Эко сургууль болох 7 алхам

27
Эко сургууль болох 7 алхам Бид байгальд ээлтэй сургуулийн байгаль хамгаалагч сурагчид

description

Байгальд ээлтэй сургууль болох 7 алхам

Transcript of Эко сургууль болох 7 алхам

Page 1: Эко сургууль болох 7 алхам

Эко сургууль болох 7 алхам

Бид байгальд ээлтэй сургуулийн байгаль хамгаалагч сурагчид

Page 2: Эко сургууль болох 7 алхам

• Хүн байгальтай салшгүйгээр холбогдож, өдөр бүр агаараар нь амьсгалж, усаар нь ундалж, газар хөрсөн дээр нь алхаж гишгиж, ухаж сэндийлж бүхий л аргаар түүн дээр амьдрал залгуулж байна.

• Бид өдөр дутам, секунд дутамд зөвхөн байгалийг түшин амьдрах мөртөө шавхан ашиглахаас өөрийг мэддэггүй, үүнийхээ төлөөсөнд юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй.

Page 3: Эко сургууль болох 7 алхам

Бид экологийн боловсролыг дээшлүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх замаар орон гэр маань болсон эх дэлхийгээ, эх орноо, унаган байгалиа үеийн үед хямгадан авч үлдэх боломжтой юм.

Энэхүү боловсрол, төлөвшлийг олгох явдлыг чухамхүү ерөнхий боловсролын сургууль эрхэм зорилгоо болгох учиртай.

Page 4: Эко сургууль болох 7 алхам

Байгальд ээлтэй сургууль болох долоон алхам

Дэлхийн жишиг хандлагыг авч үзвэл ЕБС-ийн хүрээнд байгаль орчны боловсрол олгох, байгаль хамгаалалд сурагчдыг оролцуулж, тэдний сэтгэлгээг зөвхөн байгаль орчныг хэрэглэгч байдлаас энэрч нигүүлсэгч, хайрлан хамгаалагч болгон төлөвшүүлэх зорилгоор Байгальд ээлтэй сургууль болох дараах долоон алхамыг хэрэгжүүлж байна.

Page 5: Эко сургууль болох 7 алхам

1. Эко зөвлөл байгуулах

Эко зөвлөлийг хүүхдүүд сайн дураараа байгуулна. Эко зөвлөл нь “эко сургууль” хөтөлбөрийг удирдаж зохион байгуулна.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд багш нар, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, үйлчилгээний ажилтнууд, эцэг эхчүүд, иргэд сайн дурын үндсэн дээр оролцоно.

Page 6: Эко сургууль болох 7 алхам

Эко зөвлөлийн зорилго:

Эко сургууль болох бусад зургаан алхамыг хэрэгжүүлэх

Сурагч бүрийн санааг тусгаж хэрэгжүүлэх

Эко зөвлөлийн гишүүдийн санал, санаачлагыг хэрэгжүүлэх

Сургуулийн удирлага, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах

Page 7: Эко сургууль болох 7 алхам

2. Хүрээлэн буй орчиндоо үнэлгээ хийх

Энэ нь сургуулийн дотор болон хүрээлэн буй орчны одоогийн байдлыг үнэлэх алхам юм. Үнэлгээ хийснээр эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнөх үеийн ус, эрчим хүч, түлш, цаас, хүнсний хэрэглээ, хог хаягдал, зүлэгжилт, цэцэрлэгжилт, ойжуулалт, машины болон явган хүний зам, зогсоол, орчны тохижилт, гэрэлтүүлгийн байдал зэргийг тодорхойлно. Үнэлгээ хийхдээ багш, сурагчдыг оролцуулна.

Page 8: Эко сургууль болох 7 алхам

3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

• Үнэлгээний үр дүнд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна.

• Бодитой, үндэслэлтэй зорилго тавьж, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлно.

• Зорилгоо төлөвлөгөөний эхэнд бичнэ.

• Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах эзэн, шаардлагатай санхүүжилт, дүгнэх хугацааг хүснэгтэд бичнэ.

• Ажлын үр дүнг сургуулийн Эко мэдээллээр бусдад танилцуулна.

Page 9: Эко сургууль болох 7 алхам

4. Хяналт үнэлгээ хийх

• Эко зөвлөлийн үйл ажиллагааг хянах, үнэлэх, зөвлөх үүрэгтэй хяналтын баг байгуулна. Багийн бүрэлдэхүүнд сурагчид, багш нар, эцэг эх болон иргэд сайн дурын үндсэн дээр оролцох боломжтой.

Хяналтын баг нь эко зөвлөлийн ажлын үр дүнг төлөвлөгөөтэй нь харьцуулан хянах замаар цаашдын үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөхөд чиглэсэн зөвлөмж боловсруулна. Мөн эко зөвлөлийн ажилд сурагчид, олон нийтийг хамруулан оролцуулах үүрэгтэй.

Page 10: Эко сургууль болох 7 алхам

5. Хичээлийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэх

Багш нар хичээлийн хөтөлбөртөө байгаль орчинтой холбоотой шинэ сэдвүүдийг нэмж оруулна.

Ингэснээр сурагчид сургуулийн эко хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг илүү ойлгож, эко зөвлөлтэй хамтран ажиллах олон чиглэлийн клуб байгуулан ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Page 11: Эко сургууль болох 7 алхам

6. Мэдээлэл түгээж татан оролцуулах

Эко зөвлөлийн зорилго, төлөвлөгөө, хийсэн ажлыг сургууль, орон нутгийн хэмжээнд мэдээлснээр сурагчид, орон нутгийн иргэд, байгууллагыг үйл ажиллагаандаа татан оролцуулах, тэдний дэмжлэг, туслалцаа, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Page 12: Эко сургууль болох 7 алхам

• Энэ зорилгоор сургууль дээр хавар, намрын хичээлийн эхэн, төгсгөл болон бусад байгаль орчны өдрүүдийг тохиолдуулан сургууль дээр өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулж, сургууль, орон нутгийн удирдлага, иргэдийг татан оролцуулж, мөн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр танилцуулах нь үр дүнтэй.

6. Мэдээлэл түгээж татан оролцуулах

Page 13: Эко сургууль болох 7 алхам

7. Эко уриа боловсруулах

• Эко сургууль болох сургуулийн зорилгыг тодорхойлсон уриатай байх нь чухал.

• Энэ нь эко-зөвлөлийн зорилго, явуулах үйл ажиллагааны онцлогтой холбоотой байвал зохино. Эко уриаг сургуулийн бүх сурагч, багш нар хэлэлцэж, сум, сургуулийн байгаль орчны тулгамдсан асуудал, нэн түрүүнд хэрэгжүүлэх гол ажилд чиглүүлнэ.

Page 14: Эко сургууль болох 7 алхам

Хог хаягдлыг эргүүлэн ашиглая.

Эко уриа

Анги бүр цэцэг таръя

Ус бол амьдрал-

амьдралд ус хэрэгтэй

Зүлэг гишгэлгүй замаар явцгаая

Хүн бүр экологийн ул мөрөө багасгая Түлш

хэмнэе!

Бид хогийг зөвхөн хогийн саванд хийнэ

Цагаан хоол дэлхийд

ээлтэй

Ногоон сургууль болъё

Хашаагаа зүлэгжүүльеДэвтэр, номоо

цэвэрхэн хэрэглэе

Page 15: Эко сургууль болох 7 алхам

Монгол ой багатай орон

Монгол хог хаягдал боловсруулдаггүй орон

Монгол цэвэр усны нөөц багатай орон

Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон

Монгол хүнснийхээ 70 гаруй хувийг гадаадаас авдаг орон

Монгол орны газар нутгийн 80% нь цөлжсөн

Эко уриа

Page 16: Эко сургууль болох 7 алхам

Эко уриаг шат дараатай хэрэгжүүлэх, хэрэгжүүлж буй уриаг тодоор бичиж эко зөвлөлийн самбар болон анги танхим,

харагдах газарт байрлуулна.

Page 17: Эко сургууль болох 7 алхам

Эко зөвлөлийн төлөвлөгөө: Эхний жил

1 дэх сар

2 дахь сар

3 дахь сар

4 дэх сар

5 дахь сар

6 дахь сар

7 дахь сар

8 дахь сар

9 дэх сар

10 дахь сар

Эко зөвлөл байгуулах Эко зөвлөлийн анхны хурал

Эко зөвлөлийн хурлыг тогтмол хийнэ. Экозөвлөлийн ахлагч, нарийн бичгийн даргыг сурагчид ээлжлэн хийх ба хурлын цагийг сайн баримтлана.

Хүрээлэн буй орчиндоо үнэлгээ хийх Судалгаа, үнэлгээ хийж үр дүнг ярилцах

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах Судалгааны үр дүнг

үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна.

Хурал бүр дээр үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцаж сайжруулна. Ногоон сургуулийн хөтөлбөрт оруулах аливаа сайн бүхнийг нэмж оруулна.

Хяналт үнэлгээ хийх Судалгаагаар илрүүлсэн зүйлсэд тогтмол хяналт

тавина. Эхний хийсэн судалгааг давтан хийж гарсан үр дүн, дэвшлийн талаар эко зөвлөлийн самбараар мэдээлнэ.

Хичээлийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэх Ногоон сургуулийн үйл ажиллагааг хичээлүүдийн хөтөлбөртэй холбох

Мэдээлэл түгээж, хүмүүсийг татан оролцуулах Эко зөвлөлийн самбарыг тогтмол ажиллуулна.

Үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг эко зөвлөлийн болон сургуулийн мэдээллийн самбараар танилцуулж, сурагчдын оролцоог нэмэгдүүлж ажиллана.

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

Эко код буюу уриа боловсруулах Эко уриа боловсруулах уралдаан болон байгаль орчны талаар зохион бичлэг, нийтлэл, дуу, шүлгийн тэмцээнийг сурагчдын дунд зохион байгуулна.

1

2

3

4

5

6

7

Page 18: Эко сургууль болох 7 алхам

1. Эко зөвлөл байгуулах

2. Дэд зөвлөлүүдийг байгуулах– Хог хаягдлын экологийн ул мөрийг бууруулах

зөвлөл– Түлшний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл– Цахилгааны экологийн ул мөр бууруулах зөвлөл– Усны экологийн ул мөр бууруулах зөвлөл– Цаас, модны экологийн ул мөр бууруулах зөвлөл– Хүнс, хоолны экологийн ул мөр бууруулах зөвлөл – Хөрсний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

Сургуулийн эко зөвлөлийн ажиллах чиглэл

Page 19: Эко сургууль болох 7 алхам

3. Экологийн ул мөрийн үнэлгээг нухацтай дахин хийх, үе үе үнэлэх, гол давтагдаж байгаа асуудлуудыг тодруулж өөрчлөх, ул мөрийг багасгах арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх,

4. Ул мөрийг багасгах зарчмыг хүн бүр өөрийн дадал зуршил болгох талаар ажиллах

Page 20: Эко сургууль болох 7 алхам

• Үнэлгээ, ул мөрийг багасгах ажлыг зөвлөлийн гишүүд өөрсдөөсөө эхлэх, сургууль, анги, гэр орноосоо эхэлж хошуучлах. Жишээ нь: өөрсдөө хог хаядаггүй болох. Зөвхөн явган хүний замаар явдаг болох, нус, цэр шүлс хаядаггүй болох, сурах бичгийг эргээж ашиглах боломжтойгоор маш гамтай хэрэглэх, зурагтыг зөвхөн үзэх зүйлээ үзээд унтрааж сурах гэх мэтээс эхлээд өөрсдийн амьдралын дадлыг өөрчилж хэвшүүлэх

Page 21: Эко сургууль болох 7 алхам

5. Сурагчид болон эцэг эхэд экологийн ул мөрийг үнэлэх, бууруулах, амьдралын дадал зуршлаа бууруулах өөрчлөх ажлыг тогтмолжуулах

6. Анги бүрээр сурагчдын экологийн ул мөрийг байнга үнэлдэг болгох

7. Анги бүрээр экологийн ул мөрийг бууруулах төлөвлөгөөтэй ажиллах

8. Багш, сурагчид, ажилчид тодорхой хугацаанд экологийн ул мөрийн тайлан гаргаж байх

Page 22: Эко сургууль болох 7 алхам

Хог хаягдлын экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

1. Хог хаягдлыг ангилах, эргүүлэн ашиглах ажлыг зохион байгуулах

2. Сургуулийн хог хаягдлын бүтцийг судлах

3. Гарч байгаа гол хог хаягдалд дүгнэлт хийж ул мөрийг нь бууруулах арга хэмжээ авах

4. Бохь, чихрийн цааснаас эхлээд аливаа хог хаядлыг ил задгай хаядаггүй болгох

5. Харагдсан, тааралдсан хог хаягдлыг өөрсдийн санаачлагаар авдаг цэвэрлэдэг хэвшлийг хүн бүрт дадуулах

6. Эргүүлэн ашигласан хог хаягдлаар бүтээсэн зүйлсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд таниулах

Монгол цаас үйлдвэрлэдэггүй оронМонгол хог хаягдал боловсруулдаггүй орон

Page 23: Эко сургууль болох 7 алхам

Түлш, модны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн түлшний тодорхой хэсэгт аргал, гишүү хэрэглэдэг болгох

• Сурагчдаар аргал, гишүү түүлгэж нөөцлөх ажлыг зохион байгуулах

• Сургуулийн хичээлийн ба дотуур байрны цонх, хаалгыг бүрэн бүтэн байлгах, дулаалах ажлыг зохион байгуулах

• Сургууль дээр мод тарих, арчилж ургуулах ажлыг зохион байгуулах

• Түлшний экологийн ул мөрийг бууруулах чиглэлээр өөр бусад ажил зохиох

Монгол ой багатай орон

Page 24: Эко сургууль болох 7 алхам

Эрчим хүчний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн цахилгааны тодорхой хэсгийг нар, салхины эх үүсвэрээр хангах чиглэлээр ажиллах

• Цахилгааны үргүй зарцуулалтыг илрүүлэх, бууруулах чиглэлээр ажиллах

• Сургуулийн бүх улайсах гэрлийн шилийг сүүн гэрлээр солих

• Байруудын коридорын унтраалгыг мэдрэмжтэй унтраалгаар солих

• Гэрэл асааж, унтраах цагийн хуваарийг гаргах

Монгол цахилгаан эрчим хүч хүоэлцээгүй орон

Page 25: Эко сургууль болох 7 алхам

Усны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Бороо, цасны ус нөөцлөх боломжийг нэмэгдүүлэх• Цэвэрлэгээний ажилд аль болох бороо, дээвэр, цасны

ус хэрэглэх• Байр сууцны дээврээс борооны ус тосож авах ажлыг

зохион байгуулах• Уурын зуухыг аль болох бороо цасны усаар ажиллуулах• Нуур, гол, горхины эрэг цэвэрлэх ажлыг тогтмолжуулах• Нуур, голын эргийг бохирдуулж, загас барьж буй иргэд

байгууллагад сургалт явуулж усны ул мөрийг бууруулах• Бохир усыг ил задгай асгадаг айл өрх, албан

байгууллагийг илрүүлж энэ байдлыг таслан зогсоох

Монгол цэвэр усны нөөц багатай орон

Page 26: Эко сургууль болох 7 алхам

Цаасны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн цаасны хаягдлыг сар бүр тооцох

• Сурагчдын ном сурах бичгийг хичээлийн жилийн төгсгөлд хүлээн авч дараагийн ангид шилжүүлэх аян зохиох

• Сурагчдын дэвтэр ашиглалтыг тодорхой хугацаанд хянаж байх

Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон

Page 27: Эко сургууль болох 7 алхам

Хөрсний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн анги танхимыг цэцэгжүүлэх• Сургуулийн гадна талд мод, зүлэг, цэцэг тарих, арчилж

услах ажлыг сурагчдыг зохион байгуулж хийлгэх• Сурагчдын дотуур байрыг цэцэгжүүлэх ажлыг зохион

байгуулах• Сургуулийн орчинд чулуугаар явган хүний зам тавих• Явган хүний зам, машины зогсоол, тоглоомын талбайд

тэмдэглэгээ хийх• Машины замыг хашиж зүлэг хамгаалах• Зүлэг гишгихгүй, ногоо халцлахгүй, явган хүний замаар

явах дадлыг сурагчдад хэвшүүлэх

Монголын газар нутгийн 78% нь цөлжсөн орон