КАРИБЫН ХЯМРАЛ

33
КАРИБЫН ХЯМРАЛ OUH 4-1 angi - B.Uranzaya - B.Undarmaa - Nyamkhishig - Solongo Chuluunbaatar - Solongo Chuluunbat - Avirmed

description

КАРИБЫН ХЯМРАЛ. OUH 4-1 angi -  B.Uranzaya - B.Undarmaa - Nyamkhishig - Solongo Chuluunbaatar - Solongo Chuluunbat - Avirmed. ТОВЧ ТҮҮХ. - PowerPoint PPT Presentation

Transcript of КАРИБЫН ХЯМРАЛ

Page 1: КАРИБЫН ХЯМРАЛ

КАРИБЫН ХЯМРАЛ

OUH 4-1 angi -  B.Uranzaya - B.Undarmaa- Nyamkhishig- Solongo Chuluunbaatar- Solongo Chuluunbat- Avirmed

Page 2: КАРИБЫН ХЯМРАЛ

ТОВЧ ТҮҮХ

• 1962 оны 10 сарын 22 нд Кубад зөвлөлтийн пуужин байгааг илрүүлсэнээ АНУ-ын засгийн газар зарласан байна. ЗХУ, АНУ ын харилцаа муудсан энэ үеийг түүхэнд Карибийн хямрал заримдаа Кубын хямрал гэж нэрлэдэг.

• 1962 оны 10 сарын 16-нд эхэлсэн • 1962 оны 10 сарын 28 дууссан.

Page 3: КАРИБЫН ХЯМРАЛ

1. ЗХУ (Коммунист дэглэм)

Ерөнхий сайд Никита Хрущев (68 настай)Анатолий Добринин: АНУ-аас ЗХУ –д сууж байсан Элчин сайд Андрей Громико: Зөвлөлтийн гадаад хэргийн сайдВалериан А.Зорин: НҮБ дах Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн

“Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих бодлоготой нь холбоотой”

2. АНУ (Капиталист дэглэм)

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Гүйцэтгэх Хороо болон Ерөнхийлөгч.

Ерөнхийлөгч Кеннеди (45 настай)Роберт Кеннеди Attorney GeneralLyndon Johnson: Vice President

Өмнөд Америкт коммунизмын нөлөө өргөжихөөс болгоомжилсон байр суурьтай

3. БНКУ

ОРОЛЦОГЧИД

Page 4: КАРИБЫН ХЯМРАЛ

Америкийн Нэгдсэн Улс

• Америкийн Нэгдсэн Улс нь Хойд Америк тив дэх улс юм. Хойд талаараа Канад, Өмнөд хэсгээрээ Мексик улстай хиллэнэ. АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гадна Номхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ.

• Газар нутаг: Нийт 9,826,675 км² (3~4-д)• Хүн ам: 309,850,000 (3-д) /2010 оныхоор/• Засаглал Холбооны бүгд найрамдах

үндсэн хуульт ерөнхийлөгчийн засаглалтай – Ерөнхийлөгч: Барак Обама

Дэд ерөнхийлөгч: Жо Байден

Page 5: КАРИБЫН ХЯМРАЛ

Эдийн засаг

• АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.

• ДНБ: $14.12 trillion (2009 est.)• 1 хүнд ногдох ДНБ: 47,131 сая доллар /2010 оны/

Page 6: КАРИБЫН ХЯМРАЛ

Зэвсэгт хүчин

• Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын наргийн бичгийн дарга, АНУ-ын Батлан хамгаалах департамент, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний департамент зэвсэгт хүчнийг зохицуулахад оролцдог.

• Зэвсэгт хүчин нь бараг 3 сая бие бүрэлдхүүнтэй бөгөөд үүний тал нь цэргийн жинхэнэ албан хаагч бол үлдсэн тал нь бэлтгэл хүчинд тооцогддог

• Төсөв $583 тэрбум (2008)• ДНБ-нд эзлэх хувь 4.04 (2007)• АНУ дэлхий даяар цэргийн ажиллагаанд оролцдог

бөгөөд гадаад улсуудад 290,178 цэрэг байршуулж байна. Тэднээс 22,625 нь хөлөг онгоцон дээр байрладаг

Page 7: КАРИБЫН ХЯМРАЛ

Оросын Холбооны Улс

• Евразийн хойд хэсгээр үргэлжлэх улс юм. Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд 83 засаг захиргааны субъектээс тогтоно.

• Засаглал: Хагас ерөнхийлөгчийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс - Ерөнхийлөгч Дмитрий Медведев - Ерөнхий сайд Владимир Путин

• Газар нутаг: Нийт 17,075,400 км² (1-д)• Хүн ам: 2010 оны тооцоо 142,200,000 (9-д) ДНБ: $2.116 trillion (2009 оныхоор) 1 хүнд ногдох ДНБ: $15,100 (2009 est.)

Page 8: КАРИБЫН ХЯМРАЛ

ГАХАЙН БУЛАН / BAY OF PIG

1959 онд Кубад дарангуйлагч Батистын дэглэмийг унаж, оронд нь Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид засгийн эрхийг авсан. Кастро Америкийн болон гадаадын иргэдийн өмч хөрөнгийг хурааж цэрэг цагдаагийн хатуу дэглэм тогтоосноос болж олон мянган хүн АНУ-руу дүрвэн гарсан. Тэднийг АНУ санхүү-цэргийн талаар дэмжиж, Кубад эргэн нэвтрэх бүх боломжийг бүрдүүлсэн. Тагнуулын Төв Газраас цагаачдыг зохион байгуулж, Кубыг эзлэх төлөвлөгөө боловсруулсан. 1961.04.14-нд 1500 цагаач, Америкийн онгоц хөлөглөж үүрээр “Гахайн Булан” хэмээх Плая Хироны орчмоор довтолсон ч бүслэгдэн ялагдсан.

Энэ бол зөвтгөж боломгүй түрэмгийлэл байсан. Үүнээс үүдэн Куба хойшид аюулгүй байдал нь баталгаатай эсэх нь эргэлзээтэй болсон үед ЗХУ-д хандан тусламж хүссэн.

Хямралын шалтгаан

Page 9: КАРИБЫН ХЯМРАЛ

• Итали, Туркад 1961 АНУ Туркад зөвлөлтийн хилээс ойрхон цөмийн цэнэг бүхий дунд тусгалын баллистик Юпитер пуужин байрлуулсан. Уг пуужин нь ЗХУ-ын аль ч хэсэгт 10 мин-ын дотор тусах бүрэн боломжтой байсан.

• АНУ пуужингаа байрлуулсны хариуд, бас Америкийн цэрэг Кубад халдан довтлох аюул нүүрлэсний хариу арга хэмжээ болгож Кубад Зөвлөлтийн баллистик пуужинг байрлуулав гэж Зөвлөлтийн удирдлага тайлбарласан байна.

Туркад пуужин байрлуулсан

Хямралын шалтгаан

Page 10: КАРИБЫН ХЯМРАЛ

Хямралын эхлэл

• 1962 .05.14 Куба руу пуужин илгээхээр шийдсэн.• дунд тусгалын Р-12  пуужингийн гурван хороо ,  Р-14

пуужингийн хоёр хорооны бүрэлдэхүүнтэй пуужингийн дивизийг Кубад байрлуулах болжээ. Пуужингуудын тусгал нь АНУ-ын нутаг дэвсгэр дээрх нэн чухал объектуудыг сөнөөхөд хүрэлцээтэй байв. Куба дахь зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн нийт бие бүрэлдэхүүнд 43 мянган хүн байжээ. Бие бүрэлдэхүүн, зэвсэг техникийг 1962 оны долдугаар сарын 12-ноос эхлэн Куба руу тээвэрлэж эхэлжээ. Үүний тулд ЗСБНХУ-ын тэнгисийн цэргийн флотын 80 хөлөг онгоцыг дайчилжээ. Уг ажиллагааг "Анадырь" (Анадырь гэж Берингийн далайд цутгадаг гол) гэж нэрлэв.

Page 12: КАРИБЫН ХЯМРАЛ

Пуужингийн цэнэгт хошуу

Page 13: КАРИБЫН ХЯМРАЛ

АНУ-ын байр суурь:

АНУ-ын эрх баригчид Кубад зөвлөлтийн "мэргэжилтнүүдийн" тоо нэмэгдэж, тус арал дээр "үл ойлгогдох, шинэ үйл ажиллагаа" явуулах болсон тухай мэдээллийг тагнуулын албаныхаа шугамаар хүлээж аваад АНУ-д цохилт өгөх бололцоогоо өргөжүүлж байгаа нь ноцтой уршиг зайлшгүй тарих болно гэдгийг ЗХУ-ын засгийн газарт анхааруулжээ. Кубад зэвсэг, байлдааны хэрэгсэл нийлүүлж байгаа нь "зөвхөн батлан хамгаалах" зорилготой гэж Зөвлөлт засгийн газар хариу мэдэгджээ.

10 .14-нд Америкийн тагнуулын У-2 нисэх онгоц Кубад байрласан зөвлөлтийн пуужинт цэргийн гарааны байрлалуудыг илрүүлэн зургийг нь авч, Тагнуулын төв газар 1962 оны 10-р сарын 16-нд энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедид илтгэсэн нь хямралыг даамжруулжээ. Тэр үед пуужингуудын заримд нь цөмийн цэнэгт хошуу угсарсан байсан бөгөөд тэдгээрийг хэрэглэх тухай шийдвэрийг газар дээр нь гаргах бүрэн эрхийг Зөвлөлтийн цэргийн командлалд олгосон нь ноцтой байдалд хүргэсэн.

Page 14: КАРИБЫН ХЯМРАЛ

Lockheed U-2

Page 15: КАРИБЫН ХЯМРАЛ
Page 16: КАРИБЫН ХЯМРАЛ
Page 17: КАРИБЫН ХЯМРАЛ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Гүйцэтгэх Хороо яаралтай хэлэлцээд дараах арга хэмжээ авах тухай хэлэлцсэн:

(1) Юу ч битгий хий. АНУ Кубад байрлуулсан пуужингуудыг үл тоох хэрэгтэй. Тухайн үед 127 оронд цэргийн баазтай байсан. Мөн ЗХУ-д ойр байрлах хэд хэдэн орнуудад цөмийн пуужингуудаа байрлуулсан байсан. Тиймээс Кубад пуужин байршуулахыг ЗХУ-д зөвшөөрөх нь зүй ёсны хэрэг.

(2) Хэлэлцээ хийх. АНУ ЗХУ-д хэлэлцээ хийхийг санал болгох хэрэгтэй. Ингэснээр ЗХУ Кубад байрлуулсан пуужингуудаа буцаан авч, хариуд нь АНУ Турк Италид байрлуулсан цөмийн пуужингуудаа татна.

(3) Халдан орох. Кастрогийн засгийн газрыг түлхэн унагахын тулд Куба руу цэрэг илгээх. Пуужингууд асуудал биш болж, ЗХУ цаашид Кубг цэргийн бааз болгон ашиглахгүй болно.

(4) Кубыг бүслэх. Кубад ЗХУ-ын тоног төхөөрөмж тээвэрлэхийг зогсоохоор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчийг илгээх

(5) Пуужингийн баазуудыг бөмбөгдөх. Куба дах пуужингууд, болон бусад цэргийн байг агаараар дайрах.

(6) Цөмийн зэвсэг. Куба, эсвэл ЗХУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх

Page 18: КАРИБЫН ХЯМРАЛ

Ж.Кэннедигийн мэдэгдэл

• 1962 оны 10 сарын 22-нд АНУ-ын Ерөнхйилөгч Ж.Кэннеди телевизээр үг хэлсэн.

- Кубыг бүслэх тухайгаа мэдэгдсэн бөгөөд ямар шалтгаанаар ингэх болсоноо тайлбарласан. “энэ бол зөвхөн эхний алхам. Дараагийн арга хэмжээ авах тушаалыг Пентагон хүлээн авсан” хэмээн мэдэгдсэн. Түүний үг 20 мин үргэлжилсэн.

- АНУ-ын цэргийн сайд Р.Макнамара Кубыг бөмбөгдөж, цэргээ илгээх тушаалыг хүлээж байв. Энэ ажиллагаанд 250 мян цэрэг, тэнгисийн хүчин, 100 десантын онгоц хэрэгтэй гэж үзэж байсан.

Page 19: КАРИБЫН ХЯМРАЛ

Олон улсын зүгээс:

АНУ-ын шийдвэр Их Британид таалагдаагүй. Кэннедиг мэдэгдэл хийсний дараа Британийн хэвлэлүүд ТТГ-ын өмнөх алдаатай үйл ажиллагаануудыг дурдаж, Кубад Зөвлөлтийн цэргийн бааз байгаа нь тодорхой бус байна, гээд Кэннеди дахин сонсогдохын тулд ийм ажиллагаа явуулж байна хэмээн таамаглаж байсан.

• Кэннедиг үг хэлснээс 2 өдрийн дараа Хятад улс “650,000,000 хятадын ард иргэд Кубын ард түмний талд ” мэдэгджээ.

• Германы хэвлэлүүд АНУ-ыг дэмжиж байсан ч ЗХУ Берлин руу дайрч магадгүй хэмээн эмээж байв.

• Франц улс ТТГ-ын дээд хэмжээний төлөөлөгчтэй уулзсаныхаа дараа АНУ-ыг дэмжиж байв.

Page 20: КАРИБЫН ХЯМРАЛ

АНУ-ын зүгээс

• Кубыг тэнгисээр бүслэн хаахаа зарлаж, пуужингаа тус арлаас даруй гаргахыг Зөвлөлт Холбоот Улсад тулган шаардан шаарджээ. Кеннеди флотын анги нэгтгэлүүдийг Карибын тэнгист оруулах, тэрчлэн стратегийн нисэх хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Карибын тэнгист 183 цэргийн хөлөг бүхий арми байрлаж, Америкийн цэргийнхэн байлдааны бэлэн байдалд орсон. Стратегийн бөмбөгдөгчид бүрэн хэмжээний цөмийн цэнэг тээн агаарт хөөрөх тушаал авч байв. Флоридад 6 дивиз байрлаж, Куба дээр байрлах Гуантанамо руу нэмэлт цэргийн хүчин илгээв.

Page 21: КАРИБЫН ХЯМРАЛ
Page 22: КАРИБЫН ХЯМРАЛ

Жон Кеннеди /1917-1963/

• 1917 оны 5 сарын 29-ны  өдөр АНУ-ын Массачусетс мужын Бруклин хотын нэр хүндтэй чинээлэг гэр бүлд  мэндэлжээ.

• 13 нас хүрээд Коннектикут мужын хувийн сургуульд сурч эхэлсэн боловч хүнд өвчин туссан тул эцэг эх нь хүүгээ арга буюу сургуулиас нь гаргасан байдаг.

•  1935 онд Принстоны их сургуульд элссэн боловч  мөн л өвчний улмаас сургуулиа төгсөж чадсангүй. Харин жилийн дараа Харвардын их сургуульд орж 1940 онд төгсжээ. Тэрээр Харвардын их сургуулийг төгсөхдөө “Гитлерийн Германы зэвсэгийг хураах үйл явдалд Их Британи улсын байр суурь”  сэдвээр дипломын ажил бичиж хамгаалсан байна.  Хожим дипломын ажлынхаа сэдвээр “Англичууд яагаад дайны үед унтсан бэ?” нэртэй ном бичсэн юм. 1941 оны хавар Жон Кеннеди цэргийн алба хаах хүсэлт гаргасан боловч эрүүл мэндээр тэнцэхгүй гэдэг шалтгаанаар түүнийг армид аваагүй байна. Гэсэн ч 1941 оны намар өөрийн хүсэлтээр тэнгисийн цэрэгт алба хаахаар явжээ.

Page 23: КАРИБЫН ХЯМРАЛ

Жон Кеннеди /1917-1963/

• 1943 онд Жон Кеннедиг Номхон Далайд байлдааны ажиллагаа болж байгаа бүс рүү илгээсэн байна

• 1960 оны 1 сард Жон Кеннеди ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо албан ёсоор зарласан байна. Ингээд 1961 оны 1 сард сонгуульд ялалт байгуулснаар Жон Кеннеди АНУ-ын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болсон.

• Жон Кеннеди ерөнхийлөгчийн албан тушаалын хүлээн авмагцаа маш олон зоримог шинэчлэлтийг АНУ-д эхлүүлэх гэж оролджээ. Харамсалтай нь түүний санал болгосон реформуудыг Конгрессийн гишүүд шүүмжилж хориг тогтоосон байна. Ерөнхий прокурорын албан тушаал хашдаг дүү Роберт Кеннедигийн дэмжлэгтэйгээр Алабама, Миссисипи мужын их дээд сургуулиудад арьсний өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа үзэгдэлийг зогсоов. Кеннедигийн гадаад бодлого нь өмнөх ерөнхийлөгч Эйзенхауэрийнхтай  адил коммунист дэглэмийн заналхийлэл дээр үндэслэгдэж байв. Латин Америкийг коммунист дэглэмээс хамгаалахын тулд Кеннеди “Дэвшлийн төлөө Холбоо” байгуулахыг санал болгов.

• 1963 оны 11 сарын 22 өдөр бууудлан нас барсан.

Page 24: КАРИБЫН ХЯМРАЛ

Фидель Кастро

Кубын Коммунист Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга

• Бүрэн эрхийн хугацаа: 1965 оны аравдугаар сарын 3 – Орлож буй: Раул Кастро Бүгд Найрамдах Куба Улсын 22 дахь ерөнхийлөгч

• Бүрэн эрхийн хугацаа: 1976 оны 12 сарын 2 – 2008 оны 2 сарын 24 / БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүн/Төрсөн: 1926 оны 8 сарын 13Улс төрийн нам: Кубын Коммунист нам

• Төгссөн сургууль: Гаванийн Их сургууль • Мэргэжил: Хуульч

Page 25: КАРИБЫН ХЯМРАЛ

• Кастрог улс төрд хөл тавих үед АНУ-ын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв.

1956 оны 12 сард тэмцлээ эхлүүлжээ.

1959 оны 1 сарын 1-нд Кубад хувьсгал ялж Батистын дарангуйлал үгүй болж[ удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон..[1965 онд Кубын Коммунист намын анхны нь ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Мөн Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.

• Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн[9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастродоо 2006 оны долоодугаар сарын 31-нд Кастро албаа шилжүүлжээ. Кастрогийн биеийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.[12]

Кастро Вашингтон хотод айлчилж буй нь, 1959-04-15

Page 26: КАРИБЫН ХЯМРАЛ

Кастрогийн тавьсан шаардлага • Кубад тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах, мөн бусад

улсуудын Кубтай хийх худалдаанд АНУ-зүгээс шахалт үзүүлэхгүй байх;

• Кубын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг АНУ зогсоох ()• АНУ, Пуэрто Рикод байгаа баазуудаас ирэх хууль бус

дайралтыг зогсоох• Кубыг агаараас дайрах дайралтыг зогсоох• Гуантанамо дах Усан цэргийн баазыг АНУ татах

Page 27: КАРИБЫН ХЯМРАЛ

Никита Сергеевич Хрущёв

• 1894 оны 4/15 нд Оросын Калиновка тосгонд мэндэлсэн. Залуудаа төмөр зас, тоосгоны үйлдвэр, уурхайд ажиллаж байсан.

• 1953оны 9.14-1964оны 10.14 хооронд ЗХУ-ын Коммунист намын 1-р нарийн бичгийн дарга

• 1958оны 3.27-1964 оны 10.14 хооронд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга

Page 28: КАРИБЫН ХЯМРАЛ

Khrushchev (баруун гар талаас) АНУ-ын дэд ерөнхийлөгч Richard Nixon-ны хамт, 1959

Page 29: КАРИБЫН ХЯМРАЛ

Никита Сергеевич Хрущёв• Хрущёв үнэндээ ямар ч

боловсролгүй байсан. Хүүхэд байхдаа сүмийн сургуулийг төгсч, зөвлөлтийн үед Аж үйлдвэрийн академид суралцсан. Огтхон ч бэлтгэлгүй засгийн эрхэнд гарсан Зөвлөлтийн намын элитүүдийн боловсролын хамгийн доод түвшинг ямар нэгэн байдлаар дээшлүүлэхийн тулд энэ хуурмаг сургуулийг тусгайлан байгуулсан юм.

Page 30: КАРИБЫН ХЯМРАЛ

1962 оны 10 сарын 26-нд Кеннедид явуулсан Никзита Хрущевийн кахидал

Page 31: КАРИБЫН ХЯМРАЛ

Хоёрдах захидал

Page 32: КАРИБЫН ХЯМРАЛ

Хямралын төгсгөл:

• АНУ ямар ч үнээр хамаагүй зөвлөлтийн пуужингуудыг зайлуулах шийдвэр төгс байгаа нь тодорхой болмогц 10. 26-нд Хрущев  Кеннедид илүү эвлэрэнгүй илгээлт явуулж, Кубад зөвлөлтийн хүчирхэг зэвсэг байгааг хүлээн зөвшөөрөөд ЗХУ АНУ-д довтлохгүй гэдгээ батлан  илэрхийлжээ. Олон улсын байдлыг дэлхийн шинэ дайн үүстэл хурцатгахаас зайлсхийхийн тулд Зөвлөлт засгийн газар  Кубын нутгаас пуужингаа гаргах тухай АНУ-ын шаардлагыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Үүний хариуд Америкийн засгийн газар Кубын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, түүний дотоот хэрэгт үл оролцохыг батлан илэрхийлжээ. Америкийн пуужинг Турк, Италийн нутгаас татах тухай нууцаар тохиролцсон байна.11-р сарын 2-нд АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди ЗХУ Куба дахь пуужингуудаа эргүүлэн татах тухайгаа зарлажээ.

ЗХУ: 11 сарын 5–9-ны хооронд ЗХУ пуужингаа гаргасан. 12 сарын 5-6 Il-28 бөмбөгдөгч онгоцоо авсан.

АНУ: 1962 оны 11 сарын 20-ны 18:45 цагт бүслэлтээ зогсоосон. 1963 оны 12 сард Нууц хэлэлцээрийн дагуу Европт байрлуулсан Thor болон

Jupiter дунд тусгалын баллистик пуужингуудаа идэвхгүй болгосон.

Page 33: КАРИБЫН ХЯМРАЛ

Хямралын үр дүн• Карибын хямрал нь АНУ-ЗХУ-ын хооронд анхны бөгөөд цор ганц цөмийн зэвсгийн

сөргөлдөөн юм. Хямралын зарим үр дүн:

1) Хоёр тал шууд харилцах холбоо болсон Hot Line буюу засгийн газар хоорондын шууд утсыг бий болгосон. Энэ нь ахин Карибын хямрал шиг мөргөлдөөнөөөс зсэргийлэх зүйл юм.

2) Карибын хямралаас 3 сарын дараа АНУ Турк, Италиас бүх цөмийн цэнэгт пуужингуудаа нууцаар буцаан татсан.

3) хоёр орны хооронд1963 оны 8 сард Цөмийн зэвсгийн туршилтыг хориглох тухай гэрээнд / Test Ban Treaty /гарын үсэг зурсан. Үүгээр агаар мандал, усан орчинд цөмийн туршилт хийхийг хориглоно.

4) Гахайн Булангийн халдлагын үеэр олзлогдсон 1113 хоригдлуудыг 60 сая $-ын үнэ бүхий хоол хүнс, эм тариа, зэргээр Кастро солилцсон

5) ЗХУ АНУ-тай дүйцэхүйц цөмийн зэвсгийн чадавхитай гэдгээ дэлхий нийтэд харуулсан.

6) Хятад ЗХУ-ыг “цаасан бар “ хэмээн буруутгаж, коммунист хөдөлгөөний жинхэнэ удидагч байхыг шаардсан. Хоёр орны хоорондох хагарал улам өргөжсөн.

7) АНУ ЗХУ цаашид өөр нэгэн коммунист орны төлөө дайн өдүүлэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Энэ нь АНУ-ыг Вьетнам, Никарагуа, Гренадад тогтсон социолист засгийн газрыг унагад түлхэц болсон гэж үздэг.

8) Уг хямралаас үүдэн цөмийн зэвсэг бол 0 хувилбартай тоглоом гэдгийг ойлгон, цөмийн зэвсгийг бууруулах, хориглох алхмууд хийгдсэн бөгөөд 1967 .2. 4-нд Тлателолкогийн гэрээгээр Латин Америк, Карибын ЦЗБ-ыг байгуулсан.