Монголын хөрөнгийн бирж

20
Хөрөнгийн бирж Гүйцэтгэсэн: Э. Ундрах О. Тумбааш Ч. Оюунцэцэг Б. Шинэбаяр Г. Отгонжаргал

Transcript of Монголын хөрөнгийн бирж

Page 1: Монголын хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржГүйцэтгэсэн: Э. Ундрах О. Тумбааш Ч. Оюунцэцэг Б. Шинэбаяр Г. Отгонжаргал

Page 2: Монголын хөрөнгийн бирж

Хөрөнгийн бирж гэж юу вэ?• Хөрөнгийн бирж нь брокер болон арилжаалагчдад  хувьцаа

болон бусад үнэт цаасыг  худалдаалах худалдаа үйлчилгээгээр хангадаг аж ахуй нэгж юм. Түүнчлэн хөрөнгийн бирж нь үнэт цаас, санхүүгийн бусад баримт бичиг, орлого болон ноогдол ашгийн төлбөр зэрэг хөрөнгийн гүйлгээг олгох, гүйлгээнээс гаргах үйлчилгээгээр хангадаг. Үнэт цаас нь хөрөнгийн биржид компаниас олгогдсон хувьцаа , бонд хэлбэрээр арилжаалагддаг. Тодорхой нэг хөрөнгийн биржид үнэт цаасыг арилжаалахын тулд бүртгэгдсэн байх шаардлагатай. Өнөөгийн зах зээлд төлбөр тооцоог электрон сүлжээгээр хийх давуу талыг олгосноор ямар нэгэн орон зайнд зорчих, хүрч арилжаа хийх нь улам багассаар байна. 

Page 3: Монголын хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржийн хэлбэрүүд Арилжигдаж буй бүтээгдэхүүнээр: •үнэт цаасны бирж,• металлын,• валютын, •бараа таваарын бирж гэх мэтээр хуваадагЗохион байгуулалтын хэлбэрээр: •Уламжлалт•Электрон арилжаа явагддаг гэж хуваан үзэж болно

 

Page 4: Монголын хөрөнгийн бирж

Биржийн уламжлалт шинжүүд

• Худалдаачин наймаачдын тогтмол  цугларалт •    Тогтсон нэг газарт, тогтсон цагт арилжаа явагдах •    Арилжигдаж буй зүйлс нь заавал тухайн газарт байх, бодит эх загвар, нөөц хэлбэрээр байх шаардлагагүй•    Үнэт цаас, бараа бүтээгдэхүүний арилжаа явагдах, тухай бүрт дуусгавар болох •    Нэгэн адил хууль журманд захирагдах /өндөр зохион байгуулалт бүхий институт/ 

Page 5: Монголын хөрөнгийн бирж

Лондонгийн хөрөнгийн биржЛондонгийн хөрөнгийн бирж /London Stock Exchange/ 1801 онд Их

Британийн нийслэл Лондон хотод байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнөөдөр тус бирж дэлхийн хамгийн том биржүүдийн нэг болсон бөгөөд Их Британийн компаниудаас гадна гадаадын, өөр орнуудын компаниуд хувьцаагаа тус бирж дээр арилжаалдаг.  

Өнөөдрийн байдлаар тус бирж дээр 70 гаруй орны 2747 компани хувьцаагаа арилжаалж байна. Лондонгийн хөрөнгийн бирж дээр “FTSE-100”, “FTSE-250”, “FTSE-300”, “FTSE-SmallCap”, “FTSE-All-Share” гэсэн индексүүд ашигладаг. Арилжаа Лондонгийн цагаар өглөөний наймаас үдээс хойш 16.30 хүртэл хийгддэг бөгөөд Бямба, Ням гаригуудад бирж амардаг.

Тус бирж үндсэн дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь: хөрөнгийн зах зээл, олон улсын арилжаа, мэдээллийн боловсруулалтын үйлчилгээ, үүсмэл хувьцаа буюу “derivatives”-ын арилжаа хийдэг. Тус бирж дээр өдөрт 600 мянган арилжаа хийгддэг бөгөөд тэдгээр нь 16 тэрбум паундаар үнэлэгддэг

Page 6: Монголын хөрөнгийн бирж

Нью-Йоркийн хөрөнгийн бирж•  Нью-Йоркийн хөрөнгийн бирж үүсэн бий болоод 200гаруй

жил болж байна. Энэ хугацаанд 24 трейдертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлжээ. Өнөөдөр NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн 2000гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Эдгээр компаниуд мэдээж маш нарийн сонгон шалгаруултыг давсан. NYSE нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл. Ийм зах зээл дээр худалдан авагчдын бие төлөөлөгчид хувьцааг хамгийн бага үнээр авахын төлөө өрсөлдөнө. Харин худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. 2008 оны 12 сарын 31-ний байдлаар “NYSE Euronext” дээр 8500 гаруй жагсаасан лист байсан нь 16.7 триллион ам.долларын үнэлгээтэй байсан бөгөөд өдөрт дунджаар 153 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байсан байна.

Page 7: Монголын хөрөнгийн бирж

NASDAQ-ийн бирж• NASDAQ-ийн бирж NASDAQ-ын хөрөнгийн биржийг Үнэт

цаасны худалдаачдын үндэсний нийгэмлэгээс зохион байгуулсан. “National Association of Securities Dealers Automated Quotation system”-ыг товчилсон нэр, 1971 онд байгуулагдсан. NYSE-гээс ялгаатай нь бүртгүүлэхэд тийм ч өндөр шаардлага тавьдаггүй. Энэ нь бизнесийн ямар ч салбарын ямар ч компанид NASDAQ Network-ын сүлжээгээр дамжуулан интернетээр үнэт цаасаа худалдах боломж олгодог. Уламжлал ёсоор энэ бирж дээр голдуу өндөр техник технологийн, харилцаа холбооны салбарын компаниуд гүйлгээ хийдэг. NASDAQ нь дилерийн зах зээл, энд 600 гаруй дилер 3200 компанийн хувьцааг гүйлгээнд оруулдаг. Тэд үйлчлүүлэгчдээ хамгийн ашигтай гүйлгээ хийхийн төлөө өрсөлдөж хийсэн хэлэлцээнээсээ ашгийн хураамж авдаг

Page 8: Монголын хөрөнгийн бирж

Австралийн хөрөнгийн бирж /ASX-Australian Securities Exchange/  

• Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниуд голдуу гардаг. Тэр хэрээрээ хувьцаа гаргасан компанийн тоогоороо Австрали болон Хонконгийн хөрөнгийн бирж тэргүүлдэг байна. Уул уурхайн хөрөнгө нь 438.5 тэрбум ам.доллар. Бүртгэлтэй уул уурхайн 611 компаниас 475 нь үйлдвэрлэлийн бус компаниуд юм. Өөрөөр хэлбэл 78 хувь нь хайгуулын компаниуд. Хувьцаа гаргасан 3000 шахам компанийн дийлэнхийг хайгуулын жижгэвтэр компаниуд эзэлдэг. Энэ бирж дээр уул уурхайн хайгуулд итгэдэг хөрөнгө оруулагч нар байдаг учраас эрсдэл хүлээх чадвартайгаар хөрөнгөө оруулдаг байна

• Топ 200 компанийн индексээр тодорхойлогддог. Зах зээлийн үнэлгээний хувьд Австралийн бирж 10 сая доллараас багагүй байх, гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьдаг. 

Page 9: Монголын хөрөнгийн бирж

Хонконгийн хөрөнгийн бирж /HKE/

• 1861 оноос ажилласан ч 1891 онд л албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Засгийн газар нь юм. Биржийн Захирлуудын зөвлөлийн 13 гишүүний зургааг нь Засгийн газраас томилдог байна. Бүтээгдэхүүнээ үндсэн /mainboard/ болон өсөлт бүхий аж ахуйн нэгж /GEM/-ийн хэсэгт хуваадаг. Үнэт цаас бүртгүүлэх тусгай журамтай. Гэхдээ төслийн онцлогоос хамааран зарим шалгуурыг хэрэглэхгүй байх нь бий. Үндсэн жагсаалтад бүртгэгдэх компани нь сүүлийн гурван жилд 50 саяас доошгүй Хонконг долларын ашигтай ажилласан байх, биржид бүртгэгдэх үед өөрийн хөрөнгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ нь 200 сая Хонконг доллараас доошгүй байх зэрэг шаардлагыг тавьдаг.

Page 10: Монголын хөрөнгийн бирж

Солонгосын хөрөнгийн бирж /KSE/

• Солонгостоо төдийгүй Азидаа туршлагатай нэр хүнд бүхий бирж. 1956 онд Өмнөд Солонгост байгуулагдсан бөгөөд Азийн анхдагч хөрөнгийн биржүүдийн нэг юм. Энэ бирж Өмнөд Солонгосын бүс нутгуудын эдийн засгийг тодорхойлдог. Мөн нийт улсынхаа хөрөнгийн биржүүдийн үйл ажиллагааг нэгтгэдэг байна. Бусад хөрөнгийн биржүүд нь Солонгосын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа болон ирээдүйн хувьцааны төлөвөөр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг. Солонгосын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж буй компани болон санхүүгийн байгууллагуудад маш их боломж, нөхцөлүүдийг санал болгодог. Худалдааны цар хүрээ, техникийн үзүүлэлт, ажиллагсдынхаа мэргэжлийн ур чадвараар дэлхийд гайхагддаг.

Page 11: Монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн биржийн үүсэл,түүх

• Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.

• Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн санхvvжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пvvсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн тvр дvрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, тvvнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бvхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон 

Page 12: Монголын хөрөнгийн бирж

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг

Хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр vнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.

Page 13: Монголын хөрөнгийн бирж

Эрхэм зорилго

•МХБ-ийн эрхэм зорилго нь санхvvгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хvргэх vvрэг бvхий vнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшvvлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино

Page 14: Монголын хөрөнгийн бирж

 Гадаад харилцаа1998 оны 10 сарын 1-нд Евро-Азийн Хөрөнгийн Биржvvдийн

Холбоонд гишvvнээр элсэж, 2003 онд анх удаа гадаадын хөрөнгийн биржтэй буюу Тайваны Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зурж байсан бөгөөд 2005-2007 онуудад Тайваны Гри Тай Хөрөнгийн Бирж, Солонгосын Хөрөнгийн Бирж, Станбул, Хонг Конгийн Хөрөнгийн Биржvvдтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зурсан,2008.05.15  Токиогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав,

2009.03.17 Москвагийн банк хоорондын валютын биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав 2011.04.07 Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг тус тус зурлаа.

Page 15: Монголын хөрөнгийн бирж

Байгууллагын бүтэц

Page 16: Монголын хөрөнгийн бирж

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмших үе шат

•Алхам 1Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг

шалгана• Алхам 2Брокер диллерийн компанид данс

нээлгэнэ.

Page 17: Монголын хөрөнгийн бирж

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмших үе шат

Page 18: Монголын хөрөнгийн бирж
Page 19: Монголын хөрөнгийн бирж
Page 20: Монголын хөрөнгийн бирж