Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

33
Амьсгалын тогтолцоо АУС-326 Д.Эрдэнэтуяа

Transcript of Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Page 1: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Амьсгалын тогтолцоо

АУС-326 Д.Эрдэнэтуяа

Page 2: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

АгуулгаБойл Мариоттын хуульАмьсгалын булчингийн оролцооИнспираци+ЭкспирациУушгины сунах чадвар (compliance)Уушгины эзэлхүүнүүд+Уушгины багтаамжуудУушгины вентиляци+Цулцангийн агааржуулалтАгаар цусны хориг+Хийн парциаль даралт Цулцан дахь хийн солилцоо+Судас, эдийн хоорондох хийн солилцооО2+СО2 зөөвөрлөгдөх замуудАмьсгалын зохицуулга

Page 3: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Бойл Мариоттын хууль

Температур тогтмол үед хийн даралт, эзлэхүүн урвуу хамааралтай байна.

• Эзлэхүүн бага үед хийн молекулууд хоорондоо мөргөлдөх тохиолдол нь их = даралт их

• Эзлэхүүн их үед хийн молекулууд хоорондоо мөргөлдөх тохиолдол бага = даралт бага

Page 4: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 5: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Амьсгалын булчингийн оролцоо

• Амьсгал авах:Өрцний болон хавирга хоорондын гадаад булчин агшиж уушгины эзэлхүүнийг тэлэх идэвхитэй процесс.

• Амьсгал гаргах: Тайван үед ямар нэгэн булчингийн агшилт тохиолдохгүй, идэвхгүй процесс. (уушгины эдийн эластик шинжтэй холбоотой)

• Дасгал хийх үед амьсгал гаргахын тулд хэвлийн булчин, хавирга хоорондын дотор булчингууд агшина.

Page 6: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Инспираци1. Өрц, хавирга хоорондын булчин агшиж уушги, цээжний хөндийн эзлэхүүн ихэснэ2. Уушгины дотоод даралт багасна (атмосферын даралттай харьцуулахад сөрөг даралттай болно)3. Хийн молекулууд даралт ихтэй газраас даралт багатай тал руу нүүдэллэнэ.

Page 7: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Экспираци• Амьсгалын булчингууд суларахад уушгины эзлэхүүн багасна• Уушгины эзлэхүүн багасах мөн уушгин доторх хийн молекулууд

нэмэгдсэнээс үүдэн уушгины даралт ихсэнэ• Даралтын зөрүүний улмаас хий уушгинаас шахагдан гарна

Page 8: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 9: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уушгины сунах чадвар (compliance)

• Уушгины сунах чадвар хэвийн хэмжээнээс багассан тохиолдолд амьсгал авахад хүндрэлтэй

• Харин ихэссэн тохиолдолд амьсгал гаргахад асуудал тулгарна

Compliance=Volume change/Pressure change(200мл смHg)

Page 10: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уушгины сунах чадвар нь:

1. Цулцан, судас, бронхийн ханан дахь эластик эдийн хэмжээ

2. Цулцангийн ханын салст шингэний гадаргуугийн таталцлын хэмжээнээс шалтгаална.

Page 11: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уушгины эзэлхүүнүүд

• Амьсгалын эзэлхүүн (Tidal Volume): Тайван үед нэг амьсгалаар уушгинд орох эсвэл гарах агаарын эзлэхүүний хэмжээ. (500мл)

• Амьсгал авалтын нэмэлт эзлэхүүн (Inspiratory Reserve Volume): Тайван амьсгал авсны дараа уушгинд орж болох агаарын максимум хэмжээ 2500мл

Page 12: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

• Амьсгал гаргалтын нөөц эзлэхүүн (Expiratory Reserve Volume): Тайван амьсгал гаргасны дараа уушгинаас гарж болох агаарын максимум хэмжээ 1000 мл

• Үлдэгдэл эзлэхүүн (Residual Volume): Амьсгал гүнзгий буюу максимум хэмжээнд гаргасны дараа уушгинд үлдэх агаарын хэмжээ 1200мл

Page 13: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уушгины багтаамжууд

• Уушгины амьдралын багтаамж (Vital capacity): максимум хэмжээнд амьсгал аваад максимум хэмжээгээр гаргах агаарын эзлэхүүн =IRV+TV+ERV

• Амьсгал авалтын нийт эзлэхүүн (Inspiratory Capacity): Тайван амьсгал гаргасны дараа авж болох максимум агаар =TV+IRV

Page 14: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

• Үйл ажиллагааны үлдэгдэл эзлэхүүн (Functional Residual Capacity ): Тайван амьсгал гаргасны дараа уушгинд үлдэх агаарын эзлэхүүн =ERV+RV

• Уушгины ерөнхий эзлэхүүн (Total Lung Capacity): Уушгины багтааж чадах максимум агаарын хэмжээ =VC+RV

Page 15: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 16: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уушгины вентиляци – Амьсгалын минутын эзлэхүүн

Агаар дамжуулах зам (ашиггүй зай) болон уушгины респиратор хэсгүүдээр 1 минутанд өнгөрөх агаарын хэмжээ.

VE=Tidal Volume(ml) x Respiratory Rate(breaths/min)

АМЭ=500мл х 16= 8000мл

Page 17: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Цулцангийн агааржуулалт

• Уушгины респиратор хэсэгт 1мин-д ирэх агаарын хэмжээVA=VE-VD Жнь:500мл-150мл=350мл

• VA-цулцангийн агааржуулалт (мл/мин)• VE-уушгины агааржуулалт (мл/мин)• VD-ашиггүй зайн эзлэхүүн (мл/мин).Биеийн жинг паундаар илэрхийлсэн хэмжээтэй

адил.

Page 18: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Агаар цусны хориг

• Уушгины хийн солилцоо хийгдэх хэсэгт байна. 0.3-2мкм зузаантай

• Цусанд хийн бөмбөлөг орохоос сэргийлнэ• Цулцанд цус орохоос сэргийлнэ• О2, СО2, СО болон бусад хийнүүдийг нэвтрүүлэх чадвартай

Page 19: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

1. Цулцангийн сурфактант агуулсан давхрага

2. Цулцангийн эпители эс3. Эпители эдийн суурин

мембран4. Маш нимгэн холбогч эдийн

зай5. Хялгасан судасны суурин

мембран6. Хялгасан судасны эндотели

эс

Page 20: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Хийн парциаль даралт

Хийн холимог доторхи тухайн хийд ноогдох даралтыг парциаль даралт гэнэ.Хийн парциаль даралт=Хийн холимогийн даралт х Хийн холимогт эзлэх хувь/100Парциаль даралт нь агаар цусны хориг дээр хийн даралтын градиент үүсгэж диффуз явагдахыг нөхцөлдүүлнэ.

Page 21: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Цулцан дахь хийн солилцоо

Уушгины артер (венийн цус) ЦулцанО2 (парциаль даралт) 40 мм м.у.б 105 мм м.у.бСО2 (парциаль даралт) 46 мм м.у.б 40 мм м.у.б

Page 22: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Судас, эдийн хоорондох хийн солилцооАртерийн судас Эд

О2 (парциаль даралт) 100 мм м.у.б 40 мм м.у.б

СО2 (парциаль даралт) 40 мм м.у.б 46 мм м.у.б

Page 23: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 24: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Хүчилтөрөгч зөөвөрлөх замууд

1. Цусны плазмад ууссан байдлаар (нийт О2-ийн 1.5%): 1литр цусанд 3мл О2 уусна. 5л цус нь мин тутамд хүний биед 250мл О2 хүргэхэд хангалтгүй.

2.Улаан эсийн гемоглобинтой холбогдож (нийт О2-ийн 98.5%)

Page 25: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Хүчилтөрөгч улаан эсээр зөөгдөх

• Гемоглобиний молекул нь О2-той холбогдох 4 байрлалтай.

• Энэ бүх байрлал дээрээ О2-той холбогдвол 1 литр цус 200 мл О2-ийг тээвэрлэх боломжтой.

Page 26: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

• Иймээс 5литр цус нь 1000 мл О2-ийг зөөвөрлөх боломжтой.• HbO2 ↔ Hb + O2 урвал нь эргэх урвал юм.• Цулцанд: O2+Hb→HbO2• Эдэд: HbO2 → Hb + O2

Page 27: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Нүүрс хүчлийн зөөвөрлөлт1. Цусны сийвэнд уусаж: СО2 нь О2-той харьцуулахад 20

дахин илүү уусна (7-10%)2. Бикарбонат/ гидрокарбонат ион байдлаар: (70%)

3. Карбамино нэгдэл хэлбэрээр: Уурагтай холбогдож карбамино үүсгэх (20-23%)

CO2+Hb ↔ HbCO2

Page 28: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 29: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Уртавтар тархины амьсгалын төв

1. Амьсгалын хэм, хөдөлгөөнийг: амьсгалын авах гаргах хугацаа, амьсгалын эзлэхүүний хэмжээ, амьсгалын минутын эзлэхүүн зэрэг нь бас зохицуулагдана.

2. Дотоод орчныг тогтмол байлгах: Цус, тархины эсийн гаднах шингэн дэх О2, СО2, pH

Page 30: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Химийн рефлекст зохицуулга

Хеморецептор: О2, СО2, рН-ийн концентрацийг мэдрэгч тусгай рецептор эсүүд.1. Захын хеморецептор: Гол судасны нум + Гүрээний артерт

байрлана.2. Төвийн хеморецептор: Арын тархинд байрлана.

Page 31: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи
Page 32: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

• Захын хеморецептор: О2-ийн концентрацид илүү мэдрэг. О2-ийн концентрацийг мэдэрч амьсгалын төв лүү сигнал явуулна.

• Төвийн хеморецептор: Тархины завсрын шингэн дэхь H+ ионы концентрацийг сайн мэдэрнэ. (Н+ ион өөрөө тархи цусны хоригийг нэвтэрч чадхгүй. СО2 молекул орж ирэн СО2+Н2О↔Н2СО3 ↔НСО3- + Н+)

Page 33: Амьсгалын эрхтэн тогтолцооны физиологи

Анхаарал хандуулсанд баярлалаа!