өгөгдлийн сангийн удирдлага

21
Өгөгдлийн сангийн удирдлага

Transcript of өгөгдлийн сангийн удирдлага

Page 1: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн сангийн удирдлага

Page 2: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулах›Өгөгдлийн агуулах гэдэг нь байгууллагын уламжлалт

буюу үйл ажиллагааны өгөгдлийн сангуудын урсгалд бичилт хийж тодорхой бүтцээр загварчлагдан хадгалагдсан шийдвэр гаргалтанд туслах өгөгдлийн сангийн нэг төрлийн бүтэц юм.

›Өгөгдлийн агуулах нь байгууллагын түүхэн мэдээлэл дээр тулгуурлах бөгөөд үйл ажиллагааны өгөгдлийн сангаас бичигдсэн мэдээллүүд нь өгөгдлийн агуулахад байршснаар байгууллагын ямар ч төрлийн шинжилгээ тайлан, асуулт лавлагаанд хариулах боломжийг олгоно.

Page 3: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулах›Өгөгдлийн агуулахад байгаа мэлээллийг засч болохгүй

буюу зөвхөн уншихад зориулагдсан байдаг. Харин бий болсон мэдээлэл дээр шинэ мэдээлэл нэмж хадгалж болно.

›Өгөгдлийн агуулахад байгууллагын мэдээлэл, өгөгдөл олон жил сараар баяжин нэмэгдэх тусмаа хэрэглэгчид үнэ цэнэтэй болж байдаг. Олон жилийн түүхэн мэдээлэл байх тусмаа үүн дээр тандан шинжилж оновчтой шийдвэр гаргахад маш өндөр хувь нэмэр оруулж байдаг юм.

Page 4: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сан ба уламжлалт үйл ажиллагааны өгөгдлийн сан

›Өгөгдлийн агуулахыг илүү сайн тодорхойлохын тулд өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сан болон байгууллагын уламжлалт, үйл ажиллагааны өгөгдлийн санг харьцуулан  тайлбарлах нь зүйтэй юм.

› Байгууллагын үйл ажиллагааны өгөгдлийн сан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихэд зориулагдсан байдаг бол өгөгдлийн агуулах нь түүхэн мэдээлэлд шинжилгээ хийн шийдвэр гаргахад зориулагдсан байдаг.

Page 5: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сан ба уламжлалт үйл ажиллагааны өгөгдлийн сан

› Үйл ажиллагааны өгөгдлийн санг ашиглан хийж байгаа ажил гүйлгээнүүдээс дурьдахад санхүүгийн гүйлгээ хийх, ажилчдын цагийн хувиарийг зохион байгуулах,оюутан бүртгэх зэрэг байж болох юм. Харин өгөгдлийн агуулахыг ашиглан түүн дээр тандан шинжилгээ хийснээр боловсролын байгууллагын хувьд авч үзэхэд сурагчдын сэтгэл ханамжийг тооцон гаргах, ажиглалт хийх, сургалтын шинэ арга барил техник технологи нь хэр үр ашигтай байгаа болон байж болохыг хэмжин тооцох зэргийг шинжлэн шийдвэр гаргалтандаа ашиглаж болдог байна.

Page 6: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сан ба уламжлалт үйл ажиллагааны өгөгдлийн сан

› Энд өгөгдлийн агуулахын бүтэцтэй өгөгдлийн сан нь байгууллагын уламжлалт үйл ажиллагааны өгөгдлийн санг орлох шинэ дэвшилтэт өгөгдлийн сангийн төрөл гэж ойлгож болохгүй юм. Учир нь өгөгдлийн агуулах дахь нийт өгөгдөл мэдээлэл бүгд байгууллагын бүхий л үйл ажиллагааны өгөгдлийн сан дээр тулгуурлагдан бий болдог юм.

Page 7: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын түүхэн болон ирээдүйн хөгжил

› 1960-аад оноос General Mills, Dartmouth коллежтэй хамтран хэмжээс, баримт гэсэн ойлголтыг гаргаж ирснээр гурван хэмжээст кубуудээс бүтсэн өгөгдлийн агуулахыг хөгжүүлсэн. Үүний дараа ACNielsen, IRI-аас хэмжээст өгөгдлийн дэлгүүрийг хөгжүүлж гаргаснаар бүрэн утгаараа хэрэглээнд ашиглах болсон байна.

› Харин одоо үүний хөгжлийг 2009 онд Гартнер агентлагаас хийсэн судалгаанаас үзэхэд 2012 он гэхэд өгөгдлийн агуулахыг дэлхийн томоохон глобал бизнес эрхэлдэг 5000 компаний 35% , нийт бизнесийн байгууллагуудын 40% ашиглахаар, нийт програм хангамж нийлүүлэгч компаниудын нийт бүтээгдэхүүний 20%-ийг эзэлнэ гэсэн тооцоо гарсан байна.

Page 8: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын ашиг тус› Судалгаагаар өгөгдлийн санд мэдээлэл оруулдаг хүмүүс

болон өгөгдлийн сангаас мэдээлэл уншдаг хүмүүсийн тоог харьцуулсан судалгаа хийхэд нийт хүмүүсийн 20% нь мэдээлэл оруулдаг байхад мэдээлэл уншдаг хүмүүс 80% нь байна гэсэн дүн гарчээ. Энэ нь оруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь маш чухал байдгийг харуулж байгаа бөгөөд өгөгдлийн агуулахын хэрэгцээ шаардлага ямар их байдгийг баталж байгаа юм.

Page 9: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын ашиг тус

›Өгөгдлийн агуулахыг бий болгохын зорилго нь тоо баримтад тулгуурласан шийдвэр гаргах бололцоог нэгжид олгож одоогийн болон хэтийн төлвийг тодорхойлох явдал байдаг.Үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс өдөр бүр цуглуулж байгаа асар их тоо баримтад хөшүүрэг болгож хий таах эсвэл юмыг үгүйсгэх явдлыг гаргахгүй байхыг хичээдэг байна.

Page 10: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахын ашиг тус

›Өгөгдлийн агуулах нь тухайн нэг компанийн үйлдлүүдийн ялгаатай хэсэгт шууд хандан ажиллах боломж олгодог

›Өгөгдлийн агуулах нь өгөгдлийн зохион байгуулалт, өгөгдлийн тайлангийн чадварлаг арга зам ба энэ нь компанийн нэгэн хэвийн биш, тусдаа ангид хэсгүүдийг авч үздэг.

Page 11: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахыг бий болгосноо салбаруудын хувьд дараах боломжуудыг бий болгох юм

Салбар Боломж Өгөгдлийн агуулахаас шинжлэх Жишээ асуулт(query)

Худалдаа, үйлчилгээ

• Бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулалтаа сайжруулах

• Ашигаа нэмэгдүүлж, зардлыг бууруулах

-Дараа сард А барааг хэдий хэмжээгээр борлуулах вэ-Б барааны өмнөх сарын борлуулалт буурсны шалтгаан-С барааны сурталчилгааг ямар мэдээллийн хэрэгслээр  дамжуулах вэ

Боловсрол

• Оюутан сурагчдад үр өгөөжтэй боловсролын системийг бий болгох

• Боловсролын арга барилыг шинжлэн дүгнэх

-Шинээр нэвтрүүлсэн сургалтын арга барил сурагчдад хэр нөлөөлж байна-Төгсөгчдийн сэтгэл ханамж хэр түвшинд байна-Сургалтанд ямар арга хэрэглэвэл илүү үр өгөөжтэй вэ

Эрүүл мэнд • Өвчний тархалт,өвчлөлийг урьдчилан таамаглах

• Өвчлөлийн шалтгааныг түргэн хугацаанд шинжлэх

-Ирэх сард ямар өвчний тархалт өсөх хандлагатай байна вэ-А өвчнөөр өвчлөгсдийн дийлэнхи нь хэдэн насны хүмүүс байна вэ

Page 12: өгөгдлийн сангийн удирдлага

Өгөгдлийн агуулахыг бий болгосноо салбаруудын хувьд дараах боломжуудыг бий болгох юм

Салбар Боломж Өгөгдлийн агуулахаас шинжлэх Жишээ асуулт(query)

Батлан хамгаалах

• Гэмт хэргийг хурдан илрүүлэх• Мэдээллийн нууцлалын

өндөржүүлэх

- Ирэх жил  гэмт хэргийн ямар төрөл ихсэх хандлагатай байна вэ-Гэмт хэргийн төрлийн насжилт-Зэр зэвсгийн хүрэлцээтэй байдал

Харилцаа холбоо

• Үйлчилгээгээг илүү хурдан,нарийн боловсронгуй хэрэглэгчдэд ойр болгох

• Санхүүгийн үнэн бодитой мэдээллээр цаг тухай бүрт нь хангагдах

-Хэрэглэгчдийг насжилтаар нь илүүд үзэж буй урамшуулал үйлчилгээг харуулах-Хамгийн их орлого оруулж буй үйлчлүүлэгчдийг харах-Хаана шинэ салбар нээвэл ашигтай вэ

Page 13: өгөгдлийн сангийн удирдлага

Бизнесийн байгууллага дахь өгөгдлийн агуулахын ашиг тус хэрэгцээ шаардлага

›Мэдлэгийг бий болгох›Бизнесийн холбоо харилцааг хөгжүүлэх›Хөрөнгө нөөцийн зохистой зохион байгуулалтыг

бий болгох›Зардлыг бууруулах›Бүтээмж гүйцэтгэлийг сайжруулдах›Борлуулалтыг өсгөх

Page 14: өгөгдлийн сангийн удирдлага

Мэдлэгийг бий болгох› Мэдээлэл нь бизнесийн байгууллагын хувьд амин чухал

цусны эргэлт нь болж байдаг гэж хэлж болно. Ирсэн мэдээллийн үнэ цэнийг мэдрэн хэрхэн зөв зохистой ашиглаж болохыг гярхай ажиглан бизнестээ хөгжүүлснээр өнөөгийн бизнесийн байгууллагуудын амжилт тодорхойлогдож байдаг.

› Өгөгдлийн агуулахад мэдээлэл оруулахад тэрхүү мэдээлэл нь өгөгдлийн агуулахын бүтцэд маш нарийн зөв хувиарлагдаж буцаад харилцагчид хэр их ашиг тустай мэдээлэл болон гарч байгаагаараа бизнест давуу байдлыг өсгөж байдаг.

Page 15: өгөгдлийн сангийн удирдлага

Мэдлэгийг бий болгох› Аливаа байгууллагын хувьд ажилчид нь байгууллагынхаа

үйл ажиллагаа, худалдаа, зах зээл болон хэрэглэгчид үйлчлүүлэгдийнхээ талаар сайн мэдлэгтэй байх ёстой байдаг. Wall Street-ийн нэгэн шинжээчийн хэлснээр “хэмжиж чадахгүй байгаа бол хөгжүүлж чадахгүй” гэснээс авч үзэхэд байгууллага нь ажилчдынхаа мэдлэгийг ямагт хэмжин дүгнэж үр дүнд тохирсон шийдвэр гаргалтыг хийж байх нь чухал юм. Харин ажилчдынхаа мэдлэгийг хэмжихийн тулд мэдлэгийн агуулахын тусламжтайгаар тэдний мэдлэгийг шалгаж болох юм. Ажилчдын мэдлэг байгууллагад хөрөнгийг бий болгодог.

Page 16: өгөгдлийн сангийн удирдлага

Бизнесийн холбоо харилцааг сайжруулах› Байгууллагын амжилт нь хэрэглэгчид, ажилчид,

нийлүүлэгчид болон бүтээгдэхүүн үйлчилгээг түгээгч байгууллагуудтай бий болгосон харилцаанаас хамааралтай байдаг. Тэдэнтэй хэр сайн холбоо тогтоосноор гүйцэтгэл бүтээмж нь хэмжигддэг.

›Өгөгдлийн агуулахын тусламжтайгаар бизнесийнхээ харилцаа холбоог хэмжин түүн дээр дүгнэлт хийн тохирсон арга хэмжээг авах замаар харилцаагаа илүү бат бэх болгох боломжтой байдаг.

Page 17: өгөгдлийн сангийн удирдлага

Хөрөнгө нөөцийн зохистой зохион байгуулалтыг бий болгох

›Өгөгдлийн агуулахыг бий болгосноор түүнд тандан шинжилгээ хийн хөрөнгө нөөцийн хэвийн байдал болон нийт үнэ өртөг хоёрын зөрүүг нэмэгдүүлж болох боломжтой. Мөн хөрөнгө оруулалтын үр өгөөжөө тооцох болно.

Page 18: өгөгдлийн сангийн удирдлага

Зардлыг бууруулах›Өгөгдлийн агуулахад мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэж,

шинжилж чадсанаар дараах хэмнэлтүүдийг байгууллагад бий болгодог байна.Үүнд:–Өгөгдлийг нэгтгэх тайлан гаргах, шинжилгээ хийх

хөдөлмөрийн өртгийг хэмнэнэ–Олон төрлийн өгөгдлүүд дээр ажиллах олон төрлийн

програм хангамжуудын өртгийг хэмнэнэ.–Урт хугацаанд хэрэглэгдэхгүй тайлангуудыг хэвлэх,

хувьлах өртгийг хэмнэнэ–Аутсорсингийн өртгийг хэмнэнэ

Page 19: өгөгдлийн сангийн удирдлага

Бүтээмж гүйцэтгэлийг сайжруулах

›Өгөгдлийн агуулахыг бий болгон түүн дээр ажлын бүтээмжийг тооцох аргачлал боловсруулах оролдлого хийдэг. Өөрөөр хэлбэл амжилтанд тухайн ажилтны аль үзүүлэлт илүү нөлөө үзүүлж байгаа эсэхийг, мөн хугацааны үечлэлээр бүх талын гүйцэтгэлийг дүгнэн харуулна. Иймээс хугацааны тогтоосон хязгаар болгоноор гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж, шинжилж чадаж байгаа тохиолдолд бүтээмжийг дээшлүүлж болно.

Page 20: өгөгдлийн сангийн удирдлага

Борлуулалтыг өсгөх› Өгөгдлийн агуулахыг ашиглан борлуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг илрүүлж өгдөг. Үүнд доорх зүйлсийн өгөгдлүүдийг харгалзан үздэг.– Сурталчилгаа– Худалдааны санаачлага– Хөрөнгүүд– Борлуулалтын сургалт– Цаг агаар – Гадаад үйл явдлууд

› Эдгээр өгөгдөл мэдээллийн хоорондын далд уялдаа холбоог олж илрүүлсээр, аль зардлыг нэмэгдүүлж борлуулалтаа өсгөж ахиу ашиг олохыг шийдвэрлэх боломжтой болно.

Page 21: өгөгдлийн сангийн удирдлага

Анхаарал хандуулсанд баярлалаа