лекц №7

9
Лекц №7 Үнэлэмжийн тухай философи Өрнөдийн сэтгэлгээнд үнэлэмж гэж юу вэ? гэдэг талаар обьективист юм уу субьективист байр сууринаас, шинжлэх ухааны юм уу шинжлэх ухааны биш мэдлэгийн үүднээс томьёолсон онолын агуулгаараа өөр өөр тодорхойлолт дайралддаг. Тэдгээр дэхь гол гол ерөнхий санааг онцлон агуулсан интеграль тодорхойлолт томъёолон илэрхийлэхэд үнэлэмж бол тухайн субъектээс байгалийн юмуу ад зэтгэрлэгээр төсөөлөгддөг ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ мөн.үнэлэмж бол логик бүтцээрээ гурван чухал элементтэй үүнд : 1. Үнэлэгч субъект. Энэ бол тухайн бодгаль юм уу, бүлэг хүн, байгуулага, эсвэл улс орон, бүр цаашилбал хэд хэдэн улс, ард түмэн, нийт хүн төрөлхтөн гэх мэт мөн. 2. Үнэлэгдэгч объект энэ бол материаллаг ба санааллаг, бодитой ба уран сэтгэмжийн, ерийн ба ер бусын гэх мэт зүйл мөн 3. Үнэлгээ. Энэ бол холбогдох тодорхой объектийн талаар тухайн субъектэд төрж буй сэтгэгдэл, бишрэл юм уу, жигшил, дүгнэлт, цэгнэлт зэрэг мөн. Үнэлэмжийн тухай онолын ойлголт, улмаар түүний тухай янз бүрийн философи сургааль үүссэн нь яг хэрэг дээрээ зөвхөн 19-р зуунаас хойшхи үед холбогддог. Үнэлэмжийн тухай философи үзлүүдийн үүсэл, хөгжил Германы философич Рудольф Хермен Лотце /1817-1881/ бол үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болохын эхлэлийг тавьсан юм. Тэрээр 60-аад онуудынхаа гол бүтээл болох “Практик философийн үндэслэгээнүүд” зохиолоо бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь ахуйд /буянтай, сайхан, шударга гэх мэт/ үнэлэмжийн илэрлүүд байдаг. Үнэлэмжүүд бол бидний хүсэл эрмэлзлэлээс огт хамааралгүй байдаг боловч бидний мэдрэмж рүү хандаж тухайн тодорхой мэдрэмж нь янз бүрийн үнэлэмжийн зохих хязгаарыг тогтоож байдаг гэж бичжээ. Улмаар Р.Лотце “Бичил орчин” гэдэг 3 боть хамгийн том бүтээлдээ оюуны амьдралын “дотоод үнэлэмж”, “мэдрэгч сэтгэлийн үнэлэмж”, “хүний хөгжлийн үнэлэмж”, “түүхийн үнэлэмж” зэргийн тухай ярьсан байна.

description

Лекц №7

Transcript of лекц №7

Page 1: лекц №7

Лекц №7

Үнэлэмжийн тухай философи

Өрнөдийн сэтгэлгээнд үнэлэмж гэж юу вэ? гэдэг талаар обьективист юм уу субьективист байр сууринаас, шинжлэх ухааны юм уу шинжлэх ухааны биш мэдлэгийн үүднээс томьёолсон онолын агуулгаараа өөр өөр тодорхойлолт дайралддаг. Тэдгээр дэхь гол гол ерөнхий санааг онцлон агуулсан интеграль тодорхойлолт томъёолон илэрхийлэхэд үнэлэмж бол тухайн субъектээс байгалийн юмуу ад зэтгэрлэгээр төсөөлөгддөг ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ мөн.үнэлэмж бол логик бүтцээрээ гурван чухал элементтэй үүнд :

1. Үнэлэгч субъект. Энэ бол тухайн бодгаль юм уу, бүлэг хүн, байгуулага, эсвэл улс орон, бүр цаашилбал хэд хэдэн улс, ард түмэн, нийт хүн төрөлхтөн гэх мэт мөн.

2. Үнэлэгдэгч объект энэ бол материаллаг ба санааллаг, бодитой ба уран сэтгэмжийн, ерийн ба ер бусын гэх мэт зүйл мөн

3. Үнэлгээ. Энэ бол холбогдох тодорхой объектийн талаар тухайн субъектэд төрж буй сэтгэгдэл, бишрэл юм уу, жигшил, дүгнэлт, цэгнэлт зэрэг мөн. Үнэлэмжийн тухай онолын ойлголт, улмаар түүний тухай янз бүрийн философи сургааль үүссэн нь яг хэрэг дээрээ зөвхөн 19-р зуунаас хойшхи үед холбогддог.

Үнэлэмжийн тухай философи үзлүүдийн үүсэл, хөгжил

Германы философич Рудольф Хермен Лотце /1817-1881/ бол үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болохын эхлэлийг тавьсан юм.

Тэрээр 60-аад онуудынхаа гол бүтээл болох “Практик философийн үндэслэгээнүүд” зохиолоо бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь ахуйд /буянтай, сайхан, шударга гэх мэт/ үнэлэмжийн илэрлүүд байдаг. Үнэлэмжүүд бол бидний хүсэл эрмэлзлэлээс огт хамааралгүй байдаг боловч бидний мэдрэмж рүү хандаж тухайн тодорхой мэдрэмж нь янз бүрийн үнэлэмжийн зохих хязгаарыг тогтоож байдаг гэж бичжээ. Улмаар Р.Лотце “Бичил орчин” гэдэг 3 боть хамгийн том бүтээлдээ оюуны амьдралын “дотоод үнэлэмж”, “мэдрэгч сэтгэлийн үнэлэмж”, “хүний хөгжлийн үнэлэмж”, “түүхийн үнэлэмж” зэргийн тухай ярьсан байна.

М.Хайдеггерийн дүгнэлтээр үнэлэмжийн ухамсар соёлын хүрээнд байраа эзлэхэд Ф.Ницщегийн философи шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. Ф.Ницщегийн үзлээр ахуй бол обьектив бодит байдал биш, харин үнэлэмж мөн. Ийнхүү тэрээр онтологийг аксиологид багтаажээ. Тэрээр “Сайн ба муу”, “буянтай ба нүгэлтэй” гэх мэтээр эсрэг тэсрэг хосоор байдаг тухай өгүүлсэн байна.

Үнэлэмжийн тухай онолыг тууштай философи сургааль болгосон сэтгэгч нар бол Германы шинэ кантч философийн Бадений сургуулийн гол 2 төлөөлөгч Вилгельм Виндельбанд /1848-1915/, Генрих Риккерт /1863-1936/ нар юм.

Page 2: лекц №7

Тэдний үзлээр үнэлэмж бол онолын болон ёс суртахууны үйлдлийн үндэс мөн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндсэнд бодгалиас дээгүүрх субьектийн хүсэл эрмэлзлэл, үүнд үнэний төлөө хүсэл эрмэлзлэл байдаг.

Гэхдээ В.Виндельбанд, Г.Риккерт нар байгалийн шинжлэх ухаануудыг үнэлэмжийнхээ обьект болгоогүй юм. Тэдний үзлээр байгалийн шинжлэх ухаанууд “ерөнхийлөгч” аргуудыг хэрэглэх үндсэн дээр ямар нэг ерөнхийн тухай категоруудын тогтолцоо бий болгодог. Иймд тэдгээрт үнэлэмжийн утга үйлчилдэггүй.

Харин түүхийн шинжлэх ухаанууд тусгаарлагч аргыг хэрэглэх үндсэн дээр туршлагын онцгой хүрээ болох соёлыг өөрийнхөө судлах зүйлээ болгодог. Энд нэгж үзэгдлүүдийг авч үздэг тул тэдгээрт үнэлэмж холбогдож, бодгаль ялгаануудын хэмжээг тодорхойлж байдаг. Тиймээс үнэлэмж өөрийгөө обьектив утга байдлаар илэрхийлдэг. Үнэлэмжийн илэрхийлдэг утга бол ахуй биш, харин логикийн хувьд аливаа ахуйгаас өмнө байж, өөрөөр хэлбэл ахуй, үнэлэмж хоёрын дундах зууч болж өгдөг.

Г.Риккерт үнэн, сайхан, хувийн шүтээн, хувийн биш шүтээн, ёс суртахуун, аз жаргал гэсэн зургаан үндсэн үнэлэмжийг онцолсон байна. Түүнийхээр бол үнэн бол тухайн ойлгоц бодит байдалтай тохирохуй биш, харин тодорхой зарим ойлгоц өөр хоорондоо тохирохуй мөн юм. Ийнхүү шинэ кантч философийн Бадений сургуулийн төлөөлөгчдийн үзлээр философи бол нийтэд утга нь ойлгогддог үнэлэмжүүдийн тухай сургаал юм.

Үнэлэмжийн тухай асуудлыг хүсэл эрмэлзлэлийн тухай ойлголтоос иш үндэс аван тайлбарладаг байдал шинэ кантч философийн Бадений сургуулийнханд илэрсэн төдийгүй уг философийн Марбургийн сургуулийн зарим төлөөлөгчдөд бас холбогддог. Тухайлбал Герман Коген /1842-1918/-ий тайлбараар үнэн үнэлэмжүүдийг бодгаль субектуудын биш харин трансценденталь субектийн “цэвэр хүсэл эрмэлзлэл” төрүүлж байдаг. Шинэ кантч философийн хүрээнд хүсэл эрмэлзлэлийн хүчин зүйлийн үүднээс үнэлэмжийг үндэслэдэг.

Бадений сургуулийн баримтлалд мэдрэмжийн хүчин зүйлийг сөргүүлэн тавьдаг философи чиглэл 19-р зууны сүүлээр бий болсон ажээ. Энэ чиглэлийг Марбургийн сургуулийнхан бий болгосон. Энэ сургуулийн В.Вундт ба бусад төлөөлөгчид мэдрэмж болон түүнээс уг сурвалжтай байдаг янз бүрийн үнэлэмж субьектив шинжтэй. Ёс суртахууны ба эрхийн хэм хэмжээнүүд түүхэн харьцангуй байдаг нь тэдгээрийн үндэс болдог аливаа үнэлэмжүүд харьцангуйг илтгэдэг. Тодорхой үнэлэмжид үндэслэдэг ертөнцийг үзэх үзэл, обьектив мэдлэг өгдөг шинжлэх ухаан хоёрыг эрс зааглан үздэг байх ёстой хэмээн сурталчилсан аж.

Гэтэл ийм субьектив үзлийг үл зөвшөөрөөд мэдрэмж, улмаар түүнд уялдан үнэлэмж бол обьектив шинжтэй хэмээдэг философич нар үнэлэмжийн тухай онолын салбарт шинэ кантч философчидтой зэрэгцэн гарч ирсэн байна. Тийм обьективист хандлагын гол төлөөлөгчид нь австрийн философич Франц Брентано /1838-1917/, Алексиус фон Мейнонг /1853-1920/, германы философич ба

Page 3: лекц №7

социологич Макс Шелер /1874-1928/ нар юм. Тэдний холбогдох гол үндэслэлүүдийг дурдвал:

И.Кант ба шинэ кантч философич нар янз бүрийн үнэлэмжийн тухай ойлголтыг оюунжуулдаг хэмээн Ф.Брентано шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл аливаа үнэлэмжийн уг сурвалж бол оюун ухааны тодорхой хүсэл эрмэлзлэл мөн гэж И.Кантын талынхан үзсэнийг Ф.Брентано зөвшөөрөөгүй байна. Тэгээд тэрээр үнэлэмжийн уг сурвалж 2 үндсэн хэв маягаар илэрдэг гэжээ. Үүнд эерэг үнэлэмжүүдийн уг сурвалж нь дээдэлдэг буюу хайрладаг догдлолын үйлдэл, харин сөрөг үнэлэмжүүдийн уг сурвалж нь гутдаг буюу үзэн яддаг догдлолын үйлдэл мөн. Жишээ нь: өвчин үзэн ядагддаг харин аз жаргал дээдлэгддэг хэмээн хүн ярих нь үнэлэмж байна гэсэн үг гэж Ф.Брентано бичсэн байдаг. Алексиус фон Мейнонгийн үзлээр үнэлэмжийн тухай ерөнхий онолын эхлэл талбар бол өөрийн өвөрмөц уг зүйлийг илрүүлдэг. “ахуйн мэдрэмж” буюу “утга олсныг догдлон мэдрэхүй” мөн. М.Шелер бол И.Кантын формаль ёс зүйн оронд “үнэлэмжийн материаллаг ёс зүй” гэдгийг бий болгох зорилт тавьсан философич юм.

Гэхдээ тэрээр: Хүний хүсэл эрмэлзлэлийг түүнтэй харьцуулахад гадны шинжтэй янз бүрийн баялаг ба зорилтоос хамаармал гэж үздэг байж болохгүй бөгөөд учир нь эдгээр баялгийг өөрчлөгдөхлөөр сайн, муугийн ойлголт өөрчлөгддөг гэсэн И.Кантын априори баримтлалыг бүрэн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хүсэл эрмэлзлэл, агуулгын хувьд өөртөө гаднаас өгөгдсөн янз бүрийн зорилгоор тодорхойлогддог биш харинч хүсэл эрмэлзлэлийг ямар ямар үнэлэмж чиглүүлж байна вэ? Гэдгээс хамаарч аливаа зорилго бие биеэсээ ялгагддаг. Тухайлбал сайн хүн буянтай зорилго бүхий байдаг гэж М.Шелер үзсэн байна.

Үүний зэрэгцээ үнэлэмжийн онолд холбогддог И.Кантын алдааны тухай тэрээр ярьсан юм. Үүнд И.Кант аливаа баялгийг буюу аливаа “үнэлэмжийн бодит байдлыг” ёс зүйн хязгаарын гадна үлдээж, уг үнэлэмжүүдийг эмпирик ертөнцөд бүрэн хамардаг юм шиг үзээд ингэснээр эдгээр баялаг шингэмэл үнэлэмжүүдийг тэнд бас орхидог. Гэтэл угтаа янз бүрийн баялагт илэрдэг үнэлэмжүүдийг тэдгээр баялгийн өөрийнх нь эмпирик уг чанартай адилтгаж болохгүй гэж М.Шелер үзсэн ажээ. М.Шелерийн тайлбараар аливаа бодгаль хүн биш харин бие хүн бол үнэлэмжийг тээгч байдаг. Бие хүн рүү хандаж ухамсраас өөрөөс нь төрдөг /интенциональ/ догдлон мэдрэхүй болж байдаг тийм өрөвдөл, хайрын юмуу дургүйцэл үзэн ядалтаар дамжуулж үнэлэмжийг догдлон мэдэрч болдог. Гэхдээ үнэлэмжийн догдлон мэдрэх нь сэтгэцийн үйлдэл төдий биш харин бүхэлдээ орчлонгийн үйлдэл мөн.

Догдлон мэдрэхүй бол орчлонгийн үйлдэл мөн гэдэг М.Шелерийн философи баримтлал нь орчлон бүхэлдээ эмгэнэлт шинжтэй гэсэн дүгнэлтийг тэрээр хийж ингэхдээ дэлхийн нэгдүгээр дайны үед европын иргэншлийн задрал гүнзгийрсэн, улс үндэстэн, улсуудын хоорондын зөрчил хурцдаж буй янз бүрийн төөрөгдөл, шунаг авир гэх мэт инстинктив хүчин зүйлсэд соёл дарамтлагдаж байгаа зэргийг гол үндэслэлээ болгож ирснийх нь үр дагавар ажээ. Тэгээд априори, мөнх үнэлэмжүүдтэй ахуй харьцахдаа түүхэн цаг хугацааны хязгаарт байдаг гэсэн нэг томъёолол гаргаж ирсэн байна.

Page 4: лекц №7

М.Шелер нь: Үнэлэмж априори шинжтэй, тухайлбал хайр, үзэн ядалт хоёр бол хүн төрөлхтний сэтгэлийн төрөлх үндсүүд мөн гэж үзэхдээ өөрийнхөө ярьж буй априоризмыг И.Кантынх шиг “формаль” биш харин илт “материаллаг шинжтэй” гэж зааглан тайлбарласан байдаг.

Түүний хувьд “материаллаг” гэдэг тодотгол “биет/физик/ гэсэн утгыг биш, харин “мэдрэхүйд илт”, “агуулгат” гэсэн утга илэрхийлдэг. Чухам тиймээс үнэлэмжийг танин мэдэхүй бол аливаа мэтгэхүйгээс ялгаатай үйлдэл, үүнд дээдлэхүйн үйлдэл мөн. Уг үйлдлийн интиутив илт шинжид /априори шинжид/ нь үнэлэмжүүдийн зиндаа тогтдог гэж М.Шелер өгүүлсэн байна. Тэгээд хамгийн дээд үнэлэмж бол бурхан тэнгэрийг дээдэлдэг бишрэлийн санаа, улмаар бурхан тэнгэр минь гэдэг хайр бол хайрын хамгийн дээд хэлбэр бөгөөд хүний сэтгэлийн суурь үйлдэл мөн гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ.

Ийнхүү Ф.Брентано, А.Мейнонг, М.Шелер нар үнэлэмжийн үүсэл, хэв маяг, түүнийг хэрхэн ойлгох ёстой зэрэг асуудлаар бие биесээ тодорхой ялгаа бүхий үзэл илэрхийлсэн боловч хэн хэн нь мэдрэмжийг ямар нэг обьектоос хамаармал зүйл биш харин өөрөө обьектив, бие даасан шинжтэй, иймд түүний уг сурвалжаа болгодог үнэлэмж бас обьектив, нийтэд хандсан утгат шинжтэй гэж үздэг байжээ.

Үнэлэмжийн тухай онол бол 20-р зууны философийн маш чухал салбар болж хувирсныг өмнө дурдсан билээ. 20-р зууны сүүлийн хагасаас, ялангуяа 70, 80-аад онуудаас хойш философийн энэ салбарт эргэлтийн гэж болохоор шинэчлэл болж, “үнэлэмжүүдийг шинэчилж ойлгох” нөхцөл бүрдэж байна. Үүнд, иргэншлийн харилцаанд капитализмыг капитализмын дараахь нийгэм /поскапитализм/, үйлдвэржсэн нийгмийг үйлдвэржсэний дараахь нийгэм халсан, улсуудын харилцаанд эерэг, сөрөг томоохон үзэгдэл, үйл явдал онцгой нөлөө үзүүлж, ялангуяа өрнө, дорны хэлхээ холбоо өргөжиж байгаа, философи онолын салбарт структурализмыг постструктурализм, модернизмыг постмодернизм халж буй хүн төрөлхтний амьдралын янз бүрийн салбар дахь түүхэн шинэ эргэлт нь үнэлэмжийн тухай философи шинэ агуулга, шинэ чиг баримжаагаар хөгжих нийгмийн ба оюун санаа, сэтгэл зүй, технологийн харилцан уялдаат нөхцөл болж байна.

Хүний үйл ажиллагааны явц дахь үнэлэмжийн харилцааны онцлог

Хүмүүсийн үйл ажиллагаа бол тодорхой утгаар субьект, обьект гэдэг хоёр элементийн харилцаа мөн. Субьект нь обьекттойгоо давын түрүүнд дараахь хэдэн чиглэлээр харилцаанд орж, тодорхой үр дүн гаргадаг. Үүнд:

1. Субьект обьектоо танин мэддэг бөгөөд үүний үр дүнд мэдлэг үнэн үү% худлаа юу гэдэг асуулт гарч байдаг.

2. Субьект хэрэгцээндээ нийцсэн шинэ шинэ чин эрмэлзлийн обьект бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл субьект эдүгээ байхгүй боловч хүслэн бож буй болон зайлшгүй хэрэгцээт зүйл төлөвлөдөг бөгөөд тийм үйл ажиллагааг илэрхийлдэг онолын ойлголтыг “зорилго” гэж нэрлэдэг.

Page 5: лекц №7

3. Субьект тухайн обьектийг өөртөө ямар ач холбогдол бүхий байгааг авч үздэг бөгөөд тийм үйл ажиллагааг онолын хувьд “үнэлэмж” гэдэг ойлголт илэрхийлдэг.

Үйл ажиллагааны явц дахь субьект-обьектийн үндсэн харилцаа тус бүрийн онцлогийг илэрхийлдэг дээр дурдсан зарим категори “үнэлэмж” гэдэг категоритой ямар харьцаа бүхийг дурдъя.

Үнэлэмж ба үнэн

Үнэлэмжийн онолыг боловсруулсан зарим сэтгэгч үнэн бол үнэлэмжийн нэг төрөл юм гэж үздэг. Гэтэл бас зарим сэтгэгч үнэн бол үнэлэмж биш гэж эрс үгүйсгэдэг. Угтаа тэд “үнэн” гэдэг нэр томъёонд өөр өөр утга оруулаад харин онолын талбараа дор хаяж өөрийнхөө үзлийн хүрээнд логик зөрчилгүй илэрхийлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл хэрвээ “үнэн” гэдэг нэр томъёо ямар нэг юманд тодорхой субьект эергээр юмуу сөргөөр хандсаныг илэрхийлж байвал тэр нь үнэлэмжийн категори байж чаддаг. Жишээ нь: сүсэгтэн хүн бурхан тэнгэрийн, балчир үрс эцэг эхийнхээ, иргэн хүн хэн нэг удирдагчийн, шавь нь онцгой хүндэлдэг багшийнхаа гэх зэргээр тодорхой субьект нэр хүндийг бүхнээс дээгүүр тавьж түүнийхээ үйлдэл, үг айлтгал, зарлиг шийдвэр, онол бүрийг хөтөлбөргүй үнэн байдлаар хүлээн авч буй нөхцөлд нийцэн “үнэн” гэдэг ойлголт ашиглагдаж буй бол тэр нь үнэлэмжийн утга илэрхийлж буй хэрэг биш.

Харин танин мэдэхүйн онолын үүднээс түүний үндсэн категори болох “үнэн” гэдэг ойлголтыг философийн янз бүрийн сургааль хэрхэн тайлбарладгийг холбогдох бүлгийн хүрээнд өмнө авч үзсэн билээ. Танин мэдэхүйн онол дахь тэдгээр аль ч талбарынх нь үүднээс “үнэн” гэдэг ойлголт бол үнэлэмжийн категори биш бөгөөд ийм утгаар үнэн, үнэлэмж 2 бол хоёр өөр харилцааны үр дүн болж байдаг. Гносеологийн үнэн бол аксиологи харьцаанд төлийг сахьсан /нейтраль/ байдаг. Жишээ нь: “5+5=10” гэдэг илэрхийлэл бол гносеологийн үнэн бөгөөд иймэрхүү маягийн априори үнэн мэдлэгт үнэлэмжийн үнэлгээ өгөх шаардлага байдаггүй.

Үнэлэмж ба зорилго, чин эрмэлзлэл

Зарим сэтгэгч “зорилго”, “чин эрмэлзлэл”, “хэм хэмжээ” гэдэг ойлголтуудыг “үнэлэмж” гэдэг ойлголттой адилтгаж ирсэн бол өөр нэг хэсэг нь тэдгээрийг тийнхүү адилтгахыг зөвшөөрдөггүй. Тэгж үл зөвшөөрөх байдлыг нухацтай үндэслэгээнүүд зөвтгөж байдаг. Тухайлбал зорилго, чин эрмэлзлэл зэрэг бол давын өмнө оюун ухааны төсөл, угт нь төлөвлөсөн сэтгэхүйн загварууд мөн ахул үнэлэмж бол зөвхөн тодорхой субьектэд утга нь илэрч, бас санааны оюунлаг биш зүйлстэй /иррациональ/ салшгүй холбоотой байдгаараа тэдгээрээс ялгаатай байдаг.

Ийм учраас зорилго, чин эрмэлзлэл зэрэг бол үйл ажиллагааг нэлээд ерөнхий зарчмын үүднээс цаашдын технологийнх нь хувьд илэрхийлж, харин үнэлэмж нь илүү тодорхой агуулгатай, туршлагатай зөв, буруу нь аль нэгээр заавал холбогдож байж тухайн обьектоо илэрхийлдэг.

Page 6: лекц №7

Гэхдээ эдгээр үндэслэгээ ба тэдгээрийн үүднээс хийгддэг онолын дүгнэлт нь зорилго, чин эрмэлзлэл оюун ухааны төсөл, загварууд тодорхой нөхцөлд үнэлэмжийн обьект болж байдгийг үгүйсгэдэггүй.

Үнэлэмж ба ашиг тус

Үнэлэмж, ашиг тус хоёрыг адилтгадаг үзлийг үл зөвшөөрдөг онолын баримтлал бас холбогдох үндэслэгээнүүд бүхий байдаг. Үүнд ашиг тус бол праксиологи ач холбогдолтой, өөрөөр хэлбэл тодорхой субьектэд тухайн үзэгдэл, үйл явдлын эерэг нөлөөлж буй байдал мөн. Ийм учраас ашиг тус бол угтаа аксиологи шинжтэй биш, харин обьектив шинжтэй байдаг. Жишээ нь: хоол ямар ч хүнд ашиг тустай гэх мэт. Ийм хоол бол жирийн тохиолдолд үнэлэмж болдоггүй байхад шашин, улс төр, урлаг зэргийн тодорхой субьект болж буй хүний хувьд үнэлэмж болдог. Өөрөөр хэлбэл тухайн юмны ашиг тус нь байгаагаараа үнэлэмжийн үнэлгээ үл шаарддаг обьектив бөгөөд харин тэр юм зориудын тодорхой утга илэрхийлсэн бэлгэдлийн харилцаанд орохлоороо үнэлэмжийн обьект болдог.

Энэ мэтээр үнэлэмж бол хүний оюун ухааны үйл ажиллагааны янз бүрийн төрлийг өөртөө уусгадаггүй бөгөөд харин тэдгээрийг тодорхой нөхцөлд, тодорхой харьцаанд обьектээ болгож байдаг.

Үнэлэмжийг ангилахуй

Аливаа юм, үйл явцад тухайн субьект янз бүрийн байр сууринаас аль нэг тодорхой байдлаар харьцдаг. Энэ нь үнэлэмжийг янз бүрийн үндэслэгээний үүднээс ангилах шалтгаан болдог. Орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн зарим ангиллыг дурдъя.

1. Оюун ухааны ямар маяг байдалтайгийнх нь үүднээс дараахь маягаар ангилдаг. Үүнд:

- Зорилго байдалт үнэлэмж - Арга хэрэгслийн үнэлэмж- Нөхцөл байдлын үнэлэмж2. Үнэлэмжийг тухайн бүлэг тодорхой субьект мөний хувьд хуулийн

юмуу ядаж ёс суртахууны үүднээс зөвшөөрөгдсөн ба үл зөвшөөрөгдсөн гэж 2 ангилдаг.

3. Үнэлэмжийг юунд чиглэж байгаагийнх нь үүднээс ангилж болдог. Харин тийм ангиллын үр дүн болж буй бүлгүүд буюу гишүүдийг бараг хязгааргүй гэж логик дүрмийн дагуу хэлж болно. Учир нь тодорхой нөхцөлд юм бүхэнд хандсан үнэлэмж байж болно. Үүнд өөр лүүгээ, гэр бүлдээ, бусад хүнд, бүлэг хүнд, төрд, хүн төрөлхтөнд, байгалийн аль нэг үзэгдэлд, бурхан тэнгэрт гэх мэтээр үнэлэмжийг хандуулах хязгааргүй олон тохиолдол үүсч болно.

Үнэлэмжийг ангилах логик үйлдлийг энэ мэтээр өөр олон янзын үндэслэгээний үүднээс үргэлжлүүлж болдог.

Page 7: лекц №7

Ийнхүү өөр өөр төрлийг илрүүлэн тогтоох нь үнэлэмжийн нийт тогтолцоонд тухайн үнэлэмж ямар байр суурьтай, ямар ач холбогдолтой, мөн ямар утга илэрхийлж байгаа вэ гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой юм.