уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

26
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДАХЬ ИДЭЭ УНДААН ЗАСЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Transcript of уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Page 1: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДАХЬ ИДЭЭ УНДААН ЗАСЛЫН

ТУХАЙ ОЙЛГОЛТ

Page 2: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

УАУ-НЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ

МТӨ 7-р зууны үед эртний Энэтхэгийн их сэтгэгч Капилагийн үндэслэсэн сахьяагийн (тоотын) гүн ухааны анхдагч ухагдахуун болох /угийн мөн чанар буюу санс-пракрита/ бол хамаг юмсын анхны субстанц, ертөнцийн бүх юмсыг буй болгогч үндэс ажээ.

Page 3: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Сахьяагийн ойлголтоор материаллаг ертөнцийн ямар нэгэн юмс тоос/санс-ражас/, харанхуй/тамас/, бөх зүрх/саттва/ гурван эрдэм/гун/ нийлж нэгдсэний үр мөн бөгөөд тоос нэн арвижсан цагт юмс бий болно, бөх зүрх нэн арвижсан цагт юмс оршин тогтноно, харанхуй нэн арвижсан цагт эвдрэх болно. Тоос, бөх зүрх, хэмээх 3 эрдмийн их бага болсноор юмсын төрөх, орших, эвдрэх гурав нөхцөлддөг болой гэж судар бичигт заан дурдсан байдаг.

Page 4: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Гурван эрдэм тогтвортой тэмцэж буй үед пракрита илэрч гарахгүй, харин тэдгээрийн тэнцвэр алдагдахад сая ертөнцийн хувьсал эхлэн явагддаг гэжээ. Материйн доторхи 3 атрибутын тэнцвэр эвдэрсний үр дүнд матери буюу угийн мөн чанараас бүтэц тогтоцтой холбоотой-махат, оюун ухаантай холбоотой буддхи хэмээх эх төрнө. Буддхи нь бодисыг ажиглаж таньж мэдэхийг гол болгодог. Махат нь аливаа орон ба бодисын бодит нºхцлийг үүсгэнэ гэдэг..

Page 5: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Энэ 2 нь дээрх гурван эрдмээс бүтэж байх бөгөөд оюун мэдэгдэхүүний ажиглалтын дүнд магадлан тогтоох ажиллагаа нөхцөлдөн үүсэж махатын хувьслын 2-р шат болох өөрийн ухамсар /ахамкара/ үүсэж би-гийн мэдрэмж гарснаар бусад талаа ойлгох сэтгэл төрнө. Ингэснээр бодисын зүйгээс шороо, ус, гал, хий, огторгуй зэрэг таван махбод үүснэ

Page 6: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Гүн ухааны судар бичигт тэмдэглэснээр шим ертөнц тогтоход эхлээд огторгуйн тоосууд хуралдан нийлээд үзэгдэхгүй байсан юм үзэгдхийн төдий болж хөдөлгөөн үүсэж ирнэ.

Тэр нь маш хүчтэй болсон тодорхой нөхцөлд хийн тоос болж хувирна. Хүчтэй хийн мөргөлдөөнөөс халуун чанартай тоосууд амилж гал махбод бий болж

Page 7: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Тэдгээр нь халж тэлж ирэхийн хамт хүйтэн агаарт байсан усны тоосууд бөөгнөрөн амилж усан махбод дэлгэрнэ.

Усан махбодын хүчээр буюу чийгийн тусламжтайгаар агаарт байсан шороон махбодын нарийн тоос хоорондоо наалдан бэхжиж өрөмтөөд сав ертөнц тогтоно гэжээ.

Page 8: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Саттва- огторгуй, гал Ражас-хий Тамас- шороо Тамас+саттва-ус Ус+шорлоо-бадган Гал-шар Огторгуй+хий-хий Ийнхүү 3махбод үүсэж тэгш байвал эрүүл оршиж тэнцвэр

алдагдвал аль гэм ихдэж, багадахаас хамаарч 404 өвчин үүснэ.

Page 9: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ӨВЧИН ЗҮЙН ОЙЛГОЛТ Дэлхий дээрх бүх амьд бие, хүн, амьтан, ургамал

бүгд өөр хоорондоо ялгаатай. УАУ-д бүх амьтныг /хүнийг/ физик биеийн хувьд эрүүл, эрүүл бус, уг сууриараа бол бүгд өвчтэй гэж ангилж үздэг.

Өвчний эх уурхай: Шакиамуны буддагийн сургаалд өвчний эх уурхайд холбогдох сэтгэл санааны 84000 хямрал байх бөгөөд эдгээр нь 1016 хэлбэрт цаашдаа 404 зүйлийн өвчинд нэгддэг байна.

Хямралд хүргэдэг хүчин зүйлийн тоонд өвчин үүсгэгч шалтгаан ба нөхцөл ордог.

Page 10: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ШАЛТГААН

Ойрын шалтгаан: хий, шар, бадган Холын : ердийн шалтгаан нь би буюу маригбү

сэтгэл Ялгавартай шалтгаан нь: Тачаангуй Урин Мунхаг

Page 11: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

НӨХЦӨЛ

Төрөн түгэх: Аливаа өвчнийг үүсгэн хүчийг нь нэмэгдүүлэх

Хуран хөдлөх: Өвчин далдуур хурж хөдөлхийг хэлнэ.

Хөдөлгөх: Хурсныг хөдөлгөгчийг хөдөлгөхийн нөхцөл гэнэ.

Page 12: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Төрөн түгэх нь цаг, эрхтэн, үйл явдал зэрэг илүүдэх, дутуудах, буруудахаар өвчнийг үүсгэдэг.

Цаг: Хүний бие махбод нь байгаль орчинтой нягт харьцаатай байдаг тул цаг уурын өөрчлөлт нь бие махбодыг хямруулж өвчин үүсгэнэ. АУДҮ-т нэг жилийг халууны цаг, хүйтний цаг, хурын цаг гэж гурав хуваадаг.

Үйл явдал: Хүний өдөр тутмын бие хэл сэтгэлийн үйл ажиллагааг хэлнэ.

Page 13: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Хурах, хөдлөх, амирлах: Үүнд 1. Шалтгаан, 2. Чанар, 3. Цаг гэж 3 байдаг.

Хөдөлгөх нөхцөл нь ерөнхий болон тус бүрийн гэж 2 бий.

Ерөнхий : Жилийн 6 цаг, элдэв нөхцөл, хор, үл тохирох идээ, засал буруудсан зэрэг нөхцөл болно.

Тус бүрийн гэдэг нь хий шар бадганы өөр өөрийн хөдөлгөх нөхцөл болно.

Page 14: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААН ЗАСЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

13-14-р зууны үед Юань улсын хааны эмч Хүсэхүй идээ ундаа эмчилгээний хамгийн анхны зохиол болох “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх бүтээл туурвисан бөгөөд энэ зохиол нь зөв зохистой хооллолт буюу тэжээхүй ухааны талаархи эртний уламжлалт мэдлэгийн тулгуур толь бөгөөд энэ бүтээлд хүний эрүүл энх, сэтгэл санаа төвшин амгалан, эрч хүчтэй байх тогтолцоог бүрдүүлэгч бол хоол хүнс, идээ унд юм гэдгийг тодорхойлжээ.

Page 15: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Идээ ундааны зүйл төрлүүдийг хооронд нь болон цаг улирал, уур амьсгал, тухайн хүний бие махбодын онцлогт тохируулан зохицуулах явдал нь хүн эрүүл саруул, урт удаан наслахын нууц гэж үзсэн байна.

Манай ард түмэн хоол хүнсийг таван тансаг идээ буюу цагаан-сүүн идээ, улаан- махан идээ, ногоон буюу ургамлын идээ, шар буюу тосон, хар буюу ус, архи, рашааны идээ гэж өнгөөр нь ялгаж тэдгээрийг зохицуулан хэрэглэх талаар гүн агуулгатай уламжлалт соёлыг бий болгожээ.

Page 16: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААНЫ ТОДОРХОЙЛОЛТ

УАУ-д идээ ундааг тодорхойлохдоо “идээ ундаа гэдэг нь хүний биед хэрэгцээтэй шим тэжээл агуулсан 3 махбод, 7 тамирыг төлжүүлэх хүнсний бодисыг хэлнэ” хэмээсэн байдаг.

Page 17: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААНЫ БОЛОВСРУУЛАЛТ

УАУ-ны онолоор идээ ундааны тамирыг боловсруулан шимийн долоон тамирын тунгалаг цөвийн ялгаралтыг явуулахад галын илч чухал үүрэгтэй гэж үздэг.

Галын илч гэдэг нь ялзлагч бадган, шингээгч шар, гал тэгшитгэгч хий гэсэн гурван үндсэн махбодоос бүрддэг бөгөөд эдгээрийн үйл ажиллагаа хэвийн бол хоол ундны шингээлт зүй зохистойгоор явагдана.

Page 18: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Галын илч нь тухайн хүний бие махбодын өвөрмөц чанар, цаг улирал, нас, идэж буй идээ ундаанаас шалтгаалан янз бүр байна.

Хүч тэгшүй, тэгш, хурц, мохдог Хэвлийн өвөрмөц чанар: чийрэг,

зөөлөн, тэгш

Page 19: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ДОЛООН ТАМИР, ГУРВАН ХИРЭнэ нь хорлогдох махбод /тунгалаг, цус,

мах, өөх, яс, чөмөг, дусал зэрэг долоон тамир болон шээс, баас, хир/ болон хорлогч /хий, шар, бадган/ гэм юм.

Гурван махбод, долоон тамир, хир гурав нь хоорондоо харилцан шүтэлцэх харьцаанд тогтох, орших, эвдрэхийн үндэс болдог тул энэ гурвыг хамтруулан бие гэдэг гэжээ.

Page 20: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААНЫ АРИУН ЦЭВЭРХүний ходоод болон биеийг эрүүл байлгах

нэг нөхцөл бол идээ ундаа сав суулгын ариун цэвэр юм. Тиймээс идээ ундаа сав суулганы дээгүүр алхахыг цээрлэх, галд ариутгах, ганга өвс шатааж утаж ариутгах, зандан, гүгүл, хүж зэргээр утдаг байв.

Янз бүрийн эдлэлүүдээр жишээ нь мөнгө, зэс, гууль мэтээр идээ ундааны сав суулга хийдэг байсан нь эрүүл мэндийг сайжруулж нас уртасгах нөлөө үзүүлдэг байна.

Page 21: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААНЫ ХЭМЖЭЭГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

УАУ-д идээний хэмжээг тэнцүүлэхийг тун анхаарч, хэтэртэл идэх нь дотор өвчин бүхнийг үүсгэх үндэс болно гэж үздэг.

АУДҮ-т “ходоодыг 4 хувиар бодвол хоёр хувь нь идээ, нэг хувь нь ундаа, нэг хувь нь хоосон үлдээвэл сайн гэжээ.

Чанар болон хэмжээг зохицуулах тухай “идээний хэмжээг үргэлж тэнцүүлж идээний хүнд хөнгөнийг тохируулж идэх хэрэгтэй. Хөнгөн идээг цадтал идэж болох боловч хүнд идээг хэтэрхий цадтал идэхгүй байж амархан шингэхийг баримталвал сая биед зохимжтой болж галын илчийг сэлбэх юм гэжээ.

Page 22: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ИДЭЭ УНДААНЫ ЦЭЭРЛЭЛ Хоол унд хэдийгээр шим тэжээл болох

боловч буруу хэрэглэснээс өвчин бүхний нөхцөл болно.

“Идээ ундааны жинхэнэ товч зохиолд” юуны урьд идээ ундааны цээрлэлийг баримталж, махбодын жинхэнэ чанарыг үл алдагдуулан дараа нь өвчин эмгэгээс сэргийлнэ гэжээ.

Page 23: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ҮЛ ТОХИРОХ ИДЭЭ УНДАА Идээ ундааны жинхэнэ товч зохиолд аливаа идээ

ундааны шим харилцан харшилдваас тамир хүчийг сөнөөх, үнэр амт үл нийцвээс хүний цог дүрс гэмтэнэ.

Мөн чанар үл зохилдох идээг эртний зохиолд тэмдэглэхдээ бүрэлдээгүй тараг архи холивол үл зохилдоно. Мөн түүнчлэн загасны мах сүү, сүү жимс, тахианы өндөг загасны мах, исгэлэн идээ ба түүхий сүү, шар тос идээд хүйтэн ус уух, нойтон маханд цагаан идээ ба исгэлэн үнэр шингэх, зөгийн бал ба сонгино, буурцагны зутан ба бурам, тараг, чанасан махны уурыг гаргалгүй битүү тавих, тахианы мах ба өндгийг сүүтэй, загасны мах ба лууван, адууны мах ба гахайн мах хоорондоо үл зохилдоно.

Page 24: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

Мөн чанараар үл зохилдож хор болно. Жишээ нь идэж сураагүйг гэнэт их идэх, цаг бусаар идэх, халуун хүйтэн хоёрыг харшуулж идэх, хоносон хоол халааж идэх, шингээгүй дээр нэмж идэх, ургамлын тос хуршуулан олон дахин хуршуулан хэрэглэх г.м

Page 25: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

ХОРТОЙ ИДЭЭ УНДААИдээ ундаа хортой болох нь улирлын

чанартайгаас гадна хадгалалт, тээвэрлэлтийн буруу байдал зэргээс болно.

Элсэн чихэрХоолны давсХийжүүлсэн ундааӨөхөн тос, маргиринНөөшилсөн бүтээгдэхүүн хортой.

Page 26: уламжлалт анагаах ухаан дахь идээ ундаан заслын тухай

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА