт бичгүүдээс илт байна. Энэ ухагдахууныг дээрх утгаар ойлгож хэрэглэх нь түгээмэл байгаа боловч нарийвчлан тодруулах хэрэгцээ байна.

Судлаачдын тайлан, өгүүлэлд багшийн заах арга зүйн ойлголт нэлээд өргөн хүрээтэй, зөвхөн заан сургах тал нь бус түүний онол арга зүйг хамтад нь авч үзэж хандсан байна. Иймээс их, дээд сургуулийн багшийн заах арга зүйн асуудлыг явцуу хандлагаар авч үзэхгүй байж, багшийг сургалтын технологич, менежер байх талаас хандаж, тэднийг бэлтгэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Их, дээд сургуулийн багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь сургах үйл ажиллагааны адилаар чухал үйл ажиллагаа байдаг.Гэхдээ манай орны практикт сургалтын ажилд илүү анхаарч судалгааг орхигдуулах практик байна.Багшийн судалгааны ажлын чадавх нь зөвхөн өөрөөс бус сургууль, тэнхим, хамт олонтой салшгүй уялдаатай.Иймээс багшийн судалгааны ажлын чадавхийг дээшлүүлэхэд сургууль, тэнхим, хамт олноос дэмжлэг үзүүлэх нь чухал.

Их, дээд сургууль, коллежийн багшийн ёс зүйн дүрэм БСШУ-ны сайдын тушаалаар батлагдан 2006 оноос мөрдөгдөж, үүнтэй уялдуулан сургууль бүр ёс зүйн дүрэм батлан мөрдөж байгаа ч хэрэгжилт янз бүр байна. Энэ нь хяналтын системийг боловсронгуй болгохын сацуу багштай илүү нягт ажилладаг нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой авч үзэх шаардлага тулгарч байна. Өнөөгийн нөхцөлд бодит байдалд ёсзүйн дүрмийн заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн багш ажилласан хэвээр, шаардлага биелүүлэхгүй, сануулга төдийг хэрэгсэхгүй, 10 жилийн өмнө яригдаж байсан асуудлууд давтагдсаар, дорвитой өөрчлөлт бий болохгүй байсаар байгаа нь ажиглагдаж байна. Иймд дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллах багшийг сонгон шалгаруулахад биехүний зан төлөв, хүмүүжил, төлөвшлийн асуудлыг орхигдуулахгүй, мэргэжлийн мэдлэг чадварыг харгалздаг жишгээр үнэлж эн тэнцүү авч үзэх нь чухал байна Багшийн ёсзүйн шаардлагад нийцэхгүй зөрчил гагаж буй багшийг дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллахыг бүр хориглох хүртэл арга хэмжээг авч байх нь зохистой.

Page 11: Төслийн танилцуулга A4

Манайхтай төстэй нөхцөл байдал дахь улс орнуудад багш нарын хэлний мэдлэгт анхаарч байгаа асуудал нь боловсрол хариуцсан тухайн шатны дээд байгууллагаас ихээхэн хамааралтай байдаг. Үүнчлэн их, дээд сургууль, коллежуудад багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад Монгол улсын боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас буюу бодлого, зохицуулалтын түвшин дэмжлэг шаардлагатай байна. Гэхдээ дээд боловсролын сургалтын байгууллагын түвшинд багшийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ багшийг сонгон шалгаруулж авахдаа гадаад хэлний мэдлэг боловсролын үзүүлэлтийг чухалчлах хэрэгтэй байна. Мөн магистр, докторын сургалтанд англи хэлний мэдлэг боловсрол олгох ажлыг чанаржуулах шаардлагатай юм. Түүнчлэн багшийн англи хэлний мэдлэгийг үнэлэх их, дээд сургууль, коллежуудын аттестатчиллын тогтолцоог сайжруулах, багш нарынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх бодлого, хөтөлбөртэй болоход нь түлхэц өгөх, багшлах эрх олгох сургалтын агуулга дахь англи хэлний сургалтын стандартыг боловсруулан мөрдүүлэх, багшлах эрх олгох сургалтын тогтолцоотой зэрэгцүүлэн их, дээд сургууль, коллежийн багш нарт зориулсан англи хэлний төрөлжсөн сургалтын тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагад шинэ технологийг одоогийн тогтолцоонд суулгаж, үүндээ тохируулан хүний нөөцөө хөгжүүлэх томоохон зорилт тулгарч байна. Ийм учраас эхний ээлжинд төрийн өмчийн бүх их, дээд сургууль, коллежуудыг мэдээлэл харилцааны технологийн хөгжлийн бие даасан бодлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд сургууль бүр дараах чиглэлээр мэдээлэл харилцааны технологио хөгжүүлэх шаардлагатай. Үүнд

Сургалтын үйл явцыг байгууллагын түвшинд удирдах сүлжээтэй болоход түлхэц, дэмжлэг өгөх хэрэгтэй байна.

Багш нарынхаа мэдээлэл харилцааны технологийн мэдлэгийн түвшинг үнэлэх тогтолцоотой болох шаардлагатай. Мөн дээд боловсролын байгууллагууд мэдээллийн технологийн бичиг үсэг тайлагдалт нь багшлахуйн үндсэн хэрэглэгдэхүүний нэг болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Багш нарын мэдээлэл харилцааны технологийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөртэй болгох хэрэгтэй

Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрт мэдээллийн технологийн агуулгыг интеграцчилах хэрэгтэй

Энэ бүхний тулд мэдээлэл харилцааны технологи болон боловсролыг тус тусад нь тогтолцоо болгож хооронд нь төрөл бүрийн хийсвэр холбоос үүсгэхийг хичээхийн оронд хоорондоо мэдлэг, харилцааны талаараа ижил агуулгатай учраас биесээ нөхөх шинж чанартайгаар, нэгдмэл хэмээн хүлээн авч ойлгох хэрэгтэй байна.

Дотоодын их сургуулиудын хувьдбагшийн ажлын ачааллыг тооцож байгаань харилцан адилгүй байгаа хэдий ч дүрэм журмын хэмжээнд харьцангуй оновчтой байна. Мөн МУИС, ШУТИС- ийн үнэлгээ өгч байгаа журам нь

Page 12: Төслийн танилцуулга A4

Австрали, Малайз зэрэг улс орны багш нарын ажлын ачааллыг тооцох, үнэлгээний арга зүйгээс санаа авсан, ижил төстэй байна. Гэхдээ дүрэм журам нь өнөөгийн нөхцөлд бодит амьдрал дээр буух, хэрэгжих нь ямар байгааг болон багшийн ажлын ачаалалд бусад хүчин зүйлийн нөлөөг эмпирик судалгаагаар илүү нарийвчлан тогтоох шаардлагатай. Ийнхүү судалсны дүнд их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн ажлын ачааллыг мэргэжил, салбар тус бүрчлэн тогтоож, нэгдсэн дүрэм журмаар зохицуулах шаардлагатай байна.

Дэлхийн хэмжээнд дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн цалин харьцангүй өндөрт тооцогддог бөгөөд ихэнх өндөр хөгжилтэй орнуудад цалингийн түвшин нь багшийн ажиллаж байгаа салбар, мэргэжлийн ур чадварын үнэлгээ зэргээсээ хамаарч 1-3 дахин ялгаатай байна. Эдгээр орнуудын хувьд цалингийн түвшинг байгууллага чөлөөтэй тогтоох боломжоор хангагдсан байдаг байна. Мөн үндсэн цалин дээр нэмэлт орлого олох боломжоор багш нар хангагдсан байдаг. Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн цалин бага байгаа орнуудын хувьд тэднийг ажилдаа хэвээр үлдэхийн тулд сургуулиас гадуур ажиллаж орлого олох боломжийг зөвшөөрч, оновчтой шийдвэрлэх нь ихээхэн чухал юм2.

Баримт бичгүүд, хууль тогтоол, судалгааны ажлуудад дүн шинжилгээ хийж үзэхэд манай орны хувьд их, дээд сургуулийн багшийн мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны тогтолцоо сул бөгөөд тухайн сургалтын байгууллагын хүрээнд шийдвэрлэх хандлага ажиглагдлаа.

Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагад нийцсэн, цаг үеэ олсон тогтмол мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж үр дүнг хянах институт, байгууллага зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн багшийн мэргэжил, мэргэшлийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, эрдэмжүүлэх, англи хэл, мэдээлэл харилцааны технологийн чадварыг ахиулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тогтоол, тушаалхомс байгаа нь тухайн чиглэлийн үйл ажиллагааны хөгжилд нөлөөлж байна.

Хэдийгээр манай боловсролын тогтолцоонд их, дээд сургууль, коллежийн багшийг сонгон шалгаруулах, ажиллуулах заалтуудыг хуульчлаад өгсөн боловч манай орны хувьд хүн ам цөөн, мэргэжилтэй боловсон хүчин дутмагаас өөрийн салбарын хүрээнд чадварлаг мэргэжилтнийг оюутнуудад хичээл заалгах нь элбэг байдаг. Ялангуяа эмч, инженер, судлаачдыг өөрийн олж мэдсэн туршлага практикийг хуваалцах, мэргэжлийн нарийн ур чадвар, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд өргөн оролцуулдаг. Эдгээр мэргэжилтнүүд их дээд сургуулийн багшид зайлшгүй шаардлагатай боловсрол судлал, сэтгэл судлал, сургалтын технологи, заах аргазүйн мэдлэг эзэмшүүлэн багшлах эрхийн үнэмлэх олгох сургалтуудад хамрагдах шаардлагатай болно.

Дээр дурдсанаар бусад мэргэжлийн чиглэлийн хүмүүст их, дээд сургуулийн сургалтын технологи, сэтгэл судлал, заах аргын мэдлэгийг эзэмшүүлэн сургаж багшлах эрхийн үнэмлэх олгох сургалт нь нэгдсэн системд ороогүй, сургалт бүр тус тусийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу

2The changing conditions of higher education teaching personnel, (2000), International Labour Organization

Page 13: Төслийн танилцуулга A4

явагдсаар байна. Өөрөөр хэлбэл, багшлах эрхийн үнэмлэх олгох сургалтуудыг нэгдсэн бодлогоор удирдаж, системтэй, тогтмол сургалтыг явуулахад анхаарах цаг болжээ. Иймээс уг сургалтын стандарт хөтөлбөрийг гарган тусгай журмын дагуу зохион байгуулах шаардлага байна.

Төслийн эмпирик судалгаа

Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон их, дээд сургууль, коллежтой аймгуудад эмпирик судалгаа хийсэн бөгөөд үр дүн боловсруулалтын шатандаа байна. Энэ удаагийн ажил нь Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорнод, Ховдын ... багш, ... оюутан, ... удирдах ажилтан хамрагдсан үндэсний хэмжээний томоохон ажил болсон юм.